Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

41
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх газарзүйн багш С.Ариунцэцэг

description

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх газарзүйн багш С.Ариунцэцэг. Зорилго : - PowerPoint PPT Presentation

Transcript of Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Page 1: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх газарзүйн багш С.Ариунцэцэг

Page 2: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

  Зорилго :   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн

багшийн аргазүйд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг эрж хайн тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцахад оршино.

Page 3: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Зорилт:   Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн

багшийн аргазүй технологийн шинэчлэлийн талаарх онол үзэл баримтлалын эх сурвалжийг судлах

  Түүх нийгмийн ухааны хичээлээр хүүхэд

нэг бүрийн авьяас чадварыг илрүүлэн хөгжүүлэх аргазүйгээс туршин судалсан нь үр дүнтэй болсон талаарх санал дүгнэлтээ дэвшүүлэх

 

Page 4: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Үндэслэл : 

• Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс : “ Монголын өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүний хөгжлийг хангах бус

шинжлэх ухааны мэдлэгийг дамжуулахад чиглэсэн , идэвхгүй, царцанги шинжтэй, олон нийтийн оролцоо хязгаарлагдмал хаалттай шинжтэй байна.

Үүний улмаас уг үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн болох төгсөгчид нь өөрийгөө дутуу дулимаг танин мэдсэн, бие даан хөгжих чадвар сул, өрсөлдөх чадваргүй, асуудал шийдвэрлэх чадвар сул, бүтээлч хандлагагүй хүн болж байна.”

Багш бид хүүхэд нэг бүрийг орхигдуулалгүй хөгжүүлж чадаж байгаа юу? Өнөөдрийн бодит үр дүн ямар байна вэ? Ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

Эдгээр асуулт нь багш нарыг аргазүйгээ шинэчлэх, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, харилцан туршлагаа солилцдог байхыг шаардаж байгаа юм. Иймээс бусад багш нартайгаа хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг хөгжүүлж буй арга туршлагаасаа хуваалцахаар энэхүү илтгэлийг бичих болсон юм.

 

Page 5: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Боловсролын шинэчлэлийн талаарх үзэл баримтлалуудаас: Шинжлэх ухааны мэдлэгийг дамжуулахад чиглэсэн академик боловсролын тогтолцооноос хүн

төвтэй иргэний боловсролын цоо шинэ тогтолцоонд шилжих үйл явц сүүлийн жилүүдэд өрнөсөөр үндэсний хэмжээнд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого боловсруулагдан шинэчлэлийн засгийн газрын нэг том зорилт болон хэрэгжиж эхэлсэн .

Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн * Эрдэм боловсролтой Монгол хүн * 3-р бүлэгт туссан зорилго,зорилтоос:

Боловсролын зорилго нь иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэсэн , эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл боломжийг бүрдүүлэн хөгжүүлэхэд оршино.

  Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого:

 Суурь боловсролын сургалтын агуулгыг сурагчдад шинжлэх ухаанч үзэл хандлага төлөвшүүлэх, бие даан бүтээлчээр суралцах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхэд зориулан шинэчилнэ.хүүхэд бүрийн авьяас, сонирхол, чадварыг нээн хөгжүүлдэг аргазүй, хүүхдийн оролцоог хангасан уян хатан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

  Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд: “Зөв Монгол хүүхэд” , “Авьяас” ,”Ном” , “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг БШУ-ы сайдын

тушаалаар 2012-2016 онд үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Багшийн хөгжил хөтөлбөрийн зорилго нь: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн аргазүйд тулгамдаж буй асуудлыг нээн

илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай боломжийг бүрдүүлэх , хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино.

Page 6: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Хүүхдийн хөгжлийн тухай: Хүүхэд төрөөд хэдхэн сартайгаасаа орчноо мэдэрч эхэлдэг. Орчноо таньж мэдэхийн

хэрээр уураг тархинд нь холбоос үүсч, аливаа юмсад хүрч, тэмтэрч, мэдэрч сонирхох ба энэ нь хүүхдийг хөгжүүлж байдаг. Хэрэв хүүхэд орчин тойрноо сонирхохгүй бол ийм холбоос үүсэхгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор хөгжилд нь өөрчлөлт бий болохгүй ба зогсонги байдалд орох үе ч байдаг ажээ. Иймээс хүүхдийн хөгжилд танин мэдэх сонирхол чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Тэгвэл танин мэдэх сонирхлыг төрүүлж нэмэгдүүлэх олон арга зам байдаг . Үүний нэг нь хүүхэд чөлөөтэйгээр сэтгэж, үзсэн харсан зүйлээ төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан зохион бүтээх ба энэхүү ажиллагааныхаа явцад олон талын чадварыг эзэмшиж байдаг нь нотлогдсон.

