DAMJUULAH SONIN 8

12
¹8 (96) 2013 îíû 8 ñàð 1 ¹8 (96) 2013 îíû 8 ñàð Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí. Үргэлжлэл 8 нүүрт Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí. Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын мэндийг дэвшүүлье. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Эрчим хүчний яамнаас улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих томоохон зорилт, арга хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалтболгоход анхаарч ажилласан бөгөөд нийслэлийн цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах “ДЦС-4” ТӨХК-ийн 100 МВт-ын, “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, 300 МВт-ын Аигалан дулааныстанцыгбарих ажлуудыг эхлүүлж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Эрчим хүчний салбарт Багануурын 700 МВт чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт, Хотгорын 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, нэгдсэн системийн горимыг тохируулах, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй томоохон чадлын УЦС зэрэг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа хийгдсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Салбарын хууль, эрх зүйн орчинг цаашид улам боловсронгуй болгох чиглэлд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн тодотгох, байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх ажлыг бодлогоор дэмжин хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн чөлөөт зах зээлд оруулж, үр ашигтай ажиллуулах, хувьчлах бодлогыг цаашид хэрэгжүүлэх бөгөөд хувьчлалд эрчим хүчний салбарын ажиллагсдыг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд та бүхэндээ хүсэн ерөөе. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД М.СОНОМПИЛ Төвийн бүсийн эрчим хүчний системийн чадлын дутагдалыг нөхөх, өвлийн их ачааллыг давахын тулд ОХУ-аас 250 МВт хүртэл чадал импортлох шаардлагатай болоод байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд ЦДҮС ТӨХК, Монгол улсын ЭХЯ ОХУ-ын эрчим хүчний оролцогч байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр манай тал Монгол улсын цахилгаан эрчим хүч ба чадлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ТЭЗҮ боловсруулахаар болсон юм. Үүний дагуу 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр «Сибирский ЭНТЦ» (Сибирийн эрчим хүчний шинжлэх ухаан техникийн төв) компани Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Манай компанитай “ОХУ-ын эрчим хүчний нэгдсэн системээс Монгол улсын эрчим хүчний систем рүү ЦЭХ ба чадлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ТЭЗҮ боловсруулах” ажлын гэрээ байгууллаа. Тус ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 7 сар үргэлжилэх бөгөөд 2014 онд түүний үр дүнгээр Орос Монголын талд хийгдэх шаардлагатай техникийн арга хэмжээнүүд тодорхой болох юм. Эдгээр арга хэмжээнүүдийг хоёр тал өөрийн нутаг дэвсгэр дээр авч хэрэгжүүлснээр ОХУ- аас импортолж байгаа ЦЭХ-ний чадлын дээд хэмжээг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх боломж нээгдэх юм. ҮТХ-ийн инженер С. Мандахтөр “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн арга хэмжээг 8 дугаар сарын 17-ний өдөр Төв удирдлага болон Улаанбаатар салбарын ажилтнууд “Болор” амралтанд тэмдэглэн өнгөрүүллээ. Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан ажилласан нэр бүхий ажилтнуудыг шагнаж урамшууллаа. ЭХТА цол тэмдгээр: Нийгмийн бодлого, хүний нөөцийн хэлтсийн нийгмийн асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Аюуш Тээвэр механизмын хэлтсийн жолооч Д.Батбаяр Улаанбаатар салбар: Засварын албаны шугамын засварын монтёр Б.Оргил Ашиглалтын албаны ээлжийн монтёр Л.Түвшинбат, ээлжийн техникч Ч.Наранцэцэг, Р.Ундармаа Эрчим хүчний яамны “ЖУУХ БИЧИГ”- ээр: Хангамж үйлчилгээний хэлтсийн сантехникч Д.Эрдэнэчулуун Улаанбаатар салбар: Ашиглалтын албаны ээлжийн инженер Г.Ганболд, Р.Батмөнх, Б.Батцэнгэл, ээлжийн техникч Г.Алзахгүй, Д.Лувсанцэрэн, ээлжийн монтёр Д.Лхагвасүрэн, Н.Ганбат Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 35 ажилтныг тус бүр 150 000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа. Шагнал авсан нийт ажилтнууддаа айл өрх, албан байгууллага бүрт гэрэл, гэгээ дамжуулах сүүн цагаан үйлст нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэлтэс, салбарын дунд зарласан “Өндөр бүтээлийн уралдаан”-д “Шилдэг салбар”-аар Төвийн бүсийн салбарыг, “Шилдэг хэлтэс, алба”-аар Улаанбаатар салбарын Засварын албыг, “Шилдэг ажлын байр, дэд станц”-аар Зүүн- Өмнөд бүсийн салбарын Чойр дэд станцыг, “Шилдэг бригад, хэсэг”-ээр Хангайн бүсийн салбарын Реле хамгаалалт, автоматикийн бригадыг тус тус шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулан өглөө. НБХНХ Эрчим хүчний салбарт ажиллагсадын баярын мэнд дэвьшүүлье Гэрээнд эцсийн байдлаар гарын үсэг зурлаа -Эрчим хүчний салбар өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ? -Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 5-ны өдөр энэ ажлыг дуусгасан байх үүрэг өгсөн. Ингээд эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусна. Эрчим хүч улс орны амин чухал салбар учраас өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч байгаа. -Та өмнө нь эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого байхгүй байна гэж байсан. Эрчим хүчний экспертүүд ч энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг яаралтай боловсруулах шаардлагатай гэж байгаа. Та ажлаа авснаас хойш энэ бодлогыг боловсруулахад хэрхэн анхаарч байна вэ? -Анхаарч байгаа. Засгийн газрын хуралдааны үеэр энэ асуудлыг олон удаа хөндсөн. Өмнө нь Эрчим хүчний институт гэж бодлого боловсруулдаг 300 гаруй ажилтантай байгууллага байлаа. Энэ байгууллага 1997 онд тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжиж Эрчим корпораци болсон. Харин энэ жилээс эргээд Эрчим хүчний яамны харьяа болж байгаа. Эрчим корпораци Эрчим хүчний яамны харьяа болсноор энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэ ажил эхний шатандаа явж байна. Ойрын хугацаанд нэгдсэн бодлогоо боловсруулаад нэгтгэх юм. -Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил удааширч байна. Газар чөлөөлөхөд 26 тэрбум төгрөг зарцуулж иргэдэд хүссэн мөнгийг нь өгсөн ч гэсэн одоог хүртэл газраа чөлөөлөөгүй байгаа. Нөхөн олговрыг нь өгчихсөн юм чинь төр төмөр нүүрээ харуулаад албадан нүүлгэж болдоггүй юм уу? -Өнгөрсөн даваа гарагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар энэ асуудлыг ярьсан. Амгалангийн дулааны цахилгаан станцын газрыг чөлөөлөхөд нийслэлээс хүч хөдөлмөр гаргаж байгаа. Энд 80 гаруй айл газар чөлөөлөхөөс одоогийн байдлаар ердөө наймхан айл л нүүгээд байна. М.Сономпил: Эрчим хүчний үнийг чөлөөлөх гэж яарахгүй ЦДҮС ТӨХК-ИйН ХАмТ олоН ЭрЧИм ХҮЧНИй АЖИлТНы ӨДӨрИйГ ТЭмДЭГлЭН ӨНГӨрҮҮллЭЭ

Transcript of DAMJUULAH SONIN 8

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 1

¹8 (96) 2013 îíû 8 ñàð

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Үргэлжлэл 8 нүүрт

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын мэндийг дэвшүүлье.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Эрчим хүчний яамнаас улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих томоохон зорилт, арга хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалтболгоход анхаарч ажилласан бөгөөд нийслэлийн цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах “ДЦС-4” ТӨХК-ийн 100 МВт-ын, “ДЦС-3”

ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, 300 МВт-ын Аигалан дулааныстанцыгбарих ажлуудыг эхлүүлж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад орууллаа.

Эрчим хүчний салбарт Багануурын 700 МВт чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт, Хотгорын 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, нэгдсэн системийн горимыг тохируулах, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй томоохон чадлын УЦС зэрэг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа хийгдсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна.

Салбарын хууль, эрх зүйн орчинг цаашид улам боловсронгуй болгох чиглэлд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн тодотгох, байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх ажлыг бодлогоор дэмжин хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарыг эдийн засгийн чөлөөт зах зээлд оруулж, үр ашигтай ажиллуулах, хувьчлах бодлогыг цаашид хэрэгжүүлэх бөгөөд хувьчлалд эрчим хүчний салбарын ажиллагсдыг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд та бүхэндээ хүсэн ерөөе.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД М.СОНОМПИЛ

Төвийн бүсийн эрчим хүчний системийн чадлын дутагдалыг нөхөх, өвлийн их ачааллыг давахын тулд ОХУ-аас 250 МВт хүртэл чадал импортлох шаардлагатай болоод байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд ЦДҮС ТӨХК, Монгол улсын ЭХЯ ОХУ-ын эрчим хүчний оролцогч байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр манай тал Монгол улсын цахилгаан эрчим хүч ба чадлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ТЭЗҮ боловсруулахаар болсон юм.

Үүний дагуу 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр «Сибирский ЭНТЦ» (Сибирийн эрчим хүчний шинжлэх ухаан техникийн төв) компани Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Манай компанитай “ОХУ-ын

эрчим хүчний нэгдсэн системээс Монгол улсын эрчим хүчний систем рүү ЦЭХ ба чадлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ТЭЗҮ боловсруулах” ажлын гэрээ байгууллаа.

Тус ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 7 сар үргэлжилэх бөгөөд 2014 онд түүний үр дүнгээр Орос Монголын талд хийгдэх шаардлагатай техникийн арга хэмжээнүүд тодорхой болох юм. Эдгээр арга хэмжээнүүдийг хоёр тал өөрийн нутаг дэвсгэр дээр авч хэрэгжүүлснээр ОХУ-аас импортолж байгаа ЦЭХ-ний чадлын дээд хэмжээг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх боломж нээгдэх юм.

ҮТХ-ийн инженер С. Мандахтөр

“Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн арга хэмжээг 8 дугаар сарын 17-ний өдөр Төв удирдлага болон Улаанбаатар салбарын ажилтнууд “Болор” амралтанд тэмдэглэн өнгөрүүллээ. Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан ажилласан нэр бүхий ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

ЭХТА цол тэмдгээр: Нийгмийн бодлого, хүний нөөцийн

хэлтсийн нийгмийн асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Аюуш

Тээвэр механизмын хэлтсийн жолооч Д.Батбаяр

Улаанбаатар салбар:Засварын албаны шугамын засварын

монтёр Б.ОргилАшиглалтын албаны ээлжийн

монтёр Л.Түвшинбат, ээлжийн техникч Ч.Наранцэцэг, Р.Ундармаа

Эрчим хүчний яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр:

Хангамж үйлчилгээний хэлтсийн сантехникч Д.Эрдэнэчулуун

Улаанбаатар салбар: Ашиглалтын албаны ээлжийн инженер

Г.Ганболд, Р.Батмөнх, Б.Батцэнгэл, ээлжийн техникч Г.Алзахгүй, Д.Лувсанцэрэн, ээлжийн монтёр Д.Лхагвасүрэн, Н.Ганбат

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 35 ажилтныг тус бүр 150 000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

Шагнал авсан нийт ажилтнууддаа айл өрх, албан байгууллага бүрт гэрэл, гэгээ дамжуулах сүүн цагаан үйлст нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хэлтэс, салбарын дунд зарласан “Өндөр бүтээлийн уралдаан”-д “Шилдэг салбар”-аар Төвийн бүсийн салбарыг, “Шилдэг хэлтэс, алба”-аар Улаанбаатар салбарын Засварын албыг, “Шилдэг ажлын байр, дэд станц”-аар Зүүн-Өмнөд бүсийн салбарын Чойр дэд станцыг, “Шилдэг бригад, хэсэг”-ээр Хангайн бүсийн салбарын Реле хамгаалалт, автоматикийн бригадыг тус тус шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулан өглөө.

НБХНХ

Эрчим хүчний салбарт ажиллагсадын баярын мэнд дэвьшүүлье Гэрээнд эцсийн байдлаар

гарын үсэг зурлаа

-Эрчим хүчний салбар өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ? -Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 5-ны өдөр энэ ажлыг дуусгасан байх үүрэг өгсөн. Ингээд эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусна. Эрчим хүч улс орны амин чухал салбар учраас өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч байгаа.

-Та өмнө нь эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого байхгүй байна гэж байсан. Эрчим хүчний экспертүүд ч энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг яаралтай боловсруулах шаардлагатай гэж байгаа. Та ажлаа авснаас хойш энэ бодлогыг боловсруулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Анхаарч байгаа. Засгийн газрын хуралдааны үеэр энэ асуудлыг олон удаа хөндсөн. Өмнө нь Эрчим хүчний институт гэж бодлого боловсруулдаг 300 гаруй ажилтантай байгууллага байлаа. Энэ байгууллага 1997 онд тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд

шилжиж Эрчим корпораци болсон. Харин энэ жилээс эргээд Эрчим хүчний яамны харьяа болж байгаа. Эрчим корпораци Эрчим хүчний яамны харьяа болсноор энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэ ажил эхний шатандаа явж байна. Ойрын хугацаанд нэгдсэн бодлогоо боловсруулаад нэгтгэх юм.

-Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил удааширч байна. Газар чөлөөлөхөд 26 тэрбум төгрөг зарцуулж иргэдэд хүссэн мөнгийг нь өгсөн ч гэсэн одоог хүртэл газраа чөлөөлөөгүй байгаа. Нөхөн олговрыг нь өгчихсөн юм чинь төр төмөр нүүрээ харуулаад албадан нүүлгэж болдоггүй юм уу?

-Өнгөрсөн даваа гарагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар энэ асуудлыг ярьсан. Амгалангийн дулааны цахилгаан станцын газрыг чөлөөлөхөд нийслэлээс хүч хөдөлмөр гаргаж байгаа. Энд 80 гаруй айл газар чөлөөлөхөөс одоогийн байдлаар ердөө наймхан айл л нүүгээд байна.

М.Сономпил:

Эрчим хүчний үнийг чөлөөлөх гэж яарахгүй

ЦДҮС ТӨХК-ИйН ХАмТ олоН ЭрЧИм ХҮЧНИй АЖИлТНы ӨДӨрИйГ ТЭмДЭГлЭН ӨНГӨрҮҮллЭЭ

¹8 (96) 2013 îíû 8 ñàð2

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

2013 оны 8 сарын 26-ны өдөр “ЦДҮС” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ц. Жаргалсайхан ХБНГУ-ын сэргээн босголт хөгжлийн (KFW) банкны эрчим хүчний салбарын зөвлөх Валтер Клоцыг хүлээн авч уулзав.

Валтер Клоц нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэх мөн эрчим хүчний салбарт эхний ээлжинд 10 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаагаа танилцуулав. Уг төслийг хэрэгжүүлэхээр Дамжуулах сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ болон Диспетчерийн үндэсний төв гэх компаниудыг сонгон ажиллахаар болсныг

мэдэгдэж “ЦДҮС” ТӨХК-ийн Улаанбаатар салбар, Төвийн бүсийн салбар, Зүүн өмнөд бүсийн салбаруудын дэд станцуудад 7 хоног ажиллаж, судалгаа хийхээр тохиролцов.

Тус банк нь нэр дурдсан 3 компаниудад зайлшгүй хийгдэх шаардлагатай хөрөнгө оруулалтыг судалж, уг төслөө хэрэгжүүлэх болон эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр ТЭЗҮ хийх юм байна.

2013 оны 10 дугаар сард зохион байгуулагдах Монгол-Германы Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны протоколд хэрэгжүүлэх төслөө тусгаж батлуулах тухай тэрээр дурдав.

“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, барилгын ажлын нээлт өнөөдөр болж шав тавилаа.

Энэхүү ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдагч М.Энхсайхан болон тус төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Баттөмөр, төслийн ажлыг гүйцэтгэх Хятадын машин инженеринг корпорацийн ажилтнууд оролцлоо.

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг 70 хувь чөлөөлснөөрбарилга байгууламжын бүтээн босголтынажлыг эхлүүлж байгаа нь энэ юм.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс газар чөлөөлүүлэх ажилд хамтран оролцож , Эрчим хүчний яамнаас томилсон Төсөл хэрэгжүүлэх нэгж газар дээр нь гүйцэтгэгч компанитай нягт улдаатай ажиллаж байна.

Барилгын ажлын нээлтийн үеэр

Эрчим хүчний сайд М.Сономпил, газрыг чөлөөлөх ажилд хамтран оролцсон нийслэлийн удирдлагууд болон өмчлөн авсан газраа чөлөөлсөн иргэд, аж ахуйн нэгжийнхэнд талархсанаа илэрхийлээд “Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд ажлаа эхэллээ. Ирэх оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад оруулж нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг халуун дулаанаар хангана. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар гэрээнд тусгасан. Тухайлбал, нам температурт буцламтгай шаталттай технологийн зуухыг суурилуулснаар агаарыг бохирдуулах исэл болон хүхрийн ялгаралт эрс буурна. Мөн ойр орчмын 86 уурын зуух энэ станц ашиглалтад орсноор татан буугдаж нийслэлийн агаарын бохирдол багасах юм” гэлээ.

Амгалан дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангахаас гадна ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг ч мөн хаах юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөрийн онцолсноор нийт 50 орчим мянган айл өрх энэхүү станцаас дулаанаар хангаж эхэлнэ.

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэж байгаа билээ.

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Энэхүү тоног төхөөрөмжийн жагсаалтад сэргээгдэх эрчим хүчний /нар, салхи, усан/ цахилгаан станцын тоног төхөөрөмж, газрын гүний дулааны насос, ногоон байгууламж, ойг тарьж ургуулах дуслын усалгааны систем, модны үртэс, зоргодос, целлюлозон ширхэглэлийг шахаж зоргодсон, эслэг хавтан хийх төхөөрөмж, бохир ус цэвэрлэх, озоны давхаргад ээлтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж зэргийг багтаажээ.

Мөн манай улсад өргөн хэрэглээнд нэвтэрч буй эрчим хүчний хэмнэлттэй LED /light-emitting diode/ гэрлийн шилээс гадна сүүлийн үеийн технологи бүхий дараагийн загвар болох CCF /cold cath-ode fluorescent/ гэрлийн шил, агаарын бохирдлыг бууруулах Европын холбооны EN 13240 стандартыг хангасан гэрийн зуух, автомашины түлш, утаа бууруулах устөрөгчийн генератор багтсан байна.

Түүнчлэн жагсаалтын төсөлд тусгагдсан усны хэмнэлттэй дуслын усалгааны систем нь манай орны хуурай гандуу цөл хээрийн бүсэд ихээхэн тохиромжтой, усыг ургамлын үндсэнд дуслаар шингээж өгдөг, ууршилт багатай систем бөгөөд ногоон байгууламж, ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй болгох аж.

Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Улаанбаатарын дулааны V станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулснаа ажлын хэсгээс мэдээлж харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Ажлын хэсгээс концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл санал болгосон “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн Түншлэлийг төсөлд давуу эрхтэй болохыг баталж цаашид төслийн Концессийн гэрээ болон бусад гэрээг байгуулах хэлэлцээнд оролцохыг зөвшөөрч харилцан ойлголцлын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсэг болон Түншлэлийн талаас гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нар болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Санамж бичигт гарын үсэг зурснаар Түншлэл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, сонгосон газрын геологи, гидрогеологи болон геодизийн судалгаа, газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан төслийн ТЭЗҮ-ийн өөрчлөлт, төмөр замын байгууламжийн, нүүрсний чанарын болон бусад нарийвчилсан судалгааг өөрийн зардлаар цаг хугацаа алдалгүй хийж гүйцэтгэхээр тусгажээ. Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хуваарийн дагуу гүйцэтгэгч нь 2014 оны 7 дугаар сард барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 2017 оны 7 дугаар сарын 01-нд эхний ээлжийн блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Энэхүү санамж бичиг нь Түншлэлийг тендерт шалгарсан давуу эрхтэй болох статусыг батлахаас бусдаар талуудын хооронд

хуулийн харилцаа эрх үүрэг эсвэл хариуцлага зэргийг хүлээлгэх хууль эрх зүйн үр дагаварт хүргэх зорилго агуулаагүй болохыг уг санамж бичигт дурдсан байгаа юм. V цахилгаан станц барих газрын ерөнхий үнэлгээг хийжээ

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын дулаан цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлэхээр уралдаант шалгаруулалт зарлаад байсан.

Тус шалгаруулалтад олон улсын 11 консерциум оролцсоноос эцсийн шатанд БНСУ, Монголын хамтарсан “Самсунг Си энд Ти”, Кореа Саутерн Повер” “Очир төв” ХК-ийн концерциум, Их Британи, Япон, БНСУ, Монголын хамтарсан “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерцим шалгаран үлдэж концессын болон бусад гэрээний нөхцлүүдийн талаар хамгийн сайн нөхцөл саналыг хүлээн авч хэлэлцээ хийж ирсэн.

Төслийн талбар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ажлын хэсгээс шалгарсан талуудаас Концессийн хуулийн 15.2.1 дэх хэсэгт заасны дагуу “Хамгийн сайн эцсийн санал” буюу BAFO үнэлгээгээр тодруулга авах хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын хэсгээс 2013 оны 2-р сарын 4-ний өдөр хүлээн авч тендерт шалгарсан талуудтай хэлэлцээ хийснээр сүлжээнд нийлүүлэх цахилгааны эхлэлтийн тариф, 25 жилийн жигнэсэн дундаж тариф зэргийг 73-аас 63,105 төг/кВт цаг болгон бууруулсан байна.

Одоо төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд байгаль орчны ерөнхий үнэлгээг дуусгасан бөгөөд нарийвчилсан үнэлгээг хийх төслийн хэрэгжилтэд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн ус хангамж, үнс хаягдал станцын үйлдвэрлэх дулаан цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс тоноглолуудыг станц ашиглалтад оруулахад бэлэн байлгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ногоон хөгжлийг дэмжигчид орлогын албан татвараас чөлөөлөгдөнө

ХБНГУ-ыН СЭрГЭЭН БоСГолТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ

Шинэ станцын тендерт “ньюком” тэргүүтэй концерциум ШалгарчээАмгалан дулааны станцын барилгын

ажлын нээлт боллоо

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 3

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Эрчим хүчний дэд сайд, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комиссийн дарга Д.Доржпүрэв ЦДҮС ТӨХК-д ажиллалаа

ЦДҮС ТӨХК-ИйН ХАмТ олоН ЭрЧИм ХҮЧНИй АЖИлТНы ӨДӨрИйГ ТЭмДЭГлЭН ӨНГӨрҮҮллЭЭ

¹8 (96) 2013 îíû 8 ñàð4

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Óëààíáààòàð ñàëáàð

Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсэг, зуслангийн чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд эрчимтэй өсөж, 110/35/10 кВ Дорнод-2, 110/10/6 кВ Умард дэд станцууд хэт ачааллагдаж байсан учраас 2007-2008 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 110 кВ-ын “Хайлааст” дэд станцыг шинээр барьж 2009 оны 12 сарын 18-ны өдөр ажилд залган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан. Хотын хойд хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах тус дэд станцын зураг төслийг “Эрчим корпораци”, барилга угсралтын ажлыг “Автоматик” ХХК тус гүйцэтгэсэн юм. Гэвч тус дэд станцыг барьсан газар нь хөрсний ус, намагтай бөгөөд суурилуулсан тоноглолууд ашиглалтын явцад хазайх, газарт суурилуулсан хэсэг огшиж гарч ирэх, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж дахь хэмжүүр, тоолуур хоёрдогч хэлхээний кабелийн туннель усаар дүүрэх, 16 мВА хүчний трансформатор хазайх зэргээр зөрчлүүд илэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчдийг

цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болсон юм. Энэхүү хүндрэлтэй байдлыг тус компанийн инженер техникийн ажилтнууд судалж үзээд дэд станцын тоноглолыг оновчтой байрлалд шилжүүлэн зөөхөөр шийдэж хэд хэдэн хувилбар боловсруулсан. Эдгээр хувилбараас 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг зөөх хувилбар нь хамгийн бага зардлаар, хэрэглэгчдийг богино хугацаанд эрчим хүчээр тасалдуулж гүйцэтгэх боломжтой шийдэл байлаа. Иймд 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг шилжүүлэн зөөх ажлын зураг, төслийг Баясал Төгс ХХК-иар хийлгэж, шилжүүлэн зөөх барилга угсралтын ажлыг тус компанийн Улаанбаатар салбарын инженер техникийн ажилтнууд амжилттай гүйцэтгэлээ. Ажил гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ЦДҮС ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан удирдаж, ажлын удирдагчаар УБС-н ерөнхий инженер Я.Мөнхтөр, Анхдагч хэлхээний угсралтын ажил хариуцсан удирдагчаар С.Ариунбат даргатай засварын албаны 31 инженер техникийн ажилтан, Хоёрдогч хэлхээний

угсралтын ажил хариуцсан удирдагчаар Н.Батбаяр даргатай реле хамгаалалт, хөндийрүүлэг, туршилтын албаны 15 инженер техникийн ажилтан, Машин, механизм хариуцсан ажил удирдагчаар Б.Мөнхжаргал ахлагчтай тээвэр механизмийн хэлтсийн 12 жолооч, техникийн бичиг баримтын бүрдлийг А.Насанжаргал, техникийн зураг төслийн инженерээр Д.Мөнхзаяа, тогоочоор Л.Бямбажаргал нарын нийт 68 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллалаа. Газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр Зэндмэн тулга ХХК, Катод гал ХХК тус тус ажилласан байна.

Төлөвлөгөө ёсоор 2013 оны 07-р сарын 1-нээс 8-р сарын 20-ны дотор 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг шилжүүлэн зөөх байсан. Тус компанийн Улаанбаатар салбарын инженер техникийн ажилтан, Тэвээр механизмын хэлтсийн жолооч нар онцгой идэвхи зүтгэл, чармайлт гарган ажиллаж шилжүүлэн зөөх барилга угсралтын ажлыг 2013 оны 08-р сарын 11-ны дотор бүрэн хийж хугацаанаас өмнө дуусгалаа. Шинээр шилжүүлэн суулгах

газарт инженер, геодизийн дүгнэлт гаргуулж дахин тоноглолд хазайлт үүсэх аюулаас сэргийлж дараах арга хэмжээг авсан. Үүнд: 110 кВ-ын Ил хуваарилах байгууламжийн тоноглолын төмөр бетон сууриудын шаварлаг, намаг бүхий хөрсийг хайргаар бүрэн сольж, намгийн хамгаалалт хийсэн.

Ил хуваарилах байгууламжийг шилжүүлэн зөөх зай талбай бага, дэд станцын хамгаалалтын зурваст айл өрхүүд сууршсан зэрэг хүндрэлтэй байсан. Иймд 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн холболтыг зай талбай хамгийн бага эзлэхээр тооцож “Давхар шин”-ийн шийдлээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэлээ. Энэ нь ашиглагч байгууллагын зүгээс 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг амжилттай шилжүүлэн зөөсөн анхны тохиолдол болж байна. Тус станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг ийнхүү шилжүүэлн зөөснөөр хотын хойд хэсэг, Чингэлтэй, Долоон буудал, Заслангийн чиглэлийн 40000 орчим хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал эрс дээшилж байна.

Баруун дэд станцын Хятад улсад засвар хийгдэж ирсэн 2 трансформаторыг MSC компанит угсарч суурилуулан, хэмжилт туршилт холболтыг хийж ажилд залгасан.

ТЗБАХ-ын ажлаар:Ил хуваарилах байгууламж-3-н Тойруу

систем шинийн 320 ширхэг хуучин бор шаазан хөндийрүүлэгчийг ПС-70 маркийн шилэн хөндийрүүлэгчээр солих ажил хийгдсэн.

Умард дэд станцын 10 кВ-ын гарсан шугамуудад шинийн логик хамгаалалт тавих ажил хийгдэж байна.

Их засвараар:110/35/10 кВ Цэвэрлэх дэд станцын 110

кВ-ын ХТ-1, ХТ-2

- 110/10 кВ-ын Улаанхуаран дэд станцын 10кВ-ын ЦЕС, РП-16 ТТ, 10 кВ-ын ДХТ-2 ТТ - Умард дэд станцын 10 кВ-ын гарсан бүх шугамуудад РХА-ын их засварын ажил хийсэн.

Урсгал засвараар: ИХБ-4-ын дараах тоноглолуудад урсгал

засварын ажлууд хийгдлээ. Үүнд:ИХБ-4-ын 110 кВ ОСШ-н ХТ-1, ХТ-1 ШР,

220 кВ ОСШ-н ХТ1, ХТ-1 ШР, 220 кВ ХТ-1, ХТ-1-н ШР, ОСШ-н СР, АШ-204 ШР-1,ХТ-2, ХТ-2-н ШР, СВ-н ЭТ, СВ-н СР-2ШОВ-1-н ОР, ГТ, ЭТ, ШОВ-1-н ШР-2, АШ-203 ШР-2, ХТ-3, ХТ-3-н ШР, АШ-205-н ШР-1,АШ-208-н ШР-1, ХТ-4, ХТ-4-н ШР, ОСШ-ХТ-2, ОСШ-н ХТ-2-н ШР, ШОВ-2 ЭТ,ГТ,ОР, АШ-206 ШР-.

Туул дэд станцын 35 кВ-ын бүх тоноглол, Т1 Т2, 10 кВ-ын 3 шугаманд урсгал засварын ажил хийсэн.

Гэмтэл устгалтаар:110/35/10 кВ-ын Яармаг дэд станцын 10

кВ-ын Нүхт ТТ–ын С фазын ламелиар тос гоожсон гэмтлийг резин жийргийг сольж хэвийн болгов.

110/35/10 кВ-ын Дорнод-2 дэд станцын Т-1 трансформаторын В фазны ГТ бохирдолттой байсныг цэвэрлэв.

Үйлдвэр дэд станцын АЧР-ын релений гэмтэл устгав.

Хайлааст дэд станцын Т-2 тр-рын термодатчик сольж гэмтлийг устгав.

Бусад ажлаар:Дэд станцууд ил хувиарлах

байгууламжуудын зэрлэг өвс зулгаах ажлыг хийсэн.

Хайлааст, Амгалан, ИХБ-3 дэд станцад шаардлагатай элс, хайрга татаж буулгав.

Налайх дэд станцын гэрэлтүүлэг, халаагуур шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд гэрэлтүүлгийн ажлыг хийж дууссан ба халаагуур суурилуулах ажил үргэлжилэн хийгдэж байна.

ЗААА-ны ахлах бөгөөд сургалт хариуцсан мэргэжилтэн А.Насанжаргал

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 5

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

òªâèéí á¯ñèéí ñàëáàð

Õàíãàéí á¯ñèéí ñàëáàð

ЦЭХ-ний дамжуулалтын талаар2013 оны эхний 8 сарын байдлаар

төлөвлөгөөгөөр 369,520.0 мян. кВт.цаг ЦЭХ худалдан авахаас 348,641.9 мян. кВт.цаг ЦЭХ худалдан авч төлөвлөснөөс 20,878.0 мян.кВт.цаг дутуу буюу 94.3 хувийн биелэлттэй байна.

2013 оны эхний 8 сарын байдлаар төлөвлөгөөгөөр 347,368 мян. кВт.цаг ЦЭХ-г худалдахаас 330,507 мян. кВт.цаг ЦЭХ худалдаж төлөвлөснөөс 16,860.7 мян.кВт.цаг дутуу буюу 95.1 хувийн биелэлттэй байна.

Энэ оны эхний 8 сарын худалдсан ЦЭХ-ний гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 51,969.7 мян.кВт.цаг буюу 15.7%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Эхний 8 сарын байдлаар ЭКСПОРТ-нд 14,904.9 мян.кВт.ц дамжуулахаас 10,434.8 мян.кВт.ц дамжуулж 4470.1 мян.кВт.ц буюу 30.0 хувь дутуу биелэлттэй байна. “ДСЦТС” ХК нь 240,411.4 мян.кВт.ц ЦЭХ авахаар төлөвлөснөөс 227,370.9 мян.кВт.ц ЦЭХ авч 13,040.4 мян.кВт.ц буюу 5.4 хувь дутуу авсан зэрэг нь төлөвлөгөө тасрах гол шалтгаан болсон.

Засварын ажлын талаар:2013 онд ИЗ-н ажлаар 30 нэрийн 152,205.0

мян.төгрөгийн ажил төлөвлөсөнөөс эхний 8 сарын байдлаар 23 нэрийн 56,853.34 мян.төгрөгийн ажил гүйцэтгэж нэр төрлөөр 82%, төлөвлөсөн хөрөнгийн 49%-ийг ашигласан байна. ТЗБАХ-р 2013 онд 4 нэрийн 78,000,0 мян төг-ний ТЗБАХ-н ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй ба эхний 8 сарын байдлаар 2 нэрийн 4,241,1 мян төг-ний ажил гүйцэтгэж төлөвлөсөн хөрөнгийн 30%-ийг ашигласан байна.

Урсгал засварын ажлаар 2013 онд 16 дэд станцын 132 нэрийн 303 тоноглолд 17869,46 мян. төгрөгний урсгал засвар хийхээс 13 дэд станцын 114 нэрийн 276 тоноглолд 10036,87 мян.төгрөгний гүйцэтгэлтэй ажиллаж байна. 110/6 кВ-ын Давхар, 110/6 кВ-ын Бурхант дэд станцуудын шинэчлэлийн ажил хийгдэж байгаагаас шалтгаалан хуучин Бурхант, Давхар дэд станцын урсгал засвар хийгдээгүй байгаа ба ДТЭЦ-ын ХХБ-110-ын тоноглолын засварын ажил 9-р сард

хийхээр төлөвлөж байна.8-р сард 110/35/6 кВ-н Хөтөл дэд

станцын их засвар, 110/35/10 кВ-н Орхон дэд станцын урсгал засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээс гадна 110 кВ-н Сүхбаатар АШ-н таслалттай уялдуулан 110/35/6 кВ-н Сүхбаатар, 110/10 кВ-н Дулаанхаан, 110/6 кВ-н Тосгон дэд станцын 110 кВ-н Шу.С-ын салгууруудад урсгал засварын ажил хийлээ.

ЦДАШ-д 2013 онд 220 кВ-ын 5 шугам, 110 кВ-ын

14 шугамд 5419,0 мян.төгрөгний ажил хийх төлөвлөгөөтэй ба 8 сарын гүйцэтгэлээр 220 кВ-ын 3 шугам, 110 кВ-ын 12 шугамд 6100,2 мян.төгрөгний засвар үйлчилгээ хийжээ. 220 кВ-ын 201, 202-р АШ, 110 кВ-ын Баясгалант, Ерөө АШ-уудад 9-р сард урсгал засварын ажил хийхээр төлөвлөлөө.

8-р сард 220 кВ-н УБ-208-р АШ-д нийт 75 тулгуурт 3150ш ПС-70 маягын бохирдлоготой хөндийрүүлэгч элемент угааж, 41ш гэмтэлтэй элемент сольж, 2 тулгуураас шувууны үүр авах засварын ажил

хийлээ. 110 кВ-н Сүхбаатар, Дулаанхаан АШ-д нийт 78 тулгуурт 1870ш бохирдлоготой элемент угааж, 58 ш гэмтэлтэй элемент сольсоноос гадна 17 тулгуурт 58 ш ПÔ маягийн шаазан элементийг ПС маягийн шилэн элементээр солив.

рХА-н тоноглолд110/35/10 кВ-н Орхон дэд станцын 35

кВ-ын ХТ-1-ийн НОМ-35 маркийн хүчдэлийн трансформаторыг JDJJ2-35 маркийн хүчдэлийн трансформатораар сольж гал хамгаалагч суурилуулан хоёрдогч хэлхээний холболтын хэсэгт хөндийрүүлэг сайжруулах ажил хийлээ.Мөн 10 кв-н Яч№1-ийн LA-10Q Ктт=20/5 маркийн гүйдлийн трансформатор гэмтсэн байсныг LA-10 Ктт=20/5 маркийн гүйдлийн трансформатораар , яч№8 аваараар тасарч АПВ-ээр дахин залгах үед С фазын ТПЛ-10 Ктт=50/5 маркийн гүйдлийн трансформатор гэмтсэнийг LA-10Q Ктт=50/5 маркийн гүйдлийн трансформатораар солив.

110/35/10 кВ-н Орхон дэд станцад GSM-н сүлжээ, АТС хосолсон 8 дугаарт мэдээлэл явуулах боломжтой дохиоллын аппарат тохируулга хийн суурилууллаа.тус дохиоллын аппарат нь 300 метрын зайнаас төхөөрөмжинд мэдээлэлээ дамжуулах чадвартай, GSM системээр дуудлага болон мессеж явуулах боломжтойгоос гадна хувьсах хүчдэлээс тэжээл тасарсан үед тогтмол хүчдэлийн ваттерейнаасаа 32цаг ажиллах боломжтой юм.

Гэмтэл засварлах ажлаар:110/6 кв-н Шарын гол дэд станцын 6

кВ-ын Яч№20-н ВМПЭ-10 маягын тосон таслуур дуу цахилгаантай бороо орсны улмаас гэмтсэн тул туршилт, тохируулга, цэвэрлэгээ үйлчилгээ хийж ажилд залгалаа.

110/35/6 кВ-н Сүхбаатар дэд станцын 6 кВ-ын яч№3-ын ТТ гэмтсэн тул 3 фазын бака солилоо.

110/6 кВ-н Тосгон дэд станцын Т-1 трансформаторын Са.С-н босоо тяга гагнаасаараа салсанг засварлав.

220/110/35 кВ-н Дархан дэд станцад 220 кВ-н СД- 258 АШ-ын Шу.С салгуурын Сф-ын шугам талын газардлагын хутга бүрэн зуухгүй байсан тул тохируулга хийв.

110/35/6 кВ-н Хөтөл дэд станцын 110 кВ-ын Шу.С-2 салгуурын газардлагын хутганы хөндлөн тяганы шилбэ хугарсан тул солив.Мөн 35 кВ-ын Насос-А АШ-н ГТ-ын А,С фазын изолятор дээр искра хаясан тул ГТ-ын тос, изоляторыг тус бүр солив.

110/35/10 кВ-н Орхон дэд станцын ДХТ-1-ийн КШ-ын муфьт гэмтсэнг шинээр муфть хийж, А,С фазын ГТ гэмтсэнг солив.

Бусад: 8-р сарын 16,17 ний өдрүүдэд Тус

салбарын хамт олон Эрчим хүчний баярыг Дархан уул аймгийн Дархан сумын Зулзагын гол амралтанд ахмад ажилчидын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Ýр÷им х¿÷ний салбарт îлîн жил ¿р б¿тээлтэй ажилласныг нü үнэлэн ÝХТА цîл тэмдгээр материалын ня-бî Б.Баяр, Шарын гîл дэд станцын ээлжийн мîнтёр П.Баатарням, эр÷им х¿÷ний яамны “Æуух би÷иг”–ээр, Шарын гîл дэд станцын ээлжийн техник÷ Æ.Бадар÷, Төвийн хэсгийн ээлжийн мîнтёр Б.Батхуяг нар øагнагдсаныг гардууллаа.

Тус салбарын хамт îлîн ЦДҮС ТӨХК-н г¿йцэтгэх захирлын 2013 оны А/01 тîîт туøаалаар зарласан өндөр б¿тээлийн бîлзîлт уралдаанд амжилттай îрîлцîж тэрг¿¿н байр эзлэн өргөмжлөл, 3 сая төгрөгөөр øагнагдсаныг Кîмпаний г¿йцэтгэх захирал Æ.Равдандîрж өөрийн биеэр ирж гардууллаа. Мөн тус салбарт ажиллах хугацаанд салбарын нийт ажил÷идтай уулзаж кîмпани бîлîн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бîдлîî сîлилцлîî.

Манай салбарын хамт олон өнгөрөгч 8-р сард ЦДАШ, тоноглолын төлөвлөгөөт үзлэг, үйлчилгээ, их ба урсгал засварын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж ирлээ.

Шугамын эргүүл үзлэгийн талаар:Салбарын харъяа шугамуудад

батлагдсан графикийн дагуу дараахь шугамуудад ээлжит үзлэгийг хийлээ. Үүнд:

8 дугаар сарын 08-ны өдөр Блок-1, 2, 3 дугаар шугаманд

8 дугаар сарын 08-ны өдөр ГОК-А,Б ГОК-Г,Д шугамуудад

8 дугаар сарын 18-ны өдөр Цэцэрлэгийн шугаманд

8 дугаар сарын 29-өөс 31-ны өдөр Хархорины шугамын №1-540 дүгээр тулгуур хүртэл

220кВ-ын ЭТ-201,202,203,204 дүгээр шугамууд, 110кВ-ын Хархорины шугамын №540-832 дугаар тулгуур хүртэл, 110кВ-ын Сансарын шугаманд хийгдэх байсан ээлжит үзлэгүүдийг түр хойшлуулаад байна.

Аваарийн тасралт болон цаг агаарын байдлаас шалтгаалан ээлжит бус үзлэгийг 08 дугаар сарын 27-ны өдөр 110кВ-ын Баянхонгорын ЦДАШ-ын №1-56 дугаар тулгуур хүртэл хийсэн байна.

Салбарын ИТА-уудын үзлэгийг дараахь шугамуудад хийв.

8 дугаар сарын 29-ны өдөр Эрдэнэт-Булганы шугаманд

8 дугаар сарын 29-өөс 31-ны өдөр Булган-Мөрөнгийн шугаманд

Гэмтэл устгалтын талаар:Салбарын хэмжээнд гэмтэл устгалтаар

дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:Хишиг-Өндөр дэд станцын 35кВ-ын

Бүрэгхангайн ШинС-ын шин талын “А” фазын тулгуур изоляторын дээд хормой хагарсан гэмтлийг 08 сарын 28-ны өдөр шинээр сольж хэвийн болгов

Эрдэнэт дэд станцын 35кВ-ын Дэнжийн шугамын “В” фазын тосон таслуурын шин талын оруулгын холболт дээр искра хаясан гэмтлийг илрүүлж, 13-ны өдөр оруулгын шинийг сольж чангалан хэвийн болголоо.

Булган дэд станцын 110кВ-ын ХХ-Б шугамын АПВ гараар таслах үед эргээд залгагдаж байсан гэмтлийг 30-ны өдөр РП релений буцах коэффицентийг ихэсгэж, механик хэсэгт тохиргоо хийж устгалаа.

Хишиг-Өндөр дэд станцын аваарийн болон урьдчилан сэргийлэх дохиолол ажилахгүй байсныг 30-ны өдөр автоматанд тохиргоо хийж хэвийн болголоо.

Эрдэнэт дэд станцын 40мВа-ын Т-2 6кВ-ын амперметр ажилахгүй байгааг 27-ны өдөр шинээр сольж хэвийн болгосон.

Ашиглалтын түвшин, найдвартай ажиллагаа дээшлүүлэх талаар:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын хүрээнд Эрдэнэт дэд станцын 200мВа-ын автотрансформатор АТ-2-ын РХА-ийг бүрэн солих ажлыг 08 дугаар сарын 03-аас 08 дугаар сарын 08-ний өдрүүдэд “Цагаан хорол” ХХК-ийн талбайн инженер Г.Энхбаяраар ахлуулсан

бригад Наряд №66-аар гүйцэтгэж хэвийн схемд оруулсан.

АТ-1 автотрансформаторын хуучин байсан ОХУ-ын РНТ-565 маркийн үндсэн, РТ-40 маркын бэлтгэл хамгаалалтуудыг шинээр үндсэн хамгаалалтанд SEL-487E, бэлтгэл хамгаалалтанд SEL-311 маркийн хамгаалалтаар бүрэн солих ажлыг 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ны өдрүүдэд “Цагаан хорол” ХХК-ийн инженер Г.Энхбаяраар удирдуулсан бригад гүйцэтгэж 14-ны өдрийн 19 цаг 29 минутанд хүчдэл өгч бүрэн схемээр ажиллуулсан байна.

220/110/35кВ-ын АТ-1,2 автотрансформаторуудын суурийн хэсгийн хуучин бүх хайргыг бүрэн авч шинээр солих ажлыг 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 09-ны өдрүүдэд “Цагаан хорол” ХХК-ийн инженер Г.Энхбаяраар удирдуулсан бригад гүйцэтгэсэн. Мөн хуучин АТ-1,2-ийн холболтын кабелиуд явсан труба зэвэнд идэгдэж ашиглагдах боломжгүй болсон байсныг шинээр ил төмрөөр суваг татан кабелиудыг оруулж монтажийг хийсэн байна.

8 дугаар сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Эрдэнэт дэд станцын ОПУ-аас контор хооронд шинээр явган хүний зам тавьж,шатыг өөрчлөн шинээр хийж, цэвэр усны хоолойн ухагдсан нүх, газар шороог тэгшилж, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

8 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт дэд станцын ОПУ-аас ЗРУ хүртэлх явган хүний замыг шинээр хийсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр :

Салбарын алба, хэсгүүд сарын давтан зааварчилгааг төлөвлөгөөний дагуу явуулж, нийт 80 хүн хамрагдсан байна. Өдөр тутмын зааварчилгааг давхардсан тоогоор нийт 922 хүнд өгч ажилласан байна.

Салбарын харъяа дэд станцууд, алба, хэсэгт дасгалууд төлөвлөгөөний дагуу явагдаж, АЭД, ГЭД, ОЭД –ийг тус бүр 3 удаа явуулж нийт 111 хүн хамрагдсан байна.

08-р сард нийт 45 нэрийн ажлыг нарядаар, 87 ажлыг шийдвэрээр гүйцэтгэж, ажлын байр бэлтгэн ажилд оруулж, ажил гүйцэтгэх бригадын 196 гишүүнд тухайлсан зааварчилгааг өгч ажилласан байна. Дэд станцуудын 2 хамгаалах хэрэгслэлийг туршин баталгаажуулж, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан 17 ажилтанд хор саармагжуулах бодисыг олгосон байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны үзлэгийг давхардсан тоогоор 73 удаа хийж, нийт 67 зөрчил, II шатны үзлэгийг 17 удаа явуулж нийт 31 нэрийн зөрчлийг илрүүлэн устгуулах арга хэмжээг авч ажиллалаа.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 12 удаа хийж, 10 хэсэг нэгжийг хамарч, 7 зөрчлийг илрүүлэн устгуулах арга хэмжээг авч ажиллалаа.

ХАБÝА ИНÆЕНЕР, ДОТООД ХЯНАЛТЫН АÆИЛТАН Ё.АРИУНАА

¹8 (96) 2013 îíû 8 ñàð6

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

ǯ¯í-ªÌíªÄ á¯ñèéí ñàëáàð

“Дамжуулах” сонины 8-р сарын сонинд Орон сууцтай боловМанай компаний үйлчлэх хүрээ улам

өргөжин тэлж Өмний цэнхэр говьд хүрч энэ оны 6-р сард Тавантолгой дэд станцыг хүлээн авсан билээ. Дэд станцын ээлжийн 10 ажиллагсад түр орон сууцанд бөөнөөр амьдарч байгаад энэ сард ТЗБАХ-ний ажлаар нэг бүр нь 20 сая төгрөгний өртөгтэй хоёр өрөө бүхий 4 ш угсармал байшин, 2ш таван ханат монгол гэр барьж орсноор тус дэд станцын ажиллагсадын нийгмийн асуудлын нэгээхэн хэсэг шийдвэрлэгдлээ.

Ажлын байрны сургалт явагдавХот дэд станцын ТДН-16000/110 маркийн

Т-1 трансформаторын бүрэн задаргаат засварыг 7-р сарын 23-наас 30 хооронд хийв. Засварын алба харьцангуй залуужиж шинэ ажилтан олноор орсонтой холбогдуулан засварын албаны дарга Б.Түвшинбаяр Хот дэд станцын Т-1 трансформаторын их засварын ажлыг ажлын байрны сургалт болгон бүх ажиллагсадаа хамруулсан төдийгүй шуурхай албаны ажиллагсадыг хамруулан сургалтанд зориулсан бичлэг хийлээ.

Тойрон аялал -2013ЦДҮС ТӨХК-н ЗӨБСалбарын даргын

2013 оны 8-р сарын –ний тоот тушаалаар Багануур дэд станцын диспетчер инженер Б.Ганбаатар, ахлах диспетчер инженер Ж.Мөнхцэцэг, засварын монтёр Ц.Батдэмбэрэл, Өндөрхаан дэд станцын диспетчер техникч О.Мандахбаяр, Сайншанд дэд станцын диспетчер техникч Р.Гэрэлт-ОД, Хар-Айраг дэд станцын диспетчер монтёр Б.Болдбилэг, Багануурын холбооны монтёр З.Эрхэмбаяр, компьютерын инженер Б.Батням, Мандалговь дэд станцын диспетчер техникч Х.Төмөр-Очир, материалын нягтлан бодогч Д.Сэлэнгэ, жолооч, Ц.Батмөнх, жолооч Ц.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй багийг эх орныхоо зүүн хэсгийн үзэсгэлэнт газруудаар аялах тойрон аялалд явууллаа.

Бид Хэнтийн аймгийн үзэсгэлэнт газрууд болох “Цэнхэрийн хөх нуур”, Балдан Врайбун хийд”, Онон голын хөвөөнд орших Биндэр сум, Баян-Адрага сумын “Монгол хатадын өргөө”-г сонирхов.

Цаашлаад бид нутгийнхны хэллэгээр “Бирвааз” хэмээх төмөр салан дээр 2

машины хамт гарч Онон голыг гатлан Дадал суманд ирлээ. Хэзээнээс алдартай Дадлын гурван нуур, Чингис хааны цагаан хөшөө, савх шиг шулуухан өндөр өндөр ургасан ойн мод, агаарыг бишрэхгүй байхыг аргагүй юм.

Норовлин сумын нутгаар дайран хангай нутгаас тал хээрийн бүс нутаг Дорнот аймгийг зорилоо. Алдарт Мэнэнгийн талаар давхин, манай залуусын зарим нь Мэнэнгийн застав дээр очиж,цэргийн хүний амьдрал ахуйтай танилцан, Буйр нуурыг зорив. Дорнот нутгийн бахархлын нэг болсон Буйр нуур намуухан долгилон цэлийн байна.

Монгол орноо харийн түрэмгийллээс хамгаалах зорилгоор байгуулсан уулан

дээр барьсан Майдар Бурханыг үзэж сонирхох зуур дамжилах шахам дүнгэнж хазах шумуулаас зугтаан Халх гол сум уруу хөдөллөө. Тэртээх 1939 оны Японы түрэмгийллийн эсрэг дайнд хэрхэн ялалт байгуулсан болон орос монгол цэргүүдийн талаарх түүхийг өгүүлсэн ”Ханан хөшөө”, “90 баатрын хөшөө”, “80 баатрын хөшөө”, Баянцагааны тулаанд гавъяа байгуулсан оросын алдарт Яковлевын танкийн отрядынханд зориулсан хөшөө, Ази тивд өндрөөрөө 3-р байранд орж байсан 65м өндөр Ялалтын хүрэл хөшөө, байлдаанд хэрэглэгдэж байсан буу зэвсэг, нуувч зэргийг үзэж сонирхлоо.

Ийнхүү газар нутгийнхаа төлөө амь хайргүй тулалдаж байсан буурал түүхийн нутгаас жаахан шаргын нутаг Сүхбаатар аймгийг зорилоо. Өргөн уудам тал нутгаар давхиж Тоорой банди хэмээх сайн эрийн орогнож адуу мал нууж байсан гэгдэх талын агуйг үзэж сонирхов. Сайн эрсийн тангараг өргөдөг байсан Шилийн богд ууланд очин хоноглон, үүрээр залуус маань Шилийн богд ууландаа гарч тангараг өргөцгөөн, Тоорой бандийн хөшөөг үзэн, “Алтан овоо”-г дээр ирлээ. 2013 онд “Алтан-Овоо”-г тахиж ирсний 100 жилийн ой болсон байна. 100 жилийн ойд зориулж, Сүхбаатар, Дарьгангачууд ихийг хийж бүтээсэн байна. Мэргэжил нэгт Баруун-Урт дэд станцыг үзэж сонирхлоо.

Сайн эрс, хурдан морьд, уран дархчуулаар гайхуулсан Сүхбаатар аймгаас Чингэс хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирлээ. Өндөрхаан хот үүсэн байгуулагдсан 90 жилийн ой 2013 онд тохиосон билээ.

Монгол орныхоо үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох боломж олгосон салбарын захиргаа, ҮЭХ-ны тэргүүлэгчдэд багийн хамт олны өмнөөс баярлаж буйгаа илэрхийлж манай салбарын ажил үйлс өргөжин дээшилж, мандан бадарч байхын ерөөл дэвшүүлье.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд Итали улсын Түрин хотын “Sea Marconi Technologies di Vander Tumiatti” компаний зохион байгуулах “PCB management” буюу “Полихлорт дифенилын менежмент” сэдэвт сургалтад 2013 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан дараах нэр бүхий хүмүүс хамрагдсан. Үүнд:

Д.Ганбаатаар “Дэлхийн Банкны Эрчим Хүчний Төслийн Нэмэлт

Санхүүжилтийн төслийн удирдагч” С.Төмөрхүү “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Б.Сандуйжав “Эрчим хүчний яамны СХОГ-ын ахлах мэргэжилтэн”

Г.Ган-Өлзий “УБЦТС ТӨХК-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга”

Сургалтаар цахилгааны салбарт ашиглагдаж байгаа цахилгаан тоноглол тэр дундаа трансформаторын хөргөлтийн болон тусгаарлагч шингэний талаар голчлон авч үзсэн. Удаан хугацаагаар ашигласан трансформаторын тосны бохирдлоос үүдэлтэй гэмтлүүд, түүний хор хохирол, тодорхой жишээн дээр үндэслэсэн гэмтлийн шалтгаанууд, тосыг аюулгүй шинжлэх арга, бохирдлыг цэвэршүүлэх аргууд, бохирдолтой тосыг цаашид авах арга хэмжээний менежментийн сургалтад хамрагдаж, “Sea Marconi Technologies di Vander Tumiatti” компанийн үйл ажиллагаа болон Полихлорт дифенил (PCB), ДибензолДиСульфат (DBDS) тосыг шинжлэх лаборатор болон цэвэршүүлж

байгаа процесстой танилцлаа.Сургалтын програмын үндсэн агуулга.

Үүнд: “Sea Marconi Technologies” компанийн

танилцуулга “Полихлорт дифенил (PCB) болон

Дибензол Ди Сульфатгүй (DBDS) болох хөтөлбөрын танилцуулга.

Полихлорт дифенилын (PCB) химийн шинж чанар, хор хөнөөл, хэрэглээ болон тусгаарлагч шингэн буюу трансформаторын тос

Полихлорт дифенилын (PCB) олон улсын стандартууд

Полихлорт дифенилыг (PCB) шинжлэх хэрэгсэл болон лабораторын сонголт

Полихлорт дифенилын (PCB)

менежмент Полихлорт дифенилыг (PCB) шинжлэх,

гарсан хариуг унших чавдар эзэмшүүлэх Зэврэх (исэлдэх) үзэгдэл Хүчний трансформаторын үйлчилгээ

болон тосыг цэвэршүүлэх арга“Sea Marconi Technologies” компанийн

танилцуулгаБайгуулагдсан: 1968 онд Италийн Түрин

хотноо Вандер Туматти үүсгэн байгуулавЗорилго: Байгаль орчин, компанийн

үндсэн хөрөнгийг хамгаалахЧиглэл: Шинэ техник технологи

нэвтрүүлэлт, судалгаа шинжилгээ, эрчим хүч болон байгаль орчинд чиглэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх.

Харилцагч: Европ, хойд америк болон

бусад тэвүүдэд байх эрчим хүчний салбарын

3000 гаран компаниудХүний нөөц: 100 гаран ажилтан,

инженер, докторууд Чанарын стандарт: ISO 9001, Глоб (Sea Marconi) Патентууд: Шинэ техник технологийн 40 патент

Техникийн үзүүлэлт: 2012 онд нийт 596 хүчний трансформатор буюу 5 177 тонн тосыг цэвэршүүлж, 12600 тосонд шинжилгээ хийсэн.

“Полихлорт дифенил (PCB) болон Дибензол Ди Сульфатгүй (DBDS) болох хөтөлбөрын танилцуулга.

Хүчний трансформаторт гэмтэл гарч хамгаалалтаар тасрана эсвэл дэлбэрэлт болж улмаар гал гардаг. Ингэснээр шууд зардал болох тус трансформаторын өөрийн үнэ болон үндсэн хөрөнгөтэй холбоотой зардлууд гарна. Эрчим хүч тасарснаас үүдэлтэй үйлдвэрийн процессын зогсолттой холбоотой шууд бус зардлууд мөн байгаль орчинг бохирдуулах хор хөнөөлүүд гардаг.

Трансформатор нь хөргөх, тусгаарлах зориулалттай шингэний шинж чанар өөрчлөгдсөнөөс гэмтэх гол шалтгаан болдог байна. Энэ шингэн техникийн үзүүлэлтээрээ хамгийн сайн хөргөх, тусгаарлах, урт хугацааны туршид дээрх шинж чанараа хадгалдаг байх шаардлагатай. Харамсалтай нь техникийн хувьд дээрх үзүүлэлтийг хангасан шингэнийг ашиглаж болох боловч энэ нь Полихлорт дифенил (PCB) агуулдаг нь нөгөө талаараа байгаль орчин болон хүний биед хортой бодис болохыг илрүүлсэн.

УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК –ИЙН УДИРДЛАГУУД “ПОЛИХЛОРТ ДИФЕНИЛЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 7

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Иймээс 1979 оны нэгдсэн үндэсний конвенцаас Полихлорт дифенил (PCB) болон ижил төрлийн бодисийг байгаль орчинд болон хүн төрлөхтөнд хортой бодисоор нэрлэн цаашид ашиглахыг хориглосон. Иймээс энэ төрлийн бодис агуулагүй эсвэл агууламж багатай бодисийг эрэлхийлж олон улсын стандартууд гарсан байдаг. Энэ ажлын хүрээнд Sea Marconi нь Полихлорт дифенилын (PCB) агууламжтай тосыг цэвэршүүлэх аргыг судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээр нээн, хэрэгжүүлж патентийг авсан байдаг байна. Тэрээр үүнийгээ хөгжүүлэн “Полихлорт дифенилын (PCB) агууламжтай хүчний трансформаторын тосыг газар дээр нь эсвэл лабораторт цэвэршүүлэх” нэртэй тусгай хөтөлбөр боловсруулсан байна. Үүнд:

П о л и х л о р т дифенилын (PCB) цэвэршүүлэх сургалт, шинжилгээ, өгөгдлийн менежмент чиглэлээр үйлчилгээ П о л и х л о р т дифенилээр (PCB)

бохирдсон тосыг цэвэршүүлэх Хүчний трансформаторт шинжилгээ

хийж гарч болох эрсдлийг урьдчилан тооцох

Газар дээрх үйчилгээнүүдийг тус тус хийдэг байна.

Трансформаторын тосныг шинэжилж, оношлох үйл явцыг хүний биеийн цусны системийн адилаар зүйрлэж болдог байна.

Трансформатораас авсан шинжилгээний хариунаас Полихлорт дифенил (PCB), Дибензол Ди Сульфатгүй (DBDS) болон

бусад химийн элементүүдын агууламжийг тогтоодог. Хэрэв дээрх Полихлорт дифенил (PCB) агууламж 50 mg/kg-аас их эсвэл Дибензол Ди Сульфатгүй (DBDS)-ийн агууламж 5mg/kg-аас их байвал зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан гэж үзэж цэвэршүүлэх процессийг явуулах шаардлагатай.

Цэвэршүүлэх процесс нь Полихлорт дифенил (PCB)-ийг байхгүй болгох эсвэл зөвшөөргдөх хэмжээнд оруулах хими процесс юм. Хэд хэдэн цэвэршүүлэх процесс байдаг ба аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй шийдлийг Sea Marconi санал болгодог байна. Энэ нь ажиллаж байгаа трансформаторын урсаж байгаа тосыг цэвэршүүлэн буцаан юүлэх процесс байдаг ба үүнийг хаалттай дихалогений үргэлжилсэн процесс (CDP Process) гэдэг. Энэ процесс нь молекулын их жинтэй глюкол ба радикал идэвхжүүлэгч бүхий хатуу бодисуудын найрлага бүхий органик хлорыг идэвхгүй давс болгон хувиргах химийн урвалыг ашигладаг. Химийн урвалын үр дүнд Полихлорт дифенил (PCB)-ийг Бепинол болон идэхгүй давс буюу аюулгүй органик биш давс болгон саармагжуулдаг. Өөрөөр хэлбэл Полихлорт дифенил (PCB)-ийн агууламжгүй байгаль болон хүнд хоргүй хаягдал болгоно гэсэн үг юм.

Мөн Sea Marconi нь Дибензол Ди Сульфат (DBDS)-ийг байхгүй болгох эсвэл зөвшөөргдөх хэмжээнд оруулах химийн процессыг санал болгодог. Дибензол Ди Сульфат (DBDS) гэдэг нь трансформаторын эд ангийг зэврээдэг химийн найрлагыг агуулдаг ба зэврэлт удаан хугацаанд идснээр трансформаторын гэмтэл үүсгэх гол шалтганы нэг болдог байна.

Зурган дээрээс металийн өнгө Дибензол Ди Сульфат (DBDS) бодисонд идэгдэж өнгө нь хувирсан байгааг харж байна. Энэ үед цэвэршүүлэх процессд Дибензол Ди Сульфат (DBDS)-ийг саармагжуулах химийн урвалыг бас хийдэг байна. Энэ бүгдийг хамтад нь Sea Marconi компани DMU процессыг санал болгодог байна.

Цэвэршүүлэх процессын явцад тосны

өнгө цайран өөрчлөгдөж байна.Дээрх процессыг програмчлагддаг

локиг контроллёроор хянаж удирддаг байна. Тосны эргэлдэх процесс ямар нэгэн онцгой үед буюу алдаа гарсан үед автоматаар зогсдог. 24 цагын процессын хяналт, удирдлага нь оператороос үл хамаарсан бие даасан байдаг бөгөөд GSM технологи дээр суурьлсан дохиолол өгөх болон температур, даралт, тосны урсгалын хурд, тосны түвшийн, утааны мэдрүүр зэрэг параметрүүдийг алсын зайнаас хянах боломжтой.

Дэлхийн банкны төслийн хүрээнд УБЦТС ТӨХК-д Полихлорт дифенил (PCB)-ийн агууламжийг хэмжих зөөврийн багажтай болсон. Тус багажийг ашиглах заавар энгийн ойлгомжтой байдаг байна.

УБЦТС ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн мэдлийн 5000 гаруй том жижиг хүчний трасформатор байдаг. Тиймээс бид дээрх трансформаторуудад хувиар гарган тосны сорьцийг авч, шинжлэн, гарсан хариуг урт хугацаанд ашиглах өгөгдлийн бааз бий болгон хадгалах хэрэгтэй. Гарсан хариу дээр дүн шинжилгээ хийж дараа дараагийн арга хэмжээнүүдийг авч байх зөвлөмжийг өгсөн. Ингэснээрээ трансформаторийн гэмтлээс үүдэлтэй шууд ба шууд бус зардлуудаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин хүн төрөлхтөнд хор хөнөөлгүй технологи ашиглах боломжтой болох юм. Байнга гэмтдэг эсвэл гол трансформаторуудад байнгын тосны сорьцийг авч лабораторт шинжүүлж байх шаардлатай байна.

ДүгнэлтДэлхийн банкны Эрчим хүчний төслийн

нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд Итали улсын Түрин хотын “Sea Marconi Technologies di Vander Tumiatti” компаний зохион байгуулах “PCB management” буюу “Полихлорт дифенилын менежмент” сэдэвт сургалтад 2013 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Д.Доржпүрэв “Эрчим хүчний дэд сайд”, Б.Сандуйжав “Эрчим хүчний яамны СХОГ-ын ахлах мэргэжилтэн”, Д.Ганбаатаар “Дэлхийн Банкны Эрчим Хүчний Төслийн Нэмэлт Санхүүжилтийн төслийн удирдагч”, С.Төмөрхүү “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал, Ж.Равдандорж “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Г.Ган-Өлзий “УБЦТС ТӨХК-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга” нар хөтөлбөрийн дагуу амжилттай оролцож 2013 оны 08 сарын 30-ны өдөр сертификат авсан.

УБЦТС ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн мэдлийн 5000 гаруй том жижиг хүчний трасформатор байдаг. Тиймээс бид дээрх трансформаторуудад хувиар гарган тосны сорьцийг авч, шинжлэн, гарсан хариуг урт хугацаанд ашиглах өгөгдлийн бааз бий болгон хадгалах хэрэгтэй. Гарсан хариу дээр дүн шинжилгээ хийж дараа дараагийн арга хэмжээнүүдийг авч байх зөвлөмжийг өгсөн. Ингэснээрээ трансформаторийн гэмтлээс үүдэлтэй шууд ба шууд бус зардлуудаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин хүн төрөлхтөнд хор хөнөөлгүй технологи ашиглах боломжтой болох юм.

Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжүүд

1. Дагаж мөрдөх техникийн стандартуудa. IEC60296 Ed.4–2012 Ашиглагдаж

байгаагүй хүчний трасформатор

болон таслуурын минерал бүтэцтэй тусгаарлагч тос

b. IEC62697-1 2012 Ашиглагдаж байгаагүй идэмхий хүхрийн агууламжтай тусгаарлагч шингэнийг турших аргууд

c. IEC60422 Ed.4-2013 Минерал бүтэцтэй цахилгаан тоноглолын тусгаарлагч тосонд ашиглалт үйлчилгээ үзүүлэх норм

d. CENELIC CLC/TR 50503-2010 Полихлорт дифенил (PCB)-ийн агууламжтай цахилгаан тоноглолын тусгаарлагч тосыг илрүүлэх, цэвэршүүлэх, хадгалах, устгах, менежмент хийх зөвлөмж

e. CIGRE-Brochure 378-2009 Трасформаторын тусгаарлагчид агуулагдах зэсийн сульфат зөвлөмж

f. CIGRE-Brochure n.413-2010 Тусгаарлагч тосонд агуулагдах

Полихлорт дифенил (PCB)-ийг саармагжуулах

2. Бохирдсон тосыг цэвэршүүлэх техник эдийн засгийн үндэслэлтэй арга технологийг ашиглах

3. ISO IEC 17025 стандартыг хангасан лаборатороор тосны дээжийг шинжүүлж байх

4. Шинжилгээний хариуг урт хугацаанд хадгалах боломжтой өгөгдлийн санг бий болгох.

Б.САНДУЙЖАВ/Эрчим хүчний яамны СХОГ-ын ахлах

мэргэжилтэн/

Г.ГАН-ӨЛЗИЙ/УБЦТС ТӨХК-ийн мэдээлэл

технологинй хэлтсийн дарга/

¹8 (96) 2013 îíû 8 ñàð8

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Уг нь нөхөн олговрын мөнгийг хэд хоногийн өмнө шилжүүлсэн ч одоог хүртэл нүүхгүй байна. Дээр нь чөлөөлсөн газар дээр айл ирээд буусан тохиолдол ч гарсан. Энд буучихвал нөхөн олговор өгнө гэсэн ойлголттой байдаг юм шиг байна билээ.

-Хүчээр нүүлгэж болдоггүй юм уу. 80 өрхийн эрх ашгаас нэг сая өрхийнх илүү шүү дээ? -Иргэд газраа чөлөөлөхийг хүлээгээд суугаад байхаар ажил урагшлахгүй учраас эхний ээлжинд хашаагаа барьж, суурийн нүхийг нь ухъя гэж шийдсэн. Иргэдийг нүүлгэлгүй барилгын ажлаа эхлэхэд эрсдэл гарч болзошгүй. Гэхдээ үүнээс өөр арга алга. Уг нь гүйцэтгэгч компани нь газраа чөлөөлж байж ажилдаа оръё гэж байгаа боловч хүлээх цаг байхгүй. Тиймээс үнэхээр хүчний байгууллагуудыг ашиглаад газар чөлөөлөхгүй бол болохгүй нь ээ. Нийтийн эрх ашгийн үүднээс газар чөлөөлөх ажлыг түргэвчилнэ. Нэгэнт барилгын ажлаа эхэлчихвэл иргэд нүүнэ гэж бодож байна. Мэдээж хэрэг иргэд нүүж байгаа учраас шинэ газар олохоос эхлээд асуудал байсан байх.

-Өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явж байгаа юм байан. Ер нь энэ өвөл цахилгаан дулаан тасалдахаас эхлээд эрчим хүчний салбарт ямар нэгэн асуудал гарахгүй гэж ойлгож болох уу? -Тэгэж ойлгож болно. Бид өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан. Манай улс өмнө нь ОХУ-аас 175 мВт-ын цахилгаан эрчим хүч импортолдог байсан. Харин өнөө жил 250 мВт болгон өсгөх талаар гэрээ хэлэлцээр хийж байна. ОХУ-аас эрчим хүч нэмж импортлох боломжтой. Мөн Оюутолгойгоос Тавантолгой хүртэл холбосон шугмыг энэ сард хүлээж авах гэж байна. Тавантолгой Дундговь аймаг, Чойр дэд станцтай холбогдсон учраасганц ОХУ-аас эрчим хүч импортолдог байсан бол БНХАУ-аас давхар авах болж байгаа юм. Үүний үр дүнд улс орноо эрчим хүчээр тасралтгүй хангах бололцоотой юм.

-Тавдугаар цахилгаан станцын ажил юу болж байна вэ. Энэ онд гэхэд л хэд хэдэн удаа байршлыг нь өөрчилчихлөө? -Тавдугаар цахилгаан станцын газрыг товлох гэж олон сарын хугацаа алдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хөлийн голын хөндийд 15 жилийн хугацаатай газар олгосон байгаа. Газрын асуудлыг шийдвэрлэсний дараа байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхэд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна гэсэн. Энэ судалгаа хийгээд явж байна. Гэхдээ бид судалгааны дүн хүлээгээд суулгүй энэ долоо хоногтоо багтаад гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар болсон. Нэгэнт

байгаль орчны ерөнхий үнэлгээгээр Хөлийн голын хөндийд цахилгаан станц барьж болохгүй гэсэн хариу гараагүй учраас ажлаа үргэлжлүүлэхэд асуудал гарахгүй.

-Хөлийн голын хөндийд шинэ цахилгаан станц барихаа болиод Багануурт барихаар болж байна гэсэн яриа гарч байсан? -Хөлийн голын хөндийгөөс гадна Багануурт цахилгаан станц барих техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийсэн байгаа. Тавдугаар цахилгаан станцаас гадна Багануурт ч цахилгаан станц барих ёстой. Мөн тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ бэлэн болсон. Энэ сарын 19-ний өдөр Шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдаж ТЭЗҮ-г батлаад тавдугаар цахилгаан станцыг гэрчилгээг гардуулна.

-Тавантолгойд цахилгаан станц барих ажил ямар шатанд явж байгаа вэ? -Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станц барих ажил урагштай байна. Одоогийн байдлаар байгаль орчны ерөнхий үнэлгээг хийж байгаа. Хуулийн зөвлөх компани болон санхүүгийн зөвлөх компаниудыг сонгосон. Оролцогч компаниудын саналыг ч авсан байгаа. Хамгийн сүүлд БНСУ-ын Сөүл хотод оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзсан.

-Том оврын цахилгаан станцууд ашиглалтад орох хүртэл гал алдахгүй байх нь чухал. Энэ хүрээнд хийж байгаа ажлуудын үр дүн ямар байна вэ? -Бид өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ДЦС-4-ыг 100 мВт-аар өргөтгөсөн. Энэ нь цахилгаанаас гадна дулааныг ч нэмэгдүүлж байгаа. Энэ төслийн ажил ирэх жилийн тавдугаар сард дуусах ёстой. Мөн ДЦС-3-ыг ч өргөтгөж байна. Энэ ажил ч мөн эрчимтэй урагшилж байна. Эхний ээлжинд арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар болсон.

-Сүүлийн үед усан цахилгаан станц барих эсэх талаар маргаан өрнөх боллоо. Зарим хүн усан цахилгаан станц манай улсад хэрэггүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж байна. Эрчим хүчний сайдын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ? -Усан цахилгаан станц манай оронд зайлшгүй шаардлагатай. Би өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Австри улсад айлчилсан. Вена хотын дундуур урсдаг Дунай мөрөнд зургаан усан цахилгаан станц барьсан байсан. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон цахилгаан эрчим хүчнийхээ 90 орчим хувийг усан цахилгаан станцаар хангадаг юм.

Хэрвээ усан цахилгаан станц байгаль экологид хор нөлөөтэй байсан бол ингэж олноор нь барихгүй байсан шүү дээ. Усан цахилгаан станц байгаль экологид эерэгээр нөлөөлдөг гэдгийг хэлмээр байна. Миний

хувьд урсан өнгөрч буй усны энергийг авч үлдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Цахилгаан, эрчим хүчний үнийг 2014 оноос чөлөөлнө гэж байгаа. Үнэ чөлөөлөх бэлтгэл ажлыг нь хэр хангаж байна вэ? -Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар УИХ-ын 2011 оны 72 дугаар тогтоол байдаг. Бэлтгэл ажлын хүрээнд энэ онд эрчим хүчний салбарын хэмнэлт үр ашгийн жил болгон зарласан шүү дээ. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө хэмнэлт хийе, үр ашгаа дээшлүүлье гэсэн зорилго тавьсан. Мөн эрчим хүчний үнийг нэмэхгүй байх талаар анхаарч ажилласан. Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жилтэй холбогдуулан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж байна.

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн эрчим хүчний үнийн зохицуулалт хийж тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг иргэд янз бүрээр хүлээн авч байх шиг байна. Энэ сард 150 кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж байгаа иргэд нэг кВт тутамд одоогийн үнээс 20 төгрөг нэмж төлнө. Манай өрхүүдийн 68 орчим хувь нь сард 150 кВт-аас бага цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Энэ өрхүүд мөнгө нэмж төлөх шаардлагагүй.

-Иргэдийг эрчим хүчээ хэмнэдэг болгоход чиглэж байна шүү дээ? -Тийм. Мөн энэ жил цахилгаан дулааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа нэг зүйл нь өвлийн ачааллыг хүндрэлгүй давахын тулд хоёр хөршөөсөө цахилгаан эрчим хүч импортолж байгаатай холбоотой юм. Импортоор авч байгаа эрчим хүчний үнэ өндөр байгаа. Тиймээс ийм зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байсан.

Тухайлбал БНХАУ-аас авч байгаа эрчим хүчний үнэ нэг кВт нь 200 төгрөгт хүрч байна шүү дээ. Тиймээс импортын эрчим хүч үнийн баланст нөлөөлсөн гэж ойлгож болно. Үүнээс гадна эрчим хүчний үнийн зохицуулалт нь хэмнэлтийн үнийн тариф болохоос биш үнэ нэмээд байгаа зүйл биш.

Мөн дулааны үнийг нэмэлгүй суурь хураамжтай болгосон. 30-50 метр квадрат байранд амьдардаг өрхүүд сард 3000 төгрөгийн хураамж төлнө. 50-100 метр квадрат орон сууцтай бол 5000 төгрөг, үүнээс дээш бол 10 мянган төгрөг төлөхөөр зохицуулсан. Яагаад дулаан хэрэглэдэггүй зуны улиралд хүртэл суурь хураамж авч байна вэ гэвэл зуны улиралд дулаан түгээдэг компаниуд орлогогүй болчихдог учраас суурь хураамжаараа цалингаа нөхөж байгаа юм.

-манай улсад ахуйн хэрэглээний цахилгааны үнэ үйлдвэрийн хэрэглээний үнээс бараг хоёр дахин хямд байдаг. Гэтэл дэлхийн ихэнх оронд үйлдвэрлэлээ дэмжих үүднээс

энд хэрэглэж байгаа цахилгааны үнэ нь хямд, ахуйн хэрэглээний цахилгааны үнэ өндөр байдаг юм билээ. Үнийн энэ жишиг нь иргэдээс хэмнэлт хийхийг шаарддаг байх? -Манай улсын цахилгааны тариф дэлхийн улс орнуудтай жишихэд нэг дахин бага үнэтэй байдаг. Нэг киловатт тутамд 20 төгрөг нэмэгдсэн ч гэсэн дэлхийн жишиг үнээс бага байгаа. Ер нь иргэд хэмнээд байвал энэ нэмэгдэл нэг их төвөг болохгүй. Харин эрчим хүч хэмнэдэггүй айл өрхүүдийн цахилгааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-манай улс цаашид гадны энэ жишиг рүү шилжих үү? -Улс орны эдийн засаг жилээс жилд өсч байна. Айл өрхүүдийн амьжиргааны түвшин ч үүнийг дагаад нэмэгдэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар дэлхийн жишгийн үнийг даах боломж дундаж амьдралтай өрхүүдэд бага байна. Иймээс эрчим хүчний үнийг 2014 оноос чөлөөлнө гэж байгаа ч бидний хувьд үүнд яарахгүй байгаа. Хамгийн гол нь хэмнэлт л чухал.

-Эрчим хүчийг дотооддоо хэмнэх ёстой гэж байгаа. Эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд дотооддоо хэмнэлт хийхийн тулд өмнө нь байсан эрчим хүчний аудитын газар гэх мэт байгууллагыг сэргээх хэрэгтэй гэдэг. Хэрхэн хэмнэлт хийхийг энэ байгууллагын мэргэжлийн экспертүүд тодорхойлох юм биш үү?

-Энэ ажлыг яамны Хяналт шинжилгээ үнэлгээний газар хийх боломжтой. Хэмнэлт үр ашгийн жилтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас бүх аж ахуйн нэгжүүдэд аудит хийсэн.

-Энэ жил нүүрсээ хэрхэн нөөцөлж байна вэ?

-Манай яам Монголбанктай хамтраад нүүрс нөөцлөхөд зориулж 25 компанид 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг олгосон. Өмнө нь манай компаниуд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч, зээлээ хугацаанд нь төлөх гэж бөөн юм болдог байсан. Бид эрчим хүчний үнийг тогтворжуулах, эрчим хүчний компаниудын хоорондын авлагыг барагдуулахын тулд энэ ажлыг хийсэн юм.

-Эрчим хүч үйлдвэрлэгч төрийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-д хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс байхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна?

-Энэ компаниудын ТУЗ-д Төрийн өмчийн хороо, Сангийн яам, олон нийтийн төлөөлөл ордог. Мөн ТӨХК-иудын ТУЗ-ийг ТӨХ-ноос томилно шүү дээ.

-Энэ зун цахилгаан их тасарч байгаад иргэд бухимдалтай байх шиг байна?

-Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Мөн урсгал засварын ажил ч үргэлжилж байгаа. Үүнээс болж цахилгаан тасрах тохиолдол их гарах боллоо. Үүнд иргэдээс уучлал хүсч байна. Түүнчлэн барилгын ажил эрхэлж буй компаниуд эрчим хүчний кабель шугамуудыг санаандгүй таслах, гэмтээх тохиолдол их байгаагаас болж цахилгаан тасарч байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд газар шорооны ажил хийхдээ болгоомжтой хандахыг анхааруулсан. Иймд цахилгаан тасарч байгаа нь эрчим хүчний хүрэлцээтэй бус засварын ажилтай холбоотой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Санжаас¿рэн

М.Сономпил:

Эрчим хүчний үнийг чөлөөлөх гэж яарахгүй

Түрүүч нь 1 нүүрт

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 9

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Эрчим хүчний салбарын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 9 сарын 4-өөс 8-ыг дуустал, ДЦС-4 ТӨХК-ийн дэргэдэх ногоон талбайд болж өнгөрлөө. Тэмцээнд 13 багийн 300 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараа сорьсон бөгөөд Хүрэл медалийн төлөө Гок ДЦС, ДЦС-3 хоёр тоглож пиналтаар

Гок ДЦС хожсон ба харин Алтан медалийн төлөө Багануур, ДДЦС хоёр тоглож Багануур уурхай өрсөлдөгчөө 1:0 буулгаж авсан байна. Ингээд I байранд "Багануур уурхай", II байранд "Дарханы ДЦС", III байранд "Гок ДЦС" нар тус тус шалгарсан байна.

Эрчим хүчний салбарын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тЭмцЭЭн амжилттай өндөрлөлөө

¹8 (96) 2013 îíû 8 ñàð10

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэрхэн хэмнэх талаар жаал судалж үзлээ. Гэтэл их энгийн аргууд байдагийг олж мэдээд уншигч та бүхэнтэй хуваалцмаар санагдав.

Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд бид яах ёстой вэ?

Үүний тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвшихзэрэгалхмуудыгхийхэд л хангалттай. Цахилгаан хэрэгслийн зөв ашиглалт гэж яг юуг хэлээд байгаа талаар жишээтэй тайлбарлая.

Ашиглахгүй байгаа ч разеткадзалгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. Залгуурт залгаатай байдаг гар утасны цэнэглэгч, удирдлагаар нь унтраагаад улаан гэрэлтэй үлдээдэг зурагт айл бүрт байгаа, энэ бол энгийн жишээ. Унтраасан ч гэсэн залгуур нь цахилгааны тэжээлдхолбогдсон болохоор цахилгаан хэрэглэсээр байдаг гэнэ.Харин энэхүү ямар ч ашиггүй үрэлгэн байдлыг зогсооволөрхийн хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах боломж бидэнд байна.

Мөн цахилгаанхэрэглээгээ хянаж,өрхийн зардлаа хэмнэхэнгийн аргуудбайдагийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

Цахилгаан чийдэн - Тогбага

хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэйчийдэннь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээсашиглалтын хугацаа нь 8 дахин уртдээр ньтогийг 60 хувиарбага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй. Цонх - Шилийг цэвэрхэн тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.

Хоолны сав- Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуунь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг 70%хүртэлхувиар хэмнэнэ.

Тоос сорогч- Тоос сорогчийнчадалих байх нь чухал биштул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыгсонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвалтоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тогхэмнэнэ.Богино долгионы зуух–Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладагбөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдагбайна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмдхагасцаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийхнь бас л хэмнэлт. Хөргөгч - Ам бүлийн хэрэгцээндээтаарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулаххэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмдхүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалганьсайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг

өөрчлөх! Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтайойр байлгахнь эрчим хүч их зарцуулахад хүргэдэгбайна. Жишээньхөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаггэнэ.

Индүү- Хувцаснуудаанэг дор,халуунытохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулжиндүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

мэдээлэл холбооны хэрэгслүүд- Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасандаруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах ньтогондхэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш“standby”буюу улаан гэрэлтэй байлгах ньгурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдагбайна.

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ

тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаатодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур нэг кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг /НӨАТ-тай/-өөр, өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40 мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг кВт.цаг цахилгааныг өдөр

шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол тооцдог.

Илүү ойлгомжтой болгохын тулд тарифт электрон тоолууртай, 4 ам бүлтэй дундаж хэрэглээтэй өрхийн тооцоог жишээ болгон бодъё. Сарын дундаж цахилгааны хэрэглээ нь 200 кВт.цаг байх бөгөөд нийт хэрэглээний 70хувь буюу 140 кВт.цаг цахилгааныг өдрийн цагаар, үлдсэн 30 хувь буюу 60 кВт.цагийг шөнө хэрэглэсэн гэж үзвэл тухайн сарын өдрийн хэрэглээний зардал 12396, шөнийн хэрэглээ нь 2640, нийт 15036 төгрөг болж байна. Хэрэв дээрх 200 кВт.цаг хэрэглээг хар тоолуураар тооцвол 18480 төгрөг болох юм. Үр дүн нь 3444 төгрөг буюу 18,6 хувийн хэмнэлт. Үүнийгээ жилээр бодвол 41328 төгрөг болно. Энэ өрх цахилгаан хэрэгслүүдээ зөв ашигладаг бол ахиад ч хэмнэлт хийх боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тог их иддэгиндүү, тоос сорогч, угаалгын машин зэргээоройн 21 цагаас хойш ашиглах юм бол өдөр шөнийн тарифт тоолуурын ашгийг дахин гаргана.

Тарифт электрон тоолуурыг 8 жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа 3 жил, баталгаажуулалт нь 4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр 3 удаа баталгаажуулах хугацаанд электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулах нь хэмнэлт биш гэж үү.

Энгийн мэт боловч энэ зөвлөгөөг туршаад үзээрэй. Цахилгааны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

ШУТИС-ийн ЭХИС-ийн төгсөх курсын

оюутан А.АНАНД

Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр явах бололцоог судалж байна. Үүнийг боломжтой гэж бодож байна. Тийм учраас салбарын сайдын хувьд энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй байр суурьтай байгаа” хэмээн мэдээлж байсан ч энэ байр суурь өөрчлөгджээ. ЭХЗХ-ны дарга С.Отгонбаярын сэтгүүлчдэд тайлбарласнаар цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр “ухаалаг хэрэглээх дэмжих” зорилготой аж. “Ухаалаг хэрэглээг дэмжих” шинэ зохицуулалтаар Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг айл өрхүүд 150квт цагаас бага эрчим хүч хэрэглэсэн бол 79 төгрөг /одоо мөрдөгдөж байгаа тарифаар 74 төгрөг, 151квт цагаас дээш болвол 96 төгрөгөөр /одоо мөрдөж байгаа тарифаар 79 төгрөг тооцуулан төлбөрөө төлөх ажээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны тариф орон сууцны өохийн тарифаас тус бүр гурван төгрөгөөр хямд байсан ч ЭХЗХ-ны тайлбарласнаар ижил болж байгаа бололтой. Гэхдээ эдгээр үнэд НӨАТ ороогүй гэдгийг онцолъё.

Аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгааны үнийг хорин хувиар нэмжээ. Одоо мөрдөж байгаа тарифаар аж ахуйн нэгжүүд өдрийн хэрэглээндээ нэг квт цагт 88 төгрөг, оройн ид ачааллын үе буюу 17.00-22.00 цагийн хооронд 155.20 мөнгө, харин шөнөдөө 46 төгрөг төлж байгаа юм. Уул уурхайн компаниудад цахилгааны тусдаа тариф үйлчилдэг бөгөөд энэ тарифийг 30 хувиар нэмсэн байна. Уул уурхайн компаниуд өдрийн цагаар нэг квт цагт 100 төгрөг, оройн ачааллын үед 179.40 мөнгө, шөнөдөө аж ахуйн нэгжүүдтэй адил тарифаар төлдөг байна. Эдгээр үнэд мөн адил НӨАТ ороогүй үнэ юм. Харин дулааны үнийн хувьд айл өрхүүдийн дулааны үнэд суурь үнэ гэсэн шинэ зүйлийг бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, амьдран сууж буй орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч хэрэглэсэн дулааны үнэн дээрээ нэмж суурь үнэ төлөхөөр болж байна. 25-40 м.кв орон сууцанд амьдрагч өрх 3000, 41-ээс 80 м.кв орон сууцанд амьдардаг бол 5000, 81-ээс дээш м.кв орон сууцтай бол 10.000 төгрөг нэмж төлөхөөр болж байна. Цахим хуудсан дахь мэдээллийн доор үлдээсэн иргэдийн сэтгэгдлийг харвал суурь үнийг ямар шаардлага байгааг ойлгохгүй хүмүүс дийлэнх байгаа бөгөөд ингэж толгой эргүүлж байхаар дулааныхаа үнийг нэмэх хэрэгтэй байсан юм гэсэн сэтгэгдэл давамгайлж байна. Цахилгаан, дулааны үнийн энэхүү нэмэгдэл нь иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулах хэмжээний биш хэмээн

мэдэгдэж байгаа. ЭХЗХ-ны мэдээллээр цахилгааны хэрэглээний дийлэнх хувийг айл өрх эзэлдэг. 2012 оны байдлаар 435,307 айл өрх цахилгаан хэрэглэгч байсан бол 32,218 аж ахуйн нэгж цахилгаан хэрэглэгч байжээ. Цахилгаан, дулааны үнэ нь бүх л үйлчилгээ, хэрэглээний суурь үнэ бодлогын хувьд аливаа өөрчлөлт нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Эрчим хүчний салбар нь үнийн либеральчлал хийгдээгүй өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл, бодит өртгөөс хямдаар хэрэглэсээр ирсэн гэсэн үг. Цахилгааны үнийг чөлөөлөх шаардлагатай гэдгийг зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш ярьж ирсэн ч энэ нь ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх учраас энэ шийдвэрийг гаргах улс төрийн зориг эрх баригчдад байхгүй байсаар ирсэн. Зарим сонгуулийн жил эрчим хүчний үнийг нэмэхийг хориглож байсан удаатай. Тухайлбал, 2004 онд УИХ-ын сонгуулийн жил байсан бөгөөд энэ жил цахилгааны үнэ нэмэхийг Засгийн газраас албан ёсоор хориглож байжээ. Эдийн засагчдын тооцоолсноор цахилгааны борлуулалт зардлынхаа 60 хувийг нөхөж байгаа юм. Үлдсэн 40 хувийг улсын төсвийн татаасаар нөхөж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлд 2008 оны наймдугаар сард цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Монголын хэрэглэгчдийн хэрэглэж байгаа цахилгааны үнийг бусад улс орнуудтай харьцуулахад хямдад тооцогддог. Зах зээлийн зарчмаа дагавал

эрчим х ү ч н и й ү н и й г чөлөөлөх нь г а р ц а а г ү й . Ингэсэн нөхцөлд Эрчим хүчний сайдын дэвшүүлэн тавьсан эрчим хүчний хэмнэлт бодитойгоор хэрэгжинэ. Хэрэглэгч зөвхөн хэрэгтэй цахилгаан дулаанаа хэрэглээд, хэрэглэсний хэрээр мөнгөө төлнө гэсэн зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Гадаа гурван есийн хүйтэн тачигнаж байхад бид гэртээ зуны аагим халуунд байгаа мэт богино өмд, дан цамцтай өвөлждөг дөө. Үнэндээ дулааны үнэд төлж байгаа мөнгөндөө та төдийлөн санаа зовохгүй байгаа учраас тэр. Гаднынхан гэртээ ноосон цамцтай байдаг гээд ярихыг та сонсч байсан биз. Тэд биднээс илүү бээрэгтээ биш хэрэглэсэн дулаанаа тоолуурын заалтаар төлж байгаа учраас тэр. Цахилгаан, усны тоолуур тавих үед монголчууд эсэргүүцэж л байсан. Хэрэглэсэн бол төлөх ёстой учраас ус, цахилгаанаа хэмнээд эхэлсэн биз дээ.

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин

№021

Би цахилгааны зардлаа бага ч болов

хэмнэхийг хүсч байна. Харин та...?

ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНЭ VS УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ

¹8 (96) 2013 îíû 8 ñàð 11

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын 2013 оны эхний 8 сарын дүн

2013 оны эхний 8 сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 0.68 нэгжээр буурч 14.12% болсон байна.

Төвийн бүсийн 6 томоохон компанийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107.6 сая кВтц буюу 4.1%-иар илүү ЦЭХ-ийг хэрэглэгчдэд түгээсэн байна. “УБЦТС” ТӨХК-ийн худалдан авсан цахилгааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 126.1 сая кВтц-аар буюу 9.5%-ийн өсөлттэй байна. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний дамжуулалтын алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.14 нэгжээр нэмэгдүүлжээ.

Цахилгаан түгээлтийн алдагдлыг өнгөрсөн оны мөн үеэс “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2.2 нэгжээр, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.04 нэгжээр, “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК 0.64 нэгжээр бууруулсан, харин “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.9 нэгжээр, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК 0.39 нэгжээр, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК 2.81 нэгжээр нэмэгдүүлсэн байна.

Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээг 1980-аад оноос хуучнаар Түлш Эрчим хүчний Яамны харьяа Эрчим Хүчний Хүрээлэнд төвлөрүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв нь “Монголын Салхины Эрчим Хүчний Нөөцийн Газрын Зураг”-ыг Америкийн Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Лабораторитэй хамтран 2011 онд гаргасан бөгөөд Монголын салхины эрчим хүчний нөөцийг 2,550 тераВaтт хэмээн тогтоосон. Монголын салхины эрчим хүч нь дангаараа Хятадын өнөөгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээнд байгаа юм.

Монгол Улсын Их Хурлаар 2007 онд Сэргээгдэх Эрчим хүчний Хуулийг баталж, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг 2010 онд өөрчилж боловсронгуй болгосон. Уг хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүчний салбарын дунд болоод урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 20-н хувийг нар, салхи, усны эрчим хүчээр хангах зорилт тавьжээ.

Монголын салхины эрчим хүчний салбарын хөгжил

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэллээ. Цаг агаарын онц аюултай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа төдийгүй манай улсад олон тохиох боллоо. Энэхүү цаг уурын өөрчлөлт дэлхийн улс орны өнцөг булан бүрт ажиглагдаж, эрдэмтдийн таамаглаж байснаас илүү хурдацтай түрэн орж ирж, хүн төрөлхтөний өмнө тулгарсан хамгийн бодит аюул болсныг улс орнууд тэмдэглэхийн зэрэгцээ хамтын хүчээр тэмцэхийг уриалсаар байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо хуралдсан Дэлхийн ирээдүйн эрчим хүчний чуулга уулзалтаар ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ хадгалж үлдээхийн тулд одооноос юу хийх ёстой, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн багасгах талд ямар арга хэмжээ авч ажиллах тухайд ярилцаж, нийтээрээ хамтран тэмцэх уриалга гаргасан байгаа. Мөн тус уулзалтаас байгаль орчны доройтол болон хоол хүнсний дутагдал үүссэнээс санхүүгийн хямрал нүүрлэсэн. Энэхүү хямралыг даван туулахад сэргээгдэх эрчим хүч чухал үүрэгтэй гэж тэмдэглэсэн нь бий.

Олон улсын эрдэмтэн судлаачдын хувьд карбоны татвар буюу нүүрсхүчлийн хийн ялгаралтад ногдуулах татвар хүчин төгөлдөр болсноор сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй орнууд стратегийн давуу талтай болно. Нөгөө талаар ногоон эдийн засгийн эрин үе нь хөгжиж байгаа орнуудын хувьд сэргэн мандах том боломж гэж үзэж байгаа юм. Тиймээс улс орнууд ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, байгалиас тасралтгүй сэргээгддэг энергийг хэлэх ба Олон улсын эрчим хүчний агентлаг" Сэргээгдэх эрчим

хүч нь байгалийн процессоор үүсэх ба тасралтгүй нөхөгдөнө. Эдгээр нь нарнаас шууд эсвэл дэлхийн гүнээс үүсэж болно. Энэ тодорхойлолтод нар, салхи, далай, ус, биомасс, газрын гүний дулаан, биотүлш, сэргээгдэх эх үүсвэрээс үүдэлтэй устөрөгч зэргээс гарган авсан цахилгаан, болон дулааныг хамааруулан ойлгоно" хэмээн тодорхойлжээ. 2008 оны мэдээллээр дэлхийн нийт эрчим хүчний 19 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан бөгөөд үүний 13 хувийг уламжлалт түлш болох модноос, 3.2 хувийг уснаас, үлдэх 2.7 хувийг шинэ эх үүсвэрүүд болох нар, салхи, био, газрын гүнийн дулааны эрчим хүч зэргийг ашиглан гарган авчээ.

2009 оны байдлаар дэлхий хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 158 ГВт (GW)-д хүрч, салхины эрчим хүчний ашиглалт жилд дундажаар 30 хувиар нэмэгдэж байгааг судлаачид онцолсон. Салхины эрчим хүчийг Европ, Азийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашигладаг байна. Харин дэлхийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл мөн оны байдлаар 21 ГВт-аас давж гарч. Ийм эх үүсвэрийг Герман, Испанид түгээмэл ашигладаг бөгөөд хамгийн том нарны дулааны станц АНУ-ын Калифорнийн Можави цөлд бий. Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт. Тэгвэл дэлхийн хамгийн том газрын гүний дулааны станц 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм. Бразил улсын хувьд чихрийн нишингээс гарган авсан этанолийг хамгийн ихээр хэрэглэж байгаа оронд тооцогддог. Тус орны автобензины 18 хувийг этанол түлш хангадаг бйана. АНУ-д уг түлшийг мөн өргөнөөр хэрэглэдэг аж.

Их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдээс гадна алслагдсан жижиг суурингуудыг эрчим хүчээр хангахад бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглах нь маш тохиромжтой юм. Дэлхий

дахинд гурван сая айл өрх гэрийн нарны цахилгаан үүсгүүр ашигладаг тооцоо бий. Үүнээс гадны 30 сая айл өрх ахуйн зориулалтаар (гэрэлтүүлэг, хоол хийх) биохий, 160 сая айл өрх биомасс түлдэг зуухыг ашиглаж байна. Мөн жижиг хот болон суурингуудын цахилгааны хэрэглээнд зориулан бага оврын усан цахилгаан станцыг олноор байгуулсаар байгаа.

Цаг уурын өөрчлөлт, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна.

Сэргээгдэх эрчим хүч монголдМанай улсын хувьд ногоон эрчим

хүчийг хөгжүүлж, ашиглах талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй анхаарч эхэлсэн. Төрөөс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, 100 000 нарны гэр хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байгаа. Одоогоор ногоон эрчим хүчийг ашиглан гаргаж авсан цахилгааны хэмжээ 37,4 МВт буюу нийт эрчим хүчний суурилсан чадлын 4,52 хувийг эзэлж байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт. Гэхдээ Монгол орны цаг уурын өөрчлөлт, дулаарал, ган гачиг, зуд турхан гэсэн байгалийн өөрчлөлтүүд нүдэнд илхэн харагдаж, мэдрэгдэж байгаа учраас байгаль орчинд ээлтэй арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна. Ялангуяа дулаарлын явц манай улсад харьцангуй хурдацтай явж байгаа гэсэн судлаачдын тооцоо цөлжилтийг сааруулсан, дулаарлыг багасгахад чиглэсэн бодитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн төрөөс ногоон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллага, компанийг бодлогоор дэмжиж, урамшуулдаг механизмыг бүрдүүлэх нь чухал юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт нийт 81 сумыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дизель хослуулсан цахилгаан станц байгуулах, үүнээс 40 суманд нар диель, долоон суманд ус-диель, 25 суманд салхи-нар-дизель хосолсон цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.Ойрын таван жилд Завхан, Говь-Алтай, Говийн аймгийн нутаг дэвсгэр дээр салхин станц барих, тэдгээрийг төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын дулааны цахилгаан станцтай холбох боломжийг судлах, Төвийн бүсэд салхин станцын парк барьж, төвийн эрчим хүчний системд холбох ажээ.

Дунд шатны хугацаа буюу 15 жилд Баянхонгор аймагт салхин станц болон Төвийн бүсэд усан цэнэгт цахилгаан станц барих судалгаа хийж, нэгдсэн системд холбох асуудлыг шийдвэрлэх юм байна. Говийн аймгуудад нарны эрчим хүчийг ашиглан том хүчин чадлын станц барих боломжийг судалж, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдох боломжгүй алслагдсан сумдыг дизель-ус дизель-нар гэх мэт эрчим хүчний хосолсон эх үүсвэрээр хангах бодлогыг баримтлах аж.

Одоогоор малчин өрхийг цахилгаанжуулах төслийн хүрээнд 100 гаруй мянган малчин өрх гэртээ телевиз үзэж сууна. Олон жил сайн муугаар яригдсан Тайшир, Дөргөний усан цахилгаан станц ажиллаж эхэлснээр дээрх аймгуудын иргэд байнгын гэрэл цахилгаантай залгалаа. Салхины эрчим хүчээр алслагдсан сумд хангагдаж эхэллээ. Ийнхүү манай улс нар, салхины баялаг нөөцөө ашиглан ногоон эрчим хүчийг хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй бодлого явуулснаар даян дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх, цөлжилтийг сааруулах уриалгыг дэмжин ажиллах үйлсэд том хувь нэмэр оруулах нь ойлгомжтой

дэлхий ногоон Эрчим хүч рүү

¹8 (96) 2013 îíû 8 ñàð12

Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм. Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.

Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг. ”Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй ээ” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл

үнэмшил суудаг гэсэн үг.Айдас бол бодит биш. Айдас бол худал

мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.

Aйдсаа давах 5 арга зам1. Амжилтын тарни урь.Амжилтын тарнийг урьснаар зорьж буй

зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.

Æиøээ нü: Нîм би÷их х¿сэлтэй бîл “Би нîм би÷иж ÷адна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ г¿йх х¿сэлтэй бîл “Би г¿йж ÷адна!” гэж хэл.

Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.

Æиøээ нü: “Би айдсаа биø з¿рх сэтгэлээ сîнсîж байна! Мөрөөдлөө биел¿¿лэхэд надад юу ÷ саад бîлîхг¿й! Миний зîрилгî айдсаас ил¿¿ х¿÷тэй! Айдас бîл дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.

2. Хандлагаа өөрчил.“Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо

ХийХээсээ айдаг зүйлүүдээс өдөр бүр нэгийг Хий.

“хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.

Æиøээлбэл:“Хэрэв би ажлаасаа

гарвал ажил îлдîхг¿й байвал яана аа” гэхийн îрîнд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд îрвîл яах вэ?”

“Хэрэв би ¿¿нийг хийвэл х¿м¿¿с юу гэж бîдîх бîл” гэхийн îрîнд “хэрэв би ¿¿нийг хийгээд амжилтанд х¿рвэл ямар

байх вэ?”“Хэрэв би т¿¿н р¿¿ утасдвал утсаа

авахг¿й байвал яана аа”, эсвэл “эрг¿¿лж надруу залгахг¿й байвал яана аа” гэж айхын îрîнд “хэрэв би т¿¿н р¿¿ залгаад сайхан дîтнî яриа өрн¿¿лбэл ямар байх вэ?” гэх мэтээр сîниу÷ зангаа хөгж¿¿лж, т¿¿нийгээ урüтал бîлгîх хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар д¿¿рэн бîдлîîр өөр÷илнө.

3. Өөртөө итгэ.Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул

дорой, нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тань тодорхойлогдоно.

4. Үйл хий.Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн.

Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.

Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан ¿йлдлээс хамаардаг.

Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

5. Алдаа гаргана гэдгээ мэд.“Амжилт гэж ялагдлаас ялагдлын

хîîрîнд урам зîриг, х¿сэл тэм¿¿ллээ алдалг¿й б¿д÷ин явахыг хэлнэ.”–Winston Churchill

Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унаж бэртэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.

Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!

Санаж яв: Амжилтыг амжилтаас биø алдаанаас эхл¿¿лнэ.

Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.

АМÆИЛТЫН ТАРНИБи амжилтанд х¿рэхийн тулд төрсөн

у÷раас юунаас ÷ айхг¿й!

Óëààíáààòàð-210136 Õàí-Óóë ä¿¿ðýã×èíãèñèéí ºðãºí ÷ºëºº-45

Óòàñ: 976-70041673976-91078422Ôàêñ: 976-70043287

Äóãààðûã õÿíàñàí: Ä.ÎäìààÄóãààðûã ýðõýëñýí: Ã.Ñ¿õáààòàðÑàíàë, õ¿ñýëò àâàõ öàõèì õàÿã: [email protected]

¯íýã¿é òàðààãäàíà.

Автокран LTM 11200-9 бол манай гариг дээрх хамгийн хүчтэй, бас хамгийн урт сумтай, ачааг хамгийн өндөрт гаргаж чадах кран. Суурин цамхгууд бол ийм ачаа дааж, ийм өндөрт гаргаж болох боловч энэ бол хөдөлгөөнт, авто кран. Энэ краны өргөх дээд хэмжээ нь 1200 тонн, найман үе бүхий сумны урт нь 18-аас 100 метр хүртэл сунаж чадна, хамгийн дээд тал нь 126 метр болно. Найман цилиндирт, 670 морины хүчтэй мотор бүхий, 100 тонн жинтэй энэ аварга автомашин цагт 75 км хурдалж чадна.

100 тонн ачааг, 100 метрийн өндөрт гаргадаг авто кран