2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг...

26
Хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөг батлах тухай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018-2022 он хүртэл хөгжүүлэх Стратегийн төлөвлөгөө болон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1 заалтыг үндэслэн ТУШААХ нь: Нэг. Тус төвийн 2018-2022 он хүртэл хөгжүүлэх Хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөлтийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр баталсугай. Хоёр. Тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөг баталсантай холбогдуулан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ”-г нэгдүгээр, “Англи хэлний түвшин тогтоох журам”-ыг хоёрдугаар, “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ыг дөрөвдүгээрХувь хүний хөгжлийн хөтөлбөрийг тавдугаар, Хүний нөөцийн мэдээллийн сангийн журмыг зургаадугаар, “Шагнал урамшууллын журам”-ыг долоодугаар, “Чөлөө олгох журам”-ыг наймдугаар, Өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах журмыг есдүгээр, “Шинэ ажилтан дасан зохицох хөтөлбөр”-ийг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай. Гурав. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, хүний нөөц хариуцсан дэд захирал /С.Бямбанайдан/-д зөвшөөрсүгэй. ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН

Transcript of 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг...

Page 1: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөг батлах тухай

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018-2022 он хүртэл хөгжүүлэх

Стратегийн төлөвлөгөө болон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1

заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Тус төвийн 2018-2022 он хүртэл хөгжүүлэх Хүний нөөцийн хөгжлийн

стратеги, төлөвлөлтийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

хэрэгжүүлэхээр баталсугай.

Хоёр. Тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн стратеги, төлөвлөгөөг

баталсантай холбогдуулан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ”-г

нэгдүгээр, “Англи хэлний түвшин тогтоох журам”-ыг хоёрдугаар, “Ажлын

гүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт,

сонгон шалгаруулалтын журам”-ыг дөрөвдүгээрХувь хүний хөгжлийн хөтөлбөрийг

тавдугаар, Хүний нөөцийн мэдээллийн сангийн журмыг зургаадугаар, “Шагнал

урамшууллын журам”-ыг долоодугаар, “Чөлөө олгох журам”-ыг наймдугаар,

Өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах журмыг есдүгээр, “Шинэ ажилтан

дасан зохицох хөтөлбөр”-ийг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг,

төлөвлөлт, хүний нөөц хариуцсан дэд захирал /С.Бямбанайдан/-д зөвшөөрсүгэй.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН

Page 2: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны ....... сарын ........ өдрийн

......... дугаар тушаалын .....дугаар хавсралт

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Зорилго: Байгууллагын хэмжээнд шинээр бий болсон сул орон тоо, албан

тушаалд ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний хэлбэрээр мэргэшсэн, чадварлаг

ажилтан сонгон шалгаруулж авах, үйл ажиллагааг стандартчилахад энэхүү “Хүний

нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”/цаашид “журам” гэх/-ын

зорилго оршино.

1.2 Журмын хамрах хүрээ: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий

захирлын тушаалаар батлагдсан шинэ орон тоо эсвэл алба, тасгийн сул албан

тушаалд тухайн нэгжийн удирдлагаас ирүүлсэн захиалга, ажлын байрны

тодорхойлолтыг үндэслэн Хүний нөөц хөгжлийн албанаас сонгон шалгаруулалт

хийхдээ энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.3 Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим

1.3.1 Хууль дээдлэн сахиж үйл ажиллагаандаа мөрдлөг болгох

1.3.2 Шударга, нээлттэй, ил тод, өрсөлдөөнт, үнэн зөв байх

1.3.3 Үндэс угсаа, арьс өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ,

эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон

нийтийн байгууллагын харьяалал зэргээр ялгаварлах, хязгаарлах, давуу

байдал тогтоохгүй байх

1.3.4 Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх /Ажил олгогчийн төлөөлөл нь

ажил горилогчоос шан харамж авах, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл, тусламж

авахыг хориглоно/

1.4 Ажил горилогчийн сонгон шалгаруулалтанд орох эрхийг хязгаарлах

1.4.1 Шүүхийн шийдвэрээр ял эдлэж байгаа, ялгүй болох хугацаа нь

дуусаагүй

1.4.2 Гэмт хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдаж

байгаа

1.4.3 Зарлагдсан албан тушаалтай ижил төрлийн албан тушаал дээр

ажиллаж байгаад ёс зүйн алдаа гаргаж сахилгын шийтгэлээр халагдсан, түр

хугацаагаар ажиллах эрхийг түдгэлзүүлсэн, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй

болсон

Page 3: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

1.4.4 Харьяалалгүй иргэн

ХОЁР. АЛБАН ТУШААЛ (АЖЛЫН БАЙР)-ЫН ЗАХИАЛГА

2.1 Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан шинэ орон тоо эсвэл сул албан

тушаалын захиалгыг харьяа нэгжийн удирдлагууд “Хүний нөөцийн захиалга өгөх

хуудас”-аар /Хавсралт 1/ Хүний нөөц хөгжлийн албанд ирүүлнэ.

2.2 “Хүний нөөцийн захиалгын хуудас”-д дараах зүйлсийг тодорхой, дэлгэрэнгүй

тайлбартайгаар заавал бичих шаардлагатай.

Үүнд:

✓ Захиалагч нэгжийн нэр

✓ Захиалж буй албан тушаалын нэр

✓ Ажлын онцлог, ачаалал зэргийг харгалзан нас, хүйс

✓ Захиалах хүний тоо

✓ Ажлын цаг, хуваарь

✓ Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй бусад зүйлс

2.3 Захиалагч харьяа тасаг нь албан тушаалын захиалгыг сонгон шалгаруулалтын

хугацааны нөөцтэй байхаар тооцон цаг тулгалгүй урьдчилан өгнө.

2.4 Хүний нөөцийн захиалга ирсэн даруйд Хүний нөөцийн менежер захиалагчид

юуны түрүүнд нөөцөд байгаа хүмүүсээ танилцуулна.

2.5 Захиалга авснаас хойш Хүний нөөцийн менежер бүрдүүлэлтийн үйл явцын

талаархи мэдээллийг захиалагчид өгч, байнгын эргэх холбоотой ажиллана.

2.4 Хүний нөөцийн менежер хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, хэрэгцээг жил,

улирал, сараар урьдчилан тооцож хангалтыг хугацаа алдахгүйгээр хийх буюу нөөц

бүрдүүлж карьер төлөвлөлтийн хөтөлбөр, залгамж халаа бэлдэх төлөвлөгөөтэй үйл

ажиллагаагаа уялдуулан хэрэгжүүлнэ.

2.5 Хүний нөөцийн захиалгын хуудсыг Хүний нөөц хөгжлийн албаны Хүний нөөцийн

менежерт бичгээр болон электрон шуудан/яаралтай тохиолдолд/-аар ирүүлнэ.

ГУРАВ. БҮРДҮҮЛЭЛТ

3.1 Хүний нөөцийг бүрдүүлэхдээ ажлын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл

болон боломжит, үр ашигтай сувгуудаар нийтэд мэдээлнэ.

3.2 Ажлын зарлалд:

➢ Албан тушаалын нэр

➢ Үндсэн чиг үүрэг

➢ Тавигдах шаардлага

Page 4: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

➢ Бүртгэх хугацаа

➢ Бүрдүүлэх материал

➢ Байгууллагын хаяг, утас, электрон шуудан

➢ Шаардлагатай тохиолдолд байгууллагын лого зэргийг тусгасан үг,

найруулгын хувьд алдаагүй, товч, тодорхой, утга төгөлдөр байна.

3.3 Хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд бүрдүүлэлтийн төрөл бүрийн эх

үүсвэрийг ашиглана. Үүнд:

3.3.1 Гадаад эх үүсвэр:

а/ Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /телевиз, радио, сонин гэх мэт/

б/ Мэргэжлийн зар сурталчилгааны агентлаг

в/ Хөдөлмөрийн биржүүд

г/ Хүний нөөцийн интернетийн сайтууд

д/ Боловсролын байгууллагууд

е/ Төрийн болон төрийн бус байууллагууд

ё/ Хөдөлмөрийн биржүүдтэй

3.3.2 Дотоод эх үүсвэр:

а/ Өөр албан тушаалд ажиллаж буй ажилтан

б/ Өөрийн нөөцийн

3.4 Энэхүү журмын 3.3.1-д заасан эх үүсвэрүүдэд судалгаа хийж үр нөлөө,

зардлыг харгалзан үзсэний үндсэн дээр сонгон хэд хэдэн хувилбартай байхаар

тооцон бүрдүүлэлтэд ашиглана.

3.5 Энэхүү журмын 3.3.2-т заасан Байгууллагын өөрийн тухайн албан тушаал дээр

6 сараас доошгүй хугацаанд үр бүтээлтэй ажилласан ажилтан зарлагдсан ажлын

байранд өргөдлөө ирүүлж болох ба өөрийн гараар бичсэн өргөдөл, шууд удирдах

албан тушаалтны дүгнэлт бүхий “албан тушаал дэвших, өөрчлөгдөх үеийн

үнэлгээний хуудас” (хавсралт 2)-г Хүний нөөц хөгжлийн алба нь зохих албан

тушаалтанд ирүүлснээр сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй.

3.6 Шинээр бий болсон, сул албан тушаалд өргөдөл гаргагч ажилтнууд зар гарснаас

хойш ажлын 3 хоногийн дотор материалаа ирүүлсэн байна.

Page 5: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

3.7 Сонгон шалгаруулалтанд орох ажил горилогч дараах материалыг бүрдүүлэн

Хүний нөөц, хөгжлийн албанд холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Үүнд:

1. Анкет, CV /Төрийн албан хаагчийн анкет/

2. 4*3 хэмжээтэй 1 хувь зураг /фото цаас ба онлайн хэлбэрээр/

3. Иргэний үнэмлэхний хуулбар;

4. Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

5. Өмнөх ажил олгогч газар, төгссөн сургуулийн тодорхойлолт;

6. Бусад баримт бичиг /шаардлагатай тохиолдолд/, дэлгэрэнгүй мэдээллүүд.

7. Гурван үеийн намтар

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

4.1. “Албан тушаалын зэрэглэл” үндэслэн ажил горилогчдыг сонгон шалгаруулах

үйл явц, шалгуур үзүүлэлт нь адил байна.

4.2. Энэхүү журамд албаны дарга, эмч, менежер зэрэг албан тушаалд ажил

горилогчийг сонгон шалгаруулж авах аргачлалыг хэрэгжүүлэхдээ тус журмыг

баримтална.

Энэ нь Хүний нөөц хөгжлийн албанд ирүүлсэн анкетаас Хүний нөөцийн менежер нь

3 хүртэлх ажил горилогчийг сонгон Удирдлагын зөвлөлийн бүлгийн ярилцлаганд

орсноор тэнцсэн ажилт горилогч ажилд орно.

4.3. Энэхүү журамд Удирдах түвшний албан тушаалтныг сонгон шалгаруулж авах

үйл ажиллагаа уян хатан байх тул энэхүү журам үйлчлэхгүй. Зайлшгүй

шаардлагатай тохиолдолд 4.2-д заасан баримтлах аргачлал, үе шатыг мөрдөнө.

4.4. Сонгон шалгаруулах үе шатад :

1. Анкет шалгаруулалт, эхний ярилцлага хийх ;

2. Асуудал шийдвэрлэх чадвар, шаардлагатай бол мэргэжил, гадаад хэл,

техник хэрэгсэл ашиглах чадвар, зан төлөв, хандлага тодорхойлох тестийн

шалгалт авах

3. Хоёрдугаар шатны ярилцлага буюу Удирдлагын зөвлөлийн бүлгийн

ярилцлагад оруулах

4. Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана.

Page 6: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Ярилцлагад бэлтгэх ба ярилцлага хийх

4.5. Анкетыг хүлээн авч эхний ярилцлагыг Хүний нөөцийн менежер ярилцлагыг

онолын дагуу хийнэ.

4.6. Хүний нөөцийн менежер нь урьдчилан бэлтгэж, ажил горилогчийн анкет ба

бусад мэдээлэлтэй бүрэн танилцсан байна. Танилцсан мэдээллийн дагуу

асуултуудаа сонгон бэлдсэн байна.

4.7. Дэлгэрэнгүй ярилцлага буюу хоёрдахь шатны ярилцлагыг Удирдлагын

зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй хийнэ.

4.8. Хоёр дахь шатны ярилцлагын нэг ажил горилогчтой хийх хугацааг ярилцлага

хийгч нар тогтооно.

4.9. Ярилцлага хийгчид нь ажил горилогч тус бүр дээр хоёрдугаар шатны

“Ярилцлагын үнэлгээний хуудас” /Хавсралт 3/-аар дүгнэх ба санал нэгдлийг

үндэслэн шийдвэр гаргана. Ярилцлага хийгч асуулт асуухдаа Хөдөлмөрийн тухай

хуулийн 7.4 дахь заалтыг дагаж мөрдөнө.

Түвшин тус бүрийн сонгон шалгаруулалт, ажилд авах үйл явц

4.10 Сонгон шалгаруулалтын бүх үе шатуудад холбогдох удирдлагын оролцох эрх

нээлттэй байна. Түүнчлэн алба, тасгийн онцлогт нийцүүлэн холбогдох тестүүд,

ярилцлагын асуултуудыг боловсруулан хэрэгжүүлж болно.

4.11 Сонгон шалгаруулах аль нэг үе шатанд татгалзсан тохиолдолд ажил

горилогчид заавал хариу мэдэгдэнэ.

4.12 Тус төвийн эрх ашигт нийцүүлэн Захирлын зөвлөлийн гишүүдээс ажилтан

ажилд оруулах хүсэлт тавьсан бол заавал бичгээр баталгаажуулна

4.13 Энэхүү журмын 4.8-д заасан ярилцлагын үнэлгээний хуудсыг шинэ ажилтны

хувийн хэрэгт хадгална.

4.14 Сонгон шалгаруулалтанд минимум шаардлага хангасан ажил горилогчдыг

нөөцөнд авч болно. Нөөцөд авсан тохиолдолд нөөцийн санд хувийн хэрэг нээж

хадгална.

ТАВ. АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙГДЭХ

АЖИЛБАРУУД

5.1. Ажилд сонгон шалгаруулж авсантай холбогдуулан хийгдэх ажилбарууд ба

хэрэгжүүлэх үе шатууд:

1. Чиглүүлэх сургалт, дасан зохицох хөтөлбөрт хамруулах ;

2. Туршилтаар ажиллуулах болон бусад /нууц хадгалах, эд хөрөнгийн бүрэн

хариуцлагын гэрээ/ гэрээ байгуулах;

Page 7: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

3. Шаардлагатай дүрэм, журам, заавар танилцуулах /Ажлын байрны

тодорхойлолт, Хөлсөөр ажиллуулах гэрээ, Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй,

Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ/

4. Ажилтны хувийн хэргийг бүрдүүлэх

ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ

6.1 Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ёс зүй, сахилга батын зөрчлийн улмаас

ажлаас халагдсан хүнийг байгууллагын хэмжээнд ажилд эргүүлэн авахгүй.

Гүйцэтгэлийн улмаас ажлаас халагдсан хүнийг эргүүлэн авахдаа албан тушаалын

зэрэг буулган, сонгон шалгаруулж авна.

6.2 Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн хүнийг ажилд эргүүлэн авахад

заавал анкет бөглөж Хүний нөөц хөгжлийн албад бүртгүүлэх ба захиалагч мэдлэг,

ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэнэ гэж үзсэн тохиолдолд сонгон

шалгаруулалтын бусад үе шатанд энэхүү журмыг баримлахгүй байж болно.

6.3 Хүний нөөц хөгжлийн албанаас энэхүү журмыг байгууллагын хэмжээнд

мөрдүүлэхэд хяналт тавих ба холбогдох албан тушаалтан, алба, тасгууд дагаж

мөрдөх үүрэг хүлээнэ.

6.4 Энэхүү журам нь Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн

хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

6.5 Хавсралтаар оруулсан эмч, сувилагч албан тушаал дээр ажил горилж байгаа

иргэдэд шаардагдах зүйлүүд

Page 8: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

“ГССҮТ”-ийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”ын

Хавсралт №1

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАХИАЛГЫН ХУУДАС

№ Захиалгын тодорхойлолт Захиалга-1 Захиалга-2

1 Захиалагч алба, тасгийн нэр

2 Шаардлагатай албан тушаалын нэр,

ангилал

3 Албан тушаалын чиг үүрэг

4 Тавигдах шаардлага

5 Албан тушаалын онцлог

6 Ажлын цаг, өдөр

8 Ажиллах газар, байршил

9 Нас, хүйс

10 Шаардлагатай ажилтны тоо

Захиалга өгсөн: Захиалга хүлээн авсан:

Овог, нэр:

.........................

Овог, нэр:

.................................

Албан тушаал:

................................

Албан тушаал:

...............................

Холбоо барих утас:

........................

Холбоо барих утас:

.................................

Огноо:

...............................

Огноо:

...................................

Гарын үсэг

..............................

Гарын үсэг

....................................

Page 9: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

"ГССҮТ"-ийн "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын

Хавсралт №2

АЛБАН ТУШААЛ ДЭВШИХ, ӨӨРЧЛӨГДӨХ ҮЕИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Овог нэр: ............................................................................................................

Одоогийн ажиллаж буй нэгжийн нэр: ..................... Горилж буй албан

тушаал..................................

Одоогийн албан тушаал:

................................................................................

...

Захиалагч нэгжийн нэр:

..................................................

.......................

Ажилласан хугацааны ажил байдлын үнэлгээ Үзүүлэлт тус бүрийг1-

3оноогоор дүгнэ үү/1- муу 2-дунд3-сайн/

Нэр

Бол

овср

ол

Чад

вар

Турш

лага

Төл

өвш

ил

Хари

лц

аа

ны

чад

вар

Хуви

йн с

оёл

Аж

лы

н и

дэвхи

Гүй

цэтг

эл

үр д

үн

Ни

йт

дүн

Гары

н ү

сэг

Удирдах

ажилтан Удирах ажилтан Хамтрагч Хамтрагч Хамтрагч

Шууд удирдах албан тушаалтны шийдвэр, дүгнэлт:

Дүгнэлт бичсэн:

................................................/............................../

Page 10: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

"ГССҮТ"-ийн "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын

Хавсралт №3

Овог нэр: ............................................................................................................

Нэр Боловсрол Мэргэжлийн

ур чадварТуршлага Төлөвшил

Харилцаа-

ны чадвар

Хувийн

соёл

Ажлын

идэвхи

Ажлын

гүйцэтгэлийн

үнэлгээний дүн

Нийт

дүн

Гарын

үсэг

Удирдлагын зөвлөл

Шууд удирдлага

Шууд удирдлага

Хамтрагч

Хамтрагч

АЛБАН ТУШААЛ ДЭВШИХ, БУУРУУЛАХ ҮЕИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Удидлагийн багийн албан тушаалтны шийдвэр, дүгнэлт:

Дүгнэлт бичсэн:

.........................................................................................

Одоогийн ажиллаж буй нэгжийн нэр: ..................... Горилж буй албан тушаал..................................

Одоогийн албан тушаал: ................................. Захиалагч нэгжийн нэр: .........................................................................

Ажилласан хугацааны ажил байдлын үнэлгээ Үзүүлэлт тус бүрийг1-3оноогоор дүгнэ үү/1- муу 2-дунд3-сайн/

Page 11: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Ажил горилогчийн овог нэр: .......................................................................................................

Тайлбар

1 2 3 4 5

1 Мэргэжлийн болон мэргэшлийн бэлтгэл

2 Ажлын туршлага

3 Тухайн албан тушаалыг эрхлэх ур чадвар

4 Удирдах ур чадвар

5 Оновчтой шийдвэр гаргалт

6 Логик сэтгэлгээ

7 Тууштай ажиллах байдал

8 Өөрийгөө илэрхийлэх байдал, харилцаа

9 Баг, хамт олонтой хамтран ажиллах чадвар

10 Өөрийгөө хөгжүүлэх

Ярилцлага хийгчийн дүгнэлт

.....................................................................................................................................................................................................................

......................................................................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................................................................

Ярилцлага хийж, үнэлсэн: ............................................. /......................................./

"ГССҮТ"-ийн "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын Хавсралт №3

№ Үзүүлэлт

Горилж буй албан тушаал...........................................................................................................

Харъяалагдах нэгжийн нэр.........................................................................................................

Үнэлгээ

Үзүүлэлт тус бүрийг1-5 оноогоор дүгнэ үү/1-Маш муу 2-Муу 3-Дунд 4-Сайн 5-Маш сайн/

ЯРИЛЦЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Page 12: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны ....... сарын ........ өдрийн

......... дугаар тушаалын .....дугаар хавсралт

ШАГНАЛ УРАМШУУЛЛЫН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг

сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллах онцгой амжилт гаргасан эрүүл

мэндийн салбарт өндөр амжилт гаргасан ажилтныг Засгийн газрын болон Эрүүл

мэндийн яамны шагнал, ГССҮТ-ийн хүндэт шагнал “цаашид “шагнал” гэх”-аар

шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журам нь байгууллагын ажилтнуудын идэвхи зүтгэл, санал

санаачлага, цаашид ажиллах урам зориг өгөх, тогтвор суурьшилтай ажиллах, хамт

олон болон бусад зүйлээр алдаршуулах зэрэг асуудлаар сэдэлжүүлж,

идэвхжүүлэхэд зорилго оршино.

1.3. Шагнаж урамшуулах эрхзүйн үндэс нь Эрүүл мэндийн яамны шагнал олгох

журам болон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгоно.

ХОЕР. ШАГНАЛЫН ТӨРӨЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

2.1. Улсаас олгож байгаа шагналууд 2 төрөл байна

2.1.1. Төрийн шагнал нь дараах төрөлтэй байна. Үүнд:

✓ Монгол улсын ардын эмч

✓ Төрийн соёрхолт эмч

✓ Монгол Улсын Хүний гавьяат эмч

✓ Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан

✓ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

✓ Алтан гадас одон

✓ Хөдөлмөрийн хүндэт медаль

2.1.2 Яамнаас олгож байгаа шагналууд

✓ Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

✓ Яамны хүндэт дэвтэрт бичих дурсгалын гэрчилгээ

✓ Эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичиг

2.1.3. Нийслэл, дүүрэг залуучуудын холбооны шагнал

• Монгол улсын ардын эмч, төрийн соёрхолт эмч, монгол улсын хүний

гавьяат эмч, монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат эмч,

хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төрийн дээд

шагналыг “ БНМАУ-ын АИХТ-ийн 1990 оны 148 дугаар тогтоол/”, “/МУ-ын

Page 13: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлиг/”-ийг үндэслэн тодорхойлолт

гарган Төрийн өндөрлөгт уламжилна.

• АЛТАН ГАДАС ОДОН

• Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн захиж үүргээ нэр төртэйгөөр

биелүүлж, авьяас , эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж

шинжлэх ухаан, шинэ техник технологи нэвтрүүлэн олон жил үр бүтээлтэй

ажиллаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж гавьяа

байгуулсан

• Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал,

төрийн бодлого, зорилтод чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавьяа

байгуулсан.

• ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

• Хөдөлмөрийн хүндэт медалиар дорд дурдсан шалгуур хангасан

ажилтныг шагналд дэвшүүлэх ба уг медалийг үнэмлэхийн хамт

гардуулна.

• Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн сахиж үүргээ нэр төртэйгөөр

биелүүлж, авьяас , эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж

шинжлэх ухаан, шинэ технологи, эрүүл мэндийн салбарын үйл

ажиллагаанд идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт

гаргасан.

• “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэгээр

эрүүл мэндийн ажилтанг шагнахдаа дор дурьдсан болзлыг харгалзан үзнэ.

• Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм

хэмжээг баримтлан ажиллаж ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал

гаргаагүй;

• Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээр

бусад ажилтанг манлайлан ажилласан;

• Хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж

түвшингээс дээш байсан;

• Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр "А" үнэлгээ авсан;

• Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;

• Яамны "Жуух бичиг"-ээр шагнагдаад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй

ажилласан.

• Эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичиг

• ЯАМНЫ ХҮНДЭТ ДЭВТЭРТ БИЧИХ ДУРСГАЛЫН ГЭРЧИЛГЭЭ

• Эрүүл мэндийн салбарт тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, "Монгол

Улсын Ардын эмч", "Монгол Улсын Хүний Гавьяат эмч", "Монгол Улсын

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан", "Монгол Улсын гавьяат

Page 14: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

тамирчин" хүндэт цол, "Монгол Улсын Төрийн шагнал" хүртсэн хүмүүсийн

нэрийг бичиж, дурсгалын гэрчилгээ олгоно.

• “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” Яамны "Жуух

бичиг"-ээр ажилтанг шагнахдаа дор дурьдсан болзлыг харгалзан үзнэ:

• Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм

хэмжээг баримтлан ажиллаж ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал

гаргаагүй;

• Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээр

бусад ажилтанг манлайлан ажилласан;

• Хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж

түвшингээс дээш байсан;

• Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр "А" үнэлгээ авсан;

• Эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарт 5-аас доошгүй жил

ажилласан.

• НИЙСЛЭЛ ДҮҮРЭГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ

• ба түүнээс жил үр бүтээл, идэвхи санаачлагатай ажилласан залуу

боловсон хүчинээ урамшуулах , идэвхжүүлэх зорилгоор тус шагналд

ажилтнуудаа зааврын дагуу тодорхойлно.

2.2. ГССҮТөвөөс ОЛГОХ ШАГНАЛУУД

2.2.1 Хамт олны өмнө сайшаах;

• Сарын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 90%-иас дээш бол

2.2.2 Үнэ бүхий зүйлээр шагнах;

2.2.3 Цалингийн хувиар урамшуулах;

2.2.4 Эд зүйл дурсгах;

2.2.5 Байгууллагын хүндэт өргөмжлөл олгох;

2.2.6 “Хүндэтгэлийн самбар”-т хүндэтгэлийн зургийг байрлуулах;

2.2.7 Ажилтныг тэмдэглэлт өдрөөр нь шагнах.

2.2.8 Мөнгөн шагналаар шагнах:

• Оны тэргүүний ажилтныг өргөмжлөл, хоёр зуун тавин мянган (250’000)

төгрөгөөр;

• Эдийн засаг, эмчилгээ, үйлчилгээний өндөр ашиг бүхий эрдэм

шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, шинэ санал,

санаачлага, технологи гаргаж, нэвтрүүлсэн буюу хэрэгжүүлсэн ажилтныг

гурван зуун мянган (300’000) төгрөгөөр;

• Шинжлэх ухааны доктор хамгаалсан ажилтныг 2000000 /хоёр сая/

төгрөгөөр;

Page 15: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

• Анагаах ухааны доктор хамгаалсан ажилтныг 1000000 /нэг сая/

төгрөгөөр;

• Төрийн цол /гавьяат, ардын, академич, баатар/-оор шагнагдсан

ажилтныг таван зуун мянган /500’000/ төгрөгөөр;

• Төрийн одон, медалиар шагнагдсан ажилтныг 100’000 /нэг зуун

мянган/, мастер бол 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр;

• Эрүүл мэндийн буюу эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр ашигтай

загварын гэрчилгээ, патент авсан ажилтныг нэг зуун мянган (100’000)

төгрөгөөр тус тус шагнана.

2.3 Байгууллагын захиргаа нэгжүүдийн ажлыг дүгнэж, эрхэлсэн ажилдаа

тодорхой амжилт гаргасан нэгжийг дор дурдсан хэлбэрээр шагнаж, урамшуулна:

• Өргөмжлөл, таван зуун мянган (500’000) төгрөг;

• Хамт олны зургийг “Хүндэтгэлийн самбар”-т байрлуулах;

• Ажил олгогч үр бүтээлтэй ажиллаж буй ажилтныг Монгол Улсын төрийн

болон ажил хэргийн холбоотой бусад байгууллагын шагналаар

шагнуулахаар тодорхойлно.

• Байгууллагад өөрийн санал, санаачлагаар арван сая (10’000’000)

төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр оруулсан

ажилтанд оруулсан хөрөнгийн арав (10) хүртэлх хувьтай тэнцэх

хэмжээний урамшуулал олгоно.

2.4 Ажилтныг шагнаж, урамшуулах болзол, журмыг Ерөнхий захирлын

тушаалаар тусгайлан тогтоож болно.

2.5 Ажилтанд олгох хөнгөлөлт, дэмжлэг, үйлчилгээ, шагнал урамшуулал нь

туршилтын хугацаагаар болон хөдөлмөрийн гэрээнээс

бусад гэрээгээр ажиллаж буй ажилтанд хамаарахгүй.

2.6 Дээрхи мөнгөн шагналуудыг өгөхдөө тухайн оны санхүү эдийн засгийн

байдлыг харгалзан үзэж өсгөж, бууруулж болно.

ГУРАВ. ШАГНАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

3.1. “БНМАУ-ын АИХТ-ийн 1990 оны 148 дугаар тогтоол/”, “/МУ-ын

Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлиг/”-ийг үндэслэн тодорхойлолт гарган

Төрийн өндөрлөгт уламжилна.

3.2. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал

урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох байгууллагаас шагналд

нэр дэвшүүлж ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч хянаж, Эрүүл мэндийн яамнаас

гаргасан шагналын журмын 3.5, 3.6, 3.8-д заасан болзлыг хангасан ажилтнуудын

талаар асуудал боловсруулан Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооноос санал

авсны үндсэн дээр Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх яамны зохион

байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн "Удирдлагын зөвлөл"-ийн

Page 16: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргана. "Удирдлагын зөвлөл"-ийн хурлаас гарсан

дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдад танилцуулах ба шагнах асуудлыг Эрүүл мэндийн

сайдын тушаал гаргаж шийдвэрлэнэ.

3.3. "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир спортын

тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай

гэрчилгээ, Яамны "Жуух бичиг"-т хувийн дугаарыг бичих ба шагнагдсан

ажилтнуудын хүндэт тэмдэг, үнэмлэх, "Жуух бичиг"-ийг харьяалах аймаг,

нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын

хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

3.4. Байгууллагын шагналыг Хүний нөөц, хөгжлийн алба тодорхойлж удирдлагын

зөвлөлийн хурлаар оруулж Ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлэгдэнэ.

ДӨРӨВ.ШАГНАЛ ГАРДУУЛАХ, МЭДЭЭЛЭХ

4.1. "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг үнэмлэхийн

хамт, яамны "Жуух бичиг"-ийг Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн яамны

удирдах ажилтнууд , нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, эмнэлгийн

удирдлага ёслол төгөлдөр гардуулна.

4.2. Шагналаар шагнасан, гардуулсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр

мэдээлж болно.

4.3. Байгууллагын шагналаар шагнагдаж байгаа тохиолдолд ямар нэгэн баяр

ёслолоор бүгдэд алдаршуулах, ажилтныг идэвхжүүлэх, байгууллагын бахархал

болгох зорилгоор Ерөнхий захирлын тушаалаар Ерөнхий захирал Алба тасгийн

удирдлагууд гардуулж олно.

ТАВ. ШАГНАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН

5.1. Эрүүл мэндийн яам нь шагнагдсан ажилтнуудын цахим мэдээллийн сантай

байна. Санг шагналын төрөл, орон нутаг, байгууллага, оноор төрөлжүүлэн

бүрдүүлнэ.

5.2. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт хөдөлгөөнийг Эрүүл мэндийн

яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал

хариуцсан мэргэжилтэн хариуцна.

5.3. ГССҮТ нь ажилтнуудын шагналын бүртгэл, мэдээллийн сантай байх ба

байгууллагын хүний нөөцийн менежер шинээр шагнагдсан ажилтнуудын

шагналын судалгааг эрүүл мэндийн яамны захирлын тушаалын дөрөвдүгээр

хавсралтаар батлагдсан маягтын дагуу шинэчилж, жил бүрийн 6, 12 дугаар сарын

15-ны дотор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт цахим

хэлбэрээр ирүүлнэ.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

Page 17: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

6.1. Шагналтай холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн

байгууллагын дарга, холбогдох албан тушаалтны асуудлыг Эмнэлгийн

мэргэжилтний Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

Page 18: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны ....... сарын ........ өдрийн

......... дугаар тушаалын .....дугаар хавсралт

ЧӨЛӨӨ ОЛГОХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү журмаар Гэмтэл согог судлалын үндэсний төв /цаашид “ГССҮТ гэх ”/

ийн эмч, эмнэлгийн ажилтан болон бусад ажилтанд чөлөө олгохтой холбоотой

харилцааг зохицуулна.

1.2 Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон

холбогдох бусад хууль болон ГССҮТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам энэ журмын

үндэслэл болно.

1.3 Ажилтан чөлөө хүсэх шалтгааныг нотолсон баримт бичиг, эмнэлгийн

магадлагаа зэргийг үндэслэн чөлөөг шийдвэрлэнэ.

1.4 Албан тушаалтан ажилтанд чөлөө олгосны дараа зөвшөөрлийн хуудсаа

хүний нөөц, хөгжлийн албанд хүлээлгэн өгч бүртгэлд оруулна.

1.5 ГССҮТ-ийн Захиргаа нь ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн болон

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, ГССҮТ-ийн дотоод журмын дагуу ажилтанд

цалинтай эсхүл цалингүй чөлөө олгоно.

ХОЁР. ЧӨЛӨӨ ОЛГОХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Ажилтны нэг (1) цагаас (1) өдөр хүртэлх чөлөө авах хүсэлтийг Тасгийн

эрхлэгч;

2.2. Ажилтны нэг (1) өдрөөс (1) нэг сар хүртлэх хугацааны чөлөөний хүсэлтийг

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал , Хүний нөөц, хөгжлийн алба

асуудал хариуцсан нэгжийн удирдлага хамтран олгоно.

2.3. Ажилтан чөлөө авах тохиолдолд 3-5 хоногийн өмнө өргөдөлөө хүний нөөцийн

алба болон захирлын туслахад өгнө.

2.4. Ажилтан 1 сараас дээш хугацаагаар чөлөө авах хүсэлтийг Удирдлагын

зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслээд Ерөнхий захирлын тушаалаар чөлөө

олгоно.

ГУРАВ. ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ

3.1. ГССҮТ-ийн Захиргаа дараах эрэмбээр ажилтны бичгээр өгсөн хүсэлтэд

үндэслэн дор дурдсан чөлөөг цалинтай олгоно.

3.1.1. Өвчний чөлөө: Аливаа өвчний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй

болсон ажилтанд эмчийн магадлагааг үндэслэн өвчний чөлөө олгоно.

Page 19: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

• Тав /5/хоног хүртэл өвчний чөлөөтэй тохиолдолд эмнэлгийн хуудсыг

үндэслэн энэ хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас

хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хувь хэмжээгээр ажил

олгогчоос олгоно.

• Тав /5/-аас дээш хоног өвчний чөлөөтэй тохиолдолд тэтгэмжийг

нийгмийн даатгалын сангаас зохих журмын дагуу гаргуулна.

3.1.2. Докторын диссертаци бичиж буй ажилтанд диссертаци бичихэд нь зориулж

ажлын арван (10) өдөр, хамгаалахад нь зориулж ажлын таван (5) өдрийн чөлөө;

3.1.3. Мэргэжлийн зэргийн шалгалтад орох, мэргэжлийн чиглэлээр магистрын зэрэг

хамгаалах ажилтанд дурдсан зорилгоор ажлын таван (5) өдрийн чөлөө;

3.1.4. Гачигдал гарсан үед оршуулгад оролцох чөлөө олгох: Гачигдал гарахаас

өмнө тасралтгүй ер (90), түүнээс дээш хоног ГССҮТ-д ажилласан ажилтны төрсөн

эцэг, эх,эгч,дүү, төрүүлсэн хүүхэд нас барсан тохиолдолд гачигдлын чөлөө олгоно;

• Гачигдал Улаанбаатар хотод гарсан бол ажлын таван (5) өдрийн,

хөдөө орон нутагт гарсан бол ажлын долоон (7) өдрийн чөлөө олгоно.

• Цалинг тооцохдоо гагцхүү ажиллах ёстой байсан цагийн буюу найман

(8) цагаас хэтрэхгүй хугацааны үндсэн цалингаар тооцож олгоно;

• Чөлөөний хугацаанд олгох цалинг ажилтны чөлөө хүссэн өргөдөлд

дурдсан хугацааг үндэслэн тооцож олгоно;

• Ажилтан дээрхи чөлөөний хугацааны цалинг тус чөлөө авснаас хойшхи

цалин олгоход тооцон олгоно.

• Ажил олгогч ажилтнаас нас барагчтай ямар холбоотой байсан талаар

баримт шаардан авч, түүнийг үндэслэн чөлөө олгож болно.

3.1.5. Анх удаа буюу шинээр гэрлэсэн ажилтанд ажлын гурван (3) өдрийн цалинтай

чөлөө олгоно.

3.1.6. Аавын чөлөө. Шинээр мэндэлсэн хүүхдийн эцэгт ажлын таван (5) өдрийн

цалинтай чөлөө олгоно.

3.1.7. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн

гамшигт өртсөн тохиолдолд ажлын 3 хүртэлх хоногийн хугацаатай чөлөөг тус тус

олгоно.

3.1.8. Бусад чөлөө. Захиргаанаас ажилтанд дараах хүндэтгэн үзэх шалтгааныг

харгалзан цалинтай чөлөө олгоно:

• Ажилтан өөрийгөө болон эцэг, эх эхнэр, нөхөр, найм (8) хүртэлх насны,

шаардлагатай бол арван зургаа (16) хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт

үзүүлэх, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх болон донорын үүрэг

гүйцэтгэх бол эмчийн магадлагааг үндэслэн найм (8) хүртэлх цагийн

цалинтай чөлөөг олгоно.

• Төрийн байгууллагад хувийн асуудлаар хандах гэх мэт тохиолдолд

холбогдох баримтад үндэслэн гурав /3/ хүртэлх цагийн цалинтай чөлөөг

олгоно;

Page 20: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

• Дотоодын ажлын үр дүнд харшлахааргүйгээр суралцах сургалтанд

хамрагдах чөлөөг сургалтын сертификат, гэрчилгээг үндэслэн цалинтай

олгоно;

• Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл байгалийн гамшиг, гоц

халдварт өвчний үеийн хорио цээрт хоригдох гэх мэт тохиолдолд нотолсон

баримтыг үндэслэн цалинтай чөлөө олгоно. Ажилтан энэ тохиолдолд

нэн яаралтай мэдэгдэж, чөлөө хүсэх үүрэгтэй. Ажилтан мэдэгдэх боломж

байсаар байхад Захиргаанд мэдэгдэж, чөлөө хүсээгүй бол мөн журмын энэ

хэсэгт заасан нөхцөл байдлыг нотлох баримтыг ирүүлээгүй бол чөлөө

олгохгүй;

• Журмын 3.1 дэх хэсэгт заасан чөлөөг ээлжийн амралтын хугацаанаас

хасч тооцох нөхцөлтэйгээр олгоно.

ДӨРӨВ. ЦАЛИНГҮЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ

4.1. Гадаадын урт, богино хугацааны сургалтад хамрагдах ажилтантай Сургалтын

гэрээ байгуулан цалингүй чөлөө олгож, ажлын байрыг хадгалж болно. Журмын энэ

хэсэгт заасны дагуу чөлөө авсан ажилтан чөлөөний хугацаа дуусмагц дараах

байдлаар чөлөөг баталгаажуулна:

4.2. Удаан хугацааны асаргааны болон эмчилгээний чөлөө. Захиргаанаас

ажилтанд өөрийн төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хадам эцэг, эх хүүхдээ асрах болон

удаан хугацаагаар гадаад, дотоодод эмчлүүлэх нэг (1) сар хүртэлх хугацааны

цалингүй чөлөө олгох бөгөөд тус чөлөөг дараах журмаар олгоно.

• Ажилтан чөлөөг бичгээр өргөдөл гарган хүсэх ба өргөдөлд дараах

баримтыг хавсаргасан байна.

• Журмын 4.2 дахь хэсэгт заасан этгээдийг зайлшгүй асрах, гадаад,

дотоодод эмчлүүлэх шаардлагатайг нотолсон баримт (өвчний хуудас гэх

мэт);

• Журмын 4.2 дахь хэсэгт заасан этгээдтэй ямар холбоотой болохыг

нотолсон баримт;

• Өрхийн эмчийн хэвтрийн өвчний түүх зэрэг бусад шаардлагатай бичиг

баримт;

• Ажил олгогч шаардлагатай бол гэрт нь очиж үзэх гэх мэтээр шалгалт

явуулсны үндсэн дээр журмын 4.2 дахь хэсэгт заасан чөлөөг олгоно.

• Ажил олгогч журмын 4.2 дахь хэсэгт заасан чөлөөний хугацааг сунгаж

болох ба энэ тохиолдолд бичиг баримтыг дахин шинээр бүрдүүлэн,

шалгасны үндсэн дээр сунгалт хийнэ.

• Ажилтан энэхүү чөлөөг хуурамч баримт бүрдүүлж болон худал хэлж

авсан бол Ажил олгогч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлана.

4.3. Жирэмсэн болон амаржсаны амралт олгох чөлөөг Монгол улсын

хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу олгоно. Нярай хүүхэд үрчлэн авсан

Page 21: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

эхэд хүүхдүүдийг нь 60 хоног хүртэлх хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө

олгоно. Энэ нь нярай хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

4.4. Орой, эчнээ сургуульд суралцагсдад олгох чөлөө цалингүй байх ба

шаардлагатай бол Ерөнхий захирлын зөвшөөрөлтэйгээр олгож болно.

4.5. Гадаадад 1 сараас дээш хугацаагаар хувийн ажлаар явах бол 1 сарын өмнө

мэдэгдсэн тохиолдолд чөлөө олгоно.

4.6. Ажилтан 1 сараас өмнө мэдэгдээгүй тохиолдол ажлаас чөлөөлнө.

4.7. Тухайн ажилтан ээлжийн амралтаа тохиолдуулан гадаадад ажиллах

тохиолдолд 3 хүртэлх сарын чөлөөг олгоно.

ТАВ. АЛБАН ТУШААЛЫГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ

Дурьдсан тохиолдолд ажил үүргээ гүйцэтгээгүй албан тушаалыг хэвээр хадгална.

5.1. Ээлжийн амралтын хугацаа дуусаагүй

5.2. Эмчийн магадлагаагаар чөлөө авсан буюу чөлөөний хугацаа хүчинтэй байгаа

5.3. Жирэмсэн болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа.

5.4. Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд

татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал

5.5. Байгууллагын гэрээгээр гадаад дотоодын сургалтанд хамрагдсан

тохиолдолд

5.6. Хууль тогтоомжид болон хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА.

6.1. Энэхүү журмыг зөрчсөн ажилтнуудад Монгол Улсын холбогдох хууль

тогтоомж, ГССҮТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон энэ журамд заасан

хариуцлага хүлээлгэнэ.

6.2. Ажилтан чөлөөний хуудсаа дууссан өдрөөс хойш хоёр хүртэл хоног

шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ

авна.

Page 22: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны ....... сарын ........ өдрийн

......... дугаар тушаалын .....дугаар хавсралт

ШИНЭ АЖИЛТАН ДАСАН ЗОХИЦОХ ХӨТӨЛБӨР

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

1.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн

түүхэн замнал, соёл, бүтэц зохион байгуулалт, дотоод журам, эмч, эрүүл мэндийн

ажилтны ёс зүйн журмыг таниулах, шинээр орсон ажилтныг богино хугацааны дотор

ажилд нь дадлагажуулах, хамт олонд нь дасан зохицох боломжийг олгож,

байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, мэргэжлийн дагуу гүйцэтгэх

ажлын чиг, баримжаа олгох зорилгоор сургалтыг зохион байгуулахад оршино.

1.2. Байгууллага, алба , тасгуудад туршилтаар ажиллаж байгаа ажилтнуудад

байгууллагын дотоод нөөцийг ашиглан дасан зохицлын хөтөлбөрийг тогтмол үр

ашигтай зохион байгуулна.

ХОЁР. БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1 Дасан зохицлын хөтөлбөрт дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

2.1.1 Дасан зохицлын хөтөлбөрийн хүрээнд 2 үе шаттай сургалтууд тогтмол зохион

байгуулах:

✓ Шинэ ажилтны танилцах сургалт,

✓ Ажлын байранд дасан зохицох сургалт

2.1.2 Тус хөтөлбөрийг богино хугацаанд үр дүнтэй явуулах

2.1.3 Сургалтыг зохион байгуулахдаа тухайн ажлын байранд байгууллагын хэвийн

үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ажлын цагийг зөв хуваарилан зохицуулах

2.1.4 Хүний нөөц хөгжлийн алба, Чанарын алба, сургалтын алба, сувилахуйн алба

нь дасан зохицох хөтөлбөрийн хүрээнд сургалтыг зохион байгуулж явуулах

сургагч, удирдагчийг томилж, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан хамтран

ажиллана.

2.1.5 Шинэ ажилтны хувийн хэрэгт хадгалах зорилгоор тухайн ажилтан нь Дасан

зохицох хөтөлбөрт хамрагдсныг баталгаажуулсан гарын үсэг бүхий баримтыг

үйлдсэн байх

2.1.6 Дасан зохицох хөтөлбөрийн үр дүнг тооцож, шинээр орсон ажилтан нь

мэргэжил, гүйцэтгэх ажил үүргийн талаар ерөнхий ойлголт, чиг баримжааг

хөтөлбөрөөр олж авсан эсэхийг шалгаж үнэлсэн байх

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

Page 23: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Хүний нөөцийн албанаас дараах үйл ажиллагааг зохион байгуулж

явуулна.

3.1.1. Байгууллага хамт, олонд танилцуулах: Шинэ ажилтныг танилцах

сургалтанд хамруулсны дараа тухайн ажилтны ерөнхий хандлагыг тодорхойлох

зорилготой сорилтын хугацаа /10 хоног/ эхэлнэ. Дадлагажих хугацаанд ажиллаж

байгаа ажилтныг дадлагажигч ажилтан гэж нэрлэх бөгөөд тухайн нэгжийн

удирдлага, хамт олонтой танилцуулна.

3.1.2. Дадлагажигч ажилтныг сургагч болон шууд удирдах албан

тушаалтанд хүлээлгэн өгөх: Дадлагажигч ажилтныг ажлын байранд сургагч

буюу тухайн чиглэлийн мэргэжлийн ажилтанд Хүний нөөц хөгжлийн албаны

менежер өөрийн биеэр хариуцуулан өгөх буюу тухайн дадлагажигч ажилтан болон

сургагч хоёрын үндсэн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулна.

3.1.3. Ажил үүрэгтэй нь танилцуулах, байршуулах: Дадлагажигч

ажилтныг сорилтын хугацаанд хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, хариуцлага,

чиглэл, тухайн ажлын байран дахь шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалыг

танилцуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.1.4. Эргэх холбоо: Туршилтын ажилтантай байнгын эргэх холбоотой

ажиллах ба мэдээ, мэдээллийг тогтмол, үнэн бодитой хүргэх, санал гомдлыг хүлээн

авч боломжит байдлаар шийдвэрлэж, сургаж, судлах ажлыг хийнэ.

3.1.5. Хөтөлбөрийн үр дүнг тооцох: Хөтөлбөрийн үр дүнг хүний нөөцийн

албанаас тооцох бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлно.

3.2. Алба, тасгуудад хувиарлагдсан шинэ ажилтныг шууд удирдлага буюу

сургагч нь дараах ажилбаруудыг хийнэ. Үүнд:

3.2.1. Дадлагажуулах /coaching/

➢ Туршилтын ажилтан ажлаа бүрэн ойлгож, дадал, чадвар эзэмших болон

ажиллах хугацаанд шууд удирдах албан тушаалтан сургагч буюу

дадлагжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.

➢ Сургагч туршилтын ажилтны ажлын дадлага туршлага олж авах хугацаанд нь

мэргэжлийн чиг баримжаа олгох, туршилтын ажилтанд тулгарсан ажил үүрэг,

ажиллах орчин нөхцөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслана.

➢ Туршилтын ажилтныг тухайн ажлын байрны ажлын цагийн хуваарийг чанд

баримтлан ажлын хуваарийн дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэх ба бусад

холбогдолгүй ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.2.2. Халамжлах (care)

➢ Шинэ ажилтан дадлагажуулж байгаа ажилтан нь туршилтын ажилтнаа ажлын

байран дээр асран халамжлах буюу эрүүл ахуй, аюулгүй байдал, сэтгэл зүйн

талаас нь дэмжлэг үзүүлэх, зөвлөх, зааварчилах, туслах үүрэгтэй байна.

3.2.3. Хариуцлага:

Page 24: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Туршилтын ажилтны гүйцэтгэлийг хүний нөөц хөгжлийн алба болон алба,

тасгуудын удирдлагууд хурлаар хэлэлцэн хангалттай гэж үзсэн тохиолдолд

тухайн туршилтын ажилтан хяналтгүйгээр ажиллаж эхэлж болох ба ажил

үүрэгтэй бүрэн хариуцлага хүлээнэ, бусад тохиолдолд сургагчийн хяналтанд

ажиллах ба ажлын чанарын талаар сургагч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.2 Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ.

3.2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын бааз, таатай

орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

➢ Сургалт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл,

бичгийн хэрэгсэл, сургалтын танхим, ажлын байр, бусад шаардлагатай эд

зүйлсээр хангасан байна.

➢ Туршилтын ажилтныг сургалт, дадлагад хамрагдаж байх үеийн эрүүл

ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана.Чадварлаг, мэргэжлийн

сургагч бэлтгэх үйл ажиллагааг системтэйгээр хийнэ.

3.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт

➢ Дасан зохицох хөтөлбөрийн үед гарах зардлыг байгууллага бүрэн

хариуцах ба сургагч болон, туршилтын ажилтныг зайлшгүй шаардлагатай

зүйлсээр ханган ажиллана./ бичиг хэрэгсэл, эрүүл ахуй, аюулгүй байдлын

хувцас хэрэглэл/

➢ Сорилтын хугацааны цалинг Хөдөлмөрийн гэрээ болон Хөлсөөр олгох

гэрээнд зааснаар бодогдоно.

3.3. Дасан зохицлын хөтөлбөрийн хүрээнд дараах үндсэн сургалтуудыг

зохион байгуулж явуулна. Үүнд:

3.3.1. Танилцах ажилтны сургалт –Туршилтын ажилтны танилцах сургалт нь

тусгай хөтөлбөрийн дагуу явагдах ба ерөнхий 3 сэдвийн хүрээнд яригдах

ба хүний нөөц хөгжлийн албанаас зохион байгуулана. Үүнд:

1. Байгууллагын танилцуулга /Хүний нөөц хөгжлийн алба/

2. ХАБЭА-н тухай ойлголт / Чанарын алба/

3. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар /Чанарын алба/

3.3.2. Туршилтын ажилтны сургалт -Шинэ ажилтныг танилцах сургалтанд

хамрагдан сорилтын хугацаа дуусан цаашид туршилтын ажилтнаар

ажиллуулах шийдвэр гарсан тохиолдолд туршилтын ажилтны сургалтанд

хамруулна.

Мэргэжлийн чиг үүрэг, ажлын онцлогоос шалтгаалж, ажилтныг богино

хугацаанд ажилд нь дасгах, дадлагажуулах , холбогдох дүрэм журам,

мэдээллийг өгөх, зорилгоор туршилтын ажилтны сургалтыг 10-20 хоногт,

цаашид дагалдуулан сургаж, -дадлагажуулах шаардлагатай бол 3 сар

хүртэл хугацаанд багтаан сургалтыг дахин явуулна.

Page 25: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

Туршилтын ажилтны сургалт нь тусгай хөтөлбөрийн хүрээнд явагдах ба

ерөнхий 4 сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдана.

1.1.1 Орон тооны хангалт бүрэн байх

1.1.2 Ажлын байрны шилжих хөдөлгөөний бууралт

1.1.3 Мэргэжлийн, чадварлаг ажилчдын тооны өсөлт

1.1.4 Дадлагажигчийн байгууллагын талаарх эерэг хандлага, сэтгэл ханамж

нэмэгдэх

1.1.5 Байгууллагын үр ашиг, ажилтны хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт,

гүйцэтгэлийн үр дүн

1.1.6 Байгууллагын хэмжээнд дасан зохицох хөтөлбөрийн талаарх ойлголт,

хэрэгжилт

2. Байгууллагын хүний нөөц, Хөдөлмөрийн дотоод журам /Хүний нөөц

хөгжлийн алба/

3. Цалин урамшуулал, хангамж, хөнгөлөлт , /Стратеги төлөвлөлт,

санхүүгийн алба/

4. Чанар, дотоод хяналтын тухай мэдлэг. /Чанар, дотоод хяналтын алба/

5. Байгууллагын соёл, эмнэлгийн ажилтны ёс зүй , харилцаа хандлага

/Эрдэм шинжилгээ судалгааны алба /

6. Сувилахуйн сургалт /Сувилахуйн алба/

7. Бусад мэдээлэл

Тухайн үеийн ажлын онцлогоос шалтгаалан сэдвүүд өөрчлөгдөх боломжтой.

3.3.3. Үндсэн ажилтан болгож хүлээн авах

✓ Дээрхи сургалтуудаа амжилттай суралцаж үндсэн ажилтан болж буйд нь

баяр хүргэж дурсгалын зүйл гардуулан өгнө.

✓ Танилцах, туршилтын ажилтны сургалтыг явуулж, танилцуулгын багцыг

шинэ ажилтанд танилцуулсны дараа тухайн ажилтан холбогдох дүрэм

журамтай танилцаж сургалтанд хамрагдснаа хүлээн зөвшөөрсөн

болохоо нотолж, баримтанд гарын үсэг зурна. /Хавсралт-1/

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:

Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ

4.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллах ба үр дүнг сар,

улирал, жилээр тооцно.

4.1.2. Шинээр ажилд орж буй ажилтанг тухайн ажлын байранд нь 10 өдрийн

турш сорилтоор ажиллуулсны дараа тухайн ажилтны үнэлгээг сургагч

Page 26: 2018-2022gemtel.mn/uploads/Tuluw.pdfгүйцэтгэлийн үнэлгээний журам”-ыг гуравдугаар, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон

болон хамтрагч нараар нь үнэлүүлэн Хүний нөөц хөгжлийн албанд

ирүүлэх ба тухайн сорилтын ажилтныг туршилтаар ажиллуулах,

татгалзах эсэх талаар шийдвэр гаргана./хавсралт -2 /

4.1.3. Албан бус мэдээллийг туршилтын ажилтнуудад хүргэхгүй байх үүднээс

урьдчилан сэргийлж ажиллах.

4.2 Шинэ ажилтныг үнэлэх хяналтын шатлал дараах байдалтай байна.

Хүний нөөцийн албанаас шууд туршилтын ажилтанд хяналт тавих эрхтэй.

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, БАЯЖИЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ

5.1 Үнэлгээний үр дүн, хяналтын үйл явц, судалгаа шинжилгээний үндсэн дээр

туршилтын ажилтныг үндсэн ажилтан болгох, туршилтын хугацааг сунгах, цаашид

ажлуулахаас татгалзах эсэх талаар хүний нөөц хөгжлийн алба тухайн алба тасгийн

удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэнэ.

5.2 Үнэлгээний ерөнхий үр дүнгээс хамааран хөтөлбөрийн баяжилт,

хөгжүүлэлтийг тогтмол хийнэ.

5.2.1 Хөтөлбөрийн үр дүнг тооцон сайжруулалт, баяжуулалтыг хүний нөөц

хөгжлийн алба хийнэ

5.3 Хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллгаатай холбоотойгоор дараах арга

хэмжээг байнга авна.

5.4 Туршилтын ажилтны бүтээлч санал, санаачлагыг дэмжин ажиллах

5.5 Хөтөлбөрийн талаар санал, гомдолыг эерэгээр хүлээн авч алдаа дутагдлаа

дор бүр нь залруулан, хөтөлбөрөө баяжуулан, шинэчлэл хийж байх

5.6 Сургалт болон практик дадлагыг байнгын сайжруулалт хийж мэргэжлийн

өндөр түвшинд явуулах.

Байгууллагын хэмжээнд дасан зохицох хөтөлбөрийн талаар танилцуулга хийн

сурталчлах

Хүний нөөц, хөгжлийн алба

Алба, тасгийн удирдлага

Сургагч

Туршилтын ажилтан

Эргэ

х х

олб

оо