Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

32
Хүмүүст хэрхэн таалагдаж сурах вэ? Бүх хүмүүс бусдын хайрыг татахыг хүсдэг боловч үүнийг яаж хийхээ мэддэггүй байна. Гэтэл энэ нь санаснаас хавьгүй хялбархан зүйл байдаг аж. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нэг бус удаагийн туршилтаар батлагдсан, хүмүүст таалагдах шилдэг аргуудыг та бүхний сонорт хүргэе. Өөрийнх нь тухай их яриул Хүн өөрийнхөө тухай их ярьж “ кайф “ авдаг аж. Судалгаанаас үзвэл энэ нь сайхан хоол идэх, их мөнгөтэй болох үед хүний тархинд бий болдог сэтгэл ханамжтай тэнцүү хэмжээний таашаалыг хүнд өгдөг байна. Тиймээс энэ сэдлийг гаргаж өгсөн хүнд хэн хэнээс ч илүү талархалтай ханддаг гэнэ.

description

Hehe

Transcript of Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Page 1: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Хүмүүст хэрхэн таалагдаж сурах вэ?

Бүх хүмүүс бусдын хайрыг татахыг хүсдэг боловч үүнийг яаж хийхээ мэддэггүй байна. Гэтэл энэ нь санаснаас хавьгүй хялбархан зүйл байдаг аж. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нэг бус удаагийн туршилтаар батлагдсан, хүмүүст таалагдах шилдэг аргуудыг та бүхний сонорт хүргэе.

Өөрийнх нь тухай их яриул

Хүн өөрийнхөө тухай их ярьж “ кайф “ авдаг аж. Судалгаанаас үзвэл энэ нь сайхан хоол идэх,

их мөнгөтэй болох үед хүний тархинд бий болдог сэтгэл ханамжтай тэнцүү хэмжээний

таашаалыг хүнд өгдөг байна. Тиймээс энэ сэдлийг гаргаж өгсөн хүнд хэн хэнээс  ч илүү

талархалтай ханддаг гэнэ.

Page 2: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Аль болох олон асуулт тавь

Ярилцаж буй хүн чинь гаргасан алдаагаа өөрөө ойлгохоор, цаашид зөв шийдвэр гаргахад нь

дөхөм болохуйц чиглүүлэх асуултыг сайн тавьж бай. Ингэвэл цаад хүн чинь танаас айж

болгоомжлоод байх хэрэггүйг ойлгоод илүү нээлттэй, дотно ханддаг болно.

Тусламж зөвлөгөө хүс

Page 3: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Тусламж зөвлөгөө хүсэх нь хүнийг өөртөө татах шилдэг арга гэдэгтэй олон эрдэмтэн санал

нийлж байгаа юм.  Ялангуяа нэр хүнд, туршлагаар дутмаг залуу хүн бусдаас тусламж

хүссэнээрээ өөрийгөө эрүүл саруулаар сэтгэн боддог, ухаалаг нэгэн гэдгийг харуулаад

зогсохгүй, харилцагч этгээдийн өөртөө итгэх итгэл, ажил гүйцэтгэх чадварыг нь нотлон

харуулах мэт сэтгэгдэл төрүүлдэг учир сэтгэлд нь тавтайяа нийцдэг байна.

“ 2 асуулт “ гэдэг техникийг хэрэглэх

Page 4: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Ярианыхаа эхэнд цаад хүндээ таатай санагдах сэдвээр нь ямар нэгэн зүйл асуу. Харин дараа

нь өөрт хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар ярих хэрэгтэй. Энэ нь бас л сэтгэл зүйн тоглолт

юм. Эхний асуултаас үүдэн ярилцагч хүнд маш хүчтэй эерэг сэтгэгдэл бий болсон байдаг. Ийм

тодорхой нэг зүйлээс үүссэн сэтгэл ханамж цаашдын ярианд заавал үр нөлөөгөө үзүүлж,

байдал нөгөө талд ашигтайгаар эргэдгийг Нобелийн шагналт сэтгэл зүйч Даниэл Канеман

өргөн хүрээтэй туршлагаар нотолжээ.

Сүүлийн 3 үгийг давтан хэлэх

Page 5: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Ярилцагч хүн таныг өөрийн эрхгүй сонсох нэг арга бий. Сэтгэл судлаач Лейл Лоундесийн үзэж

байгаагаар энэ бол зүгээр л давтан хэлэх арга юм. Гэхдээ намуухан, хүндэлсэн хирнээ бага

зэрэг эргэлзсэн өнгөөр харилцагчийнхаа хэлсэн сүүлийн 2-3 үгийг давтах юм байна. Ингэснээр

та түүнийг анхааралтай сонсож, яриаг нь сонирхож, цааш үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа

илэрхийлж, өөрийнхөө хэлэх гэснийг хэлэх бололцоотой болдог гэнэ. Энэ арга ялангуяа

хэлэлцээр хийх үед маш үр дүнтэй үйлчилдэг аж.

Бага зэрэг хов жив ярихад зүгээр, харин муу санаа агуулж болохгүй

Page 6: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Бусдын тухай хэрхэн ярьж байгаа чинь, өөрийн тань үнэлэмжинд нөлөөлдөг гэдгийг та мэдэх

үү? Хэрэв та бусдыг магтаж чаддаг бол таныг мөн л эерэгээр үнэлнэ. Хэрвээ муу хэлээд

байвал хэн ч танд ойртохгүйг хичээнэ.

Page 7: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Хүн амын тоо 2,949,495

өрөлт.......................... 7 минут 36 секунд тутамд

Нас баралт ...................... 28 минут 36 секунд тутамд

Нэг хүн .......................... 10 минут 30 секунд тутамд тус тус нэмэгдэнэ.

Пирамидийг Египетчүүд бариагүй хэрэг үү

Энэ мэдээллийг эрдэмтэд аль болохоор нууц байлгах эрмэлзэлтэй байдгийг шууд хэлэх

хэрэгтэй. Учир нь түүхийн сурах бичгүүдийн үндсэн дээр бүрэлдэн тогтсон бидний ертөнцийг

үзэх үзлийг  үндсээр нь өөрчилж магадгүй болохоор тэр. Манай гараг дээрээс аварга биет

хүмүүсийн оршуулга, араг ясны үлдэгдэл  зэргийг олоод удаж байна. Ийм олдвор дэлхийн

өнцөг булан бүрээс, хуурай газраар зогсохгүй усан дор, далай тэнгисээс ч олдож байна.

Хэсэг судлаачид энэ асуудлыг олон жилийн турш судлаад, 12-20 000 мянган жилийн өмнө

манай гараг дээр ямар амьдрал оршин байсан тухай бодит дүр зургийг гаргаж чаджээ.

Аварга хүмүүс 4-12 метрийн өндөртэй байсан агаад бие бялдрын асар их хүч чадлаас гадна

ер бусын сод ухаантай хүмүүс байв. Зарим нь үлгэр домог гэж боддог, зарим нь үнэхээр

байсан гэж итгэдэг Атлантууд биш байгаа?

Page 8: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Судлаачдын үзэж байгаагаар энэ аваргууд Египетэд төдийгүй, бүхий л гараг даяар пирамид

босгожээ. Нийт пирамидийн тоо одоогоор 600 хүрээд байна. Гэхдээ яг өгөгдсөн геометр

хэмжээсний дагуу шүү. Пирамидийг ямар нэгэн энгийн технологоор, боолуудын хүчээр

босгоогүй байна. Өөрөөр хэлбэл, чулуун хавтангуудыг хол газраас зөөж авчраагүй, харин

модон раманд бетон цутгаж хийсэн бүрэн цутгамал байгууламж аж.

Эдгээрийн зориулалт нь бидний ой ухаан хүрэхээргүй, ямар нэгэн сансрын энергитэй

холбоотой эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй. Хожим нь дэлхий дээр өөр соёл иргэншил

үүсч, египетчүүд пирамидыг босгосон агуу бурхдыг тахин шүтэж, пирамид дотор хаан

угсаатныг оршуулах болжээ. Египетчүүд өөрсдөө тэднийг босгоогүй юм байна.

Энэ аварга биет хүмүүс хэрхэн бий болж, яаж сөнөж устсан бэ гэдэг л хамгийн

сонирхолтой асуулт болоод байна.

Нэгэн цагт манай гарагийн таталцлын хүч, атмосферийн даралт шал өөр, дэлхийг тойрон

Санчир гарагийн цагариг шиг мөсөн бүслүүр оршин байсан тухай таамаглалыг эрдэмтэд

дэвшүүлээд байна. Иймээс дэлхий хүчилтөрөгчөөр маш баялаг байсан аж. Ийм нөхцөлд

аварга биет хүн төдийгүй амьтад бий болж, эрчимтэй хөгжих боломжтой гэнэ. Хожим нь

туйлуудын шилжилт зэрэг сансрын гаралтай өөрчлөлтүүдээс болж гарагийн мөсөн бүслүүр

хайлж, дэлхийн гадаргуу дээр их хэмжээний усан хуй / галав юүлэх / болон бууснаас соёл

иргэншил мөхөж, дэлхий дээр одоогийнхтой төстэй уур амьсгал тогтсон байж болзошгүй.

Page 9: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Аварга хүмүүс оршин байсан тухай баримтуудаас дурдвал:

1 - 1979 онд Мегалонг Взллийн Хөх уулнаас нутгийн оршин суугчид газраас цухуйсан аварга

том чулуу олжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ чулуун дээр 5 хуруу бүхий маш том тавхайн

мөр үлдсэн байв. Хуруунуудын урт 17 орчим см байжээ. Тавхайн мөр зарим газраараа

харагдахгүй байсан ч тооцоо хийж үзвэл 60 см урттай байх байлаа. Ийм мөрийг 6 орчим

метрийн өндөртэй хүн л гаргах боломжтой юм.

2 - 1950 онд Алан Макшир гэгч бульдозерчин нэрт амьтан судлаач Иван Сандерсенд захидал

бичиж, Аляскад олдсон сонирхолтой олдворын талаар мэдээлжээ. Замын ажилчид нэгэн

булшнаас 2 аварга том гавлын чулуужсан яс, нугалам болон хөлийн яс олсон байна. Гавал

ясны өндөр 58 см, өргөн нь 30 см хүрч байжээ. Эртний аваргууд 2 эгнээ шүдтэй, хавтгай

толгойтой байсан бололтой. Нурууны яс ч бас жирийн хүнийхээс 3 дахин том байжээ.

Шилбэний яс нь 150-180 см хүрч байсан гэнэ.

Page 10: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

3 - 1899 онд Германы Рур мужид уурхайн гүнээс 210-240 см өндөр хүмүүсийн чулуужсан араг

ясыг олжээ.

4 - 1950 онд Өмнөд Африкийн алмазны орд газраас 45 см өндөртэй аварга гавал ясны хэсгийг

олжээ. Хөмсөгний төвгөрийн дээд талд нь эврийг санагдуулам 2 хачин овгор байсан гэнэ.

Олдворыг шинжилсэн антропологчид гавал яс нь 9 сая жилийн настай гэж тогтоожээ.

5 - Өмнөд Африкийн Окованго голын эргээр оршин суугчид эрт цагт энд амьдарч байсан

аварга хүмүүсийн тухай олон домог ярьдаг. “ Аварга хүмүүс асар их хүчтэй. Нэг гараараа

голын урсгалыг тогтоож чадна. Дуу нь нэг тосгоноос нөгөөд сонсогддог байв. Тэд өдөрт хэдэн

зуун км явж ан хийнэ. Агнасан заан, усны үхрээ мөрөн дээгүүрээ тохоод гэртээ ирдэг байлаа.

Тэд дал модны голоор хийсэн нум сумаар зэвсэглэнэ. Явахад нь газар чичирдэг байв “ гэж нэг

домогт өгүүлжээ.

6 - Инкчүүдийн домогт: “ Аятарко Кусог хаанчилж байхад далайн цаанаас аварга том хүмүүс

зэгсэн салаар хөвж ирсэн билээ. Хамгийн өндөр индиан тэдний өвдгөөр нь татаж байв. Тэд

нүүрэндээ сахалгүй боловч, намирсан урт үстэй байлаа. Зарим нь амьтны арьс нөмөрсөн,

зарим нь бүр нүцгэн байв. Нэг нь 50 хүний идэх хоолыг ганцаараа идэж байсан тул тэд эрэг

хавийн газрыг цөлмөж дууссан юм. “ гэжээ.

7 - Эртний Вавилончуудын шавар бичээс бүхий самбарт: Вавилоны тахилч лам нар

астрономын мэдлэгээ Амнөд Азид амьдарч байсан 4 метр гаруй өндөр аварга хүмүүсээс

уламжлан авсан тухай бичсэн байдаг.

8 - 1000 жилийн өмнө амьдарч байсан Арабын хэрмэлч эрдэмтэн Ибн Фадлан Хазар хааны

өргөөнд 6 метр өндөр хүний араг яс үзсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Яг ийм хэмжээтэй

араг ясыг оросын Тургенев, Короленко нарын сонгодог зохиолчид Швейцарт, Люцерний

музейд үзсэн байна. Энэхүү аварга ясыг 1577 онд уулын агуйгаас Феликс Платнер гэгч эмч

олсон тухай тэдэнд ярьж байжээ.

9 - 4-6 метр хүмүүс хамгийн том нь биш байсан бололтой. Испанчууд Америкийг байлдан

эзлэхдээ ацтекуудын нэгэн сүмд 20 метрийн өндөртэй араг яс байхыг олжээ. Аймшигтай

хэмжээ байгаа биз? Испанчууд үүнийг Римийн пап ламд бэлэг болгон илгээсэн байна. Мөн 19-

р зууны эхээр АНУ-ын Ерөнхий археологичоор ажиллаж байсан Уитни гэгч эрдэмтэн 2

метрийн диаметртэй гавал ясыг судалж байжээ. Түүнийг Огайо мужийн нэг уурхайгаас олсон

гэдэг.

10 - Аварга хүмүүс оршин байсныг гэрчлэх тодорхой баримтуудын нэг бол тэдний асар том

хөлийн мөр юм. Тэдгээрийн хамгийн алдартай нь Өмнөд Африкт оршдог. Түүнийг Стоффел

Кётци хэмээх нутгийн фермер өнгөрсөн зууны эхээр олсон байна. Хадан хясааны хананд зүүн

хөлийн мөр 12 см гүн шигдэж босоо байдалтай үлджээ. Түүний урт нь 1 м, 28 см ажээ. Аварга

Page 11: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

хүний гишгэсэн зөөлөн хөрс цагийн уртад хатуурч чулуу болон хувираад геологийн процессийн

үр дүнд босоо байдалтай тогтсон бололтой.

Гайхал төрүүлэм нэг зүйл байгаа юм. Яагаад эдгээр яснуудыг дэлхийн нэг ч музей үзүүлдэггүй

юм бэ? Үүнд судлаачид санал нэгтэйгээр дараах хариултыг өгч байна: Эдгээр гайхалтай

олдворуудыг зориудаар нууж байгаа хэрэг. Эс тэгвэл Дарвины хувьслын онол сүйрэн унаж,

хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн түүхийн талаарх бүхий л сургааль өөрчлөгдөх болно шүү

дээ.

Бид яагаад жижгэрчихсэн юм бол?

Доктор Карл Бомын үзэж байгаагаар эрт цагт байгаль, цаг уурын тодорхой нөхцөл хүний

биеийн хурдтай өсөлтөнд нөлөөлж байсан, дараа нь энэ нөхцөл өөрчлөгдөхийн хамт хүн

жижгэрсэн байж болох үндэслэлтэй. Манай гарагийн озоны давхарга үлэмж зузаан байснаа

галав юүлснээс хойш нимгэрч, 7-ны нэг нь үлдсэн. Ингэснээр нарны радио идэвхт туяаны

хамгаалалт багасаж, энэ нь амьтан, ургамал, хүнд нөлөөлсөн байх гэж тэрээр таамаглаж

байна. 

Page 12: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

"Facebook" олон нийтийн сүлжээний аюултай талууд

Та Facebook рүү өдрийн хэд орж, элдэв юм уншиж, мэдээ зурагны дор янз бүрийн сэтгэгдэл

бичиж үлдээдэг байх. Гэхдээ үүнд хэдийчинээ их цаг зарцуулна, төдийчинээ аз жаргалгүй

болно.

Компьютерийн ард хэдэн цагаар суудаг хүмүүс амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг нь

судалгаагаар нотлогджээ. Олон нийтийн сүлжээ хүний зан чанарт муугаар нөлөөлдөг талаар

сэтгэл судлаачид анхааруулсаар байгаа билээ.

Ажиглалт судалгаа хийсэн эрдэмтдийн мэдээлж байгаагаар Facebook хэрэглэгчдээ сэтгэл

гутралд оруулдаг бололтой. Мичиганы Их сургуулийн доктор Оскар Ибарра “ Олон нийтийн

сүлжээний аюултай тал нь түүний хэт нээлттэйд байгаа юм “ гэжээ. 

- Аж амьдрал нь өөдрөг сайн яваа хүмүүс бодит мэдээлэл болон гэрэл зургийн

тусламжтайгаар  сайн сайхан яваагаа найз нөхөд, танилууддаа мэдэгддэг.

-  Facebook ээс гей хүмүүсийг хялбархан илрүүлж болно.

Энэ мэтчилэн бусдын амжилт, азгүйтлын нөлөөн дор өөрийн асуудалтай тал илүү хурцаар

мэдрэгддэг. Ингэж бусад хүмүүсийн сайхан амьдралыг олж харсан өрөөсгөл бодлын улмаас

хүн яваандаа депресст орж өөрийгөө нийгмийн шаар шавхруу мэтээр төсөөлж эхэлдэг байна.

Page 13: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Эчнээ харилцаа

Бодит амьдралдаа биеэр харилцах нь ямар ч эчнээ харьцаанаас хамаагүй давуу сайн

талуудтай гэж сэтгэд судлаачид зөвлөж байна. Ийм харилцаа нь сэтгэл санаанд эерэгээр

нөлөөлж, хувийн соёлыг дээшлүүлж, зөв шийдвэр гаргахад тусалдаг аж.

Нийгмийн идэвх сайтай хүмүүс олон цагаар интернетэд суудаг хүмүүсээс урт насалж, аз

жаргалтай амьдардаг байна.

Facebook таны хувийн амьдралын цаг мөч бүрийг илэн далангүйгээр дэлгэдгээрээ

аюултайгаас гадна таны ажлаа алдах шалтгаан ч болж болзошгүйг санаж яваарай.

Facebook ийн тухай сонирхолтой баримтууд

Page 14: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Facebookт хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйн зураг тавихыг хориглодог юм байна.

Гэр бүл салалтын тавны нэг нь Facebook ээс үүдэлтэй гэнэ. Учир нь, хосуудын аль нэг нь

нөгөөгийнхөө тухай таагүй мэдээг тэндээс л олж авдаг ажээ.

Page 15: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Алдарт жүжигчин Аль Пачино анх Facebook нээгдэж байх үед түүний нүүр царай нь болж

байсан гэнэ.

Facebook хэрэглэгчдийн гуравны нэг нь сексийн дараагаар шууд өөрийнхөө хуудас руу ордог

зуршилтай гэнэ. Сэтгэл судлаачид үүнийг олон нийтийн сүлжээнээс хамааралтай болох эмгэг

гэж нэрлэдэг.

Page 16: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

АНУ-ын Их сургуулиудад явуулсан судалгаагаар facebook идэвхтэй хэрэглэгчдийн  сурлагын

амжилт харьцангуй доогуур гарсан гэнэ.

2011 онд Египетэд төрсөн нэг охиныг Facebook гэж нэрлэсэн байна.

Дэлхийн дахины тархийг барьж байгаа 6-хан корпораци !!!

Page 17: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Яах гэж тэр вэ, юуны тулд вэ?! Та бүхний одоо "мэдэж байгаа" гэдэг зүйлүүд чинь

тэгвэл юу гэсэн үг болж таарч байна вэ?

Хэрэв 1983 он уруу эргэн харах юм бол АНУ-ын /энэ нь Барууны улс орнуудын төдийгүй 1990

оноос хойш бараг бүх дэлхий дахины болгосон гэсэн үг/ олон нийтийн томоохон мэдээллийн

хэрэгслүүдийг ойролцоогоор 50 хувийн корпораци бүхэн хяналтандаа оруулсан байсан юм.

Харин өнөөдөр бол, 2013 оны байдлаар, энэ бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг 6-

хан асар том хувийн корпорациуд гартаа бүрэн оруулсан байгаа ба чухамдаа тэд нар л

хүмүүст юуг үзүүлж юуг уншуулахыг, эсвэл бүүр дуулгах ч үгүй байхыг!, мөн ямар нэг

түүхэн үйл явдлын тухай нийгэм олон нийт чухам ямар ойлголт бодол санаатай, ямар

байр суурьтай, нийгэм ямар уур амьсгалтай байхыг далдаас сэм удирдаж бүрэн хянаж

байна! 

Эдгээр 6-хан хувийн корпораци Барууны ертөнцийн төдийгүй өрнөдийн загвараар

"ардчилжуулсан"дэлхийн бараг бүх улс орнуудын телевизийн бүх сүлжээ, кабелийн бүх

сувгууд, бүх киностудиуд, бүх сонин сэтгүүл, бүх хэвлэлийн газрууд, бүх хөгжмийн сувгууд

мөн түүнчлэн хамгийн гол гол вэбсайтуудыг шууд буюу далдуур эзэмшиж тэнд гарч байгаа

бүх "мэдээллүүд"-ийг цензурдаж бүрэн хяналтандаа атгаж байна.

Өнөөдөр америкийн бараг бүх ОНМХэрэгслүүдийг атгаж бүрэн хяналтандаа барьж байгаа энэ

6-хан корпорациуд бол Time Warner, Walt Disney, Viacom, Rupert Murdoch’s News Corp.,

CBS Corporation ба NBC Universal юм. Үүнээс гадна эдгээр “наймаалжууд”-ын тэмтрүүлүүд

нь саяхныг хүртэл хүрээгүй байсан тэр мэдээллийн хэрэгслүүд ч өдөр ирэх тусам улам бүр

Page 18: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

тэдний хяналтанд орсоор байна. Жишээлбэл, одоо интернетийн Google, Yahoo ба

Microsoft компаниуд тэдний бүрэн мэдээлэлд орсон бөгөөд тэд интернэтэд улам бүр

монопольчлон давамгайлж байна!

Юуны өмнө хэвлэл мэдээллийн “Том Зургаа” хамгийн их айдас түгшүүр төрүүлж байгаа аж!

Энэ тухай мэдээллүүдийг та бүхэн mediaowners.com сайтнаас бас олж уншиж болноо.

Барууны олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдийг бүрэн атгаж тэнд гарч байгаа бүх

мэдээлэлд хавтгай цензур - хориг хяналт - шүүлтүүр тавьж байгаа энэ 6-хан

том наймаалжийн эзэмшиж байгаа томоохон мэдээллийн хэрэгслүүдийг одоо дэлхий дахины

хэмжээнд цацаж байдаг "ардчилсан чөлөөт" бүх мэдээллүүдийн үндсэн гол эх

сурвалжууд болгосон байгаа (!?) бөгөөд тэдгээр мэдээллийн гэгч сувгуудынх нь  зөвхөн нэг

багахан хэсгийг доор үзүүлэх юм бол: 

1. Time Warner

Home Box Office (HBO)

Time Inc.

Turner Broadcasting System, Inc.

Warner Bros. Entertainment Inc.

CW Network (partial ownership)

TMZ

New Line Cinema

Time Warner Cable

Cinemax

Cartoon Network

TBS

TNT

America Online

MapQuest

Moviefone

Castle Rock

Sports Illustrated

Fortune

Marie Claire

People Magazine

2. Walt Disney

ABC Television Network

Disney Publishing

ESPN Inc.

Disney Channel

Page 19: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

SOAPnet

A&E

Lifetime

Buena Vista Home Entertainment

Buena Vista Theatrical Productions

Buena Vista Records

Disney Records

Hollywood Records

Miramax Films

Touchstone Pictures

Walt Disney Pictures

Pixar Animation Studios

Buena Vista Games

Hyperion Books

3. Viacom

Paramount Pictures

Paramount Home Entertainment

Black Entertainment Television (BET)

Comedy Central

Country Music Television (CMT)

Logo

MTV

MTV Canada

MTV2

Nick Magazine

Nick at Nite

Nick Jr.

Nickelodeon

Noggin

Spike TV

The Movie Channel

TV Land

VH1

4. News Corporation

Dow Jones & Company, Inc.

Fox Television Stations

The New York Post

Fox Searchlight Pictures

Beliefnet

Page 20: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Fox Business Network

Fox Kids Europe

Fox News Channel

Fox Sports Net

Fox Television Network

FX

My Network TV

MySpace

News Limited News

Phoenix InfoNews Channel

Phoenix Movies Channel

Sky PerfecTV

Speed Channel

STAR TV India

STAR TV Taiwan

STAR World

Times Higher Education Supplement Magazine

Times Literary Supplement Magazine

Times of London

20th Century Fox Home Entertainment

20th Century Fox International

20th Century Fox Studios

20th Century Fox Television

BSkyB

DIRECTV

The Wall Street Journal

Fox Broadcasting Company

Fox Interactive Media

FOXTEL

HarperCollins Publishers

The National Geographic Channel

National Rugby League

News Interactive

News Outdoor

Radio Veronica

ReganBooks

Sky Italia

Sky Radio Denmark

Sky Radio Germany

Sky Radio Netherlands

STAR

Zondervan

Page 21: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

5. CBS Corporation

CBS News

CBS Sports

CBS Television Network

CNET

Showtime

TV.com

CBS Radio Inc. (130 stations)

CBS Consumer Products

CBS Outdoor

CW Network (50% ownership)

Infinity Broadcasting

Simon & Schuster (Pocket Books, Scribner)

Westwood One Radio Network

6. NBC Universal

Bravo

CNBC

NBC News

MSNBC

NBC Sports

NBC Television Network

Oxygen

SciFi Magazine

Syfy (Sci Fi Channel)

Telemundo

USA Network

Weather Channel

Focus Features

NBC Universal Television Distribution

NBC Universal Television Studio

Paxson Communications (partial ownership)

Trio

Universal Parks & Resorts

Universal Pictures

Universal Studio Home Video

Эдгээр хувийн эздийн асар том корпорациуд нь америкийн ард түмэнд, цаашилбал дэлхийн

дахинд чин үнэнийг байгаагаар нь дамжуулан хэлж өгөхийн тулд оршин тогтнож байгаа юм

биш ээ! Бүүр эхнээсээ, тэдний энэ оршин тогтнож байгаагийн хамгийн энгийн зорилго нь бол

Page 22: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

юуны өмнө ердөө л мөнгө хийх  ба харин үүний тулд нийгэм олон нийтийн тархи ухамсар,

амьдрал хувь заяаг мэдээлэл боловсролоор нь дамжуулан барьж байх явдал юм.

Мөн эдгээр мэдээллийн асар том корпорациуд томоохон реклам захиалагчидтайгаа цаагуураа

холбоо сүлбээтэй байдгийг нь илчлэхээр юм юу ч хийдэггүй билээ. Жишээлбэл, элдэв зар

сурталчилгаа, рекламууддаа тэрбум тэрбум долларууд хаяж байдаг эм, вакцин үйлдвэрлэдэг!

асар том корпорациуд энэ мөнгөө тэр эм, вакциныг нь энэхүү рекламынх нь “ачаар” худалдан

авч байдаг хэрэглэгчдээс хэд нугалаад буцаагаад олоод авчихдаг. Мөн мэдээллийн эдгээр

асар том корпорациуд хэзээд гагцхүү өөрсдийн тэр эздийнхээ үзэл сурталжсан тэр

өнцгүүдийг л хүмүүс олон нийт, дэлхийн нийтэд маш хурдан хугацаандтулган нялзаахаар өдөр

шөнөгүй ажиллаж байдаг.

