hugarliin tsegiin shinjilgee

14
Сэдэв : Хугарлын шинжилгээ Төлөвлөгөө 1. Удиртгал 2.1 Хугарлын шинжилгээний тухай ойлголт 2.2 Хугарлын цэгийг тооцох нь 2.3 Шийдвэр гаргахад хугарлын цэгийн шинжилгээг ашиглах нь 3. Судалгааны хэсэг 4. Дүгнэлт 5. Ашигласан ном, материал www.zaluu.com www.zaluu.com

Transcript of hugarliin tsegiin shinjilgee

Page 1: hugarliin tsegiin shinjilgee

Сэдэв : Хугарлын шинжилгээ

Төлөвлөгөө

1. Удиртгал

2.1 Хугарлын шинжилгээний тухай ойлголт

2.2 Хугарлын цэгийг тооцох нь

2.3 Шийдвэр гаргахад хугарлын цэгийн шинжилгээг ашиглах нь

3. Судалгааны хэсэг

4. Дүгнэлт

5. Ашигласан ном, материал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: hugarliin tsegiin shinjilgee

1. Удиртгал

Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш

10 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай улсад хувийн өмч бий болж,

хувийн аж ахуй нэгжүүд ихээр байгуулагдсан.Үүнтэй холбоотойгоор

өрсөлдөөн бүхий бизнесийн үйлдвэр аж ахуй нэгжүүд өөрсдийн

бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч үлдэх мөн ашгаа хамгийн их байлгах нь

тэдний хамгийн гол зорилго юм. Цаг бол алт, хамгийн үнэтэй капитал бол

цаг хугацаа. Урсан өнгөрөх цаг хугацааны орон зайг хэн ч зогсоож чадахгүй.

Иймд аливаа зүйлийн амжилтанд хүрэх нь цагийг маш зөв ашиглах

хэрэгтэй.

Энэхүү ангийн ажлын сэдвээр хугарлын шинжилгээг хийхийн ач

холбогдол, энэ нь ашиг алдагдлыг хэрхэн зааглаж өгдөг.

Бизнесийн байгууллагын хувьд ашгаа төлөвлөх нь байгууллагын

эдийн засгийн баялгийн өсөлт, бууралтын хэмжүүр болдгоороо маш чухал

хүчин зүйл юм. Хэрэв олохоор тооцсон ашиг хангалтгүй бол тухайн

компанийн зах зээлд эдийн засгийн баялаг өсөлтгүй зогсонги байдалд орон

буурах ба эзэлж буй байр суурь ганхаж эхэлдэг. Ийм учраас удирдлагын

хувьд хамгийн амин чухал зүйл нь ирээдүйн үйл ажиллагаанаас олох

ашгийн шинжилгээ юм. Ашгийн буюу ашиг алдагдлын хугарлын

шинжилгээг хийхэд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй орсон

тогтмол болон хувьсах зардал, бүтээгдэхүүний үнэ зэргийг авч шинжилгээг

хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: hugarliin tsegiin shinjilgee

2.1 Хугарлын шинжилгээний тухай ойлголт

Хугарлын шинжилгээ нь бэлэн байгаа мөнгөний эх үүсвэр бүхий ашгийн хүссэн

түвшинд хүрэхэд шаардагдах борлуулалтын болон үйлдвэрлэлийн зохистой хэмжээг

тодорхойлоход чиглэгддэг. Энэ нь удирдлагыг зардал, ашиг, үйлдвэрлэл, борлуулалтын

хэмжээний хоорондын харилцан хамаарлын талаарх чухал мэдээллээр хангах шинжилгээ

судалгааны хэрэгсэл юм.

*Хугарлын шинжилгээ (breakeven analysis) тогтмол зардал, хувьсах зардал,

борлуулатын хэмжээ, ашгийн хоорондын харьцааг судалдаг арга. Борлуулалтын хэмжээ

ба ашигт ажиллагааны түвшин тэдгээрийн уялдааг зардал ба ашгийн төлөвлөлт буюу

хугарлын шинжилгээгээр хийдэг. Хугарлын шинжилгээгээр борлуулалтын орлогын

хэмжээ нь нийт гарсан зардлаа хэзээ нөхөж дуусаад, хэдийнээс эхлэн ашиг авахыг

тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл борлуулалтын ямар хэмжээ нь тогтмол ба хувьсах зардлаа

нөхөөд ашиг авч эхлэхийг харуулдаг.

Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран өөрчлөгдөхгүй байнга

гарч байдаг зардлыг тогтмол зардал, харин бүтээгдэхүүний тоо хэмжээний өсөлтийг

даган өөрчлөгдөж байдаг зардлыг хувьсах зардал гэнэ.

Үйл ажиллагааны тогтмол зардал

-рент

-тоног төхөөрөмжийн элэгдэл

-эрдэм шинжилгээний албан хаагчдын цалин

Үйл ажиллагааны хувьсах зардал

-үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллагсдын хөдөлмөр

-түүхий эд материал

-борлуулалтын хураамж г.м

Хүүний зардал нь санхүүгийн зардалд хамаардаг учраас үйл ажиллагааны зардалд

орохгүй. Борлуулалтын орлого ба зардлын хоѐр шулуун огтлолцох үед борлуулалтаар

олсон орлого түүний зардалтай тэнцэнэ. Энэ цэгийг хугарлын буюу орлого, зардал хоѐр

тэнцэх цэг гэж нэрлэдэг бөгөөд энэ үед ашиг нь 0-тэй тэнцүү. Огтлолцлын цэг хүртэл

алдагдалтай ажиллаж байгаад, түүнээс дээш ашигтай ажиллаж эхэлдэг.

** Хугарлын цэгийн шинжилгээ нь тайлант хугацааны туршид гарсан бүх зардлыг

эргүүлж нөхөхөд шаардагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц болон борлуулалтын

түвшинг тодорхойлоход ашиглагддаг.

*-Л.Жаргал, Ж.Бат-Өлзий “Санхүүгийн менежмент” 2002он

**-Асри Хаммер “ЗНББ төлөвлөлт ба хяналт” 2000он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: hugarliin tsegiin shinjilgee

Хугарлын цэг гэдэг нь зардал, орлого хоѐрын тэнцүү байх тэр цэг юм. Өөрөөр хэлбэл

хугарлын цэг дээр ашиг, алдагдлын аль аль нь байхгүй байна. Эндээс үзвэл хугарлын цэг

нь ашиг, алдагдлыг зааглаж өгдөг байна.

Хугарлын шинжилгээний зорилго нь ашгийн төлөвлөсөн түвшинд хүрэхэд

шаардагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц болон борлуулатын түвшинг

тодорхойлоход оршино.

Хэдийгээр удирдлагууд тодорхой үе бүхэнд ашгиа төлөвлөдөг боловч хугарлын

цэгийн ойлголтыг тэр бүр ашигладаггүй байна. Хэрэв борлуулалт нь хугарлын цэгээс

доош болбол алдагдалд орно. Удирдлага компаниа алдагдалд орохоос өмнө борлуулалтаа

төлөвлөсөн түвшнээс бууруулахгүй байх нь чухал юм.

Хугарлын цэгийн шинжилгээ нь түүхэн мэдээлэл болох өнгөрсөн үйл ажиллагааны

буюу төсөвлөгдсөн зардал, борлуулалтын төлөвлөгөөэд үндэслэдэг. Зардал гарч байгаа

үйл явцын үр дүнг тодорхойлоход хялбар бус учир хугарлын цэгийн шинжилгээнд

ашиглагдах мэдээллийг орлогын тайлангаас шууд авч ашиглах бололцоогүй юм.

2.2 Хугарлын цэгийг тооцох нь:

Жишээ : “од” компани жижиглэн худалдаа эрхэлдэг ба үйл ажиллагааны тогтмол зардал

нь 3000000 төг, нэгжийн хувьсах зардал 60төг, нэгжийн үнэ 1000 төг бол хугарлын цэг

дээрх тоо хэмжээг олъѐ:

S=sales-төгрөгөөр хийсэн борлуулалт

Q=Quantity-борлуулсан бүтээгдэхүүний тоо

F=Fixed cost- үйл ажиллагааны тогтмол зардал нь 3000000 төг

V=Variable cost-нэгжийн хувьсах зардал 60 төг

P=price-үнэ1000 төг

SBE=sales breaeven-төгрөгөөр хийсэн борлуулалтын хугарал

QBЕ=борлуулсан бүтээгдэхүүний хугарал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: hugarliin tsegiin shinjilgee

Компанийн нийт борлуулалтын орлогын хэмжээ нь:

S=PQ=1000төгQ

S=Борлуулалтын орлогын нийт дүн

P=Бүтээгдэхүүний нэгжийн үнэ

Q=Бүтээгдэхүүний тоо хэмжээ

Үйл ажиллагааны нийт зардал нь(TC)

TC=F+VQ=3000,000+60Q

F=тогтмол зардал

V=хувьсах зардал

Qbe=борлуулалтын хэмжээний хугарлын цэг

Энэ цэг дээр борлуулалтын нийт хэмжээ ба үйл ажиллагааны нийт зардал тэнцдэг бол:

1000төгQbe=3000,000төг+60төгQbe

Qbe=3191нэгж

(PQbe=F+VQbe) (Qbe(P-V=F) (Qbe=F/(P-V))

Qbe=3000,000төг/(1000төг-60төг)=3191нэгж

Одоо борлуулалтын орлогын мөнгөн дүнг олъѐ:

Sbe=PQbe Sbe=1000төг3191нэгж=3191000төг

Энэ компани 3191нэгжийг борлуулбал үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхнө.3191-с бага

бол алдагдалтай,3191-с их байвал ашигтай ажиллах болно.

Компанийн үйл ажиллагааны тогтмол зардал,нэгжийн борлуулалтын үнэ,үйл

ажиллагааны хувьсах зардал зэргийн аль нэг нь буюу нэг хэсэг нь өөрчлөгдөхөд

хугарлын цэг өөрчлөгдөх ба тухай бүрд нь тооцох шаардлагатай.

Зардлын өөрчлөлт ба үйл ажиллагааны хугарлын цэг

Үйл ажиллагааны хугарлын цэг нь үйл ажиллагааны тогтмол зардал,нэгжийн борлулах

үнэ,үйл ажиллагааны хувьсах зардлаас хамааран өөрчлөгдөнө. Ерөнхийдөө зардлын

өсөлт нь үйл ажиллагааны хугарлын цэгийг өсгөх ба орлогын өсөлт нь үйл ажиллагааны

хугарлын цэгийг бууруулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: hugarliin tsegiin shinjilgee

Хувьсагч OBIP-д үзүүлэх нөлөөлөл

Тогтмол зардал өсөхөд өснө

Нэгжийн үнэ өсөхөд буурна

Нэгжийн хувьсах зардал өсөхөд өснө

Жишээ : өмнөх жишээгээ дахин авч үзье.

1. Компанийн үйл ажиллагааны зардал 3 200 000 төг болж өссөн

2. Нэгийг нь борлуулах үнэ 1 200 төг болж өссөн

3. Нэгжийн үйл ажиллагааны хувьсах зардал 100төг болж өссөн гэсэн 3 тохиолдолд тус

бүрт нь OBIP-ийн өөрчлөлтийг тооцвол:

1. OBIP =3 200 000/(1 000-60)=3 404нэгж/өссөн/

2. OBIP=3 000 000/(1 200-60)=2 631нэгж/буурсан/

3. OBIP=3 000 000/(1 000-100)=3 333нэгж/өссөн/

Дээрх бүх өөрчлөлтүүдийг нэгтгээд OBIP –г тооцож үзвэл:

4. OBIP =3 200 000/(1 200-100)=2 909нэгж болж өссөн байна.

Энэ нь зардлын өсөлт нь орлогын өсөлтөөс их байснаас шалтгаалсан байна.

Хугарлын шинжилгээг янз бүрийн үнэтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

компаниуд дээр мөн адил хийж болно. Ингэхийн тулд шинжилгээнд борлуулалтын нийт

дүн, нийт тогтмол зардал, нийт хувьсах зардлыг мэдэх шаардлагатай. Хугарлын хэмжээг

нь тогтоохдоо дараах томъѐог ашигладаг байна.

Sbe=FC/(1-Vc/sales)

2.3 Шийдвэр гаргахад хугарлын цэгийн шинжилгээг ашиглах нь:

Бүртгэлийн нарийн төвөгтөй мэдээллийг өөрийн болгох, мэдээллийг олж авч түүнийг

боловсруулах арга замыг сонгох, тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан мэдээллийг олж

авахдаа хугарлын шинжилгээний үр дүнтэй холбон авч үзнэ. Хугарлын цэгийн график нь

үндсэндээ харьцангуй тогтвортой шинжилгээ юм. Ихэнх тохиолдолд өөрчлөлт зөвхөн

шинэ графикийн дүрслэлээр эсвэл графикийн тодорхой хэсгээр л тодорхойлогдож

харагддаг. Энэ нь борлуулалтын шулууны налуу шиг тогтмол ба хувьсах зардлын хэмжээ

зөвхөн үйл ажиллагааны тодорхой хүрээнд л ийм байдлаар харагдах бөгөөд энэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: hugarliin tsegiin shinjilgee

хүрээнээс гадна явагдаж байгаа үйл ажиллагааны нөхцөлд дахин тодорхойлох хэрэгтэй

болдог. Үүнээс гадна зардал, орлогын шулуун нь үйл ажиллагааны хандлагыг

тодорхойлон чиглүүлэгч болж өгдөг. Түүний хязгаарлалтыг үл харгалзан хугарлын

шинжилгээг төсөвлөсөн үйл явцыг шалгах, хувилбараар нь авч үзэх болон өөр бусад

олон зорилгоор шийдвэр гаргахад өргөн ашигладаг. Жишээлбэл хуучин машин, тоног

төхөөрөмжийг шинэ машин тоног төхөөрөмжөөр сольсон үед тогтмол болон хувьсах

зардлын өөрчлөлтийн ашигт үзүүлсэн нөлөөллийг тодорхойлохыг зөвшөөрдөг арга

хэрэгсэл нь энэ шинжилгээ юм. Олон завод бүтээгдэхүүн борлуулах зах зээлтэй пүүсүүд

борлуулалтын тоо хэмжээ, борлуулах үнэ болон борлуулалтын үр ашгийн өөрчлөлтийг

тодорхойлж харуулахдаа графикийг хэрэглэдэг. Ийм мэдээлэлтэй удирдлага ашиг олох

олон сэдвээр пүүсийн үйл ажиллагааг шууд явуулах чадвартай байдаг байна. Олон

салбар хэсгүүдээс бүрдсэн компанийн хувьд шинжилгээ нь ашигт нөлөөлж буй салбарын

тогтмол зардлын нөлөөллийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хугарлын шинжилгээг ашигласнаар удирдлага дараах өөрчлөлтийг ойлгож мэднэ. Үүнд:

1. Нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардлын өөрчлөлт ахиуц ашгийн харьцаа

болон хугарлын цэгийг өөрчилдөг.

2. Худалдах үнийн өөрчлөлт ахиуц ашгийн харьцаа болон хугарлын цэгийг

өөрчлөхөд хүргэдэг.

3. Тогтмол зардлын өөрчлөлт нь хугарлын цэгийг өөрчлөх боловч ахиуц ашгийн

харьцааг өөрчилдөггүй.

4. Тогтмол болон хувьсах зардлын нэгдсэн өөрчлөлт хугарлын цэгийг огцом маш их

хэмжээгээр, нэг чиглэлд өөрчлөх шалтгаан болдог.

Хугарлын шинжилгээний тусламжтайгаар шийдвэр гаргахад 3 чухал асуудалд хариу

өгдөг.

1. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдвэр гаргахдаа хичнээн хэмжээний борлуулалт

хийвэл ашигтай вэ?

2. Компанийн хүчин чадлын өргөтгөл, тогтмол ба хувьсах зардлын өсөлт нь

борлуулалтын хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ?

3. Шинэ техник, технологи нэвтрүүлснээр хувьсах зардлыг бууруулж чадах уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: hugarliin tsegiin shinjilgee

Үйл ажиллагааны хөшүүрэг

Хөшүүрэг гэдгийг өргөн утгаар нь тайлбарлавал бага хүч зарцуулан их зүйл хийнэ гэж

ойлгож болно.

3.Судалгааны хэсэг

Энэхүү курсийн ажлын судалгааны хэсгийг хийхдээ компанийн удирдлагын тайлан

/санхүүгийн төсөвлөсөн тайлан/-г олох боломжгүй учраас “Instroduction to Financial

management “Lawrence D.Schall,Charles W.Haley-н номны 15-1,15-2-р жишээг орууллаа.

Жишээ:15-1

“Arcan” Корпорацын зардлууд:

Тогтмол зардлууд.

Элэгдлийн зардал................................................................$100,000

Үйлдвэрийн засвар үйлчилгээний зардал............................15,000

Цалингийн зардал...................................................................40,000

Түрээсийн зардал......................................................................8,000

..........................................................12,000

Сурталчилгааны зардал...........................................................5,000

Хүүгийн зардал.......................................................................20,000

Нийт зардал..............................................................................$.200,000

Нэгж бүтээгдэхүүний хувьсах зардал:

Хөдөлмөр.................................................................................$.3,00

Материал....................................................................................5,00

Борлуулалт /зуучлагчийн/.........................................................2,00

Нийт зардал......................................................................................$10,00

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: hugarliin tsegiin shinjilgee

15-2 “Arcan” корпорацын зардал ба ашгийн хүснэгт:

Нэгжийн

борлуулалт

Нийт тогтмол

зардал

Нийт хувьсах

зардал

Нийт

зардал

Борлуулалтын

орлого

Татварын

өмнөх ашиг,

алдагдал EPIT

Цэвэр ашиг,

алдагдал

x F Vx F+vx px px-(F+vx) (50%)

0 $200,000 0 $200,000 0 $(200,000) $(100,000)

10,000 200,000 100,000 300,000 150,000 (150,000) (75,000)

20,000 200,000 200,000 400,000 300,000 (100,000) (50,000)

30,000 200,000 300,000 500,000 450,000 (50,000) (25,000)

40,000 200,000 400,000 600,000 600,000 0,000 0,000

50,000 200,000 500,000 700,000 750,000 50,000 25,000

60,000 200,000 600,000 800,000 900,000 100,000 50,000

70,000 200,000 700,000 900,000 1050,000 150,000 75,000

Нэгжийн үнэ=$15,00

Тогтмол зардал=$200,000

Нэгжийн хувьсах зардал=$10,00

Нийт зардал= $200,000+10х

Хугарлын цэг=40,000нэгж

Qbe = F/(p-V)=$200.000/($15-$10)=40.000 борлуулалт/нэгж/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: hugarliin tsegiin shinjilgee

Дээрхээс гадна бас өөр нэг жишээ авч үзье:

Үйл ажиллагааны хугарлын цэг гэдэг нь хүү татварын өмнөх ашиг нь 0-тэй тэнцэх

борлуулалтын хэмжээ юм.

Qbe=ВЕР=хугарлын цэг(breakeven point)

ВЕР=75000/(2,0-0,80)=62500

Компани 62500 нэгжийг борлуулбал үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхөөд хүү,

татварын өмнөх ашиг нь 0-тэй =байх юм.харин борлуулалт нь 62500 нэгжээс бага бол

алдагдалтай, их бол ашигтай. Одоо харин борлуулалтын орлогын мөнгөн дүнг тооцъѐ:

Sвер=2*62500=125000төг графикаар харуулбал:

Хугарлын цэгийн шинжилгээ тооцооллыг дараах байдлаар харуулъя

нэгжийн

борлуулалт

хувьсах

зардgl

тогтмол

зардал нийт зардал орлого

Үйл

ажиллагааны

ашиг,алдагдал

0 0 75000 75000 0 (75000)

30000 94000 75000 169000 60000 (109000)

40000 32000 75000 107000 80000 (27000)

62500 50000 75000 125000 125000 0

70000 56000 75000 131000 140000 9000

80000 64000 75000 139000 160000 21000

100000 80000 75000 155000 200000 45000

Компанийн үйл ажиллагааны тогтмол зардал, борлуулалтын нэгжид ногдох үнэ, үйл

ажиллагааны хувьсах зардлуудын аль нэг нь буюу хэсэг нь өөрчлөгдөхөд үйл

ажиллагааны хугарлын цэг өөрчлөгддөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: hugarliin tsegiin shinjilgee

Дүгнэлт

Ангийн ажлаа хугарлын шинжилгээгээр хийлээ. Энэ шинжилгээ нь тоо

болон графикийн аргыг ашиглан ямар цэг дээр алдагдалгүй /ашиг=0/ байхыг

тооцдог арга юм.

Компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг шинжилгээндээ авч

ашиглах боломжгүй байлаа.Учир нь тайланд зардлыг тогтмол болон хувьсах

гэж ангилан бичдэггүй. Иймээс судалгааны хэсэгтээ 2 бодлого орууллаа.

Эхний бодлогыг нь англи номноос, харин 2 дах бодлогыг өмнөх бодлоготой

ойролцоо жишээ болгон зохиолоо. Пүүс компаниуд хэдэн төгрөгний

борлуулалтын орлого нь үйл ажиллагааныхаа зардлаа бүрэн нөхөөд

хэдийнээс ашигтай ажиллаж болох вэ? Гэдгийг хугарлын шинжилгээг

хийснээрээ мэдэж авах ач холбогдолтой. 7-8 ном ашигласнаас Л.Жаргал

багшийн ном илүү ойлгомжтой дөхөм байлаа. Магадгүй өөрөө хичээл

заалгадаг болоод ч тэрүү.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: hugarliin tsegiin shinjilgee

Ашигласан нэр томъѐо,

S=sales-төгрөгөөр хийсэн борлуулалт

Q=Quantity-борлуулсан бүтээгдэхүүний тоо

F=Fixed cost- үйл ажиллагааны тогтмол зардал

V=Variable cost-нэгжийн хувьсах зардал

P=price-үнэ

SBE=sales breaeven-төгрөгөөр хийсэн борлуулалтын хугарал

QBЕ=борлуулсан бүтээгдэхүүний хугарал

*Хугарлын шинжилгээ (breakeven analysis) тогтмол зардал,хувьсах

зардал,борлуулатын хэмжээ,ашгийн хоорондын харьцааг судалдаг арга.

Хугарлын цэг нь нийт орлого ба нийт зардал тэнцүү байдаг \,үндсэн үйл ажиллагааны

ашиг нь тэгтэй баи\йх тохиолдлыг харуулдаг.

QBЕ=F/(P-V)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: hugarliin tsegiin shinjilgee

5. Ашигласан ном, материал

1. Л.Жаргал,Ж.Батөлзий ”Санхүүгийн менежмент” 2002он \206-218ху\

2 С.Баатар “Санхүүгийн менежмент” МУИС \87-94ху\

3. Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” СЭЗДС 2003он \231-256ху\

4. Ж.Пүрэвсүрэн “Удирдлагад өгөх зөвлөгөө” ХҮДС 2003он \137-145ху\

5. С.Жамъянсүрэн “Бизнесийн шинжилгээ ба үнэлгээ” ХААИС 2003он

\320-332ху\

6. Б.Хөхөөжаргал “Бизнесийн байгууллагын санхүү удирдлага” \59-65ху\

7. Асри Хаммер ”ЗНББ төлөвлөлт ба хяналт” 2000он \537-552ху\

8.Stenly B.Block, Geoffrey A.Hirt “Foundation of Financial management “

seventh edition\111-115ху\

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: hugarliin tsegiin shinjilgee

Ангийн ажил бичих календарьчилсан төлөвлөгөө

д/д Гүйцэтгэх ажил Дуусгах хугацаа

1 Бэлтгэл ажил

2

Онолын үндэслэлийг гүнзгийрүүлэн судлах

хугацаа

3 Тооцоо хийж дүгнэлт өгөх,санал боловсруулах

4 Албан ѐсны болгох

5 Тэнхимд тушаах

6 Хамгаалах

www.zaluu.comwww.zaluu.com