YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ:...

12
YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 4853 10% 2381.65 351.50 37.70 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1282.80 0.4% 777.55 0.28% 89.555 0.06% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсийг давсныг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээллээ. Энэ нь нүүрсний ноёрхол нуран унаж, ногоон эрчим хүчний эзэрхийлэл ирсний дохио болов. 2 С.Батсайхан / ЗГМ© Төсвийн алдагдлыг бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлнэ Төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа. >2 Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Баруун таван аймаг мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой бүс нутаг. >12 Хос залуусын хайрын хөгжим Морин хуурч хүү, хуучирч охин хоёрын анхны, албан ёсны болзоо байлаа. >6 Челси Клинтон эцэг, эхийнхээ төлөө Өрнөдийг өдөж буй Малайзын бодлого ЗГМ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Ахмадуудын "Насны хишиг"- ийн зардалд 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. ХАХНХЯ өрхийн амьжиргааны түвшинг дахин судалж, шинэчлэн тогтоохоор болов. Малчдын нийгмийн даатгалын нөхөн төлүүлэх хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ. ҮЗХ-ны хуралдааныг энэ сарын 16-нд хийхээр АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс товлов. Налайх дүүргийн ИТХ-аас Засаг даргад Ч.Раднаабазарыг дэвшүүллээ. ЭДИЙН ЗАСАГ Монголбанк валютын дуудлага худалдаагаар банкуудад 46 сая ам.доллар нийлүүлэв. Зээлийн батлан даалтын сан 23.9 тэрбум төгрөгийн батлан даалтыг 240 ААН-д олгожээ. Улсын хэмжээнд нийт 499 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. “Shenhua Energy”-ийн III улирлын цэвэр ашиг 1.1 тэрбум ам.долларт хүрэв. Голлох зургаан валюттай харьцах ам.долларын спот индекс 98.41 нэгжид хүрэв. НИЙГЭМ Телевиз орчмын айлуудын дулааны асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар болов. Монгол, Японы эрдэмтэд ОУ-ын сансар судлалын төвийг Монголд нээхээр судалж байна. Тусгай замын автобусыг Энх- тайвны өргөн чөлөө, Намъяан- жугийн гудамжаар явуулна. Монгол Улсад 15-19 насны охид тутамд төрөлт 40.4 хувьтай байдаг. Зөв бичгийн “Журамласан толь бичиг”-ийг бүтээх ажлыг БСШУСЯ эхлүүлжээ. ДЭЛХИЙ Трамп, Клинтоныг дэмжигчдийн тооны зөрөө тавхан хувь боллоо. БНХАУ тав дахь үеийн сөнөөгч онгоцоо нийтэд танилцууллаа. Францын Кале дахь дүрвэгчдийн хуаранг буулгаж дуусав. Владимир Путин Орос үндэстний тухай хууль боловсруулах үүрэг өглөө. Канад улс ирэх онд 300 мянган цагаач, дүрвэгч хүлээж авна. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.11.02 -6° -14° БАГАВТАР ҮҮЛТЭЙ 00507 Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч 96.490 0.05% ЗГМ: ИНФОГРАФИК Г.Баярсайхан @bayarsaikhanZGM Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн 90 хувь нь эцэг эх, гэр бүлээс хамааралтай 2 Зах зээлд ердийн даатгалын компанийн эзлэх хувь Бусад 28% 20% Монгол даатгал 9% 9% 8% 7% 7% 6% 6% Тэнгэр даатгал Бодь даатгал Мандал женерал даатгал Практикал даатгал Миг даатгал Ард даатгал Номин даатгал Санхүүгийн зохицуулах хороо© ЗГМ: СЭДЭВ НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН УЛС ТӨР З.Цэлмэг @tselmegZGM 5 3 Италиас өгч буй сануулга Толинд туссан дүрсээ анзаарахуй Дунд сургуулийн нэгэн багш сурагчаа алгадаж аваад хэрэгт орсон түүх саяхных. Эцэг, эх нь сургуулийн захиргаанд гомдол гаргаж, гэмтнээр “тодорсон” багш цалингийнхаа тодорхой хувиар торгуулиад өнгөрсөн санагдаж байна. Тэр үед “балмад” багшийг муулсан сэтгэгдэл цахим ертөнцөөр дүүрсэн. Гэхдээ энэ үед асуудлыг нөгөө өнцгөөс нь бодож эргэцүүлсэн хүн хэр олон бол? Бид өөрсдийн ганц, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж яаж үйлээ үздэг билээ. Уурласан үедээ загнаж хашгичих, зарим тохиолдолд “таван салаа боов”-ны амт үзүүлэх нь энүүхэнд. Гэтэл нэг ангийн 40, 50 хүүхэдтэй ажиллаж буй багш ямар их бухимддаг нь ойлгомжтой. Үүнийг бичихдээ би сахилгагүй сурагчаа алгадаад авсан багшийг зөвтгөх гэсэнгүй. Харин бид хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн санаа хөндөх гэснийх. Италид өнгөрсөн лхагва гара- гаас эхэлсэн газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр. АНУ-ын Геологийн судалгааны төвийн цахим хуудаст мэдээлс- нээр ням гарагаас хойш ийм чичиргээ 200 гаруй бүртгэгджээ. Харин дээрх хугацаанд 2.5 маг- нитудаас дээш хүчтэй газар хөдлөлт дэлхийд 319 бүртгэгдсэн байна. Үүнээс 23 нь Европт тэмдэглэгдсэнээс 20 нь Италиар овоглов. Эдгээрийн 19 нь тус улсын төв хэсгийн Умбрия, Марке мужийн заагт болсон байна. Итали нь Европ тивийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог цорын ганц улс аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус улсад газар хөдлөлтийн дараах шок хэдэн долоо хоног, сараар үргэлжилж магадгүй байна. Үйлдвэрлэлийг дэмжвэл хүндрэлээс гарна Б.Гандолгор @gandolgorZGM УИХ дахь АН-ын бүлгээс “Монгол Улсын 2017 оны төс- вийн тухай хууль болон төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-очир макро эдийн засгийн төлөвийн талаар танилцууллаа. Тэрбээр “Хятадын эдийн засаг саарч буй нь манай гадаад орчинд ихээхэн нөлөө үзүүлж байна. Ирэх жил эдийн засгийн өсөлт 6.3 хувиар саарах төлөвтэй байгаа.

Transcript of YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ:...

Page 1: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

485310%

2381.65 351.50 37.70

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1282.800.4%

777.550.28%

89.5550.06%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсийг давсныг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээллээ. Энэ нь нүүрсний ноёрхол нуран унаж, ногоон эрчим хүчний эзэрхийлэл ирсний дохио болов. 2

С.Батсайхан / ЗГМ©

Төсвийн алдагдлыг бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлнэТөрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа. >2

Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гарганаБаруун таван аймаг мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой бүс нутаг. >12

Хос залуусын хайрын хөгжимМорин хуурч хүү, хуучирч охин хоёрын анхны, албан ёсны болзоо байлаа. >6

Челси Клинтон эцэг, эхийнхээ төлөө

Өрнөдийг өдөж буй Малайзын бодлого

ЗГМ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРАхмадуудын "Насны хишиг"-ийн зардалд 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. ХАХНХЯ өрхийн амьжиргааны түвшинг дахин судалж, шинэчлэн тогтоохоор болов. Малчдын нийгмийн даатгалын нөхөн төлүүлэх хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ.ҮЗХ-ны хуралдааныг энэ сарын 16-нд хийхээр АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс товлов. Налайх дүүргийн ИТХ-аас Засаг даргад Ч.Раднаабазарыг дэвшүүллээ.

ЭДИЙН ЗАСАГМонголбанк валютын дуудлага худалдаагаар банкуудад 46 сая ам.доллар нийлүүлэв.Зээлийн батлан даалтын сан 23.9 тэрбум төгрөгийн батлан даалтыг 240 ААН-д олгожээ.Улсын хэмжээнд нийт 499 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. “Shenhua Energy”-ийн III улирлын цэвэр ашиг 1.1 тэрбум ам.долларт хүрэв.Голлох зургаан валюттай харьцах ам.долларын спот индекс 98.41 нэгжид хүрэв.

НИЙГЭМТелевиз орчмын айлуудын дулааны асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар болов. Монгол, Японы эрдэмтэд ОУ-ын сансар судлалын төвийг Монголд нээхээр судалж байна. Тусгай замын автобусыг Энх-тайвны өргөн чөлөө, Намъяан-жугийн гудам жаар явуулна. Монгол Улсад 15-19 насны охид тутамд төрөлт 40.4 хувьтай байдаг. Зөв бичгийн “Журамласан толь бичиг”-ийг бүтээх ажлыг БСШУСЯ эхлүүлжээ.

ДЭЛХИЙТрамп, Клинтоныг дэмжигчдийн тооны зөрөө тавхан хувь боллоо.БНХАУ тав дахь үеийн сөнөөгч онгоцоо нийтэд танилцууллаа. Францын Кале дахь дүрвэгчдийн хуаранг буулгаж дуусав. Владимир Путин Орос үндэстний тухай хууль боловсруулах үүрэг өглөө. Канад улс ирэх онд 300 мянган цагаач, дүрвэгч хүлээж авна.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.11.02

-6° -14°БАГАВТАР ҮҮЛТЭЙ

0 0 5 0 7

Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч

96.4900.05%

ЗГМ: ИНФОГРАФИК

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн 90 хувь нь эцэг эх, гэр бүлээс хамааралтай

2

Зах зээлд ердийн даатгалын компанийн эзлэх хувь

Бусад28%

20%Монгол даатгал

9%

9%8%

7%

7%

6%6%

Тэнгэр даатгал

БодьдаатгалМандал женерал даатгал

Практикал даатгал

Миг даатгалАрд даатгал

Номин даатгал

Санхүүгийн зохицуулах хороо©

ЗГМ: СЭДЭВ НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

УЛС ТӨР

З.Цэлмэг@tselmegZGM

5 3

Италиас өгч буй сануулга Толинд туссан дүрсээ анзаарахуй

Дунд сургуулийн нэгэн багш сурагчаа алгадаж аваад хэрэгт орсон түүх саяхных. Эцэг, эх нь

сургуулийн захиргаанд гомдол гаргаж, гэмтнээр “тодорсон” багш цалингийнхаа тодорхой хувиар торгуулиад өнгөрсөн санагдаж байна. Тэр үед “балмад” багшийг муулсан сэтгэгдэл цахим ертөнцөөр дүүрсэн. Гэхдээ энэ үед асуудлыг нөгөө өнцгөөс нь бодож эргэцүүлсэн хүн хэр олон бол?

Бид өөрсдийн ганц, хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж яаж үйлээ үздэг билээ. Уурласан үедээ загнаж хашгичих, зарим

тохиолдолд “таван салаа боов”-ны амт үзүүлэх нь энүүхэнд. Гэтэл нэг ангийн 40, 50 хүүхэдтэй ажиллаж буй багш ямар их бухимддаг нь ойлгомжтой. Үүнийг бичихдээ би сахилгагүй сурагчаа алгадаад авсан багшийг зөвтгөх гэсэнгүй. Харин бид хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн санаа хөндөх гэснийх.

Италид өнгөрсөн лхагва гара-гаас эхэлсэн газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр. АНУ-ын Геологийн судалгааны төвийн цахим хуудаст мэдээлс-нээр ням гарагаас хойш ийм чичиргээ 200 гаруй бүртгэгджээ. Харин дээрх хугацаанд 2.5 маг-нитудаас дээш хүчтэй газар хөдлөлт дэлхийд 319 бүртгэгдсэн

байна. Үүнээс 23 нь Европт тэмдэг лэгдсэнээс 20 нь Италиар овог лов. Эдгээрийн 19 нь тус улсын төв хэсгийн Умбрия, Марке мужийн заагт болсон байна.

Итали нь Европ тивийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог цорын ганц улс аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус улсад газар хөдлөлтийн дараах шок хэдэн долоо хоног, сараар үргэлжилж магадгүй байна.

Үйлдвэрлэлийг дэмжвэл хүндрэлээс гарнаБ.Гандолгор@gandolgorZGM

УИХ дахь АН-ын бүлгээс “Монгол Улсын 2017 оны төс-вийн тухай хууль болон төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиг лэл”, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн талаар хэлэл цүүлэг хийлээ.

Хэлэлц ү үлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-очир макро эдийн засгийн төлөвийн талаар танилцууллаа. Тэрбээр “Хятадын эдийн засаг саарч буй нь манай гадаад орчинд ихээхэн нөлөө үзүүлж байна. Ирэх жил эдийн засгийн өсөлт 6.3 хувиар саарах төлөвтэй байгаа.

Page 2: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

Төв банкныхан хамгийн муу төсөөллөөр мөнгөний бодлогыг боловсруулсан гэлээ

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Б.Ганбаяр / ЗГМ©

◄1Нийт экспортын 90 орчим хувь

нь уул уурхайн бүтээг дэхүүн байдаг. Тэгэхээр уул уурхайн түүхий эдийн үнэ ямар байхаас эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. 2012 оноос хойш төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг манай улс өрөөр санхүүжүүлж байсан.

Монгол Улсын өрийн хэм-жээ сүүлийн зургаан жил тогтмол өссөн. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг өрөөр санхүүжүүлэх замаар валютын ханшийг барьж байсан. Энэ нь гадаад өрийн дарамтыг нэмэгдүүллээ. Ийм бодлогоос шалтгаалаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллар болж буурсан. Гадаад өрийн эргэн төлөлтийн хуанлигаас харахад энэ жил 1.1 тэрбум ам.долларын өр төлнө. Дараа жил 4.5 тэрбум ам.долларын өр төлөхөөр байна. Өнөөдөр валютын нөөц хангалтгүй түвшинд бий. Гэвч төв банк валютын нөөцийг чангатгах боломж байхгүй. Тэгэхээр ханшийн суларлыг алгуур бий болгож, гадаад худалдааг ашигтай болгох чиглэлд оролцоно. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт байнга бууралттай гарч байгаа. Өрхийн бодит хэрэглээ 10.9 хувиар буурсан. Энэ бол өрхийн амьжиргаа муудсаны шинж. Цаашдаа энэ дарамт үргэлжилнэ. Мөн сүүлийн зургаан жилийн турш ажилгүйдлийн түвшин 10.6 хувиар өссөн” гэлээ.

2013 оны сүүлчээр эдийн засаг уналтын үе рүү шилжсэнийг онцлов. Эдийн засгийн хурд

-Манай яам Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зохицуулах хороотой болох талаар ярьж байна. Газар тариалангийн асуудалд яам нь тариалан эрхлэгчдийнхээ үр тариаг зарах гээд байгаа юм шиг. Гурилын үйлдвэр нь будаагаа авахад хүртэл улс төр оролцож байна. Мах, сүү, гурил гээд стратегийн гол бүтээгдэхүүн учраас энд төр зайлшгүй анхаарах шаардлагатай гэсэн үүднээс оролцоод байгаа.

Уг нь энэ бүхэн чинь зах зээлийнхээ жамаар хөгжөөд явах учиртай. Яам гэдэг бодлого боловсруулдаг газар. 10, 20 жилийн дараа Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлдог, бодлого боловсру улдаг байгууллага. Гэтэл яам аж ахуйн чанарын асуудалд өдөр тутамдаа дарагддаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн

УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүлгийн дэд дарга Я.Содбаатар ахалж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатартай ярилцлаа. Тэрбээр төсвийн алдагдлыг бууруулахын тулд алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлого баримталж байгааг онцолсон юм.

-МАН-аас 2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасан уу?

-Засгийн газраас өргөн

Үйлдвэрлэлийг дэмжвэл хүндрэлээс гарна

засгийн хүндрэлээс гарах гол гарц бол макро эрсдэлийг бууруулж, бодит сектор буюу үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх явдал хэмээв.

Эдийн засгийн бодит секторын идэвхжил буурсан учраас чанаргүй зээлийн хэмжээ өссөн гэсэн тайлбарыг Монголбанкныхан өглөө.

Чанаргүй зээл өнөөдрийн байдлаар долоон хувьтай байгаа аж. Ерөнхийдөө нийт зээлийн багцын 15 хувийг доголдолтой зээл эзэлж буй юм байна. Тиймээс төв банк санхүүгийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авна гэдгээ амлав.

Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ төсөв дээр өндөр гарсныг онцолсон юм. Ханш, инфляци зэрэг бусад

асуудлын эмзэг байдал багаас дунд ангилал руу шилжсэнийг ч дуулгав. Эдгээр үзүүлэлтээс харахад нийгмийн байдал цаашид бүр муудах, ядуурал нэмэгдэх дүр зураг харагдаж байгааг ч хэллээ.

Нөхцөл байдал хүнд байгаа учраас томоохон төслүүдийг хөдөлгөж, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд хийх зүйл гэдгийг төв банкныхан онцолж байв. Хэлэлцүүлэгт оролцогчид валютын ханшийг сулруулах боломж байгаа, эсэх талаар лавласан юм.

Харин Сангийн сайд Б.Чойжил сүрэн “Сангийн яам валютын ханшийг сул тавь гэсэн даалгавар өгөөгүй. Тиймээс валютын ханшийг сулруулах боломжгүй” гэлээ. Хэрэв ханшийг барина гэвэл тусгай арга хэрэгсэл байх ёстой гэсэн тайлбар өгөв.

Монголбанкны дэд ерөн-хийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны зээлийн төрлийг судлаад үзэхээр голдуу хэрэглээний зээл эзэлж байна. Бүтээмж буюу үйлдвэрлэлийн зээл төдийлэн явахгүй байна” хэмээсэн юм.

Мөн тэрбээр “Төрөөс мөнгөний

бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд ерөнхийдөө өмнөх онуудынхтай төстэй зүйл тусгасан. 2017 онд эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар энэ жил эдийн засгийн өсөлт тэг хувьтай байгаа. Ирэх жил хасах руу шилжих төлөв гарсан. АНУ бол стандарт бус арга хэрэгжүүлсний ачаар хүндрэлээс хялбар гарч байна. Монгол Улсын хувьд нээлттэй эдийн засагтай учраас стандарт бус арга хэрэглэх боломжгүй. Бодит эдийн засаг тогтворгүй байгаа тул банкууд зээл олгохоос болгоомжилж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бодит эдийн засгаа тогтворжуулах ёстой.

Хүндрэлээс гарах гэж байна гээд юу ч хамаагүй хийж болох гүй. Тодорхой бодлого, журам хэрэгтэй байна. Тиймээс валютын сангаас зээл авах тухай ярьж байгаа” гэв. Монголбанк хамгийн муу гэсэн төсөөллүүдийг үндэслэж мөнгөний бодлогыг гаргасан юм байна. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслийг хөдөлгөвөл эдийн засгийн байдал сайжирна гэсэн тайлбар өглөө.

БАЙР СУУРЬ

Я.Содбаатар: Төсвийн алдагдлыг бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлнэ

Б.Даваатогтох@datoZGM

мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсөв чамбай төсөл болсон. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг тусгаад илүү чамбайруулан батлах байх. Бүлгээс гаргасан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд төсвийн төсөл дээр ажиллаад зарчмаа тохирсон. Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдчихвэл улс төрийн шийдвэрүүд нь гарна гэж бодож байна.

Энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг бол төсвийн гол хэлэлцүүлэг байдаг. Засгийн газар 2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцоолсон. Ирэх онд шинээр барилга барихгүй. Төсвийн орлогыг дайчлах чиглэл дээр нэлээд анхаарсан төслийг Засгийн газар өргөн барьсан.

-Ажлын хэсэг төсвийн төсөлд ямар өөрчлөлт оруула-хаар бэлтгэж байгаа вэ?

-УИХ-ын Төсвийн байнгын хороо болон намуудын бүлэг дээр Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн үндсэн гурван зарчим баримталж бай гаа. Нэгдүгээрт, бид төсвийн хөө үзүүлэлтийг сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөхөөс гадна нэр хүндэд их чухал.

Энэ утгаараа төсвийнхөө гол үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлд Ажлын хэсэг анхаарна.

төсвийн ерөнхийлөн захи рагч нарын эрх мэдлийг нэмэг-дүүлээд үр дүн гарч байгаа тэр хэмжээгээр санхүүжүүлнэ гэсэн үг. Хэдэн хүнтэй ажиллах вэ, ямар асуудалд илүү санхүүжилт хийх вэ гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх мэдлийн асуудал болно.

-ОУВС-гийн төлөөлөгчид ма най улсад ажиллаж буй. Мон гол Улс ОУВС-гийн “Standby” хөтөлбөрт хамраг-дах уу?

-ОУВС болон Олон улсын байгууллагуудтай одоогоор хэлэлцээ хийж байна. Өнөөд-рийн байдлаар ОУВС-гийн техникийн албаныхан ажил-лаад долоо хонож байна. Дахиад долоо хоног үлдсэн. Үүний дараа Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналаа гаргана. Төсвийн алдаг дал хүндрэлтэй байгаа үед зээл авахаас өөр аргагүй байгаа. Тиймээс гадаад талдаа нээлттэй ажиллаж байж энэ хямралыг давж чадна.

Нөгөө талдаа сүүлийн жилүү-дэд төсвийн өндөр алдагдалтай явсан. Энэ алдагд лыг дотоодын буюу Засгийн газар 15, 16 ху вийн хүүтэй бонд гар гаж санхүү-жүүлээд яваад байсан. Энэ нь эргээд зээлийн үйлчилгээний төлбөрийг өндөрсгөж, төсөв дээр маш их ачаа лал өгч байна. Тиймээс төсвийн алдагдлаа бага хүүтэй мөнгөөр санхүүжүүлэх ёстой. Одоо гийн байдлаар хэдий хэм жээний зээл авах вэ гэдэг асууд лыг ярьж эхлээгүй байна.

-Засгийн газар төсвийн төслийг бо ловс руулахдаа нэлээд өөдрөгөөр төсөөлжээ гэж ойлгосон. Өнгөрсөн есдүгээр сард энэ оны төс вийн тодотголыг хэлэлцэж байхад төсвийн алдагдал 19 хувьтай байсан. Харин Засгийн газар 2017 оны төсвийн төслийг оруулж ирэхдээ алдагдлыг 9.9 хувь болгон, хоёр дахин бууруулж оруулж ирсэн. Энэ бүхнээс өөдрөгөөр харсан нь ажиглагдаж байна. Гэхдээ орлого нэмэг дүүлж, зардал бууруулж төсвийн алдагдлыг дахиад жаахан багасгах боломж байгаа гэж харсан.

Ер нь 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ажиллах Засгийн газар маань ирэх оноос л бүтэн жилээр ажиллаж эхлэх гэж байна шүү дээ. 2020 он гэхэд төсвийн алдагдлыг зохих түвшинд нь хүргэх алх мыг ирэх оны төсвөөс хийх ёс той.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

ЭШЛЭЛ

Бодит эдийн засаг тогтворгүй байгаа тул банкууд зээл олгохоос болгоомжилж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бодит эдийн засгаа тогтворжуулах ёстой.

Цаашид ядуурал

нэмэгдэх дүр зураг

харагджээ

саарч байгаа байдал цаашид ч үргэлжлэх дүр зураг харагджээ.

Олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид төсвийн алдагдлаас шалтгаалж орлогын тасалдал үүсэж мэдэхээр байна гэдгийг тэмдэглэжээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харахад сүүлийн хоёр сар дефляцитай гарсан нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурснаас үүдэлтэй гэж шинжээчид үзжээ. Гэхдээ үүнийг эцсийн байдлаар нотлох боломжгүй гэсэн тайлбар хэлж байлаа.

Түүнчлэн эдийн засаг дахь зээлийн идэвхжил 2014 оноос эхлэн буурсан байна. Эдийн засагчид сонгодог зээлийн тасалдал бий болсон гэж үзээд байгаа аж.

Д.Ган-Очирын тайлбарлас-наар банкны салбарт зээлийн эх үүсвэр нь байгаа юм байна. Засгийн газрын үнэт цаас 3.5 их наяд, төв банкны үнэт цаас 1.2 их наяд төгрөг бий. Асуудлын гол нь банк мөнгөгүй болоод зээл гаргахгүй байгаа юм биш макро эдийн засгийн эрсдэл өндөр учраас болгоомжилж буй гэдгийг хэлж байв.

Тэгэхээр өнөөдрийн эдийн

Нэн тэргүүнд төсвийн алдагдлыг 2-3 функтээр буулгах боломжийг эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл, 600 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, ашигтай ажиллах тал дээр анхаарч байна. Өнөөд-рийн байдлаар төрийн өмчийн 89 компани бүртгэлтэй байна. Эдгээр компанийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн тооцоо бий. Шаардлагатай тохиол долд алдагдалтай ажил-лаж байгаа компаниудыг хувьч лах асуудлыг ярьж байгаа. Гуравдугаарт, төсвийн ерөн-хий лөн захирагч нарын зард лыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлд ан хаарч байна. Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардал дээр нэг хувийн хэмнэлт хийхээр ярьсан. Өмнө нь бид дандаа урсгал зардал дээр хэмнэлт хийж байсан.

Энэ удаад нийт зардал дээр хэмнэлт хийхээр хэлэлцэж

байна. Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк болон Хөгжлийн банк бусад эх үүсвэрээр санхүүжилт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулсан. Үүнийг Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулах ажлыг хийж байна. Мөн тооцоо судалгаа муутайгаар концессын гэрээгээр их хэмжээний барилга барьсан. Энэ нь төсөв дээр ачаалал өгч байна. Тиймээс концессын гэрээгээр барьж байгаа барилга, байгууламжид хяналт тавьж, санхүүжилтийн асуудлыг эргэн харах ёстой гэж үзэж байгаа.

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлснээр хэдэн төгрөг хэмнэх вэ?

-Монгол Улсын 2017 оны төсвийн зарлага 8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Үүнээс халамж, тэтгэвэр, тэтгэмжээ хасаад 60-70 тэрбум төгрөгийн хэмнэлтийн асуудал бий. Өмнө нь урсгал зардлаа танаад яваад болж байсан. Харин өнөөдрийн хувьд бичиг хэрэг, гадаад, дотоод томилолт болон халаалт зэрэг урсгал зардалд танах зүйлгүй болсон. Товчхондоо, төсвийн ерөнхийлөн захирагч нарын цалингаас эхлээд танана гэсэн үг. Нөгөө талаас төсөв нь орон тоог цалинжуулах хэлбэрээр яваад байгаа. Үүнийг үр дүн санхүүжүүлэх чиглэл рүү шилжүүлж байгаа. Товчхондоо,

» БАЙНГЫН ХОРОО УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлэг хийв. Байнгын хороо хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ.

» ТЭТГЭЛЭГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн тав, арванхоёрдугаар сард олгодог уламжлалтай. Тус тэтгэлэгт оролцогчдын материалыг энэ сарын 15-нд хүлээж авах юм байна.

ЗГМ ТОВЧХОН

Б.Ганбаяр / ЗГМ©

Шаардлагатай бол алдагдалтай ажил лаж байгаа

нь хувьч лах асуудлыг ярьж

байгаа

Page 3: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

» Бид хүүхдээ ийм байдалтай хүмүүжүүлж буй хэрнээ хүний эрх ярихдаа хамгийн сайн.

»Долоохон настайдаа ингэж задарч байгаа нөхөр анги дээшлэх тусам яаж авирлахыг төсөөлөхөд ч бэрх.

» Хүүхдийнхээ зан ааш хэрхэн эвдэрснийг гэнэт ухаарч, засах гэж оролдоно. Харамсалтай нь, энэ үед дэндүү оройтсон байх нь олонтаа.

3

Нийтлэлчийн булан

2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1 Одоогийн хүүхдүүд хүмүү-

жилгүй болсон гэж ахмадууд их ярьдаг. Тэд өөрсдийн үед сайхан байснаа дурсаж, одоогийн хүүхэд, залуусын хүмүүжлийн доголдлыг шүүмжилнэ. Бодоод байхад тэдний ярианд үнэний ор их бий.

Миний хувьд дээр үеийн түүх ярьж чадахгүй. Гэхдээ бидний үед багшийнхаа өөдөөс хэдэрлэж хэрэлддэг бөх зүрхтэй сурагч бараг байсангүй. Ахмад настан, дээд үе, багш нараа хүндлэх үзэл нэвт шингэсэн байсан юм уу даа. Ингэж өслөө гээд муудаагүй ээ. Харин ч хожим ажилд орж, хамт олон дунд байр сууриа олоход ах захаа хүндлэх багын суурь хүмүүжил маань их тус болсон гэж боддог. Тиймээс одоогийн хүүхдүүдийн хүмүүжлийн талаар хөгшид шиг үглэх гээд байна.

Манай хүүгийн ангид нэг “том толгойтой” нөхөр бий. Ангийнхаа хүүхдийн ээжийн өөдөөс дунд хуруугаа гозойл гоно, дээд ангийнхаа эгчийг өшиглөөд зугтаана, багшийнхаа өөдөөс зовсон шинжгүй хэрэлдэнэ. Дөнгөж долоон настай хоёрдугаар ангийн хүүхэд шүү дээ. Багш нь мань хүнийг хүмүүжүүлэх гэж аргаа бардаг бололтой. Хэрэв үгэнд орсонгүй гээд алгадаад авбал эхэнд дурдсан багш шиг арга хэмжээ авахуулж мэднэ. Долоохон настайдаа ингэж задарч байгаа нөхөр анги дээшлэх тусам яаж авирлахыг төсөөлөхөд ч бэрх. Харамсалтай нь, түүн шиг дэггүй нь дэндсэн хэцүү хүүхэд жил ирэх тусам нэмэгдэх шинжтэй. Харин бид хүүхдээ ийм байдалтай хүмүүжүүлж буй хэрнээ хүний эрх, хүүхдийн эрх ярьж, багшид арга хэмжээ авахуулахдаа нэлээд гарших шинжтэй болоод байна.

Нөгөө талаар бид бурууг өөрөөсөө биш, бусдаас хайх

Толинд туссан дүрсээ анзаарахуйнь элбэг болжээ. Хүүхдийн хүмүүжил, сурлагатай хол-боотой асуудал гарлаа гэхэд өнөөг ийн боловсролын тогтолцоо, төр засаг, сайд руу буруугаа чихээд, өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг үлдэхийг бодно. Төр, засгийн буруугаас болж хамаг юм бүтэхээ байсан мэт ярина. Гэхдээ засаг, төрийн алдааг шүүмжилж том юм ярихаасаа өмнө өөрийн хүүхдийн хүмүүжилд анхаараасай гэж зарим аав, ээжүүдэд хэлмээр санагддаг юм. Багш нартай холбоотой элдэв гомдол байсхийгээд л гарах болсныг та анзаарсан байх. Анги танхимын ачаалал дэндүү нэмэгдсэн, багш нар хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүй зэрэгтэй ч энэ холбоотой. Нөгөө талаар одоогийн хүүхдийн хүмүүжил ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болов уу.

Хүүхдийн хүмүүжил, төлөвш-лийн 90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс хамааралтай гэсэн судалгаа бий. Монголчууд энэ хандлагыг маш сайн мэддэг байсан тул хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх талаар эртний баялаг уламжлалтай. Ядаж л хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй, архи дарс уухгүй байх, тэдний санаа бодлыг сон-сох, найз нөхдийнх нь дэргэд зэмлэж, буруутгахгүй байх гээд олон үнэтэй зөвлөгөө өгдөг байжээ. Тиймдээ ч хүүхэд харьцангуй даруулгатай, зөв хүн болж төлөвшинө.

Харвардын их сургууль 1938 онд нэгэн судалгаа эхлүүлж, 75 жилийн дараа үр дүнгээ танилцуулсан мэдээлэл нэг хэсэг цацагдсаныг санаж байна. Судалгаанд 268 эрэгтэй оюутныг хамруулж, тэдний амьдралыг судалжээ. Үр дүн ч тэдний урьдчилан таамаглаж байсантай таарав. Тухайлбал, бага насандаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг

мэдэрч, эцэг эхтэйгээ ойр дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрсэн хойно ажил, амьдралдаа амжилт гаргаж байв. Жилд 140 мянган ам.доллараас дээш орлоготой эрчүүдийн ихэнх нь халуун дулаан, эерэг уур амьсгалтай гэр бүлд өсөж, хүмүүжсэн байжээ. Мөн өтөлсөн хойноо сэтгэл хангалуун байх нь хүүхэд ахуйдаа аавтайгаа ямар харилцаатай байснаас шалтгаалдаг болохыг судалгаа харуулсан байна. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг л яваад байна гэсэн үг. Үр хүүхэд бол бидний толинд туссан дүрс гэж нөгөө талаар тайлбарлаж болно.

Мэдээж цаг үеэ дагаад хүүхдийн хүмүүжлийн арга барил өөрчлөгдөх байх. Сүүлийн үед эцэг, эхчүүд үр хүүхдээ бие даасан, нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгож

хүмүүжүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж байна гээд багшийнхаа өөдөөс хэрэлдээд байвал энэ зөв хүмүүжил биш болж хувирна. Тиймээс ая тунг нь тааруулах л хэрэгтэй болох нь.

Нөгөөтэйгүүр, хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд гэр бүлийн түүх чухал үүрэгтэй байд гийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Тодруулбал, бага балчир насандаа эцэг эх, эмээ өвөөгөөсөө гэр бүлийнхээ тухай сонсож өссөн хүүхэд сэтгэл зүйн харилцаа тогтоохдоо сайн, хүнд нөхцөлд зүг чигээ амархан олдог аж. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар ахмад үеийнхний ямар нэг бүтэлгүй дурсамж хүүхдийн хөгжилд нөлөөлж, өөрийн хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Харин бид хүүхдэдээ ийм түүх ярьж өгдөг бил үү гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.

Түүнчлэн хүүхдийн хүмүү-жилд нийгмийн өнөөгийн байдал асар их нөлөөлж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй. Өдгөө хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр сөрөг мэдээлэл илүүтэй цацагдаж байна. Сөрөг мэдээлэл их авах тусам хүүхдийн зан араншин эвдэрдэг болохыг судлаачид аль эрт тогтоосон. Бид үүнийг мэддэг хэрнээ тоохгүй явсаар хүүхдийнхээ хүмүүжлийг буруу тийш нь залуурддаг. Тэгээд л гэнэт хүүхдийнхээ зан ааш хэрхэн эвдэрснийг ухаарч, засах гэж оролдоно. Харамсалтай нь, энэ үед дэндүү оройтсон байх нь олонтаа. Тиймээс бүх зүйл болоод өнгөрсөн хойно амаа барихгүйн тулд хүүхдийнхээ хүмүүжилд одооноос анхаа-раарай. Даруулгатай өссөний буруу байхгүй гэдгийг бидний дээд үеийнхний хүмүүжил нотлоод байна шүү дээ.

Б.Ганбаяр/ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526Орлогч эрхлэгч

Лхагважавын СУГАРМААУтас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Энхжаргал

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 5 0 7

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Францын "Le Monde" (“Дэлхий”) сонины 2005 оны хоёр дугаар сарын 2-ны дугаарт Сесиль Бонтроны (Cecile Bon-tron) бичсэн нэгэн өгүүлэлд СССР-ийн хуучин улсуудад хууль бус сүүдрийн эдийн засаг ДНБ-ий гуравны хоёрт хүрсэн тухай түгшмээр мэдээ нийтлэгдэж билээ.

Сүүдрийн эдийн засгийн аймшигт үр дагаврын тухайд өөр нэг эх сурвалжид ч мөн чамгүй өгүүлсэн байв. Дэлхийн Банкнаас Москвад суугаа төлөөлөгчийн газрын ерөнхий эдийн засагч Кристоф Рюлийн мэдээлэл (“Die Welt” 11.08.2003); Die geheimen Wege der Krake, Sueddeutsche Zeitung, 06.11.2002; BP Statistical

Арван жилийн өмнөх Орос: Сүүдрийн эдийн засаг

Евразийн цорын ганц гүрэн гэж үнэлэгдэх бүх нөхцөл нь Орост бэлээхэн бий

Олхонуд БаярхүүПроф.

Review of World Energy 2003 – илтгэл; Швейцарийн Хөгжлийн Менежментийн олон улсын хүрээлэнгийн 2003.тавдугаар сарын 14-ний судалгаа; АНУ-ын Heritage Foundation-ны 2003 оны эдийн засгийн эрх чөлөөний индексийн судалгаа; IMF, World Economic Outlook Database, May 2001; К.Астапов. Управление внеш ним и внутренним госу-дарственным долгом в России; Е.Румянцева. Бедность как глобальная проблема, МЭМО №2 Февраль 2003, Dresdner Kleinwort Wasserstein Банкны зэрэг эх сурвалжуудаас дор сөхөж сийрүүлбэл:

НЭГ. ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН

ГЭГЭЭТЭЙ ТАЛ НЬАрав гаруй жилийн тэртээх

тоо баримт одоо хуучраагүй байх гэж үзээд эшлэе. Дэлхийн байгалийн баялгийн 38 хувь нь Орост хуримтлагдсан. Үүнд ойн баялгийн 25 хувь, газрын тосны 15 хувь, байгалийн хийн 42 хувь, нүүрсний 43 хувь гэх мэт жагсаавал дуусашгүй аж. Энэ бол хөгжил дэвшлийн чухам түлхүүр нь юм. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны 43 хувь, байгалийн шатдаг хийн 36 хувь, модны 25 хувийг Орос дангаараа нийлүүлдэг. ОХУ нь тэр үедээ Украины түүхий эдийн хэрэгцээний 80 хувь, Балтийн орнуудын 100 хувь, Дорнод ба Төв Европын орнуудын 50 гаруй хувь, Баруун Европын орнуудын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангадаг. Европынхны газрын тосны 95 хүртэл хувийг Оросоос нийлүүлдэг бөгөөд энэ бол яалт ч үгүй асар их давуу тал Орост байна гэсэн үг.

ОХУ нь газар зүй-геопо лити-кийн хосгүй байршилтай, энэ үзүү лэлтээр ОХУ-тай өрсөлдөх өөр улс үндэстэн байхгүй, Ев разийн цорын ганц гүрэн гэж үнэлэгдэх бүх нөхцөл нь бэлээхэн Орост бий. Дээр нь оюуны ба шинжлэх ухааны асар их чадавх, цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг бааз суурьтайг нэмбэл “сүүдрийн” байхааргүй үзүүлэлтүүд бүгд Орост бий аж.

Гэтэл 10 жилийн тэртээ Оросын эдийн засгийн 70 хүртэл хувь нь мафийнхны

гарт орсон ба Оросын мафи баруун руу тархаж, зохион байгуулалттай 300 гаруй гэмт хэргийн бүлэглэл нь барууны 45 оронд ажиллаж байв гэсэн мэдээ дээрх эс сурвалжуудад ярайтлаа байж байх нь тэр. Тэр үедээ мафиозын, гэмт хэргийн, дампуу гүрэн хэмээн Оросыг нэрлэдэг байсан ажээ. Тэр үеийн ОХУ-ын 89 субьектийн 70 нь Холбооны төсвөөр амь зуудаг. Орос оронд сүүдрийн (бохир) эдийн засгийн эзлэх жин 40-50 хувьтай. Улсынх нь гадаад өр 165.4 тэрбум ам.доллар. НҮБ-ын хөгжлийн доогуур түвшний үзүүлэлтээр дэлхийд 72 дугаарт бичигдэж байсан ба ОХУ-ын тэр үеийн Сангийн сайдынх нь мэдэгдсэнээр бол, 2005 онд гадаад өр 115 тэрбум ам.доллар байв. Өртэй байгаагийн төлөө давхар төлдөг үйлчилгээний зардал “8-ын бүлгийн” дотор 7-13 хувиар өндөр, жилдээ гадаад өрийн хүүнд долоон тэрбум ам.доллар сул төлж байна гэсэн байх юм.

ХОЁР. СҮҮДЭРТЭЙ ТАЛ НЬ

Хүүхдийн хөдөлмөрийг хууль бусаар мөлжих явдлаас сүүд рийн эдийн засаг эхэлдэг аж. Ерөөсөө сүүдрийн эдийн засгийг хүүхдийн мөлжлөг үлэмж нөх цөлдүүлдэг. АНУ-ын Хүний эрхийн Департаментын мэдээгээр, 10 жилийн өмнө Азер-байжанд 5-14 настай 2000- 4000 хүүхэд, Гүржид 1500, Арменд 1000, Кыргызэд 2000-15000, Украинд 100000, Орост 2.5 саяас 4 сая хүүхэд хууль бус хүнд хөдөлмөрт нухлуулж байдаг гэсэн тооцоо тэр үедээ гарчээ. Хөдөөгүүр мал, тариалан, хөвөнгийн тариаланд нухлуулж буй мянга мянган хүүхдийн тоо энд ороогүй. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээгээр Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг дэх (СНГ) албан бус сүүдрийн эдийн засаг ДНБ-ийхээ 30-66 хувьд эргэлдэж, Дэлхийн Банкны үнэлгээгээр 2002 онд сүүдрийн эдийн засаг Орост 10 сая насанд хүрэгчийн хөдөлмөрөөр бүтэж, ТУХН-ийн үлэмж ядуу гэгдэх долоон улсад (Армен, Азербайжан, Гүрж, Кыргыз, Молдав, Тажикстан, Узбекстан)

16 сая насанд хүрэгч нухлуулж байсан баримт байна.

Дээрхи махан тоонууд умард хөршийн хувьд цоо шинэ юм биш байв. Аль СССР-ийн үеэс хууль бус эдийн засаг цэцэглэсэн юмсанж. Харин 1991 оноос эргэлтгүй араандаа орж, тэр үед ДНБ-ийхээ 20 хувьд очжээ. Эзэнт гүрэн гэнэт нуран унаж, ТУХН-ийнхэн бие даан салмагц үй олноороо ажилгүйдэж, гуйланчлал эхэлжээ. Тэр үед тарчиг амьдралаас гэтэлгэх цорын ганц суваг тариалангийн хэсэг газар дээр тогтож байв. Кыргызэд 1991 онд хүн амын 35 хувь нь газартай ноцолдож байсан бол 2000 онд 53 хувь, Гүржид 26 хувиас 52 хувь болж өссөн ганцхан тоо үүнийг илтгэх биз ээ. Тарчиг амьдрал нь үй түмэн хүн ардыг жижиг засвар, гар урлал, наймаа арилжаа, ломбард, лангуу, хар зах зэрэг бүх салбар руу түлхжээ.

Татвар, түшмэдийн дарамтаас зайлсхийгч үйлдвэрүүд бол сүүдрийн эдийн засгийн бас томхон салаа салбар нь. Үлэмж үйлдвэржсэн гэх Орост ийм үйлдвэрүүд 10 жилийн өмнө бол сүүдрийн эдийн засагтаа 43 хувийг бүрдүүлдэг. Хэрэв өссөөр 56 хувьд хүрвэл Оросын эдийн засаг үндсэндээ дуусч байгаа нь тэр хэмээн Дэлхийн Банкны эдийн засагч Ян Жоу Юн тооцоолсон байх юм.

Жилдээ 36 тэрбум ам.доллар зөвхөн хээл хахууль авлигад зарцуулагддаг гэх тэр үеийн махан тооноос нэгэн дүгнэлт хийж байв. Бүхэлдээ авлигын гүрэн гэж. Нэгэнт сүүдрийн эдийн засаг+авилгалын торон сүлжээ энэ орныг хэрсэн бол бусад бүх үзүүлэлт хасах руу орно. Эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 10 жилийн өмнө бол ОХУ нь 20 саяас дээш хүн амтай орнууд дотор 26 дугаарт орж байжээ (Эхний гурван байрт АНУ, Австрали, Канад, Оросын өмнөх байрт Турк, Мексик, Румын, Филиппин бичигдэж байв)

Эдийн засгийн эрх чөлөөний 50 шалгуур бүхий үзүүлэлтээр бололцоотой гэж үзсэн 156 орны дотор ОХУ нь 135 дугаарт орж байсан (Эхэнд нь Хонконг, Сингапур, Люксембург, Шинэ

Зеланд, Ирланд, Дани, Эстони, АНУ, Австрали орох ба Тайвань 27 , Япон 35, Хятад 127 дугаарт), Дэлхийн ДНБ-ий өсөлтөд СССР-ийн эзлэх жин 1980-аад онд 21 хувьд хүрч байсан бол 2006 онд ОХУ-ын эзлэх жин дөнгөж нэг хувь (2015 онд 3 хувьд хүргэх тооцоотойгоор). Уг үзүүлэлтээрээ Тайванийн дараа 17 дугаарт (Эхний байруудад АНУ 33.8 хувь, Япон 14.1 хувь, Герман 6.4 хувь, Хятад 6 дугаарт 3.8 хувь, Энэтхэг 12 дугаарт 1.6 хувь, 13 дугаарт БНСУ 1.4 хувь), хүн амынх нь 85 хувь ядуурлын түвшинд аж төрж байна гэсэн баримтууд дээрхи эх сурвалжуудад дурайж байна.

2004 оны байдлаар Оросын ДНБ-ий өсөлт 7.1 хувьтай гэс нийг үлэмж даваадуулсан үзүү лэлт гэж Германы DrKW банк ны судлаачид үзэж байсан баримт бас цухуйлаа. 2004 оны эхний гурван улиралд 7.5-аас унаж, 6.4 хувь дээр бууснаа, оны бөгсөнд 7.1 хувьтай гарч ирсэн нь үнэхээр хачирхалтай гэнэ. Гэхдээ гадаад таатай нөхцөл, өрсөлдөх чадварын боломж зэрэг нөхцөл бүрдсэн. Хэрэв энэ боломжийг ашигласан бол 11-12 хувьд хүрэхээр байсан ч, тэр боломжийг оросууд ашиглаагүй гэж германчууд үзэж байжээ. Гол асуудал бүтцийн реформ хэт удаан, татвар ба захиргааны нэн тодорхойгүй байдал, цаана нь сүүдрийн эдийн засгийн нөлөө их байсан гэнэ.

ГУРАВ. ТУСГАЛДээрх олон тоо баримтууд

хөрш Монголд ямар хамаатай вэ? Тэр үедээ халтай туссан уу? Сайн муу аль алин нь байсан. Хойшдоо сургамж болно. Ерөөсөө Монголтой эдийн засгийн салбарт заавал Москвагаас төвөөсөө хамтын ажиллагаа явуулах бус, хил орчмын муж, өөртөө засах орны түвшинд харилцаж байхыг оросууд чухалчилдаг нь нэг талаасаа газар зүйн байршлын хүчин зүйл, нөгөө талаасаа манай импортын ядуулаг арчаагүй дүр төрхийг тусгаж байсан, байгаа хэрэг болов уу.

ОХУ-ын Алтай, Буриад, Тува улсууд, Чита мужтай хийдэг худалдаа ОХУ-тай хийж буй

худалдааны эргэлтийн 70 гаруй хувийг 10 жилийн тэртээ бүрдүүлж байсан. Одоо ч түүнээсээ нэг их хол зөрөхгүй. Харин тэр сүүдрийн эдийн засаг нь заавал манайд шууд тусахгүй байх давуу тал нь энэ “70 хувь” болж болохоор. Ганзгын наймаан дээр Оросын талын хүнд суртал, хээл хахууль хэрээс хэтэрч, Тувагаар малын хулгай тасрахгүй байсныг тэр үед хилийн боомтууд дээр бишгүй нэг сонсож байсан даа. Энэ бол яалт ч үгүй нөгөөх сүүдрийнх нь ахуйн тусгал байсан биз ээ.

Үүнтэй уялдан Оросын зүүн өмнө жигүүрийн хэдхэн субьекттэй интеграцчилагдах нь Монголын үнэмлэхүй зөв зам байх болно гэсэн уриалга бүр Москвад үе үе цухалздаг байв. “Олон туйлт дэлхий дэх Монголын геополитик” хэмээх бүтээлдээ Оросын геополитик судлаач И.А.Николайчук Мон-голыг ТУХН-ийн гишүүдийн нэгэн адил аюулгүй байдлын ста-тустай болгох санал дэвшүүлээд Монгол, Казахстан хоёр Оросын геостратегид чухал байр эзэл-нэ, эдийн засгийн хувьд бол “Байгаль нуурын Эдийн засгийн хатын нөхөрлөл”-д Монголыг татан оруулах, тэнд нь Монгол, Чита муж, Буриад улс, Алтай, Тува улсуудыг багтаасан эдийн засгийн холбоо байх тухай санааг сэдэж байсан нь нүдээ олсон санал байсан байж болно.

Энэ утгаар эдийн засгийн хувьд ямагт хамааралтай, бүр хэт хамааралтай явж ирсэн, яваа Монголын хувьд Оросын сүүдрийн нүсэр эдийн засаг гэхээсээ зах хязгаарын мужууд нь түнш болохоор байна. Зөвхөн нефть шатахуун, цахилгаан эрчим хүч гэхчлэн бүтээгдэхүүн дээр авч үзэхэд л Оростой эдийн засгийн түнш байх нөхцөл нь гарцаагүй бүрдчихэж байна.

Орос, СНГ-ээс сүүдрийн эдийн засаг Монголд багахан тусах гол учир шалтгаан бол тэд Мон-голын эдийн засгийг төдийлөн сонирхохгүй байгаадаа бус. Харин Монголтой тогтоосон тус тусын харилцааны жин нөлөө нь үнэхээр жижигдэж байгаагаас тэр болов уу хэмээн 10 жилийн өмнө дүгнэхэд буруутахааргүй байлаа.

(Монголын эдийн засагт нэн хэрэгтэй байж мэдэх сургамж)

ЦАХИЛГААН БАРАА

1. Автомашины хар хайрцаг зарна.170 градус харах өнцөгтэй, санах карт хийж бичлэг хийнэ.Утас: 991227182. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 2004-2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams-2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 99111468

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Official guide of TOEFL TEST 4th edition. Албан ёсны TOEFL тест гаргадаг газраас уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гаргасан GUIDE book-ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312

1. 3-4 хорооллын эцэст Говь цогцолборийн хажууд 29 дүгээр байрны есөн давхарын найман давхарт 36м.кв наран талдаа хоёр цонхтой, гал тогоо тусдаа, хувцасны шүүгээ, харанхуй нэг өрөөтөй саруулхан балконтой үзэгдэх орчин сайтай маш дулаахан нэг өрөө байр зарна. 93, 77 сургууль болон 96-р цэцэрлэг хажууд байдаг. Автобусны буудалтай ойрхон . мкв 1.440,000 Үнэ: Бэлэн мөнгөнд 52 саяас. Утас: 919141912. 10-р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТ-н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан-Уул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно. Утас: 99097639

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560-d зарна. model VPCF133FX In-tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 89997986

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (gen-erator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 75752020

Page 5: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

5

Экологи

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

Б.Ганбаяр / ЗГМ©

◄1Энэ удаагийнх сүүлийн 36

жилд тохиож буй хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд мэдээлж байна. 1980 онд Неаполь хотын ойролцоо 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 3000 орчим хүн нас барж, олон мянган хүн гэмтэж, орон гэргүй болж байсан эмгэнэлтэй түүх бий. Мөн наймдугаар сарын 24-нд ойрхон болсон хоёр газар хөдлөлтийн улмаас 298 хүн амиа алдсан юм. Харин энэ удаад өмнөхөөс 40 дахин хүчтэй газар хөдлөлт болсон. Азаар одоохондоо хүний амь үрэгдэж, хүндээр бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Товчхондоо 6.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт таван удаа тохиож буй сүүлийн хоёр сарын хугацаанд италичууд яаралтай арга хэмжээ авсны ачаар энэ удаад хүний амь эрсдээгүй байна. Италийн Геофизик, галт уулын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Жианлука Валенсисийн хэлж буйгаар наймдугаар сарын 24-нд болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн хохирлыг бууруулах арга хэмжээ маш богино хугацаанд авч чадсан хэмээв.

Гэхдээ тус улсын нэрийн хуудас болсон түүх дурсгалын болон бусад байшин барилга нурж, шүдний оо, сойз, хүнснээс эхлээд наад захын хэрэгцээгээ хангах боломжгүйд хүрсэн талаар нутгийнхан ярьж байна. Тэдний ихэнх нь олон арав, бараг зуун гаруй жилийн настай барилгад амьдардаг аж.

Манайд ч мөн газар хөдлөл-тийн идэвхжил Италитай адил нэмэгдэж байгааг салбарынхан анхааруулсаар удлаа. ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсын Кизил хотоос урагш 256 км-т буюу манай улсын баруун хойд хэсэгт даваа гарагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнийг ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн хүрээлэнгийн Алтай Саяны хэсэг хариуцсан сектор бүртгэж авсныг “Интерфакс” агентлаг уламжилсан юм.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч М.Өлзийбат “Улаанбаатар хотын орчим сүүлийн арван жилийн хугацаанд газар хөдлөлтийн

Италиас өгч буй сануулгаИталид болж буй газар зүйн үйл явц манайд ч гэсэн өрнөж байна

идэвхжил 24-30 дахин нэмэгдсэн. 2005 онд жилдээ 80-100 удаа газар хөдөлдөг байсан бол өндөр идэвхжилтэй жилд 2400-д хүрч байна. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт маш ховор байсан бол өнгөрсөн онд л гэхэд хоёр ч удаа боллоо. Иймээс Италид болж буй газар зүйн үйл явц манайд ч гэсэн өрнөж байна” хэмээв. Мөн тэрбээр нийслэл орчмын газар хөдлөлт хүний үйл ажиллагаатай холбоогүй, байгалийн жамаар болж буй үзэгдэл гэдгийг судлаачид тогтоосныг онцолсон юм. Иймээс гамшгийн хохирлыг бууруулах арга хэмжээгээ яаравчлахаас өөр сонголт бидэнд байхгүй.

Судлаачид сүүлийн 100 жил газар хөдлөлтийн хугацааг тогтоохоор ажиллаж буй. Харамсалтай нь, олигтой үр дүн гараагүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин хаана хөдлөх магадлалтайг хэлэх боломжтой. Мөн тухайн нутагт газар хөдөллөө гэхэд хамгийн ихдээ хэдий хэр хүчтэй шилгээхийг ч тогтоосон. Улаанбаатарын хувьд энэ дээд хязгаар нь 6.5-7.5 магнитуд байдаг гэдгийг доктор М.Өлзийбат сануулав. Гэхдээ 6.5-7.5-ын хооронд 100 дахин их хүчний зөрүү бий.

Газар хөдлөлт хот, сууринг нурааж, байшин барилгад хүмүүс дарагдаж амь насаа алддаг болохоор хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулдаг байгалийн таван гамшгийн нэгд тооцогддог байна. Судлаачдын тооцоолсноор манай гараг дээр жилд дунджаар 500 мянган газар хөдлөлт болдог аж. Харин 7.0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлал 10 мянгад нэг тохиодог байна. Мөн үүнээс 100 дахин хүчтэй буюу 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт жилд нэг удаа болдог гэсэн статистик ч байдаг аж. Мөн дэлхийн томоохон газар хөдлөлтийн 81 хувь нь “Галт цагариг” буюу Номхон далайн эргээр болдог байна. Энэ нь тектоник хавтангуудын хөдөлгөөнтэй шууд холбоотой юм байна.

Сүүлийн 30 жилд болсон газар хөдлөлтийн улмаас 400

Ц.ЦэвээнЗГМ

...Төв Азийн цээжинд орших Монгол орны нэгээхэн хэсэгт учир нь үл ойлгогдох үйл явдал өрнөж байлаа. Удам дамжин амьдарсан нутгийнх нь улирал улирлын өнгө улам бүр өөрчлөгдөн хувьссаар байв. Хүн малгүй ундаалдаг гурван булаг нь хэд хэдэн жилийн зайтай шурган ширгэн хатахтай зэрэгцээд ан амьтан ч үзэгдэхээ болив. Хамар хатгах өвс ургахгүй шахуу зун, хахир хатуу өвлийг жил дараалан үзсэн буурлууд “Тэнгэр хангай нүүрээ буруулжээ” хэмээн шогширч харагдана.

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

Ногоон бүсийн савдгууд-1Ойд зөв менеж­мент явуулснаар тогт вортой хөг­жих суурь болох учиртай

ашиглах, эзэмших эрх олгох замаар биологийн төрөл зүйл, экосистемийг хамгаалах ажилд татан оролцуулах нь байгаль хамгааллын менежментийн хамгийн үр дүнтэй арга хэмээн дэлхий дахинаа үздэг.

Ер нь аливаа улс орны Засгийн газрууд, тэр дундаа эдийн засгийн хөгжил дорой, буурай, дөнгөж хөгжиж буй орнуудын хувьд төрөөс бие даан хэрэгжүүлж байгаа байгаль хамгааллын үйл ажиллагааны үр өгөөж бага, үр дүн нь хангалтгүй байдаг жишээ дэлхийд цөөнгүй. Харин үүний оронд байгаль хамгаалах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулбал илүү үр дүнд хүрдэг нь хэдийнэ батлагдсан туршлага. Ингэснээр Засгийн газраас зарцуулдаг хөрөнгийг хэмнэх, цаашлаад байгаль хамгааллын салбарт, эсвэл орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах боломжтой болох зэрэг давуу талууд гарч ирдэг гэсэн үг.

Харин одоо дээр дурдсан мянган хүн нас барж, нэг сая гэмтэж бэртэж, 65.1 сая хүн орон гэргүй болжээ. Газар хөдлөлтийн улмаас ядуу буурай буюу нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг орнууд илүүтэй хохирдог. 2011 онд Японд болсон 8.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 28 мянган хүн нас барж байсан бол 2010 онд Гайтид үүнээс найм дахин олон хүн нас барж байсан юм. Харин газар хөдлөлтийн хүч нь 7.0 магнитуд байлаа. Ийнхүү олноороо амиа алдах шалтгаан нь барилгын чанар, насжилттай шууд холбоотой байдаг аж. Тиймээс барилга барихдаа шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. “Ядаж л тоосгоо газар хөдлөлтийн чичиргээний хүчийг сарниулах боломжтойгоор өрдөг байх хэрэгтэй. Мөн шалаа дөрвөн ханатайгаа сайтар бэхэлж, байшингаа хайрцагны зарчимд тулгуурлан барих нь зүйтэй” гэдгийг Камерино их сургуулийн бари л г ы н и н жене ри й н профессор Гразиано Лиони зөвлөжээ.

Гэхдээ одоохондоо газар хөдлөлтөд 100 хувь тэсвэртэй барилга гэж байхгүй. Харин барилгыг аюулгүй болгох боломж байдгийг Гаитид болсон газар хөдлөлтийн дараахан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Маргарета Уалстром хэлж байсан юм. Ийн аюулгүй байдлыг нэмэгдү үлэхэд барилгын өртгийн 10 хувьд ч хүрэхгүй зардал гардаг аж. Харин сургууль, эмнэлэг зэрэг барилгуудыг хүчитгэх зардал дээрхээс 1.5 дахин их байдаг байна. Японд бол үүнээс ч хямд зардлаар газар хөдлөлтийн үед барилгын аюулгүй байдлыг нэмэг дүүлж, хүчитгэх техно-логи бий. Мяндсан утсаар 1-2 давхар байшингуудыг хэрж, газар хөдлөлтийн хүчийг саа-руул даг байна. Ийн хэрэхэд нэг байшинд ойролцоогоор 100-200 ам.долларын зардал гардаг аж.

Энэ бүхнийг дотооддоо хэдийнэ нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан хэлж буй. Өдгөө нийслэл хотод 7.0 баллын хүчтэй газар хөдлөлтөд нурж унах эрсдэлтэй барилгын тоо 200 хол даваад байна. Тэдгээрийг нурааж, шаардлага хангасан барилга барих ажил олон шалтгааны улмаас хойшилж буй. Гэвч хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Улаанбаатарын газар хөдлөлтийн

хүчний дээд хязгаар 7.5 магнитуд

түймэр гарахаа больсон гэж болно” гэж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Хишиг-Өндөр” нөхөрлөлийн ахлагч Н.Цолмон бардам өгүүлэв.

Харин одоо дараагийн алхам юу байсан бэ? Ойн нөхөрлөлүүд хамгаалж, халамжилсныхаа хэрээр урам авдаг тогтолцоо үгүйлэгдэж эхэлсэн юм. Хамгаалаад ашиг олчихдог, үүнийг нь хууль эрх зүйн орчны таатай нөхцөлөөр дэмжих асуудал яг одоо чухал сэдвийн нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор нөхөрлөлүүдийг мэдлэг, ур чадвартай болгох, шат дараатай, төлөвлөгөөт сургалтуудыг НҮБ-ын ХХАА-н байгууллага (FAO)-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

...Гар нүүр, хувцас нь хөө тортог болсон шар толгойтой хоёр нөхөр бор цаасан уутанд нүүрс хийн, жигнэнэ. Уут

5"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэх" төсөл

27

8-10

аймаг

суманд хэрэгждэг

Хамтран ажилладаг

Хамтрагч олон улсын байгууллагууд: GiZ, UN REDD+, ADB

сум дундын ойн анги

БУЛГАН

ДАРХАН-УУЛ

СЭЛЭНГЭ

ХЭНТИЙ

ХӨВСГӨЛ

5 101 ойн нөхөрлөлийнСУМ5 аймгийн БОАЖГ

2686

СУМ

СУМ

СУМ

СУМ

4602687 гишүүн

мянган га талбайг хариуцсан

Уул уурхайн үйлдвэрлэл ойр байдагсан бол буруутныг олох тэдэнд амар байсан. Гэвч шалтаг шалтгаан нь мэдэгдэхгүй энэ байгалийн бэрхшээлд байдгаа туусан зарим нь хот суурин бараадан, уван цуван дүрвэсээр. Үүнийг дагаад тухайн сум, багийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт богино хугацаанд уруудсан дүн үзүүлэв. Яг ийм бодит жишээг Монгол орны олон аймгийн олон сумдаас та харж болно.

Үнэндээ тэд яг юу болоод байгааг ойлгохгүй байсан юм. Угтаа бол Дэлхийн цаг уурын байгууллагаас шалт -гаа ныг нь тайлбарлах хүртэл шүү дээ. Тэрчлэн уур амьс-галын өөрчлөлтөөс эдийн засагт учруулах хохирол таамаг ласнаас хэдэн зуу дахин нэмэгдэх эрсдэл бодитоор нүүр лэж эхэлснийг олон улсын эрдэмтэд анхааруулж байна. Иймд эрсдэлийг бууруулахын тулд өдгөө дэлхий дахинд уур амьсгалын санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээл гэх шинэ нэр томъёо гарсан. Эндээс улбаатай цэнхэр гарагийн ногоон нөмрөг, ойн санг хамгаалах, хамгийн гол нь тогтвортой ашиглах асуудал өдгөө тун чухал болоод байна.

Чухам эндээс бид “Ойн тогтвортой менежмент” гэх үгний утгыг сөхөх хэрэгтэй. Ойгоо зөв менежмент, зөв бодлого, зөв төлөвлөлтөөр хам гаалж, бас ашигласнаар олон арав, бүр олон зуун жил тогтвортой хөгжиж, амьдрах суурь болох учиртай юм. Харин ийм тогтвортой менежментийг тухайн улс орны төр, засаг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлөхүйц нэг тулгуур багана нь юу байна вэ?

Мэдээж ойтой, ногоон бүстэй ажил амьдрал нь шууд хамаа-ралтай хүмүүс бол орон нутгийн иргэд. Энэ ч утгаараа тухайн нутгийн иргэд нөхөрлөл буюу хамтын зохион байгуулалтанд орж, тодорхой нэг газрыг хариу цан хамгаалах, нөөц баялгийг давуу эрхтэйгээр

өгүүлбэрээс нэг зүйлд хамт даа анхаарлаа хандуулъя. “...нөөц баялгийг давуу эрхтэйгээр ашиглах...” гэж байгаа. Харамсалтай нь, нөхөрлөлүүд ойгоос орлого олох боломж нь өнөөд рийн байдлаар нөхцөл байдал, цаашлаад хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна. Угтаа энэ нь хэдийгээр хуулийн талаасаа (бичиг баримт талаасаа) эрх зүйн орчин нь бүрдсэн ч амьдрал дээр бодитоор хэрэгжихид тушаа болсон олон асуудал тулгамдаж байгаа юм. Цаашлаад энэ нь нөхөрлөлийн гишүүдийн ур чадвар, мэдлэг боловсролтой нь хамаатай асуудал болчихоод байна.

Юутай ч эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газар ойг эзэнтэй болгох, хараа хяналттай болгох үүднээс малчид, нутгийн иргэдээс бүрдсэн нөхөрлөл байгуулах ажилд нэлээд ан-хаарч, үүнд олон улсын төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авсан. Нөхөрлөлүүд тодорхой газар нутгийг эзэмшиж, хамгаалж эхэлснээр хэн дуртай нь хууль зөрчих аргагүй болжээ. Төр нүд чихтэй, гар хөлтэй болсон нь энэ. Нэг үгээр хэлбэл, нутгийн иргэд, нөхөрлөлийнхөн бол ойг хамгаалдаг, бас арчилдаг ногоон бүсийн дархан эрхтэй савдгууд юм.

“Бид ойгоо хэрхэн хамгаалж, хянах талаар олон ч удаа сургалтад хамрагдсан, үр дүн ч гарсан. Хариуцсан талбайд хууль бусаар мод бэлтгэх, хулгайгаар ан ангах зэрэг явдал бүрмөсөн зогслоо. Мөн ойн түймэр эрс багассан, бараг байхгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдлоор

нүүрсээ яг гурван кг татангуут цаасны үдээс шиг зүйлээр “лацдан”, бага оврын чиргүүл дээр эгнүүлэн өрөх аж. Тун сурамгай, бас шалмаг гэгч хөдөлж буй тэд хийж буй ажилдаа нэлээд гаршсан нь илт. Ийн нямбайлан уутлах мөнөөх хөөтэй хар зүйл нь хусны нүүрс байв.

“ОХУ, Польш улсад үйлд-вэрлэсэн, гурван кг-аар савласан хусны нүүрсийг Улаанбаатарт 15 мянган төгрөгөөр борлуулдаг юм билээ. Монголд хус модны арвин нөөц байна. Тэр тусмаа Монгол орны уур амьсгалтай нь холбоотой маш сайн, бүр дээд зэргийн нүүрс үйлдвэрлэх боломжтойг бид харлаа” гээд англи багш өгүүлэв. Тэрбээр дээрх төсөл, нийгэм лэгийн урилгаар Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын ойд хусны нүүр-сийг хэрхэн боловс руу лахыг ойн нөхөр лөлийн хөнд боди тоор зааж, сургаж буй нь энэ.

Түүнчлэн савлагаа хийж буй цэгээс холгүй, 200 гаруй метрийн зайд отрын гэрийн дайтай төмөр тогоо суурилуул-жээ. Дөрвөн талд нь өндөр яндан байх агаад өтгөн саарал утаа баагина. Тогоонд модоо хэрхэн байрлуулах, галыг яаж тохируулах, утааны өнгө болон өтгөрөлтөөр нь нүүрс бэлэн болсон, эсэхийг хэрхэн мэдэх вэ гээд технологийн нарийн аргуудыг англи багш нөхөр-лөлийнхөнд нэгбүрчлэн заах аж. “Энийг хийгээд сурчих вал ойгоос орлого олох нэг боломж байж болох нь ээ” хэмээн хажууд зогсох хичээл насны нэг хүн хэлээд “Сайн чанарын хусны нүүрс гурван кг нь бараг 30 мянган төгрөг байдаг гэж дуулсан. Дээр үед манайхан галт тэрэгний халаалтанд ийм нүүрс хэрэглэдэг байлаа. Ерээд оноос хойш больчихсон юм. Халуунаа удаан барьдаг, хүрэн нүүрс шиг агаар бохирдуулахгүй, тортог бага гээд хус модонд давуу тал их бий” хэмээн тайлбарлав.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт.

FAO©

earthquake.usgs.gov©

Сүүлийн нэг сард бүртгэгдсэн 2.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтүүд.

Нөхөрлөлийнхөн бол ойг хамгаал-даг, бас арчилдаг

дархан эрхтэй савдгууд юм

ЗГМ: СЭДЭВ

Page 6: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Урлаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ6 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

УРАН БҮТЭЭЛЧ

Үндэсний их найрлын нүүрэн талын эгнээнээс морин хуурч алаг нүдэн хүү хуучирчдын эгнээний хөөрхөн Цэндээ рүү харц шиднэ. Харин өнөөх нь юу ч үл анзааран зөрүүлэн харна. “Хууртаа сайн ч математиктаа муу доод ангийн Мөнхбаяр хаашаа ингэж хараа салгалгүй ширтдэг байна аа, хэнийг они-лоод байгаа юм бол” гэж бодон

Тэд өдгөө хоёул ҮДБЭЧ­ын үндэсний их найралд хөгжимчин

Р.ЖаргалЗГМ

Хос залуусын хайрын хөгжимхааяа харцыг нь дагуулан нүдээ эргэлдүүлэх ч тэгтлээ хараад байгаа хүнийг нь олж харах гүй. Дараа дахиад л ийм.

ҮДБЭЧ-ын тоглолт орой тардаг болохоор залуу бүс гүйчүүд гэртээ харих гэдэг бас л асуудал болох. Нэг сургуулийн үеийнхэн, тэгээд ч ээлжийн ангийн, бие биеэ мэдэх хоёр нэг оркестрт сууж байгаагийнх тарахдаа зам нийлж энэ тэрийг ярилцан гэлдрэх, хүү хааяа охиныг гэрт нь дөхүүлж өгөх нь байдаг л байв. Гэтэл сүүлийн үед залуусын хооронд ерийн бишийн харилцаа үүсээдхэв. Залуу хархүүгийн эгнээ давуулан шидээд байдаг өнөөх тунгалаг харц өөр хаашаа ч биш, харин хуучирч охиныг чиглэдэг юмсанж. Өмнө нь юу ч анзаардаггүй байсан охин гэнэт тэр аятайхан харцны "бай" гэдгээ мэдмэгцээ хэсэг эвгүйцэв. ХБК-ийн сайн оюутны нэг, хичээл хийж, хөгжим тоглохоос өөрийг мэдэхгүй, ангийнхан нь, нөгөө ангийнхан нь ч тэр үерхэл, хайр сэтгэлийн сэдвээр мэргэших шахам болж байхад хээв нэг инээгээд өөрт нь огт хамаагүй мэт явж байдаг байсан охин танидаг хөвгүүний хариу нэхсэн харцанд ийнхүү өртөнө гэж бодоогүй явжээ. Гэтэл Мөнхбаяр нэг өдөр Цэндээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьлаа. Уулзах уу, зугаалах уу гэв. Залуус цэцэрлэгт хүрээлэнд саатан жаал алхаж яваад гарсан ч орой нь дахин уулзахаар болов. Уулзсан. Энэ нь морин хуурч хүү, хуучирч охин хоёрын анхны албан ёсны болзоо байлаа. Мөнхбаяр хүү сэтгэлтэй охиндоо үерхэх санал тавьсан тэр өдрөөс хойш бүтэн хоёр жил өнгөрчээ. Тэд өдгөө хоёул ҮДБЭЧ-ын үндэсний их найралд хөгжимчин. Цэндээ ХБК-д энэ намраас хуучир хөгжмийн багшаар давхар ажиллаж буй бол Мөнхбаяр тус сургуулийн III курсын оюутан. Угаас хүү найз бүсгүйгээсээ нэг насаар дүү бөгөөд аавтайгаа хамт нэг жилийг Америкт өнгө рөөснөөс

болоод анги улиран сурч буй оюутан юм. Хос залуус хэдийнэ амьдралын урт замыг хамтдаа туулах хань ижлүүд болсон ч хэн хэн нь санасан зорьсондоо хүрэхээс нааш гэрлэж суух тухай ярих болоогүй гэнэ.

Морин хуурч Э.Мөнхбаяр мэргэжлээ төгс эзэмшихийн төлөө тэмүүлэлтэй. Дан ганц хөгжимчин байх биш, найрал хөгжмийн удирдаач болох хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн тулд суралцана. Өөрт нь ихэд итгэж, мэддэг бүхнээ харамгүй зааж өгдөг мэргэжлийн багш, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар багшийнхаа эрдмийг өвлөж авах. Улмаар Европт Хөгжмийн дээд сургуульд суралцаж найрал хөгжмийн удирдаач болохсон гэж мөрөөдөж явдаг. Удирдаач болохын анхны алхам нь найрал хөгжим ойлгодог байх, хөгжмийн зэмсэг бүртэй нарийн сайн танилцах.

Энэ үүднээс одооноос өөрийгөө бэлдэж багшийнхаа удирдлага дор хөгжмийн найруулга хийж эхэлсэн байна. Удахгүй болох ҮДБЭЧ-ын үндэсний найрал хөгжмийн 55 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтоор гоцлон тоглохоор Испанийн алдарт хөгжмийн зохиолч П.Сарасатегийн “Андалуза” романсыг морин хуурын болгож найруулснаа удирдаач багшдаа өгөөд байгаа аж. Мөн энэ сарын 15-наас эхлэх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын

нэрэмжит улсын уралдаанд хүч сорихоор хөгжмийн найман бүтээл давтан сургуулилж байна. Тэр ийм зүтгэлтэй завгүй оюутан.

Хуучир хөгжимчин Э.Цэнд-сүрэн Чуулгад ажиллахын зэрэгцээ сургуульдаа багшилж эхэлсэн. Оюутан байхын “од” байсан тэрбээр ОХУ-д болсон олон улсын ардын хөгжимчдийн уралдаанд түрүүлээд ирэ хэд нь Н.Буянбаатар удир даач үндэсний их найралд хөгжимч нөөр сууж байхыг мэргэжлийн багш П.Мөнгөнцэцэгээр нь дам жуулж хэлүүлсэн. Тэр цагаас хойш хөгжимчин охин Чуулга хэмээх их айлын гишүүн болоод буй юм. Тэрбээр мөн л мөрөөдлөөрөө жигүүр лэсэн, хийж бүтээхийн хязгааргүй хүсэлд автсан

залуу уран бүтээлч. Юуны өмнө Шанхайн Хөгжмийн дээд сургуульд хуучир хөгжмөөрөө суралцаж дүүргэх бодолтой, төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Өнгөрсөн зун тус сургуульд мэргэжил дээшлүүлэх түр сургалтад хамрагдахдаа заавал тэнд очиж суралцах ёстой юм байна гэдэг ойлголтоо лавшруулсан байна. Тэнд олон орны хөгжимчидтэй сурч, туршлага солилцож байх үед нь Европт байдаг хятад хуучирч “Хуучир бол монгол хөгжмийн зэмсэг” гэж хэлсэн нь өөрийнх нь бодолтой нийлсэнд ихэд таашаалтай байжээ. Хятадууд өөрсдөө ингэж хэлж байхад монголчууд “Хуучир бол хятад хөгжим” гэх. Тэгээд болоогүй

нялуун дуугаралттай, хяхтнадаг, чихардаг зэргээр гоочлохыг сонсох бүртээ “Энэ бол Азийн сонгодог хөгжим” гэдгийг өөрийн тоглолт, араас нь өсч өндийх хөгжимчин дүү нарынхаа тоглолтоор нотлох юмсан гэж бодож явдаг аж. Өөртөө ийм итгэлтэй, мэргэжилдээ үнэнч, хөгжмөө, зэмсгээ өмөөрөх, хамгаалах, хайрлан хөгжүүлэх сэтгэлтэй, өөрөөр хэлбэл, хүн болгож сургасан мэргэжлийн багш Д.Мөнгөнцэцэг тээ хязгааргүй их баярлаж явдгаа энэ өдөр залуу хөгжимчин хэлж буй юм.

Хуучирч Э.Цэндсүрэн мөн л хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит уралдаанд ур чадвар сорихоор найман бүтээл давтаж

өдөр, шөнийг үл анзааран бэлтгэж буй юм.

Хос залуус тун удахгүй, тодруулбал энэ сарын 28-нд УДБЭТ-т болох Оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн Virtuoso Gala Concert-д хослон тоглох юм. Шилдгийн шилдэг хөгжимчид нэгэн тайзнаа ур чадвараа харуулах энэхүү нэгдсэн тоглолтод тэд Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжакийн “Словень бүжиг-2” болон ардын жүжигчин С.Гончигсумлаагийн хийл, виолончель, төгөлдөр хуурт зориулсан “Оргилуун гурвал” бүтээлийг хуучир, морин хуураар төгөлдөр хуурчтай хамтран тоглох юм. Эдгээр зохиол нь хөгжимчин хосын хувьд хослон тоглох анхны бүтээлүүд бөгөөд цаашдын хамтарсан тоглолтуудын эхлэл, өндөр амжилтуудын анхны гараа хэмээн маш ихэд бэлгэшээж явна.

Зав л гарвал энэ хоёр бүтээлээ хамгийн түрүүн нийлж, давтаж байгаа ажээ. Залуустай хамтарч тоглох төгөлдөр хуурч С.Одгэрэл “Мөнхбаяр, Цэндсүрэн хоёр маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй залуус. Тэд хөгжмийг яавал сайн, гоё тоглох вэ л гэж боддог” гэж байлаа.

Ийм нэгэн бие биедээ хайртай, хөгжимд, урлагт хайртай, үүнд өөрсдийгөө зориулж амьдрахаар шийдсэн сайхан хосыг хөгжиж буй Монголын мянга мянган хос залуусын төлөөлөл болгож нийт лэлдээ урьсан юм. Залуу-сын яриаг сонсох тусам тэд ний удахгүй анхлан хамтран тоглох гэж байгаа дэлхийн сонгодог “Словень бүжиг” болон Мон-голын алдарт хөгжмийн зохиол чийн шилдэг “Оргилуун гурвал” гэсэн бүтээлүүдийг Мөнхөө, Цэндээ хоёрын хайрын хөгжим хэмээн тодотгомоор санагдаж байна.

"Оргилуун гурвал" бүтээлийг

төгөлдөр хуурчтай хамтран

тоглоно

Урлаг хүний физиологи болоод аливаад хандах ханд-лагыг өөрчлөх замаар өвчнийг нь илааршуулдгийг эрдэмтэд тогтоосон. Бие физио логи урлагийн бүтээлийг харж, сонсож мэдрэх үед сэтгэл гутрал амралт болж, айдас бүтээлч байдлаар солигддог байна. Шинжлэх ухаанаар тайлбарлавал, урлаг, дуу хөгжим хүний тархины долгионы шугамыг өөрчилж, мэдрэлийн автономит системд нөлөөлдөг. Ингэснээр дааврын тэнцэл, мэдрэлийн хөөрөл дамжуулагч зэргийг тохируулдаг аж. Түүнчлэн хүний эд эс бүхэнд нөлөөлснөөр дархлааны систем, цусны эргэлт сэргэж бие махбодь өөрийгөө эмчлэх горимд шилждэг.

Урлагийн бүтээл, дуу хөгжмийг мэдрэхэд ертөнцийг хүлээж авах ухамсар даган

Урлагийн эмнэх шид

өөрчлөгдөнө. Улмаар хандлага зүгширч, сэтгэл хөдлөл нэмэг-дэж, өвдөлт мэдрэх нь багасдаг ажээ. Сонирхуулахад, аливаад итгэх итгэл нэмэгддэг тул асуудлыг даван туулах хүч ордог байна. Эмнэлгийн цагаан, хүйтэн, сувай хананууд стресс, өвдөлт, айдсыг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд баталсан. Ийм ханыг ширтэхэд уйтгарлан,

сэтгэлээр унах нь элбэг байдаг ажээ. Тиймээс эмнэлгийн бай гуул лага, тэр дундаа хэв-тэн эмчлүүлэгсдийн тасагт байгалийн уран зураг тавихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мэдрэлийн физиологчид урлагийн бүтээлийг мэдрэх, бүтээх, залбирах, бясалгах, илааршихуй зэрэг нь нэг эх үүсвэрээс үүдэлтэйг тогтоожээ.

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Урлагийн бүтээлийг мэдрэх, бүтээх, залбирах, бясалгах, илааршихуй зэрэг нь нэг эх үүсвэрээс үүдэлтэй

Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжакийн “Словень бүжиг-2” болон ардын жүжигчин С.Гончиг-сумлаа гийн хийл, виолончель, төгөлдөр хуурт зориулсан “Оргилуун гурвал” бүтээлийг хуучир, морин хуураар төгөлдөр хуурчтай хамтран тоглох юм.

Тодорхой хэлбэл, тархины долгионы шугамаас үүдэлтэй бөгөөд энэ нь мэдрэхүй, илэрхийлэхүй зэрэг үйлдэлтэй чанд холбоотой байдаг аж. Энэ ч утгаар өвчтэй хүнийг уран зургийг үзэсгэлэн, тоглолт зэрэгт аваачихад эдгэрэх явц хурдан байна гэв.

Page 7: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

7

Нийгэм

2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Нийг мийн харилцааг авч явдаг учраас хэл бич гийн дүрмийг тогт вортой мөрдөх ёстой

Б.Бямбасүрэн@byambaZGM

ОРОН НУТАГ» ХОВДГэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ховд аймгийн салбар зөвлөл “Цахим тоглоом”, “Цахим автомат тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, цахим тоглоомын газрын Улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авчээ. Түүнчлэн цахим, автомат тоглоомын газрын бүртгэл, судалгааг шинэчилж мэргэжлийн хяналтынхантай хамтран зөвшөөрөлгүй газруудын үйл ажиллааг зогсоосон байна. Аймгийн хэмжээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээ явуулах бүртгэлийн гэрчилгээ авсан цахим тоглоомын хоёр газар байдаг аж.

» ХӨВСГӨЛШинэ-Идэр суманд 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг барьж, ашиглалтад орууллаа. Нийт хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй уг цэцэрлэгийг “Хөвсгөл геологи” компани концессын гэрээгээр барьсан байна. Шинэ цэцэрлэг хоёр давхар бөгөөд ариун цэврийн өрөөг дотор талд нь шийджээ. Тус сумын хэмжээнд 0-5 насны 385 хүүхэд байдаг. Харин энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.

» БАЯН-ӨЛГИЙТом оврын машинууд даац хэтрүүлж байгаагаас зарим модон гүүр эвдэрч, дахин засах ажил гарч байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Аймгийн хэмжээнд нийт 80 гүүр байдгаас 20 нь бетон гүүр юм. Модон гүүрээр таван тонноос илүү ачаатай машин гатлахыг хориглодог. Таних тэмдэг тавьсаар байхад зарим хариуцлагагүй жолооч үүнийг үл тоох тохиолдол гардаг. Тухайн нутаг дэвсгэр дээрх гүүрэнд орон нутгийн захиргааны байгууллага хяналт тавих ёстой. Цэнгэл, Дэлүүн, Булган, Буянт сумын удирдлага энэ талаар хариуцлагатай ажилладаг ч зам гүүр ашиглалт хангалттай биш байгаа юм.

» ГОВЬ-АЛТАЙТөгрөг, Бугат сумын зааг нутаг Бор булагийн дээд сайрт иргэд олноороо цуглан хууль бусаар алт олборлож байгаа тухай мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ, Цагдаагийн газраас хамтарсан Ажлын хэсэг гарч, ажиллажээ. Бор булагийн эхэнд 500 метр орчим урт сайр газар 30-50 см гүн ухаж, чулуун дэвсгэрт хүргэн малтаж байсан 10 гаруй машинтай 50-иад хүн байсныг тараажээ. Мөн Бугат сумын нутагт алт ухахаар явж байсан машин, механизмтай хүмүүсийг саатуулан буцаасан байна.

» ДУНДГОВЬНутагт нь цаг агаар ямар байх, бэлчээрийн ургамлын гарц хэр байгааг Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр мэддэг болоод байсан. Тэгвэл энэ үйлчилгээг Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой боллоо. Тодруулбал, малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессежээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол нэг, 4-6 хоногийн мэдээ авах бол хоёрын тоог бичих юм. “Мерси кор” байгууллагын хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд уг үйлчилгээг өнгөрсөн зургадугаар сард Адаацаг, Эрдэнэдалай суманд эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарыг дуустал 350 гаруй малчин мэдээлэл авчээ.

» ЗАВХАНТэс суманд аврах, гал унтраах дөрөвдүгээр зэрэглэлийн анги нээгджээ. Тэс сум нь ОХУ-ын Тува улстай хиллэдэг аймгийн төвөөс 301 км хол байрладаг. Энэ бүс нутагт ойн түймэр их гардаг. Зуны улиралд гол ус үерлэдэг, өвөлдөө цас ихтэй, зам даваа хаагддаг гээд гамшигт үзэгдэл гарах магадлал өндөр бүс нутаг юм. Гамшгийн эрсдэл гарсан нөхцөлд аймгаас аврах анги очих гэсээр цаг хугацаа алдах, зардал их гарах, хохирол их амсах гээд олон бэрхшээл тулгардаг аж. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар аврах гал унтраах 57 дугаар ангийг Тэс суманд нээжээ. Ингэснээр Монгол Улсын хойд хил орчмын бүс нутагт гарах эрсдэл ойн түймэр, гол усны үер усны аюулаас хамгаалах гээд олон талын ач холбогдолтой болж байна.

» ХЭНТИЙДэлгэрхаан сумын нутагт байрлах Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт 114 мянган толгой мал өвөлжих даацтай. Тэгвэ өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган толгой мал оторложээ. Энэ нь тус бүс нутгийн бэлчээрийн даац даруй дөрөв дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжиж байгаа зөвхөн өөрийн бүс нутгийн мал 288 мянган толгойд хүрээд байгаа аж. Иймд Хэнтий аймгийн Засаг дарга тус бүс нутгийг отрын бүс нутгаас чөлөөлөх бодлого барьж ажиллахаар болжээ.

Огноо: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:

Боловсролын чанарын шинэчлэлийг дэмжих хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудад тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: 3-р багц Цахилгаан хөгжмийн хэрэгсэл нийлүүлэх тухай ТТ-2016-01/03

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эрх бүхий тендерт оролцогчдыг Боловсролын чанарын шинэчлэлийг дэмжих хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудад тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 50,000.0 төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Тендерийн баримт бичгийн төлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн сан дахь 900015003 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:Сүүлийн 2 жил (2014 он, 2015 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал

болгож буй үнийн дүнгийн 50.0 хувиас багагүй байна. Сүүлийн жил (2015 он)-ийн санхүүгийн тайлан дахь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө

(мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө + дансны авлага)-ийн хэмжээ 60,000,000.0 (жаран сая) төгрөг болон түүнээс багагүй байна. Хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх боломжтой тухай арилжааны банкны тодорхойлолт ирүүлж болно. Тодорхойлолтод олгох боломжтой зээлийн хэмжээг тодорхой бичсэний шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Сүүлийн 2 жил (2014 он, 2015 он)-ийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан

дүгнэлт, түүний хавсралтын хамт ирүүлнэ. Сүүлийн 2 жил (2014 он, 2015 он)-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй

ижил төстэй гэрээг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байх бөгөөд тус гэрээний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 70.0 хувиас багагүй байна.

Тендерийн хамт 4,000,000.0 (дөрвөн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ: Тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх

хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 11.30 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 4 дүгээр давхарын 401 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхиэй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44,Засгийн газрын 3 дугаар байр,

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ,4 дүгээр давхар, 516/б тоот өрөө, Санхүү, эдийн засгийн газрын Хөрөнгө оруулалт,

үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэнТ.Сумъяа, Утас: 70120940

ТЕНДЕРИЙН УРИЛГА» ХЭЛЭЛЦҮҮЛЭГБХБ-ын сайд “Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцыг гэр хорооллын хашаа, байшингаар солих саналыг хотын удирдлагуудад тавьжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай хэлэлцэнэ.

» ШАГНАЛМонгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнав.

» ЭРЧИМ ХҮЧЭрчим хүчний зохицуулах хорооны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр шийдэв.

» СУРГАЛТЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монгол Улсын ШУА хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт өнөөдөр болно.

» САНАЛ

5-6Тэрбум. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэлэв. Үүний тулд ирэх оны төсөвт 5-6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг хэллээ.

ЗГМ ТОВЧХОН

Бүжин, байцаа зэрэг үгийг өнөө цагт бөжин, байцай гэж бичих нь зүйтэй хэмээн хэл бичгийн эрдэмтэн, судлаачид өгүүлдэг.

Үүнээс болж мон гол үсгийн зөв бичих дүрэмд өөрчлөлт орж, хүмүүсийн дунд монгол хэлний зөв бичгийн дүрмийг хэрхэн баримтлах талаар эргэлзээ үүсээд буй. Тэгвэл хэл бичгийн эрдэмтэд Монгол хэлний зөв бичгийн дүрэмд өнөөг хүртэл ямар ч өөрчлөлт орж байгаагүй гэдгийг хэлж байна. Харин эргэлзээтэй бичигддэг 700 үгийг ийн журамласан нь хүмүүсийн дунд буруу ойлголт төрүүлж байгааг тайлбарлалаа. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны кирилл бичих дүрмийг стандарт тог-тоох тухай хавсралтын дагуу эргэлзээтэй бичигддэг 602 үгийн бичлэгийг журамласан байдаг аж. Үүнээс 391 үгийн бичлэгийг өөрчилж, нэг мөр болгосон нь дээр дурдсан бөжин, байцай зэрэг үгс юм байна. Мөн

БОЛОВСРОЛ

Эргэлзээтэй бичигддэг 70 үгийг нэмж цэгцэлнэ

дуудлага журамласан 200 үг байгаа аж. Түүнчлэн өдөр тутам хэрэглэдэг гадаадын 31 үгийг Монгол хэлнээ хөрвүүлжээ.

Тэгвэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлсэн энэ асуудлыг цэгцлэх үүднээс 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн толь бичгийг нийтээр дагаж мөрдөх тухай тогтоол гаргасан байна. Харин нэмээд тэдний толь бичгийн хавсралтад ороогүй 22, зөрүүтэй бичигдэж болзошгүй 48 гээд нийт 70 үгийг хэрхэн бичихийг журамласан толь бичгийг тун удахгүй

хэвлүүлэхээр болсноо БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ. Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Аливаа хэлний хэл бичгийн дүрэм нь тухайн улсын үндсэн хууль юм. Тиймээс үүнийг олон дахин өөрчлөөд байх нь зохимжгүй. Учир нь хэлний дүрэм тухайн соёлт нийгмийн харилцааг авч явдаг учраас хэл бичгийн дүрмийг тогтвортой мөрдөх ёстой. Зарим үгийг хэрхэн зөв бичих тухай 700 үгийн жагсаалт бий. Гэхдээ энэ бол тусдаа асуудал юм. Үүнд тодорхой үгийг зөв бичих асуудлыг судалгааны үндсэн

дээр толь бичиг хийх зэргээр зохицуулах боломжтой” гэв.

Монгол хэл бичгийн дүрэмд зааснаас өөрөөр бичиж ирсэн үгийг зөв болгох үүднээс эргэлзээтэй бичигддэг 700 үгийн жагсаалтыг гаргасан. Гэтэл зарим хүмүүс зөв бичиж ирсэн үгийг өөрчиллөө хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа.Тухайлбал, 1983 оны толь бичигт бүжин гэдэг үгийг бөжин гэж бичсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн буруу хэвшсэн үгийг нэг мөр болгосон гэдэгт анхаарах хэрэгтэйг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан ярив.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 8: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.20 “Арван гурав дахь дайчин” уран сайхны кино

12.20 “Монхорынхон” теле зохиомж (8 дугаар хэсэг)

13.30 “Хойд нутгийнхан” уран сайхны кино 23, 24 дүгээр анги

19.10 “Би би” бага насныханд зориулав

20.00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

21.05 “Энд гарц байна: Гэр бүлд хууль хэрэгтэй юу”

07:00 “Эзэнт гүрнийг босгосон нь” нэвтрүүлэг

12:00 "Бизнесийн хэмнэл" нэвтрүүлэг

15:00 "Бизнесийн төв цэг" нэвтрүүлэг

17:00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр

20:30 "Удирдагчид Лакуатай хамт” нэвтрүүлэг

22:00 “Хөрөнгө оруулалт 2016” тусгай хөтөлбөр

09.45 “Монголчууд ХХ зууны эхэнд” нэвтрүүлэг

12:15 "Улаанбаатар би чамд хайртай” ОАК 1 дүгээр анги

14:05 “Зөв үнийг таа” шоу нэвтрүүлэг

18:30 "Score news” мэдээллийн хөтөлбөр

20:40 "80 саяын уналт” шоу нэвтрүүлэг

23:00 "Найзууд" ОАК 197, 198 дугаар анги

09:30 “Тог тог тог” (3 дугаар бүлэг) 17 дугаар хэсэг

11:40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 47 дугаар анги

15:00 “Өөрчлөлт” 4 дүгээр бүлэг, 22 дугаар хэсэг

18:00 “Наашаа цаашаа”

21:00 "Бидний таван хүүхэд" ОАК 51 дүгээр анги

23.30 Үдшийн мэдээ

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

“Миний дуунууд 2016”

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тоглолт энэ сарын 18-19-нд болно. Уг тоглолтод дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, Б.Амархүү нараас гадна рок попын шилдгүүд оролцох аж. Мөн Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжимчид болон залуу дуучид Л.Балхжавын шинэ уран бүтээлээс хүргэх юм. 18 дахь жилтэйгээ золгож буй “Миний дуунууд” тоглолт "UB PALACE"-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар 30-40 мянган төгрөгийн үнэтэй.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ-Токио 08.45 13.40Токио-УБ 15.30 20.25УБ-Бээжин 08.15 10.30Бээжин-УБ 11.30 14.00УБ-Москва 08.00 09.50Москва-УБ 19.00 06.15Москва-Берлин 11.00 11.50Берлин-Москва 13.15 18.00УБ-Ханбумбат 07.20 08.30Ханбумбат-УБ 09.20 10.25

Москва-УБ 23.45 06.50Бээжин-Москва 11.22 13.58Эрхүү-УБ 16.32 06.53УБ-Эрхүү 20.45 02.15Сайншанд-УБ 21.15 07.15УБ-Сайншанд 10.10 19.48УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БаярмааЗГМ

ЗГМ: КОМИКС

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. Жил бүрийн тав болон арванхоёр дугаар сард онцгой амжилт гаргасан оюут нуудад Ерөн-хийлөгч сургалтын төлбөрийн тэтгэлэг олго дог уламжлалтай. Тэтгэлгийг бакалаврын хөтөл-бө рийн өдрийн анги, кол леж, мэргэжлийн сур галт үйлд-вэрлэлийн төвийн 30 оюутанд олгодог.

Уг тэтгэлэгт хамрагдахын тулд тив, олон улсын хэмжээний тэм-цээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, гурваас доошгүй голч дүнтэй байх ёстой. Гэхдээ тухайн тэмцээнд оролцсоныхоо төлөө Засгийн газраас ямар нэгэн мөнгөн шагнал авсан бол тэт гэлэгт хамрагдах эрхгүй болох юм. Тэтгэлэгт хамрагдах өргөд лийг энэ сарын 15 хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээл-лийг http://president.mn сайтаас үзээрэй.

БОЛОВСРОЛ

Нэрэмжит тэтгэлэг зарлалаа

ЦАГ АГААР

УЛААНБААТАР XI.2 1o

-13o

XI.3 7o

-7o

XI.4 3o

-4o

XI.5 -2o

-8o

XI.6 -6o

-9o8 м/с

7м/с

8 м/с

7 м/с

8 м/с

7 м/с

10 м/с

7 м/с

10 м/с

7 м/с

ҮүлшинэҮүлшинэ Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ

УВС 0o

-12o

ХОВД 7o

-10o

ЗАВХАН 2o

-14o

БАЯНХОНГОР 2o

-16o

ГОВЬ-АЛТАЙ 6o

-11o

ӨВӨРХАНГАЙ 8o

-9o

АРХАНГАЙ 7o -10o

ХӨВСГӨЛ 4o

-13o

БУЛГАН 4o

-14o

ТӨВ 1o

-14o

ДУНДГОВЬ 5o -11o

ӨМНӨГОВЬ 9o

-7o

ГОВЬ-СҮМБЭР 3o

-12o

ДОРНОГОВЬ 5o

-10o

СҮХБААТАР 0o

-14o

ХЭНТИЙ -2o

-20o

СЭЛЭНГЭ -1o

-16o

ОРХОН 3o

-10o

ДАРХАН-УУЛ 0o

-16o

ДОРНОД-4o

-17o

БАЯН-ӨЛГИЙ 5o

-9o

Билгийн тооллын 3Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөрҮс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болноНаран ургах, шингэх: 07.43-17.36Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Мунхрахуй

Аргын тооллын аравнэгдүгээр са рын 2, Буд гараг. Бил гийн тоол лын 3. Онгоц одтой, шар хулгана өдөр.

Өдрийн наран 07.43 цагт мандан, 17.36 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

ЗУРХАЙ

олон алдарт зургийг бүтээсэн зураач агсан14. А.Хачитуряны алдарт бүжгэн жүжиг

ХӨНДЛӨНГӨӨР:1. "Х Түц" хамтлагийн авъяаслаг жүжигчин, продюссер3. Өндөрлөг сэрүүн газар5. Булган аймгийн харъяат улсын заан7. Язгуур Монголын овог8. Эрэгчин хандгай9. Хэлмэгдэж цаазлагдсан эх оронч жанжин, маршал10 В.И. Лениний хэлснээр "Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь"11. Хувьсгалт хэвлэл15. Альто хоолойн монгол нэр

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

5 7 6

5

7 5 3

9

4 3

3 2 9

2 9 7 1

9 1 8

8 3

5 7 8 9 3 4 6 1 2

6 1 3 2 7 5 8 9 4

9 2 4 1 6 8 7 5 3

3 6 2 4 1 9 5 7 8

7 8 9 6 5 2 3 4 1

1 4 5 7 8 3 9 2 6

4 9 6 3 2 7 1 8 5

2 5 1 8 9 6 4 3 7

8 3 7 5 4 1 2 6 9

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Өмнөх дугаарын хариу / 11.01

БОСООГООР:1. Хөрөг зургийн мастер УГЗ, зураач2. Соёл-Эрдэнэ хамтлагийн алдарт дуучин агсан3. Монгол Улсын төрийн дууллын үг, аяыг зохиосон

ахмадуудын нэр4. Урлагийн нэгэн голлох төрөл6. Хөгжимчид, дуучдын өнгө тогтоох дасгал12. Загас барих гол хэрэгсэл13. "Ажлын дараа" зэрэг

ЭРҮҮЛ МЭНД

Элэг цэвэрлэгч хүнс

Элэг бол хүний биеэс илүү дэл бодисуудыг шүүдэг “цэвэрлэгч” эрхтэн юм. Элэг нь аминдэм болон төмөр зэрэг биед хэрэгцээтэй бодисыг хадгалж, минутад 1.5 литр ус боловсруулдаг. Тиймээс элэгний үйл ажиллагааг хэвийн байлгах нь таны эрүүл мэндийг хамгаалахад тустай. Өөх тос багатай, олон төрлийн жимс, ногоогоор баялаг хоол нь элэгний шүүх чадварыг нэмдэг аж. Мэргэжилтнүүд дараах дөр вөн хүнсийг өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна.

Сармис: Элгэнд хуримт-лагд сан хорт бодисыг гадаг ш луулахад үр дүнтэй.

Нимбэг: Өглөө бүр нэг аяга нимбэгний шүүс уух нь элгэн дэх идэвхтэй холестериныг бууруулдаг.

Цэцэгт байцай: Хорыг гадагш луулдаг элэгний фермен-тийг нэмдэг.

Ногоон навчит хүнсний ногоо: Элэгний үйл ажиллагааг сайж руулдаг хлорофиллийн фермен тээр баялаг.

ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

“Цахим гадуурхал цаашаа”

Олон нийтийн дунд сайн үйлсийг дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний өгөх өдөр”-ийг өчигдөр зургаа дахь жилдээ тэмдэглэлээ. Уг өдрийг БСШУСЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэн дийн хүрээлэн болон зарим төрийн бус байгууллага хамтран "Цахим гадуурхал цаашаа" хөтөлбөрийн хүрээнд тэмдэг лэсэн юм.

Мөн ЕБС-ийн багш, сурагчид дунд цахим гэмт хэрэг, аюулгүй байдалтай холбоо той зурагт хуудас, ханын самбар хийх аян зохион байгуул лаа. “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад цахим ор чинд өөрсдийгөө хэрхэн хамгаа лах талаар хичээл орохоор зэхэж байна. Учир нь сурагчдын дунд цахим орчинд ялгаварлан гадуур хагд санаас сэтгэл гутралд орох, амиа хорлох үзэгдэл нэмэгдсээр байна.

Тухайлбал, Хү үхдийн туслам жийн утас 108 дугаарт ирдэг дууд лагын 70 хувь нь тусламж хүссэн дуудлага байдаг аж. Үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байжээ.

1 2 3 4

5 6

7 8

9

10 11

12 13 14

15

16 17

19 20

18

ҮЗВЭР

ЧА

А АЯ

А ЦР УҮС УҮЛ Р

У

ЦА ИХ

М

Ь С

Н

Н

А

ГИШҮ

Ж

Ү

Ё

Ч

У

Р

И

А

Н

А Ү

Б

Х

Г

Й

ИЛҮ

А

ҮЛ

Г

С

16. Цахилгаан соронзон долгионыг хэмжих нэгж17. Энэтхэг, Индонези зэрэг улсын мөнгөн тэмдэгт18. Биечлэн хийхгүйгээр дан байдлаар гүйцэтгэх19. Хүний биед хэмжээгээрээ хоёрт орох эрхтэн20. Санкт Петербург дэх мөрөн

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

... За, би тэгвэл яваандаа хүрээд ирье

дээ.Цалин хэдийг авах

билээ?

500,000-аас эхэлнэ, яваандаа сая болно.

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨУртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хоёр дахь бие даасан тоглолт энэ сарын 4-нд болно. “Хүсэл авай” тоглолтын тасалбар 15-20 мянган төгрөгийн үнэтэй.

ТУУЛ РЕСТОРАНЗохиолч Г.Сүхзоригийн “Саарал хотын үдэш” яруу найргийн үдэшлэг маргааш болно. Энэ арга хэмжээнд “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин М.Цэцэнбилэг нар урилгаар оролцох аж.

CORPORATE HOTELАзийн шилдэг Дизайнер Д.Отгонжаргалын “O Couture" загварын шоу энэ сарын 12-нд 19.00 цагт болно. Энэ үеэр Шинэ жилийн баярт зориулсан гоёлын даашинзны загваруудыг танилцуулна. Тасалбарын үнэ 100-150 мянган төгрөг.

БУЯНТ УХАА ЦОГЦОЛБОР "Дэрэн Кап-2016" олон улсын футзалын тэмцээн өнөөдөр эхэлж, дөрвөн өдөр үргэжилнэ.

UB PALACEЭнэ сарын 18-нд “Click Click Boom” бүлгийн 10 жилийн ойд зориулсан тоглолт болно. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй.

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ

Мэргэжлийн театр үүсч хөгжсөний 85 жилийн ойг угтаж тус театрын ерөнхий зураач Т.Ганхуяг бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 31-нээс энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

CROCUS EVENT HALLГурван настай Л.Саруул охинд зориулсан хандивын тоглолт энэ сарын 9-нд болно. Тоглолтод рок, попын шилдэг хамтлаг, дуучид оролцоно.

Page 9: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Ерөнхийлөгчид зөвлөдөг удганыг байцаав

Түргэн давшилтын дараах хүнд тулалдаан

Хятадуудыг доромжилсон төлөөлөгчөө хамгаалав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг унагаж болзошгүй дуулианы гол баатар болох удганыг шүүхэд дуудав. > 10

Иракийн генерал Давуд Аль Шаммари газрын зураг дээр Мосул хот руу хийх давшилтыг тэмдэглэсэн шугамыг заалаа. > 10

Европын холбоонд суугаа Германы төлөөлөгч Гюнтер Оттингер хятадуудыг онигор нүдтэй хэмээн хочилсон. > 10

“Анна Жэймс” хэмээх нэрээр 2011-2012 оны хооронд бичиж байсан Челсигийн захидлуудыг саяхан WikiLeaks нийтэд толилуулжээ.

BBM©

Киран СтэйсиЗул, дэнлүү асаадаг Дивали

наадмын шөнө өнгөрмөгц Шинэ Делийн агаарын бохирдол дахин сэтгэл түгшим хэмжээнд хүрлээ. Дэлхийн хамгийн бохир аварга хот хэмээх Шинэ Делигийн муу алдрыг бататгаж өгсөн шашны баяр нь хоолой хорсгосон гашуун утааг багасгах шүүмжлэл улс даяар өрнөх шалтгаан болов.

АНУ-ын Элчин сайдын яамны хэмжилтээр хүний уушгинд шингэдэг РМ2.5 бичил тоосонцрын хэмжээ Шинэ Делигийн нэг шоо метр агаарт 999 микрограммаас их байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) зөвшөөр-сөн дундаж хэмжээнээс 40 дахин өндөр үзүүлэлт юм. “Агаар ингэж бохирдохыг урьд нь үзэж байсангүй” хэмээн Шинэ Дели дэх Observer Research Foundation судалгааны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Викром Матур өгүүлэв. “Уг нь жилийн өдий үед салхи ихэсдэг. Гэтэл энэ жил тогтуун байгаагаас агаар ноцтой муудсан. Агаар багтраатай хүүхдүүд, амьсгалын замын өвчтэй настан буурлуудын амь насанд халтай болчихоод байна. Энэ бүхэн хариуцлагагүйн л жишээ” хэмээн тэрбээр тайлбарлав.

Агаар дахь РМ2.5 төдийгүй РМ10-ын агуулга ч ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 30 дахин их байгааг Дели хотын бохирдолд хяналт тавих хорооны албан ёсны хэмжилт харууллаа. Энэтхэгийн нийслэлийн агаар нь автомашины яндан, нүүрсэн галлагаат дулааны цахилгаан станц болон айл өрхийн шавар зуухнаас ялгардаг утааны бохир холимог болж хувираад байна.

Челси Клинтон эцэг, эхийнхээ төлөө

Куртни УиверХиллари Ерөнхийлөгчийн

сонгуульд өрсөлдөхөөс дөрвөн жилийн өмнө 2011 онд нэгэн хүн Клинтоны буяны сан болоод хандивлагчдынх нь асуудал хуучин Төрийн нарийн бичгийн даргын ирээдүйн сонгуулийн кампанид бэрхшээл учруулна хэмээн түгшиж байжээ.

Энэ хүн бол хатагтай Клин-тоны охин Челси. Хиллари Клин тоны сонгуулийн кам-панит ажлын удирдагч Жон Подестагийн нийтэд ил болсон олон мянган цахим захидлаас үзвэл 36 настай Челси нь эцэг, эхийнхээ амьдралд ихээхэн нөлөөтэй. Ялангуяа Клинтоны

гэр бүлийн бусдад мэдэгдээд байхыг хүсдэггүй, хувийн дотоод асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй аж.

“Асуудалд гярхай ханддаг, шийдвэр гаргах чадвар сайтай, эхийнх нь удирдлага дор ажиллагсдын зүрхэлж хэлдэггүй зүйлийг шууд хэлчихдэг хүн” хэмээн Билл Клинтоны засаг захиргаанд ажиллаж байсан Мэтт Бэннет өгүүллээ. Тэрбээр Челсиг “Заримдаа эцэг, эхээсээ хэт тусдаа ч юм шиг санагдах үе бий. Гэхдээ ноён нуруу сайтай. Өсвөр нас нь нийтийн өмнө өнгөрснийг бодолцож үзвэл бас ч аргагүй” хэмээн тайлбарлав.

“Анна Жэймс” хэмээх нэрээр

2011-2012 оны хооронд бичиж байсан цахим захидлуудыг нь саяхан WikiLeaks нийтэд толилуулсан. Челси эцэг, эхийнхээ ажилд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүйд санаа зовдог нь эдгээр захидлаас тод харагдаж байна. “Clinton Foun-dation”-ий үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж буй тэрбээр эцэг, эхийнхээ буяны төслүүд болоод гэр бүлийнх нь гол зөвлөх Даг Бэндийн эрхэлдэг Teneo консалтингийн компанийн хоорондох учир битүүлэг холбоонд түгшдэг байжээ.

“Clinton Foundation”-д үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг эртхэн мэргэжлийн

байгууллагаар шалгуулах нь зүйтэй хэмээн Челси зөвлөсөн удаа бий. Тэрбээр Цагаан ордонд эцгийнх нь зөвлөхөөр ажиллаж байгаад Clinton Global Initiative дэд хөтөлбөрийн удирдлагын зөвлөлийн гишүүн болсон ноён Бэндттэй таарамж муутай.

Хиллари Клинтоны тус-лах Черил Миллс болон ноён Подестагийн бие биендээ илгээсэн захидлуудаас үзвэл “Clinton foundation” болоод эцгийнх нь ойрын хүрээллийн хэлхээ холбоонд сэтгэл зовж байгаагаа Челси найз нөхөд, хамтран зүтгэгчдэдээ бичдэг байжээ. Teneo компани Clinton Global Initiative-тай бизнесийн

зорилгоор холбогдсон, ноён Клинтоны зарим туслах эцэг, эхээс нь биечлэн мөнгө авч байсан талаар шүүмж урьд нь дэгдэж байсан удаатай.

Челси “Удирдлагын зөвлөлийн хариуцлагатай гишүүн, охин нь төдийгүй хувь хүнийхээ үүднээс энэхүү битүүлэг байдалд хамааралгүйгээ ойлгуулахын тулд аудитын шалгалт явуулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн ноён Подеста болон бусад туслахад нь бичсэн байна. “Clinton Foundation”-ий зөвлөхүүдийн нэг Илиа Аспис эцэгт нь мэдэгдэлгүйгээр Te-neos компанийг шалгуулахаар парламентын гишүүдийг уриалж байсныг Челси 2011 оны арванхоёрдугаар сард Лондонд айлчлах үеэрээ түн-шүүдээсээ мэдэж авчээ. Ноён Асписийн энэхүү үйлдлээс болж британичууд эцгийг нь эрх барих хугацаандаа баяжсан Тони Блэйртэй харьцуулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа Челси бичсэн байна.

Охин нь “Clinton Founda-tion”-ий удирдлагаас эцгийгээ зайлуулж, өөрөө эзэн суухаар эрмэлзэж байгаа талаар ноён Бэнд эцэгт нь анхааруулдаг тухай ч тэрбээр захиандаа дурджээ. “Даг Бэнд намайг “Clin-ton Foundation”-ийн удирдлагыг гартаа авах гэж байгаа талаар эцэгт минь ярьдаг бололтой. Охин маань өөрөө чамд ийм зүйл ярьдаг хэрэг үү гэж эцэг маань түүнээс сөргүүлэн асуудаг юм билээ” хэмээн тэрбээр бичжээ.

Харин Даг Бэндээс ноён Подес тад бичсэн захидалд Клинтоны охиныг хуумгай, гэр бүлийнх нь мөнгө хаанаас

орж ирдэг, сан хэрхэн ажилладаг талаар мэдлэггүй атлаа бүхнийг гартаа оруулахыг эрмэлзэгч хэмээн буруутгажээ. “Шийдвэр гаргах ажиллагаанд өөрөө оролцох нь хэчнээн чухлыг эцэгтээ тайлбарлахаар энэ долоо хоногт гэхэд л гурав дахь удаагаа оролдлоо” хэмээн ноён Бэнд нэгэн цахим захидалдаа гомдоллосон байна.

Ноён Бэнд өөр нэг захидалдаа Челсиг эцэг, эхээсээ өвлөсөн хоёр нүүртэй нэгэн хэмээн тодорхойлжээ. “Алим модноосоо хол унадаггүй гэдэг (Тайлбар: Хэлц үг, утга нь “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”). Эцгээ хацар дээр нь үнсэнгээ хутга далайдаг хүн дээ” хэмээн тэрбээр ноён Подеста, хатагтай Миллс нарт бичсэн захидалдаа өгүүлсэн байна.

Дэлхий нийтэд ил болсон эдгээр захианы утгатай холбог-дуулан хатагтай Челси, ноён Аспис, Бэнд, Подеста нарын хэн ч тайлбар өгсөнгүй. Захидлууд зохиомол бус, жинхэнэ эсэхийг Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажлын удирдлага ч тайлбарлаагүй. Ноён Бэнд 2015 оны дөрөвдүгээр сард "Clinton Foundation"-ийг орхисон юм.

Харин Челси Клинтон эхийн-хээ сонгуулийн аянд туслан, зарим жижиг арга хэмжээг зохион байгуулж байгаа. Бямба гарагт Мичиган муж улсын Бэттл Крик хотноо болсон арга хэм-жээний үеэр тэрбээр эхийнхээ төлөвлөж буй эдийн засгийн хөтөлбөр, тэгш эрхийн бодлого болон Дональд Трампын талаарх хувийн сэтгэгдлийнх нь талаар асуусан асуултад хариулт өгсөн юм.

Живан ВасагарБээжин Азийн орнуудыг

Вашингтоны нөлөөнөөс сал-гахаар оролдож байна гэсэн түгшүүр ихэссэн үед Малайзын Ерөн х ий лөг ч БН Х АУ-д айлчилж, эдийн засаг, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо.

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн сард Бээжинд айлчлахдаа АНУ-аас “Тусгаарлаж байгаа”-гаа мэдэгдсэн. Хоёр улсын дипломат харилцааг бэхжүүлсэн уг айлч-лалын дараахан Малайзын Ерөнхийлөгч Нажиб Разак Бээжинд албан ёсоор төрийн айлчлал хийлээ.

Малайз улс уг айлчлалын хүрээнд БНХАУ-аас эргийн харуулын хөлөг онгоц худал-дан авахаар төлөвлөсөн байна. Хоёр улс наймаагаа тохирол-цож чадвал АНУ болон холбоотнуудыг нь өдсөн хэрэг болох юм. “Хятад нь батлан хамгаалах технологийн салбарт АНУ, Японтой шууд өрсөлдөж буй хэрэг” хэмээн Сингапур дахь Стратегийн судалгааны олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далай хариуцсан мэргэ-жилтэн Алекс Нил тайлбарлав.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай нутаг дэвсгэрийг өөрийн эзэмшил хэмээн тооцдог улсын нэг нь Малайз. Малайз нь тус нутаг дэвсгэрт бэхжиж буй Хятадын түрэмгий арга хэмжээний өөдөөс үл сөргөлдөх бодлого түлхүү баримталж ирлээ. Маргаантай нутаг дэвсгэрийн талаарх Хятадын байр суурийг Малайзын зарим сайд шүүмжилдэг ч ноён Нажиб аядуу үзэлтэй. Бээжин, Куала Лумпурын цэргийн хамтын

Өрнөдийг өдөж буй Малайзын бодлого

ажиллагаа идэвхжиж буйн илрэл болгон хоёр улс жилийн өмнө Малаккын хоолойд хамтарсан сургуулилт хийсэн юм.

Ноён Нажибыг дагалдаж буй Батлан хамгаалахын сайд Хишамуддин Хуссейн Хятадаас харуулын хөлөг худалдан авах гэж байгаа талаар Face-book-т бичлэг тавьснаа хожим нь устгажээ. Бээжин эдийн засгийн хүчин чадлаа ашиглан Азийн орнуудыг Вашингтоны нөлөөнөөс салгаж өөрийн хүрээлэлд багтаахаар оролдож байгаа нь “Дутертегийн нөлөө” хэмээн шинжээчид тайлбарлав.

“Малайз ч найдваргүй холбоо-тон болох төлөвтэй. Зүүн өмнөд Ази бүхэлдээ Хятадын нөлөөнд орох нь гэсэн гутранги таамаг дэвшүүлэхээр нөхцөл үүслээ” хэмээн Сидней дахь Lowy хүрээлэнгийн захирал Эван Грэм өгүүлэв. Куала Лумпур, Бээжин аль аль нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсийг нутаг дэвсгэрээ гэж үздэг. Гэхдээ Малайз улс өөрийн хэмээн үздэг нутаг дэвсгэр нь хятадуудын хиймэл арал байгуулсан умард хэсгээс хавьгүй хол өмнө зүгт оршдог.

Хятадын 100 орчим загас агнуурын онгоц маргаантай нутаг дэвсгэр дэх Куала Лумпурын мэдлийн усан бүсэд нэвтэрлээ хэмээн Малайзын эргийн харуулын алба энэ гуравдугаар сард мэдэгджээ. Уг мэдэгдэл нь Бээжин тэнгисийн усан бүс дэх эзэмшлээ цаашид ч өргөжүүлэх зорилготой байгаагийн илрэл болсон юм.

Харин Малайзын хөрш Сингапур, Вьетнам улс АНУ-тай хамтран батлан хамгаалах хүчээ зузаатгаж байна. Сингапур нь

АНУ-ын тагнуулын Poseidon онгоцуудыг нутаг дэвсгэртээ байрлуулж, Гуам арал дахь АНУ-ын Номхон далайн зэвсэгт хүчинтэй хамтран цэргүүдээ дадлагажуулдаг.

Филиппиний Ерөнхийлөгч Дутерте Бээжин, Манилын харилцаа сайжирсны тэмдэг болгон Хятад улсад айлчлахдаа 13.5 тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Малайз нь Өмнөд Хятадын тэнгист ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Бээжинтэй түншлэх бодлого баримталж байгааг Сингапур дахь Ишеа Юсүф Исхакийн хүрээлэнгийн шинжээч Мустафа Иззуддин тайлбарлав.

БНХАУ нь Малайзын худал-дааны гол түнш. Бээжинд буух ёстой Мalaysia Airlines-ийн МН370 дугаартай онгоц 2014 онд сураггүй алга болсон. Үүний дараа эрс цөөрсөн хятад жуулчдын тоо эдүгээ сэргэсэн. Ноён Нажибыг эх оронд нь төрийн хөрөнгө оруулалтын 1MDB сангаас олон тэрбум ам.доллар завшсан хэрэгт буруутгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан АНУ-ын холбооны мөрдөгчид хууль бус замаар хуримтлуулсан мөнгөөр худалдан авсан хөрөнгийг нь хураах шаардлага тавьснаас Малайз, АНУ-ын харилцаа хурцдаад байна. “Ноён Нажиб АНУ-ын мөрдөн шалгах ажил-лагаанаас зайлсхийх гэвэл зөнгөөрөө Хятадыг л түшиж таарна” хэмээн ноён Нил үзэж байлаа.

Шашны баяр агаарын бохирдлыг ихэсгэв

Үүн дээр нийслэлд ойр оршдог мужуудын тариалангийн талбайг шатаахад үүсдэг утаа нэмэгдэнэ.

Энэтхэгийн шашны хамгийн том баяр болох Дивали наадмын үеэр жил бүр олон сая ширхэг зул, дэнлүүг хашаан дотор, бай шин гийн дээвэр дээр өргөнө. Иргэдийн дунд уламжлал болсон галын наадмын үеэр буудуулдаг ганц ширхэг цаасан буунаас 464 ширхэг янжуур уугиулсантай дүйцэх утаа ялгардаг талаар сэтгүүл зүйн IndiaSpend байгууллага тооцоолжээ.

Агаарын бохирдлыг шийд-вэрлэхээр Энэтхэг улс даяар санал нэгдсэн. Гэвч хууль тогтоогчид хэрэг дээрээ юу ч хийж чадахгүй байгааг Дели хотын захиргааны Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвийн захирал Т. К. Жоши өгүүлсэн юм. “Сүүлийн хэдэн жилд олон удаа хурал зөвлөгөөн болж, төсөв төлөвлөгөө санаачилсан. Гэхдээ бодит байдал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Жил ирэх тусам дордоод л. Бүс нутгаар нь арга хэмжээ авахгүй бол бүтэхгүй. Хуучин технологитой зуу зуун нүүрсэн цахилгаан станц ажиллаж, ойролцоох мужууд тариан талбай шатаадаг хэвээрээ” хэмээн тэрбээр Financial Times-д тайлбарлав.

ДЭМБ-ын судалгаагаар 2011-2015 онд Шинэ Делигийн агаар

дахь бичил тоосонцрын хэмжээ дэлхийн бусад аль ч хотынхоос их гарчээ. Тоосонцрын агуулга Бээжингийнхээс хоёр дахин өндөр байгаа юм. Хятадын нийслэлд Шинэ Дели хотынх шиг нөхцөл гурав хоног үргэлжлэх юм бол онц байдал зарлаж, автомашины хэмжээг цөөлөн, сургуулиудыг амрааж, бохир үйлдвэрүүдийн ажиллагааг түр зогсоодог. “Байдал Бээжингийнхээс долоон дор. Өч төчнөөн хиймэл дагуул хөөргөөд байгаа мөртлөө хүүх дүүдээ цэвэр агаараар амьсгалуулж чадахгүй сууна” хэмээн ноён Матур гомдоллов.

Дели хотын Ерөнхий сайд Арвиндт Кежривал өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн авто-машинуудыг дугаараас хамааран нэг өдөр өнжөөд хөдөлгөөнд оролцож байх журам нэвтрүүлсэн. Уг арга хэмжээний дараа хотын агаарын чанар сайжирч чадаагүй. Гэхдээ арга хэмжээ аваагүй бол агаарын бохирдол бүр дордох байсныг АНУ-ын судалгаа харуул сан юм.

Эрх баригчид энэ жил баяр наадмын үеэр галт ёслол үйлдэхийг хориглож зүрхлээгүй. “Шашин, сүсэг бишрэлийн утга учиртай болохоор Энэтхэг орны хувьд арга байхгүй” хэмээн ноён Матур ярьсан байна.

BBM©

Page 10: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Өмнө зүгээс довтлох ажил лагааг хариуцсан төв Кайара хотоор дамжин шийтийн бүлгүүд туг дарцгаа хийсгэн өнгөрсний дотор Ахл Аль Хак, Хизболла бүлгийн дайчид харагдсан.

BBM©

BBM©

Стефан ВагстилЕвропын холбоонд суугаа

Германы төлөөлөгч Гюнтер Оттингер хятадуудыг онигор нүдтэй хэмээн хочилсон. Улмаар эмэгтэйчүүдийг муучлан, ижил хүйстний гэрлэлтийг шоолсон үг яриа гаргасан учир хурц шүүмжлэлтэй тулгараад буй. Гэтэл канцлер Ангела Меркель түүнийг өмгөөлсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт Хамбургт бизнесийн үдийн зоог дээр Оттингерийн хэлсэн үг Брюссельд албан тушаал ахих замыг нь хаав бололтой. Түүнийг дижитал эдийн засаг хариуцсан ажлаа орхиж, төсвийн хороог тэргүүлэх нь бараг батлагдсан томилолт гэж үзэж байв. Гэвч одоо хүслэн болсон албан тушаалдаа очих боломжийг алдах магадгүй байна.

Асуудлыг мэдэх Европын холбооны нэг түшмэл тушаал дэвших ирээдүй бүдгэрснийг дурдаад “Томилгоог баталдаг Европын парламент шийтгэлийн арга хэмжээ боловсруулж байгаа” гэжээ. Харин Германы канцлерийн хэвлэлийн төлөө-

Түргэн давшилтын дараах хүнд тулалдаанЭрика Соломон

Иракийн генерал Давуд Аль Шаммари газрын зураг дээр Мосул хот руу хийх дараагийн давшилтыг тэмдэглэсэн хэдэн шугамыг заалаа. Энэ зуур түүний радио холбоогоор царгисан хоолой сонсогдож, ISIS болон амиа золиослогчдын байрлалыг асуух аж. Тэрбээр хотыг буцаан эзлэх довтолгоон эхэлснээс хойш түүний цэргүүд 50 орчим дайралттай тулгарсныг ярив. АНУ тэргүүтэй эвслээр дэмжүүлсэн Иракийн хүчин Мосулыг жихадистуудаас чөлөөлөх ажиллагаа эхлээд хоёр долоо хоног өнгөрсөн үед зарим газар нэлээд урагш ахисан боловч алхам бүр хүндрэлтэй байв. Гэхдээ бүр ч хүнд байлдаан өмнө хүлээж буй.

Генерал Шаммари “Хотын зүүн өмнөд дүүрэгт томоохон орон зайг эзлэх ёстой. Тэнд амиа золиослогчид хийгээд энгийн иргэд төвлөрсөн байгаа. Бас Сириэс ирдэг ISIS-ийн хангалтын шугам бий” гэлээ. Мосулаас 60 км зайд орших Кайара агаарын баазад түүнтэй ярилцах зуур хоёр ч пуужин дээгүүр шунгинах чимээ сонсогдов. Мосулын зүүн болон хойд талаас Иракийн хүчин, Курдийн бүлэг байрлал эзэлж, хот руу шахан бүсэлжээ. Одоо хот дундуур урсдаг Тигрис мөрний баруун эргийн бүс рүү урагшилж байгаа аж.

Гэвч Иракийн терроризмын эсрэг хүчний командлагчийн ярихаас үзвэл Мосулын гадна төвлөрсөн 30 мянган цэрэгтэй хүчин урагш давших, бас байрлалаа хадгалахын тулд ихээхэн чармайх ёстой болж байгаа гэнэ. Тэрбээр манай сурвалжлагчид “Миний цэргүүд хяналтад авах ёстой газрынхаа 35 орчим хувийг л эзлээд байгаа” гэж ярьсан юм. Түүнчлэн Иракийн шийтийн зэвсэгт бүлэглэл хотын баруун хэсэгт ISIS-ийг Сиритэй холбосон бүсэд бие даан дайралт хийвэл довтлогч хүчнүүдийн хооронд зөрчил үүсч магадгүй.

Өмнө зүгээс довтлох ажил-лагааг хариуцсан төв Кайара хотоор дамжин шийтийн бүлгүүд туг дарцгаа хийсгэн өнгөрсний дотор Ахл Аль Хак, Хизболла бүлгийн дайчид харагдсан. Тэд зургадугаар сард Фаллужаг эзлэн авахдаа суннит шашны олон зуун хүний амийг хөнөөсөн гэж хүний эрхийн байгууллагууд буруутгаж байгаа. Түүнчлэн Туркийн тал Иракийн дургүйцлийг үл харгалзан Мосул руу довтлоход оролцох хүсэлтэй байгаа нь маргаан үүсгэлээ. Анкара Мосулаас баруун тийш 55 км зайд орших Тел Афар хот руу шийтүүдийг ойртохгүй байхыг анхааруулав. Үүгээр дамжин Сириэс Ирак руу жихадын нэмэлт хүч ирж байгааг нутгийн

иргэд харснаа бидэнд мэдээлсэн.Одоохондоо Мосулыг

эргүүлэн авахаар довтолж буй хүчнүүдийн зүгээс хүний эрхийн том зөрчил гараагүй байна. Гэвч генерал Шаммарын хүчин өнгөрсөн долоо хоногт Шора хот руу ороход ямар хохирол гарч буй нь илэрхий байв. Түргэний тэргүүд тасралтгүй давхилдсаны дээр цогцос ачсан хоёр машин өнгөрч харагдсан юм. Иракийн армийн довтлох бүсэд 1.5 сая орчим энгийн иргэн оршин сууж байгаа нь сэтгэл зовоох нэг асуудал. Шорагаас дөрвөн километр зайтай Захлафа тосгоныхон ISIS энгийн иргэдээр халхавч хийхийн тулд ийш тийш хөөж тууж байгааг ярив.

Курдүүдийн эзлэн авсан Башика хот орчмын тосгодын иргэд АНУ тэргүүтэй эвслийн бөмбөгдөлтөд хамаатнууд болон хөршүүд нь амь үрэгдсэнийг гэрчилсэн. Жишээ нь, Абу Жарва тосгоны оршин суугч Абу Омар “Тэд хийх ёстой зүйлээ хийж байгааг ойлгож байна. Хохирол мэдээж гарна. Гэвч энэ бол Америк. Эвслийнхэн болгоомжтой байх ёстой” гэв. Иракийн цэргийнхэн довтолгооны явцад ISIS-ийн эсрэг хэрхэн тэмцэх арга боловсруулж байна. Тухайлбал, хэдэн километр урт хонгилуудад нуугдаад байрлалыг эзэллээ гэхэд дайсан гэнэт гарч ирэх

тохиолдол бий аж.Генерал Шаммари одоо

хонгилуудыг дэлбэлэх буюу хогоор дүүргэхийг тушааж байгаа хэмээв. Нөгөө талаас ISIS Иракийн армийг сөрөх арга сүвэгчилж буй. Эвслийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Жон Дорриан “Иракийн төлөвлөгөөг ойлгох тусам дайснуудын эсэргүүцэл нэмэгдэх байх” хэмээв. Тел Афарыг гол түшиц газраа болгохоор дайрч буй шийтүүдийн довтолгооноос ISIS улайран хамгаалж байна. Шийт олонхын хот байсан энэ нутагт 2014 онд жихадууд орж ирээд нутгийнхныг хоморголон устгаж, олон хүн зугтахад хүрсэн билээ. Гэтэл суннит цөөнх нь хотдоо үлджээ.

Мосул ба Тел Афар хотуу-дыг багтаасан Ниневех мужийн цөллөгийн захиргааны гишүүн Али Хдайер хэлэхдээ “Мосулын төлөөх тулалдааны гол зорилго нь Мосул өөрөө биш, Тел Афар байх вий гэж айж байна” гэсэн юм. Тэрбээр шашнаар ялгаварласан хядлага гарч, довтолгооны талаар эерэг санаа бодлыг баллаж болзошгүй хэмээн болгоомжилж байна. “Довтолгоонд оролцож буй дайчид бас л хүмүүс. Харамсалтай нь, тэд өршөөл уучлал гэхээс илүү өс хон зон-гийн сэтгэл өвөрлөсөн байж магадгүй” гэж ноён Хдайер өгүүллээ.

Брайн ХаррисӨмнөд Солонгосын Ерөн-

хийлөгч Пак Гын Хег суудлаас нь буулгаж болзошгүй дуулиа-ны гол баатар болох удганыг анх удаа байцаахаар шүүхэд авчрахад цугларсан олон татаж түлхэн, зэвүүцлээ илэрхийлэв.

Хатагтай Пакийн удган зөвлөгч нэр хүртээд буй Чой Сун Сил нөлөөгөө ашигласан хэргээр Засгийн газрыг доргиогоод байна. Тэрбээр олны өмнө харамслаа илэрхийлж, “уучилж болшгүй гэмт хэрэг үйлдлээ” хэмээн нүглээ наман-чилжээ. Гэвч түүний өмгөөлөгч дараа нь хатагтай Чой сэтгэлээ илэрхийлсэн болохоос гэм буруугаа хүлээсэн хэрэг бус гэж тайлбарлав.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сөүлд томоохон жагсаал болж, удган зөвлөгч гол бодлогоос эхлээд юу өмсөх, ямар чимэг зүүх хүртэл асуудалд Ерөнхий лөгчийг хянаж байна хэмээн эсэргүүцсэн юм. Байцаалт өгөхөөр нийслэлд ирсэн Чойг тойрсон дуулиан улам өрнөх төлөвтэй байна. Дарамт шахалт үзүүлэх замаар өөрийн удирддаг санд Өмнөд

Ерөнхийлөгчид зөвлөдөг удганыг байцаав

Хятадуудыг доромжилсон төлөөлөгчөө хамгааллаа

лөгч Стефен Сейберт хэлэхдээ ноён Оттингер хатагтай Меркелийн итгэлийг бүрэн хүлээсэн хэвээр байгааг мэдэгдэв.

Баасан гарагт Оттингерийн ярианы бичлэг YouTube-т тавигдсаны дараа уг хэрэг мандсан юм. Тэрбээр Хятадын албан ёсны төлөөлөгчдийн талаар “Есөн хүн, нэг нам, ардчилал байхгүй. Бүгдээрээ үсээ зүүнээс баруун тийш самнасан. Хар шаахайгаа гялалзтал өнгөлсөн харагдаж байна” хэмээн хошигнох сонсогдоно.

Оттингер төлөөлөгчдийн дунд эмэгтэй хүн байхгүй байгааг Хятадад эмэгтэйчүүдийг зөвхөн тодорхой тоо заан өндөр албанд томилдог гэж тайлбарласан байна. Тэрбээр дараа нь хэлсэн үгэндээ

өөрөө эрх баригч Христийн ардчилсан намын гишүүн атлаа канцлерийн нийгмийн бодлого зүүн тийш хэлбийж буйг шогложээ. “Эхчүүдийн тэтгэмж, тэтгэврийн доод хэмжээ, 63 насанд нь тэтгэвэрт гаргах, халамжийн нөхвөр гээд л... удахгүй ижил хүйстнийг албаар гэрлүүлэх байлгүй” хэмээн ярьсан аж.

Үдийн зоогт байсан хүмүүс Оттингер өмнө нь хятадуудыг “онигор нүдэлсэн луйварчид” гэж хэлж байсныг дурдсан байна. Тэрбээр дараа нь Die Welt сонинд ярихдаа “Би хар ярианы хэллэг ашигласан болохоос Хятад улсыг үл хүндэтгэх санаа өвөрлөөгүй” гэжээ. Тэрбээр ийм үг хэлснээ үгүйсгээгүй бөгөөд эмэгтэйчүүд, ижил хүйстний тухай яриагаа тайлбарлаагүй юм. Меркелийн эвслийн түнш Германы Социал демократ намын гишүүн, Гэр бүлийн сайд Маниуэла Швесиг Европын түшмэлийг шүүмжлэн “Арьс өнгөөр ялгаварлагч, ижил хүйстнийг үзэн ядагч” хэмээн нэрлэв.

Дэлхийн банк руу шилжсэн Болгарын иргэн Кристалина Геогиевагийн оронд Оттин-герийг төсвийн хорооны чухал албанд томилох үйл явцын дунд ийм маргаан дэгдсэн нь Брюсселийг эвгүй байдалд оруулсан юм. Европын парламентын төсвийн хорооны гишүүн Голландын зүүн төвийн намын төлөөлөгч Пол Танг түүний томилгооны талаар дахин нягтлах ёстойг анхааруулав. Тэрбээр “Хэн нэг нь хятад дэлгүүр орсон бухан бяруу шиг аашиллаа. Одоо түүнийг арьс өнгөөр ялгаварлагч, ижил хүйстнийг үзэн ядагч биш гэж тайлбарлах гээд үз. Ийм хүн Европын холбооны хүндрээд буй төсвийн асуудлыг зохицуулж чадна гэж үү” хэмээн шүүмжилсэн байна.

Солонгосын компаниудаас сая сая ам.долларын хандив авч, охиноо их сургуульд шалгалтгүй оруулсан хэмээн түүнийг буруутгажээ. Гэвч тэрбээр уг шүүмжлэлийг няцаасан юм.

Өмнөд Солонгост авлигын хэрэг байнга л гарч байдаг. Гэтэл энэ хэрэгт шашны зан үйл хутгалдсанаараа онцлог юм. Хатагтай Чой ааваараа дамжуулан их улс төрд шургалсан гэдэг. Эцэг болох

Чой Таэ Мин хэмээгч нь шашны зүтгэлтэн агаад мөргөлийн зан үйлтэй гүнзгий холбоотой байсан хүн. Тэрбээр 1974 онд алагдсан Пакийн ээжтэй сүнсний холбоо тогтоосон гэж итгүүлснээр ирээдүйн

Ерөнхийлөгч эмэгтэйн багш болжээ. Хатагтай Пакийн эцэг 1963-1979 онд Ерөнхийлөгч байсан бөгөөд Чой түүний охиныг Оросын түүхэнд үлдсэн Распутин гэгчтэй адилаар хянадаг болсон гэж үздэг.

2007 онд ил болсон дипломат захидлаас үзэхэд АНУ-ын нэг албан тушаалтан “Талийгаач пастор Пакийн өсвөр насанд бие, сэтгэлийг нь бүрэн хянадаг болж, улмаар пасторын хүүхдүүд нөлөөгөө ашиглан асар их хөрөнгө хуримтлуулсан” гэж бичиж байв. Аав нь 1994 онд нас барсны дараа Чой Сун Сил хатагтай Пакийн итгэмжит хүн, найз нөхөр нь болсон гэдэг. Чойг Сөүлд ирсэн болон байцаалт авсан хугацааны талаар сөрөг хүчнийхэн маргаан дэгдээж, яагаад түүнийг Германаас ирэнгүүт баривчилсангүй вэ хэмээн асууж байна.

Сөрөг Минжу намын тэргүүн Чо Ми Аэ “Чойд 30 цагийн завсарлага өгсөн нь ийм гэмт хэрэгт дэндүү өгөөмөр хугацаа юм биш үү. Сүүлийн дөрвөн жил Ерөнхийлөгч Пак Бүгд найрамдах Солонгос улсыг хувийнхаа шашнаар удирдлаа...

Гэтэл шүүгчид гэмт хэрэгтэнд мэдүүлгээ бэлтгэх хугацаа өгсөн байна” хэмээн шүүмжлэв. Уг явдалд ихэд зэвүүцсэн ард иргэд бямба гарагийн оройноос нийслэлийн гудамжинд гарч, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардлаа. Энэ долоо хоногт ч жагсаал цуглаан үргэлжлэх төлөвтэй байна.

Амралтын өдрүүдэд мөрдөн байцаагчид Ерөнхийлөгчийн ордонд шалгалт хийхийг оролдсон. Гэвч үндэсний аюул ү й бай да л гэдэг шалтгаанаар оруулаагүй аж. Харин оронд нь цөөн тооны баримт бичиг өгсөн гэнэ. Ням гарагт Хатагтай Пак төрийн хэрэгт хутгалдахад нь удганд тусалсан буюу өөгшүүлж байсан хэсэг зөвлөгчөө огцруулахаар шийдвэрлэсэн байна. Харин өөрөө албан тушаалаа өгөхийг хүссэнгүй. Эндхийн хэвлэлд бичсэнээр Чой чухал илтгэл, төсвийн санал гэх мэт бодлогын нууц баримтыг үзэх эрхтэй байжээ. Саяхны санал асуулгаар өмнөд солонгосчуудын 40 орчим хувь Ерөн-хийлөгчөө огцруулахыг хүсэж байгаа аж.

BBM©

Page 11: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.10.28, БААСАН ~ №227 (505)

АНУ, доллар 2381.65

Евро 2616.24

Япон, иен 22.68

ОХУ, рубль 37.70

БНХАУ юань 351.50

БНСУ вон 2.09

ВАЛЮТЫН ХАНШ

12 мÃв­ын хүчин чадалтай, нарны цахилгаан станцууд ашиглалтад орно

Г.Байгал@baigalZGM

Цаасан дээрх тооцоогоор хүчин

чадал зорилтот түвшинд

хүрчихжээ

Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч

С.Батсайхан/ЗГМ©

Шил шилээ даран шав

тавьж, үүдээ нээн буй

цахилгаан станцууд

хөрөнгө оруулагчдын

сонирхлын илрэл.

Монголд хөрөнгө оруулагчдын найм дахь удаагийн чуулга уулзалт Хонконгт энэ өдрүүдэд болж байна. Гаднын 130 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй энэ удаагийн чуулга уулзалтаар хөдөлгөх шаардлагатай байгаа төслүүд болон хөрөнгө оруу-лагчдыг салбар тус бүрээр нь уулзуулах боломжийг олгос-ноороо шинэлэг болжээ.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл

ФОРУМ

Хүлээлт, итгэл дагуулсан чуулганР.СондорЗГМ

бай гуулс наараа гаднынхны анхаарлыг татаж буй шинэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулж, тогтворжуулах тухай төлөвлөгөөгөө танилцуулна. ОУВС болон гуравдагч орнууд тай хийж буй яриа хэлэлцээр нь эдийн засагт сэргэлт авчрах өөрчлөлт бий болгоно гэсэн хүлээлт өндөр байгаа төдийгүй энэ нь Монгол Улсыг сонирхох хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт зохион байгуулагчдад бий. Нөгөө талаар, Төвбанкнаас явуулах мөнгөний бодлого хөрөнгө оруулагчдад ямар

таатай нөхцөл бүрдүүлэхийг гаднынхан чих тавин хүлээж байна. Энэ ч утгаараа Монголд хөрөнгө оруулагчдын найм дахь удаагийн чуулга уулзалт ихээхэн хүлээлт үүсгэж байна.

Хот төлөвлөлтийн хүрээнд хэ рэг жүүлэх томоохон төсөл хөтөл бөрт төр, хувийн хэвш-лийн түнш лэлийг сэргээхэд Улаан баатар хотын удирдлагууд анхаарч буй. Энэ хүрээнд хөрөн гө оруулж, хамтран ажил-лах боломжтой төслүүдийг Улаан баатар хотын хөгжлийн кор по раци танил цуулахаар зэхжээ.

ЭРЧИМ ХҮЧ

Ногоон хүрэнг гүйцжээ. Сэр-гээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсийг давсан байна. Олон улсын эрчим хүчний агентлаг(IEA)-ийн энэ мэдээлэл нүүрсний ноёрхол нуран унаж, ногоон эрчим хүчний эзэрхийлэл ирсний дохио болов.

Манай гарагт ногооныг “дээд лэх” моод дэлгэрээд удаж байна. Байгальд хал багатай цахилгааны эрэлд дэлхий даяар гарч, цэвэр эрчим хүчний хүсэл гаарч буй. Удирдагчид, улстөрчид, тэрбумтнууд, урлаг, спортын одод ногоон эрчим хүчийг лоозон болгон, “цэвэр” гэсэн шошготой төсөл бүрт гар таталгүй мөнгө цутгасаар. Сэргээгдэх эрчим хүчийг чиглэх мөнгөний урсгал нэмэгдэхийн хэрээр ногоон эрчим хүчний өртөг уруудаж байна. Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн мэдээл-лээр нарны цахилгаан станц барих зардал сүүлийн долоон жилийн дотор хоёр дахин буурчээ. Энэ өртөг ойрын 10 жилд тасралтгүй уруудах таам гийг тус зөвлөлөөс мөн танилцуулав.

Энэ салбарт гэгээ татуулсан бас нэг дүн бий. Дэлхий даяар өдөрт дунджаар нарны хагас сая хавтан суурилуулдаг байна. Цэвэр цахилгаан, эрчим хүч бараг гэрлийн хурдаар түгж буй нь энэ. Тодорхой хэлбэл, манай гарагийн эрчим хүчний тэнцвэр өөрчлөгдөж, танигдахын аргагүй болтлоо хувьсаж байна.

Тэгвэл энэ хөгжил, хөдөлгөөн,

хувьсал дунд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний нөө-цөөрөө дэлхийд гайхуулдаг Монгол Улс хаана явна вэ? Асуул тын хариултыг тоон мэдээллээс эрье.

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 80 мегаватт. Өнгөрсөн онд энэ хүчин чадлаа ашиглан бид 212 сая киловатт цахилгаан үйлдвэрлэжээ. Үүнээс үзэхэд цахилгааны 967 мегаваттын хүчин чадалтай Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөлөө тун бага байна.

Гэхдээ ойрын жилүүдэд энэ баргар дүн огцом өсөхийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо. Хөши гийн хөндийн нисэх буудлыг эрчим хүчээр хангах энэ станцын хүчин чадал 50 мегаватт. Ирэх онд эхний 15 мегаваттынхыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа төсөл хэрэгжүүлэгч “Moshea Eco Energy” компаниас мэдээллээ. Монгол, БНСУ-ын хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн нийт өртөг 94 сая ам.доллар.

Шав тавих ёслолын араас үүдээ нээх эрчим хүчний эх үүсвэрүүд шил даран хүлээгдэж байна. Тухайлбал, ирэх сард нийт 12 мегаваттын хүчин чадал бүхий нарны хоёр цахилгаан станц ашиглалтад орно. Он гараад мөн нарны, найман мегаваттын станц үүдээ нээх товтой байгаа ажээ.

Нарнаас салхи ч хоцрохгүй нь. Салхины 50 мегаваттын цахил-гаан станц ирэх онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Монгол Улс 2020 он гэхэд хэрэг лээнийхээ 30 гаруй хувийг сэр гээгдэх эрчим хүчээр хан гахаар төлөвлөсөн. Үүндээ хүрэхийн тулд нийт 775.2 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний станц барих

ч ховор байна. Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддоржийн ярьснаар одоогоор нарны 10, салхины эрчим хүчний 8-9 төсөл яриа хэлэлцээний шатандаа яваа. Монгол Улсын шаард лагыг хангаж, станц барих зөвшөөрөл авч болно. Гол нь хөрөнгө оруулагчдын шаардлага, шалгуурыг давж чадалгүй, зогссоор байгааг тэрбээр тайлбарлав.

Учир нь манай зах зээл хумигд сан, эрчим хүчний эрэлт хязгаарлагдмал. Станц бариад, цахилгаан үйлдвэрлэлээ гэхэд үүнийг нь худалдаж авах эрэлт их биш. Энэ нь хөрөнгө оруулагчид эргэлзэх, эрчим хүчний төслүүд гацах гол шалтгаан болдгийг салбарынхан хэлж байна. Нөгөө талаас нар, салхийг баталгаат эх үүсвэр гэж хэлэхэд хэцүү. Үдэш болмогц нар нуугдчихна. Салхигүй өдөр салхин станц таг

зогсоно. Иймд Монгол Улс нар, салхийг үндсэн биш, хамжих эх үүсвэр болгон ашиглах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Харин нүүрсийг орлох боломжит эх үүсвэрээр усыг нэрлэдэг. Харамсалтай нь, усан цахилгаан станцын үйлдвэрлэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь нууц биш. Бас хойд хөрштэй холбоотой асуудлаас үүдэн томоохон усан цахилгаан станцын төсөл гацчихаад байгаа.

Уг нь манай улс сэргээгдэх эрчим хүчний тусгай хуультай. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэвтрүүлж, цагт үйлдвэрлэж буй нэг киловатт цэвэр эрчим хүчинд дөрвөн төгрөг төлдөг. Бас сэргээгдэх эрчим хүчний судалгаа, тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан тат вараас чөлөөлөөд байна. Ерөнхийдөө салбарын эрх зүйн орчин хаана ч гологдохооргүй болжээ.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 23 хувиар буураад байна. Манайд энэ салбарыг чиглэх мөнгөн урсгал хэдий хэмжээгээр буурсан нь тодорхойгүй. Гэхдээ шил шилээ даран шав тавьж, үүдээ нээн буй станцууд хөрөнгө оруулагчдын сонирхлын нэг илрэл. Усыг эс тооцвол сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт уначихаагүй. Монголын сэргээгдэх эрчим хүчийг чиглэх хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хэвээр байна.

» ДУУДЛАГА ХУДАЛДАА

46 Сая ам.доллар. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2380 төгрөгийн нэг ханшаар 46 сая ам.доллар, 348 төгрөгийн хаалттай ханштайгаар 103 сая юань тус тус нийлүүлэв.

» ЗЭЭЛ

55.4 Тэрбум төгрөг. Зээлийн батлан даалтын сан 2014 оны гуравдугаар улирлаас аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 55.4 тэрбум төгрөгийг зээлд, 23.9 тэрбум төгрөгийн батлан даалтыг 240 аж ахуйн нэгжид олгожээ.

» ХӨРШ

45 Хувь. БНХАУ-ын нүүрсний салбарын тэргүүлэгч “Shenhua Energy” компанийн гуравдугаар улирлын цэвэр ашиг 1.1 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн үзүүлэлт.

ЗГМ ТОВЧХОН

тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Тод-руулбал, нарны эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал 200 мегаватт. Салхиных 500 орчим мегаватт аж.

Цаасан дээр буусан тооцоо ёсоор манай хүчин чадал бид ний зорилтот түвшинд хэдийнэ хүр чихжээ. Гэхдээ бодит үйлдвэр лэл үүнээс дэндүү хол. Урагшилж, эрчим хүч үйлдвэрлэж буй төслүүд

Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдтой ярилцлаа. Тэрбээр “Увс аймаг иргэдийнхээ оролцоонд түшиглэсэн, ил тод, нээлттэй, төрийн албаны хүнд сурталгүй, бизнесийн орчин нь ээлтэй, төр, хувийн хэвшил хамтарч ажилладаг хөгжлийн чигийг баримтална” гэв.

-Увс аймгийн хэмжээнд

ОРОН НУТАГ

Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гарганаГ.Баяртогтох@bayartogtokh

өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Аймгийн Засаг даргын захи-рамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 84 хувьтай байна. Энэ жилийн хувьд долдугаар сараас нийт нутгаар зуншлага дээрдэж, ногооны гарц илүү сайжирсан. Хэдий зуншлага оройтож эхэл-сэн ч дэлгэр зун болж, хад лан, тэжээл бэлтгэхэд дөхөм байлаа.

12

Page 12: YНЭ: 600₮ Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч · PDF fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.02, ЛХАГВА ~ №229 (507)

Хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

◄11Аймаг 262 тонн өвсний нөөц

бэлтгэсэн. Сум болгон өөрсдийн боломж, бололцоонд түшиглэж, аюулгүй нөөцөө бүрдүүлсэн байгаа. Гэхдээ төсөв, мөнгөний хүндрэл гарч, нэмэлт төсөв батлахад хүрсэн. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд сумдын нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан. Өвөлжилтийн бэлтгэл тааруу хангасан зарим сумын орон нутгийн удирдлагад нэмэлт чиг үүрэг өгч, гүйцэтгэлд шахуу анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Үүний үр дүн гарч, бэлтгэл ажил үндсэндээ цэгцэрч байна.

-Зөвхөн аймаг, орон нутаг өвөлд анхаараад зогсохгүй малчид маань өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлаа өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин илүү хангасан гэж хэлж болно. Өнгөрсөн хаврын зуднаас малчид маань нэлээн том сургамж авсан. Тиймээс энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандаж, дор бүрнээ бэлтгэлээ сайтар хангаж байна.

-Малчдын хувьд ор логынх нь эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байгаа нь өрхийн амьжиргаанд нөлөөлж байгааг зарим малчин хэлж байсан. Иргэдтэй уулзахад ямар асуудлыг ихэвчлэн хөндөж байна вэ?

-Тийм ээ. Энэ жилийн хувьд малын гаралтай түүхий эд болох ноос, арьс шир, махны үнэ хямд байгаа нь малчдын өрхийн амьжиргаанд голлох сөрөг нөлөө

үзүүлж байна. Том зургаар нь авч үзвэл эдийн засгийн хүндрэл, одоогийн үүссэн нөхцөл байдал хот, хөдөөгийн амьдралд эрс мэдрэгдэж, иргэдийн худал дан авах чадвар муудах болсон. Бараа, бүтээгдэхүүний борлуулалт ч унасан. Сум, орон нутгийн иргэдтэй уулзаж байхад дээрх асуудлыг голдуу хэлж байна.

-Танай аймагтай хил залгаа Ховдод бог малын халдварт өвчин гарсан. Үүнээс хэрхэн сэргийлж байна вэ. Ямар арга хэмжээг авсан бэ?

-Ер нь баруун таван аймагт малын гоц халдварт өвчин гарах нь ховор. Энэ утгаараа мах, махан бүтээгдэхүүн экспортлох хамгийн боломжтой бүс нутаг гэж үздэг. Ховд аймгийн нутагт гарсан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд яаралтай зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авсан.

-Танайх БНХАУ болон ОХУ-д малын мах болон махан бүтээгдэхүүн экспортолж байгаа юу?

Хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, орон нутагт хөнгөн үйлдвэр байгуулахад анхаарч ажиллана. Ирэх дөрвөн жилд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гарахад анхаарч байгаа. Хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн залуучуудад ихээхэн боломж, бололцоо бүрдэж байна.

-Улсын төсвөөс гадна нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход хэрхэн анхаарах вэ?

-Гадаад хамтын ажиллагаагаа тэлэх хүрээнд онцгойлон анхаарч ажиллахаар зорьж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай гадаад хамтын ажиллагааны асуудлаар нэг бус удаа уулзсан. Энэ хүрээнд аймгийн цэвэрлэх байгууламжаа шинэчлэх санхүүжилтийн асуудалд дэмжлэг хүссэн. Нааштай үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.

-Улаанбаатар хоттой Увс аймаг холбогдоход хэчнээн км зам дутуу үлдээд байгаа вэ?

-220 км үлдсэн. Хөгжлийн гарц бол эрчим хүч, авто зам. Хатуу дэд бүтцийг бий болгох хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэлх хатуу хучилттай авто замын ажлыг дуусгах шаардлага бий.

-Аймгийн эдийн засгийн байдал ямар түвшинд байна вэ?

-Хүнд аймаг хүлээж авсан. Хэдий нөхцөл байдал хүндхэн ч эв нэгдэл, хоорондын хамтын ажиллагааг эрхэм болгож, үүссэн нөхцөл байдлаас өөрсдийн нөөц боломжоор богино хугацаанд гарах нь чухал байна. Бидний хувьд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг багасгах, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна. Мэдээж өргөс авсантай адил бүх асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ алдааг залруулж, ололтыг

ОРОН НУТАГ

эх үүсвэртэй, илүү таатай нөхцөлтэй зээл болон зээлийн дэмжлэг үзүүлсээр өдий хүрсэн. Гэвч эргээд харахад хүссэн үр дүнд хүрч чадаагүй байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гарсан ахиц дэвшилд тааруу үнэлгээ өгөхөөр байгаа. Энэ байдлыг ч олон хүн хэлж байна.

Манай аймагт иргэд жижиг, дунд үйлдвэрлэл тодорхой хэмжээнд эрхэлж байгаа. Гэхдээ бүгд адилхан зүйл рүү орж байгаа нь эргээд эрсдэл бий болгож, бүгд ашиггүй ажиллахад хүргэж байна. Нэг нь цэвэр усны үйлдвэр нээвэл дараагийнх нь мөн л цэвэр усны үйлдвэр байгуулж байх жишээтэй. Энэ байдлаас болж боломж, бололцоогоо өөрсдөө үгүйсгэж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийн хувьд тухайн боломжит зах зээлээ сайтар судлах нь чухал. Зээл олголтыг нэг салбар, ижил зах зээлд давхардуулалгүй олгох нь чухал.

-Увс аймгийн хувьд иргэдийн шилжилт хөдөлгөөн багассан уу?

-2008 оноос хойш иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс багассан. Орон нутагтаа ажиллах сонирхол иргэдэд байхын зэрэгцээ тодорхой хэмжээнд нүүдэл суудал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ урьдын бидний ярьдаг “их нүүдэл” одоо үндсэндээ саарч, зогссон. Нутаг, усандаа ая тухтай амьдрах, илүү бүтээмжтэй ажиллах хүсэл, тэмүүлэл илүү бэхжиж байна.

-Ажилгүйдлийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Их, дээд сургууль төгсөөд ирж байгаа залуучууд маань төрийн албанд орж ажиллах, улмаар ажлын амтыг мэдрэлгүй дарга болох сонирхол маш их байна. Даргаас өөр дамжих, туулах, туршлага хуримтлуулах, шат дараатай ахиж дэвших боломж өчнөөн бий. Ажлын байр олноор бий болгох нэг гарц нь үйлдвэр.

Б.Ганбаяр / ЗГМ©

Алдааг залруулж, ололтыг үргэлжлүүлж, урагшаа чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

оролцоонд түшиглэсэн, ил тод, нээлттэй, төрийн албаны хүнд сурталгүй, бизнесийн орчин нь ээлтэй, төр, хувийн хэвшил хамтарч ажилладаг хөгжлийн чигийг баримтална. Энэ зарчмын хүрээнд дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж байгаа.

-Танай аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бодитой ахиц дэвшил гарсан уу?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар бид зах зээлийн эдийн засагтай золгосон 1990 оноос хойш л улсаараа ярьж байгаа. Энэ хүрээнд хямд

Ам.долларын спот индекс буурлаа

99903584, 99903581

Ам.долларын спот индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ ирэх сард өсгөх магадлал буурч байна. Үүнээс үүдэн голлох валютуудтай харьцах ам.долларын ханш уруудав. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох өдөр ойртож буйгаас ам.долларын ханш савлаад байна. Голлох зургаан валюттай харьцах ам.долларын спот индекс буурч, 98.41 нэгжид хүрчээ.

Тэрчлэн газрын тосны ханш уруудлаа. WTI төрлийн газрын

тосны ханш дөрвөн хувиар өсөж, баррель нь 46.9 ам.долларт хүрэв. Хэдхэн хоногийн өмнө энэ түүхий эдийн үнэ 50 ам.долларыг даваад байсан юм. Brent-ийн ханш 1.5 хувиар буурсан. Ингэснээр баррель нь 48 ам.долларт хүрлээ. Нийлүүлэлтээ хумих олборлогчдын оролдлого мухардалд хүрч магадгүй байгаа. Үүнээс үүдэн газрын тосны ханш ийнхүү буураад байна.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1276.25 +0.2% 11/1/2016

ЦАГААН АЛТ PLA унци 981.5 +0.3% 11/1/2016

МӨНГӨ SIA унци 17.87 +0.42% 11/1/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 220.6 +0.05% 11/1/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 58 +0.44% 10/29/2016

WTI ТОС CLA баррель 46.97 +0.23% 11/1/2016

БРЕНТ COA баррель 48.3 -19.79% 11/1/2016

БЕНЗИН XBA 144.95 -1.33% 11/1/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.989 -1.22% 11/1/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 10/28/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 105.45 -14.67% 11/1/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.215 +1863.45% 11/1/2016

БУДАА RRA центнер 10.15 -0.05% 11/1/2016

БУУДАЙ WA бушель 416.25 +1.9% 11/1/2016

КАКАО CCA тонн 2643 +182826% 11/1/2016

КОФЕ KCA фунт 1.641 +15035.6% 11/1/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5189.137 -0.97 -0.02% 11/1/2016DAX INDEX DAX 10665.01 -31.18 -0.29% 11/1/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14787.27 +1.98 +0.01% 11/1/2016S&P/ASX 200 AS51 5285.898 -31.83 -0.6% 11/1/2016S&P 500 INX 2126.15 -0.26 -0.01% 11/1/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3100.492 -3.78 -0.12% 10/31/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18142.42 -18.77 -0.1% 11/1/2016TOP 20 MSETOP 10804.97 -62.54 -0.58% 10/28/2016FTSE 100 UKX 6954.22 -42.04 -0.6% 11/1/2016HANG SENG HSI 22934.54 -20.27 -0.09% 10/31/2016NIKKEI 225 NKY 17425.02 -21.39 -0.12% 10/31/2016

▼▼▲ ▼▼▼▼▼ ▼▼ ▼

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮДТухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

53.91 -0.5% 11/1/2016

0.024 +14.29% 10/31/2016

3 -4.76% 11/1/2016

0.039 +5.41% 11/1/2016

0.013 -7.69% 10/28/2016

3 -3.23% 11/1/2016

4.16 -0.48% 11/1/2016

0.35 +4.48% 10/28/2016

0.175 -2.78% 10/31/2016

0.32 -4.48% 11/1/2016

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

I АНГИЛАЛД 5 КОМПАНИЙН НИЙТ 16,487 ШИРХЭГ ХУВЬЦАА 14,181,460 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНА.АПУ ХК APU 384.24 -3.94 % 11/1/2016ГОВЬ ХК GOV 8810 0.11 % 11/1/2016МАХИМПЕКС ХК MMX 2650 0.04 % 11/1/2016ДАРХАН НЭХИЙ ХК NEH 20000 5.26 % 11/1/2016СҮҮ ХК SUU 134.06 0.04 % 11/1/2016II АНГИЛАЛД 10 КОМПАНИЙН НИЙТ 12,501 ШИРХЭГ ХУВЬЦАА 13,333,474 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНА.БАГАНУУР ХК BAN 1900 -0.52 % 11/1/2016АРИГ ГАЛ ХК EER 2250 0.40 % 11/1/2016ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 200 -4.76 % 11/1/2016ХӨХ ГАН ХК HGN 60 9.07 % 11/1/2016ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 66 9.58 % 11/1/2016МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 600 0.00 % 11/1/2016РЕМИКОН ХК RMC 57.56 14.89 % 11/1/2016ГАЗАР СҮЛЖМЭЛ ХК SUL 38000 0.00 % 11/1/2016ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 1877 -0.85 % 11/1/2016УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРХК UID 510.1 -0.00 % 11/1/2016

▼▲▲▲▲

▼▲▼▲▲

◄►▲

◄►

▼◄►

-Манай аймгийн хувьд малын мах экспортлох бүрэн боломжтой. Зах зээл болоод бусад нөхцөл нь ч нэг талаар бүрдсэн. Малчдын хувьд ч малын мах экспортлох, нийлүүлэх, улмаар орлогоо нэмэгдүүлэх хүсэл сонирхол өндөр байна. Орон нутгийн зүгээс малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилсан. БНХАУ-д тодор-хой хэмжээний малын мах экспортлох талаар яриа, хэлцэл хийж байна. Мөн ОХУ руу мах гаргах талаар харилцан ярилцаж байгаа. Баруун аймаг бол малын гаралтай өвчлөлөөр харьцангуй бага. Энэ утгаараа мал болон малын мах гарах магадлал илүү өндөр. Аймгийн удирдлагын зүгээс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гарц, боломжийг эрэлхийлж байна. Үүний нэг нь мал болон малын мах экспортлох явдал.

-Дунд хугацаанд хөгжлийн ямар бодлого түлхүү баримтлах вэ?

-Монгол Улсын 21 аймаг бүрт өөрсдийн гэсэн онцлог, давуу тал гэж бий. Увс аймаг иргэдийнхээ

Гадаад хамтын ажиллагаагаа

тэлэхэд онцгойлон анхаарна

98.000

97.000

96.000

11/01 98.467