Mehanikjuulalt lekts-8

8
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН БОДЛОГО Улаанбаатар Их Сургууль

Transcript of Mehanikjuulalt lekts-8

Page 1: Mehanikjuulalt lekts-8

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН БОДЛОГО

Улаанбаатар Их Сургууль

Page 2: Mehanikjuulalt lekts-8

Нийслэлийн ногоон байгууламжид зарцуулах хөрөнгө оруулалт сүүлийн 20 жил хийгддэггүй байсан бол сүүлийн хоёр жилээс хөрөнгө төсөвлөдөг болсон.

2013 онд Улаанбаатар хотын Засаг даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувьд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хийж гүйцэтгэх А/623 захирамж гаргасан. Ногоон байгууламж байгуулах боломжгүй газар эзэмшигчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Монгол наадам” цогцолбор, дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг бусад ногоон байгууламжуудад шилжүүлэх замаар дээрх ажлыг хийж гүйцэтгэх юм. Нийслэлийн 9 дүүрэгт ногоон байгууламжтай болгохын тулд тус бүрт нь нэг тэрбум төгрөг хуваарилсан. Цаашид ч дүүргүүдийн давсан /илүү гарсан/ төсвийг хот авахгүй. Тэрхүү хөрөнгөө ногоон байгууламждаа зарцуулах зөвшөөрлийг хотын Захирагчаас өгөөд буй.

Хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагаас ч том хэмжээний ногоон байгууламж бий болгохоор ажиллаж буйн жишээ нь Их майдар төсөл юм. Тус төслийнхөн Их майдарын суваргат цогцолбор, эко хотхон байгуулна. 2040 он гэхэд сансараас харагдах хүний гараар бүтсэн ногоон байгууламжийг бий болгохоор олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж буй юм.

Page 3: Mehanikjuulalt lekts-8

Олон улсын жишгээр сая гарсан хүн амтай хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 24 метр кв байдаг. Гэтэл манай улсад нэг хүнд 1.6 метр кв талбай оногдож байна. Улаанбаатар хот нь хамгийн ихдээ 500 мянган хүн байна гэж хот төлөвлөж, түүнтэйгээ уялдсан ногоон байгууламжийг бий болгожээ. Гэтэл одоо нийслэлд нэг сая илүү хүн амьдарч байна. Хүн амын шилжилт, барилгажилтаас үүдэн ногоон байгууламжийн стандарт хэмжээ багассаар байгаа. Тэгвэл дээрх байдалд дүгнэлт хийж нийслэлийн үе үеийн удирдлагууд ногоон байгуламж байгуулах асуудалд анхаарал хандуулж эхэлсэн юм. 2009 онд Нийслэлийн Засаг дарга санаачилж, ИТХ-ын төлөөлөгчид дэмжин шийдвэр гаргаж, хайрган хөрстэй, шарилж битүү ургасан талбайд 1.0 тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалт хийж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болсон. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эхний ээлжийн 55 га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзлэх юм.

Page 4: Mehanikjuulalt lekts-8

НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ЯАЖ БАЙГУУЛДАГ ВЭ?

Урин дулаан цаг ирж, хот суурингийнхан гадаалах боллоо. Нэг ёсондоо ногоон зүлэг, цэцэг мод бүхий орчинг хүсэх болов. Гэвч манай нийслэлд гэхэд ийм ногоон байгууламж төдийлөн үгүй. 

Хот, суурин газрын ногоон байгууламж уг нь агаарын температурыг бууруулж, зуны улиралд сүүдрэвч, хүйтний улиралд салхинаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна агаарын бохирдолт болон дуу чимээнээс хамгаалж, хотын нүүрс хүчлийн хийг багасгаж хотын өчүүхэн хэсэгт байгалийн зүй тогтоцыг бүрдүүлж бий болгодог. Тиймээс иргэд өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлж цэцэрлэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй болж байна. Үүнийг хүмүүсийн өөрсдийн эрүүл мэнд, амьдрах орчин, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай.

Page 5: Mehanikjuulalt lekts-8

ҮРГЭЛЖЛЭЛ

Улс орнууд хөгжлийн жам дагуу хотжихын хэрээр бохирдол ихэсч, хот суурингийн хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомсдсоор. Үүний жишээнд хүн ам ихээр төвлөрч буй манай нийслэл хот болон бусад томоохон хот суурингууд орно. Нийслэл Улаанбаатарыг бодвол Дархан, Эрдэнэт хот болон Дорнод, Дундговь зэрэг аймгийн төв харин ч өөрийн гэсэн хүрээлэн байгуулж, ногоон байгууламжтай болжээ.

Хот, сууринг цэцэрлэгжүүлэхийн өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Жил бүр “их цэвэрлэгээ" хийхгүй тул бүр хэтийн төлөвлөөг гаргаж, түүнийгээ зураг төслийн дагуу хийх учиртай. Үүний тулд эхлээд тарих мод, бут сөөгөө сонгоно. Үүнд

Page 6: Mehanikjuulalt lekts-8

ҮҮНД ДАРААХ АЖИЛЛАГААГ БАРИМТЛАНА.

1.Түргэн ургадаг мод, сөөг тарих: Чимэглэлийн ургамлын дийлэнх нь мөчрөөр үржих чадвартай байдаг болохоор мөчрөөр үржүүлсэн 2-4 настай суулгацыг сонговол ашигтай. Харин чимэглэлийн шилмүүст ургамлуудыг голдуу үрээр үржүүлсэн, 1-2 настай суулгацыг өргөн хэрэглэдэг. Хэрэв зүлэгжүүлье гэвэл нэг наст болон олон наст ургамлыг сонгох нь зүйтэй. Тэдгээрийг хөгжлийн зөв үе шатанд нь хайчилж бутлах чадварыг дээшлүүлж, ширэглэж ургах нөхцөлийг сайн хангаж өгөх ёстой.

Page 7: Mehanikjuulalt lekts-8

2.

Хөрсний бичил орчин бүрдүүлэх. Цэцэрлэгжүүлэх ажлын эцсийн үр дүн нь хөрсний үржил шим, түүний бичил орчноос шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, ямар ургамлыг ямар хөрсөнд таривал сайн ургах вэ гэсэн хэрэг юм. Энд бидний мэдэх хар шороо, элс хоёр төдийлөн хангалттай биш. Ургамлын үндэсний амьдрах орчинд ямар бичил организмууд амьдарч харилцан ашигтай тохиромжтой орчинг бүрдүүлэх асуудал чухал юм. Энэ байдлыг тооцож чаддаггүй учраас тарьсан мод бүр ургаж чаддаггүй юм. Мод үржүүлгийн талбайд сайн ургасан мөртлөө шилжүүлж тарихаар муу ургадаг. Энэ нь тарьсан газрын хөрсний бичил орчин таарахгүй байна гэсэн үг юм.

Page 8: Mehanikjuulalt lekts-8

3.

Шилмүүст мод болон бусад тохиромжтой ургамал тарих. Шилмүүст мод нь бусад модлог ургамлуудын дотроос анхилам үнэр ялгаруулдаг онцлогтой. Тэр бодис нь агаарын бичил организмуудыг (ханиад томууны бактери, савханцар) устгадаг. Боломжтой бол мөнх ногоон шилмүүст ургамал, навчит бол навч нь олон өнгө үзүүлж чадах, бас үр тоос нь орчныг бохирдуулахгүй байх нөхцлийг тооцох хэрэгтэй. Эм улиасыг чимэглэлд ихээр хэрэглэснээр үүдэж зургадугаар сард түүний үр ихээхэн төвөг учруулдагийг санах хэрэгтэй. Чихэрлэг ургамал таривал шавж хорхой ихээр цугларах тохиолдол бий.