DAMJUULAH SONIN 2013-6

12
¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 1 Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí. ¹6 (94) 2013 îíû 6 ñàð М онгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож байгаа анхны салхин цахилгаан станцын нээлтийн ёслол төгөлдөр боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын Салхин цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 50 мВт бөгөөд эхний ээлжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч туршилт тохируулгын ажлыг хийгээд байсан билээ. Салхин цахилгаан станцын нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Ньюком” группийн ТУЗ-ын гишүүн Р.Арвинцогт, ЦДҮС ТӨХК- ийн Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж, ЦДҮС ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Ц.Жаргалсайхан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, “Женерал элэктрик” компанийн Санхүү хариуцсан захирал зэрэг гадаадын байгууллагын зочид,төлөөлөгчид бүтээн босголтын ажилд оролцсон ЦДҮС ТӨХК-ийн эрчим хүчний мэргэжилтнүүд ирсэн байв. Салхин цахилгаан Станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ Үргэлжлэл II нүүрт Үргэлжлэл II нүүрт Үргэлжлэл III нүүрт Үргэлжлэл II нүүрт 2013 оны 6 дугаар сарын 28- ны өдөр Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулах 2013-2014 оны хамтын гэрээний төслийг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажил олгогч, ажилтны төлөөлөл хэлэлцэж батлав. Хамтын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэнээр 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр боллоо. 2013 оны 3-р сарын 19-нд ОХУ-ын Москва хотноо монголын талаас ЦДҮС ТӨХК-ний Гүйцэтгэх захирал Ж. Равдандоржоор ахлуулсан ЭХЯ, ЦДҮС ТӨХК-ний төлөөлөл орсон ажлын хэсэг ОХУ-ын “ФСК ЕЭС”, “ИНТЕР РАО”, “СО ЕЭС”, “ВЭК” компаниудын удирдлагуудтай ОХУ-аас импортлож байгаа чадлын дээд хязгаарыг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж зарчмын хувьд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байсан юм. ОХУ-ААС ИМПОРТОЛЖ БАЙГАА ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОСЫН ТАЛТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ХАМТЫН ГЭРЭЭ Батлагдлаа “Energy Mongolia-2013” эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ 2013 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд дамжилттай болж өнгөрлөө. Засгийн газраас эрчим хүчний салбарыг бүхэлд нь зах зээлийн зарчимд шилжүүлэх, алдагдалгүй ажиллах нөхцөлийг бий болгох, бүр цаашлаад ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2013 онд үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд тус салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын эрчим хүч-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийтдээ 81 компани оролцсоноос 13 нь гадаадын компани байв. Энэ арга хэмжээ “Түмэнд түгээх илч” уриатай. ENERGY MONGOLIA 2013 АлслАгдсАн нутАгт биомАссын эрчим хүчийг АшиглАх тухАй ярилцАв II нүүрт III нүүрт VII нүүрт VIII нүүрт IX нүүрт “цАхилгААн дАмЖуулАх үндэсний сүлЖээ’’ тӨрийн Өмчит хК-ийн ЗАхиргАА, үэ-ийн хорооны 2013-2014 оны хАмтын гэрээ цАхилгААн дАмЖуулАх үндэсний сүлЖээ КомпАнийн тӨлӨӨлӨгчид бнхАу-н шиАмен хотын Авв КомпАнийн үйлдвэрүүдтэй тАнилцлАА цдүс тӨхК-ийн дотоод хянАлт шинЖилгээний хэлтсээс КомпАнийн нийт хӨдӨлмӨрийн Аюулгүй бАйдАл эрүүл Ахуйн инЖенерүүдийг хАмруулАн Зохион бАйгуулсАн сургАлт ЗӨвлӨгӨӨн боллоо хӨдӨлмӨрийн гАнцААрчилсАн мАргААн тАслАх дүрэм
  • Upload

    -
  • Category

    Documents

  • view

    437
  • download

    10

Transcript of DAMJUULAH SONIN 2013-6

Page 1: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 1

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

¹6 (94) 2013 îíû 6 ñàð

Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож байгаа анхны

салхин цахилгаан станцын нээлтийн ёслол төгөлдөр боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулын Салхин цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 50 мВт бөгөөд эхний ээлжийг улсын комисс ашиглалтад хүлээн авч туршилт тохируулгын ажлыг хийгээд байсан билээ.

Салхин цахилгаан станцын нээлтийн

ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил,

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд

С.Оюун, Эрчим хүчний зохицуулах хорооны

дарга С.Отгонбаяр, “Ньюком” группийн

ТУЗ-ын гишүүн Р.Арвинцогт, ЦДҮС ТӨХК-

ийн Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж,

ЦДҮС ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал

бөгөөд Ерөнхий инженер Ц.Жаргалсайхан,

Европын сэргээн босголт хөгжлийн банкны

Эрчим хүч хариуцсан захирал Нандита

Паршад, “Женерал элэктрик” компанийн

Санхүү хариуцсан захирал зэрэг гадаадын

байгууллагын зочид,төлөөлөгчид бүтээн

босголтын ажилд оролцсон ЦДҮС ТӨХК-ийн

эрчим хүчний мэргэжилтнүүд ирсэн байв.

Салхин цахилгаан Станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ

Үргэлжлэл II нүүрт

Үргэлжлэл II нүүрт

Үргэлжлэл III нүүртҮргэлжлэл II нүүрт

2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулах 2013-2014 оны хамтын гэрээний төслийг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажил олгогч, ажилтны төлөөлөл хэлэлцэж батлав.

Хамтын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэнээр 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр боллоо.

2013 оны 3-р сарын 19-нд ОХУ-ын Москва хотноо монголын талаас ЦДҮС ТӨХК-ний

Гүйцэтгэх захирал Ж. Равдандоржоор ахлуулсан ЭХЯ, ЦДҮС ТӨХК-ний төлөөлөл орсон ажлын

хэсэг ОХУ-ын “ФСК ЕЭС”, “ИНТЕР РАО”, “СО ЕЭС”, “ВЭК” компаниудын удирдлагуудтай

ОХУ-аас импортлож байгаа чадлын дээд хязгаарыг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх талаар

хэлэлцээ хийж зарчмын хувьд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байсан юм.

ОХУ-ААС ИМПОРТОЛЖ БАЙГАА ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ

НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОСЫН ТАЛТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТЫН ГЭРЭЭБатлагдлаа

“Energy Mongolia-2013” эрчим хүчний

салбарын олон улсын хурал, үзэсгэлэнгийн

арга хэмжээ 2013 оны тавдугаар сарын

24-26-ны өдрүүдэд дамжилттай болж

өнгөрлөө. Засгийн газраас эрчим хүчний

салбарыг бүхэлд нь зах зээлийн зарчимд

шилжүүлэх, алдагдалгүй ажиллах нөхцөлийг

бий болгох, бүр цаашлаад ашигтай

ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд

2013 онд үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх

жил болгон зарласан.

Энэ хүрээнд тус салбарын хөгжлийн

бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага,

гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад

танилцуулах, шинэ технологийг Монголдоо

нэвтрүүлэх, цаашдын хөрөнгө оруулалт,

бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг

өргөжүүлэх зорилгоор “Монголын эрчим

хүч-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг

зохион байгуулж байгаа юм. Энэ

удаагийн үзэсгэлэнд нийтдээ 81 компани

оролцсоноос 13 нь гадаадын компани

байв. Энэ арга хэмжээ “Түмэнд түгээх илч”

уриатай.

EnErgy Mongolia

2013АлслАгдсАн нутАгт биомАссын эрчим хүчийг АшиглАх тухАй ярилцАв

II нүүрт

III нүүрт

VII нүүрт

VIII нүүрт

IX нүүрт

“цАхилгААн дАмЖуулАх үндэсний сүлЖээ’’

тӨрийн Өмчит хК-ийн ЗАхиргАА, үэ-ийн хорооны 2013-2014 оны

хАмтын гэрээ

цАхилгААн дАмЖуулАх үндэсний сүлЖээ КомпАнийн

тӨлӨӨлӨгчид бнхАу-н шиАмен хотын Авв

КомпАнийн үйлдвэрүүдтэй тАнилцлАА

цдүс тӨхК-ийн дотоод хянАлт шинЖилгээний

хэлтсээс КомпАнийн нийт хӨдӨлмӨрийн Аюулгүй

бАйдАл эрүүл Ахуйн инЖенерүүдийг хАмруулАн Зохион бАйгуулсАн сургАлт

ЗӨвлӨгӨӨн боллоо

хӨдӨлмӨрийн гАнцААрчилсАн мАргААн

тАслАх дүрэм

Page 2: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð2

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Энэхүү ажлын хүрээнд 2013 оны 5-р сарын

24-ний өдөр Улаанбаатар хотноо “ВЭК”

нийгэмлэг (ИНТЕР РАО ЕЭС Групп)-

ийн Ерөнхий захирлын орлогч Ю.В Алания, Гадаад

худалдааны захиргааны дарга А.В Закаблук нар

Монгол улсын импортын цахилгаан эрчим хүчний

нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ба нэвтрүүлэх чадлын дээд

хэмжээг өсгөх талаар харилцан ойлголцох санамж

бичигт гарын үсэг зурах ажлаар хүрэлцэн ирсэн юм.

Ингээд 5-р сарын 24-өөс 26-ны хооронд

талууд Улаанбаатар хотноо хэлэлцээ хийж, харилцан

ойлголцолд хүрэн цаашид өөрийн нутаг дэвсгэр дээрх

төрийн байгууллага, эрчим хүчний компаниудтайгаа

сайтар хамтран ажиллан ОХУ-аас импортолж байгаа

цахилгаан эрчим хүчний чадлын дээд хэмжээг 2013 онд

210 МВт хүртэл нэмэгдүүлэх, 2014 онд 250 МВт хүртэл

нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлхээр тохирч харилцан

ойлголцох санамж бичигт 5-р сарын 26-ний өдөр

ЦДҮС ТӨХК-ний Гүйцэтгэх захирал Ж. Равдандорж, ВЭК

нийгэмлэгийн Ерөнхий захирлын орлогч Ю.В Алания

нар гарын үсэг зурав.

Энэхүү арга хэмжээ нь ёслол төгөлдөр болж, ОХУ-

аас Монгол улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх

салбарт түүхэн үйл явдал болж байгааг хоёр тал цохон

тэмдэглэв.

ҮТХ-ийн инженер С. Мандахтөр

Зүүн гар талаас: Гадаад худалдааны захиргааны дарга А.В Закаблук, ИНТЕР РАО ЕЭС Групп-ийн Ерөнхий захирлын орлогч Ю.В Алания, ЦДҮС ТӨХК-ний Гүйцэтгэх захирал Ж. Равдандорж,

ЦДҮС ТӨХК-ний Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Ц.Жаргалсайхан

ОХУ-ААС ИМПОРТОЛЖ БАЙГАА ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОСЫН ТАЛТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Түрүүч нь I нүүрт

Эрчим хүчний сайд М.Сономпил

“Монгол Улсын Засгийн газрын

үйл ажиллагааны хөтөлбөр,

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн

систем хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний

үндэсний хөтөлбөр зэрэг төрийн бодлогын

баримт бичгүүдэд Сэргээгдэх эрчим хүчний

эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг

шат дараатай хэрэгжүүлснээр 2020 оны

түвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-

25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан

үйлдвэрлэхээр зорилт тавьсан билээ.

Эдгээр зорилго, зорилтыг биелүүлэхэд

“Салхит” салхин цахилгаан станц тодорхой

хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй

байгаагаа илэрхийлэв. “Салхит” салхин

цахилгаан станц ажиллаж эхэлсэн нь эрчим

эх үүсвэр дутагдалтай байгаа эрчим хүчний

системийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс

гадна нэгдсэн системд холбогдсон хэрэглэгч

бүр тодорхой хэмжээгээр ногоон буюу цэвэр

эрчим хүч хэрэглэж эхэлж байгаагаараа

онцлогтой гэдгийг мөн салбарын сайд

онцолж байлаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн

сайд С.Оюун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ,

Салхитын салхин станцын төсөл амжилттай

хэрэгжих нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлж энэ чиглэлээр эрчим

хүч үйлдвэрлэн экспортод гаргах манай

улсын бодлогын нэг чухал эхлэл болж байгаа

гэсэн юм.

Манай орон Сэргээгдэх эрчим хүчний

эх үүсвэр болох салхи, нар, ус, газрын гүний

дулааны арвин их нөөцтэй бөгөөд түүнийг үр

дүнтэй ашиглахад гадаад дотоодын хөрөнгө

оруулалт, сүүлийн үеийн дэвшилтэт техник

технологи чухал үүрэгтэй юм.

“Салхит” салхин цахилгаан станцын

нөөцийн судалгааг 2004 онд анх хийж

байсан бөгөөд энэ ондоо багтаан бүрэн

хүчин чадлаараа ажиллана.

Салхин цахилгаан Станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ

Олон улсын хуралд нийт

20 гаруй орны 100-гаад

төлөөлөгч, хөрөнгө оруулагч

оролцсон бөгөөд Монгол Улсын эрчим

хүчний салбарын бодлого, шинэчлэл,

хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны

талаар мэдээллээ хуваалцаж, ирээдүйн их

бүтээн байгуулалт, салбарын хөгжилд бодит

хувь нэмэр оруулах талаар санал солилцлоо.

ЦДҮС ТӨХК нь энэхүү арга хэмжээнд

өндөр ач холбогдол өгч, ЦДҮС ТӨХК-

ийн Гүйцэтгэх Захирал Ж.Равдандоржийн

тушаалаар уг арга хэмжээнд оролцох бэлтгэл

ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсэг

байгуулж шаргуу бэлдсэний хүчинд “Шилдэг

зохион байгуулалттай хамт олон” батламж

хүртсэн явдалд компанийнхаа нийт хамт

олны өмнөөс баяр хүргэж дараа дараагийн

үзэсгэлэн яармагт амжилтаа бататгахын

ерөөл дэвшүүлье.

EnErgy Mongolia2013

ЭХЯамны Дэд сайд Д.Доржпүрэв нээж үг хэлж байна

Үзэсгэлэнг нээж тууз хайжлаж байгаа нь

ЦДҮС ТӨХКомпанийн павильон

ЦДҮС ТӨХКомпанийн хамт олон

3D самбар

Түрүүч нь I нүүрт

Түрүүч нь I нүүрт

Австрийн Венна хотноо 2013 оны тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Эрчим хүчний форум 2013” олон улсын хурал боллоо. Уг хуралд НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын дарга Канде Юмкеллагын урилгаар Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар байв.

“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлаар 2015 он хүртэлх Дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн явцын тухай ярилцаж, цаашид өмнөх хөтөлбөрт нэмж хүртээмжтэй сэргээгдэх эрчим хүчний тухай асуудлыг тусгай бүлэг болгон тусгахаар шийдвэрлэллээ.

Дэлхийн дээр нийт 1.5 тэрбум хүн ам эрчим хүчинд холбогдоогүй, 2.4 орчим тэрбум хүн

эрчим хүчний дутагдалд амьдарч байгаа нь хүний хөгжил, эрүүл мэнд цаашлаад байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар НҮБ-аас мэдээлж, энэ асуудлаар дэлхийн улс, орнуудын удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүслээ.

“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Олон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний агентлагын захирал Аднан Аминтай уулзаж, манай улсаас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус агентлагтай урьд нь хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа нотлов. Уулзалт найрсаг дотно байдалд боллоо.

