социологийн судалгааны үндсэн аргууд

22
Социологийн судалгааны үндсэн аргууд Социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш.

description

социологийн судалгааны үндсэн аргууд

Transcript of социологийн судалгааны үндсэн аргууд

Page 1: социологийн судалгааны үндсэн аргууд

Социологийн судалгааны үндсэн аргууд

Социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш.

Page 2: социологийн судалгааны үндсэн аргууд

Социологийн судалгааны үндсэн аргуудыг үндсэнд 2 бүлэгт хуваан үздэг. Үүнд:1) Тоон судалгааны арга2) Чанарын судалгааны арга

Page 3: социологийн судалгааны үндсэн аргууд

Эцсийн баримт өгөгдлүүд нь тоогоор илэрхийлэгддэг судалгааны аргыг тоон арга гэдэг.Тоон аргад анкет, стандарт сурвалжлага, социометр болон тест, статистик баримтбичиг судлах арга, контент-анализ, нийгмийн туршилт зэргийг багтааж болно. Тоонсудалгааг голдуу социологийн таамаглал шалгах зорилгоор хийгдэх тул цуглуулахмэдээллийн агуулга хэлбэрийг урьдчилан тогтоож, хэлбэршүүлэлт хийсний үндсэн дээртоон хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрэлддэг.

Page 4: социологийн судалгааны үндсэн аргууд

Чанарын судалгааны үндсэн арга нь оролцсон ажиглалт, чөлөөт сурвалжлага,бүлгийн сурвалжлагын нэг төрөл болох фокус бүлгийн арга болно. Чанарын судалгааныгол хэрэглүүр нь судлаач бөгөөд өдрийн тэмдэглэл, захидал, сонин, сэтгүүл, ном, видеобичлэг, кино, фото зураг зэрэг мэдээллийн төрөл бүрийн туслах эх үүсгэврийг ашиглажболно.Чанарын судалгаа тооноос илүүүтэйгээр үг өгүүлбэр, бичвэр мэдээлэлд, холбоохамаарлаас илүү үйлдлийн субьектив учир холбогдолд, таамаглал шалгахад буссудалгааны эцэст таамаглал дэвшүүлэхэд, хэн юу гэж хариулсан, хэд нь тэгж хэлсэн гэдэгтбус яагаад ингэж хариулав гэдэгт гол анхаарлаа хандуулдаг.

Page 5: социологийн судалгааны үндсэн аргууд

ТООН БА ЧАНАРЛАГ АРГА ЗҮЙНСТРАТЕГИЙН ЯЛГАА

ТООН АРГА ЗҮЙ ЧАНАРЫН АРГА ЗҮЙОнол-арга зүйн үндэс

Реализм Феноменологи Үнэн, объектив мэдлэг РелятивизмПараметрийн хоорондох холбоохамаарлыг тодорхойлох Үзэгдэл үйл явцын ерөнхий дүр зургийг тоочин бичих

Шинжилгээний чиглэлЕрөнхий бүхэл Онцгой, хэсэгҮзэгдэл тохиолдлыг адилтгах замаарангилал хийх Үзэгдэл тохиолдлыг тодорхойлон бичихАнхаарлын төвд бүтэц Анхаарлын төвд хүн

Page 6: социологийн судалгааны үндсэн аргууд

Судалгааны зорилго, зорилтШалтгаалцлын тайлбар өгөх Учир утгыг тайлбарлах, ажигласнаа ойлгохХолбоо хамаарлыг хэмжих Үзэл баримтлалд хүрэх

Шинжилгээний нэгжБаримт, үзэгдэл субъектив утга, мэдрэмж

Найдвартай байдалТогтоосон холбоо лавтай давтагдах Мэдээлэл бодитой байх

шинжилгээний логикДедуктив: ойлголтыг задлах зэргээрхийсвэрлэлээс баримтад хүрэх Индуктив: Амьдралын тухай яриа яриа зэрэг баримтаас үзэл баримтлалд хүрэх

Арга маягХатуу, хүйтэн Уян, дулаан

Системчлэх Дүрслэн бодохуй, төсөөлөл

Page 7: социологийн судалгааны үндсэн аргууд

Ажиглалтын арга Хүмүүсийн өдөр тутамд

ажиглаж мэдсэн зүйл амьдрал, практикт ихэнхдээ үнэн магадтай мэдлэг болж ашиглагдах

тул ажиглалт өргөн утгаараа ертөнцийг танин мэдэх чухал арга болох хийгээд

“ажиглагдаж буй обьект, ажиглагч хоёр шууд холбогддогоор бусад аргуудаас онцлог юм.

Ажиглалтыг шууд эсвэл ямар нэг техник хэрэгслийн тусламжтай явуулж болно.

Page 8: социологийн судалгааны үндсэн аргууд

Ажиглалын аргын давуу ба сул талДавуу тал- үйл явдал ба түүнд оролцогчдын ажиллагааг

санаа бодол, тайлбарын нөлөөнд автагдахгүй байх бололцоог бий болгодог. Мөн нөхцөл байдлын талаар ажиглуулагч хүн

сурталчилгааны таниулах материал цуглуулахад хоорондоо холбоо хамаарал муутай

шинжилгээг амьд, сонирхолтой болгодгоороо ажиглалтын аргын бас нэг давуу тал

оршдог.

Сул тал-Ажиглалтын аргын сул тал нь объектив болон субъектив шинжтэй байдаг.

Page 9: социологийн судалгааны үндсэн аргууд

Баримт шинжилгээний аргаСоциологийн шинжлэх ухаанд судалгаа шинжилгээ

явуулахад олон арга хэрэглэдгийн нэг

нь баримт бичиг судлах арга юм.“Баримт бичиг судлах аргаар социологийн судалгааны

мэдээллийг

цуглуулахдаа...урьд өмнө нь нийгмийн амьдралын явцад бий болж тэмдэглэгдэн үлдсэн эх

үүсвэр(баримт бичиг)-ээс судлаач өөрийн боловсруулсан арга зүй, горимын дагуу авч

социологийн дүгнэлт хийдэг”арга юм.

Page 10: социологийн судалгааны үндсэн аргууд

Баримт бичгийн аргын давуу ба сул талДавуу тал:

- Их хэмжээний баримт цуглуулах бололцоотой

- Бага зардал гаргаж их мэдээлэл цуглуулж ашигтай үр дүнд хүрэх

- Баримт нь тогтмол байж байдаг

Сул тал:

- Баримтын эх үүсвэр хоёрдогч байдаг

- Баримтын нарийвчлал, алдааны хязгаарыг тогтоох бэрхшээлтэй

- Нийгэм улс төрийн нөлөөллөөс болж үр дүнгийн бодит байдал өөрчлөгдөх

боломжтой байдгийг мөн судлаач анхаарах нь зохистой.

Page 11: социологийн судалгааны үндсэн аргууд

Контент анализийн аргаЭнэ аргын мөн чанар нь тухайн баримт

бичгүүдийн түлхүүр

ойлголт буюу гол агуулгыг илэрхийлж буй нэгжүүдийн хэрэглэгдэж байгаа давтамж,

баримт бичгийн доторхи янз бүрийн элементүүдийн хоорондын харьцаа,

мэдээллийн

ерөнхий хэмжээ зэрэгт оршдог.

Page 12: социологийн судалгааны үндсэн аргууд

Асуух аргаАнглиар survey, оросоор опрос гэгддэг асуух арга

нь хүмүүсийн үйл ажиллагааны

учир шалтгаан, хүсэл сонирхол, үзэл бодол, хандлага, баримтлал зэргийг асуух, ярилцах

замаар мэдээлэл цуглуулдаг. Иймээс ч асуух аргыг төрөл бүрийн шинжлэх ухаанд

мэдээлэл цуглуулахад түгээмэл хэрэглэгддэг.

Асуух аргыг бичгийн (анкет), аман ярианы (ярилцлагын) гэж ангилна.

Page 13: социологийн судалгааны үндсэн аргууд

Анкет Асуултыг бичгээр тавина.Респондент асуултад байж болохөгөгдсөн хариултуудаас сонголт хийхюм уу нэмэн дэлгэрүүлэх замаархариулдаг.Нэгдсэн нэг хэв загварын асуулттавьдаг.Судалгаа явуулах, мэдээллийг шалгах,

боловсруулахад харьцангуй хялбар Ярилцлагатөдийгүй зардал бага ордог. Шууд асууна. Респондент гол төлөв өөрийн бодол санаагаар асуултад хариулна. Респондентын онцлогт тохируулан асуултаа тавьдаг. Судалгаанд харьцангуй их зардал гарахын хамт мэдээллийг нягтлан боловсруулахад илүү төвөгтэй байдаг.

Page 14: социологийн судалгааны үндсэн аргууд

Анкетийн аргаТодорхой нэг асуудлаар шуурхай мэдээлэл авах зорилго

бүхий олон нийтийн санал

асуулгын хуудсанд аль болох цөөхөн асуулт оруулдаг. Ийм анкетанд олон асуулт оруулах

нь төдийлөн зохимжтой биш байхад нийгмийн аливаа үзэгдэл үйл явцад анализ хийж буй

суурь судалгааны анкетын асуулт 50-60 асуулттай байх нь ердийн зүйл юм.

Анкетын асуулгыг явуулж буй арга хэлбэрээр нь шуудангийн, хэвлэлийн, ярилцлагын гэх

зэргээр ангилах бөгөөд тэдгээрийн анкет хэрэглэгдэхүүн нь бүтэц, зохиомжийн хувьд тус

бүрдээ өвөрмөц онцлогтой байдаг

Page 15: социологийн судалгааны үндсэн аргууд

Анкетийн зохиомжАнкетыг зохиохдоо судалгааны зорилго, таамаглал,

респондентын нийгэм-сэтгэл

зүйн онцлогийг харгалзан үзнэ. Ямар ч төрлийн анкет хийсэн ялгалгүй баримтлах хэд

хэдэн шаардлага байдаг. Үүнд:

а) Анкетын асуултууд респондент хариулахад ойлгомжтой энгийн үг хэллэгтэй байхаас

гадна судалгааны программтай нягт уялдсан байх

б) Судалгааны бусад аргаар авч болох мэдээллийг асуухаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Ингэх нь анкетын ерөнхий овор хэмжээг нүсэр болгохоос сэргийлдэг.

Page 16: социологийн судалгааны үндсэн аргууд

в) Асуултын хариултууд хуудас дамналгүй тухайн хуудсандаа багтсан байх нь хариултын

сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг.

г) Авсан мэдээллийг боловсруулахад хариулах хувилбар тус бүрт тохирсон код ихээхэн ач

холбогдолтой байдаг учир түүнийг урьдчилан бэлтгэнэ.

д) Анкетад асуултаас гадна респондентыг чиглүүлэх зорилготой нэмэлт тайлбар, хүүрнэл

маягийн заалт өгч, шаардлагатай гэвэл сонирхол татах зураг оруулж болно.

Page 17: социологийн судалгааны үндсэн аргууд

Загварчлах аргаНийгмийн нэгдмэл үзэгдэл, үйл явцын

зарим талыг хийсвэрлэн орхиод сонирхогдож буй тодорхой хэсэгт анхаарлаа төвлөрүүлэн судлах аргыг хэлнэ.

Page 18: социологийн судалгааны үндсэн аргууд

Туршилтын аргаЗориуд бэлтгэсэн тусгай орчин нөхцөлд үзэгдэл,

үйл явцын давтах үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах аргыг хэлнэ.

Туршилт явуулж буй нөхцөлөөр нь:

-ердийн

-лабораторийн

-магадлан тогтоох

-төлөвшүүлэх

Page 19: социологийн судалгааны үндсэн аргууд

Боловсруулалтын аргуудаас Анализ-бүхэл зүйлийг түүний бүрэлдэхүүн

хэсэг нэгжид нь сэтгэхүйдээ салган хувааж задлах үйл явц юм.

Синтез-танин мэдэгдсэн нэгж, салангид хэсгүүдийг нэг цогцод оруулан сэргээн холбож, нэгтгэн дүгнэх сэтгэхүйн үйлдэл юм.

Page 20: социологийн судалгааны үндсэн аргууд

Индукци-тусгай тусгай юм үзэгдлүүд, баримтуудаас ерөнхий үндэслэл, дүгнэлт гаргах замаар судалгаа хийдэг арга юм.

Дедукци-аливаа гаргалгааг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл магадтай шинж бүхий логикийн хуулиудыг үндэс болгож нэг буюу хэд хэдэн нөхцөлөөс гарсан баталгаа нотолгоо буюу гаргалгаа юм.

Page 21: социологийн судалгааны үндсэн аргууд

Индуки ба дидукци нь шинжлэх ухааны судалгаанд бие биеийг нөхцөлдүүлэгч, нягт холбоотой, маш чухал аргууд бөгөөд дүгнэлт гаргахдаа өөр бусад аргуудтай тэдгээрийг хослон хэрэглэх нь зүйтэй.

Page 22: социологийн судалгааны үндсэн аргууд

Анхаарал тавьсанд баярлалааБэлтгэсэн Г.Нандин-Эрдэнэ

Н.НямжаргалБ.Баярчимэг