лекц1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент

Post on 02-Aug-2015

4.356 views 33 download

Transcript of лекц1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент

ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖМЕНТ

1. Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн судлах зүйл

2. Байгууллагын 3 үндсэн функц3. Үйл ажиллагааны функц ба үйл

ажиллагааны менежерийн үүрэг4. Бүтээмж, түүнийг дээшлүүлэх

боломжууд5. Байгууллагын өрсөлдөх чадварыг

тодорхойлох элементүүд

Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн судлах зүйл

Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент нь зөвхөн үйлдвэрлэлийн явцыг удирдах гэсэн үг биш бөгөөд үйлдвэрлэл болон үйлчилгээг урьдчилан таамаглах, төлөвлөх, гадаад болон дотоод орчны өөрчлөлтөнд үйл ажиллагаагаа зохицуулах, үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжыг бүрдүүлэх гэх мэт өргөн далаацтай үйл ажиллагааг удирдах гэсэн үг юм.

Байгууллагын 3 үндсэн функц

Үйл ажиллагаа Маркетинг Санхүү

Үйл ажиллагааны функц ба үйл ажиллагааны менежерийн үүрэг

Үйл ажиллагааны функц нь байгууллагын үндсэн үйл ажиллагааг илэрхийлнэ. Үндсэн үйл ажиллагаа гэдэг нь нөөцүүдийг гарц болгон хувиргах үйл явцыг хэлнэ.

орц хувиргалт гарц

ХяналтЭргэх холбоо

Үйл ажиллагааны менежерийн гол үүрэг нь энэ системийг байнгын хөдөлгөөнд оруулж байхуйц шийдвэр гаргах явдал юм. Өөрөөр хэлбэл дараах 2 төрлийн шийдвэрийг гаргадаг.

Системийн ерөнхий хэв маягийг харуулсан шийдвэрүүд

1. Бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, шинэчлэх 2. Байршлын шийдвэр гаргах 3. Хүчин чадлыг тодорхойлох 4. Тоног төхөөрөмж болон ажлын нэгж хэсгүүдийг

төлөвлөх Системийн үйл ажиллагааны шийдвэрүүд 1. Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөлт 2. Бараа материалын нөөцийн удирдлага 3. Шаардлагатай материалын төлөвлөлт 4. Ажлын нарийн хуваарилалт 5. Төслийн удирдлага 6. Чанарыг сайжруулах

Бүтээмж, түүнийг дээшлүүлэх боломжууд

Бүтээмж (Productivity) гэдэг нь үйл ажиллагааны явц дахь нөөцийн ашиглалт ямар түвшинд байгааг харуулдаг гол үзүүлэлт бөгөөд үйл ажиллагааны менежерүүд үүнийг өндөр түвшинд байлгахыг эрмэлзэж байдаг.

Бүтээмж нь тодорхой хугацаанд үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээг (гарц) түүнийг бий болгоход зарцуулсан нөөцийн хэмжээнд (орц) харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэнэ.

P=Q/I

Бүтээмжийн төрлүүд нь хөдөлмөрийн болон олон хүчин зүйлийн бүтээмж гэсэн үндсэн 2 төрөл байдаг.1. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг нь 1 ажилчны нэгж хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаар тодорхойлогдоно. 2.Олон хүчин зүйлийн бүтээмж гэдэг нь орц гарцын хэмжээгээр тодорхойлогдох ба түүнийг ичэвчлэн бүтээгдэхүүний зардалд нь харьцуулж тооцно.

Бүтээмжийн түвшинг дараахь 3 түвшинд тодорхойлно.

1. Байгууллагын бүтээмж 2. Салбарын түвшин 3. Улс орны хэмжээнд үндэсний нийт

бүтээгдэхүүнээр тодорхойлно.

Байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох элементүүд

Байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох үндсэн 5 элемент байна.

1. Үнэ2. Чанар3. Бүтээгдэхүүний ялгавартай байдал4. Уян хатан байдал5. Хугацаандаа бэлэн байх чадвар