Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын...

16
1 Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй нь Батбаатар Мөнхзаяа /MBA, докторант/ СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш [email protected] Хураангуй Санхүүгийн хямралын үед шийдвэр гаргалтын орчин тодорхой бус болдог ба ялангуяа банкны салбарт илүү хүчтэй нөлөөлдөг. Эдийн засгийн тодорхой бус орчинд байгууллага шийдвэр гаргах нь шийдвэрийн үр ашигтай, оновчтой байдлыг бууруулдаг ба эдийн засгийн мөчлөгийг тодорхойлсноор шийдвэр гаргах орчноо тодорхой болгох боломжтой юм. Судалгаанд 2008 онд ЭЗХАХБ-ын боловсруулсан арга зүйн зөвлөмжийн дагуу нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцсон ба Монгол улсын бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадахуйц эдийн засаг, санхүүгийн 33 үзүүлэлтийг 2000 оны 1-р улирлаас 2011 оны 4-р улирал хүртэл хугацааны 48 улирлын хугацааны цувааг сонгон авч үнэлгээ хийсэн. Үнэлгээний үндсэн дээр түрүүлэгч 6 индикаторыг сонгон, нэг ижил хувийн жинтэй байхаар нэгдсэн индикаторыг тооцоход бодит эдийн засгийн мөчлөгийг 2-оос 3 улирлын өмнө түрүүлж байна гэж дүгнэж болохоор байсан. Нэгдсэн индикатор нь нэг улирлын өмнө бол 40%, 2 улирлын өмнөөс бол 30% магадлалтайгаар бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадаж байна гэсэн үнэлгээний үр дүн гарсан. Тиймээс арилжааны банк хямралын үед оновчтой шийдвэр гаргахдаа нэгдсэн түрүүлэгч индикаторыг ашиглан бодит эдийн засгийн мөчлөгийг 3-6 сарын өмнө урьдчилан мэдэх боложмтой юм. Учир нь банкны хямрал нь эдийн засгийн мөчлөгийн уналтаас дундажаар 3-6 сарын дараа болдог гэдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс хямралаас сэргийлэх аливаа шийдвэрийг 9-12 сарын өмнөөс гаргах боломжтой гэж дүгнэж байна. Түлхүүр үг: Тодорхой бус орчны шийдвэр гаргалт, эдийн засгийн мөчлөг, мөчлөгийн түрүүлэгч индикатор, нэгдсэн түрүүлэгч индикатор УДИРТГАЛ Манай улсад банкны тогтолцоо бий болоод 20 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч байгуулагдсан арилжааны банкуудын 50-иас илүү хувь нь дампуурсан нь эдийн засгийн мөчлөгтэй холбоотой. Эдийн засгийн уналтын үед банкны хямрал болж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2007 оноос дэлхий нийтийг хамарсан хямрал 2008 оны дунд үеээс санхүүгийн системд нөлөөлж, үр нөлөө нь 2009 оны эдийн засгийн болон санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлсөн. Энэ хугацаанд 2 арилжааны банк дампуурч, олон арилжааны банк их хэмжээний алдагдалтай ажилласан. Аливаа байгууллагын үндсэн зорилго нь урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах байдаг. Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэх нь санхүүгийн систем, санхүүгийн системийн тогтвортой байдлаас ихээхэн хамаарна. Тиймээс санхүүгийн байгууллагуудын хувьд санхүүгийн тогтвортой бус үе буюу хямралын үеийн удирдлагын асуудал гэдэг нь нэн чухал болоод байна. Судалгааны зорилго: Хямралыг урьдчилан илэрхийлэгч индикаторуудыг боловсруулан, хямралын үе дэх банкны удирдлагын шийдвэр гаргалтын арга зүйн зөвлөмж боловсруулах.

Transcript of Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын...

Page 1: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

1

Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр

гаргалтын арга зүйг боловсронгуй нь

Батбаатар Мөнхзаяа /MBA, докторант/

СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш

[email protected]

Хураангуй

Санхүүгийн хямралын үед шийдвэр гаргалтын орчин тодорхой бус болдог ба

ялангуяа банкны салбарт илүү хүчтэй нөлөөлдөг. Эдийн засгийн тодорхой бус орчинд

байгууллага шийдвэр гаргах нь шийдвэрийн үр ашигтай, оновчтой байдлыг бууруулдаг

ба эдийн засгийн мөчлөгийг тодорхойлсноор шийдвэр гаргах орчноо тодорхой болгох

боломжтой юм. Судалгаанд 2008 онд ЭЗХАХБ-ын боловсруулсан арга зүйн

зөвлөмжийн дагуу нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцсон ба Монгол улсын бодит

эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадахуйц эдийн засаг, санхүүгийн 33 үзүүлэлтийг

2000 оны 1-р улирлаас 2011 оны 4-р улирал хүртэл хугацааны 48 улирлын хугацааны

цувааг сонгон авч үнэлгээ хийсэн. Үнэлгээний үндсэн дээр түрүүлэгч 6 индикаторыг

сонгон, нэг ижил хувийн жинтэй байхаар нэгдсэн индикаторыг тооцоход бодит эдийн

засгийн мөчлөгийг 2-оос 3 улирлын өмнө түрүүлж байна гэж дүгнэж болохоор байсан.

Нэгдсэн индикатор нь нэг улирлын өмнө бол 40%, 2 улирлын өмнөөс бол 30%

магадлалтайгаар бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадаж байна гэсэн

үнэлгээний үр дүн гарсан. Тиймээс арилжааны банк хямралын үед оновчтой шийдвэр

гаргахдаа нэгдсэн түрүүлэгч индикаторыг ашиглан бодит эдийн засгийн мөчлөгийг 3-6

сарын өмнө урьдчилан мэдэх боложмтой юм. Учир нь банкны хямрал нь эдийн засгийн

мөчлөгийн уналтаас дундажаар 3-6 сарын дараа болдог гэдэг нь судалгаагаар

батлагдсан. Тиймээс хямралаас сэргийлэх аливаа шийдвэрийг 9-12 сарын өмнөөс

гаргах боломжтой гэж дүгнэж байна.

Түлхүүр үг: Тодорхой бус орчны шийдвэр гаргалт, эдийн засгийн мөчлөг, мөчлөгийн

түрүүлэгч индикатор, нэгдсэн түрүүлэгч индикатор

УДИРТГАЛ

Манай улсад банкны тогтолцоо бий болоод 20 гаруй жил өнгөрч байгаа хэдий ч

байгуулагдсан арилжааны банкуудын 50-иас илүү хувь нь дампуурсан нь эдийн

засгийн мөчлөгтэй холбоотой. Эдийн засгийн уналтын үед банкны хямрал болж

байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2007 оноос дэлхий нийтийг хамарсан хямрал

2008 оны дунд үеээс санхүүгийн системд нөлөөлж, үр нөлөө нь 2009 оны эдийн

засгийн болон санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлсөн. Энэ хугацаанд 2 арилжааны банк

дампуурч, олон арилжааны банк их хэмжээний алдагдалтай ажилласан. Аливаа

байгууллагын үндсэн зорилго нь урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах

байдаг. Санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны хувьд

тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэх нь санхүүгийн систем, санхүүгийн системийн

тогтвортой байдлаас ихээхэн хамаарна. Тиймээс санхүүгийн байгууллагуудын хувьд

санхүүгийн тогтвортой бус үе буюу хямралын үеийн удирдлагын асуудал гэдэг нь нэн

чухал болоод байна. Судалгааны зорилго: Хямралыг урьдчилан илэрхийлэгч

индикаторуудыг боловсруулан, хямралын үе дэх банкны удирдлагын шийдвэр

гаргалтын арга зүйн зөвлөмж боловсруулах.

Page 2: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

2

ҮНДСЭН ХЭСЭГ

1. Санхүүгийн хямралын талаарх онол, арга зүй

1.1Санхүүгийн хямралын төрөл, шалтгаан

Санхүүгийн хямралын талаар олон янзын тодорхойлолтууд байдаг ба

ерөнхийдөө санхүүгийн хямрал гэж нэгэн зэрэг улс орнуудын санхүүгийн байгууллага

гэнэт их хэмжээгээр хөрөнгөө алдах буюу активуудын үнэ цэнэ эрс буурах үзэгдлийг

хэлдэг. (Charles P. Kindleberger and Robert Aliber, 2005) Аженсийн онолоор (Agency

theory) санхүүгийн хямрал гэж санхүүгийн хөрөнгийн үнэ огцом буурах үздэгдлийг

хэлдэг ба хөрөнгийн үнэ өсөх, буурах нь зах зээл дээрх нийт хөрөнгө оруулагчдын

хийх үйлдлээс хамааран өөрчлөгддөг гэж үздэг. Энэ онолоор зах зээлд нэр хүнд бүхий

хөрөнгө оруулагчдийн худалдан авч буй хөрөнгүүдийн үнэ цэнэ өснө гэж бусад

хөрөнгө оруулагчид үздэг учраас үнийн хөөсрөлт бий болдог. Үнийн өсөлт хөөсрөл нь

санхүүгийн хямрал үүсэх үндсэн шалтгаан болдог. (Eisenhardt, 1989) Харин Вашигтоны

их сургуулийн профессор Химан Мински пост кейнсын үзэл эдийн засгийн тогтворгүй

байдлыг илүү зөв тайлбарладаг гэж үздэг. (Downe, 1987) Тэрээр санхүүгийн хямрал нь

илүү их хэврэг байдлыг үүсгэдэг ба санхүүгийн хэврэг байдлын түвшин нь бизнесийн

мөчлөгтэй давхар явдаг. Эдийн засгийн мөчлөгт санхүүгийн байгууллагууд болох

арилжааны банкны зээлийн хэмжээ хэт их болох үүнтэй холбоотой зээлийн эрсдэл

нэмэгдэх, хүү болон зах зээлийн эрсдлийн хэмжээ нэмэгдэх зэрэг нь мөчлөг үзүүлэлт

өөрчлөгдөх шалтгаан болдог. 2007-2008 оны санхүүгийн хямралын үеээр Минскийн

онолоор санхүүгийн хямралыг бүрэн тайлбарлаж чадаж байсан учир Минскийн онолын

тодорхойлолтыг судалдаандаа гол болгон авч үзлээ. Санхүүгийн хямралаас үүдэлтэй

алдагдал нь мөнгөн дүнгээр хэмжигддэг ба бодит эдийн засгийн өсөлтөд шууд бус

нөлөө үзүүлдэг. Ихэнх эдийн засагчдын дунд хямрал хэрхэн үүсдэг, хямралаас хэрхэн

хамгаалдаг талаар тогтсон нийтлэг онол байдаггүй ч санхүүгийн хямрал нь дэлхий

нийтийг хамарсан байдаг гэдэгт нэгддэг байна. Хямрал үүссэн цагаас судлаачид

санхүүгийн хямралыг үүсгэж буй хүчин зүйл, цар хүрээнээс хамааруулан хөрөнгийн

зах зээлийн хямрал, банкны хямрал, олон улсыг дараах дөрвөн төрөлд ангилж үздэг

байна1. (зураг 1)

1Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг Мөнхзаяа.Б (2011) Санхүүгийн хямралын шалтгаан ба санхүүгийн

системийн тогтвортой байдал (онолын судалгаа). ШУТИС- Эрдэм шинжилгээний бичиг, № 2/118,

х.221-230-аас авах боломжтой.

• Валютын ханшийн уналт, гадаад өр төлөгдөхгүй байдал

• Эдийн засгийн уналт, эдийн засгийн хямрал

• Банкнаас мөнгө дайжих үзэгдэл

• Хөрөнгийн зах зээлийн хөөс

1. Хөрөнгийн зах зээлийн хямрал

2. Банкны хямрал

3. Олон улсын санхүүгийн хямрал

4. Нийт эдийн засгийн хямрал

Банкнаас мөнгө дайжих

(хадгаламж эзэмшигчид нэгэн

зэрэг хадгаламжаа татах) үзэгдэл, зээлийн эрсдэл, нийт

эдийн засгийн уналтаас

шалтгаалан үүсдэг. (Fratianni, M. and Marchionne, F, 2009)

Валютын ханшийн уналт,

улсын өр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсдэг

хямрал. (Craig Burnside,

Martin Eichenbaum, and

Sergio Rebelo , 2008)

Хөрөнгийн зах зээлийн

хэрэгслүүдийн үнийн хэт

өсөлт, хөөсрөл нь хөрөнгийн зах зээлийг уналтанд оруулдаг.

(Garber, 2001), (PBS, 2007),

(Lahart, 2007)

Эдийн засгийн уналт, ДНБ-

ны өсөлт буурах, удаашрах,

ажилгүйдэл хэт нэмэгдэх зэргээс үүсдэг хямрал.

(Schwartz, 1971), (Bernanke,

2008)

Page 3: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

3

Эх сурвалж: (Мөнхзаяа.Б, 2011)

Зураг 1. Санхүүгийн хямралын төрөл

Зарим эдийн засагчид санхүүгийн хямралыг урьдчилан дохиологч индикатор

ашиглан таамаглах боломжтой гэж үздэг ба урьдчилан таамаглах индикаторууд нь

1990-ээд оны хямралын дараагаар ихээр судлагдсан ч сүүлийн хямралыг таамаглаж

чадаагүй гэж ихэнх судлаачид шүүмжилж байгаа. Индикаторын арга нь өнгөрсөн

үеийн мэдээлэл дээр үндэслэж байгаа учир ирээдүйг бүхэлд нь төлөөлж чадахгүй.

Санхүүгийн хямралууд нь эдийн засгийн үзүүлэлтүүдтэй шугаман бус хамааралтай

байдаг. ОУВС болон дэлхийн банкнаас хямрал, хямралыг урьдчилан таамаглах

үзүүлэлтүүдийн талаар судалгаа хийж тодорхой арга зүй боловсруулсан байдаг. (IMF,

2010) (IMF and Worldbank, 2005) Энэ нь мэдлэгийн хурмитлалыг бий болгох, түүнийг

менежментийн шийдвэр гаргалтуудад ашиглах боломжийг олгож буй нэг хэлбэр юм.

Судлаачдын хямралын талаар хийсэн судалгаануудыг харьцуулан үзэхэд санхүүгийн

хямрал үүссэн он жилүүдийн дараа хямралыг урьдчилан мэдэж болох индикатор

үзүүлэлтийг эрчимтэй судалдаг болох нь ажиглагдсан. Харин эдийн засгийн өсөлтийн

үеүүдэд төдийлөн анхаарч үздэггүй, мэдлэг хуримтлуулдаггүй учир дараагийн

хямралын үед дахин алдаатай шийдвэрүүд гаргадаг байна. Банкны салбарыг үнэлдэг

урьдчилан дохиолох индикатороос (ялангуяа тухайн байгууллагын дампуурах

эрсдлийг үнэлдэг) эхэлсэн үнэлгээний аргачлал нь илүү өргөн хүрээнд буюу

санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллага, дэд бүтцийн хувьд эрсдлийн үнэлгээг

хийх болсон. (Gordy MB and Howells B, 2004) Санхүүгийн хямрал нь бизнесийн

мөчлөгтэй шууд хамааралтай бөгөөд бизнесийн мөчлөгийн уналтын үед санхүүгийн

хямрал үүсдэг байна. Хямралыг эдийн засгийн мөчлөгийн түрүүлэгч индикаторын

тусламжтай тодорхойлж болох ба эдийн засгийн индикаторууд нь эдийн засаг

ирээдүйд хаашаа чиглэхийг хэлж өгдөг учраас хэрэглэгчид, үйлдвэрлэгчид болон

хөрөнгө оруулагчдад эдийн засгийг өөрчлөлтийг таамаглах болон хөрөнгө оруулалтын

стратегиа сонгохдоо ашигладаг. Эдийн засгийн индикаторуудыг нийт эдийн засгийн

өөрчлөлттэй цаг хугацааны хувьд харьцуулан түрүүлдэг, хоцордог, зэрэгцдэг гэсэн

гурван төрөлд ангилан үздэг. (Arthur O'Sullivan, Steven M. Sheffrin, 2003)

Улс орнуудын туршлага

Түрүүлэгч индикаторын шинжилгээг анх 1930-аад онд бюу их хямралын

дараагаар АНУ дахь Эдийн засгийн судалгааны үндэсний хороо (NBER)-ны мөчлөгийн

үзүүлэлтийн жагсаалтыг гаргаж байсан ба тооцох үнэлэх арга нь боловсронгуй болсоор

1995 оноос албан ёсоор эдийн засгийн түрүүлэгч индикаторыг тооцон мэдээлдэг

болсон (www.nber.org). АНУ-ын хувьд ажилгүйдлийн түвшин, нөхөн төлбөрийн

түвшин, шинэ орон сууцны хэмжээ2, хэрэглээний барааны үнийн индекс (инфляци),

хэрэглэгчийн хөшүүргийн харьцаа3, үйлдвэрлэл, дампуурал, дотоодын нийт

бүтээгдэхүүн, радио интернэт холболт, жижиглэн худалдаа, хөрөнгийн зах зээлийн

2 Хаусинг стартс бол заасан хугацаанд шинээр ашиглалтанд орсон байрны тоо юм. Энэ төрлийн

мэдээлэл нь хувийн орон сууц, таун хаус, апартмент гэсэн гурван төрөлд хуваагддаг. Аппартментийн

хувьд байр тус бүр нь нэг гэж тоологддог. 3 Хэрэглэгчийн хөшүүргийн харьцаа нь William Jarvis болон Dr. Ian C Mac Millan нарын Харвардын

бизнесийн мэдээ сэтгүүлд нийтлэгдэж олны хүтээл болсон орон сууцны зээл иргэдийн орлогын харьцаа

юм. АНУ-д энэ харьцаа 2011 оны 2-р улирлын байдлаар 1.15 байгаа бол 1975 онд 0.9x байсан байна. Энэ

огцом өсөлт нь нефтийн комданиудын ашигтай холбоотой ба эдийн засагт их хэмжээний эрсдлийг

дагуулж байна гэж олон эрдэмтэд үздэг. Хэрэглэгчийн хөшүүрэг = Нийт орон сууцны зээл/Татварын

дараах иргэдийн нийт орлого

Page 4: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

4

үнийн индекс, мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт гэсэн 10 үзүүлэлтийг ашигладаг.

АНУ-д түрүүлэгч индикаторыг Үндэсний Эдийн засгийн судалгааний хороо (хувийн)

боловсруулж тооцдог. Эдгээр индикаторууд эдийн засгийг богино хугацаанд

таамаглахад ашиглаж болно.

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (цаашид ЭЗХАХБ гэх)

нь Нэгдсэн түрүүлэгч индикатор тооцох аргачлалыг боловсруулсан ба дэлхийн улс

орнууд өргөнөөр ашиглаж байна. Улс орнууд өөрийн онцлогт тохируулан түрүүлэгч

индикаторуудыг сонгон тооцож, аливаа шийдвэр гаргалтандаа ашиглаж байна. 2012

оны 1-р улирлын байдлаар ЭЗХАХБ-аас өөрийн гишүүн 33, гишүүн бус 6 улс болон 7

бүс нутгийн хэмжээнд тооцдог.4 Энэ нь эдийн засгийн сонгодог мөчлөг буюу эдийн

засгийн идэвхи эхлээд өсөөд дараа нь буурдаг мөчлөгөөс ялгаатай юм. Тиймээс

өсөлтийн мөчлөг дэх уналтын үе нь эдийн засаг дахь шууд уналтыг илтгэхгүй ба харин

өсөлтийн хувь нь удаан хугацааны өсөлтийн хувиасаа бага болж буйг илтгэдэг.

(Aslıhan Atabek, Evren Erdoğan Coşar and Saygın Şahinöz, 2005)

Улс орнуудын ашиглаж буй түрүүлэгч индикаторыг АНУ, хөгжингүй орнууд

болон хөгжиж буй улсуудын хувьд харьцуулан үзвэл дийлэнх улс орнуудын хувьд

хөрөнгийн зах зээлийн индекс, мөнгөний нийлүүлэлт, хүүгийн түвшин зэрэг үзүүлэлт

нь түрүүлэгч индикатор болдог бол хөгжингүй орнуудын хувьд орон сууц,

үйлдвэрлэлийн захиалга, хэрэглэгчийн хүлээлтийн индекс зэрэг үзүүлэлтүүд түрүүлдэг

бол хөгжиж буй орнуудын хувьд валютын ханш, хүү, зээл олголт зэрэг индикаторууд

нь түрүүлэгч индикатор болдог нийтлэг хандлага байна. (хүснэгт 1)

Хүснэгт 1. Улс орнуудын түрүүлэгч индикаторууд

№ АНУ Хөгжингүй орнууд Хөгжиж буй орнууд

1 Долоо хоногийн дундаж

үйлдвэрлэлийн цаг

Засгийн газрын бондын өгөөж ХЗЗ-ийн үнийн индекс

2 Долоо хоногийн дундаж

ажилгүйдлын тэтгэмж

нэхэмжилсэн байдал

Илүү ажлын цаг Валютын ханш

3 Үйлдвэрлэлийн захиалга

нэмэгдэх

Үйлдвэрлэлийн захиалгын тоо Хүүгийн түвшин

4 Борлуулагчдын гүйцэтгэл Захиалгын тоо Аж үйлдвэрийн ажилчдын тоо

5 Үйлдвэрлэлийн (цэргийн

бус) тоног төхөөрөмжийн

шинэ захиалгын тоо

Аж үйлдвэрлэлийн хэмжээ Жуулчдын тоо

6 Шинээр хувийн байшин

барих зөвшөөрөл

ХЗЗ-ийн үнийн индекс Аж үйлдвэрлэлийн хэмжээ

7 Стандарт энд Пүүрс 500

хувьцааны индекс

Орон сууцны нийлүүлэлт Мөнгөний нийлүүлэлт

8 Мөнгөний нийлүүлэлт (M2

мөнгөний хэмжээ)

Мөнгөний нийлүүлэлт Жижиглэн худалдаа

9 Хүүний түвшний зөрүү Хүүний түвшний зөрүү Гадаад худалдааны тэнцэл

10 Хэрэглэгчийн хүлээлтийн

индекс

Хэрэглэгчийн итгэлийн индекс Зээлийн хэмжээ

Эх сурвалж: www.oecd.org, www.nber.org

Улс орнуудын ашиглаж буй түрүүлэгч индикаторыг АНУ, хөгжингүй орнууд

болон хөгжиж буй улсуудын хувьд харьцуулан үзвэл дийлэнх улс орнуудын хувьд

хөрөнгийн зах зээлийн индекс, мөнгөний нийлүүлэлт, хүүний түвшин зэрэг үзүүлэлт

нь түрүүлэгч индикатор болдог бол хөгжингүй орнуудын хувьд орон сууц,

үйлдвэрлэлийн захиалга, хэрэглэгчийн хүлээлтийн индекс зэрэг үзүүлэлтүүд түрүүлдэг

бол хөгжиж буй орнуудын хувьд валютын ханш, хүү, зээл олголт зэрэг индикаторууд

4 http://www.oecd.org/document/29/0,3746,en_2649_34349_35725597_1_1_1_1,00.html

Page 5: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

5

нь түрүүлэгч индикатор болдог нийтлэг хандлага байна. Түрүүлэгч индикаторууд нь

тус тусдаа утга илэрхийлэх учир Нэгдсэн түрүүлэгч индикаторыг ашиглах болсон

байна.

1.2 Эдийн засгийн мөчлөгийн түрүүлэгч индикаторыг тооцох арга зүй

2008 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас Нэгдсэн

түрүүлэгч индикатор тооцох арга зүйг боловсруулсан ба одоогийн байдлаар нийт 30

улсын хувьд Нэгдсэн түрүүлэгч индикаторыг сар бүрээр тооцон мэдээлдэг байна.

(OECD, 2008) Эдийн засгийн мөчлөгийг таамаглах Нэгдсэн түрүүлэгч индикаторыг

тооцох үйл явцыг үндсэн 3 үе шатанд хуваан авч үздэг.

1. Эргэлтийн цэгийг тодорхойлох

Эдийн засгийн идэвхийг илэрхийлэх оновчтой индикаторыг сонгох, түүний

мөчлөгийн эргэлтийн цэгийг тодорхойлох. Эдийн засгийн идэвхийг илэрхийлэгч

хамгийн түгээмэл индикатор нь ДНБ болон аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийн индекс (АҮБҮИ) юм. Онолын хувьд ДНБ эдийн засгийн идэвхийг

илтгэдэг ч нийтлэгдэх хугацааны хоцрогдол болон зөвхөн жил эсвэл улирлаар

тооцоологддог сул талтай учраас улс орнууд АҮБҮИ-ыг түлхүү ашигладаг. Уг индекс

нь ДНБ-ний адил бодитой, хэмжигдэхүйц байхаас гадна хугацааны хоцрогдол багатай,

сарын давтамжтай хэвлэгддэг. (Aslıhan Atabek, Evren Erdoğan Coşar and Saygın Şahinöz,

2005) Гэхдээ зарим улс орнуудын хувьд аж үйлдвэрлэл нь ДНБ-тэй давхацдаг учир

ДНБ-ийг мөчлөгийн гол үзүүлэлтээр сонгон авдаг.

2. Түрүүлэгч индикаторуудыг сонгох

Нэгдсэн түрүүлэгч индикаторын бүрэлдэхүүн хэсэг болох эдийн засгийн

мөчлөгийг урьдчилан таамаглах чадвар бүхий эдийн засгийн болон санхүүгийн

түрүүлэгч индикаторуудыг сонгох байдаг. ЭЗХАХБ-ын аргачлалын дагуу түрүүлэгч

индикаторуудыг сонгохдоо эдийн засгийн өөрчлөлтөөс өмнө илэрдэг байх, өргөн

хүрээг хамардаг байх, улирлын өгөгдлөөс илүүтэй сарын өгөгдлүүд байх, тасраагүй,

урт хугацааны өгөгдөл байх гэсэн шалгуурыг тавьдаг. Бүрэлдэхүүн индикаторуудыг

сонгож дууссаны дараагаар өгөгдлүүдийг засварлах ба хугацааны цуваа бүхий

өгөгдлүүдийг бүрэлдэхүүн хэсгүүдээр задалж, тренд, улирлын нөлөөллийг арилгадаг.

3. Нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцоолох

Сонгогдсон түрүүлэгч индикаторуудын тусламжтайгаар тодорхой хувийн жинг

өгч нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцоолох ба урьдчилан таамаглах хугацааг

бүрэлдэхүүн индикаторуудын болон бодит өгөгдлийн эргэлтийн цэгүүдийн зөрүүгээр

хэмжинэ. Таамаглах хугацаа эргэлтийн цэг бүрт харилцан адилгүй байх ч 6-9 сарын

өмнө тогтвортой таамаглах индикаторуудыг сонгох шаардлагатай. Таамаглах хугацааг

өгөгдлүүдийн дундаж болон медианууд дээр тооцох ба тогтвортой байдлыг нь

стандарт хазайлтыг тооцох замаар тооцно. Бүрэлдэхүүн индикаторууд бодит өгөгдлийн

циклүүдээс илүү эсвэл дутуу циклтэй байх ёсгүй. Энэ нь тэдгээрийн таамаглах

чадварыг сулруулж улмаар нэгдсэн индикатор буруу дохио өгөх эрсдлийг бий

болгодог. Бүрэлдэхүүн индикаторуудыг сонгон авсны дараагаар тэдгээрийг нэгтгэн өөр

өөр нэгдсэн индикаторуудыг үүсгэж дээр дурьдсан шалгууруудын дагуу дахин шүүж

хамгийн оновчтой нэгдсэн индикаторыг сонгоно. Нэгдсэн түрүүлэгч индикатор болон

тохирох бодлогын шийдвэрүүд дээр суурилан эдийн засгийн мөчлөгийг таамаглана.

