· Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж...

36
БАТЛАВ: Буриад Улсын Тэргүүлэгч – Буриад Улсын Засгийн Газрын Тэргүүн, Зохион байгуулах хорооны дарга _______________В. В. Наговицын 2015 оны _____________ «_____» ОЛОН УЛСЫН «АЛТАРГАНА-2016» БҮХ БУРИАДЫН XII ИХ НААДМЫН УДИРДАМЖ 1.Ерөнхий зүйл Олон Улсын “Алтаргана-2016” их наадмын (цаашид Их Наадам) – буриад ардын уламжлалт ёс заншил сэргээх, сахин хамгаалах, хөгжүүлэх үндсэн гол зорилготой. Монгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны Улс болон Монгол улс, гурван гүрэнд тархан суурьшсан буриад түмний эв санаа, сэтгэл нэгдсэн их наадам болон өргөжжээ. Их наадам 2016 онд Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын 350 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдана. 2.Ерөнхий зохион байгуулагчид Буриад Улсын Засгийн Газар Буриад Улсын Ардын их хурал Бүх буриадын үндсэн соёлын эвлэл 3.Зохион байгуулагчид Буриад Улсын Тэргүүлэгчийн газар, Буриад Улсын Засгийн Газар Буриад Улсын Соёлын Яам Буриад Улсын Спортын ба Залуучуудын асуудал эрхэлсэн яам Улаан-Үд хотын Захиргаа 4.Зорилго ба шийдэх асуудал Буриад-монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний спортын төрөл, тоглоом наадмыг сэргээх, хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах, буриад ардын хэл, ёс заншил, уламжлалт өв соёл, аж амьдралын хэв маяг, зан заншлыг сахин хамгаалахад тус их наадмын үндсэн зорилго оршино. Цаашид шийдэх гол зүйлүүд: - Эх оронч сэтгэлээр хүмүүжүүлэх - Залуучуудын авьяас билгийг нээж, хөгжүүлэх - Бүс нутаг болон улс орнуудын харилцааг өргөн дэлгэр хөгжүүлэх - Угсаатны хоорондын ойлголцлыг бэхжүүлэх - Буриад орны аялал жуулчлалыг хөгжүүлэх

Transcript of   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж...

Page 1:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

БАТЛАВ:Буриад Улсын Тэргүүлэгч –

Буриад Улсын Засгийн Газрын Тэргүүн, Зохион байгуулах хорооны дарга

_______________В. В. Наговицын2015 оны _____________ «_____»

ОЛОН УЛСЫН «АЛТАРГАНА-2016» БҮХ БУРИАДЫН XII ИХ НААДМЫН УДИРДАМЖ

1.Ерөнхий зүйл

Олон Улсын “Алтаргана-2016” их наадмын (цаашид Их Наадам) – буриад ардын уламжлалт ёс заншил сэргээх, сахин хамгаалах, хөгжүүлэх үндсэн гол зорилготой. Монгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны Улс болон Монгол улс, гурван гүрэнд тархан суурьшсан буриад түмний эв санаа, сэтгэл нэгдсэн их наадам болон өргөжжээ.

Их наадам 2016 онд Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын 350 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдана.

2.Ерөнхий зохион байгуулагчид

Буриад Улсын Засгийн Газар Буриад Улсын Ардын их хурал Бүх буриадын үндсэн соёлын эвлэл

3.Зохион байгуулагчид

Буриад Улсын Тэргүүлэгчийн газар, Буриад Улсын Засгийн Газар Буриад Улсын Соёлын Яам Буриад Улсын Спортын ба Залуучуудын асуудал эрхэлсэн яам Улаан-Үд хотын Захиргаа

4.Зорилго ба шийдэх асуудал

Буриад-монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний спортын төрөл, тоглоом наадмыг сэргээх, хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах, буриад ардын хэл, ёс заншил, уламжлалт өв соёл, аж амьдралын хэв маяг, зан заншлыг сахин хамгаалахад тус их наадмын үндсэн зорилго оршино.

Цаашид шийдэх гол зүйлүүд:- Эх оронч сэтгэлээр хүмүүжүүлэх- Залуучуудын авьяас билгийг нээж, хөгжүүлэх- Бүс нутаг болон улс орнуудын харилцааг өргөн дэлгэр хөгжүүлэх- Угсаатны хоорондын ойлголцлыг бэхжүүлэх- Буриад орны аялал жуулчлалыг хөгжүүлэх- Байгал орчмын аялал жуулчлалын чанар, үр өгөөжийг сайжруулах- Уламжлалт спортын төрөл зүйлүүдийг сэргээн хөгжүүлэх- Аж амьдралын эрүүл хэв маягийг хөгжүүлэх- Буриадын уламжлалт ахуй амьдрал, өв соёлыг сахин хөгжүүлж байгааг дэмжих- Ардын уламжлалт гар урлал, уран зохиол, кино, олон нийтийн ажлын хөгжил дэвшил

ОХУ-ын бүс нутагт ямар байгааг болон гадаад улсуудад өргөн дэлгэр түгэж байгааг харуулах

- Буриад монголчуудын соёл, уламжлалыг дэлгэрүүлэх- Наадамд оролцогчидыг туршлага солилцох боломжоор хангах

Page 2:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

- Ардын уламжлалт уран бүтээлийг хөгжүүлэх

5.Зохион байгуулах зарчим

Их наадмыг Буриад Улсын Засгийн Газрын 2015 оны дөрвөн сарын 1-ны 182-р захирамжаар баталсан Их наадамд бэлтгэх болон Зохион байгуулах Үндэсний хороо хариуцан ажиллана.

Их наадам хоёр шатаар зохион байгуулагдана. Сонгон шалгаруулах 1-р шат – тухайн бүс нутаг, улс оронд суугаа буриад монголчууд 2016 оны 5-р сарын 22-нийг хүртэл эхний шатны шалгаруулалтаа хийсэн байна. Их наадмын 2-р шат – ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод 2016 оны 7 сарын 1-3 хооронд болно.

Соёл урлаг, спортын наадамд оролцох баг, тамирчид, хамтлаг, оролцогчид мэдүүлгээ 2016 оны 6 сарын 1-ээс өмнө цахим хаягаар ирүүлнэ. Харилцах утас, хаяг энэхүү удирдамжинд бий.

Буриад Улсад зохион байгуулагдах Их наадмыг зохион байгуулах хорооны зардлыг буриад улс даана. Оролцогчид хоол, байр, унааны зардлыг их наадамд баг, оролцогчоо илгээсэн тал нь өөрсдөө хариуцна.

6. Oролцогчид

Буриад Улсын аймгууд, ОХУ-ын муж, бүс нутгууд, Монгол улсын аймаг сумдууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид, бусад гадаад орон нутагт амьдарч буй буриад монголчуудын төлөөлөл оролцох боломжтой.

7. Холбоо барих утас, мэйл хаягнууд

Холбоо барих утас:Буриад Улсын Соёлын Яам: Утас: 8(3012)21-72-38, 8(3012)21-35-17, И-мэйл: [email protected] Буриад Улсын Спортын ба Залуучуудын асуудал эрхэлсэн Яам: Утас: 8(3012) 21-75-29 (факс), 21-60-42. 21-44-68; И-мэйл: [email protected]Буриад Улсын Тэргүүлэгчийн газар ба Буриад Улсын Засгийн Газрын Мэдээлэл-шинжилгээний хороо: Утас: 8(3012)21-20-85, 21-43-63, 21-36-89. И-мэйл: [email protected], [email protected], Буриад Улсын “Ардын уран бүтээлчдийн төв” ТББ И-мэйл: [email protected], Утас: 8(3012)45-59-14, 45-53-25;Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж: И-мэйл:[email protected], Утас: 8(3012)20-44-92, 8(9021)61-02-77;Буриад Улсын Үндэсний номын сан: И-мэйл: [email protected], [email protected], Утас: 8(3012)21-91-90, 21-48-57;Буриад Улсын Үндэсний номын сангийн дэргэдэх “Улсын мэдээллийн төв” (баримтат болон уран сайхны кино хариуцна): И-мэйл: [email protected], [email protected], Утас: 8 (3012) 21-48-57Буриад Улсын Үндэсний музей: И-мэйл: [email protected], Утас: 8 (3012) 21-40-08, 21-06-53.

Цахим хаяг: www . altargana . info

-оОо-

“АЛТАРГАНА-2016” ИХ НААДМЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Page 3:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Наадмын уралдаан тэмцээнүүд

- “Буриад хүний нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан- Буриад ардын дуу дуулаачдын уралдаан- Үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан;- “Дангина” гоо бүсгүй шалгаруулах уралдаан;- Ардын гар урлалын үзэсгэлэн;- “Буриад хувцас: уламжлал ба, орчин цаг” хувцас загвар зохион бүтээгчдийн уралдаан;- “Нандин бууц” буриадын амьдрал, аж ахуйг харуулах уралдаан;- Орчин үеийн буриад дуу дуулаачдын уралдаан;- Буриадын яруу найргийн наадам;- Эсээ бичлэгийн уралдаан;- Баримтат болон уран сайхны киноны наадам;- Гэрэл зургийн уралдаан;- “Алтан цаг” сэтгүүлч сурвалжлагчдын уралдаан;- Номын үзэсгэлэн, уралдаан;

Нэг. “БУРИАД ХҮНИЙ НЭГ ӨДӨР” АРДЫН АМАН ЗОХИОЛЫН ХАМТЛАГИЙН УРАЛДААН

Зохион байгуулагч: Буриад Улсын “Ардын уран бүтээлчдийн төв” ТББУралдааны зорилгууд:

Ардын уламжлалт соёл, ёс заншилуудыг сэргээх, хөгжүүлэх, өвлүүлэх, ардын аман зохиолын нандин өв уламжлалыг харуулах,

Буриадын хэл аялгуу, ардын уламжлалт аж байдал, ур ухаан, соёлыг өргөн дэлгэр хөгжүүлэх боломж олгох,

Уран сайхны бүлэг, хамтлагуудыг олон түмэнд таниулах, урамшуулах, Буриадын ардын уламжлалт ёс заншлыг харуулсан уран бүтээлийг хөгжүүлэх.

Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Ардын язгуур урлаг, угсаатны уг гарвал, аман зохиолын (Нутаг бүрийн ардын уламжлалт

жүжиг, наадмыг төлөөлөх эрхтэй) төрлөөр уран бүтээл хийдэг хамтлагууд оролцох боломжтой.20 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна.Оролцогч газар бүрээс нэг баг, хамтлаг оролцох боломжтой.Хамтлагууд гэр бүлийн уламжлалт заншил, ардын уламжлалт баяр, залуучуудын

тоглоом наадам, ард түмний аж амьдралын хэсгүүдээс зохион найруулсан жүжигчилсэн тоглолт бэлтгэж тавина. Ардын аман зохиолын төрлүүд (дуу, бүжиг, хөгжмийн зэмсэг, ерөөл, магтаалууд)-ээс заавал оруулсан байна. Уламжлал, өв соёлыг сахих, бүс нутагтаа уламжлагдаж ирсэн тоглоом наадмыг сэргээн харуулсан байдал, хувцас, хэрэглэлийн өвөрмөц онцлог, ардынхаа өв соёлыг хадгалсан байдалд гол анхаарлаа хандуулна.

Жүжигчилсэн тоглолт 20 хүртэл минут байна. Хугацаа хэтрүүлбэл үнэлгээ буурна.Ардын уламжлалт ёс заншлаар мэргэшсэн шилдэг хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн

бүрэлдэхүүн шүүн хэлэлцэнэ.Шалгуур үзүүлэлт:

Жүжигчилсэн тоглолтын онцлог, шинэ зүйл, Хамтлагуудын тоглолтын ур чадвар, авьяасыг харах, Угсаатан шинжилгийн чиглэл, Тайзны соёл, гүйцэтгэл, Уламжлалт хувцас, Тоглолтонд хэрэглэсэн ардын уламжлалт хэрэгсэл.

Уг уралдаанд оролцохын тулд 2016 оны 6-р сарын 1-ний дотор батлагдсан зааврын дагуу мэдүүлгээ цахим хаягаар ирүүлнэ. Цахим хуудсанд хамтлагуудын тоглох цагийн хуваарийг хийж оруулна. Ардын уран бүтээлчдийн төвийн [email protected] хаягаар оруулна. Уг гаргасан хуваарийг шүүгчид хэвлэж 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, ЗЦНТ гэсэн хаягаар оруулж мэдээлнэ.

Page 4:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Эхний гурван байр эзэлсэн хамтлагуудад өргөмжлөл, үнэт зүйлээр урамшуулна. Шагнал авсан хамтлагуудад “Алтаргана-2016” их наадмын өдрүүдэд Улаан-Үд хотын театрын тайзанд олон түмэнд зориулж тоглох эрхээр шагнана.

Тодруулах зүйлийг 8(301-2)45-53-25 гэсэн дугаарын суурин утсаар, 8(9021)60-30-14 дугаарын гар утсаар холбоо тогтоож аваарай. Зохион байгуулагч – Гармаева Нина Будаевна.

Олон улсын «Алтаргана-2016» их наадмын “БУРИАД ХҮНИЙ НЭГ ӨДӨР” уралдаанд орох баг,

хамтлагийн мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Хамтлагийн нэр ________________________________ 3. Аль байгууллагаас _______________________________ 4. Шуудан хаяг, утас/факс _______________________ 5. Хамтлагийн байгуулагдсан он _____________________ 6. Ахлагчийн овог, нэр, эцгийн нэр __________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, шагнал урамшуулал__________________________________________________ 8. Тус наадамд оролцох төрөл ____________________ 9. Хамтлагийн ахлагчийн гадаад паспортын бүртгэлийн (паспорт) мэдээлэл ____________________________________________________10. Гэрийн хаяг: ________________________________________11. Холбоо тогтоох утас ______________________________ 12. Гарын үсэг _____________________________ 13. Хариуцсан хүний гарын үсэг __________________14. И-мэйл:_____________________________________________

-оОо-

Хоёр: БУРИАД АРДЫН ДУУ ДУУЛААЧДЫН УРАЛДААН

Зохион байгуулагч: Буриад Улсын “Ардын уран бүтээлчдийн төв” ТББУралдааны зорилго:

Буриадын ардын баялаг өв сан болсон ардын дууг сэргээн хөгжүүлэх, буриадын ардын дуу болон нутаг усандаа дуулагдаж байгаа арга маяг, хэв заншлыг олон түмэнд сурталчилах, дэлгэрүүлэх, ард олны дунд нийтэд түгээгүй мартагдсан дуунуудыг сэргээх, шинэ дуучдыг нээн илрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, олон түмэнд таниулахад уг уралдааны зорилго оршино.

Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Их наадамд оролцож байгаа улс, аймаг, орон нутгаас дараах дөрвөн насны ангилалд нэг

хүн оруулах эрхтэй. 1 бүлэг: 7 – 14 нас 2 бүлэг: 17 – 30 нас 3 бүлэг: 31 – 50 нас 4 бүлэг: 51 наснаас дээш.Мэргэжлийн дуучид, мэргэжлийн сургууль төгссөн соёл, урлагийн мэргэжлийн

байгууллагад ажиллаж байгаа хүн оролцохгүй. Мөн урд жилүүдийн уралдаанд өөр насанд оролцож түрүүлж байсан бол дараагийн насанд оролцож болно.

Уралдаан хоёр шатаар явагдана.Уралдаанд оролцогчид хоёрдугаар шатанд давтагдахгүй гурван дуу бэлдэнэ. Ямар нэгэн

техник хэрэгслийн тусламжгүйгээр (микрофон, хөгжмийн найруулга хэрэглэхгүй) амьдаар шууд дуулна. Уралдааны гол шалгуур нь орон нутгийнхаа өвөрмөц онцлогийг илэрхийлсэн хуучны мартагдсан ардын дууг уг язгуураар нь сэргээн дуулсанд тулгуурлана.

1 дэх шат: 1. Оролцогч өөрийгөө 1 минутанд танилцуулах.

Page 5:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

2. Оролцогч нь 2 өөр дуу дуулна, нэг дуугаа ардын хөгжимтэй, нөгөөг нь хөгжмийн зэмсэггүй дуулна.

2 дахь шат: 1. Оролцогчид буриад эртний мартагдсан уртын дуу дуулах.Шалгуур үзүүлэлт:

Оролцогчийн дуулах ур дүй; Тайзан дээрх байдал, соёл; Наадмын удирдамжинд тохирох дууг сонгон дуулсан байдал; Хувцаслалт (ардын уламжлалт хувцас); Дуу төрсөн түүх (таны олж мэдсэнээр)

Уралдааны дүн гаргах:Нас насныхаа ангилалд эхний гурван байранд шалгарсан оролцогчдод Өргөмжлөл, үнэт

зүйлээр шагнан урамшуулна. Зохион байгуулах хорооноос “Арадай абдарhаа” гэсэн тусгай шагнал гардуулна. Уралдааныг хөгжим, дуу, ардын уламжлалт ёс заншлын талаар мэргэшсэн тусгай бүрэлдэхүүн шүүн тунгаана.

Уралдаанд оролцохын тулд:- Дурдагдсан зааврын дагуу мэдүүлэг өгөх;- Уран бүтээлчийн намтар, тодорхойлолт;- Цахимаар цээж зургаа оруулсан байх,

Уралдаанд оролцохын тулд 2016 оны 6-р сарын 1-нээс өмнө батласан удирдамжийн дагуу мэдүүлгийг Ардын Уран билэгийн төв ТББ-д 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, РЦНТ гэсэн хаягаар, мөн [email protected] гэсэн цахим хаягаар бүртгүүлсэн байна.

Тодруулах зүйл гарвал 8 (301-2)45-53-25, 8(9021)60-30-14, 89085914939 гэсэн утсаар холбоо бариарай. Голлон хариуцагч Дондукова Дагзама Дондуковнагаас мэдээлэл аваарай.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын “БУРИАД АРДЫН ДУУ ДУУЛААЧДЫН”

уралдаанд орох дуучдын мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Төрсөн өдөр, сар, жил _______________________________ 4. Уг гарвал_______________________ 5. Аль насны ангилалд оролцох вэ? _____________________ 6. Мэргэжил (хаана, хэзээ, ямар сургууль ямар мэргэжлээр төгссөн) __________________________________________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт ___________________________________ ______________________8. Холбоо барих утасны дугаар (заавал) _____________9. Гадаад паспортын, бүртгэлийн (паспорт) мэдээлэл _______________ 10. Гэрийн хаяг: ______________________________________ 11. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар __________________ 12. Оролцогчийн хөтөлбөр, дуулах дууны нэр: ________________________ ________________________________________________________________________13. Хөгжимчний овог, нэр (эцгийн нэр бүтнээр)______________________________________________________14. Мэдүүлэг гаргасан огноо: он, сар, өдөр: 2016 оны _______ сарын «___»15. Таны аж амьдаралд учирсан сонин үйл явдал (гэр бүлийн хүрээний биш):___________________________________________________

-оОо-

Гурав: ҮЛГЭРЧ, ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УРАЛДААН

Page 6:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Зохион байгуулагч: Буриад Улсын “Ардын уран бүтээлчдийн төв” ТББУралдааны зорилго:

Үлгэрч, магтаалчдын өв уламжлалыг хөгжүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэхэд туслах,

Шилдэг үлгэрч, туульч, магтаалчдыг нээн илрүүлэх, тэдний авьяас ур чадварыг дээшлүүлэх,

Ардын аман зохиолын баялаг өв санг хойч үедээ таниулах, дэлгэрүүлэх Шилдэг ардын авьяастнуудын уулзалт ярилцлага, зөвлөгөө авах, бие биедээ арга

туршлагаа зааж өвлүүлэх, шинээр үлгэр, ерөөл, магтаалыг олны хүртээл болгох.Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Үлгэр, тууль хайлагч, ерөөлч, магтаалчид, буриадын магтаал шүлэг (магтаал, цол

дуудах, буриадын сурын уухай буюу бар барлаач нар) хэлдэг билэг авьяастнууд хоёр насны ангиллаар уралдаанд оролцох боломжтой.

1 дэх насны бүлэг – 7 – 18 нас хүртэл,2 дахь насны бүлэг – 19 дээш насныхан.Уралдаан нэг шаттай зохион байгуулагдана. Оролцогч бүр нэг үлгэрийн хэсгээс уран

гоёор, сайхан найруулгатайгаар ярих (10-15 минут), мөн ерөөл, магтаал, туулиас өөрийн сонголтоор уншина (3 минутанд багтсан байна). Нутаг нутгийн онцлогийг бүрэн илэрхийлсэн байвал зохино. Морин хуур, аман хуур зэрэг ардын хөгжмийн зэмсэгийг хэрэглэж болно. Хуурцагт шингээсэн элдэв төрлийн бичлэг хэрэглэж болохгүй. Оролцогчдын дарааллыг сугалаагаар шийднэ.

Уралдаанд оролцогчдыг ардын уламжлалт зан заншил, ардын аман зохиолоор мэргэшсэн туршлагатай уран бүтээлч, хүмүүс шүүн тунгаана.

Шалгуур үзүүлэлт: Өөрийн уран чадварыг бүрэн харуулж, үзэгчдийн сэтгэлд хүртэл гүйцэтгэсэн байдлаар,

тухайн үлгэр домгийн орчинд хүмүүсийг оруулж чадсан чадвараар, Үг хэллэгийн уран яруу байдал, зөв дуудах, ярих чадвар болон хөгжмийн уран чадварыг

харгалзана. Оролцогчийн дахин давтагдашгүй байдлыг үнэлнэ, Жүжиглэлт, уран чадварыг харгалзана, Хувцас хэрэглэл

Эхний байранд шалгарсан шилдэг гурван оролцогчийг Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулна.

Уг уралдаанд оролцохын тулд 2016 оны 6 сарын 1 хүртэл батлагдсан удирдамжийн дагуу мэдүүлгээ мэдүүлгийг Ардын Уран билэгийн төв ТББ-д 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, РЦНТ гэсэн хаягаар, мөн [email protected] гэсэн цахим хаягаар бүртгүүлсэн байна. 8(301-2)45-51-35, 45-56-40 дугаарын хотын суурин утсаар, 8(9021)60-30-14 дугаарын гар утсаар холбоо барьж болно. Гол зохион байгуулагч нь – Токуренова Нина Гармаевна.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын ҮЛГЭРЧ, ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН

уралдаанд орох дуучдын мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Төрсөн өдөр, сар, жил _______________________________ 4. Уг гарвал_______________________ 5. Ажилладаг, сурдаг газар _____________________ 6. Албан тушаал__________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт _________________________________________________________8. Уралдаанд оролцох хөтөлбөр __________________9. Мэдээлэл авсан газар (Овог, нэр, эцгийн нэр, аль хэвлэл)_______________________________________________________ 10. Гадаад паспортын, бүртгэлийн (паспорт) мэдээлэл _______________ 11. ИНН ______________________________________

Page 7:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

12. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар __________________ 13. Гэрийн хаяг ________________________ 14. Холбоо барих утасны дугаар ________________________15. Гарын үсэг ______________________________16. Хариуцлагатай албан тушаалтны гарын үсэг ___________________17. И-мэйл: _____________________________________________18. Таны аж амьдаралд учирсан сонин үйл явдал (гэр бүлийн хүрээний биш):___________________________________________________

-оОо-

Дөрөв: “ДАНГИНА” ГОО БҮСГҮЙ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Зохион байгуулагч: Буриад Улсын “Ардын уран бүтээлчдийн төв” ТББУралдааны зорилгууд:

Буриад ардын уламжлалт соёл, зан заншил, хэл судлал, уран бүтээлд залуучуудын анхаарлыг хандуулах, гоо сайхныг мэдрүүлэх,

Буриадын гоо бүсгүйг шинээр тодруулах, эрхэмлэн өргөмжилж, алдаршуулах; Залуучуудын ардын өв соёлоо эрхэмлэх, хөгжүүлэхэщ санал санаачилгыг нь дэмжих,

урамшуулах.Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Уралдаанд оролцогч орон, бүс нутаг бүрээс 16-аас 20 хүртэл насны нэг нэг охин оролцох

боломжтой. Буриад хэлээр сайн ярьдаг байх ёстой. Уралдааны шат:

1 дэх өдөр. 10:00 цагаас – Сонгон шалгаруулалт, 2 дахь өдөр. 10:00 цагаас – Төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах. 

Шалгуур үзүүлэлт:  Өөрийн танилцуулгыг давтагдашгүй өвөрмөц байдлаар хийх, Царай зүсний гоо сайхан байдал; Буриад хэл аялгуу, ёс заншил, уламжлалт ёс журмаа хэр сайн мэдэх вэ; Оюун ухаан, сэтгэл зүрхний нандин байдал; Дуулж, бүжиглэх чадвар. 

Уралдааны явц, шалгаруулалт: 1. “Магтан дуулая уг гарвал, нутаг усаа”. Өөрийнхөө тухай, төрсөн нутаг, уг гарвал

удам судрынхаа тухай уран яруу шүлгээр, дуу хуур, үлгэр туульсаар чимэглэн уран гоё байдлаар онц сонирхолтой хэлбэрээр харуулна. Оролцогч нь нутаг орныхоо өвөрмөц байдлыг илтгэсэн уламжлалт хэв загварыг хадгалсан үндэсний хувцастай байна. 3 минутанд багтааж гүйцэтгэнэ.

2. “Сэдьхэлэй баяр”. Үндсэн бүжиг гүйцэтгэнэ. Тус бүжгийн аялгууг хуурцаг, зөөврийн диск, CD-нд бичигдсэн байна. Хоёр минутанд гүйцэтгэнэ. 

3. “Оюун ухаанай уута”. Буриад ардынхаа түүх, ёс заншил, зан үйл, угсаатныхаа идээ ундааны тухай мэдлэгээр уралдана.

4. “Аялга дуумни”. Буриад дууны тэмцээн. Цаг нь – 3 минут хүртэл.5. “Һаргама толон”. Үдшийн гоёлын хувцас, зүүсгэлтэй (Өнөөгийн буриад хувцас, засал,

чимэглэл зүүж, үс зүсээ сайхан засаж, янзлах) үзүүлбэр харуулах.Эхний байруудад шалгарсан гурван оролцогчийг Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр

шагнана.Уралдаанд оролцогчдыг ардын уламжлалт ёс заншил, зан үйлийн тухай мэргэшсэн,

шилдэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн хэлэлцэнэ.Мэдүүлэг өгөх хугацаа:Тус уралдаанд оролцохын тулд 2016 оны 6 сарын 1 хүртэл хугацаанд батлагдсан зааврын

дагуу мэдүүлгээ бэлтгэж 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, РЦНТ хаягаар Ардын уран бүтээлчдийн төв ТББ-д [email protected] гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Утасны

Page 8:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

дугаар: (83012) 45-57-44, 45-51-35, 8(950)380-11-75. Голлон хариуцагч нь – Цыремпилов Алексей Станиславович.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын“ДАНГИНА” ГОО БҮСГҮЙ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД

оролцох тухай мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Төрсөн өдөр, сар, жил _______________________________ 4. Уг гарвал_______________________ 5. Ажилладаг, сурдаг газар _____________________ 6. Албан тушаал__________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт _________________________________________________________8. Уралдаанд оролцох хөтөлбөр __________________9. Мэдээлэл авсан газар (Овог, нэр, эцгийн нэр, аль хэвлэл)_______________________________________________________ 10. Гадаад паспортын, бүртгэлийн (паспорт) мэдээлэл _______________ 11. ИНН ______________________________________ 12. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар __________________ 13. Гэрийн хаяг ________________________ 14. Холбоо барих утасны дугаар ________________________15. Гарын үсэг ______________________________16. Хариуцлагатай албан тушаалтны гарын үсэг ___________________17. И-мэйл: _____________________________________________18. Таны аж амьдралд учирсан сонин үйл явдал:___________________________________________________

-оОо-

Тав: АРДЫН ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Зохион байгуулагч: Буриад Улсын Ардын уран бүтээлчдийн төв ТББҮзэсгэлэн-уралдааны гол зорилго:

Евро азийн бүс нутагт төвлөн амьдарч буй бүх буриад монголчуудын уран баримал, гар урлал, ардын урлалын шилдэг уран бүтээлчдийг тодруулах, уран бүтээлийг нь олон нийтэд түгээх, сурталчилах,

Уран барималч, ардын гар урлал, дархачууд, уран бүтээлчдийн шинэ залуу халааг тодруулах,

Буриад ардын уран дархачуудын цогцолбор байгуулах, Буриадын бүс нутаг, аймаг орон, гадаад оронд тархан суусан буриад дархад, гар

урлаачид, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бий болгох, харилцааг өргөжүүлэх, Уран дархан, гар урлал, уран бүтээлчдийн ур чадвар, авьяасыг хөгжүүлэх, мэргэжлийг

дээшлүүлэх,Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Үзэсгэлэнд оролцогчид:

Уран барималч ба ардын гар урлал бүтээгчид, Уран баримал урлал ба ардын гар урлал бүтээгчдийн нэгдэл, Уран баримал урлал ба ардын гар урлал эрхэлдэг бүлгэм. 

Тавигдсан уран бүтээлийн уран сайхны чанар, шинэлэг санаа, өвөрмөц байдал нь үзэсгэлэн-уралдаанд оролцох, шалгарах гол нөхцөл болно.

Page 9:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Дараах чиглэлүүдээр буриадын гар урлалын дархчууд, уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл үзэсгэлэнд тавигдаж болно:

Модоор урлаж, сийлж, үйсээр хийсэн гар урлалын бүтээлүүд; Төмрөөр давтаж, цутгаж, сийлж хийсэн уран бүтээл; Бүс даавуу, зөөлөн эдээр хийсэн уран бүтээл (булгиар, арьс, эсгий, адууны дэл, сүүл, бүс

даавуу, торго, зээгт наамал); Буриад уран зураг; Угсаатны шинж агуулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлс; 

Үзэсгэлэн-уралдаанд оролцогчид өөрсдийн бүтээлээр үзэгчдийн өмнө үзэсгэлэнд дэлгэн үзүүлнэ. Тэгэхдээ уран дархчууд нь дархныхаа хэвт хувцастай, уран бүтээлээ дархлах багаж, хэрэгсэлтэй, бүтээлээ дэлгэн үзүүлэх бэлтгэлтэй байх ёстой.

Оролцогч бүр үзэсгэлэнд дэлгэсэн уран бүтээлийнхээ тухай тайлбарлаж ярина. (5 минут хүртэл)

Үзэсгэлэн-уралдааны дүнг гаргахдаа гар урлал, уран бүтээлийн талаарх өндөр мэдлэг, чадвартай шүүгчдийн баг уралдааны удирдамжинд заасан төрлүүдээр 3-3 шилдэгийг тодруулж, Өргөмжлөл, үнэт зүйлээр шагнан урамшуулна.

Мэдүүлэг өгөх хугацаа:Тус уралдаанд оролцохын тулд 2016 оны 6 сарын 1 хүртэл хугацаанд батлагдсан зааврын

дагуу мэдүүлгээ бэлтгэж 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, РЦНТ хаягаар Ардын уран бүтээлчдийн төв ТББ-д [email protected] гэсэн цахим хаягаар ирүүлнэ. Утасны дугаар: 8(3012) 45-55-82, Гол зохион байгуулагч нь – Эрдынеева Саржана Дашинимаевна.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын“АРДЫН ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” уралдаанд оролцох

хүмүүсийн мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Төрсөн өдөр, сар, жил _______________________________ 4. Уг гарвал_______________________ 5. Ажилладаг, сурдаг газар _____________________ 6. Албан тушаал__________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт _________________________________________________________8. Мэдээлэл авсан газар (Овог, нэр, эцгийн нэр, аль хэвлэл)_______________________________________________________ 9. Гадаад паспортын, бүртгэлийн (паспорт) мэдээлэл _______________ 10. ИНН ______________________________________ 11. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар __________________ 12. Гэрийн хаяг ________________________ 13. Холбоо барих утасны дугаар ________________________14. И-мэйл: _____________________________________________15. Өмнө нь гаргасан амжилт ________________________16. Таны аж амьдралд учирсан сонин үйл явдал: ___________________________________________________

-оОо-

Зургаа: “БУРИАД ХУВЦАС: ЁС ЗАНШИЛ БА ОРЧИН ЦАГ” ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН УРАЛДААН

Зохион байгуулагч: Буриад Улсын Ардын уран бүтээлчдийн төв ТББУралдааны гол зорилгууд: 

- Буриад монголчуудын уламжлалт хувцас урлах, эсгэх, оёх арга маягт угсаатныхаа

Page 10:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

өвөрмөц онцлог, ёс заншлыг хадгалах, хөгжүүлэх, залуу хойч үеэ ардын олон зуун жилдээ уламжилж ирсэн зан заншилд сургах, хүмүүжүүлэх;

- Уламжлалт дээл хувцасны загварыг шинэчлэн зохиох, оёх үйлийг хөгжүүлэх;- Буриадын уламжлалт хувцсанд хамаарах, элдэв чимэг зүүсгэл, гоёл чимэглэлийг хийх,

орчин үеийн нөхцөлд тохирсон шинэ загвар хэв маягийг урлах, бүтээх;- Нутаг нутгийн буриад угсаатны жилийн дөрвөн улиралд өмсөх хувцасны хэв маяг,

загварын онцлог, ялгааг тод харуулах;- Хувцас урлах, эсгэх ба оёх талаар авьяаслаг шинэ урлаачдыг нээж илэрүүлэх.

Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Мэргэжлийн загвар зохион бүтээгчид, хувцасны салон, оёдлын газрууд, хувь уран

бүтээлчид уралдаанд оролцоно. Орчин үеийн хувцас загварын уралдаан нь дараах зааврын дагуу байна:

- Уламжлалт хувцас;- Орчин үед тааруулсан хувцас;- “Өнө эртний хэв” загварын хувцас.

Уламжлалт хувцасыг тайзан дээр энгийн хүмүүс, оролцогч үзүүлнэ. Харин орчин үед шинэ загварын хувцас болон өнө эртний хэв загварыг харуулсан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгч, эмэгтэйчүүд өмсөж харуулахыг анхааруулж байна.

Уралдааны удирдамжийн дагуу төрөл тус бүрт 3-3 хүнийг шалгаруулж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Уралдаанд оролцогчдын зохион бүтээсэн хувцас, түүний өнгө үзэмжийг ардын уламжлалт соёлын талаар мэргэшсэн, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн баг шүүн явуулна.

Шалгуур үзүүлэлт: - Хувцас загварын орчин үеийн хэв маягуудын онцлогийг үндсэн хувцсандаа тохируулан

оруулсан байх;- Хувцасны ур хийцний хувьд гоёмсог, оёдол цэвэр байх;- Өнгөний зохицол таарсан, тохирсон байх;- Уламжлалт хэв маягаа харуулсан гоёл, зүүтгэл, чимэглэл бүхий, малгай, гутал нь таарсан

өнгө үзэмжтэй байх;Уралдаанд орсон бүтээлүүдийг 10 хүртэл оноогоор дүгнэнэ.Мэдүүлэг өгөх хугацаа:Тус уралдаанд оролцохын тулд 2016 оны 6 сарын 1 хүртэл хугацаанд батлагдсан зааврын

дагуу мэдүүлгээ бэлтгэж 670031, Улаан-Үд хот, Красногвардийн гудамж, 32, РЦНТ гэсэн хаягаар Ардын уран бүтээлчдийн төв ТББ-д ирүүлэх болон [email protected] цахим хаягаар ирүүлнэ. Утасны дугаар: (83012) 45-55-82. Гол хариуцагч нь – Чимитова Маргарита Лудуповна.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмынЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН

“БУРИАД ХУВЦАС: ЁС ЗАНШИЛ БА ОРЧИН ЦАГ”уралдаанд оролцох хүмүүсийн мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Төрсөн өдөр, сар, жил _______________________________ 4. Уг гарвал_______________________ 5. Ажилладаг, сурдаг газар _____________________ 6. Албан тушаал__________ 7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт _________________________________________________________8. Мэдээлэл авсан газар (Овог, нэр, эцгийн нэр, аль хэвлэл)_______________________________________________________ 9. Гадаад паспортын, бүртгэлийн (паспорт) мэдээлэл _______________ 10. ИНН ______________________________________ 11. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар __________________ 12. Гэрийн хаяг ________________________

Page 11:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

13. Холбоо барих утасны дугаар ________________________14. Гарын үсэг ________________________15. Хариуцсан хүний гарын үсэг ________________________16. И-мэйл: _____________________________________________

-оОо-

Долоо. “НАНДИН БУУЦ” БУРИАДУУДЫН ХУВИИН АЖ БАЙДАЛ,АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Зохион байгуулагч: Буриад Улсын Ардын уран бүтээлчдийн төв ТББ1. Ерөнхий зааврууд

1.1. Буриадуудын хувийн аж амьдрал болон аж ахуйгаа хэрхэн эрхэлж явааг олон түмэнд дэлгэн харуулах ажиллагаа олон улсын “Алтаргана-2016” их наадмын үед зохион байгуулагдана.

1.2. Энэхүү арга хэмжээг Буриад Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Буриадын Шинжлэх ухааны төв, В.Р.Филиппын нэрэмжит Буриадын Хөдөө аж ахуйн академи, “Буриад орны хөдөө аж ахуй эрхлэгчдийн холбоо”, Буриад Улсын Ардын уран бүтээлчдийн төв ТББ-ууд хамтран зохион байгуулна

1.3. “Буриадуудын уламжлалт ахуй соёл, аж амьдралын хэв маягийн өнөө ба ирээдүй” гэсэн асуудлаар дугуй ширээний ярилцлага болно. Оролцогчид нутаг нутгийнхаа буриадуудын аж амьдралын өнөөгийн байдлыг 20 минутанд багтааж баримтат кино, нэвтрүүлэг, дүрс бичлэг хийж харуулна.

1.4. Дугуй ширээний ярилцлагад аж ахуй эрхлэгчид, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, сэтгүүлч, мэдээллийн ажилтнууд оролцоно.

2. Уралдааны зорилго, мөн чанар:2.1. Хөдөө аж ахуй эрхлэгчид, малчдынхаа өнөөгийн байдлыг мэдэж, бусдад үлгэр

жишээ болох мал аж ахуй эрхлэгчдийг алдаршуулах, олон нийтийн анхаарлыг уламжлалт ахуй соёл, нүүдлийн аж амьдралд хандуулах.

2.2. Уралдааны зорилго:– Мал аж ахуй эрхлэгчид, малчдын аж амьдралын үр ашигтай талыг харуулах; – Хөдөөний малчдыг олон нийтэд зөв талаас нь таниулах, сурталчилах;– Хөдөө хувийн аж ахуй эрхэлж байгаа малчид, бүлгүүдэд мэдээллийн шинэ онол

аргуудыг танилцуулах, цахим орчин, интернэтээр хангах, аж амьдрал, аж ахуй эрхлэхэд нь хэрэгцээт зүйлээр хангахад туслах;

– Газрын ашиг шимийг үр ашигтай хүртэх, хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, байгал, экологид хоргүй технологи хэрэглэх, хөдөө аж ахуйн шинэ онол арга зүйг оновчтой, үр дүнтэйгээр нэвтрүүлэхэд туслах.

3. Уралдааны бэлтгэл болон шалгаруулах явц:3.1. Үзэсгэлэн-уралдаан 2015 оны есөн сарын нэгнээс гурван үе шатаар зохион

байгуулна.1 дэх шат, үе – 2015 оны есөн сарын нэгнээс дүрс бичлэгээр жилийн дөрвөн улирлын аж

байдлаа буулгах, дүрсжүүлэх;2 дахь шат, үе – 2016 оны зургаан сарын 1 хүртэл дүрс бичлэгээр буулгасан бичлэгтээ

тайлбар, илтгэл бэлтгэнэ;3 дахь шат, үе – уралдаан, үзэсгэлэнд оролцох тухай мэдүүлгээ 2016 оны зургаан сарын

6-ныг хүртэл өгнө. Шалгаруулалтыг 2016 оны зургаан сарын 7-30-ны дотор хийж, уралдааны дүн гарна.

3.2. Аж ахуй эрхлэх үр ашиг. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэхийн ашиг тус.3.2.1. Аж ахуй эрхлэх хашаа, хорооны цэвэр, цэмцгэр байдал, аж ахуйгаа хүний нүдэнд

харагдахаар өөд нь татсан байдал, бусдад үлгэр жишээ болсон байдлыг харуулах;3.2.2. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд гаргаж олсон

ашиг нь өмнөх жилийнхээс дээшилсэн байдлыг харуулах;

Page 12:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

3.2.3. 2014-2015 онуудад шинээр бий болгосон ажлын байр, бүтээн босгосон зүйлс;3.2.4. Хувийн аж амьдрал ба аж ахуй эрхлэхдээ өнөө үеийн онол, арга барилыг хэрэглэж

байгаа байдал, олон нийтэд түгээсэн туршлага;3.2.5. Адуу малын тоо толгой өсөлт;3.2.6. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өнөө үеийн онол, туршлагыг нэвтрүүлсэн байдал;3.2.7. Түүхий эд боловсруулах ба худалдах ур чадвар.3.3. Аж ахуй эрхлэгчдийн өнөөгийн байдал3.3.1. Амьдардаг гэр, байшин, хашаа хороо, бусад барилга, байшингуудаа цэвэр цэмцгэр,

орчин үеийн байдалд нийцүүлэн тохижуулсан байдал;3.3.2. Хүний эрүүл мэндэд хоргүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа

байдал, тэднийг хэрэглэх орчин үеийн онол, туршлагууд;3.3.3. Аж ахуй эрхлэхдээ орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн байдал.3.4. Аж ахуй эрхлэгчийн гэр бүлийн байдал3.4.1. Аж ахуй эрхлэгчийн гэр бүлийн байдал, ам бүл;3.4.2. Гэр бүлийн хүүхдийн тоо, тэдний хүмүүжил, ажил амьдралын байдал;3.4.3. Аж ахуй эрхлэхэд ах дүү, төрөл садны холбоо, туслах үйл;3.4.4. Аж ахуй эрхлэгчийн гэр бүлд үе дамжиж ирсэн нандин өв, уламжлал, ахмад

настнаа хүндлэх ёс;3.4.5. Аж ахуй эрхэлдэг гэр бүлийн нийгэм олон нийтийн идэвх, санаачилга, нутаг

орныхоо хүмүүсийн аж амьдралд оруулсан хувь нэмэр, үр нөлөө.4. Олон улсын “Алтаргана-2016” наадамд оролцох улс, бүс, аймаг бүр нэг аж ахуй

эрхлэгчийг оролцуулах боломжтой.1. Хөдөө аж ахуй эрхлэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг нэг хүнийг олон улсын

“Алтаргана-2016” их наадамд оролцож байгаа бүс, аймаг, орондоо албан ёсны бүртгэлтэй хувь хүн, аж ахуй нэгжүүдээс оролцуулна.

2. Үзэсгэлэн, уралдаанд оролцоход хэрэгтэй зүйлүүд:- мэдүүлэг;- танилцуулга, илтгэл;- аж ахуй болон гэр бүлийнхээ аж амьдрал байдлыг бүх талаас нь харуулсан бичлэг, дүрс

зургууд.3. бэлтгэсэн материал, баримтаа зохион байгуулах газарт цаасаар болон цахимаар

илгээсэн байна..– Баримт, мэдээлэл, материалаа цахимаар илгээхдээ Word-д оруулж, дараах хаягаар

илгээгээрэй: [email protected]. Оролцогчдын илгээсэн баримт мэдээлэл нь шалгаруулалтнаас өөр газарт түүний

зөвшөөрөлгүй хэрэглэхгүй.5. Уралдаан зохион байгуулагчид:5.1. Уралдаанд оролцох асуудлаар хүмүүст мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх, харилцан

зөвшилцөх ажлыг хийнэ,5.2. Уралдаанд оролцохоор явуулсан мэдээ, баримтуудыг эмх цэгцэнд оруулах, 5.3. Бэлтгэл ажил хангах хүрээнд:– Тусгай томилсон шүүгчийн бүрэлдэхүүн ирсэн мэдээллийг нягталж, шүүн тунгаана;– Уралдааны дүнгийн талаар олон нийтэд зориулсан мэдээллийг бэлтгэж тараах, хэвлэл

мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл бэлтгэж өгөх.Уралдааны бэлтгэл ажлыг хангаж, уралдааныг ивээн тэтгэгч олоход туслах5.4. Уралдаанд байр эзэлсэн хүмүүсийн шагнал гардуулах арга хэмжээг зохион

байгуулах.6. Уралдааныг зохион байгуулах ба дүн гаргах6.1. Уралдааныг тусгай шүүгчид шүүн тунгааж, байр эзлүүлэн шилдэг 3 хүнийг

тодруулж, байр эзлүүлнэ.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын“НАНДИН БУУЦ” БУРИАДУУДЫН ХУВИИН АЖ БАЙДАЛ

БОЛОН АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Page 13:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

уралдаанд оролцох хүмүүсийн мэдүүлэг

Илтгэгч ___________________________________________Хувийн аж ахуйтны хаяг (улс, бүс, аймаг, сум) ___________________________________________________________Оршин суугаа газар _______________________________________Шуудангийн хаяг __________________________________________Утасны дугаар (Гэрийн болон гар утас) ___________Цахим хаяг ____________________________________________Хувийн аж ахуйн дарга, тэргүүний овог, нэр, эцгийн нэр _____

-оОо-

Найм. ОРЧИН ҮЕИЙН БУРИАД ДУУНЫ УРАЛДААН

1.Ерөнхий заавар1.1. Уралдааныг зохион байгуулагч – “П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжим бүжгийн

коллеж.1.2. Мүрысөөнэй зорилгонууд:Орчин үеийн дуунуудыг хөгжүүлэх, уран сайхан, уран чадварыг нь дээшлүүлэх,

дуулаачдын ур чадварыг хөгжүүлэх, шинэ залуу дуучдыг дэмжих, авьяастай залуучуудыг нээж гаргах зорилгоор уг уралдаан зохион байгуулагдана.

Уралдааны зорилго: буриадуудын орчин үеийн дуу дуулаачид, уран бүтээлчдийн залуу халааг тодруулах, соёл, ур чадвараас нь суралцах, зохиолын дууг дэлгэрүүлэх, шинэ дуучид болон хамтлагуудыг тодруулах ба аль болохоор дэмжлэг үзүүлэх, улс хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дуу хөгжим зохиох арга туршлагаасаа суралцах, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих.

2. Уралдааны дүрэм, журам:2.1. Авьяастай дуучид, уран бүтээлчид хэн ч байсан уралдаанд оролцох эрх нь нээлттэй.2.2. Уралдаан дараах зүйлүүдээр зохион байгуулагдана:2.2.1. Орчин үеийн (эстрад) буриад дуу дуулаачид;2.2.2. Орчин үеийн буриад дуу зохиогчид;2.2.3. Дууны клип2.3. Орчин үеийн буриад дуу дуулаачид дараах хоёр насны ангиллаар оролцоно:

1 бүлэг – 7 - 14 нас; 2 бүлэг – 17 наснаас дээш.

2.4. Уралдаанд оролцогчид хоёр өөр төрлийн дуугаар оролцоно.2.5. “Орчин үеийн буриад дуу зохиогчид” гэсэн уралдааны зааварт 2014 оноос эхэлж,

түүнээс хойш зохиогдсон дуунууд орно. Энэ уралдаанд хөгжмийн зохиолчид, дууны шүлэг, яруут найраг зохиогчид оролцоно. Хөгжмийн зохиолчид нь дууныхаа ая, хөгжмийг үгтэй нь хамт Finale, Sibelius гэсэн програмаар бичиж ирүүлнэ. Дууныхаа үгийг цаасаар болон цахимаар зохион байгуулах хороонд ирүүлнэ.

2.6. “Дууны клип” гэсэн төрлийн удирдамжинд зааснаар мөн 2014 оноос эхлэж, түүнээс хойш хийсэн дуу, клип хамаарна. Дуу буриад хэлээр бичигдсэн байх ёстой. Дууны клипээ 2016 оны нэг сарын нэгнээс дөрвөн сарын 30 болтол [email protected] гэсэн цахим хаягаар ирүүлэх ёстой. Уралдаан зохион байгуулагчид 2016 оны таван сарын нэгнээс зургаан сарын 30 болтол тэр дууны клипийг нь www.altargana.info цахим хуудсанд байршуулах бөгөөд олон нийтээс хэр дэмжлэг авсан тоогоор нь шүүнэ.

2.7. Уралдаанд оролцогчид энд дурдсан төрлүүдэд оролцохдоо өөрийн зохиосон, зохиогчийн эрх бүхий дуугаар оролцоно. Зохиогчийн эрхтэй холбоотой гарч болзошгүй аливаа эрсдэл, асуудлыг оролцогч талууд өөрөө хариуцна.

2.8. Бүх оролцогчид урлагийн хувцастай байхаас гадна амьдаар дуулна. Ямарваа нэгэн бичлэг ашиглахгүй.

Page 14:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

2.9. Уралдааныг шүүх шалгуур: Дуулаачийн уран чадвар; Дуу, уран бүтээлийн бусдаас ялгарах онцлог, шинэлэг байдал; Тайзны соёл, уран бүтээлчийн авьяас, ур чадвар. Дууны уран бүтээлийнхээ утга учрыг бусдад ойлгуулах чадвар.

2.10. Хөгжмийн зохиолчдыг шалгаруулах журам::Уламжлалт хөгжмийн зэмсгийн онцлогийг илэрхийлсэн байдал, хөгжмийн ур хийц, арга

маягаараа бусдаас ялгарсан байх; Утга санаа илэрхийлсэн, түүндээ тохирсон байх; Дууны үг нь яруу тансаг, утга төгөлдөр байх; Хөгжмийн зохиолчийн ур чадварыг илтгэх, бусдаас ялгарах байдлыг харуулсан байх; Шинэлэг байх, бусдаас өвөрмөц байдлаараа ялгарах тал; Дууны үг нь яруу тансаг, дахин давтагдашгүй байх.

2.11. “Орчин үеийн (эстрад) буриад дуу дуулаачид” ба “Орчин үеийн буриад дуу зохиогчид” гэсэн уралдааны төрөл тус бүрд 3-3 шилдэг оролцогчийг тодруулж, тэдэнд Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулж, шагнана. Мөн “Дууны клип” гэсэн төрөлд нэг л шилдэг оролцогчийг тодруулж, шагнал, урамшуулал олгоно.

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын ОРЧИН ҮЕИЙН БУРИАД ДУУНЫ УРАЛДААНД

оролцох хүмүүсийн мэдүүлэг

1. Улс, бүс, аймаг, орон нутаг _____________________ 2. Оролцогчийн овог, нэр (эцгийн нэр бүтнээр) _______________3. Ямар төрөлд оролцох _______________________________ 4. Ажилладаг, сурдаг газар _____________________ 5. Албан тушаал__________ 6. Дуучны болон чуулга, хамтлагийн төрсөн болон байгуулагдсан он, сар_________________________________________________________7. Уралдаан, тэмцээнд оролцсон байдал, гаргасан амжилт _________________________________________________________8. Удирдагч багшийн овог, нэр ____________________________9. Нэг дэх дуу – дууны нэр

– Хөгжмийн зохиолч– Үгийг зохиогч– Хөгжмийн найруулга хийсэн хүн– Дууны үргэжлэх хугацаа– Дуу зохиосон он, сарХоёр дахь дуу – дууны нэр– Хөгжмийн зохиолч– Үгийг зохиогч– Хөгжмийн найруулга хийсэн хүн– Дууны үргэжлэх хугацаа– Дуу зохиосон он, сар

10. ИНН ______________________________________ 11. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар ____ 12. Гэрийн хаяг ________________________ 14. Холбоо барих утасны дугаар15. Гарын үсэг ____________________________16. Хариуцсан хүний гарын үсэг _____________

Уралдаанд оролцохын тулд дараах зүйлийг бүрдүүлнэ:– Мэдүүлэг (1 дэх хавсралтаар) 2016 оны зургаан сарын 1 хүртэл дараах хаягаар явуулна:

Буриад Улс, Улаан-Yд хот, Ялалтын өргөн чөлөө, 17, суурин утас/факс 8(3012) 20-44-92; 8(3012) 20-04-40, гар утас 8 902 1 61 02 77, цахим хаяг – E-mail: [email protected]

– Оролцогчийн гадаад паспортын зурагтай нүүрний хуулбар;– Товч намтар;

Page 15:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

– Уран сайхны аргаар авахуулсан гэрэл зураг (3 ширхэг байх);– Цахим хаягаар дууны хөгжмийн фонограмыг – оролцогчийн овог, нэр, эцэгийн нэр

зэргийг тодорхой бичиж илгээнэ. Мөн хамтлагийн нэр, дууны үг, хөгжим зохиогчдыг тодорхой дурдана;

– “Дууны клип – Видеоклип” уралдаанд оролцогчид бүтээсэн дууныхаа клипийг ирүүлнэ.

Ес. БУРИАД ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ

Наадмыг зохион байгуулагч: Буриад Улсын Үндэсний номын санСанаачилга ба зорилго: Энэ наадам буриад хэлээр бичдэг авьяаслаг залуу уран шүлэгч, яруу найрагчдыг тодруулах,

шилдэг шүлэг зохиолыг хэвлэх, уран бүтээлээ туурвих, олон түмэнд хүргэх, алдар хүндэд хүрэхэд нь туслах зорилгоор зохион байгуулж байна.

Наадам олон түмэнд нээлттэй зохион байгуулагдана. Буриад хэлээр бичдэг авьяаслаг шүлэгч, яруу найрагчдыг ард олон таниулах, алдаршуулах.

Наадмыг зохион байгуулах журам:Буриад соёл, хэл, уг гарвал, уламжлалт заншил болон буриадуудын өнөө үеийн амьдралд

холбоотой шүлгүүд байна.Оролцогч орон нутаг бүрээс буриад хэлээр бичдэг, орон нутгийнхаа урьдчилсан шатны

наадмаас шалгарсан 1-3 шүлэгч, яруу найрагч оролцох боломжтой. Наадамд оролцох төрөл:

16-аас 35 нас хүртэл яруу найрагч, шүлэгчдийн бичсэн 3 шүлэг байна (шүлэг, найраглал, цол, магтаал).

35 насанаас дээш яруу найрагч, шүлэгчдийн бичсэн 3 шилдэг шүлэг (шүлэг, найраглал, цол, магтаал).

Наадамд оролцогчдоос хоёр төрөлд удирдамжийн дагуу 3-3 шилдэг яруу найрагчийг шалгаруулж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулна. (Нийт 6 шилдэг яруу найрагч тодорно).

Наадам 3 шатаар зохион байгуулагдана:1 дүгээр шат: гүн ухааны ба уянгын сэдэвтэй шүлгүүдийг наадмын журмын дагуу

уншина;2 дугаар шат: хоёр дахь шатанд шалгарсан зохиолуудаас нэгийг наадмын журмаар

уншина;3 дугаар шат: төгсгөлийн шатанд үлдсэн яруу найрагчид 5 минутын дотор шүүгчдийн

өгсөн сэдвийн дагуу богино хэмжээний шүлэг бичиж уншина. Шалгаруулахад баримтлах заавар:

Яруу найрагчийн ур чадвар Хүний сэтгэлийг хөдөлгөх чадвар, яруу найрагчийн уран уншилга; Шүлгийн болон доторой хэмжүүрэй олон янза; Төрөлх хэлний өв сан баялгийг харуулсан, яруу тансаг байдал; Зохиолын давтагдашгүй байдал.

Шүүгчид 5 онооны системээр шүлэг, зохиолыг дүгнэнэ.Наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг шилдэг сурвалжлагч, уран зохиолчид,

эрдэмтдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ. Шилдэг яруу найрагчийг “Алтаргана-2016” их наадам зохион байгуулагч улсын Зохион байгуулах хорооноос шагнан урамшуулна.

Наадамд оролцох тухай мэдүүлэг өгөх журам 2016 оны 6 сарын 1 болтол мэдүүлэг өгнө.

Мэдүүлгээ зохион байгуулах хорооны [email protected] гэсэн цахим хаягаар болон дараах шуудангийн хаягаар явуулж болно: 670000, Улаан-Yд хото, Ербановын гудамж, 4. Буриад Улсын Үндэсний номын сан. Олон нийттэй мэдээлэл харилцаа холбоогоор харилцах тасаг.

Оролцогчийн мэдүүлгийн загвар:

Page 16:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

1. Овог, нэр, эцгийн нэр2. Нууц нэр (өөрийн дураар)3. Уг гарвал4. Төрсөн он, сар, өдөр5. Ажлын (Сурдаг) газар6. Хаяг7. Холбоо барих утас8. Цахим хаяг9. Товч намтар10. Зохиолын нэр11. Word дээр бичсэн шүлэг зохиол

Тодруулах зүйл байвал дараах утсаар холбоо барина уу:Буриад Улсын Үндэсний номын сан. Утас: 8 (3012) 219190; 214857.

-оОо-

Арав. ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Уралдаан зохион байгуулагч: Буриад Улсын Үндэсний номын санУралдааны зорилго: Буриад хэлээ хөгжүүлэх, чөлөөт хэв маягийн бичвэр, ингэхдээ буриад ардын, буриад

нутгуудын өвөрмөц, байдал, бахархалыг харуулсан жижиг хэмжээтэй эсээ зохиолыг дэмжих; Эсээ хэлбэрийн шилдэг зохиолыг тодруулах, олон нийтийн хүртээл болгох; Уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдийг хэвлэх.

Уралдааныг зохион байгуулах журам:Уралдаанд улс орон, аймаг бүрээс нэг нэг зохиолч оролцох боломжтой (нутаг орноосоо

шалгарсан байх). Уралдаанд оролцох эсээ бичвэрийн сэдэв чөлөөтэй, ямар ч зүйлийн тухай бичиж болно.

Уралдаанд оролцох бага хэмжээний эсээ зохиол нь дараах сэдвүүдтэй байна: Буриад угсаатан, буриадын ард түмний ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? (Энд төрлөх хэл, төрсөн нутгийн байдал, байгалийн байдал, соёл, заншил, ёс гуримууд болон бусад).

Уралдаанд оролцох насны ангилал: Хүүхдийн эсээ бичлэгийн уралдаан (12-оос 16 нас хүртэл); Залуучуудын эсээ бичлэгийн уралдаан (16-аас 35 нас хүртэл); Насанд хүрэгчдийн буриад хэлээрх эсээ бичлэгийн уралдаан (35 наснаас дээш).

Олон улсын уралдааны зааврын дагуу 3 төрөл тус бүрд 3-3 шилдэг эсээ бичигчид шалгарч, тэдэнд Өргөмжлөл, шагнал урамшуулал олгоно. (Нийт 9 шилдэг хүн тодорно).

Уралдаан хоёр үе шаттай:1 дэх шат – уралдааны зааврын дагуу бичиж ирсэн эсээ зохиолоо танилцуулах;2 дахь шат – 30 минутын дотор буриад хэлээр эсээ бичих. (Сэдвийг тухайн үед нь

шүүгчдийн бүрэлдэхүүн хэлнэ)Шалгаруулах болзол:

Утга төгөлдөр байдал; Зөв найруулах, зөв бичих; Тогтсон хэв маягаас өөр өөрийни гэсэн арга барил, өнгө төрхийг тод харуулаах,

бусдаас ялгарах байдал; Уран сайхны өндөр төвшинд бичигдсэн байх; Эх хэлний баялаг; Бичвэрт эш татсан ном, хүний хэлсэн үг, хаанаас авсан тухай эх сурвалжаа тодорхой

зааж өгсөн байх.Шүүгчид 5 оноогоор эсээ бичвэрийг дүгнэнэ.

Page 17:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шилдэг сурвалжлагч, зохиолчид, эрдэмтдээс бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүн шүүн тунгаана. Шүүгчийн багийн ахлагчийн олон улсын “Алтаргана-2016” их наадмыг зохион байгуулах хорооны Орон нутаг дахь зохион байгуулах хорооноос томилно.

Бүтээлээ ирүүлэх журам:Мэдүүлгийг 2016 оны 6 сарын 1 болтол хүлээж авна.Бүтээлд тавигдах шаардлага:

Эсээг А4 хэмжээний 3 хуудснаас хэтрүүлэхгүй, дараах хэв маягаар бичигдсэн байх: Times New Roman дээр үсгийн хэмжээ 14, цаасны хэмжээ бүх талаас 2 см. Мөр

хоорондын зай 1,5 байх. Оролцох мэдүүлгийг дараах цахим хаягаар хүлээж авна: [email protected] мөн

670000, Улаан-Yд хото, Ербановийн гудамж, 4, Буряад Улсын Үндэсний номын сан. Олон нийттэй мэдээлэл харилцаа холбоогоор харилцах тасаг.

Оролцогчийн мэдүүлгийн загвар:1. Овог, нэр, эцгийн нэр2. Нууц нэр (өөрийн дураар)3. Уг гарвал4. Төрсөн он, сар, өдөр5. Ажлын (Сурдаг) газар6. Хаяг7. Холбоо барих утас8. Цахим хаяг9. Товч намтар10. Зохиолын нэр11. Word дээр бичсэн эсээ бичвэр, бага хэмжээний зохиол

Тодруулах зүйл байвал дараах утсаар холбоо барина уу: Буриад Улсын Үндэсний номын сан. Утас: 8 (3012) 219190; 214857.

-оОо-

Арван нэг. БАРИМТАТ БОЛОН УРАН САЙХНЫ КИНОНЫ НААДАМ

Наадмыг зохион байгуулагчид: Буриад Улсын Үндэсний номын санНаадмын зорилгууд:

Буриад соёлын өв, мэдлэг, оюуныг дэлгэрүүлэх; Баримтат кино хийх шинэ хэв маяг, бүтээлч сэтгэлгээг эрж хайх, буриадуудын түүхийн

болон соёлын шийдвэл зохих зүйлүүдийг олж, олон нийтэд хүргэх; Баримтат болон уран сайхны киноны уран бүтээлчдийг дэмжиж, урамшуулах; Наадмын удирдамжийн дагуу (кино танхимд, цэнхэр дэлгэцээр үзүүлэх, интернетэд

байршуулах) буриад хэл, түүхийн ба соёлын баялгуудыг, буриадуудын зан заншил, уламжлалт соёлыг харуулсан кино үзүүлнэ.

Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм: Наадамд буриадуудын түүх, соёл ба ёс заншил, уламжлалыг харуулсан шилдэг бүтээлүүд

(баримтат болон уран сайхны кино) байна. Наадамд оролцох кино бүтээлүүд нь мэргэжлийн баг, студид бүтээгдсэн байх ёстой. Наадамд оролцох бүтээлүүд нь 2014 оноос хойш бүтээгдсэн байна. Улс орон бүрээс шалгарсан 1-3 кино наадамд оролцоно.

Буриад хэлнээс өөр хэлээр бүтээгдсэн баримтат болон уран сайхны кино наадамд оролцож болох бөгөөд буриад хэлээр орчуулж, хадмалаар болон дуу оруулалт хийсэн, дэлгэцээр урсгаж гаргана. Кино бүтээгчид заавал хэн нэгэн нь бүтээлээ наадамд биеэр үзүүлнэ.

Наадмын шалгаруулах төрлүүд:

Page 18:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

“Шилдэг баримтат кино”“Шилдэг уран сайхны кино”“Шилдэг зураглаач”“Шилдэг найруулагч”

Олон улсын тус наадамд дээрх 4 төрлийн удирдамжийн дагуу 1-1 шилдэг уран бүтээлч тодорч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. (Нийт 4 шилдэг бүтээлч тодорно).

Шалгуурлах үзүүлэлт:– Киноны утга санааг тод томруун харуулсан байх;– Киноны олон нийтэд хэлэх санаа;– Киноны бусдаас ялгарах онцлог, ялгаатай тал.

Наадмыг шилдэг зохиолчид, соёл, урлагийн шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүн шүүн хэлэлцэнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүний даргыг олон улсын “Алтаргана-2016” их наадам Зохион байгуулах хорооны Орон нутаг хариусан зохион байгуулах хорооноос томилно.

Бүтээлээ наадамд оролцуулах журам:Наадамд оролцох тухай мэдүүлэг өгөхдөө олон нийтэд үзүүлэх, сурталчилах эрхийг

баталгаажуулсан гэрээг Зохион байгуулах хороотой хийж, баталгаажуулсан баримтыг хавсаргасан байх ёстой. Мэдүүлэг 2016 оны зургаан сарын 15 болтол хүлээж авна.

Мэдүүлэгтэй хамт өгөх зүйл:– Киноны хуулбар DVD, AVI хэлбэрээр, аль HD байж болно. Тэнд уран бүтээлчдийн овог,

нэр, эцгийн нэр, холбоо барих утас, хаяг, киноны нэр, бүтээсэн он зэргийг хавсарлт болгож явуулна;

– Найруулагчийн болон зураглаачийн товч намтар;– Кино бүтээсэн студийн тухай товч танилцуулга.

Мэдүүлгийг Буриад Улсын Үндэсний номын санд 670000, Улаан-Yд хот, Ербановын гудамж, 4, Улсын мэдээллийн төв (РИЦ) гэсэн хаягаар өгнө. Холбоо барих: [email protected] , [email protected] гэсэн цахим хаяг ба +7 3012-214-857 утсаар холбогдоно.

Мэдүүлэг өгөх заавар:1. Наадамд оролцогчийн орон нутгийн нэр 2. Уран бүтээлчдийн овог, нэр, эцгийн нэр, Уг гарвал3. Наадамд оролцож байсан бүтээлүүдийн нэр4. Уран бүтээлийн тухай товч мэдээлэл (5 өгүүлбэрээс хэтрэхгүй)5. Уран бүтээлийн хугацаа6. Бүтээсэн он7. Оролцогчийн гарын үсэг, холбоо барих утас

Гэрээний загвар:Энд үзүүлсэн _____________ уран бүтээлийг олон улсын “Алтаргана-2016” наадмын

хүрээнд ашгийн бус байдлаар олон нийтэд Буриад улсын цэнхэр дэлгэцээр хийх нэвтрүүлэгт оруулж үзүүлэх эрхийг Олон улсын наадам зохион байгуулах хороонд олгосныг үүгээр батлав.

Тодруулах зүйл гарвал: Буриад Улсын үндэсний номын саан, утас 8(3012) 21-48-57.

-оОо-

Арван хоёр. ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Уралдаан зохион байгуулагч: Буриад Улсын Үндэсний музейҮзэсгэлэн, уралдааны чиглэл, зорилго:

Буриад ардын соёлын өв санг олон нийтэд дэлгэн үзүүлэх, таниулах, түүхийн болон соёлын биет болон биет бус өвд анхаарал хандуулах, газар газрын буриад түмний амьдралын байдал, өнгө төрхийг олон нийтэд дэлгэн үзүүлэх;

ОХУ, БНХАУ, Монгол улсын гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэн; Шилдэг гэрэл зурагчдыг тодруулах, авьяас билгийг нь нээх;

Page 19:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Төрөлх байгаль, газар орон, ард түмнүүдийн түүхийн шавхагдашгүй баялаг, ёс заншилууд, буриад ардын уламжлалын сэргээн хөгжиж байгаа чиглэлүүдийг олон нийтэд гэрэл зургаар сурталчилах. Уралдаанд оролцох нөхцөл, дүрэм:Уралдааны ерөнхий нэр “Буриад ертөнц”. ОХУ-ын хотууд болон бүс нутгууд, Байгал

орчмын бүс нутгууд, Буриад Улсын аймаг, нутгууд, мөн Хятад, Монгол орнуудын төлөөлөгчид уралдаанд оролцоно. Үзэсгэлэн-уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох эрх нь нээлттэй.

Уралдаанд оролцох зургууд нь бүгд 2014-2016 онуудад авсан, өмнө нь ямар нэгэн уралдаанд орж байгаагүй шинэ уран бүтээл байна. Энэ уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг цаашид хэвлэл мэдээллээр дамжуулах, эрдэм судалгаа, сургалтанд ашиглахад уран бүтээлч татгалзах зүйлгүй зөвшөөрсөн гэж ойлгогдоно. 

Уралдааныг нэрд гарсан соёл, урлагийн шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн (урлаг судлаачид, мэргэжлийн гэрэл зурагчид), мөн бүс нутаг бүхнээс (Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар, Хятад, Монгол) төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн зөвлөл шүүнэ. Шүүгчдийн зөвлөлийн ахлагчийг “Алтаргана-2016” их наадам Зохион байгуулах хорооны Гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах хорооноос томилно.

Уралдаан хоёр шатаар зохион байгуулагдана:1. Орон нутагтаа хийх сонгон шалгаруулалт. Тэндээс шалгарсан гэрэл зурагчид нь бүх

буриадын олон улсын “Алтаргана-2016” их наадамд оролцоно.2. Олон улсын “Алтаргана-2016” их наадмын Олон улсын гэрэл зургуудын уралдаан

үзэсгэлэн.Олон улсын наадмаас дараах гурван сэдэв, чиглэлээр 2-2 шилдэг гэрэл зурагчид тодорно

(Нийт 6 шилдэг гэрэл зургийн эзэн):1. “Минии нутаг”. Буриадуудын өдөр тутмын аж байдал, амьдрал ахуй, өдөр тутмын зан

үйл, байдлыг илтгэсэн гэрэл зургууд.2. “Нутгаа магтан дуулая!”. Уламжлалт баяр наадам, ёслол, зан үйл, буриадуудын аж

амьдралын зан үйл, ёс гурим, зан заншлыг харуулсан гэрэл зургууд.3. “Буряад ард”. Буриад ардуудын дотоод ертөнцийг харуулсан хөрөг зураг. Шалгуур үзүүлэлт: Сэдэвт тохирсон байдал; Уран бүтээлчийн ур чадварыг илэрхийлсэн байдал; Олон нийтэд хүрэх сонирхол татах чадвар; Өвөрмөц байдал, үндэсний язгуур чанарыг илтгэсэн тал; Зургийн үнэ цэнэҮзэсгэлэн, уралдаанд оролцох заавар:Оролцогчид 30х40, эсвэл 40х60 хэмжээтэй, 300 dpi-гээс дээш нягтралтай (зураг нь өнгөт,

мөн хар цагаан байж болно) 7-гоос 10 хүртэл зурагуудыг үзэсгэлэнд тавьж болно. Засаж, янзалсан (тэр дундаас цахим) сэргээн зассан, утга чанарыг нь өөрчилсөн зургийг

үзэсгэлэнд оролцуулахгүй. Бүтээлүүд нь жааз, хүрээтэй байна. Бүтээлүүд дээрээ орос болон буриад хэлээр Овог, нэр,

эцгийн нэр, бүтээлийн нэр, зураг авсан он сарыг бичсэн байна.Энэхүү зааврыг баримтлаагүй бүтээлийг үзэсгэлэнд дэлгэж үзүүлэхгүй. Бүтээлүүдээ дараах хаягаар илгээнэ: Буриад Улсын Үндэсний музей. Улаан-Yд хот,

Профсоюзна гудамж, 29. Мөн дараах цахим хаягаар: [email protected] “Алтаргана-2016”. Гэрэл зургийн уралдаанд” гэж хаяглан явуулна.

Мэдүүлэг өгөх загвар:Овог, нэр, эцгийн нэр ________________________________Уг гарвал ___________________________________________Гавьяа шагнал _______________________________________Албан тушаал _________________________________Харьяа байгууллага ________________________________________Утасны дугаар______________________________________Цахим хаяг__________________________________________

Page 20:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Бүтээлийн нэрТодруулах зүйл байвал: Буриад Улсын Үндэсний музей. Утасны дугаар 8 (3012) 21-40-

08, 21-06-53.Миягашева Суржана Борисовна – Буриад Улсын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний

хэлтсийн эрхлэгч. Утасны дугаар 8914-847-36-30;Дашиева Саяна Зэмбэевна – Буриад Улсын Үндэсний музейн эрдэм шинжилгээний

ажилтан. Утасны дугаар 8950-399-70-80.

-оОо-

Арван гурав. “АЛТАН ЦАГ” – СЭТГҮҮЛЧДИЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

Уралдааныг зохион байгуулагчид: Буриад Улсын Тэргүүлэгчийн болон Буриад Улсын Засгийн Газрын Мэдээлэл шинжилгээний хороо. Улаан-Yд хот, Сүхбаатарын гудамж, 9.

Уралдааны үндсэн зорилго:  Буриад ардын хэл, соёл, зан заншал, ёс горимуудыг сахин хамгаалах, тулгамдсан

асуудалд анхаарал хандуулах; Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн уран бүтээлчид, сэтгүүлчдийн оролцоог

нэмэгдүүлэх; Бүх буриадын олон улсын “Алтаргана-2016” их наадмын талаарх олон нийтэд зориулсан

мэдээллийг нэмэгдүүлэх.Уралдааныг зохион байгуулах журам: Уралдаанд оролцохын тулд бүх буриадын олон улсын “Алтаргана” их наадмуудын түүх,

соёл ба буриад ардын ёс заншалуудын тухай харуулсан бүтээлүүд оролцоно. Сэтгүүлчдийн бүтээлүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2014 оны долоон сарын 1-

нээс 2016 оны таван сарын 1 хүртлэх хугацааны хооронд нэвтрэрч, олон нийтийн хүртээл болсон байх. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлч, сурвалжлагчид, өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй төрийн бус байгууллага, төвүүдийн төлөөлөгчид, Оросын Холбооны Улс, Монгол Улс, БНХАУ болон бусад улс орон, орон нутгуудын сэтгүүлчид, уран бүтээлчид наадамд оролцох эрхтэй. Нэг сэтгүүлч уралдаанд мүрысөөндэ 7 хүртлэх бүтээлээр оролцох боломжтой.

Уралдааныг шилдэг сэтгүүлч, уран бүтээлчид, зохиолч, эрдэмтдээс бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүн шүүнэ тунгаана. Шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагчийн олон улсын “Алтаргана-2016” их наадмыг зохион байгуулах хорооны тухайн уралдааныг хариуцсан хорооноос томилон ажиллуулна.

Уралдаанд оролцох бүтээлийн төрлүүд: Телевизийн шилдэг нэвтрүүлэг (цаг нь – 20 минут); Радиогийн шилдэг бүтээл (цаг нь – 15 минут); Буриад хэлээрх редакцуудын шилдэг бүтээл; Сонины шилдэг бүтээл; Цахим хэвлэлийн шилдэг бүтээл: цахим хуудас, блог;

Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь зөвхөн буриад хэлээр дамжуулсан байх ёстой. 2016 оны таван сарын 10 хүртэл уралдаанд оролцох бүтээлүүдийг хүлээж авна. Олон улсын наадмын хүрээнд дээр дурдсан таван төрөлд шилдэг 3-3 бүтээл, сэтгүүлчид тодорно (нийт 15 шилдэг сэтгүүлч):

Бүтээлийг шалгаруулах заавар: Утга төгөлдөр, баримт мэдээлэл нь үнэн байх;Бүтээлүүдийн хийц, зохиогчийн ур чадварыг харах;Бүтээлийн гол утга санаа;Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн зөвлөл 5 оноогоор дүгнэнэ. Шилдэг бүтээлийг

шүүгчдийн онооны нийлбэр дүнгээр гаргана.Бүтээлээ ирүүлэх заавар:Доор дурдсан зааврын дагуу бүтээлүүдээ ирүүлэх хэрэгтэй:1. Бүтээл туурвигчийн овог, нэр, эцгийнн нэр (уг гарвал)

Page 21:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

2. Бүтээлийн нэр3. Бүтээлийн товч танилцуулга (7 өгүүлбэрээс хэтрэхгүй)4. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл: Сонин хэвлэлд нийтлэгдсэн бүтээлүүдээр – хэвлэлийн нэр, дугаарын огноо, хэвлэгдсэн

он, сар, өдөр. Бүтээлийг гурван хувь ирүүлсэн байх. Телевизийн бүтээлүүдээр – нэвтрүүлсэн телевизийн нэр, нэвтрүүлгийн нэр, дэлгэцээр

гарсан он, сар, өдөр, тамга, гарын үсгээр баталгаажсан албан бичиг. Бүтээлийг AVI, DVD хэлбэрээр өгнө.

Радиогийн бүтээлүүдээр – агаарын цэнхэр долгион, байгууллагын нэр, бүтээлийн нэр, дамжуулсан он, сар, өдрийг тодорхой заасан, тамга дарж, гарын үсэн зурж баталгаажуулсан албан бичиг. Бүтээлийг MP3 форматаар ирүүлэх.

Олон нийтийн цахим сүлжээний бүтээлүүдээр – цахим хэвлэлийн нэр (Интернет-сайт) нэр, бүтээлийн нэр, цахимд хэвлэлд гарсан он, сар, өдөр.

Ямар бүтээл уралдаанд оролцох боломжтой вэ:1. Сонинд хэвлэлд гарсан бүтээлүүд (сонин ба сэтгүүлд). Нэг сэтгүүлч 7 хүртэл бүтээлээр

оролцох боломжтой. Оролцогч бүтээлээ сонин, сэтгүүлд гарсан байдлаар эсвэл гарын үсэг зурж баталгаажуулсан хуулбарыг авчирч болно.

2. Телевизээр гарсан нэг сэтгүүлчийн 5 хүртэл бүтээлийг DVD, AVI форматаар тушаана.3. Радиогийн нэг сэтгүүлчийн 7 хүртэл бүтээлийг DVD/CD-ээр тушаана.4. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бүтээлүүдийн цахим хаягийг тодорхой бичиж

ирүүлнэ. Бүх бүтээл нь удирдамжинд заасны дагуу байх ба өөр бол хүлээж авахгүй. Бүтээлүүд болон хавсралт материалуудыг дараах хаягаар ирүүлнэ: 670000, Улаан-Yд хот,

Сүхбаатарын гудамж, 9, ажлын газрын өрөөний дугаар – 202, 314, 415. Цахим хаягууд: [email protected], [email protected]

Мэдүүлэг өгөх загвар:1.Наадамд оролцогчийн орон нутгийн нэр __________________________2. Сэтгүүлчийн овог, нэр, эцгийн нэр (бүтэн) ______________________________3. Уг гарвал ________________________________________________________4. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн нэр _____________________________________5. Бүтээлийн товч танилцуулга (5 хүртэл өгүүлбэрт багтаана)6. Бүтээлийн хугацаа ________________________7. Уралдааны аль төрөлд оролцож байгаа тухай мэдээлэл ____________________8. Оролцогчийн гарын үсэг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг.

Энд үзүүлсэн _____________ уран бүтээлийг олон улсын “Алтаргана-2016” наадмын хүрээнд ашгийн бус байдлаар олон нийтэд Буриад улсын цэнхэр дэлгэцээр хийх нэвтрүүлэгт оруулж үзүүлэх эрхийг Олон улсын наадам зохион байгуулах хороонд олгосныг үүгээр батлав.

Тодруулах зүйл гарвал: Буриад Улсын Тэргүүлэгчийн болон Буриад Улсын Засгийн Газрын Мэдээлэл шинжилгээний хороо. Улаан-Yд хот, Сүхбаатарын гудамж, 9. Цахим хаягууд: [email protected], [email protected] Утасны дугаарууд: +7(3012) 21-20-85, 214363, 213689.

НОМЫН УРАЛДААН

Уралдааныг зохион байгуулагч: Буриад Улсын Үндэсний номын санУралдааны гол зорилго: Буриад хэл, буриад соёлоо сахин хамгаащлах, хөгжүүлэхэд дэм болох; Буриад угсаатнуудын талаарх шилдэг ном, бүтээлийг тодруулах, олон түмэнд түгээх; Ном хэвлэл, бүтээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах.Уралдаанд оролцох болзол, журам:

Page 22:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Олон улсын “Алтаргана-2016” наадамд оролцсон улс орон, бүс, аймаг орон нутгуудын (ОХУ, БНХАУ, Монгол) зохиолчид болон хэвлэлийн газрууд уралдаанд оролцох эрхтэй.

2. Уралдаанд 2014 оноос 2016 оны таван сар хүртэл хугацаанд хэвлэгдсэн номууд оролцоно, мөн сонсдог, цахим ном байж болно.

3. Уралдаанд хэвлэгдсэн ном бүтээл нь өмнө хэвлэгдсэн байгаад дахин шинээр хэвлэсэн байж болохгүй.

4. Уралдаан хоёр шатттай:– Сонгон шалгаруулалтын шат: Буриад Улсын зохиолчидын ном, бүтээлийг сонгон

шалгаруулах шат; Энэ шатанд шалгарсан бүтээлүүд олон улсын “Алтаргана-2016” их наадамд бүтээлээ оролцуулах эрхтэй;

– Төгсгөлийн шат: Олон улсын “Алтаргана-2016” их наадмын номуудын уралдаан.5. Уралдаанд оролцох болзол, шаардлага: Буриад хэл дээрх шилдэг ном:

– Хүүхдийн зохиол;– Уран зохиол; – Эрдэм шинжилгээний бүтээл, түүхэн болон сэтгүүлчдийн ном бүтээл, баримтат уран

сайхны зохиол г.м.) Бусад хэл дээрх буриадууд болон буриад соёлын тухай шилдэг номОлон улсын уралдааны шалгаруулалтаар дээрх зааврын дагуу “Буриад хэл дээрх шилдэг

ном” гэсэн төрөлд 3-3 шилдэг зохиолч шалгарах бөгөөд мөн “Бусад хэл дээрх буриадууд болон буриад соёлын тухай шилдэг ном” гэсэн төрөлд 1 шилдэг бүтээл, ном шалгарна (нийт 10 шилдэг бүтээл шалгарна):

6. шалгаруулах үзүүлэлт: Утга санааны хувьд үнэ цэнэтэй байх тал; Номны дахин давтагдашгүй тал; Хэвлэлтийн чанар.Уралдаанд тавигдсан номуудыг шүүгчид 5 оноогоор дүгнэнэ. Удирдамжинд заасны дагуу

шилдэг ном шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүний тавьсан онооны нийлбэрээр шалгаруулна. 7. Номуудыг уралдаанд ирүүлэх заавар:Уралдаанд оролцохын тулд дараах зүйлийг анхаарна: Мэдүүлэг; Хэвлэгдсэн бүтээл – 2 ширхэг (эзэнд нь буцаахгүй); Номыг цахим хэлбэрээр (pdf форматаар); Номыг хэвлүүлэхэд өгсөн үнэлэлтүүд; Хэвлэлд бэлтгэсэн хүмүүсийн тухай мэдээлэл (эх бэлтгэгч, хариуцлагатай редактор, уран

зураач, бүтээлчдийн овог, нэр, эцгийн нэр); Ном тухай хэблэлэй мэдээсэлнүүд (бии hаань); Мэдүүлгүүдийг 2016 оны зургаан сарын 1-нээс 30 болтол авна. Мэдүүлгийг зохион байгуулах хорооны [email protected] гэсэн цахим хаягаар, мөн

дараах шуудангийн хаягаар хүлээж авна: 670000, Улаан-Yд хот, Ербановийн гудамж, 4. Буриад Улсын үндэсний номын сан. Хариуцан ажиллагч – Лубсанова Норжима Гармаевна.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шилдэг сэтгүүлч, уран зохиолчид болон эрдэмтдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүнэ. Шүүгчдийн ахлагчийг олон улсын “Алтаргана-2016” их наадам зохион байгуулах орны тухайн зохион уралдааныг зорхион байгуулах хорооноос томилно.

8. Буриад Улсын Үндэсний номын сан «Бурятика» (www.buryatika.ru, nomoihan.com) гэсэн цахим номын санд уралдаанд тавигдсан номуудыг оруулах эрхтэй. Зохиогч оруулахыг зөвшөөрвөл, зохиолчтой гэрээ байгуулна.

Тодруулах зүйл гарвал: Буриад Улсын Үндэсний номын сан. Утасны дугаар: 8(3012)219190.

НОМЫН УРАЛДААНД ОРОЛЦОХ ТУХАЙ МЭДҮҮЛЭГ

1. Уралдааны ямар төрөлд оролцох _________________________2. Номын нэр _______________________________________

Page 23:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

3. Зохиолчийн овог, нэр, эцгийн нэр ___________________4. Зохиолчийн уг гарвал ______________________________5. Утасны дугаар___________________________________6. Цахим хаяг_______________________________________7. Он, сар, өдөр____________________________________8. Хариуцагчийн нэр, овог ___________________________9. Гарын үсэг __________________________

СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Тэмцээний ерөнхий заавар

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын ажлыг Буриад улсын Засгийн газраас баталсан Зохион байгуулах хороо хариуцна. Буриад Улсын Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн яамны баталсан шүүгчдийн зөвлөл хариуцаж, уралдаан тус бүрийг чиглэл бүрээр нь томилсон шүүгчид зохион байгуулж явуулна.

Зохион байгуулагдах газар болон хугацаа

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын спортын тэмцээнүүд Улаан-Үд хотод 2016 оны 7-р сарын 1-3-нд зохион байгуулагдана.

Тэмцээнд оролцогчдыг 2016 оны 6-р сарын 30-нд хүлээж авна.

Тэмцээнд оролцогчид

Олон улсын “Алтаргана-2016” их наадмын тэмцээн уралдаанд 18-аас дээш настай, эмчийн зөвшөөрөлтэй тамирчдаас бүрдсэн Буриад улс, Монгол Улс, Өвөр Монголын Өөртөө Засах орон (БНХАУ), Эрхүү муж болон Өвөрбайгалийн хязгаарын аймгуудаас оролцохоор сонгогдсон багууд болон Оросын Холбооны Улс ба бусад улс орноос буриадын соёлыг дэлгэрүүлэх байгууллагуудыг төлөөлсөн тамирчид оролцох боломжтой.

Хөтөлбөр, багийн бүрэлдэхүүн, уралдааны төрөл, ангилал

Олон улсын “Алтаргана-2016” их наадамд буриад үндэсний “Бөх барилдаан”, “буриад сурын харваа”, морин урилдаан, “Шатар”, шагай наадан ба Сээр хугалах (hээр шаалга) төрлүүдээр оролцоно. Энэхүү спортын төрлүүд нь уламжлалт дүрэмд тулгуурлан боловсруулсан удирдамжийн дагуу зохион байгуулагдана.

Буриад бөхийн барилдаан

Уралдааны нэр: Буриад «Бөхийн барилдаан”Тэмцээн 63 кг, -75 кг, +75 кг жингийн ангиллаар олимпийн системээр хувийн дүнгээр

өрсөлдөнө. Жин бүхэнд ялагчид тодорч тойргоор барилдаж, үнэмлэхгүй аварга буюу тус наадмын

түрүү бөх тодорно. Бөхийн өмсгөл: малгай, шуудаг (монгол үндэсний бөхийн), мөн шуудагны дээр улаан, эсвэл

хөх өнгөтэй бүс уяна, монгол гутал өмсөнө.Бөхийн засуул нь – тооровч малгай, тэрлэг, гуталтай байна.Дэвээ, шаваа: Барилдах бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнд гарч дэвээ шаваа гүйцэтгэх

ёстой. Бөхчүүд нь засуул дээр дэвж очиж, уран сайхан дэвээ, шаваа хийж, засуулынхаа мөрөн

дээр гараа тавьж, дэвж тусгай ёслол гүйцэтгэх ба засуул нь тухайн бөхийнхөө цолыг дуудаж, барилдахад бэлэн болно. Засуул нь барилдааны явцад бөхөд арга мэх зааж, зааварлаж, барилдааныг хурдан шуурхай, булхай будилаангүй явуулахад туслана.

Page 24:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Бөхчүүд барилдахаар гарахдаа гуяа хоёр удаа хүчтэй алгадан гүйж гардаг нь “үнэн сайхнаар барилдая” гэсэн утга илтгэнэ. Давсан бөх нь гүйж гараа өргөн дэвэх бөгөөд унасан бөх нь тахимаа өгнө. Давсан бөх нь малгайгаа засуулаас авч өмсөөд туг тойрон дэвнэ.

Барилдах хугацаа: Бөхийн барилдаан 5 минутанд барилдана. Хэрвээ хаялцахгүй бол дахиад 5 минут сунгаж, бүс бүснээсээ шуудагдалцан барилдана. Барьцыг сугалаагаар шийднэ. Бөхчүүд барьцаа алдвал, нөгөө бөх нь дахин бүснээс барих эрхтэй болно. Сунгасан цагт хэн нэг нь давахгүй бол, сугалаанд шодож, бүснээс хав дөрвөлжин золгож цагт шахагдахгүй үргэлжилнэ.

Бөхчүүдийн дэвжээ: Зүлэг ногоон дэвжээ байна. Бөхийг давсанд тооцох: Унасанд тооцох журам:1) бөхийн биений аль нэг хэсэг нь (хоёр хөлнөөс бусад аль нэг хэсэг нь газарт шүргэх)

газарт хүрвэл унасанд тооцно;2) барилдааны явцад хав барьсан барьцыг санаатайгаар гурван удаа дүрэм бусаар

тавиулбал;3) талбайгаас зугтаан гарах, эсвэл зориуд түлхэн гаргасны төлөө шүүгчээс сануулга

ирэх бөгөөд гурав дахин сануулга авбал унасанд тооцогдоно..Бөхийн цол дуудах уралдаан.Сайхан дэвээ, шаваатай бөхийг шалгуурлах уралдаан.

БУРИАД СУРЫН ХАРВАА

Баг нь 9 хүнтэй байна (6 эрэгтэй, 3 эмэгтэй). Буриад хувцас (тэрлэг, гутал, малгай) өмссөн харваачид буриад үндэсний нумаар сур харвана. Тусгайлан зассан 2х4 м вандан тавьсан зураахайд хивс, дрож дэвссэн байна. зураахайн өмнө талд нь ганга байх бөгөөд түүнийг элс хийсэн зөөлөн эдээр хийсэн урт шуудай тавина.

Сум нь модон үүсгүүртэй байна (5 см үлүү бэшэ түмэр таглаа хэрэглэжэ болохо), шувууны өдөөр юм уу хиймэл өдөөр өдөлсөн байна.

Хөвч татах онь нь үйлдвэрийн эсвэл гар аргаар хийсэн мод болон төмрөөр хийсэн байх ба 5 см илүүгүй байна. Харваанд эвэр болон пластикаар хийсэн бэлтгэлийн нум аль алиныг нь зөвшөөрнө. Нумны хөвч нь ямар ч байж болно.

Сумыг заавал модоор хийсэн байна. Нуман дээр сум тогтоох мод, арьс наах юм уу эсвэл оноо гаргаж ухаж болно. Сумыг шувууны өдөөр өдлөх болон үйлдвэрийн хиймэл өд байж болох ба онь нь мод, төмрөөр хийсэн байж болно.

Нум, суманд няз бүрийн хязгаарлалт хийсэн нэмэлт тоноглол байхыг хориглоно. Харваач харвах харааг утас, харандаа, үзэгээр тэмдэглэн хийхийг зөвшөөрнө. Нумаа хүндрүүлэх, хөвчийг тааруулахын тулд элдэв янзын хэрэгсэл нэмэлтээр хийхийг хориглоно.

Хөтөлбөр: Эхний өдөр. Бүх харваачид 50, 45 м зайд харвана. Харваач бүр харваа эхлэхэд үзэн сум

2-ыг тавьж болно. Цааш нь зай бүхэнд 8 сум тавина, сум хугарвал нөөц сумаар харвана. Сум зөөлгөж харвахгүй.

Зайнуудын дараалал: 50 м, 45 м. Ласти оновол 3 оноо. Ластийн хоёр талын сурыг оновол, 2 оноо, бусад сурыг оноход 1 оноо өгнө.

Өрөх сурын тоо: ластийнаас хоёр тийш зургаа зургаан сур нийт 12 сур өрнө.Шилдэг харваачийг хамгийн олон авснаар нь тодруулна. Оноо тэнцсэн тохиолдолд

дараах байдлаар шийдвэрлэнэ: - Нэг ч сум алдаагүй хүн;- ласти хамгийн олон оносон хүн;- ластийг эхний болон, хоёр, гурав дахь харваагаар оносныг нь харгалзан үзнэ. Багуудыг шалгаруулах журам: Нийт харваачдын цуваа харваанд харвасан 16 сумны

онооны нийлбэрээр багийн дүн гаргана.Багийн дүн гаргахад хамгийн олон гишүүнтэй багууд хамгийн түрүүнд ялах

магадлалтай. Багуудын оноо тэнцвэл багийн харваачдаас нь цуваа харваанд олон байр эзэлсэн

харваачтай баг нь байр эзэлнэ. Аваргын төлөө цуваа харваанд оноогоор шалгарсан 32 харваач орно. Тэд 50 м зайд

Page 25:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

харвана. Тэндээс өндөр оноотой 16 шилдэг харваач тодорно. Хоёр дахь зайд харвасан дүнгээр дараагийн шатанд 8 харваач үлдэнэ.

Хоёр дахь өдөр.Шилдэг найман харваачид 2 үзэн сум болон 8 сумаар харваа хийнэ, дараагийн шатанд

шилдэг 4 харваач шалгарч үлдэнэ. Тэмцээний аваргыг хоёр дахь зайд харвасан онооны дүнгээр тодруулна. Хамгаас илүү олон оноо авсан хүн аваргаар тодорно. Оноо тэнцвэл товх харвана.

Сурын бар барлаачдын уралдаан.ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН

Хурдан морины уралдаан дараах төрлүүдээр явагдана:1. соёолон наснаас дээш их насны хатирч морьдын уралдаан – 3000 метр зайнд. 2. Хязаалан наснаас дээш эрлийз морьдын уралдаан – 3000 метр зайнд. 3. Эрлийз их насны морьдын уралдаан – 6000 метр зайнд. 4. Унах үүлдэрийн их насны морьдын уралдаан - 3000 метр зайнд.5. Буриад үүлдэрийн шүдлэн морьдын уралдаан – 12 км. 6. Буриад үүлдэрийн хязаалан морьдын уралдаан – 15 км. 7. Буриад үүлдэрийн соёолон морьдын уралдаан – 18 км. 8. Буриад үүлдэрийн их насны морьдын уралдаан – 21 км.

Олон улсын “АЛТАРГАНА-2016” наадмын морьдын уралдаанд оролцохын тулд дараах шаардлага хангасан байна:

1. Уралдааны төрөл бүхэнд (хатирч, холын зайн уралдаан) түрүүлсэн морийг л байлна, муж, аймаг бүрээс нэг төрөлд 2 морь оролцуулж болно.

2. Мэдүүлэгт морины нэр, нас, зүс, угшил, морины ба эзнийнх нутаг ус, жороо моридын 1600 метрийн уралдаанд хамгийн бага хугацаа зарцуулсан нь түрүүлнэ.

3. Унаач болон уяачийн нэр, овог, унаачийн хувцасны өнгө, дугаар.4. Хурдны морь унаач хүүхдүүд нь толгойны хамгаалалттай байхаас гадна тусгай

гуталтай байна.5. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс заавал даатгуулсан байх ба 14 нас

хүртэл хүүхдүүд орон нутгийн засаг захиргааны зөвшөөрөлтэй байна.6. Уралдааны морь бүхэнд мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гарал

үүслийн гэрчилгээ ба бүх өвчнөөс урьдчилан сэргийлсэн сахуу, бруцеллез, орооны өвчин, лептоспироз, ям өвчнийг шинжилсэн эмчийн бичиг, малын ханиад, хий өвчин, нүдний өвчнөөс сэргийлсэн тарилга хийлгэсэн байх ёстой.

7. Морьдыг тээвэрлэх, идэш хоолыг нь уралдаанд оролцож байгаа тал нь өөрсдөө даана. 8. Тойруулгын уралдаан нь Оросын Морин тойруулгын уралдааны дүрмээр зохион

байгуулагдана. Мэдүүлгийг 2016 оны 6-р сарын 20-ноос өмнө өгсөн байна. 6-р сарын 24 хүртэл

мэдүүлэг өгөөгүй морьдыг уралдаанд оруулахгүй.Ажаглалта:Морьд сарын өмнөөс уягдсан, эмчийн бичигт аймгийн Мал эмнэлгийн газрын даргын

зөвшөөрөл, гарын үсэг, тамгатай, өөр улс орноос оролцогчид тухайн газрынхаа Мал эмнэлэгийн газрын зөвшөөрөлтэй байх ёстой.

Морины цол дуудагчлдын уралдаан.

БУРИАД ШАТАР

Багийн бүрэлдэхүүн: 4 хүн (2 эрэгтэй, 2 эмэгтэй). Тус тэмцээн нь ганцаарчилсан болон багээр, швейцарь системээр, 9 өргөөр болно. Эрэгтэй, эмэгтэйчүүд тусдаа өрсөлдөнө. Нэг өрөг тоглоход тоглогч бүр 10 минут + 5 секундын хугацаатай байна. Шилдэг шатарчныг шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзана: авсан оноо, хоорондоо тоглосон дүн, Бухгольц, Бергер, Прогрессийн үйл явцын байдал. Багийн дүнг гаргахдаа: багийн шатарчдын цуваа тоглолтонд үзүүлсэн амжилт, онооны нийлбэрээр дүгнэнэ.

Шатрын аваргаар эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрд эхний болон 2-р байр эзэлсэн шатарчдын дунд: 1-гээр шалргасан эрэгтэй – 2-оор шалгарсан эмэгтэйтэй, 1-ээр шалгарсан

Page 26:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

эмэгтэй– 2-оор шалгарсан эрэгтэйтэй тоглож, хожсон хоёр нь хамгийн сүүлд хоорондоо тоглож, аваргыг тодруулна.

СЭЭР ШААХ УЛАМЖЛАЛТ НААДАМ

Энэ наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй баг орно.“Сээр шаах” – үхрийн сээр шаах дуртай хүмүүсийг тодруулдаг буриад-монголчуудын

эртний уламжлалт наадам. Эрт цагт чанасан сээрийг нэг гартаа бариад, нөгөө гарынхаа алганы ирмэгээр цохиж хугалдаг байсан уламжлалтай. Уралдааны журам – гар нүцгэн, бээлий болон бусад хамгаалалт байхгүй. Ясаа цаасаар ороож болно.

Нэг төрлийн хувцас (дээл, малгай, гутал).Багуудын гарах ээлжийг сугалаагаар тодорхойлно. 5 хүн багийнхан тайзан дээр гараад

оролцогчид шуудайнд байгаа сээрнээс харалгүй авна. Энэ нь хэн нэгэн тусгай бэлтгэсэн сээрээ хугаллаа гэсэн хардлага сэрдлэгээс сэргийлдэг. Эхний шатанд нэг цохилт үнэгүй, харин дараагийн цохилт бүр 50 рубль болохо. Дараагийн ээлжинд шүүгчийн ахлагч цохилтын тоо тодорхойлно. Уралдааны төгсгөлд 10 оролцогч шалгарна, тэд финалд өрсөлдөнө..

Эцсийн дүнгээ багийн дүн гаргана.

ШАГАЙ НААДАН

Оролцох баг нь 5 хүнтэй байна. (Үүнд: 2 эрэгтэй, 2 эмэгтэй, 1 ахмад настан, хүйс харгалзахгүй). Гурван янзын уралдаан:

1) “Шагай няслах” 2) “Морь уралдах”3) “Шагай шүүрэх”. Үндэсний хувцастай байна (дээл, малгай, гутал).“Шагай няслах” - 1 эрэгтэй, 1 эмэгтэй.Тоглоом хоёр шаттай явагдана. Тоглоом эхлэхэд бүгд шагайгаа орхих бөгөөд хамгийн

олон “хонь” буулгасан хүн эхэлж няслана. Эхэлж няслах хүн шагайгаа тарааж шиднэ. Хонийг хоньтой, ямааг ямаатай гэх мэтээр няслана. Шагай няслахдаа өөр шагайг хөндөж болохгүй. Нясалж буй шагай ч мөн өөр нэгнийг хөндөж болохгүй. Оносон үед оногдсон шагай болон нясалсан шагай хоёрынхоо аль нэгийг авна. Тоглогч нь нясалсан гараараа шагайг авах ёсгүй. Хэрвээ авбал алдаанд тооцно, дараагийн хүнд няслах ээлж ирнэ. Газарт гурван шагай үлдтэл тоглоом үргэлжилнэ. Үүний дараа эцсийн шат эхэлдэг. Гурван шагай үлдэхэд ээлж нь таарсан хүн шагайнуудаа хаядаг. Гурван ижил буувал тоглогчид бие биенээсээ өрсөж булаалдаж авна. Харин хоёр ижил шагай буувал хооронд нь нясалж авна. Бүгдийг авбал тоглоом дуусна. Үгүй бол дараагийн хүмүүст нар зөв дамжуулан ээлжлэн тоглоно. Тоглоомд хамгийн олон шагай авсан хүн нь хожил авна.

“Морь уралдах” – 1 ахмад настан.Тоглогчид олон шагайн дундаас “хурдан морь”-оо сонгож, уралдааны замын эхэнд

байгаа шагайн хоёр талаар тавина. Тэгээд таван шагай авч хаяна. Тэгэж хаяхад морь буусан бол тоглогч өөрийн “морь” авч замын хоёр дахь шагайн дэргэд ахиулж, хоёр “морин” буувал гурав дахь шагайн хажууд, гурав буувал дөрөв дэх шагайн хажууд тавина. Нэг ч буухгүй бол тоглогчийн морь байран даа үлдэнэ. Бусад тоглогчид яг энэ үйлдлийг давтана.

Хэд дахин шагайгаа орхиход “хамгийн хурдан морь” замын арван хоёр шагайг алхаж гарч түрүүлнэ. Түүнийг хожсонд тооцно.

“Шагай шүүрэх” – 1 эрэгтэй, 1 эмэгтэй.Тоглогч бүр шагайгаа дээш нь шидээд нэг гараараа авч амжих ёстой. Дахиад дээш нь

шидээд, доор байгаа шагайнуудаас татаж атгаад, тэр л гараараа шидсэн шагайнуудаа бариж амжих ёстой. Шагайнууд унахдаа ширээнд, аль эсвэл цээжинд нь хүрвэл, эсвэл атгасан шагайнаас аль нэг нь унах, үлдсэн шагайнуудыг хөндсөн тохиолдолд алдаа гэж тооцно. Тоглоомын дүрмийн дагуу шүүрч авбал шагайг авсанд тооцно. Тоглогчид ээлжилж шүүрч тоглосоор ширээн дээрх шагайг дуустал тоглоно. Хамгийн олон шагай татаж авсан тоглогчийг ялсанд тооцно.

Page 27:   · Web viewМонгол улсад 1990 онд анх дууны уралдаан гэж зохион байгуулж байсан бол, яван явсаар Оросын Холбооны

Зохион байгуулах хороо дүрмэнд өөрчлөлт оруулж болно. Энэ тухай шүүгчдийн зөвлөл дээр урьдчилан танилцуулагдсан байх ёстой.

Шагайн нааданы багийн дүнг гаргахдаа тэргүүн байр эзэлсэн оролцогчдын дунд хэн нь хамгийн бага байранд орсон дарааллаар тооцогдоно. Оноо тэнцвэл багийн гишүүдээс хэн нь нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бэ гэдгийг харьцуулан дүнг гаргана.

Зохион байгуулах хороо ялагчийг тодруулах онцгой эрхтэй, энэ талаар оролцогчдод урьдчилан мэдэгдсэн байвал зохино.

ШИЛДЭГИЙГ ТОДРУУЛАХ

Уралдаанууд спортын болон уламжлалт тоглоом наадгайн дүрэм ёсоор шилдэгүүдийг хэрхэн тодруулах ёстой гэвэл:

– тэмцээний төрөлд бүрт хувийн дүнгээр шилдэгүүд тодорно;– тэмцээний төрөл бүрд үнэмлэхгүй аварга тодорно, шагайн нааднаас бусад төрөлд

тодорно;– тэмцээний төрөл тус бүрт багийн дүнгээр шилдэгийг тодруулна.

ШАГНАЛ

Спортын төрөл тус бүрт хувийн дүнгээр шалгарсан, байр эзэлсэн хүмүүс, шилдэгийн шилдэг тамирчнаар тодорсон хүмүүс медаль, өргөмжлөлөөр шагнагдахаас гадна Зоихон байгуулах хорооны тусгай шагналаар шагнагдана.

МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ХУГАЦАА

Их наадмын уралдаан тэмцээнд оролцогчид

Урьдчилан мэдүүлэг цаасан хэлбэрээр спортын төрөл бүрт орох багийн гишүүдийн тоо, уралдах морьдын тоо, машины дугаар, маркийг бичиж 2016 оны 6-р сарын 1 болтол 670000, Улаан-Үд хот, Правительствын байшин, Буриад Улсын Спорт,залуучуудын асуудал эрхэлсэн яам гэсэн хаягаар илгээж болно. Факс: 8(3012) 21-75-29; эсвэл E-mail: minsportmol @ govrb . ru

Харилцах утас: 8(3012) 21-60-42 Дашибальжиров Баир Дашиевич, 21-44-68, Ухинов Беликто Валерьевич.

2016 оны 6-р сарын 30-нд Буриад улсын Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн яаманд болох шүүгчдийн зөвлөлийн хуралд спортын тэмцээний аль төрөлд оролцох тухай дуодсан мэдүүлэг, спортын төрөл тус бүрээр техникийн мэдүүлэг, оролцогч бүрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дугаар (татвар төлөгчийн дэвтэрийн дугаар), тэмцээнд оролцох мандат зэргийг авчирсан байвал зохино. Бүх оролцогчид гэнэтийн осолын даатгалтай байна.

* Тайлбар: Оросын Холбооны улсын харьяатанд хамаарна. Тел.: 8(3012) 21-60-42, 21-44-68. Факс: 8(3012) 21-75-29.