-жишээ нь бүтээлч сэтгэхүй хөгжих, аливаа юмсыг жишин харьцуулж нэгтгэн дүгнэх, тодорхой юмсын дүрсийн орон зай харьцааг зохицуулж зохион бүтээх гэх мэт

-Тэд зохион бүтээх үйл ажиллагааны явцад санаандгүй хийсэн шинэ содон зүйлээ хараад бахархах, цааш дахин шинэ зүйл хийх бүтээх хүсэл эрмэлзэл бий болж байдаг.

Энэ нь нэг ёсондоо танин мэдэх сонирхол үүсэж, уураг тархинд холбоос үүсэж байгаагийн нэг илрэл билээ. Хийсэн зүйл нь бүтэлгүйтэх, хэлж ярьсан нь няцаагдах, сэтгэл ханамжгүй байх зэрэг нь хүүхдэд айдсыг төрүүлж байдаг гэж судлаачид үздэг. Үр дүнд нь хүүхдийн ааш зан эвдрэх, сурах сонирхол нь буурах, зэргээр тэдний хүмүүжил төлөвшилд сөрөг өөрчлөлтүүд илэрч эхэлдэг юм байна.

Иймээс багш нар хүүхдийг хөгжүүлэхдээ тэдний нас сэтгэхүйн онцлог, танин мэдэх сонирхолд нийцсэн аргазүйг сонгон хэрэглэдэг байх нь маш чухал юм.

Page 7: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

. Судалгаа: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй

технологийн түвшин манай сургуулийн хэмжээнд хэр зэрэг байгааг багш нар, сурагчид, эцэг эхчүүдээс судалгаа авч тогтоохоор оролдлоо. Судалгаанд нийт 15 багш, 7-9-р ангийн 80 сурагч, 20 эцэг эх хамрагдсан.Судалгааг асуулгын, харьцуулан судлах аргуудаар явуулав.

Page 8: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

70%

23%7%

өөрөөс

багш ойлгомжгүй даалгавар өгдгөөс

хэн нэгний тусламж аваагүйгээс

Сурагчдаас авсан судалгаа:Гэрийн даалгавраа тогтмол хийх эсэх нь хэнээс шалтгаалдаг вэ?

Page 9: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

40%

50%

5% 5%багш эелдэг харьцах,биднийг гэх сэтгэлтэй байх

хичээлээ сонирхолтой, өгөөжтэй , ойлгомжтой хэлбэрээр заах

хуулан бичлэг хийлгэдэггүй байх

мэдээллээс хоцордоггүй байх

Хичээлд идэвхтэй оролцож хөгжихөд тань багшийн зүгээс юу хийвэл зохих вэ?

Page 10: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

4%25%

58%

13% маш сайн

зарим нэг багш сайн

дундаж

дунджаас доогуур

Манай сургуулийн багш нарын заах арга ур чадвар хэр зэрэг түвшинд байдаг гэж үздэг вэ?

Page 11: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

100%

тийм

үгүй

Багш нараас авсан судалгаа: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хүрээнд та эхлээд өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

Page 12: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

7%

70%

23%

хангалттай эзэмшсэндунд зэрэгдунджаас доогуур

хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологийг хэр зэрэг эзэмшсэн гэж үзэж байна вэ

Page 13: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

14%

28%

42%

16% бусад багш нараас суралцана

хүүхэд нэг бүрийг оношилно

өөрийгөө хөгжүүлэн заах аргазүйгээ шинэчилнэ

ЗАН-ийн ажилд идэвхтэй оролцоно

хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багш болохын тулд та хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ?

Page 14: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

5%

70%

25% гэртээ "хүүхдийн нэвтрүүлэг, телевиз"

сургууль дээрээ

нэмэлт дугуйлан, бусад газар

Эцэг эхчүүдээс авсан судалгаа: таны хүүхэд хаана илүү хөгждөг гэж үзэж байна вэ?

Page 15: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

30%

60%

10% хангалттай сайн

дундаж

дунджаас доош

хангалтгүй

хүүхдийн хөгжил төлөвшилд багш, сургалтын байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?

Page 16: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

70%

5%

25%тийм

үгүй

бодож үзье

та хүүхдээ хөгжүүлэхийн тулд багш нарт туслах, хамтран ажиллахад бэлэн байна уу?

Page 17: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Судалгааны дүгнэлт:

Дээрх судалгаанаас манай сургуулийн багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй дундаж түвшинд байна гэдэгтэй нийт сурагч, багш, эцэг эхчүүдийн 60-70 % нь санал нийлж байгаа нь харагдлаа. Сурагчдад багш нарынхаа аргазүйг сайжрах байх гэсэн хүлээлт, багш нарт аргазүйгээ шинэчилье гэсэн сэтгэлгээ, эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чин сэтгэл байгаа нь багшийг хөгжилд хөтөлж, цаашдын үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, илүү үр дүнд хүрэх нь зайлшгүй гэсэн эерэг дүгнэлтэнд хүргэж байна.

Page 18: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Өөрийн тухай: УБИС-ыг ТНС-ын багш мэргэжлээр төгсөөд 17 дахь жилдээ ажиллаж

байна. Энэ хугацаанд түүх газарзүй, нийгмийн ухааны хичээлээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд голлон анхаарч сургалтын үр дүнг тэдний бие дааж болон багаараа хамтарч хийсэн бүтээлүүдээр үнэлэн \ үгийн сүлжээ, зургийн үзэсгэлэн, шавраар хийсэн биет бүтээл, эвлүүлдэг газрын зураг,схем, диаграмм г,м \ , сурагчдын бүтээлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон хэрэглэж ирсэн.

Сурагчдын бүтээлийг үнэлгээ, хэрэглэгдэхүүн болгохоос гадна тэдний зурах бичих, сэтгэн бодох, багаар хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байв. Үүнээс ч илүү үр дүнд хүрэх боломж багшид байдгийг олж мэдсэн туршлагаасаа энд бичихийг зорьсон юм.

Багш сурагчаар гүйцэтгүүлэх даалгавраа маш сайн төлөвлөж, илүү үр дүнтэй болгоход анхаарч хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглүүлж чадвал тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хандлага, төлөвшилд ч сайнаар нөлөөлөх талтай.

 Түүхийн хичээлээр хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг илрүүлэн хөгжүүлэх аргазүйгээс

Page 19: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

7-р ангийн түүхийн хичээлийн “Хүний үүсэл” нэгж хичээл, 8-р ангийн түүхийн хичээлийн “Ураг төрлийн байгууллын үе” нэгж хичээлийн хүрээнд эртний хүмүүсийн амьдрал ажил хөдөлмөр,мэдлэг ухаан, эдлэг соёлын хөгжлийг тайлбарлах, хамтран хэлэлцэх г,м чадварыг эзэмшүүлэхэд сурагчдаар бие даалган шавран эдлэл хийлгэдэг.

Өмнөх жилд сурагчдын хийсэн шавар эдлэлийг дараагийн жилд хийх сурагчдад үзүүлэн болгон хэрэглэдэг байсан.

Энэ жилийн 7-р ангийн сурагчдаар шавар эдлэл хийлгэхдээ тэдний бүтээлийг зөвхөн дүн авах хэрэгсэл болгох бус тэдний ямар авьяастайг нь нээн илрүүлэх, цаашид хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажиллах судалгааны нэг хэсэг болгож ажиллалаа .

 

Шавар эдлэл бүтээлгэх

Page 20: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Үйл ажиллагаа 1: 14 хоногийн хугацаатай бие даалтын даалгавар Сурагч бүр шавраар эртний хүмүүсийн хийж хэрэглэж байсан эдлэл

хэрэглэл болох ваар, тогоо аяга, таваг, г.м зүйлсийг эцэг эх бусад хүмүүсийн тусламжтайгаар хийж кабинетад байх сурагчдын бүтээлийн санд байрлуулах

