Togtool

22
ЧИг НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ё.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА НИЙСЛЭЛШШ «ргедийн гөлөелөгчдийн хурал 15'40 Улмй»@аб*8р ШМ ;>чммй»пг4й дуүрэг, И* ааам Чишиа хаойы мфкйймш галбзй 7. Утас. 32-81-26 М /* &('&4 оумг Тогтоол хүргүүлэх тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тогтоолыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /№17/15/ 2. Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай /№17/16/ 3. Нийслэлийн орон сууцны хөтөлбө|> батлах тухай /№ 17/17/ 4. Үүрэг өгөх тухай /№05/ Дээрх тогтоолыг харьяа агөнтлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн талаарх мэдээ тайланг хагас, бүтэн жилээр гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье. Хувийг: НИТХ-ын Намын бүлгүүдийн ажлын албанд Хавсралт... хуудастай. щ ь щ. ! Г ТЭРГҮҮЛЭГН БИЧП'

description

 

Transcript of Togtool

ЧИгНИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ё.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА

НИЙСЛЭЛШШ«ргедийн гөлөелөгчдийн хурал

15'40 Улмй»@аб*8р ШМ;> чммй»пг4й дуүрэг, И* ааам Чишиа хаойы мфкйймш галбзй 7.

Утас. 32-81-26

М /* & ('& 4 № о у м г

Тогтоол хүргүүлэх тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тогтоолыг хүргүүлж байна. Үүнд:

1. Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /№17/15/2. Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай /№17/16/3. Нийслэлийн орон сууцны хөтөлбө|> батлах тухай /№ 17/17/4. Үүрэг өгөх тухай /№05/

Дээрх тогтоолыг харьяа агөнтлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн талаарх мэдээ тайланг хагас, бүтэн жилээр гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье.

Хувийг: НИТХ-ын Намын бүлгүүдийн ажлын албанд

Хавсралт... хуудастай.

щ ьщ. !Г

ТЭРГҮҮЛЭГНБИЧП'

'зэЙЩ 3У й 1

ниислэлиин ИРТЭДИЙН төлоөлөгчдийн хурлын

тогтоол

Дугаар тХороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түү^ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5 Д.Хүрэлбаатар, С.Ононбаяр, Г.Мөнхбаяр, Д.Оросоо нарын хүсэл|г бүлгийн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн ТӨЛӨӨЛӨГЧДИ1)1 нь:

ии удирдлагын тухаи /^ахь заалт, төлөөлөгч

, Хурал дахь МАН-ын н Хурлаас ТОГТООХ

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын толөөлө|г Байгаль орчин, экологийн хорооны бүрэлдэхүүнээс гарах, төлөөлө бодлогын хорооноос гарах, төлөөлөгч Г.Мөнхбаяр Төсөв, с хорооноос гарах хүсэлтээ тус тус ирүүлсэн тул төлөөлөгч Д.Х Г.Мөнхбаяр нарыг холбогдох хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй

ч Д.Хүрэлбаатар нь гч Д.Оросоо Нийгмийн анхүү эдийн засгийн

үрэлбаатар, Д.Оросоо,

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Улаанбаатар хөгжлийн хорооны бүрэлдэхүүнд, төлөөлөгч Б.Баярг(/1

эдийн засгийн хорооны бүрэлдэхүүнд тус тус баталсугай.

З.Хороодын бүрэлдэхүүний өөрчлөлтийн дагуу ажлын хангаж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

Улаанбаатар хот

Ононбаярыг Ухаалаг 1агнайг Төсөв, санхүү,

зохион байгуулалтыг Тэргүүлэгчдийн нарийн

ДАРГА

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИИН ХУРЛЫН

ТОГТООЛ

м оны сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

Г Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйл, 58.1.4 дүгээр зүйл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 01/1563 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулж, журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг 3 дугаар хавсралтаар баталсугай.

4.Хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

Нийслэлийн иргэШий| Төлөөлёгчдийн Хуфын2014 о ш Ж,..сарын ш ,-ны өдрийн .дүгээр вогтоолын 1 дүгээр ха?.ср,алт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ 1 * ^ ^... ... 1 3ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ нийслэлийн

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны судапгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхтэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд 20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес эрхлэх боломж нөхцөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 2013 оны11 сард 6 дүүргийн гэр хорооллын хүн ам ихтэй 30 хорооны 30 хэсэгт явуулсан судалгаагаар нийт оролцсон өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байв.

Дээрх судалгаануудаас дүгнэхэд эдийн засгийн идэвхгүй хүн амыг идэвхжүүлж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах Нийслэлийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх, эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх шаардлага нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1.Хөтөлбөрийн зорилго нь бичил бизнес эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй Нийслэлийн иргэдийг хөтөлбөрийн 2.2,-т заасан хэлбэрээр дэмжих замаар хөдөлмөр

эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшингтасралтгүй дээшлүүлэхэд оршино.

2.1. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ2.1.1. Бичил зээлд хамруулах;2.1.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах;2.1.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр холбогдох журмын дагуу нэн тэргүүнд худалдан авах;

2.1.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.3.1.1. Иргэд, олон нийтийн оролцоо, хамтын шийдвэр, хамтын хяналтад

тулгуурлах;3.1.2. Өрхийн амьжиргааны түвшин, хөгжих эрмэлзэл, санаачлагыг дэмжих;3.1.3. Хөтөлбөрт иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломж бүрдүүлэх;3.1.4. Үйл ажиллагааны нээлттэй, ил тод, шударга байдпыг хангах.3.1.5 Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын иргэдийн оролцоог

хангах

Дөрөв. Хөтөлбөрийн хамрах хүрээ, тавигдах шаардлага

4.1. Хөтөлбөрт бичил бизнес эрхлэдэг болон бизнес эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй Нийслэлийн иргэд хамрагдана.

4.2. Хөтөлбөрт хамрагдах иргэн дараах шаардлага хангасан байна.4.2.1. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан байх;4.2.2. Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт

төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг/;4.2.3. Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой,

тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;

4.2.4. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;

4.2.5. Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх4.2.6. Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ

5.1. Бичил зээлийн арга хэмжээ.5.1.1. Бичил бизнөсийг дэмжих зээлийн үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам”-ын дагуу зохион байгуулах.

5.1.2. Бичил зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх.5.1.3. Зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэдийг “Зээлийн батлан

даалтын сан”-гийн батлан даалтад хамруулах.5.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах

5.2.1. Бичил бизнөс эрхлэх, төсөл боловсруулах сургалт;5.2.2. Богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмших, хөгжүүлэх түр

сургалт;5.2.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварын талаарх мэдлэг

дээшлүүлэх сургалт.5.2.4. Жилд 3000 доошгүй иргэнийг дээрх сургалтуудад хамруулна.

5.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийнболон орон нутгийн өмчийн хөрөнгөөр холбогдох журмын дагуу нэн тэргүүндхудалдан авах5.3.1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хэрэгжүүлэх

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн иргэдийн бүлгээр хийхийг зөвшөөрөгдсөн төсөвт ажлуудыг хөтөлбөрийн зээлд хамрагдсан иргэдээр гүйцэтгүүлэх

5.3.2. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын тухайн жилийн албан хэрэгцээнд шаардпагатай бараа бүтээгдэхүүний жагсаалт, тоо

5.3.3. хэмжээг нийтэд ил тод болгох, хөтөлбөрт хамрагдсан иргэдэд мэдээлэл хүргэх;

5.3.4. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг хөтөлбөрийн зээлд хамрагдсан иргэдээс холбогдох журамд нийцүүлэн нэн тэргүүнд худалдан авах;

5.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг захзээлд гаргах боломжийг бүрдүүлэх5.4.1. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд

хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий онлайн худалдаа, байнгын ажиллагаатай зах, худалдааны төв байгуулах боломжийг бий болгох,

5.4.2. “Сайн өдрийн зах” ажиллуулах замаар хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх;

5.4.3. Үзэсгэлэн худалдаа, танилцах аялал, тэргүүний бичил бизнес эрхлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-гийнЗөвлөл хариуцан зохион байгуулж, удирдпагаар хангаж ажиллана.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сангийн зөвлөл нь дараах эрх, үүргийг хүлээнэ.6.2.1. Хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;6.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн төрийн болон төрийн бус

байгууллагуудыг татан оролцуулах;6.2.3. Шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоо хийж, санал боловсруулан

холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.6.3. Хороод нь дараах үүргийг хүлээнэ.

6.3.1. Хорооны бичил бизнес эрхлэгчдийн талаарх судалгаа, мэдээлэл Сангийн зөвлөлд ирүүлэх;

6.3.2. Иргэдийг хөтөлбөрийн мэдээллээр хангах, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх.

6.3.3. Иргэдийн оролцоог хангах, иргэдийг зохион байгуулалтанд оруулах ажлыг хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга хариуцан ажиллана.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, эх үүсвэр

7.1. Хөтөлбөрийг хугацаагүй хэрэгжүүлнэ.7.2. Дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

7.2.1. Нийслэлийн төсөв;7.2.2. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас олгосон

хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;7.2.3. Бусад эх үүсвэр.

Найм. Тайлагналт, хяналт, хүрэх үр дүн

8.1. Сангийн зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт, хагас, бүтэн жилийн тайланг тайлант хугацааны дараа сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгмдийн Хурлын Тэргүүлэгчид болон Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулна.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулсан байна.

8.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн байна.8.3.1. Ажиллах хүчний оролцооны түвшин 60 хувьд хүрнэ.8.3.2. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн өрхийн орлого нэмэгдэнэ.8.3.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэд эдийн засгийн үйл ажиллагааны албан бус

салбараас албан салбарт шилжинэ.8.3.4. Хөтөлбөрт хамрагдан бичил бизнесээ өргөжүүлсэн иргэдийн цаашид аж

ахуй эрхлэлтийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бусад хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэнэ.

—оОо—

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлун 2 4 ОНЫ ..Ш;..сарын .Л16....МЫ ӨД̂ И̂ Н / дугаар тоггоолын 2'дугаар хаврралт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар “Бичил бизнөсийг дэмжих Нийслэлийн сан” /цаашид “Сан” гэнэ/-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай

холбогдсон харилцааг зохицуулна.1.2. Сангийн зорилго нь Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг

дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

1.3. Сангийн хөрөнгө нь бичил бизнес шинээр эрхлэх болон эрхлэдэг Нийслэлийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана.

1.4. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйлчилгээ үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдээр дамжуулан олгоно. /Цаашид “Дамжуулан зээлдүүлэгч” гэх/

1.5. Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн төлбөр тооцоог уг дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

1.6. Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

2.1. Сангийн удирдах байгууллага нь орон тооны бус Зөвлөл / цаашид “Зөвлөл” гэнэ/ байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

2.2. Зөвлөлийн дарга нь Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч байна.

Хоёр. Сангийн удирдпага, зохион байгуулалт

2.3. Зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, гишүүдийг Зөвлөлийн даргын санал болгосноор Төрийн болон Төрийн бус байгууллага, Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар томилно. Төрийн бус байгууллагын төлөөлөл нь 3-аас доошгүй байна.

2.4. Зөвлөлийн дарга нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.2.5. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Нарийн бичгийн дарга хариуцан

гүйцэтгэх ба дарга, гишүүдэд сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үйл ажиллагааны явцыг тогтмол тайлагнана.

2.6. Сангийн тайлан, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэх орон тооны нэг нягтлан бодогчтой байна.

2.7. Сангийн дансны гүйлгээнд Зөвлөлийн дарга нэгдүгээр гарын үсэг, Сангийн нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж, Засаг дарга тамга дарснаар хүчин төгөлдөр болно.

2.8. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй байна.2.8.1 Сангийн хөрөнгийг төсвийн болон бусад эх үүсвэрээр нэмэгдүүлэх арга

хэмжээ авч ажиллах;

2.8.2 Нийслэлд бичил бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхтэй холбогдсон гэрээ байгуулах, хэрэгжүүлэх нөхцлийг хангах;

2.8.3Сангийн хөрөнгийн хуваарийг хороодын хүн амын тоо, гэр хорооллын өрхийн тоо, амьжиргааны түвшин доогуур өрхийн тоо, олгосон зээлийн эргэн төлөлтийн түвшин зэргийг харгалзан жил бүр тодотгон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулах;

2.8.4 Сангийн хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулах;2.8.5 Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт,

тайлагналтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардпагатай арга хэмжээ авах;

2.8.6 Сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг жил бүр шинэчлэн тогтоож, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах /тухайн

санхүүгийн жилд шинэчлэн тогтоосон нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан хүүг өөрчлөх нөхцөл болохгүй/.

2.8.7 Сангийн эх үүсвэрийн хүү жилийн 1% байх бөгөөд Дамжуулан зээлдүүлэх байгууллагад байршуулсан хөрөнгийн дүнгээс тооцно. Энэ орлогоос зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, Нийслэлийн жил бүрийн төсөвтэй хамт батлуулах.

2.9. Зөвлөлийн хурал нь гишүүдийн олонхи ирснээр хүчин төгөлдөр болох бөгөөд аливаа асуудпаар дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.

2.10. Хурал нь ээлжит ба ээлжит бус гэсэн хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг ажлын шаардлагаар зөвлөлийн дарга, эсхүл гурваас доошгүй гишүүний саналаар хуралдуулна.

2.11. Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна.2.12. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Нарийн бичгийн дарга хөтөлж, хурлын

тэмдэглэл, шийдвэрийг Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Гурав. Сангийн хөрөнгийн бүрдүүлэпт, зарцуулалт

3.1. Сангийн хөрөнгө нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ.3.1.1 Нийслэлийн төсөв;3.1.2 Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас олгосон

хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;3.1.3 Бусад төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;3.1.4 Зээлийн хүүгийн орлого.

3.2. Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна.3.2.1 Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийх;3.2.2 Сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний

зардал.3.3. Сангийн хөрөнгийг энэ журмын 3.2-д зааснаас бусад зориулалтаар

зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн шаардлага

4.1. Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг Дамжуулан зээлдүүлэгч нь дараах шаардпага хангасан байна.4.1.1 Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;4.1.2 Ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;4.1.3 Сайн дурын гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд нь тухайн хорооны иргэд

байх;4.1.4 Хамтын удирдлага, хяналттай байх;4.1.5 Хараат бус бие даасан байх;4.1.6 Хөтөлбөрийн зорилтот бүлэгт хүртээмжтэй хүргэх боломжтой байх.

4.2. Бичил бизнесийг дэмжих зээлд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан байна.4.2.1 Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан байх;4.2.2 Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт

төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг/;4.2.3 Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой,

тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;4.2.4 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн

үлдэгдэлгүй байх;4.2.5 Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх;4.2.6 Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

4.3. Дамжуулан зээлдүүлэгч нь Сантай хамтран ажиллах гэрээ байгуулна. Хамтран ажиллах гэрээнд зээл, зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа, талуудын эрх үүрэг, хяналт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг тусгасан байна.

Тав. Хяналт, хариуцлага, тайлагналт

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтад дараах байдлаар хяналт тавина.5.1.1 Зөвлөл нь бичил бизнесийг дэмжих зээл Дамжуулан зээлдүүлэгчтэй

байгуулсан гэрээний биелэлт, зээл авсан иргэдийн төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Сан нь үйл ажиллагаагаа дараах байдлаар тайлагнана.5.2.1 Дамжуулан зээлдүүлэгчээс бичил бизнесийг дэмжих зээлийн олголт,

эргэн төлөлт, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн тайланг сар бүрийн 05-ны дотор авна.

5.2.2 Зөвлөл нь улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, хагас, бүтэн жилийн тайланг тайлант хугацааны дараа сарын 20-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулна.

Сангийн санхүүгийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу дүгнэлт-гаргуулсан байна.Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тайлан мэдээг хуурамчаар гаргасан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтан, байгууллага, иргэнд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—

Нийслэлийн иргэдийн д ! 2014 оны ^д у га а р тогто

ө/шөлөгчдиин %. сфын Ж ны өдрийн льш*з душа|эхавсрайт

Бичил бизнөсийг дэмжих Нийслэлийн сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацаа

1. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 14.4 хүртэл хувь;2. Зээлийн хугацаа нь 24 сар хүртэл;3. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 5 сая төгрөг хүртэл байна.

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТӨӨЛ

оны ^ с а р ы н П өдөр Дугаар; Улаанбаатар хот

Нийслэлийн орон сууцны хөтөлбөр 1 батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 (е), 19.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 58 дугаар зүйлийн 58.1.2, 58.1.3, 58.1.9, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2. "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

2.1. Нийслэлийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа хийлгэх, мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах, хөрөнгийг шийдвэрлэх;

2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.3. Хөтөлбөрийн биелэлтийг жил бүр гаргаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;

3. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4. Энэхүү тоггоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/36 дугаар тодоолыг хучингүй болсонд тооцсугай.

Д.БАТТУЛГА

Нийслэлийн И 4ЙН Төлөөлөгчдийн Хурлын 2014 оь дугаар сары№с̂ -ны өдрийн

дугаар тогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл I*-— ■==

1. Нийслэлийн хүн ам, орон сууцны өнөөгийн байдал

2013 оны байдлаар нийслэлд 317.0 мянган өрхийн 1,267.0 мянган хүн ам амьдарч байгаагаас нийт өрхийн 40.2 хувь буюу 127.6 мянган өрх орон сууцны хороололд, 59.8 хувь буюу 189.4 мянган өрх гэр хороололд оршин сууж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлтийн улмаас Улаанбаатар хот өнөөдөр хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлуудтай тулгарч байна. Тухайлбал, агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлт зэрэг асуудлууд хүнд байдалд байсаар байна.

Хүн амыг орон сууцжуулах, орон сууцны хангамжийг сайжруулах, орон сууцны эрэлт, нийлүүлэлт, санхүүжилтийг дэмжих, иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар Засгийн газраас зарим арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд “Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх хувь нь төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, орон сууцны санхүүжилтийг дэмжих болон бага, дунд орлоготой хүн амын хэсэг, залуу гэр бүл, ахмад дайчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр чиглэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас улсын орон сууцны бодлого, санхүүжилтийн асуудлыг хариуцах Төрийн орон сууцны корпорацийг 2013 онд байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг нийгмийн эмзэг болон бага орлоготой хэсгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөлтэйгээр орон сууцаар хангах ажлыг хариуцан ажиллах зорилготойгоор байгуулагдсан.

Нийслэлийн зүгээс ахмад настан, нийгмийн халамж шаардсан иргэдэд зориулан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэлд өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Тус хөтөлбөр нь 2013-2016 онд хэрэгжинэ.

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авах, орон сууцны зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадад зориулан

1

Иймд дээрх хууль, эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүдэд заагдсан орон сууцны асуудлыг нийслэлд хэрэгжүүлэх нь тус хөтөлбөрийг боловсруулах үндсэн нөхцөл болж байна.

Мөн нийслэлийн бага, дунд орлоготой иргэд, зорилтот бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны бодлого, иргэд орон сууцны нөхцлөө сайжруулан инженерийн бүрэн хангамжгай орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байна.

Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн орон сууцны нэгдсэн бодлогыг тодорхойлох, орон сууцжуулах бодлогыг төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг ажпуудыг эхлүүлэх нэн шаардлагатай байгаа нь тус хөтөлбөрийг боловсруулах үндэслэл юм.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, зарчим

3. Хөтөлбөрийн зорилго

Нийслэлд хүн ам, нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлт, хотжилттой холбогдон үүсч буй хот байгуулалтын сөрөг үр дагавруудыг багасгах, нийслэлийн гэр хорооллын орчныг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, шинэ суурьшлийн бүсийг бий болгох, хуучин орон сууцнуудыг шинэчлэн барилгажуулах замаар нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээ 1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;

Гэр хороолол нь Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран, төлөвлөлтгүйгээр тэлж иргэдийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үндэслэл болсон.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг"-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 4618.05 га талбайг дахин төлөвлөлтөнд хамруулахаар тусгагдсан.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой төр, хувийн хэвшлийн түншлэлээр ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн норм, дүрмийн дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам, талбайн хамт цогцоор төлөвлөж барилгажуулна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын төвийн бүсийн болон хэсгийн гэр хороолол, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

3

- СХД-ийн 30-р хорооны Хилчин хотхоны 168 нэгж талбарыг хамруулсан 9.0 га газарт инженерийн дэд бүтэц, авто болон явган зам тавих ажлыг гүйцэтгэх;

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 96 га газарт 1580 нэгж талбарыг хамарсан 8 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 8 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 8 төслийн талбараас 380 нэгж талбарыг хамарсан 24 га газарт 2 төслийг хэрэгжүүлж, 160 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 400 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 560 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 11200 иргэнийг хамруулсан 200

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 16800 иргэнийг хамруулсан 840 иргэдийн бүлэг байгуулах;

- 820 иргэдийн бүлэгтэй 5 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2015 онд:

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 120 га газарт 1960 нэгж талбарыг хамарсан 10 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 10 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 10 төслийн талбараас 1160 нэгж талбарыг хамарсан 72 га газарт 6 төслийг хэрэгжүүлж, 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 1200 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 1740 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12000 иргэнийг хамруулсан 210

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 17200 иргэнийг хамруулсан 860 иргэдийн бүлэг байгуулах;

- 860 иргэдийн бүлэгтэй 6 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2016 онд:

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 144 га газарт 2360 нэгж талбарыг хамарсан 12 байршилд “Иргэдийн түр зөвлөл" байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 12 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 12 төслийн талбараас 1560 нэгж талбарыг хамарсан 96 га газарт 8 төслийг хэрэгжүүлж, 780 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож,1600 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 2380 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12500 иргэнийг хамруулсан 220

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 17400 иргэнийг хамруулсан 880 иргэдийн бүлэг байгуулах;

- 880 иргэдийн бүлэгтэй 7 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

5

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1,000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онуудад жил бүр 2,000 айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан.

“Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, эхэлсэн бөгөөд 300 айлын түрээсийн орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангасан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 3000 иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ ирүүлээд байна.

Иймд энэхүү эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах, мөн орон байргүй, орон сууц худалдан авах чадваргүй, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нийгмийн эмзэг бүлэг болон зорилтот бүлгийн иргэд, залуу гэр бүл, байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн иргэд болон нийслэлд шинээр шилжин ирэгсэд зэрэг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулсан түрээсийн орон сууцыг олон төрөл, нөхцөл, хэлбэртэйгээр хөгжүүлнэ.

2018 оны түвшинд нийт 7000 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулна. Үүнээс:

2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна.

2015 онд 1,604 айлын түрээсийн орон сууц2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц2017 онд 2000 айлын түрээсийн орон сууц2018 онд 2000 айлын түрээсийн орон сууцыг тус тус барьж ашиглалтанд

оруулна.

Арга хэмжээ 4. Шинэ суурьшлыг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууцны урт хугацаат зээлийг жилийн 6 болон 8 хувийн хүүтэйгээр иргэдэд олгож эхэлсэн. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс шилжих хүсэлт гаргасан 17198 иргэн, шинээр зээл авахыг 15268 иргэний нийт 32466 иргэний 1 их наяд356.1 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Одоо хэрэгжүүлж буй орон сууцны бодлогоор мөнгөн хуримтлалтай иргэд, банкны урьдчилгаа төлж зээлд хамрагдсан байдал нь нийт орон сууциы хэрэгцээний 10 хувийг л хангаж байна. Иргэдийн ихэнх нь орон сууцны асуудлаа бие даан шийдвэрлэх орлогын эх үүсвэр хүрэлцээгүй, ялангуяа бага, дунд орлоготой өрхүүд, залуу гэр бүлүүд орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх хэмжээний хуримтлалыг бий болгох боломжгүй байна.

Иргэдийг орон сууцжуулах бодлогод дээрх иргэдийг дэмжих, орон сууц худалдан авахыг хүссэн бүх иргэдэд тааламжтай нөхцөл бүхий шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

7

Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын 20 хувь нь 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд буюу 14 хороололд угсармал орон сууцны 1077ш блокон барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр угсармал орон сууц нь олон жил ашиглагдсан, хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй байна. Иймээс Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр тусгагдсан.

2018 оны түвшинд нийт 8600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулна. Үүнээс:

2014 онд: 1178 айлын орон сууц2015 онд: 2244 айлын орон сууц2016 онд: 1178 айлын орон сууц2017 онд: 1500 айлын орон сууц2018 онд: 2500 айлын орон сууцыгтустус шинэчлэн барилгажуулна.

5. Хөтөлбөрийн зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална:- Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлоготой нягт уялдуулах;- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний

тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөх, орон сууцыг шинээр барих, газар дахин төлөвлөх, шинэчлэн зохион байгуулах, хуучин орон сууц, амьдрах орчинг сайжруулах үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах;

- Нийслэлийн хэмжээнд иргэдийг орон сууцжуулах асуудлыг цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэх;

- Орон сууцны салбарт оролцогч талуудын оролцоог жигд хангах;- Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн

оролцоог дэмжих;- Иргэдийг амьдрах орчноо сайжруулах, орон сууцтай болох хүсэл, эрмэлзлийг

дэмжих;- Иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг олон нийтэд ил, тод явуулах;- Санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг үр ашиггай зарцуулах, олон нийтэд

ил, тод байлгах;- Орон сууцны төлөвлөлт, барилгажилтанд байгаль орчинд ээлтэй шинэ

инновацийг /техник, технологи, барилгын материал, арга, аргачлалыг/ нэвтрүүлэх, дэмжих;

Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг дахин төпөвлөж барилгажуулах арга хэмжээг “Гэр хорооллын хөгжлийн газар”, газар шинэчлэн зохион байгуулах арга хэмжээг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл" ОНӨҮГ, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах, дахин төлөвлөлт болон хувийн хэвшлийн барьж буй орон сууцны борлуулалтыг дэмжих, амины орон сууцыг инженерийн дэд бүтцээр хангах ажилд дэмжлэг үзүүлэх, тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг дэмжих, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, орон сууцны нийлүүлэлт

9

е/түрээсийн орон сууцны тоо;ё/газар дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны тоо;ж/газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдсан иргэдийн тоо;з/орон сууцтай болсон залуу гэр бүлийн тоо;и/орон сууцтай болсон хүн амын эмзэг хэсгийн иргэдийн тоо;к/орон сууцтай болсон, орон сууцныхаа нөхцлийг сайжруулсан иргэдийн тоо;

5.3. Хөтөлбөрийн явцад хяналт тавихХөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх

ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

---оОо—

11

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛОӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

ж _ оны сарын^ Дугаар Улаанбаатар хот

‘IҮүрэг өгөх тухай

Хэлэлцсэн нь: 1."Хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар иргэдээс авсан санал асуултын дүнг танилцуулах тухай", "Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын байдпыг танилцуулах тухай"

2. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын байдлыг танилцуулах тухай

Танилцуулсан нь: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчЭ.Бат-Үүл

"Хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар иргэдээс авсан санал асуултын дүнг танилцуулах тухай", "Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын байдлыг танилцуулах тухай асуудлыг хэлэлцээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ҮҮРЭГ БОЛГОХ нь:

• “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн ажлыг эрчимжүүлж, хог хаягдлын үйлдвэрийн асуудлаар санал боловсруулж, шаардлагатай шийдвэрийн төслийн хамт Хуралд танилцуулах:

• Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр авах тээврийн хэрэгслийн ажлыг хурдан зохион байгуулж, нийслэлийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх талаар санал боловсруулж, Хуралд танилцуулах: