Буурцгай чинжүү

7
Сэдэв : / Буурцгай чинжүү /

description

улаан чинжүү

Transcript of Буурцгай чинжүү

Page 1: Буурцгай чинжүү

Сэдэв : / Буурцгай чинжүү /

Улаанбаатар 2015 он

Page 2: Буурцгай чинжүү

Буурцгай чинжүү

Шинжлэх ухааны нэр - Capsicum annuum L

Нутгийн нэр - Улаан чинжүү, Улаан халуун ногоо

Төвд нэр - Зидарг

Орос нэр - Перец стручковый, Перец красный

Англи нэр - Annual redpepper, Sweet pepper, Hot pepper

Page 3: Буурцгай чинжүү

Чэсэнцэрийн овог-Solonaceae Juss

Ургамал судлалын үндсэн шинж: Буурцгай чинжүү 30-125см өндөр салаалсан,

шулуун, бөөрөнхий иштэй нэг наст ургамал. Шовх үзүүртэй,өндгөрхүү юмуу сунгуу

өндгөрхүү хэлбэртэй,энгийн навчис нь урт бариултай, бүтэн ирмэгтэй байна.

Навчны илтэс нүцгэн буюу эсвэл ялимгүй үслэг, тод судалтай. Цагаан буюу

шаргал, нил өнгийн, урт шилбэт том цэцгүүд нь мөчрүүдийн угаас нэжгээдээр буюу

хосоор гарна. Тав зургаан талтай бөөрөнхий цоморлиг нь босоо богино

шүднүүдтэй. Хоорондоо наалдаж гагнагдсан дугуй хэлтэснүүдтэй богинохон өргөн

хоолой үүсгэж таваас арав сэтлэгдсэн дэлбээтэй, 5-6 дохиур нь дэлбийн хоолойн

угт бэхлэгдэнэ. Үр боловсруулах орон бөөрөнхий эсвэл бөөрөнхий өндгөвч

хэлбэрийн ил үрэвч, дээд талаараа бага зэрэг бүдүүрсэн утас маягын баган, олон

салаа бүхий амсраас тогтоно. Буурцгай чинжүүний үр жимс дотогшоо унжсан

гонзгой буюу шувтан бөөрөнхий (зарим үед өндөг буюу бөөрөнхий) улаан буюу

улбар шар өнгөтэй гаднаа үсгүй бөгөөд олон үрт жимс. Энэ нь манай нөхцөлд 7-р

сарын сүүлчээр цэцэглэн 8-р сарын эхээр үр жимс өгнө.

Тархалт: Буурцгай чинжүү зэрлэг ургадаг төрөлх нутаг нь Америк тивийн Мексик,

Гватемал орон юм. Америк тивийн халуун бүсийн индианчууд эрт дээр үеэс эхлэн

тариалан хоол амтлагчаар өргөн ашиглаж ирсэн ургамал. Индианчууд Колумб руу

ирсэн 2-р аялалын үеэс 1493онд буурцгай чинжүүг хоолны халуун ногоо болгон

хэрэглэснээс хойш 1572оноос Немецийн байгаль судлаач аялагч Колумбад

индианчуудын хоолны жоронд ордог халуун чинжүүг цагаан арьстнуудын хувьд

давсны адил ач холбогдолтой гэж үзсэн. Манай оронд чинжүүг нилээд дээр үеэс

эхлэн хоол хүнсэндээ хэрэглэж эхэлсэн.

Эмийн түүхий эд бэлтгэх хугацаа: Цаашид уг ургамлыг өргөн тариалан

хүнсний хэрэгцээнээс гадна бас эмийн түүхийн эдийн зориулалтаар үрийг

хэрэглэж болно. Чинжүүг боловсорч гүйцсэний дараа наранд эсвэл хатаах

шүүгээнд 30-40 халуунд нимгэн тарааж хатаана. Чинжүү маш хүчтэй цочрох

чадвартай учраас ам хамар, нүдний салст бүрхүүлийг цочроон үрэвсэл үүсгэх

явдлаас болгоомжлон хатуу савлах ялангуяа нунтаглаж жижиглэх үед нүдний

битүү шил зүүх, ам хамараа хаалт маск хийж ажиллах хэрэгтэй. Зөв бэлтгэсэн

чинжүүг сайн хатаасан байхаас гадна улаан буюу шаравтар улаан өнгөтэй гадуурх

Page 4: Буурцгай чинжүү

хальс нь үрчлээгүй гялгар, үр нь хавтгай, дугуй хэлбэртэй бөгөөд гадаргуундаа үл

мэдэгдэх төвгөрдүү 6-12см урт 4см орчим бүдүүн байна. Бэлтгэсэн түүхий эдэд

харалсан хэсэг 2% чинжүүний бусад хэсгүүд (Навч) 3%-иас илүүгүй холилдсон

байж болох ба хатаасан жимсгэний чийг 13%, үнс 8%-иас илүүгүй байвал зохино.

Чинжүүний жимсгэний шуудайнд савлаж гэрэлгүй хуурай агуулахад хадгална.

Химийн бүрэлдэхүүн: Чинжүүний үр жимсэнд капсаицин-алкалоид, децилений

хүчлийн ваниллиламид(0.22%) , капсантин (0.4%), капсорубин, зеаксантин,

антераксантин, виолаксантин, ксантофилл,(лютеин), ксантофилл-эпоксид зэрэг

криптоксантин, цитроксантин, β-каротин , нео-β-каротин, β-каротин-эпоксид зэрэг

каротиноиндууд болон аскорбиний хүчил 400гр хүртэл, эфирийн тос (1.12%)

стериодын сапонинууд ургамлын тос 10% хүртэл тосонд уусдаг будагч бодис,

флавоноид-кверцетин, алигенин, лютеолин, Ц,Б А витамин байдаг.Үрэнд

агуулагдах хуурай бодисын бараг 50 орчим хувийг эзлэх нүүрс усын нэгдэл уусах

шинжтэй чихэрлэг бодис болох фруктоз, сахароз,глюкоз полисахарадын нэгдлүүд

болох цардуул пектин эслэгийн бодис байна. Үрний хальсанд кали, натри, кальци,

төмөр, хөнгөнцагаан,фосфор, хүхэр, хлор, цахиураар баялаг.

Үзүүлэх үйлдэл: Чинжүүний жимсний алкалоидууд мэдрэх мэдрүүлийн

төгсгөлүүдийг хүчтэй цочрооно. Бэлдмэлүүд арьс, салст бүрхүүлийг хүчтэй

цочроож хэсэг газарт цус ихдэлт үүсгэх өвдүүлэх төдийгүй удаан хэрэглэхэд

үрэвсэл үүсгэнэ. Чинжүүний үр жимсний бэлдмэлүүдийг бага тунгаар дотуур

хэрэглэхэд ходоод гэдэсний салст бүрхүүлийг зөөлөн цочроож ходоодны шүүсний

ялгаралтыг нэмэгдүүлэхээс гадна гэдэсний агшилтын үйл ажиллагааг сайжруулах

нөлөө үзүүлнэ.Ходоод гэдэсний хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.

Хэрэглэх заалт: Чинжүүг эрт ээр үеэс эхлэн Ази, Европын ардын эмчилгээний

практикт өргөн хэрэглэж байжээ. Төв эмнэлэгт ходоодны илч үүсгэн хоолны

шингэцийг сайжруулах, суваг хаван, хийг арилгах, шамбарам хорхойг алах

чадвартай гэж тооцож шамбарам, ходоод гэдэсний төрөл бүрийн өвчнүүдийг

эмчлэхэд олон төрлийн жорын бүтээгдэхүүнд оруулах хэрэгтэй байжээ.

Орчин үеийн шинжлэх ухааны эмнэлэгийн практик чинжүүний жимсийг спиртийн

идээшмэл (Tinctura Capsici) хэлбэрээр хоолны зуршлыг сайжруулах ходоод

гэдэсний хоол боловсруудах үйл ажиллагааг муудсан үед хэрэглэнэ. Түүнээс

Page 5: Буурцгай чинжүү

гадна чинжүүний идээшмэл хандыг хөлдөлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Чинжүүний

нийлмэл линимент (Linimentum Capsici Compositum) ба түрхлэгийн бүрэлдэхүүнд

ордог. Үүнд: Чинжүүний нийлмэл линиментийн бүрэлдэхүүнд чинжүүний идээшмэл

ханд 10хэсэг, ногоон саван 20 хэсэг, ус 32 хэсэг 95 градусын спирт 57 хэсэг,

аммиакын уусмал 100 хэсэг орно. Хөлдөлтийн эмчлэхэд хэрэглэдэг түрхлэгийн

бүрэлдэхүүнд чинжүүний идээшмэл ханд 7.7 хэсэг, шоргоолжны хүчил 0.32хэсэг ,

25%-н аммиакын уусмал 1.4 хэсэг, камфорын уусмал 6.4 хэсэг , савангийн спирт

3.5 хэсэг, тосон туулга 1хэсэг, усгүй ланолин 1хэсэг, гахайн өөхний тос 9.75 хэсэг,

шар вазелин 72 хэсэг орно.

Хүнд уулгах тун: Нэг ширхэг улаан чинжүүг үрний хамтаар жижиглээд 500 мл

архинд холиход 14хоног харанхуй газар таглан тавьж идээшүүлнэ. Идээшүүлэн

тавихдаа байнга хөдөлгөж зайлна. Идээшмэл хандаас 20дуслыг усаар шингэлэн

3удаа хооллохоосоо өмнө хоол идэх дур хүслийг нэмэгдүүлэх, хоол

боловсруулалтыг сайжруулах зорилгоор уулгана.

Хоёр ширхэг улаан чинжүүг үрний хамтад жижиглээд 200мл орчим 70%-ын спирт

буюу архинд холиод битүүмжлэн таглан харанхуй газар 14хоног идээшүүлэн

тавьна. Дараа нь хандаа шүүгээд нуруу нугас өвдөх (радикулит) мэдрэлийн суваг

булчин өвдөх, үе мөчний хэрэх өвчний үед гадуур түрхэж хэрэглэнэ.

Мал амьтанд дотуур уулгах тун граммаар: Адуунд 5.0-10.0 , үхэрт 10.0-15,0 , бог

мал, гахайд 1.0-3.0, нохойд 0.1-0.5 , муур, шувуунд 0.05-0.1