МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

29
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ, ХЭРЭГЛЭЭ БА СОЁЛ Д-р Ж.Бат-Ирээдүй 2014/05/15 МУИС-ийн ШУСургуулийн ХУС Монгол хэл шинжлэлийн Тэнхим

description

Монгол хэл бичгийн боловсрол гэж юу вэ? Боловсролтой болохыг тулд юуг эрхэмлэх вэ? Монгол хэл бичгийн хэрэглээний өнөөгийн байдал

Transcript of МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Page 1: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН БОЛОВСРОЛ,

ХЭРЭГЛЭЭ БА СОЁЛ

Д-р Ж.Бат-Ирээдүй

2014/05/15

МУИС-ийн ШУСургуулийн ХУС

Монгол хэл шинжлэлийн Тэнхим

Page 2: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

• Хүний хэл бол сэтгэлгээний зэвсэг.

• Хэл бол хүний харилцааны хэрэглүүр.

• Уламжлалт сэтгэлгээний нарийн нандин нууц бүхэн хэлээр биежиж түүгээр хадгалагдах онцлогтой бөгөөд үүнийг хэлний хадгалан дамжуулах үүрэг гэдэг.

• Монголчууд шугаман бус сэтгэлгээгээрээ дэлхийд дээгүүр орно. Үүний жишээ бол хэлц үг , хэвшмэл хэллэг болой.

Page 3: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 1

• “Төрийн албан ёсны хэлний хууль” 2003• Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудалд” 2005• Монгол улсын хэлний бодлого, 2006• Монгол Улсын боловсролын салбарын хэлний

бодлого, 2007• Даяаршлын үеийн үндэстний ба гадаад хэл 2007• Даяаршил ба төрөөс баримтлах хэлний бодлого,

2007• Даяаршил –хэлний бодлого, олон нийтийн

мэдээллийн хэрэгсэл 2008• “Монгол хэлний хууль” 2014 ???

Page 4: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 2

• Монгол хэлний асуудал бол монгол үндэстэн байх уу, мөхөх үү гэдэг асуудалтай дүйнэ.

• Тээгчгүй болсон цагт хэл мөхнө. Өнөөдөр бол хэл мөхөж байгаа биш ядуурч байгаа юм.

• Олон жил хайхрамжгүй арагш нь тавьсаар...• Хэлийг бол хуулиар хөгжүүлэхгүй. Гэхдээ

хуульгүйгээр бас хөгжихгүй юм шиг байна.• Бүх төрлийн хэрэглээний толь бичиг гаргах хэрэгтэй• Хоймсон соёл буюу бицивилизация барьж явья.

Л.Түдэв• Өнгөрсөн, өчигдрөөр биш маргаашаар амьдаръя.

Page 5: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 3

• Төрийн хэл гэж байхгүй түмний хэл гэж бий.

• Хэрэгждэг хуультай болмоор байгаа юм.

• Зөв бичих дүрмийн журамламал толь гаргах

• Их дээд сургууль коллежид “Монгол яриа бичгийн соёл” гэдэг хичээл заах хэрэгтэй.

• Монгол хүний сэтгэлгээнд монгол хэлний боловсрол чиний өдөр тутам иддэг талхтай адил сэтгэлгээний тэжээл буюу талх юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Page 6: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЭХ ХЭЛНИЙ ЗААХ АРГА

• Эх хэлний заах аргыг шинэчлэх хэрэгтэй.

• Орчин үеийн бүх төрлөөр хөгжүүлье.

• Сургалтын төлөвлөгөө стандартыг бүр мөсөн шинэчлэх.

• Сурах бичгийн агуулгыг шинэчлэх.

• Багш нар заах аргаа өөрчлөнө.

• Стандарт жигдрээгүй холимог, бас 3 өөр зүйлийг нэг хэсэг хүмүүс хийж байгаад гол учир оршиж байна.

Page 7: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ГАДААД ХЭЛНИЙ БОДЛОГО

• Гадаад хэлийг дэмжиж ялангуяа англи хэлийг бүх нийтийн болон нэг дэх гадаад хэлээр зарласан нь зөв байх.

• Гэхдээ сургалтад тусгай бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

• Тахин шүтэх, цорын ганц гарц гэсэн маягаар сурталчлах нь маш буруу.

• Үндэсний хэл сэтгэхүйг бүрэн суусны дараа гадаад хэл заах хэрэгтэй гэж олон хүн ярьж байна.

• Энэ зарчим боловсролын чиглэлийн бүх сургуульд жигд мөрдөгдөх учиртай.

Page 8: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Үгийн сангийн үүрэг, хэрэглээ, соёл

• Үгийн сангийн үүрэг ард нийтийн хэлний боловсролд маш чухал юм.

• Хэлний хэм хэмжээг нарийн баримтлах.• Бичгийн хэлний мэдлэг боловсрол чухал.• Гадаад үг хэллэгийн зохицол, хэрэглээ, соёл• Хүндэтгэлийн үг хэллэгийн хэрэглээ, соёл• Этгээд үг хэллэгийн хэрэглээ, соёл• Шинэ ба хуучин үгийн соёл хэрэглээ• Хүний нэр зүй, • Толь бичгийн хэрэглээ, соёл

Page 9: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

НЭР ТОМЬЁОГ ОНОВЧТОЙ ТОГТООХ

• Шинжлэх ухаанд хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал нэр томьёо болчихлоо.

• Нэр томьёог цэгцэлдэг хэлэлцдэг цэц байгуулах хэрэгтэй.

• Салбар бүрээр мундаг эрдэмтэдийг үүнд ашиглах хэрэгтэй байна.

• Үүнд бас стандарт мөрддөг болгох нь зүйтэй.• Хяналтын тогтолцоо бий болгох ёстой.• Шударга өрсөлдөөний нэг гол чиглэл бол мөн

эх хэлний асуудал мөн.

Page 10: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ОНООСОН НЭРИЙН АСУУДАЛ

• Хүний нэрийг одооноос цэгцлэх хэрэгтэй.

• Хүний нэрийг галиглахад стандартаа зөв ягштал барих хэрэгтэй

• Байгууллага, болон компанийн нэр дээр бодлоготой байх, гадаад нэр өгдөггүй болгомоор байна.

• Нийт нэрийн бараг 40% нь гадаад нэр байна. MCS, Jenco, MNB, UBS, SBN, MT, TV, TDB,

Page 11: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ҮСЭГ БИЧГИЙН АСУУДЛААР

• Хэл, үсэг бичиг хоёр бол нэг зүйлийн хоёр тал.

• Үсгийн хувьд хамгийн чухал нь зөв бичих дүрмийн асуудал байдаг.

• Одоогийн дүрэм 64 зүйл, 133 дүрэмтэй

• Шинэ дүрмээр 30 дүрэм, 10 орчим хавсралттай болно.

• Бүр сүүлийн дүрэм бол 4 дүрэмтэй болно.

Page 12: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

КИРИЛЛ ҮСГИЙН ДҮРЭМ

• Авианы байрлалын тогтсон хуулийг бүрэн тусгаагүйгээс үеийн бүтэц, бүрэлдэхүүн, үгийн бүтэц, хэлбэрийг эвдсэн зохиомол дүрэм ихтэй болсон дутагдал бий.

• Эрдэмтдийн санал бол үгзүйн зарчмыг голлох, үсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, балархай, гээгдэх эгшгийн дүрмийг хасах, үгийн үндэс язгуурыг тогтвортой болгох гм.

Page 13: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Үргэлжлэл

• Онцын шаардлагагүй зарим үсгийг хасах

• Авиа зүйн төвшинд авиаын байрлал, үеийн бүтцийг бодитой болгож бусад холбогдох дүрмүүдийг хүчингүй болгох.

• Үеийн бүтцийг бодьтой тусгаж, үгийн язгуур, үндэс, дагавар, нөхцөл эвдрэхгүй

• Дүрэм эрс цөөрнө, сурахад амар болно.

• Хэл аялгууныхаа бүтэц тогтолцоог зөв бодитой тусгах

Page 14: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЛАТИН ҮСГИЙН ДҮРЭМ

• Латин үсгийн нөлөө дэлхийн шинжтэй боллоо.

• Хятад, Япон зэрэг оронд латинаар галиглах аргыг аль хэдийн боловсруулж бүх төвшинд хэрэглэж байна.

• Монголчууд бараг 100 гаруй жилийн өмнө латин үсэг хэрэглэж байлаа.

• 2002 онд “Монгол кирил үсгийг романчлах” стандарт, 2003 онд “Латин үсгийн үндэсний хөтөлбөр” УИХурлаар баталсан хэрэгжээгүй.

Page 15: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Зөв бичих олон дүрэм гарсан уу?

• Гараагүй ээ. 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын бичсэн “Зөв бичих дүрмийн толь” одоо ч хүчинтэй.

• Зөв бичих дүрэм 1983 онд зохиосон юм уу гэдэг бол бас буруу ойлголт байна. Үүнээс өмнө байсан дүрмийг толь бичигтэй болгож жигдэлсэн ажил хийгдсэн.

• Харин 2011 оны “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” номд Ц.Оюун “Зөв бичгийн дүрмийн тогтолцоот хураамж” хэмээх бүтээл бүтнээрээ орсон.

• Гагцхүү монголчууд толь бичиг хэрэглэдэг соёлд суралцах хэрэгтэй байна.

Page 16: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөд л байгаа юу?

• Эрдэмтдийн дунд зориуд зөв бичгийн дүрмээс гажиж бичдэг улс бий.

• 700 үгийг чухам яаж бичихийг 2012 онд БШУ-ны сайдын тушаалаар тогтоосон.

• Энэ бол үсгийн дүрэм өөрчлөгдсөн хэрэг биш үгийн бичлэгийг тогтоож нэг мөр болгосон хэрэг.

• Дэлхий, мэлхий гэргий – дэгдээхэй, эрвээхэй байсныг дэгдээхий, эрвээхий болгов.

Page 17: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Үргэлжлэл

• Дараах, дараахи, дараахь – хойгуурхи, хойгуурхь, хойгуурх

• Шавьж (sibaji) – шавж, шавь сурагч биш шавах гэдэг үгээс үүссэн

• Бөмбөөхий, эрвээрхэй – бөмбөөхий, эрвээхий,

• Баррель, кабель – ь тэмдэг бичих

• Дугираг, цагираг – дугариг, цагариг

• Гариг – гараг, бодит – бодот, бодис – бодос, бадриун – бадируун, будлиан – будилаан, будлиу – будилуу, хатиг – хатги, байцай - байцаа

Page 18: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Кирилээр бичиж болохгүй гэхийн учир

• Алдаатай бичдэг улс өөрийн бурууг зөв бичгийн дүрэм рүү чихдэг арга

• Кирил бичгийн дүрэм бол Монгол бичгийн дүрмээс муу дүрэмтэй нь үнэн.

• Кирил бичгээр зөв бичиж болдоггүй гэж хэлэх үндэс байхгүй. Учир муу ч гэсэн тогтолцоотой, дүрэмтэй бичиг билээ.

• Дүрмээ л барь гэж хэлмээр байна.

Page 19: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Зарим эрдэмтдийн эгшиг гээдэггүй тухайд

• Эгшиг гээхгүй бичдэг хүн тэр дундаа том эрдэмтэн нэлээд хэд бий.

• Эд нар бол монгол бичгээ сайн мэддэг учраас ингэж бичээд байгаа байх гэж би боддог.

• Эрдэмтдийн энэ бичлэг бол кириллийн дүрмийг засах ёстой гэдгийг харуулаад байгаа юм.

Page 20: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Үсгийн дүрмээр оролдох...

• “Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” гэж 1970-аад онд гарсан хэллэг.

• Гэхдээ үсгийн дүрмийн журам, толь бичиг, эсвэл ном дэвтэр гаргаагүй.

• Энэ гэхдээ нийгэмд буруу муу нөлөөтэй.

• Тийм учраас бүгдээрээ дүрмээрээ явах учиртай, үүнд хэвлэлийн газрууд чухал үүрэгтэй болой.

Page 21: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Түрүүний бөөс толгойд гарах...

• Манай судлаач М.Саруул-Эрдэнэ ингэж хэлээд байна.

• Хуучин цагт юм хатуу байхад хэчнээн алдаатай юм хийсэн түүнийг засаж хэвлэж байж.

• Одоо цагт хэн дуртай нь өөрийнхөө дураар буюу “мэддэгээрээ, чаддагаараа” бичиж байна, түүнийг нь хянахгүй, засахгүй байна.

Page 22: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Монгол хэлний ядуурал ...

• Охин компани – эр компани?

• Бакалавр, магистр, менежер, бизнес,

• Барь- барьц, барилга, - бармен

• Усан доторх жараахай тоос татуулан давхилдана.

• Би зун намаржив.

• Үнэгний нүд залгисан юм шиг ≠ үнээний нүд залгисан юм шиг

• Эмээлийн хэрэглэл бич – эмээл, мод, төмөр...

Page 23: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Хэл сэтгэлээний ядуурал

• -лт: гэрлэлт, цуцлалт, төрөлт, хэтрэлт, эцэг тогтоолт, өөрчлөлт, үрчлэлт, нэр солилт, гэрчилгээ олголт, шилжилт, гм.

• Болоо ш тээ, овоо муу гар уу үгүй юу, саак, шоудах, таг санах, доргих, чи шүү, кайф авах, улаан фэн, аавыгаа канондчихсан ...

• Яаралтай зөөгч ажилд авна, нүднүүдийн нулимс хацраа даган урсана, -даг байгаа,

• City news, kids time, Hey hey, lucky, total sport, movie time, odnoo’s talk show, en face, de facto,

Page 24: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Ядуурсаар...

• Хакухо бол цээжээ цөмөлж голлож барилддаг.• Та бүхэн хэр зэрэг шинэ оноо хийморьтой

угтахаа хараахан туршиж амжаагүй байна уу?• Болгоомжтой цаадах чинь үнэтэй бараа шүү

хагалачихвал чи диваажинд очих болно шүү• Аварга маань сэтгүүлчдээс ёстой л нэг бултах

шиг болж байна.• Хонгорынхон хордсон уу хамуурсан уу гэдэг нь

тодорхойгүй үлдээ харин 2 хүн нэмээд мажийчихлаа...

Page 25: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ЦАХИМ ЕРТӨНЦИЙН СОЁЛ

• Цахим ертөнц бол хүний амьдралын зайлшгүй хэсэг болж байна.

• Цахим ертөнцөд мэдээ мэдээлэл хүлээж авахаас эхлээд е-мэйл бичихээс хэрэглээ эхлэнэ.

• Мэйлээ өдөр бүр шалгах, хэрэггүй мэдээллийг устгах, хүнээс ирсэн захидалд хурдан хариу өгөх,

• Өөрөө эхлэж бичих бол заавал мэндчлэх, subjectдээр ерөнхий гол утга санааг заавал бичих, эх биеэ заавал бичих, төгсгөл хийх. (утсаар ярих соёл?)

• Алдаагүй, эмх цэгцтэй аль болох бага товчлолоор бичих, хүнд ойлгомжтой байх.

Page 26: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Бидний засах дутагдал

• Амьдралын бүх зүйл хоорондоо холбоо уялдаатай.

• Аливаа зүйлд хувийн ашиг сонирхолыг түрүүнд буюу нийгэм, олонхийн ашиг сонирхолоос байнгадээгүүр тавьдаг.

• Хэтэрхий хар амиа боддог, багийн тоглолт буюу нийгмийн хамтын тоглолтод орж чаддаггүй.

• Хүүхдийн хүмүүжил хар багаас маш муу, мэдрэмжгүй нийгмийн бүлэг үүсэж бий болж байгаа. Сургалтын тогтолцоо муутай нь нөлөөлнө.

• Оюуны соёл боловсролоос эдийн сонирхол илт давуу ихтэй, эдийн соёлын үнэлгээ өндөртэй.

Page 27: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

Цаашдаа яах вэ?

• Хүн бүр хичээж монгол хэлнийхээ дүрмээ сурах хэрэгтэй.

• Дүрмээ мэдэх, дагах хэрэгтэй.• Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн

газрууд орон тооны редакторуудтай болох хэрэгтэй байна.

• Хяналтын тогтолцоог бүрдүүлж, зөв байх зарчим барих хэрэгтэй.

• Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг бүгдийг хянан зөв бичих талаас нь арга хэмжээ авья.

Page 28: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

ДҮГНЭЛТ

• Монгол хэлний боловсрол, хэрэглээний асуудал бол нэг сургууль тэнхимийн асуудал биш нийт улс үндэстний асуулдал байна.

• МУ-ийн ИХ-аас “Монгол хэлний хууль” батлавал энэ бидний дээр ярьсан учир дутагдалтай асуудал арилж, нэг мөр болон цэгцэрч зөв гольдролдоо орох байх.

Page 29: МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ

НОМЗҮЙ

• С.Шагж, “Монгол үсгийн толь бичиг”, Уб., 1937• С.Мөөмөө, “Зөв бичих дүрмийн толь”, Уб., 1962• Х.Далхжав, Ц.Цэрэнчимэд, “Зөв бичихзүйн толь бичиг”, Уб., 1974• Ж.Баянсан, “Монгол хэлний зөв бичих дүрмийн гарын авлага”,

Уб., 1980• Ц.Дамдинсүрэн, Б.Осор, “Монгол үсгийн дүрмийн толь” 1983• Ц.Оюун, “Зөв бичих дүрмийн тогтолцоот хураамж”, Уб., 2000• Л.Болд, “Монгол хэлний зөв бичихзүйн толь”, Уб., 2003• Ш.Чоймаа нар, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, Уб., 2006• Мон судар, “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь” 4, Уб.,

2011, • “Кирилжин бичгийн зөв бичих дүрмийн асуудлууд” ЭШБага

хурлын эмхэтгэл,