СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав ·...

26
Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19 1 ТӨСӨЛ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 (Хэлэлцүүлэгт зориулав) Алсын хараа Тэргүүлэх чиглэл Хэрэгжүүлэх стратеги Хэрэгжүүлэх хүчин зүйлс

Transcript of СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав ·...

Page 1: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

1

ТӨСӨЛ

СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024

(Хэлэлцүүлэгт зориулав)

Алсын хараа Тэргүүлэх чиглэл Хэрэгжүүлэх стратеги Хэрэгжүүлэх хүчин зүйлс

Page 2: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

2

Оршил ................................................................................................................................. 3

Бүлэг 1. МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги, ерөнхий зорилго .................. 3

Бүлэг 2. Стратегийн тэргүүлэх чиглэл, зорилт, хэрэгжүүлэх стратеги ......................... 5

Бүлэг 3. Стратегийн зорилтын хэмжих үзүүлэлтүүд .................................................... 20

Page 3: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

3

Оршил

Бүлэг 1. МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги, ерөнхий зорилго

Алсын хараа (Vision)

МУИС-ии н алсын хараа нь “үндэснии тэргүүлэх их сургуулиас дэлхии н түвшнии их сургууль” болоход оршино. Эрхэм зорилго (Mission) Энэхүү алсын харааны хүрээнд 2024 онд МУИС нь бүс нутгии н хэмжээнд “либерал арт” (liberal art) уламжлалд суурилсан судалгааны их сургууль болж, улмаар Азии н шилдэг 100 их сургуулии н эгнээнд багтах эрхэм зорилгыг (mission) тавьж баи на. Стратегийн тэргүүлэх чиглэлүүд (Strategic Objectives) Энэхүү эрхэм зорилгын хэрэгжүүлэхии н тулд дараах стратегии н тэргүүлэх чиглэлүүдии г тодорхои лж баи на. Үүнд:

1. Судалгааны чанар, хамрах хүрээг дэлхийн түвшинд хөгжүүлнэ 2. Суралцах ба сургах үйл явцыг олон улсын түвшинд хүргэнэ (learning and

teaching experience) 3. Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн тэргүүний "үйлчлэгч" нь байна 4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг

арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангана Үнэт зүйлс (Values) МУИС-ийн хамт олны гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн, дагаж мөрдөнө. Үүнд: Академик эрх чөлөө (Academic Freedom) - оюуны чөлөөтэй ба нээлттэй эрэл

хайгуул хийх, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, академик эрх чөлөөг хангах (Support free and open intellectual inquiry and expression, pursue critical thinking and academic freedom)

Шилдэг нь байх (Excellence) - Сурах, сургах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч байх үйл хэрэгт шилдэг нь байх /an uncompromising standard of excellence in teaching, learning, creativity, and scholarship/

Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах /Honesty and integrity in all dealings, Respect for the rights, differences, and dignity of others Treat all individuals with dignity, respect, and fairness/

Манлайлал (Leadership) – Монгол улс болон нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий үлгэр жишээч манлайлагч нар байж, нийгэмд

Page 4: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

4

эерэг өөрчлөлтийг бий болгох (develop responsible leaders committed to the common good, serve as a catalyst for positive change)

Мерит (Merit) - Хүний мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал, шинэ санааг үнэлэн, хөхиүлэн дэмжиж, урамшуулах (Reward and recognize merit, creativity, and innovation)

Page 5: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

5

Бүлэг 2. Стратегийн тэргүүлэх чиглэл, зорилт, хэрэгжүүлэх стратеги Стратегийн тэргүүлэх чиглэл 1. Судалгааны чанар, хамрах хүрээг дэлхийн түвшинд хөгжүүлэх

МУИС-ийн эрдэмтэд, судлаачдийн хамт олон өөрсдийн судалгааны түвшин, чанар, тоо, хамрах хүрээгээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн дэлхий нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд өөрсдийн хувьд нэмрийг оруулдаг байхыг зорьж байна. Мөн МУИС дээр өөрийн төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин, нөхцлийг бүрдүүлэх болно. Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон глобаль ертөнцийн хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно.

Зорилт 1.1 Байнгын судалгаа хийдэг, тэргүүлэх судлаач эрдэмтдийн нийт багш нарт эзлэх хувийг 50%-д хүргэх

Хэрэгжүүлэх стратеги 1

Өндөр зэрэглэлийн судлаач багш нарын нийт багшид эзлэх хувийг нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Багш нарын 60% нь олон улсын болон үндэсний хэмжээний судалгааны төсөл удирддаг байх (Principal Investigator)

Нийт багш нарт эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо нийт багш нарын 70 хувьбайх (шинжлэх ухаан болон инженерчлэлийн чиглэрээр 80 хувиас доошгүй, мэргэжлийн сургуулиудад 50 хувиас доошгүй)

Импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлдэг багш нарын тоо нийт үндсэн багшийн 25 хувь байх

Хэрэгжүүлэх стратеги 2

Багшийн судалгааны ажлыг дэмжсэн зохион байгуулалт, үнэлгээ, урамшуулал, хяналтын системийг бий болгох (tenure system, sabbatical leave, давхар харьяалалтай багш нарын тоо)

Хэмжих үзүүлэлт

Профессор багш ажиллуулах, хөдөлмөрийн дотоод журмуудыг шинэчилнэ

Багшийн судалгааны арга зүй хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 3

Судалгааны өндөр чадавхтай багш, эрдэмтдийг ажиллуулах олон улсад нээлттэй, өрсөлдөөнт ажлын байрыг бий болгох (Global recruitment)

Хэмжих үзүүлэлт

Олон улсад нээлттэй зарлаж, шалгаруулж авах профессор, дэд профессорын орон тоог нийт профессор, дэд профессорын 25 хувьд хүргэх

Page 6: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

6

Хэрэгжүүлэх стратеги 4

Олон улсын тэргүүлэх их сургуулийн судлаач нартай хамтарч ажиллах (Fellowship Institute, faculty exchange program) боломж бий болгох

Хэмжих үзүүлэлт

МУИС-ийн Fellowship Fund нь МУИС-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжих эрдэм шинжилгээний зардлын 15-аас доошгүй хувь байх

Багшийн солилцооны хөтөлбөрийг бүрэдэхүүн сургууль болон ШУС-ийн албар тус бүрээр хэрэгжүүлэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- 1-2 жил тутамд олон улсы сэтгүүлд дор хаяж нэг бүтээл хэвлүүлдэг, олон улсын болон үндэсний хэмжээний судалгааны төсөлд хамрагддаг, байнгын судалгаа хийдэг, тэргүүлэх судлаач эрдэмтдийн нийт багш нарт эзлэх хувийг 50%-д хүргэх

Зорилт 1.2 Судалгааны хамрах хүрээ болон чанарыг судалгааны бүтээл, ишлэлийн тоог нэмэгдүүлэх замаар сайжруулах

Хэрэгжүүлэх стратеги 1

Судалгаанд зориулсан албан ёсны лицензтэй програмуудын хүртээмж, хангамжийг нэмэгдүүнэ. Судалгааны эх сурвалжуудын хамрах хүрээг өргөжүүлэх (subscription for online research sources)

Хэмжих үзүүлэлт

МУИС-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжих эрдэм шинжилгээний зардлын 5-аас доошгүй хувь байх

Хэрэгжүүлэх стратеги 2

Докторын дараах судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх (post-doctoral program)

Хэмжих үзүүлэлт

Докторын дараах судлаачийн орон тоог 30-д хүргэх

Хэрэгжүүлэх стратеги 3

Үр дүн, гүйцэтгэлд суурилсан, судалгааг дэмжих МУИС-ийн дотоод грантын системийг боловсронгуй болгох

Хэмжих үзүүлэлт

МУИС-ийн судалгааны грант олгох журмын шинэчлэх (Award management system-ийг нэвтрүүлэх)

Хэрэгжүүлэх стратеги 4

Сургалт, судалгааны лабораториудыг магадлан итгэмжлүүлж, баталгаажуулах, нээлттэй лабораторийн тоог нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Судалгааны бүх лабораториудыг магадлан итгэмжлүүлэх

Судалгааны бүх лабораторыг нээлттэй болгох.

Хэрэгжүүлэх стратеги 5

Дэлхийн болон Азийн тэргүүлэх их сургуулиудтай хамтарсан судалгаа хийх, дэд бүтэц ашиглах

Хэмжих үзүүлэлт Дэлхийн болон Азийн тэргүүлэх 25 их

сургуультай идэвхтэй хамтран ажиллах

Page 7: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

7

Хэрэгжүүлэх стратеги 6

Докторын түвшний сургалтыг чанаржуулах, докторын сэндвич хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт Докторын сэндвич хөтөлбөрийн тоог 10-

д хүргэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Олон улсын түвшинд хянан магадлагддаг (Scopus болон түүнээс дээш зэрэглэлийн) мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн нэг багшид ногдох тоог 5 болгох

- Нэг бүтээлээс авсан ишлэлийн тоог 5 болгох

Зорилт 1.3 Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нийт орлогын 20%-д хүргэх

Хэрэгжүүлэх стратеги 1

Судалгааны орлогыг бүртгэх, зарцуулах уян хатан тогтолцоог бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Судалгааны орлого, зарлагыг бүртгэх, зарцуулах дотоод дүрэм журам боловсруулж мөрдөх, төлбөр тооцооны процедурыг хялбаршуулах

Хэрэгжүүлэх стратеги 2

Оролцож, хамрагдах дотоодын болон олон улсын суурь судалгааны грантуудын тоог нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Оролцож, хамрагдах дотоодын болон олон улсын суурь судалгааны грантуудын тоог 120(40+80)-д хүргэх

Хэрэгжүүлэх стратеги 3

Аж үйлдвэрийн захиалгат судалгаа, бодлогын судалгаа, төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Аж үйлдвэрийн захиалгат судалгаа 14-с доошгүйг гүйцэтгэж үр дүнг Scopus ба түүнээс дээш ангилалын сэтгүүлд хэвлүүлсэн байх

Хэрэгжүүлэх стратеги 4

Оюуны өмчийг бүртгэх, баталгаажуулах, хамгаалах, бизнесийн эргэлтэнд оруулах механизмыг бий болгох

Хэмжих үзүүлэлт

Оюуны өмчийн алба ажиллуулах

Холбогдох журмуудыг боловсруулж, мөрдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 5

Технологи дамжуулах тогтолцоог хөгжүүлэх

Хэмжих үзүүлэлт

Патентын тоог 30-д хүргэх Гарааны компани (start-up, spin-off) тоог

5-д хүргэх

Дамжуулсан технологи, лицензийн тоог 5-д хүргэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нийт орлогын 20%-д хүргэх

Page 8: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

8

Стратегийн тэргүүлэх чиглэл 2. Суралцах ба сургах үйл явцыг олон улсын түвшинд хүргэх (Learning and Teaching Experience) МУИС нь байгаль ба нийгмийн шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн чиглэл, мөн бизнес, эрх зүй, олон улсын харицлаа болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг цогц (comprehensive) их сургуулийн хувьд энд суралцаж буй бүх оюутан болон сургаж буй эрдэмтэн багш нарт дэлхийн тэргүүлэх түвшний боловсролыг эзэмших/олгох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Стратегийн энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд бакалаврын болон ахисан түвшнй сургалтын чанарыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх, шилдэг багш болон оюутанг өөрийн сургуульдаа татах, оюутнуудад мэргэжил болон хичээлээ монгол болон англи хэл дээр судлах сонгох өргөн сонголтын бүрдүүлэх, гадаадын оюутан болон багш нарын тоог нэмэгдүүлж, бүс нутагтаа интернационалчлагдсан сургууль болохын зорж байна. Үүний үр дүнд МУИС-д ажиллаж, суралцаж буй багш, оюутан нь дэлхийн тэргүүлэх түвшний боловсрол олж, өргөн сонголтоор хангагдаж, суралцах, сургах өвөрмөц боломжоор хангагдах юм. Зорилт 2.1 Бакалаврын болон магистрын түвшний хөтөлбөрүүдийг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх Хэрэгжүүлэх стратеги1

Шинэлэх ухаан (ASIIN), инженерчлэл (ASIIN, ABET), бизнесийн удирдлага, эрх зүй, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжүүлэх

Хэмжих үзүүлэлт Шинжлэх ухааны нийт хөтөлбөрийн 50 хувь, инженерчлэлийн хөтөлбөрийн 50 хувь, бизнесийн удирдлага, эрх зүй, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын бүх хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 2 Тухайлсан мэргэжлийн хөтөлбөр боловсруулах стандарт, аргачлал, процедурыг нэвтрүүлэх, боловсруулах (CDIO г.м.)

Хэмжих үзүүлэлт Холбогдох журам боловсруулах, хөтөлбөрийг стандартын дагуу шинэчлэн боловсруулах

Хэрэгжүүлэх стратеги 3 Хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарын баталгаажуулалтын системийг (quality assurance system) шинэчлэн бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт Хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарын баталгаажуулалтын системийг (quality assurance system) шинэчлэн бүрдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 4 Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн дэмжихүйц сургалтын орчныг бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт Байгалийн ухаан болон инженерчлэлийн

чиглэлийн хөтөлбөр бүрийн шаардлагатай сургалтын лабораторийг бүрэн байгуулах

Электрон номын сан, боловсролын нээлттэй эхүүдийн системтэй болох

Page 9: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

9

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт - Бакалаврын болон магистрын түвшний хөтөлбөрийн 50 хувийг олон улсын нэр

хүнд бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх

Зорилт 2.2 Шилдэг оюутнуудыг элсүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1

Олон улсын болон үндэсний хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан болон ЭЕШ-ын өндөр оноо авсан элсэгчдийг татах

Хэмжих үзүүлэлт Элсэгчдийн дундаж оноо нь элсэлтийн

ерөнхий шалгалтын чиглэл тус бүрийн 75 дахь персентилд (75th percentile) багтах (хамгийн өндөр оноотой 25 хувьд багтах)

Хэрэгжүүлэх стратеги 2 МУИС-ийн элсэлт болон тэтгэлэгийн шалгуурт төлөвшил, нийгэмшил, зорилго, тэмүүлэл, эрмэлзлийг оруулах

Хэмжих үзүүлэлт Элсэлтийн шинэ журам нэвтрүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 3 Оюутны "merit-based" тэтгэлэгийн тоо болон хэмжээг нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт Байгалийн ухааны болон инженерчлэлийн

хөтөлбөрийн оюутнуудын 30-аас доошгүй хувийг тэтгэлэгт хамруулах

Нийт олгосон тэтгэлэгийн хэмжээ бакалаврын сургалтын төлбөрийн 10-аас доошгүй хувь байх

Хэрэгжүүлэх стратеги 4 Лицей, ахлах болон тѳрѳлжсѳн сургуулиудтай хамтарч хѳтѳлбѳр хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Лицей болон ахлах сургуулиудтай

хамтарч ажиллах хөтөлбөр байх Лицей болон ахлах сургуулиас элсэлт

авдаг журам боловсруулах

Зорилт 2.3 Суралцагсдад чанартай боловсрол олгох, эзэмших өргөн сонголтыг бий болгох Хэрэгжүүлэх стратеги 1

Бакалаврын шилдэг оюутнуудад зориулсан Honors хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Honors хөтөлбөр хэрэгжүүлэх бүтцийг бий болгох (Honors College), холбогдох чиглэлүүдээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хөтөлбөрийн тоог 30-д хүргэх

Honors хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нийт оюутны 25 хувиас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 2 Гадаад (англи) хэл дээр үндсэн суурийн болон мэргэжлийн

Хэмжих үзүүлэлт Англи хэл дээр заагдах хичээлийн тоо

Page 10: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

10

хичээлүүдийг санал болгох

нийт хичээлийн 25 хувиас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 3

Хос болон хавсарсан хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Хос болон хавсарсан хөтөлбөртэй холбогдох дүрэм, журам боловсруулах, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн тоо 30-аас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 4 "Либерал арт" уламжлалд суурилсан МУИС-ийн "ерөнхий суурь" боловсролыг дэлхийн тэргүүлэх их сургуулийн түвшинд хүргэж чанаржуулах

Хэмжих үзүүлэлт Хичээлийн чанарын үнэлгээг улирал тутам хөндлөнгөөс хийх

Хичээлийн багц материал (зорилго, агуулга, хэрэглэгдэхүүн, унших материал, гарын авлага) бэлтгэгдэж хөтөлбөрийн ерөнхий хороогоор батлуулж хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 5 Олон улсын бакалаврын 2+2 хөтөлбөр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Бүрэлдэхүүн сургууль болон ШУС-ийн салбар тус бүр 2-оос доошгүй хамтарсан хөтөлбөртэй байх

Хэрэгжүүлэх стратеги 6 Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтанд ашиглах

Хэмжих үзүүлэлт Онлайн сургалтын платформ хөгжүүлж ашиглах

Онлайн сургалтын 2 лаборатори байгуулах

Нийт хичээлийн 1/3-ээс доошгүй хэсэг нь онлайн контенттэй эсвэл блендед хэлбэрээр явагдах

Хэрэгжүүлэх стратеги 7 Суралцагсдад төлөвших, хөгжих, авьяасаа илрүүлэх, ажил амьдралын дадал, чадвар эзэмших боломжийг олгох, нэмэлт үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх (Оюутны клуб, спорт ба урлагийн арга хэмжээ, нийгмийн үйлчилгээ (community service)

Хэмжих үзүүлэлт Бакалаврын оюутны 40 хувиас доошгүй нь

клубт хамрагдах Оюутны үйл ажиллагааг дэмжих зардал нь сургалтын төлбөрийн орлогын 1 хувиас багагүй байх

Клубуудыг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг оюутны үйл ажиллагааг дэмжих зардлын 30 хувиас доошгүй хувь байх

Спорт, бялдаржуулалтын зориулалттай шинэ талбай 3 нэмж байгуулах

Хэрэгжүүлэх стратеги 8 Суралцагчдын сэтгэл хангамжийн судалгааг жил бүр хийх

Хэмжих үзүүлэлт Оюутны сэтгэл ханамж 60-аас доошгүй хувьтай байх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

Page 11: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

11

- Оюутан багшийн тооны харьцааг 15:1 болгох - Суралцагчдын сэтгэл ханамж 60 хувиас доошгүй байх

Зорилт 2.4 Гадаад оюутны тоог нэмэгдүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1.

Англи хэл дээр хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Бүрэлдэхүүн сургууль бүр нэгээс доошгүй, МУИС-ийн хэмжээнд 10-аас доошгүй англи хэл дээрх хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 2. Оюутны солилцоог гадаадын илүү олон их сургуультай хийх

Хэмжих үзүүлэлт Оюутны солилцоогоор гадаадаас хүлээж авах оюутын тоог нийт оюутны 1 хувьд хүргэх

МУИС-ийн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нийт оюутны 1 хувьд хүргэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Гадаад оюутны тоог нийт оюутны 10 хувьд хүргэх

Зорилт 2.5 Ахисан түвшний оюутны нийт оюутанд эзлэх хувийн жинг нэмэдүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1

Эрэлт ихтэй магистрын хөтөлбөрийг шинээр боловсруулах (шинэ чиглэл, удирдах ажилтны (executive) зэрэг хөтөлбөр)

Хэмжих үзүүлэлт Удирдах ажилтны (executive)

хөтөлбөрийн тоо 3-аас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 2 Тэтгэлэгийн санг нэмэгдүүлэх (МУИС-ийн болон судалгааны санхүүжилтээр)

Хэмжих үзүүлэлт Ахисан түвшний оюутны 10 хувиас доошгүйг тэтгэлэгт хамруулах

Ахисан түвшний тэтгэлэгийн сан нь нийт тэтгэлэгийн сангийн 30 хувиас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 3 Ассистантшип хөтөлбөр хэрэгжүүлэх (TA&RA position)

Хэмжих үзүүлэлт Тэнхим тус бүр нь 1-ээс доошгүй TA&RA орон тоотой байх

TA&RA-ны үйл ажиллагааг зохицуулсан журам боловсруулж мөрдөх

Хэрэгжүүлэх стратеги 4 Мэргэжлийн хүрээлэн

Хэмжих үзүүлэлт Мэргэжлийн хүрээлэнд гэрээгээр

Page 12: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

12

институтэд гэрээгээр ажиллуулах нөхцөл бүрдүүлэх

ажилладаг оюутны тоо нийт ахисан түвшний оюутны 10 хувиас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 5 Онлайн хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Зэргийн болон зэргийн бус онлайн хөтөлбөрийн тоог 5-д хүргэх

Зэргийн болон зэргийн бус онлайн хөтөлбөрт хамрагдсан оюутны тоо жилдээ 250-иас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 6 Зэргийн бус хөтөлбөрүүд хэрэгжүүлэх (non-degree programs) - дээд түвшний курс (executive course), төгсөгчдөд зориулсан курс

Хэмжих үзүүлэлт Зэргийн бус хөтөлбөрийн тоо 6-аас доошгүй байх

Удирдах ажилтны (executive course) курсын тоо 3-аас доошгүй байх

Зэргийн бус болон удирдах ажилтны хөтөлбөрүүдэд хамрагсдын тоо жилд 1000-аас доошгүй байх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Ахисан түвшний оюутны тоог нийт оюутны 30 хувьд хүргэх

Зорилт 2.6 Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1

Хөтөлбөр болон хичээлийн агуулгыг ажил олгогч болон бусад оролцогч талуудын оролцоотойгоор тогтмол сайжруулах (хөтөлбөрийн хороо, ажил олгогчдын санал асуулга)

Хэмжих үзүүлэлт Бүх хөтөлбөрийн хороодод ажил олгогчдын төлөөллийг оруулан бүх хөтөлбөрт ажил олгогчдын зүгээс санал авах

Хэрэгжүүлэх стратеги 2 Төгсөгчдийн ажил эрхлэлтийн болон сэтгэл ханамжийн судалгааг тогтмолжуулах, төгсөгчдийн холбоотой хамтран ажиллах

Хэмжих үзүүлэлт Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгааг жил бүр МУИС-ийн хэмжээнд хийх

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг хөтөлбөр бүрээр жил бүр хийх

Төгссөнөөс хойших 12 сарын дотор үргэлжлүүлэн суралцаж буй оюутны судалгаа гаргах

Page 13: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

13

Хэрэгжүүлэх стратеги 3 Оюутан болон төгсөгчдөд зориулсан ажил эрхлэлтийн үйлчилгээг сайржуулах (career service)

Хэмжих үзүүлэлт Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтанд төгсөгчдийн 90-ээс доошгүй хувийг хамруулах

Зуучлах үйлчилгээгээр дамжин ажилтай болсон төгсөгчид, интёрншипийн тоо

МУИС дахь оюутны ажлын байрны тоог 150-д хүргэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Төгсөгчдийн ажил эрхлэлтийг 80 хувьд хүргэх

Зорилт 2.7 Багшлах шилдэг боловсон хүчинг бүрдүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1

Шилдэг эрдэмтэн багшийг сонгох, ажиллуулах, ажлыг нь үнэлэх, хадгалах тогтолцоог нэвтрүүлэх

Хэмжих үзүүлэлт Журамд өөрчлөлт оруулах (tenure system нэвтрүүлэх)

Судлаач, багш, судлаач-багш профессорын орон тоог ялгавартай тогтоох (журамд тусгах)

Хэрэгжүүлэх стратеги 2 Багшийн хөгжлийн төв байгуулж, багшийн мэргэжил болон ур чадварыг тогтмол сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Төв байгуулах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

Багшийн хөгжилд зориулсан санхүүжилт нь сургалтын төлбөрийн орлогын 2 хувиас доошгүй байх

Хэрэгжүүлэх стратеги 3 Гадаад багшийн тоог нэмэгдүүлэх

Хэмжих үзүүлэлт Бүрэлдэхүүн сургууль болон ШУС-ийн

салбар бүрээр багшийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх

Нийт багшийн 15 хувь нь гадаад багш байх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Эрдмийн зэрэг цолтой багш нийт багшийн 70 хувиас доошгүй байх - Гадаад багшийн тоо нийт багшийн 15 хувиас доошгүй байх

Стратегийн тэргүүлэх чиглэл 3. Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн тэргүүний "үйлчлэгч" нь байх

МУИС нь дэлхий дахины мэдлэгийн ертөнц дэхь ололт, шинэ нээлт болон мэдлэгийг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэн сурталчлагч-мэдлэгийн манлайлагч, үндэсний хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө өөрсдийн бүтээсэн болон глобаль

Page 14: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

14

ертөнц дэхь шинэ мэдлэг, технологи, арга, туршлагыг идэвхтэй бөгөөд бүтээлчээр хослуулан хэрэглэдэг нийгмийн “үйлчлэгч” байгууллага болно.