Гэвч аз болоход америкчуудын нэг хэсэг нь одоо сэрж ухаарч эхлээд байгаа ба одоогийн энэ

мэдээллийнтомоохон гол сувгуудад итгэж ОГТ болохгүй юм байна гэдгийг ойлгож ухаарч

эхлээд байна. Gallup агентлагаас саяхан явуулсан нэг шинэхэн санал асуулгаар

одоо  мэдээллийн томоохон хэрэгслүүдэд итгэхгүй байгаа америкчуудын тоо бүх хүн

амынхаа 57 % болоод байгаа нь Америкийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.

Энэ бүх нөхцөл байдлууд бол чухам яагаад сүүлийн жилүүдэд өөр бусад альтернатив

мэдээллийн жижиг хэрэгслүүд үүсэн гарч ирсээр байгаагийн нэг гол шалтгаан юм. Одоо

мэдээллийн [дэлхий дахины] энэ томоохон гол сувгууд хүмүүсийн итгэл найдварыг маш

хурдан алдсаар байгаа бөгөөд хүмүүс энэ дэлхий дээр чухам юу болоод байгаа тухай

чин үнэнийг өөр бусад эх үүсвэрүүдээс эрж хайдаг болоод байгаа юм.

Өнөөгийн энэ хувийн корпорациудын чөлөөт гэгч (!?) хочтой “мэдээллийн” гол гол сувгуудаар

нь АНУлсын Холбооны Нөөцийн Системээс хүн төрөлхтөнд ямар их гай зовлон тарьж

байдгийг, дэлхийн бүх санхүүгийн тогтолцоог бүхэлд нь устгаж чадах деривативуудын тийм

асар том хоосон хөөс одоо америкчуудын толгой дээр буухаар заналхийлж байгааг хир олон

хүмүүс хэлж ярих боломжтой байгаа вэ?

Мөн Америкийг аймшигтай хурдтайгаар аж үйлдвэргүйжүүлж байгааг нь эсвэл Goldman Sachs

– ын ханаж цаддаггүй гайхмаар тэр шуналынх нь тухай хир олон хүмүүс одоо тэдний гарт

орсон байгаа томоохон сонингуудад бичиж үнэн байдлыг олон нийтэд хүргэж чадах вэ?

Мэдээжийн хэрэг, эдгээр гол гол ТВ-ийн сувгууд, хэвлэл мэдээллийн газруудад хааяа нэг

иймэрхүү чин үнэн мэдээллүүдийг өөрсдийн корпорациудын

тэр тавиул боссууддаа мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн нийтэлж үзүүлж орхидог эрэлхэг зоригтой

сэтгүүлчид цөөн хэдхээн байгаа!

Ийм учраас одоо америкчууд тэдэнд чин үнэнийг хэлэхгүй байгаад улам бүр хилэгнэн уурсах

болж байгаа ба “хамгийн чухал мэдээнүүд” гэж үзүүлж байгаа нь үнэн хэрэг дээрээ

Page 23: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

тэднийг усан тэнэгүүдийн бантангаар л тэжээж байгаад улам бүр сэтгэл дундуур байх болоод

байгаа юм.

Ерөнхийдөө бол дэлхийн томоохон мэдээллийн сувгуудаар зүгээр л яриулдаггүй,

бичүүлдэггүй, харуулдаггүй тийм тодорхой сэдвүүд байдаг юм байна гэдгийг одоо улам бүр

олон хүмүүс тов тодорхой ойлгож ухаарч эхлээд байгаа билээ.

Турахыг хүсэгч залхуучуудад зориулсан зөвлөгөө

 2014-04-23

 

 0

 

 3132

Анхааралтай үзэх :)

Хоолоо сойж өөрийгөө зовоолгүйгээр жаахан жин хаячихмаар байгаа биз. Тэгвэл бид тусалж

чадна шүү. Бид ерөөсөө ногоо, замаг, будаа санал болгох гээгүй. Зүгээр л өөрийн бие

организмын метабол процессуудыг / хоолыг бие махбодид ашигтай энерги болгон хувиргах

процесс / жолоодох талаар маш энгийн зөвлөгөө өгөх гэж байна. Ингэснээр та сайн хооллож,

бүхэл өдөржин компьютерийн ард суусан ч элчлэгээ “шатаасаар” байх болно.

Хайруулын тавганд хоол хийх үедээ зөвхөн чидун жимсний /оливийн / тос л хэрэглэж

байгаарай

Page 24: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Оливийн тос нь яг адил хэмжээтэй цөцгийн тосноос 29-өөр бага ккал агуулж байдаг. Ганц удаа

хэрэглээд үр дүн нь харагдахгүй ч 7 хоногийн турш хэрэглэхэд дунджаар 290 ккал шатаадаг

байна.

Жижиг тавганд хоол идэж бай

Page 25: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Бас өнгө нь цэнхэр байх юм шүү. Цэнхэр таваг бидний тархийг төөрөгдүүлж, их идэж байгаа

мэт бодогдуулдаг гэнэ. Түүнээс гадна цэнхэр, хөх өнгийн сав суулга, бусад хэрэгсэл ч гэсэн

хоолны дуршлыг багасгадаг байна.

Хоол идэх бүрдээ эхлээд 1 стакан ус уу

Page 26: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Энэ нь бие махбодийн бас нэг метабол үйлчилгээг ажиллагаанд оруулж байгаа юм. Таны

гэдэс усаар дүүрч их идэж чадахаа больдог. Өдөртөө хангалттай хэмжээний ус уугаад байвал

таны биед орох элчлэг дор хаяж 9%-иар багасана.

Хоолондоо соусны оронд бусад амтлагчуудыг хэрэглэж бай

Page 27: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Соусанд маш өндөр хэмжээтэй элчлэг агуулагдаж байдаг. Ганц халбага майонез 90 ккал байх

жишээтэй. Түүнээс гадна халуун ногоо болон бүх төрлийн перец нь бодисын солилцоог

хурдасгаж, хоолны шингэлтийг удаашруулдаг учраас аман дотор чинь тийм айхтар түймэр

асааж байгаа юм.

Хийжүүлсэн ундаанаас татгалз

Page 28: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Хичнээн сайн дэглэм барьдаг байлаа ч хийжүүлсэн ундаанаас татгалзаж чадахгүй бол ямар ч

үр дүнгүй. Ганц лааз ундаанд 150 ккал агуулагдаж байдаг. Ер нь бие организмд хамгийн

хэрэггүй хүнс бол газтай ундаа юм.

Кофений сүүг ор тас март

Цэвэр хар кофенд калор огт байдаггүй гэж хэлж болно. Цаашид ч сироп, цөцгий, сүү гэх мэт

жингээ нэмэхийг хүсэгчдэд зориулсан идээ ундаанаас татгалзаж сур.

Пиво уухдаа болгоомжтой бай

Page 29: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Нэг чухал дүрмийг тогтоож ав. Ундааны найрлага хэдийчинээ нарийн байна, төдийчинээ их

калор агуулж байдаг юм шүү. Хүйтэн пиво уумаар байгаа бол ганц аягыг ууж болох юм.

Согтууруулах бодис ихтэй пивог онцгой тохиолдолд бага бага порцоор хэрэглэж байгаарай.

Ажил дээрээ аль болох ихээр зогсоо байхыг хичээ

Page 30: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Суугаад л байвал илүүдэл жинтэй болохоор барахгүй, бие галбир чинь эвдрэх болно.

Эрдэмтдийн гаргасан судалгаагаар 1 цаг сууж ажилласны дараа бие организмын элчлэг

хайлуулах фермент ялгаруулах процесс 90% удааширдаг байна.

Түүнээс гадна ажлын цагийн талыг сууж өнгөрөөдөг хүмүүс зүрх судасны өвчинд өртөх,

ялангуяа зүрхний шигдээс болох тохиолдол 54% нэмэгддэг байна. Тиймээс аль болох зогсож

ажиллаж байгаарай.

Гэр орныхоо ажлыг өөрсдөө хийж бай

Page 31: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

Ингэснээр та нилээдгүй хэмжээний мөнгө хэмнэж, гэр орноо цэвэр цэмцгэр байлгахаас гадна

биеийн хүчний хөдөлмөр хийх боломжтой болно.

Боломж л олдвол зугаалж, салхинд гарч бай

Өөрийн тусын тулд хийж чадах хамгийн ашигтай ажлуудын нэг бол хүүхдээ салхилуулангаа

алхах явдал юм. Алхах нь инсульт, чихрийн шижин өвчнөөс хамгаалах сайн арга бөгөөд,

Page 32: Хүмүүст Хэрхэн Таалагдаж Сурах Вэ

түүгээр ч зогсохгүй бэлгийн чадавхийг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг

байна.

Алхаа хэмжигч олж аваад өдөрт дор хаяж 10 000 алхам хийхийг бод. Миссурийн Их

сургуулийн судалгааны багийн дүгнэлтээр өдөрт 20 минут нохойгоо салхилуулдаг хүмүүс жилд

6 кг турдаг болох нь тогтоогджээ.

Эдгээр зөвлөгөөний үр дүнд таны 7 хоногт авч буй элчлэг дунджаар 10150 ккал-аар багасах

боломжтой.