хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох...

22
Хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Судалгааны зорилго: Хүмүүсийн сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох. Судалгааны хэрэглэгдэхүүн: Швейцарын сэтгэл зүйч К.Юнгийн боловсруулсан сэтгэл судлалын практик түгээмэл хэрэглэдэг 20 асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна. Судалгааны асуултууд: 1. Та доорхи хоёр бодомжийн алийг нь чухал гэж үзэх вэ? а. Цөөн тооны найз нөхөдтэй байх б. Олон хүнтэй найзлах нөхөрлөх 2. Та ямар номыг илүүд үздэг вэ? а. Зугаатай хөгжилтэй үйл явдалтай б. Хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан 3. Доорхи хоёр дутагдлын аль нь танд илүү тохиолддог вэ? а. Ажлаас (хичээлээс) хоцрох б. Алдаа доголдол гаргах 4. Хэрвээ та болчимгүй явдал гаргавал а. Сэтгэл хүчтэй шаналдаг б. Юмын чинээ боддоггүй 5. Та хүмүүстэй учир зүйгээ хир зэрэг амар ололцдог вэ? а. Түргэн хялбар б. Бодож байж удаан 6. Та өөрийгөө гомдомтгой эмзэг хүн гэж үздэг үү? а. Тийм б. Үгүй 7. Та чин сэтгэлээсээ инээн баясдаг уу? а. Тийм б. Үгүй 8. Та өөрийгөө ямархуу хүн гэж боддог вэ? а. Дуу цөөтэй б. Яриасаг 9. Доорх хоёр чанарын аль нь танд илүү илэрдэг вэ? а. Илэн далангүй б. Үл анзаарагдах битүүлэг 10. Та аливааг эргэцүүлэн бодох тунгаах дуртай юу? а. Тийм б. Үгүй 11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх хоёр тохиолдлын алийг чухалд үздэг вэ? а. Өөрөө ярих б. Бусдыг сонсохыг 12. Та байнга сэтгэл дундуур байдаг уу? а. Тийм б. Үгүй 13. Та ямар нэг ажлыг зохион байгуулах дуртай юу? а. Тийм б. Үгүй 14. Нууцхан өдрийн тэмдэглэл хөтлөх хүсэл төрдөг үү? а. Тийм б. Үгүй 15. Та гаргасан шийдвэрээ шуурхай хэрэгжүүлж чаддаг уу? а. Тийм б. Үгүй 16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү? а. Тийм б. Үгүй 17. Та бусдыг ятгаж үзэл бодлоо ойлгуулах дуртай юу? а. Тийм б. Үгүй 18. Таны хөдөлгөөн а. Түргэн б. Удаан 19. Тохиолдож болзошгүй таагүй байдлаас болж таны сэтгэл тавгүйтдэг үү? а. Байнга б. Хааяа 20. Амьдралд бэрхшээл тохиолдвол та а. Бусдаас туслалцаа авахаар хандана б. Өөртөө асуудлаа шийдэхийг эрхэмлэнэ Судалгааны дүнг боловсруулах журам 1. Туршигдагчийн өгсөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж нийт авсан оноог тооцож гаргана. Сорилын түлхүүр 1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б, 9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 15а, 16а, 17а, 18а, 19б, 20а 2. Эдгээр дугааруудтай өөрийн хариулт тохирч байвал дугаар бүрт 1 оноо өгч нийлбэрийг 5-аар үржүүлнэ. 3. Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох жишиг хэмжээтэй өөрийн хариултын оноог харьцуулж дүгнэлт гаргана. 0-35 оноо авсан бол интроверт 36-65 оноо авсан бол амбиверт (завсрын хэв шинж)

description

 

Transcript of хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох...

Page 1: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил

Судалгааны зорилго: Хүмүүсийн сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох.

Судалгааны хэрэглэгдэхүүн: Швейцарын сэтгэл зүйч К.Юнгийн боловсруулсан сэтгэл судлалын практик түгээмэл хэрэглэдэг 20 асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна.

Судалгааны асуултууд:

1. Та доорхи хоёр бодомжийн алийг нь чухал гэж үзэх вэ?а. Цөөн тооны найз нөхөдтэй байхб. Олон хүнтэй найзлах нөхөрлөх

2. Та ямар номыг илүүд үздэг вэ?а. Зугаатай хөгжилтэй үйл явдалтай б. Хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан

3. Доорхи хоёр дутагдлын аль нь танд илүү тохиолддог вэ?а. Ажлаас (хичээлээс) хоцрохб. Алдаа доголдол гаргах

4. Хэрвээ та болчимгүй явдал гаргавала. Сэтгэл хүчтэй шаналдагб. Юмын чинээ боддоггүй

5. Та хүмүүстэй учир зүйгээ хир зэрэг амар ололцдог вэ?а. Түргэн хялбарб. Бодож байж удаан

6. Та өөрийгөө гомдомтгой эмзэг хүн гэж үздэг үү?а. Тиймб. Үгүй

7. Та чин сэтгэлээсээ инээн баясдаг уу?а. Тиймб. Үгүй

8. Та өөрийгөө ямархуу хүн гэж боддог вэ?а. Дуу цөөтэйб. Яриасаг

9. Доорх хоёр чанарын аль нь танд илүү илэрдэг вэ?а. Илэн далангүйб. Үл анзаарагдах битүүлэг

10. Та аливааг эргэцүүлэн бодох тунгаах дуртай юу?а. Тиймб. Үгүй

11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх хоёр тохиолдлын алийг чухалд үздэг вэ?а. Өөрөө ярихб. Бусдыг сонсохыг

12. Та байнга сэтгэл дундуур байдаг уу?а. Тиймб. Үгүй

13. Та ямар нэг ажлыг зохион байгуулах дуртай юу?а. Тиймб. Үгүй

14. Нууцхан өдрийн тэмдэглэл хөтлөх хүсэл төрдөг үү?а. Тиймб. Үгүй

15. Та гаргасан шийдвэрээ шуурхай хэрэгжүүлж чаддаг уу?а. Тиймб. Үгүй

16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү?а. Тиймб. Үгүй

17. Та бусдыг ятгаж үзэл бодлоо ойлгуулах дуртай юу?а. Тиймб. Үгүй

18. Таны хөдөлгөөна. Түргэнб. Удаан

19. Тохиолдож болзошгүй таагүй байдлаас болж таны сэтгэл тавгүйтдэг үү?а. Байнгаб. Хааяа

20. Амьдралд бэрхшээл тохиолдвол таа. Бусдаас туслалцаа авахаар ханданаб. Өөртөө асуудлаа шийдэхийг эрхэмлэнэ

Судалгааны дүнг боловсруулах журам1. Туршигдагчийн өгсөн хариултыг сорилын

түлхүүртэй тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.Сорилын түлхүүр 1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б,

9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 15а, 16а, 17а, 18а,

19б, 20а

2. Эдгээр дугааруудтай өөрийн хариулт тохирч

байвал дугаар бүрт 1 оноо өгч нийлбэрийг 5-

аар үржүүлнэ.

3. Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох жишиг хэмжээтэй өөрийн хариултын оноог харьцуулж дүгнэлт гаргана. 0-35 оноо авсан бол интроверт

36-65 оноо авсан бол амбиверт (завсрын хэв шинж)

66-100 оноо авсан бол экстраверт

Сурагч Булганцэнгэлийн хувьд 7 оноо авсан тул 7*5=35 буюу интроверт хэв шинжтэй болох нь тогтоогдлоо.

Page 2: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Түгшүүрийн хэмжүүр1975 онд сэтгэл судлаач В.Г.Норакидзе үнэн худлын шалгуурын хэмжүүрийг Дж.Тейлорын асуулгад нэмж тухайн хүний хариултын эсэргүүцэн татгалзах ба хуурмаг буюу үнэн сэтгэлээсээ биш хариулах байдлыг тодорхойлсон байна.

Түгшүүрийн хэмжүүрийг тодорхойлох асуултууд1. Ядралгүйгээр удаан ажиллаж чадна.2. Өөрт тохиромжтой байна уу үгүй юу гэдгээс үл хамааран амласан амлалтандаа заавал хүрдэг.3. Гар хөл минь халуун байдаг.4. Толгой минь өвдөх нь ховор.5. Би өөрийн хүчинд итгэдэг.6. Хүлээх нь намайг цухалдуулж, тайван байдлыг алдагдуулдаг.7. Заримдаа би өөрийгөө юунд ч тохиргүй хүн шиг санадаг.8. Ер нь би өөрийгөө аз жаргалтай хүн гэж тооцдог.9. Ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна.10. Би хүүхэд байхдаа бусдын надад даалгасан зүйлийг алгууралгүй хийж гүйцэтгэдэг байсан.11. Сард эсвэл түүнээс ч олон удаа гэдэс дотор минь хямардаг.12. Ямар нэг зүйл түгшээж байгааг би байнга мэдэрдэг.13. Өөрийгөө би бусдаас илүүгүй цухалдуу гэж боддог.14. Би хэт ичимхий биш.15. Миний хувьд амьдрал минь бараг л үргэлж их ачаалалтай.16. Өөрөө ойлгохгүй зүйлийн тухай би хааяа ярих нь бий.17. Би бусдаас илүүгүй улайдаг.18. Үл ялиг зүйлээс үргэлж санаагаар унадаг.19. Зүрх цохилох, амьсгаа давхцах нь надад ховор тохиолддог.20. Миний мэдэх зарим хүмүүс надад таалагддаггүй.21. Ямар нэг зүйлээс түгшсэн үед миний нойр хүрдэггүй.22. Би тайван хүн ба намайг сэтгэл санаагаар унагахад хялбар биш.23. Хар дарж зүүдлэх нь намайг зовоодог.24. Би бүхнийг хэт үнэнээсээ тусгах хандлагатай.25. Сэтгэл санаагаар тавгүйтэхэд хөлс минь цутгах нь байдаг.26. Миний нойр гүн, тайван биш.27. Тоглоомд би хожигдолгүйгээр хожихыг хүсдэг.28. Ихэнх хүмүүсийг бодвол би илүү эмзэг.29. Даруу биш элэглэл, хурц хэллэг миний инээдийг хүргэдэг.30. Өөрийн амьдралаар бусдын адил сэтгэл хангалуун байхыг би хүсдэг.31. Миний ходоод намайг хүчтэй зовоож байдаг.32. Өөрийн материаллаг байдал болон ажлын талаар байнга санаа тавьдаг.33. Хэдийгээр надад хор хүргэж чадахгүй гэж мэддэг ч зарим хүмүүсээс би болгоомжилдог.34. Давахын аргагүй хүнд бэрхшээл өмнө минь тулгарсан мэт санагдах нь бий.35. Би амархан санадардаг.36. Заримдаа миний сэтгэл ихэд догдолсоноос нойр хүрэхээ болих нь бий.37. Зөрчил төвөгтэй байдлаас би зайлсхийдэг.38. Дотор муухайрах, огих явдал надад тохиолддог.39. Би ажил, уулзалтаас хэзээ ч хоцордоггүй.40. Хааяадаа би хэнд ч хэрэггүй байгаагаа мэдэрдэг.41. Хааяадаа хараал тавимаар санагддаг.42. Ямар нэг зүйлээс үргэлж түгших нь бий.43. Байж болох амжилтгүй явдал намайг зовоодог.44. Би улайчих вий гэхээс айдаг.45. Би хааяадаа цөхөрдөг.46. Би унтуу, амархан цочирддог хүн.47. Ямар нэг зүйлийг хийхэд гар минь салгалахыг би мэдэрдэг.48. Би байнга л өлсөөд байгаа мэт санагддаг.49. Надад өөртөө итгэх итгэл дутагдаж байна.50. Хүйтэн байсан ч хөлрөх нь бий.51. Бусдад ярихааргүй зүйлийг мөрөөдөх нь бий.52. Миний гэдэс ховорхон өвддөг.53. Ямар нэг зорилт, ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд надад бэрхшээлтэй байдаг.54. Нэг газраа байж сууж чадахаа болин түгших нь бий.55. Ямар ч захидлын хариуг уншисаны дараа л бичдэг.56. Би сэтгэлээр амархан унадаг.57. Би ерөөсөө улайдаггүй.58. Танилуудтайгаа өөрийгөө харьцуулахад надад айдас болгоомжлол харьцангуй бага илэрдэг.59. Өнөөдөр хийх боломжтой зүйлийг маргааш гэж хойшлуулах нь бий.60. Би хэт ачаалалтайгаар ажилладаг.

Page 3: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

2, 6, 7, 9, 11, 12, 13, 15, 18, 21, 23, 24, 25, 26, 28, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 40, 42, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 53, 54, 56, 60-р асуултанд “ тийм ” гэж хариулсан бол 1 оноонд тооцох ба 1, 3, 4, 5, 8, 14, 17, 19, 20, 39, 43, 52, 57, 58-р асуултанд үгүй гэж хариулсан тохиолдолд 1 оноонд тооцно.

Харин үнэн худлбн шалгуурыг тодорхойлохдоо 2, 10, 55 “тийм ” гэсэн хариулт 16, 20, 27, 29, 41, 51, 59-р асуултанд “Үгүй’ гэсэн тохиолдолд 1 оноонд тооцож тухайн асуултанд худал хариулсан байна. гэж үзнэ.

ҮР ДҮН

40-50 оноотой тохиолдолд түгшүүрийн хэт өндөр зэрэг илэрч байна гэж үзнэ.

25-39 оноо нь түгшүүрийн өндөр зэрэг.

15-24 оноо нь түгшүүртэй байдал руу хандсан дундаж үзүүлэлтийг

5-14 оноо нь түгшүүртэй байдлын доогууо түвшинд хандсан илэрлийг

0-4 оноо авсан тохиолдолд түгшүүртэй байдлын доогуур илрэлийг тодорхойлдог.

Харин үнэн худлын шалгуурын хувьд 0-5 оноо авсан тохиолдолд энэхүү асуултанд харьцангуй үнэн хариулсан байна гэж үзнэ.

6-10 оноо авсан бол тухайн асуултанд үнэн сэтгэлээсээ хариулсангүй гэж дүгнэж болно.

ТИЙМ:

6 7 9 11 12 13 15 18 21 23 24 25 28 30 31 32 33 34

0 0 1 1 1 1 0 0 1 0 0 0 1 1 0 1 1 1

37 38 39 40 42 44 45 46 47 48 49 50 53 54 56 60

1 0 1 1 1 0 0 1 1 0 1 0 1 1 1 1

ҮГҮЙ:

1 3 4 5 8 14 17 19 22 43 52 57 58

1 0 0 1 0 0 1 0 0 0 0 1 0

ҮНЭН ХУДЛЫН ШАЛГУУР:

2 11 55 16 20 27 29 41 51 59

0 1 1 0 0 0 0 0 0 0

Сурагч Булганцэнгэлийн хувьд үнэн худлын шалгуурт 2 оноо авч асуултанд үнэн хариулсан байна.

Нийт 25 оноо авч түгшүүрийн өндөр зэрэглэлтэй болох нь тогтоогдлоо.

Page 4: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

23

22

21

20

19

18

17

16

15

14

13

10

11

9

8

7

6

1110987654321

13 14 15 16 17 18 19 20 21 22 23

интровертэкстраверт

тэнцвэргүй

мелонхолек холерик

флегматикк сангвиник

МАГАДЛАН ШАЛГАХ АСУУЛТ: 4 оноо авсан тул туршигдагч үнэн бодитой хариулт өгсөн байна.

Тийм: үгүй:

6 24 36

0 1 0

Экстраверт, интроверт: 5 оноо авсан тул интроверт хэв шинж давамгайлсан

Тийм:

1 3 8 10 13 17 22 25 27 39 44 46 49 53 56

1 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 0 0 0

Үгүй:

5 15 20 29 32 34 37 41 51

0 0 0 0 0 1 0 1 1

Тэнцвэртэй ба тэнцвэргүй: 16 оноо авсан тул сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэргүй

Тийм:

2 4 7 9 11 14 16 19 21 23 26 28 31

0 1 1 1 1 1 1 1 1 0 1 1 1Үгүй:

33 38 40 43 45 47 50 52 55 57

0 1 0 1 1 1 1 0 0 0

Сурагч Булганцэнгэлийн хувьд интероверт хэв шинж давамгайлсан мелонхолек

темпераменттэй болох нь харагдаж байна.

12 18 30 42 48 54

0 0 0 1 1 1

Page 5: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Хүүхдийн тогтоолтын хэв шинжийг судлах арга

Ñóäàëãààíû çîðèëãî:Òóõàéí ñóðàã÷èä èëðýõ îé òîãòîîëòûí õýâ øèíæèéã òîäîðõîéëîõ

Ñóäàëãààíû õýðýãëýãäýõ¿¿í:Óòãûí õîëáîîã¿é àðâàí ¿ãòýé äºðâºí ýãíýý á¿õèé õ¿ñíýãòèéã áýëòãýíý. Õî¸ð, äºðºâä¿ãýýð ýãíýýíèé ¿ãñèéã òîä õàðàãäàõóéöààð ÿëãàæ áè÷íý. Ñóäàëãààíû õ¿ñíýãò

Ñîíîð Õàðàà Õºäºë㺺íèé îé Õîëèìîã îéÀëèìÕàðàíäààÕàâàðÀéðàãÁºìáºðÁîðîîÕºðººÑàíäàëÒàãòààÑàìáàð

ÎíãîöØ¿¿äýðÀàðóóëÒàõèàÌîíîñÑîíãèíîÕîíæîîÒàðàãÍóãàñÃîîæóóð

Ñ¿¿äýðØóãàìÁóóçÁóðãàñÓíäàà̺õººëäºñÒàìãàÀíãèð̺íäºðÁºìáºã

ÑýðýýÌîéëÄýâòýðÁÿëçóóõàéØóóäàéÍàìàðÒàðìóóðÕºãæèìÀÿãàÒîîëóóð

Ñóäàëãàà ÿâóóëàõ çààâàð:

Òóðøèëòûã 4 ¿å øàòòàéãààð ÿâóóëàõ áºãººä ñóäàëãààíû õîîðîíäîõ çàé 10 ìèí îð÷èì áàéíà.

1-ð ¿å øàò Ñóðàã÷ ýõíèé ýãíýýíèé ¿ãñèéã äàðààëóóëàí 3 ñåê¿íòûí çàéòàéãààð óíøèæ ñîíñãîíî. Ñóðàã÷ 1-ð ýãíýýíèé 10 ¿ãèéã ñîíñîîä òîãòîîñîí ¿ãýý äýâòýðòýý áè÷íý.

2-ð ¿å øàò Ñóðàã÷èä 2-ð ýãíýýíèé 10¿ãèéã 30ñåê-ûí õóãàöààíä õàðóóëààä, òîãòîîñîí ¿ãèéã áè÷¿¿ëíý.Ñóðàã÷ ºãºãäñºí õóãàöààíä á¿õ ¿ãñèéã õàðæ òîãòîîõèéã ýðìýëçýíý.

3-ð ¿å øàò 3-ð ýãíýýíèé ¿ã á¿ðèéã 3 ñåê-ûí çàéòàé óíøèæ, ñîíñãîõ áà õàðèí òóðøèãäàã÷èä òýäãýýðèéã ãàðààðàà àãààðò íýãýí çýðýã äàãàí áè÷íý. Äóóñìàãö òîãòîîñîí ¿ãýý äýâòýðòýý áè÷íý.

4-ð ¿å øàò Ñ¿¿ëèéí ýãíýýíèé ¿ãñèéã õàðóóëæ óíøèæ ñîíñãîí ìºí àãààðò äàãàí áè÷¿¿ëíý.Àìàíäàà äàâòàí õýëíý.Òîãòîîñîí ¿ãýý äýâòýðòýý áè÷íý.

Ñóäàëãààíû ¿ð ä¿í

Ñóðàã÷èéí íýðÑîíîð Õàðàà Õºäºë㺺í Õîëèìîã

À Ñ À Ñ À Ñ À Ñ

жанлавцогзол 10 1 9 0.9 8 0.8 9 0.9

Äàðààõ òîìú¸îã àøèãëàí òîãòîîëòûí êîýôôèöèåíòèéã áîäîæ ãàðãàíà.

C= A10

À-Ýãíýý á¿ðýýñ çºâ òîãòîîñîí ¿ãèéí òîî

Ñ-Òîãòîîëòûí êîýôôèöèåíò

10- Ýãíýý á¿ðò ºãºãäñºí íèéò ¿ãèéí òîî.

Ä¿ãíýëò

Ñóðàã÷ Булганцэнгэл íü ñóäàëãààíû ä¿íãýýñ õàðàõàä Ñîíîðûí òîãòîîëò ñàéí õºãæñºí áàéíà.

Õàðàà áîëîí õîëèìîã òîãòîîëò õýâèéí ò¿âøèíä áàéíà.Þìûã õàðæ òîãòîîõ îéãîî õºãæ¿¿ëýõ òàë äýýð àíõààðàõ õýðýãòýé.Á¿õ òºðëèéí îé

òîãòîîëòîé õºãæ¿¿ëýõ á¿ðýí áîëîìæòîé.Îé òîãòîîëò õºãæ¿¿ëýõ äàñãàë ñàéí àæèëëàæ áàéõ õýðýãòýé.

Page 6: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Даалгаварын дугаар

Зөв хариулт

Өгөх оноо

1 5 12 2 33 3 14 2 55 3 36 4 57 6 28 2 39 3 510 6 411 3 612 5 613 2 414 8 715 4 316 1 617 6 618 4 519 4 520 7 721 6 722 4 823 2 624 6 725 6 426 2 727 5 828 4 729 6 8

Õ¿¿õäèéí ëîêèã ñýòãýõ¿éí õºãæëèéí ò¿âøèíã îíîøëîõ Ðàâåíû ñîðèëä 109 îíîî àâч äóíäаж ò¿âøèíä áàéíà. Тиймээс логик сэтгэхүйг

хөгжүүлэх дасгал тогтмол ажиллах.

Ой тогтоолт ба сэргээн санах процессыг тодорхойлох нь

Гадаад ертөнцөөс хүний уураг тархинд олон тооны юмсын тухай мэдээлэл ирж байдаг. Энэ мэдээлэлийг хүлээн авч тогтоох, хадгалах, шаардлага гарсан тохиолдолддахин сэргээн санах шаардлага гарна.

Зорилго: Ойн тогтоох ба сэргээн санах процессын төвшинг тодорхойлох.

Ашиглах материал: Дотроо хоёр оронтой тоо бүхий 3 хүснэгт/ А.Б.В/ урьдчилан бэлтгэсэн байна.

Ажлыг биелүүлэх үйл явц : Туршилт үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

1-р туршилт Туршигдагчид А хүснэгтийн тоонуудыг 5 минутын турш харж тогтооно. Гэхдээ бичигдсэн тооны байрлал ба дэс дараалалыг харгалзахгүйгээр тогтоогоод эцэст нь 1 минутын дараа тогтоолтын үр дүнг доорх бэлтгэсэн хүснэгтэнд бичнэ.

А.Хүснэгт

Page 7: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

2-р туршилт . Туршигдагчид Б дугаар хүснэгтэнд байгаа тоонуудыг мөн 5 минутын турш харж тогтооно. Гэхдээ хүснэгтэд байгаа тоонуудыг яг дэс дарааллаар нь тогтоох зорилго тавина. Хугацаа болж хүснэгтийг хурааж авсны дараа мөн 1 минут болоод тогтоолтын үр дүнг доорх бэлтгэсэн хүснэгтэнд бичнэ.

3-р туршилт Туршигдагчид В хүснэгтийн тоонуудыг мөн 5 минутын труш харж тогтооно. Энэ хүснэгтэнд байгаа тоонууд нь гуравт хуваагдах ба хуваагдахгүй тоонууд бий. Туршигдагчид тэдгээр тоонуудыг гуравт хуваагаад ноогдворыг нь , хуваагдахгүйг нь тэр хэвээр нь тогтоох болно. Тогтоохдоо тоонуудын дэс дараалалыг харгалзахгүй. Ингээд хугацаа дууссаны дараа мөн 1 минут болоод тогтоолтын үр дүнгээ доор бэлтгэсэн хсүнэгиэд бичнэ.

18 25 32 12

15 22 11 26

17 13 19 23

31 42 16 40

24 33 17 20

18 25 32 12

15 22 11 23

17 13 16 24

31 41 16 40

26 33 17 20

21 34 41 26

35 56 87 38

69 72 28 43

57 91 86 78

48 29 55 66

21 34 41 26

35 56 87 38

69 71 28 44

57 92 86 78

49 29 55 66

51 77 19 25

57 88 55 54

33 7 9 11

16 32 6 15

51 21 77 27

66 19 25 39

57 18 88 54

33 49 89 34

55 48 45 96

Page 8: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Туршилтын үед дараах хэд хэдэн зүйлийг анхаарна уу

Үүнд :

Туршилтын үед бие биетэйгээ ярихгүй байх Зөвхөн эхэл зогс дохиогоор ажлыг гүйцэтгэнэ. Тогтоож байгаа тоонуудыг урьдчилан бичиж тэмдэглэхийг зөвшөөрөхгүй, харин зөвхөн ой ухаандаа тогтоохыг

эрмэлзэх хэрэгтэй.

Үр дүнг боловсруулалт

Туршилтын материалд задлан шинжилгээ хийхдээ зөв сэргээн санасан тоо, хүснэгт нэг бүр дэх тогтоох ёстой тооны харьцааг олж хувиар илэрхийлсэн

/ С = А/В * 100/ тогтоолтын төвшинг тодорхойлно.

С- Тогтоолтын коэффициент

А- Зөв сэргээн санасан тоо

В- Хүснэгтэн дахь тогтоох ёстой бүх тоо

3 туршилтын үр дүнг хүн нэг бүр дээр харьцуулан үнэлэх бөгөөд эцэст нь хүн нэг бүрээр болон хамт олноор нь тэдний тогтоолтын үр дүнг дундаж тоонд / М ( дундаж ) = нийлбэр Cn /n ) оруулан үнэлэх болно.

Cn- туршигдагчийн тогтоолтын дундаж үр дүн,

n- туршигдагчийн тоо

Дээрх 3 туршилт өөр өөр зорилготой. Туршилт бүрт тавьсан зорилго тогтоолтын үр дүнд ямар нөлөө үзүүлэв гэдэгт голлон анхаарч дүгнэлт өгнө.

Сэтгэл зүйн онолын үүднээс 2,3 –р туршилтын үр дүн илүү байх ёстой, учир нь тогтоолтын зорилго тодорхой, тэгээд ч хүн хэдий чинээ оюун ухаанаа дайчилж нарийн үйл ажиллагаа хийнэ, төдий чинээ үр дүнтэй байна.

1-р хүснэгт C=A/B*100=12/20*100=60%

2-р хүснэгт C=A/B*100=16/20*100=80%

3-р хүснэгт C=A/B*100=16/20*100=80%

Хүүхдийн зан төлөвийн тодролыг (акцентуаци) судлах арга

Судалгааны зорилго – Хүүхдийн зан төлөвийн зарим өөрчлөлтийг тодруулах

Сорилын зохиомжийн онцлог – Хүүхдэд илрэх зан төлөвийн тодролыг 10 төрлийн хэв шинжийн хэмжүүрээр хэмжин

тодорхойлдог.

Судалгааны хэрэглэгдэхүүн:

Оросын сэтгэл зүйч Шмишекийн хүүхдийг судлахад зориулсан боловсруулсан 88 асуултын тусгай хуудсан дээр бичиж

бэлтгэсэн байна.

Судалгааны асуултууд:

Page 9: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

          Хүүхдийн зан төлөвийн хурцдалыг судлах асуулга  

          Судалгаа явуулах заавар: “Чамд 88 асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг уншаад өөрийн санаандаа нийцэж,

зөвшөөрч байгаа асуулгын ард /+/ тэмдэг, үл нийцэж байвал /-/ тэмдэг тавиарай. Энд сайн муу асуулт гэж байхгүй тул бодож

цаг алдах хэрэггүй. Аль болох үнэн зөв хариулахыг хичээгээрэй.”

Асуултууд:

1.     Чи ихэвчлэн тайван хөгжилтэй байдаг уу?

2.     Чи амархан гомдож уурладаг уу?

3.     Чамайг уйлуулах амархан уу?

4.     Чи ямар нэгэн зүйл хийх үедээ алдаа гаргаж байгаа эсэхээ байнга хянадаг уу?

5.     Чи үе тэнгийхэнтэй адилхан хүчтэй юу?

6.     Чи амархан гомдож баярладаг уу?

