АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны...

41
1 АГУУЛГА Нэг. Салбарын хөгжлийн бодлогын санал боловсруулах чиглэлээр:................................ 2-3 Хоёр.Салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр .......................... 3-5 Гурав.Агаарын тээврийн эдийн засгийн хяналт, зохицуулалтын чиглэлээр: ..................... 5-7 Дөрөв. Нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын чиглэлээр..............................................................................................................................7-17 Тав. Бодлогын хэрэгжилтийн чиглэлээр: ............................................................................... 17 5.1. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын зайн зохион байгуулалтын талаар: ...................................................................................................................................17-20 5.2 Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, шинэчлэх талаар: .......................................................................................................21- 22 5.3 Нисэхийн мэдээлэл, техник хангалтын үйлчилгээний талаар: .......................22-25 5.4 Нисэх буудлын үйлчилгээний талаар: ..............................................................25-29 5.5 Газрын үйлчилгээ, шатахуун хангамжийн талаар: ...........................................29-30 Зургаа. Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр: .......................................................30-35 Долоо. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр.............................................35-37 Найм. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр .................................................................37-40 Ёс. Хяналт-шинжилгээ, дотоод аудитын чиглэлээр: .....................................................40-41

Transcript of АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны...

Page 1: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

1

АГУУЛГА

Нэг. Салбарын хөгжлийн бодлогын санал боловсруулах чиглэлээр:................................ 2-3

Хоёр.Салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр .......................... 3-5

Гурав.Агаарын тээврийн эдийн засгийн хяналт, зохицуулалтын чиглэлээр: ..................... 5-7

Дөрөв. Нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын чиглэлээр ..............................................................................................................................7-17

Тав. Бодлогын хэрэгжилтийн чиглэлээр: ............................................................................... 17

5.1. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын зайн зохион байгуулалтын талаар: ................................................................................................................................... 17-20

5.2 Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах,

шинэчлэх талаар: .......................................................................................................21- 22

5.3 Нисэхийн мэдээлэл, техник хангалтын үйлчилгээний талаар: ....................... 22-25

5.4 Нисэх буудлын үйлчилгээний талаар: .............................................................. 25-29

5.5 Газрын үйлчилгээ, шатахуун хангамжийн талаар: ........................................... 29-30

Зургаа. Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр: ....................................................... 30-35

Долоо. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ............................................. 35-37

Найм. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ................................................................. 37-40

Ёс. Хяналт-шинжилгээ, дотоод аудитын чиглэлээр: ..................................................... 40-41

Page 2: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

2

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Улаанбаатар хот 2014.12.12

Тус байгууллага нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.

Нэг. Салбарын хөгжлийн бодлогын санал боловсруулах чиглэлээр: Засгийн газрын хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу “Төрөөс иргэний нисэхийн

салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/511 албан бичгээр Зам, тээврийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөг ЗТСайдын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тушаалаар баталсан. Үүний дагуу тус газрын даргын тушаалаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А/394 дүгээр тушаалаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган, биелэлт, тайланг сар бүр Зам, тээврийн яаманд хүргүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18-р тогтоолоор баталсан Төрөөс иргэний

нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 4 дүгээр бүлгийн 4.1-д заасны дагуу Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 19 /Аюулгүй ажиллагааны удирдлага/ -ийн стандарт, зөвлөмжийг үндэслэн “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр” /ИНААХ/-ийг боловсруулж, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ИНЕГ-ын даргын 01/1683 албан тоотоор ЗТЯ-нд хүргүүлсэн. Яамдуудаас ирүүлсэн саналууд болон Зам, тээврийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу дахин боловсруулж, 2014 оны 10 дугаар сард эцсийн байдлаар хүргүүлсэн.

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралт 17-д шинээр 4

нэр томьёо, 6 зөвлөмж, 7 стандарт, 4 найруулгын нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулан, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Тус өөрчлөлтөөр Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт шинэчлэгдсэн нэр томьёо, ачаа шуудангийн аюулгүй байдлыг хангах талаар болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон 27 шинэ шаардлагыг оруулж, 29 шаардлагын найруулгыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсад 2010 онд хийсэн аудитын зөвлөмж, Чикагогийн Конвенцийн 17 дугаар Хавсралт-д орсон нэмэлт өөрчлөлт 12, 13-т нийцүүлэн найруулгыг өөрчилсөн.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд

иргэний нисэхийн чиглэлээр тусгах арга хэмжээний санал, танилцуулгыг бэлтгэн, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн төслийг боловсруулан, 2014

оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/1410 албан бичгээр Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11/4535 тоот бичгээр ажлын хэсэг байгуулж ажиллах тухай албан бичиг ирсний дагуу хөтөлбөрийн төслийг дахин боловсруулж байна.

Page 3: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

3

"Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/1848 тоотоор Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Хоёр.Салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний

төлөвлөгөөнд тусгагдсан “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд Иргэний нисэхийн салбарт Европын холбооны иргэний нисэхийн Агентлаг /EASA/-ын 147-р дүрэмд суурилагдсан ИНД-147 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний сургалтын байгууллага- гэрчилгээжүүлэлт” дүрмийн төслийг шинээр боловсруулж, нөлөөллийн шинжилгээний танилцуулгын хамт Зам, тээврийн яаманд тус тус хүргүүлсэн.

Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар:

ИНД-136 “Тусгай зориулалтын нислэгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн төслийг, нөлөөллийн шинжилгээний танилцуулгын хамт Зам, тээврийн яаманд хүргүүлэн, Зам тээврийн Сайдын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаар тушаалаар батлуулсан. Одоо Хууль зүйн яаманд хянагдаж, бүртгэгдэх шатандаа байна.

ИНД-341 “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, хураамж тогтоох”-ийн төслийг шинээр боловсруулан бөгөөд ИНЕГ-ын даргын А/630 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан дахин боловсруулалт хийж байна.

ИНД-136 “Тусгай зориулалтын нислэгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэм шинээр боловсруулсантай холбогдуулан ИНД-137 “Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийг “Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа” нэртэйгээр шинэчлэн боловсруулж Зам, тээврийн яаманд 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 01/728 албан тоот хүргүүлэн, Зам тээврийн Сайдын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаар тушаалаар батлуулсан. Одоо Хууль зүйн яаманд хянагдаж, бүртгэгдэх шатандаа байна.

ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”, ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”, ИНД-131 “Агаарын хөлгийн түрээс” дүрмүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 01/728 албан тоотоор ЗТЯ-д хүргүүлэн, Зам тээврийн Сайдын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлуулсан. Одоо Хууль зүйн яаманд хянагдаж, бүртгэгдэх шатандаа байна.

Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүргүүлсэн ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”, ИНД-131 “Агаарын хөлгийн түрээс”, ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэм тус бүрийн Нөлөөллийн шинжилгээний танилцуулга, мөн Зам, тээврийн яамнаас өгсөн үүргийн дагуу дүрмүүдэд Боловсруулалтын танилцуулгыг нэмж бэлтгэн Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн рүү мэйл-ээр хүргүүлсэн.

ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Зам, тээврийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 212 дугаар тушаалаар батлуулан, ХЗЯ-д хянуулж бүртгүүлсэн.

ИНД-121 “Агаарын тээврийн үйл ажиллагаа- багтаамж ихтэй онгоц” дүрмийн шинэчлэгдсэн төслийг ИНЕГ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Зам, тээврийн яамны Сайдын тушаалаар батлуулахаар 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 01/1801 албан тоот хүргүүлсэн.

Дүрмийн шаардлагаас чөлөөлөх талаар:

НМҮА-наас ИНД-173 “Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага-гэрчилгээжүүлэлт” дүрмийн ИНД-173.71 “Аюулгүй ажиллагааны удирдлагын

Page 4: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

4

тогтолцоонд тавигдах шаардлага”, ИНД-173.59 “Нислэгийн журмын гэрчилгээжүүлэлт” болон ИНД-173.61 “Нислэгийн журмыг гэрчилгээжүүлэх ажилтны эрх” шаардлагаас чөлөөлүүлэхээр ирүүлсэн өргөдөл, НААХЗГ-ын Даргын зөвлөлийн хурлын шийдвэр, байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн тус албыг заалтуудаас чөлөөлөх тухай ИНЕГ-ын даргын тушаал гаргуулсан. ИНД-11.107 /б/-д заасны дагуу тус газрын харъяа Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албыг ИНД-173 дүрмийн холбогдох заалтуудаас түр чөлөөлсөн ИНЕГ-ын даргын А/29 дугаар тушаал шийдвэрийг Зам, тээврийн яаманд 2014 оны 01 дүгээр сарын 24-ны 01/204 албан тоотоор хүргүүлсэн.

Аэромонголиа ХХК-аас ирүүлсэн, агаарын хөлгийн даргыг ИНД-61-ийн шаардлагаас чөлөөлөх тухай хүсэлтийг хүлээн авч, ҮГХ-ийн байцаагчийн дүгнэлт гаргуулан ИНЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/1395 тоотоор хариу бичиг хүргүүлсэн.

Коммерийн нисгэгч Э. Ганхүүгийн ИНД-121.511 /в/ заалтаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн авч, НСҮАХХ-ийн байцаагчийн дүгнэлт гаргуулан, холбогдох шийдвэр гаргуулахаар ИНЕГ-ын даргад хүргүүлсэн.

Аэромонголиа ХХК-аас ирүүлсэн, ИНД-121.805 (г) 1-т заагдсан шаардлагаас чөлөөлөх тухай хүсэлтийг хүлээн авч, нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул ИНЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/1395 тоотоор хариу бичиг хүргүүлсэн.

“МИАТ” ТӨХК-ийн Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Д. Мөнхбатын ирүүлсэн, ИНД-119 “Агаарын тээвэрлэгч -гэрчилгээжүүлэлт” дүрмийн Хавсралт А-2-ийн 4.1, 4.2-ын заалтуудаас чөлөөлөх тухай хүсэлтийг хүлээн авч, НСҮАХХ-ийн байцаагчийн дүгнэлт гаргуулан, ИНД-119 дүрмийн заалтаас түр чөлөөлсөн ИНЕГ-ын даргын А/569 дугаар тушаал шийдвэрийг Зам, тээврийн яаманд 2014 оны 10 дугаар сарын 28-ны 01/2596 албан тоотоор хүргүүлсэн.

Дүрэм хүчингүй болгох талаар:

“Иргэний нисэх. Ерөнхий нэр томъёо, тодорхойлолт MNS 6409:2013” стандартыг улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч, заавал мөрдөх үндэсний стандартаар шинээр баталсантай холбогдуулан ИНД-1 “Тодорхойлолт ба товчлол” дүрмийг хүчингүй болгуулахаар Зам, тээврийн яаманд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/44 тоот болон 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/728 албан тоотоор тус тус хүргүүлсэн.

Дүрмийн маягтын талаар:

ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл” болон ИНД-65 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл” дүрмүүдийн ИНЕГ-060/01 “Мэргэжлийн үнэмлэх солиулах өргөдөл”, ИНЕГ-061/02 “Нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл сунгуулах өргөдөл”, ИНЕГ-061/03 “Агаарын хөлгийн маягийн зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-061/04 “Химийн зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-061/05 “Хөдөө аж ахуйн зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-061/06 “Шүхэр хаях зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-061/07 “Монгол Улсын нисэх багийн гишүүний үнэмлэх хүсэх өргөдөл” (Application for Issue of Mongolia Flight Crew Licence), ИНЕГ-061/08 “Хувийн нислэгийн үйл ажиллагаанд богино хугацаагаар оролцох Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх өргөдөл” (“Application for issue of a Validation Permit for Pilots Only Wishing to Undertake Short Term Private VFR Operations), ”ИНЕГ 061/09 “ИНД-121-ийн дагуу Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд оролцох Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх өргөдөл” (Application for issue of a Validation Permit - Сommercial Operations Only MCAR-121), ИНЕГ 061/10 “ИНД-135-ийн дагуу Арилжааны нислэгийн үйл ажиллагаанд оролцох Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх өргөдөл” (Application for issue of a Validation Permit - Сommercial Operations Only MCAR-135), ИНЕГ-065/01 “Нислэгийн удирдагчийн үнэмлэх, зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-065/02 “Сурагч нислэгийн удирдагчийн үнэмлэх хүсэх өргөдөл”, ИНЕГ-065/03 “Нислэгийн мэдээллийн үйлчилгээний ажилтны үнэмлэх

Page 5: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

5

хүсэх өргөдөл”, ИНЕГ-065/04 “Агаарын хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдөл”, ИНЕГ-065/05 “Агаарын хөдөлгөөний үйлчилгээний ажилтны багшлах, шалгах зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-065/06 “Нислэгийн мэдээллийн үйлчилгээний зэрэглэл хүсэх өргөдөл”, ИНЕГ-065/07 “Гадаадын нислэгийн удирдагчийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх өргөдөл” (Application for issue of an ATC Validation Permit) өргөдлийн маягтуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж ИНЕГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/128 тоот тушаалаар батлуулсан.

Зөвлөмжийн цувралын талаар:

ЗЦ- 11-2А “Дүрмийн төслийн мэдээллийг тараах систем”, ЗЦ- 171-01 “Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага- үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт”, ЗЦ-119-02 “Агаарын тээвэрлэгчийн нисгэх бүрэлдэхүүний ажил, амралтын цаг” зөвлөмжийн цувралуудыг НААХЗГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24 тоот тушаалаар батлуулсан.

ЗЦ 21/1.2 “Бүтээгдэхүүний гэрчилгээ-маягийн гэрчилгээ болон маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ”, ЗЦ 21/02В ”Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийн гэрчилгээжүүлэлт-стандарт болон хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ ”, ЗЦ 119/08 “Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны заавар” зөвлөмжийн цувралуудыг 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн НААХЗГ-ын даргын А/32 тоот тушаалаар батлуулсан.

ЗЦ 172-01 “Радио-холбооны гарын авлага” зөвлөмжийн цувралыг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн НААХЗГ-ын даргын А/33 тоот тушаалаар батлуулсан.

ЗЦ 139-01 “Аэродромын загвар-ХБЗ-ны болон нислэгийн зурвасны өргөнийг тодорхойлох: агаарын тээврийн үйл ажиллагаа”, ЗЦ 157-01А “Аэродром байгуулах, өөрчлөх, ашиглалтаас хасах” зөвлөмжийн цувралуудыг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн НААХЗГ-ын даргын А/34 тоот тушаалаар батлуулсан.

ЗЦ 65.09 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл”-Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл” болон ЗЦ 91-11 “Нэг нисгэгчтэй Хэрэглэлийн нислэгийн дүрмээр нислэг үйлдэх” зөвлөмжийн цувралыг НААХЗГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/40 тоот тушаалаар батлуулсан.

ЗЦ 021-5 “Агаарын хөлгийн зөөврийн түлшний систем ба илүү жинтэй нислэгийн үйл ажиллагаанд хамаарах загварын өөрчлөлтийг баталгаажуулах” зөвлөмжийн цувралыг АХНТЧХ-ээр хянуулахаар хүргүүлсэн.

Дүрмийн орчуулгын талаар:

ИНД-71 “Агаарын зайг тогтоох”

ИНД-73 “Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай”

ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн орчуулгыг Монгол хэлнээс Англи хэлрүү орчуулсан.

Гурав.Агаарын тээврийн эдийн засгийн хяналт, зохицуулалтын чиглэлээр:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нислэгийн

чиглэлийг 1-ээр нэмэгдүүлж, Парисын чиглэлд нислэг нээх талаар тусгагдсаны дагуу 06 дугаар сарын 09-нөөс Улаанбаатар-Парис-Улаанбаатарын чиглэлд “Хүннү эйр” ХХК, мөн сарын 19-нөөс Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатарын чиглэлд “МИАТ” ТӨХК нислэг үйлдэж эхэлсэн.

ЗТЯ-ны 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаар тушаалаар Бүгд

Найрамдах Сингапур Улсын чиглэлд нислэгийн эрхийг МИАТ ТӨХК-нд олгож, 09 дүгээр сарын 24-ний өдрөөс тус чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

Page 6: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

6

Мөн хил орчмын хотууд руу нислэг үйлдэх гүйцэтгэх, агаарын харилцааг өргөжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хотуудын эдийн засгийн болон агаарын тээвэр, нисэх буудал, нислэг үйлдэж болох хотуудын талаарх дэлгэрэнгүй судалгааг хийж танилцуулсан.

БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотуудын чиглэлд “Хүннү эйр” ХХК-ыг 2014 оны 10

сарын 13-ны өдрийн 232 тоот тушаалаар тус тус томилсон байна.

БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр “Хүннү эйр” ХХК томилогдсон. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗТБХБЯ-ны 01 тоот тушаалаар томилсон.

Эрээн хот руу “МИАТ” ХК захиалгат нислэг үйлдэж байсан бөгөөд тус хотын нисэх

буудал олон улсын зэрэглэлгүй учраас тогтмол нислэг үйлдэхгүй байгаа болон Хянган аймгийн Рашаант хот руу Сүмбэр-Рашаант хилийн боомтын орчимд олон улсын агаарын зам, хаалга нээх боломжтой буюу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдах SARUL агаарын хаалгаар хоёр улсын хооронд нислэг гүйцэтгэж болох талаарх санал дүгнэлтээ Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/1073 албан бичгээр хүргүүлсэн.

2014-2020 онд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдуулан сумдын аэродромыг сэргээх судалгаа, нөхөн олговор олгох судалгаа болон нийт шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг хийлээ. Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Булган сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд гүйцэтгэх татаастай нислэгийн зардлын тооцоо, судалгааг хийж, нислэг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар,Улаанбаатар-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлд “Тэнгэрийн улаач шинэ” ХХК шалгарч, энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Иргэний нисэхийн чиглэлээр туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний 116.2-т “Алтай, Донойн нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, Хужирт Эрдэнэт, Баруун-урт, Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь хотын нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээх ажлыг төр, хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу Баруун-Урт, Хужирт, Эрдэнэт чиглэлүүдийн зорчигч урсгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх судалгааг Зам тээврийн яаманд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 01/2784 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Агаарын тээврийн салбарын 2014 оны эдийн засгийн төлөв байдалд судалгаа хийж,

Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Иргэний агаарын тээврийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар цогц судалгаа хийж, ИНЕГ-ын даргын зөвлөл болон харьяа байгууллагуудын холбогдох ажилтнуудад танилцуулга хийсэн.

Орон нутгийн агаарын тээврийн зах зээлийн судалгааг нислэгийн чиглэл тус бүрээр,

Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Хонгконг, Улаанбаатар-Токио зэрэг чиглэлүүдийн зах зээлийн болон Казакстан Улсын агаарын тээврийн судалгааг тус тус хийлээ.

Дотоодын агаарын тээвэрлэгчдийн санхүүгийн тайланд улирал тутам санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж байна.

Засгийн Газрын 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын-Үүдийн боомтоор импортолсон агаарын хөлгийн шатахууны гаалийн албан татварыг “0” хувиар тогтоолгосон.

Page 7: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

7

Агаарын тээврийн компаниудын гадаад оронд болон дотоодод сумласан шатахууны хэмжээг гарган, уг мэдээлэлд үндэслэн 2020 он хүртэлх хэрэглэх шатахуун хэрэглээний төсөөллийг гаргасан. Агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл болон шатахуун тээвэрлэлтийн талаарх тооцоо судалгааг хийн Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Монгол Улсад импортоор ирж байгаа агаарын хөлгийн шатахууны хэмжээг Гаалийн ерөнхий газраас, ТС-1 шатахууны хэрэглээ болон үнийн талаарх мэдээллүүдийг агаарын тээвэрлэгчдээс сар бүр тогтмол авч, мэдээллийн баазыг бүрдүүлж байна. Беларусь Улсаас агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх талаарх судалгааг хийж, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Зам, тээврийн Сайдын ОХУ-д хийх айлчлалтай холбогдуулан Монгол Улсын баруун

болон зүүн хязгаараар импортлох агаарын хөлгийн шатахууны гаалийн татварыг чөлөөлүүлж, орон нутагт сумлах шатахууны үнэ буурах талаар санал боловсруулж, Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст хүргүүлсэн.

ИНД-321-ийн дагуу агаарын тээвэрлэгчтэй холбоотой статистик тоон мэдээллүүдийг

сар бүр нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.

2013 оны жилийн эцсийн статистик мэдээллүүдийг харьяа алба, салбарууд, агаарын тээвэрлэгчдээс батлагдсан маягтын дагуу авч, нэгтгэн ИКАО, Зам тээврийн яам, Үндэсний статистикийн газарт электрон хэлбэрээр хүргүүлсэн. Жилийн эцсийн статистик эмхтгэлийг хэвлүүлсэн.

Дөрөв. Нисэхийн аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын чиглэлээр

ИНД-140-ийн дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт нисэх буудлын нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хугацааг 1 жилээр, Булган аймгийн Булган нисэх буудлын гэрчилгээний хугацааг 1 жилээр, Дундговь аймгийн “Мандалговь” нисэх буудлын гэрчилгээний хүчинтэй хугацааг 3 жилээр, Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын гэрчилгээний хүчинтэй хугацааг 3 жилээр, Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын гэрчилгээний хүчинтэй хугацааг 3 сараар тус тус сунгав. ИНД-172-ийн дагуу Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг 1 жилээр сунгаж, олгосон.

ИНД173-ын дагуу Нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг 2014

оны 1 дүгээр сарын 23-наас 6 сарын хугацаатай сунгаж, олгосон. ИНД174-ийн дагуу “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ”-ний

хугацааг 1 жилээр сунгаж, олгосон. ИНД-175-ын дагуу нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны

гэрчилгээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж, олгосон.

Дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД-119, ИНД-121

ИНД-135, 301/: - Аэромонголиа ХХК-ийн АТ-009 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний Үйл

ажиллагааны тодорхойлолтын хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтыг гүйцэтгэж, нэгдсэн дүгнэлтийг гаргаж, ҮАТ-ын хүчинтэй хугацааг сунгасан. /2013.12.30-2016.05.17/

Page 8: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

8

- Эйр Карго Монголиа ХХК-ийн нислэгийн үйл ажиллагаа эхлэх ажилтай холбогдуулан тус компанийн дотоод аудит шалгалтын үр дүн, тайланг байцаагч бүр чиглэл бүрээр хянан шалгаж, Үйл ажиллагааны тодорхойлолтыг шинээр олгосон. /Хугацаа:2014.01.17-2014.05.01/

- Изинис Эйрвэйз ХХК-ийн Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах ажлын хэсэг үзлэг шалгалтыг чиглэл бүрээр хийж, нэгдсэн дүгнэлтийг гаргаж, АТГ-ний хугацааг 2 жилээр сунгасан. /2014.04.11-.2016.04.13/

- А-Жет Авиэйшн ХХК-ийн Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах ажлын хэсэг үзлэг шалгалтыг чиглэл бүрээр хийж, нэгдсэн дүгнэлтийг гаргаж, АТГ-ний хугацааг 2 жилээр сунгасан. /2014.04.02-2016.04.02/

- Эйр Карго Монголиа ХХК-д ИНД-121.415, Үйл ажиллагааны тодорхойлолтын D02.4-ын техник үйлчилгээний зөвшөөрөл болон хязгаарлалтанд заасан шаардлагуудыг биелүүлээгүй болон НААЗХГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/9 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн үзлэг шалгалтаар гарсан үл тохирлыг бүрэн арилгаагүй байгаа тул ААТ-002 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг түр хугацаагаар түдгэлзүүлж, ИНД-119.17 (г)-д заасны дагуу гэрчилгээг ИНЕГ-т ирүүлэхийг шаардсан.

- Хүннү Эйр Сервис ХХК-ийн АТ-018/3 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтыг гүйцэтгэж, гэрчилгээг сунгаж олгосон. /2014.06.04-2014.11.17/

- Изинис Эйрвэйз ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосонтой холбогдуулан АТ-011 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг Үйл ажиллагааны тодорхойлолтны хамт хураан авсан.

- МИАТ ХК-ийн АТ-003 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах ажлын хүрээнд байцаагч нар чиглэл бүрээр үзлэг шалгалтыг гүйцэтгэж, байцаагчдын нэгдсэн тайлан гаргаж, ажлын хэсэг МИАТ ХК-ийн удирдах бүрэлдэхүүнтэй хаалтын хурлыг хийж, АТГ-ний хүчинтэй хугацааг 3 жилээр сунган, АТ-003 тоот гэрчилгээг Үйл ажиллагааны тодорхойлолтны хамт олгосон. /АТ-003, 2014.09.04-2017.09.04/

- Геосан ХХК-ийн Үйл ажиллагааны тодорхойлолтны хугацаа сунгах ажлын хүрээнд төлөвлөгөөт бус үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж , АТ-019 тоот гэрчилгээний Үйл ажиллагааны тодорхойлолтны хүчинтэй хугацааг сунгаж олгосон. /2014.09.05-2014.12.05/

- Блу Скай Авиэйшн ХХК-ийн АТ-017 тоот Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хүчинтэй хугацааг 3 жилээр сунгаж, олгосон. /2014.10.15-2017.10.15/

- Хүннү Эйр ХХК-ийн АТ-018 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний Хавсралт болох Үйл ажиллагааны тодорхойлтоны хүчинтэй хугацааг сунгах ажлын хэсгийн байцаагч бүр чиглэл бүрээр үзлэг шалгалтыг гүйцэтгэж, нэгдсэн тайланг гаргаж ҮАТ-ны хугацааг 1 жилээр сунгаж олгосон. /2014.11.17-2015.11.17/

- Геосан ХХК-ийн АТ-019 тоот агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний Хавсралт болох Үйл ажиллагааны тодорхойлтоны хүчинтэй хугацааг сунгах ажлын хэсгийн байцаагч бүр чиглэл бүрээр үзлэг шалгалтыг гүйцэтгэж, нэгдсэн тайлан гаргаж, хаалтын хурлыг зохион байгуулсан.

Хөдөө аж ахуйн зөвшөөрлийн гэрчилгээ /ИНД-137/

- Флай Эдвэнчур ХХК-ийн ХАА-01 дугаартай ИНД-137 дүрмээр олгосон зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалт хийж дүгнэлт гарган гэрчилгээ, Үйл ажиллагааны тодорхойлолтын хугацааг сунган олгосон /2014.06.16-2014.12.16 /

- “Fly Adventure” ХХК-ийн JU-9090 улсын бүртгэлтэй ”Бекас-Х-32-912” маягийн агаарын хөлөгт 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр техникийн эвдрэл гэмтэл гарсантай холбогдуулан ХАА-01 дугаарын гэрчилгээг түр хугацаагаар түдгэлзүүлсэн болохыг тус компанид мэдэгдсэн бөгөөд уг гэрчилгээг ИНД-137.55(г)-д заасны дагуу ИНЕГ-т ирүүлэхийг шаардаж, гэрчилгээг хураан авсан.

Page 9: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

9

- Хүннү Эйр Сервис ХХК-ийн АТ-018/3 тоот агаарын тээвэрлэгчийн болон ХАА-004 тоот хөдөө аж ахуйн гэрчилгээнүүдийн хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтыг гүйцэтгэж, гэрчилгээг олгосон. /2014.06.04-2014.11.17/

Гадаадын агаарын тээвэрлэгч /ИНД-129/

ИНД-129-ийн дагуу гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ хүссэн өргөдөл, албан хүсэлтээ гаргасан БНКУ-ын Бек Эйр компанид Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгох үзлэг шалгалтыг гүйцэтгэн, FAOC-008 тоот гэрчилгээг Үйл ажиллагааны тодорхойлтоны хамт олгосон. /2014.10.17-2015.01.17/

Ачаа тээвэр зуучийн байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД-337/:

- Уромайн ХХК-ийн баримт бичиг, заавар журмыг ИНД-337, ИНД-92-ийн дагуу хянан

дүрмийн шаардлага хангуулахаар буцаасан. - Говь Шинэ Минерал ХХК-ийн баримт бичиг, заавар журмыг ИНД-337, ИНД-92-ийн

дагуу хянан, дүрмийн шаардлага хангуулахаар буцаасан. - Карголинк ХХК-ийн ачаа тээвэр зуучлалын байгууллагын гэрчилгээг сунгах шалгалт

хийж, байцаагчийн дүгнэлт гарч, ИНД-337.53 дүрмийн шаардлага хангаагүй тул гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах боломжгүйг мэдэгдсэн.

- Air Trans World ХХК-д ИНД-337 дүрмээр гэрчилгээжих талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн.

- “Карголинк” ХХК /АТЗБ-010/-д үзлэг шалгалт хийж байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр ИНД-337.53, ИНД-109.4, ИНД-109.5 дүрмийн заалтуудыг хангаагүй тул гарсан дутагдлыг засч залруулсны дараа гэрчилгээний хугацааг сунгах талаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний 09-05/563 албан тоотоор мэдэгдсэн.

- “Трансгейт” ХХК-нд /АТЗБ-003/ үзлэг шалгалт хийсэн бөгөөд тус компани нь 337.9(б)-д заасны дагуу гэрчилгээ олгогдсоноос хойш 1 жилийн хугацаанд гэрчилгээнд заасан хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй тул гэрчилгээг хураан авах шаардлагатай.

- “Туушин” ХХК-ийн АТЗБ-005 тоот гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтыг гүйцэтгэж, гэрчилгээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж олгосон.

- Инстант Транс ХХК-ийн АТЗБ-004 тоот гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах үзлэг шалгалтыг гүйцэтгэж, гэрчилгээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сунгаж олгосон.

- Ануур Монгол Ложистик ХХК-ийн ИНД-337-ээр гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, холбогдох баримт материалыг дүрмийн шаардлага хангуулахаар буцаасан.

Аэродромын гэрчилгээ /ИНД-139/:

Олон улсын 1, орон нутгийн 16 нисэх буудлын Аэродромын гэрчилгээний хугацааг сунгах үзлэг шалгалтыг хугацаанд гүйцэтгэж, тус тус 1 жилээр сунгаж олгосон. Үүнд: Өмнөговь аймаг дахь Ханбумбат, Тавантолгой, Гурвансайхан нисэх буудал, Хөвсгөл аймаг дахь Мөрөн, Увс аймаг дахь Дэглий цагаан, Говь-Алтай аймаг дахь Алтай, Завхан аймаг дахь Доной, Тосонцэнгэл, Баянхонгор аймгийн нисэх буудал, Өвөрхангай аймаг дахь Арвайхээр, Ховд аймаг дахь Ховд, Баян-Өлгий аймаг дахь Өлгий, Саусгоби сэндс ХХК-ийн Овоот, Дорнод аймаг дахь Чойбалсан, Хэнтий аймаг дахь Өндөрхаан, Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт нисэх буудал болон Чингис хаан Олон улсын нисэх буудлуудын Аэродромын гэрчилгээний хугацааг тус тус 1 жилээр сунгаж, гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтуудыг гүйцэтгэсэн

2014 онд орон нутаг дахь 3 нисэх буудлын Аэродромын түр зөвшөөрлийн хугацааг

сунгаж, Хүннү Эйр ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу шинээр 1 түр зөвшөөрөл олгосон. Үүнд: ИНЕГ-ын харьяа Булган, Мандалговь, Ховд аймгийн Булган сумын нисэх

Page 10: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

10

буудлуудын Аэродромын түр зөвшөөрлийн хугацааг 6 сараар тус тус 2 удаа сунгаж, Говь-Алтай аймгийн Бигэр суман дахь нисэх буудалд 2 сарын хугацаатай Аэродромын түр зөвшөөрөл олгосон.

Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ шинээр олгосон

/ИНД-145/:

Дотоодын техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ сунгасан:

Гадаадын техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ сунгасан:

№ Эзэмшигч Харилцагч

байгууллага Бүртгэлийн

дугаар гэрчилгээ олгосон

огноо

1 GE-Aircraft Engine Services Limited

МИАТ F2414 2014.01.20

2 Contact Air Technik GmbH Хүннү Эйр F2314 2014.01.07

3 GE Engine Services Limited

МИАТ ХК F2514 2014.09.29

№ Компаниудын нэрс Харилцагч

компаниудын нэрс

Сунгасан хугацаа

Гэрчилгээ сунгасан огноо

1 Хүннү Эйр ХХК Хүннү Эйр ХХК 8 сар 2014.01.15

2 А-Жет авиэйшн ХХК А-Жет

авиэйшн ХХК 1 жил 2014.04.10

3 Тэнгэрийн улаач шинэ ХХК

Тэнгэрийн улаач шинэ

ХХК 1 жил 2014.05.02

4 MAK ХХК МАК ХХК 1 жил 2014.03.21

5 Хүннү Эйр сервис ХХК Хүннү Эйр сервис ХХК

5 сар 2014.06.16

6 Хүннү Эйр ХХК Хүннү Эйр ХХК 1 жил 2014.09.15

7 Блю Скай Авиэйшн ХХК Блю Скай

Авиэйшн ХХК 1 жил 2014.09.19

8 Блю Скай Авиэйшн ХХК БСА 1 жил 2014.09.19

9 АэроМонголиа ХХК АэроМонголиа ХХК

6 сар 2014.11.14

10 Хүннү Эйр сервис ХХК Хүннү Эйр сервис ХХК

Хийгдэж байна

11 МИАТ ХК 12 сард хийнэ

№ Компаниудын нэрс Харилцагч

компаниудын нэрс

Сунгасан хугацаа

Гэрчилгээ сунгасан огноо

Page 11: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

11

Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ шинээр олгосон /ИНД-26/:

Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ сунгасан:

1 Ulan-Udenskiy Aircraft repair plant /F2013/

МАК ХХК 1 жил 6 сар 2014.03.18

2 ST Aerospace, Singapore /F0710/

Аэромонголиа ХХК

1 жил 1 сар 2014.05.29

3 AMECO (Beijing), China /F1211/

МИАТ ХК 1 жил 15 хоног 2014.05.29

4 Lufthansa Technik AG МИАТ ХК 1 жил 2014.09.25

5 China Aircraft Service Limited

МИАТ ХК, Хүннү Эйр ХХК

1 жил 2014.11.18

6 NAYAK, Germany Аэромонголиа

ХХК Хийгдэж байна

№ Эзэмшигч Агаарын

хөлгийн маяг

Бүртгэлийн дугаар НТЧГ олгосон

огноо

1 МИАТ ХК B737-800 JU-1015 2014.05.07

2 Топ экстрим экшин Монголиа ХХК

МТО-Sport JU-9001 2014.06.30

3 Топ экстрим экшин Монголиа ХХК

МТО-Sport JU-9001 2014.06.30

№ Эзэмшигч Агаарын хөлгийн

маяг Бүртгэлийн

дугаар НТЧГ сунгасан

огноо

1 Тэнгэрийн улаач шинэ ХХК

L-410 UVP JU-2032 14.01.16

2 Изинис Эйрвэйз ХХК DHC8-402 JU-9919 14.02.06

3 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8250 14.03.07

4 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8251 14.04.01

5 Хүннү Эйр Сервис ХХК Ан-2 JU-9069 14.04.07

6 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8258 14.04.23

7 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8251 14.05.01

8 Хүннү Эйр Сервис ХХК Ан-2 JU-1046 14.05.02

9 МИАТ ХК Б767-300ER JU-1021 14.05.11

10 Флай Эдвенчур ХХК Бекас Х-32-912 JU-9090 14.05.12

11 МИАТ ХК Б767-300 JU-1011 14.05.19

12 Аэро Монголиа ХХК Fokker-50 JU-8250 14.06.06

Page 12: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

12

Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон /ИНД-47/:

13 Хүннү Эйр Сервис ХХК Ан-2 дадлагажуур ТП Ан-2 14.06.09

14 Томас Эйр ХХК Airtractor AT602 JU-1918 14.06.11

15 Томас Эйр ХХК Пилатус ПС-6 JU-1911 14.06.27

16 МАК ХХК МИ-8АМТ JU-6601 14.07.07

17 Хүннү Эйр ХХК Fokker-50 JU-8883 14.07.22

18 А-Жет авиэйшн ХХК МВВ-ВК 117 С-2 JU-5598 14.08.19

19 Хүннү Эйр ХХК А319-112 JU-8889 14.08.22

20 Томас Эйр ХХК Airtractor AT602 JU-1918 14.09.11

21 Парко авиэйшн ХХК EuroStar JU-9077 14.09.08

22 Хүннү Эйр ХХК А319-112 JU-8888 14.09.26

23 Блю Скай Авиэйшн Cessna-208B JU-2114 14.10.07

24 Геосан ХХК Cessna-208B JU-9991 14.10.29

25 МАК ХХК Ми-8АМТ JU-6600 14.10.31

26 А-Жет Авиэйшн ХХК EC-145 JU-5499 14.11.13

27 Хүннү Эйр Сервис ХХК Ан-2 JU-9069 Хийгдэж байна

28 Геосан ХХК Cessna-208B JU-9993 Хийгдэж байна

29 Томас эйр ХХК Maule M7-235 C JU-1919 Туршилтын НТЧ

олгох ажил хийгдэж байна

30 Флай адвентур ХХК Бекас Х-32-912 JU-9090 Хийгдэж байна

№ Эзэмшигч Агаарын

хөлгийн маяг

Бүртгэлийн дугаар

шинээр олгосон

огноо

өөрчлөлт оруулсан огноо

1 Геосан ХХК Сеssna 208B JU-9993 - 14.01.03

2 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8250 - 14.01.16

3 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8251 - 14.02.06

4 Аэромонголиа ХХК Fokker-50 JU-8258 - 14.03.07

5 МИАТ ХК В767-300ER JU-1021 - 14.03.10

6 Топ Экстрим Экшин Монголиа ХХК

MTO Sport JU-9001 2014.03.1

8

-

7 Топ Экстрим Экшин Монголиа ХХК

MTO Sport JU-9002 2014.03.1

8

-

Page 13: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

13

Агаарын хөлгийг бүртгэлээс хассан:

Агаарын хөлгийн тусгай нислэгийн зөвшөөрөл олгосон: /ИНД-21/:

Агаарын хөлгийн радио станцын болон дуу чимээний гэрчилгээ олгосон /ИНД-21/:

8 МИАТ ХК В767-300 JU-1011 - 14.03.20

9 Goldvest Enterprises Limited

An-2 JU-9069 14.04.03

10 МИАТ ХК B737-800 JU-1015 2014.05.0

6 -

№ Эзэмшигч Агаарын

хөлгийн маяг

Бүртгэлийн дугаар

Экспорт НТЧ

олгосон

Бүртгэлээс хассан огноо

1 Флай Адвентур ХХК

BekasX32-912 JU-9089 -

2014.05.08 (б.д)

2 Изинис Эйрвэйз ХХК

DHC 8-402 JU-9919 2014.05.27

2014.06.03

3 Изинис Эйрвэйз ХХК

DHC 8-402 JU-9917 2014.05.27

2014.06.03

4 МИАТ ХК A310-304 JU-1010 2014.06.30 2014.07.24

5 Хүннү Эйр ХХК А319-112 JU-8888 - 2014.11.24

6 Хүннү Эйр ХХК А319-112 JU-8889 - 2014.11.24

№ Эзэмшигч Агаарын

хөлгийн маяг Бүртгэлийн

дугаар

Тусгай нислэгийн гэрчилгээ

Олгосон огноо

Хүртэл хүчинтэй

1 МИАТ ХК A310-304 JU-1010 2014.01.15 2014.01.18

2 МИАТ ХК Б767-300 JU-1011 2014.05.23 2014.05.26

3 Томас Эйр ХХК Airtractor AT602

JU-1918 2014.05.30 2014.06.01

4 Изинис Эйрвэйз ХХК DHC 8-402 JU-9919 2014.05.27 2014.06.27

5 Изинис Эйрвэйз ХХК DHC 8-402 JU-9917 2014.05.27 2014.06.27

6 МИАТ ХК A310-304 JU-1010 2014.06.30 2014.07.30

7 МАК ХХК МИ-8АМТ JU-6601 2014.07.01 2014.07.04

8 Томас Эйр ХХК Maule M7-

235C JU-1919 2014.10.29 2014.11.04

9 Томас Эйр ХХК Maule M7-

235C JU-1919 2014.11.05 2014.11.12

Page 14: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

14

Агаарын хөлгийн радио станцын гэрчилгээнд өөрчлөлт оруулсан:

Нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээ сунгасан: /ИНД-144/:

Нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээ шинээр олгосон: /ИНД-144/:

Мэргэжлийн үнэмлэх эзэмшигч боловсон хүчний үнэмлэхжүүлэлт:

2014 онд 598 мэргэжлийн боловсон хүчний үнэмлэхэнд сунгалт хийж, шинээр олгосон. Эрүүл мэндийн 147 гэрчилгээг олгосон.

Үнэмлэхний төрөл

АХТҮА /ИНД-66/

Нисгэгчээс бусад нисэх

багийн гишүүн /ИНД-63/

Нисгэгч /ИНД-61/

НХҮА-НМО

/ИНД-65/

НХҮА-НУ

/ИНД-65/

Дүн

Мэргэжлийн үнэмлэх эзэмшигчдийн тоо -717

Сунгасан 126 16 108 36 156 442

Validation олгосон 8 - 23 - - 31

Шинээр зэрэглэл олгосон, сунгасан

24 - 19 17 30 90

№ Эзэмшигч Агаарын

хөлгийн маяг Бүртгэлийн

дугаар

Радио станцын гэрчилгээ олгосон

огноо

Дуу чимээний гэрчилгээ олгосон

огноо

1 Хүннү Эйр ХХК Fokker-50 JU-8889 14.01.20 14.01.20

2 МИАТ ХК B737-800 JU-1015 14.05.07 14.05.07

№ Эзэмшигч Агаарын хөлгийн

маяг Бүртгэлийн

дугаар

Өөрчлөлт оруулсан

огноо

1 Изинис Эйрвэйз DHC8-402 JU-9917 2014.04.02

2 Изинис Эйрвэйз DHC8-402 JU-9919 2014.04.02

№ Байгууллагын нэр Гэрчилгээний

хүчинтэй хугацаа

Гэрчилгээ хүчинтэй

огноо

1 А-Жет Лимитед ХХК 2014.07.01 -

2 Мэргэван ХХК 2014.02.28 2014.09.28

3 Магнай Трейд ХХК 2014.09.26 2015.09.25

4 Мэргэван ХХК 2014.09.26 2015.09.25

№ Байгууллагын нэр Гэрчилгээ шинээр олгосон хугацаа

Гэрчилгээ хүчинтэй

огноо

1 Гүүд эйр сапплайер ХХК 2014.04.10 2014.10.10

Page 15: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

15

Шинээр олгосон 9 1 10 6 9 35

Нийт 167 17 160 59 195 598

Эрүүл мэндийн гэрчилгээ олгосон байдал :

№ Үнэмлэх Дүн

Эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчийн тоо -353 /ИНД-67/

1 1-р ангилал шинээр олгосон 180

2 3-р ангилал шинээр олгосон 103

Нийт 283

Гадаадын сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт /ИНД-141/:

ИНД-141-ийн дагуу сургалтын байгууллагын 9 гэрчилгээ шинээр олгосон, 1 гэрчилгээ

сунгасан, 1 гэрчилгээ шинэчилсэн байна.

Lufthansa Flight Training GmbH сургалтын төвд сургалтын байгууллагын гэрчилгээг 2014.01.21-нээс 1 жилээр шинээр олгов.

Calgary Flight Club сургалтын төвийн гэрчилгээг 2014.02.26-наас 2 жилээр сургалтын байгууллагын гэрчилгээг шинээр олголоо.

Midfield Enterprises LTD Сургалтын төвийн гэрчилгээг 2014.02.26-наас 2 жилээр шинээр олгов.

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн гэрчилгээг 2014.02.15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгав.

Express Airways d.o.o Сургалтын төвийн гэрчилгээг 2014.02.14-нөөс 1 жилээр шинээр олгов.

Thai Flight Training Сургалтын төвийн гэрчилгээг 2014.02.28-наас 2 жилээр шинээр олгов.

Fokker Servise Сургалтын төвийн гэрчилгээг хаягийн өөрчлөлт хийгдсэн тул шинэчлэн олгов.

CAE FSS KOREA Сургалтын төвийн гэрчилгээг 2014.03.10-наас 1 жилээр шинээр олгов.

НОЧУ СПО Авиашкола Аэрофлота Сургалтын төвийн гэрчилгээг 2014.03.18-наас 1 жилээр шинээр олгов.

LHT Technical training байгууллагын ИНД-141-ын дагуу гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтын дагуу байцаагчийн дүгнэлт гаргасан.

Flight Simulation training сургалтын байгууллагын гэрчилгээг 2014.06.10-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар сунгав. Тус сургалтын байгууллагын B737-800, B767-300 агаарын хөлгийн дадлагжууруудыг гэрчилгээжүүлж 21 шалгагч багшид гэрчилгээ олгосон.

Cockpit 4U Aviation Service сургалтын байгууллагын гэрчилгээг 2014.06.10-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар сунгав. B737 агаарын хөлгийн дадлагажууруудыг гэрчилгээжүүлж 11 шалгагч багшид гэрчилгээ олгосон.

Cacoвское летное училище сургалтын байгууллагын гэрчилгээг 2014.05.20-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар сунгав.

Thai Flight Training сургалтын байгууллагын “Үйл ажиллагааны тодорхойлолт”-д багшлах зэрэглэл олгох сургалтыг нэмэлт оруулсан.

Аir Baltic-д ИНД-141 дүрмийн дагуу гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтыг гүйцэтгэж, МСАА.141.35.14 тоот иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгосон. /2014.09.09-2015.09.09/

Airbus Helicopters Inc-д ИНД-141 дүрмийн дагуу гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалтыг гүйцэтгэж, МСАА.141.36.14 тоот иргэний нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгосон. /2014.09.09-2016.09.09/

Хонконгийн САЕ нисэхийн сургалтын байгууллагыг ИНД-141-ийн дагуу гэрчилгээжүүлж, МСАА 141.37.14 тоот гэрчилгээг 1 жилээр олгосон. /2014.10.17-2015.10.17/

Page 16: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

16

Хяналт, шалгалтын талаар:

ИНЕГ, түүний харъяа байгууллагуудад, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж байгаад тавих хяналтыг сайжруулах зорилгоор 2014 оны 12 сарын 02-ны байдлаар 140 төлөвлөгөөт үзлэг шалгалт, 78 төлөвлөгөөт бус, 113 гэрчилгээжүүлэлтийн, 83 үнэмлэхжүүлэлт, 17 үйл ажиллагааны хяналт, 127 баримт бичгийн хяналтын, 28 чиглэсэн үзлэг шалгалтыг тус тус гүйцэтгэж, 390 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулж, засаж сайжруулах талаар байцаагчийн нийт 586 дүгнэлтээр 922 аюулгүй ажиллагааны зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллахын зэрэгцээ онцгой үүргийн 27 нислэгт аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт тавьж ажиллалаа.

ИНД-108, 109, 119, 121, 135, 139, 140, 141, 171, 172, 173, 174, 175, 301, хүрээнд Иргэний нисэхийн гэрчилгээжсэн байгууллагуудын үйл ажиллагааны заавар, журмуудын өөрчлөлтийг хянаж, баталгаажуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Авиакомпаниудын үйл ажиллагаанд ашиглагдаж буй нийт 36 хөтөлбөр, зааврын

өөрчлөлтийг хянаж батласан.

Оношилгоо, сорилт шинжилгээний талаар: Харилцагч байгууллагуудын хүсэлтийн дагуу нийт 397 дээжинд сорилт шинжилгээ

хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Тусгай шингэн – 27 дээж

Ус – 3 дээж

Бензин –14 дээж

Дизель түлш – 6 дээж

Тос – 195 дээж

Онгоцны түлш – 147 дээж

Масло- 4 дээж

Тосол 35 – 1 дээж HААХЗГ-ын даргын батлагдсан графикийн дагуу 04 дүгээр сарын 29-ний өдрөөс

цаг уурын автомат станцын хэмжилт, шалгалт тохируулга баталгаажуулалтын ажил эхлэсэн. Одоогоор Овоот, Ханбумбат, Гурвансайхан – 2 ширхэг, Мандалговь -2 ширхэг, Хархорин,Чойбалсан, Баруун-Урт- 2 ширхэг, Өндөрхаан- 2 ширхэг, Алтай – 2 ширхэг, Булган, Мөрөн-2, Доной- 2 ширхэг, Тосонцэнгэл, Баянхонгор–2 ширхэг, Арвайхээр, Ховд, Ховдын Булган, Дэглий цагаан, Тавантолгой-2 ширхэг, ТХҮА-ны 2 ширхэг, Өлгий нисэх буудлуудын нийт 31 ширхэг цаг уурын автомат станцын хугацаат баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

ТХҮА-ны 25 ширхэг, Eznis-ийн 1 ширхэг, A-Jet-ийн 1 ширхэг ОХЗЛ-ийн 3 ширхэг

нийт 30 ширхэг радио цахилгааны хэмжих хэрэгслийг баталгаажуулсан.

Цулын хэмжих хэрэгсэл баталгаажуулах ажил хуваарьт графикийн дагуу 04-р сарын 29-ний өдрөөс хийгдэж эхэлсэн бөгөөд нийт 23 ширхэг цулын хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийсэн. Үүнд:

Хархорин нисэх буудлын – 2 ширхэг

Гурвансайхан нисэх буудлын -1 ширхэг

Мандалговь нисэх буудлын – 1 ширхэг

Чойбалсан нисэх буудлын – 2 ширхэг

Баруун-Урт нисэх буудлын -1 ширхэг

Өндөрхаан нисэх буудлын – 1 ширхэг

Булган нисэх буудлын – 1 ширхэг

Мөрөн нисэх буудлын – 1 ширхэг

Page 17: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

17

Хатгал нисэх буудлын – 1 ширхэг

Доной нисэх буудал – 3 ширхэг

Тосонцэнгэл нисэх буудал -1 ширхэг

Баянхонгор нисэх буудал -2 ширхэг

Арвайхээр нисэх буудал -1 ширхэг

Алтай нисэх буудал -1 ширхэг

Ховд нисэх буудал -1 ширхэг

Ховдын Булган нисэх буудал -1 ширхэг

Өлгий нисэх буудал -1 ширхэг

Дэглий цагаан нисэх буудал -1 ширхэг

Иргэний нисэхийн салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмж, барилга байгууламж, аянга зайлуулагчийн газардуулгын эсэргүүцлийн хэмжилтийн ажил 04-р сарын 29-ний өдрөөс эхлэн, нийт 495 ширхэг газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн. Үүнд:

Овоот нисэх буудлын – 8 ширхэг

Аэродром ашиглалтын албаны – 36 ширхэг

Хархорин нисэх буудлын – 6 ширхэг

Гурвансайхан нисэх буудлын -18 ширхэг

Мандалговь нисэх буудлын – 9 ширхэг

ТХҮАлбаны – 25 ширхэг

Чойбалсан – 28 ширхэг

Баруун-Урт – 21 ширхэг

Өндөрхаан -19 ширхэг

Алтай – 18 ширхэг

Булган – 19 ширхэг

Мөрөн – 45 ширхэг

Хэнгэрэгтэй -16 ширхэг

Хатгал -5 ширхэг

МИАТ ХК- 8 ширхэг

Доной нисэх буудал – 15 ширхэг

Тосонцэнгэл нисэх буудал -23 ширхэг

Баянхонгор нисэх буудал -19 ширхэг

Арвайхээр нисэх буудал -20 ширхэг

Нисэхийн цаг уур -1 ширхэг

Алтай нисэх буудал -8 ширхэг

Ховдын Булган нисэх буудал -15 ширхэг

Ховд нисэх буудал -29 ширхэг

Дэглий цагаан нисэх буудал -23 ширхэг

Өлгий нисэх буудал – 20 ширхэг

Сайншанд өнгөрөлтийн хэсэг – 15 ширхэг

Тавантолгой нисэх буудал – 9 ширхэг

Их Өлгий радиолокатор – 4 ширхэг

Дархан хотын DME станц – 1 ширхэг

Тав. Бодлогын хэрэгжилтийн чиглэлээр:

5.1. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын зайн зохион байгуулалтын талаар:

БНХАУ-ын Бээжин хотноо 2013 оны 9 дүгээр сарын 23-26-ны хооронд зохион

байгуулагдсан Ази, Европын бүс хоорондын хамтын ажиллагааны хуралд Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинэ агаарын хаалга нээх асуудлыг дахин тавьсны дагуу БНХАУ-ын талтай энэ асуудлыг цаашид судлах, нааштайгаар шийдэхээр тохиролцож хоёр талын хооронд байгуулсан санамж бичигт уг асуудлыг тусгасан билээ. Санамж бичигт

Page 18: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

18

тусгагдсаны дагуу агаарын хаалганы солбицлыг тодорхойлж уг асуудлыг яаравчлах тухай албан бичиг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын дарга болон Агаарын хөдөлгөөний менежментийн товчооны удирдлагад 2014 оны 1 дүгээр сард хүргүүлсэн. Мөн 2014 оны 7-р сард зохион байгуулагдсан Агаарын хөдөлгөөний үйлчилгээний харилцан ажиллагааны гэрээний уулзалтын үеэр саналыг БНХАУ-ын талд дахин тавьсан болно.

Агаарын хөдөлгөөний үйлчилгээний хэвтээ зайчлалыг багасгах ажлыг хэрэгжүүлэх

төлөвлөгөөнд тусгагдсан агаарын зайн багтаамжийг тооцоолох, тодорхойлох ажлыг бүрэн хийлээ. 2013 оны 12 сард батлагдсан агаарын хөдөлгөөний удирдлагын секторын багтаамж /нэвтрэн өнгөрүүлэх чадвар/-ийг тооцоолох аргачлалын дагуу Монгол Улсын бүсийн агаарын хөдөлгөөний удирдлагын секторын багтаамжийг хэмжих, тооцооллыг гүйцэтгэх баг 12 хүний бүрэлдэхүүнтэй томилогдож, батлагдсан удирдамжийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 21-нээс 03 дугаар сарын 15-ны хооронд хэмжилт, тооцооллыг гүйцэтгэсэн. Ажиглалтын системийн гэнэтийн саатал, татгалзлын үед нислэгийн удирдагчдын ажиллах нөөц үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар өргөн хэлэлцүүлэг явуулж ажиглалтын системийг бүрэн хэвийн болох хүртэл хугацаанд GNSS/DME-г ашиглан процедурын аргачлалаар удирдлагыг явуулах шийдлийг гаргасан болно. ИНД-75-д тусгагдсан уг аргачлалыг агаарын хөдөлгөөний үйл ажиллагааны зааварт тусгаж холбогдох сургалтууд 2014 оны 9 дүгээр сард явагдаж дууслаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Шинэ Зеланд Улсын Эйрвэйз Интернэшнл Лимитед байгууллагатай агаарын навигацийн үйлчилгээний зайчлал багасгах ажлын хүрээнд аюулгүй ажиллагааны үнэлгээнд зөвлөх үйлчилгээ авах талаар хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан. Энэхүү гэрээний дагуу Шинэ Зеланд Улсын Эйрвэйз Интернэшнл Лимитед байгууллагын мэргэжилтэн 2014 оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд мэргэжлийн хэлтэс, үйлдвэрлэлийн албадад ажиллан аюулгүй ажиллагааны үнэлгээг гүйцэтгэж, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан болно.

Олон улсын Агаарын тээвэрлэгчдийн Холбоо /IATA/ болон KLM агаарын

тээвэрлэгчийн төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 03 дугаар сарын 13-16–нд зохион байгуулав. Хоёр тал харилцан танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон өндөр үр дүнтэй уулзалт боллоо.

Монгол Улсын засгийн газраас "Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл

баримтлах бодлого"-ын баримт бичгийн 5.2 дах заалтуудын хүрээнд Монгол Улсын агаарын зай, агаарын зайн зохион байгуулалтыг олон улсын стандарт өөрийн орны онцлогт тулгуурлан боловсронгуй, үр ашигтай болгох зорилгоор Монгол Улсын агаарын зай, агаарын замуудын ашиглалтад хяналт шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/646 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг Иргэний нисэхийн дүрэм-71 "Агаарын зайг тогтоох" дүрмийн дагуу Монгол Улсын одоогийн агаарын зайн зохион байгуулалт, ангилал нь бодит нөхцөлд нийцэж байгаа эсэхэд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийхээс гадна KLM авиакомпанитай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу явагдах туршилтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй юм.

Япон Улс нь PBN-ийн хэрэгжилтийн түвшингээр Ази, Номхон далайн бүс нутагт

тэргүүлэгчдийн нэг бөгөөд Монгол Улсад Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN)-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг болон Япон Улсын Иргэний нисэхийн удирдах газрын PBN-ийг хэрэгжүүлэх багийн уулзалт Улаанбаатар хотноо 2014 оны 1 дүгээр сарын 28-29-ний хооронд зохион байгуулагдсан билээ. Уулзалтаар дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон болно. Үүнд:

- PBN/PANS-OPS нислэгийн журам зохиох програм хангамжаар NTT Data компанийн PANADES программыг худалдан авч ашиглах, JCAB болон NTT Data компанитай хамтран ажиллах.

- RAIM системийн чиглэлээр NEC Corporation-той хамтран ажиллах.

Page 19: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

19

- ИНЕГ-ын нислэгийн журам зохиогчид, агаарын зайн мэргэжилтнүүдийг PBN-ийн чиглэлээр сургаж дадлагажуулахад JCAB-тэй хамтран ажиллах, Япон Улсад агаарын зайн зохион байгуулалтыг хэрхэн хийдэг талаар туршлага судлах.

- Япон Улсаас хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэх төлөвлөгөөний хүрээнд JAICA-тай хамтран Монгол Улсад агаарын навигацийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн техникийн туслалцаа үзүүлэх боломжуудыг судлах.

- Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, PBN-ийн хэрэгжилт гэх мэт агаарын навигацийн үйлчилгээнүүдийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ (consulting) авах.

Монгол Улсын аэродром, ойртолтын бүсийн агаарын зайн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах зорилгоор Монгол Улсын доод агаарын зайн бүтцийг шинэчлэх үйл ажиллагаа, хэрэглэлээр нисэн гарах стандарт бүдүүвч /SID/, хэрэглэлээр нисэн ирэх маршрутууд/STAR/-ыг боловсруулах үйл ажиллагааг Чингис хаан олон улсын буудлаас эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/188 тоот тушаалаар байгуулагдсан “Аэродром, ойртолтын агаарын зайг шинэчлэн зохион байгуулах” ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд судалгаа, төсөл, зохиолтын ажлууд хийгдэж байна.

Улаанбаатар Ойртолтын удирдлагын нэгжээс Аэродромын удирдлагын үйлчилгээг

тусгаарлах, Улаанбаатар Ойртолтын бүсийн агаарын хөдөлгөөний үйлчилгээнд ажиглалтын удирдлага нэвтрүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ажлын даалгавар, төлөвлөгөө, төсөв зэргийг дахин боловсруулж дууслаа.

Агаарын навигацийн үйлчилгээг оновчтой болгож, агаарын тээвэрлэгчдэд эдийн

засгийн хувьд хэмнэлттэй нөхцөл байдал үүсгэх зорилгоор EMAND-DONOI чиглэлд шинээр агаарын зам тогтоох талаар доорх ажлуудыг хийсэн. Үүнд:

- EMAND цэгээс DONOI цэгийн хооронд агаарын зам тогтоох төслийг НМҮА-ны холбогдох хэсэгтэй хамтран 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр боловсрууллаа.

- Агаарын зам тогтооход холбоо навигаци, агаарын хөдөлгөөний үйлчилгээнд гарч болох аюулгүй ажиллагааны эрсдлийн үнэлгээг АХҮА болон ТХҮА-тай хамтран 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэв.

- Агаарын замын төсөл, албадуудын боловсруулсан үнэлгээг нэгтгэн НААХЗГ-ын Аэродром, агаарын навигацийн хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн.

- Агаарын замыг тогтооход агаарын тээвэрлэгчдэд гарах эдийн засгийн хэмнэлтийн талаарх судалгааг Хүннү эйр компанитай хамтран Фоккер-50 маягийн агаарын хөлгийн жишээн дээр гүйцэтгэв.

- EMAND-DONOI чиглэлын агаарын замыг 2014 оны 5 дугаар сар 28-наас хүчин төгөлдөр болгон тогтоохоор Зам, тээврийн сайдын тушаалын төсөл, тайлбар, үндэслэлийг боловсруулан хүргүүлж, Зам, тээврийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 26-ны 71 тоот тушаалаар үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн болно. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дэд

оффис болон Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газар хооронд техникийн туслалцааны хамтын ажиллагааны санамж бичгийн төслийн дэд төвтэй хамтран боловсруулсан. Санамж бичгийг 2014 оны 11 дүгээр сард Хонгконгд зохион байгуулагдсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн Бүсийн гишүүн улс орнуудын Иргэний нисэхийн ерөнхий газруудын дарга нарын 51 дэх удаагийн хурлын үеэр холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуран баталгаажууллаа. Санамж бичгийн дагуу Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээнд үзүүлэлтэд тулгуурласан навигаци нэвтрүүлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах, PBN, агаарын зайн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдийг дадлагажуулах, нислэгийн удирдагчид, нислэгийн журам зохиогч болон агаарын навигацийн үйлчилгээний бусад мэргэжлийн чиглэлээр сургалт явагдах юм.

Page 20: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

20

Ойртолтын бүсүүдийн давхардалтай байдлыг арилгах, 30 км өргөнтэйгээр тогтоогдсон орон нутгийн агаарын замууд нь ойртолтын удирдлагын бүсийг дайрсан болон ойролцоо өнгөрч байгаа үед ойртолтын удирдлагын бүстэй давхцдаг тул давхцлыг арилгах зорилгоор бүсүүдийн хилийг тухайн агаарын замуудаас 25 км-ын зайтай байхаар тогтоон өөрчлөхөөр холбогдох шатны үйл ажиллагаа явагдаж байна. Үйл ажиллагааны хүрээнд шинэчилсэн төслийг боловсруулж, аюулгүй ажиллагааны эрсдлийн үнэлгээ хийлгэж байна.

Өнгөрөлтийн нислэг

Олон улсын өнгөрөлтийн 157362 нислэг төлөвлөснөөс 79974 /тогтмол нислэг 73003,

цагийн хуваарийн бус нислэг 6971/ нислэг гүйцэтгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын өнгөрөлтийн нислэг 1.5% -иар єссєн байна.

Буулт хөөрөлтийн нислэг

Олон улсын хөөрөлт буултын 7234 нислэг төлөвлөж, 6265 /тогтмол нислэг 5320,

цагийн хуваарийн бус нислэг 945/ нислэг гүйцэтгэгдсэн байна. Гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 нислэг буюу 0.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Орон нутгийн нислэг

Орон нутгийн 9643 нислэг тєлєвлєж, 6123 нислэг гүйцэтгэсэн. Орон нутгийн

нислэгийг өмнөх оны мөн үетэй -33,3%-иар буурсан байна. Үүнээс тогтмол нислэг 7906 төлөвлөж, 4677 нислэг гүйцэтгэгдсэн байна. Цагийн хуваарийн бус 1737 төлөвлөж 1446 нислэг гүйцэтгэсэн байна.

Нийт нислэг

2014 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын агаарын зайд нийт 174239

нислэг төлөвлөж, 92362 нислэг гүйцэтгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,9%-иар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд нийт нислэгийн гүйцэтгэл 53,6%-тай байсан байна.

2014 оны эхний 11 сарын нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг графикаар

харуулбал:

Page 21: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

21

5.2. Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, шинэчлэх талаар:

Бодит ажиглалтын удирдлагыг нэвтрүүлэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Ажиглалтын радиолокаторийг байрлуулах Баянхонгор, Дорноговь аймгуудад судалгаа хийж, байршлыг тогтоосон. “Саммит компьютер технологи" ХХК 2013 оны 12 дугаар сарын 23-нд гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжийг гадаадад захиалан үйлдвэрлүүлж, 2014 оны 06 дугаар сарын 09-21-нд үйлдвэрийн хүлээн авах туршилтыг хийсэн. Гэрээт ажлын гүйцэтгэл нь 95 хувьтай байна. Барилга байгууламж, зам талбайн ажлууд, ажиглалтын радиолокаторийн тоног төхөөрөмжийн угсралт дуусан тест хэмжилт, хяналт тохируулгын ажлууд дууслаа.

Хамааралтай ажиглалтын ADS-B системийг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг

хэлэлцүүлэн 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/139 тоот тушаалаар батлуулсан. Нөөц системийг бий болгох зорилгоор 5ш ADS-B тоноглолыг Улаанбаатар, Сайншанд, Сүхбаатар, Булган, Мөрөнд суурилуулсан. Ингэснээр Монгол Улсын дээд агаарын зайн 65 хувь, нийт нислэгийн 90 хувь нь бодит ажиглалтын системийн давхар бүрхэлттэй боллоо. 2014 онд төлөвлөгөөний дагуу 5 иж бүрдэл бүхий хамааралтай ажиглалтын системийг төв төхөөрөмжийн хамт суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Тус ADS-B системүүдийг суурилуулснаар дээд агаарын зайн 70-80 хувийг хянах боломжтой болох юм.

10 ширхэг DME/DME станцыг нийлүүлж суурилуулах ажлын хүрээнд суурилуулалтын

байршлын тогтоох ажлыг гүйцэтгэсэн болно. Гэрээт ажлын хүрээнд 10 ширхэг DME станцын ажлын давтамж, дуудлагыг тогтоон үйлдвэрийн тест хэмжилтийн ажлын үе шатанд хүргүүлсэн. Гэрээт ажлаар нийлүүлэгдэх 10 ширхэг DME станцын иж бүрдлийг суурилуулах ажил бүрэн дуусч, ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 4-нд хүлээн авсан болно.

Орон нутгийн нийт 11 нисэх буудлын аэродромын бүсийн цаг уурын ажиглалтын

автомат станцыг суурилуулах гэрээт ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд суурилуулалтын шатанд хяналт тавих шаардлагатай тест хэмжилт хяналт тохируулгын ажлыг 2014 оны 11 дүгээр сард гүйцэтгүүлсэн болно. Мөн гэрээт ажлын хүрээнд суурилуулагдсан цаг уурын ажиглалтын автомат станцыг гэрчилгээжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын радио навигацийн үйлчилгээний

байгууламжуудын ажиллагаанд 8208 цагийн тасралтгүй хяналт тавьж, нийт 23 удаагийн гэмтэл дутагдал, саатлыг засварлаж, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг ханган ажилласан.

Иргэний нисэхэд ашиглагдаж байгаа холбоо, навигаци, ажиглалтын тоног

төхөөрөмжийн үйл ажиллагаа, хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын төлөвлөгөөт шалгалтын нислэгийг захиалга болон батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа ба мэргэжлийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар оны 11 шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэж, дүгнэлт гаргасан. Үүнд:

1. “Чингис хаан” ОУНБ-д суурилагдсан гэрэл суултын Д-3, ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдөр,

2. ”Чингис хаан” ОУНБ-д суурилагдсан хэрэглэлээр буулт үйлдэх ILS/DME системийн шалгалтын нислэгийг энэ оны 04 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд,

3. ”Чингис хаан” ОУНБ-ын нисэх буудлын бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч, зай хэмжих төхөөрөмж DVOR/DME системийн шалгалтын нислэгийг энэ оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд тус тус хийж гүйцэтгэсэн. Дээрх шалгалтын нислэгүүдийг “Хүннү Эйр” ХХК-ийн Fokker-50 маркийн JU-8883 серийн агаарын хөлгөөр нислэгийн нийт 21 цаг 07 минутын блок цагт хийж гүйцэтгэсэн.

Page 22: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

22

4. "Алтай" НБ-д суурилагдсан бүх чиглэлд хэт өндөр давтамжийн DVOR/DME системийн ээлжит шалгалтын нислэгийг "Хүннү Эйр" ХХК-ийн Fokker-50/Ju-8883 серийн агаарын хөлгөөр нислэгийн нийт 8 цаг 45 минутын блок цагт хийж гүйцэтгэсэн.

5. Ханбумбат" НБ-ын гэрэл суултын ССН/PAPI cистемийн захиалгат шалгалтын нислэгийг 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "Тэнгэрийн Улаач Шинэ" ХХК-ийн Л-410 маркийн агаарын хөлгөөр нислэгийн 2 цаг 00 минутын блок цагт хийж гүйцэтгэсэн.

6. Дорнод аймаг дахь нисэх буудлын гэрэл суулт, ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр,

7. Өмнөговь аймаг “Гурвансайхан” нисэх буудлын гэрэл суулт, ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийсэн.

8. Дорнод аймаг “Чойбалсан” нисэх буудлын гэрэл суулт, ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн.

9. Өвөрхангай аймгийн “Арвайхээр” нисэх буудлын гэрэл суулт ил харааны нарийвлалтай ойртолтын налуу заагч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийсэн.

10. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын гэрэл, суулт ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заангч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн.

11. Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын гэрэл, суулт ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заангч PAPI системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн.

Монгол Улсад шинээр суурилуулах DME станцуудын урьдчилсан байдлын давтамжийн жагсаалтыг англи хэл дээр боловсруулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази номхон далайн бүсэд 2014 оны 3 сард цахим хэлбэрээр хүргүүллээ.

5.3 Нисэхийн мэдээлэл, техник хангалтын үйлчилгээний талаар:

Монгол Улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээг Нисэхийн мэдээллийн менежмент рүү шилжих төлөвлөгөөг 2014 оны 06 дугаар сарын 11-нд баталсан.

Эрх бүхий томилогдсон мэдээлэгчдээс ирүүлсэн эх өгөгдлийг үндэслэн NОТАМ

мэдээг боловсруулах үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу явуулж АFTN сүлжээ, электрон шуудан, 2D, 3D хэлбэр болон НМҮА-ны вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдийг NOTAM мэдээ, цасны NOTAM мэдээгээр шуурхай хангаж ажилласан. Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээний хүрээнд нислэгийн хөдөлгөөний мэдээнүүдийг боловсруулж гадаад, дотоодын хэрэглэгч байгууллагуудыг мэдээллээр хангаж ажилласан. Үүнд:

Утга Нийт тоо

NOTAM

Олон улсаас хүлээн авсан нийт мэдээ 115034

Зарласан NOTAM мэдээ

A сери 960

C сери 392

SNOWTAM 8

AFTN Олон улсаас хүлээн авсан

Нислэгийн төлөвлөгөө 2966

Хөөрөлт 2818

Буулт 2799

Бусад 51

Page 23: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

23

Олон улсад дамжуулсан

Нислэгийн төлөвлөгөө 2980

Хөөрөлт 2825

Буулт 2824

Бусад 62

Орон нутгаас хүлээн авсан

Нислэгийн төлөвлөгөө 2863

Хөөрөлт 2698

Буулт 2695

Бусад 91

Орон нутагт дамжуулсан

Нислэгийн төлөвлөгөө 2874

Хөөрөлт 2779

Буулт 2785

Бусад 91

Вэб хуудсанд оруулсан нийт NOTAM мэдээ 1137

Боловсруулсан шуурхай мэдээ 1465

Олон улсын чиглэлд 2452, орон нутгийн чиглэлд 3191 нислэгт нислэгийн өмнөх

мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар дараахь бүтээгдэхүүнүүдийг

боловсруулан тараасан. Үүнд:

Бүтээгдэхүүний нэр Бүтээгдэхүүний

дугаар Тоо

AIRAC НМЭ-ийн өөрчлөлт(AIRAC AIP AMDT) 02-06/14 6

НМЭ-ийн өөрчлөлт( AIP AMDT) 01-07/14 7

Нисэхийн мэдээллийн цуврал (AIP SUP) 01-02/2014 2

Хүчинтэй NOTAM мэдээний жагсаалт 11

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-аас тогтоосон стандарт,

шаардлага болон ИНД-173-ийн дагуу нислэгийн журам зохиолоо. Үүнд:

J4 агаарын замын ARHAN-HORGO, HORGO-ТC, EMAND-HORGO, HORGO-DONOI цэгүүдийн хоорондын агаарын замын аюулгүй нам өндрийн тооцоолол хийсэн.

Өмнөговь аймгийн Овоот нисэх буудлын ХБЗ18 талд С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын тооцоолол, төслийг гаргасан.

Өмнөговь аймгийн Овоот нисэх буудлын ХБЗ36 талд А/В/С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын тооцоолол, төслийг гаргасан.

"Чингис-хаан" Олон улсын нисэх буудлын ХБЗ32 талаас ил хараагаар ойртолт үйлдэх боломжтой эсэх талаар дүгнэлтүүд гаргасан.

Овоот нисэх буудлын хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмын төслөөр 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд С ангиллын агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын зохиолтын төслийг гаргасан. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны хэлэлцүүлэг зохион байгуулж, хэрэглэгчдийн санал авч, зохих өөрчлөлтийг оруулсан.

Өмнөговь аймгийн Ханбумбат нисэх буудалд хэрэглэлээр ойртолт үйлдэх журмуудад засвар өөрчлөлт оруулсан. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Өмнөговь аймгийн Тавантолгой нисэх буудалд хэрэглэлээр ойртолт үйлдэх журмуудад засвар өөрчлөлт оруулсан. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Агаарын зам, сектор хуваалгатай холбоотой өөрчлөгдсөн А308, В208, G343, J10, J16, H10, R372 агаарын замуудын нийт 20 хэсэгт аюулгүй нам өндрийн тооцооллыг хийсэн.

Page 24: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

24

Монгол Улсын Маршрутын зурагт EMAND-DONOI, SONDU-UDA, MORIT-SONDU, BAVUT-EPKUT, NIXAL-SND агаарын замуудыг татан шинээр илтгэх цэгүүд үүсгэж 4 удаагийн төсөл зургийг боловсруулсан.

Маршрутын зурганд ОХУ болон БНХАУ-ын хил орчимын агаарын зайн мэдээлэл,

хориотой, хязгаарлагдсан бүсийн мэдээлэл оруулсан.

Чингис хаан Олон улсын нисэх буудлын Хэрэглэлээр нисэн гарах стандарт зураг, мөн VOR RWY 14 ACFT A/B, C/D, NDB RWY 14 ACFT A/B, C/D, ILS/DME U RWY 14 ACFT CAT A/B, C/D, VOR RWY 14 ACFT A/B, C/D, NDB RWY 14 ACFT A/B, C/D, Дэглий цагаан нисэх буудлын NDB RWY 31 ACFT CAT A/B NDB RWY 31 ACFT CAT C, Ханбумбат нисэх буудлын NDB RWY 15 ACFT CAT A/B, NDB RWY 15 ACFT CAT C/D, NDB RWY 33 ACFT CAT A/B, NDB RWY 33 ACFT CAT C/D, Овоот нисэх буудлын NDB RWY 36 ACFT CAT A/B, NDB RWY 36 ACFT CAT C, NDB RWY 18 ACFT CAT C, Мөрөн нисэх буудлын NDB RWY 28(2) ACFT CAT C, NDB RWY 28(1) ACFT CAT C, Таван толгой нисэх буудлын NDB RWY 33 ACFT CAT A/B, NDB RWY 33 ACFT CAT A/B, NDB RWY 15 ACFT CAT A/B, NDB RWY 15 ACFT CAT C /draft/ зэрэг Хэрэглэлээр ойртолт үйлдэх зургуудыг Annex 4-ийн дагуу боловсруулсан.

Арвайхээр, Алтай, Баянхонгор, Булган, Дорнод, Доной, Даланзадгад, Овоот,

Ханбумбат, Ховд, Ховдын Булган сум, Мандалговь, Мөрөн, Хангал Тавантолгой, Чингис хаан, Дэгий цагаан, Өндөрхаан, Өлгий нисэх буудлуудын хариуцлагын бүсийн зургуудыг боловсруулж нисэх буудлуудад хүргүүлсэн.

"Алтай" нисэх буудлын аэродромын хяналтын цэгээс 2,5 км болон 8 км-ийн

радиустай тойрогт багтах газрын торлосон зургийг боловсруулсан. Улаанбаатар ойртолтын бүс орчмын хязгаарлалттай бүсийн зураг боловсруулсан. Бүх нисэх буудлын аюулгүйн бүсийн зургуудыг боловсруулсан.

Алсын удирдлагатай ХБД радио станцын бүрхэлтийг сайжруулах ажлын хүрээнд:

Дорнод аймгийн Чойбалсан НБ-д суурилагдсан алсын удирдлагатай ХБД радио станцын нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд Их-Өлгий дахь ажиглалтын системийн байранд шинээр 1 сувгийн алсын удирдлагатай ХБД радио станцыг суурилуулж, нислэгийн үйл ажиллагаанд оруулсан.

Алсын удирдлагатай ХБД радио станцын ашиглалт болон бүрхэлтийг сайжруулах үүднээс Дээд агаарын зайн ДОРНОД секторт ашиглагдаж буй Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах ажиглалтын системийн байранд суурилагдсан PAE T6 маркийн 2 сувгийн алсын удирдлагатай ХБД-ны RCAG станц /126.0 MHz, 126.5MHz/-ыг ГОВЬ секторд ашиглагдаж буй Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянтээг ажиглалтын системийн байранд, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянтээг ажиглалтын системийн байранд суурлагдсан PAE5000M маркийн 1 сувгийн алсын удирдлагатай RCAG станцыг Сүхбаатар аймгийн Их-Өлгий ажиглалтын байранд, Сүхбаатар аймгийн Их-Өлгий ажиглалтын байранд суурилагдсан PAE5000M маркийн 1 сувгийн алсын удирдлагатай RCAG станцыг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах ажиглалтын системийн байранд тус тус шилжүүлэн суурилуулсан. Радио станцуудыг шилжүүлэн суурилуулснаар Дээд агаарын зайн "Говь" секторт шинээр 121,5 МГц давтамжийн бүрхэлтийг бий болгосон.

Нислэгийн дуун холболтын төхөөрөмж /GAREX-220/-ийн радио сувгийн багтаамжаас шалтгаалан Ховд, Баянхонгор аймгийн нисэх буудалд суурилагдсан 2 сувгийн алсын удирдлагатай ХБД радио станцын 1 сувгийн 121,5 МГц давтамжийн радио станцыг ашиглах боломжгүй болсон. Иймд чиглэлийн нислэгийн удирдлагын сектор "Арцат", "Туул"-ын богино долгионы радио станцыг нислэгийн дуун холболтын төхөөрөмжинд холбосон радио сувгийг тус 2 НБ-ын 121,5 МГц давтамжийн радио станцад

Page 25: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

25

холбож нислэгийн үйл ажиллагаанд оруулсан. Ингэснээр "Алтай", "Говь" секторын 121,5 давтамжийн бүрхэлтийг сайжруулсан.

Хиймэл дагуулын холбооны газрын станцын өргөтгөл:

"Нисэх буудлуудын цаг уурын ажиглалтын автомат системийг шинэчлэх /Орон нутагт/ХААГ-Б-2014/ XVIII.18" ажлын гэрээг "АЧ СВС" ХХК-тай байгуулж, 2014 оны 7-р сарын 13-18-ны хооронд үйлдвэрлэлийн сургалтад 3 ИТА-д хамрагдсан. Уг ажлын хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Завхан аймаг гэсэн нийт 11 нисэх буудлуудад цаг уурын ажиглалтын автомат станц /MAWS301/-ыг шинээр суурилуулж, ОХЗЛ-иар баталгаажуулж, нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.

Алсын удирдлагатай ХБД радио станцын шинэчлэл:

"Алсын удирдлага бүхий хэт богино долгионы 2 сувгийн радио станцын /RCAG/ шинэчлэл, суурилуулалт, 6 иж бүрдэл /Улаанбаатар, орон нутагт/ ХААГ-2014/XYIII.1.53" ажлын гэрээгээр нийлүүлэгдсэн 2 сувгийн Т-6 маркын алсын удирдлагатай хэт өндөр давтамжийн радио станцуудыг Завхан аймгийн Ургамал өнгөрөлтийн цэг, Тосонцэнгэл НБ, Сүхбаатар аймгийн Их-Өлгий дахь ажиглалтын системийн байранд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж, нислэгийн үйл ажиллагаанд оруулсан.

Агаарын навигацийн байгууламжуудын цахилгаан тэжээлийн системийн сайжруулалт:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах ажиглалтын системийн шилэн кабелийн дамжуулах байгууламж /тоон радио релейны станц/, хяналтын транспондерын цахилгаан тэжээлийн системийг шинэчлэх техникийн үндэслэлийг судалж, техникийн шийдлийг албаны техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрийг АНҮГ-т хүргүүлсэн.

Нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд ашиглагдаж буй системүүдийг холбосон дамжуулах орчныг бүрдүүлж байгаа технологийн сүлжээнд ашиглагдаж байгаа свичүүд, зарим шилэн кабель /multimode/ нь ашиглалтын шаардлага хангахгүй, сэлбэгийн нөөц олдохгүй зэргээс шалтгаалан тухайн сүлжээний найдвартай ажиллагааг хангахад хүндрэлтэй байдал үүсээд байгаа тул уг сүлжээг сайжруулах талаар судалгааг хийж, техникийн шийдлийг гаргасан.

2011 оны улсын төсвийн хөрөнгөөр Comsoft компаний №ИНЕГ.ТББ/ТТ-10-11/134 тоот гэрээний дагуу нийлүүлэгдсэн Нисэхийн Цахилгаан Холбооны AMHS-MN ATN сүлжээ, AFTN/ATN gateway hardware, software хүлээн авах, суурилуулах ажлыг Comsoft компаний инженерүүдтэй хамтран ИНД 171.79 Үйл ажиллагааны зааврын 6.2.4.1 дэх заалтын дагуу амжилттай хийж гүйцэтгэн туршилтын ажил хийгдэж байна. Цаашид нисэхийн цахилгаан холбооны сүлжээ /AMHS-MN ATN/-г Хятад улсын нислэгийн удирдлагын төвтэй холболтыг хийх, туршилтыг явуулах судалгааны ажил хийгдэж байна. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ATN router талаар судалгаа хийж, техникийн тодорхойлолтыг боловсруулан 2014 онд худалдан авах ажиллагаа хийгдэж байна.

Засгийн газрын 5 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагууд ажлын цагаар олон нийтийн сүлжээ сайтууд / facebook , twitter …/ ашиглахгүй байх шийдвэрийн дагуу ИНЕГ-ын интернет сүлжээнд олон нийтийн сүлжээ сайтуудыг хаахын тулд сүлжээний хамгаалалтын төхөөрөмж /firewall/ шинэчлэх шаардлагатай болсон. Одоо ашиглагдаж байгаа Cisco ASA 5540 нь URL filter, Content filter хийх боломжгүй тул шинэ үеийн сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Page 26: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

26

5.3 Нисэх буудлын үйлчилгээний талаар:

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох шилжилтийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор хүний нөөц, техник, тоног төхөөрмжийн хангалтын талаар судалгааг хийж, энэ оны 05 дугаар сарын 16-нд ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж, гишүүдийн санал, зөвлөмжийг тусган, тайланг мөн оны 06 дугаар сарын 13-нд Зам, тээврийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газарт танилцуулсан.

Аэродром орчмын аюулгүйн бүсийн эрх зүйн орчин, хяналтыг сайжруулах зорилгоор

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 14, “Нисэх буудлын төлөвлөлт” баримт бичиг 9184, Аэродром орчмын дэвсгэр газарт баригдах барилга байгууламжийг хориглох, хязгаарлах, хянах, зөвшөөрөл олгох журмын дагуу Аэродромын аюулгүйн бүсийн хэм хэмжээг тогтоон, Хот байгуулалт, төлөвлөлтийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулахаар саналаа өгсөн.

“Авто зам, онгоцны нислэгийн талбайн хучилтад хэрэглэгдэх асфальтбетон ба

асфальтбетон хольц турших арга“ MNS 2413:2014 стандартын төслийг судлан, саналаа 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1288 албан бичгээр Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн.

Аэродромын барилга угсралтын ажлын барилгын норм ба дүрэм /БНбД/-ийн

“Техникийн даалгавар”-ыг боловсруулан, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/843 бичгээр Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлэн, батлуулсан.

ИНЕГ-ын даргын 2013 оны А/639 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг

аэродромын барилга угсралтын ажлын стандартыг боловсруулахтай холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон ОХУ, АНУ-ын FAA-ын стандартуудыг судлан, дүгнэлт гарган, аэродромын стандартын талаарх ойлголтыг нэг болгож, саналаа Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас, явгалах

зам, перрон талбайн хучилтын эвдрэлийг халуун асфальтбетоноор нийт 801,36 м2 талбайд өөрсдийн хүчээр нүхэн засварлан агаарын хөлгийн хөдөлгөөнийг тасралтгүй тогтмол үргэлжлүүлж байна. Нисэх бүрэлдэхүүнийг агаарын хөлгийн зогсоолд зөв байрлах, ил хараагаар нислэг үйлдэх үед ашиглагдах хөөрч буух хучилттай зурвас, явгалах зам, перрон зогсоолын будган тэмдэглэгээг сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Чингис хаан”Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас агаарын

хөлгийн дугуйн барьцалтыг сайжруулж ПК 06+00- ПК 09+00 хооронд “АВАСОЛ” резин наалдац арилгах бодисоор 4000 м2 талбайн резиныг арилгаж нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүллээ. Мөн агаарын хөлгийн 10, 12, 13 дугаар зогсоолуудад схем зургийн дагуу агаарын хөлгийн газардуулгыг хийж дуусган ашиглаж байна.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Хөөрч буух шороон зурвасын нислэгт

бэлэн байдлыг хангуулах зорилгоор борооны усанд урссан хучилтын хэсгийг 29 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2000 м3 зохист найрлага бүхий хайргыг тээвэрлэн асгаж засварын ажлыг хийж дуусгалаа.

2014 онд нислэгийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийг

үйлчлүүлэгчдэд ойртуулах, чанаржуулах зорилгоор нисэх буудлын 2-р давхарт “Мэдээллийн цэг”-ийг шинээр байгуулж, үйлчлүүлэгчдэд нислэгийн мэдээлэл өгөх, үйлчилгээний цэгүүдийн байршлыг заан чиглүүлэх зэрэг үйлчилгээг нислэг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үзүүлж байна.

Page 27: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

27

“Чингис Хаан“ ОУНБ-ын Аврах, гал унтраах албаны гал унтраах бие бүрэлдэхүүний хөдөлмөрийн нөхцлийг мэргэжлийн хяналтын албаар тодорхойлуулж бусад хууль эрх зүйн үндэслэлийг бүрдэл болгон 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн “ хүнд “ нөхцөлд хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг гаргаж, мөрдөж эхэлсэн.

“Чингис Хаан” ОУНБ-ын камерын хяналтын операторуудын ажиллах нөхцлийг

сайжруулж камерын хяналтын системийн байрлал, харагдацыг оновчтой болгон, нисэхийн аюулгүй байдлыг хангахад үр ашигтай байдлаар ашиглахад анхаарч олон улсын явагчид, ирэгчид, ачааны зааланд нийт 27 цэгт 2-5 Mp үзүүлэлттэй IP камер суурилуулж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулсан.

2014 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар олон улсын чиглэлд 700 070, орон нутгийн чиглэлд 243 056, нийт 943 126 зорчигч үйлчлүүлсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн тоо олон улсын чиглэлд 2, орон нутгийн чиглэлд 22.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Олон улсын чиглэлд 5886, орон нутгийн чиглэлд 5846 буулт хөөрөлт үйлдсэн байна.

Ачаа шуудан үйлчилгээний цогцолбороор олон улсад 1057,8 тн ачаа, 459,4 тн шуудан илгээгдэж, 3193,6 тн ачаа, 338,1 тн шууданг хүлээн авч, орон нутгийн чиглэлд 64,1 тн ачаа, 87,7 тн шуудан илгээгдэж, 0,4 тн ачаа, 11,5 тн шууданг тус тус хүлээн авсан.

Төрийн хүндэт зочны танхимаар 12872, орон нутгийн хүндэт зочны танхимаар 1890,

Бизнес танхимаар 15274 үйлчлүүлэгчид үйлчлүүлсэн ба онцгой болон тусгай үүргийн 54 нислэгийн ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажилласан.

Нисэх буудалд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотой ажлуудыг

судалж, санал боловсруулж, судалгааг нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нисэх буудлаар дамжин өнгөрч байна.

Нисэх буудлын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто замын

зогсоолыг бий болгох, тэмдэгжүүлэлт хийх талаар Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж зогсоолын хэвтээ тэмдэглэгээг 2014 оны 09 дүгээр сарын 15-17-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Тайлангийн хугацаанд нийт 355240 зорчигч болон тэдгээрийн 771808 гар тээш,

716318 тээшинд, дотоодын 141435 зорчигч болон тэдгээрийн 424678 гар тээш, 312641 тээш, 417920 ачаа, шууданд, 4259 агаарын тээвэрлэгчийн хоол хүнсэнд аюулгүй байдлын үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар 219647 хориглосон эд зүйлсийг илрүүлж, зөвшөөрөлгүй 445 сумыг хураан авч, журмын дагуу Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн хориотой болон хамгаалагдсан бүсэд нэвтэрсэн 853503 хүн болон 68133 тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг хийсэн ба нисэх буудлын хориотой болон нийтийн эзэмшлийн бүсэд эзэнгүй орхисон тээшний 33 удаагийн тохиолдолд зохих журмын дагуу ажиллаж, аюулгүй байдлыг хангасан.

Онцгой байдлын үед ажиллах журмын КОД 9 “Эрүүл мэндийн асуудалтай

холбоотой үүссэн онцгой байдал”-өөр 2014 оны 06 дугаар сарын 26-нд ширээний сургуулилтыг, 2014 оны 12-р сарын 03-нд бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг тус тус зохион байгууллаа. Дээрх 2 удаагийн сургуулилтыг Онцгой байдлын ерөнхий газар болон Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран хийсэн ба хамтран ажилладаг байгууллагуудын 190 гаруй ажилтан оролцсон.

Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудалд аэродромын галын машин, дагалдах

багаж хэрэгсэл, 6 гал сөнөөгчийн хувцасны хамт худалдан авах гэрээг “Дорнод газар ” ХХК-тай байгуулсан ба Алтай нисэх буудал аэродромын галын машинтай болж байгаатай холбогдуулан галын бүлгийн ахлагч, гишүүдийг сонгон шалгаруулж тус аймгийн Онцгой байдлын хэлтэс дээр гал сөнөөгчийн анхан шатны сургалтад хамруулж гэрчилгээжүүлсэн. Мөн Ховд аймгийн Булган суманд Онцгой байдлын хэлтэс

Page 28: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

28

байгуулагдсантай холбогдуулан тус хэлтсийн галын ангийн бие бүрэлдэхүүнийг “Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах” 3 өдрийн түргэвчилсэн дасгал сургуулилтад хамруулж, ИНЕГ-ын Сургалтын төвөөс гэрчилгээжүүлсэн.

Өмнөговь аймаг дахь Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын

аэродромтой нөөц нисэх буудал болгон шинэчлэн байгуулах ажлын хүрээнд Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг боловсруулах техникийн даалгаврыг боловсруулж Иргэний нисэхийн ерөнхий газрын техникийн зөвлөлөөр хянуулан Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Үүний үр дүнд олон улсын нисэх буудлыг байгуулах зураг төслийн ажлын техникийн нөхцөл бүрдсэн.

Төв болон орон нутгийн нисэх буудлуудын аюулгүйн бүсэд газар олголтыг

хязгаарлахын тулд эзэмшил газрын гэрчилгээ, аэродромын аюулгүй бүсийн захирамжийг бүрдүүлэн Улсын кадастрын зурганд тусгуулахаар Барилга, хот байгуулалтын яамны Геодези, зураг зүйн хэлтэст хүргүүлсэн болно.

Олон улсын нөөц аэродромоор Өмнөговь аймаг дахь Ханбумбат нисэх буудлыг

ашиглах техникийн нөхцөл, аэродром, аэронавигацийн тоног төхөөрөмж хүчин чадлын судалгааг хийж удирдах дээд байгууллагад хүргүүлсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний

дагуу Эрдэнэт нисэх буудлын аэродромын байршлыг гурван байрлал газарт сонгон тухайн орон нутгийн цаг уурын байдал, геологийн бүтэц, өндрийн саад, хөөрч буух зурвасын чиглэлийн судалгаа, эдийн засгийн үр ашгийн талаар судалгаа хийж Зам, тээвийн яаманд хүргүүлээд байна.

Нисэх бүрэлдэхүүнийг мэдээллээр хангах зорилгоор төв болон орон нутгийн нисэх

буудлуудын хөөрч буух шороон зурвасны хөндлөн болон дагуу огтлолын зураг гаргах даац /CBR/, хатуу хучилттай перрон, онгоцны зогсоолын /PCN/ 2014 оны батлагдсан хуваарийн дагуу тодорхойлон Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохцуулалтын газраас хянуулан Нисэхийн мэдээллийн эмхтгэлд зарлуулан мэдээллийн тогтмол хангалтыг хийж ажиллалаа.

Замын-Үүд суманд 2012 оны А/241 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шинээр

сонгосон аэродромын байршил болон алсын барааны харагдацын тэмдэг, тэмдэглэгээний талаар танилцуулга, дүгнэлт гаргаж холбогдох шийдвэрийг гаргуулахаар удирдлагад хүргүүлээд байна.

Хөвсгөл аймгийн Нисэх буудалд аэродромын бүсэд үүрлэсэн мэрэгч амьтад

болох үхэр огодой, үлийн цагаан оготно устгах ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран нисэх буудал өөрсдийн хүчээр зохион байгуулж Иргэний нисэхийн багц дүрэм-139 дүрмийн шаардлага хангуулах арга хэмжээ авсан. Мөн аэродромын хамгаалалтын хашааны өвсийг шатааж цэвэрлэсэн.

Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын хөөрч буух зурвасын барьцалтын

байдлыг нисэх багт мэдээлэх зориулалттай гадаргуун барьцалт хэмжигч “Grip tester” төхөөрөмжийн тохиргоог хийж суурилуулсан ба ашиглалтын талаарх сургалтыг зохион байгуулсан.

Хувийн хэвшлийн аэродромуудад үзүүлж байгаа PCN тооцоолох, CBR

тодорхойлох, PCI үнэлгээ хийх, хучилтын нөхөөс хийх , хагарлыг мастикаар гагнах, будган тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудад зах зээлийн ханштай уялдуулан судалгаа хийж, шинээр үнийн тариф тогтоосон.

Өмнөговь аймаг дахь Гурвансайхан нисэх буудлын хатуу хучилттай зурвас нь 3С

агаарын хөлгөөс үзүүлэх динамик хүчний үйлчлэлд тэсвэргүй хагарал үүсч нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байсан тул 9000 м2 талбайн хучилтыг

Page 29: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

29

хуулж, 20-70 см гүн суурийн материалыг сольж, 1087 м3 халуун асфальтбетоноор хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн тус нисэх буудлын аюулгүй байдлын хангалтыг сайжруулж хамгаалалтын хашааны шаардлага хангаагүй хэсийг сольж, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварласан. Тус нисэх буудлын ажилчдын эрүүл, тав тухтай хөдөлмөрлөх нөхцлийг дээшлүүүлж гадны дуу чимээ, тоос шороо нэвтрүүлэхгүйн тулд нисэх буудлын барилгыг 30 сая төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын 4D нисэх буудал

болгох ажлын хүрээнд тус нисэх буудлын зургийн даалгаврыг батлуулах тухай 2014-03-18-ний өдрийн 01/587, тодруулга өгөх тухай 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/1079 албан бичгээр тус тус Зам тээврийн яаманд хүргүүлсэн боловч зургийн даалгавар батлагдаагүй байна. Уг ажил нь концессийн тухай хуулиар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан.

Ховд аймаг дахь Ховд нисэх буудлын хатуу хучилттай зурваст хүчитгэл хийж

өргөтгөн, олон улсын 4С ангиллын аэродром болгох ажлын хүрээнд нисэх буудлын аэродромыг 4С болгох ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсвийг гүйцэтгэх зөвлөхийн тендерийг 2014 оны 05 дугаар сарын 8-нд нээсэн. Ажлын зураг төслийг тендерт шалгарсан “ЭЗТ”ХХК гүйцэтгэсэн. Улсын магадлангийн ерөнхий дүгнэлт гарч байгаа.

Ховд аймаг дахь Ховд нисэх буудлын барилгыг цагт 250 зорчигчдод үйлчлэх хүчин

чадалтай нэг хоолойтой байх, цаашид өргөтгөх боломжтой байхаар төлөвлөж зургийн даалгаврыг боловсруулж батлуулсан. Барилгын зураг төсөл боловсруулах зөвлөхийн тендерийг хоёр удаа зарласан боловч амжилтгүй болсон. Үнэлгээний хороо дахин тендер зарлахаар ажиллаж байна.

Баянхонгор нисэх буудлын аэродромын хөөрч буух хучилттай зурвасын 3200 м2

талбайн хучилтын эвдрэлийг 224 м3 асфальтбетоноор нүхэн засвар хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр аэродромын бэлэн байдал бүрэн хангагдсан.

Хэнтий аймаг дахь Өндөрхаан нисэх буудал нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зүүн бүсийн бэлтгэл аэродромоор ажилладаг. Аэродромын бэлэн байдлыг хангуулж хөөрч буух шороон зурвасын 106000 м2 талбайд 1040 м3 зохист найрлага бүхий хайрган холцыг карьераас зөөж, технолгийн дагуу тараан тэгшлэн, индүүдэж нягтруулсан. Хучилтын ажлыг 50,4 сая төгрөгийн эх үүсвэрээр хийж гүйцэтгэсэн.

Дадал нисэх буудалд нислэг үйлдэх зорилгоор аэродромын хамгаалалтын хашаа,

аэродромын өвсийг хадаж бэлэн байдлыг хангалаа. Дундговь аймгийн хөөрч буух шороон зурвасын үлдэгдэл засварын ажлыг чанарын

баталгаат хугацаанд нь хяналтын инженер томилон ажиллуулж бүрэн хийлгэж дуусгасан бөгөөд тус ажлын гүйцэтгэл 100 хувь гэж дүгнэгдсэн болно.

Агаарын тээвэрлэгч компаниудын захиалгын дагуу авиахимийн, аялал жуулчлалын

хээрийн түр аэродром, онцгой болон тусгай үүргийн вертодром сонгох ажлаар баруун, зүүн, төвийн аймгуудад мэргэжлийн инженер томилон нийт 45 түр зурвасыг сонгож бүртгэлжүүлэн нислэг үйлдсэн.

5.4. Газрын үйлчилгээ, шатахуун хангамжийн талаар:

ИНЕГ-ын үйл ажиллагаанд нийтийн тээврийн 64, шатахуун тээврийн 8, аэродром, онгоц үйлчилгээний 37, аэродром, цэвэрлэгээ үйлчилгээний 21 автомашин, механизм, тусгай тоног төхөөрөмж 7, 11 төрлийн 56 ширхэг тэргэнцэр, орон нутгийн нисэх буудалд 89 автомашин нийт 219 автомашин, механизм, тоног төхөөрөмж ашиглаж байна.

Нийт хөдлөх бүрэлдэхүүний техникийн бэлэн байдлыг хангах үүднээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг тухай бүр гүйцэтгэж байна. Үүнд: улирлын

Page 30: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

30

техник үйлчилгээнд 205 автомашинд 2793 цагийн, графикт техник үйлчилгээнд 144 автомашинд 1703 цагийн, засвар үйлчилгээнд давхардсан тоогоор 945 автомашинд 5492 цагийн, үзлэг чангалгаанд 165 автомашинд 1029 цагийн ажлыг тус тус гүйцэтгэснээр техникээс шалтгаалж ажил үйлчилгээнд саатал гараагүй.

Орон нутгийн нисэх буудалд ашиглагдаж байгаа 89 тусгай тоноглолтой болон технологийн автомашин, 33 агаарын хөлөг асаах, халаах төхөөрөмжүүдэд хавар, намрын улирлын графикт үзлэг, үйлчилгээг хуваарийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн.

Төвийн болон орон нутгийн 15 аймгийн нисэх буудлын 25 м/куб болон 50 м/куб-ын 44 шатахууны сав тоног төхөөрөмжид графикийн дагуу техник, үйлчилгээ хийсэн.

Орон нутгийн болон олон улсын нийт 4504 агаарын хөлөгт давхардсан тоогоор 29317 удаагийн 20723 мото цагийн газрын үйлчилгээ үзүүлсэн.

Агаарын хөлгийн ТС-1 шатахууныг тээвэрлэх ажлыг харилцагч байгууллагуудын захиалгаар гүйцэтгэж, нийт 708,2 тн шатахуун тээвэрлэж, 1069 мян/тн/км-ийн ажил гүйцэтгэсэн.

Нийтийн болон технологийн тээврийн автомашинууд 15634 автомашин-өдөр ажиллаж, 2282,4 мян/км явж, 196,4 мян/цагийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд харилцагч байгууллагуудын захиалгаар давхардсан тоогоор 81 шатахуун тээврийн жолооч 809 автомашин/хоног ажиллаж, 218600 км явсан үзүүлэлттэй. Нийт 1058,7 тн агаарын хөлгийн шатахууныг орон нутагт тээвэрлэж, 1189,7 мянган тн/км-ын ажил гүйцэтгэсэн.

Шатахуун худалдан авалтыг холбогдох хууль, журмын хүрээнд хийж, 12 дугаар сарын 10-ны байдлаар орон нутагт ТС-1 шатахуун-481717кг, төвд А-92-19268 литр, А-80-38252 литр, түлш-68369 литр нөөцтэй байна.

Зургаа. Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр:

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж, алба салбаруудаас санал авч, нэгтгэн Даргын зөвлөлд танилцуулсан.

Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчний төсөөллийг гарган, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

“Ажилтан сонгон шалгаруулах комисс, журам”-ыг боловсруулан баталж, 2014 оны

12 дугаар сарын байдлаар 14 ажилтныг сул ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хангалт хийлээ.

ИНЕГ-ын хүний нөөцийн бүртгэл, төлөвлөлтийг сайжруулах ажлын хүрээнд

"Интерактив"ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан иргэний нисэхийн

хэрэгцээт үндсэн мэргэжлийн мэргэжилтнүүдийг Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг болон ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургууль, сургалтын байгууллагад бэлтгэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн 19 мэргэжлээр дэлхийн 12 улс оронд нийт 112 оюутан тус байгууллагын зардлаар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж байна. Гадаад оронд тус байгууллагын зардлаар шинээр оюутан суралцуулах талаар шийдвэр гаргах, суралцагчдын сургалтын чанар, төлбөр тооцоо бусад зардлын асуудлаар дүгнэлт гаргах байнгын ажлын хэсгийг ИНЕГ-ын даргын 2014 оны А/357 дугаар тушаалаар томилон ажиллуулж байна.

Мөн Тээврийн дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Page 31: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

31

ИНЕГ-ын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу гадны байгууллагад болон тус газрын Нисэхийн сургалтын төвд нийт 60 сургалтад 1357 хүн сургалтад хамрагдсан. Үүнд:

Сургалтын талаар Сургалтын тоо Суралцагчдын тоо

Анхан шатны сургалт 10 204 Давтан сургалт 15 466 Дадлага сургалт 6 208 Хөгжүүлэх сургалт 18 329 Захиалгат сургалт 11 150 Нийт 60 1357 Үүнээс:

- Нисэхийн сургалтын төвд 43 1105 - Бусад сургалтын

байгууллагад 17 252

“Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2013-2014 онд

хэрэгжүүлэх хамтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн.

“Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөг ИНЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/83 дугаар тушаалаар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр ИНЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/78 дугаар тушаалаар ИНЕГ, түүний харьяа байгууллагуудын ажиллагсдын бие, бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилон ажиллуулж, нийт 1523 ажилтан салбарын хэмжээнд бие, бялдрын сорил авах арга хэмжээн хамрагдаж, холбогдох тайлан мэдээллийг гарган ИНЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид эрүүл мэндийг сахин хамгаалах талаар холбогдох шийдвэрийг гаргуулсан. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Иргэний нисэхийн салбарт биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэний нисэхийн ерөнхий газарт биеийн тамир, спортыг 2013-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 2014 онд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр хамт олны дунд зохион байгуулагддаг спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд Зам, тээврийн яамнаас Монгол Улсын Авто замын салбарын 85, Төмөр замын салбарын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Зам, тээврийн яамны харьяа байгууллагын спортын аварга шалгаруулах тэмцээнд ИНЕГ, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал хамтран амжилттай оролцсон. Мөн Нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын хүрээнд Иргэний нисэхийн салбарын хэмжээнд спортын системийн аварга шалгаруулах 6 төрөлд тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Арга хэмжээнд салбарын 600 гаруй ажилтан хамрагдсан. Мөн онд “Зөв зохистой хооллолтын аян”-ны хүрээнд ИНЕГ, түүний харъяа байгууллагуудын ажилтнуудын дунд хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж тайланг танилцуулсан. Арга хэмжээнд салбарын нийт 740 ажилтан хамрагдсан болно. Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяр болон бусад тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа байгууллагуудаас тэргүүний зарим ажилтнуудыг шагнаж урамшуулах ажлыг амжилттай зохион байгуулав. Үүнд:

Монгол Улсын гавьяат нисгэгч цол, тэмдгээр - 3

Алтан гадас одонгоор – 5

Хөдөлмөрийн хүндэт медалиар -1

Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр-31

Яамны жуух бичгээр -18

Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдгээр – 4

ИН-ийн хүндэт ажилтан тэмдгээр – 15

Page 32: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

32

Хүндэт дэвтэрт бичиж, дурсгалын гэрчилгээ олгосон – 10

Жуух бичгээр -77

Баярын бичгээр -86

ИНЕГ, түүний харьяа байгууллагын нийт 86 ажилтнуудад ИНЕГ-ын "Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам"-ын дагуу орон сууцны үнийн хөнгөлөлт олгосон байна.

Гэрт буюу ердийн галлагаатай байранд амьдардаг, улсаас болон байгууллагаас

орон сууцны хангалт эдлээгүй, нийтийн төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдардаггүй тус байгууллагын 154 ажилтанд тэдний гаргасан өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн түлээ, нүүрсний хөнгөлөлт олгов.

ИНЕГ-ын харьяа Сэргээн засал, сувиллын цогцолборын 2014-2016 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, стратегийг тойдорхойлсон «Бизнес төлөвлөгөө»-г баталсан.

Тус цогцолбор нь нийт 212 хүнд үйлчилсэн. Үүнээс 128 хүн хүлээн авч хэвтүүлэн /795 ор хоног/, УАУ-ны болон сэргээн засах эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.

Засгийн газрын 12 шийдвэрийн 23 заалт, Зам, тээврийн Сайдын 34 тушаалын 56 заалтыг тус тус хяналтад авч, хэрэгжүүлэх холбогдох арга хэмжээг авч ажиллав. Зам, тээврийн сайдын тушаалаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90.8%-тай , Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, дээд газрын тогтоол, шийдвэр 93%-тай хэрэгжиж байна. ИНЕГ-ын даргын А тушаал 658, Б тушаал 188, нийт 846 тушаал болон гадны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй байгуулсан 90 гэрээг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, тушаал шийдвэрийн биелэлтийг улирал бүр гаргаж, удирдлагад танилцуулж байна. ИНЕГ-ын даргын тушаалаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт буюу А тушаалын хэрэгжилт 90%-тай, Б тушаалын хэрэгжилт 100%-тай байна. Хууль хяналтын байгууллагаар хянагдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг итгэмжлэлээр төлөөлөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд ИНЕГ-ын нэхэмжлэл, гомдлоор эрүүгийн хэрэг 2, захиргааны хэрэг 1, ИНЕГ хариуцагчаар захиргааны хэрэг 2, Хонг-Конгийн арбитрын шүүхэд 1 /Hogan Loveless/, иргэний хэрэг 17, нийт 23 хэрэг маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянагдахад ИНЕГ-ыг төлөөлөн ажилласан. Эдгээр хэрэг маргаануудаас эцэслэн шийдвэрлэгдсэн 11, бусад нь хэрэг хянан шийдвэрлэгдэх шатанд байна.

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс 4 тулгуур, 34 заалт бүхий Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг ИНЕГ-ын даргаар 2014 оны 02 дугаар 02 сарын 11-ний өдөр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудаас Авлигаас ангид байх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, Авлигын эсрэг мэдэгдэл гаргаж, байгууллагын цахим хуудсаар дамжуулж олон нийтэд мэдээлсэн.

Байгууллагын болон харьяа байгууллагуудын хувийн ашиг сонирхлын болон

хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гарган, 99 албан тушаалтнуудын ХОМ, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг холбогдох журмын дагуу цаасаар болон цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэн, тайланг тогтоосон хугацаанд АТГ-т хүргүүлсэн.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлэх болсонтой холбогдуулан

холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр ханган өөрийн дотоод сүлжээгээр тэдгээр албан тушаалтнуудад гарын авлага, зааварчилга хүргүүлж ажилласан.

Page 33: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

33

Ажилтан, албан хаагчдад шударга ёс, ёс зүйг төлөвшүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Мөнхжаргал, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Н.Мөнхбаяр нарыг урьж, сургалт зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан

авах, шалгаруулахад оролцох бүрт үнэлгээний хорооны гишүүдээс “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг маягтын дагуу гаргуулж байгаа бөгөөд захиргааны акт гаргах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээрт оролцон санал өгч байгаа албан тушаалтнуудаас шийдвэр гаргахын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргуулан ажиллаж байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж, “Үр дүнгийн болон контрактын гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан байгууллага дотор давхар ажил эрхлэхийг хориглох” талаар заалт оруулсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ИНЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Төрийн хяналтын үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах үүднээс байгууллагын цахим хуудаст “Дотоод аудит” гэсэн цэс нээж, дотоод аудитын талаарх мэдээ мэдээллийг байршуулж байна.

Зам, тээврийн Сайдын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар болон

ИНЕГ-ын өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай зохицуулах зорилгоор ИНЕГ-ын Даргын шуурхай зөвлөгөөн нь нийт 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 663 үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд хэрэгжилтэд хяналт тавин, удирдлагыг мэдээллээр хангаж ажиллалаа.

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны болон салбарын бодлогын асуудал, байгууллагын төсөв, санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой аливаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Даргын зөвлөлийн хурал нийт 25 удаа хуралдаж, 111 асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэн, үйл ажиллагаанд тусган ажилласан байна.

ИНЕГ, түүний харьяа байгууллагуудын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг

хангахтай холбогдуулан тус газрын дэд даргаар ахлуулсан үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний хурал 47 удаа хуралдсан.

2014 оны 12 дугаар сарын 09-ний байдлаар орон нутагт нийт 130 томилолт

бүртгэгдэж, 658 өдөр хоног, давтагдсан тоогоор 243 ажилтанг томилон ажиллуулсан байна. Үйл ажиллагааны болон мэдээллийн 4181 албан бичгийг хүлээн авснаас хариутай албан бичиг 2298, хариугүй албан бичиг 1883 бичиг байна. Хариутай албан бичгийг 88 хувьтай шийдвэрлэсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 637 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, 496-д хуулийн хугацаанд хариу өгч, 61 өргөдөл, гомдлыг бусад байгууллагад шилжүүлсэн бол хугацаа болоогүй 80 өргөдөл байна. Өргөдөл, гомдлын барагдуулалт 87.4%-тай байна.

Тайлангийн хугацаанд хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу 1309 баримтыг хадгаламжийн нэгж болгон байгууллагын Архивт хүлээн авч, 123 лавлагаа өглөө.

Архивын баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын шийдвэрийн дагуу төсөв

батлуулж, архивын өрөөний хаалгыг доторлож, галын хор шинээр нэмж, гэрлүүдийг сольсон.

Байгууллагын гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд өөрсдийн нөөц

бололцоогоор усан оргилуур хийсэн.

Page 34: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

34

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 1.9 га газартай 7 обект нь иргэн

Б.Баярмаагийн нэр дээр байсныг хүчингүй болгож байгууллагын балансад шилжүүлсэн.

Хэвлэх цехээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт 528 захиалгат ажил хийгдсэнээс хэвлэмэл хуудас 37590 ш, А5, А3, А4 -ын дэвтрүүд 3150 ширхэг, баярын бичиг, өргөмжлөл, мэндчилгээ урилга нийт 522 ширхэг, нэрийн хуудас 6025 ш, өнгөт зураг 850 ш, томилолт 450 ш, гарын авлага, тайлан маягт нийт 6288 ширхэг тус тус хэвлэн, мөн тус газарт мөрдөгдөж байгаа хууль, журам, бодлого, стандартыг эмхэтгэн, 80 ширхэг эмхэтгэл номыг гаргаж, алба, салбар, орон нутгийн нисэх буудлуудад тараасан.

НААХЗГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагч Оюунтуяатай хамтран

эбола вирусын тухай танилцуулах хуудас, маягтыг нийт 104000 ширхэг хэвлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 1996 оны "Мэдээлэл, сурталчилгааны "Мэдээллийн

цаг" ажлыг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллагын хамт олны дунд улс орны улс төр, эдийн засаг, хууль эрхзүй, нийгмийн хөгжлийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал, түүх, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын ололт амжилт, олон улсын байдал, удирдлагын онол, арга зүйн асуудал зэрэг шинэ мэдээ, мэдээллээр байнга хангах, ажлын байрны болон байгууллагын соёлыг хөгжүүлэх үүднээс 2 долоо хоног тутамд нэг хүртэл цагийн хугацаатай мэдээлэл түгээх "Мэдээллийн цаг, соён гэгээрүүлэх" ажлыг ИНЕГ болон харьяа алба нэгжүүд зохион байгуулан ажиллаж байна.

ИНЕГ-аас Монгол Улсын агаарын замд шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр Олон

улсын иргэний нисэхийн байгууллага болон агаарын тээврээр европдоо тэргүүлэх ХБНГУ-тай хамтарч ажиллахаар болсон, Зам, тээврийн яамнаас зохион байгуулсан ажлаа тайлагнах өдөрлөг, Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ой, Хойд Азийн орнуудын нислэгийн аюулгүй ажиллагааны хөгжил, Нислэгт тэнцэх чадварын хөтөлбөр/Cooperative Development of Operational Safety & Continuing Airworthiness Progamme/-ийн Удирдах зөвлөлийн 14 дүгээр хуралдаан зэрэг томоохон үйл явдлуудыг тухай бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр оролцуулж үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа. Тухайлбал, “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын нэгдсэн арга хэмжээний талаар МҮОНРТВ-ийн ММ агентлаг, UBS, MN-25, TV-5, Eagle, ETV, SBN зэрэг 7 телевизээр мэдээллэж сурталчилсан ба иргэний нисэхийн салбарынхан 89 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилттайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн тухай сурвалжлага бэлтгэж “Үндэсний шуудан” сонинд “Иргэний нисэхийн салбараа Азидаа тэргүүлэх хэмжээнд хүргэнэ” гэсэн гарчигтайгаар гаргалаа. Хойд Азийн орнуудын хэрэгжүүлж буй “COSCAP” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үйл ажиллагааны талаар ММ агентлаг, С-1, Блумберг, UBS телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлэл хүргэж ажиллалаа. ИНЕГ-ын удирдлагууд Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон ХБНГУ-ын Агааарын навигацийн үйлчилгээний товчоотой хамтарч ажиллахаар болж, Монгол Улс агаарын замдаа шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээллийг 14 сайт, 2 телевиз, 2 сониноор дамжуулан сурталчиллаа. “Eagle News ” телевиз, “News” агентлаг, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д идэвхитэй оролцож, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар хариуцсан хүмүүсээр ярилцлага өгүүлж ажиллалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, агентлагуудын бодлого чиглэл, бодит ажлуудыг олон нийтэд мэдээлэн таниулах зорилготой медиа аянд Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч 28 агентлаг хамрагдсанаас иргэдийн саналаар тодорсон шилдэг 9 агентлагыг 11350 саналаар Газрын тосны газар тэргүүлж, “Тэргүүн дээд байр” эзэлсэн бол 11300

Page 35: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

35

саналаар ИНЕГ удаалж, “Тэргүүн дэд байр”-т шалгарлаа. Энэ аяны үеэр НМҮА-ны дарга П.Ариунгэрэл, АНҮГ-ын дарга П.Ганболд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Л.Бямбасүрэн нарыг “Eagle” телевизийн мэдээний “Зочны цаг”-аар оруулсан ба энэхүү ярилцлагууд “Өглөөний сонин” болон www.news.mn, www.morningnews.mn сайтад давхар гарч олон нийтэд хүрлээ. Зам, тээврийн яамнаас зохион байгуулсан салбарын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн үеэр тараасан “Ган зам” сонинд иргэний нисэхийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар бүтэн нүүр зурагтай мэдээлэл бэлтгэж хэвлүүллээ. Мөн энэ үеэр тараах ИНЕГ-ын товч танилцуулгыг бэлтгэлцэж хэвлүүлэв.

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын нээлт, хаалтын үйл ажиллагааны үеэр удирдлагуудын хэлэх үг, баярыг тохиолдуулан салбарын хамт олонд илгээх Зам, тээврийн сайдын болон ИНЕГ-ын даргын мэндчилгээг бэлтгэж өглөө. 12 дугаар сарын 10-ны байдлаар www.mcaa.gov.mn сайтад Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон олон улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй үйл явдалтай холбоотой 231 мэдээ, 12 ярилцлага, 1 аян замын тэмдэглэл тавигдлаа. Мөн эдгээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээ, ярилцлагыг өдөр тутмын “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин”, “Өдрийн шуудан”, Өнөөдөр”, Өдрийн сонин”, “Зууны мэдээ” зэрэг сонин, www.news.mn , www.gogo.mn, www.shuud.mn, www.mass.mn, www.ikon.mn, www.medeelne.mn, www.montsame.mn, www.24tsag.mn, www.bataar.mn, www.chuhal.mn, www.zindaa.mn, www.zaluu.com зэрэг сайт болон салбарын мэдээллийн “Ган зам” сониноор дамжуулан олон нийтэд хүргэн ажиллалаа.

Долоо. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /ИАТА/, Нидерландын агаарын тээврийн “КЛМ” компанийн төлөөлөгчидтэй 2014 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хийх уулзалтыг зохион байгуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн байгууллагын Дэд дарга Бахри Кесичи тэргүүтэй төлөөлөгчидтэй 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн яаманд Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээг зохион байгуулсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчидтэй 2014 оны 04 дүгээр сарын 10-11-

ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээ хийж тохиролцсон асуудлуудыг тусгасан Санамж бичиг байгуулсан. Үүнд:

Хоёр улсын томилогдсон агаарын тээвэрлэгчид олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2016 оны зуны улирлаас Улаанбаатар-Пусаны чиглэлд хоёр талдаа долоо хоногт 2 нислэгийн давтамжтайгаар нислэг үйлдэх;

Тухайн нислэг үйлдэх агаарын хөлгийн маягийг 2016 оны IATA-ны зуны улирлаас өмнө харилцан тохиролцох;

Монгол Улсын томилогдсон агаарын тээвэрлэгч Улаанбаатар-Сөүл-Шинэ Дели-Сөүл-Улаанбаатар чиглэлд аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтаар нислэг үйлдэх.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Тээвэр, дэд бүтцийн яамны

Иргэний нисэхийн газартай 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Берлин хотноо уулзалт хийж хоёрдогч талын оролцоотой аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг ХБНГУ-ын талтай тохирч Тохиролцлын бичиг байгуулсан.

Монгол Улс, БНКазУ-ын Иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгчид 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээ хийж дараах асуудлуудыг тохирч Санамж бичиг байгуулсан. Үүнд:

Page 36: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

36

Нислэгийн багтаамжийг 2 улсын хооронд бүхэлд нь 800 суудал байхаар, 2015 оны хавар-зуны нислэгээс эхэлж суудлын хязгаарлалтыг 1000 болгож нэмэгдүүлэх;

“Маршрутын хуваарь” гэсэн хавсралт хэсэгт Казакстаны нутаг дэвсгэр дэх нисэн очих цэгээр Алматы, Астана, Усть-Каменогорск байхаар, Монголын нутагт Улаанбаатар, Өлгий, Ховд байхаар тохирсон.

Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагатай 2014 оны 06 дугаар сарын 03-04-

ний өдрүүдэд Доха хотноо уулзаж, хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн бичвэрийг үзэглэн тохиролцсон асуудлаар Санамж бичиг байгуулсан.

