Coco Chanelийн амжилтын түүх

12
Coco chanel.ийн амжилтын түүх

Transcript of Coco Chanelийн амжилтын түүх

Page 2: Coco Chanelийн амжилтын түүх

Түүний амьдрал 1883 оны  наймдугаар

сарын 19нд   Францын Саумур хотноо айлын ганц охин болж мэндэлсэн жаахан охин дэлхийд нэр алдраа цуурайтуулах зүйл хийнэ  гэдгээ мэдээчгүй  байх. Түний эцэг эхийн талаархи мэдээ мэдээлэл тун ч ховор хомс . Бага байхад нь ээж нь нас барж, ийш тийшээ худалдаа наймаа хийж ихэнхидээ гэртээ үзэгддэгүй  аав нь түүүнийг өнчин хүүхэд асрах газарт өгсөн гэдэг. Түүнийг гэлэнмаа нар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэр л газар оёж сурахыг анх сурсан байна

COCO CHANEL 1883-1971

Page 3: Coco Chanelийн амжилтын түүх

Хувийн амьдрал       20 гарсан насандаа тэрээр Vichy , Moulins гэх мэт  шөнийн клубуудээр "Coco"  нэртэй дуу дуулдаг байсан бөгөөд , түүнд анхны харцаар дурласан Etienne Balsan  лорд  түүнд элбэг хангалуун  тансаг амьдралыг бэлэглэсэн гэдэг.Лорд болоод ч тэр үү Etienne-ийд үргэлж дээд давхаргын зочид гийчид ирдэг байлаа. Тэр дундаас  Arthur Boy Capel бол  Etienne -ий хамгийн сайн найз нь байсан бөгөөд Chanel-ийг хэн хүнээс л илүү дэмждэг нэгэн байсан ч Etienne хардалтаас болж хосуудын амьдралаас  холджээ. Тэдний амьдралд өртөх саад тотгор үгүй жаргалтай  амьдардаг байсан хэдий ч  Etienne түүнд тохирох нэгэн байсангүй. Тэрээр түүний өөрийн гэсэн дэлгүүр нээх санааг нь тийм ч их ойшоож үздэггүй байв,  Бадрангуй  хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн  Сhanel  төд удалгүй  Etienne-ээс салсан юм. 

Page 4: Coco Chanelийн амжилтын түүх

Хангалуун амьдрал нь эцэс болсон ч Channel  хэзээ ч хүсэл мөрөөдлөөсөө шантраагүй юм. Etienne -ий бэлэглэж байсан үнэтэй цэнэтэй бүхнээ зарж жижигхэн өрөө хөлслөн малгай хийж   эхэлсэн бөгөөд Arthur Boy Capel -тай дахин учирч тэдний хайр дурлалын роман нь эхэлсэн.  Цуутай зохиолчын дэмжлэгтэйгээр Сhannel  өөрийн дэлгүүрээ нээж шуугисан их амжилтых нь гараа нь эхэлсэн түүхтэй. Удалгүй Артур автомашины осолд ороход КоКо нэг их санаа зоволгүй өөрийн ажилдаа шамдан орсон юм .

Амжилтын гараа

Page 5: Coco Chanelийн амжилтын түүх

Логоны үүсэл

“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ

Page 6: Coco Chanelийн амжилтын түүх

Coco shanel.ийн оргил үе

Дайнаас болж үйлдвэрт ажиллах болсон эмэгтэйчүүдэд бариу цээжтэй, урт хормойтой уламжлалт даашинзны оронд олон цаг зогсоо ажиллахад тохиромжтой, дулаахан, хөнгөн чанарын хувцас хэрэгтэй байгааг мэдэрсэн Шанель “XX зууны эмэгтэйчүүдийн хувцас” гэж нэрлэгдсэн энгийн цамц, хүрэм, өвдөгнөөс яльгүй давсан загвартай банзал зохион бүтээж хувцас загварын түүхэнд хувьсгал хийсэн юм chanel 1926 онд Шанель орчин үеийн бүсгүйн дүрэмт хувцас болох “бяцхан хар” гэдэг өхөөрдөм нэрийг авсан богино хар даашинзыг зохион бүтээж, загварын ертөнцийн оргилд гаргасан юм. .

Page 7: Coco Chanelийн амжилтын түүх

Кокод нэгэн үзмэрч азын тоо нь “5” гэж хэлснээр 1921 оны тавдугаар сарын 5-ны өдөр худалдаанд гаргасан анхны үнэртэй усаа “Chanel ¹5” хэмээн нэрлэсэн гэдэг. Мэрилин Монрогоос сэтгүүлчид “Та юутай унтдаг вэ?” гэж асуухад “Chanel ¹5-ын хоёр дусал” гэж хариулсан нь маш том сурталчилгаа болж тэр жилдээ буюу 1953 онд “Chanel ¹5”-ын борлуулалт суга өссөн байна. Одоо ч алдартай оддоос жирийн мянга мянган бүсгүйчүүд энэ усыг эрхэмлэн хэрэглэдэг хэвээрээ билээ.

Page 8: Coco Chanelийн амжилтын түүх

1955 онд Шанель загварын ертөнцийнхнийг шагшуулсан мөрлөдөг оосортой, ширээстэй цүнхээ зохион бүтээжээ. Нээгдсэнээсээ авахуулаад хөгжлийнхөө түүхэнд “Chanel” фирм нь сонгодог, дэгжин, баян, тансаг, элит гэсэн үгийн илэрхийлэл болж чадсаныг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Кокогийн дараа Карл Лэгэрфилд пүүсийн ахлах дизайнер болсон ба хурц мэдрэмж, гайхалтай авьяаслаг түүнийг манай үеийн алдарт дизайнеруудын нэг хэмээн бахархалтайгаар хэлж болно. Лэгерфилдийн үеэс “Chanel”-ийн анхны бугуйн цаг болон нүдний шилний загварууд гарсан юм. Анхны “Unisex” буюу эрэгтэй, эмэгтэйгүй зүүж болох цагны загварыг мөн тэр бүтээсэн байна. Лэгерфилдийн үед “Chanel” пүүс өөрийн стильдээ -Зоримог -Төгс -Хосгүй -Дүрэлзсэн -Зөнч гэсэн таван шинжийг бүрдүүлсэн гэж үздэг байна.

Page 9: Coco Chanelийн амжилтын түүх

Ингээд Коко Шанел-н хэлсэн үгсээс хүргэе.

- Эмэгтэй хүн классик, мөн гайхамшигтай байх ёстой. - Дэлхийн хамгийн сайхан өнгө бол өөрт тань хамгийн зохисон өнгө.- Дээд зэргийн тансаглал үргэлж эвтэйхэн байх ёстой, тийм биш бол тансаглал биш. ( Энэ үгтэй санал нийлж байна. Хичнээн үнэтэй сайхан плате өмссөн ч нэг л зөв санагдахгүй бол тансаглал биш, хичээж байна гэсэн үг.) - Элеганс гэж шинэ плате өмсөхийн нэр биш. - Фэйшн бол архитектур. Бүх зүйл пропорцоос хамаарна. ( Үнэхээр үнэн. Үргэлж пропорцоо бодолцож байгаарай) - Эмэгтэй хүн үгүй бол, плате үгүй. - Фэйшн бол зуурдынх, харин стиль бол үүрдийнх.

Page 10: Coco Chanelийн амжилтын түүх

Кокогийн нууц ба зөвлөгөө Шанель хэзээ ч нойргүй хонож ажиллаж

байгаагүй. Нойргүй хоносны маргааш гараас юу ч гарахгүй гэж боддог байсан учир өдөрт заавал 7-8 цаг онгорхой цонхтой унтдаг байсан. Шанель ихэвчлэн жимс ногоо, загасаар хооллодог байсан. Эмэгтэй хүн ажиллаж л байх ёстой, ажил эмэгтэй хүнд эрч хүч өгдөг гэдэг . Өөрийгөө хайрла, өөрийнхөө чих, нүд, өөрийнхөө бодлыг ,өөрийнхөө нойрыг хайрла гэдэг байжээ.

•    Бүх юм таны гарт байдаг учир тэрийгээ тавьж болохгүй•    Таны царай зүс 20 насанд ямар байхыг байгалиас заяадаг, 50 тай байхдаа   ямар байх нь таниас хамаарна•    Эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах зүйл бол хэтэрхий баялаг костюм

•    Хөгшрөлт хайраас хамгаалахгүй, харин хайр хөгшрөлтөөс хамгаална. Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж бай•    Ажиллах цаг бий , хайрлах цаг бий, харин өөр цаг байхгүй

Page 11: Coco Chanelийн амжилтын түүх

1971 оны 01 сарын 10-нд 86 насандаа таалал төгсчээ.

. Тэрээр энэ тухайгаа "Би хэзээ ч эр хүний талаар шувуунаас ч  хүнд бодолд автахыг  хүсдэггүй" гэж хэлсэн бөгөөд миний бодлоор агуу хайрынхаа төлөө  ийм зүйл хийсэн мэт...

        Түүний оршуулгын ёслолын гашуудагч бүхэн Channel-ийн даашинз өмссөн байсан нь загварын ертөнцийн хатан хаан нь гагцхүү тэр байсныг гэрчлэх мэт. Түүнийг нас барснаас 12 жилийн дотор түүний ажлын хамтрагч,  дизайнер Karl Lagerfeld Channel компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлжээ.

     " Тансаг байдал энгийн , биед эвтэйхэн байх ёстой "- үгүй бол энэ нь тансаг  байж  чадахгүй "  гэсэн түүний үг үнэний ортой санагдана. Зөвхөн загварын ертөнцөөр ч барахгүй аливаа зүйл хамгийн энгийн байх тусмаа түүнийхээ хэрээр тансаг байдаг гэдгийг ойлгуулсан Coco Channel  -даа баярлалаа.

Page 12: Coco Chanelийн амжилтын түүх

Дүгнэлт

Энэхүү гайхалтай эмэгтэйн түүхтэй танилцсанаар хүн хүсэл мөрөөдөл, зорилготой байхад юунд хүрч болохыг ойлгосон. Түүний амьдрал шулуун дардан байгаагүй мөн энгийн нэг гэр бүлээс гаралтай мөртлөө дэлхийд нэрээ мөнхөлж чадсан байна. Эндээс харахад бид мөнгө, эд баялаггуй байсан ч хүсэл мөрөөдөл зорилготой амьдрах ёстой. Бид яагаад энэ гайхалтай эмэгтэйтээ адил дэлхийд нэрээ мөнхөлж болохгуй гэж........