Page 6: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

6

2. Монголын банкны салбарын хямралын мөчлөгийн шинжилгээ

2.1 Монголын банкны салбарын хямралын шинжилгээ

Банкны хоёр шатлалт тогтолцоо бий болсноор арилжааны банкууд иргэд,

байгууллагаас харилцах, хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татаж, түүгээрээ иргэд болон

байгууллагуудад зээл олгох, тэдний төлбөр тооцоог гүйцэтгэх, гадаад валютын

арилжаа эрхлэх зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх болсон.

Арилжааны банкны гол эх үүсвэр нь хадгаламж байдаг учир банкны үйл ажиллагаа

харилцагч хадгаламж эзэмшигчдийн итгэл дээр тогтдог онцлогтой. Тиймээс банкны

байгууллага нь бусад бизнесээс илүү их хэмжээний эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг.

Банкны үйлчилгээ өргөжин тэлэхийн хэрээр банкны үйл ажиллагаанд учрах эрсдлийн

хэмжээ, төрөл ч нэмэгддэг. Манай улсын анхны арилжааны банкууд ихэвчлэн

хадгаламж, зээл, төлбөр тооцоо гэх мэт нийтлэг үйл ажиллагаа явуулж байсан учир

зээл, хөрвөх чадварын эрсдэлд их өртөж байсан. Тухайлбал Монголын ууган

арилжааны банкны нэг болох Монгол хоршоо банк 1993 онд их хэмжээний зээлийн

эрсдэлд өртөж, төлбөрийн чадваргүй болсон. Энэ нь нэг талаас тухайн үеийн эдийн

засгийн нөхцөл байдалтай холбоотой байж болох ч нөгөө талаас банкны үйл ажиллагаа

явуулж байсан мэдлэг, туршлага хомс, эрсдлийг үнэлэх арга аргачлал сул байсантай

холбоотой байж болох юм. Энд удирдлагуудын алдаатай бодлого, хяналт шалгалтын

дутмаг байдал ч их хэмжээгээр нөлөөлсөн. Учир нь тухайн үед зээл олголтын талаар

судалгаа, шинжилгээ дутмаг байсны зэрэгцээ, удирдлагуудын тушаалаар зээл олгогдож

байсан жишээ, баримтууд олон байдаг. Энэ мэтчилэнгээр 1990-ээс 2011 оны байдлаар

манай улсад нийт 31 банк байгуулагдсанаас 15 дампуурч, 2 банк нэгдэж, одоогийн

байдлаар нийт 14 банк үйл ажиллагаагаа явуулж байна. (Зураг 2) Энэ нь нэг талаас

банкны систем тогтворгүй байсныг харуулж буй боловч нөгөө талаар банкны систем

эрүүлжиж буйг илэрхийлж байж болно.

Эх сурвалж: Монгол банкны жилийн тайлангууд 1993-2011

Зураг 2. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй болон дампуурсан банкууд

Манай улсад банкны тогтолцоо бий болоод 20 гаруй жил болж байгаа ч хэд

хэдэн удаа санхүүгийн хямрал үүсээд байна. Санхүүгийн хямралын нэг төрөл нь

банкны хямрал байдаг ба нэг зэрэг олон арилжааны банк дампуурч, их хэмжээний

алдагдал хүлээж, төлбөрийн чадваргүй болохыг банкны хямрал гэж үзэж байгаа ба

банкуудын үйл ажиллагаа доголдох нийтлэг шалтгаан нь банкны чанаргүй зээлийн

12 13

5

1

31

2 2

14 14

1990-1994 он 1995-1999 он 2000-2004 он 2005-2011 он Нийт дүн

Монгол улсын банкны системд үйл ажиллагаа

явуулж буй банкууд, 1990-2011 он

Шинээр байгуулагдсан банкуудын тоо

Нэгдсэн банкуудын тоо

Үйл ажиллагаагаа явуулж байгаа

6

7

2

1993-1996 1999-2000 2009-2010

Монгол улсын банкны системд дампуурсан

банкуудын тоо, 1993-2010 он

Дампуурсан банкуудын тоо

Page 7: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

7

хэмжээ өөрийн хөрөнгөөс их болсон буюу их хэмжээний зээлийн эрсдэл, тухайн

зээлийг олгох шийдвэр гаргасан удирдлагуудын алдаатай шийдвэр нөлөөлөн гэж үзэж

байна. Банкны хямралыг дан ганц дампуурсан банкуудын үеээр тодорхойлох учир

дутагдалтай ба ОУВС-ийн судлаачид болох Блайзэ Гаденэц (Blaise Gadanecz), Каушик

Жаярам (Kaushik Jayaram) нар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг тухайн жилд

төлбөрийн чадваргүй болсон банкны тоо, банкуудын их хэмжээний алдагдал, ДНБ-ны

бууралт, гадаад валютын ханшийн огцом өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн индексийн

бууралт гэсэн үзүүлэлтийг ашигласан үнэлсэн байна. Тиймээс эдгээр шалгуур

үзүүлэлтүүдээр банкны салбарын тогтвортой байдлыг 1991-2011 оны мэдээлэл

ашиглан үнэллээ. (Blaise Gadanecz, Kaushik Jayaram, 2008). (Хүснэгт 2) Үнэлгээний үр

дүнд манай улсын банкны тогтолцоо үүссэн цагаас хойш 1993-1996 онд, 1999-2000

онд, 2008-2009 онд нийт 3 удаагийн банкны хямрал болсон гэж үзэж байна.

Хүснэгт 2. Банкны салбарын тогтвортой байдлын шинжилгээ 1991-2011 он

Он

Дампуурсан

банкуудын тоо

Банкны тухайн

жилийн ашиг,

алдагдал

ДНБ-ны

өсөлт

Валютын

ханшийн

өөрчлөлт

Хөрөнгийн зах

зээлийн индексийн

өөрчлөлт

Банкны систем

хямралтай

байсан эсэх

1991 - - -9.2% 653%

1992 - - -9.5% 0%

1993 1 2,024,274.8 -3.0% 891%

1994 2 1,021,189.4 2.3% 49.1%

1995 - - 6.3% 9.2%

1996 3 (25,713,945.1) 2.4% 22.4% 4.1%

1997 - 1,343,064.0 4.0% 44.5% 112.0%

1998 - (12,158,577.3) 3.5% 5.9% -6.4%

1999 5 2,523,401.8 3.2% 22.1% -2.0%

2000 2 8,985,023.3 1.1% 5.4% 56.0%

2001 - 9,853,132.7 1.0% 1.9% 81.1%

2002 - 10,990,376.5 4.0% 1.2% 72.2%

2003 - 13,788,921.6 5.5% 3.3% -33.9%

2004 - 17,260,741.4 10.6% 3.4% -20.3%

2005 - 20,232,911.3 7.3% 1.7% 34.9%

2006 - 33,184,318.6 8.6% -2.1% 62.1%

2007 - 54,923,461.6 10.2% -0.8% 418.6%

2008 - (66,967,670.2) 8.9% -0.1% 45.1%

2009 2 (143,394,320.0) -1.6% 23.2% -42.9%

2010 - 65,769,158.1 6.1% -14.4% 90.6%

2011 - 184,263,121.07 17% 49.1% 46.7%

Эх сурвалж: (Монголбанк, 1991-2010), (МҮСХ, 1991-2010)

Тайлбар: - хэвийн үе, -хямралтай үе

Дээрх судалгаанд үндэслэн Монголын банкны салбарын хямралыг дараах 3 үе

шатанд хуваан авч үзэж байна. Үүнд:

1. 1993-1996 он: Нийт 6 арилжааны банк дампуурсан ба банкны сектор төдийгүй

улс орны хувьд шилжилтийн үедээ байсан ба ДНБ буурч, чанаргүй зээлийн нийт

зээлд эзлэх хэмжээ өссөн нь банкны системийг хямралын үедээ байсан гэсэн

дүгнэлтэд хүргэж байна.

2. 1999-2000 он: Баянбогд, ММ Инвест, Монгол бизнес, Сэргээн босголт, Хотш ,

Эдийн тэнгэр, Экспорт импортын банкууд төлбөрийн чадваргүй болж,

Page 8: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

8

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

198

9

199

0

199

1

199

2

199

3

199

4

199

5

199

6

199

7

199

8

199

9

200

0

200

1

200

2

200

3

200

4

200

5

200

6

200

7

200

8

200

9

201

0

201

1

Бодит ДНБ мөчлөг

дампуурсан ба ДНБ өмнөх оноос 66%-иар буурч, арилжааны банкуудын

чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 54,3%-д хүрсэн. Тухайн үед Засгийн

газраас 100 тэрбум төгрөгийн төсвөөс гарган хадгаламж эзэмшигчдийг

хохиролгүй болгож байсан.

3. 2008-2009 он: Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, эдгээр банкуудын

хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай”

хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгний

зардал гарган хохирлыг барагдуулсан. ДНБ өмнөх оноос 1,6%-иар буурч,

арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4%-д

хүрсэн.

Банкны салбарын хямралтай байсан хугацааг Монгол улсын эдийн засгийн

мөчлөгийг үзүүлэлттэй харьцуулан судалсан ба эдийн засгийн мөчлөгийг 1989 оноос

2011 оны байдлаар авч үзсэн. (зураг 3 ) Манай улсын эдийн засгийн 1990-1993 он,

1998-2003 он, 2009-2010 оны хооронд тус тус мөчлөг уналтын үедээ байжээ. Банкны

хямрал болж байсан хугацааг эдийн засгийн мөчлөгийн хугацаатай харьцуулан авч

үзвэл эхний эдийн засгийн мөчлөгийн уналтын дараа буюу 1993-1996 онд нийт 6

арилжааны банк, хоёр дахь уналтын үед буюу 1999-2000 онд нийт 7 арилжааны банк,

сүүлийн уналтын үед буюу 2009-2010 онд нийт 2 арилжааны банкны үйл ажиллагаа

төлбөрийн чадварын эрсдэлд орсон байна. Эндээс эдийн засгийн мөчлөгийн уналтын

үед банкны хямрал болж байсан гэсэн дүгнэлтэд хүрч байгаа ба эдийн засгийн

мөчлөгийг түрүүлэгч индикаторын тусламжтайгаар банкны хямрал болох үеийг

урьдчилан мэдэх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Зураг 3. Бодит ДНБ-ний мөчлөг 1989-2011 /2005 оны зэрэгцүүлэх үнээр/

2.2 Монголын эдийн засгийн түрүүлэгч индикаторын шинжилгээ

Эдийн засгийн түрүүлэгч индикаторыг тодорхойлсноор банкны хямралыг

урьдчилан таамаглах боломжтой болох ба эдийн засгийн мөчлөгийн 2005 оны суурь

бүхий бодит ДНБ –ээр сонгон авсан. Мөчлөгийг түрүүлэгч байж болох нийт 8 хэсгийн

33 индикаторыг онолын үндэслэл болон бусад улсуудын туршлага дээр үндэслэн

сонгон, тооцооллыг 2000 оны 1-р улирлаас 2011 оны 4-р улирал хүртэл нийт 48

улирлын мэдээллийг статистикийн сарын бюллетенээс түүвэрлэн ашигласан. (Монгол

улсын эдийн засгийн шилжилт 2000 оноос хойш харьцангуй тогтворжсон гэж үзсэн)

Сонгосон индикатор тус бүрийг хугацааны цуваан нийлбэр бүрэлдэхүүн хэсэгтэй

Page 9: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

9

болохыг тогтоож, трэндийг Ходрик-Прескотын шинжүүрээр, улирлын нөлөөг улирлын

дамми хувьсагчийн тусламжтайгаар цуваанаас ялгасан. Үлдэх хэсэгт мөчлөг

бүрэлдэхүүн ба шокын нөлөө давхар орших тул 4 цэгийн шилжүүлэн дундаж, 2 цэгийн

шилжүүлэн дундажлах аргаар шокын нөлөөллийг арилгаж мөчлөгийг ялган тус бүр

бодит ДНБ-ний мөчлөгөөс түрүүлж, зэрэгцэж, хоцорч байгаа болон тодорхойгүй гэсэн

хэсгүүдэд ангилсан болно. (Хүснэгт 3)

Түрүүлэгч индикатор: Манай улсын хувьд Зэсийн үнэ, Уул уурхай, олборлох

үйлдвэрлэл, Төв банкны бодлогын хүү, Иргэдийн зээл, Хадгаламжийн хүү (1 жилийн

хугацаатай, Зээлийн хүү, Зээлийн бодитоор үйлчилж буй хүү, Мөнгө М2, Гадаад албан

нөөц, Долларын төгрөгтэй харьцах ханш, Юаны төгрөгтэй харьцах ханш, Гүйлгээний

үнийн дүн, Топ 20 индекс, Зах зээлийн нийт үнэлгээ гэсэн индикаторууд нь бизнесийн

мөчлөгийн түрүүлэгч үзүүлэлт байна. Онолын хувьд эдгээр үзүүлэлтүүд нь таарч буй

хэдий ч бусад улс орнуудын хувьд, орон сууны индикаторууд нь түрүүлэгч болдог бол

манай улсын хувьд зэрэгцэгч үзүүлэлт юм. Энэ нь эдийн засаг өсөлтийн үедээ байхад

орон сууц ихээр баригдаж үнэ нь өсдөг харин эдийн засгийн уналтын үед эсрэгээрээ

буюу орон сууцны нийлүүлэлт багасаж, үнэ нь унадаг байна.

Хүснэгт 3 Эдийн засгийн түрүүлэгч, зэрэгцэгч, хочрогч үзүүлэлтүүд

№ Хэсгийн нэр Индикаторын нэр Түрүүлэгч Зэрэгцэгч Хоцрогч Тодорхойгүй

1 Үнэ

Дифлятор

Инфляци

Зэсийн үнэ

2 Төсөв Улсын нэгдсэн төсвийн тэнцэл

Улсын өр

3 Гадаад худалдаа

Экспорт

Импорт

Гадаад худалдааны тэнцэл

Төмөр замаар тээсэн нийт ачаа

4 Үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл

Орон сууцны барилга

5 Хөдөлмөр Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд

6 Санхүү

Төв банкны бодлогын хүү

Дотоодын зээл

Иргэдийн зээл

Банкны хөрвөх чадвартай актив

Хадгаламжийн хүү (1 жилийн

хугацаатай

Зээлийн хүү

Зээлийн бодитоор үйлчилж буй хүү

Мөнгө М1

Мөнгө М2

Нэрлэсэн үйлчилж буй ханш

Бодит үйлчилж буй ханш

Гадаад албан нөөц

Долларын төгрөгтэй харьцах ханш

Юаны төгрөгтэй харьцах ханш

7 Хөрөнгийн зах

зээл

Гүйлгээний үнийн дүн

Топ 20 индекс

Зах зээлийн нийт үнэлгээ

8 Орон сууц Орон сууцны үнэ

Орон сууцны үнийн индекс

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Page 10: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

10

Зэрэгцэгч индикатор: Сонгон авсан индикаторуудаас үнийн үзүүлэлт болох

дифлятор, инфляци мөн улсын өр, төмөр замаар тээсэн нийт ачаа, аж үйлдвэрийн

салбарын үйлдвэрлэл, нэрлэсэн үйлчилж буй ханш, бодит үйлчилж буй ханш гэсэн

индикаторууд нь бодит бизнесийн мөчлөгтэй зэрэгцэгч үзүүлэлт байна. Энэ нь эдийн

засгийн өсөлтийн үед өсч, уналтын үед унадаг үзүүлэлт юм.

Хоцрогч индикатор: Гадаад худалдааны тэнцэл, орон сууцны барилга, шинээр

бүртгүүлсэн ажилгүй иргэд, дотоодын зээл, банкны хөрвөх чадвартай актив, орон

сууцны үнэ, орон сууцны үнийн индекс гэсэн индикаторууд нь бодит эдийн засгийн

мөчлөгийн дараа өөрчлөгддөг үзүүлэлт юм. Эдийн засгийн болон санхүүгийн

үзүүлэлтүүдийг бодит бизнесийн мөчлөгтэй ямар хамааралтай байгааг тодорхойлсноор

тухайн үзүүлэлтийн өөрчлөлтийг бодитойгоор тайлбарлах, ойлгох, шийдвэр

гаргалтандаа ашиглах боломж бүрдэх юм. Харин үлдсэн үзүүлэлт болох улсын нэгдсэн

төсвийн тэнцэл, экспорт, импорт, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, М1 мөнгө гэсэн

үзүүлэлтүүд нь бодит эдийн засгийн мөчлөгтэй тодорхой уялдаагүй харагдаж байна.

Бодит эдийн засгийн мөчлөг өсөх үед зарим тохиолдолд өсдөг, зарим тохиолдолд

эсрэгээрээ унадаг байна.

Түрүүлэгч индикаторуудын үнэлгээ

Судалгааны дараагийн шатанд түрүүлэгч индикаторуудыг ашиглан нэгдсэн

түрүүлэгч индикаторыг боловсруулах зорилго тавьсан ба сонгон авсан түрүүлэгч

индикаторууд өөр өөр нэгжээр илэрхийлэгдэж байсан учраас ижил нэгжтэй болгосон.

Засварласан индикаторуудаас ерөнхий дунджийг хасч дундаж абсолют хазайлтад

хуваасны дараа 100-р үржүүлэн тооцсон. Сонгон авсан зарим индикаторууд нь бие

биенийгээ тайлбарлаж чадах үзүүлэлтүүд байсан учир мультиколлеанар эсэхийг

шалган төлөөлж чадах нэг үзүүлэлтийг тооцоололтод ашигласан болно.

Хүснэгт 4 Түрүүлэгч индикаторын үнэлгээ (хаалтанд t статистикийн дүнг оруулсан)

№ Түрүүлэгч индикатор Үнэлгээний

тэмдэглэгээ

Хугацааны

хоцрогдол -1

Хугацааны

хоцрогдол -2

Хугацааны

хоцрогдол -3

Ач

холбогдол

1 Уул уурхайн олборлох

үйлдвэрлэл

MIN_cycle -0.006

(-0.023)

0.10

(0.39)

0.83 (2.96)*** Тийм

2 Иргэдийн хэрэглээний

зээл

ILOAN_cycle -0.29

(-1.46)

-0.73

(-3.77)***

-0.98

(-4.83)***

Тийм

3 Зээлийн хүү LRATE_cycle -0.23

(-2.73)**

-3.16

(-1.85)*

-0.19

(-2.08)**

Тийм

4 М2 M2_cycle 1.25

(2.65) **

0.80

(1.64)*

-0.25

(-0.51)

Тийм

5 Долларын ханш USD_cycle 0.12

(1.22)

0.03

(0.29)

0.11

(1.09)

Үгүй

6 ТОР20 TOP20 _cycle 0.66

(3.96)***

0.25

(1.50)

-0.39

(-2.35) **

Тийм

7 Зэсийн үнэ CORP_cycle 0.59

(3.74) ***

0.49

(3.07) ***

0.11

(0.73)

Тийм

8 Гадаад албан нөөц RES_cycle -1.06

(-3.02) ***

-0.04

(-0.12)

1.14

(3.26) ***

Тийм

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд болох топ 20 индескийг хөрөнгийн зах

зээлийн гүйлгээний үнийн дүн, зах зээлийн үнэлгээ гэсэн хоёр үзүүлэлтээс

хамааруулсан энгийн шугаман регрессээр мультиколлеанар эсэхийг шалгахад топ 20

индекс төлөөлж байсан. Мөн зээлийн хүү нь хадгаламжийн хүү болон бодлогын хүүг,

Долларын ханш нь юаны ханшийг тайлбарлаж байсан учир зээлийн хүү, долларын

ханшийг сонгон авсан болно. Мультиколлеанар үүсгэх индикаторуудыг хассаны дараа

үлдэж буй үзүүлэлтийг Харвардын их сургуулийн профессорууд Frankel, Saravelos

Page 11: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

11

нарын индикаторыг үнэлсэн аргачлалыг ашиглан тухайн индикатор ямар хугацааны

өмнө бодит эдийн засгийн мөчлөгөөс түрүүлж буйг үнэлсэн. (Frankel, J. A. and

Saravelos, G, 2010)

Тооцооллыг индикатор тус бүр 1, 2, 3 хугацааны хоцрогдолтой байхаар

шугаман регрессээр үнэлгээ хийж үзэхэд долларын ханш нь ач холбогдолгүй гарсан

тул тооцооллоос хассан. Уул уурхайн олборлох үйлдвэрлэл, М2 нь нэгж хугацааны

хоцрогдолтой үед ач холдогдолтой, иргэдийн хэрэглээний зээл, зээлийн хүү, зэсийн

үнэ, гадаад валютын нөөц нь ач холбогдол өндөр гарч байна. (хүснэгт 4)

Дээрх мэдээлэлд үндэслэн түрүүлэгч индикатор тус бүрийн хугацааны

хоцрогдлыг өөр байхаар шугаман регрессийн үнэлгээ хийхэд уул уурхайн олборлох

үйлдвэрлэл нь түрүүлэгч үзүүлэлт бус харин зэрэгцэгч үзүүлэлт болох нь үнэлгээний

үр дүнд тодорхой болсон.

GDP_cycle= -0.43*MIN_cycle + 0.53*ILOAN_cycle (-2) – 0.38*LRATE_cycle (-3 )

+1.3*M2_cycle (-1) +0.61*TOP20_cycle (-1) + 0.76*CORP_cycle (-2) – 1.4*RES_cycle (-3)

R квадрат=0.94, DW=1.00

Хэрэв уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг бодит дотоодын нийт

бүтээгдэхүүний мөчлөгтэй зэрэг мөчлөгтэй гэж үзвэл бусад индикаторууд нь ач

холбогдолтой гарч буй бөгөөд тайлбарлах чадвар нь 94% гарч байна. Хэрэв уул

уурхайн олборлох үйлдвэрлэлийг хасч тооцвол тайлбарлах чадвар 93% болж буурч

байгаа хэдий ч түрүүлэгч индикаторууд ач холбогдолтой гарч байна.

GDP_cycle= 0.45*ILOAN_cycle (-2) – 0.40*LRATE_cycle (-3)+0.86*M2_cycle (-1)

+0.53*TOP20_cycle (-1) + 0.55*CORP_cycle (-2) – 1.01*RES_cycle (-3)

R квадрат=0.93, DW=0.82

Үнэлгээний үр дүнгээс мөнгөний нийлүүлэлт, хөрөнгийн зах зээлийн топ 20

индекс бодит эдийн засгийн мөчлөгийг нэг хугацааны өмнө буюу 3 сарын өмнөөс,

иргэдийн зээл, зэсийн үнэ хоёр улирлын өмнөөс, зээлийн хүү, гадаад валютын нөөц 3

улирлын өмнөөс урьдчилан дохиологч үзүүлэлт болдог гэж дүгнэж байна.

Нэгдсэн түрүүлэгч индикаторын тооцоолол

Нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцохдоо өмнөх үнэлгээнд ач холбогдол

бүхий гарсан түрүүлэгч индикатор иргэдийн хэрэглээний зээл, зээлийн хүү, М2, топ 20

индекс, зэсийн үнэ, гадаад албан нөөц гэсэн 6 түрүүлэгч индикаторыг нэгдсэн

индикаторын тооцоололтод ашигласан. Нэгдсэн индикаторыг тооцох ЭЗХАХБ арга

зүйн зөвлөмжид нэгэн жигд хувийн жинтэй байж болох ба тухайн орны онцлогт

нийцүүлэн хувийн жинг ялгаатай тооцож болно гэж зөвлөсөний дагуу (OECD, 2008)

Нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцохдоо түрүүлэгч үзүүлэлтийг нэг ижил хувийн

жинтэй байхаар тооцсон.

Нэгдсэн түрүүлэгч индикатор нь бодит эдийн засгийн мөчлөгийг урьдчилан

дохиолж чадаж байна гэж үзэж байгаа ба нэгдсэн түрүүлэгч индикатор 2007 оны 4-р

улиралд мөчлөгийн оройн цэгт хүрч байсан бол 2 улирлын дараа буюу 6 сарын дараа

бодит эдийн засгийн мөчлөг оройн цэгтээ хүрсэн байна. Харин нэгдсэн түрүүлэгч

индикатор 2008 оны 4-р улиралд уналтын цэгтээ хүрсэн бол түүнээс хойш 3 улирлын

дараа бодит эдийн засгийн мөчлөг уналтын цэгтээ хүрсэн байна. Тиймээс нэгдсэн

Page 12: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

12

түрүүлэгч индикатор нь бодит эдийн засгийн мөчлөгийг 6-аас 9 өмнө урьдчилан

таамаглах боломжтой гэж үзэж байна. (зураг 4 )

Нэгдсэн түрүүлэгч индикатор нь бодит эдийн засгийн мөчлөгийг нэг болон хоёр

хугацааны хоцрогдолтой байхаар энгийн шугаман регрессийн аргаар үнэлгээ хийхэд

нэг улирлын өмнө 40%-ийн магадлалтай тайлбарлаж байна. Харин хоёр хугацааны

хоцрогдолтойгоор үнэлгээ хийхэд тайлбарлах чадвар нь 30% хүртэл буурч байгаа ч

Нэгдсэн түрүүлэгч индикатор нь ач холбогдолтой гарч байгаа нь эдийн засгийн

мөчлөгийг сонгон авсан түрүүлэгч индикатор илэрхийлж чадаж байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Зураг 4 Нэгдсэн түрүүлэгч индикатор ба бодит эдийн засгийн мөчлөг

Бизнесийн мөчлөгийн оройн цэг нь бизнесийн үйл ажилагааны хамгийн дээд

цэгт хүрсэн, бүрэн ажил эрхлэлттэй, үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг харуулах

боловч оройн цэгийн дараагийн шилжилт нь бууралт байдаг. Мөчлөгийн бууралтын үе

нь нийт гарц, орлого болон ажил эрхлэлтийн бууралтын үеийг харуулахаас гадна

бизнесийн үйл ажиллагааны цар хүрээний хувьд хумигдах улмаар бодит ДНБ-ний

бууралт болохыг илэрхийлдэг. Мөчлөгийн бууралтын дараагийн үе нь ёроолын цэг

байдаг ба ажил эрхлэлтийн хамгийн бага утга илэрхийлдэг ба үйлдвэрлэлийн гарцын

хамгийн бага түвшин юм. Энэ үед орлого буурах, худалдан авах чадвар буурах, үнэ

буурах зэрэг үзэгдлүүд илэрдэг бол мөчлөгийн дараагийн үе нь өсөлтийн үе юм.

Өсөлтийн үед бодит ДНБ, орлого болон ажил эрхлэлтийн өсөлтийн хэсэг юм. Эдийн

засаг ахин бүрэн ажил эрхлэлтийн түвшинд очих ба хэрэв зардал үйлдвэрлэлийн

боломжит түвшнээс давах юм бол инфляци нэмэгддэг. 2011 оны Нэгдсэн түрүүлэгч

индикаторын үр дүнгээс харахад мөчлөгийн өсөлтийн үед байгаа ба ДНБ өсөх

хандлагатай байна. Гэвч 2011 он жилийн эцсийн дүнгээр ДНБ 17 хувиар өсч, харин

ажил эрхлэлт буураагүй байгаа тоон мэдээлэл байна. Ажил эрхлэлт, орлогын

түвшинтэй холбоотойгоор иргэдийн зээл огцом нэмэгдэж байгаа нь үнийг хөөрөгдөх

нэг шалтгаан болж болзошгүй байна.

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

20

00Q

320

00Q

420

01Q

120

01Q

220

01Q

320

01Q

420

02Q

120

02Q

220

02Q

320

02Q

420

03Q

120

03Q

220

03Q

320

03Q

420

04Q

120

04Q

220

04Q

320

04Q

420

05Q

120

05Q

220

05Q

320

05Q

420

06Q

120

06Q

220

06Q

320

06Q

420

07Q

120

07Q

220

07Q

320

07Q

420

08Q

120

08Q

220

08Q

320

08Q

420

09Q

120

09Q

220

09Q

320

09Q

420

10Q

120

10Q

220

10Q

320

10Q

420

11Q

1

CLI Business cycle

Page 13: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

13

3. Хямралын үед ашиглах боломжтой шийдвэр гаргалтын арга зүйн санал,

зөвлөмж

Шийдвэр гаргалтын үе шатуудаас орчноо тодорхойлох үе шат нь хамгийн

тодорхой бус байдаг ба орчноо тодорхойлохдоо Нэгдсэн түрүүлэгч индикатор ашиглах

боломжтой. Санхүүгийн хямрал нь бодит эдийн засгийн мөчлөгөөс 1-ээс 2 улирлын

дараа эхэлдэг нь судалгаагаар батлагдсан ба эдийн засгийн мөчлөгийн нэгдсэн

түрүүлэгч индикатор нь бодит мөчлөгийг 2 улирлын өмнөөс тамааглах боломжтой

гэдэг нь судалгаагаар нотлогдсон бөгөөд банк хямралын үеийн эрсдлийн

менежментийн шийдвэрийг 9 сараас 12 сарын өмнөөс мэдэх боломжтой болох юм.

(зураг 5) Тухайлбал: 2012 оны 1-р улирлын байдлаар Нэгдсэн түрүүлэгч индикатор

өсөлтийн үедээ байна гэсэн үр дүн гарсан ба энэ нь дараагийн 3-6 сард эдийн засгийн

мөчлөг өсөлтийн үедээ байна гэдгийг 40 хувийн магадлалтайгаар хэлж байна.

Зураг 5 Хямралын үед ашиглахад шийдвэр гаргалтын арга зүй

Арилжааны банк хямрал тохиолдох нөхцөл байдлыг 9-12 сарын өмнөөс

урьдчилан мэдэх боломжтой учир хямралаас урьдчилан сэргийлэн авч хэрэгжүүлэх

арга хэмжээ 6-9 сарын өснөөс авах боломжтой. Үүнд:

Хямралаас урьдчилан сэргийлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хямралын үед их хэмжээний алдагдлыг зээлийн эрсдлээс хүлээдэг ба зээлийн

багцийн эрсдлийг бууруулахын тулд салбарын тараан байршуулалт хийх замаар

эрсдлийг бууруулж болно. Салбарын тараан байршилт гэж зээлийн багцад эзлэж

буй зээлүүдийн зарим нь эдийн засгийн мөчлөгтэй уялдан өсөх үед өсч, буурах үед

буурдаг байхад зарим зээл нь мөчлөгийн эсрэг буюу мөчлөгийн өсөлттэй үед

буурдаг харин уналттай үед өсдөг байхаар зээлийн багц бүрдүүлэхийг хэлнэ.

Банк хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын банкуудаас зээлийн

шугам буюу эрхийг нээлгэсэн байх хэрэгтэй. Зээлийн шугам нь зах зээл хэвийн

нөхцөлд банкинд тодорхой хэмжээний зардлыг авчрах боловч хямралын үед хөрвөх

чадварын эрсдлийг бууруулах чухал эх үүсвэр болно. Хэрэв тухайн банк зээлийн

шугамаар эх үүсвэртэй болсон тохиолдолд зээл авсан хугацаанаас эхлэн зээлийн

хүү тооцогдох болно.

Базел III-ын үндсэн зарчимийн дагуу банкууд эрсдлийн сангийн хэмжээг тухайн

үеийн нөхцөл байдалд тааруулан байгуулах зөвлөмж байгаа ба энэ нь банк ашиг

орлого их олж байгаа үедээ их хэмжээний эрсдлийн сан байгуулдаг байх. Дараа нь

1. Хямралыг урьдчилан таамаглана

• Нэгдсэн түрүүлэгч индикатор

2. Эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авна

3. Хүлээх алдагдлын хэмжээг тооцно.

• Нэгдсэн эрсдэл

4. Эрсдлийг бууруулах арга хэмжээ авна.

9-12 сарын

өмнө

6-9сарын

өмнө

Page 14: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

14

хямралын үед их хэмжээний алдагдалаа нөөцөлсөн сангаасаа зарцуулалт хийн

өөрийн хөрөнгийн хүрэлцээт байдлаа хадгалж болно. Нөөцийн санг өндөр

байгуулах нь тухайн үеийн ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх ч, хямралын

үед эрсдлийн санг багаар байгуулж өөрийн хөрөнгийн хэмжээг бууруулахгүй байж

болох юм. Энэ нийтдээ буюу урт хугацаандаа ашигт ямар нэг нөлөө үзүүлэхгүй

бөгөөд хямралаас сэргийлэх чухал арга хэрэгсэл байж болох юм.

Мөн хямрал болсон ч гэсэн банкууд хадгаламжийн даатгалтай, зах зээл дээр нэр

хүнд сайтай байхад банк хөрвөх чадварын эрсдлээс өөрийгөө хамгаалж чадах юм.

Тиймээс банкууд харилцагчийнхаа итгэлийг олох, зах зээл дэх нэр хүндээ

нэмэгдүүлэх арга хэмжээг тогтмол анхаарах хэрэгтэй. Энэ нь ялангуяа бусдаас

татан төвлөрүүлсэн хөрөнгө өндөр банкуудын хувьд илүү хамааралтай. Манай

улсын хувьд активын ангилалаар том гэсэн бүлэгт орж буй банкууд жижиг, дунд

гэсэн ангилалд татан төвлөрүүлсэн хөрөнгөөр харьцангуй өндөр байгаа юм.

Тиймээс энэ зөвлөмж нь хөшүүрэг өндөртэй том банкуудтай илүү хамааралтай юм.

Хямралын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан өөрийн хөрөнгийн нэмэгдүүлэх талаар шийдвэр

гаргах. Учир нь хямралын үед хэвийн үеийн хээс 4 дахин их хэмжээний эрсдэл

хүлээдэг ба тухайн эрсдлийн даах хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх

шаардлагатай. Өөрийн хөрөнгийн нэмэгдүүлэхдээ шаардлагатай байгаа өөрийн

хөрөнгийн хэмжээг одоогийн хувь нийлүүлэгчдэд эзэмшиж буй хувиар нь гаргах

саналыг хаалттай хэлбэрээр санал болгож болох ба энэ нь тухайн хувь

нийлүүлэгчийн эзэмшиж буй хэмжээг бууруулахгүйгээр өөрийн хөрөнгөө

нэмэгдүүлэх боломжийг олгодог. Хэрэв одоогийн хувь нийлүүлэгчид нэмж хувьцаа

худалдан аван санал гаргаагүй тохиолдолд банк бусад этгээдэд нээлттэй байдлаар

хувьцаагаа санал болгох замаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой юм.

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх өөр нэг боломжит хувилбар нь хоёрдогч өглөгийг

нэмэгдүүлэх арга зам байж болно. Хоёрдогч өглөг нь банкны хувьд хоёрдугаар

зэрэглэлийн өөрийн хөрөнгө бөгөөд урт хугацаатай, их хэмжээтэй өглөг юм.

Хоёрдогч өглөг нь энгийн хувьцаатай харьцуулахад өгөөж багатай өөрийн хөрөнгө

болж чаддаг. Одоогийн байдлаар дундажаар 15%-ийн хүүтэй байгаа харин энгийн

хувьцааны дундаж өгөөж 20-25%-тай байгаа.

Хямралын үед их хэмжээний хөрвөх чадварын эрсдэл учирдаг буюу иргэд банкнаас

их хэмжээний татан авалт хийх үед банк хангалттай хэмжээний нөөц мөнгөтэй байх

шаардлагатай. Тиймээс Нэгдсэн түрүүлэгч индикаторын тусламжтай банк систем

хямралд өртөх шинж тэмдэг илэрвэл банкууд бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх

арга хэмжээ авах шаардлагатай. Бэлэн мөнгөний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд

нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр татах, зээл олголтоо зогсоох, зарим шаардлагатай

тохиолдолд зээлийн шалгуурыг өсгөж зээл гаргах, түргэн борлогдох чадвар бүхий

үнэт цаасыг нэмэгдүүлэх удирдлагын шийдвэрүүдийг гаргах боломжтой юм.

Мөн хямралын үед валютын ханшийн хэлбэлзэл их байдаг учир гадаад валютын

ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор гадаад валютын нээлттэй позицийн

хэмжээг бууруулах, хаалттай позицтой болох хэрэгтэй. Гэхдээ тухайн нөхцөл

байдалд ханшийн өөрчлөлтийн төлөв байдлаас шалтгаанлан эрсдэл хүлээхгүй

позицтой байж болох юм. Тухайлвал: Хямралын үед гадаад ханш чангарч байвал

нээлттэй урт позицтой банкны хувьд эрсдэл хүлээхгүй ба эсрэгээрээ нээлттэй

богино позицтой банкны хувьд ханшийн эрсдэл хүлээх нөхцөл байдал бүрдэх юм.

Page 15: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

15

ДҮГНЭЛТ

Санхүүгийн хямралын үед нийт эдийн засаг уналтанд орж, бизнесийн

байгууллагуудын үйл ажиллагаа ч үүнийг даган унаж эхэлдэг. Ялангуяа банкны бизнес

нь санхүүгийн хямралынын нөхцөл байдалд хэт их мэдрэмжтэй байдаг нь 2007-2008

оны дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, түүний үр нөлөөгөөр 2008-2009 оны

манай улсын санхүүгийн хямралын үед олон банкууд төлбөрийн чадваргүй болсон.

Банкны салбарын хувьд их хэмжээний алдагдал хүлээсэн үр дүн гарч байгаа ч,

хямралын үед нийт банкуудын 50 орчим хувь нь активын чанар, ашигт ажиллагааны

үзүүлэлтээр салбарын дундаж үзүүлэлтээс дээгүүр гарсан байгаа нь хямралын үед

эрсдлийн менежментийн шийдвэрүүдийг оновчтой гаргасантай холбоотой гэж

таамаглан уг судалгааг хийсэн болно.

Хямралын үеийн шийдвэр гаргалтын асуудал нь тодорхой бус орчныг тодорхой

болгох, хямралыг урьдчилан таамаглах аргууд байдаг ба манай улсын эдийн засгийн

нөхцөлд тодорхойлох боломжтой гэсэн таамаглал дэвшүүлэн судлан үзлээ. Эдийн

засгийн мөчлөгийн онолыг судлан үзэхэд эдийн засгийн индикаторууд нь түрүүлэгч,

зэрэгцэгч, хочрогч гэсэн 3 төрөлд ангилагддаг ба анх 1930 оны их хямралын дараа

АНУ-ын Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгээс судлан эдийн засгийн

түрүүлэгч индикаторын жагсаалтыг гаргаж байжээ. Судалгаанд 2008 онд ЭЗХАХБ-ын

боловсруулсан арга зүйн зөвлөмжийн дагуу Нэгдсэн түрүүлэгч индикаторыг тооцох

арга зүйг ашигласан.

Түрүүлэгч индикаторуудыг ашиглаж буй улс орнуудын туршлагыг АНУ,

хөгжингүй улс, хөгжиж буй улсуудыг харьцуулан судлахад хөрөнгийн зах зээлийн

индекс, мөнгөний нийлүүлэлт зэрэг үзүүлэлт нийтлэг байдлаар түрүүлэгч индикатор

байдаг гэсэн хандлага байдаг бол хөгжиж буй улсын хувьд орон сууцны үнэ, иргэдийн

хүлээлтийн индекс зэрэг үзүүлэлт нь түрүүлдэг бол хөгжингүй орнуудын хувьд

үйлдвэрлэл, жижиглэн худалдааны хэмжээ зэрэг үзүүлэлт нь нийтлэг байдлаар

түрүүлдэг байна.

Онолын судалгаа болон бусад улсуудын туршлага дээр үндэслэн Монгол улсын

бодит эдийн засгийн мөчлөгийг илэрхийлж чадахуйц эдийн засаг, санхүүгийн 33

үзүүлэлтийг 2000 оны 1-р улирлаас 2011 оны 4-р улирал хүртэл хугацааны 48 улирлын

хугацааны цувааг сонгон авч үнэлгээ хийсэн. Сонгон авсан түрүүлэгч индикаторуудыг

нэг ижил хувийн жинтэй байхаар нэгдсэн индикаторыг тооцоход бодит эдийн засгийн

мөчлөгийг 2-оос 3 улирлын өмнө түрүүлж байна гэж дүгнэж болохоор байсан ба

үнэлгээ хийхэд нэгдсэн индикатор нь бодит эдийн засгийн мөчлөгийг нэг улирлын

өмнө бол 40%-ийн магадлалтай тайлбарлаж байна. Харин хоёр хугацааны

хоцрогдолтойгоор үнэлгээ хийхэд тайлбарлах чадвар нь 30% хүртэл буурч байгаа ч

Нэгдсэн түрүүлэгч индикатор нь ач холбогдолтой гарч байгаа нь эдийн засгийн

мөчлөгийг сонгон авсан түрүүлэгч индикатор илэрхийлж чадаж байна гэж үзэж байна.

2011 оны Нэгдсэн түрүүлэгч индикатор мөчлөгийн өсөлтийн үед байгаа ба ДНБ өсөх

хандлагатай байна. Тиймээс энэ нь шийдвэр гаргах орчныг тодорхой болгож байна гэж

хэлж болохоор байна.

Арилжааны банк хямралын үед оновчтой шийдвэр гаргахын тулд Нэгдсэн

түрүүлэгч индикаторын тусламжтай бодит эдийн засгийн мөчлөгийг 3-6 сарын өмнө

урьдчилан мэдэх боложмтой ба банкны хямрал нь мөчлөгийн уналтаас хойш

дундажаар 3-6 сарын дараа болдог гэдэг нь судалгаагаар батлагдсан учир банкны

хямралыг 9-12 сарын өмнөөс урьдчилан таамаглах боломжтой гэж дүгнэж байна.

Page 16: Хямралын үе дэх арилжааны банкны шийдвэр гаргалтын арга зүйг боловсронгуй болгох нь

16

Ном зүй

Arthur O'Sullivan, Steven M. Sheffrin. (2003). Economics: Principles in action. Upper

Saddle River, New Jersey : Pearson Prentice Hall. pp. 314.

Aslıhan Atabek, Evren Erdoğan Coşar and Saygın Şahinöz. (2005). A composite leading

indicator for the Turkish economic activity. Ankara: Central Bank of the Republic of

Turkey.

Bernanke, B. (2008, October 2). 1929 and all that. (T. Economist, Interviewer)

Blaise Gadanecz, Kaushik Jayaram. (2008). Measures of financial stability. IFC Bulletin No

31, 365-380.

Charles P. Kindleberger and Robert Aliber. (2005). Manias, Panics, and Crashes:A History

of Financial Crises. 5th ed. Wiley, ISBN 0471467146.

Downe, E. A. (1987). Minsky's Model of Financial Fragility: A Suggested Addition. Journal

of Post Keynesian Economics, Vol. 9, No. 3 , 440-454,

http://www.jstor.org/stable/4538022 .

Eisenhardt, K. M. (1989). Agency Theory: An Assessment and Review. The Academy of

Management Review, Vol. 14, No. 1, 57-74, http://www.jstor.org/stable/258191 .

Frankel, J. A. and Saravelos, G. (2010). Are Leading Indicators of Financial Crisis Useful for

Assessing Country Vulnerability? Evidence from the 2008-09 Global Crisis. . NBER

Working Paper, No. 16047.

Fratianni, M. and Marchionne, F. (2009). The Role of Banks in the Subprime Financial Crisis

available on SSRN. http://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1383473.

Garber, P. (2001). Famous First Bubbles: The Fundamentals of Early Manias. MIT Press,

ISBN 0262571536.

Gordy MB and Howells B. (2004). Procyclicality in Basel II: can we treat the disease

without killing the patient?

IMF. (2010). The IMF-FSB Early Warning Exercise: Design and Methodological Toolkit,.

http://www.imf.org/external/np/pp/eng/2010/090110.pdf: International Monetary

Fund, September 2010.

IMF and Worldbank. (2005). Financial sector assessment: A handbook,.

Lahart, J. (2007). Egg Cracks Differ In Housing, Finance Shells. Wall Street Journal

(WSJ.com).

http://online.wsj.com/article/SB119845906460548071.html?mod=googlenews_wsj.

Retrieved 2008-07-13. .

OECD. (2008). Handbook on constructing composite indicators: methodology and user

guide.

http://www.oecd.org/document/9/0,3746,en_2649_34349_41752777_1_1_1_1,00.htm

l .

PBS. (2007). Transcript. Bill Moyers Journal, . 2007-06-29.

Schwartz, M. F. (1971). A Monetary History of the United States, 1867-1960. Princeton

University Press, ISBN 0691003548.

www.nber.org. (n.d.). www.nber.org. Retrieved Apr 12, 2012, from

http://www.nber.org/cycles/main.html

Монголбанк. (1991-2010). Банкны нэгдсэн тайлан. УБ.

Мөнхзаяа.Б. (2011). Санхүүгийн хямралын шалтгаан ба санхүүгийн тогтвортой байдал

(онолын судалгаа). ШУТИС- Эрдэм шинжилгээний бичиг 2/118, (pp. 221-230).

УБ хот.

МҮСХ. (1991-2010). Статистикийн эмхтгэл. УБ: Монголын үндэсний статистикийн

хороо.