монгол хатад
Transcript of монгол хатад
Монгол хатад
Домогт Алангоо хатан
Хорь түмэдийн ноён Хорилдай мэргэний эхнэр Баргужин гоо, түүнээс төрсөн охин Алангоо нь X зууны үед амьдарч байсан түүхэн бодит хүн ажээ. Алангоо Хорь түмэдийн нутаг Ариг-Ус буюу одоогийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагг төрсөн байна.
Добу мэргэний гэргий, ухаант хатан билээ. Добу мэргэн Гурван гол, Бурхан Халдуны хавийн нутгийг эзэгаэн язгуур монгол аймгийг захирч байгаад насан залуудаа ийнхүү тэнгэрт хальжээ. Алангоо Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг хэмээн нэрлэсэн гурван хүү төрүүлжээ.
Өүлэн үжин Хонгирад аймгийн
Олхонуд овгийнн хүн юм. Анх Их Чилүдэ хэмээх хүн Өүлэнг бэр буулган явж байх замд Есүхэй баатартай тааралдасан. Улмаар Есүхэй баатар ах дүү гурвуул Өүлэн эхнэр болгон буулгасан.
Монголын нууц товчоонд Өүлэн эхийн гашуун энэ амьдралыг маш урнаар өгүүлсэн байдаг.
Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсч
Онон мөрнийг өгсөн уруудаж
Олирс мойлыг түүн явж өчүүхэн үрсээ хайрлан тэжээн өсгөв…
Өүлэн үжин Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хүү, Тэмүлэн нэртэй охин төрүүлсэн. Хожим нь Борохул, Шихихутуг, Хүчү, Хөхөчү нарыг өсгөн хүмүүжүүлэн Чингис хааны илтгэлт хүмүүс болгон өгсөн байна.
Бөртэ үжин
Хонгирад аймгийн Дай сэцэний гэрт 1161 онд мэндэлжээ. 1170 онд Тэмүжинг есөн настай байхад ураг барилдсан. Их Монгол улсын их хатан Бөртэ ухаантай, гэр бүлийн дотоод эвийг эрхмэлдэг байв.
Өүлэн үжинээс Зүчи, Цагадай, Өгөдэй, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Тэмүлэ, Толой нэрт зургаан охин мэндэлжээ.
Дөргэнэ хатан
Найман аймгийн хүн бөгөөд Өгөдэй хааны зуравдугаар хатан юм. Улсын их хатан Дөргэнэ Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан нэрт таван хүү төрүүлсэн.1241-1246 онуудад төр барьж байжээ.
Сорхугтани бэхи
1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийг эзлэн авахдаа Тоорилын дүү Жаха Хамбугийн бага охин Сорхугтани бэхийг отгон хүү Тулуйдаа хатан болгон өгчээ. Сорхугтани бэхийн Христийн шашин шүтдэг байсан бөгөөд бүх шашин их хүндэтгэлтэй ханддаг байлаа.
Түүнийг их гүрний ухаан төгс бэхи хэмээн Чинги хаан ихэд хүндэтгэн, Бөртэ үжин бусад бэр охидоос илүү ихээр тэтгэн урамшуулдаг байсан тухай сурвалж бичигт дурдсан байдаг. Мөнх -их Монголын улсын их хаан, Хубилай- Юан гүрнийг үндэслэгч, Хүлэгү-Ил хаант улсын хаан, уугуул эх нутгаа эзлэн суусан –Аригбөх нарыг гарын ганзаганд, хөлийн дөрөөнд хүргэж, хан хөвгүүдээрээ дамжуулан улс гэрийг засах, дотоод хэргийг шийдвэрлэж, хатан ухааныхаа хэргийг гүйцэтгэж иржээ.
Мандухай сэцэн хатан
1488 онд Цоросбай Төмөр чинсаны охин
болон мэндэлжээ. Тэрээр Түмэд аймгийн
Энгүд овгийн хүн бөгөөд ихэд сэргэлэн
охин байсан талаар сурвалж бичигт
тэмдгэлсэн байдаг.. 1465 онд Мандуул хаан
25 дүү Мандухайтай ураг барилдсан.
Улс төрийн хүнд үед ухаалга шийдвэр гарган, өөрийн сэтгэлт хүн Өнөболдыг бус алтан ургийн Батмөнхийг өсгөв. Мандухай сэцэн хатан Батмөнх хаанд Улсболд, Төрболд, Барсболд, Арсболд, Алгуболд, Ичирболд, Очирболд хэмээх долоон хөвгүүн Төрөлт гэдэг охиныг төрүүлжээ.
Ану хатан Очир сэцэн хааны хайртай
охин. Хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч бүсгүй байжээ..