СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн...

36
Сурагчийн код MNG-1 Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 1 СОРИЛЫН ТЭМЦЭЭН "Химиэр Дэлхийг Холбох нь" 49 дэх Олон Улсын Химийн Олимпиад Нахон Патом, ТАЙЛАНД

Transcript of СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн...

Page 1: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 1

СОРИЛЫН ТЭМЦЭЭН

"Химиэр Дэлхийг Холбох нь" 49 дэх Олон Улсын Химийн Олимпиад

Нахон Патом, ТАЙЛАНД

Page 2: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 2

Ерөнхий зааварчилгаа.

Хуудас: Энэ тэмцээний материал нь хариултын хуудастайгаа нийт 36 хуудастай.

Нийт 3 сорилын даалгавар байгаа ба Сорил 1A, Сорил 1B, болон Сорил 2.

Сорилын даалгавар унших: Сурагчдад туршилт эхлэхээс өмнө даалгавартай

уншиж танилцах 15 минут өгнө. Тодруулж асуух зүйл байвал Англи хэл дээрх

хувилбарыг авч үзэж болно.

Даалгавар гүйцэтгэх хугацаа: Бүх сорилын даалгаварыг 5 цагт багтаан хийнэ.

Ажлаа төлөвлөхдөө зарим шатыг 20-30 минут зарцуулж бэлтгэнэ гэдгийг

анхаарна уу.

ЭХЛЭХ/ДУУСАХ: “Start” дохио өгөхөөр сурагчид ажлаа эхлэх ба “Stop” дохио

өгөхөд хийж байгаа ажлаа тэр даруйд зогсооно.

• Дуусгах дохио өгөхөөс өмнө 30 минутын өмнө хугацааг зарлаж хэлнэ.

• Хэрэв “Stop” дохио өгснөөс 1 минут дотор ажлаа зогсоохгүй бол таны

ажлыг хүчингүйд тооцох болно.

• “Stop” дохионы дараа өөрийн ажлаа дугтуйнд хийгээд өөрийн ажлын

байран дээрээ хүлээж байгаарай. Лабораторын туслах таны гүйцэтгэсэн

ажил, таны өгөх зүйлсийг хураан авч, ажлын байрыг тань шалгах болно.

Аюулгүй байдал: ОУХО-ын аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх ёстой.

Лабораторид байхдаа та хамгаалалтын шил зүүх ёстой. Хэрвээ лабораторын

туслах зөвшөөрвөл өөрийн нүдний шилээ зүүж болно. Химийн бодисуудтай

харьцахдаа өгөгдсөн бээлийг өмсөөрэй.

• Хэрэв ОУХО-ын журмыг зөрчвөл зөвхөн НЭГ САНУУЛГА өгнө. Хэрэв

сануулгын дараа дүрэм зөрчвөл сорилын даалгавараас гаргаж, нийт ажлыг

тэглэнэ.

• Лабораторит юм идэж, ууж болохгүй.

• Аюулгүй ажиллагаа: Амаараа пипеткийг сорж болохгүй.

• Аюулгүй ажиллагаатай холбоотой зүйлээ лабораторын туслахаас санаа

зоволгүй асуугаарай. Хэрэв бие засах эсвэл юм идмээр болвол

лабораторын туслахад мэдэгдээрэй.

Ажлын байр: Та зөвхөн өөрт оногдсон ажлын байран дээр ажиллах ёстой.

Дундаа хэрэглэж байгаа багаж, ажлын байрыг ашигласны дараа цэвэрлээрэй.

Химийн бодис, урвалж нэмэх/солих: химийн бодис болон шил савыг солих

эсвэл дүүргэх ёсгүй. Зөвхөн ганц удаа оноо хасалгүйгээр бодис, урвалжийг

нэмж өгөх, шил савыг сольж өгч болно. Дараа дараагийн тохиолдол бүрт

сорилын даалгаварын 40 онооноос 1 оноо хасна.

Page 3: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 3

Хаягдал: Бүх химийн бодис, болон шил савыг ажлын байран дээрээ

үлдээгээрэй. Даалгавар бүрийн химийн бодисын хаягдлыг зориулалтын

хаягдлын саванд хийгээрэй.

Хариултын хуудас: Хариулт болон үр дүнгээ хариултын хуудас дахь

зориулалтын нүдэнд нь бөглөж бичээрэй. Зөвхөн балаар бичсэн үр дүнг

хариултанд тооцно.

• Таньд өгсөн балаар л бичээрэй.

• Хариултын нүдэнд бичээгүй үр дүнг дүгнэхгүй болохыг анхаарна уу.

Хуудасны арын хоосон нүүрийг ноорог болгож ашиглаарай.

• Тооцоог тарааж өгсөн тооны машинаар хийгээрэй.

Сорилын ажлын туршид ус уугаарай. Лабораторын үүдэнд ууж, идэх зүйлс

бэлэн байгаа.

UV- спектрофотометрийг хажууд байгаа сурагчтай дундаа хэрэглэнэ.

Эхний 2 цагт сул байгаа үед нь хэрэглээрэй. Нөгөө сурагч хийж дуусахыг хүлээж

байгаад хэрэглээрэй. Спектрофотометрийг 1 цагаас илүү хугацаанд ашиглаж

болохгүй. Үүнээс илүү ашиглавал таныг зогсоож нөгөө сурагчид хэрэглэх

боломж олгох болно.

Та дараа нь багажаа чөлөөтэй болохоор эргэн хэмжилтээ хийж болно. Тиймээс

сул хүлээж суухгүйгээр ажлаа төлөвлөж хийгээрэй.

Цаг 09.00-10.00 10.00-11.00 11.00-12.00 12.00-13.00 13.00-14.00

Ажиллах Чөлөөтэй З Б Чөлөөтэй

З - спектрофотометрийн зүүн талд байгаа сурагч

Б - спектрофотометрийн баруун талд байгаа сурагч

Дурын дарааллаар сорилын ажлуудаа гүйцэтгэж болно.

Page 4: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 4

Сорилын тэмцээн

Даалгавар 1A

Page 5: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 5

Химийн бодис болон багаж (Даалгавар 1A).

I. Химийн бодис болон материал (Том үсгээр хаягласан байгаа)

Аюулгүй ажиллагааны

тэмдэглэгээa

Instrument check solution, хуванцар савтай 80 cм3

2.00 10-4 моль дм-3 -ийн 30 cм3 Methyl orange

indicator solution, өргөн амсартай шил савтай

H301

1.00 10-3 моль дм-3 -ийн 30 cм3 Bromothymol blue

indicator solution, өргөн амсартай шил савтай

H226

Methyl red indicator solution, 10 cм3 өргөн амсартай

шил савтай

H225-H319-H371

1 моль дм-3 HCl, 30 cм3 хуванцар савтай H290-H314-H335

1 моль дм -3 NaOH, 30 cм3 хуванцар савтай H290-H314

Буфер solution A, 110 cм3 хуванцар савтай

Unknown solution X, 50 cм3 хуванцар савтай

Unknown solution Y, 50 cм3 хуванцар савтай

Unknown solution Z, 50 cм3 хуванцар савтай

a Хор аюулын мэдээллийг 34-р хуудсаас харна уу.

II. Багаж тоног төхөөрөмж, шил сав

Дундаа хэрэглэх багаж Тоо хэмжээ

UV-үзэгдэх гэрлийн спектрофотометр 2 сурагчийн дунд 1

Ганцаар хэрэглэх багаж Тоо хэмжээ

Шил аяга, 25 cм3 2

Хэмжээст колбо, 25.00 cм3 9

Пипетк, 2.00 cм3 2

Цилиндр, 10.0 cм3 3

Пастерийн пипетк 6

Хуруу шилний резин таг 6

Груш (3-замтай) 1

Пипеткний тавиур 1

Хуруу шил (13 x 100 мм) 6

Хуруу шилний тавиур 1

Хуванцар кювет, кюветын зузаан =1.00cм 1

Нэрмэл ус, 1 дм3 1

Түгжээтэй уутан дахь наадаг хаягны цаас 1

Page 6: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 6

Даалгавар 1A

13%

a b c Нийт

a1 a2 b1 b2 b3 c1 c2

Нийт 12 2 6 1 1 2 2 26

Оноо

Нийт онооны 13%

Даалгавар 1A: Хүчил- суурийн индикатор ба рН-ийн хэмжилт дэх тэдгээрийн

хэрэглээ

Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба хүчиллэг

хэлбэр эсвэл суурилаг хэлбэрт байхдаа ялгаатай өнгөнүүд үзүүлдэг: хүчиллэг хэлбэр

(HIn, өнгө 1) эсвэл суурилаг хэлбэр (In-, өнгө 2). Шингэрүүлсэн усан уусмалдаа дараах

урвалд ордог:

HIn H+ + In-

Индикатор агуулсан уусмалын рН өөрчлөгдөхөд дээр харуулсан урвалын тэнцвэр нэг

бол урвалж (HIn) -ийн зүг, эсвэл бүтээгдэхүүн (In-) үүсэх чиглэлд шилжиж, уусмалд

байгаа тухайн ионуудын концентрациас хамаарч уусмалын өнгийг өөрчилдөг. Маш

хүчиллэг уусмалд индикаторын ихэнх нь HIn хэлбэр (өнгө 1)-т байх ба, маш суурьлаг

уусмалд индикаторын ихэнх нь In- хэлбэр (өнгө 2)-т байдаг. Завсарын рН-ын утгууд

дахь өнгө нь уусмалд байгаа HIn болон In- -ын хэмжээнээс хамаараад өнгө 1 (долгион

урт 1 дэх шингээлт) болон өнгө 2 (долгионы урт 2 дахь шингээлт) -ийн холимогийн

өнгөөр илэрхийлэгдэнэ.

Хоёр долгионы урт дахь гэрэл шингээлтийн хэмжилтээр HIn болон In- -ын

концентрацийг дараах томьёогоор тооцоолж болно.

Aλ1total = Aλ1

HIn + Aλ1In-

= λ1HIn b[HIn] + λ1

In-b[In-]

Aλ2total = Aλ2

HIn + Aλ2In-

= λ2HIn b[HIn] + λ2

In-b[In-]

Энд, b – уусмалын зузаан, - молийн шингээлт

Тодорхой рН -ийн утганд уусмал дахь HIn болон In- -ын харьцангуй концентрациуд нь

индикаторын хүчлийн диссоциацийн тогтмол (Ka)-той хамааралтай ба дараах байдлаар

илэрхийлж болно.

Ka = [H+][In-]

[HIn]

Тиймээс өгөгдсөн рН -ийн утган дахь индикаторын хүчлийн диссоциацийн тогтмол (Ka)

-г уусмал дахь HIn and In- -ийн харьцангуй хэмжээ мэдэгдэж байгаа үед тооцоолж болно.

Page 7: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 7

Туршилтын ажил

Спектрофотометр ашиглах заавар

1. Дор өгсөн зааврын дагуу хүссэн долгионы уртдаа гэрэл шингээлт хэмжихээр

спектрофотометрийг тохируул

2. Нэрмэл устай кюветийн гадна талыг арчаад зохих байрлалд нь тавина уу.

3. Нэрмэл ус ашиглан тэг шингээлтийг хэмжээрэй.

4. Кювет дэх нэрмэл усыг асгаад оронд нь судлах уусмалаас бага зэрэг хийгээрэй. Зохих

байрлалд тавихаас өмнө бөмбөлөг орсон эсэхийг шалгаад, кюветны гадна талыг

арчаарай.

5. Дээжний гэрэл шингээлтийг хэмжээрэй.

Анхаар: Долгионы уртаа тааруулах бүрдээ “нэрмэл ус”-аар тэглэх хэрэгтэй.

SpectrophotometerNo.

Keypad

SampleCompartment Screen

Спектрофотометрийн №

Дээж байрлуулах хэсэг Дэлгэц

Товчлуур

Page 8: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 8

1-р шат: 1-г дар

Photometric mode гэдгийг товчлуур 1-г дарж сонгоно уу.

Анхаар: хэрэв үндсэн цэс дээр зүүн талд байгаа зураг гарахгүй байвал

товчлуурын [return] товчийг дарна уу.

2-р шат: 1 -г дар

Зөвхөн нэг долгионы урт дээр ажиллахын тулд Photometric

mode -ыг сонгож 1 товчлуурыг дарна уу.

3-р шат: Долгионы урт тохируулах

[GO TO WL] гэсэн товчийг дарж долгионы уртыг тохируулна

уу.

Тохирох товчнуудыг дарж тохиргоог хийгээрэй.

Анхаар: Жнь, 432 нм-г тохируулах бол 4, 3, 2 товчнуудыг дарна уу.

[ENTER] товчийг дараарай.

[GO TO WL] 4 3 2 [ENTER]

Анхаар: Хэрэв Abs гэж харагдахгүй бол [F1] товчлуурыг дарж %T ба Abs -

ын аль нэгийг сонгоно уу.

4-р шат: Гэрэл шингээлтийн утгыг хэмжих

Нэрмэл устай кюветыг дээж байрлуулах хэсэгт

байршуулж [AUTO ZERO] товчийг дарна уу.

Дараа нь дээжийн уусмалаас кюветэд хийж гэрэл

шингээлтийг хэмжинэ үү.

Өөр долгионы уртад 3-4 -р шатуудыг давтан хийж гэрэл

шингээлтүүдийг хэмжээрэй.

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

1 Press[1]

Press [1] icon on the touchscreen to select Photometric mode

Note : If the main menu as shown in the left picture is not displayed

on the screen, press [return] on the keypad.

2 Press[1]

Press [1] on the touchscreen to select Photometric single wavelength mode

3 Setthewavelength

Press [GOTO WL] on the keypad to set the wavelength

Press number on the keypad

Note : For example, if the desired wavelength is 432 nm,

press 4 3 2 on the keypad.

Press [ENTER] on the keypad

Note : If the Abs is not displayed on the screen, press [F1] on the

keypad to switch between %T & Abs. 

Rinsewithwater1-2 me

Fillthesolu onaround¾ofcuve eheight&Wipewithpaper

4 GettheAbsorbancevalue

Place cuvette containing water in the sample compartment and press [AUTO ZERO] on the keypad

Place cuvette containing sample solution in the sample compartment to

measure the absorbance

RepeatStep3-4tomeasuretheabsorbanceatanotherwavelength

Нэрмэл усаар угааж

Кюветын ¾ -г уусмалаар

дүүргээд гадна хэсгийг

сайн арчина уу.

Page 9: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 9

Ерөнхий мэдээлэл

0.1 моль дм-3 HCl дахь индикатор, зөвхөн хүчиллэг хэлбэр (HIn)-т байгаа.

0.1 моль дм-3 NaOH дахь индикатор, зөвхөн суурьлаг хэлбэр (In-) -т байгаа.

Тасархай зураастай хүснэгтийг бөглөхөд оноо өгөхгүй.

АНХААР:

Сурагчид 430 болон 620 нм хоёр долгионы уртад багаж шалгах уусмалаар

шингээлтийн утгуудыг хэмжиж спектрофотометрийг шалгах хэрэгтэй.

Туршилтын туршид ашиглах спектрофотометрийн No. ________ .

Багаж шалгах уусмалын гэрэл шингээлтийн утгуудыг тэмдэглэнэ үү.

A (430 нм дэх) A (620 нм дэх)

Хэмжсэн утга

________________

________________

Байх ёстой утга 0.220 – 0.260 0.450 – 0.510

Хэрэв хэмжсэн утга нь байх ёстой утгандаа байвал туршилтаа цааш нь үргэлжлүүлнэ

үү. Хэрэв өөр байвал лабораторын багшид мэдэгдэж тусламж аваарай.

А Хэсэг

Хүчил-суурийн индикатор (метилоранж)-ийн хүчтэй хүчил болон суурь дахь гэрэл

шингээлтүүдийн хэмжилт

1. 2.00 10-4 моль дм-3 -ийн 1.50 cм3 метилоранж индикаторын уусмалаас авч 25.00-

см3 хэмжээст колбонд хийж дээр нь 1 моль дм-3-ийн 2.5 cм3 HCl нэмж, нэрмэл усаар

хэмжээс хүртэл дүүргэнэ үү. Гэрэл шингээлтийг 470 ба 520 нм долгионы уртуудад

хэмжинэ үү.

2. 2.00 10-4 моль дм-3 -ийн 2.00 cм3 метилоранж индикаторын уусмалаас авч 25.00-

см3 хэмжээст колбонд хийж дээр нь 1 моль дм-3-ийн 2.5 cм3 NaOH нэмж, нэрмэл

усаар хэмжээс хүртэл дүүргээрэй. Гэрэл шингээлтийг 470 ба 520 нм долгионы

уртуудад хэмжинэ үү.

3. Метилоранжийн хүчиллэг, суурилаг хэлбэрүүдийн 470 болон 520 нм-ийн

долгионы уртуудад хэмжсэн гэрэл шингээлтүүдийн утгаас молийн

шингээлтүүдийг тооцоолно уу.

Page 10: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 10

a1) Хүчил болон суурийн уусмал дахь метилоранжийн гэрэл шингээлтийн утгуудыг

тэмдэглэнэ үү.

(Хүснэгтийн нүд бүрийг бөглөх шаардлагагүй)

a2) Метилоранжийн хүчиллэг болон суурилаг хэлбэрүүдийн молийн шингээлтийг

тооцоолж олно уу. (Нэгж нь дм3 моль-1 см-1)

Тооцоо:

Хүчиллэг хэлбэртэй метилоранж A (470 нм) A (520 нм)

1-р хэмжилт

2-р хэмжилт

3-р хэмжилт

Хүлээн зөвшөөрсөн утга (таслалын ард 3 оронтой байх)

____________

_

_____________

Суурьлаг хэлбэртэй метилоранж A (470 нм) A (520 нм)

1-р хэмжилт

2-р хэмжилт

3-р хэмжилт

Хүлээн зөвшөөрсөн утга (таслалын ард 3 оронтой байх)

____________

_

_____________

Page 11: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 11

Метилоранжийн молийн шингээлтүүд нь: (нэгж нь, дм3 моль-1 см-1)

Хүчиллэг хэлбэр (HIn) Суурилаг хэлбэр (In-)

Метилоранж

470HIn 520

HIn 470In- 520

In-

____________

____________

____________

____________

B Хэсэг

Буфер уусмал дахь хүчил-суурийн (бромотимолын хөх) индикаторын гэрэл

шингээлтийн хэмжилт

Бромотимолын хөх нь хүчиллэг (HIn) хэлбэртээ шар өнгөтэй, суурьлаг хэлбэртээ (In-)

хөх өнгөтэй хүчил-суурийн индикатор юм. Хүчиллэг хэлбэрийн бромотимол хөх нь

хамгийн их шингээлт нь 430 нм долгионы уртад байдаг бол суурилаг хэлбэр нь 620 нм-

т байдаг. Хүчиллэг хэлбэр дэх бромотимол хөхийн молийн шингээлт нь 430 нм-т 16,600

дм3 моль-1

cм-1 ба 620 нм-т 0 дм3 моль-1

cм-1 байна. Суурилаг бромотимолын хөхийн

молийн шингээлт нь 430 нм-т 3,460 дм3 моль-1

cм-1 ба 620 нм-т 38,000 дм3 моль-1

cм-1

байна.

1. 1.00 × 10-3 моль дм-3 -ийн 1.00 cм3 бромотимол хөх индикаторын уусмалаас авч

25.00-cм3 хэмжээст колбонд хийж, А уусмалаар хэмжээс хүртэл нь дүүргэнэ үү.

(Анхаар: А уусмал нь буфер уусмал ба pH = 7.00)

2. 430 болон 620 нм долгионы уртуудад гэрэл шингээлтийг хэмжиж тэмдэглэнэ үү.

3. Хэмжээст колбон дахь бромотимолын хөх индикаторын уусмалын хүчиллэг

болон суурилаг хэлбэрүүдийн концентрацийг тооцоолно уу.

4. Бромотимолын хөхийн хүчлийн диссоциацийн тогтмолыг тооцоолно уу.

b1) Буфер уусмал дахь бромотимолын хөхийн гэрэл шингээлтийг тэмдэглэнэ үү.

(Хүснэгтийн нүд бүрийг бөглөх шаардлагагүй.)

Буфер уусмал дахь бромотимол хөх A (430 нм) A (620 нм)

1-р хэмжилт

2-р хэмжилт

3-р хэмжилт

Хүлээн зөвшөөрсөн утга (таслалын ард 3 оронтой байх)

_____________

_____________

Page 12: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 12

b2) Үүссэн уусмал дахь бромотимолын хөх индикаторын хүчиллэг болон суурилаг

хэлбэрүүдийн концентрацийг тооцоолж олно уу.

Тооцоо:

Үүссэн уусмал дахь бромотимолын хөх индикаторын хүчиллэг болон суурилаг

хэлбэрүүдийн концентраци дараах байдалтай байна:

[HIn], моль дм-3 [In-], моль дм -3

___________________ (утгат 3 тоогоор бичнэ үү)

___________________ (утгат 3 тоогоор бичнэ үү)

b3) Энэ туршилтаас бромотимолын хөхийн хүчлийн диссоциацийн тогтмолыг

тооцоолно уу.

Тооцоо:

Энэ туршилт дахь бромотимолын хөхийн хүчлийн диссоциацийн тогтмол дараах

утгатай байна:

Хүчлийн диссоциацийн тогтмол = ___________________________ (утгат 3 тоогоор

бичнэ үү)

Page 13: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 13

C Хэсэг

Хүчил-суурийн (метилийн улаан) индикатораар уусмалын рН тодорхойлох

Метилийн улаан нь хүчиллэг хэлбэр (HIn)-тээ улаан-ягаан өнгө, суурилаг хэлбэр (In-) -

тээ шар өнгө үзүүлдэг хүчил-суурийн индикатор. Метилийн улааны молийн шингээлт

нь хүчиллэг хэлбэртээ 470 нм долгионы уртад 9,810 дм3 моль-1 cм-1 ба 520 нм-т 21,500

дм3 моль-1 cм-1 байна. Харин суурилаг хэлбэртээ молийн шингээлт нь 470 нм долгионы

уртад 12,500 дм3 моль-1 cм-1 ба 520 нм-т 1,330 дм3 моль-1 cм-1 байна. Метилийн улааны

pKa нь 4.95.

Анхаар: Энэ хэсэгт үр дүнгийн нарийвчлалд эзлэхүүн нөлөөлөхгүй тул нарийн хэмжих

шаардлагагүй.

1. Хуруу шилний эзлэхүүний дөрөвний нэгд үл мэдэх рН-тай уусмал Х-ээс хий. Дээр

нь 3 дусал метилийн улаан нэмж сайтар хутга. Уусмалын өнгийг тэмдэглэ.

2. Хуруу шилний эзлэхүүний дөрөвний нэгд үл мэдэх рН-тай уусмал Ү-ээс хий. Дээр

нь 3 дусал метилийн улаан нэмж сайтар хутга. Уусмалын өнгийг тэмдэглэ.

3. Хуруу шилний эзлэхүүний дөрөвний нэгд үл мэдэх рН-тай уусмал Z-ээс хий. Дээр

нь 3 дусал метилийн улаан нэмж сайтар хутга. Уусмалын өнгийг тэмдэглэ.

Дээжийн уусмалуудын өнгөний өөрчлөлтүүдийг тэмдэглэ (оноогүй).

Индикатор Ажиглагдсан өнгө

X дээжний Y дээжний Z дээжний

Метилийн улаан

c1) Гурван дээж уусмалаас аль уусмалынх нь рН-ийг метилийн улаан индикатор

ашиглаж спектрофотометрийн аргаар тодорхойлох боломжтой вэ?

Дээж X Дээж Y Дээж Z

4. Өмнөх асуултын хариултаар сонгосон үл мэдэх уусмалаас цилиндрээр 10 cм3 -ийг

авч шил аяганд хий. Энэ уусмал дээр 3 дусал метилийн улаан индикатораас нэмж,

сайтар хутгана уу. Гэрэл шингээлтийг 470 болон 520 нм -үүдэд хэмжинэ үү.

5. Уусмал дахь метилийн улааны уусмалын суурилаг болон хүчиллэг хэлбэрүүдийн

концентрацийн харьцааг олно уу.

6. Сонгосон үл мэдэх уусмалын рН -ийг тооцоолно уу.

Page 14: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 14

Үүссэн уусмалын шингээлтийг тэмдэглэнэ үү.

Сонгосон үл мэдэх уусмал A (470 нм) A (520 нм)

c2) Үл мэдэх уусмал дахь метилийн улаан индикаторын суурилаг болон хүчиллэг

хэлбэрүүдийн концентрацийн харьцаа болон үл мэдэх уусмалын рН-ийн утгыг

тооцоолно уу.

Тооцоо:

Үл мэдэх уусмал дахь метилийн улаан индикаторын суурилаг болон хүчиллэг

хэлбэрүүдийн концентрацийн харьцаа болон үл мэдэх уусмалын рН дараах утгатай

байна:

Дээж [In-] / [HIn] pH

_________________ (таслалын ард 2 оронтой байх)

_____________ (таслалын ард 2 оронтой байх)

Page 15: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 15

Сорилын тэмцээн

Даалгавар 1B

Page 16: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 16

Химийн бодис болон Багаж (Даалгавар 1В).

I. Химийн бодис болон материал (Том үсгээр хаягласан байгаа)

Хор аюулын тэмдэглэгээ a

Уусмал A (5.00 дм3 дахь 10.7042 г KIO3), 60 cм3

хуванцар саванд

H272-H315-H319-H335

Уусмал B (Ханасан Ca(IO3)2 уусмал), 50 cм3

хуванцар саванд

H272-H315-H319-H335

Уусмал C (үл мэдэх KIO3 -дахь Ca(IO3)2 -ийн

ханасан уусмал), 50 cм3 хуванцар саванд

H272-H315-H319-H335

Na2S2O3 -ийн уусмал, 200 cм3 хуванцар саванд

KI 10% (w/v), 100 cм3 хуванцар саванд H300+H330-H312-H315-H319-

H335

HCl 1 моль дм-3, 100 cм3 хуванцар саванд H290-H314-H335

Цардуулын уусмал 0.1% (w/v), 30 cм3

дусаагууранд байгаа

Нэрмэл ус, 500 cм3 нэрмэл усны саванд

Нэрмэл ус, 1000 cм3 хуванцар савтай

aХор аюулын мэдээллийг 34-р хуудсаас харна уу.

II. Багаж тоног төхөөрөмж, шил сав

Ганцаар хэрэглэх багаж Тоо хэмжээ

Шил аяга, 100 cм3 2

Шил аяга, 250 cм3 1

Шувтан колбо, 125 cм3 9

Пипетк, 5.00 cм3 2

Пипетк, 10.00 cм3 1

Цилиндр, 10.0 cм3 1

Цилиндр, 25.0 cм3 2

Пастерийн пипетк 1

Хуруу шилний резинэн таг 1

Шилэн юүлүүр, 7.5 cм-ийн диаметртэй 2

Хуванцар юүлүүр, 5.5 см-ийн диаметртэй 1

Түгжээтэй уутан дахь шүүлтүүрийн цаас 3

Бюретк, 50.0 cм3 1

Бюреткний тавиур, хавчаар 1

O-цагираг, тогтоогчийн хамт 2

Page 17: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 17

Даалгавар

1B

a b c Нийт

a1 a2 a3 b1 b2 b3 c1 c2 c3

Нийт 1 5 1 6 1 2 6 1 3 26

Оноо

Нийт онооны 13%

Даалгавар 1B: Кальцийн иодат

Кальцийн иодат нь кальци болон иодат ионуудаас тогтсон органик бус давс.

Ca(IO3)2 нь усанд маш бага уусдаг. Үл ууссан давс болон давсны ханасан уусмал хооронд

тэнцвэр тогтдог.

Ca(IO3)2 (s) Ca2+(aq) + 2 IO3

- (aq)

Титрлэлтээр Ca(IO3)2 -ын ханасан уусмал дахь иодат ионы концентрацийг

тодорхойлоод дараа нь Ca(IO3)2 -ийн Ksp (уусахын үржвэр)-г олно.

Иодат ионы концентрацийг натрийн тиосульфат (Na2S2O3)-аар калийн иодидтой

орчинд титрлэж тодорхойлно. Цардуулыг индикатор болгон ашиглана.

A хэсэгт нь Na2S2O3 -ийн стандартыг тогтоохтой холбоотой ба В хэсэгт нь

Ca(IO3)2-ийн Ksp-г тодорхойлно.

C хэсэгт, KIO3 -ийн шингэрүүлэлт нь үл мэдэгдэх уусмалд хатуу Ca(IO3)2-г

уусгана. 3 хоног байлгасны дараа уусаагүй үлдсэн давс болон давсны ханасан уусмал

хооронд тэнцвэр тогтдог. Иодат ионы концентрацийг тиосульфатаар титрлэж

тодорхойлох ба дараа нь KIO3 -ийн шингэрүүлсэн уусмалын концентрацийг тогтооно.

A Хэсэг

Na2S2O3 -ийн стандартыг тогтоох

1. Бюреткийг Na2S2O3 -ийн уусмалаар цэнэглэ.

2. KIO3 -ын стандарт уусмал (Уусмал A, 5.00 дм3 дахь 10.7042 г KIO3) -аас 10.00 cм3

пипеткээр авч шувтан колбонд хий. Дээр нь 10%(w/v) KI -ын уусмалаас 10 cм3,

болон 1 моль дм-3 HCl-ээс 10 cм3 -г тус бүр нэмнэ үү. Уусмалд I2 үүсэх тул гүн

бор өнгөтэй болно.

3. Уусмалын өнгө сүрлэн шар болтол Na2S2O3 -ийн уусмалаар титрлэнэ үү. Энэ

уусмал дээрээ үргэлжлүүлээд 0.1%(w/v)-ийн цардуулын уусмалаас 2 cм3 -ийг

нэмээрэй. Уусмалын өнгө гүн хөх өнгөтэй болно. Уусмалыг өнгөгүй болтол

титрлээрэй. Зарцуулагдсан Na2S2O3 -ийн эзлэхүүнийг тэмдэглэнэ үү.

Page 18: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 18

a1) Холбогдох химийн урвалыг бичиж, тэнцүүлнэ үү.

…… IO3-

(aq) + …… I-(aq) + …... H3O

+ (aq) …… I2(aq) + …… H2O(l)

……I2 (aq) + …… S2O32-

(aq) …… I-(aq) + …… S4O6

2-(aq)

a2) Na2S2O3 -ийн уусмалын эзлэхүүнийг тэмдэглэнэ үү.

(Хүснэгтийн нүд бүрийг бөглөх шаардлагагүй)

Титрлэлтийн дугаар

1 2 3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эхний заалт, cм3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эцсийн заалт, cм3

Зарцуулсан Na2S2O3 -ийн эзлэхүүн, cм3

Дундаж эзлэхүүн, cм3; V1 =

a3) Na2S2O3 уусмалын концентрацийг тооцоолно уу.

Na2S2O3 -ийн концентраци, моль дм-3: …………… (таслалын ард 4 оронтой байна)

(Хэрвээ та Na2S2O3 -ийн уусмалын концентрацийг тооцоолж чадаагүй бол дараагийн

тооцоондоо 0.0700 моль дм-3 -ийг ашиглаарай)

Page 19: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 19

B Хэсэг

Ca(IO3)2 -ийн Ksp-г тодорхойлно уу.

1. Таньд Ca(IO3)2 -ийн ханасан уусмалыг шүүж бэлтгэсэн уусмалыг өгсөн (Уусмал

B).

2. Уусмал В-ээс 5.00 cм3 -ийг авч шувтан колбонд хий. Дээр нь 10%(w/v) KI -ын

уусмалаас 10 cм3, болон 1 моль дм-3 HCl-ээс 10 cм3 -г тус бүр нэмнэ үү.

3. Уусмалыг сүрлэн шар болтол Na2S2O3 -ийн уусмалаар титрлэнэ үү. Дээр нь 0.1%

(w/v) цардуулын уусмалаас 2 cм3 -ийг нэмнэ үү. Уусмалын өнгө хөх болох ба

өнгөгүй тунгалаг болтол титрлэнэ үү. Зарцуулагдсан Na2S2O3 уусмалын

эзлэхүүнийг тэмдэглээрэй.

b1) Na2S2O3 уусмалын эзлэхүүнийг тэмдэглээрэй.

(Хүснэгтийн нүд бүрийг бөглөх шаардлагагүй)

Титрлэлтийн дугаар

1 2 3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эхний заалт, cм3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эцсийн заалт, cм3

Зарцуулсан Na2S2O3 -ийн эзлэхүүн, cм3

Дундаж эзлэхүүн, cм3; V2 =

b2) Уусмал В дэх IO3- -ийн концентрацийг тооцоолно уу.

IO3- -ийн концентраци, моль дм-3: …………………(таслалын ард 4 оронтой байна)

Page 20: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 20

b3) Ca(IO3)2 -ийн Ksp-г тооцоолно уу.

Ca(IO3)2 -ийн Ksp= …………………………(утгат 3 тоогоор хариуг бичээрэй)

(хэрэв Ksp-г тооцоолж чадаагүй бол цаашдын туршилтанд 710-7 ашиглаарай.)

Page 21: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 21

C Хэсэг

KIO3 -ийн шингэрүүлсэн уусмалын концентрацийг тодорхойлох

1. Таньд Ca(IO3)2 -ийн ханасан уусмалыг шүүж бэлтгэсэн уусмалыг өгсөн (Уусмал

С).

2. Уусмал С-ээс 5.00 cм3 -ийг авч шувтан колбонд хийнэ үү. Дээр нь 10%(w/v) KI -

ын уусмалаас 10 cм3, болон 1 моль дм-3 HCl-ээс 10 cм3 -г тус бүр нэмнэ үү.

3. Уусмалыг сүрлэн шар болтол Na2S2O3 -ийн уусмалаар титрлэнэ үү. Дээр нь 0.1%

(w/v) цардуулын уусмалаас 2 cм3 -ийг нэмнэ үү. Уусмалын өнгө хөх болох ба

өнгөгүй тунгалаг болтол титрлэнэ үү. Зарцуулагдсан Na2S2O3 уусмалын

эзлэхүүнийг тэмдэглээрэй.

c1) Na2S2O3 уусмалын эзлэхүүнийг тэмдэглээрэй.

(Хүснэгтийн нүд бүрийг бөглөх шаардлагагүй)

Титрлэлтийн дугаар

1 2 3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эхний заалт, cм3

Na2S2O3 уусмал бүхий бюреткний эцсийн заалт, cм3

Зарцуулсан Na2S2O3 -ийн эзлэхүүн, cм3

Дундаж эзлэхүүн, cм3; V3 =

c2) С уусмал дахь IO3- -ийн концентрацийг тооцоолно уу.

IO3- -ийн концентраци, моль дм-3: ……………………(таслалын ард 4 оронтой байна)

Page 22: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 22

c3) Шингэрүүлсэн KIO3 -ын уусмалын концентрацийг тооцоолно уу.

KIO3 -ийн концентраци, моль дм-3: ……………… (таслалын ард 4 оронтой байна)

Page 23: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 23

Сорилын тэмцээн

Даалгавар 2

Page 24: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 24

Химийн бодис ба багаж төхөөрөмж (Даалгавар 2).

I. Хэрэглэгдэх химийн бодис

Химийн бодис Тэмдэглэгээ Хор аюулын тэмдэглэгээa

3-Пентанон (Mr 86.13),

~0.86 гb, савтай A H225-H319-H335-H336

p-хлоробензальдегид (Mr 140.57),

~3.5 гc, савтай B H302-H315-H319-H335

Этанол, 200 cм3 нэрсэн усны савтай Этанол H225-H319

2 моль дм-3 NaOH усан уусмал (2N NaOH

гэсэн хаягтай), 25 cм3 шилтэй 2N NaOH H290-H314

a 34-р хуудасны Хор аюулын мэдээллийг харах b Хэрэглэхийн өмнө савтай 3-пентаноныг жигнэх хэрэгтэй. Хаяган дээрх мэдээллийг

үндэслэж бодит хэмжээгээ тооцоорой. c Бодит хэмжээ савны хаяган дээр тэмдэглэгдсэн.

II. Багаж төхөөрөмж ба лабораторын хэрэгсэл

Хувааж хэрэглэх багаж Тоо ширхэг

Жин 12 сурагч тутамд нэг

Усан нанос 2 эгнээ бүрт нэг

Мөсөн банн Эгнээ бүр нэг (шаардлагатай бол дахин

мөсөөр дүүргэнэ)

Ганцаар хэрэглэх багаж Тоо ширхэг

Төмөр термометр бүхий соронзон

хутгууртай халаагч

1

Штатив 1

Штативны хавчаар 2

100-см3 бөөрөнхий ёроолтой колбо 1

Хэмжээст цилиндр, 25 cм3 1

Хэмжээст цилиндр, 50 cм3 1

Агааран хөргөгч 1

Таслтжуулагч , 250 cм3 1

125-cм3 шувтан колбо 2

Бюнзены колбо, 250 cм3 1

Бюхнерын юүлүүр, 25 cм3 1

Цагийн шил 1

Пастерын пипетка (дусаагуур) 5

Резинэн груш 2

Шүүхэд зориулсан хар жийргэвч 1

Бөөрөнхий ёроолтой колбоны хар

резинэн суурь

1

Page 25: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 25

Соронзон хутгуур 1

Шүүлтүүрийн цаас 3 (түгжээтэй гялгар уутанд байгаа)

Шпатель (төмөр хутгуур) 1

Шилэн савх 1

Хямсаа 1

Хуванцар холбогч 1

Нэрсэн усны сав (EtOH-оор дүүргэсэн ) 1 (шаардлагатай бол дахин дүүргэнэ)

Бээлий 2 (хэмжээ нь тохирохгүй бол солиулах

боломжтой)

Алчуур 2

Бичгийн хавчаар 1

“Хаягдлын сав 2”, 500 cм3- шил сав 1

“Сурагчийн код” гэсэн хаягтай

бүтээгдэхүүнээ хийх шил сав 1

Нүдний шил 1

Page 26: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 26

Даалгавар

2

a b Нийт

a1 a2 a3 b1

Нийт 2 2 2 18 24

Оноо

Нийт онооны 14%

Даалгавар 2: Нарийн бүтэцтэй нүүрстөрөгчийн хэлхээ

Органик молекулын үндсэн бүтэц нь нүүрстөрөгч-нүүрстөрөгчийн хэлхээнд

тулгуурладаг. Жижиг молекултай эх бодисоос нарийн нийлмэл бүтцийг үүсгэхэд

нүүрстөрөгч-нүүрстөрөгчийн холбоо чухал үүрэгтэй. Тиймээс нүүрстөрөгч-

нүүрстөрөгчийн холбоо үүсгэх синтезийн хувиргалт нь судлаачдын анхааралд байсаар

байна. Энэ туршилтаар п-хлоробензальдегид ба 3-пентаноноос нарийн бүтэцтэй нэгдэл

гарган авах болно.

Анхаарах зүйлс:

• Этанолыг дахин дүүргэхэд оноо хасагдахгүй.

• Бүх жигнэх процесст лабораторын багшийн баталгаажуулалт шаардлагатай.

Лабораторын багш сурагчийн хариултын хуудсанд баталгаажуулж гарын үсэг

зурна. Лабораторын багш баталгаажуулж гарын үсэг зураагүй бол оноо өгөхгүй.

• Энэ даалгаврын 18 оноо нь бүтээгдэхүүн бодисын тооны болон чанарын

анализын үр дүнг үндэслэн өгөгдөнө. Хэрэв бүтээгдэхүүн бодис байхгүй бол

оноо өгөх боломжгүй.

• Таны гаргасан бүтээгдэхүүн бодисын 1H-ЦСР спектр ба хайлах цэгийг

тодорхойлж гаргасан бүтээгдэхүүний тоо хэмжээ болон чанарыг үнэлнэ.

А Хэсэг

1. Савтай 3-пентанон (A) (код Axxx, жишээлбэл: A305)-г тагласан парафильмыг

авна. Таглаатай нь жигнэнэ. Хариултын хуудасны a1 хэсэгт жинг тэмдэглэнэ.

2. 250 cм3-талстжуулагч саванд ус дүүргэн усан банн бэлтгэж 55±2°C

температуртай болгож халаана. Жигд халаахын тулд бичгийн хавчаарыг усан

баннд хийж хутгагч болгон ашиглана.

3. 100-cм3 бөөрөнхий ёроолтой колбонд соронзон хутгуур байгаа эсэхийг шалгана.

Урьдчилан жигнэсэн 3-пентанон (A хаягтай) ба п-хлоробензальдегид (В хаягтай)-

ыг 100-cм3 бөөрөнхий ёроолтой колбонд хийнэ. 50 cм3 этанол нэмж колбоо

эргэлдүүлж уусгана.

Page 27: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 27

4. Цилиндрээр 15 cм3 2 моль дм-3NaOH (2N NaOH гэсэн хаягтай)-ыг хэмжин авч

колботой холимог уруу нэмнэ. NaOH уусмалтай болгоомжтой харьцана уу.

5. Зураг 1 –д үзүүлсний дагуу багажийг угсарч урвалаа явуулна. Урвалын холимог

бүхий колбыг 55±2°C-тай усан баннд байрлуулна. Колбоо хуванцар холбогчоор

агааран хөргөгчтэй холбоно. Урвалын холимогийг усан баннанд 30 минутын

турш тогтмол хутгалттайгаар халаана.

Зураг 1: Усан баннанд урвалыг явуулах багаж

6. Урвалын холимогтой колбыг усан баннаас салгана. (Болгоомжтой! Колбо

халуун байж болзошгүй) Колбыг хар резинэн суурин дээр байрлуулна.

7. (Маш чухал) Дахин талстжуулалтын шатанд хэт халаахаас сэргийлж төмөр

термометрийг халаагчтай холбосон залгуурыг салгана. Төмөр термометрээ салгасан

эсэхээ лабораторын багшаар эсэхээ шалгуулж болно.

8. 250 cм3 –талстжуулагчийн халуун усыг асгаж, мөс ба бага зэргийн ус хийж мөсөн

банн болгон бэлтгэнэ. Урвалын холимогийг хөргөхийн тулд мөсөн баннанд

шилжүүлнэ. Энэ үед хатуу талст бууж эхэлнэ. (Зөвлөгөө: Хэрэв 5 минутанд талст

бууж эхлэхгүй бол шилэн савх ашиглан колбоны ханыг хусна. Энэ нь талст

үүсэхэд нөлөөлнө)

9. Холимогийг бүрэн тунадасжуулахад ойролцоогоор 20 минут хангалттай.

10. Шүүх төхөөрөмжийг угсарна (Зураг 2). Бюнзены колбыг усан насостой холбоно.

Бюхнерын юүлүүрийг шүүхэд зориулсан хар жийргэвч ашиглан Бюнзений

колбонд холбоно. Шүүлтүүрийн цаасыг юүлүүрийн төвд байрлуулна. Тунадасыг

шүүж бага хэмжээний хүйтэн этанолоор угаана. Бүтээгдэхүүнээ сайн хатаахын

тулд 2-3 минут усан насосыг салгалгүйгээр агаар соруулна.

Page 28: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 28

Зураг 2: Шүүх төхөөрөмж угсрах

11. Ваакуумаа салгана (усан насосоо унтраахаас өмнө). Багажаа өөрийн ажлын

байранд авчран цэвэр байранд тавина. Тунадасаа шүүлтүүрийн цааснаас салгаж

шувтан колбонд хийнэ. Шүүлтүүрийн цаасны жижиг хэсгүүд бохирдуулж

болзошгүй тул тунадасаа болгоомжтой хусч салгаарай. Бюхнерийн

юүлүүрийг угаахад этанолоо ашиглаж болно.

12. Өөр шувтан колбонд этанол хийж аажим халаана (халаагчийг 100-120°C гэж

тохируулна). Халаахаас өмнө 7-р шатанд анхааруулсны дагуу төмөр

термометр халаагчаас салсан эсэхийг шалгаарай.

13. Бүтээгдэхүүнээ халуун этанолоор дахин талстжуулахдаа дараах зааврын дагуу

ажиллана уу.

Бүтээгдэхүүнтэй колбо руу бага хэмжээний халуун этанол хийж эргүүлэх

байдлаар хутгана. Тунадасыг бүрэн уустал халуун этанолыг бага багаар нэмнэ

(этанол нэмэх бүртээ эргүүлэн хутгана). Уусгах процессын үед колбыг халуун

байлгахын тулд халаагч дээр байрлуулна. Колбо халуун байж болох тул

болгоомжлоно уу. Халуун колботой уусмалаа эргүүлж хутгахдаа өгсөн алчуурыг

ашиглаарай. Тунадасаа бүрэн уусмагц колботой холимогоо ширээн дээр

хөдөлгөөнгүй тавьж тасалгааны температур хүртэл хөргөөнө. Ингэхэд талст үүсч

эхэлнэ. Хэрэв талст бууж эхлэхгүй бол шилэн савх ашиглан колбоны ханыг

хусна. Тасалгааны температурт хүрсний дараа талстыг бүрэн буулгахын тулд

мөсөн баннанд байрлуулна.

14. Дахин талстжуулсан бүтээгдэхүүнээ шүүж (10-р шатыг харна уу) бага хэмжээний

хүйтэн этанолоор угаана. Тунадасаа бүрэн хатаахын тулд 2-3 минут агаар

соруулна. Ваакуумаа салгана. Цэвэрлэсэн бүтээгдэхүүнээ агаарт бүрэн хатаахад

хамгийн багадаа 15 минут шаардлагатай.

Page 29: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 29

15. Сурагчийн код бичсэн шил саваа жигнэнэ (таггүй). Хариултын хуудасны a1

хэсэгт хэмжээгээ тэмдэглэнэ үү.

16. Урьдчилан жигнэсэн шил савандаа дахин талстжуулсан бүтээгдэхүүнээ

шилжүүлнэ. Цэвэрлэсэн бүтээгдэхүүний массыг хариултын хуудасны a1 хэсэгт

тэмдэглэнэ үү.

17. Бүтээгдэхүүнтэй шил савны хаяган дээрх хоосон зайд холбогдох мэдээллийг

бөглөнө үү. Бүтээгдэхүүнтэй шил савыг ширээн дээр байрлуулна. Лабораторын

багш “Зогс” команд өгсний дараа хариултын хуудасны b хэсэгт гарын үсэг зурна.

Сурагч өөрөө хариултын хуудасны b хэсэгт гарын үсэг зурна. Сурагч болон

лабораторын багш хоёулаа гарын үсэг зурсны дараа түгжээтэй гялгар уутанд

хийнэ.

Дараах зүйлсийг ширээн дээрээ орхих ёстой:

• Дугтуйнд хийсэн хариултын хуудас (энэ шалгалтын материал)

• Мэдээллийг бүрэн бөглөсөн “Сурагчийн код” гэсэн хаягтай бүтээгдэхүүн

бүхий шил сав

Page 30: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 30

Нэгдлүүдийг тарааж өгөх үед

лабораторын багш тэмдэглэгээ хийнэ:

Axxx (жишээлбэл: A567) = 3-пентанон агуулсан сав

Хоосон савны жин (тагтай): 3-пентанон нэмэхээс өмнөх масс (сав + хаяг + таг)

Bxxx (жишээлбэл: B567) = п-хлоробензальдегид агуулсан савны код

Цэвэр жин: п-хлоробензальдегидын жин

a1) Өөрийн туршилтын өгөгдөлтэй хамт хаяган дээрх мэдээллийг тооцоондоо

ашиглаарай. Бүх үр дүнг энэ хүснэгтэд тэмдэглэнэ үү.

3-пентанон болон савны жин (тагтай жигнэх ёстой) = ________________

*Лабораторын багшийн гарын үсэг

3-пентаноны жин = _____________________________

п-хлоробензальдегидын жин (хаяган дээрх хэмжээг хуулж бичих):_____________

Бүтээгдэхүүн хийх хоосон савны жин (таггүй):____________________________

* Лабораторын багшийн гарын үсэг

Савтай дахин талстжуулсан бүтээгдэхүүний жин (таггүй):____________________

* Лабораторын багшийн гарын үсэг

Дахин талстжуулсан бүтээгдэхүүний жин:_____________________

Page 31: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 31

a 2) Энэ урвалаар үүсч болох боломжит 4 ароматик нэгдлийн бүтцийг дүрсэлнэ үү.

Стерео изомерийг оруулахгүй.

Page 32: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 32

a3) Бүтээгдэхүүний 400MHz –ийн 1H-ЦСР спектрограмм (CDCl3 дахь)-ыг дор үзүүлэв.

Бүтээгдэхүүний бүтцийг дүрсэлнэ үү.

Интеграл нь молекул дахь бүх протоныг төлөөлнө.

H2O CHCl3 TMS

Давтамж

Интеграл 8 2

2

2

2

6

2

Page 33: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 33

B Хэсэг

b1) Таны гаргаж авсан бүтээгдэхүүнийг цаашид шинжилж гарц болон цэвэршилтийг

тодорхойлно. Бүтээгдэхүүнийхээ мэдээллийг бичнэ үү.

Төлөв: Хатуу Шингэн

Лабораторын багшийн гарын үсэг: ___________________________(хүлээж авах үед)

Сурагчийн гарын үсэг: _____________________________ (хүлээж авах үед)

Page 34: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 34

Хор аюулын зэрэг

H225 Шингэн болон уур нь шатамхай

H272 Галыг эрчимжүүлэгч; исэлдүүлэгч

H290 Металлыг коррозид оруулдаг

H300 Хэрэв залгивал үхэлд хүргэнэ

H301 Хэрэв залгивал хордуулна

H302 Хэрэв залгивал аюултай

H314 Арьс түлэх болон нүд гэмтээх аюултай

H315 Арьс цочроох үйлчилгээтэй

H319 Нүд хүчтэй цочроох үйлчилгээтэй

H330 Хэрэв амьсгалбал үхэлд хүргэнэ

H335 Амьсгалын замыг гэмтээж болзошгүй

H336 Толгой эргэж мансууруулж болзошгүй

H371 Эд эрхтэн гэмтээж болзошгүй

Page 35: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 35

1H ЦСР спектрийн химийн шилжилт

Устөрөгчийн төрөл

(R=Alkyl, Ar=Aryl)

Химийн

шилжилт

(ppm)

Устөрөгчийн төрөл

(R=Alkyl, Ar=Aryl)

Химийн

шилжилт

(ppm)

(CH3)4Si 0

RCH3 0.9 RCH=O 9.5-10.1

RCH2R 1.2-1.4 RCOOH' 10-13

R3CH 1.4-1.7 RCOCH3 2.1-2.3

RCH2I 3.2-3.3 RCOCH2R 2.2-2.6

RCH2Br 3.4-3.5 RCOOCH3 3.7-3.9

RCH2Cl 3.6-3.8 RCOOCH2R 4.1-4.7

RCH2F 4.4-4.5 R2C=CRCHR2 1.6-2.6

RCH2NH2 2.3-2.9 R2C=CH2 4.6-5.0

RCH2OH 3.4-4.0 R2C=CHR 5.0-5.7

RCH2OR 3.3-4.0 RC≡CH 2.0-3.0

RCH2CH2OR 1.5-1.6 ArCH3 2.2-2.5

R2NH 0.5-5.0 ArCH2R 2.3-2.8

ROH 0.5-6.0 ArH 6.5-8.5

Page 36: СОРИЛЫН ТЭМЦЭЭН - icho2017.sc.mahidol.ac.th · Хүчил-суурийн индикаторууд нь сул хүчил (эсвэл сул суурь) байх ба

Сурагчийн код MNG-1

Албан ёсны Монгол хэл дээрх орчуулга, 49 дэх IChO 2017, Тайланд 36

Үелэх систем