Хойд Азийн бүсийн орнуудын Нислэгийн аюулгүй ажиллагаа болон Нислэгт тэнцэх чадварын хадгалалтын хамтын ажиллагааны хөтөлбөр /COSCAP/-ийн Удирдах Зөвлөлийн ээлжит 14 дүгээр хурлыг 2014 оны 06 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба уг ажлын хэсэгт АХХ-ийн дарга, мэргэжилтнүүд ажиллаж, уулзалтыг амжилттай зохион байгуулсан.

БНХАУ, ОХУ-ын Иргэний нисэхийн байгууллагын дарга нарыг Монгол Улсад айлчлан ирэхийг дипломат шугамын дагуу урьж, үүнтэй холбогдуулан ИНЕГ-ын алба, салбаруудаас хамтын ажиллагааны талаарх саналыг нэгтгэн авсан.

ОХУ-ын Агаарын тээврийн холбооны агентлагийн дарга А.В.Нерадько-г 2014 оны

06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хүлээн авч албан ёсны уулзалт зохион байгуулсан. ОХУ-тай агаарын тээврийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын

санамж бичгийг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан. Индонези Улсад 2014 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион

байгуулагдсан Олон улсын агаарын харилцааны хэлэлцээрийн тухай 7 дугаар хурал /ICAN 2014/-ын үеэр нийт 9 улсын /Камбожийн Вант Улс, Малта, Авсрали, Люксембург, ОХУ, Тайланд, Турк, Польш, БНСУ/ төлөөлөгчидтэй агаарын харилцааны асуудлаар уулзалт, хэлэлцээ хийж, санал солилцлоо. Үүнд:

Камбож болон Малта Улсууд Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэлэлцээрийн төслөө Монголын талд хүргүүлсэн бөгөөд Камбож Улс харилцан ойлголцлын санамж бичгийн төслөө мөн хүргүүлсэн;

Австрали, Люксембург, ОХУ-тай тохиромжтой үед агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээг хийхээр харилцан тохиролцож, ярилцсан асуудлаар уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Монгол Улсын Засгийн Газар бусад улсын Засгийн газар хооронд байгуулсан

агаарын харилцааны хэлэлцээрийн бүртгэлийг тулгасан. Одоогийн байдлаар байгуулагдсан 36 хэлэлцээрээс 15 нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-д бүртгэлтэй, 21 нь бүртгэлгүй болохыг тогтоож, бүртгэлгүй агаарын харилцааны хэлэлцээрүүдийг бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн.

Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам болон Иргэний нисэхийн ерөнхий

газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг нь 2014 онд бусад улстай Агаарын харилцааны уулзалт, хэлэлцээр хийхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны архиваас өмнө байгуулсан баримт бичиг, агаарын тээвэрлэгчдийн томилгоог мэдэгдсэн ноотуудын хуулбарыг авсан.

Зам, тээврийн яам, Гадаад харилцааны яам болон Иргэний нисэхийн ерөнхий газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг нь 2014 онд бусад улстай Агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийхтэй холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд

Page 37: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

37

Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын агаарын харилцааны талаар танилцуулга, холбогдох материалуудын хамт Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Швейцари, Австри, Сингапур

Улстай хоёрдогч тал, гуравдагч талын оролцоотой аяллын дугаар хамтран эзэмших, мөн тухайн улс орны дотоодын бусад төрлийн тээврийн сүлжээнд холбогдон зорчих боломжтой болсон.

Иргэний нисэхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенци, хоёр

болон олон талт гэрээ, конвенци, протоколуудын нэгдсэн мэдээллийг гаргаж, эмхэтгэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөний

төсөлд ИНЕГ-ын дотоод зохион байгуулалтын нэгжүүд, харьяа байгууллагаас санал авч, нэгтгэж, ИНЕГ-ын даргын 2014 оны А/154 дүгээр тушаалаар батлан, хэрэгжүүлж байна. 2014 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар гадаадын 13 улсад зохион байгуулагдсан 33 сургалтад 153 ажилтан хамрагдсан байна.

Мөн 57 удаагийн олон улсын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт болон бусад арга

хэмжээнд давхардсан тоогоор 23 улсад (БНСУ, Итали, Тайланд, БНХАУ, Канад, Сингапур, Испани, БНБелУ, Казакстан, Филиппин, ОХУ, АНЭУ, ХБНГУ, Хонг-Конг, Катар, АНУ, Ирланд, БНЛатУ, Малайз, Украйн, Тайвань, ИБНИранУ,Индонези) нийт 156 ажилтан оролцсон байна.

Найм. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр

Монгол Улсын Засгийн газрын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн ил тод байдлыг нээлттэй болгож ИНЕГ-ын 2014 оны орлого, зардлын батлагдсан төлөвлөгөөг байгууллагын веб сайтад байршуулсан.

ИНЕГ, түүний харьяа байгууллагуудын 2014 оны орлого, зардлын төлөвлөгөөг Зам

тээврийн сайд, Сангийн сайдын 2014 оны 3 дүгээр сарын 13-ны өдрийн 50/51 дүгээр хамтарсан тушаалаар батлуулж, төлөвлөгөөний хуваарийг хийж батлуулсан.

Монгол Улсын 2014-2020 онд хэрэгжүүлэх төсвийн хүрээний мэдэгдэлд 2014-2020

онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төслийг, ИНЕГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төслийг төсвийн мэдээллийн маягтын дагуу нэгтгэн боловсруулж, Зам, тээврийн яам болон Сангийн яаманд тус тус хүргүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 онд хэрэгжүүлэх

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний задаргааг, техникийн нөхцөлийг холбогдох нэгжүүдээс авч нэгтгэн боловсруулж, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн сарын санхүүжилтийн хуваарийг төсөл нэг бүрээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Навигацийн орлогыг хуваарийн дагуу хугацаанд нь улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд эхний 11 сарын байдлаар 59.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Гадаад өнгөрөлтийн болон буулт хөөрөлттэй нислэгийн навигацийн орлогын талаар:

I. Гадаадын авиакомпаниудаас:

Гэрээт нислэг /Хүснэгт 1/:

Page 38: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

38

- оны эхний 6.037 сая ам.долларын авлагын үлдэгдлийг 95.97%-иар буюу 5.795 сая ам.доллараар барагдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 243 мянган ам.долларын үлдэгдэлтэй байна;

- тайлангийн хугацаанд /2014 оны 1-11-р сар/ нийт 68.63 сая ам.доллар нэхэмжилснээс 66.17 сая ам.доллар буюу 96.42 хувиар төлөгдөж, 2.456 сая ам.долларын /3.58%/ үлдэгдэлтэй байна;

- Air China, KLM зэрэг авиакомпаниудын нийт 2 сая ам.долларын төлбөр удааширалтай байсантай холбогдуулан тооцоо нийлж, барагдуулах талаар арга хэмжээ авч төлүүлсэн болно;

Чартер нислэг:

- оны эхний 1.036 сая ам.долларын авлагын үлдэгдлийн 0.91 сая ам.доллар буюу 87.64%-ийг барагдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 128 мянган ам.долларын /12.36%/ үлдэгдэлтэй байна;

- тайлангийн хугацаанд /2014 оны 1-11-р сар/ нийт 5.304 сая ам.доллар нэхэмжилснээс 4.835 сая ам.доллар буюу 91.16 хувь нь төлөгдөж, 469 мянган ам.долларын /8.84%/ үлдэгдэлтэй байна;

o ОХУ-ын агаарын тээвэрлэгчдийн найдваргүй авлагын талаар:

- ОХУ-ын авиакомпаниудын удаан хугацаагаар төлөгдөхгүй байгаа өр төлбөрийг барагдуулах ажлын хүрээнд, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ нь хүчинтэй байгаа гурван авиакомпанийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэллийг агуулсан нэхэмжлэхийн хуулбарыг Оросын талаас ирүүлэхийг хүссэний дагуу (2013 оны 11-р сарын 27-ны өдөр Москва хотод болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Комиссын 17-р хуралдааны Протоколын заалт 2.8.13) ОХУ-ын Тээврийн яамны ИНУГ (Росавиация)-т 01/131 дугаар албан тоотыг хүргүүлэв.

- Үүний үр дүнд, ОХУ-ын болон бусад улс орнуудаас авах найдваргүй авлагын үлдэгдэл оны эхэнд 2.069 сая ам.доллар байснаас 20 мянган ам.доллар буюу 0.97%-иар барагдуулж, 2.049 сая ам.долларын үлдэгдэлтэй байна.

- ОХУ-ын авиакомпаниудын талаарх мэдээллийг олж өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/2558 албан тоотыг Хууль, зүйн яаманд хүргүүлсэн болно.

Хүснэгт 1. Орлого, дансны авлага /сая ам.дол/

Гадаадын авиакомпаниудаас

авах дансны авлага

Үлдэгдэл /2014.01.01-ний өдрийн байдлаар/

Орлогын нэхэмжлэл$

Төлөлm$ Барагдуу-

лалт % Үлдэгдэл

/2014.11.01/$ Үлдэгдэл

%

Гэрээт нислэг:

оны эхний үлдэгдэл 6.037 - 5.794 95.97% 0.243 4.03%

Тайлангийн хугацаанд нэхэмжилсэн

- 68.626 66.17 96.42% 2.456 3.58%

Дүн: 6.037 68.626 71.964 96.39% 2.699 3.61%

Чартер нислэг:

оны эхний үлдэгдэл 1.036 - 0.908 87.64% 0.128 12.36%

Page 39: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

39

тайлангийн хугацаанд нэхэмжилсэн

- 5.304 4.835 91.16% 0.469 8.84%

Дүн: 1.036 5.304 5.743 90.58% 0.597 9.42%

Найдваргүй авлага:

оны эхний үлдэгдэл 2.069 - 0.02 0.97% 2.049 99.03%

БҮГД:

оны эхний үлдэгдэл

9.142 - 6.722 73.53% 2.42 26.47%

2014 онд нэхэмжилсэн

- 73.93 71.00 96.04% 2.93 3.96%

Дүн: 9.14 73.93 77.72 93.56% 5.35 6.44%

2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар, навигацийн орлогыг нэхэмжилсэн, төлөлт дараах байдалтай байна. Үүнд: Хүснэгт 2. Навигацийн үйлчилгээний орлого, статистикийн үзүүлэлтүүд

Өнгөрөлтийн болон буулт,

хөөрөлттэй нислэгийн

навигацийн үйлчилгээ: нислэгийн

төрөл

Өнгөрөл-тийн

нислэгийн тоо

Буулт, хөөрөлттэй нислэгийн

тоо

Нийт нислэгийн

тоо /1 талын/

Навигацийн орлого /сая

ам.дол/

Дундаж орлого 1

нислэгийн /ам.дол/сая

төг/

Навигацийн орлого

/тэрбум төг/

Нэхэмжилсэн

Гэрээт нислэг 69 070 2 138 71 208 68.626 $963.74/ 1.77 сая₮

126.37

Захиалгат нислэг

5 337 315 5 652 5.304 $938.43/ сая 1.72₮

9.744

Нийт 74 407 2 453 76 860 73.93 $961.88/

сая 1.77₮ 136.11

Төлөгдсөн

2014.01.01-ний оны

эхний үлдэгдлийн төлөлт

/сая ам.дол/

2014 оны эхний 11

сарын нэхэмжлэхийн төлөлт /сая ам.дол/

Нийт мөнгөн орлого

2014 оны 1-11 сар /сая

ам.дол/

Нийт мөнгөн орлого

2014 оны 1-11 сар

/тэрбум төг/

Гэрээт нислэг 5.794 66.17 71.96 131.41

Захиалгат нислэг 0.908 4.835 5.743 10.36

Найдваргүй авлага 0.02 - 0.02 0.0375

Нийт 6.58 71.00 77.72 141.81

II. Хуваарьт нислэгийн дотоод авиакомпаниудаас: МИАТ ХК, Аэромонголиа ХХК, Хүннү

Эйр ХХК

Улирал бүр тооцоо нийлж, өр авлагыг барагдуулах арга хэмжээ авч ажилласан ба

3.46 тэрбум төгрөгний авлагын үлдэгдлийн 594.9 сая төгрөг буюу 17.2 %-ийг

барагдуулсан байна. Өмнөх оны төлөгдөөгүй үлдэгдэл нь 11 дүгээр сарын 1-ний

өдрийн байдлаар 2.87 тэрбум төгрөг байна;

Page 40: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

40

тайлангийн хугацаанд /2014 оны 1-11-р сар/ нийт 1.066 тэрбум төгрөг нэхэмжилснээс 0.596 тэрбум төг буюу 55.9 хувиар төлөгдөж, 0.47 тэрбум төгрөгийн /44.1%/ үлдэгдэлтэй байна.

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар дотоодын МИАТ ХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК зэрэг авиакомпаниудаас авах авлага нь системийн хэмжээнд:

Агаарын тээвэрлэгч Дансны авлага /тэрбум төг/

МИАТ ХК 12.66

Аэромонголиа ХХК 1.04

Хүннү Эйр ХХК 2.63

ДҮН: 16.33

Дотоодын агаарын тээвэрлэгчид нь ИНЕГ болон харъяа салбар, нэгжүүдийн үйлчилгээний төлбөрийг он дамжуулан бүрэн гүйцэд барагдуулахгүй ихээр хуримтлагдсантай холбоотойгоор тус газраас энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналыг Зам, тээврийн сайдад 2014 оны 01/994 дугаар албан тоотоор хүргүүлсэн болно.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2013 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас санхүүжүүлэх нийт 40 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс бүрэн хэрэгжсэн 15, гэрээний дагуу хэрэгжиж байгаа 6, гэрээ байгуулаж байгаа 2 төсөл, Засгийн газрын 291 дүгээр тогтоолын дагуу хэрэгжих боломжгүй болсон 17 төсөл арга хэмжээ буюу нийт 7,9 тэрбум төгрөгний төсөл хэрэгжихээс 4 тэрбум төгрөгний төсөл бүрэн хэрэгжсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр Иргэний нисэхийн ерөнхий газар 2014 онд нийт 28 төсөл

арга хэмжээ хэрэгжүүлэхээс бүрэн хэрэгжсэн 17 төсөл, гэрээний дагуу хэрэгжиж байгаа 2 төсөл, Засгийн газрын 291 дүгээр тогтоолын дагуу хэрэгжих боломжгүй болсон 9 төсөл арга хэмжээ буюу нийт 31,1 тэрбум төгрөгний төсөл хэрэгжихээс 25,3 тэрбум төгрөгний төсөл бүрэн хэрэгжсэн болно.

Ёс. Хяналт-шинжилгээ, дотоод аудитын чиглэлээр:

Дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ИНЕГ-ын даргын 2014 оны

05 дугаар сарын 16-ны өдрийн А/220 дугаар тушаалаар, эрсдэлд суурилсан дотоод аудитын 3 жилийн төлөвлөгөөг боловсруулж , ИНЕГ-ын даргаар 2014 оны 06 дугаар сарын 18-нд батлуулж, хэрэгжилтийг эхлүүлсэн.

Дотоод аудитын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Санхүү, эдийн

засгийн газар, Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба, Нисэхийн сургалтын төв, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны үйл ажиллагаанд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, удаан жилийн нэмэгдлийн олголтод хуваарийн дагуу дотоод аудит хийж, ИНЕГ-ын даргад танилцуулсан. Мөн Газрын үйлчилгээний албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийж дууссан бөгөөд шалгалтын тайланг ИНЕГ-ын даргад танилцуулсан. ТХҮА-нд дотоод аудит хийгдэж байна. Нийт 154 зөвлөмжийг өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ИНЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/220 дугаар тушаалаар батлуулсан бол эрсдэлд суурилсан дотоод аудитын 3 жилийн төлөвлөгөөг боловсруулж , ИНЕГ-ын даргаар 2014 оны 06 дугаар сарын 18-нд батлуулсан.

Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын хавсралтын дагуу тайлан

Page 41: АГУУЛГАc3%90...3 "Иргэний нисэхийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн

41

мэдээллийг 2014 оны байдлаар гаргаж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, байгууллагын удирдлагад танилцуулж, Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.

Тэдгээрийг хүснэгтээр үзүүлвэл:

АЖЛЫН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН, ХЯНАСАН:

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЛХАГВАСҮРЭН

ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.ӨЛЗИЙХУТАГ

ТАЙЛАНГ НЭГТГЭЖ БИЧСЭН:

ТАМГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Б.ЛХАГВАСҮРЭН

№№

Хяналт-шинжилгээ хийсэн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө

Хэрэгжилтийн хувь

1. Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого / 2 зорилтын 6 арга хэмжээ/

95%

2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг /2012-2016 он/ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/ 12 арга хэмжээ/

87.5%

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэний нисэхийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээ /1 арга хэмжээ/

100%

4. Хууль, тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт

93%

5. Зам, тээврийн сайдын тушаалын хэрэгжилт/ 34 тушаалын 56 заалт/

90.8%

6. Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурлаас 2013 онд гарсан шийдвэрийн хэрэгжилт

90%

7. Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурлаас 2014 онд гарсан шийдвэрийн хэрэгжилт

70%

8. Зам, тээврийн Төрийн нарийн бичгийн даргын 2013-2014 оны тушаалын хэрэгжилт

85%

9. Төсвийн ерөнхийлөн захирагчтай Нийслэлийн Засаг даргын байгуулсан Санамж бичгийн биелэлт

70%

10. Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагчийн байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

95.3%