Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

23
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ Улаанбаатар хот 2009 он Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/121 тоот тушаалын хавсралт

TAGS:

description

 

Transcript of Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

Page 1: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Улаанбаатар хот

2009 он

Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн

01/121 тоот тушаалын хавсралт

Page 2: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

I. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

II. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХОД АШИГЛАХ

ҮЗҮҮЛЭЛТИЙН ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

III. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

III.1.Баримтлах зарчим

III.2.ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэр

IV. ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ИЙГ ТООЦОХ АРГА ЗҮЙ

IV.1.Хүний хөгжлийн индексийг тооцох арга зүй

IV.2.Жендэрийн хөгжлийн индексийг тооцох арга зүй

IV.3.Жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцох арга зүй

V. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН ҮР ДҮНГ АШИГЛАХ,

НИЙТЭД ТАРХААХ

ХАВСРАЛТ 1. – ХХИ, ЖХИ, ЖЭМХ -ийг тооцох жишээ

ХАВСРАЛТ 2. - Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын

паритетаар тооцох жишээ

2

Page 3: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

АНУ – Америкийн нэгдсэн улс

ДНБ – Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЕБС - Ерөнхий боловсролын сургууль

ЖХИ – Жендэрийн хөгжлийн индекс

ЖЭМХ – Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр

МСҮТ - Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

НҮБ – Нэгдсэн үндэстний байгууллага

НҮБХХ – Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр

ОУӨЗХ – Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр

СЕХ – Сонгуулийн ерөнхий хороо

ТХЖ – Тэгшитгэсэн хувийн жин

ҮСХ – Үндэсний статистикийн хороо

ХАА – Хөдөө аж ахуй

ХАЧП – Худалдан авах чадварын паритет

ХХИ - Хүний хөгжлийн индекс

3

Page 4: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

I. Нийтлэг үндэслэл

Хүний хөгжлийн индекс (ХХИ) нь хүний хөгжлийн үндсэн хэмжигдэхүүнийг илэрхийлж, хүний хөгжлийн урт хугацааны төлөв байдлыг илэрхийлж, ерөнхий дүр зургийг харуулах хүний хөгжлийг хэмжих нийлмэл үзүүлэлт юм.

1.1. Үндэсний хэмжээнд хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцоход энэхүү аргачлалыг ашиглана.

1.2. Хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийн тооцоо нь гурван жил тутам эрхлэн гаргадаг хүний хөгжлийн үндэсний илтгэлийн албан ёсны үндсэн тоо мэдээлэл болох бөгөөд хөгжлийн ерөнхий түвшнийг хэмжих, хянах, үнэлэхэд ашиглагдана.

1.3. Хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүр, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг болох үзүүлэлтүүдийн индексийг тооцох аргачлалыг Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийн ойлголт, тодорхойлолт, арга зүйд нийцүүлж боловсрууллаа.

1.4. Энэхүү аргачлалд ХХИ, ЖХИ, ЖЭМХ–ийг тооцоход ашиглах үзүүлэлтийн ойлголт, тодорхойлт, зарчим, мэдээллийн эх үүсвэр, тооцох арга зүйг тусгав.

II. Ойлголт, тодорхойлолт

ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход ашиглах ойлголт, тодорхойлолтыг дараах байдлаар авч үзнэ.

2.1. ХХИ нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд эрүүл саруул байж, урт удаан наслах; эрдэм мэдлэг эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Үүнд:

2.1.1.Хүний амьдрах хугацааг тодорхойлох үзүүлэлтийг 0 наснаас тооцсон дундаж наслалтаар;

2.1.2.Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшингээр;

4

Page 5: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

2.1.3.Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд ногдох ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн, ам.доллар)-ээр тус тус авч үзнэ.

2.2. Жендэрийн хөгжлийн индекс нь хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох орлогын хэмжээ гэсэн 3 үзүүлэлтэд хүйсийн тэгш бус байдлыг тусгасан нийлмэл индекс юм. Үүнд:

2.2.1. Хүний амьдрах хугацааг тодорхойлох үзүүлэлтийг 0 наснаас тооцсон дундаж наслалт, хүйсээр;

2.2.2. Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин, хүйсээр;

2.2.3. Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд ногдох ДНБ, (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн, ам.доллар), хүйсээр тооцож авч үзнэ.

2.3. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр нь жендэрийн оролцооны түвшинг илэрхийлэх бөгөөд дараах гурван үзүүлэлтийг авч үзнэ. Үүнд:

2.3.1. Улс төрийн оролцоо ба шийдвэр гаргах эрх мэдлийн үзүүлэлтийг үндэсний парламент дахь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жингээр;

2.3.2. Эдийн засгийн оролцоо ба шийдвэр гаргах эрх мэдлийн үзүүлэлтийг хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин, мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жингээр;

2.3.3. Эдийн засгийн эрх мэдлийн үзүүлэлтийг ХАА-аас бусад салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн хувийн жин, ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн ам.доллар) –ийг ашиглан хэмжинэ.

2.4. Худалдан авах чадварын паритет (ХАЧП) – Тухайн улсын мөнгөний худалдан авах чадвар гэдэг нь АНУ-д нэг америк доллараар худалдан авч болох бараа, үйлчилгээний сагсыг худалдан авахад шаардлагатай тухайн орны мөнгөний хэмжээ юм.

5

Page 6: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

III. ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход баримтлах зарчим, мэдээллийн эх үүсвэр

3.1.ХХИ, ЖХИ, ЖЭМХ–ийг дараах зарчмыг баримтлан тооцно. Үүнд:

3.1.1.Тус аргачлал нь олон улсын нийтлэг аргачлалтай нийцсэн байх;

3.1.2.Үзүүлэлтүүд өөр хоорондоо холбоо хамааралтай байх;

3.1.3.Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;

3.1.4.Мэдээллийн эх үүсвэр тодорхой, мэдээлэл нь тогтмол, үнэн бодитой байх;

3.1.5.Үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх;

3.1.6.Хэмжих боломжтой, тодорхой үзүүлэлтийг сонгосон байх;

3.2. ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэр

3.2.1. Дундаж наслалт- Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, жилийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.2.2. Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин-Хүн ам, орон сууцны тооллого, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.2.3. Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин- Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Бүх шатны сургуульд суралцагчдын тайлан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.2.4. Нэг хүнд ногдох ДНБ (ХАЧП-аар илэрхийлсэн ам.доллар)- Жил бүрийн ДНБ-ий гүйцэтгэл, бүс нутаг, аймаг, нийслэлээр, Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Зээлжих тусгай эрхийн дефляторын тооцоо, Дэлхийн банк; Суурь худалдан авах чадварын паритет, Дэлхийн банк, Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн тайлан;

6

Page 7: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

3.2.5. Үндэсний парламент дахь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин- УИХ-ын сонгуулийн дүнгийн мэдээ, Сонгуулийн төв байгууллага;

3.2.6. Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаал, мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин - Ажиллах хүчний судалгаа, улирлаар, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.2.7. ХАА-гаас бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн хувийн жин - Аж ахуй нэгж байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн судалгаа, улирлаар, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

3.2.8. Эдийн засгийн оролцооны түвшин- Ажиллах хүчний судалгаа, улирлаар, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

IV. ХХИ, ЖХИ, ЖЭМХ –ийг тооцох арга зүй

4.1. Хүний хөгжлийн индексийг тооцох арга зүй

ХХИ-ийг дараах гурван индексийг ашиглан тооцно. Үүнд:

4.1.1. Хүний амьдрах хугацааг тодорхойлох үзүүлэлт болох хүн амын дундаж наслалтын индекс;

4.1.2. Хүн амын боловсролын индекс: Энэ нь 15-аас дээш насны бичиг үсэгт тайлагдсан хүн ам мөн насны нийт хүн амд эзлэх хувийн жинг үндэслэн тооцсон хүн амын бичиг үсгийн мэдлэгийн индексийн гуравны хоёрын жин дээр бүх шатны (бага, дунд, дээд) сургуульд суралцагчдын сургуулийн насны хүн амд эзлэх хувийн жинг үндэслэн тооцсон сургуульд элсэн суралцагчдын нэгдсэн индексийн гуравны нэгийн жинг нэмж тооцсон индекс;

4.1.3. Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетад харьцуулж тооцсон хэмжээгээр ДНБ-ий индексийг тооцно. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ийг ам.долларт шилжүүлнэ.

Хүний хөгжлийн индекс тооцох ерөнхий томъёо:

Энд ДН – Дундаж наслалтын индекс БИ – Боловсролын индекс

ДНБ - ДНБ-ий индекс

7

Page 8: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХХИ-ийн үзүүлэлт бүрийн индексийг дараах ерөнхий томъёогоор тооцно:

ХХИ-ийг тооцоход эхлээд үзүүлэлт бүрт харгалзах индексийн утгыг олно.

Үзүүлэлт бүрийн индексийг тооцох томъёо:

1. Дундаж наслалтын индекс (ДН):

2. Боловсролын индекс (БИ):

2.1 Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын индекс (БҮ):

2.2Бүх шатны боловсролд хамрагдалтын индекс (БХ):

3. ДНБ-ий индекс (ДНБ):

4.1.2. НҮБХХ-өөс тогтоосон үзүүлэлт бүрт харгалзах дараах тоон утгуудыг дундаж наслалт, боловсрол, ДНБ-ий индексийг тооцоход дээд болон доод утга болгон тооцоонд ашиглана. Үүнд:

Хүснэгт 1.

ХХИ-ийг тооцоонд мөрдөж байгаа үзүүлэлтийн дээд, доод утга

Үзүүлэлт Доод утга Дээд утгаДундаж наслалт 25 85Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт 0 100Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин 0 100Нэг хүнд ногдох ДНБ ам.доллар 100 40000

8

Page 9: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

4.1.3. Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетаар үнэлэх:

4.1.3.1. ДНБ-ийг ХАЧП-аар үнэлэхдээ тухайн жилийн ДНБ-ий нийт хэмжээг ХАЧП-ын тоон утганд харьцуулж тооцно.

– Худалдан авах чадварын паритетаар үнэлэгдсэн ДНБ

– Худалдан авах чадварын паритет

4.1.3.2. Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетаар үнэлэхдээ худалдан авах чадварын паритетаар үнэлэгдсэн нийт ДНБ-ийг жилийн дундаж хүн амын тоонд харьцуулж тооцно.

4.1.3.3. Дэлхийн банкны Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр (ОУӨЗХ)-ийн тайланд тусгагдсан суурь худалдан авах чадварын паритетын тоон утгыг шууд авч ашиглана.

4.1.3.4. Дэлхийн банкны ОУӨЗХ-ийн тайлан хугацааны хувьд (хоцрогдож гардаг бөгөөд) суурь худалдан авах чадварын паритетыг 5 жилд нэг удаа тооцон гаргадаг тул завсрын жилүүдэд глобаль экстраполяцийн аргыг ашиглан тайлант оны ХАЧП-ыг тооцно.

Дараах томъёогоор тайлант оны ХАЧП-ыг тооцно:

Глобаль экстраполяцийн аргаар тайлант үеийн ХАЧП-ыг гаргахын тулд суурь үеийн ХАЧП-ыг ДНБ-ий дефляторын харьцаагаар үржүүлж тооцно.

– тайлант оны ХАЧП – суурь оны ХАЧП

– тайлант оны K орны ДНБ-ий дефлятор

- тайлант оны SDR дефлятор

9

Page 10: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

4.2. Жендэрийн хөгжлийн индексийг тооцох арга зүй

ЖХИ-ийг дараах гурван индексийг ашиглан тооцно. Үүнд:

4.2.1. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн дундаж наслалтын индексээр;

4.2.2. Боловсролын тэгшитгэсэн индекс: Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн боловсролын индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн боловсролын индексээр;

4.2.3. ДНБ-ий тэгшитгэсэн индекс: Нэг эмэгтэй, эрэгтэй хүнд ногдох ДНБ-ий индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн ДНБ-ий индексээр тус тус тооцно.

Жендэрийн хөгжлийн индекс тооцох ерөнхий томъёо

Энд ДНТ – Дундаж наслалтын тэгшитгэсэн индекс БТИ – Боловсролын тэгшитгэсэн индекс

ДНБТ - ДНБ-ий тэгшитгэсэн индекс

1. ЖХИ-ийн үзүүлэлт бүрээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн индексийг дараах ерөнхий томъёогоор тооцно:

2. Үзүүлэлтийн тэгшитгэсэн индексийг дараах томъёоны дагуу тооцно.

Энд ХА(эр) – Нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ХА(эм) –Нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин

И(эр) – Эрэгтэйчүүдийн индекс И(эм) – Эмэгтэйчүүдийн индекс

- тэгш бус байдлын зэргийг илэрхийлнэ. Энэ нь их байх тусмаа тэгш бус байдлын зэрэг их байна. ЖХИ-ийг тооцоход байна.

ЖХИ-ийг тооцоход үзүүлэлт бүрт харгалзах индексийн утгыг олно.

Үзүүлэлт бүрийн индексийн тооцох томъёо:

1. Дундаж наслалтын тэгшитгэсэн индекс (ДНТ):

10

Page 11: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

1.1Эрэгтэйчүүдийн дундаж наслалтын индекс (ДН(эр)):

1.2 Эмэгтэйчүүдийн дундаж наслалтын индекс (ДН(эм)):

2. Боловсролын тэгшитгэсэн индекс (БТИ):

2.1

Энд БИ(эр) – Эрэгтэйчүүдийн боловсролын индекс

2.1.1 Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын индекс (БҮ(эр)):

2.1.2 Эрэгтэйчүүдийн бүх шатны боловсролд хамрагдалтын индекс (БХ(эр)):

2.2

Энд БИ(эм) – Эмэгтэйчүүдийн боловсролын индекс

2.2.1 Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын индекс (БҮ(эм)):

2.2.2 Эмэгтэйчүүдийн бүх шатны боловсролд хамрагдалтын индекс (БХ(эм)):

11

Page 12: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

3. ДНБ-ий тэгшитгэсэн индекс (ДНБТ):

3.1 Эрэгтэйчүүдийн орлогын индекс (ОИ(эр)):

3.2 Эмэгтэйчүүдийн орлогын индекс (ОИ(эм)):

4.2.2. НҮБХХ-өөс тогтоосон үзүүлэлт бүрт харгалзах дараах тоон утгуудыг дундаж наслалт, боловсрол, ДНБ-ий индексийг тооцоход дээд болон доод утга болгон тооцоонд ашиглана. Үүнд:

Хүснэгт 2.

ХХИ-ийг тооцоонд мөрдөж байгаа үзүүлэлтийн дээд, доод утга

Үзүүлэлт Доод утга Дээд утгаЭмэгтэйчүүдийн дундаж наслалт 27.5 87.5Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 22.5 82.5

Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт 0 100Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин 0 100Нэг хүнд ногдох ДНБ ам.доллар 100 40000

4.2.3. Нэг хүнд ногдох ДНБ (ХАЧП-аар илэрхийлсэн) -ийг хүйсээр тооцох:

Нэг хүнд ногдох ДНБ (ХАЧП-аар илэрхийлсэн)-ийг хүйсээр тооцохдоо ХАА-аас бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн хувийн жинд үндэслэн нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тооцно.

4.2.3.1. Нэг хүнд ногдох ДНБ, ам.доллар (Эмэгтэй) – (НДНБ(Эм)):

ДНБ(p)- Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн ДНБ, ам.доллар

4.2.3.2. Нэг хүнд ногдох ДНБ, ам.доллар (Эрэгтэй) – (НДНБ(Эр)):

12

Page 13: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХА (Эм),ХА(Эр)- Хүн амын тоо, хүйсээр

4.2.3.3. ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн харьцаа (ЦХ):

Ц(Эр)- ХАА-н бус салбарт ажиллагч эрэгтэйчүүдийн цалин Ц(Эм)- ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн цалин

4.2.3.4. ХАА-с бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн орлогын хувь (О(эм)):

О(эм)

ЭЗ(Эр) -Эдийн засгийн идэвхтэй эрэгтэйчүүдийн хувийн жин ЭЗ(Эм)-Эдийн засгийн идэвхтэй эмэгтэйчүүдийн хувийн жин

4.3. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцох арга зүй

4.3.1. ЖЭМХ-ийг дараах гурван индексийг ашиглан тооцно. Үүнд:

• Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үндэсний парламентад эзлэх хувийн жинд үндэслэн нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж 50-д хуваан тооцсон Парламентын төлөөллийн тэгшитгэсэн хувийн жингээр;

• Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаал, мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хувийн жинг тус бүрт нь нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж 50-д хуваан гарсан 2 үр дүнг арифметикийн энгийн дундаж авч тооцсон эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жингээр;

• ДНБ-ий тэгшитгэсэн индекс: Нэг эмэгтэй, эрэгтэй хүнд ногдох ДНБ-ий логарифмчлаагүй индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн ДНБ-ий индексээр тооцно.

Жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцох ерөнхий томъёо

Энд ПТИ – Парламентын төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин (индексжүүлсэн)

ЭО – Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин ДНБТ - ДНБ-ий тэгшитгэсэн индекс

13

Page 14: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

Үзүүлэлт тус бүрийн тэгшитгэсэн хувийн жинг дараах томъёоны дагуу тооцно.

Энд ХА(эр) – Нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ХА(эм) – Нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин

И(эр) – Эрэгтэйчүүдийн индекс И(эм) – Эмэгтэйчүүдийн индекс

- тэгш бус байдлын зэргийг илэрхийлнэ. Энэ нь их байх тусмаа тэгш бус байдлын зэрэг их байна. ЖЭМХ-ийн хувьд байна. Улс төр, эдийн засгийн оролцоо, шийдвэр гаргах эрх мэдлийн тэгшитгэсэн хувийн жинг 50-д хувааж тооцно. Ингэж индексжүүлж байгаа нь хүйсийн тэгш эрх мэдэл бүхий нийгэмд ЖЭМХ-ийн үзүүлэлтүүд 50 хувь байна гэсэн утгыг агуулна.

Үзүүлэлт бүрийн индексийн тооцох томъёо:

1. Парламентын төлөөллийн тэгшитгэсэн хувийн жин (ПТ):

Энд П(эр) – Парламент дахь эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин П(эм) – Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин

Дээрх үр дүнд үндэслэн парламентын төлөөллийн тэгшитгэж хувийн жинг индексжүүлэхдээ (ПТИ)- г дараах томъёогоор тооцно.

ПТ (индексжүүлсэн):

2. Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жин (ЭО):

2.1 Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалын тэгшитгэсэн хувийн жин (ХТ):

Энд ХТ(эр) – Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалын ажилд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ХТ(эм) – Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалын ажилд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин

ХТ (индексжүүлсэн):

14

Page 15: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

2.2 Мэргэжлийн болон техникийн ажлын тэгшитгэсэн хувийн жин (МТ):

Энд МТ(эр) – Мэргэжлийн болон техникийн ажилд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин МТ(эм) – Мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин МТ (индексжүүлсэн):

3. ДНБ-ий тэгшитгэсэн индекс (ДНБТ):

3.1 Эрэгтэйчүүдийн орлогын индекс (ОИ(эр)):

3.2 Эмэгтэйчүүдийн орлогын индекс (ОИ(эм)):

V. Индексийн үр дүнг ашиглах, нийтэд тархаах

V.1. ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийн тоо мэдээллийг олон нийтэд тархаахдаа түүний бүрэлдэхүүн хэсгүүд болох дундаж наслалт, боловсрол, орлогын үзүүлэлтүүд, тэдгээрийн нэгдсэн үзүүлэлтийн түвшинд харуулна.

V.2. Индексийг таслалаас хойш 3 орны түвшинд гаргана.

V.3. ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийн мэдээллийг улсын түвшин, бүс нутаг, аймгаар дараах байдлаар тархаана. Үүнд:

V.3.1. Хүн амын дундаж наслалтын индекс;

V.3.2. Хүн амын боловсролын түвшний нэгдсэн индекс;

15

Page 16: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

V.3.3. Нэг хүнд ногдох ДНБ-ий индекс;

V.3.4. Хүний хөгжлийн индекс (ХХИ);

V.3.5. Хүйсээр тэгшитгэсэн дундаж наслалтын индекс;

V.3.6. Хүйсээр тэгшитгэсэн боловсролын оролцооны индекс;

V.3.7. Хүйсээр тэгшитгэсэн орлогын индекс;

V.3.8. Жендэрийн хөгжлийн индекс (ЖХИ);

V.3.9. Хүйсээр тэгшитгэсэн парламентын төлөөллийн индекс;

V.3.10.Хүйсээр тэгшитгэсэн эдийн засгийн оролцооны индекс;

V.3.11.Хүйсээр тэгшитгэсэн орлогын индекс;

V.3.12.Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ);

V.4. Дээрх үзүүлэлтүүдийг жил бүрийн статистикийн эмхтгэлд оруулж тархаана.

V.5. Статистикийн эмхтгэлд холбогдох үзүүлэлтүүдийг тавихад тухайн жилийн ДНБ нь урьдчилсан гүйцэтгэлээр тавигддаг учир дараа жилийн статистикийн эмхтгэлд жинхэнэ гүйцэтгэл болж засварлагдана.

V.6. Дэлхийн банкны Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд суурь худалдан авах чадварын паритетыг 5 жил тутам шинэчилдэг учир суурь худалдан авах чадварын паритетыг тухай бүр шинэчилж, суурь болгосон оноос эхлэн ДНБ-ий индексийг засварлаж тооцно.

V.7. Индексүүдийг тооцоход ашиглах дундаж наслалт, нэг хүнд ногдох ДНБ ам.доллар гэсэн үзүүлэлтүүдийн дээд, доод тоон утгыг НҮБХХ-өөс шинэчлэн тогтоосон тохиолдолд энэхүү аргачлалын 4.1.2., 4.2.2.-д тус тус заасан тоон утгууд шинэчлэгдэж, цаашид шинэчлэгдсэн утгуудыг индексийн тооцоонд ашиглана.

16

Page 17: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХАВСРАЛТ 1

Индексийг тооцох жишээ

1. Хүний хөгжлийн индексийн тооцоо

1.1. Дундаж наслалтын индексийн тооцоо

Монгол улсын тухайн жилийн хүн амын дундаж наслалт 63.85 байсан гэж

үзвэл дундаж наслалтын индекс 0.681 байна.

1.2. Боловсролын индексийн тооцоо

Монгол улсад тухайн жилийн насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын

түвшин 97.8, бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин 79.4 гэж үзье.

Эндээс насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын индекс 0.978 бүх

шатны сургуульд хамрагдалтын түвшин 0.794 болно.

Насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын индекс:

Бүх шатны боловсролд хамрагдалтын индекс:

Хоёр индексийг нэгтгэн боловсролын индексийг тооцвол 0.917 байна.

Боловсролын индекс=2/3*(НХБҮТИ)

+1/3*(БШБХИ)=2/3*(0.978)+1/3*(0.794)=0.917

1.3. ДНБ-ий индексийн тооцоо

ДНБ-ий индексийг тооцохдоо ХАЧП-аар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ-

ийг ашиглана. Ингэхдээ дээд, доод болон бодит утга болгонд логарифм авч

17

Page 18: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

тооцооллыг хийнэ. Манай улсын тухайн жилийн ХАЧП-аар илэрхийлсэн нэг

хүнд ногдох ДНБ $2,823.1 (ам.доллар) гэж үзвэл ДНБ-ий индекс 0.558 байна.

1.4. Хүний хөгжлийн индекс (ХХИ)

Үзүүлэлт бүрийн индексийг тооцож гаргасны дараа ХХИ-ийг тооцно.

ХХИ=1/3*(дундаж наслалтын индекс)+1/3*(боловсролын индекс)+1/3*(ДНБ-

ий индекс)= 1/3(0.642)+1/3(0.844)+1/3(0.510)=0.679

Манай улсын тухайн жилийн ХХИ нь 0.679 байна.

2. Жендэрийн хөгжлийн индексийн тооцоо

2.1. Дундаж наслалтын индекс:

Бидэнд дараах холбогдох тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзье.

Эмэгтэй Эрэгтэй

Дундаж наслалт: 69.4 62.8

Дээрх үр дүнд үндэслэн дундаж наслалтын тэгшитгэсэн индексийг тооцно.

2.2. Боловсролын тэгшитгэсэн индекс:

Бидэнд дараах тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзвэл:

Эмэгтэй Эрэгтэй

Нийт хүн ам эзлэх хувийн жин 51.2 48.8

Насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин, хувь 97.5 98.0

Насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын индекс: 0.975 0.98

Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин, хувь 83.2 75.5

Бүх шатны боловсролд хамрагдалтын индекс: 0.832 0.755

18

Page 19: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

Боловсролын тэгшитгэсэн индекс нь

байна.

2.3. ДНБ-ий тэгшитгэсэн индекс:

Бидэнд дараах холбогдох тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзье.

Эмэгтэй Эрэгтэй

ХАЧП-аар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ,

ам.доллар:2611.4 3045.6

Дотоодын нийт бүтээгдэхүүний тэгшитгэсэн индекс нь

байна.

2.4. Жендэрийн хөгжлийн индекс:

ЖХИ=1/3(ДНТ)+1/3(БТ)+1/3(ДБТ)=

=1/3(0.683)+1/3(0.884)+1/3(0.509)=0.692

3. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийн тооцоо

Бидэнд дараах тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзвэл:

Эмэгтэй Эрэгтэй

Нийт хүн амд эзлэх хувийн жин: 51.2 48.8

Парламентад эзлэх хувийн жин: 6.6 93.4

Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалд эзлэх хувийн жин: 39.2 60.8

Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувийн жин: 59.9 40.1

3.1. Парламентын төлөөллийн тэгшитгэсэн индекс:

19

Page 20: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

3.2. Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн индекс:

Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жинг хууль тогтоох, удирдах

болон менежерийн албан тушаал, мэргэжлийн болон техникийн ажилд

эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жинг ашиглан тооцно.

Эдийн засгийн оролцооны ТХЖ нь дээрх хоёр индексжүүлсэн ТХЖ-ийн

дундаж юм.

3.3. ДНБ-ий тэгшитгэсэн индекс:

,

3.4. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр:

ТХЖ-г ЖЭМХ-ийн хэмжигдэхүүн тус бүрд тооцож улмаар арифметикийн

энгийн дундаж авч ЖЭМХ-ийг тооцно. .

20

Page 21: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ХАВСРАЛТ 2

Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетаар тооцох жишээ

Монгол улсын 2005 оны худалдан авах чадварын паритетыг 417.22 ам.доллар гэж үзье. Энэ тоон мэдээлэл тулгуурлан 2006 оны худалдан авах чадварын паритетыг тооцож гаргая. Үүнд суурь SDR дефлятор байх бөгөөд үүнийг Дэлхийн банкны тооцоолсон үр дүнг шууд авч ашиглана.

Монгол улсны байна гэж үзье.Тэгвэл бид дараах томъёогоор 2006 оны ХАЧП-ыг тооцно.

Монгол улсын 2006 оны дефляторын индексийг тооцохын тулд ДНБ-ий 2006 оны дефляторыг 2005 оны ДНБ-ий дефляторт харьцуулна.Энэ аргаар 2006 оны SDR(Зээлжих тусгай эрх) дефляторын индексийг тооцно.

Одоо эдгээр тоогоо ашиглан Монгол улсын 2006 оны худалдан авах чадварын паритетыг тооцъё.

Монгол улсын 2006 оны худалдан авах чадварын паритет 504.09 гарч байна. Худалдан авах чадварын паритетыг ашиглан манай улсын 2006 оны нэг хүнд ногдох ДНБ-ыг худалдан авах чадварын паритетаар илэрхийлье.

21

Page 22: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ нь 2006 онд 2858.0 байна.

Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн ДНБ, Нийт хүн амын тоо, ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэй, эрэгтэйчүүдийн цалингийн харьцаа, Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог ашиглан худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ-ийг хүйсээр тооцъё.

ДНБ (PPP мянган $US) 7369613.6

Суурин хүн ам, мянган хүн Эмэгтэй 1329.5Эрэгтэй 1265.3

ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн харьцаа

0.849

Эдийн засгийн идэвхтэй хүн амын хувийн жин

Эмэгтэй 0.515Эрэгтэй 0.485

ам.доллар

ам.доллар

Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг эмэгтэй хүнд ногдох ДНБ нь 2006 онд 2627.4 байна. Харин нэг эрэгтэй хүнд ногдох ДНБ нь 2006 онд 3063.6 гэсэн үр дүнтэй гарчээ.

ХАА-с бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн орлогын хувь

0.474

Нэг хүнд ногдох ДНБ(мянган ам.доллар )

Эмэгтэй 2627.4Эрэгтэй 3063.6

22

Page 23: Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

------------oOo------------

23