ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ, … on heltes tailan.pdf ·...

34
1 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ ХЭНТИЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ, СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ /Илтгэх хуудас/ ЧИНГИС ХОТ 2017 ОН

Transcript of ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ, … on heltes tailan.pdf ·...

1 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

ХЭНТИЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ,

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ

/Илтгэх хуудас/

ЧИНГИС ХОТ 2017 ОН

2 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

АГУУЛГА НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АЛБАН ЁСНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ :

Шалгуур үзүүлэлт 1: Мэдээний хамралт Шалгуур үзүүлэлт 2: Мэдээний дамжуулалт Шалгуур үзүүлэлт 3: Мэдээний бодит байдал, чанар Шалгуур үзүүлэлт 4: Хүн ам, өрхийн мэдээллийн сан Шалгуур үзүүлэлт 5: Бизнес регистрийн мэдээллийн сан

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТООЛЛОГО, СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Шалгуур үзүүлэлт 6: Мал тооллого Шалгуур үзүүлэлт 7: Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа Шалгуур үзүүлэлт 8: Ажиллах хүчний судалгаа Шалгуур үзүүлэлт 9: Эдийн засгийн түүвэр судалгаа

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СТАТИСТИКИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ ТАРХААЛТ

Шалгуур үзүүлэлт 10: Сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа Шалгуур үзүүлэлт 11: Мэдээлэл тархаалт, вэб баяжилт

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДОТООД АЖИЛ, САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шалгуур үзүүлэлт 12: Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа Шалгуур үзүүлэлт 13: Шилэн данс Шалгуур үзүүлэлт 14: Санхүүгийн үйл ажиллагаа Бусад ажил

3 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

2017 онд мэдээ тайлангийн хамрах хүрээг нэмэгдүүлж, үнэн бодит байдал,

мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарч, ”Төрийн албаны тухай” хууль, “Статистикийн тухай хууль” болон “Төсвийн тухай” хууль, Хүн ам орон сууцны тухай хуулийн дагуу чанартай бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь шуурхай нийлүүлэх, төлөвлөгөөг үндэстэй боловсруулж хэрэгжүүлэх ажлыг гол зорилгоо болгон ажиллаж, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, гэрээт мэргэжилтэн 2, түүвэр судалгааны ажилтан 2 нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

2017 онд дэвшүүлсэн зорилт:

1. Албан ёсны статистикийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхлэх

2. Мэдээлэгчдийн түвшинд статистикийн мэдээллийн чанарыг дээшлүүлж мэдээний үнэн бодит байдлыг сайжруулж, хамралтыг нэмэгдүүлэх

3. Мэдээний алдаа, тасалдал, хоцрогдолгүй ажиллах 4. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн дагуу чанартай

бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь шуурхай нийлүүлэх 5. Статистикийн тухай хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж

ажиллах 6. Ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэн ажлын байрны тодорхойлолтыг

шинэчлэн батлах 7. Мэдээ мэдээллийг орон нутагт хариуцдаг статистикийн ажилтан, багийн засаг

дарга нартай уялдаа холбоотой ажиллах, сургалт зохион байгуулах, хийсэн ажлыг дүгнэж урамшуулах

8. Хэтийн, жилийн, сарын, 7 хоногийн төлөвлөгөөг үндэстэй боловсруулж хэрэгжүүлэх ажлыг гол зорилтоо болгон ажиллах

9. Статистикийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж шагналд тодорхойлох

10. Статистикийн албан ёсны тооллого, судалгаа явуулах үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө гаргаж ажиллах

11. Мэргэжилтнүүдийг онлайн англи хэлний хичээлд тогтмол оролцуулж хэвшүүлэх, англи хэлний мэдлэгийг шаардлагын түвшинд хүргэх

4 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

АЛБАН ЁСНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ

Шалгуур үзүүлэлт 1: Албан ёсны статистик мэдээний хамралт:

ҮСХ-ноос гаргасан мэдээ тайлангийн нэгдсэн графикийг үндэслэн тайлант онд албан ёсны 46 төрлийн мэдээнд ҮСХ-ноос ирүүлсэн хүрээгээр 6798 ААНБ, өрхийг хамруулахаас 6798 ААНБ,өрхийн мэдээг бүрэн хамруулж ажиллалаа. Мэдээнд хамрагдсан нэгжээс 60 ААН үйл ажиллагаа явуулаагүй ба орлого олдоггүй байгууллагууд байв. Тус ААНБ-уудыг албан ёсны статистик мэдээнд хамруулсан боловч ҮСХ-ны салбар хариуцсан ажилтны өгсөн зөвлөмжийн дагуу бусад шалтгаантай гэдгээр мэдээлэл боловсруулах программд оруулсан байна. Статистикийн хэлтсээс аймгийн хэмжээнд цуглуулах мэдээ тайлангийн графикийг гаргаж АЗДТГ, газар, хэлтэс, агентлаг, албад болон сумдад маягт, зааврын хамт нэг бүрчлэн хүргүүлж мөрдүүлэн, мэдээний хамрагдалтад хариуцсан мэргэжилтнүүд хяналт тавьж түүврээр сонгогдсон нэгжүүдийг 100 хувь хамруулж ажиллалаа. Мэдээ тайлангийн түүврийн хүрээг нэмэгдүүлэх үүднээс бизнес регистрийн сантай уялдуулан түүврээс гадуур шинээр ААНБ-ыг нэмж хамруулан мэдээ, тайланг гаргуулан авч байна. Албан ёсны мэдээнд давхардсан тоогоор хамрагдах ёстой 10825 мэдээнээс 10825 мэдээг бүрэн хамруулсан байна.

Шалгуур үзүүлэлт 2 : Албан ёсны статистик мэдээний дамжуулалт Үндэсний Статистикийн Хорооны даргын мэдээ тайлангийн график батлах тухай 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан албан ёсны статистикийн 54 мэдээ тайлан гаргахаас аймгийн хэмжээнд гаргах 46 мэдээ тайлан, захиргааны 18 төрлийн мэдээ тайлан, 8 судалгааг 9388 мэдээлэгчдээс давхардсан тоогоор 10825 удаа авч шалгаж боловсруулан 275 удаа телехолболтоор холбохоос хоцрогдолгүй 275 удаа графикт хугацаанд нь бүрэн дамжууллаа.

Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны “Албан ёсны статистик мэдээний график”-ийг шинэчлэн баталсан А/79 дүгээр тушаалыг үндэслэн аймгийн хэмжээнд мэдээлэх “Статистик мэдээний график”-ийг хэлтсийн дарга батлан сумд болон мэдээлэгч нарт хүргэж, хэрэгжилтийг ханган сум, ААНБ-аас мэдээ тайланг цуглуулан боловсруулж дамжууллаа. Үндэсний статистикийн хороонд цахим шуудан, онлайн программаар 17 цагийн өмнө дамжуулвал зохих мэдээ, тайланг графикт хугацаанд нь 100 хувь дамжуулан ажиллаж хэвшлээ. Байнгын интернеттэй болсноор сумдтай мэйл, мессенжерээр харилцаж мэдээ тайлан шаардах, авахад таатай нөхцөл бүрдэж мэдээ мэдээллийн тасалдал, хоцролт багасахад нөлөөлж байна. Манай аймгийн хувьд энэ онд интернетийн орчинд http://offshare.khentii.gov.mn/ дотоод сүлжээгээр бүх сумдтайгаа харилцаж мэдээллийг цаг хугацаанд нь түргэн шуурхай авч, техникийн ямар нэгэн саатал гаргалгүй ажиллаж мэдээ тайлан судалгаа, тодруулга зэргийг 100 хувь телехолболтоор хугацаанд нь дамжуулан ажиллалаа.

5 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Шалгуур үзүүлэлт 3: Албан ёсны статистик мэдээний бодит байдал,

чанар: Статистикийн хэлтэст ирүүлэх мэдээ тайлангийн нэгдсэн график боловсруулан

статистикийн бүх мэдээлэгч нэгжид хүргэн, заавар зөвлөмж өгч төлөвлөгөө гаргуулан хяналт тавьж ажилласнаар мэдээллийн үнэн бодит байдалд чанарын ахиц гарлаа.

Мөн мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран аж ахуйн нэгж байгууллагын тайлан балансыг улирлаар авч, мэдээтэй тулгаж шалгадаг болсноор мэдээний үнэн бодит байдал сайжирч, хамралтын хүрээ нэмэгдэж байна. Жилд нийт 10825 мэдээ дамжуулахаас 10825 мэдээг алдаагүй дамжуулж ажиллалаа. Энэ нь манай хэлтсээс мэдээлэгч байгууллагууд болон сум багтай хамтран ажиллаж, сургалт сурталчилгаа хийсний үр дүн гэж үзэж байна. ҮСХ-нд дамжуулсан мэдээний тодруулгыг цаг тухайд нь шуурхай хийж дамжууллаа.

Шалгуур үзүүлэлт 4: Хүн ам, өрхийн мэдээллийн сан:

1. ХАӨМС-н ажлын хүрээнд ҮСХ-с ирүүлсэн 3 удаагийн тодруулга, хүн амын

үзүүлэлт, өрхийн үзүүлэлтийн алдааг тухай бүрд нь авч ялган 18 сум, 88 багт цахимаар хүргүүлэн алдааг засуулах ажиллагаа явагдаж байна. Засагдаагүй үлдсэн алдаа нь шилжиж ирсэн болон баталгаажигдаагүй өрх, түр эзгүй гэсэн хувь хүний алдаа үлдсэн байна энэ тухай тайлбарыг нь цаг хугацаанд нь ҮСХ-д хүргүүлэн ажиллалаа.

2. ХАӨМС-н ажлын хүрээнд өрхийн байршил тогтоох цэг хатгалтын ажлыг эрчимтэй явуулсны дүнд 100 хувийн гүйцэтгэлээр бүрэн тэмдэглэж дууссан боловч одоогийн байдлаар шинээр шилжиж ирсэн болон баталгаажилт хийгдээгүй өрхүүдээс шалтгаалж өрхийн цэг хатгалт хийгдээгүй байна. Энэ талаар сумдын багийн дарга нарт үүрэг даалгавар өгөн ажиллалаа.

3. Сумдын статистик хариуцсан ажилтан, багийн дарга нар шинээр ажил авч байгаатай холбогдуулан ХАӨМС-н тухай болон ХАӨМС-н программ хангамж, ХАӨМС- дээрх алдааг хэрхэн багийн дарга нараар засуулах талаар сургалтыг 1 удаа хийж 18 сум 4 тосгоны давхардсан тоогоор нийт 106 хүнийг хамруулж сургалттай холбогдож гарсан санал асуулгад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

4. Сумдын статистик хариуцсан ажилтан болон багийн дарга нарыг шинэ төрсөн хүүхэд болон нас баралт, шилжилт хөдөлгөөн, ХАӨМС-н баяжилтыг тухай бүрд нь хийж гүйцэтгэж байх үүрэг даалгавар өгөн ажиллаж байна. Багийн дарга нар ХАӨМС-д 1213 хүүхэд шинээр бүртгэн авч 420 нас баралтыг хасалт хийсэн байна.

5. ХАӨМС-н ажлын хүрээнд 18 сум 88 багийн 10349 алдааг хугацаатай үүрэг өгөн засуулж, байршил тогоогоогүй 761 өрхийн байршлыг тогоолгон, 336 ургийн овгийн алдааг ҮСХ-д өгч зөв ургийн овгоор засуулан алдааг устгуулан ажиллалаа.

6. ҮСХ-ны ХАОСТТ-ны Газарзүйн мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн З.Нямбаяр, хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Наранчимэг нар Хэрлэн сумын 8 багийн зохион байгуулагч нарыг цуглуулан тэдний ХАӨМС-д байгаа алдаа, тэдэнд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийж заавар чиглэл өгч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд Хэрлэн сумын 5-р баг, 1-р багийн зохион байгуулагч нарт цаашид анхаарч ажиллах талаар сануулга өглөө.

6 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Шалгуур үзүүлэлт 5: Бизнес регистрийн мэдээллийн сан :

Бизнес регистрийн санд улирал болон жилийн эцэст бизнес регистрийн мэдээ

гаргах аж ахуйн нэгжүүдийн нэрсийг тодруулан, үндсэн газруудаас маягтын дагуу мэдээг гаргуулан авч хяналт тавин ажиллалаа.

Жилийн эцсийн мэдээний тодруулгад 1536-н аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаас 100 хувь бүрэн хамруулж тодруулга тайлбар хийж хугацаанд нь ҮСХ-д хүргүүлсэн.

2017 онд БР-ийн санд 112 аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж регистрийн санг цэгцэлж, татан буугдсан, давхардаж бүртгэгдсэн аж ахуйн нэгжийг хасч санг шинэчлэв.

Тайлант хугацаанд Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эрхлэлтийн байдал, хаяг, үйл ажиллагааны чиглэл, ажиллагчдын тоо зэргийг шинэчлэн орууллаа. Энэ ажлын хүрээнд байгууллагын мэдээллийг шинэчиллээ.

Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ААН байгууллагыг Статистикийн хэлтсээс тойрох авч шинээр бүртгэдэг болсон нь үр дүнгээ өгч байна.

Жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор бизнес регистрийн сангийн өөрчлөлтөнд 112 аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж хамруулахаас 112 нэгжийг хамруулж баяжилтыг 100 хувь хийлээ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ТООЛЛОГО, СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Шалгуур үзүүлэлт 6: Мал тооллого

Зохион байгуулалт бэлтгэл ажил: Эхний хагас жилийн мал тооллого, түүвэр судалгааг 2017 оны 6 сарын 15 наас эхлэн хуулийн дагуу 7 хоног орон даяар зохион байгууллаа. Тооллого түүвэр судалгаанд Хэнтий аймгийн бүх сумдыг хамруулан нийт малчин өрхийг төлөөлөхүйц 1676 өрхүүдийг түүвэрлэн тооллого явуулав. Аймгийн статистикийн даргын 2017 оны 06 сарын 10-ны өдрийн 1/489 тоот Малын түүвэр судалгаа явуулах тухай албан тоот бичиг сумдад хүргүүлэн ажиллалаа. Аймгийн хэмжээнд хагас жилийн мал

7 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

тооллогод 9213.4 мянган төгрөгийг зарцуулахаас 9213.4 мянган төгрөгийг 18 суманд зарцуулах ёстой задаргааны дагуу хуваарилан шилжүүлж 1531.3 мянган төгрөгийг хяналтын тооллого хийхэд зарцуулалаа. Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/431 тоот захирамжаар жилийн эцсийн мал тооллогын ажлыг зохион байгуулах аймгийн комиссыг 13 гишүүнтэй томиллоо. Аймгийн комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, нарийн бичгийн даргаар статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Батхишиг нар ажиллав. Комиссын орлогч дарга Т.Өлзийсүрэнгийн гарын үсэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 125 тоот “Мал тооллогын тухай” албан бичгийг сумдын Засаг дарга, санхүүгийн албаны дарга, мэргэжилтэн, багийн засаг дарга нарт хүргүүлж /холбогдох материалыг хавсарган/, жилийн эцсийн мал тооллогод аймгийн Засаг даргын нөөцөөс батлагдсан төсвийн дагуу 4.6 сая төгрөг, сумдын засаг дарга нарын нөөц хөрөнгөнөөс 11.6 сая төгрөг нийт 16.2 сая төгрөг зарцуулж, хяналтын тооллогод 2750.0 мянган төгрөгийг тус тус зарцуулан ажиллав. Аймгийн хэмжээнд сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс жилийн эцсийн мал тооллогын зардалд дунджаар /480-1466.7/ мянган төгрөг зарцуулсан байна. Мал тооллогын бэлтгэл ажлын хүрээнд 12 дугаар сарын 04-ний өдөр 18 сум 4 тосгодын 88 багийн засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн нарыг оролцуулсан нийт 110 хүний сургалтыг АЗДТГазрын дэмжлэгтэйгээр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан нь мал тооллогын сургалтанд зарцуулагдах 5814.4 мян.төгрөгийн зардлыг хэмнэлээ. Мал тооллогын сургалтын зураг

Бүх суманд мал тооллогын маягтыг дагалдах зөвлөмжийн хамт хуваарилан хүргүүлж тооллогын бэлтгэл ажлыг хангуулж, мал тооллогын комиссын гишүүдийн хурлыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны 10 цагт зохион байгуулж, аймгийн засаг даргын А/431 тоот захирамжийг танилцуулан хяналтын тооллогын удирдамж, хуваарийг комиссын дарга Г.Хэрлэнчулуунаар батлуулан комиссын гишүүдийн ажиллах маршрут удирдамжийг өгөв. 10 чиглэлд 10 комиссын гишүүн 12 дугаар сарын 10-15-ны хооронд 18 сум 4 тосгонд хуваарийн дагуу хүрч ажиллалаа.

8 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Мэдээллийг батлагдсан аргачлал, заавар, журмын дагуу чанартай гүйцэтгэсэн байдал: Бүх сумын интернетийн холболтыг найдвартай ажиллуулж сумдын удирдлагуудтай хамтран шивэлтийн ажлыг саадгүй хийхэд анхааран ажиллалаа. Мал тооллогын хяналтын ажлыг аймаг сумын түвшинд чанартай явуулах зорилгоор 18 сум 4 тосгонд зохион байгуулж, аймгийн комиссоос ажилласан хяналтын тоологч хариуцсан сум тус бүрт 5-8 өрхөөр орж малыг нүд үзэн тоолж малчин өрхөд үлдээсэн цоохор хуудастай тулгаж гарсан зөрчлийг газар дээр нь шийдэж нийт 108 өрхөд хяналтын тооллого, сум тосгоны тооллогын комисс баг бүртээ 5-6 өрхөд хяналтын тооллого хийж нийт 442 өрхөд хяналт тавьж ажиллалаа. Аймгийн хэмжээнд хяналтын тооллогонд нийт 550 өрх хамрагдлаа. Мал тооллогын шивэлтийн ажлыг өдөр бүр сум багийн түвшинд шалган программд үүсч буй хүндрэл, дутагдал зэргийг ҮСХ-ны мэдээлэл боловсруулалт технологийн газарт хандан тухай бүрт асуудлыг шийдэж ажиллав. Мал тооллогын хяналтын зураг

Мэдээ дамжуулалт: 2017 оны 12 дугаар сарын 22-нд мал тооллогын урьдчилсан дүнг бэлэн тоологдсон малын таван төрлөөр нь нэгтгэж ҮСХ-нд программд шивж дамжууллаа.

Шалгуур үзүүлэлт 7: Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа:

Аймаг, сум, багуудад ӨНЭЗСудалгааг үнэн зөв, бодиттой, чанартай явуулах заавар, зөвлөмжийн дагуу судалгааны ажлыг энэ онд зохион байгуулж явуулсан. Судлаач Г.Ангараг, Э.Нандинтуяа нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, судлаач нарт судалгааны заавар журмыг нэг бүрчлэн судлуулж ажилласнаар судалгааны ажил өмнөх жилүүдээс чанартай ахицтай явагдсан. ӨНЭЗСудалгааг 2017 онд дэлгэрэнгүй хэлбэртэйгээр таблет ашиглан авч ажиллалаа. Судалгааны ахлагч хяналтаар сар бүр 1 сумын 3-4 өрхийг бүрэн шалгаж, тоологчид тухай бүр зааварчилж ажилласнаар судалгааны хамралт 100%, чанар хангалттай түвшинд байна.

2017 онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд Батноров сумын Бэрх баг,

Дархан сумын Дотуур булаг, Цэнхэрмандал сумын Баянмод, Хэрлэн сумын Булаг,

9 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Биндэр сумын Онон, Батноров сумын Дундбүрд, Хэрлэн сумын Номгон, БорӨндөр сумын 2-р, Жаргалтхаан сумын БаянЭрдэнэ, Хэрлэн сумын Баянмөнх, Жаргалтхаан сумын БаянЭрдэнэ, БорӨндөр сумын 1-р, Норовлин сумын Төвийн, Батширээт сумын Норовлин, БорӨндөр сумын 3-р, Хэрлэн сумын Сариг, Баянмөнх сумын Улаан эрэг, Дархан сумын Мэргэн хошуу, Өмнөдэлгэр сумын Төвийн, Хэрлэн сумын Хэрлэн 1-р, Хэрлэн сумын Өндөрхаан, БаянАдрага сумын Сайхан, Жаргалтхаан сумын Төвийн, БорӨндөр сумын 1-р, Өмнөдэлгэр сумын Наран, Хэрлэн сумын Сариг, Баянхутаг сумын Улаан-Өндөр, Галшар сумын Оч, Бор-Өндөр сумын Уурхайчин, Хэрлэн сумын Баянмөнх, Галшар сумын Буянтбулаг, БорӨндөр сумын 3-р, Хэрлэн сумын Булаг, Дадал сумын БаянОвоо, Хэрлэн сумын Өндөрхаан, Баянмөнх сумын Хэрлэн, Мөрөн сумын Бүрээт, БорӨндөр сумын Уурхайчин, Цэнхэрмандал сумын Хужхан, БаянОвоо сумын Сүмбэр, Хэрлэн сумын Хэрлэн, Өмнөдэлгэр сумын Хэнтий, Биндэр сумын Мандалхаан, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаянулаан, Хэрлэн сумын Баянмөнх, Батноров сумын Эхэнбүрд, Өмнөдэлгэр сумын Гурванбаян, Биндэр сумын Дэлгэрхаан багуудад давхардсан тоогоор 48 сумын 408 өрх хамрагдлаа. Өрхөд олгох урамшууллын 1734,0 мянган төгрөгийг олгож, тухайн судалгаа өгсөн өрхийн гишүүнээр гарын үсэг зуруулан баталгаажуулж авч байсан.

Судалгаанд сонгогдсон өрхүүдээс судалгаа авах хугацаанд өрх түр эзгүй байх,

улаанбаатар хотод урт хугацаанд эмчилгээтэй, цаг агаарын таагүй нөхцөл байдал, тухайн сум, багаас иргэний шилжүүлгээ хийлгүйлээгүй өөр суманд амьдардаг өрх, судалгаа өгөхөөс татгалзсан зэрэг шалтгааны улмаас 41 нөөц өрх сонгож судалгаа авсан. Судалгааны багийн ахлагчийн зүгээс орон нутгийн удирдлагуудтай судалгааны ажлын зорилго, үр дүн, ач холбогдлын талаар ярилцан ойлголцож хэлтсийн даргын албан бичиг хүргүүлэн ажиллаж эхэлсэн нь тодорхой хэмжээнд сайн үр дүн өгсөн гэж үзэж байна Дээр дурдсанаар Өрхийн, нийгэм эдийн засгийн судалгааны хяналтаар судалгааны багийн ахлагч нь ӨНЭЗС сар болгон түүврийн аргаар сонгогдсон сумдаас тухайн сард 1 сумыг сонгон авч, судалгаа авсан өрхүүдээс 3-4 өрхийг сонгон мониторинг хийдэг. Үүний дагуу судалгааны багийн ахлагч энэ онд хяналтаар БаянАдрага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, БорӨндөр, Дархан, Биндэр, Баяновоо, Баянхутаг зэрэг 12 суманд ажилласан 408 өрхүүдээс түүвэрчлэн 42 өрхийг сонгон авч судалгааны хяналт хийж ажилласан. Хяналтын хийх явцад судлаач бүр тухайн айл өрхөд судалгааны зорилгыг таниулан ойлгуулсан, судалгааны асуулга бүрийг үнэн зөв бодит байдлаар авсан, судалгаа авсан өрхөд судалгааны мөнгөн урамшууллыг олгосон, ҮСХорооны даргын талархлыг хүргүүлсэн, судалгаанд хамрагдсан өрхийн нууцыг чанд хадгалсан, судалгаанд үндсэн өрхийг хамруулах эсэх, гарцаагүй тохиолдолд нөөц өрхийг сонгосон зэрэгт хянан үзэж ямар нэгэн зөрчил илрээгүй болно.

10 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Мөн Хэнтий аймагт 11 сарын 5-9ны хооронд ҮСХорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны албаны статистикч С.Болормаа хяналтаар ажилласан.Судалгаанд хамрагдсан сумдуудаас БорӨндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр сумдыг сонгон тус бүр 5 өрх буюу нийт 15 өрхөөр хяналт хийсэн болно. Хяналтын үр дүнд судлаач нарт судалгааг илүү үр дүнтэй асуулга бүрээр нягт авах, асуулга орхигдуулахгүй, мөн асуултыг тухайн судлуулагчаар тайван бодож хариулахад хугацаа өгөх, хурдан түргэн асуухгүй байх, ямагт судалгааны урамшууллыг олгох, асуулгын уялдаа холбоог анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Шалгуур үзүүлэлт 8: Ажиллах хүчний судалгаа Хэрлэн сум болон судалгаа явагдах сумдын өрхийн шинэчилсэн жагсаалтыг сар

бүр батлагдсан хүснэгтийн дагуу урьдчилан бэлтгэж ҮСХ-нд дамжуулж, түүврээ авдаг. 2017 онд Ажиллах хүчний судалгаа давхардсан тоогоор Батноров сумын Бэрх баг, Хэрлэн сумын Хэрлэн 1-р, Дэлгэрхаан сумын Аварга, Өмнөдэлгэр сумын Баянзүрх, Хэрлэн сумын Баянмөнх, Баянмөнх сумын Хэрлэн, Галшар сумын Буянтбулаг, БорӨндөр сумын БорӨндөр, Хэрлэн сумын Өндөрхаан, Хэрлэн сумын Булаг, Батширээт сумын Онон, Жаргалтхаан сумын Чулуут, Хэрлэн сумын Сариг, Баянхутаг сумын Жаргалант, Өмнөдэлгэр сумын Чандгана, Хэрлэн сумын Номгон, Дадал сумын БаянОвоо, БорӨндөр сумын Бумбат, Мөрөн сумын Бүрээт, Хэрлэн сумын Сариг, БорӨндөр сумын Уурхайчин, Дархан сумын Дотуур булаг, БаянОвоо сумын Сүмбэр, Хэрлэн сумын Баянмөнх, Хэрлэн сумын Өндөрхаан, БорӨндөр сумын Өлгий, Батноров сумын Дундбүрд, Дадал сумын Онон, БаянАдрага сумын Жаргалант, Хэрлэн сумын булаг, Өмнөдэлгэр сумын Гурванбаян, Биндэр сумын Баянөндөр, Батноров сумын Эхэнбүрд, Норовлин сумын Онон, Цэнхэрмандал сумын Баянмод, Биндэр сумын Дэлгэрхаан зэрэг 36 багийн 432 өрх хамрагдлаа. Урамшуулалын 1188,0 мянган төгрөгийг өрхүүдэд олгож гарын үсгийг баталгаажуулан авч ажилласан.

АХСудалгааны нэмэлт туршилтын судалгаа 2017 оны 4 сараас 9 сар хүртэл

хугацаанд буюу II, III улирлуудад явагдсан болно. Нэмэлт туршилтын судалгаанд урамшууллын 432,0 мянган төгрөгийг тус тус олгосон.

11 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Ажиллах хүчний судалгааны хяналтыг судалгааны багийн ахлагч сар бүр гүйцэтгэж, БаянАдрага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, БорӨндөр, Дархан, Биндэр, Баяновоо, Баянхутаг зэрэг 12 суманд ажилласан 432 өрхүүдээс түүвэрчлэн 52 өрхийг сонгон авч судалгааны хяналт хийж ажилласан. Судалгааны хяналт хийх явцад ямар нэгэн зөрчил илрээгүй. Судлаач нарт тухайн цаг үеийн зөвлөгөөг өгч ажиллаж ирсэн.

ҮСХорооны ажиллах хүчний судалгааны албаны шинжээч Д.Анхзаяа 11 сарын 5-9-ны хооронд хяналтаар ажилласан. Судалгаанд хамрагдсан сумдуудаас БорӨндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр сумдыг сонгон тус бүр 5 өрх буюу нийт 15 өрхөөр хяналт хийсэн болно. Хяналтын үр дүнд судлаач нарт судалгааг илүү үр дүнтэй асуулга бүрээр нягт авах, асуулга орхигдуулахгүй, мөн асуултыг тухайн судлуулагчаар тайван бодож хариулахад хугацаа өгөх, хурдан түргэн асуухгүй байх, ямагт судалгааны урамшууллыг олгох, асуулгын уялдаа холбоог анхаарч ажиллахыг зөвлөгөө өгсөн юм. Зөвлөлдөх санал асуулгын судалгаа:

Монгол Улсын Их хурлаар “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг 2017 оны 2

дугаар сарын 9-ний өдөр хэлэлцэж баталсан. Үүнтэй холбоотойгоор хуулинд оруулах өөрчлөлтийн талаар зөвлөлдөх санал асуулгын судалгаа авах ажлыг Статистикийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан. Уг Зөвлөлдөх санал асуулгын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 21 аймаг 9 дүүрэгт нэгэн зэрэг 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Аймгийн Статистикийн хэлтсийн өрхийн судалгааны багийн гишүүд шууд хариуцан ажилласан. Зөвлөлдөх санал асуулгын судалгаанд нийт улсын хэмжээнд 1570 өрх хамрагдах бөгөөд 720 өрхийг Нийслэл, бусад нь хөдөө орон нутгаас 850 өрхийг хамруулан судалгааг авсан юм. Судалгааны багийн ахлагч судлаачын хамт ҮСХороон дээр сургалтанд хамрагдсан.

Хэнтий аймгаас түүврийн аргаар 40 өрх сонгогдсоноос Дэлгэрхаан сумын Хэрлэнбаянулаан, БаянАдрага сумын Адрага, БорӨндөр сумын 2-р баг, Хэрлэн сумын Сариг багууд зөвлөлдөх санал асуулгын 1 дүгээр шатны судалгаанд 40 хүн хамрагдсан.

Төлөвлөгөөний дагуу Зөвлөлдөх санал асуулгын судалгааг 2017 оны 04 сарын 13-

ны өдрөөс эхэлж, 04 сарын 20 дуусгавар болгож тухайн сумын 40 өрхийн 40 гишүүн буюу нийт санал асуулгад оролцох иргэдийг 100 хувь хамруулан, ҮСХорооны даргын “Дурсамж”-ыг хадгалуулав.

Зөвлөлдөх санал, асуулгын судалгааг үнэн зөв бодитой авч байгаа эсэх мөн

судалгааны явцтай танилцахаар Хэнтий аймагт 4 сарын 14-нөөс 2 өдрийн хугацаанд Монгол улсын их хурлын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Ө.Мөнхтунгалаг, ҮСХ-ны үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын шинжээч Б.Уранчимэг, ҮСХ-ны үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг нар хяналт тавьж ажилласан.

12 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

2017 оны 4 сарын 29-30-ны өдрүүдэд Монгол улсын Төрийн ордонд Зөвлөлдөх

санал асуулгын судалгааны 2-р шат зохион байгуулагдаж , үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн дуу хоолойг хүргэх, Хэнтий аймгийн иргэдийн төлөөллийн дуу хоолой болсон Дэлгэрхаан, Баян-Адрага, Бор-Өндөр, Хэрлэн сумаас тус бүр 5, 5 иргэнийг сонгож нийт ЗСАС-д Хэнтий аймгаас 18 хүн оролцсон.

2017 онд 7 төрлийн түүвэр судалгаа, 2 төрлийн тооллого явагдлаа.

Түүвэр судалгаа:

• “Ардчилсан засаглал” судалгаа • Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа • Ажиллах хүчний судалгаа • Барилгын өртгийн индекс тооцох судалгаа • Хөрөнгө оруулалтын судалгаа • Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ-2015,2016” судалгаа • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцооны суурь

мэдээллийг шинэчлэх судалгаа Тооллого:

• Мал тооллого • ХАА-н завсрын тооллого

2017 онд 7 төрлийн эдийн засгийн түүвэр судалгаа явагдсан. өрхөд суурилсан түүвэр судалгаанд нийт 2372 өрх, 136 хүн, 42 ААНБ сонгогдсон байна. Үүнээс: Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд – 1532 өрх, ӨНЭЗСудалгаанд -408 өрх, АХС-д -432 өрх, Ардчилсан засаглал судалгаанд-136 хүн, Аж ахуйн нэгж, байгууллагын түүвэр судалгаанд Эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл 2015, 2016 судалгаанд 34 ААН, Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцооны суурь мэдээллийг шинэчлэх судалгаанд 2 ААН, Хөрөнгө оруулалтын түүвэр судалгаанд 6 аж ахуйн нэгж тус тус сонгогдсон байна. Хөрөнгө оруулалтын судалгаа : Хэнтий аймагт Хөрөнгө оруулалтын судалгаанд 6 аж ахуйн нэгж сонгогдсон байна. Үүнд:

Хурх тосгоны “Хурх гол” ХХК Бэрх тосгоны “Бэрх Уул” ХХК Бор-Өндөр сумын “Бор-өндөр хөгжил” ОНӨҮГ Биндэр сумын “Биндэръяа буудай” ХХК

13 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Хэрлэн сумын “ Хэнтий Ус” ХХК, “Харгуй” ТӨҮГ,” гэсэн аж ахуйн нэгжүүд судалгаанд хамрагдсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан болон анхан шатны бүртгэлийн мэдээлэлд үндэслэн аж ахуйн нэгжийн нягтлантай хамтран ажиллаж судалгаагаа авсан.

“Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ-2015, 2016” судалгаа:

“Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ-2015,2016” судалгааг Хэнтий аймагт 2017 оны 5-р сарын 25-наас 6-р сарын 20-ны хооронд явууллаа. Судалгаанд сонгогдсон 34 ААН-с аймгийн төвд 2 том, 10 бусад ААН, сумдад судалгааг биечлэн авсан 1 том, 12 бусад ААН, сумдаас утсаар судалгааг авсан 9 бусад ААН-д тус тус сонгогдсон байна. Сумдаас авах ААН-с Биндэр сумын Баянбүрдийн өгөөж ХХК нь хасагдсан болно. Судалгаанд тоологчоор А.Наранчимэг, Э.Ариунтунгалаг, М.Одгэрэл нар ажиллаа. Судалгаанд хамрагдах ёстой 34 ААН-ээс 1 ААН хасагдаж 31 ААН бүрэн хамрагдаж 2 ААН тайлбар өгөв. Боорчийн зам ХХК-р зардал гараагүй зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн талаар тайлбар бичүүлж тамга даруулан гарын үсэг зуруулсан, Баянмөнх тохижилт ХХК нь 2015, 2016 онд санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй, захирал нь тамгаа олохгүй байсны улмаас тайлбар бичиж өгөөгүй сумын төрийн сангийн мэргэжилтнээр тайлбар бичүүлэн тамга даруулж гарын үсэг зуруулж авлаа. Судалгаанд хамрагдсан ААН-дийн судалгааны асуулгын маягтыг нэг бүрчлэн шалгаж ҮСХ-ны мэргэжилтэн Мягмархатанд шалгуулан өөрийн биеэр хүлээлгэн өглөө. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцооны суурь мэдээллийг шинэчлэх судалгаа:

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тооцооны суурь мэдээллийг шинэчлэх судалгаанд сонгогдсон Хэнтий-Ус ХХК, Хөвчийн жонон ХХК-уудаас зохих маягтын дагуу судалгааг авч хугацаанд нь ҮСХ-д дамжуулан ажиллалаа. Ардчилсан засаглал судалгаа:

“Ардчилсан засаглал” судалгааг ӨНЭЗС-нд сонгогдсон Хэрлэн, Жаргалтхаан, БорӨндөр, Батноров, БаянАдрага, Өмнөдэлгэр, Биндэр, Дэлгэрхаан, Баянмөнх, Мөрөн сумдын 16 багийн 136 өрхийг хамруулж, судалгааны аргачлал зааврын дагуу 136 өрхийн гишүүнээс Судалгааг хугацаанд нь бүрэн авч ҮСХ-д дамжууллаа.

ХАА-н завсрын тооллого: Хөдөө аж ахуйн завсрын тооллогыг 2017 оны 11 сарын 06-аас 12 сарын 10-ны хооронд Хэнтий аймгийн 18 сумын 88 багийн 5338 өрх, 53 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгууллаа. Тооллогод хамрагдсан өрх, ААН-үүд бүгд батлагдсан маягт, зааврын дагуу мэдээлэлээ өгөв. Мэдээллийг хянан шалгаж программд шивэн хугацаанд нь ҮСХ-д дамжууллаа. Мал тооллого:

14 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/431 тоот захирамжаар жилийн эцсийн мал тооллогын ажлыг зохион байгуулах аймгийн комиссыг 13 гишүүнтэй томиллоо. Аймгийн комиссын даргаар аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, нарийн бичгийн даргаар статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Батхишиг нар ажиллав. Жилийн эцсийн мал тооллого 2017 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.

ГУРАВДУГААР БҮЛЭГ СТАТИСТИКИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ ТАРХААЛТ

Шалгуур үзүүлэлт 10: Сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа

2017 онд 5 төрлийн сургалт зохион явуулж нийт 847 хүнийг хамруулав. Өөрсдийн зохион байгуулсан сургалтын тайланг тавьсан илтгэлүүдийн хамт тухай бүр ҮСХ-нд хугацаанд нь хүргүүлж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Хэлтсийн цахим хуудсанд мэдээлж байсан. Тооллого судалгааны сургалтууд ороогүй болно. Сургалт 1 Багийн засаг дарга нар, орон нутгийн Статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт: Үндэсний Статистикийн хороо, аймгийн Статистикийн хэлтэс хамтран зохион байгуулсан Баг хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт 2017 оны 4-р сарын 27-ны өдөр АДБ-ийн Хан Хэнтий чуулгад эхэлсэн. Манай аймгийн хувьд АЗДТГазрийн ТЗУХэлтэс дэмжин сургалтын бэлтгэл ажил болон бусад зохион байгуулалтын тал дээр дэмжин ажилласан нь орон нутгийн

15 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

удирдлагууд Статистикийн хэлтсийн ажлыг байнга дэмжин хамтран ажилладаг ажлын уялдаа холбоо сайн байдгийн илэрхийлэл юм. Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэнгээр ахлуулсан сургалтын баг, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, хэлтсийн мэргэжилтэн нар оролцсон.

Сургалтанд нийт 18 сумын 88 багийн дарга, сумдын статистик хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн 22, нийт 110 хүн хамрагдсан. Энэхүү сургалт нь ҮСХ-ны Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээний албан ёсны статистик мэдээллийн чанарыг сайжруулах, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор хэлтсийн дотоод ажилд хийх хяналт үнэлгээ болон сумдын Багийн засаг дарга нар, Статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг сайжруулах сургалттай хамтатган зохион байгуулагдсанаараа онцлог болсон.

Сургалтанд ҮСХ-ны сургагч багш нар хөтөлбөрийн дагуу 2 өдрийн турш өөрсдийн заах хичээлүүдийг амжилттай зааж сургалтанд хамрагдагсдын асуултуудад тухай бүр нь хариулт зөвлөгөө өгч байлаа.

16 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Сумдын багийн засаг дарга, статистикийн асуудал хариуцсан ажилтан нарын

дунд спортын арга хэмжээ зохион явуулж 88 багийг 4 бүс болгон хувааж ҮСХ болон статистикийн хэлтсийн хамтарсан баг гарган нийт 5 баг гар бөмбөгийн болон олс таталтын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин сумдын багийн дарга нар болон статистикийн ажилтан нар маш идэвхитэй оролцож 1-р байранд өмнөд бүс багаараа шалгаран дурсамж 150.0 мянган төгрөг, 2-р байранд статистикийн хамтарсан баг шалгаран дурсамж 100.0 мянган төгрөг, 3-р байранд зүүн бүсийн баг шалгаран дурсамж 80.0 мянган төгрөгөөр шагнагдсан ба тус арга хэмжээний гол зорилго нь ҮСХ, аймаг, сумдын чуулганд оролцогчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж хоорондоо танилцан бие биеэсээ харилцан суралцах, цаашид хамтран ажиллахад үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон. Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 7 үндсэн чиглэлээр Ахлах шинжээч Б.Энхтүвшин, Энхцэцэг нар орон нутагт статистикийн үйл ажиллагаатай танилцаж, хэлтсийн дотоод ажилд хяналт хийж заавар, зөвлөгөө өгч ажилласан.

Сургалтын 2 дахь өдөр сургалтын багийн ажилтнууд оролцогчдоос мэдлэгийн сорил авч дүгнэн ҮСХ-ны МТГазрын дарга Л.Мягмарсүрэн оролцогчдын дүнг танилцуулж чуулганы арга хэмжээг нэгтгэсэн дүгнэлт хийж үндэсний Статистикийн Хорооноос “Статистикийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх” анхан шатны сургалтанд хамрагдсан ажилтнуудад СЕРТИФИКАТ гардуулан чуулганы үйл ажиллагааг албан ёсоор хаасан.

Мөн сургалтын хаалтын үеэр ажлаараа тэргүүлсэн баг хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудаас Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Батхишиг, Г.Сэдэдмаа, Галшар сумын төрийн сангийн мэргэжилтэн Ц.Одгэрэл, Мөрөн сумын төрийн сангийн мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Өмнөдэлгэр сумын төрийн сангийн мэргэжилтэн Л.Сарантуяа нар ҮСХ-ны жуухаар, Цэнхэрмандал сумын багийн засаг дарга П.Баатарсайхан, Баянмөнх сумын багийн засаг дарга Г.Энхтөр нарыг Хэнтий аймгийн алдартан тэмдгээр, Дархан сумын багийн засаг дарга

17 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

О.Баттогтохыг Хэнтий аймгийн хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшуулан ажлын амжилт хүссэн.

Сургалт 2 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалт: Монгол улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн дарга, ажилтнууд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15:00 цагт ЗДТГ-ын “Иргэний танхим”-д Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1. 2. 3. 4-р сургуулийн 80 гаруй сурагч, 4 сургуулийн нийгмийн ажилтнуудад хичээл заав. Сургалтанд Хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, хэлтсийн мэргэжилтэн Ц.Батхишиг нар илтгэл тавив.

1. Хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн - Статистикийн боловсрол 2. Мэргэжилтэн Ц.Батхишиг - Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн байдал 3. 1212.mn болон Хэнтий аймгийн вэб хуудастай хэрхэн ажиллаж мэдээлэл авах

талаар тус тус илтгэл тавьсан. Сургалтанд хамрагдсан сурагчид маш их анхааралтай сонсож асуусан асуултуудад

хэлтсийн мэргэжилтнүүд хариулт өгч тэдний санал хүсэлтийг сонсож цаашид анхааран хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү сургалт нь сурагчдын статистикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, статистикийг сурталчилан таниулах зорилготой юм. Сургалтанд “Хэнтий телевиз”, “Өндөрхаан телевиз”, “Хэнтий мэдээ сонин” нар оролцож мэдээлэл авлаа. Мэдээллийг хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн. 1-р сургуулийн нийгмийн ажилтан Цогтбаатар нар өгөв.

18 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Сургалт 3 МСҮТ-ийн суралцагчдад зориулсан сургалт: Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчидад зориулсан “ Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг зохион явууллаа. Сургалтыг Хэнтий аймгийн МСҮТ-ийн сургалтын танхимд явуулав. Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх ангийн 4 бүлгийн 4 багш 60 гаруй суралцагчид сургалтанд хамрагдлаа. Хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдмаа – “Статистикийн боловсрол” сэдэвээр, Статистикийн хэлтсийн танилцуулга Гэрээт мэргэжилтэн А.Мөнх-Уянга – Хэнтий аймгийн 2016 оны нийгэм эдийн засгийн байдал 1212.mn, www.khentii.nso.mn сайтын талаар тус тус илтгэл тавьж сонирхолтой статистикийг хэрхэн харах талаар зөвлөмж өглөө. Сургалтанд хамрагдсан сурагчид идэвхитэй оролцож сонирхсон асуултуудад нь манай мэргэжилтнүүд хариулт өгөн харилцан ярилцав.

19 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Сургалт 4

Аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт Бизнесийн салбарын дарга, нягтлан бодогч нарын сургалтыг 12-р сарын 12-ны 9:30 минутад АЗДТГ-ын иргэний танхимд зохион явуулав. Сургалтанд нийт 43 хүн хамрагдлаа. Хэлтсийн мэргэжилтнүүд тус тусын хариуцсан салбарын мэдээний талаар тодорхой тайлбарлаж харилцан ярилцав. Сургалтанд хамрагсдын ХАӨМС-д байгаа хувь хүн болон өрхийн мэдээллийг нь шалгаж баталгаажуулан зөвлөгөө өглөө. Сургалтанд хамрагдагсдад ҮСХ-ноос ирсэн “Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал” нугалбар 43 ширхэг, Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн эмхэтгэл 43 ширхэг, Зөвлөлдөх санал асуулгын нугалбар тус тус 43 ширхэгийг мэдээний маягтуудын хамт тараав.

20 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Сургалт 5 Аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн сургалт: Статистикийн алба үүсэн байгуулагдсны 93 жилийн ойг угтаж Статистикийн хэлтсийн үйл ажиллагааг таниулах, статистик мэдээллийн тархаалтыг сайжруулах, иргэдийн статистик мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 8-ыг дуустал хугацаатай Төрийн байгууллагуудыг хамруулсан СТАТИСТИК – ТАНЫ ХЭРЭГЛЭЭ аян зарлаж энэ аяны хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг 33 төсвийн байгууллагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгууллагад очиж 550 гаруй хүнийг мэдээллээр хангасан. Тус сургалтын хөтөлбөр:

- Статистикийн тухай ерөнхий ойлголт - Статистикийн байгууллагын тогтолцоо - Статистикийн үзүүлэлт - Статистикийн үйл ажиллагааны технологи - Статистикийн мэдээллийг хаанаас авч болох вэ? /1212.mn khentii.nso.mn

сайтуудаар орж сонирхууллаа. - Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн байдал 2017 оны 3-р улирлын байдалаар

Тус тус мэдээлэл өгч байгууллагаа сурталчиллаа. Сургалтанд хамрагдагсдаас Статистик мэдээллийн тухай санал асуулгын хуудас 550 гаруй хүнээр бөглүүлэн авч нэгтгэн цаашид анхааран ажиллах ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын поршурыг нийт байгууллагуудад 600 ширхэгийг тараалаа.

21 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

СТАТИСТИК - ТАНЫ ХЭРЭГЛЭЭ 14 хоногийн аяны хаалтын үйл ажиллагаа, нээлттэй

хаалганы өдөрлөгийг 2017 оны 11-р сарын 10-ны өдөр 9:00 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Эвт худалдааны төвийн 2 давхарт зохион явууллаа. Тус өдөрлөгөөр

- Статистикийн тухай ерөнхий ойлголт - Статистикийн байгууллагын тогтолцоо - Статистикийн үзүүлэлт - Статистикийн үйл ажиллагааны технологи - Статистикийн мэдээллийг хаанаас авч болох вэ? Зэрэг мэдээллүүдийг өглөө.

1212.mn , khentii.nso.mn сайтуудаар орж сонирхууллаа.

Өдөрлөгийн үеэр 200 гаруй иргэдэд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт

оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын поршур, Хэнтий аймгийн 3-р улирлын нийгэм эдийн засгийн байдлын инфографик, Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 3-р улирлын инфографикийг тараасан. Сурталчилгаа:

Хэвлэлийн бага хурлыг сар бүрийн 15- 20-ны хооронд тогтмол хийж хэвшлээ. Нийт 12 удаа хийсэн байна. Үүнд аймгийн ЗДТГазрийн хэвлэл мэдээллийн алба, “Хэнтий”, “Өндөрхаан” телевизүүд, “Хэнтийн мэдээ” сонинг тогтмол оролцуулж байна. Хэвлэлийн бага хуралд сар бүрийн гаргадаг нийгэм эдийн засгийн байдлын танилцуулгаар слайд

22 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

бэлтгэн оролцож, цаг үеийн ажлын талаар мэргэжилтнүүд ээлжлэн мэдээлэл хийж ирлээ. Хэвлэлийн бага хурлын тайланг сар бүр ҮСХ-нд дэлгэрэнгүй хүргэж ажиллав. Хэвлэлийн бага хурлын явцаас:

ӨНЭЗС болон АХС-ны шторкыг “Хэнтий”, “Өндөрхаан” телевизүүдэд өгч 10 хоног өдөрт 10 удаагийн давталттайгаар 100 удаа эфирээр, мал тооллогын болон Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс шторкыг, “Өндөрхаан”, “Хэнтий” телевизээр болон facebook хуудсаар өдөрт 10 удаагийн давталттайгаар сард 15 хоног буюу давхардсан тоогоор 1500 удаа эфирээр цацууллаа.

Энэ онд "Хэнтийн мэдээ" сонинтой 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 7 хоног тутам гардаг тус сонинд статистик мэдээллийн булан тогтмол ажиллаж, иргэд аймаг орон нутгийн талаарх төрөл бүрийн тоо баримт мэдээлэлтэй танилцаж ирлээ.

Интернэт хэрэглэдэг хэрэглэгчдэд статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn сайтаар сар бүр орж мэдээлэл авч байх талаар зөвлөмж өгч ажиллалаа. Интернэтгүй хэрэглэгчдэд Devinfo сангийн хэрэглэгээг сурталчилах зорилгоор monsis 1212 cd 20 ширхэгийг тархааж, аймгийн ЗДТГ-ын үүдэнд байршуулж байсан цахим самбарыг Эвт худалдааны төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд шилжүүлэн байршуулж мэдээллийг тогтмол шинэчилж иргэдийг мэдээллээр хангаж ажиллалаа. Хэлтсийн facebook хуудсаар дамжуулан хэлтсийн хийж хэрэгжүүлсэн ажлаа тухай бүрт нь байршуулан сурталчлан ажиллаж байна.

23 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Хууль болон салбарын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор орон нутгийн хэвлэл

мэдээллийн хэрэгсэл болон лекц хэлбэрээр 18 сум 4 тосгоныг оролцуулан 70 аж ахуйн нэгж, 9.0 мянга гаруй хүнд сургалт сурталчилгааг хийсэн байна.

СТАТИСТИК - ТАНЫ ХЭРЭГЛЭЭ 14 хоногийн аяны хаалтын үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11-р сарын 10-ны өдөр 9:00 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Эвт худалдааны төвийн 2 давхарт зохион явууллаа. Тус өдөрлөгөөр

- Статистикийн тухай ерөнхий ойлголт - Статистикийн байгууллагын тогтолцоо - Статистикийн үзүүлэлт - Статистикийн үйл ажиллагааны технологи - Статистикийн мэдээллийг хаанаас авч болох вэ? Зэрэг мэдээллүүдийг өглөө.

1212.mn , khentii.nso.mn сайтуудаар орж сонирхууллаа. Өдөрлөгийн үеэр 200 гаруй иргэдэд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын поршур, Хэнтий аймгийн 3-р улирлын нийгэм эдийн засгийн байдлын инфографик, Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 3-р улирлын инфографикийг тараасан.

Шалгуур үзүүлэлт 11: Мэдээлэл тархаалт, Веб баяжилт

Мэдээлэл тархаалт: Статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга: Аймгийн статистикийн жилийн эцсийн эмхэтгэл-ийг хэвлүүлж аймаг орон нутгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд биет хэлбэрээр болон цахим хэлбэрээр тархаасан байна. Үүнээс биет хэлбэрээр 28 ширхэгийг, цахим хэлбэрээр 52 ширхэгийг тархаав. Статистикийн сар бүрийн бюллетень, танилцуулгын агуулгыг баяжуулан өргөжүүлж аймаг орон нутгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудад биет хэлбэрээр 248 ширхэг тархааж мэдээллээр хангаснаас гадна статистикийн хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр 502 гаруй хүнд тархаасан байна. ҮСХ-ноос жил бүр гаргадаг Монгол Улсын статистикийн эмхэтгэл: Монгол улсын эмхэтгэлийг 18 сум, 4 тосгонд 20 ширхэгийг тархаан ашиглуулж байна.

ҮСХ-ноос сар бүр гаргадаг бюллетень, танилцуулга: Төвөөс ирдэг бюллетень, танилцуулгыг аймгийн удирдлагуудад 14 ширхэгийг тархаасан байна.

24 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Нугалбар: ҮСХ-ноос гаргадаг “Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал” нугалбарыг аймгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж, байгууллага, сумд, иргэдэд нийт 225 ширхэгийг тархаав. Бусад танилцуулга: Хөдөө аж ахуй, Ажил эрхлэлт, Хүн ам, өрх, Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын гэсэн 5 танилцуулгыг тус бүр 200 ширхэгийг хэвлүүлэн аймгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад тархааснаас гадна цахим хэлбэрээр 225 аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд тархаасан байна.

"Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдал" танилцуулга: “Хүн ам зүйн өнөөгийн байдал” танилцуулгыг 2009-2016 оноор сум, аймгийн дүнгээр гаргаж судалгаа хийсэн. Үүний дүнгээр танилцуулга бэлтгэн аймгийн удирдлагуудад болон 18 сум 4 тосгон, хэрэглэгчдэд нийт 35 ширхэгийг хэвлэн өгсөн ба цахим хэлбэрээр 60 удаа тархаан ашиглуулж байна.

"Ажил эрхлэлтийн байдал" танилцуулга: Ажил эрхлэлтийн судалгааг 2016 оноор хийж, танилцуулга бэлтгэн хэвлэмлээр аймгийн удирдлага, холбогдох хэлтэс, 18 сум 4 тосгон, хэрэглэгчдэд 35 ширхэгийг, цахимаар 60 удаа тархаалаа.

"Хөдөө аж ахуй" танилцуулга: 1995-2016 оноор хийж аймгийн удирдлагуудад танилцуулдаг ба аймгийн мянгат малчдын зөвлөгөөнд зориулж гаргадаг тусгай захиалгат бүтээгдэхүүн болсон. Мянгат малчдын судалгааг 1995-2016 оноор хийж аймгийн удирдлагууд болон 18 сум 4 тосгон, хэрэглэгчдэд 50 ширхэгийг хэвлэн ашиглуулж байна. Электрон хэлбэрээр 100 удаа тархаалаа.

“Аж үйлдвэр, барилга үйлчилгээний салбарын танилцуулга”: Барилга угсралт, их засварын ажлыг 2006-2016 оноор гаргаж танилцуулга бэлтгэн 25 ширхэгийг хэвлүүлэн аймгийн удирдлагууд болон 18 сум 4 тосгон, хэрэглэгчдэд тархаалаа. Цахимаар 30 удаа тархаав. “Худалдаа” танилцуулга: 2006-2016 оны худалдааны салбарын нийт гаргалт дээр динамик хандлагын шинжилгээ хийж танилцуулга бэлтгэн хэвлүүлж аймгийн удирдлагууд болон 18 сум 4 тосгон, хэрэглэгчдэд 25 ширхэгийг, цахимаар 25 удаа тархаалаа. ВЭБ-ийн баяжилт: Хэлтсийн вэб хуудсыг ҮСХ-ноос өгсөн чиглэлийн дагуу сар бүр шинэчлэн ажиллаж байна. Үүнд:

1. Байгууллагын танилцуулга, түүхэн замналын талаар 1-р улиралд багтаан өөрийн веб хуудсанд шинэчлэн тавилаа.

2. Статистикийн хэлтсээс гаргаж байгаа сар бүрийн нийгэм, эдийн засгийн танилцуулгыг вэб, фэйсбүүк болон цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Вэб хуудсанд өмнөх оны жилийн эцэс болон оны эхний 11 сарын байдлаар танилцуулгыг нийт 12 удаа байршуулсан байна.

3. Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлаар хийх хэвлэлийн бага хурлын илтгэлийг өмнөх оны жилийн эцэс болон оны эхний 11 сарын байдлаар нийт 12 удаа байршуулсан байна.

Мөн 7 хоног тутмын үнийн мэдээ болон бусад төрлийн мэдээ, мэдээллийг вэб сайт, фэйсбүүк болон цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Эхний 12 сарын байдлаар вэб сайтад үнийн мэдээ 52 удаа, бусад төрлийн мэдээ, мэдээлэл 57 удаа байршууллаа.

25 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

4. Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн 2014-2016 оны жилийн эцсийн эмхэтгэлийг

вэб хуудсанд байршуулсан. 5. Хэнтий аймгийн вэб хуудсанд 2017 оны 1-р улиралд багтаан дараах динамик

үзүүлэлтүүдийг байршууллаа. Малын тоо, хээлтэгч малын тоо, бойжуулсан төлийн тоо, том малын зүй бус хорогдол, хээл хаясан хээлтэгч, сувайрсан хээлтэгч, хувийн малын тоо, хээлтүүлэгч малын тоо, малтай болон малчин өрхийн тоо зэрэг сумаар 1950-2016 оноор, малтай өрхийн бүлэглэлт 2001-2016 оноор, хүн ам, өрхийн тоо, сумаар 2000-2016 оноор , тариалсан талбай, хураасан ургац, сумаар 2000-2016 оноор, хүн амын амжиргааны доод түвшин 1991-2016 оноор, ДНБ 2000-2016 оноор нийт 17 динамик судалгааг гарган оруулав. Мөн аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг шинэчлэн 2012-2016 оноор 1 удаа байршуулсан.

Хэнтий аймгийн 2016 оны нийгэм эдийн засгийн 4-р улирал, 2017 оны аймгийн нийгэм эдийн засгийн 1-3-р улирлын инфографик мэдээлэл бэлтгэн 4 удаа вэб сайтад улирлаар оруулсан.

6. Хэнтий аймгийн хүн ам зүйн өнөөгийн байдал буюу “Хүн ам зүй” – 2016 он, “Ажиллах хүчин” – 2016 он, “Хөдөө аж ахуй” – 2016 он, “Барилга, худалдаа” – 2016 оны танилцуулгыг вэб хуудсанд нэмж байршуулсан.

Мөн 2011-2016 оны жилийн эцсийн танилцуулгыг нэмж оруулсан.

Веб хуудсанд хандсан хүний тоо 2017 оны 12 дугаар сарын 13–ны байдлаар 62.3 мянга байна.

2017 оны 10 дугаар сарын 05-нд “Khentii statistic” фейсбүүк хуудастай хамт “Хэнтий статистик” цахим хуудас нээн ажиллуулж эхэлсэн. 12 дугаар сарын 13-ны байдлаар цахим хуудасруу 2702 хүн хандсан байна. Цаг үеийн мэдээ мэдээллийг хэлтсийн вэбд байршуулахаас гадна фейсбүүк болон цахим хуудас ашиглан хэрэглэгчдэд хүргэж байгаа. Хэлтсийн вэб сайтын цэсийг тухай бүр шинэчилэн ажиллаж байна.

Статистикийн сар бүрийн бюллетень, танилцуулгын агуулгыг баяжуулан өргөжүүлж аймаг орон нутгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудад биет хэлбэрээр тархааж мэдээллээр хангахаас гадна статистикийн хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр тархааж байна.

26 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ДОТООД АЖИЛ, САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Шалгуур үзүүлэлт 12: ДОТООД АЖИЛ

2017 онд манай хэлтэс 11 зорилт төлөвлөж, түүнийгээ ажилдаа мөрдлөг болгож ажиллаж байна.

2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 5 бүлэг, 30 арга хэмжээ 86 ажил төлөвлөсөн төлөвлөгөөг ҮСХ-ны дарга А.Ариунзаяагаар батлуулан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж биелэлийг гаргалаа. Статистикийн хэлтсийн дотоод журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөөг жил, улирал, сар, 7 хоногоор шинэчлэн боловсруулж, ажилтнуудаар хэлэлцүүлэн батлан ажиллаж байна.

Хэлтсийн мэргэжилтэн, гэрээт ажилтан нартай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнэж ажиллалаа. Хэлтсийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мэргэжилтнүүдийн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөө, сар, улирал, 7 хоногийн төлөвлөгөөг батлан, гүйцэтгэлийг тухай бүр гаргуулан ажиллаж байна. 2017 онд статистикийн хэлтсийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж холбогдох гэрээт ажилтан, судлаач, жолооч нарыг ҮСХ-тай журмын дагуу зөвшилцөн томилуулан ажиллалаа.

Статистикийн албаны хүний нөөцийн нэгдсэн системд 88 багийн засаг дарга, сумдын статистик хариуцсан ажилтан, хэлтсийн ажилтнуудын анкетийн өөрчлөлтийг шинэчлэн шивж оруулсан байна.

АЗДТГ-аас боловсруулсан сумдын засаг даргын бүтээгдэхүүн нийлүүлэлт үр дүнгийн гэрээг дүгнэх журманд хавсралт болгон 3 ерөнхий үзүүлэлт орууллаа.

ҮСХ-ноос Видео хурал зарласан тухай бүрд техник хэрэгслэлийг бэлэн байдалд бэлтгэн оролцож, мэдээлэл хүлээн авч байна.

Долоо хоног бүр аймгийн засаг даргын тамгын газарт ажлаа тайлагнаж ажиллалаа.

Мөн статистикийн мэргэжлээр сургууль төгсөгчдийн дэлгэрэнгүй бүртгэлийг ҮСХ-д гаргаж хүргүүллээ.

Байгууллагынхаа мэргэжилтэн, тоологч нарын иргэний бичиг баримтад үзлэг хийж, зөрчлийг арилгуулан хувийн хэргийг бүрдүүлэв.

27 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Хэлтсийн мэргэжилтнүүд болон гэрээт ажилтан нарт 18 сум 4 тосгонд хүрч

ажиллах тэндээс гаргаж буй мэдээ тайланг бодитой үнэн зөв болгох зорилгоор сум тосгодыг хариуцуулж хяналт тавиулж ажиллалаа. Үүний үр дүнд мэргэжилтнүүд, гэрээт ажилтан нар байнгын хариуцлагатай ажиллаж алдаа дутагдлыг дор бүр нь засуулж, зөвлөж ажилласнаар мэдээний чанарт өөрчлөлт гарлаа.

Оны эхэнд мэргэжилтнүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, гэрээт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж хагас бүтэн жилээр гэрээг дүгнэж гэрээний биелэлтэнд хяналт тавьж алдаа дутагдлыг арилгуулж ажиллалаа.

Статистик мэдээллийн чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар тохиролцлоо. Алдаа дутагдал гаргасан мэргэжилтэн нарт албан ёсоор арга хэмжээ авч зөвлөн тусалж, интернэт орчинг бүрдүүлж ажиллахыг сумдын засаг дарга нарт зөвлөж ажиллав. Хэрлэн, Баянмөнх, Баян-Адарга, Галшар, Биндэр сумдын мэргэжилтэн нарт ажил сайжруулах сануулга өглөө.

Хагас жилийн мал тооллогын хяналтын тооллогоор нийт 18 сум, 4 тосгонд ажиллаж, хяналт шалгалтын дүнг мал тооллогын аймгийн комисст болон ҮСХ-нд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулж ажиллалаа.

Хэлтсийн зүгээс статистикийн түүвэр судалгааны болон бусад ажлаар сумдад ажиллахдаа сум багийн өрхийн бүртгэлийн шивэлт, программын ашиглалтын явцтай танилцан заавар зөвлөмж өгч ажилласан. Мэдээлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээ хариуцагч нараас мэдээ хүлээн авах үед урьд саруудын мэдээтэй харьцуулан алдаа оноог хэлж мэдээллийг үнэн зөв гаргах талаар хяналт тавьж ажиллаж байна.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны тоологч нар судалгааг хэрхэн зохион байгуулж байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, судалгаанд хамрагдсан өрхүүдэд очиж судалгааны дэвтрийн хөтлөлтийн байдалтай танилцаж, өрхөд олгож буй урамшууллын мөнгө өрхөд олгогдсон эсэхийг баримттай нь тулган шалгах ажлыг сар бүр судалгаанд хамрагдсан бүх суманд хийлээ. ӨНЭЗСудалгаанд хамрагдсан 18 сумын 48 багийн 408 өрхийн 42 өрхөд шалгалт хийлээ. Мөн АХСудалгаанд хамрагдсан 18 сумын 36 багийн 432 өрхүүдээс 52 өрхөд хяналт хийж судалгааны чанар, үнэн зөв байдал, өрхөд олгогддог урамшууллын мөнгө очиж байгаа эсэхийг шалгаж, судалгааны тоологч нарын ажлын чанарт үнэлгээ өгч ажилласан.

2017 оны 11-р сарын 5-9 ны хооронд ҮСХорооны ХАНСГ-ын статистикч С.Болормаа, шинжээч Д.Анхзаяа нар ӨНЭЗС болон АХС-ны мониторингоор ажилласан. Судалгаанд хамрагдсан сумдуудаас Бор-Өндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр сумдыг сонгон нийт 30 өрхөөр орж хяналт хийсэн болно. Хяналтын үр дүнд судлаач нарт судалгааг илүү үр дүнтэй асуулга бүрээр нягт авах, асуулга орхигдуулахгүй, мөн асуултыг тухайн судлуулагчаар тайван бодож хариулахад хугацаа өгөх, хурдан түргэн асуухгүй байх,

28 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

ямагт судалгааны урамшууллыг олгох, асуулгын уялдаа холбоог анхаарах зэрэгт зөвлөгөө өгсөн юм. Судалгааны баг амжилттай шалгагдаж үр дүнгээр 4 оноо авсан. Хагас жилийн мал тооллогын хяналтын ажлаар явсан хэлтсийн дарга, ХАА хариуцсан мэргэжилтэн нар Мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ, малын ашиг шимийн судалгаанд хамрагдсан сумд өрхөөр орж судалгааны маягт хэрхэн зөв бөглөгдөж байгаатай танилцан заавар зөвлөмж өглөө.

Газар тариалангийн өрхийн мэдээний программ онлайн хэлбэрт шилжсэнээр тариалалт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг өрх нэг бүрээр шивэхэд хэлтсийн мэргэжилтэн хяналт тавьж ажиллаж байна.

2017 оны жилийн эцсийн мал тооллогыг бүх сумдын үйл ажиллагаанд мал тооллогын комиссын 10 гишүүд 18 сум 4 тосгонд, 2-3 сум, тосгон хариуцан ажиллаж алдаа дутагдлыг газар дээр нь засч хяналт тавьж ажиллан мал тооллогын хяналтанд 2750.0 мянган төгрөг зарцуулсан байна.

Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гаргахад шивэлтийн ажилд удаашралтай хандсан Жаргалтхаан, Өмнөдэлгэр, сумдын Засаг дарга болон санхүүгийн албаны мэргэжилтэн нарт арга хэмжээ авч цаашид ийм дутагдал гаргахгүй ажиллахыг санууллаа. /4 хүнд/

Мал тооллогын хяналтын ажлыг аймаг сумын түвшинд чанартай явуулах зорилгоор 18 сум 4 тосгонд хяналтыг зохион байгуулж, Аймгийн комиссоос ажилласан хяналтын тоологч хариуцсан сум тус бүрт 9-10 өрхөөр орж малыг нүд үзэн тоолж малчин өрхөд үлдээсэн цоохор хуудастай тулгаж гарсан зөрчлийг газар дээр нь шийдэж нийт 112 өрхөд хяналтын тооллого, сум тосгоны тооллогын комисс баг бүртээ 5-6 өрхөд хяналтын тооллого хийж нийт 448 өрхөд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосны дагуу аймгийн хэмжээнд 560 өрх хяналтанд хамрагдав.

ХАӨМС-д ХАӨБД-ийн мэдээлэл мэдээллийн санд үнэн зөв орсон эсэх, дутуу мэдээлэл орсон зарим өрхийн гишүүдийн мэдээллийг нэмж оруулах, УБЕГ-ын иргэний мэдээллийн сан, ХАӨМС-н регистрийн дугаар, овог нэрийн давхардлыг арилгах хүрээнд ажилласан байдлыг харахад сумын иргэний бүртгэлийн ажилтантай хамтран ажиллаж тэдний бүртгэлтэй тулган, иргэдтэй уулзан иргэний үнэмлэхийг нь авчруулан тулгах, утсаар лавлах зэргээр ажилласан байна. Багууд өөрсдөө журнал гарган төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр бүртгэж хөтөлдөг, ядуу өрхөө бүртгэдэг ажил хэвшсэн байна. Бүртгэлийн журналыг үзэж үйл ажиллагаанд нь заавар зөвлөмж өглөө. Сумдын статистик хариуцсан ажилтан болон багийн дарга нарыг шинэ төрсөн хүүхэд болон нас баралт, шилжилт хөдөлгөөн, ХАӨМС-н баяжилтыг тухай бүрд нь хийж гүйцэтгэж байх үүрэг даалгавар өгөн ажиллаж байна. Багийн дарга нар ХАӨМС-д 1213 шинэ төрсөн хүүхэд бүртгэн авч 420 хүний нас баралтыг бүртгэн хасалт хийсэн байна.

ХАӨМС-н ажлын хүрээнд 18 сум 88 багийн 10349 алдааг хугацаатай үүрэг өгөн засуулж, байршил тогоогоогүй 761 өрхийн байршлыг тогоолгон, 336 ургийн овгийн алдааг ҮСХ-д өгч зөв ургийн овгоор засуулан алдааг устгуулан ажиллаа.

Байгууллагадаа Дотоод хяналтын нэгжийг байгуулан ахлах мэргэжилтэн А.Наранчимэгийг томилон ажиллуулж 2017 онд хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргуулан хэлтсийн даргаар батлуулан ажиллаж байна.

Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалтанд байнгын хяналт тавьж, эд хөрөнгө хариуцдаг албан тушаалтан нэг бүртэй Эд хогшилын картаар хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг тулган үзэж элэгдэлээ нөхөж ашиглагдах хугацаа дууссан машин тоног төхөөрөмж, эвдэрч ашиглах боломжгүй

29 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

болсон тавилга эд хогшилыг 8 нэр төрлийн 16 ширхэг 2591231 мянган төгрөгийн тавилга эд хогшил, 10 нэр төрлийн 11 ширхэг 6865929 мянган төгрөгийн машин тоног төхөөрөмж, нийт 9457160 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг тус тус актлуулах саналыг Орон нутгийн Өмчийн газарт хүргүүлэн өглөө.

Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 104 тоот хөрөнгө актлах тухай албан бичгийн дагуу тус хэлтсийн актлах хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 нэр төрлийн 16 ширхэг 2591231 мянган төгрөгийн тавилга эд хогшил, 10 нэр төрлийн 11 ширхэг 6865929 мянган төгрөгийн машин тоног төхөөрөмж, нийт 9457160 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг тус тус акталж устгалд орууллаа. Нягтлан бодогч А.Мөнх-Уянга актлаж устгасан хөрөнгийн хөдлөлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусгаж данснаас хасаж шийдвэрлүүллээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тоот тогтоолын дагуу Ассемийн өндөр дээд хэмжээний чуулганд хандиваар бий болсон албан хэрэгцээнд ашиглаж байгаа хөрөнгөнөөс 19 ширхэг 2536000 мянган төгрөгийн нэр бүхий тавилга эд хогшлийг үндсэн эд хөрөнгөд журмын дагуу бүртгэн авч ажилтнуудад хүлээлгэн өгч бүртгэлжүүлэх ажлыг нягтлан бодогч А.Мөнх-Уянга, нярав А.Наранчимэг нарт гүйцэтгэсэн.

Байгууллагын төсвийн зарцуулалтанд хяналт тавин ажиллаж сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хянан шалгаж ҮСХ-д дамжуулан ажиллалаа.

ӨНЭЗС-ны болон АХС-ны 16231,5 сая төгрөг, АХС-ны туршилтын судалгаанд 479,7 мянган төгрөг, Зөвлөлдөх санал асуулгын судалгааны 1503,0 мянган төгрөг, Эрчим хүчний судалгааны 1377,0 мянган төгрөг, хагас жилийн мал тооллогын 10744,7 сая төгрөгийн, багийн засаг дарга нарын чадавхийг бэхжүүлэх сургалтын зардалд 10979,0 мянган төгрөгийн зардлын зарцуулалтыг сар бүр, тухай бүрд нь хяналт тавьж зөвлөмж заавар өгч баримт бүрдүүлэлтийг нь үзэж шалгалаа.

Сар бүр явуулдаг судалгаанууд болон графикт мэдээ тайлангууд хүрээний дагуу өрх, ААНБ-аас үнэн зөв авч байгаад хяналт тавин ажиллаж байна.

Графикт мэдээ тайланг хугацаанд нь бүрэн дамжуулж байгаа эсэхэд хяналт тавин мэргэжилтнүүд болон судлаачдаар гарын үсэг зуруулан баталгаажуулан авч ажиллаа.

Байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцлийг хангах тал дээр хяналт тавин ажиллаж шинэ сандал ширээгээр хангуулж орчныг тохижуулууллаа.

Хэлтсээрээ бие дааж хийсэн шалгалт: Аж ахуйн нэгжид- 18, ӨНЭЗС, АХС, судалгааны мониторингоор нийт 94 өрхөд, мал тооллогын хяналт 560 өрхөд тус тус хийсэн байна. Аймгийн бусад байгууллагатай хамтарсан шалгалт 15-ыг хийлээ.

Мал тооллого судалгаануудын хяналтаар 18 сум 88 багт хүрч мониторингоор ажилласан.

7 хоногийн үнэ болон сарын үнийн мэдээ авдаг Хурх зах, Петровис, Өндөрхаан-Уул, Нутгийн дэлгүүр зэрэг зарим аж ахуйн нэгжүүдээр орж үнийн мэдээ тайланг тулган шалгаж заавар зөвлөгөө өглөө.

2017 оны ажлын үзүүлэлтээр сумд, тосгодын санхүүгийн албаны мэргэжилтнүүдийн ажлыг дүгнэж, 1-р байранд Мөрөн сумын Д.Эрдэнэцэцэг, 2-р байранд Бор-өндөр сумын Б.Гэрэлтуяа, 3-р байранд Дадал сумын Ч.Баярмаа нар тус тус шалгарав.

30 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Хэлтсийн ажилтнуудын 2017 оны үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг

дүгнэж мэргэжилтэн А.Наранчимэг, Г.Сэдэдмаа, Ц.Батхишиг, Б.Онончимэг нар “А” үнэлгээ, гэрээт ажилтан А.Мөнх-Уянга хангалттай үнэлгээ авлаа.

Шалгуур үзүүлэлт 12: Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа

Тус хэлтэс нь 2017 онд нийт 20 тушаал төлөвлөж 130 албан бичиг явуулж, 141 ирсэн бичгийг бүртгэж ажиллалаа. Нийт ирсэн бичгийн 29 нь хариутай бичиг байсан ба бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж байлаа. Аймгийн ЗДТГазарт 7 хоногийн товч тайлангаа өгч ажиллалаа.

Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 7 үндсэн чиглэлээр Хяналт үнэлгээ, мониторингийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Энхтүвшин, Энхцэцэг нар орон нутагт статистикийн үйл ажиллагаатай танилцаж, хэлтсийн дотоод ажилд хяналт хийж заавар, зөвлөгөө өгөн түүний дагуу ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд дараах заавар аргачлалыг хэрэгжүүлж ажиллав. • 2016 оны хагас жилийн мал тооллогын маягт бөглөх заавар • Хөрөнгө оруулалтын судалгааны маягт нөхөх заавар • Хэрэглээний үнийн судалгааг сумдаас шинээр авах тухай заавар • Нийгмийн зарим үзүүлэлтийн 2016 оны мэдээ, программын заавар • Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын шинэчилсэн

программын заавар • Газар тариалангийн шинэчилсэн маягтууд • Газар тариалангийн онлайн программын заавар • ААНБ-1, ААНБ-2 мэдээний маягт, онлайн программын заавар • ХАӨМС-н онлайн программын заавар эдгээр болно.

ҮСХ-ноос шаардсан мэдээ тайлан судалгааг цаг тухайд нь хугацаа хоцроолгүй шаардлагын түвшинд хийж мэйлээр файл болон цаас хэлбэрээр бэлтгэж ҮСХ-нд хүргүүлж ажиллалаа. Мөн төвөөс ирсэн заавар журамуудтай тухай бүр танилцаж ажилдаа мөрдлөг болгон ажиллалаа.

Шалгуур үзүүлэлт 13: Шилэн данс:

Шилэн дансны цахим хуудсанд тухай бүрт мэдээлэх 8, сар болгон 3, улирал болгон 1, хагас жил 4, бүтэн жилийн 11 мэлээллийг цаг хугацаанд сар болгоны 08-ны дотор иж бүрэн байршуулж ажиллаа.

Шалгуур үзүүлэлт 14: Санхүүгийн үйл ажиллагаа:

Санхүүгийн программ болох Acolous2017-г бүрэн эзэмшин санхгүүгийн тайлан гүйлгээг цаг хугацаанд алдаа дутагдалгүй гарган ажиллаа. Хагас жилийн санхүүгийн тайланг цаг хугацаанд нь үнэн бодитой хийж ҮСХ-ны санхүүгийн хэлтэст хүргүүлэв. Үндсэн дансны жилийн батлагдсан төсөв нь 72463,4 мянган төгрөг. Тухайн төсвийг гүйцэтгэлээр нь гаргахад ажилчдын цалинд 59448,1 мянган төгрөг, Нийгмийн даатгалын

31 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

шимтгэлд 6191.6 мянган төгрөг, Бараа үйлчилгээний зардалд 5291.4 мянган төгрөг, Тээврийн хэрэгслийн зардалд 355.5 мянган төгрөгийг зарцуулаад байна.

1. Төсвийн гүйцэтгэлийн үндсэн болон нэмэлт дансны мэдээг сар болгоны 01-нд ҮСХ-ны санхүүгийн хэлтэст [email protected] хаягаар дамжуулж ажиллаа.

2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 121 тоот тогтоолын дагуу Ассемийн Азийн хөгжлийн хэмжээний чуулганд хандиваар бий болсон албан хэрэгцээнд ашиглаж байгаа хөрөнгөнөөс 19 ширхэг 2536000 мянган төгрөгийн нэр бүхий тавилга эд хогшлийг үндсэн эд хөрөнгөд бүртгэн авч ажилтнуудад хүлээлгэн өгч ажиллав.

Статистикийн хэлтэс нь ашиглагдах хугацаа дууссан 10260910,03 мянган төгрөгний эд хөрөнгө акилах хүсэлтийг хэнтйи аймгийн орон нутгийн өмчийн газарт албан тоот хүргүүлсний дагуу орон нутгийн өмчийн мэргэжилтэн Баярцогт нь манай хэлтсийн аклах эд хөрөнгөтэй танилцаж хариу албан тоот Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 104 тоот хөрөнгө актлах тухай албан бичиг ирүүлж 10260910,3 мянган төгрөгийн эд хөрөнгө актлахыг зөвшөөрсөн учир Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд хуралдаж 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 нэр төрлийн 16 ширхэг 2591231 мянган төгрөгийн тавилга эд хогшил, 10 нэр төрлийн 11 ширхэг 6865929 мянган төгрөгийн машин тоног төхөөрөмж, нийт 9457160 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг хагас жилээр үлдсэн 803750,3 мянган төргөгийн эд хөрөнгийн жилийн эцсээр аклан устгасан хөрөнгийн хөдлөлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусгаж данснаас хаслаа.

Мөн тус хэлтсийн 5000000 төгрөгийн балансын үнэтэй , 1839439,21 мянган төгрөгийн үлдэх өртөгтэй ХЭҮ-51 77 улсын дугаартай Марк-2 машиныг дууллага худалдаанд оруулж худалдаалах хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдйин хуралдаанаар хуралдаж тус хурлаас гарсан 2017 оны 05 сарын 04 өдрийн A/33 тоот тогтоолын дагуу орон нутгийн өмчийн газар дуудлага худалдааг ажилтай зохион байгуулж 1900000 мянган төгрөгөөр худаалав. Эд хөрөнгийг жилийн эцсээр актлан устгасан хөрөнгийн хөдлөлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусгаж данснаас хаслаа. Дуудлага худалдааны орлого болох 1900000 мянган төгрөгийг нэмэлт дансандаа орлодож хэлтсийн ХЭҮ-21-47 Мазда авто машинд сэлбэг авч сэргээн засахад хууль журмийн дагуу зарцуулав.

3. Хэнтий аймгийн Аудитын газар 2017 оны эхны 01-09 сарийн нэмэлт болон үндсэн санхүүгийн тайлан үйл ажилгаанд хяналт хийлээ. Аудитын дүгнэлтээр ямар нэгэн алдаа дутагдал гараагүй.

4. Нэмэлт санхүүжилтийн данс буюу судалгааны зардлыг нэг бүрчлэн гүйцэтгэлээр нь харахад ӨНЭЗС, АХС-ны зардалд 35671,9 мянган төгрөг, ажилах хүчний туршилтын судалгаанд 959.5 мянган төгрөг, багын засаг дарга нарын сургалтын зардалд 10979,0 мянган төгрөг, малын ашиг шимийн судалгаанд 1194.0 мянган төгрөг, хагас жилийн мал тооллого хяналтын зардалд 10744.7 мянган төгрөг, жилийн эцсийн мал тооллого хяналтанд 4500.0 мянган төгрөг,эрчим хүч үйлдвэр үнийн хэрэглээний судалгаанд 1377,0 мянган төгрөг, зөвлөлдөх санал асуулгын судалгаанд 1503,0 мянган төгрөг, бусад

32 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

төрлийн үнийн мэдээнд 4835,3 мянган төгрөгийг зарцуулаад байна. Тооллого судалгааны анхан шатны санхүүгийн баритыг тухай бүрд нь бүрдүүлүүлж хянан шалгаж санхүүгийн баримтанд хавсарган ажиллав.

Бусад ажил:

Статистикийн хэрэглэгч нарыг “Хэрэглэгчийг бүртгэх сан”-д бүртгэн ажиллаж байна. 2018 оны төсвийн тодотголыг хийн ҮСХ руу батлуулахаар явуулсан.

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг хэлтсийн нэрэмжит волейболын тэмээнийг зохион байгуулав.

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан нийтийн хог цэвэрлэгээнд манай хэлтсийн хамт олон Хэрлэн голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ. Хэнтий аймагт “Зуун мянган мод тарьж ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд 14 ширхэг мод тарьж оролцлоо. Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс ажилтнуудын дунд явуулсан Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг 2017 оны 8-р сарын 10-ны өдөр хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд явууллаа. Хэлэлцүүлгийг ахлах мэргэжлтэн А.Наранчимэг удирдан явуулав. /Хэнтий аймгийн ИТХ-аас явуулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтанд хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Наранчимэг оролцож сургагч багш болсон./ Хэлэлцүүлэгт: Хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, мэргэжилтэн Ц.Батхишиг, Б.Онончимэг, Г.Сэдэдмаа, гэрээт ажилтан А.Мөнх-Уянга, судлаач Э.Нандинтуяа, Г.Ангараг, жолооч Б.Соронзонбаатар, ахлах мэргэжилтэн А.Наранчимэг нар оролцов. Аймгийн ИТХ болон Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан “Авто машингүй өдөр, бүх нийтийн алхалт” өдөрлөгт манай хэлтсийн хамт олон 100 хувь хамрагдан идэвхтэй оролцлоо. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Эрүүл чийрэг Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл чийрэг бие бялдар” өглөөний дасгалд хамт олноороо идэвхтэй оролцож байна. АЗДТГ-ын ТЗУХ-т хэлтсийнхээ төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг жилийн эцэст хэвлэмэл байдлаар гарган өгч, онлайнаар шивж дамжуулав. Хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хөрөнгө орлогын мэдүүлгээ онлайнаар шивж, баталгаажилтыг нь ҮСХ-нд хүргүүллээ. 2017 онд манай хэлтсийн зүгээс аймгийнхаа бүтээн байгуулалтын болон Хэрлэн сумаас зохиож байгаа олон нийтийг хамарсан ажилд байнга идэвхтэй оролцож байна. 90-с дээш өндөр настны судалгааг гаргаж дамжуулав. 60-с дээш настны судалгааг гаргаж ҮСХ, Аймгийн ИТХ, АЗДТГ, Чөлөөт ахмадын холбоо зэрэг байгууллагуудад гаргаж өглөө. Хүн амын үзүүлэлтээр сүүлийн 3 жилээр график гаргаж АЗДТГ-т өгөв Сонгуулийн насны хүн ам болон нийт хүн амын судалгааг сумдаар, багаар нь аймгийн ИТХ-д гаргаж өглөө. 0-18 насны хүүхдийн судалгааг насаар, сумаар нь гаргаж ДЗОУБ болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс.өрхийн эмнэлгүүдэд тоус тус 2 удаа гаргаж өглөө.

33 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Хүн амын мэдээллийн сум, багаар нь насаар гаргаж Өрхийн эмнэлэг болон хүсэлт гаргасан байгууллагуудад гаргаж өглөө. Хэнтий аймаг дах Төрийн аудитын газрын ирүүлсэн албан тоотын дагуу 2005 оноос 2017 он хүртэлх барилгын материалуудын үнийн судалгааг гарган өглөө. Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн, Статистикийн хууль болон иргэдэд ямар сувгаар дамжуулан мэдээлэл хүргэж байгаа талаар болон аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн саналыг бэлтгэж АЗДТГ-т гаргаж өгсөн.

Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгийн статистикийн болон хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан боловсруулсан “Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтанд 2017 оны 4 дүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд, “Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд үнэ цуглуулагчдад зориулсан сургалтанд 2017 оны 5 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд тус тус мэргэжилтэн Б.Онончимэг оролцсон.

Хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Наранчимэг нь: - ҮСХ-д очиж ЭХҮХ-ний 2015, 2016 оны судалгааны тоологчийн сургалтанд 2 хоног суув. Аймгаас тус судалгаанд ажиллах 2 хүнийг авч сургалтанд суулган ажиллууллаа. АЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс явуулсан хяналт шинжилгээ үнэлгээний сургалтанд 1 хоног суулаа. АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион явуулсан Төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх сургалтанд хамрагдан 12 цагийн хичээлд тус тус амжилттай сууж батламжлах гэрчилгээ авлаа. Үндэсний статистикийн хорооноос анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд эрүүл мэнд, амьдралын туршлага” судалгаанд Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал, Норовлин, Баянхутаг, Мөрөн сумдад ажиллалаа. Уг судалгаанд манай аймгийн 14 сумын 300 өрх сонгогдсон билээ.Хөтөчөөр хэлтсийн мэргэжилтэн Сэдэдмаа, гэрээт мэргэжилтэн Мөнх-Уянга нар ажиллав. Статистикийн төв орон нутгийн байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх анхан шатны 48 цагийн сургалтанд гэрээт мэргэжилтэн А.Мөнх-Уянга амжилттай суралцаж сертификат, Тод санхүү группын 8 цагийн санхүүгийн ажилтны сургалтанд амжилттай хамрагдаж сертификад тус тус гардан авсан. Хэлтсийн нягтлан бодогч А.Мөнх-Уянга нь Монголын нягтлан бодох бүртгэлийн холбоонд гишүүнээр элсэж нягтлан бодогчийн тангараг өргөв.

34 ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÛÍ ÄÝÐÃÝÄÝÕ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÕÝËÒÝÑ

Дүгнэлт: Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийн хувьд 2017 онд үйл ажиллагааны аливаа зөрчил, дутагдал гаргалгүй, хууль дүрмийг мөрдөж, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллалаа. Мөн манай хамт олон 2017 оныг Статистик мэдээллийн хэрэглэгчийг нэмэгдүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулж мэдээлэл тархаалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилт тавьж ажилласан ба энэхүү зорилтын хүрээнд МонЦаМэ агенлаг, Хэнтийн мэдээ сонин, Хэнтий телевиз, Өндөрхаан телевиз, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлуулсан электрон самбараар, АЗДТГ-ын мэдээллийн албанд цаг үеийн болон графикт мэдээллүүдийг тухай бүрд нь мэдээлж ажилласнаас гадна “Khentii statistic” фейсбүүк хуудастай, “Хэнтий статистик” цахим хуудсанд тавьж удирдлагууд болон иргэдийг мэдээллээр ханган ажиллалаа. Мөн дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг угтаж 2017 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 8-ыг дуустал хугацаатай СТАТИСТИК - ТАНЫ ХЭРЭГЛЭЭ 14 хоногийн аяныг санаачлан Төрийн байгууллагуудыг хамруулж аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг 33 төсвийн байгууллагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад очиж 550 гаруй ажилчин, албан хаагчдыг мэдээллээр хангасан. Ажиллагсдын Статистикийн талаархи мэдлэг, мэдээллийг үнэлэх, тэдний саналыг авах зорилгоор санал асуулгын хуудас бөглүүлэн авч шинжилгээ хийн ирэх оны ажлын төлөвлөгөөндөө тусгаж байна. Тус аяны хаалтын ажиллагааг нээлттэй хаалганы өдөрлөг хэлбэрээр 2017 оны 11-р сарын 10-ны өдөр 9:00 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Эвт худалдааны төвийн 2 давхарт зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр 200 гаруй иргэдэд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тараах материал, Хэнтий аймгийн 3-р улирлын нийгэм эдийн засгийн байдлын инфографик, Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 3-р улирлын инфографикийг тараалаа . Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойд зориулж хэлтсийн ажилчид өөрсдөө оролцсон Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийн Шторкыг хийлгэж You Tube цахим хуудас, ҮСХ-ны цахим хуудас, Хэнтий аймгийн цахим хуудас, Фэйсбүүк болон орон нутгийн телевизүүдээр явуулж байна. Мөн ажилчдын санаачлагаар ААН, байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт мэдээний үнэн бодит байдлыг хангах, шуурхай байх мөн Статистик мэдээллийг хэрэглэх талаар сургалт хийж гарын авлага тараасан нь цаашдаа манай хэлтсийн ажилд нилээдгүй дэмжлэг болно гэж үзэж байна. Бид санаачлан зохион байгуулсан ажлуудын үр дүнд өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсан гэж дүгнэж байна.

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС