Iltgel1.

9
Ерөнхий номзүйн онол, түүхийн зарим асуудал Некоторые проблемы теории и практики общей библиографии Some issues of general bibliographical theory and history Илтгэгч: А.Алтанчимэг Хаяг: СУИС-ын Соёлын Боловсрлын сургууль Электрон шуудан: [email protected] Хураангуй: Аливаа улс үндэстний соёл иргэншлийн дүр төрх, хөгжлийн төвшин нь тухайн улсын утга соёлын өв болсон ном хэвлэлийн соёлоор тодорхойлогддог. Харин тэрхүү ном хэвлэлийн талаарх мэдээлэл нь номзүйн бүртгэлээр дамжин өргөн олон уншигчдад хүрч байдаг онцлогтой. 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд гүн О.Жамьян, Ч.Бат-Очир, Д.Дашням, Ж.Цэвээн зэрэг хүмүүс хувийнхаа номыг нийлүүлэн улсын чанартай анхны номын санг 2000 номтойгоор байгуулсан нь одоогийн Монголын Үндэсний номын сан юм. Чухамхүү эндээс л ерөнхий номзүйн бүртгэл хийх үндэс тавигдсан гэж хэлж болно. Учир нь ерөнхий номзүйн бүртгэл 1990 он хүртэл Монголын Үндэсний номын сангийн /Хуучнаар УТНС/ фондонд тулгуурлан хийгдэж ирсэн. Үүнээс хойш буюу 1990 оноос хойш өнөөг хүртэлх 20 жилийн хугацаанд ерөнхий номзүйн бүртгэл хийх ажил үндсэндээ зогссон ба энэ хугацаанд хэвлэгдэн гарсан ном хэвлэлийн талаарх мэдээлэл тасалдсан. Одоо энэ асуудал нь нийт номзүйчид, судлаачдын өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байна. Түлхүүр үг: бүртгэл, номын номзүй, гарын авлага ОРШИЛ Манай ард түмэн номзүй хэмээх нэр томьёог 1930-аад оноос эхлэн жинхэнэ утгаар нь хэрэглэж ирсэн. 1921 оны ардын хувьсгал нь манай орны соёлын байгуулалт түүний дотор номын

Transcript of Iltgel1.

Page 1: Iltgel1.

Ерөнхий номзүйн онол, түүхийн зарим асуудалНекоторые проблемы теории и практики общей библиографии

Some issues of general bibliographical theory and history

Илтгэгч: А.АлтанчимэгХаяг: СУИС-ын Соёлын Боловсрлын сургуульЭлектрон шуудан: [email protected]

Хураангуй:

Аливаа улс үндэстний соёл иргэншлийн дүр төрх, хөгжлийн төвшин нь тухайн улсын утга соёлын өв болсон ном хэвлэлийн соёлоор тодорхойлогддог. Харин тэрхүү ном хэвлэлийн талаарх мэдээлэл нь номзүйн бүртгэлээр дамжин өргөн олон уншигчдад хүрч байдаг онцлогтой. 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд гүн О.Жамьян, Ч.Бат-Очир, Д.Дашням, Ж.Цэвээн зэрэг хүмүүс хувийнхаа номыг нийлүүлэн улсын чанартай анхны номын санг 2000 номтойгоор байгуулсан нь одоогийн Монголын Үндэсний номын сан юм. Чухамхүү эндээс л ерөнхий номзүйн бүртгэл хийх үндэс тавигдсан гэж хэлж болно. Учир нь ерөнхий номзүйн бүртгэл 1990 он хүртэл Монголын Үндэсний номын сангийн /Хуучнаар УТНС/ фондонд тулгуурлан хийгдэж ирсэн. Үүнээс хойш буюу 1990 оноос хойш өнөөг хүртэлх 20 жилийн хугацаанд ерөнхий номзүйн бүртгэл хийх ажил үндсэндээ зогссон ба энэ хугацаанд хэвлэгдэн гарсан ном хэвлэлийн талаарх мэдээлэл тасалдсан. Одоо энэ асуудал нь нийт номзүйчид, судлаачдын өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Түлхүүр үг: бүртгэл, номын номзүй, гарын авлага

ОРШИЛ

Манай ард түмэн номзүй хэмээх нэр томьёог 1930-аад оноос эхлэн жинхэнэ утгаар нь хэрэглэж ирсэн. 1921 оны ардын хувьсгал нь манай орны соёлын байгуулалт түүний дотор номын сан-номзүйн хөгжилд шинэ эрин үеийг нээсэн билээ. Ном товхимолыг хэвлэн гаргах, түгээх асуудал түүнийг уншигчдад номын сан, уншлагын танхимаар дамжуулан хүрэх ажилд “Номзүй ” нь ихээхэн үүрэгтэй гүйцэтгэх болсон.

Номзүй гэдэг нь эртний Грек үгнээс гаралтай “номын бичлэг, номын тодорхойлолт” гэсэн утгыг илэрхийлдэг. Номзүйг бүтцээр нь

- Ерөнхий номзүй - Салбар номзүй гэсэн хоёр төрөлд авч үздэг бөгөөд бид энд “ЕРӨНХИЙ

НОМЗҮЙ”-н талаар авч үзэх болно.

Судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага: Орчин үед ерөнхий номзүйн ач холбогдол хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн яригдах болсон. Үүнтэй уялдаад номзүйн тухай ойлголт, хэрэглээ, түүнийг боловсронгуй болгох, он алгасалгүйгээр тасралтгүй гаргах, нийтэд сурталчилах шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

Page 2: Iltgel1.

Ерөнхий номзүйн тухай ойлголт, онолтүүхийн зарим асуудал

Францын номзүйч Ш.В.Ланглуа “Ерөнхий номзүй гэж ямар нэгэн оронд хэвлэгдсэн бүх салбарын ном болон тэр орны тухай номын жагсаалтыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Доктор профессор номзүй судлаач Ж.Цэзэн “Улс орны доторх ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг ангилах, тодорхойлох, мэдээллийг олон төрөл х00элбэрээр бэлтгэж хэрэглэгчдэд хүргэхийг явцыг хэлнэ ”

Ерөнхий номзүй нь улс орны хэмжээнд хэвлэгдсэн хэвлэлийн бүтээгдэхүүний төрөл зүйлээс үл хамааран бүхэлд нь авч үзэх зорилгыг агуулдаг. Тиймээс аль ч улсын ерөнхий номзүй нь тухайн улс үндэстний хэмжээний бүртгэн мэдээлэх гарын авлагыг буй болгоход анхаардаг.

Ерөнхий номзүйд ном хэвлэлийн зохиогч, номын нэр, хэвлэсэн он, хот, хэвлэлийн газар, хэвлэсэн тоо, номын хуудас, үнэ зэргийг тусгаж өгдөг. Ингэснээр тухайн улсын хэмжээнд нийт хичнээн ном хэвлэл хэвлэгдсэн, тэдгээр нь ямар анги салбарын номууд болох зэрэг мэдээллийг уншигчдад хүргэж байдаг.

Монгол улсын хувьд:

Монголчууд бичиг үсэгтэй болж, ном бичиж эхэлсэн үеэсээ л эхлэн номын тухай “мэдээлэл”-г хэрэглэж түүнийг “номын бүртгэл”, “гарчиг”, “”цэс”, “нэрс” гэх мэтээр нэрлэж ирсэн бөгөөд 1936 оноос “Номзүй ” гэж нэрлэж хэрэглэх болсон байна.

Манай улсын ерөнхий номзүйн шинжтэй бүртгэлүүдэд “Монгол номын номзүйн бүртгэл”, “Сонин сэтгүүллийн өгүүллийн номзүйн бүртгэл”, “CD номзүйн бүртгэл”-үүд багатана.

Монгол номын номзүйн бүртгэлийг 1921 оноос эхлэн гаргасан бөгөөд 1913-1990 оныг дуусталх ном хэвлэлийг хамарсан нийт 14 бүртгэл хийгдсэн байна.

Сонин сэтгүүлийн өгүүллийн он дарааллын бичгийг 1970 оноос эхлэн гаргасан бөгөөд 1920-1987 оны хоорондох материалыг хамарсан нийт 24 бүртгэл хийгдсэн байна.

CD номзүйн анхны бүртгэлийг МҮНС эрхлэн 2003 онд хийж, 1913-2002 оны хоорондох ном хэвлэлийг хамран бүртгэсэн байна.

Дээрх гурван төрлөөс төлөөлүүлэн “Номын номзүй””-н бүртгэлийг авч үзье.

Манай орны номзүйн хөгжилд ерөнхий номзүй 1930-д оноос эрчтэй хөгжиж эхэлсэн байна.

Номын номзүйн бүртгэл хийгдэх гол үндэс нь СнЗ-ын 1950 оны 3 сарын 8-ны өдрийн 73-р тогтоолын дагуу Үндэсний номын сан / хуучнаар Улсын төв номын сан/ нь улсын хэмжээний хэвлэх үйлдвэрүүдээс хэвлэгдэн гарч байгаа хэвлэлийн бүтээгдэхүүнээс 1-5 хувийг үнэ төлбөргүй авах тухай заасан ЗААВАЛ АВАХ ХУВИЙН ТУХАЙ ХУУЛЬ байсан юм. Энэ хуулийн үндсэн дээр улсын хэмжээнд гарч

Page 3: Iltgel1.

байгаа ном хэвлэлүүд нэг газарт төвлөрч номын номзүйн бүртгэл хийгдэх үндэс тавигдсан юм.

Анхны номзүйн бүртгэлийг Я.Цэвэл “Монгол Улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртэлх хэвлэмэл зүйлийн бүртгэл” нэртэй 2 дэвтэр бүртгэлийг хэвлэн гаргажээ. Харин сүүлийн бүртгэлийг Ш.Базар “ БНМАУ-д 1985-1990 онд хэвлэгдсэн монгол номын бүртгэл” гэсэн нэртэйгээр хэвлүүлэн гаргажээ. Энэ хугацаанд нийтдээ 14 бүртгэл он алгасалгүй хийгдэн 20140 нэр төрлийн ном хэвлэлийг бүртгэн тэр талаарх мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэж ирсэн.

Энэ хугацаанд хэвлэгдэн гарсан номзүйн бүртгэлүүдийг хамарсан ном хэвлэлээр нь харьцуулан авч үзвэл:

11 оноо

с эдүүг

ээ хүрт

эл

1913-1944

1946-1955

1945-1958

1959-1960

1961-1962

1963-1964

1965-1967

1968-1970

1971-1972

1973-1975

1976-1979

1980-1984

1985-1990

0

500

1000

1500

2000

2500

3000

3500 3147

1312991 1014

562 681 8351145

851 874

14141742

2735 2837

Нийт хамрагдсан ном хэвлэл-20140

Хамрагдсан ном хэвлэлийг агуулгаар авч үзвэл:

Page 4: Iltgel1.

Ерөнхий анги

Филосо

фи ба сэ

тгэл

зүй

Шаш

ин

Нийгм

ийн ухаан

Хэлний Ш

У

Байгалийн Ш

У ба м

атемати

к

Технологи

Урлаг, дүрсл

эх б

а чимэг

лэх у

рлаг

Уран зохиол б

а уран и

лтгэх

үй

Газар зү

й ба тү

үх 0

1000200030004000500060007000

740 567 569

6351

810

3588

778 898

4829

1010

Ном хэвлэлийн тоо

1990 оноос манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж ном хэвлэлийн улсын байгууллагууд задарснаар хувийн хэвлэх үйлдвэрүүд олширч ном хэвлэл ихээр хэвлэн гаргах болсон. Заавал авах хувийн тухай хуулинд хувийн хэвлэх үйлдвэрүүдэд хамааралтай хуулийн заалт байхгүй учраас ном хэвлэл нэг газар төвлөрөхөө больсон. Үүнээс болж номын номзүйн бүртгэл хийх ажил зогссон гэж хэлж болно.

Манай оронд ерөнхий номзүйн үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг дээрх судалгаа болон бусад зүйл дээр үндэслэн дараах хүчин зүйлтэй холбон үзэж байна. Үүнд:

Ерөнхий номзүйн бүртгэлд ном хэвлэлийг бүрэн гүйцэд хамрах эх үндэс болсон заавал авах хувийн тухай хууль заалт хүчин төгөлдөр бус болсон.

Хувийн хэвлэх үйлдвэрүүд олширч тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо хязгаарлагдмал болсон.

Ерөнхий номзүйн бүртгэл, үйл ажиллагааг бусдад сурталчилах ажиллагаа дутагдалтай

Энэ чиглэлэлээр сурдаг, ажилдаг хүмүүс мэдлэг мэдээлэл багатай Төрөөс энэ талаар авах арга хэмжээ хангалтгүй

 Ерөнхий номзүй манай оронд өнөөдөр ямар төвшинд байгаа, түүнийг хэрхэн хөгжүүлж болох талаар дараах нөхцөл байдлын шинжилгээгээр судлан авч үзье.

Давуу тал: Бусад салбар шинжлэх ухааны номзүйн гарын авлага бэлтгэх үндэс суурь нь

болно. Ингэснээр салбар номзүйн бүртгэл хийгдэх боломж бүрдэнэ. Номын сангийн фондыг нөхөн бүрдүүлэлт, тухайн үеийн бүрдүүлэлтэнд ерөнхий

номзүйн бүртгэлүүдийг ашиглах боломжтой.

Page 5: Iltgel1.

Мөн судалгаа шинжилгээ хийж буй хүмүүст өөрийн судлаж буй сэдэвтэй холбоотой ном хэвлэлийг хэн хэзээ, хаана хэвлэсэн зэрэг мэдээллийг нэг доороос авах боломжтой.

Сул тал Ерөнхий номзүйн бүртгэл хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн газрууд өөрсдийн хэвлэн

гаргасан ном хэвлэлийн талаарх мэдээллийг үнэн бодитой гаргадаггүй. Уншигч хэрэглэгчид ерөнхий номзүйн бүртгэлийг төдийлөн сайн мэддэгүй

учраас хэрэглээ хязгаарлагдмал

Боломж: Улсын хэмжээнд архивын фондыг бий болох Улсын хэмжээний ном хэвлэлийн нэр төрөл, тоо хэмжээг мэдэх Тодорхой нөхцөлүүд дээр сүүлийн 20 жилд хэвлэгдэн гарсан ном

хэвлэлийнталаарх номзүйн бүртгэлийг хийх ISBN буюу олон улсын номын стандарт дугаарын тусламжтайгаар ном

хэвлэлийн мэдээллийг нэг дор төвлөрүүлэх боломжтой. Эрсдэл:

Ерөнхий номзүйн бүртгэлийг үргэлжлүүлэн хийхгүй бол Улсын хэмжээнд хэвлэгдэн гарсан ном хэвлэлийг талаарх мэдээлэл байхгүй болно.

Сүүлийн бүртгэл хийгдсэнээс хойшхи 20 жилийн номын бүртгэл мэдээлэл орхигдсон нь энэ хугацаанд огт ном хэвлэл хэвлэгдээгүй мэт ойлголтыг төрүүлдэг.

Номзүйн бүртгэлийг бусдад сурталчлах, таниулах үйл ажиллагаа дутмаг байгаагаас түүний хэрэглээ хязгаарлагдмал байсаар л байна.

Мэргэжлийн тусгай байгууллага байхгүй учир ерөнхий номзүйн бүртгэлийг стандартын дагуу хийх нөхцөл бүрдээгүй.

Дээрх нөхцөл байдлын шинжилгээнээс харахад манай улсад ерөнхий номзүйн үйл ажиллагааг хөгжүүлэх, боловсронгуй болгох боломж бололцоо байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт

Судлаачийн зүгээс дээрх байдалд дүгнэлт хийгээд дараах асуудлуудыг дэвшүүлж байна. Үүнд.

• Заавал авах хувийн тухай хуулийн заалтанд өөрчлөлт оруулах. Хувийн хэвлэх үйлдвэрүүдэд хамааралтай заалтуудыг шинэчлэн оруулах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих

• Орон нутгийн номзүйн тусламжтайгаар улсын хэмжээнд хэвлэгдсэн ном хэвлэлийн талаарх мэдээллийг бүрэн авах

Page 6: Iltgel1.

• Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хамтын ажиллагааг хөгжүүлэх. Тухайлбал хэвлэгдэн гарч байгаа ном болгон ISBN /олон улсын номын стандарт дугаар/ дугаартай байх. Ингэснээр улсын хэмжээнд хэвлэгдэн гарч байгаа ном хэвлэлийг талаарх мэдээлэл нэг газар төвлөрөх боломж бүрдэнэ.

• Орчин бүрдүүлэх. Дагнан хийх тусгай байгууллага, хэлтэсийг бий болгох

• Ерөнхий номзүйн бүртгэлийг хийхэд зориулсан хөрөнгө санхүүгийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх

• Ерөнхий номзүйн бүртгэлүүдийг уншигч хэрэглэгчдэд сурталчилах, ингэснээр түүний хэрэглээг эрчимжүүлэх

Ашигласан номзүй

МОНГОЛ ХЭЛ1. Монгол номын номзүйн бүртгэлүүд: 1911-ээс эдүгээ хүртэл, 1913-1944, 1945-

1955, 1945-1959, 1959-1960,1961-1962,1963-1964, 1965-1967, 1968-1970, 1971-1972, 1973-1975, 1976-1979, 1980-1984, 1985-1990

2. Соёл урлаг шинэ нөхцөлд:Дэвт.1.-УБ.,2000.-70х. 3. Цэзэн Ж. Монгол номзүйн онол түүхийн зарим асуудал/Ред.Л.Хүрэлбаатар.-

УБ.,2002.-199х. 4. Цэзэн Ж. Салбар номзүй/Ред. А.Тогтоодулам.-УБ.,2002.-183х.

ОРОС ХЭЛ5. Библиография: Общий курс /Ред.М.А.Брискмана, А.Д.Эйхенгольца.-М.,1969.-

560с. 6. Проблемы национальный библиографи: Сборник, научных, трудов.-М.,1963.-

с.277. Общая библиография:Учебник.-М.,1967.-464с.

Page 7: Iltgel1.

Илтгэгчийн намтар

Алтангэрэл овогтой Алтанчимэг. 28 настай. 1988-1998 онууд ЕБС-ын 97-р сургуулийг суралцаж төгссөн. 1999-2003 онуудад Соёлын Коллежийг “Номын сан судлал- мэдээлэл ” мэргэжлээр, 2004-2006 онуудад Соёлын Дээд сургуулийг “Улсын бүртгэн мэдээлэх номзүйн менежентийг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Одоо Соёлын Сургуулийн “Мэдээллийн тэнхим”-д номын сангийн мэргэжлийн багшаар ажиллаж байна.