ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15...

15
Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал - Монгол Нүүрс Ассоциаци 1 , Гүйцэтгэх захирал 2. М.Базаррагчаа - Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 2 , Удирдах зөвлөлийн гишүүн ТОМИЛОЛТЫН ХУГАЦАА: 2019 оны 11 сарын 10-17 –ны хооронд 1. ОЛОН УЛСЫН НҮҮРС БАЯЖУУЛАГЧДЫН XIX ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН 3 Ээлжит XIX хурлыг Энэтхэгийн нүүрс баяжуулагчдын холбоо нь нүүрс, эрчим хүч, төмөр, шинэ болон сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, ил уурхай, шинжлэх ухаан технологи, Газрын шинжлэх ухаан, эдийн засаг улс төр гэсэн 7 яамны дэмжлэгтэйгээр Шинэ Дели хотод 2 дахь удаагаа зохион байгуулагдсан. Хуралд нүүрсний томоохон олборлогч, хэрэглэгч, технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 17 орны 400 гаруй төлөөлөгчид ирж оролцож 3 өдөр 2 танхимд илтгэлээ танилцуулан уулзалт хийж туршлага солилцсон. Монгол улсаас 2 хүн төлөөлөн оролцож нүүрсний салбар, олборлолт, баяжуулалтын талаар илтгэл тавьж оролцсон. Тус хурал нь анх 1950 онд Франц улсад зохиогдож эхэлсэн бөгөөд олон улсын хурал зохион байгуулах хороонд нүүрс олборлогч томоохон 15 улсын төлөөлөгчид байдаг. Сүүлийн 3 удаагын хуралд Монгол улсаас төлөөлөл оролцож нүүрсний салбарын мэдээллийг өгч байгаа ба тус холбоонд Монгол улсыг төлөөлөн гишүүнээр элсэн орох, XXI удаагын хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах хүсэлтээ тавьсан. XX хурал нь 2022 оны 10 сард Австралид болно. Монгол нүүрс ассоциаци нь Энэтхэгийн нүүрс баяжуулалтын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дараах чиглэлээр ажиллахаар тохирсон. Үүнд: - Нүүрсний баяжуулалт, химийн боловсруулалт, эрчим хүч үйлдвэрлэлт болон бусад цэвэр технологийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох. - Нүүрсний худалдаа, тээвэрлэлт, нүүрсний салбарын бодлогын талаар мэдээлэл солилцож, Энэтхэг Монголын нүүрсний салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах. - Салбарын уулзалт, зөвлөгөөн хамтарч зохион байгуулах - Нүүрсний салбарын байгууллагууд, инженер, мэргэжилтэнүүдийг холбох, мэргэжилтэнүүдийн чадамжийг бэхжүүлэх. 2. ОЛОН УЛСЫН НҮҮРС БАЯЖУУЛАЛТ САЛБАРЫН ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА 2030 оныг хүртэл нүүрс нь дэлхий эрчим хүчний гол эх үүсвэр байх бөгөөд олборлолт, хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс үйлдвэрлэсэн. БНХАУ, Энэтхэг, ОХУ, Казакстан болон Турк, улсууд нүүрсний олборлолт, хэрэглээгээ нэмэгдүүлж байхад АНУ, Канад, Польш, Украйн, Герман улсууд олборлолт, хэрэглээгээ бууруулж нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэрээ зогсоож байна. 1 http://mcoal.mn/ 2 https://www.mmpa.mn/ 3 www.icpc2019.in

Transcript of ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15...

Page 1: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 1 / 15

ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20

БҮРЭЛДЭХҮҮН:

1. Ж.Золжаргал - Монгол Нүүрс Ассоциаци1, Гүйцэтгэх захирал

2. М.Базаррагчаа - Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо2, Удирдах зөвлөлийн гишүүн

ТОМИЛОЛТЫН ХУГАЦАА: 2019 оны 11 сарын 10-17 –ны хооронд

1. ОЛОН УЛСЫН НҮҮРС БАЯЖУУЛАГЧДЫН XIX ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН3

Ээлжит XIX хурлыг Энэтхэгийн нүүрс баяжуулагчдын холбоо нь нүүрс, эрчим хүч, төмөр, шинэ болон

сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, ил уурхай, шинжлэх ухаан технологи, Газрын шинжлэх ухаан,

эдийн засаг улс төр гэсэн 7 яамны дэмжлэгтэйгээр Шинэ Дели хотод 2 дахь удаагаа зохион

байгуулагдсан. Хуралд нүүрсний томоохон олборлогч, хэрэглэгч, технологи, тоног төхөөрөмж

үйлдвэрлэгч 17 орны 400 гаруй төлөөлөгчид ирж оролцож 3 өдөр 2 танхимд илтгэлээ танилцуулан

уулзалт хийж туршлага солилцсон. Монгол улсаас 2 хүн төлөөлөн оролцож нүүрсний салбар,

олборлолт, баяжуулалтын талаар илтгэл тавьж оролцсон.

Тус хурал нь анх 1950 онд Франц улсад зохиогдож эхэлсэн бөгөөд олон улсын хурал зохион байгуулах

хороонд нүүрс олборлогч томоохон 15 улсын төлөөлөгчид байдаг. Сүүлийн 3 удаагын хуралд Монгол

улсаас төлөөлөл оролцож нүүрсний салбарын мэдээллийг өгч байгаа ба тус холбоонд Монгол улсыг

төлөөлөн гишүүнээр элсэн орох, XXI удаагын хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах

хүсэлтээ тавьсан. XX хурал нь 2022 оны 10 сард Австралид болно.

Монгол нүүрс ассоциаци нь Энэтхэгийн нүүрс баяжуулалтын холбоотой хамтран ажиллах санамж

бичиг байгуулж, дараах чиглэлээр ажиллахаар тохирсон. Үүнд:

- Нүүрсний баяжуулалт, химийн боловсруулалт, эрчим хүч үйлдвэрлэлт болон бусад цэвэр

технологийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох.

- Нүүрсний худалдаа, тээвэрлэлт, нүүрсний салбарын бодлогын талаар мэдээлэл солилцож,

Энэтхэг Монголын нүүрсний салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах.

- Салбарын уулзалт, зөвлөгөөн хамтарч зохион байгуулах

- Нүүрсний салбарын байгууллагууд, инженер, мэргэжилтэнүүдийг холбох, мэргэжилтэнүүдийн

чадамжийг бэхжүүлэх.

2. ОЛОН УЛСЫН НҮҮРС БАЯЖУУЛАЛТ САЛБАРЫН ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

2030 оныг хүртэл нүүрс нь дэлхий эрчим хүчний гол эх үүсвэр байх бөгөөд олборлолт, хэрэглээ

нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс

үйлдвэрлэсэн. БНХАУ, Энэтхэг, ОХУ, Казакстан болон Турк, улсууд нүүрсний олборлолт, хэрэглээгээ

нэмэгдүүлж байхад АНУ, Канад, Польш, Украйн, Герман улсууд олборлолт, хэрэглээгээ бууруулж

нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэрээ зогсоож байна.

1 http://mcoal.mn/ 2 https://www.mmpa.mn/ 3 www.icpc2019.in

Page 2: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 2 / 15

Хүснэгт 1. Нүүрсний эскпорт, импорт, хэрэглээ 2018 он*

№ Улс Экспорт,

сая тн № Улс

Импорт, сая тн

№ Улс Хэрэглээ,

сая тн

1. Австрали 393 1. БНХАУ 265 1. БНХАУ 3770

2. Индонез 365 2. ЭНЭТХЭГ 224 2. ЭНЭТХЭГ 982

3. ОХУ 168 3. Япон 184 3. АНУ 624

4. АНУ 101 4. Өмнөд Солонгос 147 4. ОХУ 234

5. Колумб 83 5. Тайван 67 5. ХБНГУ 217

6. Өмнөд Африк 73 6. ХБНГУ 45 6. Япон 189

7. Казакстан 36 7. Турк 39 7. Өмнөд Африк 186

8. Канад 23 8. Малайз 33 8. Өмнөд Солонгос 150

9. 9. Бразил 25 9. Польш 129

10. 10. Тайланд 25 10. Турк 125

11. 11. Нейдерланд 24 11. Австрали 113

12. 12. Украйн 22 12. Индонез 109 *Монгол улсын нүүрсний экспорт, хэрэглээний талаарх мэдээлэл дэлхийн эрчим хүчний агентлаг болон бусад олон улсын

байгууллагад албан ёсоор очихгүй байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Хүснэгт 2. Дэлхийн томоохон улс орнуудын нүүрс олборлолт, баяжуулалт, цаашдын чиг хандлага

2018-2019 оны байдлаар

№ Улс Тайлбар

1. БНХАУ

- Сүүлийн 5 жилд нүүрс олборлолт, хэрэглээ тогтвортой нэмэгдэж байгаа. Жилд 2.64 тэрбум тонн нүүрсийг баяжуулж (72%) дараагийн шатны үйлдвэрт ашигладаг.

- Жилд 281 сая тонн нүүрс импортоор авсан ба 5 сая тонн нүүрс экспортлосон. Нийт эрчим хүчний 70%-ийг нүүрснээс үйлдвэрлэдэг.

- 2300 гаруй нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаагаас 80 гаруй үйлдвэр нь жилд 12 сая тонноос дээш хүчин чадалтай бөгөөд 42%-ийг эзлэж байна. Үүнээс коксжих нүүрс баяжуулах хамгийн том үйлдвэр нь жилд 17.5 сая тонн, эрчим хүчний нүүрсний хувьд жилд 35 сая тонн нүүрсийг тус тус баяжуулж байна.

- Бүх төрлийн баяжуулалтын өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжийг шинээр болон барууны компаниудаас хуулбарлан үйлдвэрт нэвтрүүлж байна. Ялангуяа өндөр хүчин чадалтай эрчим хүчний нүүрс баяжуулах үйлдвэр, автоматжуулалт дээр анхаарч ажиллаж байна.

- Харин хуурай баяжуулалтын технологийг ашиглах хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд ойролцоогоор жилд 200 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулж байна.

- Мөн баяжуулах үйлдвэрийг хамгийн бага хөрөнгө оруулалттай, ашиглалтын зардал бага, ялангуяа ус, цахилгааны зарцуулалт хамгийн багатай үйлдвэрийг олноор барьж илүү туршлага хуримтлуулж салбартаа тэргүүлж байна.

- Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бүтээгдэхүүний чанарын мэдээлэл дээр анализ хийж удирдах, ухаалаг систем нэвтрүүлж байна.

- Хүлэмжийн хийг буурлуулах, нүүрс химийн салбарыг онцгой анхааран хөгжүүлж байна.

2. Энэтхэг - 2030 онд гэхэд 1.5 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ. - Нийт нүүрсний 70%-ийг эрчим хүч, цемент, гангийн болон бусад үйлдвэрт

ашигладаг.

Page 3: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 3 / 15

- Одоогоор жилд 145 сая тонн нүүрсийг баяжуулах боломжтой ба 2022 онд хүчин чадлыг жилд 350 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй. Тус улсын агаарын бохирдолтой холбоотойгоор эрчим хүчний зорилгоор ашиглах нүүрсийг заавал баяжуулах шаардлага тавигдаж эхэлсэн.

- Хуучин баяжуулах үйлдвэрт технологийн шинэчлэлт, шинэ үйлдвэрийн төслийг БНХАУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

- Тэжээлийн нүүрсний чулууг урьдчилан ялгах, коксжих нүүрсний баяжмалын гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч технологийн туршилт судалгааг хийж байна.

3. Австрали

- Дэлхийн эрчим хүч болон коксжих нүүрсний гол экспортлогч. Нийт олборлолт жилд 565 сая тонн тогтвортой байгаа ба 380 сая тонныг экспортлодог. Нийт эрчим хүчний 60%-ийг нүүрсээр үйлвэрлэдэг.

- Экспортлож байгаа нүүрсний 90%-ийн баяжуулдаг. Ихэнх үйлдвэр нь цагт 1000-2000 тн хүчин чадалтай. Гол технологи нүүрсийг 2 ангилж хүнд орчны гидроциклон, флотациар баяжуулдаг.

- Бага хүчин чадалтай уурхайг нэгтгэж хүчин чадлаас нэмэгдүүлж байна. Ялангуяа олборлолт, баяжуулалтын зардлыг бууруулахад анхаарах болсон.

- Хэд хэдэн томоохон үйлдвэрийг нэмж байгуулахаар төлөвлөж байна. Баяжмалын гарцыг нэмэгдүүлэх, усны зарцуулалтыг бууруулах, хаягдлын далангүй үйлдвэр байгуулахад анхаарч байна. Мөн үйлдвэрийн ажиллах цагийг 7400 хүргэх төлөвлөгөөтэй.

4. АНУ

- Олборлолтоо бууруулж байгаа бөгөөд жилд 670 сая тонн нүүрс олборлож байна. - Нийт олборлосон нүүрсний 50%-ийг баяжуулдаг. Жилд 110 сая тонн нүүрс

экспорлодог. Ихэнх нүүрсийг ашиглан дотооддоо эрчим хүч үйлдвэрлэдэг. - 250 гаруй нүүрс баяжуулах үйлдвэр байгаагаас 68 үйлдвэр зогссон. Гол технологи

нь том бүхэллэгтэй нүүрсийг хүнд орчны ванн, хүнд орчны гидроциклон, баруун эргийн нүүрсийг баяжуулахад флотаци ашигладаггүй. Зогссон үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмжийг одоо ажиллаж байгаа үйлдвэрт тавьж ажиллуулж байна.

- Нүүрсний компаниуд дампуурч нэгдэж байгаа ба түүхий нүүрсний чанар нь муудсаар байгаа. Өтгөрүүлэгчийн доод элсийг ашиглан түлш хийх, мушгиа ангилуурыг ашиглах судалгаа хийж байна. Нунтаг нүүрсийг усгүйжүүлэх олон төрлийн тоног төхөөрөмжийг шинээр нэвтрүүлж туршиж байна.

5. ОХУ

- Дэлхийд нүүрс олборлолтоор эхний 6-д орж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 178 уурхай (далд уурхай-61, ил уурхай-117) ажиллаж байна.

- Тус улсад 65 нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж жилд 199 сая тонн нүүрсийг баяжуулж (50%) ашигладаг. Шинээр 19 үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- ОХУ-ын зураг төслийн компаниуд сүүлийн жилүүдэд 10 гаруй үйлдвэр барьсан бөгөөд БНХАУ-ын компаниуд тус улсын зах зээлд гол тоглогч болж эхний 2 үйлдвэрээ байгуулсан.

- Сүүлийн 10 жилд нүүрс олборлолтоо 25% нэмэгдүүлж жилд 440 сая тоннд хүргэсэн. Үүнээс 110 сая тонныг гүний уурхайгаас олборлож, үүнээс 50%-ийг экспортлодог. Нийт экспортын 90%-ийг эрчим хүчний нүүрс эзэлдэг ба 86 сая тонныг цахилгаан станц, 32 сая тонныг коксын үйлдвэрт ашигладаг.

- Ихэнх нүүрсний уурхайг ХК байдлаар хөгжүүлж гадны хөрөнгө оруулалтыг татаж олборлолт болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.

Page 4: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 4 / 15

- Уурхай тус бүр дээр баяжуулах үйлдвэр байгуулах, хуурай технологийг нэвтрүүлэх, улмаар ус, цахилгааны хэрэглээг бууруулах технологийн судалгааг хийж хаягдлыг дахин боловсруулахад анхаарч байна.

6. Канад

- Жилд 55 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс олборлож 90%-ийг экспортлодог. Экспортын нүүрсийг 100% баяжуулж борлуулдаг ба нийт олборлолтын 40%-ийг коксжих нүүрс эзэлдэг.

- Одоогоор 14 баяжуулах үйлдвэр байгаагаас 8 үйлдвэр ажиллаж байна. Хүчин чадал дунджаар цагт 600 тн. Гол технологи нь ванн, хүнд орчны гидроциклон, мушгиа ангилуур, флотаци(0-0.2мм).

- Флотацийн хэсгийг шинэчлэн сайжруулах, хуурай баяжуулалтанд анхаарал хандуулж байгаа. Зайнаас чанарыг шуурхай тодорхойлох, түүхий нүүрсийг хольж баяжуулах, процессын хяналтыг сайжруулах, флотацийн үр ашгийг нэмэгдүүлэх, хаягдлыг дахин ашиглах, нунтаг нүүрсний чийглэгийг бууруулах судалгааг хийж байна. Мөн тэжээлийн нүүрсний бүхэллэгийг бууруулж 3 ангилж баяжуулах боломжыг судлаж байгаа.

7. Турк

- Дотоодын олборлолт болон импорт нэмэгдэж байгаа. Нийт олборлосон нүүрсний 50% буюу жилд 40 сая тонн нүүрсийг баяжуулж ашигладаг.

- Одоогоор 100 гаруй үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд цагт 50-1000 хүртэлх хүчин чадалтай. Мөн олон шинэ үйлдвэр баригдаж байгаа ба БНХАУ компаниуд барьж байгуулж байна.

- Нунтаг нүүрсийг баяжуулж усгүйжүүлэхэд анхаарч байгаа ба хүрэн нүүрснээс брикет, хаягдлыг боловсруулж цемент, тоосго болон бусад барилгын материалд ашиглахад туршилт судалгааг хийж байна.

- Мөн нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлж байгаа. Шлам, нунтаг нүүрсийг баяжуулахад анхаарч багц гидроциклоныг түлхүү ашиглаж хаягдлын хэмжээг бууруулах. Хуурай баяжуулалтын төхөөрөмжийг хэд хэдэн уурхайд нэвтрүүлсэн.

8. Польш

- Олборлолтоо бууруулж жилд 63 сая тонн кокс, 63 сая тонн хүрэн нүүрс олборлож байна.

- 2018 оны байдлаар 4 сая тонн нүүрс экспортлож 20 сая тонн нүүрс импортоор авсан.

- Одоогоор 26 нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаагаас 6 үйлдвэр коксжих, 20 үйлдвэр эрчим хүчний нүүрсийг баяжуулдаг. Гол технологи нь тунаах, хүнд орчин (+20мм), циклон, мушгиа ангилуур (+0.5-20 мм), флотаци (-0.5мм).

- Эрчим хүчний нүүрсийг хэсэгчлэн баяжуулдаг. Хуучин үйлдвэрийг шинэчлэх, ялангуяа флотаци, усгүйжүүлэх, өтгөрүүлэгч, шугам хоолойн хамгаалалт, автоматжуулалтын ажлыг хийж байна.

- Том бүхэллэгтэй нүүрсийг хүнд орчны гидроциклоноор баяжуулах, зайнаас чанарыг шуурхай тодорхойлох, хаягдал усыг эргүүлэн ашиглах, флотацийн үр ашгийг нэмэгдүүлэх, автомат удирдлагын системийг шинээр нэвтрүүлж байна.

9. Өмнөд Африк

- Нийт олборлолт тогтвортой жилд 250 сая тонн. - 72 сая тонн нүүрс экспортлодог. Жилд 120 сая тонн нүүрсийг эрчим хүчний

зориулалтаар дотооддоо ашигладаг. Мөн нүүрснээс бензин үйлдвэрлэх SASOL үйлдвэр жилд 40 сая тонн болон бусад зориулалтаар жилд 18 сая тонн нүүрсийг ашигладаг. Ихэнх үйлдвэрийн хүчин чадал цагт 100-2000 тн.

- Түүхий нүүрсний чанар муутай ба олон тооны жижиг уурхайтай. Муу чанартай нүүрсийг хуурай болон нойтон аргаар баяжуулах, усгүйжүүлэхэд анхаарч судалгааг хийж байгаа. Сүүлийн үед БНХАУ-ын том диаметр бүхий 3-н бүтээгдэхүүнд гидроциклоныг ашиглах болсон.

Page 5: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 5 / 15

10. ХБНГУ

- Зөвхөн хүрэн нүүрс олборлож жилд 170 сая тонныг ашиглаж байна. - Жилд 38 сая тонн нүүрс импортоор авч байна. Хүрэн нүүрсийг ихэвчлэн

баяжуулахгүй шууд цахилгаан станцад ашигладаг. Нийт нүүрсний 90%-ийг эрчим хүч үйлдвэрдэхэд ашигладаг.

- Зөвхөн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж борлуулахад анхаарч байна.

11. Грек - Жилд 38 сая тонн хүрэн нүүрс олборлож 100% цахилгаан станцад

баяжуулахгүйгээр ашигладаг. Нүүрсний хэрэглээг бууруулж байна.

12. Унгар - Жилд 8-9 сая тонн хүрэн нүүрс олборлож цахилгаан станцад ашигладаг.

13. Их

Британи

- Жилд 10 сая тонн хүртэлх нүүрсийг олборлож байна. Шинээр уурхай нээж, баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа.

- Нүүрсний цахилгаан станцыг 2025 он гэхэд хаахаар төлөвлөж байна. Гүний уурхайг бүрэн хаасан ба хэд хэдэн ил уурхай ажиллаж байна.

14. Вьетнам

- Дэлхий антрацит нүүрсний олборлолт, экспортоор тэргүүлэгч. 2018 оны байдлаар жилд 45 сая тонн нүүрс олборлож 30%-ийг баяжуулж экспортлосон.

- Тус улсын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж шинээр олон тооны цахилган станц байгуулж байгаатай холбоотой экспортоо цаашид зогсоохоор төлөвлөж байна.

- Тус улсын нүүрс баяжуулах үйлдвэрийг ОХУ, Польш, Австралийн компаниуд барьсан.

1. Энэтхэг улсын нүүрсний салбарын талаар:

Үндсэн хуулиндаа тусгаснаар “Социалист” улс бөгөөд соёл, заншлын хувьд одоог хүртэл кастын

системтэй. Сонгино, будаа, төмөр нь стратегийн чухал түүхий эд ба төрөөс үнийн зохицуулалт хийдэг.

Сүүлийн жилүүдэд ОХУ-тай нүүрсний худалдаа хамтын ажиллагаа сайжруулж байгаа бөгөөд далайн

боомт, төмөр замын төслүүдэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ОХУ-д хийж цаашид урт

хугацаанд тогтвортой нүүрс худалдан авах сонирхолтой байгаа.

Мөн газрын тос, байгалийн хийн хэрэглээний 85%-ийг импортоор авдаг. Эрчим хүчний 75%-ийн

нүүрснээс үйлдвэрлэдэг бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд олон орноос нүүрс

авах эх сурвалжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Ялангуяа ОХУ, Монгол улсыг сонирхож тус

улсын TATA STEEL, JINDAL STEEL компаниуд Монголд ирж төрийн болон яамны түвшинд уулзалт

хийсэн. Цаашид Монгол улстай хамтран судалгаа хийх туршилтаар 2000 тонн нүүрсийг тээвэрлэж авч

логистикийн судалгааг хамтран хийх сонирхолтой. Цаашид тээвэр даах боломжтой кокс, ганг Монгол

үйлдвэрлэх чиглэлээр судалгааг хийж болно. Энэтхэг улсаас авсан зээлийн орон жил бүр тогтмол

хэмжээгээр коксжих нүүрсний баяжмалыг борлуулах боломжтой гэж харж байна.

Тус улсад 460 нүүрсний уурхай ажилладаг бөгөөд үүний 220 нь гүний, 125 нь ил, 25 нь хосолсон

байдаг. Нийт эрчим хүний 90% хувийг төрийн өмчит 2 компани үйлдвэрлэдэг. Энэтхэгийн хувьд

гадаадын хөрөнгө оруулалтыг нүүрсний салбарт дэмжиж байгаа бөгөөд гаднаас импортоор авах

нүүрсний хэмжээг бууруулах сонирхолтой боловч тус улсын нүүрсний чанар муу үнслэг өндөр, харин

хүхрийн хэмжээ бага байдаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүч бусад салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй

холбоотой нүүрсний импорт өсөж 235 сая тонн хүрсэн.

Page 6: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 6 / 15

Хүснэгт 3. Энэтхэгийн нүүрс олборлолт, импорт, хэрэглээ, сая тонн

Жил Нүүрс

олборлолт Хүрэн нүүрс олборлолт

Нүүрс импорт

Нийт хэрэглээ

2018-2019 730.35 46.00 235.7 1,007.70

2017-2018 675.00 45.38 208.27 943.20

2016-2017 657.87 45.23 190.97 880.13

2015-2016 639.23 45.84 203.95 878.16

2014-2015 609.18 48.27 212.10 862.96

2013-2014 565.77 44.27 168.44 778.11

Эх сурвалж: Provisional Coal Statistics by Coal Controller.

Хүснэгт 4. Коксжих нүүрс экспортлосон улс орнууд

Улс Импортлосон коксжих

нүүрс, 2018-2019 он, сая тн Эзлэмж,

%

Австрали 36.93 71.24

Канад 4.30 8.29

АНУ 4.13 7.97

Бусад (ОХУ) 6.48 12.50

Нийт 51.84 100.0

2019 оны 11 сард Энэтхэгийн томоохон нүүрсний хэрэглэгч, металл үйлдвэрлэгч ТАТА STEEL

компанийн төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлвэрийн яаман дээр ирж уулзалт хийж тус улсын талаас

жилд 30 сая тонн хүртэлх коксжих нүүрсний баяжмал авах сонирхолоо илэрхийлсэн.

Энэтхэгийн худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс тус улсын компаниудыг Монгол улсад салбараа нээж

бизнес эрхлэхийг дэмжиж байгаа 2019 оны 11 сарын 15-ны өдөр хоёр орны бизнес уулзалт

Улаанбаатар хотноо болсон бөгөд урт болно богино хугацаагаар тус улсаас инженер, техникийн

ажилтануудыг бэлтгэх боломжтой.

Тус улсын нүүрсжилтийн онцлогоос хамааран өндөр дотоод үнслэгтэй. Ихэвчлэн үнслэг 22-45%

байдаг бөгөөд зарим үед 50% хүрдэг. Мөн маш хүнд баяжигддаг бөгөөд засврын бүтээгдэхүүний

гарц 30% хүрдэг. Иймд ихэвчлэн нүүрсииг 1 мм хүртэл буталж баяжуулах шаардлагатай болдог. Гол

нь хүхэр 0.2-0.7% бага байдаг. Баяжуулсаны дараа үнслэг 15-18%-тай болдог.

Тус улсын коксжих болон эрчим хүчний нүүрсий ангилалаа BIS (IS 770:2013) стандартын дагуу

боловсруулсан. Коксжих нүүрсний үнслэгээс нь хамааруулан 6 ангилдаг. Нүүрсний чанараас нь

хамааруулан үнэ, татварыг тогтоодог. Эрчим хүчний нүүрсний хувьд ичлэгээр нь, коксих нүүрсийг

үнслэгээр нь ангилдаг.

Хүснэгт 5. Коксжих нүүрсний ангилал

Ангилал Үнслэг, %

Ган – I <15

Ган - II ≥15 <18

Баяжуулсан – I ≥18 <21

Баяжуулсан – II ≥21 <24

Баяжуулсан - III ≥24 <28

Баяжуулсан – IV ≥28 <35

Баяжуулсан – V ≥35 <42

Баяжуулсан - VI ≥42 <49

Page 7: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 7 / 15

Хүснэгт 6. Эрчим хүчний нүүрсний ангилал

Илчлэг, ккал/кг Ангилал

≥7000 G-1

>6700 <7000 G-2

>6400 <6700 G-3

>6100 <6400 G-4

>5800 <6100 G-5

>5500 <5800 G-6

>5200 <5500 G-7

>4900 <5200 G-8

>4600 <4900 G-9

>4300 <4600 G-10

>4000 <4300 G-11

>3700 <4000 G-12

>3400 <3700 G-13

>3100 <3400 G-14

>2800 <3100 G-15

>2500 <2800 G-16

>2200 <2500 G-17

Хүснэгт 7. Хагас коксжих болон сул коксжих нүүрсний ангилал

Ангилал Үнслэг, %

Хагас коксжих - I <15

Хагас коксжих – II ≥15 <18

Баяжуулсан – I ≥18 <21

Баяжуулсан – II ≥21 <24

Баяжуулсан – III ≥24 <28

Баяжуулсан – IV ≥28 <35

Баяжуулсан – V ≥35 <42

Баяжуулсан - VI ≥42 <49

Тус улсын нийт нүүрсний 80% нь түүхийгээр нь ашиглаж байгаа ба түүхий нүүрсний чанар их

хэлбэлдэг тул уурхай дээр нь 100мм хүртэл бутлаж борлуулдаг. Тус улсын засгийн газраас 500 км

дээш хол газар тээвэрлэж ашиглах нүүрсний үнслэг 34% бага байх, заавал баяжулах, цахилгаан

станцад ашиглах нүүрсний ичллэг 4500 ккал/кг дээш байх шаардлага тавьж байгаа.

Ингэснээр станцаас ялгарах PM, SOx, NOx хэмжээг дор хаяж 10% бууруулж байгаа. Шинээр 20 гаруй

баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа.

Мөн одоогоор импортоор авдаг 6.5 сая тонн LNG-г бууруулж нүүрснээс хий гаргах төслийг

хэрэгжүүлж байгаа. Парисын гэрээний дагуу тус улс хүлэмжийн хийн ялгаралтыг 33-35% бууруулах

зорилттой ажиллаж байгаа бөгөөд нүүрсийг старатеги, эрчим хүчний чухал эх үүсвэр гэж үзэж

судалгаа шинжилгээний ажлыг чиглэл төр, хувийн хэвшил хамтран өргөн хүрээнд хийж ялангуяа

БНХАУ-ын туршлага, технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байна.

Page 8: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 8 / 15

2. БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ТАЛААР:

Эрчим хүчний 70% ийг нүүрснээс үйлдвэрлэж байгаа ба 2018 оны байдлаар 3.68 тэрбум тонн нүүрс

олборлосон. Нүүрс олборлолт, хэрэглээ, баяжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хамгийн их

судалгаа шинжилгээг хийж байна. Төлөвлөгөөний дагуу 2020 онд нэмж шинээр 180 сая тонн нүүрс

баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөж байна.

Хүснэгт 8. БНХАУ-ын нүүрс олборлолт, импорт, баяжуулалтын хэмжээ 2014 оноос

Жил 2014 2015 2016 2017 2018

Олборлолт, сая тн 3870 3750 3410 3520 3680

Баяжуулсан нүүрс, сая тн 2.42 2.47 2.34 2.47 2.64

Баяжуулсан хэмжээ, % 62.53 65.9 68.9 70.17 71.79

Импорт, % 290 200 260 271 281

Харин Монгол улсад одоогийн байдлаар нийт экспортлож байгаа нүүрсний 20% -ийг баяжуулж

экспортлож байна.

Хүснэгт 9. Нүүрс баяжуулах технологийн эзлэмж, %

Тунаах Хүнд орчин Флотаци Бусад

10 75 10 5

2020 онд ойролцоогоор 3.2 тэрбум тонн нүүрс олборлож 75%-ийг баяжуулах төлөвлөгөөтэй байгаа.

Иймд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Судалгаа, хөгжүүлэлт цаашдын чиг хандлага:

- Том бүхэллэгтэй эрчим хүчний нүүрсийг хуурай аргаар баяжуулах (ширээ, X-ray, Гамма)

- Цагт 1500 тонн хүртэлх нүүрсийг хуурай аргаар шигших (+3 мм, +6мм),

- Флотацийн аргаар нүүрсийг баяжуулах, усгүйжүүлэх тоног төхөөрөмж

- Баяжуулах үйлдвэрийг ухаалаг системээр удирдах, тоног төхөөрөмжийг оношлох, өгөгдлийг

хянах, удирдах, анализ хийх.

- Томоохон хүчин чадалтай жилд 10 сая тонн нүүрсийг 1 шугамаар баяжуулах.

- Хуурай баяжуулалтын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, тоног төхөөрөмж зохион бүтээх.

Зураг төсөл

- Коксжих нүүрсийг урьдчилсан шламгүйжүүлэхгүй, даралтгүй шууд гидроциклоноор

баяжуулах. Ингэснээр магнетит зарцуулалтыг бууруулах. нойтон үйлдвэрийн үр ашиг

дээшлэх, засврын зардал буурах. Дээрх схемээр баяжуулсанаар ангилах шигшүүр, шламыг

баяжуулах олон тооны төхөөрөмж шаардлаггүй болно.

- Эрчим хүчний том бүхэллэгтэй нүүрсийг дан хуурай аргаар баяжуулах (10-80мм)

- Том бүхэллэгтэй нүүрс, чулууг урьдчилан ялган авч баяжуулах.

- Гүний уурхайд нүүрсийг баяжуулан чулууг нөхөн дүүргэлт хийх.

- Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бүтээгдэхүүний чанар, гарцыг үр дүнг

хадгалах,

- Нүүрсийг хуурай аргаар шигших +6мм ангилан баяжуулах, шламын хэмжээг буурлуулах,

- Технологийн схемийг энгийн болгох, олон тооны тоног төхөөрөмжийг хасах

- Хуванцар шугам хоолойг ашиглах,

- Тэжээлийн болон бүтээгдэхүүнийг битүү агуулахад хийж хадгалдаг болсон.

Page 9: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 9 / 15

Цэвэр эрчим хүч:

- Цахилгаан станцын бохирдлыг буууруулахын тулд Ultra Low Emission (үр ашиг 50% хүртэл)

зуух ашиглах болсон (≤5 mg/Nm3, SO2≤35 mg/Nm3, NOx ≤ 50 mg/Nm3 ). БНХАУ-ын нүүрсний

цахилгаан станцын 75% нь Ultra Low Emission болсон.

- Бага оврын цагт 35 тонн хүртэлх уурын зуух, цахилгаан станцыг зогсоож байна.

- Жилд 15 сая тонн нүүрсийг боловсруулж шингэн түлш үйлдвэрлэдэг болсон.

- Жилд 20 гаруй сая тонн нүүрснээс химийн түүхий эд үйлдвлэдэг болсон (Олипен)

- Жилд 15 тэрбум хийг нүүрснээс үйлдвэрлэж байна.

- Жилд 100 гаруй сая тонн хүрэн нүүрсийг пиролезийн аргаар боловсруулж ашиглаж байна.

- Жилд 1.1 тэрбум тонн төмөр үйлдвэрлэж байна.

- Жилд 600 сая тонн кокс үйлдвэрлэж байна.

-

3. ДЭЛХИЙ УЛС ОРНУУДЫН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХАРЬЦУУЛСАН ЗУРАГ

Page 10: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 10 / 15

Зураг 1. БНХАУ-ын жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 2. БНХАУ-ын жилд 5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 3. Энэтхэгийн жилд 1 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр

Page 11: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 11 / 15

Зураг 4. Австралийн нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 5. АНУ-ын нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 6. ОХУ-ын нүүрс баяжуулах үйлдвэр

Page 12: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 12 / 15

Зураг 7. Канад улсын нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 8. Польш улсын жилд 4 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр

Зураг 9. ХБНГУ-ын жилд 3 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэр

Page 13: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 13 / 15

Зураг 10. Өмнөд Африкийн нүүрс баяжуулах үйлдвэр

Талархал: Монгол улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Г.Ганболд, зөвлөх Ч.Бүрэнбаяр нар хуралд

ирж оролцон, мэдээлэл өгч, уулзалт хийж хамтран ажилласанд талархаж байна.

4. САНАЛ, ДҮГНЭЛТ:

Нүүрс баяжуулах технологийн талаар:

1. Сүүлийн жилүүдэд Австралид 2 үйлдвэр, Өмнөд Африкт 2 үйлдвэр, АНУ-д 1 нүүрс баяжуулах

үйлдвэрийн төсөл шинээр хэрэжсэн бол харин БНХАУ-д 50 гаруй шинэ үйлдвэрийн төсөл

хэрэгжсэн байна. Цаашид нүүрсний олборлолт, хэрэглээ нэмэгдэж байгаа Энэтхэг, БНХАУ, ОХУ-д

томоохон нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2. Цаашид тунаах технологийг хуурай баяжуулалт (гамма, X ray), хүнд орчны ванныг гидроциклоны,

мушгиа ангилуурыг TBS, баганан флотацийг уламжлалт механик флотацийн технологи бүрэн

орлох хандлагатай байна. Харин хуурай баяжуулалтын технологи олон оронд нэвтэрч байгаагаас

хамгийн ихээр БНХАУ-д ашиглагдаж байна.

3. Баяжуулах үйлдвэрийн хамгийн гол асуудал нь усны зарцуулалтыг бууруулах, автоматжуулалтыг

нэмэгдүүлэх улмаар ашиглалтын зардлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байна.

4. Давхар X ray, гамма туяагаар том бүхэллэгтэй нүүрсийг (+25-300 мм) хуурай аргаар баяжуулах

тоног төхөөрөмжийг БНХАУ-ын 3 компани зах зээлд нэвтрүүлж 80 гаруй уурхайд суурилуулсан

байна. Мөн давхар ширээтэй болон фото камерийн тусламжтайгаар баяжуулдаг төхөөрөмжийг

үйлдвэрт нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.

5. Хуурай баяжуулалтынэ ялгалтын нарийвчлал тунаах төхөөрөмжөөс илүү болсон бөгөөд хаягдалд

1-3% чулуу, баяжмалд 3-5% бохирдолтой ялгадаг болсон. Цаашид 10-1000 мм бүхэллэгтэй

нүүрсийг хуурай аргаар ялгах боломжтой болох бөгөөд нэг шугамын хүчин чадал 380 тн/цаг

хүртэл нүүрсийг баяжуулдаг болсон. Мөн тэжээлийн конвейерийн хурдыг 2.5-3.2 м/с хүртэл

удирдах боломжтой болч X ray төхөөрөмж нь 1 тн нүүрсийг ойролцоогоор 10-15 юань, харин

гамма төхөөрөмжөөр (30-400 мм) 2-4 юань аар баяжуулж байна.

6. Хуурай баяжуулалтын төхөөрөмж нь мөн хоёр болон гурван бүтээгдэхүүнт байдлаар ажиллах

боломжтой болсон. Хамгийн гол нь одоо гараар чулууг ялгах шаардлаггүй болсон бөгөөд чулууг

Page 14: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 14 / 15

урьдчилан зайлуулах боломжтой болсон. Хуурай баяжуулалтын төхөөрөмжийн цахилгааны

зардал бага бөгөөд өндөр даралттай агаар ашиглаж баяжуулдаг.

7. БНХАУ-ын үйлдвэрт IIoT (Industrial Internet of things) алсын зайнаас мэдэрч, мэдээлэл дамжуулдаг

системийг ашиглаж эхэлсэнээр олон тооны тоног төхөөрөмжийн ажиллаж байгааг хянаж, хэзээ

үзлэг шалгалт хийж, засварлах мэдээллийг авдаг болсон. Ингэснээр засвар үйлчилгээг төлөвлөж

зардал буурах боломжтой болсон.

Хамтын ажиллагааны талаар:

1. Монгол улсын нүүрсний салбар, компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл олон улсад

хангалтгүй, хаалттай байгаа нь ажиглагдсан. Монгол улсын нүүрсний статистик мэдээллийг олон

улсын түлш, эрчим хүчний байгууллагуудын тайлан, мэдээнд оруулж явах нь Монголын нэр хүнд,

нүүрсний салбарыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, гадны хөрөнгө оруулагч, томоохон худалдан

авагчдын сонирхолыг татахад ач холбогдолтой. Энэ тал дээр төрийн байгууллагууд, томоохон

хувийн компаниуд анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдлаа.

2. Олон улсын Эрчим хүчний агентлагийн “Цэвэр нүүрсний төвтэй” уулзалт хийж, хамтарч

ажиллахаар ярилцсан. Энэтхэгийн Нүүрс баяжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны

санамж бичиг байгуулсан.

3. Олон улсын нүүрс баяжуулалтын чуулган нь 3 жилд 1 удаа зохион байгуулагддаг нүүрсний

баяжуулалтын технологийн хамгийн том хурал, үзэсгэлэн юм. Энэ онд Энэтхэг улсад болсон бол

2022 оны 10 сарт Австрали улсад болохоор тов нь зарлагдсан. Монгол нүүрс ассоциаци болон

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооноос 6 жилийн дараа Олон улсын нүүрс

баяжуулагчдын XXI хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ олон улсын холбоонд

гаргасан. Энэхүү ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах

шаардлагатай.

4. Энэтхэгийн зээлээр байгуулах нефть болосвруулах үйлдвэрт түүхий эд хангалтгүй байгаа тул

дотоодын шатдаг занарыг баяжуулан, боловсруулж тос үйлдвэрлэн нийлүүлэх, энэ чиглэлийн

судалгаа, төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Мөн баяжуулсан коксжих нүүрс,

кокс, ган үйлдвэрлэн нийлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломж байна.

5. Энэтхэгийн JINDAL STEEL компани нүүрс хийжүүлж төмрийн шууд ангижруулалтанд ашиглаж

байгаа ба цаашдаа хийгээ ашиглан химийн үйлдвэрлэл, шингэн түлш үйлдвэрлэх зорилготой.

Монголд нүүрс химийн чиглэлээр хамтарч ажиллах сонирхол байж болохоор байна.

6. Олон улсад уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэгтгэх, нэгдсэн томоохон нүүрс баяжуулах

үйлдвэрийг байгуулах, тээврийг нэгдсэн байдлаар шийдэж хамтран зах зээлд гарч байгаа тул

Монгол улсын компаниуд энэ чиглэлээр стратеги төлөвлөлтөө хийх нь чухал ач холбогдолтой.

7. Монгол улсын хувьд нүүрсийг баяжуулах хуурай, нойтон үйлдвэрийг шинээр байгуулахад

татварын болон хөнгөлт урамшуулалтыг эдлэх бодлого гаргах шаардлагатай ба ингэснээр

баяжмалыг хол тээвэрлэж кокс, гангийн үйлдвэрт шууд нийлүүлэх боломж нэмэгдэнэ.

8. Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтын дагуу олон улсад шинээр цахилгаан станц

байгуулахдаа үр ашиг нь 50%-аас дээш байх шаардлага тавьж байна. Цахилгаан станцын үр ашиг

1% нэмэгдэхэд хүлэмжийн хийн ялгарал 2.5% буурч байгааг тогтоосон.

9. ОХУ-ын нүүрсний компаниуд гадны хөрөнгө оруулалтыг маш сайн татаж байгаа бөгөөд шинээр

олон уурхайг нээх, одоо байгаа уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, баяжуулах үйлдвэр байгуулах,

нүүрс тээврийн төмөр зам байгуулах улмаар зүүн өмнөд Ази, Европын орнууд руу экспортлохоор

ихээхэн хүчин чармайлтыг засгийн газар болон хувийн аж ахуй нэгжүүд гаргаж байна. Ихэвчлэн

Page 15: ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН€¦ · Хуудас 1 / 15 ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН 2019-11-20 БҮРЭЛДЭХҮҮН: 1. Ж.Золжаргал

Хуудас 15 / 15

уурхайнууд нь ХК-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай болж гаднаас

хөрөнгө оруулалтыг татаж, технологийг сайн нутагшуулан ажиллаж байна.

10. Энэтхэг улсын хувьд эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой эрчим хүч, нүүрсний

хэрэглээ нэмэгдэж байгаа. Цаашид гол нүүрсний экспортлогчоо ОХУ гэж харж байгаа. Энэ

тоглолтонд Монгол улс оролцох боломжтой байна.

11. Энэтхэгийн үйлдвэрлэж байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн хувьд БНХАУ-тай

харьцуулахад чанарын хувьд илүү, үнийн хувьд хямд байгаа нь дэлхийн зах зээлд дээр БНХАУ-ын

гол өрсөлдөгч орон болох боломжтой байна.

12. Мөн Энэтхэг улстай арьс ширний үйлдвэрийг хамтран байгуулж боловсруулсан бүтээгдэхүүн

нийлүүлэх боломжтой байна.