Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

23
ЯРУУ СЭТЭГЧ КЛУБЫН ТЭРГ ҮҮ Н Ж.ЛУВСАНДОРЖ МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ОНОВЧТОЙ ЗӨВ СОНГОХ ВЭ http://luvsandorj.newmediamarketingagency.com/ http://twitter.com/luvsandorj http://www.youtube.com/user/luvsandorj1 http://www.facebook.com/luvsandorj http://www.flickr.com/photos/luvsandorj/ http://issuu.com/luvsandorj http://www.twitvid.com/videos/luvsandorj

description

Сурагчидад ирээдүйтэй зөв мэргэжлээ сонгож чадварлаг мэргэжилтэн болоход нь зориулав.

Transcript of Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

Page 1: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

Я Р У У С Э Т Э Г Ч К Л У Б Ы Н Т Э Р Г Ү Ү Н

Ж . Л У В С А Н Д О Р Ж

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ОНОВЧТОЙ ЗӨВ СОНГОХ ВЭ

http://luvsandorj.newmediamarketingagency.com/

http://twitter.com/luvsandorj

http://www.youtube.com/user/luvsandorj1

http://www.facebook.com/luvsandorj

http://www.flickr.com/photos/luvsandorj/

http://issuu.com/luvsandorj

http://www.twitvid.com/videos/luvsandorj

Page 2: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

АГУУЛГА

1. Дэлхий нийтийн өөрчлөлтийг мэдэх, ойрын ирээдүйг өөрчлөлтийг судлах

2. Ирээдүй мэргэжлүүдийн жагсаалт гаргаж ирнэ

3. Мэргэжлүүдээ судлах, турших, мэдэрч ойлгох

4. Өөртөө тохирохоо сонгох

5. Бусдад сонголтоо ойлгуулах \гэр бүл, багш г.м\

6. Тухайн чиглэлдээ төвлөрч, одооноос бэлтгэх. Ингэж чадвал тухайн салбартаа шилдэг нь болж дэлхийд үнэлэгдэхүйц мэргэжилтэн болж чадна.

7. Бүтээлчээр суралцах

Page 3: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨӨРЧЛӨЛТ

Хурдтай хөгжиж буй 3 технологи

• Мэдээллийн технологи

• Нанотехнологи

• Беотехнологи

Эдгээр хурдтай хөгжиж буй технологиуд болон хөгжлийн өөрчлөлтүүд зарим мэргэжлийг хэрэггүй болгож зарим мэргэжлүүд шинээр бий болж өнөөдрийн мэдлэг маргааш хуучирч, өнөөдрийн ур чадвар маргааш гологдож хүмүүсээс шинэ ур чадвар, шинэ мэдлэгийг шаардсаар байна.

Тиймээс нарийн мэргэжлүүдийг илүүтэй сонгох нь зөв.

Page 4: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ

• Дэлхийн 20 томоохон хандлагын нэг нь Ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлт болоод байна

• Одоогийн хөдөө аж ахуй, барилга, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн хэт өрөөсгөл сэтгэхүй нь хэдхэн жилийн дараа буруу байсан болохыг хүмүүс харах болно. Үүнд маш олон залуучууд хохирч цаг хугацаагаа үрэх болно. Жишээ нь Солонгосын засгийн газар роботын бодлого боловсруулж 10 яамтайгаа хамтран хэрэгжүүлэхээр аль хэдийн ажлаа эхэлж эхний ээлжинд 600 сая ам.доллларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүний нөлөөгөөр 2011 оноос эхлэн барилга аж үйлдвэр, үйлчилгээний салбарт роботууд эрчимтэй нэвтрэнэ. Барилгын салбарт гэхэд арматур угсардаг, өрлөг хийдэг, цутгах зэрэг ажлыг гүйцэтгэх роботуут аж үйлдвэрийн салбарт маш өргөн хүрээнд нэвтэрч эхлэж байна.

Page 5: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Тэгэхээр энэ үйл явцын нөлөөгөөр ойрын жилүүдээс гадаадын ажиллах хүч авах нь багасаж эхэлнэ. Үүнд монголчууд багтана. Энэ бол дэлхий даяар ажил мэргэжлийн бүтцийг өөрчилж байгаа нэгхэн жишээ нь. Бид яах ѐстой вэ гэж та бодож байна уу? Тэгвэл нарийн мэргэжил эзэмш. Одоогийн нийгмийн боловсролгүй, хэтээ хараагүй хүмүүсийн буруу яриа бодлого, үзэл баримтлалаар явбал олон хүмүүс хохирох болно. Энэ хямралын дараах хэдэн жилд эдийн засгийн бүтэц, ажил мэргэжлийн бүтэц өөрчлөгдөх үйл явц өрнөсөөр байх болно. Тиймээс хамгийн орчин үеийн монголд хөгжөөгүй, хөгжих боломжтой олон салбарт нөлөөлөх ажил мэргэжлийг сонгон суралцах нь чухал.

Page 6: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Эхлээд дэлхийн нийтэд тодорхойлогдсон 20

хандлагын талаар ойлголт авах хэрэгтэй. Дараа нь

тухайн орны ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлтийг

сайтар харах хэрэгтэй. Нэгдэгч салбар, хоѐрдогч

салбар, гуравдагч салбар зэргийн аль нь цаашдаа

эдийн засагт нөлөөтэй байгааг.

Ажил мэргэжлийн бүтцийн өөрчлөлтийн талаар

дийлэнх хүмүүс ойлголтгүй, түүнийг анзаарах

дадалгүй байдаг. Жишээ нь дэлхийд 1 сая орчим

робот байгаа түүний 500 мянга орчим японы ажил

үйлдвэрт дийлэнх нь ажлаад, цөөхөн хэсэг нь гэрийн

цэвэрлэгээ, асрах сувилах үүрэг гүйцэтгэж байна.

Page 7: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Саяхан Иракын дайнд 10.000 орчим робот

байлдлаа. Цаашдаа автоматчлал, програмчлал, роботууд аж үйлдвэр, эдийн засаг, ажил

мэргэжлийн бүтцэд хүчтэй нөлөөлнө. Өндөр

хөгжилтэй орнуудад нөлөөлж байгаа. Манайд

бол арай болоогүй ч бас анхаарах хэрэгтэй.

Мөн мэдээллийн технологийн нөлөөгөөр цахим

ажил мэргэжил ид бужигнуулаад бүтэц өөрчилж

байна. Дээрээс нь шинэ материалын нөлөөгөөр

дагалдах ажил мэргэжил устаж байгааг олон

жишээгээр баталж болно.

Page 8: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Манай улсад хамгийн аймшигтай нь хүн ам зүйн цонх нээгдчээд байхад гадаад руу залуусаа цөлж мөнгө олдог нэг хэсэг хүмүүс байна. Хөдөлмөрийн зах зээлийнхээ бодлого, хөтөлбөрийг сайжруулахгүйгээр шүү. Ер нь бол засгийн газар одоогийн нөхцөлд дийлэнх үүргийг хүлээх ѐстой байна. Монгол улсын Тэргүүлэх салбар юу юм бэ? Энийгээ тодорхойлох юмсан, эдийн засгийн бүтцээ өөрчлөх юмсан, хөдөлмөрийн бодлогоо дахин харж үзэхсэн. Ингэхгүй бол асуудал байсаар байна. За бас ажил мэргэжлийн онцлог ойлголт захиралуудын дунд сул байдаг. Хууль гэхэд хөрвөх чадвартай мэргэжил. Уул уурхай хөгжсөн ч, мэдээллийн технологи хөгжсөн ч хуульч хэрэгтэй гэх мэтчилэн.

Page 9: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Монголын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн боломжийг харвал хэрэгтэй мэргэжил эзэмшээд төгссөн ч боломж багатай байгаа нь залуусын сэтгэл зүрх, ажиллах урам зоригыг нь ихээр мохоож байгаа. Гэвч үүнд гутрах хэрэггүй. Монголд олон салбар хөгжөөгүй, хуучин арга барилаараа явсаар байна. Орон зай ч нэлээд байна. Үүнд ухаантай, менежменттэй, ирээдүйг харсан байдлаар ажиллаж чадваас хэдхэн жилийн дараа үр ашгийг нь харах нь эргэлзээгүй юм. Залуус том цар хүрээнд ажиллах гэж хичээгээсэй гэж хүсэж байна.

Page 10: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Монголын эдийн засаг тийм ч том биш. Гэвч гололтгүй. ХАА-н салбар бол эрсдэлтэй салбар. Гэвч чухал салбар боловч олон хүмүүсийн ажлын байрны багтаамжгүй. Мөн барилгын салбар ч тийм их багтаамжтай салбар биш. Цээжний пангаар ярьдаг хэдэн хүмүүс бусдыгаа хөөрөгдөөд илүү дутуу юм яриад байдаг даа телевизээр, хөөрхий. Мэргэжил эзэмших, хөдөлмөрлөхдөө салбарын бүтэц, багтаамж, ногдох хувь, ирээдүйн чиг хандлага, өөрчлөлтийн загваруудыг авч үзмээр байгаа юм.

• Судалгаатай л ханд та минь.

Page 11: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Уул уурхай салбар бол технологид тулгуурласан салбар шүү дээ. Энэ салбарт ашиг бий болгогч нь ашигт малтмал бөгөөд “хүн” биш байна. Уг салбарт хүн бол дагалдах зүйл. Гэтэл хүний баялаг, оюун мэдлэгт суурилсан эдийн засагт маш хурдацтай шилжиж байна шүү дээ. Бид хоцрох юм бол буруу салбаруудад маш их хүн бэлтгээд бас алдваас тэр хооронд чинь бусад орнууд тухайн салбарт автоматчлал, програмчлал, роботын технологи ашиглаад л биднийг шахчихна. Оюун мэдлэгийн салбараараа түрүүлчихнэ. 2035 он гэхэд хиймэл оюун ухаан 300 IQ-тай болоод бидний бүүр баллаад хачих байлгүй. Хэзээ нэг хүмүүс ухаарна даа.

• ХҮН НЬ ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН САЛБАРТ БИШ ХҮНДЭЭ ТӨВЛӨРСӨН ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ САЛБАРТ хөгжүүлэх хэрэгтэй. Тэрнээс дэд бүтэц хэрэгтэй боллоо. Тиймээс бөөн замчин бэлтгээд гээд л туйлширал эхэлж байгаа юм даа.

Page 12: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Манай эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн

төлөвийг хараад мэргэжлээ сонгоод, ажиллаад

байвал ертөнц мөхөхийн үед л манай улс хөгжих

байх хэ хэ. Дэлхийг хамарсан макро өөрчлөлтүүдийн өмнө бид ирээд байна.

Өөрчлөхгүй гэвэл макро өөрчлөлтүүд биднийг

хамаад гарах болно. Дэлхийн банк санхүүгийн

хямралтай адил.

• Өөрөө өөрчлөгдөх үү? Өөрчлөлтөд бэлтгэлтэй

байж хөгжүүлж түүний боломжийг хүртэх үү? л

гэсэн зарчмын асуудал байна л даа.

Page 13: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Дандаа өнгөрсөнд тулгуурласан тоон болон

чанарын өгөгдөлд тулгуурлаж ирээдүйд шийдвэр

хийх гээд байх юм. Өчигдөр ядуу байсан гэдэг

чинь маргааш ядуу байна гэсэн үг биш шүү дээ.

• Өнөөдөр өндөр технологи хөгжөөгүй байгаа нь

маргааш энэ салбарт ажлын байр олдохгүй

гэсэн үг бас биш

Page 14: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮДЭЭ СУДЛАХ

1. Мэдээллийн технологи

2. Нанотехнологи

3. Биотехнологи

4. Байгалийн шинжлэх ухааны инженерүүд

5. Сэтгэл судлал

6. Сэргээгдэх эрчим хүч

7. Аялал жуулчлал

8. Хүний хөгжил, боловсролын салбар

9. Спортын дасгалжуулагч гэх мэт маш олон салбарын нарийн олон эрэлт хэрэгцээтэй мэргэжил байгаа өөрсдөө сайн судалж мэдэх хэрэгтэй.

Page 15: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

МЭРГЭЖЛҮҮДЭЭ СУДЛАХ

• Хийж үзэх

• Өнгөц талаас нь харж дүгнэх биш цаад мөн

чанартай танилцах

• Салбарын хүмүүстэй уулзах

• Хийх ажлынхаа талбарт нь очиж танилцах

• Яг юу хийдэгийг нь сайн ойлгох

Page 16: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

ӨӨРТӨӨ ТОХИРОХЫГ СОНГОХ

• Хийж үзээд, судлах тусам чи мэргэжлээ илүү ойлгож дурлах болно

• Хүсэл мөрөөдөл

• Зорилго тэмүүлэл

• Насан туршдаа дурлаж түүнийхээ төлөө амьдарч амьсгалж чадах тэр л мэргэжлээ сонго.

• Хүсээгүйгээ хүчээр сонгоод, эсвэл санамсаргүй байдлаар сонгоод олон жил алдаж, хүсээгүй салбартаа дур сонирхолгүйгээр зовлонтойгоор ажиллаж, өдөр хонгийг аргацааж амьдарч яваа ах, эгч нарынхаа алдааг бүү давт

Page 17: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

СОНГОЛТОО ОЙЛГУУЛАХ

• Ингээд мэргэжлээ сонгох гэтэл аав, ээж чинь дэлхий нийтийн өөрчлөлтийн чиг хандлага болон

ирээдүйтэй мэргэжлийн талаар сайн

төсөөлөлгүй байгаа учраас өөрсдийн мэдэх 10

хуруунд багтах ажил мэргэжлээ л сонгуулах гэж зүтгэнэ. Дэлхий дээр 1000 орчим мэргэжил

байна.

• Тиймээс аав, ээж бусад хүмүүстэй

зөрчилдөхгүйн тулд эртнээс тэр хүсүүсдээ

тодорхой ойлголт өгч, ярилцах нь зүйтэй юм. Тэд

ойлгоод ирвэл чамайг дэмжих болно.

Page 18: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

ТӨВЛӨРӨХ БУЮУ САЛБАРТАА ШИЛДЭГ НЬ БОЛОХ

• Одооноос өөрийнхөө сонгосон салбарыг илүү

сонирхон судлаж цаг гаргах хэрэгтэй.

• Хүн өөрийнхөө сонгосон мэргэжлийнхээ төлөө

өдөрт 4-с дээш цагийг зориулж төвлөрч ажиллаж

чадвал 7 жил буюу 10000 цаг зориулахад тэр салбартаа төгс, шилдгийн шилдэг мэргэжилтэн

болж чадна

Page 19: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

ХИЧЭЭЛИЙГ АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ ЧАДВАР БОЛГОХ

• Биеийн тамираас- Эрүүл чийрэг амьдрал

• Дуу хөгжимөөс- Урлаг, гоо зүйн мэдлэг

• Физикээс- ахуйн хэрэглээний тоног төхөөрөмжтэй

зөв харилцдаг, Амьдралын хууль,

• Нийгмээс- харилцах чадвар, гэр бүрийн харилцаа

г.м

• Эрх зүй- яагаад хууль байдаг, ямар хуулиуд бидэнд

хамгийн түрүүнд хэрэгтэй вэ?

Page 20: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

• Монгол хэлээс- Эссэ бичдэг, захиа, албан бичиг

• Математикаас- төлөвлөх, асуудалд зөв шийдэл

олох

• Газарзүйгээс- байгаль орчиноо хайрлах дадал

дүй, аялал хэлбэрээр,

• Уран зохиолоос- Яруу тод ярих, зохион бодох г.м

Page 21: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

Бүтээлчээр суралцаж ирээдүйгээ судалж,

мэргэжлээ ойлгож, өөртөө тохирохоо сонгож

түүндээ төвлөрч чадвал дэлхийд өрсөлдөхүйц

шилдэг мэргэжилтэн болж чадна.

Баярлалаа

Page 22: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

• Ирээдүй судлаач Т.Жавхлан “Ирээдүйн ажил мэргэжил” нийтлэл

• Боловсрол судлаач Г.Галбадрах Боловсролын шинэчлэлд

зориулсан нийтлэл