ЯShock 103

37
Шокын үеийн яаралтай тусламж

description

Яаралтай тусламж

Transcript of ЯShock 103

Page 1: ЯShock 103

Шокын үеийн яаралтай тусламж

Page 2: ЯShock 103

Энэ шоктой өвчтөн мөн үү?

• Ухаан санааны байдал

өөрчлөгдсөн

• Цонхийж цайсан

• Арьс хүйтэн эрээнтсэн

• Захын судасны цохилт

сул эсвэл

тэмтрэгдэхгүй

• Агшилтын даралт

<90мм муб

• Тахикарди

Мөн ! Эдгээр бүх шинжүүд шокын үед гардаг

Page 3: ЯShock 103

Тодорхойлолт

Эдийн перфузи алдагдахыг шок гэнэ:Клиниийн тодорхойлолт

Цусны эргэлтийн алдагдал

Арьс эрээнтэхШээсний гарц багасах

Page 4: ЯShock 103

Шок

Судасны цохилтыг тэмтэрч АД-г баримжаалж болно

60

80

70

90

• Зах хязгаарт эрээнтсэн, хүйтэн болон хялгасан судасны эргэн дүүрэлтээр (2сек) перфузийг үнэлж болно

Page 5: ЯShock 103

Шокын тухай ойлголт

• Артерийн даралт нь хэвийн шок байж болно. • Мөн артерийн даралт нь бага боловч

шокгүй байж болно !!!

Page 6: ЯShock 103

Шокийн ангилал

Физиологийн:• Гиповолемийн шок• Зүрхний гаралтай шок• Бөглөрлийн шалтгаантай шок• Хуваарилалтын шок

Page 7: ЯShock 103

Суурь эмчилгээ

• Анхан шатны амь дэмжлэг

• Зорилго чиглэлт эмчилгээ

• Өвөрмөц эмчилгээ

Page 8: ЯShock 103

Анхан шатны амь дэмжлэг

A

B

C

D

Page 9: ЯShock 103

Зорилго чиглэлт эмчилгээ

• Цус эргэлтийг тогтворжуулах болон физиологийн үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээнд барих эмчилгээний зөвлөмж юм.

• Зорилго чиглэлт эмчилгээ:• АДуД >65, Агшилтын Д>90 мм муб• Шээсний гарц > 0.5 мл/кг/ц• Захын цусны О2-н сатураци > 92%

• Зорилго чиглэлт эмчилгээ хийснээр амь аврах боломж нэмэгддэг мөн нас баралтыг бууруулдаг

Rivers et al. Early Goal-Directed Therapy in the Treatment of Severe Sepsis and Septic Shock. NEJM 2001; 345(19):1368.

Page 10: ЯShock 103

Хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг хангах

• SаO2 нэмэгдүүлэх (О2 зөөвөрлөлт)

• О2 эмчилгээ

• О2-н хэрэгцээг багасгах

• Өвдөлт намдаалт, тайвшруулах, чичрэхээс

сэргийлэх

Page 11: ЯShock 103

Цусны эргэлтийг тогтворжуулах

• Кристаллоид• Эхний ээлжинд 4-6 л шингэн

шаардагдана• Үр дүнгүй бол:

• Коллоид• Вазопрессор

• Инотропикын талаар бодолцоно

Page 12: ЯShock 103

Захын судсанд гуурс тавих

Захын судсанд наад зах нь 2 том гуурс тавих-14G,16G Шоктой өвчтөний захын судсанд тариа хийсэн тохиолдолд 20 мл

физиологийн уусмал шахна Тариа хийсэн талынхаа мөчийг өргөж болно

Төвийн венд гуурс тавих- 8,5Fr Яс хатгаж тарих

Хүрц Урсгахад Даралтаар шахахад

18 G 50мл/мин 150 мл/мин 16 G 100 мл/мин 225 мл/мин 14 G 150 мл/мин 275 мл/мин 8.5 Fr 200 мл/мин 450 мл/мин

Page 13: ЯShock 103

О2 өгөх+эндотрахеал интубаци

Төвийн вен болон артери хатгах

Өвдөлт намдаах, тайвшруулах

АДуД

Зорилгодоо хүрэх

Кристаллиод

Коллиод

Судас агшаах эмүүд

Инотропик

Эмчилгээний алгоритм

<65 мм муб<65 мм муб

Rivers E et al. Early goal-directed therapy in the treatment of severe sepsis and septic shock N Engl J Med. 2001:345:1368-1377.

АДуД

<65 мм муб

Page 14: ЯShock 103

Түгээмэл тохиолдох шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн

• Үжлийн

• Зүрхний

• Анафилаксын

• Бөглөрөлийн

Page 15: ЯShock 103

Энэ ямар хэлбэрийн шок вэ?

32 настай эмэгтэй Х хэвлийн

доод хэсгээр нь гэнэт хүчтэй

өвдөж эхэлсэн гэсэн

асуумжтай .Өвчтөн цонхийж

цайсан, хүйтэн хөлс нь

гарсан, артерийн даралт

буурч, зүрхний цохилт

олширсон, халуураагүй.

Шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн• Үжлийн• Зүрхний • Анафилаксын• Бөглөрөлийн

Гиповолемийн шок

Page 16: ЯShock 103

Гиповолемийн шок

• Цус алдаагүй • Бөөлжсөн• Гүйлгэсэн• Түгжрэл, панкреатит • Түлэгдэлт • Наранд цохиулах ,орчны нөлөөлөл (dehydration)

• Цус алдсан• Хоол боловсруулах замын цус алдалт • Гэмтэл • Цусаар бөөлжих• Гол судасны цүлхэний хагарал, хуулрал• Умайн гаднах жирэмслэлт , төрөлтийн цус алдалт

Page 17: ЯShock 103

Гиповолемийн шокын яаралтай тусламж

• Анхан шатны амь дэмжлэг• Зорилго чиглэлт эмчилгээ

• Захын судсанд 2-с дээш бүдүүн гуурс эсвэл төвийн венд гуурс тавих

• Кристаллоид• 0,9% NaCl эсвэл Lactate Ringers• 3 л хүртэл

• Цус алдалтыг тогтоох• Бусад эмчилгээ

Page 18: ЯShock 103

Өвчтөний байрлал Тренделенбургийн

байрлал буюу Хөл өргөх (шокын байрлал)

Хөл өргөхөд зүрхэнд ирэх цусны буцалт болон гавлын дотоод даралт ихэсдэг.

Хөл өргөх үед 500-1000 мл шингэн 10-15 сек-д сэлбэгдсэнтэй тэнцэх хэмжээгээр зүрхэнд ирэх цусны хэмжээ нэмэгддэг.

Page 19: ЯShock 103

Шокын өмсгөл

Шокын өмсгөлийг анх Вьетнамын дайны үед хэрэглэсэн

Хэлбэрүүд:• Шокын эсрэг хийлдэг өмд-

Military Anti-Shock Trousers (MAST)

MAST өмсгөлийг дайны үед аарцаг болон хөлийн хугаралыг тогтвортой болгоход мөн ашиглаж байсан

• Шокын эсрэг хийлдэг хувцас- Pneumatic Antishock Garment

Page 20: ЯShock 103

Энэ ямар хэлбэрийн шок вэ?

55 настай Т асуумжинд гэнэт зүрх дэлсэж дотор муухайрч огиулсан, амьсгал давчдан түр ухаан алдаж унасан. Үзлэгээр хүйтэн хөлс нь гарсан, цонхийж цайсан , тайван бус , артерийн даралт буурсан, тахикардитай (180) мөн мөчид хүйтэн чийглэг

Шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн• Үжлийн • Зүрхний • Анафилаксын• Бөглөрөлийн

Зүрхний шок

Page 21: ЯShock 103

Зүрхний гаралтай шокийн ангилал

1. Булчингийн эмгэг - Зүрхний булчингийн шигдээс - Миокардит - Тэлэгдлийн кардиомиопати - Үжлийн ба эмийн шалтгаант зүрхний

булчингийн сулрал 2. Механик шалтгаант - Хавхлагын дутагдал - Зузаарлын кардиомиопати - Ховдлын таславч хоорондын цоорхой 3. Хэм алдагдал - Брадикарди - Тахикарди - Эмийн шалтгаантай брадикарди (ж: бета-хориглогч)

Page 22: ЯShock 103

Ховдлын тахикарди (шоктой) яаралтай тусламж

Суурь эмчилгээ Амиодарон

150мг эхний10 мин турш судсаар хийнэ (15 мг\мин) дараагийн 6цагийн турш 360 мг хийнэ (1 мг\мин) дараагийн 18 цагийн турш 540 мг хийнэ (0,5 мг\мин) Хэрэв шок тогтвортой бол 300мг-аар судсаар хийж 3-5мин

дараа 150 мг-аар давтаж болно. Лидокайн

1-1,5 мг\кг судсаар 5-15 минутын дараа эхний тунгийн 1\2 давтаж болно . Хоногийн нийт тун 3мг\кг

Page 23: ЯShock 103

Кардиоверси эмчилгээ

Өвчтөнд 100% О2 өгч, амьсгалын зам чөлөөлөх , амьсгалуулах, сэхээн амьдруулах хэрэгслүүдийг бэлдэнэ

Дефибрилляторыг синхрон дээр байрлуулах

AED

Page 24: ЯShock 103

Ховдлоос дээшхи тахикарди (шоктой)яаралтай тусламж

Суурь эмчилгээ

Мөстэй хүйтэн усаар нүүр, хүзүүг угаах

Нүдний алим нь дээр дарах

Гүрээний синуст иллэг хийх

Трендленбургийн байрлалд оруулах

Гүнзгий амьсгал авахуулаад амьсгал

бариулах(Валсалва барил)

Амиодарон дээрхтэй адил

Магни сульфат 2г судсаар маш аажим хийнэ

Page 25: ЯShock 103

Ховдлоос дээшхи тахикарди (шоктой)яаралтай тусламж

АТФ (хэм жигд бус, тосгуурын жирвэлзэл болон чичргээнтэй бол хэрэглэхгүй!)

Аль болох бүдүүн судсанд гуурс тавьж түргэн тариад араас нь 20 мл физиологийн уусмал хийнэ эсвэл тариа хийсэн мөчийг өргөнө.

АТФ-тарихад засарвал Ховдлоос дээшхи тахикарди засрахгүй бол Ховдлын тахикарди гэж үзнэ.

Эхний тунг 6мг-аар 1-2 сек-д тарина. Нөлөөгүй бол 2 минутын зайтай 12 мг-р 2 удаа

давтана. Кардиоверси

Page 26: ЯShock 103

Энэ ямар хэлбэрийн шок вэ?

60 настай эрэгтэй АД ихэсдэг.Сүүлийн үед даралт тогтвортой өндөр байгаа. Эхнэрийнхээ даралтын эмнээс уусан.Толгой эргэж дотор муухайрч огиулсан, амьсгал давчдана. Үзлэгээр тайван бус, хүйтэн хөлс нь гарсан, цонхийж цайсан, мөчид хүйтэн чийглэг, артерийн даралт буурсан, брадикардитай .(40)

Шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн• Үжлийн• Зүрхний • Анафилаксын• Бөглөрөлийн

Зүрхний шок

Page 27: ЯShock 103

Брадикардийн (шоктой) яаралтай тусламж

Суурь эмчилгээ

Атропин 0,5мг судсаар 3-5 мин тутам, дээд тун 3мг

Эпинефрин 2-10мкг\мин

Допамин 5-20мкг\кг \мин Бета-хориглогчийн шалтгаантай брадикарди

байвал Глюкагон хэрэглэнэ.

Page 28: ЯShock 103

Цочмог зүрхний шигдээсийн шокын яаралтай тусламж

• Суурь эмчилгээ• Нитроглицерин 5мг хэлэн доор тавина• Аспирин 160-325мг • Өвдөлт намдахгүй бол морфин 3мг судсаар

өвдөлт намдтал• Гепарин 60нэгж\кг судсаар тарьж 12нэгж\кг\

цаг шахуургаар хийнэ• β-блокатор

Page 29: ЯShock 103

Энэ ямар хэлбэрийн шок вэ?

34 настай эмэгтэй хоол идэж байгаад гэнэт сандарч хөлс нь гарч, амьсгал нь давчдан хяхатнаж , дотор нь муухайрч, биеэр нь тууралт гарч эхэлсэн бөгөөд зүрх нь дэлсэж артерийн даралт нь буурсан.

Шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн

• Үжлийн

• Зүрхний

• Анафилаксын

• БөглөрөлийнАнафилаксын шок

Page 30: ЯShock 103

Анафилаксын шокын яаралтай тусламж

• Суурь эмчилгээ

• Эпинефрин

• Гистамины эсрэг

• Судас агшаах бэлдмэл

• Кортикостероид

• Бета- агонист

• Аминофиллин

Page 31: ЯShock 103

Эпинефрин

• 0.3 мг булчинд гуяны дунд хэсэгт лав хийнэ 1:1000 (epi-pen) • Хүүхдэд < 3 нас(< 15 кг) бол 0,15мг (Epi Pen Jr)

хүүхэд > 15 кг бол 0,3 мг хийнэ• 5-10 минут тутамд давтана• Шок гүнзгийрч ухаан алдаж, зүрх зогсвол 1 мг судсаар

1:10,000• Цаашид зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээр үр дүнд

тааруулж шахуургаар , дуслаар хийнэ (1-4мкг\мин)

Page 32: ЯShock 103

• Гистамины эсрэг• H1 хориглогч- дифенилгидрамин 25-50 мг судсаар• H2 хориглогч- ранитидин 50 мг судсаар

• Кортикостероид (Хийснээс хойш эмийн үйлчилгээ эхлэх хугацаа 6-12 цаг байдаг учир заалт гармагц судсаар хийх хэрэгтэй)• Преднизолон 30-60 мг-аар 8 цагаар• Дексаметазон4-8 мг-аар 6 цагаар

• Бронх өргөсгөгч• Эуфиллин 5-6мг\кг• Магни сульфат 2г судсаар маш аажим

• Судас агшаах• Допамин 5-20мкг\кг\мин• Норэпинефрин 0,5-30мкг\мин

Page 33: ЯShock 103

Энэ ямар хэлбэрийн шок вэ?

55 настай эрэгтэй АД ихэсдэг. Сүүлийн үед даралт тогтвортой өндөр байгаа. Эхнэрийнхээ даралтын эмнээс уусан.Толгой эргэж дотор муухайрч огиулсан, амьсгал давчдана Үзлэгээр тайван бус, хүйтэн хөлс нь гарсан, цонхийж цайсан, мөчид хүйтэн чийглэг, артерийн даралт буурсан, брадикардитай (40).

Шокын хэлбэрүүд:

• Гиповолемийн• Үжлийн• Зүрхний • Анафилаксын• Бөглөрөлийн

Зүрхний шок

Page 34: ЯShock 103

Түгээмэл тохиолддог бөглөрлийн шалтгаантай шокууд

Чинэрсэн пневмоторакс Зүрх чихэлдэх Уушигны эмболи Аортын хуулрал Зүрхний хавхлагийн гажиг

Page 35: ЯShock 103

Яаралтай авах арга хэмжээ

2-р хавирганы завсар хатгалт хийх Цээжний хөндийд гуурс байрлуулах Перикардын хатгалт хийх Баруун ховдлын хурц дутагдал Гүрээний гадна вен томрох Төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой аль

нэг тал руу шилжих

Page 36: ЯShock 103

Аддисоны шокын яаралтай тусламж

Бөөрний дээд булчирхайн даавар кортизол болон

альдостероны дутагдлаас үүсдэг.

Тогтвортой шокын үед бөөрний дээд булчирхайн

дутагдал байж болохыг анхаарах хэрэгтэй.

Магадгүй эрдсийн алдагдал дагалдаж болно.

(гипонатреми, гиперкалеми)

Гидрокортизон 100 мг судсаар тарина.

Page 37: ЯShock 103

Анхаарал тавьсанд баярлалаа