Дүрслэх урлагийн түүх

18
Дүрслэх урлагийн түүх

Transcript of Дүрслэх урлагийн түүх

Page 2: Дүрслэх урлагийн түүх

Дүрслэх урлагийн түүх- Урлаг гэж юу вэ?

Page 3: Дүрслэх урлагийн түүх

Дүрслэх урлагийн түүх

-”Амьдрал, юмс үзэгдэл, тэдгээрээс урган гарах аливаа үр дагаврыг уран сайхан үг, хөдөлгөөн, авиа, дүрсээр үзүүлэх хүний ухамсарт үйл ажиллагааг урлаг гэнэ” хэмээн томёолсон байдаг. Нийгмийн хөгжлийн явцад урлагийн янз бүрийн төрөл зүйл үүссэний нэг том салбар бол дүрслэх урлаг бөгөөд бүтээлүүдэд нь амьдралын зүй тогтол, хүний үзэл бодол, гоо сайхны таашаал, уран сайхны тухай ойлголтыг янз бүрийн хэрэглэгдэхүүн, өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлдэг. Дүрслэх урлаг нь уран барилга, уран баримал, уран зураг, зураасан зураг, гоёл чимэглэлийн урлаг гэсэн үндсэн таван том төрөлд хуваагдана.

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, АНГИЛАЛ

Лекц №1

Page 4: Дүрслэх урлагийн түүх

УРАН БАРИЛГАХүний анхдагч хэрэгцээний нэг бол барилга орон сууц

юм.Газар нутгийн онцлогт зохицсон байгууламж ( цэцэрлэгт хүрээлэн , зам , талбайг сүүдрэвч , усан оргилуур , гүүр , шаттай хослуулна). Хот байгуулалт ( шинэ хот суурингийн бүтээн босголт, хуучин дүүргүүдийн сэргээн засварлалт ) гэсэн дэд төрлүүдэд хувааж үздэг. Уран барилгыг бүтээн босгоход хот төлөвлөлтийн гол үзүүдэлт болсон газрын байршил , эдийн засаг , зам тээвэр , хүн амын нягтралыг харгалзан үзэхийн дээр шинжлэх ухаан , техникийн дэвшлийг өргөн хүрээтэй ашиглах шаардлагатай. Түүний гадаад (экстерьер), дотоод(интерьер) засалд нь урлагийн бусад төрлүүд оролцдогоороо уран барилга нь урлагуудын нэгдэл болдог билээ

Page 6: Дүрслэх урлагийн түүх

Уран барималУран баримал. Орон зайд байрлах 3

хэмжээст энэхүү урлаг хэлбэр, түүний зураас, гэрэл сүүдрээр амилна. Уран барилгын бүтээлүүдийг сүрлэг (гудамж , талбайд байрлах хөшөө , дурсгалын цогцолбор ), суурь (музей, үзэсгэлэнгийн зориулалттай ), чимэглэлийн ( гол төлөв уран барилгад зориулагдсан ) баримал гэж ангилдаг.

Page 7: Дүрслэх урлагийн түүх
Page 8: Дүрслэх урлагийн түүх

Уран зураг.Хавтгай гадаргуу дээр өнгө , зураас , гэрэл сүүдрэээр хүний амьдралыг орчинтой нь төдийгүй өнгөрсөн , одоо , ирээдүйтэй нь үзүүлэх боломж уран зурагт бий. Уран зургийг зориулалтаар нь сүрлэг ба суурь уран зураг хэмээн ангилдаг. Сүрлэг уран зураг нь байшин барилгын гадаад , дотоод хана , таазанд зориулсан , том хэмжээтэй , бөх бат хийцтэй туурган зураг-фреска ( итали , fresco-хуурай шавар ханан дээр тусгай жороор найруулсан байгалийн шороон будгаар зурах урлаг ) , чулуун шигтгэмэл-мозайка ( итали , mosaico-өнгө бүрийн жижиг чулуунуудыг мөн металл , шил , мод зэрэг оролцуулах явдал ч байна ) шавар гадаргуу дээр зээглэн шигтгэж бүтээдэг зураг , шилэн зүймэл-вижрат (франц, vitrage-барилгын цонх , хаалганд төмрөөр гаргасан дүрслэлээ өнгө бүрийн шилээр зүйж таглах урлаг ) бүтээлүүд юм. Суурь уран зургийг музей , үзэсгэлэн , орон гэртээ дэлгэн толилуулах зориулалтаар бүтээх ба байрлалыг нь сольсон ч ач холбогдол болон бие даасан байдлаа алддаггүйгээрээ онцлог.

Page 9: Дүрслэх урлагийн түүх
Page 10: Дүрслэх урлагийн түүх

Уран бүтээлч. Микеланжело БуонарротиСикстины сүмийн таазны зураг 600 кв.м 1508-1512 он Итал Ром хот

Page 11: Дүрслэх урлагийн түүх
Page 12: Дүрслэх урлагийн түүх

Зураасан зураг.Уран сайхны илэрхийллийн гол арга нь зураас болох энэхүү урлагийг хүн төрөлхтөн хамгийн анх бий болгожээ. Зураасан зурагт өнгө чухал биш ч хөгжлийнхөө явцад арга ажиллагаа нь олшрох тусам өнгийг өргөн дэлгэр хэрэглэх болов. Зураасан зургийг зориулалтын хувьд суурь ( хар зураг , бар зураг )ба үйлдвэрлэлийн (номын чимэг , зурагт хуудас гэх мэт ) гэсэн 2 хэсэгт хуваах ч бүтээх арга барил , ашиглалт зэргээс хамаарч олон зүйлд ангилдаг. Зураасан зургийн гол төрлийн нэг хар зургийг ихэвчлэн зузаан , нимгэн янз бүрийн цаасан дээр нүүрс , харандаа , сангина ( латин , sanguis-цус-бараан , улаан хүрэн өнгийн зөөлөн харандаа ) -аар бүтээхээс гадна үзэг , бийрийн тусламжтайгаар бэх , усан будаг зэргээр зурдаг ба эдгээр арга барил нь дүрслэх урлагийн бусад төрлүүдийн эх үндэс болдгоороо онцлог юм.

Page 13: Дүрслэх урлагийн түүх
Page 14: Дүрслэх урлагийн түүх

Хүний ахуйн хэрэглээг уран сайхантай хослуулдаг энэхүү урлаг маш олон төрөл хэсэгт хуваагддагийн дээр хамгийн хатуугаас хамгийн зөөлөн хүртлэх төрөл бүрийн материалыг ашигладгаараа бусад урлагаас өвөрмөц. Тэдгээр нь хэлбэр,өнгө, хийц маяг, чимэглэлээрээ бие биенээсээ эрс ялгарна. Хийх арга барилаас хамаарч дархан, сийлбэр, оёдол, гэх мэтчилэн хуваагдахаас гадна бүтээх хэрэглэгдэхүүнээсээ шалтгаалж арьс, даавуу, эсгий, шил, мод, төмөр, шаазан, шавар урлал гэж нэрлэгдэнэ. Түүнчлэн гоёл чимэглэлийн урлагт төрөл бүрийн ахуйн хэрэглээний эд зүйлс хамаарагддагаас тавилга, сав суулга, хувцас гэх зэргээр төрөлждөг болой. Гоёл чимэглэлийн урлагт хээ угалзыг өргөн хэрэглэдэг ба тэдгээр нь гарал үүслийн хувьд ургамалын, амьтны, геометрийн гаралтай хээ угалз гэж ангилагдана. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон гоёл чимэглэлийн урлаг нь тухайн цаг үеийн төдийгүй, хувь хүний гоо зүйн таашаалын хэмжүүр билээ.

Гоёл чимэглэлийн урлаг

Page 15: Дүрслэх урлагийн түүх
Page 16: Дүрслэх урлагийн түүх

Урлагийн жанр. Дүрслэх урлагт хөрөг, байгаль, натюрморт, аж байдлын, түүхийн гэсэн үндсэн жанр (франц.genre-төрөл- уран сайхны бүтээлүүдэд нийтлэг үзүүлдэг зүйлүүдийг урлагийн түүхэнд ийнхүү нэрийдэх болсон ба урлагийн бүхий л салбарт хэрэглэдэг. Тухайлбал, хөгжимд-симфони, кантат, утга зохиолд- роман, өгүүллэг, найраглал гэх мэт)-ууд бий. Эдгээр нь бас дотроо хуваагдана. Тухайлбал, хөрөг нь нэг хүний, бүлэг хүмүүсийн, цээж болон толгойн хөрөг, байгаль нь хотын, далайн гэх мэт. Энэхүү ангилал (15-16-р ) зуунд бий болсон .Хөрөг бүтээлд аливаа хүний давтагдашгүй дүр төрх, зан чанар, ахуйн ертөнц, онцлог шинжээр зогсохгүй түүхэнд гүйцэтгэмэн үүрэг, нийгэмд эзлэх байр сууурийг нь хүртэл тодотгон үзүүлдэг. Үүгээрээ хөрөг нь хэсэгт хугацааны дараа чухал баримт болж улмаар түүхийн жанрт хамарагдана.

Page 17: Дүрслэх урлагийн түүх

Аж байдлын: зураг нь хүний өдөр тутмын амьдрал, үндэстэн ястны өвөрмөц ёс заншил, ахуй орчинг харуулдаг.

Байгаль-ийн: бүтээлүүд нь хүний нөлөөгөөр өөрчлөгдөж буй эсвэл унаган төрхөөрөө байгаа байгаль дэлхийн тухай өгүүлэх авай.Натюрморт: (франц nature morte-амьгүй байгаль) гэдэг нь аливаа биет эд юмын дүрсийг үзүүлээд зогсохгүй тэдгээрийг эзэмшигч хүний тухай давхар өгүүлдэгээрээ онцлог урлаг юм.17-р зуунаас дөнгөж бие даасан жанр болсон.

Page 18: Дүрслэх урлагийн түүх

Дүрслэх урлагийн түүхийг судлахын ач холбогдол

-Урлаг нь бүтээсэн ард түмнээ мөнхөлдөг.Дүрслэх урлагийн тухай нийтлэг болон өвөрмөц зүй тогтлыг нийгмийн

хөгжлийн түүхтэй нь уялдуулан шинжлэгч урлаг судлал нь бүтээл туурвилын эх сурвалж, уран сайхны сэтгэлгээний онцлог, нийгэмд гүйцэтгэх үүрэг, бүтээсэн арга барил зэргийг зураач урчуудын намтар түүхтэй нь авч үздэгээрээ цогц мэдлэг олгодог.

Урлаг зөвхөн танин мэдэхүйн ач холбогдолтой бус түүгээр дамжуулан гоо сайхны таашаалыг төлөвшүүлэх, улмаар хүний мэдрэхүй, оюун санааг хөгжүүлэх, авъяас билгийг нээх, бүтээн туурвих урам зоргийг бадраадаг билээ. Хүний ухамсарт үйл ажиллагааны төгөлдөр хэлбэр болсон урлаг эргээд хүнийхээ өв тэгш хөгжилд хамгийн гол үүрэгтэй. Тиймээс ч урлагийн танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргийг шинжлэх ухаантай адилтган үздэг. Гэхдээ орчлонгийн зүй тогтол, юмс үзэгдлийг уран сайхны тодорхой дүрслэлээр үзүүлдэг өвөрмөц хэв шинжээрээ урлаг шинжлэх ухаанаас ялгаатай. Амьдралын үзэгдэлд гоо зүйн үнэлгээ өгөх, түүний эрээн барааныг дэлгэх, тунгаан шүүх, харанхуй бүдүүлгийн эсрэг уриалан тэмцэх, яруу сайхан гэрэлт ирээдүйд тэмүүлэх эрч хүчийг хайрладагаараа урлаг нь нийгмийн хөгжилд хөдөлгөгч хүч манлайлагч болсоор иржээ.