Lecture 5

13
Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга Дэд сэдвүүд: 1. Хэвлэх төхөөрөмж 2. Үсгийн фонт суулгах дадлага 3. Unicode 4. Үсгийн фонтын ялгаа, тохируулга 1. Хэвлэх төхөөрөмж Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаас болон бусад гадаргуу дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Хэвлэх төхөөрөмжийг суулгахад доорх дарааллыг баримтална. I. Start Button->Devices and Printers II. Devices and Printers->Add Printer ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 1

Transcript of Lecture 5

Page 1: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

Дэд сэдвүүд:

1. Хэвлэх төхөөрөмж

2. Үсгийн фонт суулгах дадлага

3. Unicode

4. Үсгийн фонтын ялгаа, тохируулга

1. Хэвлэх төхөөрөмж

Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн

мэдээллийг цаас болон бусад гадаргуу дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх

төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж

болно.

Хэвлэх төхөөрөмжийг суулгахад доорх дарааллыг баримтална.

I. Start Button->Devices and Printers

II. Devices and Printers->Add Printer

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 1

Page 2: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

III. Шинээр хэвлэгч нэмэх /Add printer/ цонх

Хэвлэгч нэмж суулгах /Add a local printer/

Хэвлэгчийг сүлжээгээр, утасгүй сүлжээ болон

wireless or Bluetooth printer/

Дээрх хоёр сонголтоос сонгоно.

IV. Хэвлэгчийн холбогдох портыг

сонгох /Choose a printer port/

цонх

Хэрэглэгдэж байгаа порт /Use an existing port:/

LPT (Printer port): Дотоод хэвлэгчийн оролт гаралт /Local Printer Terminal/

COM (Serial port): Цувааа порт

File (Print to File): Файл хэвлэх

Send to Microsoft OneNote port: Microsoft OneNote портруу илгээх

USB (Virtual Printer Port of USB): Олон талт цуваа шугам /Universal Serial Bus/

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 2

Page 3: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

XPS port (Local port): XPS програмын порт

Шинээр портыг үүсгэ /Create a new port/

Дээрх хоёр сонголтоос сонгоод дараагийнх /NEXT/ товчлуур дарна.

V. Хэвлэгчийн драйверийг суулгах /Install the ptinter driver/

Эндээс та тухайн хэвлэгчийн

үйлдвэрлэгчийн /Manufacturer/

цонхноос үйлдвэрлэгчийг

сонгож, хэвлэгчүүдийн /Printers/

цонхноос харгалзах

хэвлэгчүүдийг харах боломжтой.

Сонгосныхоо дараагаар NEXT

товчлуурыг дарна.

VI. Хэвлэгчийн нэрийн хэлбэр /Type a printer name/ цонх

Хэвлэгчийн нэрийг өгөөд /Printer

name/ NEXT товчлуурыг дархад

хэвлэгч сууж байна /installing printer/

процесс явагдана.

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 3

Page 4: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

VI. Хэвлэгчийг хуваан ашиглах /Printer Sharing/

Энэ хэвлэгчийн ерөөсөө хувааж

ашиглахгүй /Do not share this

printer/

Хэвлэгчийг сүлжээгээр дамжуулан, сүлжээгээр

хайж, хуваан ашиглах /Share this Printer so that others

on yours network can find and use it/

Хуваах ашиглах нэр /Share name/

Байршил /Location/

Тайлбар /Comment/ нүднүүдийг бөглөж

бичсэнийхээ дараагаар NEXT товчлуурыг дарна.

VII. Таны хэвлэгчийг амжилттай нэмлээ /You have successfully added Canon Inkjet iP13000/

Хэвлэгчийг байнгын

хэрэглээний болгон сонгох /Set

as the default printer/

Туршилтын хуудас хэвлэх /Print

a test page/ дараагаар

дууслаа /Finish/ товчлуурыг

дарна.

Үүний дараагаар доорх зураг

гарч ирнэ.

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 4

Page 5: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

2. Үсгийн фонт суулгах дадлага

2.1 Үсгийн хэвийн тохиргооны хэсэг рүү нэвтрэхдээ доорх алхамыг баримтална. Үүнд:

I. Start Button-> Control Panel

II. Control Panel-> Appearance and Personalization

III. Appearance and Personalization-> Fonts

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 5

Page 6: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

IV. Fonts цонх

Үсгийн хэвийн тохиргоонууд /Font settings/

Бусад үсгийн хэвийн мэдээллийг онлайнаар

харах /Get more font information online/

Текстийн цэвэр хэлбэрийг тохируулах /Adjust

ClearType text/

Тэмдэгтийг хайх /Find a character/

Үсгийн хэвийн хэмжээг өөрчлөх /Change

font size/

2.2 Үсгийн хэв суулгахдаа доорх алхамыг баримтална. Үүнд:

I. Үсгийн хэвийг эхлээд хуулж авна. Үсгийн хэвийг идэвхжүүлж байгаад хуулах үйлдлийг

хийнэ.

II. Үсгийн хэвийг суулгахдаа C:\Windows\Fonts хавтас руу нэвтэрч ороод Paste командыг

өгнө.

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 6

Page 7: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

3. Unicode

1987 онд Joe Becker (Xerox), Lee Collins (Apple), Mark Davis (Apple) нар анх дэлхий даяараа

хэрэглэж болох энгийн кодчлолын системийг судалж эхэлсэнээр Unicode үүссэн түүхтэй. Үүний

дараа жил Joe Becker нэгэн нийтлэл гаргасан нь орчин үеийн соёл иргэншил бүрт хэрэглэгдэж

байгаа үсгийг багтаасан, нэг тэмдэгтэп 16 бит оноох замаар нйитдээ өнөөгийн хэрэглээнд байгаа

ойролцоогоор 214=16384 тэмдэгтийг багтаан мөн цаашид тусгай хувийн тэмдэглэгээгээр

өргөжүүлэх боломжтой кодчилолыг систем “Unicode”-г санал болгожээ.

Платформ (систем),програм,хэл үл хамааран, Unicode үсэгт тус бүрт цор ганц тоот оноож кодчилно.

Зарчмын хувьд компьютер нь зөвхөн тоонууд дээр ажилладаг. Үсэгтүүд болон

бусад тэмдэгтүүдэд тус бүрт оноогдсон тоо өгч хадгална. Unicode-оос өмнө

тэдгээр тоонуудыг оноодог олон зуун кодлох систем байсан. Ямарч систем

хангалттай тэмдэгтүүд агуулж чадахгүй байв, жишээ нь: Европийн Холбоонд

өөрийн хэлүүдэд зориулсан хэд хэдэн кодлох систем шаардлагатай байлаа. Англи

хэл мэт дан ганц хэлэнд хүртэл үсэгтүүд, тэмдэгтүүд болон элбэг хэрэглэгдэх техникийн

тэмдэглэгээнүүдэд нэг ширхэг систем хангалтгүй байв. Тэдгээр кодлох системүүд нэг нэгэнтэйгээ

зөрөлдөх, давхцах тохиолдлууд ч гарна. Энэ нь хоёр өөр систем хоёр өөр тэмдэгт дээр нэг тоот

хэрэглэх, эсвэл нэг тэмдэгт дээр хоёр өөр тоот хэрэглэх тохиолдолууд юм. Ямарваа нэгэн

компьютер (ялангуяа сервер) маш олон тооны кодлох систем дэмжих хэрэгтэй болох ба тийм байлаа

ч өгөгдөл өөр кодлох систем эсвэл платформруу дамжуулагдах тоолонд өгөгдөл алдагдах буюу

гажна.

3.1 Unicode энэ бүхнийг өөрчилж байна!

Платформ (систем), програм, хэл үл хамааран Unicode үсэгт тус бүрт цор ганц тоот оноож

кодчилно. Unicode Стандартыг Apple, HP, IBM, JustSystems, Microsoft, Oracle, SAP, Sun, Sybase,

Unisys гэх мэт маш олон тэргүүлэгч компаниуд хэрэглэж эхлээд байна. XML, Java, ECMAScript

(JavaScript), LDAP, CORBA 3.0, WML гэх мэт орчин үеийн стандартууд Unicode-ийг шаардлага

болгох ба Unicode нь ISO/IEC 10646 стандартыг хэрэглэх албан ёсны арга зам юм. Олон тооны

үйлдлийн системүүд, орчин үеийн вэб харуулагч програмууд болон төдий олон бусад

бүтээгдэхүүнүүд Unicode-ыг дэмжинэ. Unicode Стандартын тархац болон хэрэгсүүрүүдийн дэмжиж

буй нь сүүлийн үед дэлхийн технологийн ертөнцөд тренд болоод байна.

Unicode-ыг хэрэглэгч-серверийн буюу олон-давхаргат хэрэглээний програмуудад мөн вэб сайтуудад

хэрэглэснээр үсэгтүүдийн хэвшүүлэлтийн хувьд маш их хэмнэлт хийх болно. Unicode нь цор ганц

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 7

Page 8: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

програм хангамжийн бүтээгдэхүүн буюу вэб сайтыг дахин инженерчлэлийн шаардлагагүйгээр

нэгээс олон платформууд, хэлүүд болон улсуудын хэрэглэгдэхүүн болгох боломж олгоно.

Өгөгдлүүд нь ямарваа нэгэн гажилтгүйгээр өөр өөр системүүдийн хооронд чөлөөтэй дамжуулагдаж

болно.

3.2 Unicode Консорциумын тухай

Unicode Консорциум нь орчин үеийн програм хангамж болон стандартууд дээрх текстийн

харагдалтыг зохицуулдаг Unicode Стандартыг хөгжүүлэх, өргөжүүлэх, дэлгэрүүлэх зорилготой

ашгийн бус байгууллага юм. Консорциумын гишүүнчлэл нь компьтер, мэдээлэлийн салбарын олон

олон компаниуд болон корпорациудаас бүрдэх өргөн цар хүрээтэй. Консорциум нь дан ганц

гишүүнчлэлийн дэмжлэгээр санхүүжнэ. Unicode Консорциумын гишүүнчлэл нь Unicode

Стандартыг дэмжиж буй болон өргөжилт болон хэрэглээнд туслах хүсэлтэй дэлхийн хаанаас ч хэнд

ч нээлттэй.

4. Үсгийн фонтын ялгаа, тохируулга

4.1 Үсгийн хэвийн ялгаа

Монголчуудын хувьд Arial Mon үсгийн хэвийг одоо хүртэл ашигласаар байна. Харин 2002 онд

Microsoft компанийхан Windows XP үйлдлийн системийг гаргахдаа монголчуудад зориулан Arial

үсгийн хэвийг үүсгэсэн. Arial болон Arial Mon үсгийн хэвүүдийн үндсэн ялгаа нь:

Та Arial үсгийн хэвээр бичигдсэн бичиг баримтаа дэлхийн бүх орны компьютерууд дээр үзэх,

засварлан ашиглахад ямарч нэмэлт програмын хэрэггүй ашиглах боломжийг таньд олгодог.

Харин Arial Mon үсгийн хэвээр бичигдсэн бичиг баримтыг та дэлхийн аль нэг ороны компьютер

дээр үзэх, засварлахын тулд заавал Arial Mon үсгийн хэвийг таньдаг програмыг ашиглах

шаардлагтай болж байгаа юм.

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 8

Page 9: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

Дээрх хоёр жишээнээс харахад монголчууд дэлхий бүх компьютерууд дээр ашиглагдах боломжтой

үсгийн хэв Arial ашиглахуу, ирээдүй нь тодорхойгүй Arial Mon үсгийн хэвийг ашиглахуу гэдгийг

бодож үзэр хэрэгтэй болж байгаа юм.

Үсгийн хэв болгон өөрийн гэсэн загвар, маягтай байдаг болохоор үсгийн хэв бүр хоорондоо

адилгүй байдаг. Доорх зураганд Arial Mon үсгийн хэвийн хүснэгтийг үзүүлэв.

4.2 Үсгийн хэвийн тохируулга

Үсгийн фондын тохируулахдаа Start Button->Control Panel->Appearance and Personalization-> Fonts->

Font Settings командын дарааллаах орно.

Хэлний тохируулгуудад үндэслэн

үсгийн хэвийг нуух /Hide fonts

based on language settings/

Үсгийн хэвийг суулгахдаа shortcut

ашиглахыг зөвшөөрөх /Allow fonts

to be installed using a shortcut/

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 9

Page 10: Lecture 5

Лекц №5 Хэвлэх төхөөрөмж, үсгийн фонт суулгах дадлага, Unicode, үсгийн фонтын ялгаа, тохируулга

Ном зүй

1. http://www.n20.mn/tutorials/10-computing/59-what-is-unicode.html

2. http://unicode.org/standard/translations/mongolian.html

3. http://unicode.org/charts/

4. http://en.wikipedia.org/wiki/Arial

5. http://en.wikipedia.org/wiki/Core_fonts_for_the_Web

6. http://buryad.blogspot.com/2011/04/mongol-wrong-font-arial-mon.html

ШУТИС-ХИБС-ХХҮМАХСПБаг-А.Түвшинбаяр (Магистр) Хуудас 10