10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын...

47
10-Р АНГИ ТҮҮХ БАГШ: Н.АЛИМАА

Transcript of 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын...

Page 1: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

10-Р АНГИ

ТҮҮХ

БАГШ: Н.АЛИМАА

Page 2: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Энэ зургийг хараад ямар сэтгэгдэл төрж

байна хүүхдүүд ээ

Энэ зургийг хараад ямар сэтгэгдэл

төрж байна хүүхдүүд ээ

Page 3: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

МОНГОЛЫН

ТӨРИЙН

ЗҮТГЭЛТНҮҮД

Page 4: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Хичээлийн зорилго

Монголын төрийн нэрт

зүтгэлтнүүдийн монголын

түүхэнд гүйцэтгэсэн үүрэг,

гавьяа зүтгэлийн талаар

мэдлэг бүтээх

Page 5: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Хичээлийн зорилт•Түүхэн зүтгэлтнүүдийн баатарлаг үйлсэд

үнэлэлт дүгнэлт өгч, үзэл болдоо

илэрхийлэх

• Түүхэн зүтгэлтнүүдийн оршин

тогтносон он цаг хугацааг тооцоолох

•Монголын төрийн зүтгэлтнүүдийн

байгуулсан баатарлаг үйлсээр бахархан, эх

орноо хайрлах хүсэл тэмүүллийг бий болгох

Page 6: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Сэргээн санах – 5 минут

Шинэ хичээл – 20 минут

Бататгал – 10 минут

Үнэлгээ өгөх – 5 минут

Цагийн төлөвлөлт

Page 7: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Заах аргаХарилцан ярилцах арга

Бүтээлч сэтгэлгээний арга

Тайлбарлан таниулах арга

Хичээлийн хэрэглэгдэхүүн 10-р ангийн Түүх IV

ТӨМ

Цаас

Үзүүлэн

Page 8: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 9: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Хичээлийн үйл явцНТӨ 209 онд Хүннү улс байгуулагдаж, монгол

газраа төр ёсыг анхлан үүсгэн тэр цагаас

төрийн алба бүрэлдэж, эрдэм чадал, эрэмгий

зоригтой нь тодрон товойж, тэрхүү албандаа

зүтгэж, бусдыгаа түүчээлэн хөтлөх болжээ.

Монголын түүхийн эрт, дундад үед тийм

хүмүүсийн тоонд, нэн түрүүнд хаад, ноёд , сайд,

түшмэд, цэргийн жанжин нар багтана. Тэд

бүгдээс түүхэн зүтгэлтэн хэмээн тодрон үлдсэн

нь харьцангуй цөөн.Иймээс бид цөөнийг жишээ

болгон авч үзье:

Page 10: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Монголын эртний улсуудын түүхэнд

илүү тодорсон төрийн гарамгай

зүтгэлтэн бол Хүннүгийн Модунь

шаньюй /МЭӨ 234-174/ юм. Тэрээр төв

болон дорнод Азийн түүхэнд анхны

төр улсыг үндсийг тавьжээ. Улмаар

Модунь гурван тив дамнасан их

гүрнийг байгуулж, “Газар бол төрийн

үндэс” гэсэн үндэслэлийг монголын төр

ёсны сэтгэлгээнд оруулж ирсэн юм.

Page 12: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Чингис хаан /1162-1227/

Монголын төрийн зүтгэлтний хамгийн

сонгодог жишээ бол Их монгол улсын

үлэмж их Чингис хаан /1162-1227/ юм.

Тэрээр хамаг монголын хааны удмын

Есүхэй баатрын хөвүүн. Бага балчиртаа

эцгээсээ өнчирч, зовж зүдэрч өсжээ.Эрийн

цээнд хүрмэгц Хагцсан улсаа хамгаалж,

бутарсан улсаа бүртгэсэн” жинхэнэ

баатарлаг дайчин, авьяаслаг удирдагч юм.

Page 14: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Өгөдэй хаан /1185-1241/

Чингис хааны гэрээслэлээр Их Монгол

улсын хаан ширээг залгамжилсан.

Тэрээр төрийн тогтолцоог

гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн хамт

татварыг журамлаж, мөнгөн

тэмдэгт гарган өнчин ядууст туслах

улсын сан байгуулж, Евроазийг

холбосон өртөөний сүлжээ бий

болжээ. Мөн Хархорумыг дэлхий

нийслэлийн хэмжээнд хүргэжээ.

Page 16: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Хубилай хаан /1215-1294 /

Хубилай хаан бол дорно дахиныг бүхэлд

нь түвшитгөн Монголын Юань улсыг

байгуулсан билээ. Тэрээр Чингис хааны

дараа Монголчуудын нэр төрийг

тэнгэр, газрын савслага бүхэнд

цуурайтуулсан их хаан юм. Түүхэнд

хубилай хааныг сэцэн хаан гэж

алдаршжээ.

Page 17: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 18: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Батмөнх Даян хаан (1464-1570)1370-1630 он хүртэл Монголын хаан

ширээнд 22 хаан заларсныг “Бага хаад” –ын

үе хэмээдэг. Тэдний дотроос төр барих

ухаанаараа илүү тодорсон зүтгэлтэн бол

Батмөнх Даян хаан юм. Тэрээр их хатан

Мандухай сэцэний дэм тусламжтайгаар бүх

монгол туургатныг 40 гаруй жил нэгтгэн

захирч хүн ардаа “гар газар, хөл хөсөр”

байлгажээ. Тэрээр Монголын түүхэнд

хамгийн олон жил төр тэргүүлсэн хаан

байжээ.

Page 19: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 20: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Галдан бошигт хаан (1644-1697)

нь Зүүнгарын хаант улсын хаан байв.

1676 онд зүүн гарын хаант улсыг байгуулжээ.

Галдан 1640 оны Монгол –Ойрадын чуулдганы

шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай

тэмцэж байгаад, бүх монголын нэгдлийг зэвсгийн

хүчээр бий болгоно гэж үзсэн нь буруугаар эргэж

Халх монголд дагаар орох нэг нөхцлийг бүрдүүлсэн

билээ. Хэдий тийм боловч Галдан бол манжийн

түрэмгийллийн эсрэг улс орныхоо тусгаар

тогтнолын төлөө тэмцэж, Монгол төдийгүй, Төв

Азийн улс төр, соёлын түүхэнд хувь нэмэрээ

оруулж, өөрийн гүнзгий ул мөрөө үлдээсэн түүхэн

хүн юм.

Page 21: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 22: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Мижиддоржийн Ханддорж /1869-1915/Богд хаан М. Ханддоржийг шинэ Монгол Улсын Гадаад

хэргийг эрхлэн шийдэгч яамны тэргүүн сайдын

тушаалд тохоон томилж, хаан эзний хишиг

хүртэгчдын хамгийн эхэнд бусдаас онцгой дээд зэргийн

шагнал соёрхол хүртээн “Тулгар төр байгуулах хэрэгт

онц хүчин зүтгэж явсныг” онцлон тэмдэглэжээ.

Ялангуяа Ханд чин ванд хааны ямба эдлүүлж, халхын

дөрвөн хааны адил ногоон тууз хэрэглүүлэн, дээр нь

давхар фүнлүү нэмж олгосон нь үндэсний эрх чөлөөний

хувьсгалд удирдах үүрэг гүйцэтгэснийг үнэлэн

өргөмжилсөн хэрэг байлаа. Улмаар тусгаар тоглнолоо

дахин сэргээсэн Монгол улсын гадаад хэргийн эрхлэн

шийтгэх яаны сайдаар томилжээ.

Page 23: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 24: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Да лам Гомбын ЦэрэнчимэдШударга , хурц сэргэлэн нэгэн бөгөөд улс

төрийн зөн, билгүүн чанараараа гойд товойж,

харц язгууртай мөртлөө эзэн хааны итгэлийг

олж, шинэ тулгар тусгаар тогтнолоо сэргээсэн

Монгол Улсын засгийн газрын тэргүүн, Дотоод

хэргийн эрхлэн шийтгэгч яамны тэргүүн

сайдын тушаалд тоохон томилогдож байсан

юм. Ялангуяа Оросын тал түүнийг элдвээр

гоочилж байсан билээ. Хэдий тийм боловч,

Оросын хэвлэл мэдээллийхэн Г. Цэрэнчимэдийн

тулх чанарыг хүлээн зөвшөөрч байсан юм.

Page 25: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 26: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Дамдины Сүхбаатар /1893-1923/

Сүхбаатар бол хувьсгалын өмнө цэргийн бага

дарга, үсэг өрөгч зэрэг албыг хашиж байгаад,

үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэргийг

оройлон манлайлагчдын нэг болсон. Монгол

ардын журамт цэргийн жанжин, Тэрээр МАН –

ын Төв хорооны дарга байсан. МАН-ын анхны

их хурлыг намын жинхэнэ ёсоор байгуулсан

хуралдаанийг удирдан хийлгэсэн, 1921 оны 4

дүгээр сард баталсан түр дүрмээр тайван бус

цагт засгийн эрхийг гартаа барьж байсан явдал

юм.

Page 27: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 28: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Балингийн Цэрэндорж /1869-1928/Хичээнгүй сайд хэмээн алдаршсан.

Автономитийн үед Гадаад явдлын сайдаар

ажиллаж, улмаар 1921 оны үндэсний ардчилсан

хувьсгалын дараа Ерөнхий сайдын алба хашиж

байсан. Олон улсын эрх зүй, олон хэл мэддэг, улс

төрийн талаар давхар бодож, даамай сэтгэдэг

нэрт дипломатч. Сюй Шүжэн түүнийг “Ар

Монголын хөгшин чоно” хэмээн занаж байсан

гэдэг.

Page 29: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 30: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Агданбуугийн Амар /1886-1941/Монгол улсын төрийн тэргүүн, Засгийн газрын

тэргүүний албыг хашиж байсан төрийн

зүтгэлтэн, нэрт түүхч. “Монголын товч түүх”

хэмээх алдартай бүтээл туурвисан. Тэрээр улс

төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, 1941онд ЗХУ-д

цаазлуулсан. Тэрээр монгол төрийн төлөө ухан

шүүж, насыг зарсан ааль номхон, сэтгэл зөөлөн,

чин зориг гайхамшиг, түүх гэгээн, ид хав нэвт,

эрдэм соёлд хичээнгүй нягт тулхтай зүтгэлтэн

байсан юм.

Page 31: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 32: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Хорлоогийн Чойбалсан /1895-1952/МАХН, ардын төрийг үндэслэн байгуулагчдын

нэг. Ардын төр засгийн газрын тэргүүн байсан.

БНМАУ-ын маршал. 1930-аад оны II хагаст төр

засаг цэргийн ихээхэн эрх мэдлийг гартаа

төвлөрүүлж, Сталины гар хөл болж, олон

хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн. Монгол

Х.Чойбалсанг тахин шүтэж байсан. Гэвч

эцсийн эцэст Монголын тусгаар тогтнолын

төлөө нүгэл буяныг дэнслэх түүхэн амаргүй хувь

заяа түүнд оногдсон билээ.

Page 33: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 34: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Юмжаагийн Цэдэнбал /1916-1991/23 настайдаа Сангийн яамны сайд болж, 24

насандаа МАХН-ын Төв хорооны ерөнхий

нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэр цагаас

44 жилийн турш нам, төр засгийн газрын

тэргүүнээр ажилласан. Энэ хугацаанд тус

улсын нийгэм эдийн засагт гүнзгий өөрчлөлт

гарч хөдөө аж ахуйг хоршоолох, атар газар

эзэмших, говь нутгийг усжуулах, үйлдвэрийн

шинэ районуудыг бүтээн байгуулах, хүн амын

бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, хүн амыг

эрүүлжүүлэх талаар томоохон амжилт олсон

билээ.

Page 35: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 36: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Жамсрангийн самбуу /1895-1972/ Ардын төрийн ахмад зүтгэлтэн 1954-1972 онд

Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга буюу

Монгол төрийн тэргүүнээр ажилласан. Өмнө нь

ЗХУ, БНАСАУ-д БНАМУ-аас суух онц бөгөөд

бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

Олон улсын энх тайвныг хамгаалах Лениний

шагналт /1966/. Монголын мал аж ахуй, мал

мал маллагааны уламжлалыг судалж хэд хэдэн

бүтээл туурвисан. Буурлиг чансаат, ухаалаг,

ноён нуруутай зүтгэлтэн байжээ.

Page 37: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 38: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Жамбын Батмөнх /1926-1997/Монгол улсын засгийн газрын тэргүүн, улмаар

эрх баригч нам төрийн тэргүүн болтол дэвшин

ажилласан төрийн зүтгэлтэн. Тэрээр ЗХУ болон

социалист орнуудад өөрчлөн байгуулалт өрнөх

үед нам төрийг тэргүүлж байсны хувьд улс

орондоо эх үйл явдлыг эхлүүлж, гэхдээ асуудалд

тун болгоомжтой хаширлан хандаж байв.

Ардчилсан хөдөлгөөн хүч авсан 1990 –ээд оны

эхээр улс төрийн ноён нуруу, хүлээцтэй хандаж,

Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй гэсэн байр суурь

баримталж байсан нь ардчиллын цаашдын

хөгжилд нэн чухал ач холбогдолтой болсон.

Page 39: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол
Page 40: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Санжаасүрэнгийн Зориг /1962-1998/1990 –ээд оны ардчилсан хөдөлгөөний гол удирдагч.

Тэрээр 1990 оны эхээр болсон МоАХ-ны анхдугаар их

хурлаас уг байгууллагын ерөнхий зохицуулагчаар

сонгогджээ. 1991 оны 6 сард Бүгд Найрамдах Нам

байгуулсан, Монгол Ардчилсан холбооны удирдлагаас

сайн дураараа огцорчээ. 1992, 1996 онд Монгол улсын

Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1998 оны 5 сараас Ц.

Элбэгдоржийн толгойлсон Засгийн газар Дэд бүцийн

хөгжлийн сайдаар ажиллаж байгаад зэрлэгээр

хөнөөгдсөн юм. С. Зориг нь өндөр боловсролтой, улс

төрийн зориг, шударга чанараараа бусад залуу

удирдагчдаасаа илүү тодрон товойж байв.

Page 41: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Даалгавар гүйцэтгэх

аргачлал1.Мэдээллээ анхааралтай уншаад,

ярилцаад, бусад багт танилцуулах /

зураглал, схем /

2. Багаараа хэлэлцэж тодорхойлох /1 сурагч

багаа төлөөлж илтгэх /

3. Бусдын үзэл бодол, байр суурийг

хүндэтгэн анхааралтай сонсох

Page 42: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Асуулт1. Чингис хааны төр барьсан /1206-1227/ он цаг

хугацааг зуунд шилжүүлэн бодно уу.

2. Өгөдэй хааны төр барьсан /1229-1241/ он цаг

хугацааг зуунд шилжүүлэн бодно уу.

3.Хубилай хааны төр барьсан /1260-1271/ он цаг

хугацааг зуунд шилжүүлэн бодно уу.

4.Галдан бошигт хааны төр барьсан /1671-1697/

он цаг хугацааг зуунд шилжүүлэн бодно уу.

Page 43: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

4 мөрт зохиох1. Чингис хаан

2. Хубилай хаан

3. Өгөдэй хаан

4.Галдан бошгот хаан

5. Баммөнх даян хаан

6. М. Ханддорж

7.Г. Цэрэнчимэд

8. Д. Сүхбаатар

9. Х. Чойбалсан

10. Ю. Цэдэнбал

11. С. Зориг

Page 44: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Дүгнэлт НТӨ үес 1990 хүртлэх

Монголын төрийн нэрт

зүтгэлтнүүдийн Монголын

түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

гавьяа зүтгэлийн тухай судлаж

мэдлээ. Өнөө үед ч баатарлаг

төрийн зүтгэлнүүд төрөн

гарсаар байна.

Page 45: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

ҮнэлгээБаг бүрийн асуулт бүрт

идэвхтэй сайн хариулсан

баг бүрийг Монголын

анхны хаадуудаар шагнан

хамгийн их хаад авсан баг

А үнэлгээ авна

Page 46: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Гэрийн даалгавар

“Монгол улсын төрийн

зутгэлтэн” сэдвээр эссэ бичих

300 үгтэй.

Page 47: 10-Р АНГИ ТҮҮХ - edub.edu.mn · Монголын эртний улсуудын түүхэнд илүү тодорсон төрийн гарамгай зүтгэлтэн бол

Анхаарал тавьсан

та бүхэнд

баярлалаа