Lekts4

6
MICROSOFT OFFICE 2007 Microsoft компанийн боловсруулсан Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжийг хангасан хэрэглээний програмуудын багц юм. Microsoft Office 2007 програмын бүрэлдэхүүнд орсон хэрэглээний програмууд нь хоорондоо харилцан холбоотой ажиллаж нэгээс нөгөөд өгөгдлийг дамжуулан тус тусын функцээр боловсруулах боломжийг олгодог. Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулагдсан хэд хэдэн хувилбартай. Үүнд: Standart edition Professional edition Professional Special Edition Developer edition Word, Excel, Outlook, Powerpoint гэх үндсэн програмуудын багцыг Standart Edition гэнэ. Үндсэн багцад Access програмыг нэмсэнийг Professional edition гэнэ. Харин Access, Front Page, Publisher програмуудыг нэмснийг Professional Special Edition гэнэ. Microsoft Office 2007-ийн түгээмэл хэрэглээний програмуудын жагсаалтыг дараах хүснэгтэнд харууллаа. Õ¿ñíýãò 1 Програмын нэр Програмын үүрэг, зориулалт Word 2007 Текстэн мэдээлэл боловсруулах Excel 2007 Хүснэгтэн мэдээлэл боловсруулах /өгөгдөл оруулах, тооцоолох, зохион байгуулах, шинжлэх, график байгуулах/ Power Point 2007 Мультмедиа үзүүлэн бэлтгэж үзүүлэх Access 2007 Өгөгдлийн баазтай ажиллах /хүснэгт, форм, шүүлт хийх, тайлан гаргах/ Outlook 2007 Мэдээллийг удирдах /мэйл хүлээн авах, илгээх, хамтран ажиллагсдын хаягийн бүртгэл хийх, ажлын цагийн хуваарь, хуанли хөтлөх/ Front Page 2007 Вэб хуудасны эх бэлтгэх /Энэ програмыг ашиглахын тулд заавал HTML хэлийг сурсан байх шаардлаггүй бөгөөд үүсгэх, засварлах, удирдах, вэб сайттай холбох үйлдлийг хийнэ/ Publisher 2007 Хэвлэлийн эх бэлтгэх /мэргэжлийн түвшинд гарын авлага, рекламны хуудас, сонин, сэтгүүлийн эх бэлтгэх/ ÎÔÔÈÑ ÏÐÎÃÐÀÌÛà À×ÀÀËÀÕ Office 2007 програмыг ачаалах хэд хэдэн аргууд байдаг. 1. Start цэсээс 2. Start/Programs/Microsoft Office дэд цэсээс

Transcript of Lekts4

Page 1: Lekts4

MICROSOFT OFFICE 2007 Microsoft компанийн боловсруулсан Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчдийн ажлын

бүтээмжийг дээшлүүлэх боломжийг хангасан хэрэглээний програмуудын багц юм. Microsoft Office

2007 програмын бүрэлдэхүүнд орсон хэрэглээний програмууд нь хоорондоо харилцан холбоотой

ажиллаж нэгээс нөгөөд өгөгдлийг дамжуулан тус тусын функцээр боловсруулах боломжийг

олгодог.

Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулагдсан

хэд хэдэн хувилбартай. Үүнд:

Standart edition Professional edition

Professional Special Edition

Developer edition

Word, Excel, Outlook, Powerpoint гэх үндсэн програмуудын багцыг Standart Edition гэнэ.

Үндсэн багцад Access програмыг нэмсэнийг Professional edition гэнэ. Харин Access, Front Page,

Publisher програмуудыг нэмснийг Professional Special Edition гэнэ.

Microsoft Office 2007-ийн түгээмэл хэрэглээний програмуудын жагсаалтыг дараах хүснэгтэнд

харууллаа. Õ¿ñíýãò 1

Програмын нэр Програмын үүрэг, зориулалт

Word 2007 Текстэн мэдээлэл боловсруулах

Excel 2007 Хүснэгтэн мэдээлэл боловсруулах /өгөгдөл оруулах,

тооцоолох, зохион байгуулах, шинжлэх, график

байгуулах/

Power Point 2007 Мультмедиа үзүүлэн бэлтгэж үзүүлэх

Access 2007 Өгөгдлийн баазтай ажиллах /хүснэгт, форм, шүүлт хийх,

тайлан гаргах/

Outlook 2007 Мэдээллийг удирдах /мэйл хүлээн авах, илгээх, хамтран

ажиллагсдын хаягийн бүртгэл хийх, ажлын цагийн

хуваарь, хуанли хөтлөх/

Front Page 2007 Вэб хуудасны эх бэлтгэх /Энэ програмыг ашиглахын тулд

заавал HTML хэлийг сурсан байх шаардлаггүй бөгөөд

үүсгэх, засварлах, удирдах, вэб сайттай холбох үйлдлийг

хийнэ/

Publisher 2007 Хэвлэлийн эх бэлтгэх /мэргэжлийн түвшинд гарын авлага,

рекламны хуудас, сонин, сэтгүүлийн эх бэлтгэх/

ÎÔÔÈÑ ÏÐÎÃÐÀÌÛà À×ÀÀËÀÕ Office 2007 програмыг ачаалах хэд хэдэн аргууд байдаг.

1. Start цэсээс

2. Start/Programs/Microsoft Office дэд цэсээс

Page 2: Lekts4

3. Windows-ийн үндсэн дэлгэцээс (Desktop)

Start цэс эсвэл Programs цэс ашиглан програм ачаалах Windows-ийн Start товчин дээр дарж Start цэсийг нээнэ.

Start цэсээс New Office Document—ийг сонгоно. Нээгдэх харилцах цонхны General

хуудаснаас Blank documents—ийг сонгоно. Энэ үед сонгосон хэрэглээний програмын баримтын

цонх нээгдэнэ.

Start цэсээс Programs—ийг сонгон Microsoft Office дэд цэсээс ачаалах хэрэглээний

програмын нэрийг сонгоно.

Windows—ийн хураангуй цэс ашиглан програм ачаалах

Windows—ийн үндсэн дэлгэц дээр байх програмыг илэрхийлсэн дүрсэн дээр хос даралт

хийн тухайн хэрэглээний програмыг ачаалж болно. Хэрвээ үндсэн дэлгэц дээр таны нээх

програмын хураангуй цэс байхгүй бол үүнийг дэлгэцэнд гаргах боломжтой. Үүний тулд:

1. Windows—ийн үндсэн дэлгэцийн хоосон талбарт хулганы заагчийг байрлуулан баруун

товчийг нэг дарна.

2. Нээгдэх хураангуй цэсийн New дэд цэсээс Shortcut командыг сонгоно.

3. Нээгдэх харилцах цонхны Browse командыг сонгон Shortcut үүсгэх програмын замыг

тодорхойлно.

Create Shortcut õàðèëöàõ öîíõ

4. Next командыг, дараа нь Finish командыг сонгоно. Энэ үед үндсэн дэлгэцэнд сонгосон

програмыг илэрхийлсэн дүрс үүссэн байна.

Word ïðîãðàìûã èëýðõèéëñýí

ShortCut ä¿ðñ

Page 3: Lekts4

MICROSOFT OFFICE 2007 ÏÐÎÃÐÀÌÛÍ ÖÎÍÕÍÛ ÍÈÉÒËÝà ÝËÅÌÅÍÒ¯¯Ä Хэрэглээний програмуудыг нээхэд програмын цонхны зарим элементүүд нь ижил байдаг.

Иймээс нэг хэрэглээний програм дээр ажиллаж сурснаар бусад оффисын програмуудыг хялбархан

удирдах чадвартай болно.

Office 2007 хэрэглээний програмууд хоорондоо ялгаатай боловч зарим үндсэн үйлдлүүдийг

гүйцэтгэх аргачлал нь ижил байдаг. Энэ бүлэгт Office 2007 хэрэглээний програмын нийтлэг шинж

чанаруудын талаар тайлбарлах болно.

ПРОГРАМЫН ЦОНХНЫ ИЖИЛ ТӨСТЭЙ ЭЛЕМЕНТҮҮД

Microsoft Office багцын хэд хэдэн хэрэглээний програмыг ачаалсан үед цөөнгүй ижил төстэй

элементүүд байгааг харж болно. Жишээ нь: Word програмыг анхлан нээхэд зураг 70-д

үзүүлсэнчлэн шинэ баримтын цонх нээгдэнэ. Мөн Excel програмыг ачаалахад бас л шинэ ажлын

хавтас нээгдэнэ.

Microsoft Word 2007 ïðîãðàìûí öîíõ

Microsoft Excel 2007 ïðîãðàìûí öîíõ

Зөвлөмж: Програмын цонхнуудын хооронд Alt+Tab товчны хослолыг дарж шилжиж болно.

Гарчгийн мөр, Багц командын хэрэглүүрийн мөр

Page 4: Lekts4

Microsoft Office багцын хэрэглээний програмуудын цонхонд Оффис товч / / гарчгийн мөр

/Title Bar/, багц командын хэрэглүүрийн мөр /Ribbon Toolbars/, гүйлгэх зурвас /Scroll Bar/ байдлын

мөр /Status bar/ гэх мэт ижил элементүүд байдаг.

Програмын цонхны дээд хэсэгт байрлах гарчгийн мөрөнд ажиллаж буй програмын дүрс /Icon/,

баримтын нэр, програмын нэр харагдах ба Minimize, Maximize эсвэл Restore, Close гэсэн 3

командын товч байрлана.

Minimize: Цонхыг жижигрүүлж Taskbar-т хураана.

Maximize: Цонхыг дэлгэцийн хэмжээгээр томруулна.

Restore: Цонхыг өмнөх байсан хэмжээнд нь оруулна.

Close: Програмын цонхыг хаана.

Гарчгийн мөрөн дээр хулганы заагчийг байрлуулан чирэх үйлдлээр цонхны байрлалыг өөрчилж

зөөж болно. Мөн гарчгийн мөрийн дурын хэсэгт хулганы хос даралт хийж цонхыг өмнөх байсан

хэмжээнд, дахин хос даралт хийн дэлгэцийн хэмжээгээр томруулдаг.

Оффис товч

Програмын цонхны зүүн дээд буланд байх товчийг Microsoft Office button буюу оффис

товч гэнэ. Энэ товч нь уг програмын өмнөх хувилбаруудад байсан File цэстэй ижил үүрэгтэй ба

товчин дээр хулганы заагчийг байрлуулан нэг дарахад цэс нээгдэнэ. Энэ цэсийн командуудыг

ашиглан шинэ файл үүсгэх, хадгалах, хадгалсан файл нээх, хэвлэх зэрэг олон үйлдлийг гүйцэтгэнэ.

Командууд нь тэгш өнцөгт талбараар дүрслэгддэг бөгөөд зарим командын өмнө командын

хэрэглүүрийг, ард нь гараас уг командыг гүйцэтгэх товчийг бичсэн байдаг.

Шууд хандах командын хэрэглүүрийн мөр Оффис товчны баруун талд шууд хандах командын хэрэглүүрийн мөр байрлана. Байнга

хэрэглэгддэг командуудыг төлөөлсөн дүрсийг командын хэрэглүүр гэх ба энэ нь командын

хэрэглүүрийн мөр дээр харагдаж байдаг. Шууд хандах командын хэрэглүүрийн мөрд Save, Undo,

Redo хэрэглүүрүүд байрладаг. Save хэрэглүүрийг файл хадгалах, Undo хэрэглүүрийг сүүлд хийсэн

үйлдлийг буцаах, Redo хэрэглүүрийг сүүлд хийсэн үйлдлийг давтахад ашиглана.

Quick Access Toolbars

Шууд хандах командын хэрэглүүрийн мөрөнд хэрэглүүр нэмэх

1. Мөрний төгсгөлд байх сумыг сонгож нээгдэх талбараас нэмж оруулах командын

хэрэглүүрийн нэрийг сонгоно.

2. Хэрэв уг талбарт байхгүй хэрэглүүрийг нэмж оруулах бол More Commands… командыг

сонгоно.

Page 5: Lekts4

Шууд хандах командын хэрэглүүрийн мөрийг багц хэрэглүүрийн мөрний доор байрлуулахдаа

Show Below the Ribbon команд, багц хэрэглүүрийн мөрний дээр байрлуулахдаа Show Above the Ribbon командыг тус тус сонгоно.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг командын хэрэглүүрүүд Õ¿ñíýãò 2

Командын нэр Үүрэг

New Шинэ баримт, ажлын дэвтэр, үзүүлэн, өгөгдлийн бааз нээнэ.

Open Хадгалсан баримт, ажлын дэвтэр, үзүүлэн, өгөгдлийн баазыг

нээнэ.

Save

Идэвхтэй баримтыг хурдан хадгалах боломжийг олгоно. Хэрэв

файлыг шинээр хадгалж байгаа бол нээгдэх цонхонд нэр,

хадгалах замыг зааж өгнө.

E-mail Идэвхтэй баримтыг мэйлээр илгээх боломж олгоно.

Quick Print Баримтыг хэвлэнэ.

Print preview Баримтыг хэвлэхийн өмнөх байдлаар урьдчилан харна.

Spelling and Grammer Англи текстийн дүрмийн алдаа шалгана.

Undo Сүүлийн үйлдлүүдийг буцаана.

Redo Сүүлийн үйлдлүүдийг давтана.

Draw Table Хүснэгт хулганаар зурах горимд шилжинэ.

Багц командын хэрэглүүрийн мөр

Microsoft Office 2007 програмын багц програмуудад Ribbon хэмээх багц командын

хэрэглүүрийн мөр шинээр бий болсон ба энэ нь бидний өмнө хэрэглэж заншсан цэсийн

командуудыг үүрэг зориулалтаар нь ангилан багцалж дүрс хэлбэрээр байрлуулсан мөр юм.

Хэрэглүүрийн мөр нь дэлгэцийн дээд хэсэгт Quick Access toolbar-ийн доор байрлана. Багцын

нэрийг сонгоход багцад хамаарах командын хэрэглүүрүүд бүлэглэгдэн харагдана. Бүлгийн нэрний

баруун буланд байх сумыг сонгон тухайн бүлэгт хамаарах командуудын тохиргоо бүхий харилцах

цонхыг нээнэ.

Áàãö êîìàíäûí õýðýãë¿¿ðèéí ìºð • Tabs – Багцын нэрс

• Font Group – Бүлгийн нэр

• Buttons – Командын хэрэглүүрүүд

• Dialog Box Launcher – Харилцах цонх нээх сумтай товч

Багц командын хэрэглүүрийн мөрийг хураах/харуулах бол Quick Access toolbar-ийн төгсгөлд

байх сумыг сонгож нээгдэх талбараас Minimize the Ribbon (Ctrl+F1) командыг сонгоно.

Page 6: Lekts4

Òóñëàõ öîíõ

Командыг гүйцэтгэх бусад аргууд

Цэс болон командын хэрэглүүрийг хулганаар сонгож ашиглахаас гадна хураангуй цэс

/context menu/ болон гараас товчны хослол /shortcut keys/ ашиглан командыг гүйцэтгэж болно.

Жишээ нь: Идэвхжүүлсэн текстийг хуулах Copy командыг хэрхэн гүйцэтгэж болохыг харъя.

Home багц хэрэглүүрийн мөрөөс Copy хэрэглүүрийг сонгох

Идэвхжүүлсэн текстэн дээр хулганы заагуурыг байрлуулан баруун товчийг дарж нээгдэх

хураангуй цэсээс Copy командыг сонгох

Гараас Ctrl+C товчны хослолыг дарах

Туслах цонх, Завсрын санах ой, Smart tags

Туслах цонх /Task Pane/ нь Office XP хувилбараас эхлэн шинээр

нэмэгдсэн цонх юм. Энэ цонхыг зураг 75–д үзүүллээ. Энэ цонхонд

баримттай ажиллах явцад завсрын санах ой, хайлт хийх гэх мэт тухайн

үйлдлүүдийг гүйцэтгэхэд шаардлагатай командуудын багц байдаг.

Office багцын зарим командуудыг сонгох үед туслах цонх нээгдэнэ.

Хэрэглээний програмын өөр функцүүдийг сонгоход туслах цонхны

агуулгууд автоматаар өөрчлөгдөж байдаг. Close товчийг сонгож уг цонхыг

хаана.

Завсрын санах ойд байгаа зүйлийг баримтанд оруулах үед Smart

tag дэлгэцэнд гарч ирнэ. Энэ Smart tag нь завсрын санах ойн мэдээллийг сонголттойгоор

оруулах товчлуур юм. Энэ нь эх текстийг форматтай болон форматгүйгээр баримтанд оруулж ирэх

боломжийг олгоно.

Paste Options òîâ÷

Ëàâëàõ ìýäýýëýë àâàõ /Help/

Microsoft Office 2007 хэрэглээний програмтай ажиллах явцад өөрт шаардлагатай мэдээллийг

авах боломжтой. Лавлах мэдээллийг авахдаа гараас F1 товчийг дарж, эсвэл багцын нэрний

мөрөнд байрлах асуултын тэмдэг бүхий товчийг сонгоно.