7.     Чи уралдаан тэмцээний үед голлон тоглогч байх дуртай юу?

8.     Тодорхой шалтгаангүйгээр бусдад уурлаж уцаарлах тохиолдол гардаг уу?

9.     Чи буйр суурьтай хүн үү?

10.   Чи багшийнхаа өгсөн үүрэг даалгаварыг чин сэтгэлээсээ чармайж хийдэг үү?

11. Чи шинэ тоглоом зохиож чадах уу?

12.   Хэрэв чи хэн нэгнийг гомдоосон бол амархан мартдаг уу?

13.   Чи зөөлөн сэтгэлтэй өрөвч хүүхэд мөн үү?

14.   Чи шуудангийн хайрцагт захидал хийчихээд дахин дахин шалгаж үздэг үү?

15.   Чи сургууль, дугуйлан секцийн тэргүүн сурагч байхыг эрмэлздэг үү?

16.    Чи бага байхдаа тэнгэрийн дуу, нохойноос айдаг байсан уу?

17.    Хүүхдүүд чамайг хэт хичээнгүй нямбай гэж үздэг үү?

18.   Гэр орон болон сургуулийн ажлын үр дүнгээс шалтгаалан сэтгэл санаа байдал чинь өөрчлөгддөг үү?

19.    Олон найз чинь чамайг хайрладаг гэж хэлж болох уу?

20.    Чиний хувьд сэтгэл зовинох үе гардаг уу?

21.    Чи бага зэрэг уйтгар гунигтай явдаг уу?

22.    Ямар нэгэн золгүй үйл явдлын үед ихэр татан уйлж үзсэн үү?

23.    Нэг газар удаан суух нь хэцүү юу?

24.   Чамд шударга бус хандвал эсэргүүцэх үү?

25.   Чи хэн нэгэн хүн рүү чавхаар харваж үзсэн үү?

26.   Чи хайш, яйш тавьсан хөшиг, ширээний бүтээлгийг хараад тэр дор нь засаж янзалдаг уу?

27.   Чи хүүхэд байхдаа гэртээ ганцаараа үлдэхээс айдаг байсан уу?

28.   Тодорхой шалтгаангүй сэтгэлээр унах эсвэл баярлах үе чамд гардаг уу?

29.   Чи ангийнхаа тэргүүний сурагч мөн үү?

30.   Чи ихэнх цагаа зугаацан тоглож өнгөрөөдөг үү?

31.   Чи цочмог түргэн ууртай юу?

32.   Заримдаа маш их баяртай юм шиг мэдрэмж чамд төрдөг үү?

33.   Чи үе тэнгийхний найз нөхдөө хөгжөөж чаддаг уу?

Page 10: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

34.   Чи хэн нэгний тухай өөрийнхөө санаа бодлыг шууд хэлж чадах уу?

35.   Чи цус хараад айдаг уу?

36.   Чи сургуулиас өгсөн үүрэг даалгаварыг дуртайяа биелүүлдэг үү?

37.   Хэн нэгэнд шударга бус хандвал чи өмөөрөн тэмцэх үү?

38.   Хоосон харанхуй өрөө рүү орвол айх уу?

39.   Олон төрлийн түргэн үйлдэл шаардсан ажлаас нэгэн хэвийн нягт нямбай ажил чад илүү тохиромжтой санагддаг уу?

40.   Чи хүнтэй амархан танилцдаг уу?

41.   Чи үдэшлэгт явж, дуу дуулж, шүлэг уншиж оролцох дуртай юу?

42.   Гэрээсээ огож үзсэн үү?

43.   Багш, олон хүүхэдтэй маргаснаас болж сургуульдаа явахгүй байх тохиодол гарч байсан уу?

44.   Амьдрал хүнд бэрхшээлтэй юм шиг санагддаг уу?

45.   Азгүйтсэн үед ч инээж баясаж чадах уу?

46.   Хэрвээ чамайг гомдоосон бол чи эхэлж эвлэрэх алхам хийх үү?

47.   Чи амьтанд их хайртай юу?

48.   Гэрээс гарах үедээ бүх юм хэвийн байгаа эсэхийг дахин шалгах тохиодол байдаг уу?

49.   Өөртөө болон ойр дотны хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдох гээд байгаа юм шиг бодол төрдөг үү?

50.   Цаг агаар сэтгэл санаанд чинь нөлөөлдөг үү?

51.   Асуултыг мэдэж байгаа хэдий ч хариулахад хэцүү байдаг уу?

52.   Чамайг доромжлон гомдоовол цохиод авч чадах уу?

53.   Хүүхэдтэй хамт байх дуртай юу?

54.   Азгүй тохиолдлоос болж сэтгэлээр унах тохиодол гардаг уу? 

55.  Чи ямар нэг тэмцээн уралдаан зохиож чадах уу?

56.   Чи ямар нэг бэрхшээл тохиолдсон ч шаргуу зүтгэж зорьсондоо хүрдэг үү?

57.   Эмэгнэлт кино үзээд айж уйлж байсан уу?

58.  Ямар нэгэн зүйлд санаа зовж тавгүйтсэнээс унтаж чадахгүй хөрвөөх тохиолдол байдаг уу?

59. Чи нөхөддөө /будаа/ өгч хуулуулдаг уу?

60. Чи харанхуй гудамжаар шөнө орой ганцаар явбал айх уу?

61. Гэр орны эд зүйлсийг эмх цэгцтэй байлгах дуртай юу?

62.  Хангалуун өндөр сэтгэлтэй унтчихаад сэтгэлээр унаж босч ирэх тохиолдол байдаг уу?

63.  Танихгүй хүүхдийн дунд биеэ чөлөөтэй авч явж чадах уу?

64.  Чиний толгой өвдөмдгий юу?

65.  Чи их инээж хөхөрдөг үү?

66.   Чи таалагддаггүй хүнтэйгээ эелдэг харьцаж чаддаг уу?

67.   Чи шаламгай хурдан хүүхэд мөн үү?

68.   Хүмүүс чамтай шудрага бус хандвал гомдож сэтгэлээр унадаг уу?

69.   Чи байгальд аялах дуртай юу?

70.   Унтахдаа бүх юмаа шалгаж үздэг үү?

71.  Чи аймтгай юу?

72.  Баярын ширээний ард байх үед сэтгэл санааны байдал амархан хөдөлдөг үү?

Page 11: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

73.  Урлаг уран сайханд оролцох дуртай юу?

74.  Ер бусын нуугдмал зүйлийн тухай мөрөөддөг үү?

75.  Ирээдүйн амьдралаа гутранги байдлаар төсөөлөх тохиолдол олон гардаг уу?

76.  Баяр хөөр болж байсанаа гэнэт санаагаар унах тохиолдол байдаг уу?

77.  Чи найз нөхдийнхөө санаа сэтгэлийг хөгжөөж баясгаж чадах уу?

78.  Уур гомдлоо удаан хадгалдаг уу?

79.  Бусдад тохиолдсон уй гашуудлыг мэдрэх хуваалцаж чаддаг уу?

80.  Дэвтэр муухай болчихвол дахин хуулж бичих үү?

81.   Чамайг болгоомжтой үл итгэмтгий хүн гэж үздэг үү?

82.   Чи аймшгийн зүүд байнга зүүдэлдэг үү?

83.   Цонхноос үсрэх, машинд дайруулах бодол төрж байсан уу?

84.  Ойрд дотны хүмүүс хөгжилтэй байвал чи мөн хөгжилтэй байж чадах уу?

85.   Чамд золгүй явдал тохиолдвол амархан мартаж чадах уу?

86.   Сэтгэлийн хөөрөлдөө автан санаандгүй үйлдэл хийж байсан уу?

87.  Чи дуу цөөнтэй хүүхэд мөн үү?

88.    Жүжиг тоглож байвал дүрдээ итгэн сайн тоглож чадах уу?

Судалгаа явуулах заавар “Чамд дээрх 88 асуултыг толилж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн онцлогт тохирж байгаа асуултын ард талд нэмэх /+/, үл нийцэж байгаа асуултын ард хасах /-/ тэмдэг тавиараа. Асуултанд аль болох үнэн зөв, хурдан хариулахыг хичээгээрэй.

Сорилын үр дүнг боловсруулах журам

1.     Туршигдагчийн өгсөн хариул асуултын түлхүүр хариулттай тохирч байвал нэг оноо өгнө.

2.     Хэв шинж тус бүрийн нийлбэр оноог гаргаж коэффициентээр үржүүлнэ.

3.     Судалгааны үр дүнд тулгуурлан тухайн хүүхдэд илэрч байгаа зан төлөвийн тодролын авсан онооны эрэмбээр эхний 3-4 хэв шинж онцлон сонгож дүгнэлт бичнэ.

Зан төлөвийн тодролын хэв шинж

Тийм Үгүй коэффициент

1.     Эрч хүчтэй 1, 11, 23, 33, 45, 56, 67, 77,

3

2.     Гацамтгай хөшүүн 2, 15, 24, 37, 55, 68, 78, 81, 9

12, 46, 59, 2

3.     Хэт мэдрэмтгий 3, 13, 35, 47, 57, 69, 79, 25, 3

4.     Хэт нягтламтгай 4, 14, 17, 26, 34, 39, 48, 58, 61, 70, 80

36, 2

5.     Солтгдомтгой 6, 18, 28, 40, 50, 62, 72, 84,

3

6.     Аймтгай түгшимтгий

16, 27, 38, 49, 60, 71, 82,

5, 3

7.     Сурталчламтгай 7, 19, 22, 29, 41, 43, 63, 66, 73, 85, 88,

51 2

8.     Тэнцвэргүй хөөрөмтгий

8, 20, 30, 42, 52, 64, 74, 86,

3

9.     Гутрангуй 21, 44, 75, 87, 83 31, 53, 65 3

10.                        Цочромтгой

10, 32, 54, 76, 6

Page 12: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

доголомтгой

Зан төлөвийн тодролыг үнэлэх жижиглэл

Ямар нэгэн сэтгэл зүйн хэв шинжийн хэмжүүрээр 12-оос дээш оноо авсан тохиолдолд, тухайн сурагчид зан төлвийн тодрол байна гэж үздэг.

Эрч хүчтэй 3*3=9

Гацамтгай хөшүүн 8*2=16

Хэт мэдрэмтгий 5*3=15

Хэт нягтламтгай 7*2=14

Солтгдомтгой 6*3=18

Аймтгай түгшимтгий 6*3=18

Сурталчламтгай 1*2=2

Тэнцвэргүй хөөрөмтгий 4*3=12

Гутрангуй 5*3=15

Цочромтгой доголомтгой 3*6=18

Cурагч Булганцэнгэлийн хувьд Цочромтгой доголомтгой, Аймтгай түгшимтгий, Гацамтгай хөшүүн зан төлөвийн хэв шинжүүд давамгайлж байна.

Page 13: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн онцлогийг судлах арга зүй

Сэдэв 3.1 Харилцааны бүтэц, үүрэг

Бие даасан ажлыг гүйцэтгэхийн өмнө судалж эзэмшсэн байвал зохих тулгуур мэдлэг, ухагдахуун:

Хүүхдийн сэтгэцийн хөгжил ба гэр бүлийн нөлөө

Гэр бүлийн харилцааны хэв шинжүүд

Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв шинж

Багш сурагчдын харилцааг үр дүнтэй болгох арга зам.

Хичээлийн явцад бие даан гүйцэтгэх ажил:

Харилцааны онцлог талуудыг судлах арга зүйтэй танилцаж,тэдгээрээс аль нэгийг нь сонгон авч туршилт- судалгаа явуулан

дүгнэлт бичиж ажлаа тооцуулна.

Ашиглах арга зүй

Өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадварыг тодорхойлох сорил.

Судалгааны зорилго – Бусадтай харилцах явцад өөрийн бодол санааг, илэрхийлэх чадварыг тодруулах.

Судалгааны хэрэглэгдэхүүн- Урьдчилан боловсруулсан 16 асуултыг тусгай хуудасан дээр бичиж бэлтгэсэн байна.

Судалгаа явуулах заавар:

Дараах 16 асуултыг толилуулж байна. Өөрийн харилцааны онцлог байдалд нийцэж байгаа асуултанд “ Тийм” тохирохгүй

байгаад нь “ Үгүй “ гэж хариулаарай.

Сорилын асуулт:

1.     Та бусдад ойлгомжтой ярихсан гэж санаа тавьж хичээдэг үү ?

2.     Сонсож байгаа хүнийхээ нас, боловсрол, оюун ухаан, соёлын түвшинд тохируулан ярьж чаддаг уу ?

3.     Ярихаасаа өмнө, санаа бодлоо яаж илэрхийлэхээ урьдчилж бодож төлөвлөдөг үү ?

4.     Үзэл бодлоо илэрхийлэх боломж танд хязгаарлагдмал байдаг уу ?

5.     Хэрвээ сонсогч танд асуулт тавихгүй байвал, бүгд ойлгомжтой байна гэж үзэх үү ?

6.     Та оновчтой, тодорхой ярьж чаддаг уу ?

7.     Та ярих зүйлийнхээ дэс дараалал , учир холбогдолд анхаарал тавьдаг уу ?

8.     Та ярьсан зүйлийнхээ талаар тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байсан эсэхийг лавлаж авдаг уу ?

9.     Сонсож байгаа хүнийхээ бодол сэтгэгдлийг мэдэх зорилгоор түүнд тодотгох асуулт тавьдаг уу ?

10.  Та болсон үйл явдлын талаархи баримт мэдээг хувь хүний үзэл , бодол сэтгэгдлээс ялгаж чадах уу ?

11.  Та ярилцагчийнхаа үзэл бодлыг няцааж эсэргүүцэхийг чухалчилдаг уу ?

12. Өөрийн үзэл бодолд сонсож буй хүмүүсээ нийцүүлэхийг  чармайдаг уу ?

Page 14: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

13. Олон нийтэд төдийлөн танил биш мэргэжлийн үг хэллэг хэрэглэдэг үү ?

14. Та эелдэг, найрсаг, дотно байдлаар ярьдаг уу ?

15. Өөрийн яриа бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгааг анзаарч хянадаг уу ?

16.  Та ярихдаа бодож, үгээ цэнэж ярьдаг уу ?

Судалгааны үр дүнг боловсруулах

Тестийн түлхүүртэй туршигдагчийг хариултыг тохируулж нийт авсан оноог тооцож гаргана.

Сорилын түлхүүр

5 , 11, 12, 13 гэсэн асуултуудад “ Үгүй ” үлдсэн бусад асуултуудад “ Тийм ” гэж хариулсан бол тус бүрт 1 оноо авна.

Сорилын үр дүнг үнэлэх жишиглэл

12-16 оноо. Хангалттай . та өөрийнхөө бодол санааг оновчтой сайн илэрхийлж чаддаг юм байна. Тантай харилцсан бусад

хүмүүс тааламжтай, сэтгэл хангалуун байх бөгөөд хялбархан учир зүйгээ ололцож чадна.

10-12 оноо. Дунд зэрэг. Та хүмүүстэй харилцахдаа учир зүйгээ ололцож чадах боловч илүү нээлттэй ойлгомжтой байхын тулд

энэ чиглэлээр өөрийгөө дайчлан хөгжүүлж дадлагажуулах хэрэгтэй.

9- өөс бага оноо. Хангалтгүй. Харилцааны дадалд суралцах шийдвэр гаргаж ажиллах нь таны тулгамдсан зорилт юм байна.

Сурагч Булганцэнгэлийн хувьд 10 оноо авч дунд зэрэг. Энэ сурагч хүмүүстэй харилцахдаа учир зүйгээ ололцож чадах боловч илүү нээлттэй ойлгомжтой байхын тулд энэ чиглэлээр өөрийгөө дайчлан хөгжүүлж дадлагажуулах хэрэгтэй.

Page 15: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Хүүхдийн оюун ухааны түвшинг судлах аргачлал.

Судалгааны зорилго   

       Сургуулийн бага насны хүүхдийн оюун ухааны хөгжлийг одоогийн түвшинг илрүүлж, ерөнхий чиг баримжаа авахад энэ арга

зүйг хэрэглэх боломжтой.

Сорилын зохиомжийн онцлог 

      Энэхүү сорил нь Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн

боловсруулсан, сэтгэц оношлогоонд түгээмэл хэрэглэгддэг ШТУР буюу сурагчдын оюун ухааны сорил бага ангийн сурагчдыг

оношлоход зориулсан хубилбар юм. Бага ангийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг харгалзан үзсэний үндсэн дээр

боловсруулсан 4 дэд сорилтой.

1-р дэд сорил  - туршигдагчийн мэдлэгийн ерөнхий төвшин, юмс үзэгдлийн гол ба гол бус шинж чанарыг олж тогтоох чадварыг тодорхойлох.

2-р дэд сорил – юмс, үзэгдлийг түүний холбогдох анги, бүлэг төрөл хэсгүүдэд хамруулан ангилах сэтгэхүйн үйлдлийн төвшинг судлах.

3-р дэд сорил – ухагдахуун хоорондын логик хамаарал холбоог илрүүлэх, үзэгдэл юмсын ижил төстэй ба ялгаатай талыг тодруулах сэтгэхүйн харьцуулах, жиших үйлдлийн төвшинг тодорхойлох.

4-р дэд сорил – хийсвэрлэх, ерөнхийлөн дүгнэх чадварыг оношлох зориулалтаар боловсруулагдсан байна.

Судалгаа явуулах заавар :

        Судалгааг ганцаарчилсан хэлбэрээр явуулбал илүү тохиромжтой. Учир нь сорилын даалгаврыг гүйцэтгэж байгаа байдал,

гаргасан алдааг хянахад хялбар дөхөм байна. Туршигч сорилын даалгавар ба зааврыг хүүхдэд танилцуулна. Туршигдагч

сорилын заавартай бүрэн танилцаж, ойлгосны дараа даалгаврыг гүйцэтгэж эхэлнэ.

1-р дэд сорилын гүйцэтгэх заавар ба жишээ.

          Өгүүлбэр дутуу бичигдсэн байна. Хаалтанд байгаа үгнээс тохирох үгийг цэгийн оронд нөхөж бичнэ. Жишээ нь: хамгийн цэнгэг нуур.............../ Хөвсгөл, хар ус, Буйр, Хяргас,Тэлмэн /. Цэгийн оронд тохирох үг бол Хөвсгөл. “хамгийн цэнгэг нуур бол Хөвсгөл мөн” гэж бичнэ.

Сорилын даалгаврууд:

1.     Гутал.....................байдаг. /үдээс, гархи, ул, оосор, товч/

2.     Хамгийн том гол бол................../ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Орхон, Туул /

3.     Говийн бүсэд....................амьдардаг. / гахай, буга, хандгай, хулан, далайн хав /

4.     Жил..........сартай. / 24, 3, 12, 6, 7/

5.     Ус..........байдаг. /тунгалаг, хүйтэн, шингэн, цагаан, амтлаг/

6.     .........бол өвлийн сар юм. / ес, арав, хоёр, арван нэг, гуравдугаар сар/

7.     Мод..........байдаг. / навч, цэцэг, үр, үндэс, сүүдэр/

8.     Бодис төлөвтэй..............байна. /хатуу, хүйтэн, хүнд, зөөлөн, гашуун/

9.     Монгол улсын нийслэл.......юм./ Парис, Москва, Лондон, Улаанбаатар, София/

10.  Дүрс......хэлбэртэй байдаг. / цэг, шулуун, гурвалжин, урт, эзэлхүүн/

2-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

       Таван үг өгөгдсөн байна. Тэдгээрээс 4 нь ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо холбоотой бөгөөд 5 дахь үг нь тэдгээртэй холбогдохгүй. Тэр үгийг олж доогуур нь зурна. Жишээ нь: таваг, аяга, ширээ, сав, гүц, 1, 2, 4, 5-р үг сав суулгыг илэрхийлэх учраас энэ ангилалд хамаарна. Харин 3-р үг модон эдлэлийн төрөл учраас энэ ангилалд орохгүй бөгөөд доогуур нь зурна.

Page 16: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Сорилын даалгаврууд:

1.     Яргуй, жамъян мядаг, сарнай,хонхон цэцэг, ямаахай

2.     Хүүхэлдэй, бамбарууш, элс, бөмбөг, хүрз

3.     Барилга, байшин, гүүр, гэр, майхан

4.     Тайлбарлах, харьцуулах, тодорхойлох, үлгэр, шалгах

5.     Аарц, хуш, гацуур, нарс, монос

6.     Дугуй, гурвалжин, шоо дөрвөлжин, шулуун, тэгш өнцөгт

7.     Тахиа, нугас, хун, галуу, ангир

8.     Тоо, хуваах, хасах, нэмэх, үржүүлэх

9.     Хөгжилтэй, уйтгартай, ууртай, амтлаг, эргэмзэмтгий

10.  Бороо, цас, мөндөр, хяруу, салхи

3-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

         Гурван үг өгөгдсөн байна. 1 ба 2-р үгийн хооронд ямар нэгэн зүй тогтол хамаарал холбоо бий. Тэдгээрийг харьцуулан жиших замаар 3-р үгтэй холбогдох үгийг хаалтанд байгаа үгнүүдээс сонгож доогуур нь зурна. Жишээ нь: ой-мод=номын сан...? /цэцэрлэг, хашаа, хот, ном, театр / Зөв хариулт ном учраас энэ үгийн доогуур зурна.

Сорилын даалгаврууд:

1.     Өргөст хэмх-ногоо     Хонхон цэцэг-..................................?

/сарнай, цэцэрлэг, цэцэг, газар, хорт ургамал/

      2.   Багш-сурагч     Эмч..............................?

             /өвчтөн, термометр, тасаг, шагнал, өвчин/

      3.   Талбай-лууван   Хүлэмж........................?

             /хашаа, худаг, сандал, улаан лооль, цэцэг/

      4.   Цэцэг-ваар    Шувуу..........................?

            /хошуу, цахлай, үүр, өндөг, өд/

      5.   Бээлий-гар    Гутал.............................?

            /оймс, ул, савхи, хөл, сойз/

      6.   Харанхуй-гэрэлтэй    Нойтон..............................?

            /нарлаг, хуурай, халуу, хүйтэн, гулгамгай/

      7.   Цаг-хугацаа   Термометр...........................?

            /шил, хэм, өр, өвчтөн, эмч/

      8.   Машин-мотор   Сэлүүр.................................?

            /гол, далайчин, намаг, далбаа, долгион/

      9.   Сандал-мод   зүү...........................?

            /хурц, нарийнхан, өнгөлөг, богинохон, ган/

     10.  Ширээ-бүтээлэг   Шал......................?

            /мод, хивс, тоос, самбар, хадаас/

4-р дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.

        Хос үг өгөгдсөн байна. Эдгээрт ерөнхий нэг нэр оноож өг. Жишээ нь: өмд-цамц - хувцас гм.

Сорилын даалгаврууд:

1. Шүүр-хүрз-              .......................................?

2. Алгана-зурхай-       ....................................... ?

3. Өвөл-зун            .............................................. ?

4. Өргөст хэмх-улаан лооль-         ........................... ?

5. Алтан гагнуур- нохойн хошуу-      .................... ?

6. Авдар-ор          ...................................?

7. Заан-шоргоолж-         ...............................?

8. 8 сар- 9 сар-        ........................ ?

10.Мод-цэцэг-      ........................  ?                                                                      

Сорилын түлхүүр:

1-р дэд сорил: 1. Ул                              6. 2-р сар

                         2. Сэлэнгэ                      7. Үндэс

                         3. Хулан                         8. Хатуу

                         4. 12                                9. Улаанбаатар

                         5. Шингэн                      10. Гурвалжин

Page 17: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

2-р дэд сорил:  1. Ямаахай                    6. Шулуун

                          2. Элс                            7. Тахиа

                          3. Гүүр                          8. Тоо

                          4. Үлгэр                        9. Амтлаг

                          5. Монос                      10. Салхи

3-р дэд сорил:  1. цэцэг                         6. Хуурай

                          2. Өвчтөн                     7. Хэм

                          3. Улаан лооль            8. далбаа

                          4. Үүр                          9. Ган

                          5. Хөл                         10. Хивс

4-р дэд сорил:   1. Ажлын багаж          6. Гэрийн тавилга

                          2. Загас                         7. Амьтад

                          3. Жилийн улирал       8. Зуны сарууд

                          4. Хүнсний ногоо        9. Байгалийн гамшиг

                          5. Эмийн ургамал       10. Ургамал

Сорилын үр дүнг боловсруулах журам:

1 дэд сорил

       Сурагчдад сорилын даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, туршигч яагаад?, ямар учраас гэсэн асуултыг тэдэнд тавина. Хэрвээ сурагчид сорилын даалгаврыг үнэн зөв тайлбарлавал асуулт бүрт 1 оноо, харин тухайн сурагчийн хариулт зөв боловч, оновчтой тайлбар хийж чадаагүй бол 0,5 гэсэн оноо тус тус өгнө.

2 дэд сорил

       Сурагчийн хариултыг үнэлэх журам өмнөх сорилтой адил байна. Харин бага ангийн хүүхдийн хувьд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэлт хийх, оюун ухааны ерөнхий чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг учраас 7, 8, 9, 10-р даалгаврын хариултыг заавал тайлбарлуулах шаадлагагүй.

3 дэд сорил

       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Сурагчид сорилын даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байвал дөхүүлэх, туслах асуултыг туршигчид тавьж болно. Туршигчийн дөхүүлэх асуултын тусламжтайгаар зөв хариулсан бол 0,5 оноо өгнө.

4 дэд сорил

       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Мөн сурагчийн хариулт төдийлөн оновчтой биш боловч гол утга санааг гаргаж чадсан бол 0,5 оноог өгнө. Хэрвээ сурагч буруу хариулбал дахин бодох хугацаа өгч болно: туршигч сорилын 4-р даалгаврыг гүйцэтгэх үед сурагчдад  дөхүүлэх асуулт тавихгүй.

       1/  Дэд сорил тус бүрээр туршигдагчийн авсан нийт оноог тооцож гаргана. Өгөдсөн даалгаврыг бүгдийг зөв хийсэн тохиолдолд сурагч 40 оноо авна.

       2/ Тухайн сурагчийн оюун ухааны хөгжлийн төвшинг дараах жишиглэлээр  оношилж  дүгнэлт хийнэ.

Оюун ухааны хөгжлийн түвшний жишиглэл

32- дээш оноо авсан бол 4-р түвшин

26,5-31,5 оноо авсан бол 3-р түвшин

20-25,5 оноо авсан бол 2-р түвшин

19,5-с доош оноо авсан бол 1-р түвшинд хамрагдана.

Сурагч Булганцэнгэлийн хувьд 1 дэд сорил-6 оноо, 2 дэд сорил-8 оноо, 3 дэд сорил-8 оноо, 4 дэд сорил-9 оноо тус тус авч нийт 31 оноотой оюун ухааны хөгжлийн 3-р түвшинтэй болох нь тогтоогдлоо.

Page 18: хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya

Харааны түргэн хугацааны   ой тогтоолтыг шалгах арга зүй

Судалгааны зорилго: Харааны түргэн хугацааны  ойн багтаамжийг тодорхойлох .олон хүнийг нэгэн зэрэг бага хугацаанд 

судлахад  тохиромжтой  арга юм.

 Судалгааг явуулах журам: 2 оронтой 12 өөр өөр тоонуудыг бичсэн хүснэгтийг  судлуулагчид 20 секундын хугацаатай

харуулна. Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавъж, тогтоосон тоонуудыг бичих заавар өгнө.

Судалгааг явуулах заавар: “2 оронтой 12 тоонуудыг бичсэн хүснэгтийг танд 20 секундын хугацаатай харуулах болно. Хугацаа

дуусмагц хүснэгтийг доош харуулан тавих ба та тогтоосон тоонуудаа шууд бичээрэй. Зааврыг ойлгосон бол туршилтаа

эхэлъе.”

Судалгааны хүснэгт

13 91 47 39

65 83 19 51

23 94 71 87

13 91 87 49

6 3 8 7 19 51

23 94 71 62

Судалгааны үр дүнг боловсруулах:

1.     Зөв нэрлэж сэргэн тогтоосон үгийн тоог тоолж гаргана.

2.     Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харъцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэх ойн хэмжээг тодорхойлно.

3.     Судалгааны үр дүнг үнэлэх жишиг хэмжээ:

Насанд хүрэгчид 7 ба түүнээс дээш дүрсийг зөв тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.

Сурагч Булганцэнгэлийн хувьд нийт 6 тоог зөв тогтоосон бөгөөд харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна.