2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН...

9
2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Нэг.Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 онд хэрэгжүүлсэн ажлын талаар Шийдвэр гүйцэтгэх алба нь улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, хуулиар эрх олгогдсон 211 шийдвэр гүйцэтгэгч, 39 ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн бүрдүүлэх чиглэлээр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, нийт 245 оролцогчид хамрагдсанаар 63 оролцогч шалгалтанд тэнцсэнийг баталгаажуулж, 24 оролцогчийг шийдвэр гүйцэтгэгчээр томилуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах, бодит биелэлтийг нэмэгдүүлэх, суралцагч-сонсогчдыг дадлагажуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 60 сонсогчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/63, А/55 дугаар тушаалаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ажлын бус өдөр татан ажиллуулах зохист ажлыг 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн.

Transcript of 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН...

Page 1: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг.Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 онд хэрэгжүүлсэн ажлын талаар

Шийдвэр гүйцэтгэх алба нь улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн

удирдлагаар хангах, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл

олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үндсэн чиг үүргийг

хэрэгжүүлж, хуулиар эрх олгогдсон 211 шийдвэр гүйцэтгэгч, 39 ахлах шийдвэр гүйцэтгэгчийн

үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг

нөхөн бүрдүүлэх чиглэлээр 2017 оны 4 дүгээр

сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг

нийтэд зарлаж, нийт 245 оролцогчид

хамрагдсанаар 63 оролцогч шалгалтанд

тэнцсэнийг баталгаажуулж, 24 оролцогчийг

шийдвэр гүйцэтгэгчээр томилуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах, бодит биелэлтийг нэмэгдүүлэх, суралцагч-сонсогчдыг дадлагажуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 60 сонсогчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/63, А/55 дугаар тушаалаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ажлын бус өдөр татан ажиллуулах зохист ажлыг 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн.

Page 2: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Мөн шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлын

үзүүлэлтийг дүгнэх зорилгоор улсын хэмжээнд ажиллаж байгаа ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн дунд 2017 оны 9 дүгээр сараас эхлэн 3 сарын болзолт уралдааныг зарлаж, 15 алба хаагчийг шалгаруулан, аялалын эрхээр шагналаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйл

ажиллагаанд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн үзэл баримтлал,

зохицуулалтыг практикт нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн

яамнаас зохион байгуулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтад 7 алба хаагчийг хамруулж, орон

нутагт сургалт явуулсан.

Иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн

зохицуулалтыг хэрэгжүүлэх, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчдийг мэргэшүүлэх

зайны болон танхимын сургалтыг, Зөрчлийн тухай хуулийн 6.20, 15.2, 15.27 дугаар заалтын

хэрэгжилтийг хангах чиглэлээр Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх

хэлтэстэй хамтран ажиллаж, нийт 167 албан хаагчдын дунд сургалтыг тус тус зохион

байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...иргэний хэргийн зарим шийдвэр гүйцэтгэх ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шинэтгэх” зорилтод арга хэмжээ тусгагдсаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай гүйцэтгэх, ажлын ачааллыг багасгах, төрийн байгууллагын зардлыг бууруулах зорилгоор Зам тээврийн яам, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Худалдаа хөгжил, Төрийн, Капитал, Капитрон банк банктай хамтран ажиллах гэрээ байгуулан мэдээлэл солилцох ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлээд байна.

Page 3: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Гүйцэтгэх баримт бичгийн цахим сан бүрдүүлэх чиглэлээр “Шийдвэр гүйцэтгэлийн

бүртгэл хяналтын систем”-ийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, нийт 117414 гүйцэтгэх баримт

бичиг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн сан үүсгэсэн ба уг цахим сангаас

2017 онд шүүхийн шийдвэрээр төлбөртэй эсэх талаар 28693 иргэнд, 17168 хуулийн этгээдэд

лавлагаа, тодорхойлолтыг олгож, цахим хэлбэрээр 16499 лавлагаа, мэдээллийг арилжааны

банкинд хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх

зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын II дугаар байр болон Дүнжингарав

худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс иргэн, хуулийн этгээдэд

шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөртэй эсэх лавлагаа, тодорхойлолтыг олгож, хүсэлт

гаргагчид цахим хэлбэрээр мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.

Page 4: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

“Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем”-ийг боловсронгуй болгох зорилгоор

2017 онд програм хангамжийн шинэчлэл хийж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бөгөөд

шинэчилсэн системээр дамжуулан шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, түүний хөрөнгийн

талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах боломжийг бүрдүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдээллийг шуурхай солилцох чиглэлээр

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк

хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах

ажлын алба, Багануур, Налайх, Хөтөл, Замын-Үүд

дүүрэг нэгжүүдийн тоног төхөрөөмжийн зардлыг

шийдвэрлүүлэн, онлайнд холбосон ба цахим

бүртгэлийн санд холбогдоогүй байсан Ховд аймгийн

Булган сум дахь 99 дүгээр тойргийн шийдвэр

гүйцэтгэгчийн үйл ажиллагааг бүртгэлийн системд

холбох ажлыг тус тус гүйцэтгэж, харьяа нэгжийн үйл

ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ил тод, нээлттэй

явуулах чиглэлээр Дэлхийн зөн Монгол улс дахь Олон

улсын байгууллагын санхүүжилтээр “хүүхдийн тэтгэлэг”

гаргуулах ажиллагааны гарын авлага, богино хэмжээний

дүрст киног хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд

мэдээлсэн, мөн ерөнхий боловсролын төгсөх ангийн 4

бүлгийн 120 гаруй сурагчдад иргэний хэргийн шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны анхан шатны эрх зүйн боловсрол

Page 5: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

олгох сургалтыг зохион байгуулж, Монголын Үндэсний олон нийтийн Радиогийн шууд

нэвтрүүлгээр дамжуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг тус тус зохион байгуулсан.

Шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан

иргэн, хуулийн этгээдээс 798 өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэснээс 59.9 хувь

нь төлбөр гаргуулахыг хүссэн, 9.3 хувь нь гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх, сэргээх, 12.3 хувь

нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн, 4.0 хувь нь албадан дуудлага

худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянуулах, 6.5 хувь нь тэтгэлэг гаргуулах

ажиллагаатай холбоотой 8.0 хувь нь бусад ажиллагаатай холбогдуулан гаргасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 2017 оны өргөдөл гомдлын

шийдвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.6 хувиар буурсан үзүүлэлттэй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдээс

2017 онд шүүхэд 416 нэхэмжлэл гаргаснаас 397 нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэгдсэн

бөгөөд 67.7 хувийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 6.7 хувийг буцааж, 25.6 хувийн

нэхэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцсон ба нийт нэхэмжлэлийн 28.6

хувь нь шийдвэрлэгдээгүй байна. Нийт гаргасан нэхэмжлэлийн 313 төлбөр төлөгч, 27 төлбөр

авагч, 76 гуравдагч этгээдээс тус тус гаргасан байна.

Page 6: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Хоёр. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ажлын үзүүлэлт

Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 39405 гүйцэтгэх баримт

бичгийн 1448.3 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 19648 гүйцэтгэх баримт бичгийн 294.9 тэрбум

төгрөгийг бодитой биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн улсын дундаж 49.9 хувьтай, өмнөх оны

мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар, мөнгөн дүн 8.1 хувиар тус тус өсч, 1927 гүйцэтгэх баримт

бичгийг илүү хаасан байна.

Page 7: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй нийт гүйцэтгэлийн 86.0 хувь нь иргэний

хэргийн шүүхийн шийдвэр, 12.0 хувь нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр, 1.0 хувь нь

захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, 1.0 хувь нь шүүхээр баталгаажсан гадаад улсын шүүх,

арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас тус тус эзэлж байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй 30931 гүйцэтгэх баримт бичгийн 1037.9 тэрбум

төгрөгийг биелүүлэхээс 15429 гүйцэтгэх баримт бичгийн 240.8 тэрбум төгрөгийг биелүүлж,

15502 гүйцэтгэх баримт бичгийн 797.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт

бичгийн 49.9 хувийг биелүүлсэн.

Page 8: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичиг: 2017 оны жилийн эцсийн байдлаар

биелүүлбэл зохих 11896 гүйцэтгэх баримт бичгийн 13.0 тэрбум төгрөгөөс 1221 гүйцэтгэх

баримт бичгийн 7.8 тэрбум төгрөгийг биелүүлж, 10675 гүйцэтгэх баримт бичгийн 5.2 тэрбум

төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 10.1 хувийн

үзүүлэлттэй.

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичиг: 2017 оны жилийн

эцсийн байдлаар 6606 гүйцэтгэх баримт бичгийн 151.4 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 2944

гүйцэтгэх баримт бичгийн 48.7 тэрбум төгрөгийг биелүүлж, 3662 гүйцэтгэх баримт бичгийн

102.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичиг: 2017 оны жилийн

эцсийн байдлаар 1464 гүйцэтгэх баримт бичгийн 1.3 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1160

гүйцэтгэх баримт бичгийн 942.4 сая төгрөгийг биелүүлж, 304 гүйцэтгэх баримт бичгийн 420.3

сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн биелэлт 79.2 хувьтай.

Бусад хэргийн шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичиг: 2017 оны жилийн эцсийн

байдлаар 404 гүйцэтгэх баримт бичгийн 257.6 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 115 гүйцэтгэх

баримт бичгийн 4.4 тэрбум төгрөгийг биелүүлж, 289 гүйцэтгэх баримт бичгийн 253.2 тэрбум

төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Page 9: 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …shgg.cd.gov.mn/files/Image/files/Товхимол.pdfШийдвэр гүйцэтгэлийн сул тойргийг нөхөн

Төлбөртэй ялтны төлбөр барагдуулалт: 2017 оны жилийн эцсийн байдлаар 1683

гүйцэтгэх баримт бичгийн 17.3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 526 гүйцэтгэх баримт бичгийн 1.1

тэрбум төгрөгийг биелүүлж 1157 гүйцэтгэх баримт бичгийн 16.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй

байна. Гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 31.3 хувийн үзүүлэлттэй.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулах шүүхийн шийдвэрийн

дагуу 2017 онд 271 гүйцэтгэх баримт бичгийн 548.5 сая төгрөгийг биелүүлэхээс 77.8 сая

төгрөгийн 119 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлсэн, татан буугдсан, дампуурсан банкны

нэхэмжлэлтэй 463 гүйцэтгэх баримт бичгийн 3.8 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 112 гүйцэтгэх

баримт бичгийн 771.1 сая төгрөгийг биелүүлсэн байна.

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА