Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн...

19
“Геодези, зураг зүйн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт Геодези, зураг зүйн салбарын норм, нормативийн тогтолцоо, БХБЯ, ХБГХБХЗГ, Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Сумъяа

Transcript of Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн...

Page 1: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

“Геодези, зураг зүйн тухай” хуулийн

нэмэлт өөрчлөлт

Геодези, зураг зүйн салбарын норм, нормативийн тогтолцоо, БХБЯ, ХБГХБХЗГ, Геодези, зураг зүйн асуудал хариуцсан

мэргэжилтэн А.Сумъяа

Page 2: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Агуулга

Урьд онуудад хийгдсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт Бодлогоор дэмжих асуудлууд Хуулийн үзэл баримтлалын дагуу орсон өөрчлөлт Бусад нэмэлт өөрчлөлт

Норм нормативийн тогтолцоо Барилгын норм болон дүрмийн дагуу батлагдсан баримт бичгүүд Хууль, журмын дагуу зохицуулалтууд

Page 3: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Урьд онуудад хийгдсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт

Page 4: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Урьд онуудад хийгдсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 3.1.9-ийн "газар, түүний хэвлийг" гэснийг "газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг"; 4.1.9-ийн "хөдөө аж ахуй, ой, ус, суурин, уурхайн эдэлбэр газрын ашиглалт зэрэг" гэснийг "газар, хот байгуулалт, инженерийн шугаман байгууламж, геологи, уул уурхайн болон бусад" гэж тус тус өөрчлөн найруулсугай.2 дугаар зүйл. Энэ хуулийг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

1 дүгээр зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 8.2 дахь хэсгийн "геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагад" гэснийг "мэргэжлийн хяналтын байгууллагад" гэж өөрчилсүгэй.2 дугаар зүйл.Геодези зураг зүйн тухай хуулийн 5.4.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.З дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:"6.2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:6.2.1. үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;6.2.2. мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;6.2.3. заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт."2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын "зөвшөөрөл" гэсний өмнө "тусгай" гэж нэмсүгэй.3 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 12.1.1 дэх заалт, 14.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/ 12.1.1 дэх заалт:"12.1.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх;"2/ 14.2 дахь хэсэг:"14.2. Энэ хуулийн 12.1.1-д заасныг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль болон Төрийн нууцын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын ", ажил гүйцэтгэх" гэснийг хассугай.5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.6 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 7.1., 9.2.-ын "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Page 5: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Урьд онуудад хийгдсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт

 1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй: “5.4.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих; 5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх; 5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх; 5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах; 5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.” 2 дугаар зүйл.  Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.6.2, 5.6.3, 7.2, 12.1.1-ийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4 – 5.7 дахь хэсгийн дугаарыг  “5.5 – 5.8” гэж  өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.1-ийн “Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлого,” гэснийг хассугай. 5 дугаар зүйл.  Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.3, 5.4.4, 5.4.6-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4. 7.2, 9.3, 10.3, 11.1, 11.2 дахь хэсэг, 5.6.2, 5.6.3, 5.7.2, 9.4.1, 10.4.4 дэх заалтын "Геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллага", 12.1.1-ийн "геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн "геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж өөрчилсүгэй2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.3, 9.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай

1 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.2-ын "хилийн бүсэд бол хилийн цэргийг удирдах газар, хилийн хорооны" гэснийг "хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн" гэж; 10.3, 10.4.4-ийн "хилийн цэргийг удирдах газар" гэснийг "хил хамгаалах ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.4.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:"10.4.3. хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина;"

1 дүгээр зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Page 6: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Байр зүйн зургийн нууцлал

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дахь хэсэгт 1:100000 түүнээс том масштабын зураг нууц байхаар заагдсан.

ФОНД

Төрийн нууцын хуулинд заасан

тарааж болохгүй

Ажлын хэрэгцээнд

ашиглах гэсийн байр зүйн зураг

өгөөч

Page 7: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Тусгай зөвшөөрөлОдоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 213 аж ахуйн нэгж

байгаагаас 30 орчим хувь нь бусад салбарын томоохон компаний харъяа, 40% - Зөвхөн кадастрын зураглал, барилгын тэг тэнхлэг тавих зэрэг үнэлгээ бага ажлууд хийдэг, 30-40% нь улирлын чанартай ажиллаж байна.

Геодезийн сүлжээИнженер геодези

Агаар сансрын зураглалЗураг зүйн бүтээл

Байр зүйн зураглалКадастрын зураглал

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл

үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Эд нар чинь чадахгүй

байна

Page 8: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Мэдээллийн нэгдмэл байдалТөрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардал

мэдээллий нэгдмэл байдал байхгүйгээс үүдэн гарч байна.

Page 9: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Мэдээллийн нэгдмэл байдал

Page 10: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

1. Геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо ажилбараар нь ангилаагүйгээс боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгж ажил гүйцэтгэж болохоор заагдсан байна.

Тусгай зөвшөөрөл олгох заалтыг хүчингүй болгож, стандарт тогтоож, бүртгэх болсон. Стандартыг дараахь ажилбараар ангилж тогтооно. Үүнд:61.1. дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах төрлийн геодези, зураг зүйн үйл ажиллагааг эрхэлнэ:61.1.1. Геодезийн тулгуур сүлжээ байгуулах;61.1.2. Байр зүйн зураглал, инженер геодезийн ажил гүйцэтгэх;61.1.3. Агаар, сансраас зураг авах;61.1.4. Агаар, сансрын зургийн боловсруулалт хийх; 61.1.5. Кадастрын зураглал;61.1.6. Газрын зураг зохиолт, эх бэлтгэлт, хэвлэлт;61.1.7. Геодези, зураг зүйн зөвлөх үйлчилгээ.2. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд

хилийн цэсийн зургийг батлахдаа 1:25000-аас багагүй масштабтай байр зүйн зурагт тусгагдсан суурин газрын гэж заасан байдаг. Энэ нь хилийн цэсийг батлахдаа зургаар мөн масштабаас хамаарч байгаа мэтээр ойлгогдож байна.

аймаг, нийслэл, сум, дүүрэг, тусгай хэрэгцээний газрын хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийг батлах;

3. 1:100,000 болон түүнээс том масштабын байр зүйн зургууд нь “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль”-д зааснаар төрийн нууцад багтдаг тул нийтийн болон албан хэрэгцээнд ашиглахад хүндрэлтэй байдаг.

91 дүгээр зүйл. Байр зүйн зургийн зориулалт91.1. Байр зүйн зураг нь тусгай болон нийтийн гэсэн хоёр зориулалттай байна.91.1.1 Тусгай зориулалтын байр зүйн зураг нь улс орны аюулгүй байдлыг хангахад зориулагдана.91.1.2 Нийтийн зориулалтын байр зүйн зураг нь улс орныг аюулгүй байдлыг хангахаас бусад үйл ажиллагаанд зориулагдана91.2 Нийтийн зориулалтын байр зүйн зургийн агуулга, үзүүлэлтийг тагнуул болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Хуулийн үзэл баримтлалын дагуу орсон өөрчлөлт

Page 11: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

4. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэж байгаа хариуцлага нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох

5. Салбар бүрт явагдаж байгаа геодези зураг зүйн ажлыг нэгтгэх хуулийн зохицуулалт тодорхойгүй байгаагаас геодезийн үйлдвэрлэлийн давхцал гарч байна.

Хуулийн 9.5, 9.6, 9.7, 9.8-ийг шинээр нэмж геодези зураг зүйн улсын нэгдсэн санг баяжуулах, нэгдмэл байх хуулийн зохицуулалтыг тусгасан.

6. Зураг зүйн бүтээлийг үйлдвэрлэгчид олширч, алдаатай суурь зураг, газар зүйн нэрийг ашиглах нь ихэссэн.

Нийтийн хэрэгцээнд зориулан гаргаж буй газрын зураг, атлас болон ном товхимолд ашиглах суурь зураг, газар зүйн нэр нь геодези зураг зүйн улсын нэгдсэн санд суурилж байхаар тусгасан.

Хуулийн үзэл баримтлалын дагуу орсон өөрчлөлт

7. "Хилийн тухай" хуульд "хилийн цэс", "хилийн шугам", "хил хязгаар", "хилийн зааг" "зааг" гэх мэт өөр өөрөөр хэрэглэдэг

Хуулийн 3.1.15, 3.1.16-д “хилийн цэс”, “хилийн шугам” гэсэн нэр томъёоны ойлголтыг оруулсан.

Page 12: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Бусад нэмэлт өөрчлөлт

УИХ5.1.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлогыг тодорхойлох; /Хуучин байсан заалт/

Засгийн газар5.2.6. газар зүйн нэрийг тодотгох, тогтоох үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг батлах;5.2.7. үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн зохицуулах хорооны дүрэм, журам, бүрэлдэхүүнийг батлах.5.2.8. геодези, зураг зүйн ажлын жишиг үнэлгээ болон геодези, зураг зүйн ажилд магадлал хийх журмыг батлах;

Яам5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх5.4.9. геодези, зураг зүйн үйл ажиллагааны журмыг батлах. 5.4.7 геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх, мэдээллийн сан байгуулах;

Агентлаг5.5.16. холбогдох байгууллагатай хамтран мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг олгох асуудлыг зохион байгуулахтай холбоотой журам боловсруулах, хэрэгжүүлэх5.5.17. үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг зохион байгуулах

Page 13: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Нийт 3 бүлэг, 15 зүйл, 44 хэсэг, 76 зүйл бүхий хуулинд:• 2 зүйл, 12 хэсэг, 43 заалт нэмэлт• 7 хэсэг, 27 заалт өөрчлөлт• 1 зүйл, 2 заалт хүчингүй болгох

зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусган УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Бусад нэмэлт өөрчлөлт

Page 14: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Норм нормативийн тогтолцоо

1.Барилгын норм нормативийн ерөнхий тогтолцоо

2.Хууль, журмын зохицуулалтууд

Page 15: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Норм нормативийн тогтолцоо

1. МУ-ын засгийн газрын 2009 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга, байгууламжийн норм, нормативийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо”

Норматив баримт бичгийн тогтолцоо нь барилгын норм ба дүрэм (БНбД), Барилгын дүрэм ба бусад зөвлөмжийн баримт бичиг (БД), Удирдлагын чанартай баримт бичиг (УББ) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

МУ-ын барилгын норм ба дүрэм нь заавал биелүүлэх шаардлагыг тогтооно.Гэрээ хэлэлцээрт иш татаж тусгаагүй нь мөрдөхөөс гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй.

МУ-ын барилгын дүрэм нь норм ба дүрэм, стандарчлалын заавал мөрдөх шаардлагыг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмжийн шинжтэй байна.Норматив баримт бичгийн зөвлөмжийн шинжтэй заалтыг захиалагчийн хүсэлтээр хэрэглэнэ.

Удирдлагын чанартай баримт бичиг нь норматив баримт бичгийг хэрэглэх, боловсруулах, үйл ажиллагааны зохион байгуулалт-арга зүйг тогтоосон заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй байна.

Page 16: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Норм нормативийн тогтолцоо

Норматив баримт бичгийн тогтолцоо нь 8 бүлэг 83 цогцолбороос бүрдэнэ. Эдгээрээс геодези зураг зүйн салбарт мөрдөгдөж байгаа 8 норматив баримт бичиг байна.

Удирдлага арга зүйн норматив баримт бичиг: Цогцолбор 11. “Зураг төсөл ба инженер хайгуул”

- 1:500, 1:1 000, 1: 2 000, 1: 5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил БД 11-106-08

- Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06- Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил БД 11-105-06- Барилга байгууламжийн инженер судалгааны нийтлэг үндэслэл БНбД 11-07-

04-Геодезийн цэг тэмдэгтийн ажил БД 11-104-06- Агаарын зураглалын ажил БД 11-113-13

Цогцолбор 14. “Хот байгуулалтын кадастр”-Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор монгол улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм БНбД 14-101-08

Барилгын эдийн засгийн норматив баримт бичиг: Цогцолбор 81. “Үнэ бүрдэл ба төсөв”

-Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ БД 81-103-13

Page 17: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

1. Засгийн газрын тогтоолулсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, геодезийн аргаар тодорхойлогдсон хилийн

тэмдгийн солбицол, өндрийг батлах; 5.1.2 дахь заалт“Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай ”МУ-ын

засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол“Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний

тухай” МУ-ын ЗГ-ын 2008 оны 50 дугаар тогтоол

2. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалгеодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх; 5.4.4 дахь

заалт

Геодези, зураг зүйн тухай хууль

Барилгын сайдын тушаалаар батлагдсан зааврууд-“GPS-ийн байнгын ажиллагаатай станцын ажиллагааны заавар” - Хот тосгон, бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал

Page 18: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

Агентлагын даргын тушаалаар баталсан гарын авлага, аргачлал:1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба ажилбарын нэр томъёо тодорхойлолт2. Коллиматорын системд шалгалт, тохируулга хийх аргачлал3. Нивелирт шалгалт, тохируулга хийх журам аргачлал4. Теодолитод шалгалт, тохируулга хийх журам аргачлал5. Тахеометрт шалгалт тохируулга хийх журам аргачлал6. GPS-ийн технологиор Монгол улсын геодезийн сүлжээ байгуулах техникийн үндсэн нөхцөл7. Хиймэл дагуулын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгт байгуулах заавар8. Том масштабын байр зүйн зураглал, кадастрын зураглалын ажилд GPS-ийн сүлжээг өтгөрүүлэх гарын авлага9. Интернетээр GPS-ийн он-лайн бодолт хийх гарын авлага10.Bernese 5.0 программ дээр GPS-ийн хэмжилтийг тэгшитгэн бодох гарын авлага11. Антены фазын төв хүртэлх өндрийг тооцоолон бодох гарын авлага12.Spectrum Survey программыг ашиглан GPS-ийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулах гарын авлага13. “Нивелирийн II ангийн сүлжээнд геометрийн нивелирдлэг хийх” гарын авлага14.Монгол орны геоидын загвар байгуулах гарын авлага15.Монгол орны геоидын өндрийн загвар ашиглан ортометрийн өндөр бодох гарын авлага16.Trimble фирмийн GNSS-н байнгын ажиллагаатай станцтай ажиллах гарын авлага17.Geocalc программ дээр TM солбицлоос UTM солбицол руу хөрвүүлэх гарын авлага18.Том дунд масштабын байр зүйн зураглалд ашиглах Дэлхийн хөндлөн меркатор /UTM/ тусгагийн параметрүүдийг

сонгох гарын авлага19.AutoCad Map2000i программ дээр WGS-84 эллипсоид, TM тусгаг дээр хийсэн зургийг UTM тусгаг руу шилжүүлэх

гарын авлага20.1:5000, 1:2000, 1:1000, 1:500 масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон таних тэмдэг 21.1:25000,1:50000, 1:100000 масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон таних тэмдэг22.1:200000, 1:500000 масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон таних тэмдэг23.1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийг шалгаж засварлах, хээрийн тодруулалтын өгөгдлийг нэмж

оруулах гарын авлага24.GeomediaPro программыг ашиглан 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийг Улсын солбицлын

тогтолцооноос WGS-84 солбицлын тогтолцоо руу шилжүүлэх гарын авлага25.МONТM Tools программын гарын авлага

Page 19: Геодези зураг зүйн хууль эрх зүйн орчин, норм дүрмийн тогтолцоо

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА