Terguulegchdiin togtool

62
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Е.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА Н ИЙСЛЭЛ14ЙН гэдийн төлөа:!өгчд*\йи хурл.. 1 Тогтоол хүргүүлэх тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тогтоолуудыг хүргүүлж байна. Үүнд: 1. Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл хүсэх тухай /2014.06.09, №81/ 2. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай /2014.06.09, №83/ 3. Ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай /2014.06.09, №84/ 4. Үнэлгээний хороонд иргэний төлөөдпийг томилох тухай /2014.06.09, №85/ 5. Журам батлах тухай /2014.06.09, №86/ 6. Жагсаалтын байршилд өөрчлөлт оруулах тухай /2014.06.09, №87/ 7. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай /2014.06.09, №88/ 8. Журам батлах тухай /2014.06.09, №89/ 9. Журам батлах тухай /2014.06.09, №90/ Ю.Журам батлах тухай /2014.06.09, №91/ И.Журам батлах тухай /2014.06.09, №92/ Дээрх тогтоолуудыг харьяа агөнтлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулан хяналтандаа авч, хагас бүтэн жилээр хэрэгжилтийн тайланг гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье. Хавсралт^л хуудастай. Хувийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Намын бүлгүүдийн ажлын албанд. (Ц/"\! I /”\ Б.ЭНХБОЛД

Transcript of Terguulegchdiin togtool

Page 1: Terguulegchdiin togtool

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Е.ГЭРЭЛЧУЛУУН ТАНАА

Н ИЙСЛЭЛ14ЙНгэдийн төлөа:!өгчд*\йи хурл.. 1

Тогтоол хүргүүлэх тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлагдсан тогтоолуудыг хүргүүлж байна. Үүнд:

1. Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл хүсэх тухай /2014.06.09, №81/2. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай /2014.06.09, №83/3. Ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай /2014.06.09, №84/4. Үнэлгээний хороонд иргэний төлөөдпийг томилох тухай /2014.06.09, №85/5. Журам батлах тухай /2014.06.09, №86/6. Жагсаалтын байршилд өөрчлөлт оруулах тухай /2014.06.09, №87/7. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын

төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай /2014.06.09, №88/

8. Журам батлах тухай /2014.06.09, №89/9. Журам батлах тухай /2014.06.09, №90/Ю.Журам батлах тухай /2014.06.09, №91/И.Журам батлах тухай /2014.06.09, №92/

Дээрх тогтоолуудыг харьяа агөнтлаг, холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулан хяналтандаа авч, хагас бүтэн жилээр хэрэгжилтийн тайланг гарган Хурлын ажлын албанд ирүүлэхийг хүсье.

Хавсралт^л хуудастай.

Хувийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Намын бүлгүүдийн ажлын албанд.

(Ц/"\! I /”\ Б.ЭНХБОЛД

Page 2: Terguulegchdiin togtool

н и й с л э л и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гт о о л

оны 06 сарын С9 вдөр Дугаар Улаанбаатар

г Концесс олгох гэрээ байгуулах 1зөвшөөрөл олгох тухай

Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/55 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар байгуулагдсан Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын Концессын гэрээ байгуулах дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэхээр “Магнус капитал" ХХК-тай концессын гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн сургууль барих төслийг Концессын гэрээнд заасан хугацаанд хэрэгжуүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

Page 3: Terguulegchdiin togtool

н и й слэли й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гт о о л

оны сарын 69_1_ өдөр Дугаар Улаанбаатар

г Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай" 2014 оны 17/16 дугаар тоггоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1 .Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.ҮЙЛ ажиллагааны тайлан, үр дүнг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Сангийн зөвлөл /Ц.Буя! щалай/-д даалгасугай.

Д.БАТТУЛГА

Page 4: Terguulegchdiin togtool

Дарга

Гишүүд

Нарийндарга

Нийслэлийн иргэлийн Төлөөлжчдийн Хурлын Тэрг4|/лэ|чдийн 2Й|4 оны

0$ дугаар|сар||н х/-ны өдрийн 81 дугааа.тогтйолын хавсрдлт.

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санги|н зөвлөлийн бүрэлдэхүүн

та ш

Ц.Буяндалай

Д.Авирмэд

С.Ононбаяр

Ц.Сандаг-Очир

Д.Хүрэлбаатар

Г.Баясах

Г.Энхболд

Д.Батзогсох

Т.Батцэцэг

Н.Оюунчимэг

бичгийн Б.Анхзаяа

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Баянзүрх дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Баянгол дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт|, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

Хадгаламж зээлийн хоршоодын холбооны тэрг/үлэгч гишүүн /зөвшилцсөнөөр/

Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга /зөвшилцсөнөөр/

Нийслэлийн Хөдөл1у1өрийн газрын Бичил бизнесийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Page 5: Terguulegchdiin togtool

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гтоол

_ оны сарын @ 9 өдөр Дугаар Улаанбаатар хот

Ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээ ' батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, 20 дугаар зүйлийн 20.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийгтус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Ойн эрүүл ахуйн орчныг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2014 онд ойгоос цэвэрлэгээний огтлолт хийх талбай, бэлтгэх модны хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Тоггоолын хэрэгжилтийг ханган, тогтоосон хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

Page 6: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдиин Төлөөлөгчдийн Хурль1н Тэргүүш Н ш й^ 2014 оны

дугаар са|)ын?|^ны өдрийн дугаар то1тоолын хавсралт

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос 2014 ондт модны хэмжээ

Д/д Дүүргийн нэр Ойнцэвэрлэгээний

огтлолт

Цэвэрлэгээ/ногоон бүсэд оршин суугч

айл өрхөд түлээний зориулалтаар унанги, гишүү

мөчир олгох/

Нийт

Тал -бай / га/

Нөөц/м3/

Тал-бай/га/

Нөөц/м3/

Тал-бай/га/

Нөөц /м"7

Хэрэг-лээ

түлээ Хэрэг-лээ

Түлээ Хэрэг-лээ

Түлээ

1. Баянзүрх - - - 50 - 1500 50 - 1500

2. Сонгинохайрхан 6 110 100 40 - 1200 46 110 1300

3. Сүхбаатар - - - 46 - 1400 46 - 1400

4. Чингэлтэй 13 370 180 30 - 900 43 370 1080

Дүн 19 480 280 166 - 5000 185 480 5280

Бүгд 760 5000 5760

Page 7: Terguulegchdiin togtool

ниислэлиинИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

сарын өдөр Дугаар ( Г Улаанбаатар

г Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ТэргүүлэгчдээсТОГТООХ нь:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороонд оролцох иргэний төлөөллийг хавсралтаар баталсугай.

2. Худалдан авах ажиллагааны ил тод байх зарчим, өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай байдлыг хангаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай. _____ ________________

ДАРГА Д.БД1|ТУЛГА

Page 8: Terguulegchdiin togtool

1 \1 I I I =:' 'Г ’*•••••II- (ллI I Я * *|| ъ,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлш Тэргүүлэгчдийн 2014 оны 0.6дугаарсарын^уний өдрийн<^дугаартогтоолын

хавсралт ||

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ТОМИЛОХ ИРГЭД

Д/д Овог Нэр АЗ гэрчилгээ дугаар

Регистрийндугаар

> 48Хаяг

1 2 3 4 5 7

1 Шижир Амгалан 13/АЭ-1773 ХН60032278 ЧД, 19-р хороо Дээд Салхит-5-98 тоот

2 Торгууд Энхжаргал 13/АЭ-1866 ИЭ73121711 ЧД,16-р хороо, Согоот, 54-641 тоот

3 Должинсүрэн Уранчимэг 14/АЗ-167 ГЕ81100320 ЧД, 13-р хороо, 5-67 тоот

4 Сүхээ Туяа 14/АЗ-168 ЧБ71061560 ЧД, 10-р хороо, 14-465 тоот

5 БатНэрэн Болор 14/АЗ-169 СЮ81113004 ЧД, 12-рхороо, Булагийн 16-681 тоот

6 Зундуйсүрэн Ганбат 13/АЭ-3011 АЮ87050311 ЧД,16-р хороо, Согоот 62-841Атоот

7 Чимэддорж Батням 13/АЭ-1778 НТ88011731 ЧД, 3-р хороо, Эхлэл байрны 34 тоот

8 Очирбат Нямбат 13/АЭ-1781 ХГ85082114 ЧД, 3-р хороо, 6-38 тоот

9 Чулуун Отгон 13/АЗ-2989 УЕ70041967 СБД-ийн 16-р хороо, Ойдчдын 1- 76 тоот

10 Баатарчулуун Энхжин 14/АЗ-864 ЧЙ85020302 СБД-ийн 2-р хороо, 5-р хороолол 26-29 тоот

11 Төмөртогоо Батхишиг 13/АЭ-2814 УШ89061117 СБД-ийн 8-р хороо, 11 хороолол 1- 240 тоот

12 Төрбат Чимэд-Очир 13/АЭ-1499 КЙ55032470СБД 10-р хороо, 7-р хороолол 38-

32 тоот

13 Батхүү Г анбат 13/АЭ-1581 ЧС87110279СБД-ийн 2-р хороо, Шинэ төгөл

хотхон С-байрны 54 тоот

14 Нямсүрэн Болдбаатар 14/АЗ-707 ХА87103011 БЗД, 11-р хороо, 7-50 тоот

15 Батбуян Эрдэнэбат 13/АЭ-108 НУ79071916 БГД- 15-р хороо, 28-47 тоот

16 Дашдэлэг Батболд 12/АЗ-556 ЧЛ72060111БГД-ийн 7-р хороо, 3-р хороолол,

29-129 тоот

17 Пүрэвдорж Батцэцэг 13/АЭ-1782 БГД, 15-р хороо, 28-р байр 40 тоот

18 Нарангэрэл Амарзаяа 13/АЭ-1737 ЦБ64042467 БГД, 6-р хороо, 14Б-40тоот

19 Туяа Оюунзаяа 13/АЭ-1597 ФВ79011605СХД, 5-р хороо, Баянголын 9-7

тоот

Page 9: Terguulegchdiin togtool

20 Түмэнхишиг Алтанхуяг 14/АЗ-1074 ЧА61022315СХД, 3-р хороо, Бага наран 31-5

тоот

21 Чулуунбаатар Билэгсайхан 14/АЗ-471 УХ87100616 СХД-ийн 22-р хороо 58-8 тоот

22 Батбаатар Дамдин 13/АЭ-2357 ВЮ71070213 НД, 2-р хороо, 52-17 тоот

23 Дэнсмаа Болортоль 13/А3-2356 НД, 2-р хороо, 36-50 тоот

24 Батхүлэг Мөнхнасан 13/АЭ-3711 МИ87101619 ХУД, 11-р хороо, 5-р хэсэг, Соёмбот гудамж 1-10 тоот

25 Баярсайхан Саруулбаяр 13/АЭ-3714 ШЖ80122075 ХУД, 11-рхороо, 1-рхэсэг, Дүнжингарав гудамж 1-23 тоот

26 Халтай Батбаяр 13/АЗ-2659 ПЖ71022519 Баянзүрх дүүрэг 14-р хороо, Амархуур ЗЗВ-88 тоот

27 Цэвээн Сүрэнцэцэг 14/АЗ-848 ВВ84050109 БЗД, 2-р хороо, 5 хэсэг их дарь эх 5 гудамж 110 тоот

28 Мөнхзогс Уугансарнай 13/Б-014 ПЖ86091906 БЗД, 11-р хороо, Товчооны 1-1 тоот

29 Хүрэлбаатар Дэлгэрсайхан 12/АЗ-1249 ЧЕ63121306 БЗД, 6-р хороо, К7-27 тоот

30 Цагаанхүү Мөнхбат 13/АЭ-1448 ХГ85082112 БЗД, 26-р хороо, Кристал таун 803-1403 тоот

31 Жаргал Батбаяр 13/АЭ-1404 ЙП74022017 БЗД, 14-рхороо, 14-рхороолол ЗЗБ-21 тоот

32 Отгонбаатар Ундрахгэрэл 13/АЗ-2642 УУ91051346 БГД, 1-р хороо 2-р хороолол, Богд Ар хороолол 10А-38 тоот

33 Сорогдон Тунгалаг 12/АЗ-221Э ЧР64061203 БЗД, 15-р хороолол, 5-р хороо, 53Б байрны 7 тоот

34 Ёндонравжаа Оюунчимэг 14/АЗ-500 УУ55022842 БЗД-ийн 12-р хороо, 1-24 тоот

35 Батхишиг Сүхцэцэг 14/АЗ-001О

НЭ84090906 БЗД-ийн 7-р хороо, 23-3-36 тоот

36 Бат-Эрдэнэ Одбаяр 14/АЗ-50Э ИЦ90101211 БЗД-ийн 3-р хороо, 7а-9 тоот

37 Цэрэнхүү Болдбаатар 14/АЗ-502 ДЮ69082716 БЗД-ийн 20-р хороо, Баяндөхөм 5- 22 тоот

38 Энхбат Цэндсүрэн 14/АЗ-192 ДЮ86022613 БГД, 20-р хороо, 8-17 тоот

39 Цэдэн Нэргүй 13/АЭ-1391 ВИ76082510 БЗД, 12-р хороо, Чулуутын амины орон сууц 9-15 тоот

40 Доноров Намжилсүрэн 14/АЗ-ЮЗО ТИ63041206 СБД, 10-р хороо, 7-р хороолол, 11 2 тоот

41 Оргилсайхан Оюунсайхан 14/АЗ-ЮЗЭ М086031201 БГД, 1-р хороо, 2 хороолол, Нарны зам гудамж 88-8 тоот

Page 10: Terguulegchdiin togtool

ниислэлиинИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

оны к сарын 01 вдөр Дугаар Улаанбаатар хот

г

Журам батлах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 01/1543 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа оршуулгын үйл ажиллагааг цэгцлэх, ил задгай оршуулгыг таслан зогсоох, энэхүү үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх зорилго бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-д тус тус даалгасугай.

3.Журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 97, 2005 оны 199, 245 дугаар тогтоол, 2005 оны 247 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, 2010 оны 183 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

Page 11: Terguulegchdiin togtool

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах, хаах болон шарилыг оршуулах, нандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журам нь хэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн холбогдолтой шарилыг оршуулах үйл ажиллагаанд хамаарахгүй.

2.1.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.

2.1.1. “Оршуулгын газар” гэж шарил болон чандарыг оршоох үйл ажиллагааг зохион байгуулах зөвшөөрөл бүхий газрыг хэлнэ.

2.1.2. “Зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага” гэж Монгол улсад болон Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх холбогдох хууль, журам, стандартын шаардлагыг хангасан, нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгжийг;

2.1.3. “Хаагдсан оршуулгын газар” гэж тухайн оршуулгын газарт оршуулга хийх газрын нөөц дууссан болон бусад шалтгааны улмаас оршуулгын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрыг;

2.1.4. “Оршуулгын газрын хамгаалалтын бүс” гэж оршуулгын газрыг суурьшилын бүсээс тусгаарласан зурвас газрыг;

2.1.5. “Шарил” гэж нас барсан хүний бие цогцос, цогцосын хэсэг үлдэгдэл буюу эд эрхтэнг;

2.1.6. ”Далд оршуулга” гэж газрын хэвлийд шарилыг булж оршуулах хэлбэрийг;

2.1.7. “Чандар” гэж зориулалтын байгууламжид шатаасан шарилыг;

2.1.8. “Хариуцах эзэнтэй шарил” гэж тухайн талийгаачийн хэн болох нь тогтоогдсон, ар гэр, төрөл төрөгсөд нь тодорхой шарилыг;

Хоёр. Нэр томъёоны тайлбар

2.1.9. “Шарил хадгалах байр” гэж нас барсан талийгаачийн шарилыг оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах хүртэл байршуулдаг зориулалтын хөргөлтийн тоног төхөөрөмж бүхий байгууламжийг;

Page 12: Terguulegchdiin togtool

3.1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулгын газрыг байгуулах, арчлах, хамгаалах, хаах, дахин ашиглах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэхүү журмын 3.3 дахь хэсэгт заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гаргана.

3.2. Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршуулгын газрыг байгуулах, арчлах, хамгаалах, хаах, дахин ашиглах шийдвэрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү журмын 3.4 дахь хэсэгт заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гаргана.

3.3.Улаанбаатар хотод шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын оршуулах талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлно.

3.4. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын оршуулах талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлно.

3.5. Энэхүү журмын 3.3, 3.4 дэх хэсэгт заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагууд, оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оруулна.

3.6. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг холбогдох хууль, журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулж, оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгон, гэрээ байгуулан ажиллана.

3.7. Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь төрийн өмчит болон төрийн бус, хувийн хэвшлийн альч хэлбэрээр байж болно.

3.8. Оршуулгын газрын байршил болон хамгаалалтын бүсийг Монгол Улсын холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тодорхойлно.

3.9. Оршуулгын газрын газар эзэмшигч болон ашиглагч нь тухайн оршуулгын газрыг арчлан хамгаалах, тохижуулах ажлыг бүрэн хариуцна.

3.10. Дүүрэг нь өөрийн нутаг дэвсгэр дэх хаагдсан оршуулгын газрыг арчилж хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, жил бүрийн дүүргийн төсөвт шаардагдах зардлыг тусгана.

3.11. Хаагдсан оршуулгын газрыг арчилж хамгаалах ажлыг гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжийг дүүргийн засаг дарга сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

Гурав. Оршуулгын газрыг байгуулах,арчлах, хамгаалах, хаах, дахин ашиглах

2

Page 13: Terguulegchdiin togtool

4.1.Иргэний нас барсныг Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэлийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага бүртгэж, нас барсны гэрчилгээг олгоно.

4.2.Нас барсан талийгаачийн шарилыг шарил хадгалах байранд хадгалуулах ба талийгаачийн ар гэрийнхэн өөрсдийн зан үйлд тохируулан гэртээ хадгалж болно.

4.3.Шарил хадгалах үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхэлж болох ба үйл ажиллагаа нь эмнэлгийн болон шүүхийн шинжилгээний байгууллагатай уялдаатай байж, Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, журам, олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн байна.

4.4,Оршуулгын үйл ажиллагааг зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.

4.5.0ршуулгын үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн оршуулгын газар үйлдэнэ.

4.6.0ршуулгын үйл ажиллагааг чандарлах болон далд оршуулах хэлбэрээр хийж гүйцэтгэнэ.

4.7.Далд болон чандарлах оршуулгын газар нь дараах нийтлэг шаардлагад нийцсэн байна.

4.7.1.Авто зам бүхий орц гарц, оршуулгын цувааг зогсоох авто зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хогийн сав, сандал гэх мэт орчны тохижилттой байх ба газрын баталгаажсан зураглалын дагуу бүрэн хашаатай байна.

4.7.2.Харуул хамгаалалттай байна.

4.7.3.Аливаа шашны зан үйл хийх сүм хийд, байр, хөшөө, дурсгалтай байжболно.

4.8.Далд оршуулгын газар нь дараахь шаардлагад нийцсэн байна.

4.8.1.0ршуулга хийх талбайн төлөвлөлт бүхий тухайн оршуулгын газрын дэвсгэр зураглалтай байна.

4.8.2.Нэг шарилыг далд оршуулахад ноогдох газрын талбайн хэмжээ Юм.кв- аас 20м.кв байх ба энэхүү газарт шарил хоорондын зай баггсан болно.

4.8.3.Шарилын нүхний гүн 1-1,5м байх ба газрын хэвлийг ухах өнцөг эгц доош байна.

4.9. Чандарлах оршуулгын газар нь дараахь шаардпагад нийцсэн байна.

4.9.1.Шарил чандарлах байгууламж нь иж бүрэн 24 цагийн хяналтын системтэй байна.

4.9.2. Чандарлах төхөөрөмж нь Монгол улсын болон олон улсын стандарт шаардлагад нийцсэн байна.

Дөрөв. Оршуулгын уйл ажиллагааг зохион байгуулах

з

Page 14: Terguulegchdiin togtool

4.9.3. Чандар байршуулах зориулалтын суврага, хүндэтгэлийн хана, хэсэгтэйбайна.

4.9.4. Чандарыг зориулалтын талбай, байршилд оршоох тохиолдолд нэг чандарыг газрын хэвлийд оршооход ноогдох газрын хэмжээ 1м.кв-аас ихгуй байх ба энэхүү газарт чандар хоорондын зай багтсан болно.

4.10. Шарилын нүхийг бэлтгэх ажлыг тухайн оршуулгын газрыг хариуцаж буй оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хариуцна.

4.11. Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчний улмаас нас барсан тохиолдолд шарилыг оршуулахдаа эрүүл ахуй халдвар хамгаалалтай холбогдон гарсан тушаал, шийдвэр, заавар, журмыг баримтална.

4.12. Оршуулгын үйлчилгээний тарифыг үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал, үйл ажиллагааны чанарт тохируулан тухайн оршуулгын үйлчилгээ үзүүлж буй зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага тогтооно.

4.13. Зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага нь нэн ядуу, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн оршуулгын зардлыг санхүүжүүлэх сантай байж болно.

Тав. Шилжүүлэн оршуулах

5.1. Зөвшөөрөлтөй оршуулгын газраас бусад газар далд оршуулсан болон ил тавьсан шарилыг шилжүүлэн оршуулна.

5.2. Зөвшөөрөлтэй оршуулгын газар байгаа шарилыг талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр шилжүүлэн оршуулж болно.

5.3. Энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасны дагуу оршуулгын газрыг дахин ашиглах шийдвэр гарч, шарилыг нэгдсэн зохион байгуулалтгайгаар шилжүүлэн оршуулж болно.

5.4. Зөвшөөрөлгүй газар далд оршуулсан шарилыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр, ил тавьсан шарилыг цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага чандарлаж оршуулна.

5.5. Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг тухайн талийгаачийн ар гэрийнхэн шилжүүлэн оршуулах тохиолдолд оршуулах хэлбэр болон оршуулгын газраа сонгож болно.

5.6. Шарилыг зөвхөн зөвшөөрөлтэй оршуулгын газарт шилжүүлэн оршуулна.

5.7. Шарил нүүлгэн шилжүүлэх бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэнэ.

5.8. Энэхүү журмын 5.3-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд шарилыг шилжүүлэн оршуулах тухай мэдээллийг 3 сарын хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд мэдээлнэ.

4

Page 15: Terguulegchdiin togtool

5.9. Хариуцах эзэнгүй шарилын хайрцаган дотроос гарсан эд зүйлс, эдлэл хэрэглэл, үнэт зүйлсийг улсын орлого болгоно.

5.10. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг шилжүүлэн оршуулах зардлыг тухайн талийгаачийн ар гэр хариуцна.

5.11. Ил тавьсан шарилын талаарх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шарил байгаа газар дээр үзлэг хийж, шарилыг шүүхийн шинжилгээний байгууллагад шилжүүлнэ.

5.12. Шүүхийн шинжилгээний байгууллага нь ил тавьсан тухайн шарилыг шинжилж, гэмт хэргийн шинж илрээгүй гэж үзвэл ар гэрийнхэнд нь шилжүүлж болно.

5.13. Хэрэв тухайн шарилын хэн болох, ар гэрийнхэн нь 30 хоногийн хугацаанд тогтоогдоогүй тохиолдолд шүүхийн шинжилгээний байгууллага шарилыг зөвшөөрөлтэй оршуулгын газар далд оршуулна.

Зургаа. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

6.1.Талийгаачийн ар гэрийнхэн дараахь үүрэг хүлээнэ.

6.1.1. Талийгаачийг энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэх;

6.1.2. Оршуулгын газрын дотоод дүрэм, журмыг мөрдөх;

6.1.3. Оршуулгын газар болон оршуулгын газрын хамгаалалтын бүс дотор хог хаягдал хаяхгүй байж, орчныг цэвэр байлгах;

6.1.4. Нас барагсдын хөшөө дурсгалд хүндэтгэлтэй хандах;

6.1.5. Ил тавьсан шарил болон зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг тухайн дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

6.2. Зөвшөөрөл бүхий мэргэжпийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ.

6.2.1. Хариуцсан оршуулгын газрын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж, оршуулгын үйлчилгээ үзүүлэх;

6.2.2. Оршуулгын үйл ажиллагааг иргэний хүсэлтээр гэрээний дагуу зохион байгуулах;

6.2.3. Хариуцсан оршуулгын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх;

6.2.4. Шарил шилжүүлэн оршуулах ажил гүйцэтгэхдээ хөндсөн шарилын нүхийг хөрсөөр хучиж тэгшлэн, хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, ариутгал хийх;

6.2.5. Гэмт хэргийн шинж чанартай болон эмнэлгийн бус нөхцөлд нас барсан талийгаачийг чандарлаж оршуулах тохиолдолд цагдаагийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн чандарлах;

6.2.6. Оршуулсан шарилын бүртгэлийг хийж, мэдээллийн сан бүрдүүлэх;

5

Page 16: Terguulegchdiin togtool

6.2.7. Хариуцсан оршуулгын газрын газрыг зүй зохистой ашиглах, цэвэр цэмцгэр байлгах, орчныг тохижуулах, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаалах;

6.2.8. Оршуулгын газрын талбайн ашиглалт, оршуулгын нөөцтэй холбоотой асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр мэдэгдэх;

6.2.9. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэх;

6.2.10. Оршуулсан шарилын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газарт тус тус улирал бүр хүргуүлэх;

6.2.11. Шарил оршуулах ажлыг иргэдийн хүссэн гариг, өдөр, цагт зохион байгуулах;

6.2.12. Шарил оршуулахад шаардлагатай зүйлсийг ар гэрийнхний захиалгаар бэлтгэж худалдах, бусад эд материал, үйлчилгээгээр иж бүрэн үйлчлэх;

6.2.13. Шарилын нүхийг бэлтгэхдээ бусад шарилд хүндэтгэлтэй хандаж, орчныг цэвэр байлгах;

6.2.14. Шарил чандарласан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад тогтмол гаргаж өгөх;

6.2.15. Шарил чандарлах үйл ажиллагаа, зуухны ашиглалт болон оршуулгын газрын дотоод журамыг боловсруулж, мөрдөж ажиллах;

6.2.16. Нэн ядуу, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, оршуулгын үйлчилгээний үнийн уян хатан бодлогыг баримтлах;

6.3. Хайрцаг, чулуу хийдэг / бэлтгэх, үйлдвэрлэх / компани дараах үүрэгтэй байна.

6.3.1. Хайрцаг, чулуу хийхтүүхий эд нь зохих зөвшөөрөлтэй бэлтгэгдсэн байх

6.3.2. Үйл ажиллагааны тайлан, мэдээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд улирал бүр хүргуүлэх;

6.4. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба дараахь үүрэгтэй байна.

6.4.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

6.4.2. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг хүлээн авч шийдвэрлүүлэх;

6.4.3. Оршуулгын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн зохицуулалт, бодлого төлөвлөлтийн талаар иргэд, олон нийтэд сурталчлах;

6.4.4. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг шилжүүлэн оршуулах үйл ажиллагааны зардал, нутгийн захиргааны байгууллагын эзэмшилд

6

Page 17: Terguulegchdiin togtool

байгаа оршуулгын газрын хамгаалалтын бүсийг тохижуулах зардал, хайс, хашлага, тохижуулахтай холбоотой зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт тусгуулах;

6.4.5. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх;

6.4.6. Буяны байгууллагуудын холбооны үйл ажиллагааг нийслэлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах

6.5. Дүүргийн Засаг даргын тамгын газар дараахь үүрэгтэй байна.

6.5.1. Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй оршуулгын үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.5.2. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийн тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд өгөх;

6.5.3. Оршуулгын газрын хамгаалалтын бүсэд бусад зориулалтаар газар олголт хийхгүй байх;

6.6. Мэргэжлийн хяналтын байгууллага дараахь үүрэгтэй байна.

6.6.1. Оршуулгын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих;

6.6.2. Хяналтын явцад илэрсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд өгөх;

6.6.3. Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан холбогдох газруудад хүргүүлэх;

6.6.4. Зөвшөөрөлгүй оршуулгын үйл ажиллагаанд хяналт тавих, зогсоох;

6.6.5. Оршуулгын үйлчилгээ үзүүлж буй байгууллага аж ахуйн нэгж болон иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох эрх зүйн заалтуудыг мөрдүүлэх;

6.6.6. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд мэдээлэх;

6.6.7. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхэд хяналт тавих;

6.6.8. Энэхүү журамд хориглосон үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зүй бус үйлдлийг таслан зогсоох, энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу хариуцлага хүлээлгэх;

6.7. Эрүүл мэндийн байгууллага дараахь үүрэгтэй байна.

6.7.1. Өвчний улмаас нас барагсадын тодорхойлолтыг батлагдсан маягтын дагуу тодорхойлж өгөх;

7

Page 18: Terguulegchdiin togtool

6.7.2. Гэмт хэргийн шинжтэй шарилын талаар тодорхойлолтыг шүүх эмнэлэг, цагдаагийн байгууллагатай хамтран хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх;

6.7.3. Олон улсын хөл хориот өвчнөөр нас барагсдын шарилыг оршуулах хэлбэрийг тогтоох;

6.7.4. Шарилаас үүдэлтэй хүн амын эрүүл мэндэд учирч болох сөрөг үр дагаварыг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх;

6.7.5. Зөвшөөрөлгүй оршуулгын газрын буюу албадан нүүлгэн шилжүүлэх шарил оршуулгын талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий төр захиргааны байгууллагад мэдээлэх;

6.7.6. Шарил хадгалах байранд хадгалаж буй нас барагсдын шарилыг хоорондоо солигдохгүй байх бүх нөхцөлийг хангах;

6.8. Шүүхийн шинжилгээний байгууллага дараахь үүрэгтэй байна.

6.8.1. Засгийн газрын “Зарим цогцос оршуулах журам”-г үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;

6.8.2. Нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан цогцосын үзлэг хийж хэн болох, нас баралтын шалтгааныг тогтоох;

6.8.3. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ил тавьж оршуулсан шарилд үзлэг хийж гэмт хэргийн чанартай эсэхийг шинжилж дүгнэлт гаргах,

6.8.4. Шарил хадгалах байранд хадгалж буй нас барагсдын шарилыг хоорондоо солигдохгүй байх бүх нөхцөлийг хангах;

6.8.5. Шарил хадгалах үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах;

6.9. Цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй байна.

6.9.1. Гэмт хэргийн шинжгэй нас баралтын оршуулах хэлбэрээс шалтгаалан холбогдох мэргэжлийн байгууллагад шаардлагатай тодорхойлолтыг чирэгдэлгүй гаргаж өгөх;

6.9.2. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхэд хяналт тавих;

6.9.3. Зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн оршуулсан шарилын талаарх мэдээллийг улирал бүр бүртгэж, хяналт тавих;

6.9.4. Нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан цогцосын хэн болох, ар гэр төрөл төрөгсөдийг тогтоох;

6.9.5. Энэхүү журамд хориглосон үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зүй бус үйлдлийг таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дагуу хариуцлага хүлээлгэх;

8

Page 19: Terguulegchdiin togtool

6.10. Байгаль орчны асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага дараахь үүрэгтэй байна.

6.10.1. Зөвшөөрөлгүй оршуулгын газрын буюу албадан нүүлгэн шилжүүлэх шарил оршуулгын талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий төр захиргааны байгууллагад мэдээлэх;

6.10.2. Цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн сууршилын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын үйл ажиллагаа хийлгэхгүй байж, хяналт тавих;

6.11. Шашны байгууллага дараахь үүрэгтэй байна.

6.11.1. Аливаа шашны зан үйлийг энэхүү журамд нийцүүлэн үйлдэх;

6.11.2. Иргэд олон нийтэд оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах зүг чигийг зааж өгөхдөө зөвшөөрөлтэй оршуулгын газарт оршуулгыг хийхээр тодорхой зааж өгөх;

6.11.3. Аливаа шашны зан үйл үйлдэхдээ байгаль орчныг бохирдуулахгүй байх, энэ талаар иргэдэд тайлбарлаж өгөх;

Долоо. Хориглох зүйлс

7.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавихыг хориглоно.

7.2. Зөвшөөрөгдсөн оршуулгын газраас бусад газар оршуулгын ажил зохион байгуулахыг хориглоно.

7.3. Цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшилын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулахыг хориглоно.

7.4. Энхүү журмын 4.3-т зааснаас бусад хэлбэрээр оршуулгын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.5. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зам талбайд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой эд зүйлс, хог хаягдал хаяхыг хориглоно.

7.6. Шүүх болон цагдаагийн байгууллага, бусад холбогдох байгууллагаас тухайн шарилыг чандарлахыг зөвшөөрөөгүй тохиолдолд шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлахыг хориглоно.

7.7. Зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас бусад иргэн, аж ахуйн нэгж шарилыг ухаж гаргах, нүүлгэн шилжүүлэхийг хориглоно.

7.8. Шарилыг ил задгай тээвэрлэхийг хориглоно.

7.9. Оршуулгын газрын хамгаалалтын бүс дотор тохижуулах зорилгоор мод, бут, сөөг тарихаас бусад ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

9

Page 20: Terguulegchdiin togtool

7.10. Хамгаалалтын бүс дотор газар олголт хийхийг хориглоно.

7.11.Чандарлах шарилд тэсэрч дэлбэрэх болон үл шатах материалаар хийгдсэн эд зүйл хийхийг хориглоно.

7.12. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглоно.

Найм. Хариуцлага

8.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь байдлаар мөнгөн торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэнэ.

8.1.1. Иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахад гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

8.1.2. Зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болон шарилын хайрцаг, чулуу хийдэг байгууллагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаас гадна үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

8.1.3. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах болон тухайн албан тушаалаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

8.1.4. Лам хуврага, бөө удган, зурхайч, бусад шашны номлогч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна.

10

Page 21: Terguulegchdiin togtool

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

_ оны № сарын @ 9 1сарын өдөр Дугаар Улаанбаатар

Жагсаалтын байршилд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оросоо нарын 2014 оны 04/247 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.”Нийслэлийн Орон нуггийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заагдсан төсөл, арга хэмжээний байршлыг өөрчлөн, хавсралтаар баталсугай.

2.Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журманд нийцүүлэн тухайн хорооны иргэдийн оролцоотойгоор зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай. |

Page 22: Terguulegchdiin togtool

НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ,

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

д/д Хороо Батлагдсан байршил Өөрчлөх байршил

1. 1 дүгээр хороо 6а, 7а байрнуудын хооронд

За, 4а байрны орчимд /хийдийн баруун талд/

2. 2 дугаар хороо Дүүргийн өндөрлөг орчимд

51 дүгээр сургуулийн урд талд

3. 3 дугаар хороо 38 дугаар байрны урд талбай

71 дүгээр байрны хойно

4. 4 дүгээр хороо 1, 2 дугаар байрны баруун талын талбай

-

5. 5 дугаар хороо 2 дугаар байрны хойно Өргөө 68 байрны зүүн талд

6. 12 дугаар хороо Хорооны цогцолбор байрны урд

-

7. 14 дүгээр хороо 15, 16, 17 дугаар байрны өмнө

-

8. 15 дугаар хороо 21, 22 дугаар байрны өмнөх талбай

31 дүгээр байрны урд

9. 17 дугаар хороо 35 дугаар байрны урд тал

-

10. 18 дугаар хороо 42 дугаар байрны талбай

45, 46 дугаар байрны хойно

11. 19 дүгээр хороо 57 дугаар байрны баруун талд

62, 63 дугаар байрны урд

12. 20 дугаар хороо УС-29, БХН-30 дунд “

Page 23: Terguulegchdiin togtool

ниислэлиинИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

оны 0 & сарын 0 $ өдөрсарын Дугаар № Улаанбаатар

г ~1Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд

хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.1.7, Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний” тухай 147 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэпчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналын хамт 2014 оны 06 дугаар сард багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

2.Цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3.Батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн 2013 оны төсвийн орлогын давалтаас санхүүжүүлэн холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

Page 24: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдийй|ТӨЛӨӨЛӨСЧДИЙН Хурлын Тэргүүлфдийн 2014 бны

Щ дугаар сарын щ-ны өдрийн б$. дугаар тогЦоойцн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ЦнД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, ЛРГА

ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа Төсөвт өртөг 2014 онд санхүүжих

1. Рейлбусын дундын зогсоолуудтай холбогдох явган зам, талбайн тохижилтын ажил

2014 201,7 201,7

2. Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын зөөврийн нийтийн бие засах газар /10ш/

2014 434,0 434,0

3. 7 буудлын автобусны буудлыг Зунжин худалдааны төвийн баруун тал дахь талбайд шилжүүлэх ажил

2014 208,6 208,6

4. Усан спорт сургалтын төвийн барилгын болон инженерийн шугам сүлжээний засварын ажил

2014 298,5 298,5

ДҮН 1142,8 1142,8

Page 25: Terguulegchdiin togtool

„ нийслэлийнИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

. оны 0 6 сарын 0 3 өдөр Дугаар Улаанбаатар

г

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 20 дугаар зүйлийн 20.1.7, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Засгийн Газрын Тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1 .Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г байгуулж, журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд тус тус даалгасугай.

Т!

ДАР1 Д.БАТТУЛГА

Page 26: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдийн П өөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны. ^ *угаар сарынк^-ны

өдрийн $.9. дугфр тогтоолын хавсралтт

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Төсвийн тухай, Засгийн газрын Тусгай сангийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудад нийцүүлэн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн батлан даалт гаргах харилцааг зохицуулна.

1.2. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжих, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихэд зориулагдана.

2.1. Нийслэлийн Засаг даргын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх тодорхой чиг үүрэг, зорилтын дагуу Нийслэлийн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн хөрөнгийг байршуулсан санг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” /цаашид “Сан” гэх/ гэнэ.

2.2. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.2.3. Мөнгөн хөрөнгө Төрийн сангийн дансанд байршиж, төсөл шалгарч

санхүүжилт шаардлагатай болсон тухай бүрт мөнгөн хөрөнгийг банк руу шилжүүлнэ.

3.1.Сангийн хөрөнгө дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ.З.И.Нийслэлийн төсвийн хөрөнгө3.1.2.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж

ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив 3.1.3.0лгосон зээлийн эргэн төлөлтийн орлого3.1.4.Бусад эх үүсвэр

3.2. Сангийн хөрөнгийн зарцуулалт.

Хоёр. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

Гурав. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийг зарцуулах

1

Page 27: Terguulegchdiin togtool

3.2.1.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд уг зээлийг дараах зориулалтаар олгоно. Үүнд:

3.2.1.1. Техник, тоног төхөөрөмж худалдан авах;3.2.1.2. Ажпын байр нэмэгдүүлэх болон хадгалах;3.2.1.3. Эргэлтийн хөрөнгө бий болгох;3.2.1.4. Технологийн шинэчлэл хийх;3.2.1.5. Үндсэн хөрөнгө бий болгох;3.2.1.6. Импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох,

3.2.2. Сангийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх

3.2.3. Зээлийг тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд тогтоогдсон чиглэл болон бусад шаардпагатай үйлдвэр эрхлэгчдэд олгож болно.

Дөрөв. Сангийн зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа

4.1. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хөнгөлөлттэй зээлийг олгох төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий орон тооны бус 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллах ба зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

4.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална.

4.3. Зөвлөлийн даргаар тухайн салбар хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч, нарийн бичгийн даргаар салбар хариуцсан нэгжийн дарга буюу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга байна.

4.4. Гишүүд нь төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд 1 саналын таслах эрхтэйгээр оролцож шййдвэр гаргана.

4.5.3өвлөлийн гишүүдийн 2/3 бүрдсэнээр хурлын ирцийг хүчинтэйд тооцох бөгөөд төсөлд санхүүжилт олгох, эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл хөтлөн, оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.6. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар удирдан зохион байгуулна.

4.7. Зээлийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх ба мэдээллийг “Нийслэл Жижиг, дунд үйлдвэрлэл" сэтгүүл болон ДОи.иЬ.доу.тп сайтад байршуулна.

4.8. Сангийн дансны зарлагын гүйлгээнд Зөвлөлийн дарга нэгдүгээр гарын үсгийг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн тамга дарснаар хүчин төгөлдөр болно.

2

Page 28: Terguulegchdiin togtool

4.9. Сангийн тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой харилцааг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн нягтлан бодогч хариуцна.

Тав. Сангийн зөвлөлийн эрх, үүрэг

5.1. Зээлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаарх саналыг төсөвт тусгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх;

5.2. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл дамжуулан олгох арилжааны банкыг сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах;

5.3. Зөвлөл нэг зээлдэгчид олгох нэг удаагийн зээлийн дээд хэмжээ, зээлийн хугацаа, хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх хугацааг тогтооно.

5.3. Зээлийн Батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулах5.4 Зээл олгох шийдвэр гаргах;5.5. Сангийн зөвлөл арилжааны банкыг сонгон шалгаруулахдаа Монгол банкны

тогтоосон эрэмбийн эхний 5-д багтах банкуудаас хамгийн хүү багатай, хөнгөлөлттэй, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамтарч ажиллахад санхүүгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлсэн эсэх зэргийг харгалзан үзэж сонгоно.

5.6. Банкнаас эх үүсвэр ашиглалтын тайланг шаардах, зээл зориулалтын дагуу олгогдож байгаа эсэхтэй танилцах;

5.7. Банкнаас зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл авах, холбогдох тайлан бүртгэл мэдээг шаардах;

5.8. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд тухайн жилийн үйлдвэрлэлийн тогтоогдсон чиглэлийн дагуу зээл олгох;

5.9. Сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулалтыг тайлагнах;5.10. Сангийн улирал, жилийн ажлын тайланг хэлэлцэх;

Зургаа. Төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах, зээл олгох.

6.1. Төсөл хүлээн авах сонгон шалгаруулах

6.1.1. Зөвлөл нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авах хугацааг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

6.1.2. Төсөл хүлээн авах хугацааг зарласнаас хойш арилжааны банк төслийг хүлээн авна.

6.1.3. Арилжааны банк ирүүлсэн төслүүдийг өөрийн шалгуурын дагуу судалж зээл олгох боломжтой төслүүдийг зөвлөлийн хуралд хүргүүлнэ.

6.1.4. Зөвлөл нь арилжааны банкны зээл олгох боломжтой гэж тодорхойлсон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр ирсэн төслийн бичиг баримттай танилцан, тухайн төсөлд санхүүжилт олгох, эс олгох талаар эцсийн шийдвэр гаргана.

3

Page 29: Terguulegchdiin togtool

6.2. Дараахь шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна.

6.2.1. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, иргэн

6.2.2. Зээл хүсэгч нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалтанд хамрагдаж сертификат авсан байх;

6.2.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах хүний нөөцийн чадавхитай, нийт ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардпага хангасан байх;

6.2.4. Тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэхдээ дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн байх;

6.2.5. Ажлын байрыг нэмэгдүүлсэн байх;

6.2.6. Зээлжих төсөл нь орлогоороо үйл ажиллагааны зардал, зээлээ төлөх боломжтой байх;

6.3. Зээл олгох.

6.3.1. Хөнгөлөлттэй зээлийг олгохдоо төслийг сонгон шалгаруулсан сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно.

6.3.2. Зөвлөлийн хурлаар санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг баталгаажуулж, арилжааны банкинд хүргүүлнэ.

6.3.3. Зөвлөлийн эцсийн шийдвэрийг үндэслэн арилжааны банк төслийг санхүүжүүлнэ.

6.3.4. Арилжааны банкинд төсөл нь дэмжигдсэн, барьцаа хөрөнгийн дутагдалтай төсөлд Зээлийн Батлан даалтын сангаар дамжуулж баталгаа гаргаж өгнө.

6.3.5. Хөнгөлөлттэй зээлийг төгрөгөөр олгоно.

Долоо. Хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх банктай хамтран ажиллах нөхцөл

7.1. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк, санхүүгийн байгууллага нь:

4

Page 30: Terguulegchdiin togtool

7.1.1. Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн хоёр жилийн турш хангасан тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

7.1.2. Зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдлийг Сангийн өмнө бүрэн хариуцахаа илэрхийлсэн баталгаа гаргасан байх;7.2. Зээлийн гэрээний нөхцөл, барьцаа хөрөнгийн үнэлгээ, батлан даалт,

зээлийг судлах хугацаа, хүү шимтгэл, талуудын эрх үүрэг, тайлан гаргах, хяналт, хариуцлага тооцох зэрэг бусад нөхцлийг гэрээнд тусган зохицуулна.

7.3. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкыг сонгон шалгаруулахдаа олон нийтэд нээлттэй мэдээлж, хүсэлт ирүүлсэн банкнуудаас журмын 5.5, 7.1, 7.2-д заасан нөхцөлийг хангасан банкыг сонгоно.

Найм. Хяналт, хариуцлага, тайлагнал

8.1. Сангийн журмын хэрэгжилтэнд Нийслэлийн Дотоод Аудитын алба хяналт тавина.

8.2. Сангийн тухайн жилийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулна.

8.3. Сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, тайлан мэдээг чанаргүй гаргасан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтан, байгууллага, иргэнд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцно.

8.4. Сан нь үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн 03 дугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлд тайлагнана.

5

Page 31: Terguulegchdiin togtool

„ нийслэлийн ИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтөол

оны сарын өдер Дугаар вО Улаанбаатар

г 1Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэг, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1796 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам’’-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

3. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай. — .«.ш*____________

Д5АТТУЛГА

Page 32: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдийн Телөөлөгчдийн Хурлын|; Тэргүүлэгчдийн 2014 оны ̂ кдузрар сарын 6$.ны1

өдрийн .9.9. дугаай тогрЬоМйГ’" Ё

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ

ДАХИН ТӨЛӨВЛӨН, БАРИЛГАЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга /цаашид “орон сууцны барилга” гэх/-ыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаа нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

1.3. Орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барихад иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль1, Хот байгуулалтын тухай хууль2, Барилгын тухай хууль3, Орон сууцны тухай хуулийн 151 зүйлд заасан эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэн, төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зарчмыг баримтална.

1.4. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог холбогдох хууль, тогтоомжийн нэр томъёоны тодорхойлолтод заасан утгаар ойлгоно.

1.5. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлнэ.

1.6. Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрийг үл хамааран заавал дагаж мөрдөнө.

1 Үндсэн хуулийн 16 дугаар зуйлийн 2/ “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”19 дүгээр зүйлийн 19.1. “Терөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”;2 Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.3.хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орчны бохирдпоос сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;3 Барилгын тухай хуулийн 20.3.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын дүрэмд заасан хугацаанд барилга байгууламжид үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллана.

Page 33: Terguulegchdiin togtool

Хоёр. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа, түүний үе шатууд

2.1. ррон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах гэдэг нь төрөөс иргэдийнх^э эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барих үйл ажиллагааг хэлнэ.

2.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь төлөвлөлтийн болон хэрэгжүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгдэнэ.

2.3. ррон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг дараахь дарааллаар хэрэгжүүлнэ. Үүнд:

2.3.1. Орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогт^ох;

2.3.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарг^х;

[ 2.3.3. Орон сууцны барилгыг төлөвлөх;2.3.4. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах;2.3.5. Орон сууцны барилгыг чөлөөлөх;2.3.6. Орон сууцны барилгыг буулгах;2.3.7. Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх.

Гурав. Орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоох

3.1. Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь орон сууцны барилгад дараахь үзүүлэлтээр биет үзлэг, хэмжилт хийнэ.

3.1.1. барилгын анхны төлөвлөлтийн судалгаа /үзлэг хийсэн байдлаар/;

3.1.2. хэв гажилтын үзлэг, хэмжилт;3.1.3. зор иулалты н өөрчлөлти й н үзлэг;3.1.4. материал, бүтээцийн бат бэхийн хэмжилт, шинжилгээ;3.1.5. барилгын болон инженерийн шугам сүлжээний физик элэгдлийн

тооцоо;3.1.6. ашиглалтын хугацааны үнэлгээ.

3.2, Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь энэ журмын 3.1-т заасан биет үзлэг, хэмжилтийн дүнг үндэслэн инженерийн хяналтын тооцоо, барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт үнэлгээ хийж нийслэли^н мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

3.3[ Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журмын 3.2-т заасан үйэлгээ болон өөрийн байгууллагын төлөвлөгөөт үзлэг, шалгалтын дүнг үндэслэн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсныг 1ГОГТООХ аргачлал”-ын дагуу ажлын 10 хоногт багтаан тухайн орон сууцны

2

Page 34: Terguulegchdiin togtool

барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоосон дүгнэлт, шийдвэр гаргана.

3.4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журмын 3.3-т заасны дагуу гаргасан дүгнэлт, шийдвэрээ сууц өмчлөгчид болон нийслэлийн Засаг даргад дараахь байдлаар мэдэгдэнэ.

3.4.1. ажлын 5 хоногт багтаан нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлж танилцуулах;

3.4.2. ажлын 10 хоногт багтаан дүгнэлтийг тухайн орон сууцны барилгын Сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлж, орон сууцны барилгын сууц өмчлөгчдийг байлцуулан орон сууцны барилгыг ашиглахыг хориглох талаар мэдэгдэх.

Дөрөв. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гаргах

4.1. Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.3-т заасны дагуу орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоосон нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн тухайн барилгыг дахин төлөвлөж, шинээр барилгажуулах шийдвэр гаргана.

4.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авч дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.2.1. нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгчдөд “Мэдэгдэх хуудас”-аар хүргүүлнэ.4.2.2. ашиглалтын шаардлага хангахгүй болсон тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах тухай шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.4.2.3. дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн ажлын даалгаврыг боловсруулж нийслэлийн Засаг даргаар батлуулна.4.2.4. дахин төлөвлөн, барилгажуулах төлөвлөлтийг дараахь нөхцлийг харгалзан, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийнэ.Үүнд:

тухайн орчны хүн амын нягтралыг тооцох;- инженерийн дэд бүтцийн хангамж, хүчин чадлыг нь тооцох;

уран барилгын болон түүхийн дурсгалт онцгой барилга байгууламжийн архитектор-дизайны шийдлийг хадгалан үлдээх.

4.2.5. төслийн ажлын даалгавар батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгчдөд даалгаврыг танилцуулах хурлыг Сууц өмчлөгчдийн холбоотой нь хамтран зохион байгуулна. Хурлыг дүрс бичлэгээр баримтжуулна.

3

Page 35: Terguulegchdiin togtool

4.3. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд тухайн барилгыг цаашид ашигласны улмаас нийт сууц өмчлөгчид болон бусад этгээдэд учрах эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн хохирлын талаар сууц өмчлөгчдөд тайлбарлан таниулна.

4.4. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн, барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд энэ журмын 4.3-т заасан хохирлыг төслийг дэмжээгүй сууц өмчлөгчид хариуцах тухай танилцуулж, хурлын тэмдэглэлд тусгана. Хурлын тэмдэглэлийг нийслэлийн Засаг даргад танилцуулна.

Тав. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

5.1.0рон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангах ба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

5.1.1. орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн ажлын даалгавар батлах;

5.1.2. орон сууцны барилгыг буулгах болон инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх;

5.1.3. дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаанд хяналт тавих,5.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.2. Энэ журмын 4.1-д заасан шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаанд дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. төслийн ажлын даалгаврын хүрээнд загвар төсөл, инженерийн дэд бүтцийн хүчин чадлын тооцооллыг боловсруулах;

5.2.2. ерөнхий төлөвлөгөөг үндэслэж дахин төлөвлөн, барилгажуулах асуудлыг Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;

5.2.3. дахин төлөвлөн, барилгажуулах орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг батлах;

5.2.4. дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хэлэлцэн шийдвэр, зөвлөмж гаргах, үүрэг даалгавар өгөх;

5.2.5. шинээр баригдах барилгад инженерийн хангамжийн техникийн нөхцөл олгох талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албанд хандаж, шийдвэрлүүлэх;

5.2.6. инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих зэрэг ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

4

Page 36: Terguulegchdiin togtool

5.2.7. төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах;

5.2.8. гурван талт гэрээний загвар боловсруулах, түүнийг нийслэлийн Засаг даргаар батлуулах ажлыг зохион байгуулах;

5.2.9. гурван талт гэрээг нийслэлийн Засаг даргыг төлөөлж төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгчтэй байгуулах;

5.2.10. гурван талт гэрээгээр нийслэлийн Засаг даргын хүлээсэн үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх;

5.2.11. төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх;5.2.12. төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл

өгөх.

Зургаа. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах

6.1. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна.

6.2. Тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг дор дурьдсан байдлаар нийтэд мэдээлнэ.

6.2.1. хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын хэвлэлийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонины 1 дүгээр нүүрэнд А5-аас дээш хэмжээтэйгээр 5-аас багагүй удаа;

6.2.2. нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын цахим хуудсанд төслийн материал хүлээн авах хугацаа дуусах хүртэл хугацаагаар байршуулах.6.3. Төсөл хүлээн авах урилгад дараахь зүйлийг тусгасан байна.

6.3.1. дахин барилгажуулах ажлын агуулга, товч танилцуулга;6.3.2. төслийн ажлын даалгавар;6.3.3. төсөл хэрэгжүүлэх хугацаа;6.3.4. төсөл хүлээн авах хугацаа;6.3.5. төсөл хүлээн авах газрын хаяг, утасны дугаар.

6.4.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь дор дурьдсан бичиг баримтыг заавая бүрдүүлж ирүүлнэ.

6.4.1. барилгажилтын төсөл;6.4.2. хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө.6.4.3. ажлын туршлага;6.4.4. санхүүгийн чадавхи;6.4.5. техникийн чадавхи;

6.5. Төслөөр баригдах барилгын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана.

5

Page 37: Terguulegchdiin togtool

6.6. Урилгад заасан хугацааны дотор төслийг хүлээн авч, ирүүлсэн төслийн тоог нийтэд мэдээлнэ.

6.7. Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн төсөлд үнэлгээ хийж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/-г байгуулна.

6.8. Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрт үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.

6.9. Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараахь зүйлийг тусгасан байна.6.9.1. төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт

бүрийн үнэлгээ;6.9.2. төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;6.9.3. төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын

болон бусад чадавхийн үнэлгээ.6.10. Үнэлгээний хорооны дүгнэлтийг бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр

албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.6.11. Үнэлгээний хороо нь төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж,

нийслэлийн Засаг даргад танилцуулна.6.12. Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй

гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно.

6.13. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээд нийслэлийн Засаг даргаас олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй.

Долоо. Орон сууцны барилгыг чөлөөлөх

7.1. Төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгч, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсны дараа орон сууцны барилгыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна.

7.2. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж, орон сууцыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.3. Тохиролцоонд хүрээгүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны үнийг зах зээлийн үнэлгээгээр тооцон олгож, орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

Найм. Орон сууцны барилгыг буулгах

8.1. Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын орон сууцны барилгыг ашиглахыг хориглосон дүгнэлтийг хүлээн авсны дараа тухайн орон сууцны барилгыг буулгах талаар шийдвэр гаргана.

Page 38: Terguulegchdiin togtool

8.2. Орон сууцны барилгыг буулгах ажлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 88 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм”-д заасны дагуу хэрэгжүүлнэ.

Ес. Дахин барилгажуулах үйл ажиллагаа

9.1.Дахин барилгажуулах үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч дор дурьдсан зарчмыг баримтална. Үүнд:

9.1.1. Шинээр барих барилга байгууламжийг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан барьж байгуулна.

9.1.2. Барилга байгууламжийг барих явцад барилгын норм, норматив, аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон гурван талт гэрээгээр т05сирсон хугацааг чанд мөрдөж ажиллана.

9.2.Төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 9.1-д заасан зарчмыг баримталж дор дурьдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

9.2.1. батлагдсан ажлын болон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулсан барилгын эх загвар зургийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаар батлуулна.

9.2.2. сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна. Гурван талт гэрээг нийслэлийн Засаг даргын баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно.

9.2.3. гурван талт гэрээнд шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ болон хариуцлагын асуудлыг заавал тусгана.

9.2.4. гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж, орон сууцыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

9.2.5. энэ журмын 5.1.2-т зааснаас бусад санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ.

9.2.6. гурван талт гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.9.3. Төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгч тохиролцон орон сууцыг

худалдах-худалдан авах гэрээ байгуулж болох ба худалдан авсан тохиолдолд гурван талт гэрээг байгуулахгүй.

9.4. Дахин барилгажуулах үйл ажиллагаанд тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгч дор дурьдсан эрх, үүрэгтэйгээр оролцоно. Үүнд:

9.4.1. төсөл хэрэгжүүлэгч, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулах;

9.4.2. төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх ба шинээр өмчлөх

7

Page 39: Terguulegchdiin togtool

орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байх;

9.4.3. өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор төлөөллийн байгууллага байгуулах;

9.4.5. өөрөө болон төлөөллийн байгууллагаар дамжуулан төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах.9.5. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, 3 сарын

турш ажил гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг нийслэлийн Засагдарга шийдвэрлэнэ.

9.6. Төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэвэл энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.

9.7. Төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэх хариуцлагыг гурван талт гэрээнд тодорхой тусгах бөгөөд гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.8. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг дараахь тохиолдолд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж болно. Үүнд:

9.8.1. батлагдсан ажлын даалгаврын дагуу төсөл хэрэгжүүлэх санал ирээгүй, төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй;

9.8.2. уран барилгын болон түүхийн дурсгалт онцгой барилга байгууламжийн архитектур-дизайны шийдлийг хадгалан үлдээх.9.9. Шинээр баригдсан барилга байгууламжийг нийслэлийн барилга, хот

байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага ашиглалтад хүлээж авна.

Арав. Дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны үед хориглох зүйл

10.1. Дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилтээ эрхпэхийг хориглох ба уг үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийг шинээр барилга баригдаж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ.

10.2. Энэ журмын 10.1-т заасан шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, шийдвэрийн биелэлтийг хангуулна.

10.3. Нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид үзүүлэх инженерийн дэд бүтцийн хангамжийн үйлчилгээг хязгаарлах асуудлыг эрх бүхий байгууллагатай дараахь байдлаар хамтран шийдвэрлэнэ.

10.3.1. ус, дулаан, цахилгаан хангамжийг хязгаарлах;10.3.2. орон сууцны барилгын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан

байгууллагаас үзүүлэх үйлчилгээг зогсоох.

Page 40: Terguulegchdiin togtool

10.4. Ашиглахыг хориглож, дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэрийг дэмжээгүй энэ журмын 4.4-т заасан ажиллагаа явагдсан орон сууцны барилгад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар, сэргээн засварлах, орон сууцны нөхцлийг сайжруулах зэрэг ажил хийхгүй.

Арван нэг. Хариуцлага

11.1. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол нийслэлийн Засаг даргаас эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.

11.2. Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй.

11.3. Энэ журмын 10.3-т зааснаар инженерийн хангамжийг хязгаарласан орон сууцыг ус, цахилгаан, дулаанаар хангасан болон ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон бол тухайн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

11.4. Ашиглахыг хориглосон шийдвэр гарсан орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга байгууламж барих болон бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон шийдвэр гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

11.5. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9

Page 41: Terguulegchdiin togtool

нийслэлиин^ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИИН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИИН т о гт о о л

, оны 06 сарын моны өдөр Улаанбаатар

Журам батлах тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн20.1.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1 .“Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналттавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд тус тус даалгасугай.

Page 42: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдийн 1]өл|өлөгчдийн ХурЯЫН 1 Тэргүүлэгчдийн 2014 онь($?дУгаа'р сарынй?.-ын

өдрийн ^Лдугаар тМоолын хавсрапт IIII >• 1ч1 (1|1

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭНД ГЭР ЕҮр Щ ҮАМТ^ц _ и].1 ХЭРЭГЦЭЭНИЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙКҮЩ Щ ^ЛЭЛШ Н

БОЛОН ЗӨӨВРИЙН БАЙГУУЛАМЖ ТҮР ХУГАЦААГААР БАЙРЛУУЛАХ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3,21.2.4, 21.5.3 дахь заалтыг хэрэгжүүлэн иргэнд гэр бүлийн хэрэгцээндээ хувийн гэр, орон сууцны хашаа барих, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт журмын 1.1-т заасан харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөнө.

1.3. Журмын 1.1-т заасан зориулалтаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дараах байдлаар зохион байгуулна.

1.3.1.иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь хувийн гэр, орон сууцны хашаа барихдөмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар газрыг үнэ төлбөргүйгээр нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлнэ.

1.3.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар газрыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлнэ.

1.3.З.зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газрыг бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан байршилд дүүргийн Засаг дарга, тухайн байгууллагын эзэмшил газарт уг байгууллагын даргын шийдвэрээр ашиглуулна. Газар эзэмшигч өөрийн эзэмшилд байгаа газрыг зөөврийн Кяйгуупямж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу бусдад ашиглуулна.

1

Page 43: Terguulegchdiin togtool

1.4. Энэ журмын 1.1-т заасан зориулалтаар газар эзэмшиж, ашиглахаар гаргасан хүсэлтийг нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаапаар батлагдса^ “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагааны дагуу шийдвэрлэнэ.

1.5. Инженерийн дэд бүтэц бий болгох нөхцөл боломж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Улаанбаатар хотын суурьшлын бүсийн гэр хороолол бүхий газар болон шинээр гэр хороолол үүсгэн хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар газрыг эзэмшүүлж, ашиглуулах эрх олгохгүй бөгөөд зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулаптаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газарт хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар газрыг өмчлүүлнэ.

Хоёр. Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах

2.1. Хувийн гэр, орон сууцны хашаа барих газар ээмшүүлэх, ашиглуулах

2.1.1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд гэр хороолол байхаар, нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлж ашиглуулахаар тусгасан газарт болон Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд (зуслангийн бүсэд)1 болон Багануур, Багахангай, Налайх (алслагдсан) дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хувийн гэр, орон сууцны хашаа барих газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

2.1.2. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-аас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар 0,1 га-аас илүүгүй хэмжээний газрыг иргэний хүсэлтийг үндэслэн үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.

2.1.3. Хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар 0.07 га-аас илүү, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар 0,1 га-аас илүү газар эзэмшихээр гаргасан иргэний хүсэлтийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэнэ.

2.1.4. Дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тусгаж.батлагдсан байршилд эрх бүхий байгууллагаар хэсэгчилсэн ерөнхий трлөвлөгөө хийлгэж, батлуулна.

2.1.5н Тухайн байршилд иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах газрын нэгж талбарын тоог хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тогтооно.

1Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйл: 14.6.3услангийн бүсэд иргэд зуны улиралд түр хугацаагаар суурин амьдарч болох хотын төвөөс зайдуу орших төвлөрсөн дэд бүтэцгүй суурьшлын газар нутгийг төлөвлөнө.

2

Page 44: Terguulegchdiin togtool

2.1.6. Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, тухайн газарт иргэд зөвшөөрөлгүй бууж, суурьшихаас сэргийлэх зорилгоор иргэнд эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөгдсөн газарт батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг бүхий самбарыг байршуулна.

2.1.7. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэх газарт хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших хүсэлт хүлээн авах тухай зарыг тухайн газрын /байршлын/ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан өдрөөс хойш 5 хоног Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-оос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын вэб хуудсанд байршуулж нийтэд мэдээлнэ.

2.1.8. Хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших, ашиглах тухай хүсэлтийг газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авч, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтын дагуу хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутын дагуу дараалан бүртгэнэ.

2.1.9. Тухайн иргэний өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж буй зөвхөн нэг хүсэлтийг хүлээн авч бүртгэнэ.

2.1.10. Газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллага хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу олгох байршилд хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших иргэний хүсэлтийг бүртгэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тогтоосон нэгж талбараас эзэмших хүсэлтэй газрыг сонгуулж тухайн иргэний эзэмших газрын байршлыг тодорхойлно.

2.1.11. Журмын 2.1.8-д заасан бүртгэлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж газар эзэмших хүсэлт авч байгаа байршил тус бүрт тусад нь хөтөлнө.

2.1.12. Иргэдийн хүсэлтийг бүртгэсэн бүртгэл болон хүсэлт гаргасан иргэдийн сонгосон байршлыг чагтаар тэмдэглэсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт тухай бүр байрлуулан нийтэд ил тод мэдээлнэ.

2.1.13. Хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, байршлаа сонгосон иргэд сонгосон байршлынхаа кадастрын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэн газрын асуудал эрхэлсэн байгууллагад ирүүлсэн тохиолдолд Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.

2.1.14.Иргэн нэгдсэн журмаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн газраас өөр газарт хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг гарган хүсэлт гаргаж болно.

2.1.15. Иргэн эзэмших газрынхаа нэгж талбарын тойм зургийг гарган хүсэлт гаргасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн байгууллага Газрын тухай хуулийн 31

3

Page 45: Terguulegchdiin togtool

дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг2 хангаж байгаа эсэхийг хянаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот, 2011 оны 211 тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагааг явуулан Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулна.

2.1.16. Засаг даргын шийдвэрт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот, 2011 оны 211 тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, “Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам”-д заасан мэдээллийг заавал тусгана.

2.1.17. Хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн иргэнтэй газрын асуудал эрхэлсэн байгууллага газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

2.1.18. Хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээнд иргэн эзэмшил газраа тэмдэгжүүлж, хашаа барих хугацаа, өөрийн газрыг хамгаалах, бусдын газар эзэмших эрхийг хөндөхгүй байх, газрын тухай хууль, тогтоомжийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх, хуулиар тогтоосон газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, бусад газар эзэмших нөхцөл болзлыг тусгана.

2.1.19. Гэрээнд заасан нөхцөл, болзлыг хангаагүй, гэрээний нөхцөлийг зөрчсөн бол газар эзэмших эрхийг цуцалж, дараагийн хүсэлт гаргасан иргэнд газрыг эзэмшүүлэх хүртэл арга хэмжээ авна.

2.1.20. Хувийн гэр, амины орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмшүүлэх газрыг хуваарилах үйл ажиллагааг журамд заасан зарчмаар цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Цахим хэлбэрээр газрыг хуваарилах үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна.

2.2. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах

2.2.1 .Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаж тусгайлан тогтоогдсон газарт энэ зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулна.

2.2.2. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар иргэдэд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан газарт эрх бүхий байгууллагаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэж, батлуулсны дараа иргэдэд эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.

231.1. Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж.байгууллага байна.

31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

4

Page 46: Terguulegchdiin togtool

2.2.3. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар газар эзэмших хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авч, хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутын дагуу дараалуулан бүртгэнэ.

2.2.4. Газар эзэмших хүсэлт бүртгэгдсэн дарааллыг баримтлан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар газрын байршлыг сонгуулан эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

2.2.5. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал, ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмын 2.1.15-2.1.19-д заасан ерөнхий зохицуулалтыг баримтална.

Гурав. Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах

3.1. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөгдсөн газруудад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хөдөө аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлж, ашиглуулж болно.

3.2. Хөдөө аж ахуйн газарт Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө ажахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан газар хамаарах бөгөөд бэлчээр, хадлангийн газрыг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга хэрэгжүүлнэ.

3.3. Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

3.4. Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэх эрхийг дараахь тохиолдолд төсөл шалгаруулалтаар олгоно.

3.4.1.НИЙСЛЭЛИЙН хүн амыг органик хүнсний бүтээгдэхүүнээр хангах, дотоодын түүхий эд ашиглан шинэ технологиор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх арваас дээш ажлын байр бий болгох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж;

3.4.2. хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр улс, орон нутгаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болох барилга байгууламж;

3.5. Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлж, ашиглуулах газрын эрхийн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтыг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6, 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”,“Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга

5

Page 47: Terguulegchdiin togtool

барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу зохион байгуулна.

3.6. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам", нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу үр тарианы зориулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэхгүй бөгөөд төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга, Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар уст цэгийн орчимд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад 30 хүртэл га, үр тариа, тэжээлийн ургамал тариалахад 100 хүртэл га атар газрыг иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд нь зориулж эзэмшүүлэх асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

3.7. Энэ журмын 3.6-д заасан газрыг “иргэнд давуу эрхээр” эзэмшүүлэх гэснийг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ын 2 дугаар3 зүйлд зааснаар ойлгоно.

3.8. Энэ журмын 3.7-д заасан давуу эрхээр газар эзэмших болзлыг хангасан иргэн төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргана.

3.9. Дүүргийн Засаг дарга нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан газрыг хуульд заасан хэмжээний дотор иргэдэд хүртээмжтэй байхаар хувааж дугаарлах байдпаар төлөвлөлт хийлгэнэ.

3.10. Иргэдийн гаргасан хүсэлтийг он, сар, өдөр, цаг, минутын дагуу бүртгэж дараалал тогтоон бүртгэгдсэн дарааллаар байршлыг сонгуулан шийдвэр гаргана.

3.11. Төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмын 2.1.15-2.1.19-д заасан ерөнхий зохицуулалтыг баримтална.

Дөрөв. Зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглуулах

4.1. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар зөөврийн байгууламж /цаашид түр байгууламж гэнэ/ байрлуулах зориулалтаар төлбөртэйгөөр ашиглуулна.

3Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ.

6

Page 48: Terguulegchdiin togtool

4.2. ”Түр хугацаа” гэдгийг тодорхой улиралд зохицсон үйл ажиллагаа явуулах 1 жил хүртэл хугацааг ойлгоно. Уг хугацааг нэг удаад 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

4.3. "Зөөврийн байгууламж” гэдэгт хялбархан угсарч, буулгаж, зөөн байрлуулж болох худалдаа, ажил, үйлчилгээний зориулалттай, хөнгөн чанарын байгууламжийг ойлгоно.

4.4.3өөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар ашиглуулах газрын байршлыг иргэдээс гаргасан хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга тогтоож нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар саналаа нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад ирүүлнэ.

4.5.Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжтай уялдуулж нарийвчлан тодотгон судалж нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар ашиглуулах боломжтой газрын байршлыг тусгаж батлуулна.

4.6. Батлагдсан байршилд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар ашиглах хүсэлтийг хүлээн авах тухай зарыг дүүргийн Засаг дарга Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-оос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүйдавтамжтайгаар, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын вэб хуудсанд байршуулж нийтэд мэдээлсний дараа хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулна.

4.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах тухай хүсэлтийг дүүргийн газрын суудал эрхэлсэн байгууллага хүлээн авч, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтын дагуу хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутын дагуу дараалуулан бүртгэнэ.

4.8. Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж буй зөвхөн нэг хүсэлтийг хүлээн авч бүртгэнэ.

4.9.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргаж бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутын дагуу дараалуулан бүртгэсэн жагсаалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан нийтэд ил тод зарлана.

4.10. Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан байршлуудад зөөврийн байгууламж түр хугацаагаар

7

Page 49: Terguulegchdiin togtool

байрлуулах газрын байршлыг хүсэлт бүртгэгдсэн жагсаалтын дарааллаар сонгуулан хуваарилж, газар ашиглуулах тухай шийдвэрийг дүүргийн Засаг дарга гаргана.

4.11. Дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглахыг хүссэн өргөдпийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, шийдвэрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах үйл ажиллагааг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу зохион байгуулна.

4.12. Дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглах гэрчилгээ олгохгүй бөгөөд дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглуулах гэрээ байгуулна.

4.13. Гэрээнд дараахь нөхцөл, болзлыг заавал тусгана.

4.13.1.зөөврийн байгууламж түр байрлуулах зориулалтаар ашиглуулах газрын байршил, хэмжээ;

4.13.2. зөөврийн байгууламж түр байрлуулах зориулалтаар газар ашиглагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 5/39 дугаар тогтоолын дөрөвдүгээр хэсгийн 2-т заасан хэмжээгээр сар бүр газрын төлбөр төлөх;

4.13.3. газар ашиглагч этгээд түр байгууламжийн эргэн тойрны 50 м хүртэл газарт өдөр бүр цэвэрлэгээ хийж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээх;

4.13.4. орчны нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж, гэмтээхгүй байх, тэдгээрийг арчлан хамгаалах;

4.13.5. Гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд өөрийн хөрөнгөөр газар чөлөөлөх үүрэг хүлээх;

4.14. Гэрээний хугацаа дуусахад дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэрээг дүгнэж акт үйлдэнэ.

4.15. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй газар ашиглагчийн газар ашиглах гэрээг сунгахыг хориглоно.

4.16. Газар ашиглуулах гэрээний хугацаа дуусгавар болоход газрыг хэвийн байдалд оруулан, орчны цэвэрлэгээ, тохижилтыг зохих журмын дагуу гүйцэтгүүлж шийдвэр гаргасан дүүргийн Засаг дарга хүлээн авна.

Тав. Хориглох зүйл

5.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно.

Page 50: Terguulegchdiin togtool

5.1.1.Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэр гаргах;

5.1.2. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журам зөрчиж газар эзэмшүүлэх;

5.1.3. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм зөрчиж газарэзэмшүүлэх;

5.1.4. Инженерийн шугам сүлжээн дээр болон доор, тэдгээрийн хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх;

5.1.5. Авто замын зурваст газар эзэмшүүлэх;

5.1.6. Хот, тосгоны нийтийн эдэлбэрийн газарт газар эзэмшүүлэх;

5.1.7. Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцуулан газар эзэмшүүлэх;

5.1.8. Бусдын эзэмшиж ашиглаж байгаа газрын орц, гарцыг хааж газарэзэмшүүлэх;

5.1.9. Үерийн жалгын аман дээр болон үерийн жалга ба далангаас 10-15 м-ийн дотогш газар эзэмшүүлэх;

5.1.10. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг зөрчиж дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах;

5.1.11. Нийслэлийн нутаг дэвсгэрт үр тариа тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх;

5.1.12. Бусад хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх;

5.2. Иргэнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж, ашиглахад дараах зүйлийг хориглоно:

5.2.1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр газар эзэмших, ашиглах;

5.2.2. Эрх олгосон этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрыг бусдадашиглуулах;

5.2.3. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эзэмшил газарт барилга төлөвлөх, барих;

5.2.4. Газар эзэмшиж, ашиглахдаа бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих,

9

Page 51: Terguulegchdiin togtool

5.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх газар зориулалтаар газар эзэмшиж, ашиглахад дараах зүйлийг хориглоно.

5.3.1. Олгосон газрыг гэрээнд заасан зориулалтаас бусад зориулалтаар эзэмших, ашиглах;

5.3.2.Хөдөө аж ахуй, газар тариалангийн газарт барилга, байгууламж барих, төлөвлөх;

6.3.3.Хөдөө аж ахуй, газар тариалангийн газарт үр тариа тариалах,ургуулах;

5.4. Иргэн, аж ахуйн нэгжид зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглахад дараах зүйлийг хориглоно:

5.4.1. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулах, үйл ажиллагаа явуулах,

5.4.2. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй нийтийн эдэлбэрийн газарт зөөврийн байгууламжийг гэрээнд зааснаас илүү хугацаагаар байрлуулах,

5.4.3. Газар ашиглах явцдаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэх, гэмтээх, зөөврийн байгууламжийг байрлуулахдаа цардмал зам, тайлбай эвдэх, гэмтээх.

Зургаа. Хариуцлага

6.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.

6.2. Газрын харилцааны талаархи Засаг даргын шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүүйлийн 61.1-д заасныг үндэслэн дараах тохиолдолд Засаг дарга өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно.

6.2.1. тухайн шийдвэр нь газрын тухай хууль тоггоомжийг зөрчсөн ньтогтоогдсон;

6.2.2. тухай шийдвэр нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон.

6.3. Засаг даргын шийдвэр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн тогтооно.

6.4. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр Засаг даргын шийдвэр нь журмын 5 .1 .-Д заасныг болон газар эзэмшигч, ашиглагчийн эрх, ашиг, сонирхлыг

10

Page 52: Terguulegchdiin togtool

зөрчсөн нь тоггоогдсон тохиолдолд Засаг дарга өөрөө буюу дээд шатны Засаг дарга шийдвэрийг хүчингүй болгоно.

6.5. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах санал, гомдол гаргасан тохиолдолд санал гомдол гаргасан этгээд өөрөө уг захирамжийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагын санал болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байхыг шаардана.

6.6. Журмын 6.5-д заасан санал, дүгнэлт гаргуулаагүйгээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай гаргасан санал, гомдлыг тэдгээрийг гаргасан этгээдэд буцаана.

6.7. Нийслэл, дүүргийн Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн байгууллагаас өөрийн санаачлагаар Засаг даргын шийдвэр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагуудад хандаж болно.

6.8. Журмын 6.7-д заасан байгууллагаас гаргасан саналын дагуу Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгохдоо энэ журмын 6.4-т заасныг баримтална.

6.9. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

6.10. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энэ журам болон газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэнэ.

6.10.1.Гэрээнд заасан хугацаанд иргэн хашаа бариагүй, эзэмшил газраа хамгаалаагүйн улмаас уг газарт маргаан гарсан тохиолдолд энэ журмын 2.1.29, 2.1.30-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хариуцлагыг хүлээлгэнэ.

6.10.2. Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын болон хот байгуулалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасан хариуцлагаас гадна зөрчлийн шинж байдлаас хамаарч эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж болно.

6.11. Тухайн шатны Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн байгууллага энэ журам болон хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж болно.

6.11.1. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн, ашигласан бол Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын өмчийг гэмтээсэн гэсэн

11

Page 53: Terguulegchdiin togtool

үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нийслэлийн Засаг дарга болон түүний нэрийн өмнөөс газрын асуудал эрхэлсэн байгууллага эрх бүхий байгууллагад хандана.

6.11.2. Газар эзэмших, ашиглах, өмчлөх болон барилга байгууламж барих явцдаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн этгээдэд зөрчлийн шинж байдлаас хамааран Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хариуцлага, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн захиргааны хариуцлага хүлээлгэхээр нийслэлийн Засаг дарга, түүний нэрийн өмнөөс газрын асуудал эрхэлсэн байгууллага эрх бүхий байгууллагад хандана.

6.11.3. Төрийн өмчийн газарт барилга, байгууламж барихаар газрын эрх олгогдсон боловч зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4, 3 8 1-д заасан захиргааны хариуцлага хүлээлгэхээр Засаг дарга болон түүний нэрийн өмнөөс газрын асуудал эрхэлсэн байгууллага эрх бүхий байгууллага, этгээдэд хандана.

6 .1 1 .4 . Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн Засаг даргад Газрын тухай хуулийн 6 3 дугаар зүйлийн 6 3 .1 .Д заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

6.12. Энэ журмыг зөрчиж шийдвэр, үйлдэл, эс үйлдэл гаргасан байгууллага, албан тушаалтанд дараах хариуцлага хүлээлгэнэ.

6.12.1. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн Засаг даргад эрх бүхий этгээдэд захиргааны хариуцлага хүлээснээс үл хамааран сахилгын шийтгэл ногдуулж болно.

6.12.2. Нийслэлийн газрын болон хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тухайн байгууллага нь захиргааны хариуцлага хүлээсэн бол зөрчил гаргасан албан хаагч, албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна.

6.12.3. Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаар ногдуулна.

„ 0— 0— 0-

12

Page 54: Terguulegchdiin togtool

н и й сл э л и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гт о о л

оны сарын 09 өдөр Дугаар Улаанбаатар

г п

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39, 13/52 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1548 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газруудад шинээр газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журам” хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолоор батлагдсан журмын дагуу дээрх 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд тус тус даалгасугай.

Page 55: Terguulegchdiin togtool

Нийслэлийн иргэдийн Тө^өөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ДОдудцар дрры н^ий5

өдрийн дугаар|тогт6олын хавсралт

111111

НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ХЭ№Н4ЭЯШЙ8ЯаЯЕЗк: ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН НЭГЖТАЛБАРЫН БАЙРШЛЫГ

СОНГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн5.1.1, 12, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Нийслэлд бүртгэлтэй иргэдэд хотын хөгжпийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байршлуудад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бөгөөд газар өмчлөн авсан иргэд нь тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зориулалт, холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт үйл ажиллагаа явуулна.

1.3.Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан зарчмыг1 хангах зорилгоор тусгайлан хийгдсэн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах газар өмчлөлийн цахим системийг /цаашид “цахим систем” гэх/ бүрдүүлнэ.

1.4. Тусгайлан хийгдсэн программ хангамжид тулгуурлан газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, иргэний газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлын сонголт хийх, иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх үйл ажиллагааг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага эрхлэн зохион байгуулна.

1.5. Газар өмчлөлийн цахим системийн программ хангамжийн шийдэл, ажиллах горимыг холбогдох норм стандартад нийцүүлэн зохиох, программ

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.1. “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна.”

Page 56: Terguulegchdiin togtool

хангамжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ хийх ажлыг нийслэлийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

Хоёр. Газар өмчлөлийн цахим систем

2.1. Нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь нийслэлд бүртгэлтэй иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааны хүрээнд иргэдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэний газар өмчлөх эрхийн нэгж талбар бүрийн байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх програм хангамж бүхий газар өмчлөлийн цахим системтэй /цаашид “цахим систем” гэх/ байна.

2.2. Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллйгын албан ёсны цахим хуудаст байршуулан түүн дээр суурилан энэ журмын 1.1 -т заасан үйл ажиллагааг явуулна.

2.3. Газар өмчлөлийн цахим системд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүд, холбогдох шийдвэр, журам, зааврыг байрлуулсан байна.

2.4. Нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь энэ журмын 2.3-т заасан дараахь мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байхаар байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулж тогтмол мэдээлж байна.

2.4.1. Иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлуудын албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, хил заагийг харуулсан байршлын зураг;

2.4.2. Иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн байршил тус бүрд өмчлүүлэх нэгж талбарын тоо, тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэдийн тоо;

2.4.3. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасны дагуу сонгогдсон өмчлөх эрхийн нэгж талбарын мэдээлэл;

Гурав. “ Газар өмчлөлийн цахим систем” -ийн үйл ажиллагааны дараалал

3.1. Иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана. Үүнд:

3.1.1. Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч нь иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт

2

Page 57: Terguulegchdiin togtool

хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ.

3.1.2. Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ.

3.1.3. Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ.

3.1.4. Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно. Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.

3.1.5. Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалын хамтөмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана.

3.1.6. Дүүргийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга тус хуулийн 12 дугаар зүйлийн12.1.3, 21 дүгээр зүйлд заасны дагуу иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

Дөрөв. Иргэд газар өмчлөлийн цахим сисгемд хүсэлт гаргах, баталгаажуулах

4.1. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газрын байршлуудаас сонголт хийсэн иргэн цахим системд байрлуулсан хүсэлт гаргах маягтыг зааврын дагуу бөглөн мэдээллээ оруулж, газар өмчлөлийн цахим системд илгээх бөгөөд системээс ирүүлсэн өргөдлийн баталгаажуулалтын дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулах үйлдлийг хийнэ.

4.2. Газар өмчлөхийг хүссэн иргэн өөрөө эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан цахим системд хандан хүсэлтээ гаргаж болно.

з

Page 58: Terguulegchdiin togtool

4.3. Хууль ёсны төлөөлөгч нь иргэний эрх уургээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу насанд хүрээгүй иргэдийг Иргэний хуулийн 16, 18, 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар төлөөлөн өргөдөл гаргаж буй этгээд байна.

4.4. Нийслэлд бүртгэлтэй, гадаадад сурч, амьдарч байгаа Монгол улсын иргэн цахим системд хандаж газар өмчлөх хүсэлтээ гаргаж болно.

4.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршилд газар өмчлөх тухай хүсэлт гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын сарын 30-ны өдрийн А/726 дугаар захирамжийн 1.1-т заасны дагуу нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлд бүртгэлтэй болсон иргэн байна.

4.6. Газар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг дараахь шаардлагын дагуу бөглөж мэдээллээ оруулна.

4.6.1. Хүсэлтийн маягтыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх;

4.6.2. Хүсэлтийн маягтад зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бичих;

4.6.3. Хүсэлтийн маягтад заагдсан энэ журмын 4.6.2-т зааснаас бусад мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичих;

4.7. Цахим системд хүсэлт гаргагч иргэн нь дараахь нутаг дэвсгэрт өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилж авсан эсэх эсвэл дараахь агуулга бүхий тодорхойлолтыг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас авсан эсэхийг тусгай программаар шүүж хянана.

4.7.1. Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх;

4.7.2. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх;

4.7.3.Нийслэл хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан эсэх;

4.8. Газар өмчлөлийн цахим системд энэ журмын 4.7 дахь хэсэгт заагдсан 3 төрлийн мэдээллийн баазын баяжилт, өөрчлөлтийг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага тогтмол хийж байна.

4.9. Газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлаж буй маягтын дагуу бөглөн “Илгээх” гэсэн товчыг дарахад энэ журмын 4.7.1, 4.7.2-д заагдсан газруудад өмнө нь газар өмчилж авсан, эсвэл 4.7.3-д заасан тодорхойлолтыг авсан иргэнд газар өмчлөх хүсэлт гаргах боломжгүй гэсэн мэдээллийг цахим системээс автоматаар өгнө.

4.10. Энэ журмын 4.7.3-т заагдсан тодорхойлолт авсан иргэд тухайн орон нутгаас газар үнэгүйгээр өмчилж аваагүй тохиолдолд газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг ирүүлж нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагын

Page 59: Terguulegchdiin togtool

1_апс! Р5 программын бүртгэлд өөрчлөлт хийлгэснээр Газар өмчлөлийн цахим систөмд хандах боломжтой болно.

4.11. Энэ журмын 4.7.1, 4.7.2-т заагдсан газруудад газар өмчилж аваагүй, 4.10-т заасан өөрчлөлтийг хийлгэсэн иргэн хүсэлт гаргах маягтыг зааврын дагуу бөглөсний дараа хүсэлтээ дараах байдлаар цахим системд илгээн баталгаажуулна.

4.11.1. Цахим системд байрлуулсан газар өмчлөх хүсэлтийн маягтыг зааврын дагуу бөглөж цахим системд илгээнэ.

4.11.2. Цахим системээс хүсэлтийг баталгаажуулах дугаарыг хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар илгээнэ.

4.11.3. Цахим системээс илгээсэн хүсэлтийг баталгаажуулах дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан өөрийн хүсэлтийг цахим системд дахин илгээж, баталгаажуулснаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгох үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.

Тав. Газар өмчлөлийн цахим системд хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын

байршлын сонголт хийх үйл ажиллагаа

5.1. Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг тухайн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу цахим систем автомат үйлдлээр сонгоно.

5.2. Цахим систем энэ журмын 5.1-т заасан сонголт хийх үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар хүсэлт гаргасан байршилд нэгж талбарын байршил сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.

5.3. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага цахим системээс сонгогдсон газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлууд болон иргэдийн мэдээллийг дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

5.4. Цахим системээс хүсэлт гаргасан байршилдаа газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй гэсэн хариу хүлээн авсан иргэн цахим системд хандан хүсэлт гаргахдаа хүлээн авсан баталгаажуулалтын дугаарыг ашиглан дахин цахим системд хандан өмчлүүлэх газрын байршлуудаас сонголт хийн хүсэлт гаргаж болно.

Зургаа. Цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршлындагуу иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

6.1. Цахим системээс “хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр

Page 60: Terguulegchdiin togtool

хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргана.

6.2. Хуульд заасан материалаа бүрдүүлэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан иргэний хүсэлтийг дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хүлээн авч, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээлэлтэй тулган шалгана.

6.3. Газар өмчлөх тухай өргөдлөө энэ журмын 6.1-д заагдсан материалын хамт бүрдүүлж ирүүлсэн иргэнд өмчлүүлэхээр сонгогдсон нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлнэ.

6.4. Мэдэгдлийг хүлээж авсан иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах ажпыг гүйцэтгүүлнэ.

6.5. Геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөх газарт эргэлтийн цэг, тэмдэгт суулгаж, тэмдэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 91 дүгээр тушаал “Хот, тосгон бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.

6.6. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь тодорхой шаардлага, нөхцлийн дагуу геодези, зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил бүрт сонгож, эргэлтийн цэг тэмдэгт суулгах, улаан шугам тавих, газар хүлээлгэн өгөх акт үйлдэх ажпыг нэгдсэн журмаар гэрээгээр гүйцэтгүүлж, гарах зардлыг иргэд хариуцаж төлөх үүрэгтэй.

6.7. Геодези, кадастрын үйпдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөгдөх газарт мэдэгдлийн дагуу эргэлтийн цэг, тэмдэгт газар дээр нь суулгаж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийг 3 хувь үйлдэн иргэнд 2 хувийг хүлээлгэн өгнө.

6.8. Дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийн 1 хувийг газар өмчлөх иргэнээс хүлээн авч холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргуулахаар нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.

Page 61: Terguulegchdiin togtool

6.9. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж захирамжийг гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

6.10. Газар өмчлөлийн цахим системд иргэн анх хүсэлт гаргахаас эхлэн өмчлөгдөх газрын байршил болон иргэний сонголтыг автоматаар гүйцэтгэх, сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль’’-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу 3 сарын дотор зохион байгуулна.

6.11. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил батлагдахаас өмнө Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдаж иргэдээс өргөдөл хүлээн авсан газрууд нь батлагдсан 52 байршилтай давхацсан нөхцөлд хуулийн дагуу иргэдээс хүлээн авч, бүртгэгдсэн тэдгээр өргөдлийг Монгол Улсын “Газрын тухай", "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

6.13. Газар өмчилж авсан иргэн өмчилж авсан газартаа хашаа, хайс барихдаа геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар аюг үйлдүүлэн газарт тэмдэгжүүлсэн эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа барих бөгөөд хашааны хэмжээ, хил заагийг дур мэдэн өөрчлөх, сунгах, хил залгаа бусдын өмчийн газартай давхцуулан барихыг хатуу хориглоно.

Долоо. Сонголт хийх үйл ажиллагааг дахин явуулах, хүсэлт хүлээн авах хугацааг сунгах

7.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газрын байршил, мөн байршил тус бүр дээр хийгдэж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Газар өмчлөлийн цахим системд байршуулж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд А5-аас доошгүй хэмжээтэйгээр, үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-иос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагын вэб хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

7.2. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.

7.3. Батлагдсан байрши*п тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгуй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно.

Page 62: Terguulegchdiin togtool

7.4. Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем дахин автомат үйлдлээр сонголт явуулна.

7.5. Энэ журмыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллана.