арга зүй технологи

14
“Товчоор наадъя” технологийн танилцуулга Бидний амьдралд өргөн хэрэглэгддэг товчийг ашиглан товчоор хүүхдийн насны онцлогийн дагуу хөгжүүлж болох юм байна гэж эрхлэгч судалсаны үндсэн дээр судалгаа хийж технологи боловсруулан ажиллаж эхэлсэн. “Товчоор наадъя” технологийн хэрэгжүүлэгч 8-р цэцэрлэгийн багш Ц.Цэрэнпил. Судалгааны зорилго : Өдөр тутмын сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа, тоглоомын явцад хүүхэд энгийн зүйлсийг ашиглан хамтран тоглох, бусдаас суралцах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэг бүтээх чадварыг нь нэмэгдүүлэх арга зүй эзэмшин туршин хэрэгжүүлэхэд оршино.

Transcript of арга зүй технологи

Page 1: арга зүй технологи

“Товчоор наадъя” технологийн танилцуулга

Бидний амьдралд өргөн хэрэглэгддэг товчийг ашиглан товчоор хүүхдийн насны

онцлогийн дагуу хөгжүүлж болох юм байна гэж эрхлэгч судалсаны үндсэн дээр

судалгаа хийж технологи боловсруулан ажиллаж эхэлсэн.

“Товчоор наадъя” технологийн хэрэгжүүлэгч 8-р цэцэрлэгийн багш

Ц.Цэрэнпил.

Судалгааны зорилго :

Өдөр тутмын сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа, тоглоомын явцад хүүхэд

энгийн зүйлсийг ашиглан хамтран тоглох, бусдаас суралцах, бүтээлч сэтгэлгээг

хөгжүүлэх, мэдлэг бүтээх чадварыг нь нэмэгдүүлэх арга зүй эзэмшин туршин

хэрэгжүүлэхэд оршино.

Page 2: арга зүй технологи

ТАВАН ХУЛГАНА БА ШАР ШУВУУЗорилго:

- 1-5 хүртэл оноож тоолох чадварыг бататгах- Хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа, анхаарал хөгжих

Хэрэглэгдэхүүн:

1 том, жижиг 5 өнгийн товчин карт

Аргачлал:

Эдгээрийг нар зөв оноож тоолох бүрдээ 5 дахь товчийг авч хассанаар онцгой нэг товч үлдэнэ. Ингэж онцгой нэг товч үлдээхийн тулд аль товчноос эхэлж тоолох вэ? гэдгийг анхааралтай сайн бодоод даалгавраа гүйцэтгэхийг тайлбарлана.

Бодлогын заавар:

1. Шар шувуунаас 1 гэж эхлээд 5 – ын тоон дээр таарсан нь хасагдана. 2. Жижиг хөх товчноос эхлэн баруун гар тал руугаа тоолоорой.

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

Page 3: арга зүй технологи

ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ ХИЙЖ ТОГЛОХ

Зорилго: - Жижиг гар хөлийн булчингийн үйл ажиллагаа хөгжүүлэх - Хамтарч тоглох, бүтээлээрээ бахархахХэрэглэгдэхүүн: Төрөл бүрийн товч, сүвлэх уяа.

Аргачлал: 1-р шат: нэг нүхрүү сүвлэж зүүлт хийх.

2-р шат: Хоёр нүхрүү сүвлэж зүүлт хийх.

3-р шат: Дөрвөн нүхрүү сүвлэж

зүүлт хийх.

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

Page 4: арга зүй технологи

ТОВЧИЙГ ӨНГӨӨ, НҮХНИЙ ТООГООР НЬ БҮЛЭГЛЭХ

Зорилго:

- Тоолох чадварыг бататгах

- Өнгө хэмжээгээр нь бүлэглэх

- Товчний нүх тоолж ажиглах

- Орон зайн байрлалыг тодорхойлох

Хэрэглэгдэхүүн:

Өнгө өнгийн товч.

Аргачлал:

Хүүхдүүд 3-4 ширхэг товч авч, хэн нь эхэлж гар дахь товчноосоо тавихыг шодно. Дараагийн хүүхэд үргэлжлүүлэхдээ төгсгөлийн өнгийг харна. Өнгө, нүхний тоо таараагүй хүүхэд өнжинө. Гар дахь товч дууссан хүүхэд тоглоомын ялагч болно.

Тоглохдоо дараахь үйлдлүүдийг хийж сурна.

Товчоо зөв нэрлэнэ. Тоолж дүн тоог хэлнэ. Олон цөөнийг ялгана. Орон зайн байрлал тодорхойлно.

Page 5: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

ТОВЧИЙГ ДАРААЛЛААР НЬ БАЙРЛУУЛ

Зорилго:

- Юмсын хэмжээг харьцуулж дүгнэлт хийх

- Товчийг дарааллаар байрлуулж сурах

Хэрэглэгдэхүүн:

Товч 3-5 ширхэг

Аргачлал: 1-р шат: Товчийг хэмжээгээр нь харьцуулан таних. Томоос нь жижиг рүү байрлуулах. Нэрлэсэн товчийг байрлуулах. Жижигээс нь том болгон байрлуулна.

2-р шат: Нэрлэсэн товчийг байрлуулах. Жижигээс нь том болгон байрлуулна.

3-р шат: Нэрлэсэн товчийг байрлуулан оноож тоолон дүн тоог хэлэх.

Page 6: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛТОВЧООР ГАЦУУР МОД ХИЙХ

Зорилго:

- Гар хөлийн жижиг булчингийн үйл ажиллагаа хөгжүүлэх

- Ангиа чимэглэх бүтээл хийж тайлбарлах, бүтээлээрээ бахархах

Хэрэглэгдэхүүн:

Төрөл бүрийн товч, уяа, бэлэн гацуурын загвар.

Аргачлал:

1-р шат: Бэлэн гацуурын загвар дээр товч наана.

2-р шат: : Бэлэн гацуурын загвар дээр өнгө дагуу товч наана

Товчоор гацуур мод хийх

Зорилго: -Жижиг гар хөлийн булчингийн үйл ажилгаа хөгжүүлэх - Товчоор гацуур хийж ангиа чимэглэх, бүтээлээрээ бахархахХэрэглэгдхүүн: Төрөл бүрийн товч, уяа.Аргачлал:1-р шат: Товчийг давхарлан сүвлэх.

Page 7: арга зүй технологи

ТОВЧООР ГАЦУУР МОД ХИЙХЗорилго:

- Жижиг гар хөлийн булчингийн үйл ажиллагаа хөгжүүлэх

- Товчоор гацуур хийж ангиа чимэглэх тайлбарлах, бүтээлээрээ бахархах

Хэрэглэгдэхүүн:

Төрөл бүрийн товч, уяа.

Аргачлал:

1-р шат: Товчийг давхарлан сүвлэх.

2-р шат: Товчийг хэмжээгээр нь харьцуулан таних. Томоос нь жижиг рүү байрлуулна.. Нэрлэсэн товчийг зөв байрлуулах.

3-р шат: Товчийг хэлбэр хэмжээ,

өнгөөр нь харьцуулан сүвлэх.

Page 8: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

ТОВЧООР ӨВЛИЙН ӨВГӨН ААВ БҮТЭЭХ

Хувилбар 1

Зорилго:

- Жижиг гар хөлийн булчингийн үйл ажиллагаа хөгжүүлэх

- Хайчтай ажиллаж сурах

- Товчоор өвлийн өвгөн аав бүтээж ангиа чимэглэх, бүтээлээрээ бахархах

Хэрэглэгдэхүүн:

Том жижиг товч, өнгийн цаас / улаан, ягаан, цэнхэр, цагаан, утас/.

Аргачлал:

1-р шат: Бэлэн бэлтгэсэн цаасаар өвлийн өвгөн аавын толгой бүтээх.

2-р шат: : Том жижиг товч ашиглан бэлэн бэлтгэсэн цаасаар сахлыг хайчлан өвлийн өвгөн аав чимэглэх.

3- р шат: : Товчийг хэлбэр хэмжээ ашиглан хайчлан өвлийн өвгөн аав бүтээх, санаачлагаар баяжүүлах.

Page 9: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛТОВЧООР ӨВЛИЙН ӨВГӨН ААВ БҮТЭЭХ

Хувилбар 2

Зорилго:

- Жижиг гар хөлийн булчингийн үйл ажиллагаа хөгжүүлэх - Хайчтай ажиллаж сурах - Товчоор өвлийн өвгөн аав бүтээж ангиа чимэглэх, бүтээлээрээ бахархах

Хэрэглэгдэхүүн:

Том жижиг товч, өнгийн цаас / улаан, ягаан, цагаан,хар, утас/.

Аргачлал:

1-р шат: Бэлэн бэлтгэсэн цаасаар өвлийн

өвгөн аав бүтээх.

2-р шат: : Бэлэн бэлтгэсэн цаасыг нааж сахлыг хайчлан өвлийн өвгөн аав чимэглэх. Сахлыг хуйлан хэлбэр гаргах.

3-р шат: Товчны хэлбэр хэмжээ ашиглан хайчлан өвлийн өвгөн аав бүтээх, санаачлагаар баяжүүлах.

Page 10: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

ӨНГӨ ӨНГИЙН ТОВЧ

Зорилго:

-Өнгө ялгах, тоолох, ангилах, төрөлжүүлэх

- Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх

- Гарын жижиг булчингийн үйл ажиллагаа сайжруулах

Хэрэглэгдхүүн:

-Өнгө өнгийн товч, уяа, алчуур, олбог, цэг

Аргачлал:

1. Алчуурыг өнгө, хэлбэр, хэмжээгээр нэрлэнэ.2. Өнгийн алчуураар хэлбэр, дүрс үүсгэнэ.

3. Үүсгэсэн дүрсээрээ “Даалуу” тоглоом хийж тоглоно.4. Даалуун дээрээ цэг тавьж товч үүсгэнэ.5. “Нэг нэг товч авч “Товчин даалуу” тоглоом тоглоно.

Товчийг ижил өнгөөр байрлуулах. 2 өөр өнгийн товчоор зүй тогтлыг олох. 3-4 өөр өнгийн товчоор зүй тогтлыг олох. Товчийг нүхээр нь бүлэглэх

6. Товчийг сүвлээд шоржигнуур тоглоом хийж тоглоно.7. Хөгжимийн хичээлд ашиглана.“Миний дотны найз” дууг дуулж хэмнэлд

тохируулан хөгжимдөнө.

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ

Page 11: арга зүй технологи

“ӨНГӨ ӨНГИЙН ТОВЧ”

Зорилго:

-Өнгө өнгийн товчийг ялгах, тоолох, ангилах, төрөлжүүлэх

- Сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчин хөгжүүлэх

- Тоглоомын үйл ажиллагааны явцад зүй тогтлыг олж сурах

Хэрэглэгдэхүүн:

-Өнгө өнгийн товч, уяа

Аргачлал:

1-р шат:

Товчийг ижил өнгөөр байрлуулах.

Өнгө өнгийн товчийг хольж байрлуулсан байна. Түүнийг хүүхэд дуртай нэг өнгөөр нь төрөлжүүлэн байрлуулна. Дараа нь тоолно. Товчийг давхарлан сүвлэнэ.

2-р шат:

2 өөр өнгийн товчоор зүй тогтлыг олох .

Багш 2 өөр өнгийн товчийг зүй тогтлоор байрлуулаад, дараа нь хүүхдээр ажиглуулан товчийг өөрсдөөр нь байрлуулна. Хэдэн дүрс байгааг тоолно. Товчийг дарааллаар нь сүвлэх.

3-р шат:

3-4 өөр өнгийн товчоор зүй тогтлыг олох.

3-4 өөр өнгийн товчуудыг зүй тогтлоор байрлуулаад, хүүхдүүдийг бие даан байрлуулах даалгаврыг гүйцэтгэх явцдаа ямар өнгийн товч хэд байгааг тоолж зүй тогтлын дагуу сүвлэх үйл ажиллагааг дэмжинэ.

Сүвлэсэн товчоо юу юунд ашиглаж болох тухай ярилцаж шийдвэр гаргах ба түүнийгээ ашиглан дуу дуулж хөгжим болгож ашиглана.

Page 12: арга зүй технологи

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Ц.ЦЭРЭНПИЛ