Үйл ажиллагаа 2: Миний бүтээл нэртэй тайлан бичих \ Шавар эдлэл хийсэн тухай \ Үйл явц \ шавар эдлэл хийсэн үйл явцаа эхнээс нь дуустал тоочиж бичих \ 1 2 3 Тохиолдсон саад бэрхшээл \ шавар эдлэл хийх явцад \ Анхаарах зүйл \ хийж чадаагүй сурагчид ба бусдад анхааруулах \

Үйл ажиллагаа 3: Тайлан хамгаалж ярих  

Сурагчийн үйл ажиллагаа:

Page 21: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 22: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 23: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 24: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 25: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 26: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 27: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Авьяас чадвар хангалттайсайн

Дунд зэрэг хангалтгүй Онцлох сурагчид

 Ярих чадвар

 11

 9

 0

Сурагч бүрийн нэрийг хүснэгтлэн

 Бичих чадвар

 16

 4

 0

Явцын тэмдэглэл хөтөлсөн

Зохион бүтээх авьяастай

 8

 12

 0

ЗулцэцэгАриунзаяа

 Аливааг зөв талаас нь тайлбарлах ,сэтгэх авьяастай

 4

    НаранзулТөгсжаргалЗулцэцэгЦэнгэл

Нямбай, тооцоолох авьяастай  2

    БатбаярЗулцэцэг

 Туршилт хийх, орчноо танин мэдэх авьяастай

 4

    ТөгсжаргалЗолзаяаЦэцэгжаргалОтгонболд

 Өнгө дизайн загварчлах авьяастай

 4

    ЗолжаргалЦэнгэлЗулцэцэгЦэцэгжаргал

Өөрийн үйлдлийг бусдад зөв ойлгуулж илэрхийлэх авьяастай

 10

     

Багшийн үйл ажиллагаа:

 Эдгээр үйл ажиллагааны явцад багш сурагчдын ярих, бичих, бүтээх чадварын түвшинг үнэлж дүгнэснээс гадна төрөлхийн ба олдмол авьяасыг нь тодорхойлохоор оролдсоныг энд харуулбал:

Page 28: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Дараагийн удаа хийх бүтээлийг богино хугацаанд багаар гүйцэтгүүлсэн бөгөөд 7-р ангийн түүхийн хичээлийн “Эртний Шумер улсын соёлын дурсгал Шавран ном хийх “ даалгавар байв.

Багийн гишүүдийг хуваарилахдаа сурагчдын авьяас чадварыг харгалзан бие биенээсээ суралцах, нэгнийхээ сайн чадахгүй зүйлийг нөгөө нь нөхөх боломжтой байхаар тооцсон.

Тухайн багт сайн ярих чадвартай, зөв тооцоолдог, дизайны мэдрэмжтэй, туршиж үзэх сонирхолтой, сэтгэх зохион бүтээх авьяастай сурагчдыг хамтарч ажиллуулан Шавран ном хийлгэхэд дараах үр дүнд хүрсэн:

Хамтын бүтээл нь илүү сайн бөх бат болсон байв. Сурагчид бие биенээсээ суралцсан Өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхээс гадна өөрийн сул талаа

сайжруулан засах боломжтой болсон Бусадтай хамтарч ажиллах туршлагаа нэмсэн Хүн төрөлхтний соёлд хүндэтгэлтэй хандаж, хайрлан хамгаалах

сэтгэлтэй болсон.  

Page 29: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 30: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 31: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 32: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

40%

35%

10% 15%·         Өөрийн гараар эртний хүмүүсийн хийж хэрэглэж

·         хамтарч ажилласан нь сонирхолтой байв

аав ээжтэйгээ хамтарч хийсэн нь илүү сонирхолтой байв

өөрөө сэтгэж хийсэн нь сонирхолтой байв

Хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхийг зорилго болгон шавраар бүтээл хийлгэсэн үйл ажиллагааныхаа үр дүнг тооцохын тулд сурагчид, тэдний эцэг эхчүүдийн дунд санал асуулга явуулав. Санал асуулгад 7-р ангийн 20 сурагч, тэдний эцэг эх 14 хүн нийт 34 хүн хамрагдсан

Сурагчдын асуулгыг дүгнэхэд:

 

Page 33: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

50%

20%

30%

·         Хүүхэдтэйгээ хамтарч бүтээл хийснээр эх эцэг хүүхдүүдийн харилцаа нээлттэй, илэн далангүй байхад нөлөөлсөн·         эмээ өвөө нарыг ч хүүхдүүддээ анхаарал тавихад хүргэлээ • хүүхдийг хөдөлмөрч, туйлбартай хүн болгоход хэрэг болохоор хичээл боллоо .

Эцэг эхчүүдийн асуулгыг дүгнэхэд:

Page 34: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Хамгийн сонирхолтой бүтээлүүд:   Сурагч А.Зулцэцэгийн бүтээл хамгийн сайн сэтгэж хийсэн \

өвөө нь мужаан аав нь барилгын мэргэжилтэй учир цементээр блок хийх аргаар хэвлэн үнсний сав хийсэн \ байв.

Сурагч Батбаярын бүтээл хамгийн бат бөх \ улаан шавраар хийсэн ваараа галд шатаан тоосго шиг хатуу болгосон \

Сурагч У.Золзаяагийн бүтээл хамгийн өвөрмөц \ эхний удаа хөлдөөж гэсгээн бүтэлгүйтсэн, дараа нь хуванцар сав бүрээд галд шатааж хайлуулан бүтэлгүйтсэн сүүлийн удаа амжилттай болсон бүтээлээ эмээгийнхээ хөлөндөө тавих гэж Аварга тосонгоос авч ирсэн үе мөчний шавраар хийсэн.

Сурагч Т.Цэнгэлийн бүтээл үзүүртэй зүйлээр зураг зурж, балны гэрээр хээ тавьж чимэглэсэн байсан.

 

Page 35: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 36: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 37: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 38: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 39: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи
Page 40: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Шавраар бүтээл хийх даалгаврыг хийгээгүй сурагч 1 ч байгаагүй Эцэг эх эмээ өвөө г.м бусадтай хамтарч хийсэн бусдаас суралцсан,

гэр бүлийн болон баг хамт олны зөв харилцаа үүсгэсэн Хүн төрөлхтөн ямар их үнэ цэнэтэй хөгжлийн үе шатыг туулсан

гэдгийг ойлгож мэдэрсэн Одоо үед хүмүүс маш их хялбарчилсан техникжсэн хөгжсөн

нийгэмд амьдарч байгаа, хүүхдүүд ирээдүйд эх орноо хөгжүүлэх иргэд гэдгээ ухаарсан

Саад бэрхшээлийг давж чадсан хүн үр дүнд хүрдгийг мэдэж авсан. Сурагчид амьдрал дээр яаж шавар зуурч, барилга барьдаг талаар

анхан шатны баримжаа төсөөлөлтэй болсноор хэн нэг нь ирээдүйд архитектор, зохион бүтээгч, барилгачин болохыг хүсч ч болох юм.

Байгалийн шавраар хийсэн сурагчдын бүтээл нь багшийн демо цуглуулга болж сургалтын үйл ажилдаа хэрэглэж байгаа.

 

Үр дүн ач холбогдол:

Page 41: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргазүй технологи

Багш нар аргазүйдээ шүүмжлэлтэй хандаж, шинийг эрэлхийлж, туршин үзэж ажлын байрандаа хөгжих боломжтой

Хүүхдийг хөгжүүлэх аргазүйг багш болгон тодорхой хэмжээнд эзэмшсэн байдаг. Энэхүү аргазүйгээ хүүхэдтэй нэгбүрчлэн ажиллах, тэдний өөрийн гэсэн онцлогийг судлахад чиглүүлбэл илүү үр дүнд хүрч болно.

Багш хүүхэд нэгбүрийн авьяас чадварыг нээн оношилсныхоо дараа :  цаашид явуулах үйл ажиллагаагаа зөв төлөвлөх \ хэн гэдэг сурагчаар ямар үйл

хийлгэх \ тухайн сурагчийн ямар авьяасыг яаж хөгжүүлэх вэ? Гэдэг \ арга замаа

тодорхойлох \ Гүйцэтгэх даалгаврын түвшинг ялгавартай, тухайн хүүхдийн авьяас сонирхлыг

хөгжүүлэхүйц хэмжээнд бэлтгэдэг байх Хүүхдэд сонголт хийх боломжийг олгодог байх Нээлттэй, тэгш, шударга зөв харилцаатай байх Эцэг эх гэр бүлийнхнийг нь сургалтын үйл ажиллагаандаа татан оролцуулдаг

байх нь  Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэсэн , эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө хийж байгаа том алхам юм.

Дүгнэлт: