өнхрүүш 10b angi m.sainbileg

11
ӨНХРҮҮШ Орос ардын үлгэр

Transcript of өнхрүүш 10b angi m.sainbileg

Page 1: өнхрүүш  10b angi m.sainbileg

ӨНХРҮҮШ Орос ардын үлгэр

Page 2: өнхрүүш  10b angi m.sainbileg

Эрт урьдын цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр:

-Эмгээн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь:

-Гурил байхгүй юугаар хийх билээ дээ.

Сайхан өнхрүүш идэх юмсан

Page 3: өнхрүүш  10b angi m.sainbileg

-Ээ эмгэн минь авдрын ёроол шавхавал атга гурил гарна. Савны ёроол шавхвал шанага гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийн,

Page 4: өнхрүүш  10b angi m.sainbileg

Өнхрүүшээ хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ...

Page 5: өнхрүүш  10b angi m.sainbileg

Гэтэл өнхрүүш боов гэнэтхэн хөдлөн амь орж цонхноос тавцан дээр, тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гаран хашаагаар дамжин зугтжээ.

Page 6: өнхрүүш  10b angi m.sainbileg

Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад:

-Ямар сайхан боов бэ. Одоо чамайг иднэ дээ.

-Дэлдэн туулай минь намайг бүү идээч. Би чамд

дуу дуулж өгье.Авдрын ёроолоос авсан

атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан

шанага гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан,

өтгөн тосонд чанасан,өвгөн эмгэн хоёроос

өөрийн чадлаар зугтаасан,

дэлдэн туулай чамаас дэгдэн зайлж чадна

Би чамд дуу

дуулж өгье

Page 7: өнхрүүш  10b angi m.sainbileg

Гээд цаашаа өнхрөн явж байтал чонотой тааралджээ.

-Өнхрүүш боов чамайг одоо би иднэ дээ. -Чоно гуай чоно гуай намайг бүү идээч би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанага гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн тосонд чанасан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зугтаасан, дэлдэн туулайг тааралдахаддэгдэн зайлж чадсан өлөн чоно чамаас өнхрөн зугтаж чадна даа

Чамайг ИДНЭ ДЭЭ ..

Page 8: өнхрүүш  10b angi m.sainbileg

Цааш өнхрөн явтал баавгай тааралджээ. Ямар сайхан боов бэ? Яг одоо иднэ дээ.-Баавгай ахаа та намайг бүү идээч. Би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанага гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн тосонд чанасан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зугтаасан, дэлдэн туулайг тааралдахад дэгдэн зайлж чадсан өлөн чоно чамаас өнхрөн зугтаж чадсан майга маахай чамаас магад зугтаж чадна гээд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ.

Page 9: өнхрүүш  10b angi m.sainbileg

Түүнийг цаашаа явж байтал зальт шар үнэг тааралдав.

-Амттай сайхан боов байна. Алив одоо идье. -Үнэг эгч минь намайг идээд яах вэ. Үнэхээр сайхан дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан, Атга гурилаар хийсэн, Савны ёроолоос авсан Шанага гурилаар хийсэн, өрөмтэй сүүгээр зуурсан, өтгөн тосонд чанасан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зугтаасан, дэлдэн туулайг тааралдахад дэгдэн зугтаж чадсан, өлөн чонотой учирсан ч өнхрөн зайлж амжсан, майга баавгай тааралдахад мадаггүй зугтаж чадсан, зальт үнэг чамаас зайлж бас чадна гээд өнхрөн одох гэтэл

Page 10: өнхрүүш  10b angi m.sainbileg

Зальт шар үнэг: -Ямар сайхан дуу вэ? Даанч эгч нь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал үнэг түүнийг ганцхан хм гээд идчихжээ.

Page 11: өнхрүүш  10b angi m.sainbileg

• ТӨГСӨВГүйцэтгэсэн : 10Б ангийн сурагч М.Сайнбилэг