манжийн үеийн монгол

12
КС-1 Б.Цолмонтамир Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Transcript of манжийн үеийн монгол

Page 1: манжийн үеийн монгол

КС-1 Б.Цолмонтамир

Манжийн эрхшээлийн үеийн Монгол

Page 2: манжийн үеийн монгол

XVII зууны гучаад оноос Манж нар Монголыг байлдан дагуулах үе шаттай үйл ажиллагаагаа эхлэн Өвөр, ар, Баруун Монголыг дайлан дагуулсаар XVIII зууны дунд үед Монгол орныг бүхэлд нь эзлэн авчээ. Манжийн төрөөс Монгол орны хэсэг бүрийг эзлэн авмагц тухайн газар орныг баримтлан захирах ёс журмыг хамтад нь тогтоон явуулснаар монголчуудыг бүхэлд нь эзлэн дуусахад манжийн ноёрхолыг засаг захиргааны систем үндсэндээ бүрэлдэн тогтож бүрдсэн байна.

Засаг захиргаа

Page 3: манжийн үеийн монгол

Манжийн ноёрхлын үед Монголыг захирах дээд эзэн нь Манжийн хаан байж, Монголын эрх барьж байсан ноёдыг түшмэгээ болгон, тэдэнд цалин пүүлүү олгох, хэргэм зэрэг шагнах, угсаа залгамжлах, тушаалаас огцруулах, засаг захиргааны өөрчлөлт хийх, шинээр хошуу, аймаг байгуулах, нутгийн хил зааг тогтоох, цаазаар авах зэргээр Монголын дээд эрхийг барьж байв.Манжийн хааны монголыг баримтлан захирах бодлогыг боловсруулж, газар дээр нь хэрэгжүүлэх ажлын хянаж байдаг гол байгууллага бол Гадаад Монголын төрийг Засах Явдлын яам юм. Уг яам нь Бээжин хотод төвлөн өөрийн төлөөний этгээдүүдээр дамжуулан удирдлагын бодлого хэрэгжүүлж байжээ.

Page 4: манжийн үеийн монгол

ГМТЗЯЯ-ны гол зорилго нь Манж Чин улсын зүгээс Монгол, Хотон, Түвэд зэрэг цөөн тоот үндэстнийг эрхшээлдээ барьж байх явдал байв. 1626 онд Хорчин, 1627 онд Найман, 1628 онд Баарин, Харчин, 1629 онд Авга, Түмэд, 1631 онд Ар Хорчиноор тэргүүлсэн нэлээд аймаг Манжид даган орсон билээ. Үүнтэй уялдуулан Манжийн эрх баригсад 1631 оны 7-р сард түшмэлийн, сангийн, ёслолын, цэргийн, шүүхийн үйлдэх ёслолын хэмээх зургаан яам байгуулж яам бүрт Монголын асуудлыг тусгайлан хариуцдаг хүнтэй болов. 1636 онд Өвөр Монголыг эзлэн авсны дараа Дээд эрдэмт хаанаас Монгол Засгийг Эрхлэгч яам гэгчийг байгуулж Монголын олон аймаг, хошуу, засгийн хэргийг захируулжээ.

Page 5: манжийн үеийн монгол

Манж Чин улсын хаан

Гадаад монголын төрийг засах явдлын яам

Улиастайн Манж жанжны газар

Улиастай, 4 аймгийн жасаа

Сайн ноён аймаг

Засагт хан

аймаг

Түшээт хан

аймаг

Сэцэн хан

аймаг

хошууд хошууд хошууд хошууд

сум сум сум сум

баг баг баг баг

10 гэр 10 гэр 10 гэр 10 гэр

Хүрээний

эрдэнэ Шанзав

Жибзундамба

хутагтын шавь отго

Манжаас Халх монголд тогтоосон захиргааны байгуулалт \1691-1754

Page 6: манжийн үеийн монгол

1638 онд монгол засгийг Эрхлэгч яамыг Гадаад монголын Төрийг Засах явдлын яам болгон өргөтгөн өөрчлөв. Анхны засаг эрхлэгч сайд нь Бороо гэдэг монгол хүн байсан бөгөөд тус яамны баруун, зүүн жигүүрийг Цэрэн, Никан нар удирдаж байв. 1644 онд манж нар Мин улсыг эзэлсний дараа уг яамыг өргөтгөн, хүний тоог нэмэгдүүлсэн төдийгүй засаг эрхлэгч сайдыг эрхин сайд хэмээх болов. 1662 оны үеэс ГМТЗЯЯ-ны байр суурийг өндөржүүлэн, эрх хэмжээг нь бусад 6 яамтай адил болгон, 4 хэлтэстэй байгуулав. Уг дөрвөн хэлтэс нь Зүтгэлийг тэмдэглэх, Зочныг зочлох, Хол дахиныг номхотгох, Ял шүүх хэмээх нэртэй байжээ.

Page 7: манжийн үеийн монгол

Манжийн төрөөс ийнхүү засаг захиргааны өөрчлөлтийг ойр ойрхон хийж байсан нь тэдний байлдан дагуулалттай холбоотой бөгөөд шинэ газар орныг эзлээд, тухайн улс оронд өөрчлөлт хийхтэй нь уялдаатай юм. Манжийн төр нь монголчуудыг баримтлан захирахдаа, Гадаад монголын Төрийг засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг, монгол цаазын бичгийг голлон баримтлаж байсан бөгөөд орон нутгийн онцлогийг харгалзан, Халх журам мэтийн хуулиудыг бас хэрэглэж байв. Манжийн үеийн монголын засаг захиргааны нэгжүүд нь аймгийн чуулган, аймаг, хошуу, сум отог байв.

Page 8: манжийн үеийн монгол

Чин улсын үед бүх Монголын хошууг гадаад дотоод Монгол гэж ялгаварлан нэрлэж байв. Өвөр Монголын хошуу засгийг дотоод засаг, Халхын засаг хошуу, Ховдын засаг хошуу, Илийн жанжинд харъяалагдах засаг хошуу, Хөхнуурын засаг хошуу болон эзнээ, Алшааг гадаад засаг Монгол гэж байв. Хошууны засаг ноён нь манжийн төрөөс хуулиар олгосон эрх хэмжээний дотор хошууныхаа засаг захиргаа, хууль цааз, гааль, алба татвар, цэргийн болон арилжаа худалдааны асуудлыг зохицуулахын зэрэгцээ хошууныхаа тамгын газрыг бүрдүүлэх эрхтэй байв. Хошууны туслагчийг Манжийн хаанаас томилох ба захирагч, мэйрэн, заланг засаг ноён нь нэр дэвшүүлэн, аймгийн чуулганаар батлуулдаг байв.

Page 9: манжийн үеийн монгол

Манжийн үеийн ар Монгол гэсэн ойлголтонд 4 аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Үүнээс газар нутгийн хэмжээ, хүн амаар Халхын 4 аймаг хамгийн том, голлох хэсэг нь байв. Манж нар 7 том отог агсан Халхыг 1691 онд 34 хошуу, сүүлд нь цувруулан хошууны тоог нь нэмсээр 1760 он болоход 86 хошуу, болгосон нь, XX зууны эхэн хүртэл өөрчлөгдсөнгүй. Манж нар Монголын отгийн зохион байгуулалтыг эвдэн хошуу болгосон нь басхүү Монголын цэрэглэг шинжийг сэргээн хадгалахад чиглэсэн арга хэмжээ байв.

Ар монголын засаг захиргаа

Page 10: манжийн үеийн монгол

Хошууны доторх нэгж нь сум юм. 150 эр \өрх\-ийг нэгэн сум болгох бөгөөд тухайн хошууны хүн амаас шалтгаалан, сумын тоо харилцан адилгүй байв. Сумыг занги тушаалтан захиран мэднэ. Манжийн эрхшээлийн сүүл үед халхын түшээт хан аймагт 20 хошуу, 51 сум, Засагт хан аймагт 19 хошуу, 17 сум, Сэцэн хан аймагт 23 хошуу, 40 сум, Сайн ноён аймагт 24 хошуу, 31 сум байв. Тэр үеийн Ар Монголын засаг захиргааны том нэгж нь аймаг байв. Манжийн эрх баригсад Ар Монголд хэд хэдэн сайдын газар байгуулж, аймаг хошуудыг хуваан захируулсан байна. Их хүрээний сайдын газрыг 1756 онд байгуулж, анхны сайдаар нь монгол хүн томилсон байна.

Page 11: манжийн үеийн монгол
Page 12: манжийн үеийн монгол

Анхаарал тавьсанд

баярлалаа.