Зорилт 3.1 Нийгэм, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан ба технологийн ахиц дэвшил, бодлого боловсруулалт, улсын хөгжлийн олон талт асуудлын хүрээн дэх МУИС-ийн нөлөөллийг нэмэгдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 1. Үндэсний болон олон улсын түвшний улс төр, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, соёлын асуудлаар бодлогын судалгаа хийдэг төв байгуулах (think tank or policy center)

Хэмжих үзүүлэлт

Салбар дундын бодлогын төв байгуулах

Хэрэгжүүлэх стратеги 2. Бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийх өндөр чадвартай, туршлагатай гадаад дотоодын судлаачдыг урьж ажиллуулах, хамтран ажиллах, ажиллах боломжийг бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт

Бодлогын төвд ажиллах боловсон хүчний бүтэц, тоо, чанарт өөрчлөлт орсон байх

Хэрэгжүүлэх стратеги 3. Бодлогын судалгаа явуулдаг олон улсын ба дотоодын хүрээлэн төвүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах

Хэмжих үзүүлэлт

Бодлогын судалгаа явуулдаг олон улсын болон дотоодын хүрээлэн, төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо ба чанар, хамтран ажиллагч байгууллагын тоог нэмэгдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 4. Төр-хувийн хэвшил-аж үйлдвэр- их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх

Хэмжих үзүүлэлт

Гэрээт ажил, төслийн тоо, дамжуулсан технологийн тоо, хамтран ажиллагч байгууллагын тоо өсөх

Хэрэгжүүлэх стратеги 5. Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, олон нийтэд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх

Хэмжих үзүүлэлт

Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан багш нарын нийт багшид эзлэх хувийн жинг өсгөх

Тогтвортой хөгжлийн вэбсайт ажиллуулах

Page 15: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

15

Зорилт 3.2 Үндэсний болон бүс нутгийн түвшинд шинжлэх ухааны мэдлэгийн түгээн дэлгэрүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 1. ШУ-ны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгмийн тусын тулд ашиглах, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нэвтрүүлэг, нийтийн хэлэлцүүлэг, сурталчилгаа, таниулга, семинар гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох

Хэмжих үзүүлэлт

ШУ-ны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулсан ба оролцсон нэвтрүүлэг, нийтийн хэлэлцүүлэг, сурталчилгаа, таниулга, семинар зэргийн тоог нэмэгдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 2. Нийгмийн үйлчилгээ үзүүлэх зорилтот бүлгүүдийн хүрээг өргөжүүлэх

Хэмжих үзүүлэлт

Үйлчилгээ авсан зорилтот бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 3. Боловсрол олгох, мэдлэг дээшлүүлэх, мэдлэг түгээх онлайн платформ ашиглах, ажиллуулах

Хэмжих үзүүлэлт

Ажиллуулж буй платформ, хэрэглэгчдийн хандалтын тоог нэмэгдүүлэх

Стратегийн тэргүүлэх чиглэл 4. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах Энэ тэргүүлэх чиглэл нь МУИС-ийн бие даасан байдал, засаглалын оновчтой тогтолцоо бүхий орчин үеийн өндөр технологийн мэдээллийн системд суурилах, байгууллагын үйл ажиллагаанд удирдлагын орчин үеийн стандартыг нэвтрүүлэх, Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилгыг биелүүлэхэд дэмжих нөөц хуваарилалтын сайн тогтолцоо, санхүүгийн тогтвортой олон эх үүсвэр, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бий болгоход оршино. Тэргүүлэх чиглэлийн хүрээнд улс орны тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт (ногоон технологи) нэвтрүүлж ашиглана.

Page 16: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

16

Зорилт 4.1 Бие даасан байдал засаглалын оновчтой тогтолцоог хангасан баримт бичиг гаргах Хэрэгжүүлэх стратеги 1

МУИС-ийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар шийдвэр гаргах хүмүүстэй хамтран ажиллах

Хэмжих үзүүлэлт Их сургуулийн хараат бус байдлыг хангасан эрх зүйн баримт бичиг батлагдах

Хэрэгжүүлэх стратеги 2 МУИС-ийн засаглалын үндсэн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулж, эдгээр байгуулагуудыг зохион байгуулах

Хэмжих үзүүлэлт Засаглалын багц дүрэм журмууд батлагдах

Зорилт 4.2 МУИС-ийн стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжихүйц бүтэц зохион байгуулалт, нөөц хуваариалалтын тогтолцоог бий болгох Хэрэгжүүлэх стратеги 1

МУИС-ийн бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн болон эрх мэдлийн хуваарийг оновчтой болгох

Хэмжих үзүүлэлт Зохион байгуулалтын шинэ бүтэц ба ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтууд шинэчлэгдэн батлагдах

Хэрэгжүүлэх стратеги 2 Дунд хугацааны болон жилийн төлөвлөлт, төсөвлөлтийн механизмыг бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт Холбогдох шийдвэр, журам гарах, жилийн болон 3 жилийн төлөвлөлт болон төсөв ба төсвийн прогноз хийгдэх

Төсөв, төлөвлөлтийн системийг бий болгох

Хэрэгжүүлэх стратеги 3. Төсвийн хяналтын системийг сайжруулах, санхүүгийн ил тод байдлыг хангах

Хэмжих үзүүлэлт Холбогдох журам батлагдах, төсвийн хяналтыг хийдэг мэдээллийн системтэй болох

Хэрэгжүүлэх стратеги 4 Байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт (ногоон технологи) ашиглах

Хэмжих үзүүлэлт Эрчим хүч, ус хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлэх

Хог хаягдлыг эргүүлэн ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэх

Page 17: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

17

Зорилт 4.3 Сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад санхүүжилтийн эх үүсвэрээс олох орлогыг хувь хэмжээг нэмэгдүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1.

Төгсөгчид, хувь хүн, хувийн хэвшил, олон улсын ба ТББ-тай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах (хандив, нэрэмжит профессоршип, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, ном, тэтгэлэг, эндаумент сан зэрэг дэмжлэг авах)

Хэмжих үзүүлэлт Зорилтот орлогын хэмжээ нь сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад орлогын 30-аас доошгүй хувь байх

Хэрэгжүүлэх стратеги 2. МУИС-д өгөх хандивын тогтолцоог тогтмолжуулах (Fundraising нэгж байгуулах, МУИС-ийн цахим хуудсан дээр онлайн хандивын холболт хийх, төгсөгч болон хандивлагч нарт зориулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулах)

Хэмжих үзүүлэлт Хариуцах нэгж байна, хандивын орлогыг бүрдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 3. Өөрийн үйл ажиллагааны бусад орлогыг нэмэгдүүлэх (төлбөрт сургалт, сертификаттай сургалт, семинар, лабораторийн шинжилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээ, түрээс, МУИС Пресс, хэвлэх үйлдвэр, дадлагын бааз зэрэг)

Хэмжих үзүүлэлт Зорилтот орлогын хэмжээ нь сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад орлогын 20-аас доошгүй хувь байх

Хэрэгжүүлэх стратеги 4. Санхүүжилтийн олон эх үүсвэрийг хөхүүлэн дэмжсэн уян хатан тогтолцоог нэвтрүүлэх (виртуал бүтэц бий болгох, мөнгө зарцуулах эрхийг илүү чөлөөтэй болгох, урамшууллын механизм бүрдүүлэх, орлогыг МУИС-ийн санхүүгийн тайланд бүрэн тусгах)

Хэмжих үзүүлэлт Санхүүгийн зохих түрэм журамд өөрчлөлт оруулах, шинэ журмууд батлаж, хэрэгжүүлэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- Сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад санхүүжилтийн эх үүсвэрээс олох орлогыг нийт орлогын 30 хувиас доошгүй олгох

Page 18: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

18

Зорилт 4.4 Байгууллагын үйл ажиллагааны удирдлагын орчин үеийн стандартыг нэвтрүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1.

THE-их дээд сургуулиудын зэрэглэл тогтоох байгууллагад гишүүнээр элсэж, зэрэглэл тогтоолгуулах

Хэмжих үзүүлэлт Гишүүнээр элсэж зэрэглэлээ тогтоолгох

Хэрэгжүүлэх стратеги 2. Байгууллагын үйл ажиллагааны ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Стандартыг нэвтрүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 3. ERP-д суурилсан үйл явцын удирдлагын системийг нэвтрүүлэх

Хэмжих үзүүлэлт ERP системтэй болох

Хэрэгжүүлэх стратеги 4. Хичээлийн болон оюутны байр, дадлагын бааз зэрэг үндсэн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээнд аутсорсингийн хэлбэрийг ашиглах (цэвэрлэгээ, сантехник, цахилгаан, урсгал засвар, оюутны байр ба цайны газар зэргийн менежмент зэрэг)

Хэмжих үзүүлэлт Үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг

аутсорсингийн гэрээгээр үе шаттай хэрэгжүүлэх

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт

- ISO 9001 стандартыг нэвтрүүлэх - ERP –д сууриалсан төсөв, төлөвлөлт, хяналтын мэдээллийн нэгдсэн

системтэй болох

Page 19: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

19

Зорилт 4.5 Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх Хэрэгжүүлэх стратеги 1

Зорилтоор удирдах механизмыг бүрдүүлэх

Хэмжих үзүүлэлт KPI үзүүлэлтийг бүх түвшинд боловсруулж,

хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх стратеги 2 KPI үзүүлэлтийг МУИС болон бүх нэгж, түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх

Хэмжих үзүүлэлт Бүх шатны KPI боловсруулж, үзүүлэлтийг амар хялбар аргаар тогтмол хэмжих системтэй болох

Хэрэгжүүлэх стратеги 3 Үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг тогтолцоотой болох

Хэмжих үзүүлэлт Удирдах албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг тогтолцоотой болох (жил бүр)

Page 20: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

20

Бүлэг 3. Стратегийн зорилтын хэмжих үзүүлэлтүүд Хэмжих үзүүлэлтүүд (summary measurement ), 2014/2015 буюу өнөөгийн байдал, завсрын болон 2024 оны зорилтууд

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

3. Судалгааны чанар, хамрах хүрээг дэлхийн түвшинд хөгжүүлнэ

1.1 Багш нарын 60% нь олон улсад болон үндэсний хэмжээний судалгааны төсөл удирддаг байх (PI)

24 34 45 60

Нийт багш нар дунд эзлэх эрдмийн зэрэг цолтой багш нарын хувь 70% (мэргэжлээр ялгавартай)

39 50 60 70

Impact Factor бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлдэг багш нарын тоо 25 % 5.9 12 18 25

Багшийн судалгааны арга зүй, ур чадварыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх - ✓ → →

Профессор багш ажиллуулах, хөдөлмөрийн дотоод журмуудыг шинэчилнэ * ✓ → →

Олон улсад нээлттэй, өрсөлдөөнт профессор, дэд профессорын орон тоог нийт профессор, дэд профессорын 30%-д хүргэнэ.

- 10 20 30

Fellowship fund нь МУИС-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжих ЭШ-ний зардлын 15%-иас доошгүй байх

- 5 10 15

Багшийн солилцооны хөтөлбөрийг бүрэлдэхүүн сургууль болон салбар бүрээр хэрэгжүүлнэ.

5 7 14 21

Page 21: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

21

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

1.2 Thomson Reuters, Science direct, Springer, Jstore зэрэг эх сурвалжууд болон нарийн мэргэжлийн судалгаанд зориулсан албан ёсны лицензтэй програмын хүртээмжийг нэмэгдүүлэх

* ✓ → →

Докторын дараах судлаачийн орон тоог 30-д хүргэх - 10 20 30

Award management system-ийг нэвтрүүлсэн байна. * ✓ → →

Судалгааны бүх лабораториудыг магадлан итгэмжлүүлнэ - 30% 60% 100%

Судалгааны бүх лабораториудыг нээлттэй болгох - 30% 60% 100%

Дэлхийн болон Азийн шилдэг 25 их сургуультай идэвхтэй хамтран ажиллах 10 15 20 25

Сэндвич хөтөлбөрийн тоог 10-д хүргэх 1 3 5 10

1.3 Судалгааны орлого, зарлагыг бүртгэх, зарцуулах дотоод дүрэм журам боловсруулж мөрдөх, төлбөр тооцооны процедурыг хялбаршуулах

* ✓ → →

Оролцож, хамрагдах дотоодын болон олон улсын суурь судалгааны грантуудын тоо 120 (40+80) байх

86 (28+58)

94 (30+64)

104 (33+71)

120 (40+80)

Оролцож, хамрагдах дотоодын болон олон улсын суурь судалгааны орлогын хэмжээг 4 тэрбум төгрөгт хүргэх

2.3 тэрбум 2.8 тэрбум 3.4 тэрбум 4.0 тэрбум

Аж үйлдвэрийн захиалгат судалгаа 14-с доошгүйг гүйцэтгэж үр дүнг Scopus ба түүнээс дээш ангилалын сэтгүүлд хэвлүүлсэн байх

5 7 10 14

Аж үйлдвэрийн захиалгат судалгаа, бодлогын судалгаа, төсөл хөтөлбөрийн орлогын хэмжээ эрдэм шинжилгээний нийт орлогын 18-аас доошгүй хувь байх

5.2% 7% 12% 18%

Оюуны өмчийн алба ажиллуулах, холбогдох журмуудыг боловсруулж, мөрдүүлэх

- ✓ → →

Патентын тоог 30-д хүргэх 2 10 20 30

Гарааны компани (start-up, spin-off) тоо 5-д хүргэх - 3 4 5

Дамжуулсан технологи, лицензийн тоог 5-д хүргэх 1 3 4 5

Page 22: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

22

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

2. Суралцах ба сургах үйл явцыг олон улсын түвшинд хүргэнэ

2.1 Шинжлэх ухааны хөтөлбөрийн 50 хувь, инженерчлэлийн хөтөлбөрийн 50 хувь, бизнесийн удирдлага, эрх зүй, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын бүх хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэх

17.4% 30% 40% 50%

Мэргэжлийн хөтөлбөр боловсруулах стандарттай холбогдох журам боловсруулах, хөтөлбөрийг стандартын дагуу шинэчлэн боловсруулах

- ✓

Чанарын баталгаажуулалтын системийг хэрэгжүүлэх (quality assurance system) - ✓ Байгалийн ухаан болон инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөр бүрийн шаардлагатай сургалтын лабораторийг бүрэн байгуулах

??% ??% ??% 100%

Электрон номын сан, боловсролын нээлттэй эхүүдийн системтэй болох * ✓ 2.2 Элсэгчдийн дундаж оноо нь элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тус бүрийн 75

дахь персентилд (75th percentile) багтах (хамгийн өндөр оноотой 25 хувьд багтах) *

(630-673) ✓

Элсэлтийн шинэ журам нэвтрүүлэх * ✓ Байгалийн ухааны болон инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнуудын 30-аас доошгүй хувийг тэтгэлэгт хамруулах

??% 10% 20% 30%

Нийт олгосон тэтгэлэгийн хэмжээ бакалаврын сургалтын төлбөрийн 10-аас доошгүй хувь байх

<1% 5% 8% 10%

Лицей болон ахлах сургуулиудтай хамтарч ажиллах хөтөлбөр байх - ✓ Лицей болон ахлах сургуулиас элсэлт авдаг журам боловсруулах - ✓

2.3 Honors хөтөлбөрийн бүтцийг бий болгох (Honors Сollege), холбогдох чиглэлүүдээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хөтөлбөрийн тоог 30-д хүргэх

- 10 20 30

Honors хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нийт оюутны 25-аас доошгүй хувь байх - 10% 15% 25% Англи хэл дээр заагдах хичээлийн тоо нийт хичээлийн 25-аас доошгүй хувь байх <1% 5% 15% 25% Хос болон хавсарсан хөтөлбөртэй холбогдох дүрэм, журам боловсруулах, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн тоо 30-аас доошгүй

- 10 20 30

Ерөнхий суурийн хичээлийн чанарын үнэлгээг улирал тутам хөндлөнгөөс хийх - ✓ Ерөнхий суурийн хичээлийн багц материал (зорилго, агуулга, хэрэглэгдэхүүн, унших материал, гарын авлага) бэлтгэгдэж Хөтөлбөрийн ерөнхий хороогоор батлуулж хэрэгжүүлэх

- ✓

Page 23: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

23

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

Бүрэлдэхүүн сургууль болон ШУС-ийн салбар тус бүр 2-оос доошгүй олон улсын магистрын болон бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөртэй байх

1 8 12 16

Онлайн сургалтын платформ хөгжүүлж ашиглах * ✓ Онлайн сургалтын 2 лаборатори байгуулах - 2 2 2 Нийт хичээлийн 1/3-ээс доошгүй хэсэг нь онлайн контенттэй эсвэл блендед хэлбэрээр явагдах

- 15% 20% 33%

Бакалаврын оюутны 40-өөс доошгүй хувь нь клубт хамрагдах 8.9% 20% 30% 40% Оюутны үйл ажиллагааг дэмжих зардал нь сургалтын төлбөрийн орлогын 1-ээс доошгүй хувь байх

0.7% 0.8% 0.9% 1.0%

Клубуудыг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг оюутны үйл ажиллагааг дэмжих зардлын 30-иас доошгүй хувь байх

16% 20% 25% 30%

Спорт, бялдаржуулалтын зориулалттай шинэ талбай байгуулах 3 4 5 6 Оюутны сэтгэл ханамж 60-аас доошгүй хувьтай байх - 50% 55% 60%

2.4 Гадаад оюутны тоог нийт оюутны 10 хувьд хүргэх 1.4% 5% 8% 10% Бүрэлдэхүүн сургууль бүр 1-ээс доошгүй, МУИС-ийн хэмжээнд 10-аас доошгүй англи хэл дээр хөтөлбөр хэрэгжүүлэх

1 5 8 10

Оюутан солилцоогоор гадаадаас хүлээж авах ба гадаадад явуулах оюутны тоог тус бүр нийт оюутны 1 хувьд хүргэх

14 сургууль /69 оюутан

0.4% 0.8% 1%

2.5 Ахисан түвшний идэвхттэй суралцаж буй оюутны тоог нийт оюутны 30 хувьд хүргэх

10% 15% 20% 30%

Удирдах ажилтны (executive) хөтөлбөрийн тоо 3-аас доошгүй байх - 2 3 3 Ахисан түвшний оюутны 10-аас доошгүй хувийг тэтгэлэгт хамруулах 0.8% 5% 8% 10% Ахисан түвшний тэтгэлэгийн сан нь нийт тэтгэлэгийн сангийн 30-аас доошгүй хувь байх

15% 20% 25% 30%

Ассистантшип хөтөлбөрийг зохицуулсан журам боловсруулж мөрдөх - ✓ Тэнхим тус бүр 1-ээс доошгүй ассистантшип орон тоотой байх (TA&RA position) - 20 30 40 Мэргэжлийн хүрээлэнд гэрээгээр ажилладаг оюутны тоо нийт ахисан түвшний оюутны 10 хувиас доошгүй байх

* 5% 8% 10%

Зэргийн болон зэргийн бус онлайн хөтөлбөрийн тоог 5-д хүргэх - 2 4 5 Зэргийн болон зэргийн бус онлайн хөтөлбөрт хамрагдсан оюутны тоо жилдээ 250-иас доошгүй байх

- 100 200 250

Зэргийн бус (non-degree) хөтөлбөр 6-аас доошгүй байх - 3 5 6 Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024 Удирдах ажилтны (executive course) курсын тоо 3-аас доошгүй байх - 1 2 3

Page 24: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

24

Зэргийн бус болон удирдах ажилтны хөтөлбөрүүдэд хамрагсдын тоо жилд 1000-аас доошгүй байх

- 500 750 1000

2.6 Бүх хөтөлбөрийн хороодод ажил олгогчдын төлөөллийг оруулан бүх хөтөлбөрт ажил олгогчдын зүгээс санал авах

* ✓

Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгааг жил бүр МУИС-ийн хэмжээнд хийх - ✓ Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг хөтөлбөр бүрээр жил бүр хийх * ✓ Төгссөнөөс хойших 12 сарын дотор үргэлжлүүлэн суралцаж буй оюутны судалгаа гаргах

* ✓

Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалтанд төгсөгчдийн 90-ээс доошгүй хувийг хамруулах

67.2% 75% 80% 90%

Зуучлах үйлчилгээгээр дамжин ажилтай болсон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх * ✓ МУИС дахь оюутны ажлын байрны тоог нэмэгдүүлж 150-д хүргэх - 50 100 150

2.7 Профессог багш ажиллуулах журамд өөрчлөлт оруулах (tenure system нэвтрүүлэх) * ✓ Багшийн хөгжлийн төв байгуулах, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх * ✓ Багшийн хөгжилд зориулсан санхүүжилт нь сургалтын төлбөрийн орлогын 2-оос доошгүй хувь байх

2% 2% 2% 2%

Бүрэлдэхүүн сургууль болон ШУС-ийн салбар бүрээр багшийн солилцооны (faсulty exchange) хөтөлбөр хэрэгжүүлэх

2 4 6 8

Нийт багшийн 15 хувь нь гадаад багш байх 1% 5% 10% 15%

Page 25: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

25

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

4. Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн тэргүүний "үйлчлэгч" нь байна 3.1 Салбар дундын бодлогын төв байгуулах (policy center or think tank) - ✓ → →

Бодлогын төвд ажиллах боловсон хүчний бүтэц, тоо, чанарт өөрчлөлт орсон байх - ✓ → →

Бодлогын судалгаа явуулдаг олон улсын болон дотоодын хүрээлэн төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тоо, хамтран ажиллагч байгууллагын тоог нэмэгдүүлэх

* ✓ → →

Гэрээт ажил, төслийн тоо, дамжуулсан технологийн тоо, хамтран ажиллагч байгууллагын тоог нэмэгдүүлэх

* ✓ → →

Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан багш нарын нийт багшид эзлэх хувийн жинг өсгөх

* ✓ → →

3.2 Шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд зохион байгуулсан үйл ажиллагаа, оролцсон нэвтрүүлэг, нийтийн хэлэлцүүлэг, сурталчилгаа, таниулга, семинар зэргийн тоог нэмэгдүүлэх

* ✓ → →

Үйлчилгээ авсан зорилтот бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх * ✓ → →

Ажиллуулж буй платформ, хэрэглэгчдийн хандалтын тоог нэмэгдүүлэх * ✓ → →

Үзүүлэлт (measurement) 2014/2015 2018 2021 2024

3. Байгууллагын бие даасан байдлыг хангаж, менежментийн олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах

4.1 Их сургуулийн хараат бус байдлыг хангасан эрх зүйн баримт бичиг батлагдах - ✓ ✓ Засаглалын багц дүрэм журмууд батлагдах * ✓ ✓

4.2 Зохион байгуулалтын шинэ бүтэц ба ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтууд шинэчлэгдэн батлагдах

* ✓

Холбогдох шийдвэр, журам гарах, жилийн болон 3 жилийн төлөвлөлт болон төсөв ба төсвийн прогноз хийгдэх

* ✓

Төсөв, төлөвлөлтийн системийг бий болгох - ✓ Холбогдох журам батлагдах, төсвийн хяналтыг хийдэг мэдээллийн системтэй болох

- ✓

Эрчим хүч, ус хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлэх - ✓ ✓

Хог хаягдлыг эргүүлэн ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэх - ✓ ✓

Page 26: СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2024 Хэлэлцүүлэгт зориулав · Ёс зүй (Integrity) – судлаач болон хувь хүний ёс зүйг

Эхний хувилбар 2015 оын 11-р сарын 19

26

4.3 Хандив, нэрэмжит профессоршип, феллоушип, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, ном, тэтгэлэг, эндаумент сан зэрэг зорилтот орлогын хэмжээ нь сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад орлогын 30-аас доошгүй хувь байх

7.7% 12% 20% 30%

МУИС-д өгөх хандивын тогтолцоог бэхжүүлэх хариуцах нэгжтэй байх - ✓ Хандивын орлогыг бүрдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх - ✓ Өөрийн үйл ажиллагааны бусад орлогын хэмжээ нь сургалтын төлбөр болон улсын төсвөөс бусад орлогын 20-аас доошгүй хувь байх

8% 10% 15% 20%

Санхүүгийн зохих дүрэм журамд өөрчлөлт оруулах, шинэ журмууд батлаж, хэрэгжүүлэх

* ✓

4.4

Times Higher Education их дээд сургуулиудын зэрэглэл тогтоох байгууллагад гишүүнээр элсэж, зэрэглэл тогтоолгуулах

- ✓

ISO 9001 стандартыг нэвтрүүлэх - ✓ ERP системтэй болох - ✓ Үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг аутсорсингийн гэрээгээр үе шаттай хэрэгжүүлэх

- 50% 75% 100%

4.5 Зорилтоор удирдах механизмыг бүрдүүлэх (KPI үзүүлэлтийг бүх түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх)

* ✓

Удирдах албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг тогтолцоотой болох

* ✓