захиргааны хэрэг

17
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХ ОРОЛЦОХОД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛ БЭЛТГЭСЭН: Ц.ЦЭРЭНЖАРГАЛ, Б.ХАЛИУН, Б.СОД-ЭРДЭНЭ 2015.10.01

Transcript of захиргааны хэрэг

Page 1: захиргааны хэрэг

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД

ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХ ОРОЛЦОХОД АНХААРАХ

ЗАРИМ ЗҮЙЛ

БЭЛТГЭСЭН: Ц.ЦЭРЭНЖАРГАЛ, Б.ХАЛИУН, Б.СОД-ЭРДЭНЭ

2015.10.01

Page 2: захиргааны хэрэг

АГУУЛГА• Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд

өмгөөлөгчийн туслахын баримтлах зарчим;• Үйлчлүүлэгчтэй харилцах;• Захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа;• Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хийгдэх

ажиллагаа;• Анхан шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт хийгдэх

ажиллагаа;• Давж заалдах шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт

хийгдэх ажиллагаа;• Хяналтын шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт хийгдэх

ажиллагаа.

Page 3: захиргааны хэрэг

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын

баримтлах зарчим

• Түргэн шуурхай байх; • Ажил хэрэгч, боловсон байх; • Чанартай гүйцэтгэх; • Үйлчлүүлэгчид мэдээлэх; • Өмгөөллийн үйлчилгээний төрлөөр мэргэших; • Өөрийн болон нөхөрлөлийн нэр хүндийг эрхэмлэх; • Хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй байх;

Page 4: захиргааны хэрэг

Үйлчлүүлэгчтэй харилцах

Page 5: захиргааны хэрэг

Анхны уулзалтад анхаарах зүйл Асуудлын талаарх ойлголтыг бүрэн

авах, түүнийг нотлох баримтуудыг үйлчлүүлэгчээс авах;

Үйлчлүүлэгчийн асуудал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх хэрэг, шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэг, шүүхэд хянагдаж буй хэрэг аль нь болохыг тодорхойлох;

Цаашид хийх ажиллагааны бэлтгэл ажилд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авах;

Уулзалтын тэмдэглэл хөтлөх, баримт материал хүлээж авч байгаа бол хүлээлцэх акт үйлдэх.

Page 6: захиргааны хэрэг

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хийгдэх ажиллагаа

• Гомдлын төслийг бэлтгэж өмгөөлөгчөөр хянуулж, гомдол гаргах талаар заавар, зөвлөгөө авах;

• Гомдолд хавсаргах шаардлагатай нотлох баримтын жагсаалт гаргах, түүний дагуу нотлох баримтуудыг бүрдүүлэх;

• Гомдлыг тухайн гомдлыг гаргах байгууллагад өгөх, хуваарилалтыг лавлах;

• Гомдлыг хуваарилагдсан албан тушаалтантай харилцаж, гомдлын талаар лавлаж байх;

• Гомдлын хариу гарсан тохиолдолд гомдлын хариуг хүлээн авах, өмгөөлөгч, үйлчлүүлэгчид танилцуулах, цаашид ямар арга хэмжээ авах талаар санал солилцож тодорхойлох.

Page 7: захиргааны хэрэг

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хийгдэх ажиллагаа

• Нэхэмжлэлийн төслийг бэлтгэж, үйлчлүүлэгч, өмгөөлөгчтэй зөвлөлдөж нэхэмжлэлийг албажуулах.

Анхаарах зүйл

Захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл.

Нэхэмжлэгчийн- Ямар эрх, -Ямар хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буйг тодорхойлох.

Захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх.

Page 8: захиргааны хэрэг

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хийгдэх ажиллагаа

• Хавсаргах нотлох баритын жагсаалт гаргах.

Page 9: захиргааны хэрэг

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хийгдэх ажиллагаа

• Нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулах.

Page 10: захиргааны хэрэг

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хийгдэх ажиллагаа

• Улсын тэмдэгтийн хураамж төлөх:

Page 11: захиргааны хэрэг

Анхан шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт хийгдэх ажиллагаа

• Хэргийн хуваарилалт асуух;• Хэргийн материалтай танилцаж, хуулбарлан авах;• Хавтаст хэргийн материалыг бэлтгэх;• Хэргийг судлах, хэрэгт холбогдох өөрийн саналыг

өмгөөлөгчтэй зөвлөлдөх;• Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан гаргах

хүсэлт, гомдлын төслийг бэлтгэх;– Өмгөөлөгч нь баримт бичгийг боловсруулахдаа Баримт бичгийн

нэр төрөл, тодорхойлолт MNS 5140-2002, Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5140-2002, Баримт бичгийн хэвлэмэл хуудас, бүрдлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5140-2002 стандартыг баримтлана.

Page 12: захиргааны хэрэг

Хэргийн материалыг хуулбарлан авах

• Хэргийн материалыг харагдахуйц тод, үдэхэд үг, үсэг далд орохгүй байдлаар хуулбарлах;

• Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн хуулбарлан авах;

• Хэргийг дарааллын дагуу хуулбарлан авч, хэвлэх.

Page 13: захиргааны хэрэг

Хэргийн материалыг бэлтгэх

• Хэргийн материалыг дэс дарааллын дагуу хэвлэж, дугаарлалт хийх;

• Хэрэгт товьёог хийх;• Захиргааны хэргийн шалгах хуудсыг хэргийн өмнө хийх;• Тухайн хэрэг, маргааны шүүх болон бусад байгууллагад

байгаа материалыг бүрэн хэмжээнд хуулбарлан авах; • Товъёогийн дагуу уншигдаж, ашиглахуйц байдлаар

материалыг үдэх;• Үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэргийн материалын хувь

бэлтгэж өгөх;

Page 14: захиргааны хэрэг

Хэргийг судлах• Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, гуравдагч

этгээдийн хариу тайлбарын үндэслэлийг судлах; /Өмгөөллийн үйл ажиллагааны түр журам/

• Нотлох баримтыг шинжлэн судалж, нэмэлт нотлох баримт гаргуулах эсэхийг тодруулах; /Өмгөөллийн үйл ажиллагааны түр журам/

• Холбогдох хууль тогтоомжийг судалж, түүвэрлэх; /Өмгөөллийн үйл ажиллагааны түр журам/

- Үндсэн хууль, бусад хууль;- Холбогдох дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ тогтоосон бусад акт;- УДШ-ийн тогтоол /Албан болон албан бус хуулийн тайлбар/;- Шүүхийн практик; - Мэргэжлийн ном зохиол, ШУ-ны тайлбар;- Эрдэмтдийн хэлсэн үг, дэвшүүлсэн санаа зэргийг иш татаж болно

• Шүүх хуралдаанд бэлтгэх– Хэргийн оролцогч тус бүрээс асуух асуултыг бэлтгэх; – Гэрч болон шинжээчийг биечлэн оролцуулах эсэхийг тодруулах;– Шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг гаргах;– Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг тодруулах.

Page 15: захиргааны хэрэг

Давж заалдах шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт хийгдэх ажиллагаа

• Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг гаргаж, хуралдааны товыг шүүхээс асуух;

• Давж заалдах гомдолд хариу тайлбар гаргах;• Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга, хугацаа хуульд

заасан шаардлагад нийцсэн эсэх;• Шүүхийн шийдвэрээс ач холбогдол бүхий дүгнэлтийг

түүвэрлэн бэлтгэх;• Давж заалдах гомдлоос татгалзах үндэслэл байгаа эсэх;• Шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах

үндэслэл байгаа эсэх;

Page 16: захиргааны хэрэг

Хяналтын шатны шүүхээр хянагдаж буй хэрэгт хийгдэх ажиллагаа

• Шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг гаргаж, хуралдааны товыг шүүхээс асуух;

• Хяналтын журмаар гаргасан гомдол хуульд заасан журмыг баримталсан эсэх;

• Хяналтын журмаар гаргасан гомдлоос татгалзах үндэслэл байгаа эсэх;

• Хяналтын журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргах;• Шүүхийн магадлалаас ач холбогдол бүхий дүгнэлтийг

түүвэрлэн бэлтгэх; • Шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах

үндэслэл байгаа эсэх;

Page 17: захиргааны хэрэг

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА