ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

26
Ургамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх Эртний хүмүүс орон сууц, хоол унд, хувцас хунар, багаж зэвсэг хийх зэрэгт ургамлыг ашигладаг байсан бөгөөд түүний үйрмэг үндэс, шүүслэг булцуу, үр жимсийг цуглуулж хоол хүнсэндээ хэрэглэх, овоохойгоо барих, иш навчийг нь түүж гал түлэх, түүнчлэн өвсөн эм бэлтгэх зэрэг ахуй амьдралдаа өргөн ашиглаж байгалийн ургамалтай ямагт харьцаж иржээ. Ургамал судлалын шинжлэх ухааныг сонгодог утгаар нь хөгжүүлэх үйлсэд Шведийн нэрт биологич Карл Линней /1707-1778/ их хувь нэмэр оруулсан бөгөөд түүний сургаал нь орчин үеийн ургамлын ангилал зүйн үндэс суурь нь болж байна. К.Линней ургамлыг цэцгийн тоос, үрэвчийн болон дохиурын тоо хэмжээ, байршил зэрэг энгийн шинжүүдийг ашиглан ангилалаа хийсэн нь хэдийгээр зохиомол болсон ч биеэ даасан анги, баг, овог, төрөл, зүйл, хувилбар хэмээн ангилал зүйн үндсэн нэгжүүдийг шинээр тогтоож “хос нэршлийн зарчим” гэгчийг боловсруулан гаргасан нь өдгөө нэгэнт хэрэглэгдсээр байна. Мөн ургамлын 1200 орчим төрөлд багтах 8000 гаруй зүйлийг тодорхойлон бичиж, анх удаа шинжлэх ухааны нэр оноожээ. К.Линнейгээс ургамлыг ангилах оролдлогыг 1812 онд Швейцарийн ургамлын ангилал зүйч О.Декандоль хийсэн бөгөөд түүнээс хойш ургамлын ангилал зүйн систем шинэчлэгдсээр байна.

description

3000

Transcript of ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Page 1: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Ургамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Эртний хүмүүс орон сууц, хоол унд, хувцас хунар, багаж зэвсэг хийх зэрэгт ургамлыг ашигладаг байсан бөгөөд түүний үйрмэг үндэс, шүүслэг булцуу, үр жимсийг цуглуулж хоол хүнсэндээ хэрэглэх, овоохойгоо барих, иш навчийг нь түүж гал түлэх, түүнчлэн өвсөн эм бэлтгэх зэрэг ахуй амьдралдаа өргөн ашиглаж байгалийн ургамалтай ямагт харьцаж иржээ.

Ургамал судлалын шинжлэх ухааныг сонгодог утгаар нь хөгжүүлэх үйлсэд Шведийн нэрт биологич Карл Линней /1707-1778/ их хувь нэмэр оруулсан бөгөөд түүний сургаал нь орчин үеийн ургамлын ангилал зүйн үндэс суурь нь болж байна. К.Линней ургамлыг цэцгийн тоос, үрэвчийн болон дохиурын тоо хэмжээ, байршил зэрэг энгийн шинжүүдийг ашиглан ангилалаа хийсэн нь хэдийгээр зохиомол болсон ч биеэ даасан анги, баг, овог, төрөл, зүйл, хувилбар хэмээн ангилал зүйн үндсэн нэгжүүдийг шинээр тогтоож “хос нэршлийн зарчим” гэгчийг боловсруулан гаргасан нь өдгөө нэгэнт хэрэглэгдсээр байна. Мөн ургамлын 1200 орчим төрөлд багтах 8000 гаруй зүйлийг тодорхойлон бичиж, анх удаа шинжлэх ухааны нэр оноожээ. К.Линнейгээс ургамлыг ангилах оролдлогыг 1812 онд Швейцарийн ургамлын ангилал зүйч О.Декандоль хийсэн бөгөөд түүнээс хойш ургамлын ангилал зүйн систем шинэчлэгдсээр байна.

Английн эрдэмтэн Н.Грю /1682/, Италийн эрдэмтэн М.Мальпиги нарыг ургамлын анатомийг үндэслэгчид гэж үздэг бөгөөд тэд 1671 онд ургамлын эсийн бүтцийг нарийвчлан судалж, навчны судал дахь гуурс зэргийг анх нээжээ.

Германы ургамал судлаач Гельс /1677-1761/ ургамлын эсийн шүүсний хөдөлгөөн, үндэсний даралт, навчны ууршилт зэрэг үзэгдлүүдийг илрүүлж туршлагаар баталсан билээ.

Page 2: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

1771 онд Английн эрдэмтэн Ж.Пристли ургамал хүчилтөрөгчийг үүсгэх чадвартай буюу фотосинтезийн үзэгдлийг илрүүлсэн нь томоохон нээлт болов.

Үүнээс хойш 1825 онд Чехийн эрдэмтэн Я.Пуркину эсийн протоплазм, 1831 онд Английн биологич Р.Браун эсийн бөөм, 1838-1839 онд Германы эрдэмтэн Т.Шванн, М.Шлейден нар эст бүтцийн онолыг, 1842 онд М.Шлейден бөөмхөн, 1890 онд Альпиян митохондри, Италийн эмч эрдэмтэн К.Гольдж 1898 онд Гольджийн аппарат зэргийг тус тус илрүүлсэн нь ургамлын анатоми-цитологийн чиглэлийн судалгаа шинэ шатанд гарсныг илтгэнэ.

Оросын гарамгай эрдэмтэн И.В.Мичурин/1855-1935/ ургамлын шинэ сорт гаргах үйл хэрэгт өөрийн амьдралын 60 гаруй жилийн шаргуу хөдөлмөрөө зориулсан.

Өнөө үед ургамлын биотехнологи, молекул биологи, эсийн инженерчлэлийн чиглэл илүү хурдацтай хөгжиж байна.

Ургамал судлалын шинжлэх ухааны судлах зүйл

Ургамал судлал бол биологийн шинжлэх ухааны нэг хэсэг мөн. Биологийн шинжлэх ухаан амьд байгалийн үүсэл, хөгжил, түүний мөнхийн хөдөлгөөн хувиралтуудыг судалдаг юм. Иймээс хамгийн эгэл бүдүүлэг бүтэц бүхий бие махбодиос эхлэн нарийн бүтэцтэй бие махбодь хүртэл бүгдийг хамааруулан тэдгээрийн хөгжлийн хуулийг судалдаг юм.

Page 3: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

I

Ургамал судлал гэдэг бол ургамлын амьдрал, бүтэц, өсөлт хөгжилтийн зүй тогтолыг судлах шинжлэх ухаан мөн. Ургамлын судлал нь хэлбэр зүй (морфологи), дотоод бүтэц (анатоми), физиологи, ангилал зүй, газарзүй, экологи, геоботаник зэрэг үндсэн хэлбэрүүдээс бүрдэл болно.

Хэлбэр зүй (морфологи) бол ургамлын хэлбэр, гадна бүтэц, янз бүрийн эрхтэний байршил, түүний дүрс хувирлыг судалдаг.

Ургамлын ангилал нь хэлбэр дүрс, гарал үүслээр ургамлыг тодорхой нэгжүүдэд ангилан, улмаар ургамлын аймгийг судлахад эмх журамтай болгох хэсэг юм. Мөн ургамлыг ангилахад (дүрс) тооцоолох ажил хамаарагдана.

Дотоод бүтэц (анатоми) ургамлын ямар нэг эрхтэний бичил бүтцийг (эс, эд тэдгээрийн гарал, хөгжил гэх мэт )-ийг судална.

Ургамлын физиологи ургамлын биед явагдаж буй амьдралын чухал явцуудыг (хооллох, амьсгалах, бодисын солилцол, өсөлт хөгжилт гэх мэт) судална.

Ургамлын газар зүй өнгөрсөн ба одоо үед дэлхий дээр ургаж байсан болон ургаж байгаа ургамлын байршил, тодорхой зүйл, бүлэг ургамлын тархалт зэргийг судална.

Page 4: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Геоботаник: ургамлын бүлгэмдлийг гадаад орчны нөхцөлтэй уялдуулан судална.

Фитопатологи: Байгалийн ба таримал ургамлын өвчин, өвчин үүсгэгч, түүний илрэх шинж, тэмцэх арга зүйг боловсруулдаг.

Нөөц баялаг:Байгалийн ба таримал ургамлын тархац, нөөц баялаг, ургацын хэмжээ, түүний чанар, түүнийг зөв зохистой ашиглах, гоц ашигт ургамлын биохимийн найрлага, түүний нөхөн төлжилт, үржлийн биологийн онцлогийг нарийвчлан судална.

Лекц2 Ургамлын дотоод бүтэц

(Эсийн бүтэц, үүрэг)

Page 5: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Эс нь өөрийгөө шинэчлэх, дахин бий болгох, өөрийгөө зохицуулах чадвартай хамгийн жижиг биологийн систем юм. Эс нь урт удаан эволюцийн дүнд бөөм, цитоплазм хоёроос тогтох болсон. Эс нь гадаад орчноос мембранаар тусгаарлагдсан байдаг. Янз бүрийн эс хэлбэр, хэмжээгээрээ ялгаатай байдаг. Эсийн хэлбэр нь түүний үүргээс хамаардаг.

Эсийн гадаад бүрхүүл- Мембран ба түүний гадаргуу дээрх нүүрс-усны давхраанаас эсийн гадаад бүрхүүл тогтдог. Ургамлын эсийн бүрхүүлийн нүүрс-усны давхраа зузаан байх бөгөөд эслэгээс тогтоно. Эсийн мембраны зузаан 6-10 нм байдаг.

Бүтэц - Эсийн мембран нь уураг ба лилидийн молекулаас бүрдэнэ.

Үүрэг - 1. Мембран нь эсийг гадаад орчноос тусгаарлаж гэмтлээс хамгаалдаг, 2. эсийн хэлбэр олон янз байх нь мембранаас хамаардаг, 3. эсийн бодисын ба энергийн солилцоонд мембран чухал үүрэгтэй. 4. Эсийн мембраны мэдрэмтгий хэсгүүд цочролыг хүлээн авч дамжуулдаг, 5. Эдийг бүрдүүлж буй эсүүдийн хоорондын холбоог мембран хангадаг, 6. эсийн мембран гэмтсэн хэсгээ нөхөх чадвартай.

Эсийн цитоплазм - Эсийн цитоплазм нь гиалоплазм, органоидууд, оршихуун гэсэн гурван хэсэгтэй.

Гиалоплазм - гэж эсийн дотоод шингэн орчныг нэрлэнэ. Гиалоплазмын дотор органоидууд, оршихуун байрлана. Энэ органоид, бөөм зэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог гиалоплазм хангадаг. Энэ шингэн орчинд эсийн олон янзын үйл ажиллагаа явагдана. Гиалоплазмын зуурамтгай чанар өөрчлөгдөж байдаг. Оршихуун - Эсийн амьдралын үйл явцад ашиглагдаж, дахин хуримтлагдаж байдаг

Page 6: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

тогтворгүй бүтэц юм. Гликоген, цардуул, тосны дуслууд, уураг зэрэг нь тэжээлийн зориулалттай оршихуунд багтана.

Органоидууд - гэж эсэд тодорхой үүргийг гүйцэтгэдэг цитоплазмын тогтвортой бүрэлдэхүүн хэсгийг нэрлэдэг.

Эндоплазмын тор- Бүтэц:Эндоплазмын торын хөндий суваг хоорондоо нийлж салаалан салбарлаж эсийн цитоплазмыг хэрж байрладаг. Энэ хөндийсувгуудын хана мембранаас тогтоно.

Үүрэг: Эндоплазмын тор эсийн дотоод талбайг нэмэгдүүлж, эсийг олон тасалгаанд хувааж ферментийн системийг тусгаарладаг. Эндоплазмын барзгар тор уургийн нийлэгжилтэнд оролцдог. Гөлгөр тор нүүрс-ус, тосны нийлэгжилтийг явуулдаг. Ийм учир эндоплазмын тор эсийн доторх бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Рибосомууд - Бүтэц:Рибосом нь бөөрөнхий үрлэн хэлбэртэй. Тэр хоёр бяцхан хэсгээс тогтоно.

Үүрэг: Уургийг нийлэгжүүлдэг. Рибосом бөөмхөнөөс үүсэж цитоплазмд шилждэг.

Лизосом – Бүтэц: бяцхан үрлэн биес юм. Лизосом уураг, нүүрс-ус задалдаг 40 гаруй фермент агуулдаг.

Page 7: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Үүрэг: зсэд орж ирсэн бүх тэжээлийн бодисыг боловсруулахад оролцоно. Лизосом үхэж үрэгдсэн эсийн хэсгүүдийг уусгаж хайлуулах чадвартай. Гольджийн комплекс– Бүтэц: энэ органоид торлог ба савханцар хэлбэртэй.

Үүрэг: Эндоплазмын торон дээр нийлэгжсэн бодис түүний суваг хоолойгоор дамжин Гольджийн комплекст хуримтлагдана. Дараа нь гуурс хоолойн үзүүрт том жижиг цэврүү болж улмаар цитоплазмд тасран орно. Эдгээр бодис эсийн амьдралын үйл ажиллагаанд зарцуулагдах буюу эсвэл эсээс гадагш ялгардаг,

Митохондри - Бүтэц: бөөрөнхий, зууван, савханцар, утаслаг хэлбэртэй биес юм. Митохондри гадаад орчноос хоёр мембранаар тусгаарлагдана

Үүрэг: амьсгал бол митохондрийн чухал үүргийн нэг юм. Чухамхүү амьсгал эсэд хэрэгтэй энергийг бэлтгэж өгдөг. ГФА-г нийлэлжүүлдэг.

Эсийн төв - Бүтэц: Эсийнтөв нь 1 буюу 2 центриолиос тогтоно. Эсийн

төв бөөмийн ойролцоо оршдог.

Үүрэг: Эсийн хуваагдлын үед хуваагдлын аппаратыг (эсийн туйл

ээрүүлийн бие) бүрэлдүүлнэ.

Пластидууд - Пластидууд зөвхөн ургамлын эсэд байдаг. Пластидууд дотроо ногоон хлоропласт, шар, шаргал, улаан хромопласт, өнгөгүй лейкопласт гэсэн гурван байдаг.

Page 8: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Үүрэг:Хлоропласт нь фотосинтезийн урвалыг явуулж органик бодисыг нийлэгжүүлнэ.

Бөөм - Амьтан, ургамлын эс нь бөөмтэй байна. Ихэнх эс нэг бөөмтэй. Гэвч хоёр түүнээс олон бөөмтэй эс тохиолдоно.

Бүтэц:Хуваагдаагүй эсийн бөөм хоёр давхар мембранаас тогтсон бүрхүүлтэй. Бөөмийн бүрхүүл олон тооны нүх сүвтэй. Энэ нүх сүвүүдээр нь бөөм цитоплазмын хооронд бодисын солилцоо явагддаг.

Үүрэг:Бөөм нь бие махбодын бүхий л шинж тэмдгийн тухай мэдээллийг хадгалах үүрэгтэй. Эсийн хуваагдлын үед бөөм энэ мэдээллийг төл эсүүдэд дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.

Лекц3 Ургамлын эд /бүрэлдүүлэгч, бүрхүүл, үндсэн эд/

Page 9: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Бүтэц, гүйцэтгэж байгаа үйл ажиллагаагаараа төсөөтэй, ойролцоо үүсэл гаралтай бүлэг эсийг эд гэнэ. Эд нь уснаас хуурай газар ургамал гарч хөгжсөнтэй холбоотой юм. Харин хуурай газар үүссэнээр ургамал хөрс, агаар зэрэг янз бүрийн орчин нөхцөлтэй харьцах болсон. Энэ янз бүрийн нөхцөлд олон янзын үйл ажиллагаа гүйцэтгэдэг бүлэг эсүүд бий болсон нь олон янзын эд буй болох нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Эдийг гүйцэтгэж байгаа үүрэг, үүсэл гарлаар нь 6 бүлэг болгодог. Үүнд: 1. Бүрэлдүүлэгч эд 2. Бүрхүүл эд 3. Үндсэн эд 4. Механик эд 5. Дамжуулах эд 6. Ялгаруулах эд гэж хуваадаг.

Бүрэлдүүлэгч эд буюу меристем

Бүрэлдүүлэгч эд гэдэг нь эсүүд нь идэвхитэй хуваагдаж олширдог. Энэ эдийн нөлөөгөөр ургамал өсч томордог. Бүрэлдүүлэгч эдийг үүсэл гарлаар нь анхдагч, хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч бүрэлдүүлэгч эд гэж организмын хөгжил хамгийн эхэлж явагдаж байгааг хэлнэ. Организмын хөгжлийн эхлэл үр тогтсон өндгөн эсээс буй болсон хөврөл юм. Бүрэлдүүлэгч эд үндэс, иш, мөчрийн үзүүрт ба эрхтэний бусад хэсгүүдэд байрладаг.

Зураг

Бүрэлдүүлэгч эдийг байрлалаар нь 4 хуваадаг. Үзүүрийнх иш, мөчир, үндэсний үзүүрт, хажуугийн х нь тэнхлэг эрхтэний гадаргуутай зэрэгцээгээр байрлана. Завсрын , нөхвөрийн гэж ялгадаг.

Бүрхүүл эд

Бүрхүүл эд нь ургамлыг хатах, даарах, хөрөх, хөлдөх, гэмтэхээс хамгаалдаг. Энэ эд нь ургамлын үндэс, иш, мөчир, навч, нахиа, цэцэг, үр жимс зэрэг бүхий л эрхтнийг гадна талаар нь бүрхэж байдаг. Бүрхүүл эдийг анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч бүрхүүл эд нь хамгийн залуу мөчир, навчийг бүрхэж байдаг

Page 10: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

бөгөөд нэг эгнээ амьд эсээс тогтдог. Анхдагч бүрхүүл эд буюу эпидермийн гадна талд үс, өнгөр, амсар зэрэг олон янзын үүрэг бүхий зүйлүүд байрладаг.

Гэхдээ ургамал бүхэнд үслэг өнгөр байдаггүй. Ургамлын үслэг нь олон янзын хэлбэртэй байдаг. Үслэг ихэвчлэн өндөр уулын зохимон, банздоо, говь, цөлийн хас зул, шар толгой зэрэг ургамалд байдаг. Харин өнгөр нь говь цөлийн лууль мэтийн ургамалд элбэг тохиолддог.

Амсар нь тах хэлбэрийн 2 эсээс тогтох бөгөөд усны ууршилтыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоёрдогч бүрхүүл эд буюу перидерма. перидерма ихэвчлэн модлог ургамалд байх бөгөөд ургамлын иш бүдүүрэхийн хирээр анхдагч бүрхүүл эд буюу эпидермийн эс үхэж өөрчлөгдөн, хоёрдогч бүрхүүл эд перидермй илчүү, холтсыг үүсгэж бий болгодог. Энэ нь олон давхраас тогтох учраас гадаад орчинтой харьцахад зориулагдсан завсартай байдаг.

Үндсэн эд

Ургамлын бие болох янз бүрийн эрхтнүүдийн ихэнх хэсгийг үндсэн эд бүрдүүлдэг. Үндсэн эд нь ургамалд шим тэжээлийн бодис, усыг нөөцлөхөөс гадна агаарыг хадгалдаг. Үндсэн эд дугтуй, зууван, бортгон зэрэг янз бүрийн хэлбэртэй нимгэн ханатай амьд паренхим эсээс тогтдог. Үндсэн эд иш, мөчрийн төв хэсэгт ба навч үр жимсний шүүслэг хэсэгт байна.

Үндсэн эдийг гүйцэтгэж байгаа үүргээс нь шалтгаалаад ассимляцийн, нөөцлөгч, шингээгч, агаарын гэх зэргээр хуваадаг.

-Ассимлецийн буюу паренхими эд. Энэ эдэд ургамлын фотосинтезийн үйл ажиллагаа явагддаг. Ассимляцийн эд нимгэн ханатай хлоропластыг агуулсан амьд паренхими эсээс тогтдог. Энэ эд нь навч, залуу мөчирт элбэг байна.

Page 11: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

-Нөөцлөгч эд. Нөөцлөгч эд нь ургамлын хөгжлийн явц дахь бодисын солилцооны бүтээгдэхүүн болох уураг, өөх тос, нүүрс ус зэрэг шим тэжээлийн бодисыг нөөцөлдөг. Нөөцлөгч эд нь ургамлын янз бүрийн эрхтэнүүдэд өргөн тархсан байдаг. Үрт ургамалд ихэвчлэн үрийн хөврөл, эндоспермд ба ургамлын булцуу, сонгино, зузаарсан үндэс, ишний голчид байрладаг.

Ус нөөцлөгч эд. Энэ эд нь нимгэн ханатай, ус агуулагч том эдүүдээс тогтдог бөгөөд махлаг, шүүслэг ургамлын иш навчинд байдаг. Шүүслэг буюу суклент ургамал нь хур тунадас бага ордог, чийгийн хангамж дутагдалтай хуурай уур амьсгалтай газар нутагт өргөн тархдаг.

Агаарын эд. Агаарын эдийн эс хоорондын зай их байдаг бөгөөд ус намгийн ургамалд элбэг байдаг. Гэхдээ хуурай газрын ургамалд ч тохиолддог. Энэ эд дотроо хий агуулдаг учир усны ургамлыг хөнгөн байлгаж хөвөхөд хялбар болгож байгаа юм.

Шингээгч эд. Энэ эд нь зөвхөн үндэст байх бөгөөд үндэсний сорох бүсэд байдаг. Газрын хөрснөөс эрдэс бодис болон усыг шингээж авах үүрэгтэй юм.

Лекц4 Ургамлын эд /механик, дамжуулах, ялгаруулахэд/

Page 12: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

4. Механик буюу тулгуур эд.

Механик эд нь ургамлын эрхтнийг бат бэх байлгадаг, тулгуурын үүрэг гүйцэтгэдэг юм. Энэ эд гадны ямарваа нэгэн механик үйлдэл, салхи шуурга, цас, бороо зэрэг элдэв хүчний нөлөөлөлд тэсвэртэй байлгахад зохицож хөгжсөн юм. Ургамлын эрхтнүүд хөгжихийн хирээр механик эдийн хөгжил явагддаг. Ийм учраас ургамлын хамгийн залуу хэсэгт механик эд байдаггүй. Механик эд бусад эдтэй холбоотойгоор ургамлын их биеийг бүтээдгээс түүнийг тулгуур эд гэж нэрлэдэг. Механик эд ургамлын иш, мөчир, навчны бариул, цэцгийн шилбэ зэрэгт илүү хөгжсөн байдаг.

Энэ эд нь голдуу иш мөчир, үндэсний эпидермийн дор юм уу тэдгээрийн төв хэсэгт байрладаг. Механик эдийн эсийн хана ихэд зузаарсан байдаг бөгөөд үхэснийхээ дараа ч гэсэн амьд зүйлээр дүүргэгдэн тулгуурынхаа үүргийг гүйцэтгэж чаддаг. Механик эдийг эсийн хэлбэр дүрс, хананы химийн найрлага, зузааралтын байдлаар колленхими, склеренхими, скерейд гэсэн хэлбэрт хуваадаг.

Колленхими эд: нь ишний анхдагч бүрхүүл эдийн дор юмуу навчний бариул, өвслөг ургамлын ишний хавирга, гүрвэнгээр тохиолддог. Үндсэнд колленхими ховор тохиолддог. Колленхимийн эдийн эсүүд амьд бөгөөд эсийн хана нь моджоогүй учир эрхтний өсөлтөнд саад болдоггүйн дээр хлорофиллын мөхлөг агуулагддаг.

Склеренхими эд: эсийн хана нь жигд зузаарсан, модожсон байдаг учир ургамлын биед бат бөх чанарыг буй болгодог чухал механик эд юм. Склеренхимийн эсүүд тодорхой шатанд протопласт нь үгүй болж зөвхөн тулгуурын үүргийг гүйцэтгэдэг, үхсэн эс болж хувирдаг. Тэдгээрийн эсийн хана зузаарахын зэрэгцээ эс хоорондын зай бараг байхгүй бөгөөд лигнин бодис хуримтлагддагаас бат бөх чанар улам нэмэгддэг юм. Склеренхимийн эсийн хана нүх сүвтэй байдаг.

Склереид нь механик эдийн үндсэн элементийн нэг бөгөөд ихэвчлэн үндсэн паренхими эсээс үүсч хөгждөг бөгөөд түүний бүрхүүл нь зузаарч лигнинждэг.

Page 13: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Бүрэн болсон склереидын хэлбэр хүчтэй өөрчлөгддөг. Склереид хэлбэрийн эсүүд зарим ургамлын иш навч, үр жимсэнд байдаг.

5. Дамжуулах эд

Дамжуулах эд нь ус болон түүнд ууссан шим тэжээлийн бодисыг ургамлын биеэр тархаах үүрэгтэй. Ургамлын бие нь хөрс агаар гэсэн хоёр орчинд байрладагтай холбоотойгоор уг эд үүсч бий болсон юм. Үүнтэй холбоотойгоор дамжуулах эд шим тэжээлийн бодисыг хоёр чиглэлээр зөөвөрлөдөг. Үндэснээс навчинд усанд ууссан эрдэс бодисыг хөөрөх чиглэлээр зөөвөрлөдөг. Харин навчинд нийлэгжилтийн үр дүнд бий болсон органик бодисыг үндэс болон бусад эрхтнүүдэд буурах гүйдлээр дамжуулдаг. Хөөрөх гүйдэл модлогоор, харин буурах гүйдэл нь долонгоор дамждаг.

Модлог буюу флоэм. Үндэснээс модлогоор навчинд ус ба түүнд ууссан эрдэс бодис дамжин очдог. Модлогийн бүрэлдэхүүнд бүтцийн хувьд янз бүрийн элементүүд оролцох ба тэдгээр нь дамжуулах, нөөц бодис хадгалах болон түшиг тулгуурын үүрэг гүйцэтгэдэг. Эрдэс бодисууд модлогийн трахейд, цорго гэсэн элементээр зөөвөрлөгддөг.

Долон буюу ксилем. Нарийн нийлмэл дамжуулах эд бөгөөд түүгээр навчинд фотосинтезийн үйл ажиллагааны дүнд буй болсон бүтээгдэхүүн навчнаас зөөвөрлөгдөн, ургах шовгор, газрын доорх эрхтэн, боловсорсон үр ба үр жимсэнд ашиглагдах юм уу хуримтлагддаг. Долонгийн хэвийн үйл ажиллагааг явуулдаг ихэнх эсүүд нь амьд юм. Зарим хэсэг эсүүд үхсэн байдаг. Дамжуулах үүргийг шигшүүрийн элементүүд болох шигшүүрийн эсүүд ба шигшүүрийн хоолой гүйцэтгэдэг.

Page 14: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

6. Ялгаруулах эд

Ургамлын биед бодисын солилцооны үр дүнд үүсч буй болсон янз бүрийн бүтэц бүрэлдэхүүнтэй бодисыг гадагш ялгаруулах юмуу дотогш шингэн зүйлийг хуримтлуулдаг. Харин бодисын солилцооны хатуу бүтээгдэхүүн нь ерөнхийдөө шүүрэл гэсэн нэрийн дор явдаг юм. Ялгаруулах эдийг дотоод ба гадаад шүүрлийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

Гадаад ялгаруулагч эд үүсэл гарлаараа ихэвчлэн бүгд бүрхүүл эдтэй холбоотой байдаг.

Ялгаруулах эдэд давирхай, сүүн цорго зэрэг ордог бөгөөд давирхай нь шинэс, нарс зэрэгт харин сүүн цорго нь багваахай сүүт өвс зэрэг олон ургамалд байдаг. Ургамалд буй болсон шүүрлүүд ихэвчлэн амьтан идэхээс болон шавж ба өвчин үүсгэгч микроорганизмууд ургамлыг гэмтээхээс хамгаалдгийн дээр ургамлын тоос хүртээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цэцгэнд ялгарсан анхилуун үнэрт ба сахарын шингэнүүд болох бал юм. Бал нь нилээд нарийн зохион байгуулалттай балавчинд бий болдог.

Дотоод шүүрлийн эд тусгай эсүүдтэй байх бөгөөд ялгаруулагч, агуулагч, давирхайн суваг, эфирийн тосны суваг ба сүүн цорготой байдаг.

Усан дуслууд ургамлаас ялгардаг. Үүнийг уйлах үзэгдэл гэдэг. Навчны ирмэг юмуу үзүүр дээр байрласан тусгай амсраар шингэн дусал ялгардаг. Үүнийг гуттаци гэдэг. Ийм ургамал илүүдэл ус ба давсыг чөлөөлдөг.

Page 15: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Лекц5 Ургал эрхтэн түүний онцлог /үндэс/

Ургамлын эрхтэн нь ургамлыг агаарт болон хөрсөнд бэхэлж тогтоох тулгуурын үүрэг гүйцэтгэхээс гадна шим бодисыг бүрдүүлэх, эрдэс бодисыг хөрснөөс шингээж авах, шим тэжээлийн боддисыг дамжуулах, үржил хөгжлийг явуулах зэрэг олон талын үүрэг гүйцэтгэдэг юм. Ургамлын эрхтэнд үндэс, иш, навч, цэцэг, үр жимс ордог. Эдгээр эрхтнийг дотор нь гүйцэтгэж байгаа үүрэг, үйл ажиллагаанаас шалтгаалаад ургал ба үржлийн эрхтэн гэж хоёр хуваадаг.

Ургал эрхтэн нь үндэс, иш, навч бөгөөд үржлийн эрхтэн нь цэцэг, үр жимс юм.

Ургамлын эрхтнүүд нь орших байрлал гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаа зэргээс шалтгаалж өөрийн өвөрмөц хэлбэр, бүтэцтэй болсон байдаг.

Ургал эрхтэн түүний онцлог

Үндэс. Ургамлын үндэс нь түүнийг амьдарч буй орчинд нь бэхэлж тогтоодог бөгөөд хөрсний хооллолтыг явуулдаг үндсэн эрхтэн юм. Үндэс нь үрээс эхлэн ургадаг.

Page 16: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Үндэс бор, бор хүрэн, хар хүрэн, цайвар шар, бор шар, цайвар, хүрэн, хүрэн ягаан зэрэг янз бүрийн өнгөтэй боловч голдуу бараан өнгөтэй байдаг. Үндэс хэлбэр хэмжээгээр янз бүр. Үндэсний хэмжээ газрын дээд хэсэгтээ ямагт их байдаг. Энэ нь тэрхүү ургамлыг бат бэх тогтоож байх болон тэжээж хооллохтой холбоотой юм. Ялангуяа модлог, сөөглөг ургамлын газрын дээд хэсэг их хэмжээтэй байдаг. Үндэсний ачаар эдгээр ургамал хүчтэй салхи шуурганд ч уналгүйгээр цэх байж чаддаг. Ийм учир үндэс ихэд салаалж мөчирлөдгийн зэрэгцээ нилээд гүнд байрладаг. Үндэсний хэмжээ харилцан адилгүй байдаг.

Тухайлбал: Азарганы үндэс 6 м, хөх тарианых 2 м гаруй, хошоонгорынх 3 м, цөлийн ургамал жантаг 30 м хүртэл урт үндэстэй байдаг. Энэ нь говь цөлд ургадаг учраас хөрсний гүнээс ус сорон авахтай холбоотойгоор их урт болсон.

Үндэс олон янзын хэлбэртэй хэдий ч түүнийг үүсч хөгжсөн байдлаар нь голлосон, сахлаг үндэсний систем гэж хуваах бөгөөд гадаад хэлбэрээр нь голлосон, сахлаг, салаалсан гэж гурав хуваадаг. /Ямар ургамлын үндэс хоол болдог вэ/

-Үрийн хөврөлөөс хөгжсөн үндсэнцэр цаашид нэг гол үндэс болон хөгжсөнийг голлосон үндэс гэнэ.

-Гол үндэс гэж ялгараагүй жигд олон үндэс буталж гарсан байвал сахлаг үндэс болно. Үрийн хөврөлийн үндсэнцэр цаашид хөгжиж чадалгүй мөхсөний дараа ишний угийн үеэс нэмэлт үндэс урган хөгжсөнөөр сахлаг үндэс болно. Ихэвчлэн үетэн, сонгино мэтийн нэг талт ургамалд сахлаг үндэс хөгждөг.

Хажуугийн үндэс хүчтэй хөгжсөнөөс үүсч буй болдог хэлбэрийг салаалсан үндэс гэнэ.

Үндэс нь янз бүрийн шинж чанартай хөрсөнд байрлан өөрийн хооллолт, үржил, өсөлт хөгжилтөө явуулдаг учир түүний гадаад, дотоод бүтэц нь нилээд өвөрмөц. Үндсийг тууш дагуу огтлол хийн харахад хамгийн үзүүрт дугтуйн хэсэг байдаг. Үндэс өсөхийн хирээр хөрсний гүн рүү нэвтэрдэг тул элдэв зүйлд гэмтэхээс энэхүү дугтуй нь хамгаална. Дугтуйн хэсэг нь арай илүү бараан өнгөтэй харагдана. Үүнээс

Page 17: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

дээшхи үндэсний хэсэг нь хуваагдах, өсөх, сорох, дамжуулах гэсэн 4 бүсэд ялгардаг.

Дугтуйн ойролцоо бараг дотор нь шахуу цөөвтөр эсээс тогтсон нарийхан зурвас хэсгийг хуваагдах бүс гэнэ. Эдгээр эсүүд хуваагдснаар үндэсний эсийн тоо олширно. Үүний дээд талд өсөлтийн бүс байна. Энэ бүсийн эс өсөж торнисноос үндэс уртсах юмуу бүдүүрэх зэргээр өсч хөгждөг. Өсөх бүсийн дараа сорох бүс байна. Энэ бүсэд гадагшаа унжлага маягтай жижигхэн үслэгүүд байдаг. Эдгээр нь хөрсөнд буй ус, түүнд ууссан шим тэжээлийн бодисыг сорж авах гадаргууг ихэсгэн үндэс болон бусад эрхтний хооллолтыг явуулах үүрэг гүйцэтгэдэг. Сорох бүсийн дээд талд дамжуулах бүс бий. Дамжуулах бүс нь ус болон түүнд ууссан эрдэс бодисыг иш навчинд, тэнд үүссэн шим бодисыг үндсэнд нь өөрт нь дамжуулах үүрэгтэй.

Ургамлын үндсийг хөндлөн зүсэж харахад хамгийн гадна талаар нимгэн хальсан бүрхүүл байдаг. Энэ бүрхүүл үндсийг хамгаалахаас гадна сорох бүсийн орчимд гадагш цүлхийн үндэсний үслэгийг үүсгэнэ.

Үндэс түүний бүтэц ба гүйцэтгэх үүрэг: Үндэс ургамлынамьдралд чухалүүргийг гүйцэтгэгч вегетатив эрхтэн юм. Иш үзүүрээрээ дээш ургахад үндэс үзүүрээрээ доошоо газрын хөрсиыг өрөмдөн ургадаг байна. Үндэс ургамлын амьдралд хэд хэдэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

1. Ургамал үндэсний хээ тусламжтайгаар газрын хөрсөнд бэхлэгдэн холбогдоно.

2. Үндэс газрын хөрснөөс эрдэс бодис, ус сорон авч ургамлыг хооллоно.

Эдгээрээс гадна зарим ургамлын бэлтгэл шим тэжээлийн бодис нөөцлөх, вегетатив үржлээр үржих зэрэг нэмэлт үүргүүдийг гүйцэтгэдэг байна. Ургамлын

Page 18: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

үндэсний хөрсөн дэх тархалтанд гол нөлөө үзүүлэгч нь ус юм/57 хуу-34.зураг/. чийг ихтэй намаг хөрсөнд ургамлын үндэс муу хөгжсөнөөс түүний ихэнх хэсгүүд хөрсний өнгөн үед тархаж өөрийн хэрэгцээт чийг, агаарын авдаг байна.

Ургамлын үндэсний хөгжилтөнд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол ургаж байгаа газрын хөрс юм. ХАА-н таримал ургамлуудын ургацын хэмжээ тэдгээрийн үндэсний хөгжилтөөс хамаарна. Үндэс хэдий чинээ сайн хөгжилтэй байвал шим тэжээлийн сорон авах чадвар төдийчинээ их болж газар дээрх иш навч нь нэмэгддэг байна. Ер нь ургамлын үндэс уртаашаа ба өргөөшөө нилээд өсдөг байна. Ж: хөх тариа, буудай, арвай, эрдэнэшиш зэрэг тариалангийн үетнүүдийн үндэс газрын хөрсний гүнд 1.2-2м нэвтрэн ордог. Өвслөг ургамлаас царгасын үндэс 5-10м, гэрийн хошоонгорых 3м урт байхад манай орны Алтайн цаад говийн хөрсний ус өнгөндөө ойролцоо бөгөөд хужир, давстай хөрс хонхор газраар ургадаг ургамлын үндэс 15-20м гүнд орсон байдаг. Ихэнх модлог ургамлын үндэс 10-15м түүнээс доош гүнд хүрсэн байдаг.

Үндэсний хэлбэр дүрс: Үр ургаж эхлэхэд хөврөлийн үндэснээс гол үндэс гарч ирнэ. үрийн хөврөлөөс гарах үндэсиийг хөврөлийн үндэс гэнэ. Үндэс, иш 2-ын заагийг үндэсний уг гэнэ. Үндэсний угаас хөврөлийн анхны навч хүртэлх ишийн хэсгийг үрийн талын доод өвдөг буюу гипокотиль гэдэг /58 хуу-35 зураг/. Гол үндэснээс салбарлан гарсан үндэсийг хажуугийн үндэс гэнэ. Хажуугийн үндэс анх хэвтээ чиглэлээр ургаж аажимдаа босоо /хөрсний гүн рүү/ чигт ургадаг. Модлог ургамал дээр гол ба хажуугийн үндсүүд маш тодорхой үзэгддэг. Модлог ургамлыг зөөж суулгах ажлыг хийхдээ түүний гол үндэсний үзүүрийг тасдаж хажуугийн үндэс хүчтэй ургуулах ажлыг практик дээр өргөн хийдэг.

Лекц6 Иш түүний хэлбэрүүд

Page 19: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Үндэс навч хоёрыг холбогч үндсэн эрхтэн нь иш юм. Навч, нахиа бүхий найлзуурыг иш гэнэ. Түүн дээр навч, нахиа, цэцэг, үр жимс байрладаг. Мөн шим тэжээлийн бодисыг дээш доош нь дамжуулахын зэрэгцээ гол тулгуур эрхтэний үүрэг гүйцэтгэдэг.

Үндэсний сорсон ус ба түүнд ууссан эрдэс бодис ишээр дамжин бусад эрхтэнд очно. Харин гэрэл нийлэгжилтийн нөлөөгөөр навчинд үүссэн шим бодисыг үндсэнд дамжуулаж өгнө. Эдгээр бодис ишний дамжуулах багцаар дамждаг. Дамжуулах багц нь модлог, долон гэсэн хоёр үндсэн хэсгээс тогтдог. Модлог нь гол төлөв зузаан ханатай, модожсон үхсэн эсээс тогтдог бөгөөд үүгээр ус ба түүнд ууссан эрдэс бодис дээшээ хөөрөх гүйдлээр дамждаг. Харин навчинд буй болсон органик бодис долонгоор доошоо буурах гүйдлээр дамждаг. Долон нь нимгэн ханатай амьд эсээс тогтдог. Ишийг хөндлөн огтолж харвал дамжуулах багц нь дугуйдуу хэлбэртэй байна. Энэхүү дамжуулах багцад том том цорго шиг зүйл харагддаг. Энэ нь модлог юм. Ишээр дамжсан эрдэс ба органик бодисоор ургамлын хооллолт явагддаг. Навчинд олон янзын хэлбэр хэмжээтэй судал байдаг. Эдгээр судалд дамжуулах багцууд байрладаг. Харин иш рүү навчнаас бодис очихдоо навчны бариулаар дамждаг.

Иш харилцан адилгүй настай. Зарим модлог ургамлын иш 4-6 мянган жил насалж байхад зарим ургамлынх 30-45 хоног хүртэл ч насалдаг. Түүнчлэн ишний өндөр, бүдүүн нь харилцан адилгүй. Зарим ургамлын иш 280-300 м өндөр байхад заримынх нь дөнгөж 1.5 мм хүртэл ч өндөртэй байдаг. Голчийн хувьд хэдэн мм-ээс хэдэн арван м хүрнэ.

Ишний бүтэц: Иш нь үе, зайдмаас тогтдог. Навч байрласан хэсгийг ишний үе гэнэ. Үе хоорондын зайг зайдам гэнэ. Иймээс иш үе, зайдам хоёр нь байнга давтагддаг эрхтэн юм. Зайдмыг уртассан, богиноссон гэж хоёр хуваадаг. Уртассан зайдамтай ургамалд навч, нахиа нь хол зайтай байрлана. Харин богиноссон зайдамтай урагмалд навч, нахиа нь ойр ойрхон байрладаг.

Page 20: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Модлог болон өвслөг ургамлын ишний бүтэц хоорондоо ялгаатай. Модлог ургамал олон жил амьдарч, иш нь ихэд салаалж мөчирлөдөг. Иймд модлог ургамалд гол иш, мөчир, мөчрөнцөр, найлзуур гэдэг ойлголтууд гарч ирдэг.

Гол ишнээс гарсан олон салаа мөчир гарна. Хуучин онуудын мөчрүүдийг хэмжээ насыг харгалзан мөчир, мөчрөнцөр гэдэг бөгөөд энэ оны мөчрийг найлзуур гэж нэрлэдэг.

Ишний хэлбэр: Ишний өсөх чиглэлийн дагуу эгц босоо, өндиймөл, мөлхөө, дэлхээ, асдаг, ороодог зэрэг хэд хэдэн хэлбэрт ангилна. Хуш, нарс, холтсон цэцэг зэрэг ургамал эгц босоо иштэй. Өндиймөл иш гэж доод хэсгээрээ хөрсөн дээр хэвтээ байрлаад дээшээ эгц босоо болохыг хэлнэ.

Газар дээгүүр мөлхөж ургадаг гүзээлзгэнэ, галуун гичгэнэ мэтийн ургамал мөлхөө иштэй.

Ишийн салаалалтыг ацан, өгсөх, уруудах гэсэн гурван хэлбэрт ангилна. Мөчрүүд бие биенийхээ эсрэг байрласныг ацан салаалалт гэнэ. Энэ нь эрт дээр үүсэлтэй ургамалд ихэвчлэн тохиолддог. Өсөх хэсэг нь иш, мөчрийн үзүүрт байрласныг өгсөх салаалалт гэнэ. Оройн өсөх хэсэг үхэж, хажуугийн хэсгээсээ өсөлт явагдаж байвал уруудах салаалалт болно.

Ишний хөндлөн огтлол бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин, хөндий, далавчтай хавтгай зэрэг янз бүрийн хэлбэртэй байдаг.

Нахиа ба ишний өсөлт: Нахиа нь найлзуурын эх үүсвэр юм. Нахиа хөөж томорсны дараа хайрсаг бүрхүүл нь задарч, найлзуурын хунимал ногоон навч гардаг. Цаашдаа найлзуур уртсан, навчны хоорондох зай холддог. Нахиаг байрлалаар нь оройн, хажуугийн, өврийн гэж хуваадаг. Мөн нахианаас зөвхөн цэцэг, зөвхөн навч хөгжихөөс гадна аль аль нь хөгждөг. Үүнээс үндэслэн нахиаг цэцгийн, навчны, холимог нахиа гэж ангилдаг.

Page 21: ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх

Өвслөг ургамлын нахиа ихэвчлэн хөрсөнд юмуу хөрстэй зэрэгцээ байрладаг. Ийм учир хавар өвслөг ургамлын навч хөрсөнөөс хөгжиж эхэлдэг.