WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН...

55
Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 10-р бүлэг WordPress сайтын дизайн 10.1 WordPress сайтад зориулан хийсэн вэбийн бэлэн загварыг сонгох, идэвхжүүлэх 10.2 Виджетүүд 10.3 Вэб сайтын навигацийн цэсийг үүсгэх 10.4 WordPress –ийн код засварлах программ

Transcript of WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН...

Page 1: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

105

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

10-р бүлэг

WordPress сайтын дизайн10.1 WordPress сайтад зориулан хийсэн вэбийн бэлэн загварыг сонгох, идэвхжүүлэх10.2 Виджетүүд10.3 Вэб сайтын навигацийн цэсийг үүсгэх10.4 WordPress –ийн код засварлах программ

Page 2: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

106

10-р бүлэг. WordPress сайтын дизайн

10.1 WordPress сайтад зориулан бүтээсэн бэлэн загварыг сонгох, идэвхжүүлэх

10.1.1 Вэбийн загвар гэж юу вэ?

WordPress программыг суулгаад ажиллуулахад дэлгэц дээр энгийн бүтэц, дизайнтай вэб сайтын нүүр хуудас гарч ирнэ. Энэ вэб сайтын дизайныг Word-Press сайтад зориулан хийгдсэн вэбийн бэлэн загваруудаас сонгон өөрчилж болно.

WordPress программын сүүлийн 3.4 хувилбарт Хоёрмянган арваннэг (Twenty Eleven) гэсэн нэртэй вэбийн загвар хамт ирнэ. WordPress сайтыг браузер дээр өөрийн гэсэн өнгө үзэмж, дизайнтай харагдуулах, вэбийг саадгүй ашиглах, ажиллуулах багц файлуудыг вэбийн загварын файлууд гэнэ. [Зураг-10.1]

Интернэтээс WordPress сайтад зориулан хийгдсэн вэбийн бэлэн загваруудыг чөлөөтэй татан хэрэглэх боломжтой. Вэбийн бэлэн загварыг нэгийг нөгөөгөөр нь солин өөрчлөх нь вэб сайтад оруулсан агуулгуудыг өөрчилнө гэсэн үг биш зөвхөн браузер дээр гарч ирэх агуулгуудын өнгө, үзэмж дизайныг өөрчилнө гэсэн үг. Вэбийн загваруудыг WordPress программын wp-con-tent/themes/ хавтаст хадгална.

10.1.2 WordPress сайтыг ажиллуулах мэргэжилтнүүд

WordPress программыг ашиглан энгийн бүтэцтэй болон жижиг хэмжээний вэб сайт хийж байвал энэ вэб сайтыг WordPress программыг сайн эзэмшсэн хүн ганцаараа удирдан ажиллуулах боломжтой.

Харин томоохон хэмжээний вэб сайтыг ажиллуулахад агуулга оруулах, дизайныг өөрчлөх, вэбийн ажиллагааг хянах зэрэг ажлуудыг нэг хүн

[Зураг-10.1] Twenty Eleven гэсэн нэртэй вэбийн загварын файлууд

Page 3: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

107

ганцаараа хариуцан хийх үнэхээр боломжгүй тул вэб сайтыг олон хүн хамтран ажиллуулна.

Томоохон хэмжээний вэб сайт болон вэб сайтын сүлжээ ажиллуулж байвал дараах үүрэг гүйцэтгэгч хүмүүс заавал хамтран ажиллахыг зөвлөж байна.

Зохиогч/ редактор. Вэб сайтад оруулах агуулгууд нь сайн найруулга, утга санаа төгс, үг үсгийн алдаагүй, зөв бүтэцтэй байх хэрэгтэй. Чанартай, шинэлэг агуулгыг уншигчдадаа толилуулах нь зохиогч, редакторын тэргүүн үүрэг болно.

Вэб дизайнер/Вэб хөгжүүлэгч. Вэб сайтыг үзэмжтэй, байгууллагын өнгө төрхийг илтгэсэн брэнд вэбсайт болгох нь вэб дизайнерийн үндсэн үүрэг юм. Вэбийг ашиглах, вэб дээр суурилсан онлайн сургалт болон худалдаа үйлчилгээг саадгүй явуулах, вэб дээр суулгасан нэмэлт программ, виджетүүдийг саадгүй ашиглах нөхцлийг бүрэн хангах үүргийг вэб хөгжүүлэгч нар хариуцна.

Вэбийн Админ. Вэбийг саадгүй ажиллуулах нөхцөлийг хангах, шинэчлэлт, хамгаалалт, хадгалалт, нууцлалыг бүрэн хариуцаж бүхэлд нь удирдана.

10.1.3 Вэбийн загваруудыг удирдах

Админ цэсийн Үзэмж(Appearance) бүлгийн Загвар(Themes) хуудас дээр вэб сайтад хэрэглэх вэбийн загварыг сонгох, шинээр загвар суулгах, устгах зэрэг үйлдлүүдийг хийнэ. Загвар(Themes) хуудас руу орохын тулд:

� Админ цэсний Үзэмж(Appearance) хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн цэсүүдээс Загвар(Themes) цэсийг дарна.

� Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр дараад Загвар(Themes) цэсийг дарна.

Загвар(Themes) хуудас нь Загвар зохицуулах(Manage Themes) болон Загварыг суулгах (Install Themes) гэсэн 2 хэсгээс тогтоно.[Зураг-10.2]

Загвар зохицуулах (Manage Themes) хэсэг дээр WordPress программ дээр суулгасан бүх вэб загварууд гарч ирнэ.

Ашиглаж буй загвар (Current Theme) хэсэгт одоо ашиглаж байгаа Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загвар, Бэлэн загварууд (Available themes) хэсэгт Word-Press программ дотор татан суулгасан бусад вэбийн загварууд байрлана. Загваруудыг нэмж татан оруулвал уг оруулсан загварын хумсан зураг Бэлэн загварууд (Available themes) хэсэг дээр нэмэгдэн гарч ирнэ.

Page 4: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

108

Ашиглаж буй загвар (Current Theme) хэсэгт одоо ашиглаж байгаа Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын танилцуулга, түүний дор загварыг өөрчлөхөд ашиглах холбоосууд байрлана. 11-р бүлэгт Хоёрмянга арван нэг (Twenty Eleven)

загварыг өөрчлөх тухай дэлгэрэнгүй тайлбарласан тул уг бүлгийг уншина уу.

Бэлэн загварууд (Available themes) хэсэгт байгаа ашиглахад бэлэн эдгээр загваруудын доор дараах холбоосууд байрлана.

Идэвхжүүлэх (Activate) – Загварыг ашиглах хүсэлтэй бол энэ холбоос дээр дарж идэвхжүүлнэ.

Бодит харалт (Live Preview) - Вэб загварын өөрчлөлтийг бодитойгоор харах

Дэлгэрэнгүй (Details) - Вэб загварын талаархи мэдээлэл бүхий вэб рүү орно.

Устгах (Delete) – Загварыг WordPress программаас устгана.

[Зураг-10.2] WordPress сайтын Загвар (Themes )хуудас

Page 5: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

109

[Зураг-10.3] Загвар суулгах (Install Themes) хэсгийн Хайлт хийх хуудас

Загварыг суулгах (Install Themes) хуудасны эхний Хайх (Search) хэсэгт хэрэгтэй вэб загварын хайлтыг хийнэ. Вэб загвараа хайхдаа хайлтын нүдэнд загвар зохиогчийн нэр болон түлхүүр үгийг оруулахаас гадна Өнгө(Colors), Баганы тоо (Columns), Өргөн(Width), Онцлогууд(Features), Сэдэв(Subject) хэсгүүдэд байгаа нэрүүдээс хэрэгтэйгээ сонгон хайж болно. Хайлт(Search) товчийг дарахад шалгуурт тохирсон вэб загварууд хуудас дээр гарч ирнэ. Эдгээр загварууд нь http://WordPress.org/extend/themes сайт дээр байрлана.

Татах (Upload) хэсэг нь http://WordPress.org/extend/themes сайтад ороогүй вэбийн загварыг WordPress-т суулгаж өгнө. Суулгах вэбийн загвар нь архивийн.zip өргөтгөлтэй файл байх ёстой. Мөн вэбийн загварыг урьдчилан татаад хард диск дээр хадгалсан байх хэрэгтэй.

10.1.4 Вэбийн загварыг хайх, суулгах

WordPress программд шинэ загварыг хайх, суулгахдаа Загварыг суулгах (In-

stall Themes) хэсэг рүү орж гүйцэтгэнэ.[Зураг-10.3]

Page 6: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

110

browse... товчийг дарж хард диск дээр хадгалсан .zip өргөлттэй файлаа сонгоод Одоо суулгах (In-

stall now) товчийг дарж загварыг оруулж ирнэ. Энэ вэбийн загвар Бэлэн загварууд (Available Themes)

хэсэг дээр гарч ирнэ.

Онцгой (Featured), Хамгийн шинэ (Newest) болон Саяхан шинэчилсэн (Recently Updated). Эдгээр холбоосуудыг дарж http://wordpress.org/extend/

themes вэб хуудсанд байгаа Онцгой (Featured), Хамгийн шинэ (Newest) болон Саяхан шинэчилсэн (Recently Updated) хэсгүүд дээр орсон вэбийн загваруудыг хуудас дээр гаргаж ирнэ.

Жишээ нь: Онцгой (Featured) холбоосыг дарахад http://WordPress.org/ex-tend/themes вэб хуудсанд байгаа Онцгой загварууд (Featured themes) вэбийн загварууд гарч ирснийг доорхи зургаар харууллаа. [Зураг-10.4]

Гарч ирсэн загваруудын дор байгаа Суулгах(Install) холбоосыг дарж WordPress-т оруулж ирнэ. Харах(Preview) холбоосыг дарж браузер дээр загварын дизайныг харна.

[Зураг-10.4] Онцгой (Featured) хэсэг лээр гарч ирсэн вэбийн загварууд

Page 7: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

111

[Зураг-10.5] Харах (Preview) холбоос дээр дарж вэб хуудас дээр загварын дизайныг харуулсан цонх гарна. Уг цонхон дээрхи Идэвхжүүлэх(Activate) холбоос дээр дарж вэбийн загварыг ашиглаж эхэлнэ.Загварыг зохицуулах (Manage Themes) хуудас дээр байгаа Бэлэн загварууд

(Available Themes) хэсгээс загварыг сонгон идэвхжүүлэхдээ Идэвхжүүлэх (Acti-

vate) холбоос дээр дарна. Харах (Preview) холбоосыг дарж загварын дизайныг үзнэ. Дизайн нь таалагдаж байвал түүн дээр гарч ирсэн Идэвхжүүлэх(Activate) холбоос дээр дарж вэб сайтын дизайнаа өөрчилнө. [Зураг-10.5]

Тухайн загварыг сонгосон тохиолдолд уг загвар Ашиглаж буй загвар (Current

Themes) хэсэг дээр гарч ирэх бөгөөд өмнө нь хэрэглэж байсан вэбийн загвар Бэлэн загварууд (Available Themes) хэсэг рүү шилжинэ.

Page 8: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

112

10.2 Виджетүүд

WordPress вэб сайт дээр нэмэлт мэдээлэл буюу үйлдэл хийхийн тулд виджетүүдийг ашигладаг. Виджет болгон өөр өөрийн үүрэгтэй.

Виджетүүдийг ихэвчлэн вэб хуудасны хажуу хэсэг дээр байрлуулан нэмэлт цэс, сүүлчийн бичлэгүүд, санал асуулга, нэвтрэх цонх, хайлт хийх гэх зэрэг үйлдэл хийхэд ашиглах элементүүдийг байгуулна.

WordPress-ийн сүүлийн хувилбарууд дээр виджетүүдийг вэб хуудасны зөвхөн хажуу тал дээр төдийгүй, хуудасны аль ч хэсэгт (толгой, төгсгөл) байрлуулах болсон.

Виджетийг хэрэглэхийн тулд түүнийг вэб хуудас дээр гарч ирэх байрлалыг нь вэб загварын файлд оруулж өгнө. Хэрэв вэб загварт виджетийг байрлах газрыг оруулаагүй бол виджетийг хэрэглэх боломжгүй.

WordPress программыг суулгасны дараа Twenty Eleven вэбийн нүүр хуудасны хажуу багана дээр загвар виджетүүд гарч ирнэ. Виджет хуудас руу орж хэрэглэх виджетээ сонгон байрлуулбал эдгээр виджетүүд алга болж оронд нь уг ашиглах виджетүүд нүүр хуудас дээр гарсан байна.

Виджетүүдийг админ цэсийн Үзэмж(Appearance) хэсгийн Виджет(Widgets) хуудас дээр удирдана.

Виджет(Widgets) хуудас руу орохын тулд:

� Админ цэсний Үзэмж(Appearance)хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн цэсүүдээс Виджет(Widgets) цэсийг дарна.

� Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр дараад гарч ирэх цэсүүдээс Виджет(Widgets)-ийг сонгож дарна.

Виджет(Widgets) хуудасны бүтцийг Бэлэн виджетүүд (Available Widgets), Идэвхгүй виджетүүд (Inactive Widgets), виджетүүдийг зөөж байрлуулах талбарууд гэсэн гурван хэсэгт хувааж болно.

Вэб хуудас дээр гаргаж ирэх виджетүүдийг Виджет(Widgets) хуудасны баруун хэсэгт байх багана дээр байгаа виджет оруулах талбарууд дээр чирж байрлуулна.

Хоёрмянга арваннэг(TwentyEleven) вэбийн загварт виджет оруулах долоон талбарыг хийж өгснөөс Гол багана (Main Sidebar), Showcase багана (Showcase

Sidebar) гэсэн хоёр талбарыг вэб хуудасны хажуу хэсэгт, Хөлийн хэсэг Нэг (Foot-

er Area One), Хөлийн хэсэг Хоёр (Footer Area Two), Хөлийн хэсэг Гурав(Footer Area

Зохиомж

Загвар

Виджет

Цэс

Загварын сонголт

Толгой

Дэвсгэр

Код засагч

Оногдохуйн тавилан

Самбар

Загвар

Өөрчлөх

Виджет

Цэс

Дэвсгэр

Толгой

Page 9: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

113

[Зураг-10.7] Виджет (Widgets) хуудасны бүтэц.1. Бэлэн виджетүүд (Available Widgets), 2. Идэвхгүй виджетүүд (Inactive Widgets) 3. Виджетүүдийг зөөж байрлуулах талбарууд

1

2

3

Page 10: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

114

Three) гэсэн гурван талбарыг вэб хуудасны төгсгөлд гарахаар зохиосон. [Зураг-10.7]

Талбар бүрийн нэрийн хажууд гарах гурвалжинг дарж талбарыг нээх болон гурвалжинг дахин дарж буцааж хураангуй хэлбэрт нь оруулна.

Бэлэн виджетүүд (Available Widgets) хэсгээс виджетээ сонгон хулганаар дарж виджет байрлуулах талбар луугаа зөөж тавина. Энэ зурган дээр Showcase багана(Showcase Sidebar)

дээр Календар (Calendar) виджетийг зөөж тавьж байна.

Виджет дээр гарах агуулга, хийх үйлдлээсээ хамааран виджет бүр дээр өөр өөр тохиргоог хийнэ. Виджетэд тохиргоо хийхийн тулд виджетийн нэрийн баруун талд байгаа гурвалжин товчийг дарж нээнэ.

Жишээ нь: Хөлийн хэсэг Хоёр (Footer Area One) талбарт оруулсан Хуудас (Pages) виджет нь вэб дээр сайтад оруулсан хуудсуудын нэрсийн жагсаалтыг гаргана. Гарчиг (Title) нүдэнд виджетийн гарчгийг оруулна.

Ялгах(Sort by) хэсгээс хуудсуудыг Хуудсын гарчиг (Page title), Хуудасны дараалал (Page Order), Хуудасны ID (Page ID)-аар нь эрэмбэлэн гаргаж ирэхээ сонгоно.

Хасах(Exclude) хэсэг дээр жагсаалтад оруулахгүй хуудасны дугааруудыг оруулна. Хийсэн тохируулгаа хадгалаад дараа нь хураангуй хэлбэрт оруулж болно.

Виджет (Widgets) хуудасны хажуу хэсэгт гарах Гол багана (Main Sidebar) талбарт Хайлт(Search), Мета(Meta), Шинэ бичлэг(Recent Posts), Шинэ сэтгэгдэл(Recent

Comments), Архив(Archives), Ангилал(Categories), виджетүүдийг оруулсан байна. Эдгээр виджетүүдийг вэб хуудас дээр хэрхэн харагдаж байгааг [Зураг-10.8] -р зурагт үзүүллээ.

Идэвхгүй виджетүүд (Inactive Widgets) хэсэг дээр өмнө нь виджетийн аль нэг талбарт байсан виджетийг гаргаж тависан бөгөөд дахин виджетийг ашиглах хэрэгтэй бол энэ хэсгээс буцаан байрлуулж болно. [Зураг-10.9]

Виджетийг вэб хуудаснаас устгая гэвэл Виджет(Widgets) хуудасны хажуу хэсгээс зөөж Бэлэн виджетүүд (Available Widgets) хэсэг рүү буцааж тавина.

Page 11: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

115

[Зураг-10.8] 1. Админы Widgets хуудас дээр оруулсан виджетүүд. 2. Вэб хуудас дээр виджетүүдийг харуулсан байдал

[Зураг-10.9] Идэвхгүй виджетүүд

1

2

Виджетүүдийг вэб хуудасны зөвхөн хажуу талд төдийгүй хаана ч байрлуулж болно. Жишээ нь: Виджет(Widgets) хуудасны Хөлийн хэсэг Нэг (Footer Area One),

Хөлийн хэсэг Хоёр (Footer Area Two), Хөлийн хэсэг Гурав(Footer Area Three) гэсэн

Page 12: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

116

гурван талбарт Хуудас(Pages), Шинэ бичлэг(Recent Posts), Календар(Calendar)

виджетүүдийг оруулсан байна. Эдгээр виджетүүдийг вэб хуудасны төгсгөл хэсэг дээр хэрхэн харагдаж байгааг [Зураг-10.10] зурагт үзүүллээ.

10.2.1 WordPress программын хувилбартай хамт ирсэн виджетүүд

Архив(Archives). Сайтад орсон бичлэгийн сарын архив луу орох холбоосууд

Calendar(Календар). Календар гаргана. Сайтад зочилж байгаа өдрийн өмнөх өдөр дээр дарж тухайн өдөр орсон бичлэгүүдийг гаргана.

Ангилал(Categories). Сайтын бичлэгүүдийн ангилалын холбоосуудыг харуулна.

Холбоос (Links). Сайтад оруулсан холбоосуудыг гаргана.

Мета (Meta). Нэвтрэх, бүртгэх хуудас руу орох холбоос гаргана.

Хуудас(Pages). Вэбд үүсгэсэн хуудсууд руу орох холбоосуудыг гаргана.

Шинэ сэтгэгдэл(Recent Comments). Шинэ сэтгэгдлүүдийг гаргаж унших холбоосуудыг гаргана.

Шинэ бичлэг (Recent Posts) – Вэб хуудаст орсон хамгийн сүүлийн бичлэгүүд рүү орох холбоосуудыг гаргана.

RSS. RRS феедийн холбоос харуулна.

Хайх(Search). Хайлтын элементийг гаргана

Тэмдэглээс үүл(Tag Cloud). Хамгийн их хэрэглэсэн тэмдэглээ 45 үгийг үүлэн хэлбэртэй техт үүсгэн харуулна.

Бичвэр(Text) – Нэмэлт текст болон зурган мэдээлэл гаргахад хэрэглэнэ.

[Зураг-10.10] Виджетүүдийг вэб хуудасны төгсгөл хэсэгт гарахаар байрлуулсан байдал

Page 13: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

117

Загвар

Виджет

Цэс

Загварын сонголт

Толгой

Дэвсгэр

Код засагч

Зохиомж

Оногдохуйн тавилан

Самбар

Загвар

Өөрчлөх

Виджет

Цэс

Дэвсгэр

Толгой

10.3 Вэб сайтын цэсийг үүсгэх

WordPress программын өмнөх хувилбаруудад вэб сайтад үүсгэсэн хуудсууд вэбийн толгойн хэсэгт цэс үүсгэдэг байсан. Хэрэв бичлэгүүдийг энэ цэсд нэмж оруулах хэрэгтэй бол вэб загварын файлд тохирсон кодыг нэмж оруулдаг байсан.

WordPress программын 3.0 хувилбараас эхлээд цэс үүсгэх үйлдлийг амархан хийх болсон. Цэсүүдийг вэб сайтад орсон агуулгын аль ч төрлийг оролцуулан вэб хуудасны толгой хэсэгт төдийгүй хажуу, төгсгөл хэсгүүдэд үүсгэнэ.

WordPress программыг суулгасны дараа Twenty Eleven вэбийн нүүр хуудасны толгой хэсэг дээр загвар цэс байрласан байна. Энэ цэс нь нүүр хуудас, загвар хуудас гэсэн 2 цэсээс тогтсон байна. Хэрэв вэб сайтад шинээр хуудас үүсгэвэл уг хуудасны нэр цэс дээр нэмэгдэн гарч ирнэ. Цэс хуудас руу орж цэсийг шинээр үүсгэн орох нэрүүдийг сонговол эдгээр эдгээр цэсүүд алга болж оронд нь шинээр үүсгэсэн цэсүүд нүүр хуудас дээр гарч ирнэ.

Админ цэсний Үзэмж(Appreance) бүлгийн Цэс(Menus) хуудас руу орж навигацийн системийг үүсгэх цэсүүдийг үүсгэнэ.

Цэс(Menus) хуудас руу орохын тулд:

� Админ цэсний Үзэмж(Appreance) хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн цэсүүдээс Цэс(Menus) цэсийг дарна.

� Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр дараад Цэс(Menus) цэсийг дарна.

10.3.1 Шинэ цэс үүсгэж дотор нь цэсүүдийг байрлуулах

WordPress программыг анх суулгаад Цэс(Menus) хуудас руу орвол ямар нэгэн цэс үүсээгүй байна. Түрүүнд хэлсний дагуу хэдийгээр цэсийг үүсгээгүй бол нүүр хуудас дээр вэб сайтад үүсгэсэн хуудасны нэрүүд гарсан байна. Цэс үүсгэх (Create Menu) хэсэг дээрхи Цэсийн нэр(Menu Name) нүдэнд шинээр үүсгэх цэсийн нэрээ бичиж Цэс үүсгэх (Create Menu) товчийг дарж шинэ цэс үүсгэнэ . [Зураг-10.11].

Үүсгэсэн цэс дотроо оруулах цэсүүдээ хуудасны баруун талд байгаа Бичлэг(Posts), Хуудас(Pages) болон Ангилал(Gategories) виджет доторхи нэрүүдээс сонгоно. Нэрүүдийн өмнөх дөрвөлжинг сонгож Цэсд нэмэх(Add to

Menu) товчийг дарахад сонгогдсон нэрүүд цэс дотор орно. [Зураг-10.12] зураг дээр Footer, Header, Бүлгүүд гэсэн цэсүүд үүсгэсэн бөгөөд үүнээс Header

Page 14: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

118

цэсэд орсон цэсүүдийг харуулсан байна.

Цэсийн нэрийг хулганаар дараад нэг догол хойно зөөж дэд цэсийг үүсгэнэ. Дээд цэс нь дэд цэснийхээ дээр байрлана. Мөн цэсүүдийг дээш нь доош байрлалыг солих зэргээр өөрчилж болно. Цэсийн нэр урт бол богино болгож засаж болно. Тухайн цэсд орсон цэсүүдийг хураангуй болгох, мөн засахын тулд цэсийн нэр баруун талын гурвалжин товчийг дарна.

Дарахад гарч ирэх Навигацийн нэр(Navigation Label) нүдэнд урт нэрийг богино болгож засаж оруулна. Гарчгийн артрибут(Title atribute) нүдэнд цэсийн тухай товч тайлбар үг оруулна. Original дээр цэсийн нэрийг бүтнээр гарч ирнэ. Цэсэд хийсэн өөрчлөлтүүдийг Цэсийг хадгалах(Save Menu) товчийг дарж хадгална. Устгах(Remove) холбоосыг дарж дарж уг цэсийг устгана. Цуцлах(Cancel) товчийг

дарж цэсд хийсэн өөрчлөлтийг хүчингүй болгоно.

Хуудас(Pages), Ангилал(Gategories) виджет дээр Хамгийн сүүлийн(Most Recent), Бүгдийг харах(View All), Хайх(Search) нэрүүд дээр дарж тухайн хэсгүүд рүү орно. Хамгийн сүүлийн(Most Re-

cent) хэсэг рүү ороход хамгийн сүүлд шинээр үүсгэсэн хуудас, ангилалын нэрс гарч ирнэ. Бүгдийг харах(View All) хэсэг дээр

үүсгэсэн бүх хуудас, ангилалын нэрс гарч ирнэ. Сайт цэсд орох нэрийг олоход хэцүү бол Хайх(Search) хэсэг рүү орж хайж олно. [Зураг-10.12] .

10.3.2 Цэсийг байрлуулах талбарыг вэб загвар дээр суулгаж өгөх

Өмнөх өгүүллэгт цэс үүсгэх тухай өгүүлсэн. Харин энэ өгүүллэгт үүсгэсэн цэсийг вэб хуудасны аль хэсэгт гаргаж ирэхийг хэрхэн тодорхойлох тухай тайлбарлая. Цэс(Menus) хуудасны Загварын байрлал(Theme location) виджетийг

[Зураг-10.11] Цэс үүсгэх панел

Page 15: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

119

[Зураг-10.12] Цэс(Menus) хуудас дээр шинээр үүсгэсэн цэсүүд.

Page 16: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

120

ашиглан вэб хуудас дээр гаргаж ирэх цэсийн байрлалыг сонгоно. Вэб хуудас дээр цэс байрлах байрлалыг зарим вэбийн загвар зааж өгөөгүй байдаг. Энэ тохиолдолд Загварын байрлал(Theme location)виджет гарч ирэхгүй.

Хоёрмянга арваннэг(Twenty Eleven) вэбийн загвар нь цэсийг байрлуулах Суурь цэс(Primary Navigation) гэсэн байрлалыг загварын файл оруулж өгснийг Загварын байрлал(Theme location) виджетээс харж болно. Суурь цэс(Primary Navigation) байрлалд гарч ирэх цэс нь вэб хуудасны толгойн хэсэг дээр ихэвчлэн байрлах гол цэс байна. Вэб хуудасны хөл

хэсэгт гарч ирэх цэсийн байрлалыг энэ виджет дээр нэмж гаргаж ирэхийн тулд загварын файлд засвар хийнэ. WordPress программын анхан шатны энэ номонд энэ тухай оруулаагүй болно.

Цэс байрлах байрлалд гарах цэсийг сонгоод Хадгалах(Save) товчийг дарж хадгална.

10.3.3 Дурын цэс (Custom Menu) виджетийг ашиглан цэс үүсгэх

Админ вэбийн Виджет(Widgets) хуудас дээрх Дурын цэс(Custom Menu) виджетийг виджет орох байрлалд зөөж тавина. Виджетийг дэлгэн түүн дээр байгаа Цэсийг сонгох(Select Menu) дээр дарахад Цэс(Menus) хуудас дээр үүсгэсэн цэсүүдийн нэрс гарч ирнэ. Виджет дээр гаргаж ирэх цэсээ сонгоно.

Виджет байрлах хэсэгт Дурын цэс(Custom

Menu) виджетийг байрлуулсан ч Виджет(Widgets) хуудасны Бэлэн виджетүүд (Available widget) виджет хэсэг дээр виджет алга болохгүй байнга байна. Учир нь Дурын цэс(Custom Menu) виджетийг хэдэн удаа ч хэрэглэж болно.

Page 17: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Аравдугаар бүлэг. Wordpress сайтын дизайн

121

10.4 WordPress программын код засварлах программ

Ямар нэгэн кодийг нэмж оруулахгүйгээр виджетүүдийг ашиглан WordPress вэб сайтын хуудсууд дээр нэмэлт мэдээлэл гаргах, нэмэлт үйлдэл хийж болно.

Вэб сайтад нэмэлт мэдээлэл болон үйлдэл хийхэд дан виджетийг ашиглах хангалтгүй. Иймээс вэб загварын файлуудад нэмэлт өөрчлөлт хийснээр илүү олон мэдээлэл гаргах, олон үйлдэл хийх боломжтой. Вэб загварын файлуудад өөрчлөлт хийхдээ код засварлах олон программын аль нэгийг ашиглахаас гадна WordPress программтай цуг ирдэг код засварлах программыг ашиглаж болно.

WordPress программын код засварлах программыг Админ хуудасны Үзэмж(Appearance) бүлгийн Код засагч(Editor) цэсийг дараад гаргаж ирнэ. [Зураг-10.13] .

[Зураг-10.13] Загварыг засах цонх

Page 18: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

122

Дэлгэц дээр Загварыг засах хуудас гарч ирнэ. Хуудас дээр код засварлах цонх, баруун талд нь тухайн хэрэглэж байгаа вэб загварын файлуудын жагсаалт гарч ирнэ.

Код засварлах цонхон дээр баруун талд байгаа файлуудаас сонгон гаргаж ирнэ.

Файлуудад зохих засвар, нэмэлт код оруулаад Файлыг шинэчлэх(Update File)

товчийг дарна.

Энэ код засах цонх нь ажиллахад нэлээд төвөгтэй, маш энгийн засвар хийхэд зориулагдсан тул файлуудад засвар хийхдээ аль болох бусад зориулалтын программуудыг ашиглавал зүгээр.

Page 19: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

123

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

11-р бүлэг

Вэб загварыг өөрчлөх11.1 Загвар өөрчлөгч11.2 Хоёрмянга арваннэг вэб загварыг өөрчлөх

Page 20: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

124

11-р бүлэг. Вэб загварыг өөрчлөх

11.1 Загвар өөрчлөгч

WordPress 3.4 нь ашиглаж байгаа вэбийн загварт хийж байгаа өөрчлөлтийг WordPress хэрэглэгчийн вэб хуудас руу оролгүйгээр админ хэсэг дээр бодитоор харах шинэ боломжийг бий болгосон. Админ хуудас дээр загварын өөрчлөлтийг шууд харахын тулд Загвар өөрчлөгч (Theme Customizer)-ийг ашиглана.

Загвар өөрчлөгч (Theme Customizer) хуудас руу хоёр замаар орно. Үүнд:

� Админ цэсний Үзэмж(Appearance) <Загвар(Themes) хуудасны Загвар зохицуулах(Manage Themes) хэсэг дээр гарч ирсэн Ашиглаж буй загвар (Current Theme) болох Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын танилцуулгын дор гарч ирсэн холбоосуудаас Өөрчлөх (Customize) холбоос эсвэл загварын зураг дээр дарна.

� Хэрэглэгчийн вэб хуудсан дээр админ бар байвал вэб сайтын нэр дээр дараад Өөрчлөх (Customize) цэсийг дарна.

Wordpress 3.4 хувилбарт загварыг өөрчлөхөд хэрэглэх Өөрчлөх(Customize) холбоосыг шинээр оруулж өгсөн. Уг холбоос дээр дарж загварыг өөрчлөх хуудас руу шууд орно.

[Зураг-11.1] Загвар өөрчлөгч хуудас дээр Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварыг өөрчлөхөд ашиглах цэсүүд хуудасны зүүн талд, хийж байгаа өөрчлөлтийг баруун талд гарч ирсэн загварын вэб хуудас дээр шууд харж болно.

Page 21: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

125

Загвар өөрчлөгч (Theme Customizer) хуудасны баруун талд ашиглаж байгаа вэбийн загварын нүүр хуудас, зүүн талд загварыг өөрчлөхөд хэрэглэх хэд хэдэн төрлийн тохиргоо цэсүүд гарч ирнэ.

Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварыг ашиглаж байвал Загвар өөрчлөгч хуудас дараах байдлаар харагдана [Зураг-11.1].

Хэрэглэж байгаа вэбийн загвараас хамаарч зүүн талд гарч ирэх тухайн загварт өөрчлөлт хийх цэсүүд нь өөр өөр байна. Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварыг ашиглаж байвал Загвар өөрчлөгч хуудасны зүүн талд дараахь Сайтын нэр болон таг мөр(Site Name&Tagline), Өнгүүд(Colors), Хуудасны зохиомж (Layout), Толгойн зураг (Header Image), Дэвсгэр зураг (Background Image), Навигаци(Navigation), Тогтмол нүүр хуудас (Static Front Page) гэсэн цэсүүд гарна.

Цэс бүрийн дэлгэрэнгүй зургийг дор орууллаа. Үүнд:

Сайтын нэр болон таг мөр (Site Name

&Tagline). Толгойн хэсэг дээр гарч ирэх сайтын нэр болон таг мөрийг шинээр оруулах, засах, эсвэл толгойн хэсэг дээр гаргахгүй нуух зэрэг засваруудыг хийнэ.

Өнгүүд(Colors) . Вэб загварын үндсэн өнгө, толгойн текстийн өнгө, дэвсгэр өнгө болон үүссэн холбоосуудын өнгийг өөрчлөнө.

Хуудасны зохиомж (Layout). Вэб хуудасны үндсэн агуулгыг гаргаж ирэх тал буюу хажууд гарч ирэх баганы байрлалыг сонгоно.

Page 22: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

126

Толгойн зураг (Header Image). Вэб хуудасны толгойн зургийг Анхных хэсэгт байгаа загвартай хамт ирэх зургуудаас сонгох буюу Шинээр татах хэсэгт орж дурын толгойн зургийг оруулж ирнэ.

Дэвсгэр зураг (Background Image). Вэб хуудасны дэвсгэр зургийг Татсан хэсэгт байгаа зургуудаас сонгох буюу Шинээр татах хэсэгт орж дурын дэвсгэр зургийг нэмж оруулж ирнэ.

Тогтмол нүүр хуудас (Static Front Page). Вэб сайтын нүүр хуудас дээр гарч ирэх агуулгыг сонгоно.

Өөрчлөлт хийх цэсүүдийг ашиглан тэдгээрийн тохиргоог өөрчлөхөд баруун талд гарч ирсэн вэбийн нүүр

хуудас дээр өөрчлөлтүүд нь бодитойгоор гарч ирнэ. Хийсэн өөрчлөлтүүдийг

Page 23: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

127

Хадгалах(Save) товчийг дарж баталгаажуулна. Хэрэв энэ товчийг даралгүйгээр хуудаснаас гарвал өөрчлөлт хийгдэхгүй.

Загвар өөрчлөгч (Theme Customizer) дээр одоо ашиглаж байгаа вэбийн загварын өөрчлөлтийг бодитойгоор харж болох төдийгүй мөн админы Загвар (Themes) хуудасны Бэлэн загварууд (Available themes) хэсэгт байгаа ашиглахад бэлэн загваруудын дор байгаа Бодит харалт(LivePreview) холбоос дээр дарж өөрчлөлт хийгээд, хийснээ бодитойгоор харж болно.

11.2 Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварыг өөрчлөх

Ашиглаж байгаа вэб загварыг өөрчлөх өөр нэгэн арга бол загварыг идэвхжүүлэхэд нэмж гарч ирэх цэсүүдийг хэрэглэх арга болно. Вэбийн загвараас хамаарч түүнийг өөрчлөхөд хэрэгтэй нэмэлт цэсүүд админ цэсний Үзэмж(Appearance) хэсэг дээр нэмэгдэн гарч ирж болно.

Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварыг идэвхжүүлэхэд Үзэмж(Appearance)

хэсэг дээр Загварын сонголт (Theme options), Толгой(Header), Дэвсгэр (Back-

ground) гэсэн цэсүүд нэмэгдэж гарч ирнэ. Вэбийн загвар болгон нь өөрийн гэсэн бүтэц, зохиомжтой байдаг учраас энэ нэмэлт цэснүүд нь өөр загварыг идэвхжүүлэхэд гарч ирэхгүй байж болно

Загварын сонголт (Theme options)

Үзэмж(Appearance) < Загварын сонголт (Theme options) цэсийг дарж Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварын сонголт (Theme options) хуудсыг гаргаж ирнэ.

Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварын өнгийг өөрчлөх, вэб дээр гарч ирэх холбоосуудын өнгийг сонгох, вэб хуудасны дизайны зохиомжийг сонгон өөрчлөх боломжтой. [Зураг-11.2].

Толгой (Header)

Үзэмж(Appearance) <Толгой(Header) цэсийг дарж Дурын толгой хуудсыг гаргаж ирнэ. Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven) загварын толгойн зургийг загварын бүрэлдэхүүнд ирсэн бусад зургуудаар солих эсвэл дурын толгойн зургийг өөрсдөө оруулж ирж солиж болно. Толгойн хэсэг дээр гарч ирэх Сайтын нэр болон таг мөрийг дэлгэц дээр харуулах эсэхийг энэ хуудас дээр сонгож болно. Хэрэв харуулахаар бол тэдгээрийн өнгийг сонгох зэрэг сонголтыг хийнэ [Зураг-11.3]. Толгойн зурагт оруулах дурын зургийг оруулж

Page 24: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

128

ирсэн тохиолдолд уг зургийг толгойн зургийн хэмжээнд тохируулж тайрч болно [Зураг-11.4].

Дэвсгэр (Background)

Үзэмж(Appearance) <Дэвсгэр(Толгой) цэсийг дарж Дурын дэвсгэр хуудсыг гаргаж ирнэ. Хуудас дээр Хоёрмянга арваннэг (Twenty Eleven ) загварын дэвсгэр зургийг дурын зургаар солих, хэрэв зураг оруулахгүй бол дэвсгэр өнгийг сонгоно [Зураг-11.5].

Дурын дэвсгэр зургийг оруулж ирсэн тохиолдолд Харах(Preview) хэсэг дээр уг зургийг харж болохоос гадна, дэвсгэр өнгийг сонгох, оруулж ирж байгаа дэвсгэр зургийг вэб дээр харуулахтай холбоотой нэмэгдэл тохиргоонууд гарч ирнэ [Зураг-11.6].

[Зураг-11.2] Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын сонголтууд хуудас. Хуудас дээр вэб сайтын өнгө, Холбоос өнгийг сонгохоос гадна хуудасны зохиомжийг сонгоно.

Page 25: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арваннэгдүгээр бүлэг. Twenty Eleven загварыг өөрчлөх

129

[Зураг-11.3] Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын Дурын толгой хуудас. Хуудас дээр вэб сайтын толгойд орох зураг, текстийг өнгийг сонгоно.

Page 26: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

130

[Зураг-11.4] Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын Дурын толгойд орох зургийн хэмжээгээр оруулж ирсэн зургийг тайрч болно.

[Зураг-11.5] Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварын вэб сайтад дурын дэвсгэр оруулах хуудас

[Зураг-11.6] Хоёрмянга арван нэг (Twenty Eleven) загварт дурын дэвсгэр зураг оруулж ирэхэд гарч ирэх нэмэгдэл сонголтууд.

Page 27: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

131

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

12-р бүлэг

Плагиныг ашиглах 12.1 Плагинууд хуудас 12.2 Плагиныг шинэчлэх, шинээр хайж, суулгах

Page 28: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

132

12-бүлэг. Плагинуудыг ашиглах

12.1 Плагинууд хуудас

WordPress программын ажиллагааг өргөтгөх жижиг программыг плагин гэнэ. WordPress сайтад зориулсан маш олон тооны ойролцоогоор 15 000 орчим плагинууд бүтээгдсэн. Үүнээс 150 гаруй плагиныг www.wordpress.org/extend/plugins сайтаас татан хэрэглэж болно. Плагиныг үнэгүй чөлөөтэй ашиглахаас гадна олон тооны плагинуудыг төлбөр төлөн хэрэглэнэ.

Плагиныг ашиглахын тулд WordPress дээр эхлээд түүнийг суулгах хэрэгтэй. Суулгасан плагиныг ашиглахын тулд идэвхжүүлнэ. Идэвхжээгүй бол плагин суусан ч ажиллахгүй. Плагин программ нь WordPress-ийн үндсэн бүрэлдэхүүнд ордоггүй. Өөрөөр хэлбэл плагиныг ашиглах шаардлагагүй бол идэвхгүй болгоод вэб сайтаас устгана. Плагиныг устгасан ч WordPress бүрэн ажиллана.

WordPress вэб сайтад хэрэглэж байгаа плагинуудыг Админ хуудасны Плагин(Plugins) хэсгийн цэсүүд удирдана. Админ хуудасны Плагин<Бүх Плагин (Plugins< All Plugins) цэсийг дараад гарч ирэх Плагин (Plugins) хуудас дээр WordPress сайтад суулгасан бүх плагинуудын нэрс хүснэгт дотор гарч ирнэ.

Page 29: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

133

Хүснэгтийн дээд талд бүх плагины тоо, түүнээс идэвхтэй болон идэвхгүй хичнээн плагин байгааг ялган харуулсан байна.

WordPress программыг дөнгөж суулгаад ажиллуулж байвал энэ хүснэгтэд Akismet, Hello Dolly гэсэн хоёр плагины нэр гарч ирнэ. Вэб сайтад олон плагин суулган хэрэглэж байгаа тохиолдолд Суулгасан плагинуудаас хайх(Search in-stalled Plugins) хайлтын нүдэнд плагины нэрээ бичиж хайлт хийнэ.

Хүснэгтэд WordPress дээр татан суулгасан плагинуудын нэрс үсгийн дарааллаар гарч ирнэ. Тайлбар(Description) баганад уг плагиныг ямар зорилгоор ашиглах, плагины зохиогч, хувилбар, плагиныг байрлуулсан вэб сайтын хаяг гэх мэт тухайн плагинтай холбоотой мэдээлэлүүдийг харж болно.

Плагин бүрийн нэрийн доор Идэвхжүүлэх(Activate), Засах(Edit), Устгах(Delete) холбоосууд байрлана.

Идэвхжүүлэх(Activate) - Плагиныг идэвхжүүлээгүй бол Идэвхжүүлэх(Activate) холбоос тухайн плагины дор гарч ирнэ. Хэрэв плагин идэвхтэй ажиллаж байгаа бол Идэвхгүй болгох (Deactivate) холбоос гарсан байна. Плагиныг идэвхгүй болгох нь түүнийг WordPress сайтаас устгаж байгаа бус зөвхөн ажиллагааг нь зогсооно гэсэн үг. Өөрөөр хэлбэл идэвхгүй плагинуудын файлыг WordPress хэвээр нь хадгалах тул дараа идэвхжүүлэх хэрэгтэй бол дахин суулгах шаардлагагүй.

Засах (Edit) – Холбоос дээр дарж плагины файлуудыг засварлах Плагин засварлах (Edit Plugins) хуудас руу орно. Плагин засварлах (Edit Plugins) хуудас дээр Үзэмж<Загварыг засах(Appreance<Editor) хуудас дээр гарч ирдэгтэй төстэй код засварлах хуудас гарч ирнэ.

Устгах(Delete) - Плагиныг устгана. Зөвхөн идэвхгүй плагиныг л устгаж болно. Плагиныг устгаснаар WordPress дээрхи түүний файлууд бүр мөсөн устана.

12.2 Плагиныг шинэчлэх, шинээр хайж, суулгах

Бусад программуудын адил плагин бүтээгч нар плагины үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор түүний хувилбаруудыг шинэчлэн өөрчилнө. Ашиглагдаж байгаа плагинуудын шинэ хувилбар гарсан тохиолдол бүрт WordPress дээр шинэчлэхийг сануулсан бичиг автоматаар гарч ирнэ.

WordPress дээр плагины шинэчлэлийг Самбар<Шинэчлэл(Dashboard<Update) хуудас руу орж гүйцэтгэнэ. Мөн Плагин(Plugins) хуудас дээр шинэчлэх

Page 30: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

134

шаардлагатай плагин байвал уг плагины нэрийн доорхи холбоосууд дээр Шинэчил(Update) холбоос нэмэгдэн гарсан байна. Шинэчил(Update) холбоос дээр дарж плагиныг шинэчлэнэ.

12.2.1 Плагиныг хайх, суулгах

WordPress программд плагин хайх, суулгахдаа Плагин суулгах(Install Plugins) хуудас руу орж гүйцэтгэнэ. Энэ хуудас руу хоёр замаар орно.

� Плагин(Plugins) хуудасны нэрийн хажуу талд байгаа Шинийг нэмэх(Add New) товчийг дарна

� Админ цэс дээр Плагин<Шинийг нэмэх(Plugins<Add New) цэсийг дарна.

Плагин суулгах(Install Plugins) хуудас дээр Хайлт(Search), Татах(Upload), Онцгой(Featured), Түгээмэл(Popular), Хамгийн шинэ(Newest), Саяхан шинэчлэгдсэн (Recent Updated) холбоосууд байрлана.

Хайлт(Search). Хэрэгтэй плагинаа хайлтын тусламжтай олно. Хайлт хийх нүдэнд плагины зохиогчийн нэр болон түлхүүр үгийг оруулж хайхаас гадна доор нь гарч ирсэн түлхүүр үгүүдээс ашиглан хайна. Хайлтын үр дүнд http://WordPress.org/extend/plugins сайтад орсон плагинуудаас тохирох

плагинуудын нэрс гарч ирнэ.

Татах(Upload). Холбоос дээр дарж плагиныг WordPress дотор оруулж ирнэ. Татах плагин файл нь архивийн .zip өргөтгөлтэй байх ёстой. Мөн плагины файлыг урьдчилан татаад хард диск дээр хадгалсан байх хэрэгтэй.

Page 31: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арванхоёрдугаар бүлэг. Плагиныг ашиглах

135

Онцгой(Featured), Шинэ(Newest), Саяхан шинэчлэгдсэн(Recently Updated). Эдгээр гурван холбоосыг дарж http://wordpress.org/extend/plugins вэб хуудасны Онцгой(Featured), Шинэ(Newest), Саяхан шинэчлэгдсэн(Recently Up-dated) хэсгүүд дээр байгаа плагинуудыг гаргаж харуулна.

Зураг дээр Онцгой(Featured) холбоосыг дарахад гарч ирэх хуудсыг харууллаа. Хуудас дээр http://WordPress.org/extend/plugins вэб хуудсанд байгаа Онцгой(Featured) хэсэгт байрлаж байгаа плагинуудын жагсаалт гарсан байна.

Плагин бүрийн нэрийн дор Дэлгэрэнгүй(Details), Одоо суулгах(Install Now) холбоос гарсан байна. Плагиныг эхлээд WordPress программ дээр татан оруулж ирэхийн тулд Одоо суулгах(Install Now) холбоосыг дарна. Дараа нь идэвхжүүлнэ. Дэлгэрэнгүй(Details) холбоосыг дарж уг плагинтай холбоотой мэдээллүүдийг харна.

Плагиныг сонгохдоо дараах гол үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй.

Нийт татсан тоо: Плагиныг татсан тоо их байх тусмаа ул плагины хэрэгцээ их, түүнийг ашиглалт өндөр байгааг батална.

Үнэлгээ: Плагинд өгсөн үнэлгээг сайтар анхаарах хэрэгтэй. Олон хэрэглэгч 4-5 одоор үнэлгээ өгсөн бол уг плагиныг хэрэглэхэд найдвартайг батлана.

Шинэчлэгдсэн хувилбар болон шинээр плагины бүтээгдсэн он сар өдөр: Зарим плагинуудыг WordPress-ийн шинэ хувилбарт тохируулан шинэчилдэг. Иймээс энэ шинэчлэгдсэн плагинуудын хувьд татан суулгасан тоо цөөн байхаас гадна

Page 32: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

136

үнэлгээ цөөхөн хийгдсэн байж болно. Мөн гараад удаж байгаа ч жишээ нь нэг жилийн хугацаанд шинэчлэгдэж амжаагүй ч WordPress-ийн шинэ хувилбаруудад саадгүй ажилладаг сайн плагинууд зөндөө байгааг санахад илүүдэхгүй.

Зохиогч: Тухайн зохиогчийн бүтээсэн бусад плагинуудын үнэлгээг харьцуулан үзээрэй.

Page 33: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

137

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

13-р бүлэг

WordPress сайтын хэрэглэгчид

13.1 WordPress вэб сайтын хэрэглэгчид13.2 Шинэ хэрэглэгчийг бүртгэх13.3 Хэрэглэгчид хуудас13.4 Профайл хуудас

Page 34: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

138

13-р бүлэг. WordPress сайтын хэрэглэгчид

13.1 WordPress вэб сайтын хэрэглэгчид

WordPress программ нь агуулга удирдах систем төдийгүй вэб сайтын ажиллагаанд оролцож байгаа гишүүдийг удирдах боловсронгуй систем юм.

WordPress нь бүртгүүлсэн хэрэглэгчдийг хэд хэдэн бүлэгт хуваана. Админ сайт дээр хэрэглэгчдийн гүйцэтгэх эрх, үүрэг нь тэдгээрийн бүлгээс хамааран өөр өөр байна. WordPress программын хэрэглэгчдийн бүлгүүдийн гол эрх, үүргүүдийг дурдвал:

Уншигч (Subscriber) - Вэб сайтад бүртгүүлээд уншигчийн эрхтэй болсон бол зөвхөн өөрийн хувийн хуудсаа(профайлаа) засна. Админ сайтын бусад хуудас руу орох эрхгүй. Вэб сайтын зочноос уншигчийн давуу эрх нь зарим хамгаалагдсан агуулгыг унших эрхтэй.

Хамтрагч (Contributor) - Хамтрагч нь уншигчийн адил зөвхөн өөрийн хувийн хуудсыг засна. Мөн өөрийн бичлэгийг үүсгэх, засах, устгах боловч үүсгэсэн бичлэгээ хэвлэх эрхгүй ноорог болгон хадгална. Бичлэгийг редактор, админ, зохиогч нар батлан вэб дээр нийтлэсэн бол бичлэгээ устгах эрхгүй.

Зохиогч (Author) – Зохиогч нь хамтрагч, уншигчийн хийх бүх үйлдлийг хийнэ. Зохиогч нь зөвхөн өөрийн оруулсан бичлэгийг засварлах, устгах, хэвлэх эрхтэй. Хуудас үүсгэх эрхгүй.

Редактор (Editor) – Зохиогч, хамтрагч, уншигчийн хийх бүх үйлдлийг редактор хийнэ. Редактор нь бусад хэрэглэгчдийн оруулсан бичлэгийг хянах, устгах, хэвлэх, медиа файл оруулж ирэх, холбоос үүсгэх, ангилал үүсгэх, тэмдэглээ үгийг оруулан сэтгэгдлийг хянах эрхтэй.

Админ (Administrator) – Вэб сайтыг бүхэлд нь удирдана. Админ вэб сайтын бүх хуудас руу орох эрхтэй. WordPress программыг анх суулгасан хэрэглэгч нь шууд админы эрхтэй болно. Шинээр бичлэг, хуудас үүсгэх, засварлах, устгах, холбоос үүсгэх, хэрэглэгчийн бүртгэлийг батлах, вэбийн загварыг өөрчлөх, вэбд засвар хийх, плагин суулгах, медиа файл оруулах, сэтгэгдлийг хянаж батлах гээд вэб сайт дээр хийгдэх бүхий л үйлдлийг үйлдэх эрхтэй.

Page 35: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

139

Суперадмин (Super Aministrator) - WordPress программыг ашиглан вэбийн сүлжээ үүсгэсэн тохиолдолд энэ хэрэглэгчийн бүлэг үүснэ. Суперадмин нь вэбийн сүлжээний бүх вэб сайтуудыг удирдах, ажиллуулах эрхтэй.

WordPress-ийн хэрэглэгчдийн бүлгийн эрх үүргүүдийг доорхи хүснэгтэд харууллаа.

БҮЛЭГ БҮРИЙН ХИЙХ

АЖИЛ ҮҮРЭГ

ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮЛГҮҮД

Cупер админ Админ Редак-

торЗо-

хиогчХандив-

лагч Уншигч

Вэбийн сүлжээг бүхэлд нь удирдана

x

Сүлжээний вэб сайтуудыг удирдана

x

Сүлжээний хэрэглэгчдийг удирдана

x

Сүлжээний вэб сайтуудын загварыг өөрчилнө

x

Сүлжээний вэбд тохируулга хийнэ

x

Плагин суулгана, идэвхжүүлнэ, засна, устгана

x x

Хэрэглэгчийг нэмнэ, батлана, хасна

x x

Вэбийн загвар суулгана, засна, устгана

x x

Файлыг засна x x

Программын, плагин, вэб загварын шинэчлэлийг хийнэ

x x

Сэтгэгдлийг засна x x x

Ангилалыг удирдана x x x

Өөрийн болон бусдын үүсгэсэн бичлэгийг засна

x x x

Өөрийн болон бусдын үүсгэсэн хуудсыг засна

x x x

Page 36: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

140

Хуудсуудыг засна, устгана

x x x

Хэвлэгдсэн хуудсуудыг устгана

x x x

Бусдын үүсгэсэн хуудсыг устгана

x x x

Бусдын үүсгэсэн бичлэгийг устгана

x x x

Хувийн бичлэгийг уншина, засна, устгана

x x x

Хувийн хуудсыг уншина, засна, устгана

x x x

Хэвлэгдсэн бичлэгийг засна, устгана

x x x x

Файл татаж оруулна x x x x

Бичлэгийг хэвлэнэ x x x x

Бичлэгээ засна x x x x x

Бичлэгээ устгана x x x x x

Бичлэг уншина x x x x x x

13.2 Шинэ хэрэглэгчийг бүртгэх

WordPress-т шинэ хэрэглэгчийг хоёр замаар бүртгэнэ.

� WordPress сайтын админ нь шинэ хэрэглэгчийг бүртгэж админ вэб рүү нэвтрэн орох хэрэглэгчийн нэр, нууц үгийг түүнд илгээнэ.

� Эсвэл вэб сайтын зочин нүүр хуудас дээр байгаа бүртгэх хэсэг рүү орж өөрийгөө бүртгүүлнэ.

� Тохируулга<Ерөнхий(Setting<General) хуудас дээрхи Хэн бүхэн бүртгүүлж болно (Anyone can regis-ter)бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол вэб сайтын зочин бүр бүртгэх хэсэг рүү орж өөрийгөө бүртгүүлэх боломжтой болно. Энэ тохиолдолд вэбийн админ вэб сайтад өөрсдөө бүртгүүлэх хүмүүсийн анхны эрхийг Уншигч (Subscriber) -аар тохируулна.

Page 37: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

141

13.2.1 Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас дээр хэрэглэгч бүртгэх

Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас руу хэд хэдэн аргаар орно. Үүнд:

� Админ бар дээр байгаа +Шинэ(+New) цэс рүү орж Хэрэглэгч(User) цэсийг дарна.

� Админ цэсний Хэрэглэгч (Users) хэсэг дээр курсорыг аваачаад гарч ирсэн цэсүүдээс Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.

� Эсвэл Админ цэсний Хэрэглэгч (Users) хэсгийн цэсүүд харагдаж байгаа тохиолдолд Шинийг нэмэх (Add New) цэсийг дарна.

Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) хуудас дээр дараах мэдээллүүдийг оруулаад Шинэ хэрэглэгч нэмэх (Add New User) товчийг дарна. .

Хэрэглэгчийн нэр (Username) (заавал оруулна) – Хэрэглэгчийн нэрийг оруулна. Энэ нэрээр Админ вэб рүү нэвтрэн орно.

И-майл (E-mail) (заавал оруулна) - WordPress-ээс хэрэглэгч рүү явуулах шинэ мэдээлэл бүр энэ и-майл хаягаар илгээгдэнэ.

Овог(Surname) – Хэрэглэгчийн овог, Нэр(Name) – Хэрэглэгчийн нэр

Вэбсайт (Website) – Хэрэв хэрэглэгч вэб сайт ажиллуулдаг бол вэбийн хаягийг оруулна

Page 38: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

142

Нууц үг (Password) (заавал оруулна) - Нууц үгийг оруулна. Нууц үгээ бататгаж хоёр удаа оруулах ёстой. Хир зэрэг нууцлал сайтай үг оруулж байгааг Чанар илэрхийлэгч (Strength indicator) тодорхойлно. Хэрэв чанар илэрхийлэгч дээр Сайн(Strong) гэсэн үг гарч ирвэл нууцлал сайтай үг оруулсныг илтгэнэ.

Нууц үг илгээх (Send Password) - Энэ хэсэгт байгаа Энэ нууц үгийг шинэ хэрэглэгч рүү мэйлээр илгээх (Send this password to the new user by email) үгийн өмнөх дөрвөлжинг сонгож хэрэглэгчид нууц үгийг түүний email-аар илгээнэ.

Үүрэг (Role) – Хэрэглэгчийн бүлгийг сонгоно.

13.3 Хэрэглэгч хуудас

Хэрэглэгчид(Users) хуудас дээр хүснэгт дотор вэб сайтын бүх хэрэглэгчийн нэрс гарч ирнэ. Программыг дөнгөж суулгасан бол вэб сайтыг удирдах эрхтэй админ хэрэглэгч л үүсэх бөгөөд Хэрэглэгчид(Users) хуудас дээр түүний нэр гарч ирнэ.

Хэрэглэгчид(Users) хуудасны хүснэгтийн дээр вэб сайтын бүх хэрэглэгчийн тоо, түүнээс сайтын админ, зохиогч болон бусад бүлгийн гишүүдийн тоог харуулна. Хэрэглэгчийн бүлэг бүрийн нэр дээр дарж тухайн бүлэгт байгаа бүх хэрэглэгч нарын нэрсийг гаргаж ирнэ.

Хайлт (Search) хэсэг дээр хэрэглэгчийг нэрээр нь хайна.

Үүргийн өөрчлөх (Change role to) цэснээс тухайн хэрэглэгчийн эрх,үүргийг өөрчилнө.

Хүснэгтэд байгаа хэрэглэгчийн нэрд курсорыг ойртуулахад Засах(Edit), Устгах(Delete) холбоосууд гарч ирнэ.

Page 39: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

143

13.4 Профайл хуудас

WordPress сайтыг анх суулгахад админы профайл хуудас үүснэ. Вэб сайтад бүртгүүлсэн хэрэглэгч бүр өөр өөрийн профайл хуудастай байна. Профайл(Profile) хуудас дээр хэрэглэгч өөрийнхөө хувийн мэдээллүүдийг оруулж, засвар хийнэ. Хувийн мэдээллээ засахын тулд уг хэрэглэгч заавал админ вэб рүү нэвтрэн орсон байна. Хувийн мэдээллүүдээ хэрэглэгч хэдийд ч засах боломжтой. Хувийн мэдээллээ засаад Профайлаа шинэчлэх(Update Profile) товчийг дарж хадгална.

Хэрэглэгч дараах 2 замаар өөрийн Профайл(Profile) хуудас руу орно.

� WordPress сайтын Админ бар дээр байгаа хэрэглэгчийн нэрээ дарж Профайл(Profile) хуудас руу орно.

� Мөн Админ хуудас дээр байвал Хэрэглэгч<Таны профайл (Users<Your Profile) цэсийг дарж орно.

Хувийн сонголт хэсэг (Personal Options)

Визуал цонх(Visual Editor) – Агуулгын цонхны визуал горимыг алга болгох (Dis-able the visual editor when writing) үгийн өмнөх дөрвөлжинг идэвхжүүлбэл бичлэг/хуудас оруулах үед агуулгын цонх зөвхөн HTML горим дээр ажиллах болно.

Админы өнгө сонгох (Admin Color Scheme) – Админ вэб рүү ороход түүний дэлгэцийн элементүүд саарал өнгөтэй байна. Түүнийг хөх болгон өөрчилж болно. Админ вэбийн дэлгэцийн аль өнгө нь танд илүү таалагдаж байна тэр өнгөө сонгоорой.

Гарын товчны хослол (Keyboard Shortcuts) – Вэб сайтын редактор бол уншигчдын оруулсан сэтгэгдлийг засах, батлах, устгах эрхтэй. Сэтгэгдлийг янзлахад ашиглах товчны хослолыг идэвхжүүлэх (Enables keyboard shortcuts for comment moderation) үгийн өмнөх дөрвөлжинг сонгож вэб сайтад орсон

Засах (Edit) холбоос дээр дарж хэрэглэгчийн хувийн хуудас (профайл) руу орж засвар хийнэ.

Устгах (Delete) холбоос дээр дарж вэбсайтын хэрэглэгчээс хасна.

Хэрэглэгчийг олноор хасах хэрэгтэй бол хэрэглэгч бүрийн нэрийн өмнөх дөрвөлжинг сонгоод Бөөнөөр үйлдэх (Bulk Action) хэсгээс Устгах (Delete)-ийг сонгон Хэрэглэх (Apply) товчийг дарна.

Page 40: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

144

Page 41: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвангуравдугаар бүлэг. Wordpress сайтын хэрэглэгчид

145

сэтгэгдлүүдийг хянах, батлах ажлыг шуурхай үйлдэхэд хэрэгтэй товчны хослол (shortcut) ашиглах боломжтой болно.

Админ бар (Admin Bar) – Вэб сайтыг үзэхдээ Түүлбарыг харуулах (Show Toolbar when viewing site) бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол админ хуудасны дээр байгаа админ бар WordPress вэб сайтын хуудасны дээр мөн адилхан гарч ирнэ. Бичгийн өмнөх дөрвөлжинг хоосон үлдээвэл хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулж нэвтрэн орсон ч WordPress вэб сайтын хуудас дээр админ барыг харахгүй. Зөвхөн админ вэб хуудас дээр л админ бар харагдана.

Овог нэрийн хэсэг (Name)

Хэрэглэгчийн нэр (Username) – Вэб сайтад бүртгүүлэх үедээ оруулсан хэрэглэгчийн нэр байна. Хэрэглэгчийн нэрийг засаж болохгүй. Учир нь Word-Press энэ нэрээр хэрэглэгч гэдгийг таньж админ хэсэгт нэвтрүүлнэ.

Нэр(First name) – Нэрээ оруулна.

Овог (Last name) – Овгийн нэрээ оруулна

Богино нэр (Nickname) – Энэ нэр нь хэрэглэгчийн нэртэй адил байж болно. Эсвэл өөр дуртай нэрээ өгч болно. Хэрэв энэ нэрийг оруулаагүй бол хэрэглэгчийн нэр оронд нь хэрэглэгдэнэ.

Нийтэд харуулах нэр (Display name publicly as) – Вэб сайт дээр гарч ирэх нэрээ сонгоно.

Холбоо тогтоох хэсэг (Contact Info)

И-майл (E-mail) – Имайл хаягаа оруулна. Граватор зураг үүсгэхдээ энэ эмайл хаягийн нэрийг хэрэглэсэн бол Админ бар дээр байгаа Юу байна (Howdo) товчийг дарахад гарч ирэх профайл руу орох холбоосын хажууд граватор зураг гарч ирнэ.

Вэбсайт (Website) – Вэб хаягаа оруулна.

Мөн зарим чат ярианы хаягаа оруулж болно.

AIM – AIM screen нэрээ оруулна

Yahoo IM – Yahoo Messenger хаягаа оруулна.

Jabber / Google Talk – Jabber / Google Talk нэрээ оруулна.

Page 42: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

146

Өөрийнхөө тухай хэсэг (About Yourself/)

Өөрийн намтар (Biographical Info) – Өөрийнхөө тухай товч танилцуулгыг оруулна.

Нууц үг (New Password) – Нууц үгээ 2 удаа оруулна. Энэ хэсэгт өөр нууц үгийг шинээр оруулаагүй бол өмнө нь оруулсан хуучин нууц үгээ хэрэглэнэ.

Чанарын индикатор (Strength Indicator) – Нууц үгийг оруулахад түүний нууцлал сайн эсэхийг энэ индикатор хэлж өгнө.

Эцэст нь Профайл шинэчлэх (Update Profile) товчийг дарж өөрчлөлтөө хадгална.

Page 43: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

147

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

14-р бүлэг

WordPress программын тохиргоонууд 14.1 Ерөнхий тохиргоо 14.2 Бичилтийн тохиргоо 14.3 Уншилтын тохиргоо 14.4 Ярилцлагын тохиргоо 14.5 Медиа тохиргоо 14.6 Нууцлалын тохиргоо 14.7 Оноосон холбоосын тохиргоо

Page 44: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

148

14-р бүлэг. WordPress программын тохиргоонууд

WordPress программыг суулгасны дараа ажиллуулж эхлэхээсээ өмнө Админ вэбийн Тохиргоо (Settings) хэсэг рүү орж программыг суулгахад хийгдсэн тохиргоонуудыг хянаж, зарим тохиргоог засна. WordPress-ийг бүрэн ажиллуулах түүнийг бүтээлчээр ашиглахад хэрэгтэй зайлшгүй өөрчлөх шаардлагатай тохиргоонуудыг л өөрчилнө.

14.1 Ерөнхий тохиргоо

Вэб сайтын нэр (Site title). WordPress программыг суулгах явцад хамгийн түрүүнд энэ мэдээллийг оруулдаг тул уг нүдэнд вэб сайтын нэр гарч ирсэн байна. Нэрээ алдаагүй оруулсан байх ёстой. Учир нь браузер дээр нээгдэх хуудас бүр дээр сайтын нэр гарч ирнэ

Тэмдэглээ мөр(Tagline). WordPress программыг анх суулгахад уг нүдэнд WordPress-ийн өөр нэгэн сайт (Just another WordPress site) бичиг гарч ирнэ. Бичгийн оронд өөрийн сайтад тохирсон сайтын тухай тайлбар үг, зорилго эсвэл уриа үг зэрэг тэмдэглээ мөр болгох үгүүдээ оруулна.

WordPress хаяг (WordPress address (URL). WordPress программыг сервер дээр суулгахаас өмнө болон дараа нь түүний файлуудыг хавтас дотор зөөгөөгүй бол WordPress хаяг (WordPress address) нь Сайтын хаяг(Site Address)-тай адил байна. WordPress программыг суулгахаас өмнө болон суулгасны дараа түүний файлуудыг хавтас дотор зөөсөн бол жишээ нь: WordPress программын файлуудыг FILES хавтаст зөөж оруулсан бол энэ нүдэнд http://www.домайн.com/FILES гэж оруулна.

Сайтын хаяг(Site Address (URL). WordPress сайтын нүүр хуудас руу орох хаяг. Уг хаягийг домайн нэр гэнэ. Нүдэнд http://www.домайн.com гэж оруулна.

и-майл хаяг (e-mail address). Программыг суулгах үед оруулсан и-майл хаяг. Энэ хаягийг өөрчилж болно. Гэхдээ энэ и-майл хаягийг хэрэглэгчийн профайлд оруулсан и-майл хаягтай андуурч болохгүй. Энэ и-майл хаяг нь вэб сайтын админы имайл хаяг тул WordPress вэб сайтын админ хэсэгт хийгдсэн өөрчлөлт бүрийг мэдээлсэн мессежүүд энэ хаягаар илгээгдэнэ.

Тохиргоонуудын хуудсууд дээр засвар хийсний дараа хуудас бүрийн

доор байгаа Өөрчлөлтийг

хадгалах (Save Chang-

es) товчийг дарснаар хийсэн өөрчлөлтүүдийг баталгаажуулна. Хэрэв энэ товчийг дараагүй бол өөрчлөлт хийгдэхгүй.

Page 45: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

149

Гишүүнчлэл/ Хэн ч бүртгүүлж болно (Membership/ Anyone can register). Бичгийн өмнөх дөрвөлжинг сонговол вэб сайтын зочин бүр бүртгэх хэсэг рүү орж өөрийгөө бүртгүүлэх боломжтой болно. Энэ тохиолдолд вэбийн админ вэб сайтад өөрсдөө бүртгүүлэх хүмүүсийн анхны эрхийг буюу Шинэ хэрэглэгчийн өгөгдмөл үүрэг (New User Default Role)-ийг Уншигч (Subscriber) -аар тохируулна.

Цагийн бүс (Time zone). Цагийн бүсээ сонгоно. Вэбээ удирдаж байгаа буюу өөрийнхөө амьдарч байгаа нутаг орны цагийн бүсийг сонгоно. Гэхдээ вэб

Page 46: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

150

сайтын хэрэглэгчдийн хэдэн хувь нь цагийн аль бүсэд илүү хамаарагдаж байгааг харгалзан үзэж цагийн бүсээ бас сонгож болно. Гурвалжин товч дээр дарж гарч ирэх цагийн бүсүүдийн нэрээс сонгоно.

Он сар өдрийн формат (Date Format). Вэб сайт дээр он, сар, өдрийг харуулах форматыг сонгоно.

Цагийн формат (Time Format). Вэб сайт дээр гарч ирэх цагийг харуулах форматыг сонгоно.

Долоо хоногийн эхлэх өдөр (Week Starts on) – Бизнесийн эхний өдрийг сонгоно. Заавал Даваа гариг бус өөр аль нэг өдрийг бизнесийн эхлэл өдөр болгон сонгож болно.

14.2 Бичилтийн тохиргоо

WordPress-т шинээр агуулга оруулах, засварлахтай холбоотой тохируулгуудыг энэ хуудсыг ашиглан хийнэ.

Хуудасны эхний хэсэгт байгаа тохироонуудыг WordPress программ эхлэн суралцагч амархан тохируулж чадна. Үүнд:

Бичлэгийн цонхны хэмжээ (Size of the post box). Агуулгын цонхны (Визуаль горим) хэмжээг ихэсгэж багасгана. Цонхыг ихэсгэж багасгахын тулд нүдэнд агуулгын цонх дээр харагдах мөрийн тоог тохируулан оруулна. Хэрэв агуулгын цонх дээр гарч ирэх мөрийн тоог цөөхөн болгож тохируулбал агуулгыг үргэлжлүүлэн харахын тулд хулганаараа хажуугийн скролл барыг дахин дахин доошлуулах ажил болно. Иймээс нүдэнд агуулгын цонх дээр гарч ирэх мөрийн тоог зохицуулан оруулаарай.

Форматлах (Formatting). Форматлах хэсэгт дараах хоёр дөрвөлжин товчийг чагтлах болон хэвээр үлдээнэ. Үүнд:

� – :-) болон :-P гэх мэт зарим үсэг үгүүдийг тодорхойлох цэг, хаалт, холбоос зураастай хамт бичихэд сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэсэн нүүр зургуудыг үүсгэдэг. Эдгээр зургуудыг emoticons гэнэ. Emoticons-ийг гаргахын хүсвэл өмнөх дөрвөлжинг чагтлана.

� Буруу XHTML кодууд нь браузер дээр саатал учруулдаг тул автоматаар засах хэрэгтэй бол WordPress буруу үүсгэсэн XHTML-г автоматаар засна (WordPress should correct invalidly nested XHTML automatically) бичгийн өмнөх дөрвөлжинг сонгоно.

Happy :-)Sad :-(

Happy

Sad

Emoticon-уудыг текст хэлбэрээр оруулсан байдал.

WordPress текст Emoticon-уудыг зурагт оруулсан байдал.

Page 47: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

151

Page 48: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

152

Бичлэг оруулахтай холбоотой Анхны (Default) тохируулгуудыг өөрчлөх

Бичлэгийн анхны ангилал (Default Post Category). Бичлэгийг ангилал дотор оруулалгүй орхисон эсвэл мартсан бол уг бичлэг Ангилаагүй (Uncategorized)

гэсэн ангилал дотор шууд орно. Ангилаагүй (Uncategorized) ангилалаас өөр бусад ангилалын аль нэгийг, жишээ нь “Номууд” ангилалыг Бичлэгийн анхны ангилал болгон сонгож болно. Энэ тохиолдолд шинээр үүсгэсэн бичлэгийг ямар нэгэн ангилалд оруулалгүй орхисон юмуу, эсвэл мартсан тохиолдолд уг бичлэг “Номууд” ангилал дотор шууд орно.

Бичлэгийн анхны формат (Default Post Format). WordPress дээр бичлэгт хэрэглэдэг Формат(Format) виджет дээр Стандарт (Standart) -ыг анхны форматаар сонгосон байдаг. Шинэ бичлэгийг үүсгэхэд Стандарт (Standart) форматаас өөр форматыг тогтмол ашиглах хэрэгтэй бол форматуудын нэрээс хэрэгтэйгээ Бичлэгийн анхны формат (Default Post Format)-аар сонгоно. WordPress дээр үүсэх бичлэгийн форматууд нь вэбийн загвараас хамаарна. Зарим вэбийн загвар 2-3 форматыг л ашиглах боломжтой бол Хоёрмянга арван нэг(Twenty

Twevle) вэбийн загварт бичлэг үүсгэх 7 форматыг ашиглана.

Холбоосын анхны ангилал (Default Link Category). WordPress дээр шинээр үүсгэсэн холбоосыг ангилал дотор оруулалгүй орхисон, эсвэл мартсан бол уг холбоос блогрол (blogroll) ангилал дотор шууд орно. Блогрол (Blogroll)

ангилалаас өөр холбоосын ангилалыг жишээ нь “Шинэ сайтууд” холбоосын ангилалыг Холбоосын анхны ангилал (Default Link Category) болгон сонгож болно. Энэ тохиолдолд шинээр үүсгэсэн холбоосыг ямар нэгэн ангилал дотор оруулалгүй мартах юмуу орхисон бол “Шинэ сайтууд” холбоосын ангилал дотор шууд орно.

Бусад нарийн тохироонууд

Press This, И-Мэйлээр нийтлэх (Post via email), Зайнаас нийтлэх (Remote Publishing) мөн Шинэчлэх үйлчилгээ (Update Services) хэсгүүд нь WordPress вэб сайт дээр агуулга оруулах нэмэлт программ болон багажуудыг ажиллуулна.

� Press this. Энэ товчийг вэбийн браузерын bookmarker bar дээр байрлуулна. Бусад вэб сайт руу орж уг товч дээр дарж зураг, видео текстийг вэб сайтдаа оруулж ирнэ.

� И-Мэйлээр нийтлэх (Post via email). И-майл ашиглан гар утас болон өөр компьютерээс вэб сайтдаа шинэ агуулгыг илгээж болно.

� Зайнаас нийтлэх (Remote Publishing). XML-RPC протокол хэрэглэдэг Blog-ger, Movable Type, мөн бусад WordPress блогуудаас болон Atom Pub-lishing протокол хэрэглэдэг вэб сайтуудаас WordPress сайтад агуулга оруулж ирнэ.

Page 49: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

153

14.3 Уншилтын тохиргоо

Уншилтын тохиргоо хуудас нь вэбийн нүүр хуудас дээр ямар мэдээллүүдийг уншигчдад харуулах вэ гэдгийг тохируулна. Вэб рүү орох болгонд түүний нүүр хуудас дээр блог/бичлэгүүдийг гаргах, эсвэл байнга статик хуудас гаргаж болно.

Нүүр хуудас дээр харуулах (Front Page Displays) хэсэгт вэб сайтын нүүр хуудас дээр гарч ирэх агуулгыг сонгоно. Үүнд:

Таны сүүлийн бичлэг (Your latest posts). Агуулгаа байнга шинэчилдэг, вэб сайтад шинээр орсон агуулгыг уншигчдад шуурхай хүргэхийг илүүд зорьдог бол энэ үгийн өмнөх дугуй товчийг сонгоно. Вэбийн нүүр хуудас дээр хамгийн сүүлд орсон бичлэг хамгийн эхэнд гарч ирнэ.

Тогтмол хуудас (доороос сонгох) (A static page (select below). Вэб сайт руу орох болгонд тогтмол нүүр хуудас гаргахаар бол энэ тохиргоог ашиглана. Нүүр хуудас (Front page) -аас статик хуудас, Бичлэгийн хуудас (Posts page)-аас блог бичлэгүүдийг сонгоно.

Блог хуудас дээр харуулах (Blog pages show at most [X] posts). Вэбийн блог хуудас дээр гарч ирэх бичлэгийн тоог энэ нүдэнд тавина.

Page 50: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

154

Синдикатын феед дээр харуулах (Syndication feeds show the most recent [X] posts). RSS феед дээр синдикат хийгдсэн бичлэгийн харуулах тоог оруулна.

Феед дээрх нийтлэл бүрийг харуулах(For each article in a feed show). Феед дээр гарч ирэх бичлэгийг бүрэн хэмжээгээр харуулахыг хүсвэл Агуулгыг бүтнээр нь (Full text), эсвэл зөвхөн тойм текстийг харуулахыг зоривол Дүгнэлт (Summary)-ийг сонгоно. RSS feed -ийн талаар дараагийн шатны сурах бичигт оруулах тул энэ номд дэлгэрэнгүй тайлбарласангүй.

Хуудас болон феедийг энкодлох (Encoding for pages and feeds). Эцэст нь феед дээр гарч ирэх агуулгын үсгийн кодыг нүдэнд тодорхойлж өөрчлөлтөө хадгална.

14.4 Ярилцлагын тохиргоо

Уншигчийн сэтгэгдлийг чөлөөтэй оруулах нөхцөлийг хангах нь вэб сайтын агуулгыг сайжруулах, түүний ажиллагааг боловсронгуй болгох чухал ач холбогдолтой ч сайтын ажиллагааг саатуулах спамууд олноор сайтад орж ирэх сул талтай. Уншигчдын сэтгэгдлүүдийг хянах, шалгах, батлах зэрэг ажилтай холбоотой тохиргоонуудыг энэ хуудас дээр хийнэ.

Нийтлэлийн анхны тохиргоо (Default article Setting). Энэ хэсэгт вэб сайтад сэтгэгдэл оруулахтай холбоотой хийх гурван төрлийн тохиргоог хийнэ. Үүнээс хамгийн чухал тохиргоо нь вэб сайтын бичлэг болон хуудсуудад сэтгэгдэл оруулах эсэхийг тохируулах болно. Бичлэг болон хуудсууд дээр хүмүүсийн сэтгэгдлийг оруулахыг нийтэд нь зөвшөөрөхгүй байж болно. Энэ нь сэтгэгдэл оруулахыг бүр мөсөн хаана гэсэн үг биш бөгөөд шаардлагатай бол зөвхөн тухайн бичлэг болон хуудсанд сэтгэгдэл оруулахыг зөвшөөрч болно.

Сэтгэгдлийн бусад тохиргоо: Вэб сайтад сэтгэгдэл оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд уншигчдын сэтгэгдлүүд олноор орж ирнэ. Эдгээр сэтгэгдлүүд дотор вэб сайтын ажиллагааг зогсоох аюултай спам сэтгэгдлүүд дагалдан орж ирнэ. Спам сэтгэгдлүүдийн орж ирэхийг цөөрүүлэх зорилгоор сэтгэгдэл үлдээгчийг вэб сайтад заавал бүртгүүлсэн байхыг, сэтгэгдлээ үлдээхийн тулд хэрэглэгч заавал вэб сайтад нэвтэрсэн байх, эсвэл сэтгэгдэл үлдээгч заавал нэр, эмайл хаягаа оруулсан байх зэрэг шаардлагуудыг хангах тохиргоонуудыг энэ хэсэгт хийнэ.

Сэтгэгдлийг зохицуулах хянах: Вэб сайтад спам сэтгэгдэл олноор орж ирэхээс урьдчилан сэргийлж тухайн вэб сайтын хаяг, IP хаяг, эмайл хаягууд, эсвэл үг, өгүүлбэрийг Зохицуулалтын жагсаалт(Moderation queue) цонхонд

Page 51: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

155

Page 52: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

156

оруулна. Ингэснээр эдгээр үг өгүүлбэр, хаягууд орсон сэтгэгдлүүд нь вэб дээр шууд гарахгүй эхлээд хяналтад шилжинэ.

Харин Сэтгэгдлийн хар данс (Comment Blacklist) цонхонд оруулсан вэб сайтын хаяг, IP хаяг, эмайл хаягууд, эсвэл үг, өгүүлбэрийг хэрэглэсэн сэтгэгдлүүд вэбд орж ирвэл хяналтад шилжихгүйгээр шууд спам гэж тодорхойлогдож устгагдана.

Анхны хөрөг зургууд(Default Avatars). Вэб сайтад орсон сэтгэгдлүүд нь сэтгэл үлдээсэн уншигчийн Хөрөг(Avatar) гэж нэрлэгддэг жижиг зургийн хамт вэб сайт дээр гарч ирнэ. Энэ хэсэг дээр байгаа хөргүүдээс сонгоно.

WordPress-ийг удирддаг Automattic нь Gravatar-ийн үйлчилгээг эрхэлдэг. Gravatar нь интернэт хэрэглэгч нарын хөрөг(avatar) зургуудыг үүсгэнэ. Интернэт хэрэглэгч өөртөө хичнээн ч хөрөг(avatar) зургийг үүсгэж болох бөгөөд үүсгэсэн хөрөг(avatar) зураг болгонд тодорхой нэг эмайл хаяг шаардагдана. Gravatar-ийн үйлчилгээ болон хөрөг(avatar)-ийг яаж үүсгэх тухай дараагийн шатны номонд оруулах болно.

Page 53: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

157

14.5 Медиа тохиргоо

WordPress сайтад оруулсах зургийн хэмжээ болон видеог үзүүлэх хэмжээ, медиа файл татан оруулахтай холбоотой тохиргоог энэ хуудсанд хийнэ.

Зургуудын хэмжээ(Image sizes). Оруулсан зураг болгоныг WordPress том(large), дунд(medium), хумсан(thumbnail) гэсэн гурван өөр хэмжээтэй зургуудад хувилна. Зураг тус бүрийн хэмжээг энэ хэсэгт тодорхойлно. Зургуудын хэмжээг өөрчилсөн тохиолдолд өмнө орсон зургийн хэмжээ хэвээр үлдэж шинээр орж ирж байгаа зургуудын хэмжээ уг нүднүүдэд шинээр тавигдсанаар том, жижиг, хумсан зургуудад хувилагдана. Вэбд зураг оруулж ирэхээсээ өмнө энэ хуудас руу орж зургуудын хэмжээг тодорхойлж өгөх хэрэгтэй.

Шигтгэх(Embeds). Бусад вэб сайт дээр байрлаж байгаа зураг, видео элементүүдийг өөрийн вэбд байрлуулах нэг арга бол шигтгэх(embed) арга юм. Зураг болон видео элементийг өөрийн вэбдээ оруулж ирэхдээ хэмжээг нь энэ хэсэгт мөн тодорхой зааж өгнө.

Оруулж ирэх файлыг (Uploading files)хадгалах. WordPress сайтад оруулж ирж байгаа зураг, медиа файлуудыг wp-content/upload хавтаст шууд хадгална. Хэрэв оруулж ирж байгаа зураг болон бусад файлуудыг өөр хавтаст хадгалахыг хүсвэл Файл руу хандах бүрэн URL зам (Full URL path to files) нүдэнд хавтасны хаягаа бичнэ. Ихэнх тохиолдолд хүмүүс анхны(default) wp-content/upload хавтаст оруулж ирж байгаа файлуудаа хадгалдаг.

14.6 Нууцлалын тохиргоо

Нууцлалын тохиргоо нь вэб сайтыг хайлтын системээс нуух болон хайлтын системд танигдах эсэхийг шийднэ. Ихэвчлэн вэб сайтаа хийж эхэлж байгаа шатанд сайтыг хайлтын системээс нуух нь илүү тохиромжтой. Вэб сайтаа дууссаны дараа эргээд хайлтын системд танигдах тохиргоог идэвхтэй болгоно.

Page 54: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО

158

Page 55: WordPress сайтын дизайн · Гуравдугаар хэсэг. ВЭБИЙН ДИЗАЙН, ТОХИРГОО 106 10-р бүлэг. WordPress сайтын дизайн 10.1

Арвандөрөвдүгээр бүлэг. Тохиргоо

159

14.7 Оноосон холбоосын тохиргоо

Энэ хуудас дээр вэб сайтын агуулгыг вэб браузер дээр гаргаж ирэх URL формат буюу оноосон холбоосын(permalink) (вэбийн хаягийг) бүтцийг тодорхойлно.

WordPress дээр анх бичлэг үүсгэхэд түүний оноосон холбоосын төгсгөл нь /?p=1 ингэж харагдана. Оноосон холбоосын энэ төгсгөл нь ойлгомжгүй, мөн хайлтын системд тохиромжгүй. Иймээс вэбийн хаягийг уншигчдад ойлгомжтой бүтцээр солино. Хуудасны Ерөнхий тохиргоонууд(Common Settings)

хэсэгт байгаа оноосон холбоосын бүтцийн загваруудаас сайтдаа тохируулан сонгоно. Мөн дурын бүтэц (Custom structure) нүдэнд тохирох оноосон холбоосын бүтцээ өөрсдөө тохируулан оруулна. Оноосон холбоосын бүтцийг бичлэг үүсгэхээс өмнө сонгон тохируулах хэрэгтэй. Жишээ нь: /archives/%year%/%monthnum%/%day%/%postname%/.