“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлын Ажлын хэсгийн хуралдааны дундуур ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Австрийн эрчим хүчний агентлагын төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсын эрчим хүчний салбар, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар танилцуулж, Австри улсын биомассаас эрчим хүч, дулаан гаргаж авах технологийн тухай ярилцаж, цаашид салхин болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдэгдэв.

Австрийн талаас биомассын эрчим хүч, дулааныг хөдөө, орон нутгийн алслагдсан аймаг сумдад ашиглах боломжийг судлах, эрчим хүч, дулааны асуудлаар хэмнэлттэй технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АлслАгдсАн нутАгт биомАссын эрчим хүчийг АшиглАх тухАй ярилцАв

Г.Сүхбаатар

Г.Сүхбаатар

energy.gov.mn

Page 3: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 3

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Түрүүч нь I нүүрт

Үндэслэл, гэрээний зорилго

Монгол улсын Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын

хооронд 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Эрчим хүчний салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав.

Хамтын гэрээний зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалж баталгаажуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх, хуулиар шууд зохицуулаагүй харилцааг зохицуулахад оршино.

НЭГ. Ерөнхий зүйл1.1 ҮЭ-ийн хороо нь хуулийн хүрээнд эрхээ

хэрэгжүүлэх бөгөөд асуудлыг аль болохоор гэрээ хэлцэл, зөвлөлдөөний замаар шийдвэрлэнэ.

1.2 Гэрээний үүргийн биелэлтэд компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хяналт тавьж, явц үр дүнг жил тутам талуудын төлөөллүүд хамтран хэлэлцэж нийтэд мэдээлж байна.

1.3 Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг компанийн ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамруулан ажлын үр дүнгээр нь жилийн болон сарын үр дүнгийн шагналд хамруулна. Мөн олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа сонгуульт ажилтныг төр, засгийн шагналд тодорхойлж байна.

1.4 Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохиож байгаа ажил нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх бөгөөд Захиргаанаас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа нь хууль зөрчсөн тохиолдолд түүнийг зогсоох санал тавина.

1.5 Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Монгол улсын «Хөдөлмөрийн тухай» хуулийн дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэнэ.

1.6 ҮЭ-ийн хороо нь хурал цуглааныг аль болохоор ажлын бус цагаар хийх боловч шаардлагатай үед дараах арга хэмжээг ажлын цагаар явуулж болно.

Хамтын гэрээ хэлэлцээр хийх, батлах, явц үр дүнг хэлэлцэх,

Хамтын гэрээ хэлэлцээрт тусгагдсан асуудлаар сургалт, семинар хийх,

ҮЭ-ийн байгууллагад тавьсан санал гомдлыг авч хэлэлцэх,

ҮЭ-ийн бүх гишүүдийн хурал хийх Ажил олгогчтой тохиролцсоны дагуу зохион

байгуулах арга хэмжээ

ХОёР. Ажил эрхлэлт, цалин хөлс, урамшууллын талаар

2.1 Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, “Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр”, компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэслэн ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Ажилтныг ажилд авахад Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, түүний хэрэгжилтэд хамтран хяналт тавина.

2.2 Захиргаа нь хөдөлмөрийн харилцаа, нормчлол, цалин хөлс, шагнал урамшуулал, нэмэгдэл хөнгөлөлт зэрэг асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж байна. “Эрчим хүчний салбарын 2013-2014 оны хамт /тариф/”-ын хэлэлцээрийн 3.1.2 дугаар заалтыг үндэслэн ажилтнуудын цалинг батлагдсан орлогын эх үүсвэртэй уялдуулан нэмэх зарчмыг баримтлана.

2.3 Байгууллагын жилийн ажлын үр дүнг харгалзан 5 хүртэлх сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.

2.4 Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д болон албан тушаалын цалингийн шатлал, сүлжээ, нэмэгдэл, урамшууллын журамд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг авч, биелэлтэд нь Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хяналт тавина.

2.5 Ажилтанд хөдөлмөрийн хөлсийг сард хоёр удаа, ээлжийн амралтын мөнгийг амралт эдлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө олгоно.

2.6 Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжээр ажилласан ажилтанд шөнийн цагаар ажилласан нэмэгдлийг албан тушаалын болон тарифт цалингийн 50 хувиар, ээлжийн бус ажилтныг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулаагүй бол 60 хувиар олгоно.

2.7 Өдрийн 8 цагаар ажилладаг ажилтныг

“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ’’ ТӨРИЙН ӨМЧИТ ХК-ИЙН ЗАХИРГАА, ҮЭ-ИЙН ХОРООНЫ 2013-2014 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ

2013 оны 06 сарын 28-ны өдөрУлаанбаатар хот

илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулаагүй бол нийтээр амрах баярын өдөрт ажилласан цагт ногдох албан тушаалын болон тарифт цалинг 2 дахин, бусад өдөрт ажилласан цагийн цалинг 1,5 дахин нэмэгдүүлэн олгоно. Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтанд тухайн сард ажилласан илүү цагийн цалинг 1,5 дахин нэмэгдүүлэн олгоно.

2.8 Сарын үйл ажиллагааны үр дүнгийн шагналыг тухайн хамт олны /төв удирдлага, хэлтэс, салбар, алба/ албан тушаалын ба тарифт цалингийн сангийн 60 хүртэл хувиар бодож олгоно. Ажилтанд олгох шагналын хэмжээг хязгаарлахгүй.

2.9 Компанийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор ажлын онцгой журам тогтоох, илүү цагаар ажиллуулахдаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой урьдчилан зөвшилцөж байна.

2.10 Оновчтой санал, төсөл хэрэгжүүлэн зардал хэмнэсэн бол зохих урамшуулал олгоно. Ажилтанд олгох шагналын хэмжээг хязгаарлахгүй.

2.11 Эрх бүхий байгууллагын гэрчилгээ, батламжийг үндэслэн Шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтанд албан тушаалын сарын цалингийн 20 хувийн, докторын /ph/ зэрэгтэй ажилтан, зөвлөх инженер, мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч, тэргүүлэх төсөвчинд 15 хувь, мэргэшсэн инженер, төсөвчин, ахлах зэрэгтэй архивчид 10 хувийн нэмэгдлийг үндсэн цалингаас нь бодож олгоно. Нэг хүнд нэмэгдлийг давхардуулан олгохгүй. Мэргэшсэн инженерийн нэмэгдлийг инженерийн, мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагчийн нэмэгдлийг санхүү, эдийн засгийн, тэргүүлэх болон мэргэшсэн төсөвчний нэмэгдлийг төсвийн инженерийн, ахлах зэрэгтэй архивчийн нэмэгдлийг архивчийн ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд тус тус олгоно.

2.12 Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж байгаа ажилтанд ур чадварын нэмэгдлийг албан тушаалын ба тарифт цалингийн 30 хувиар олгоно.

2.13 Ажил мэргэжил хослон, орлон, хавсран ажилласны нэмэгдлийг эрхэлж буй албан тушаалын ба тарифт цалингийн 40 хүртэл хувиар олгоно. Харин удирдлага хяналтандаа байдаг ажил, албан тушаалыг хослон ажиллахыг хориглоно.

2.14 Компанийн оны шилдгээр шалгарсан ажилтан бүрийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, “Салбарын тэргүүний ажилтан”-аар шалгарсан ажилтныг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн ажилтныг сарын үндсэн цалингаар тус тус шагнана.

2.15 Компанид үр бүтээлтэй ажилласан ажилтны нэг удаагийн шагналын хэмжээ нь салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.

2.16 Төрийн захиргааны төв байгууллагаас тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан ажилтанд 10000 төгрөг, гавьяат ажилтан, төрийн шагналтанд 20000 төгрөг, хөдөлмөрийн баатарт 30000 төгрөгийг сар бүр олгоно. /Энэ заалт ахмад настан болон тахир дутуугийн группэд байгаа хүмүүст нэгэн адил хамаарагдана/.

2.17 Эрчим хүчний яам, ЭХГУУҮЭХолбооны “Тэргүүний мастер” цол тэмдэг олгож байгаа ажилтанд 100 000 төгрөгөөс доошгүй дагалдах урамшууллыг компанийн ҮЭ-ийн хороо олгоно.

2.18 Эрчим хүчний салбарт удаан жил ажилласны нэмэгдлийг ажилласан хугацаанаас нь хамааруулан доорх хувь хэмжээгээр олгоно.

№ Ажилласан хугацаа

Албан тушаалын ба тарифт цалингаас

хөдөлмөрийн нөхцөлөөр олгох

хувь:

Хэвийн бус Хэвийн

1 2-оос 4 хүртэл жил 15 10

2 4-өөс 7 хүртэл жил 25 20

3 7-оос 10 хүртэл жил 30 25

4 10-аас 15 хүртэл жил 35 30

5 15-аас дээш жил 40 35

Төрийн захиргааны төв байгууллагад эрчим хүчний салбарын асуудал хариуцаж байсан болон салбарын аль нэг үйлдвэр, компанид ажиллаж байсан хугацааг удаан жил ажилласны нэмэгдэл тооцох хугацаанд оруулна.

Харин тэтгэвэрээ тогтоолгон ажиллаж байгаа ажилтны тэтгэврээ тогтоолгохоос өмнө ажилласан хугацааг удаан жилийн нэмэгдэл тооцоход оруулахгүй.

2.19 Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан ажил төрлийн холбоотой дотоод, гадаадын байгууллага болон холбогдох ажилтныг тэмдэглэлт ой, баяр, ёслолын үед шагнаж урамшуулна.

ГУРАВ. Ажилтнуудын мэдлэг, мэргэжил боловсролын талаар

3.1 Ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах асуудлыг бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. ҮЭХ-оос дэвшүүлсэн саналыг харгалзан үзнэ.

3.2 Байгууллагын санаачлагаар гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцах, туршлага судлахаар үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдсөн ажилтанд энэ хугацаанд нь албан тушаалын ба тарифт цалинг, удаан жилийн нэмэгдлийг олгоно.

3.3 Ажилтны ажлын байрны сургалтыг салбар бүр зохион байгуулж, гарын авлага, техник хэрэгслээр хангана.

3.4 Их, дээд сургууль, коллежид суралцагчдаас хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, сурлагын голч дүн 3,2 хувиас дээш үнэлгээтэй оюутныг шаардлагатай мэргэжлээр 3 дугаар дамжаанаас шалгаруулан авч гэрээ байгуулан байгууллагын зардлаар сургаж болно.

3.5 Үйлдвэр дээрх түр сургалтад хичээл заасан багш нарт цагийн 5000 төгрөгийн хөлс олгоно. Тухайн байгууллагад зайлшгүй тохиолдолд гаднаас ирж хичээл заасан багш нарт олгох хөлсийг гэрээ хэлцлийн журмаар тогтооно. Түгээмэл бус нарийн мэргэжлийг өвлүүлэн сургах ажлыг зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэн, мастер багш нараар удирдуулан ажлын байранд зохион байгуулж, тэдэнд цагийн хөлсийг 10000 төгрөгөөр бодож олгоно.

3.6 Эрчим хүчний салбарын хэмжээнд ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, шинэ арга барил, ажлын туршлага, мэдээлэл солилцуулах арга хэмжээ авна.

3.7 Эрчим хүчний мэргэжлийн ажилтныг ажилд шинээр авахад:

Эрчим хүчний мэргэжлээр их, дээд сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй төгссөн бол 4 дүгээр зэргээр,

Эрчим хүчний мэргэжлээр их, дээд сургуулийг дипломын инженерээр болон коллеж төгссөн бол 3 дугаар зэргээр,

Эрчим хүчний мэргэжлээр МСҮТ болон курс төгссөн бол 2 дугаар зэргээр тус тус цалинжуулна.

Эрчим хүчний инженерийн мэргэжил эзэмшээд монтёроор ажиллаж байгаа ажилтны мэргэжлийн зэргийг ахиулахдаа “Эрчим хүчний үйлдвэрүүдийн ИТА, ажилтнуудын дунд явуулах үндсэн дүрэм”-ийг баримтлан зэргийн шалгалт өгч комиссын шийдвэрийн дагуу зэрэг олгоно.

3.8 Дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нараас мэргэжлийн чиглэлээр аспирантур, докторантурт суралцаж, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлд гэрээ контрактын дагуу суралцах хугацааны төлбөрийг хариуцаж болно.

3.9 Тус компанид 3-аас дээш жил ажилласан ажилтан өөрийн хүсэлтээр эрхэлж байгаа ажлынхаа чиглэлээр болон цахилгааны мэргэжлээр их, дээд сургууль, коллежид суралцах тохиолдолд 3 дахь жилээс нь эхлэн шалгалт өгөх хугацаанд нь ажлын 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгож болно. /Сурлагын үнэлгээ 0,80 хувиас дээш байвал дээрхи хөнгөлөлтийг эдэлнэ/.

ДӨРӨВ. Ажилтны нийгмийн асуудлын талаар4.1 Ажилтанд өдрийн хоолны үнийг ажлын

өдөрт 5000 төгрөгөөр бодож, түүний 60 хувиар тооцож хөнгөлөлт олгоно.

4.2 Ажилтанд халаалтын хөнгөлөлтөд 70000 төгрөг олгож, цаашид нэмэгдүүлэх бодлого барина. Нэг гэр бүлийн хэд хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд олгоно. Энэхүү заалт ахмадууд болон групптэй хүмүүст нэгэн адил хамаарна.

4.3 Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах үүднээс рашаан, сувилалд сувилуулж амарсны зардлыг компанийн Болор амралт, улсын чанартай магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувилалын илгээх бичгийг үндэслэн ажилтанд ээлжийн амралттай хугацаанд 50000 төгрөгийг 1

удаа олгоно. Энэхүү заалт ахмадуудад, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осолд орсон групптэй хүмүүст нэгэн адил хамаарна.

4.4 Төв удирдлага, салбарын ажилтанд ажлын өдөрт, ажлын байрнаасаа 2.5 км ба түүнээс хол амьдарч байгаа хөдөөгийн дэд станцын ажилтанд ажилд ирэх, ажлаас буцахад 800 төгрөгөөр тооцож унааны хөнгөлөлт олгоно. Ажилтнуудад байгууллагын унаагаар үйлчилж байгаа тохиолдолд энэхүү заалт хамаарахгүй.

4.5 Компани ажилтны эрүүл мэндийн даатгалын 50 хувийг хариуцна.

4.6 Ажилтны төрсөн эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж байгууллага үзүүлнэ. /Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүү хэд хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно/. ҮЭ-ийн Хороо 70000 төгрөгний тэтгэмж олгоно.

4.7 Өөрийнх нь өргөдлийг үндэслэн ар гэрт нь зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүд болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, тахир дутуугийн группд орсон хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд тухайн өрхийн нэг хүнд оногдох орлого нь Засгийн газраас баталсан амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд жилд нэг удаа салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

4.8 Ажилтан зуурдаар ба өвчнөөр нас барсан тохиолдолд ар гэрт нь салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ.

4.9 Компанийн ахмад настан нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, түүний эхнэр, нөхөр нас барвал Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ар гэрт нь үзүүлнэ.

4.10 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт нь 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгож, цаашид жилд нэг удаа Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно.

4.11 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан ажилтны хохирлын нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1 дүгээр заалтын дагуу нэг удаа шийдвэрлэж, цаашид жил бүр Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгоно.

4.12 Үйдлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны хувь тогтоогдсон хүмүүсийн эмчилгээ, протез хийлгэх, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ажилтан, ахмад настны зардлын тодорхой хэсгийг тухайн хүмүүсээс гаргасан өргөдөл, комиссын шийдвэрийг үндэслэн олгоно.

4.13 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж холбогдох арга хэмжээг авч ажиллана. Байгууллагын буруугаас болж үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтны анхны эмчилгээ, сувилгааны зардлыг байгууллага хариуцна.

4.14 Компани, түүний харъяа салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадуудад эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.

4.15 Компанид ажиллаж байгаад ҮО, МШӨ-ний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрчим хүчний салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно.

4.16 Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр авч байгаа ахмад настанд сар бүр 15000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Үргэлжлэл VI нүүрт

Page 4: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð4

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

“Ажлын байрны аюулгүй байдал” аяныг Улаанбаатар салбарт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 45 хоногийн хугацаатай зохион байгуулж аяны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө, төсөв гарган ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. 1. Салбарт хөдөлмөрийн аюулгүй

байдал эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийг Улаанбаатар салбарын даргын А/18 дугаар тушаалаар байгуулав.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийг хуралдуулан ЦДҮС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны А/36 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг танилцуулж цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.

3. Компанийн ДХШХ-ээс зохион байгуулсан ХХ-ын менежмент системийн сургалтад зөвлөлийн гишүүдийг хамруулав.

4. Аюулыг мэдээлэх хуудас 300 ширхэгийг хэвлүүлэн ажилтан бүрт тарааж бичигдсэн хуудсыг цуглуулж авах, аюулыг мэдээлсэн ажилтаныг урамшуулах механизмыг бүрдүүлэн ажиллаж байна.

УЛААНБААТАР САЛБАР

ТӨВИЙН БҮСИЙН САЛБАР

5. Аюулгүй ажиллагааны 11 төрлийн санамж, анхааруулга 300 ширхэгийг хэвлүүлж дэд станцын ажлын байранд нүдэнд байнга харагдах цэгүүдэд байрлуулсан юм.

бусад хүндэтгэх шалтгаантайгаас бусад ажилтнууд бүрэн буюу 167 ажилтан хамрагдсан.

8. ИХБ-3-н ажилтнуудад ДҮТ-ийн РХА-ын инженер Х.Гантөмөртэй хамтран Реле хамгаалалт автоматикийн чиглэлээр ажлын байрны сургалт зохион байгуулав.

9. Ашиглалтын инженерүүд хариуцсан дэд станцуудаар тогтмол явж хийгдэж байгаа ажилд хяналт тавьж хүнээ сургах чиглэлээр хэд хэдэн дэд станцын ажилтнуудыг аль нэг станц дээр нь цуглуулан аваарь эсэргүүцэх дасгал, сургалт зохион байгуулах ажлуудыг тогтмол хийж байна.

6. Албадуудад шаардлагатай байгаа стандартын шаардлага хангасан ажлын болон хамгаалалтын багаж хэрэгслийн жагсаалтыг гаргаж захиалга өгсөн ба салбарын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шаардлага хангахгүй багаж хэрэгслийг актлах оронд нь захиалгын дагуу нөхөж авах зөвшөөрлийг өгсөн байна.

утаат орчинд орж нэрвэгдсэн өвчтнийг аварч улмаар аварсан хүнээ аюулгүй цэгт хүргэн анхны тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад шилжүүлэх дараа нь шингэн материалд гарсан галыг унтраах арга хэмжээ авах дарааллаар явагдлаа.

Тэмцээний төгсгөлд шүүгчид даалгаврыг багийн гишүүд хэрхэн зөв гүцэтгэсэн болон хугацаагаар нь оноо өгч байр эзлүүлэхэд Ашиглалтын албаны 1-р баг тэргүүн байр эзлэж өргөмжлөл -100000 төгрөг, компанийн төв диспетчерийн баг дэд байрын өргөмжлөл -80 000 төгрөг, Улаанбаатар салбарын диспетчерийн баг гутгаар байрын өргөмжлөл -60000 төгрөгөөр шагнууллаа.

Мөн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ХУД-ын Онцгой байдлын хэлтэсийн болон Улаанбаатар салбарын ажилтнуудын дунд галын болон болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх тэмцээн явуулахад төв компанийн диспетчерийн албаны 1 баг, УБ салбараас 7 баг, нийт 8 багийн 24 хүн оролцож авхаалж самбаа ур чадвараа уралдуулан өрсөлдсөн.

Тэмцээн шүүгчийн өгсөн дохиогоор гараанаас гарч хорт утааны баг өмсөж

7. Мөн наряд олгогч, хариуцлагатай удирдагч нарт наряд бичих талаар сургалт явууллаа. Дээрх сургалтуудад албадын ээлжийн амралттай болон

Бүтээмжийн чиглэлээр саналын хайрцгаар ирсэн кайзен саналуудыг удирдлагын багийн хурлаар үнэлж саналын хариу бичгийг, урамшууллын хамт гардуулан өгсөн.

Засварын алба 5С-ийн ажлын хүрээнд 5С-ийн самбар, Галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, Хөдөлмөр хамгааллын самбараа шинэчлэн хийсэн.

Дэд станцуудад бичиг хэргийн хавтасны хаягжилтыг сайжруулах ажил зохион байгуулж амжилттай хэрэгжиж байна.

ЦДҮС-ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар сурталчлах өдөрлөг

2013 оны 05 дугаар сарын 09-нд тус салбарын хамт олон Салбар сурталчилах өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь ЦДҮС ТӨХК-ийг олон нийтэд таниулах, төвийн бүсийн салбарын үйл ажиллагааг компанийн удирдлага болон бусад салбарын хамт олонд таниулан сурталчилах, харилцан туршлага солилцох зэрэг чухал ач холбогдолтой юм.

Өдөрлөг угтаж алба хамт олноороо контор орчмын гадна талбайн их цэвэрлэгээ хийх, цэцэг тарих, замын бордюр будах, гадаа хашаа зөөж засварлах, будах, конторын 2 давхар барилгын дотор иж бүрэн засвар хийх, фитнесийн өрөө тохижуулах, мөн салбарын нийт дэд станцын цэвэрлэгээ тохижилтийн ажил хийлээ.

Өдөрлөгт ЦДҮС ТӨХК-н гүйцэтгэх захирал Ж.Равдандорж, ерөнхий инженер Ц.Жаргалсайхан тэргүүтэй Хангайн бүсийн салбар, Зүүн-Өмнөд бүсийн салбар, Улаанбаатар салбарын нийт 24 ажилтан зочид төлөөлөлөгчид оролцлоо.

Ирсэн зочид төлөөлөгдийг Төвийн Бүсийн салбарын хурлын зааланд хүлээн авч гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нээж үг хэлснээр өдөрлөг эхэлсэн юм.

Өдөрлөгөөр Төвийн бүсийн салбарын танилцуулгыг “presentation” хэлбэрээр салбарын дарга Ч.Батжаргал танилцууллаа.

Улсын Төсвийн хөрөнгө оруулалтаар болон бусад төслөөр хийгдсэн ажлууд сэдвээр ЦДҮС ТӨХК-ийн Төсөл хөтөлбөрийн инженер Ц.Бямбатогтох “presentation” хэлбэрээр илтгэл тавилаа.

220/110/35кВ-ын Дархан дэд станцын шинэчлэх төсөл сэдвээр Төсвийн инженер Б.Мөнгөнтуяа илтгэл тавьж нийт оролцогчид санал бодлоо солилцсон.

Мөн өдөрлөгт салбарын алба бүр танилцуулга, самбар, ажлын онцлог, сүүлийн үед хийгдэж буй техник технологийн дэвшилтэд санал, хөтлөгдөж буй бичиг баримт, судалгаа шинжилгээний материал зэрэг өөрсдийн хийж бүтээсэн бүхнээ нийт

зочид төлөөлөгчдөд танилцуулснаас гадна шинээр баригдаж буй 110/6кВ-ын Бурхант дэд станц, 220/110/35 кВ-ын Дархан дэд станц Дархан сумын Дархан-50 цогцолбор, Бурхантай уул, дүүжин гүүр, морин хуур цогцолбор газруудыг танилцуулсан.

Өдөрлөгийн гол үйл ажиллагааны нэг нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК компаний нэр бүхий сурталчилгааны самбарыг үйлдвэрийн районд босгож нээлт хийх ажиллагаа байсан юм.

ДУА-н ЗДТГ-н захирагчийн албаны дарга Бааст гардууллаа.

Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж тус салбарт ажиллах хугацаандаа салбарын дэд станцуудаар орж ажил байдалтай танилцан тулгамдаж байгаа асуудлаар нийт ажилтнуудтай уулзан санал бодлоо солилцон газар дээр нь шийдвэрлэж байлаа. Мөн Дархан Уул аймгийн засаг дарга, Сэлэнгэ аймгийн засаг дарга нартай уулзаж цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.

Дархан Уул аймгийн ЗДТГ-аас ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж, ТБС-ын засварын албаны дарга Б.Энх-Амгалан, Автын механик Ж.Болормаа нарыг Найрамдлын Дархан тэмдэгээр шагнасныг

ЗААА-ны ахлах бөгөөд сургалт хариуцсан мэргэжилтэн А.Насанжаргал

Page 5: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 5

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

ХАНГАЙН БҮСИЙН САЛБАР

ЗҮҮН-ӨМНӨД БҮСИЙН САЛБАР

Их, урсгал засвар: Манай салбарын хамт олон өнгөрөгч 6-р сард дараахь нэр төрлийн

ЦДАШ, тоноглолын их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Эрдэнэт дэд станцын Котель- Б 35 кВ-ын ТТ, ШуС, РХА • Хархорин дэд станцын Хотонт 35 кВ-ын

ТТ, ШуС, РХА, 35 кВ-ын II СШ ХС-ууд • 220 кВ-ын 201, 202, 203, 204 шугамын

газардуулгын эсэргүүцлийг сайжруулах • 220 кВ-ын 203, 204 шугамын

тулгууруудыг будах • Баянхонгор 110 кВ-ын ЦДАШ-ын

газардуулгын эсэргүүцлийг хэмжих, сайжруулах

• Баянхонгор дэд станцын газардуулгын эсэргүүцлийг сайжруулах

• Баянхонгор 110 кВ-ын ЦДАШ-ын 805, 806 тулгууруудад үерийн хамгаалалт хийх

• Булган-А, Б 110 кВ-ын ЦДАШ-ын газардуулгын эсэргүүцлийг хэмжихУрсгал засвараар нийт 7 нэр төрлийн

ажлыг хийж гүйцэтгэлээ.Ү¿íä: • Эрдэнэт дэд станцын Блок-3, Говил-А,Б

35 кВ-ын ТТ, ШуС, РХА

АТ-2 автотрансформаторыг хүчдэлд залгасан нь.

Тосонцэнгэл дэд станцад шинээр суурилагдсан трансформатор

• Хархорин дэд станцын Хархорин-А 110 кВ-ын ТТ, ШуС, РХА

• Хархорин дэд станцын 110 кВ-ын ШинТойТ , РХА

• Хархорин дэд станцын Т-2, РХА • Хялганат дэд станцын Т-1

трансформатор • Хялганат дэд станцын Т-2

трансформатор • Арвайхээр дэд станцын Т-1

трансформаторСалбарын хэмжээнд өвлийн бэлтгэл

хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өвлийн их ачааллыг давахад шаардлагатай аваарийн нөөц материал бүрдүүлэх ажлыг хийж байна.

Шугам, тоноглолын эргүүл, үзлэгийн талаар: Салбарын харъяа шугамуудад батлагдсан графикийн дагуу ээлжит болон ИТА нарын үзлэгийг хийлээ. Үүнд: • 6 дугаар сарын 4-ний өдөр 220 кВ-ын

201, 202-р шугаманд • 6 дугаар сарын 5-ны өдөр 220 кВ-ын

203, 204-р шугаманд • 6 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд 110

кВ-ын Хархорин-А, Б болон Сансарын

шугамуудад ИТА нарын үзлэгийг • 6 дугаар сарын 24-ний өдөр 110 кВ-ын

Цэцэрлэгийн шугаманд • 6 дугаар сарын 28-ний өдөр 35 кВ-ын

Блок-1, Блок-2,3 шугамуудадАшиглалтын түвшин, найдвартай

ажиллагаа дээшлүүлэх талаар: Эрдэнэт дэд станцын 220/110/35кВ-ын

125мВА-ын АТ-2 автотрансформаторыг 200мВА-ын автотрансформатороор солих ажлыг 06 дугаар сарын 05-аас 18-ны өдрүүдэд “Цагаан хорол” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Бат-Ирээдүйгээр ахлуулсан бригад хийж, гүйцэтгэн 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 02 минутанд хүчдэлд залгаж, мөн өдрийн 21 цаг 31 минутанд бүрэн ачаалал авсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн ажил:

Салбарын алба, хэсгүүд сарын давтан зааварчилгааг төлөвлөгөөний дагуу явуулж, нийт 119 хүн хамрагдсан байна. Өдөр тутмын зааварчилгааг давхардсан тоогоор нийт 985 хүнд өгч ажилласан байна.

Салбарын харъяа дэд станцууд, алба, хэсэгт дасгалууд төлөвлөгөөний дагуу явагдаж, АЭД, ГЭД, ОЭД –ийг тус бүр 2 удаа явуулж нийт 63 хүн хамрагдсан байна.

тоогоор 80 удаа хийж, нийт 91 зөрчил, II шатны үзлэгийг 15 удаа явуулж нийт 41 нэрийн зөрчлийг илрүүлэн устгуулах арга хэмжээг авч ажиллалаа.

06-р сард нийт 38 нэрийн ажлыг нарядаар, 94 ажлыг шийдвэрээр гүйцэтгэж, ажлын байр бэлтгэн ажилд оруулж, ажил гүйцэтгэх бригадын 254 гишүүнд тухайлсан зааварчилгааг өгч ажилласан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 8 удаа хийж, 6 хэсэг нэгжийг хамарч, 13 зөрчлийг илрүүлэн устгалаа.

Салбарын харъяа дэд станцуудын ашиглалт, засварын болон захиргаа аж ахуйн албаны ажилтнуудын дунд зохион явуулдаг *Мэдлэг-Чадвар-2013* сэдэвт тэмцээний удирдамжийг боловсруулан, хүргүүллээ.

Салбарын даргын 46 тоот тушаалаар хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус байнгын комиссыг, 49 тоот тушаалаар ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллууллаа. Салбарын нийт эргэлтийн хөрөнгийн эхний хагас жилийн тооллогыг хийж дуусгалаа. Эх үрсийн баярын өдрөөр салбарын ажиллагсдын 0-16 насны хүүхдүүдэд бэлэг өгсөн байна.

Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгээс зохион явуулдаг *ХАБЭА-н ажилтан*-ы сургалтанд 06 сарын 03-07-ны өдрүүдэд сууж, менежментийн системийн талаар олон зүйлийг судаллаа.

Салбарын хэмжээнд компанийн захирлын тушаалын дагуу дүрэмт хувцсыг бүрэн өмсөж хэвшээд байна.

Гавъяа дагасан бҮтээлийн аян өндөрлөв

Монгол улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт”, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер Д.Амгаланбаатарт хүндэтгэл үзүүлэн салбарын нийт ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинэ санаа. санал санаачлага гаргах, тэргүүн туршлагыг ажилдаа хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 2-р сарын 1-нээс алба хэсэг бүрт долоо хоног байхаар “Гавъяа дагасан бүтээл” аяны дэвтэр аялаж 2013 оны 4-р сарын 19-ны өдөр салбарыг бүрэн тойрсон байна.

Манай хамт олон Д.Амгаланбаатар инженерт хүндэтгэл үзүүлэхээс гадна Дамжуулах компаниас зохион байгуулсан “Өндөр бүтээл”-ийн уралдаанд идэвх санаа гарган оролцож байна. “Гавъяа дагасан бүтээл” аяны хугацаанд 12 алба, хэсэг, дэд станцаар аялан 145 инженер техникийн ажилтан ажилчид оролцон ажлын байрны тохижилт сайжруулж бүтээмж дээшлүүлэх 5C хөтөлбөрийн хүрээнд байгууллагаас хөрөнгө зардал гаралгүйгээр 63 ажил хийгджээ

Шинэ санал санаачилга гарган түүнийгээ ажил болгосон, олдоц ховортой эд анги сэргээн зассан, ажлын багаж тоног төхөөрөмж хийсэн, техникийн шийдэл гаргасан, ажил гүйцэтгэх аргачилал болон журам боловсруулсан зэрэг бүтээлч ажил 36 хийгдсэнээс мэдүүлэг баримтаа бүрдүүлэн гэрчилгээ патент авч болох 8 ажил байна.

Аяны хугацаанд өөрсдөө хийж амжуулаагүй ч цаашид хамт олноороо хийх бүрэн боломжтой байгууллагын өнгө төрхийг өөд нь татах, ажил үйлчилгээг сайжруулах 87 санал дэвшүүлсэн байгаа нь бүтээл бүтээлээ дагуулдагийн шилдэг жишээ болж байна.

Шинэ бҮтээгдэхҮҮн“MCS” группын “Эрчим сүлжээ” ХХК, ОХУ-

ын “Таврида электрик” компанитай хамтран бараа бүтээгдэхүүн, зураг төслийн танилцуулгыг 2013 оны 4-р сарын 18-нд эрчим хүчний мэргэжлийн зураг төсөл хийдэг байгууллагуудын мэргэжилтнүүдийг цуглуулан хийв. Бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаанд “ЦДҮС” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын төсөвчин О.Гэрэл, “ХБС”-ын төсөвчин Ж.Мандахбаяр, “ЗӨБС”-ын засварын албаны дарга Н.Баатархуяг нар оролцов.

“Эрчим сүлжээ” ХХК нь Монголд анх удаа “Таврида электрик” компаний лицензээр ISM TEl маягийн вакуум таслууртай MILE -MP загварын 12,5 (17.5) кВ-ын өндөр хүчдэлийн хуваарилах байгууламжийг угсарч үйлдвэрлэлийнхээ нэрээр овоглон EVA-MILE MP нэртэй үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүн танилцуулах ажиллагааг “Эрчим сүлжээ” ХХК-ны гүйцэтгэх захирал Е.Амаржаргал нээж “Таврида электрик” компаний захирал Сергей.Н.Ф 35 кВ-ын реклоузерын танилцуулга хамгийн сүүлд хийгдсэн технологийн шинэчлэлийн талаар, “ЭВА” төвийн менежер Д.Отгонбаатар MILE MP 12 байгууламж, хийц бүтэц, ашиглалт ажиллагааны тухай танилцуулж, зураг төсөв хийхэд шаардлагатай зураг төсөл, сургалтын материал бүхий хуурцаг тарааж зочдыг туршилт угсралтын “ЭВА” үйлдвэрийн тоног төхөөрөмж дамжлагатай газар дээр нь явж танилцуулав.

“Эрчим сүлжээ” ХХК-ны туршилт үйлдвэрлэлийн “ЭВА” төвд угсрагдаж буй иж бүрэн хуваарилах байгууламж нь шилдэг технологи бүхий орчин үеийн шаардлага хангасан, хийц зохион байгуулалтын хувьд аюулгүй, найдвартай ажиллагаатай тоноглолын хийц бүр фото диодоор хамгаалагдсан ижил төстэй байгууламжаас овор хэмжээний хувьд бага, ISO9001-2000, ISO-14001-2004 стандартаар үйлдвэрлэгдэж чанарын хяналтаар баталгаажсан,

хэвийн таслах чадвар нь Монголд ашиглагдаж байгаа бусад таслуураас 150000 удаа буюу 3 дахин илүү урт хугацаанд ашиглахаар байна.

Шуурхай ажиллагааны зөвлөлгөөн боллоо. Ашиглалтын албанаас 2013 оны 5-р сарын

29-нд Багануур дүүрэгт салбарын шуурхай ажиллагааны ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж хөдөө дэд станцуудаас болон Багануурын 59 ИТА оролцов. Салбарын дарга Д.Нямсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэндээ “эмх цэгц дэг журам нь цаг нарийн хэмжихээс эхлэнэ” гээд бүгд цагийг эрхэмлэн зөвлөгөөндөө амжилттай оролцохыг хүсэн ерөөв.

Хөтөлбөрийн дагуу Чойр дэд станцын дис/инж Г.Уянга “Шуурхай ажиллагааны хүмүүсийн хоорондын харьцааны хүндрэл”, Багануур дэд станцын дис/тех Т.Ганболд “Шуурхай ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдал, түүнийг арилгах арга зам”, ах/дис Ж.Мөнхцэцэг “Захиалга үйлдэх журам, хэрэгжилт”, Багануур дис/тех Б.Мягмарсүрэн “Шуурхай ажиллагааны хүн гэж хэн бэ”, горим тооцооны инженер Н.Чулуунбат “Салбарын схем горим ажиллагааны байдал, хэтийн төлөв”, ХАБЭА инженер Д.Анхбаяр “Салбарын шуурхай ажиллагааны ажилтнуудын гаргаж байгаа алдаа дутагдал”, ашиглалтын албаны дарга Э.Бүрэнжаргал “Шуурхай ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журмын хэрэгжилт, шуурхай ажиллагааны хүмүүсийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга зам” илтгэлүүдийг тавьж хэлэлцэв.

Зөвлөгөөнийг хааж ерөнхий инженер Б.Пүрэвсүрэн “шуурхай ажиллагааны ажилтан та бүхэн бол торгон хилийн соргог манаа”, та бүхний хир сонор сэргэг, хурдтай, авхаалж самбаатай, мэдлэгтэйээс манай үйл ажиллагаа, цаашилбал стратегийн үйлдвэрүүд ард түмний амьжиргаа шалтгаална гэдгийг анхаарч ажиллахыг хүсэв.

Компанийн хҮрээ өргөжин тэлсээр...Манай компанийн үйлчлэх хүрээ, үйл

ажиллагаа өргөжин тэлсээр Монгол улсын өмнөд хил хүрч Оюутолгойн 330 кВ-ын габариттай хоёр хэлхээтэй 220 кВ-ын ЦДАШ-ын засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр болж ажлын гэрээ тодруулах, ажил үйлчилгээтэй танилцахаар ҮТХ-ийн инженер Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 6-р сарын 12-13-ны өдрүүдэд газар дээр нь ажиллалаа. Оюутолгой компаний засвар төлөвлөлт, үйлчилгээ, ажил гүйцэтгэх, хяналт тавих (SAP) систем болон тэнд ажиллаж байгаа 220/110 кВ-ын дэд станцуудын үйл ажиллагаа, засвар үйлчилгээний багаж болон машин механизмтай танилцав.

Булагт дэд станцын угсалтын ажлын явцМанай компани улсынхаа бүтээн

байгуулалтанд идэвхтэй оролцож байгаагийн тод илрэл бол Налайхын салхин парк, Булагтын 110 кВ-ын ЦДАШ, дэд станц угсралтын ажил юм. Булагт-110 кВ-ын 53 км ЦДАШ-ыг 52 хоногт багтаан барьсанд үл үнэмшин уг төслийг удирдаж буй Канад мэргэжилтэн газар дээр нь шалгаж манай ажилтнуудаар бахархаад буцав. Булагт 110/6 кВ-ын дэд станц угсрах ажлыг зөвлөх инженер Д.Амгаланбаатар удирдан ажиллаж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар “Сэнж сант” ХК-ны барилга угсралтын бригад ХХБ болон удирдлагын барилга, трансформатор, таслуурын цутгамал сууриудыг бүрэн хийсэн, ажилтнууд 110 кВ-ын ИХБ-ын төмөр хийц, сууриудыг гагнаж, трактороор ухаж болоогүй өгөршсөн боржин хэмээх үргэлжилсэн хадан талбайг гараар ухаж портал болон төмөр бетон суурь суурилуулж тоноглолоо угсраад байна. ЦДАШ-д аянгын шилэн кабель бүхий аянгын тросс угсрагдан холболт хийх материалаа хүлээж байгаа бөгөөд ИХБ-ын талбайг тэгшлэн кабелийн бетон сувгаа угсраад байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны үзлэгийг давхардсан

ХАБЭА инженер, дотоод хяналтын ажилтан Ё.Ариунаа

Page 6: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð6

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

4.17 Байгууллагын нэрийн өмнөөс олон улс, улс, хотын чанартай болон салбарын хэмжээний биеийн тамир, урлаг, уран сайхны тэмцээн, уралдаанд оролцон амжилт гаргасан ажилтны тэмцээн уралдаанд оролцох зардлыг гаргаж, шагнаж урамшуулна.

4.18 Ажиллагсдад орон сууц, гэр, хашаа, ердийн галлагаатай байшин олгох асуудлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ.

4.19 Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн хэвийн бус /хүнд, хортой/ нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно. Үүнд :

6-10 жилд ажлын 6 өдөр 11-15 жилд ажлын 8 өдөр 16-20 жилд ажлын 10 өдөр 21-25 жилд ажлын 13 өдөр 26 - 31 жил ажлын 16 өдөр 32 түүнээс дээш жилд ажлын 19 өдөр4.20 Бүх ажилтан, ахмадуудыг компани, салбарын зардлаар

эмчийн үзлэгт жилд нэг удаа хамруулж дүгнэлт гаргуулж байна. 4.21 Ажилтнуудын эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт

тавьж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.4.22 Төв удирдлага, салбар бүр тэргүүний ажиллагаатай

ажилтныг тойрон аялалаар гадаад, дотоодод 10 хоногоос хэтрэхгүйгээр явуулна. Тойрон аялалын нийт зардлын 70 хувийг компани, 30 хувийг ҮЭ-ийн Хороо хариуцна.

4.23 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийг шагнах, хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ажилтнуудын 16 нас хүртэлх хүүхдүүдэд бэлэг өгөх зардлын 60 хувийг компани, 40 хувийг Үйлдвэрчний эвлэлийн хороо хариуцна.

4.24 Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч, монголын уламжлалт цагаан сараар 50000 төгрөг, ахмадын өдрөөр 40000 төгрөгийг хүн тус бүрт олгоно.

4.25 Компанийн аварга шалгаруулах биеийн тамир, спортын болон урлаг, уран сайхны тэмцээнийг зохион байгуулж, зохион байгуулалтын арга хэмжээний зардлын 40 хувийг Захиргаа, 60 хувийг Үйлдвэрчний эвлэлийн хороо хариуцна.

4.26 Салбар, дүүрэг, олон нийтийн байгууллагаас жил бүр зохиогдох спортын тэмцээнд ажилтнуудыг хамруулна.

4.27 Байгалийн гэнэтийн аюул /гал, усны үер, газар хөдлөлт/-д өртөж хохирол учирсан ажилтан болон түүний гэр бүлд тусламж

үзүүлнэ. Энэхүү заалт ахмадууд болон мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осолд орсон групптэй хүмүүст нэгэн адил хамаарна.

4.28 Захиргаа, ҮЭ-ийн хорооны зардлаар ажилтнуудад үзвэр үзүүлэх ажлыг зохион байгуулна.

4.29 Болор амралт сувиллын газарт хөрөнгө, санхүүгийн тусламж үзүүлж болно.

4.30 Ахмадуудад 60,70 насны ойд 150 000 төгрөг, 80,85 насны ойд 200 000 90,95 насны ойд 300 000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож хүндэтгэл үзүүлнэ.

4.31 Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно.

ТАВ. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах талаар

5.1 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ.

5.2 Ажлын байрны нөхцөл сайжруулах, үйлдвэрлэлийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр болзолт уралдаан зарлаж, үлгэр жишээ ажлын байр, осол зөрчилгүй ажилласан хамт олныг шалгаруулж байна.

5.3 Хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас олгох ажилтнуудын жагсаалт, эдэлгээний нормыг тогтоосон эрхийн актанд ҮЭ-ийн хорооны хүсэлтийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болно.

5.4 Ажлын байрны нөхцөлийн үнэлгээг жил бүр мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж, зөвлөмж авч түүний мөрөөр арга хэмжээ авна.

5.5 Өндөр хүчдэлийн дэд станц, ашиглалт, засварын нэгжүүдэд эмнэлгийн анхан шатны тусламжийн эмийн сан, эмийн бүрдэлд үзлэг хийж, эм бэлдмэл, боох материалын дутуу зүйлсээр хангана.

5.6 Үйлдвэрлэлийн аваарь, ослын актыг ҮЭ-ийн хороонд танилцуулж байна.

5.7 Үйлдвэрийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах арга хэмжээнд компанийн нийт сангийн 1 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна.

5.8 Захиргаа, ҮЭ-ийн хорооны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хамтарсан үзлэгийг жилд 2 удаа зохион байгуулж байна.

5.9 Жил бүр 4 дүгээр сарын 28-нд үйлдвэрлэлийн ослоор амь эрсдсэн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас осолд орсон, групп тогтоолгосон хүмүүст хүндэтгэл үзүүлэх ажлыг Захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран зохион байгуулна.

ЗУРГАА. Үйлдвэрчний эвлэлийн эрхийг хангах талаар6.1 Үйлдвэрчний эрхийн тухай хуульд заасан эрх, баталгааг

хангахын зэрэгцээ ажил олгогч нь: ҮЭ-ийн хороог Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын хурал

зөвлөлгөөнд оролцуулж, санал бодлыг тусгаж байх. Компани, салбарын эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны

тухай мэдээлэл өгч байх. ҮЭ-ийн гишүүдийн татварыг жилийн ажиллагааны үр дүнгийн

шагналаас бусад цалин ба түүнтэй адилтгах орлогын 1 хувиар бодож, нэгдсэн журмаар хурааж ҮЭ-ийн хорооны дансанд сар бүр оруулна.

ҮЭ-ийн хороонд ажлын хэрэгцээний контор, тавилга, телефон утас, техник хэрэгслэлийг үнэ төлбөргүй ашиглуулна.

ҮЭ-ийн орон тооны бус идэвхитэн, сонгуультан нарыг хурал, зөвлөлгөөн, сургалт, семинар болон бусад ажилд оролцоход нь ажлаас чөлөөлж, үндсэн болон тарифт цалинг олгоно.

6.2 Хамтын гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн тохиолдолд аль нэг тал маргаантай асуудлыг төлөөлөгчдийн хуралдаанаар шийдвэрлэнэ.

6.3 Хамтын гэрээнд талуудын гарын үсэг зурж эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш 2 жилийн дотор хүчинтэй. Хамтын гэрээнд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хамтын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хамтын гэрээ байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү гэрээг үргэлжлүүлэн мөрдөнө.

6.4 Удирдлагын бүтэц бүрэлдэхүүн, өмчлөл харъяалалд өөрчлөлт орох нь энэхүү хамтын гэрээгээр тохирсон асуудлыг цуцлах үндэслэл болохгүй.

6.5 Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг талуудын саналаар хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

6.6 Энэхүү гэрээг Хан-Уул дүүргийн тамгын газарт бүртгүүлж, компанийн хэлтэс, салбар, алба, нэгжид мөрдөнө.

ХАМТЫН ГЭРЭЭНД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД

№Заалтын дугаар

Зүйлийн утга

2011-2012 он 2013-2014 он

1 2 2

Захиргаа нь хөдөлмөрийн харилцаа, нормчлол, цалин хөлс, шагнал урамшил, нэмэгдэл хөнгөлөлт зэрэг асуудлаар ҮЭ-ийн хороотой зөвшилцөж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2011-2012 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийн 3.1.2-р заалтын дагуу ажилтны цалин хөлсийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулж нэмэх зарчмыг баримтлана.

Захиргаа нь хөдөлмөрийн харилцаа, нормчлол, цалин хөлс, шагнал урамшил, нэмэгдэл хөнгөлөлт зэрэг асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж байна. “Эрчим хүчний салбарын 2013-2014 оны хамт /тариф/”-ын хэлэлцээрийн 3.1.2 дугаар заалтыг үндэслэн цалингийн шатлалыг цалингийн хэмжээ батлагдсан орлогын эх үүсвэртэй уялдуулан нэмэх зарчмыг баримтлана.

2 2 5

Ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад хүргэх орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, хувь хүний буруутай биш шалтгаанаар ажлаас халагдахад ажил олгогч нь нэг сарын өмнө ҮЭ-ийн хороонд урьдчилан мэдэгдэж, ажилчдын хууль ёсны эрх ашиг, нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтан 5-10 жил хүртэл ажилласан бол 6 сар хүртэл, 10-аас дээш жил ажилласан бол 1 жил хүртэл хугацааны албан тушаалын ба тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно.

3 2 17Төрийн захиргааны төв байгууллагаас тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан ажилтанд 3000 төгрөг, гавьяат ажилтан, төрийн шагналтанд 10000 төгрөг, хөдөлмөрийн баатарт 15000 төгрөгийг сар бүр олгоно. Энэ заалт ахмад настан болон тахир дутуугийн группэд байгаа хүмүүст нэгэн адил хамаарагдана.

Төрийн захиргааны төв байгууллагаас тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан ажилтанд 10000 төгрөг, гавьяат ажилтан, төрийн шагналтанд 20000 төгрөг, хөдөлмөрийн баатарт 30000 төгрөгийг сар бүр олгоно. /Энэ заалт ахмад настан болон тахир дутуугийн группэд байгаа хүмүүст нэгэн адил хамаарагдана/.

43 5

Үйлдвэр дээрх түр сургалтад хичээл заасан багш нарт цагийн 2000 төгрөгийн хөлс олгоно. Тухайн байгууллагад зайлшгүй тохиолдолд гаднаас ирж хичээл заасан багш нарт олгох хөлсийг гэрээ хэлцлийн журмаар тогтооно. Түгээмэл бус нарийн мэргэжлийг өвлүүлэн сургах ажлыг зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэн, мастер багш нараар удирдуулан ажлын байранд зохион байгуулж, тэдэнд цагийн хөлсийг 3000 төгрөгөөр бодож олгоно.

Үйлдвэр дээрх түр сургалтад хичээл заасан багш нарт цагийн 5000 төгрөгийн хөлс олгоно. Тухайн байгууллагад зайлшгүй тохиолдолд гаднаас ирж хичээл заасан багш нарт олгох хөлсийг гэрээ хэлцлийн журмаар тогтооно. Түгээмэл бус нарийн мэргэжлийг өвлүүлэн сургах ажлыг зөвлөх, мэргэшсэн инженер, мэргэжилтэн, мастер багш нараар удирдуулан ажлын байранд зохион байгуулж, тэдэнд цагийн хөлсийг 10000 төгрөгөөр бодож олгоно.

5 4 1Ажилтанд өдрийн хоолны үнийг ажлын өдөрт 2000 төгрөгөөр тооцож, түүний 60 хувиар тооцож, хөнгөлөлт олгоно.

Ажилтанд өдрийн хоолны үнийг ажлын өдөрт 5000 төгрөгөөр тооцож, түүний 60 хувиар тооцож, хөнгөлөлт олгоно.

6 4 6

Ажилтны төрсөн эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж байгууллага үзүүлнэ. /Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүү хэд хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно/. ҮЭ-ийн Хороо 50000 төгрөгний тэтгэмж олгоно.

Ажилтны төрсөн эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж байгууллага үзүүлнэ. /Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүү хэд хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно/. ҮЭ-ийн Хороо 70000 төгрөгний тэтгэмж олгоно.

7 4 7

Өөрийнх нь өргөдлийг үндэслэн ар гэрт нь зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүд болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, тахир дутуугийн группд орсон хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд тухайн өрхийн нэг хүнд оногдох орлого нь Засгийн газраас баталсан амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд жилд нэг удаа улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

Өөрийнх нь өргөдлийг үндэслэн ар гэрт нь зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхчүүд болон тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, тахир дутуугийн группд орсон хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд тухайн өрхийн нэг хүнд оногдох орлого нь Засгийн газраас баталсан амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд жилд нэг удаа салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

8 4 9

Компанийн ахмад настан нас барсан тохиолдолд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, түүний эхнэр, нөхөр нас барвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ар гэрт нь үзүүлнэ.

Компанийн ахмад настан нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, түүний эхнэр, нөхөр нас барвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ар гэрт нь үзүүлнэ.

9 4 14Компани, түүний харъяа салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

Компани, түүний харъяа салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадуудад эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.

10 4 16Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр авч байгаа ахмад настанд сар бүр 10000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр авч байгаа ахмад настанд сар бүр 15000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

11 4 30 ШИНЭЭР ОРСОНАхмадуудад 60,70 насны ойд 150 000 төгрөг, 80,85 насны ойд 200 000 төгрөг, 90,95 насны ойд 300 000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож хүндэтгэл үзүүлнэ.

Түрүүч нь III нүүрт

ЦдҮс төхКомпаíийí захиргаа, Үэхороо

Page 7: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 7

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанийн гүйцэтгэх

захирал Ж. Равдандорж тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-н Шиамен хотын АВВ компанийн үйлдвэрүүдтэй танилцах ажлаар тус компанид 2013 оны 06-р сарын 05-аас 06-ны өдрүүдэд айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Улаанбаатар ДЦС-5” Төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг оролцож ажиллав.

Цахилгаан Дамжуулах ҮнДэсний сҮлжээ компанийн төлөөлөгчиД Бнхау-н Шиамен хотын аВВ компанийн ҮйлДВэрҮҮДтэй танилЦлаа

ABB-г Монголд авчирна

төлөөлөгчдийг энэ оны 5-р сард Улаанбаатар хотод зохиогдсон олон улсын үзэсгэлэнд оролцох үеэр хүлээн авч уулзаж өөрийн компанийн үйл ажиллагаа болон 110/10 кВ-ын “Баруун” дэд станцийн нөхцөл байдалтай танилцуулсанд талархсанаа

системийн авсаархан байдал, элегаз болон вакуум таслууруудыг үйлдвэрлэх нарийн хийцтэй угсрах болон гагнах роботуудын ажиллагааг сонирхож асуултандаа хариу авч байлаа. Харин эдгээр үйлдвэрийн дотор фото зураг авахыг хориглодог юм байна.

Манай төлөөлөгчдийг Шиамен хотын АВВ компанийн таслуурын үйлдвэрийн ерөнхийлөгч Fredric Westgard, таслуурын үйлдвэрийн борлуулалтын менежер William Li, таслуурын үйлдвэрийн орлогын төвийн захирал Khong Fah Lee нар хүлээн авч уулзаж 2 компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, хэрэглээний өсөлт, Монголд ашиглалтанд орохоор хүлээгдэж буй уул уурхайн обьектуудын талаар танилцуулж дэлхийн стандартанд нийцсэн АВВ компанийн тоног төхөөрөмжийг тус компанид ашиглах боломжийн талаар мэдээлэл хийв. Энэ удаа тус компанийн 110/10 кВ-ын “Баруун” дэд станцад хийх шинэчлэлийн ажилд оролцохыг урив.

Шиамен хотын АВВ компанийн таслуурын үйлдвэрийн ерөнхийлөгч Fredric Westgard тус компанийн

илэрхийлээд тус станцын шинэчлэлд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Ноён Westgard 2 компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар Санамж бичгийн төслийг танилцуулаад АВВ компани хамтын ажиллагааны хөтөлбөрт сургалтын болон техникийн тусламж оруулах боломжийн талаар тайлбарлав. Түүнчлэн ноён Westgard Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, насжилтын талаар асууж лавласны дараа аливаа шинэчлэл хийхэд хөрөнгө мөнгө хэмнэх үүднээс хуучин байсан тоноглолуудыг аль болохоор шинэчлэн засварлаж ашиглах нь илүү үр дүнтэй гэдэгийг санал болгов.

Уулзалтын дараа ЦДҮС компанийн төлөөлөгчид АВВ компанийн таслуурын үйлдвэрийн үзүүлэнгийн танхимд орж таслуур, реле хамгаалалт, удирдлага автоматик хэрхэн ажиллаж, харилцан үйлчилж байгааг сонирхов. Энд таслуурын таслах хугацаа маш богино байгаа нь сонирхолтой байв.

Үүнийг өнөөдөр зөвхөн АВВ-д үйлдвэрлэж байгааг дурьдаж байлаа.

Үүний дараа төлөөлөгчид АВВ компанийн 110 болон 10 кВ-ын таслуур, 110/10 кВ-ын хуваарилах байгууламжийн удирдлага, хяналтын панель хийдэг үйлдвэрийн ажиллагаатай танилцав. Эндээс төлөөлөгчид орчин үеийн шинэ технологиор хийж буй GIS

бэлэн болсон тухай мэдэгдээд уншиж хянахыг хүсэв. Гүйцэтгэх захирал Ж. Равдандорж Б.Эрдэнэбилэгийн хамт Санамж бичгийн төсөлтэй нягтлан танилцаад, өөрсдийн зүгээс зарим саналыг тусгасны эцэст Санамж бичигт гарын үсэг зурж, өөрсдийн хувийг харилцан солилцов.

Үүний дараа ЦДҮС компанийн төлөөлөгчдийг АВВ компанийн Хятад дахь салбарын тэргүүн дэд ерөнхийлөгч, эрчим хүчний бүтээгдэхүүний Хойд Ази дахь салбарыг хариуцсан дарга ноён Bernd Muehe хүлээн авч уулзаж, 2 компанийн харилцан хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж Монголын эрчим хүчний салбарын талаар зарим зүйлийг асууж лавлав. Асуулт хариулт явагдсаны дараа ноён Bernd Muehe хамтын ажиллагааны Санамж бичиг

Шведийн АВВ компанийн БНХАУ дахь салбарын Тэргүүн дэд Ерөнхийлөгч бөгөөд

Хойд ази дахь эрчим хүчний бүтээгдэхүүн хариуцсан дарга ноён Bernd Muehe

Манай төлөөлөгчид ABB компанийн Шиамен хотын Таслуурын үйлдвэрийн Ерөнхийлөгч ноён Fredrik

Westgard-тай дурсгалын зураг татуулав

БНХАУ-н Шиамен хотын АВВ компанийн таслуурын үйлдвэрийн ерөнхийлөгч FredriK Westgard-ын хамт бүтээгдэхүүнийг үзүүлэн танилцуулах өрөөнд

ABB компанийн бүтээгдэхүүнийг үзүүлэн танилцуулах самбар

БНХАУ-ын Шиамен хотын АВВ компанийн төв байран дээр

БНХАУ-н Шиамен хотын “State grid” буюу дамжуулах сүлжээний ТӨХК-ийн байр

Манай төлөөлөгчид Шиамен хотын Цахилгаан дамжуулах компанийн 110/10 кВ-ын дэд станцын

тоног төхөөрөмжтэй танилцав

Маргааш өдөр нь буюу 6-р сарын 06-ны өдөр ЦДҮС компанийн төлөөлөгчид Шиамен хотын төрийн өмчит цахилгаан дамжуулах “State Grid” компани дээр очиж АВВ компанийн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалтай танилцав. Энэ компани 110/10 кВ-ын дэд станцаа танилцуулсан бөгөөд АВВ компанийн үйдвэрлэсэн тоноглолын найдвартай байдлын талаар тайлбарлаж байлаа. Энд төлөөлөгчид дэд станцын 110 кВ, 10 кВ-ын тоног төхөөрөмж, удирдлага- хяналтын панель, энд суурилуулсан GIS системтэй нарийвчлан танилцаж асууж сонрихсон болно.

Б. Эрдэнэбилэг

Page 8: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð8

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

Улсын хэмжээнд зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл

ахуйн сарын аяныг тохиолдуулан компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх цогц ажлын хүрээнд компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер /ХАБЭАИнженер/ -үүдийн уламжлалт сургалт зөвлөгөөн 2013.05.01 – 2013.05.03-ны өдрүүдэд зохиогдлоо. Зөвлөгөөнд оролцогсод:- ДХШХ-ийн дарга Д.Давааням- ДХШХ-ийн ахлах инженер Д.Цолмон- ДХШХ-ийн ХАБЭАИнженер

Г.Соронзонболд- ДХШХ-ийн мэргэжилтэн

Х.Сүнжидмаа- Улаанбаатар салбарын

ХАБЭАИнженер Ш.Чулуунсүрэн- Төвийн бүсийн салбарын

ХАБЭАИнженер Л.Мягмарбат - Хангайн бүсийн салбарын

ХАБЭАИнженер ё.Ариунаа- Зүүн өмнөд бүсийн салбарын

ХАБЭАИнженер Д.Анхбаяр Зөвлөгөөний эхний өдөр

2013.05.01-нд МХЕГазраас зохион байгуулсан Эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын алба, хэлтсийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан нэг өдрийн сургалтанд суусан бөгөөд МХЕГ-ын Хяналт шинжилгээ-үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул, Хөдөлмөр хамгаалалын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Батзориг, ЭХЯ-ны БХЗГ-ын Эрчим хүчний хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Авирмэд нарын зэрэг албаны хүмүүс нар дараах хичээлүүдийг заасан. Үүнд:• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,

эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналтыг зохион байгуулах аргачлал

• “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахнийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх арга зам

• “ДЦС-4” ТӨХК-ийн дотоод хяналтын үйл ажиллагааны талаар

• Эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудын тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагаа

• Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн осол, ослын шалтгаан, ослоос урьдчилан сэргийлэх арга зам, авах арга хэмжээ

• Эрчим хүчний салбарт байгаль орчны дотоодын хяналтыг хэрэгжүүлэх талаар

• Эрчим хүчний салбарын барилга байгууламжид хэрэгжүүлж буй төсөл, түүний үр дүн, түүнд тавих техникийн хяналт

• Эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм журмын хэрэгжилт, гарч буй зөрчил дутагдал, анхаарах

асуудал зэрэг 8 цагийн 11 хичээлд сууж, шинэ мэдээ мэдээлэл авч сургалт үр дүнтэй зохиогдсон.Сургалт зөвлөгөөний дараагийн

өдөр 2013.05.02-нд 08:30 - 10:00 цагийн хооронд компанийн байранд бүх ажилтнуудыг хамруулан ДХШХ-ээс зохион байгуулсан Монголын эрүүл ахуй менежментийн хүрээлэнгийн захирал Батбаатарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, түүнийг хэрхэн нэвтрүүлэх талаар тавьсан лекцэнд суусан.

Дараа нь зөвлөгөөнд оролцогсод компанийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженертэй уулзаж санал бодлоо ярилцаж, компанид ХАБЭА менежментийн системийг нэвтрүүлэх талаар ажлын чиглэл, үүрэг даалгавар авсан.

Компанийн хэрэгжүүлж байгаа томоохон төсөл болох 50 мВ-ын Салхин станцын бүтээн байгуулалтын ажилтай болон дэлхийд ХАБЭА-н талаар тэргүүлэх Лэйтон компанийн үйл ажилагаатай танилцахаар зөвлөгөөнд оролцогсод энэ өдөр Салхин паркид очиж 4 цаг ажилласан. Салхин паркад томилолтоор ажиллаж буй ДХШХ-ийн ХАБЭАИнженер Г.Соронзонболд салбаруудын ХАБЭАИнженерүүдийг хүлээн авч бүтээн байгуулалтын ажлын явц, тэнд ажиллагсадын ХАБЭА-ын нөхцөл байдал, Лэйтон компанийн ХАБЭА-н талаар тавьдаг шаардлага, хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа зэрэгтэй танилцуулсан.

Зөвлөгөөнд оролцогсод салхин паркаас буцаж ирээд гүйцэтгэх захирал Ж.Равдандоржтой уулзаж тус тусын салбарын ажил байдал, ХАБЭА-н үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар ярьж, санал хүсэлтээ танилцуулсан. Гүйцэтгэх захирал салбаруудын ХАБЭАИнженерүүд тус бүрийн санал хүсэлтийг сонсож өөрийн баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийн талаар ярьж тус бүрдээ саналаа тодорхой боловсруулж бичгээр ирүүлэн ажил хэрэг болгох, компанийн хэмжээнд ХАБЭА-н менежментийн системийг нэвтрүүлэх үүрэг даалгавар өгч, энэ

ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гүйцэтгэх захирал “...манай компани өөрийн онцлогтой эрчим хүчний байгууллага, иймд анхан шатны нэгжид ажиллаж буй ИТА, монтеруудад байнга анхаарал тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдалд ямар нэг асуудал, шаардлага гарвал шуурхай шийдвэрлэж, энэ талаар тавих хяналтыг сайжруулж ажиллах хэрэгтэй, ажилтнуудын хөдөлмөр хамгаалалын хувцасанд онцгой анхаарч байгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай сургалтанд компанийн ажилтнуудыг явуулж сургана” гэж ярилаа.

Зөвлөгөөний дараагийн өдөр компанийн ХАБЭА-н менежментийн систем нэвтрүүлэх төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлууд, салбаруудын ХАБЭА, галын аюулгүй байдлын мэдээг гаргаж нэгтгэж байгаа талаар ярилцаж, ДХШХэлтэсийн дарга Д.Давааням ХАБЭА-н талаар гарсан дараах тушаал шийдвэр, баримт бичгүүдтэй танилцууллаа. Үүнд:- Монгол Улсын Их Хурлын

2013.02.07-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай 20 дугаар тогтоол

- МУ-ын Хөдөлмөрийн сайдын 2012.10.19-ний өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай А/32 дугаар тушаал

- МУ-ын Хөдөлмөрийн сайдын 2013.01.04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдүгээр шатны ажлын төлөвлөгөө”

- МУ-ын Хөдөлмөрийн сайдын 2013.03.25-ны өдрийн А/53 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр

- ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2013.04.19-ний өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,

эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл байгуулах, түүний ажиллах журмыг баталсан А/36 тоот тушаал

- ДХШХэлтэсээс боловсруулсан ЦДҮС ТӨХК-д нэвтрүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн бодлогын баримт бичигЭэлжит зөвлөгөөнд оролцогсод

дээрх баримт бичгүүдтэй танилцаж, ДХШХ-ийн дарга Д.Даваанямын хариуцан боловсруулсан компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн бодлогын баримт бичгийг сайшааж, энэ удаагийн зөвлөгөөн үр дүнтэй болж байгааг дүгнэж, дээрх тушаал шийдвэрүүд, компанийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгавар, зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэн үр дүнтэй ажиллах талаар хэлэлцэв.

Зөвлөгөөнөөс дараах зорилттуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:1. ЦДҮС ТӨХК-ийн Гүйцэтгэх

захирлын 2013.01.02-ны А/01 тоот тушаалын 2-р заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

2. ЦДҮС ТӨХК-д нэвтрүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн бодлогын баримт бичгийг үндэслэн компанийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улаан ном”-той болох

3. Компанийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”-ийн ажлыг батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэх

4. Компанийн ХАБЭАИнженерүүд болон дээрхи орон тооны бус зөвлөлийн гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх шаардлагатай сургалтанд хамруулах

5. Компанийн салбаруудын ХАБЭАИнженерүүд зөвлөгөөнийн явцад хамрагдсан сургалтаас авсан мэдээ мэдээлэлийг ажилдаа тусгаж, компанийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах

ЦДҮС ТӨХК-ийн ДХШХэлтэс

ЦДҮС ТӨХК-ИЙН ДоТооД ХяНАЛТ шИНжИЛГээНИЙ ХэЛТСээС КоМпАНИЙН НИЙТ ХӨДӨЛМӨРИЙН АюУЛГҮЙ БАЙДАЛ эРҮҮЛ АХУЙН ИНжеНеРҮҮДИЙГ ХАМРУУЛАН ЗоХИоН БАЙГУУЛСАН СУРГАЛТ

ЗӨВЛӨГӨӨН БоЛЛоо

Page 9: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 9

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

…… оны …… дугаар Улаанбаатарсарын …… ны өдөр Дугаар …… хот

______________________________ дэргэдэх

/аж ахуйн нэгж, байгууллагын нэр/

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллага /ажилтан/-ын төлөөлөгч __________________ ажил олгогчийн төлөөлөгч ________________________ нарын бүрэлдэхүүнтэйгээр өргөдөл гаргасан ажилтан __________________ гэрч __________________________ нарыг оролцуулан _______________________ нарын хооронд гарсан ____________________________________________________________________________________тухай хөдөлмөрийн маргааныг хэлэлцэв.

Хурлын даргаар ..……………………………. нарийн бичгийн даргаар ………………………….. ажиллав. /Комиссын бүрэлдэхүүнээс зарим гишүүдийг уг хуралдаанд оролцуулахаас маргалдагч этгээдүүд татгалзсан санал, хүсэлт гаргасан бол санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай комиссын хурлын тэмдэглэлд /энэ хэсэгт тэмдэглэнэ/. ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Хурлын дарга ________________________-аас гарсан маргааны тухай танилцуулав.

Маргааны товч агуулга: ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Ажил олгогчийн тайлбар:____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Өргөдөл гаргасан ажилтны тайлбар:____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Гэрчийн тодорхойлолт:____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Гомдлыг шалгасан мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт: ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Санал:а/ажилтны төлөөлөгчдийн:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

б/ажил олгогчийн төлөөлөгчдийн ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________Комиссын шийдвэр:____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________заалтыг үндэслэн хоёр тал санал тохиролцсоны дагуу _______________________________________ тухай маргааныг ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________шийдвэрлэв.

/Шийдвэрийг биелүүлэх болон шүүхэд өргөдөл гаргах хугацаа, санал тохироогүй байдлыг тодорхой зааж өгнө/

ХУРЛЫН ДАРГА _____________________

/_____________________//гарын үсэг/ /нэр/

ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА _____________________

/_____________________/ /гарын үсэг/ /нэр/

*Энэхүү тэмдэглэлд хурлыг даргалсан талын

төлөөлөгчдийн байгууллагын тамга буюу тэмдэг дарна.

хӨдӨлмӨрийн гАнцААрчилсАн мАргААнтАслАх дүрэмЗасгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

хӨдӨлмӨрийн мАргААн тАслАх Комиссын дүрэм

нэг. Нийтлэг үндэслэл1. Монгол Улсын хуульд шүүх хянан

шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.

2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид “комисс” гэнэ/ байгуулж ажиллуулна.

3. Комисс нь Хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

4. Хөдөлмөрийн маргааныг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Комиссын хурлаас шийдвэр гаргана. Хурлын явцын тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлийг хавсралтад заасны дагуу хөтөлнө.

хоёр. Комиссын бүрэлдэхүүн, зохион байгуулалт

5. Комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэлийн, үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

6. Ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байна.

7. Комиссын бүрэлдэхүүнд орох үйлдвэрчний эвлэлийн болон ажилтны төлөөлөгчийг тухайн байгууллагуудын нийт ажилтны хурлаас олонхийн саналаар сонгоно. Ажил олгогчийн төлөөлөгчийг ажил олгогчийн шийдвэрээр томилно. Нийт ажилтны хурлын болон ажил олгогчийн шийдвэрт төлөөлөгчдийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна.

8. Талуудын төлөөлөгчид нь комиссын үйл ажиллагаанд тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд тал тус бүр өөрийн ахлагчийг сонгоно.

9. Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

гурав. Хөдөлмөрийн маргааны талаар өргөдөл гаргах, маргааныг хянан хэлэлцэх үйл ажиллагаа

10. Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдлөө хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана.

11. Хөдөлмөрийн маргааны тухай өргөдлийг холбогдох бусад материалын хамт ажилтны төлөөлөгчдийн ахлагч хүлээн авч бүртгэнэ. Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянаж шийдвэрлэнэ.

12. Хөдөлмөрийн маргаанд холбогдох материалыг нарийвчлан шалгаж, комиссын хуралд оруулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүнийг комиссын бүрэлдэхүүнд орсон талуудын ахлагч нь өөрийн гишүүдээс томилно.

13. Комисс нь хөдөлмөрийн маргаантай холбогдох материалыг эрх зүйн талаас нь шалгах, түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажил олгогчоос шаардлагатай баримт бичиг, тооцоо, тайлбарыг гаргуулан авах эрх эдэлнэ.

14. Комиссын хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулах бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн даргын үүргийг хоёр талын төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэнэ. Хурлын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.

15. Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэнэ. Өргөдөл гаргасан ажилтны хүсэлтийн дагуу түүнийг байлцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно. Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна. Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.

16. Комиссын хуралд маргалдагч талууд /ажил олгогчийн уг асуудалд холбогдох албан тушаалтан, өргөдөл гаргасан ажилтан/-аас гадна тухайн маргаантай холбогдсон асуудлыг шалгахад, оролцсон ажил олгогчийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

17. Комиссын хурлыг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 75-аас доошгүй хувь нь оролцох тохиолдолд хуралдуулна.

18. Хуралдаанд оролцсон комиссын гишүүдийн олонхийн саналаар комиссын шийдвэр гарах бөгөөд уг шийдвэрийг үүрэг хүлээсэн тал тэмдэглэлд заасан хугацаанд заавал биелүүлнэ. Комиссоос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй.

19. Комиссын хурлын шийдвэрт хуралдаанд оролцсон комиссын бүх гишүүд, хурлын тэмдэглэлд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна. Хэрэв комиссын хурлаар асуудлыг санал нэгтэй шийдвэрлэж чадахгүйд хүрвэл тэмдэглэлд хоёр талын төлөөлөгчдийн санал зөрүүтэй асуудлыг тодорхой тэмдэглэнэ.

20. Комиссын хурлын шийдвэрийг маргалдагч талуудад албан ёсоор танилцуулж, шийдвэрийн хувийг өгнө.

21. Комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн, эсхүл комиссын гишүүд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй, тэрчлэн шийдвэрийн дагуу үүрэг хүлээсэн тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүхэд давж заалдана.

хӨдӨлмӨрийн мАргААн тАслАхКомиссын хурлын тэмдэглэл

ЦДҮС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн

125, 126 дугаар зүйл, Монгол улсын Засгийн Газрын 1999 оны 8 дугаар сарын 11-нийн өдрийн 122 дугаар тогтоол, “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн 1.2, 1.3, 2.5, 2.6, 2.7 дугаар заалтуудыг үндэслэн 2013 оны 06 сарын 21-ний өдөр А/73 тоот тушаал гаргалаа. Уг тушаалд Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссын ажил олгогчийн төлөөллийн бүрэлдэхүүнд Нийгмийн бодлого, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Одмааг Компанийн төлөөллийн ахлагчаар, гишүүдэд Дотоод хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Давааням, Хууль, эрх зүйн мэргэжилтэн Т.Батсайхан нар багтжээ.Мөн ажилтнуудын төлөөллийг компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санал болгосноор 3 хүний

бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар

салбарын дарга Х.Алтанхуяг, Төвийн бүсийн салбарын дарга Ч.Батжаргал, Хангайн бүсийн салбарын дарга Ц.Амгаланбаатар, Зүүн-Өмнөд бүсийн салбарын дарга Д.Нямсүрэн нарт захиргааны төлөөллөөс 2 хүн, ажилтнуудын төлөөллөөс 2 хүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс томилон ажиллуулахыг даалгалаа.Цаашид Хөдөлмөрийн марган таслах орон тооны бус комисст Монгол улсын Засгийн Газрын 1999 оны 8 дугаар сарын 11-нийн өдрийн 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийг ажилдаа мөрдлөг болгон ажиллахыг даалгалаа.

Г.Сүхбаатар

хөдөлмөрийн маргаан таСлах

комиссыг томиллоо

Өнгөрөгч 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах

үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК болон Монгол улсын ерөнхий сайдын дэргэдэх химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлтэй хамтарсан “Полихлорт бифенилээр бохирдсон эрчим хүчний төхөөрөмж болон тусгаарлах шингэн цэвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь ” сэдэвт уулзалт семинарыг “Жаргалант” цогцолборт зохион байгууллаа. Семинарт оролцогчид тоног төхөөрөмжийг ПХБ-ээс цэвэрлэх цаашдын ажилд амжилт хүсээд, хамгийн гол нь үүнтэй ойр ажилладаг инженер, техникийн ажилтнуудад ПХБ-ээс хордохоос урьдчилан сэргийлэх

талын мэдлэг мэдээлэл өгч, тэднийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, нэгэнт хордсон хүмүүст үзүүлэх нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх талаар цогт асуудал боловсруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Уг семинар нь улирал бүр зохион байгуулагддаг ба дараа удаагийн сенимарт техникийн ажилтан, ажиллагсадыг хамруулж тэдгээрийн энэ талын мэдээллийг баяжуулах, харилцан туршлага солилцох замаар зохион байгуулахыг зорьж байна. Иймд компанийн салбар нэгжүүд инженер техникийн ажилтнуудаа хамруулахыг уриалж байна.

ҮТХ-ийн инженер Э.Бат-Орших

Төслийн семинарболлоо

Page 10: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð10

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

На н о т е х н о л о г и й н тухай их ярих болж. Нанотехнологиор гаргаж

авсан гэж бүтээгдхүүнээ сурталчлах явдал ч олширч байна. Нано судалгаа хийдэг судлаач эрдэмтэд ч олширч байгаа гэж бичиж байна. Харин яг ямар технологи яригдаад байгаа нь тодорхойгүй байсаар байна. Жишээ нь хүний үе мөчинд хиймэл жииргэвч хийдэг компанийхан бүтээгдхүүнээ нанотехнологи гэж сурталчилж байна. Энэ жийргэвчний гадаргуу дээр нано нүхнүүд гаргасан учраас тэр гэнэ. Дотуур хувцас үйлдвэрлэгч компани ч нанотехнологи ашигласан гэдэгтээ их бардам байна. Учир нь хэрэглэсэн ноосон утас нь нано ширхэгтэй юм байна. Нарны тос үйлдвэрлэгч ч мөн адил нанотехнологиор тос гарган авсан тул бусдаасаа илүү гэж өөрсдийгөө сурталчилж байна. Тэр тосонд маш нарийн нано нунтаг агуулагддаг тул, нүүрэнд илүү шингэж, сайн хамгаалдаг гэнэ.

Хэрвээ дээрхийн адил нано хэмжээтэй ямар нэг юм л агуулсан байхлаараа нанотехнологи болчихдог бол гэртээ гүрж ногоон цайг уур нүдүүрээр нүдээд, цай чанаад уухад л нанотехнологитой цай уучихаж болно. Учир нь цайг нүдэхэд нано ширхэгүүд үүсэж л таараа. Энд нанотехнологийн талаарх ойлголт, тодорхойлолт гажуудсан байгаа нь анзаарагдана.

Мэдээж энэ бол нанотехнологи огт биш. Энд нанотехнологийг нано хэмжээстэй андуурсан андуурлууд л яваад байгаа хэрэг. Бүх зүйлс нано хэмжээс бүхий жижиг нэгжүүдээс бүрэлддэг. Комьпютерийн CPU ч нано нэгж агуулна, таны бие ч нано молекул агуулна, талх ч нано ширхэг агуулна. Дэлхий ертөнц тэр чигээрээ нано нэгж, хэсгүүдээс бүрддэг. Гэхдээ байгал бүтээсэн үү, хүний гараар нанотехнологиор бүтээгдсэн үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.

НаНотехНологи гэж чухам юуг хэлээд БайНа вэ?

Нанотехнологи гэдэг бол аливааг нано хэмжээст түвшинд угсрах, бүтээх, өөрчлөх технологи. Атом молекулын түвшинд, 1-100 нанометр хэмжээний дотор ажиллах хэлнэ. Физик, хими, материал судлал, инженерийн шинжлэх ухаанаас урган гарсан салбар технологи. Нанотехнологи бол өмнө байсан технологи улам сайжирч нано хэмжээст орчинд шилжсэний үр дүн. Хүн төрөлхтөн өчүүхэн жижиг зүйлсийг бүтээхдээ ихэвчлэх том юмыг жижиглэх, хуваах, багасгах аргаар хийдэг. Тэгвэл нанотехнологийн ялгаа нь нано хэмжээст атом, молекулыг ашиглан арай илүү томхон юм хийх, өөрөөр хэлбэл багаас томруу шилжих чиглэлээр бүтээхэд оршино.

НаНо гэж ямар хэмжээс вэ ?Метрийг тэрбум хуваахад нанометр

үүснэ. (10-9) Энэ хэмжээсийг шууд

НАНоТеХНоЛоГИ гэж юу вэ ?

Шинжлэх ухаан

төсөөлөхөд хэцүү. Хүн аливааг харьцуулж байж хэмжээсийн талаар бодит ойлголт авдаг тул тэрбумны нэг гэдэг бол хий хоосон тоо санагдах нь гарцаагүй. Арай ойлгоход хялбар жишээ авах гээд үзье. Зүүний толгой өргөнөөрөө нэг сая нанометр байдаг. Хэрвээ зүүний толгойг нэг нанометр болгож томруулбал, нэг метрийн урттай шугам 1000 км болж уртасна. Өчүүхэн жижиг, атом, молекулын түвшинд ярьж байж л нано хэмжээст багтана. Дундаж атом 0.1-0.2 нанометр хэмжээтэй. Энэ нь хэр бага хэмжээс болох талаар баримжаа өгөх үүднээс зарим нэг жишээг дурдвал : нүүрстөрөгчийн хоёр атомын хоорондох зай 0.15 наномерт, ДНК –ын хос спиралийн диаметр 2 нанометр, нэг эст амьтан Микоплазмын урт 200 наномерт байдаг. Тэгвэл нанотехнологи нь 100 нанометрээс бага хэмжээтэй бүтцийг удирдаж, судлаж, бүтээх боломжийг эрэлхийлдэг.

чухал хэрэглэгдхүүнүүд бүтээгдэн бий болжээ.

АНУ-ын Үндэсний Нанотехнологийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Михайл Рокогийн үзэж байгаагаар нанотехнологийн хөгжийн 4 үе шат байгаа аж. Хамгийн эхний үе нь ганц үйлдэлд зориулсан идэвхгүй нанобүтэц, материалын үе. Дараагийн үе нь яг одоогийн бидний (Америк, Япон) хүрээд буй олон үйлдэлт идэвхтэй нанобүтцийн үе. Жишээлбэл энэ үед идэвхжүүлэгч (хүний биеийн дотор ямар нэг хэсэгт хүрч тухайн эд эсийг өдөөж, идэвхжүүлэх гэх мэт), эм хүргэгч (өвчтөний биеийн яг хэрэгтэй хэсэгт эм хүргэх жижиг робот гэх мэт), мэдрэгч (хүний биеийн байдал, түүний төлөв байдлыг мэдрэх) гэх мэт зүйлийг нанотехнологиор хийж байна. Гурав дахь үе бол мянга мянган бүрдэл хэсэгтэй наносистем бүтээгдэх үе. Үүнээс хэдэн жилийн дараа дөрөв дэх үед хөхтөн амьтны эс шиг нарийн нийлмэл бүтэцтэй наносистемүүд бүтээгдэнэ гэж үзжээ.

НаНотехНологи хааНа БайНа?1981 онд IBМ-ийн эрдэмтэд атомыг

харах чадал бүхий микроскоп бүтээсэн юм. Удалгүй тэрхүү микроскопын тусламжтайгаар атомыг зөөж хөдөлгөж болохыг нээж, 35 атомыг өрж IBM гэж бичиж байв. Анх удаа нано нэгжээр хэмжигдэх атомыг ухаалгаар удирдаж, хүссэн байрлалдаа зөөгөөд, үг бичсэн байна. Нанотехнологи үүсэж бий боллоо. 1985 онд химичид нүүрстөрөгчийн 60 атомаас тогтсон (C60) хэлбэр дүрс нь хөлбөмбөгийн бөмбөгтэй тун төстэй, fullerene гэж нэрлэгдэх нэгдэл гарган авчээ. Энэ бөмбөлөгийн диаметр нь 1 нанометр бөгөөд байгалд ч элбэг байдгийг хожим тогтоосон байна. 1991 онд мөн нүүрстөрөгчийн атомыг цилиндр хэлбэрээр угсарсан наногуурс (nanotube) бий болжээ. Хэдий хэмжээний хувьд хэдхэн нанометрээр хэмжигдэх энэ гуурс нь хамгийн хатуу, бат бөх материалд тооцогддог бөгөөд гангаас 100 дахин бат бөх, 6 дахин хөнгөн юм.

НаНотехНологийН хэрэглээНанотехнологи ашигласан маш олон

бүтээгдэхүүн одоо зах зээл дээр байна. Эдгээрийн зарим нэгээс дурдая.

Нарнаас хамгаалах тос. Ихэнх нарнаас хамгаалах тос цайрын диоксид юмуу титаны диоксидын нанохэсгүүдийг агуулдаг. Урьдын хамгаалах тосны диоксидын бүтэц нь маш том байсан учир түрхвэл ихэнхдээ арьсыг цагааруулж харагдуулдаг байлаа. Харин сүүлийн үеийн тоснууд диоксидын нанохэсгийг агуулах болсноор ийм тос түрхэхэд юу ч мэдэгдэхээргүй болсон байна.

Өөрөө цэвэршдэг шил. Пилкинтон хэмээх компани Актив Гласс гэж нэрлэсэн фотокаталитик болон гидрофилик шинж чанартай шил үйлдвэрлэж байна. Фотокаталик шинж гэдэг нь гэрлийн UV цацраг шилэн дээр тусахад шилэнд түрхэгдсэн нанобүтцүүд эрчимжиж шилэн дээрх хог тортгийг устгаж үгүй хийх чадвартай гэсэн үг. Харин гидрофилик шинж гэдэг нь дээрх шилэнд ус хүрвэл энэ нь тэр дороо л

Нанотехнологийн хамгийн анхны санаа 1959-12-29 –нд АНУ-ын Физикийн хүрээлэнгийн Калтек дэх уулзалтан дээр физикч Ричард Фэйнманы тавьсан “Бүр доод түвшинд маш их боломж байна” гэсэн илтгэлд гаржээ. Энэхүү илтгэлдээ Фэйнман атом, молекул бүрийг удирдах боломжтойг тайлбарлаж, түүнийгээ хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй зураглал өгүүлсэн байна. Харин “нанотехнологи” гэдэг нэр томъёог анх Токиогийн Шинжлэх ухааны Их сургуулийн профессор Норио Танигучи 1974 онд анх хэрэглэсэн байна. Тэрээр “Нанотехнологи гэдэг бол аливаа материалын атом, эсвэл молекул нэг бүрийг боловсруулж, салгаж, нийлүүлж, деформацлахыг хэлнэ.” гэж бичжээ. 1980 аад оны үед дээрх үндсэн санааг бүр гүнзгийрүүлэн судалсан хүн бол доктор Эрик Дрекслэр байлаа. Тэрээр нано түвшний технологийн давуу талыг сурталчилсан “Бүтээгч хөдөлгүүр : Нанотехнологийн шинэ эрин”, “Наносистем : Молекул машин, үйлдвэрлэл, тооцоолол” гэсэн ном хэвлүүлжээ. Энэ бол нанотехнологийн талаар гарсан хамгийн анхны ном юм.

80-аад оны эхээр нанотехнологи болон наношинжлэх ухаанд томоохон үсрэлт гарсан нь кластер шинжлэх ухааны үүсэл, scanning tunneling microscope (STM) буюу гадаргуугийн зургийг атомын түвшинд хүртэл томруулагч микроскоп хоёр байлаа. Чухам үүний нөлөөгөөр л нүүрстөрөгчийн фулеренс (нүүрстөрөгийн атомаар бүтээсэн, бөмбөрцөг, элипсойд, хоолой мэт хэлбэртэй молекул), нүүрстөрөгчийн нанохоолой (нүүрстөрөгчийн атомаар бүтээсэн, цилиндер хэлбэрийн нано бүтэц) зэрэг нанотехнологийн амин

шилээр тархаж, угааж цэвэршүүлдэг гэсэн үг юм.

хувцас. Эрдэмтэд нанохэсгүүдийг ашиглан хувцас хэрэгсэлийг илүү сайжруулж байна. Хэрэв даавууг цайрын оксидийн нанохэсгээр нимгэхэн түрхвэл энэ нь нарны UV цацрагаас сайн хамгаалагддаг. Зарим материалд нанохэсэг түрхэж үс ноос, бага зэрэг хир толбоноос хамгаалагдсан хувцас үйлдвэрлэж байна.

Зурагдахаас хамгаалагдсан гадаргуу. Эрдэмтэд хөнгөн цагааны силикатын нанохэсгүүдийг полимер гадаргуу дээр түрхсэнээр уг гадаргуу ямар нэг зүйлд зурагдах, сарайх дутагдлыг арилгаж чаджээ. Ийм шинж чанартай гадаргууг авто машинаас эхлээд нүдний линз хүртэл бүр төрлийн зүйлд ашиглаж болох билээ.

Микробын эсрэг үйлчилгээтэй шархны лент. Эрдэмтэн Роберт Бүррел мөнгөний нанохэсгүүдийг ашигласан, бактерийн эсрэг үйлчилгээтэй шархны лентийг үйлдвэрлэх аргыг нээжээ. Мөнгөний ионууд нь микробын эсийн тархалтыг хааж, хортой эсийг устгадаг байна.

Усан сангийн цэвэрлэгч, халдваргүйжүүлэгч. EnviroSystems хэмээх компани наноэмульс гэж нэрлэгдсэн халдваргүйжүүлэгч тос үйлдвэрлэжээ. Энэхүү тосыг усан санг ариутгах, халдваргүйжүүлэхэд ашиладаг ба маш сайн үйлчилгээтэй байгаа юм. 2011 оны 3 сард Монголд “Атмор” ХХК зохион байгуулсан онол, практикын хурлаар нано технологид суурилсан бохирын усыг цэвэршүүлэх “Био реактор” шинэ технологийг монголд анх удаагаа нэвтрүүлж байгаагаа танилцуулсан нүүрстөрөгчийн фулеренс (нүүрстөрөгчийн атомаар бүтээсэн, бөмбөрцөг, элипсойд, хоолой мэт хэлбэртэй молекул),

Танин мэдэхүйн булан

Page 11: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð 11

Öàõèëãààí ýð÷èì õ¿÷èéã òàñðàëòã¿é, íàéäâàðòàé äàìæóóëàõ íü áèäíèé ýðõýì çîðèëãî ìºí.

НаНо ус чийг Нэвтрүүлдэггүй материал

Эмнэлэгийн салбарт ашиглаж буй нано технологийн робот

Нанотехнологийг ашигласан шинэ бүтээгдэхүүнүүд бараг л өдөр бүр шинээр бий болж байна. Хунирдаггүй даавуу, гүн шингэцтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд, шингэн кристал дэлгэц (LCD) гэх мэт бүтээгдэхүүнд нанотехнологийг өргөнөөр хэрэглэж байна. Үүнээс гадна нанотехнологийн давуу талыг ашигласан Интелийн микропроцессор, био-нанобатарей, хэдхэн нанометрийн зузаантай конденсаторуудыг удахгүй бид хэрэглэдэг болно. Энэ бүгд хэдийгээр гайхалтай сайхан зүйлс мөн боловч нанотехнологийн ирээдүйд бидэнд үзүүлэх нөлөөний дэргэд “мөсөн уулын орой” -той л адил (усан доор мөсөн

уулын илүү том хэсэг бий шүү дээ,) өчүүхэн зүйлс юм

Нано ертөнц маш ээдрээтэй, одоогоор өчvvхэн хэсэг нь судлагдсан ч тодорхой хэмжээнд ахиц гарсаар байгааг vйгvйсгэх аргагvй. Бидний ихэнх нь нанотехнологийг өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг ч, энэ тухайгаа бараг мэддэггvй. Тухайлбал, орчин vеийн микроэлектрон аль хэдийн микро биш нано болоод байгаа, ийш тийш нэвтрэхдээ чип хийхээр дуугардаг картууд 90 хvртэл нанометрийн хэмжээтэй болсон. Гэрэл зургийн “Кодак” компани 2004 онд “Ultima” принтерт зориулсан есөн vе давхраатай цаас гаргасан.

Энэхvv цаасны ид шид гэвэл керамик нанохэсгээс бvрдсэн дээд талын vе нь цаасыг илvv гялгар, илvv нягтаршилтай болгосон. Харин хоёр дахь vе нь 10 нанометрийн хэмжээтэй нанохэсгийн ачаар чанар нь илvv сайжирчээ. Тэгвэл принтерийн явцад будаг хурдан наагдах болсон шалтгаан нь мөн л наногийн ач.

Энэ мэтээр нанотехнологийг электроник, сансар судлал, хүнс, гоо сайхан, материалын үйлдвэрлэл, анагаах ухаан зэрэгт ашиглаж байгаа жишээ олныг дурдаж болно. Батлан хамгаалах салбарт ч мөн адил нанотехнологийг нэвтрүүлж, ашиглаж байгаа жишээ олон байна.

Нар жилийн турш эклипик дагуу хөдлөхдөө тэнгэрийн экваторыг 2 удаа огтолдог бөгөөд тэнгэрийн мандлын өмнөд хэсгээс хойд хэсэг рүү шилжих цэгийг хаврын тэнцлийн цэг, хойд хэсгээс өмнөд хэсэг рүү шилжиж байгаа цэгийг намрын тэнцлийн цэг гэж нэрлэдэг.Энэ өдрүүдэд дэлхийн бүх газарт өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцүү байна. Нар тэнгэрийн экватораас дээш 23,5° холдох цэгийг зуны туйлын цэг, тэнгэрийн өмнөд туйл руу хамгийн их -23,5° холдох цэгийг өвлийн туйлын цэг гэж нэрлэдэг. Өвлийн туйлын өдөр дэлхийн хойд хэсэгт хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болж өвөл эхэлдэг бол дэлхийн өмнөд хагаст эсрэгээрээ байдаг байна. 2013 онд хаврын тэнцэл III сарын 20-ны 18 цаг 59 минутад, зуны туйл VI сарын 21-ний 12 цаг 59 минутад, намрын тэнцэл IX сарын 23-ны 04 цаг 38 минутад, өвлийн туйл XII сарын 23-ны 01 цаг 07 минутад болно.(Улаанбаатарын цагаар)

2013 онд V сарын 10 нарны цагирган хиртэлт болох бөгөөд Австрали ба Номхон далайн районд сайн үзэгдэнэ, хиртэлтийн фазын хэсгүүдийг Индонез, Шинэ Зеланд ба Филиппинд ажиглаж болох юм байна. XI сарын 3-нд болох нарны цагирган хиртэлт Африк ба Атлантын далайн хойт болон төв хэсгээр сайн ажиглагдах боловч манайд хоёр хиртэлт хоёулаа ажиглагдахгүй.

Энэ онд сарны хиртэлт 3 удаа болно. 2013 оны IV сарын 25 -нд дэлхий нийтийн цагаар 20 цаг 07 минутад

сарны хагас хиртэлт болно. V сарын 25 болох сарны хиртэлт Америк, Африк ба Баруун европын зарим улсуудад ажиглагдана. X сарын 18 -нд болох сарны хиртэлт ТУХН улсуудад болон Оросын баруун хэсэгт ажиглагдана. III сарын 8 - 20 сүүлт од C/2011 L4 PANSTARRS тэнгэрийн баруун хагаст энгийн нүдээр харж болох бөгөөд хамгийн тод гэрэлтэлт нь Вега одтой ойролцоогоор адилхан болох юм. Наранд 10 - нд хамгийн ойртож очно.

2013 оны XI сард C/2012 S1 (ISON) сүүлт од эрдэмтдийн тооцоолсноор Нарнаас 0,012 астрономийн нэгж зайд өнгөрөх бөгөөд XII сарын 26 - нд Дэлхийгээс 0,42 астрономийн нэгж зайд өнгөрөх юм.

II сарын 15 -нд 2012 DA14 бага гариг Дэлхийтэй 30000 километр зайтай өнгөрөх бөгөөд хамгийн их одны хэмжигдэхүүн нь 7,7m (энгийн нүдээр харагдахгүй).

V сарын 5 - 6 Хумх ордны - эта дахь солирын урсгал, цагт 10 - 15 солир.VII сарын 28 - 29 Хумх ордны - дельта дахь солирын урсгал, цагт 20 солир. VIII сарын 12 - 13 Персей орд дахь солирын урсгал, цагт 80 - 100 солир. X сарын 21 -нд Орион орд дахь солирын урсгал, цагт 20 солир. XI сарын 17 - 18 Арслан орд дахь солирын урсгал, цагт 10 - 15 солир. XII сарын 13 Хамтатгах орд дахь солирын урсгал, цагт 100 солир. Эрдэмтэд энэ онд хэт массархаг хар нүх Дэлхийгээс 3 дахин том хийн үүлтэй мөргөлдөхийг харах юм байна.

2013 оНД АСТРоНоМИЙН яМАРҮЙЛ яВДАЛ БоЛоХ Вэ?

Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан түүний хэрэглээг багасгах зорилгоор, байгалд үзүүлэх хорт нөлөөг багасгахыг эрмэлзсэн, эдийн засагт хэмнэлттэй шинэ технологиуд амьдралд цөөнгүй нэвтэрч байгаагийн нэг нь хайбрид (hybrid) автомашин юм. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор 2008 оноос олон оронд автомашин болон бусад машин, тоног төхөөрөмжийн борлуулалт эрс буурч байгаа боловч хайбрид машины борлуулалт эсрэгээрээ нэмэгдэж байна.

Үүнд олон орны засгийн газраас

иргэддээ үзүүлдэг татварын хөнгөлөлт болон элдэв урамшууллууд багагүй хөшүүрэг болж байгаа билээ. Мөн байгаль орчны бохирдлыг бууруулах шаардлага болон хэрэглэгчдийн хүсэл сонирхлын дагуу автомашин үйлдвэрлэгчдийн бодлого өөрчлөгдөж үйлдвэрлэлийн чиг хандлага ч хайбрид болон цахилгаан автомашинд шилжиж байна. Хайбрид төрлийн автомашин цоо шинэ зүйл биш бөгөөд цахилгаан хөдөлгүүр зохион бүтээгдэж, үйлдвэрлэлд нэвтэрч эхлэхтэй хамт буюу 100 жилийн өмнөөс бүтээгдэж, туршигдаж байсан байна. Австри-Унгарын зохион бүтээгч иженер Ferdinand Porsche 1901 онд шатахуун болон цахилгаанаар ажиллах Mixte хэмээх хайбрид машиныг дэлхийд анх зохион бүтээж байжээ. Уг машин нь 50 км/ц хүртэл хурдалж, 50 км орчим зайг туулах чадалтай байсан бөгөөд автомашинтай холбоотой тухайн үеийн зарим дээд амжилтыг тогтоож байжээ. 1930-аад он хүртэл хэд хэдэн загварууд зохион бүтээгдсэн боловч өртөг өндөр, туулах зай харьцангуй бага зэрэг шалтгаануудын улмаас судалгаа болон үйлдвэрлэлийн ажил үндсэндээ зогссон байна.

1990-ээд оноос японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани орчин үеийн техник, технологийн дэвшилд үндэслэн хайбрид технологийг хөгжүүлж, 1997 оноос Tоёота Приус машиныг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ төрлийн автомашины үйлдвэрлэлт болон борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар дэлхийд нийт худалдаалагдаж байгаа хайбрид машиний 70 хувь нь Tоёота загварын автомашинууд байгаа ба зөвхөн Приус гэхэд л дангаараа 50%-г эзлэж байна. 1997 оноос хойш Tоёота компани 1.25 сая ширхэг хайбрид машин борлуулаад байгаа нь одоогоор дэлхий хэмжээнд хамгийн түгээмэл хайбрид тэрэг болоод байна. Бусад олонхи үйлдвэрлэгчид ч мөн адил хайбрид автомашины судалгаа, үйлдвэрлэлийг эхлүүлэн суудлын, ачааны, автобус зэрэг олон төрлийн автомашин, мотоцикл, унадаг дугуйнаас авахуулаад галт тэрэг хүртэл зохион бүтээж, үйлдвэрлэж эхлээд байна.

Хайбрид (hybrid) гэж юу вэ Хайбрид гэдэг нь техникт хосломол, хослосон гэсэн утга санааг илэрхийлдэг.

буюу хосломол хөдөлгүүртHybrid автомашины тухай

Үргэлжлэл дараагийн дугаарт

МТХ-н холбооны инженер С.Отгон

Г.Сүхбаатар

Page 12: DAMJUULAH SONIN 2013-6

¹ 6 (94) 2013 îíû 6 ñàð12

Манай монголчууд өөх тостой хоол унд ихэвчлэн хэрэглэдэг учир бараг хүн бүр цөсний чулуутай байдаг. Цөсний чулуу нь цөсний сувгын бөглөрөлд хүргэж амь насанд шууд заналхийлдэг маш ноцтой зүйлс юм. Цөсний чулуу нь хүний хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулна. Улмаар таны зүс царайг цохийсон хөх болгож, нүүрээр яр шарх гарах үндэс болдог.

Иймээс энэ зүйлээс мэс ажилбаргүйгээр ангижрах аргыг (Сэтгэлзүйч Ц.Зэсэнхүү) миний бие өөрийн өчүүхэн оюун, сурсан мэдсэн зүйл, туршлагын хүрээнд судалж мэдсэнээ хүргэж байна. Энэнтэй төстэй аргуудыг та бүгд бас сонсож байсан байх би бас тэр аргуудыг судалсан бөгөөд зарим маш өрөөсгөл талруугаа хандсан болхыг олж тогтоосон тэдгээр зүйлсийг нь хассан байгаа. Энэ арга нь ихэнх хүмүүс дээр болж байгаа билээ.

Цөсний чулууг энгийн аргаар гаргах арга

эрүүл мэндийн булан

Улаанбаатар-210136 Хан-Уул дүүрэгЧингисийн өргөн чөлөө-45

Утас: 976-99998422976-99082824Факс: 976-11343287

Дугаарыг хянасан: Д.Одмаа, Я.МөнхтөрДугаарыг эрхэлсэн: Г.СүхбаатарСанал, хүсэлт авах цахим хаяг: [email protected]

Үíýг¿й òараагäаíа.

Хүмүүсийн тусын тулд зүйл учир энэ аргыг үнэгүйгээр тавьж байгааг ойлгож зовж шаналлаж байгаа хүмүүст нь хүртэл дамжуулж өгнө үү. Ингэснээр таны эргэн тойрны хүмүүс эрүүл саруул болж энэ буян нь таньд эргэн ирнэ гэдэгт итгэж байна. Цөсний чулуу нь хор хавдарыг үүсгэгч нэг том хүчин зүйл юм байна. Миний гадаад болон дотоодын хорт хавдараар өвдөж байгаа байсан хүмүүсээс авсан судалгааны явцад нэг сонин зүйлтэй тохиолдсон нь бүх хорт хавдартай хүмүүс цөсний чулуутай байсанд байгаа юм.

стакан буюу 200 грам халуун устай ууна. 5. 6 дахь өдрийн оройн 22 цагт хагас стакан буюу 100 грамм Оливын тос (наран цэцэгийн тос биш шүү. Худалдааны газраас сайтар асууж байж аваарай. Аль болох оригнал тос олоорой. Итали бол сайн.) мөн хагас стакан буюу 100 грамм нимбэгний шүүс(монгол шүүс биш шүү. Хамгийн дээр нь хэдэн ширхэг шинэхэн нимбэг худалдаж аваад шүүсийг нь шахаад авах нь дээр) авна. Энэ хоёрыг нийлүүлээд сайтар хутгаж байгаад уух хэрэгтэй.

6. Дараа нь сайтар унтах хэрэгтэй ба маргааш өглөө нь та гүйлгэж магадгүй ба таны өтгөнтэй хамт ногоон өнгийн чулуу(ихэнхдээ хөвж байдаг. Заримдаа 10 ширхэг хүртэл гарах нь бий) гарна.

Хэрэв таньд цөсний чулуу байхгүй ч гэсэн та үүнийг хийхэд илүүдэхгүй. Энэ цэвэрлэгээ нь таны цөсийг цэвэрлэж таны гэдэс дотрын үйл ажиллагаанд сайнаас гадна таны зүс царайг толигор болгох ба нүүрээр гардаг зүйлсийг чинь арилгах маш тустай арга юм.

emch.mn

чулуутай байж магадгүй гэж үзэх хэрэгтэй. Ийм тохиолдолд энгийн ЭХО-д харуулхад л танийг цөсний чулуутай эсхийг шууд хэлээд өгөх болно. Хэрэв та цөсний чулуутай бол түүнийг орчин үеийн анагаах ухаан цөсийг тань авах замаар энэ асуудалыг тань шидэж байгаа билээ. Гэхдээ өөрий эрхтэнээсээ сална гэдэг аюултай асуудал юм. Цаашдаа бүх биеийн үйл ажиллагаанд маш хортой зүйл юм. Иймээс энэ энгийн хялбар аргыг та бүгдэд хүргэж байна. Эмчилгээ ердөө 6 өдөр л үргэлжилнэ. Заавар:

1. Эхний 5-н өдөр: Өдөр бүр 1,5 литр алимны цэвэр 100% шүүс(монгол шүүс биш шүү, орос оригнал шүүс нь дээр) ууна. Энэ хугацаанд өдөрт 3 хооллоно. Өглөөний цай өглөө 8-9 цагт, Өдрийн цай өдөр 13-14 цагт, Оройн хоол орой 19-20 цагт байна. Үүнээс өөр цагт хоол идэхгүй ба ам үнэхээр цангаж байвал л бага хэмжээний цэвэр ус (рашаан, минерал ус ууж болохгүй. АПУ-гын цэвэр ус тохиромжтой байна лээ) ууна. Өглөөний цайнаас 30 минутын дараа 500 грамм, өдрийн хоолноос 30 минутын дараа 500 грамм, оройн хоолноос 30 минутын дараа 500 грамм алимны шүүсээ ууна.

Зүгээр их үү? бага уу? гэдгээрээ ялгарч байсан шүү. Цөсний чулуутай байх хамгийн энгийн шинж тэмдэг нь та цадталаа холлосны дараа гэдэс чинь дүүрээд та хоолоо шингээж чадахгүй юм шиг мэдрэгдэх ба улмаар цаашлаад бөөр орчмоор өвдөх юм бол та цөсний

Урьд өмнө иддэг байснаас арай бага хэмжээний хоол иднэ. Тослог хоол идэхгүй(бууз, хуушуур, чанасан мах зэрэг). Аль болох ногоо будаа зэргээр хооллоно. 2. 6 дахь өдөр огт хоол идэхгүй. Ам үнэхээр цангаж байвал л бага хэмжээний цэвэр ус (рашаан, минерал ус ууж болохгүй. АПУ-гын цэвэр ус тохиромжтой байна лээ) ууна. 3. 6 дахь өдрийн оройны 18 цагт нэг амны халбага магнезум сульфат(mag-nesium sulphate)(аптекаас авна) нэг стакан буюу 200 грам халуун устай ууна 4. 6 дахь өдрийн оройн 20 цагт мөн адил нэг амны халбага магнезум сульфат(-magnesium sulphate)(аптекаас авна) нэг

Toyota компани 2013 оны Crown Royal болон Crown Athlete загваруудаа Японд танилцууллаа. Шинэ Crown нь Мерседес-Бенз E-Class-тэй ижилхэн буюу 4,895 мм урттай ажээ. Дээрх 2 загварын хувьд цоо шинэлэг салонтай болсон бөгөөд тэр дундаа Toyota Multi-Operation Touch нь илүү анхаарал татаж байгаа юм. “Хүмүүсийн нүдийг хужирлах тансаг загвар гаргаж чадлаа” гэж Toyota компанийн ерөнхийлөгч Акио Тоёода хэлсэн байна. Хөдөлгүүрийн хувьд 3 төрлийн сонголттой.

1-рт 2500cc V6 цилиндртэй, 200 м.х болон 243 Нм эргэлтийн моменттай бензин хөдөлгүүр, 6 араатай автомат хурдны хайрцагтай. (AWD ба хойд дугуй хөтлөгчийн сонголттой)

2013 оны шинэ ToyoTaRoyal CRown загвар

2-рт 2500cc V6 цилиндртэй, 176 м.х болон 221 Нм эргэлтийн моменттай бензин цахилгаан хосолсон hybrid хөдөлгүүр, 6 араатай автомат хурдны хайрцагтай. ( хойд дугуй хөтлөгчтэй)

3-рт 3500cc V8 цилиндртэй, 331 м.х болон 377 Нм эргэлтийн моменттай бензин цахилгаан хосолсон hybrid хөдөлгүүр, 8 араатай автомат хурдны хайрцагтай. (AWD ба хойд дугуй хөтлөгчийн сонголттой) Үнийн хувьд Crown Royal saloon үнэ нь 3,530,000 иенээс эхлэх бол Athlete нь 5,430,000 иенээс эхлэх юм байна.

Г.Сүхбаатар