хэрэгтэй зураг

15
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА

Transcript of хэрэгтэй зураг

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА

Авто өргөгчийн аюулгүй ажиллагааны ашиглалтын заавар

•Өргөгч лифтийг ашиглахдаа ашиглалтын зааварыг бүрэн судлаж мэдсэн байх ёстой.•Өргөгч лифтийг заагдсан даацнаас хэтрүүлэн авто машин өргөхийг хориглоно. /3,5тн-с дээш/•Автомашиныг үйлчлүүлэгчтэй буюу ачаатай авто машиныг өргөхийг хатуу хориглоно. •Өргөгчийн троссыг замаасаа гарсан эсэх, мөн троссыг сэмэрсэн эсэхийг шалгана.• Өргөгч лифтний хамгийн дээд хэмжээнд хүргэхэд автоматаар зогсож байгаа эсэхийг шалгана. • Өргөгч лифтний эд ангиудыг дур мэдэн өөрчилж, солихыг хатуу хориглоно.

Ашиглалтын заавар

• Өргөгч лифтний гидрын шингэнийг байнга хянаж шалгаж байна.• Өргөгчийн ажиллуулаагүй үед тэжээлийн залгуурыг байнга салгаж байна.

• Ямар ч тохиолдолд авто өргөгчийн өргөх буулгах рычаканд / удирдлагад / үйлчлүүлэгчдийг хүрэхгүй байхийг анхааруулах буюу үйлчлүүлэгчийг аль болох хол байлгах шаардлагатай.• Өргөгч лифтэн дээр ямарваа нэгэн ажиллагаа хийгдэж байгаа үед засвар хийж байгаа ажилтнаас бусад хүмүүсийг машин болон лифтнээс 1,5 м-ээсбагагүй зайд байлга.

• Өргөгчөөр авто машиныг өргөхдөө тулгууруудын гэмтэл буюу ашиглалтын шаардлага хангаж байгаа үгүйг нягтлан шалгана.

• Өргөгч лифтийг ашиглахдаа ажиллагааны заавартай эхлэж танилцан багшийн зөвшөөрөлөөр бүрэн хяналт, шалгалтыг хийсэн байх ёстой.

• Өргөгч лифтийг дээш өргөсний дараа аюулгүйн түгжээ нь түгжигдэж эсэхийг байнга шалга.• авто машин өргөх тулгуурууд тэгш хэмд өргөж байгааг шалга.

• Автомашиныг үйлчлүүлэгчтэй байхад өргөхийг хатуу хориглоно

• Автомашин өргөхдөө тулгууруудыг машины өргөх цэгүүдэд зөв байрлуулах буюу тэгш байрлуулж, автомашины тэнцвэр хүндийг тодорхойлож өргөнө. • Өргөгч лифтэн дээр автомашин тэнцвэртэй зөв байрласан эсэхийг сайтар шалгана.

• Засварын ажиллагаа хийж байх үйлчлэгчийг өргүүрийн дор байхыг хориглоно.

•Автомашиныг өргөсөн тохиолдолд түгжигдсэн эсхийг заавал шалгана.

•Өргөгч лифтэн дээр байгаа автомашиныг асаахыг хатуу хориглоно.

• Өргүүрийн тулгуур гарнууд жигд өргөхгүй тохиолдолд өрөө дур мэдэн оролдож болохгүй.

• Өргөсөн машин доогуур орохдоо тулгуур болон түгжээг заавал шалгаж ор.• Авто машиныг өргөж засварын ажил хийж байгаа үед заавал тулгуурд хийсэн байх шаардлагатай

• Авто машины тэнцвэрын төвийг зөв тодорхойлж тавиагүйгээс авто машин ойчих аюултай тул анхаарал болгоомжтой өргөх хэргэтэй

• Өргүүрийн багана хөдөлгөөн ганхаатай нөхцөлд авто машин өргөх ажилуулахыг хатуу хориглоно.

• Автомашинд засвар хийж байгаа тохиолдолд авто өргөгчийн дээш,доошлуулж ажилуулахыг хориглоно. • Засварчин нь авто өргөгчийн доогуурх талбайг цэвэр байлгана.

• Өргөгч лифтийг буулгах үед багаж, сэлбэг, бусад эд зүйлсийг доор нь байгаа эсэхийг шалга.

• Автомашиныг буулгахдаа түгжээг заавал мулталж зөөлөн буулгах хэрэгтэй.

• Өргүүрийг буулгах үед өргүүрийн гаран доогуур хөл гараа даруулах аюултай тул болгоомтой байх хэрэгтэй

• Автомашиныг өргөгч лифт бүрэн газардсан хойно хөдөлгөх ёстой.

• Өргөгдсөн авто машин дээр засварын ажил хийж байгаа үед Түүнийг тулгуудаас хөндийрүүлэн өргөх ,түлхэхыг хориглоно.

• Өргүүр дээр засварын ажилгаа хийж байх үед авто машин нурах ойчих үед түүний дороос хурдан холдож зайлах хэрэгтэй.

• Шахсан агаарыг зөвхөн зориулалтаар нь ашигла.

Хийн компрессорыг ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар:

• Тэгш талбайд байрлуул, догонцож байгаа эсэхийг шалга. • Хийн компрессорыг ажиллуулахдаа сэнстэй орооцолдох мөн цахилгааных нь утас шалбархай байх буюу шалбарснаас болж цахилгаанд цохиулах, галын аюулаас болгоомжил. • Компресорын гаралт дээр конденсац шүүгч байрлуул, тунасан усыг тогтмол хугацаанд юүлж бай.

• Компресороос гарсан хийн нийт шугаманд хийн алдагдал байга эсэхийг шалга.

Мотор өргөгч краныг ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар:

• Мотор өргөгч краныг заагдсан даацнаас хэтрүүлэн өргөхийг хориглоно.

• Моторны зөвхөн зориулалтын гогцоо дэгээн дээрээс өргөнө.

• Өргөж, буулгаж байхдаа гар, хөлөө хавчуулах бусад эд ангиудыг нь эвдэж гэмтээхээс болгоомжил.• Өргөх ба буулгах үйлдлийг маш болгоомжтой удаан хийнэ.

Домкратыг ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар:

• Дутуу ажиллагаатай, шингэн гоожсон домкрат ашиглахыг хориглоно.• Автомашиныг домкратахаасаа өмнө үйлчлүүлэгч, зорчигчийг заавал буулгана.• Авто машиныг тэгш гадаргуу дээр байрлуулж гар тооромсыг нь татуулж, араанд хийлгэсэн байна. (машин хөдлөхгүй байх бүхийл арга хэмжээг авна)

• Авто машины домкратах зориулалт бүхий тулгуур хэсгээс нь домкратах ба эвүүрийг заавал хэрэглэнэ.

• Зөвхөн домкраттай нь буюу эвүүр ашиглахгүйгээр засвар үйлчилгээ хийхийг хатуу хориглоно.• Засварын ажиллагаа хийж байх үед манюлддаг домкрат хэрэглэхийг хориглоно.(үйлчлүүлэгч, зорчигчийн)

Тулгуурт өргүүрийн /домкрат/ ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар:

• Кропоо бүрэн тайлж дууссаны дараа буюу боолт, гак, утсыг шалгаж, домкрат дээр тэнцвэртэй байрлуулна. • Кропоо зориулалтын бэхэлгээгээр нь сайтар бэхэл.• Хүчтэй, огцом доошоо буулгахыг хориглоно.• Ажиллагааны явцад буулгагч падель дээр санамсаргүй гишгэхээс болгоомжил. (цуг ажиллагсдадаа урьдчилан анхааруул)• Дээрх зориулалтаас өөр зүйлд ашиглахыг хориглоно.

Пресс буюу шахагч машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны заавар:

• Дээрх төхөөрөмж дээр заавал 2 хүн ажил гүйцэтгэнэ. • Шахах гэж буй эд зүйлсээ тэгш барих, хэт хүчилж шахахыг хатуу хориглоно.• Прессээр аливаа эд зүйлийг шахахдаа тэгшхэн тавьсан эсэх, хөдөлгөөнгүй бэхлэснээ шалгаж үзэх. Шахаж байгаа үедээ анхаарлаа сарниулах, хүнтэй ярихыг хориглоно. • Гар, хуруугаа хавчуулах мөн далий, муруй байрлуулснаас харваж мултрах аюултайг онцгой анхаарна уу. /анхаарал болгоомжгүйгээс үүдэн таныг болон хэн нэгнийг 20 тн-ын туухайгаар цохино гээд төсөөлөөд үздээ./• Прессийн хөдөлгөөнтэй доод тавцангийн пальцыг гүйцэд орсон эсэхийг шалгах.

• Присс дээр ажил гүйцэтгэх явцдаа тавцан төмөр болон бусад эд ангиудыг хөл, гар дээрээ унагахаас болгоомжил.• Төхөөрөмжийг ашиглах явцдаа хийж байгаа үйлдлээ дахин дахин шалгаж бай• Шахаж байгаа зүйлээ харвахаас болгоомжлох.

Амтай түлхүүрийг хэрэглэх арга

Зөв

Буруу

Зөв Буруу

Зөв Буруу

Штангенциркулийг хэрэглэх арга

Засварын багажийг зөв барьж ашиглах зааварчлага.

Зөв

Зөв

Зөв

Буруу

Буруу

Буруу

Засварын багажийг зөв барьж ашиглах зааварчлага.

Алхыг хэрэглэх арга. Халивыг хэрэглэх арга.

Хуурайг ашиглах заавар.

Засварын багажийг зөв барьж ашиглах

зааварчлага. Төмрын хөрөөг ашиглах арга Өрмыг

ирлэх арга.

Өрмын суурь

машиныг ашиглах

зааварчлага.