ОЮУТАНД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАmnums.edu.mn/upload/eh.pdf ·...

40
ОЮУТАНД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Transcript of ОЮУТАНД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАmnums.edu.mn/upload/eh.pdf ·...

ОЮУТАНД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

2

Боловсруулсан:

Хянасан:

ЭмЗүй,БиоАнагаахын сургуулийн захирал Ц.ТүвшинжаргалБиологи-Гистологийн тэнхмийн эрхлэгч А.ГүрбадамСБЗГ-ын арга зүйч Г.БатболдСБЗГ-ын мэргэжилтэн Ж.ОргилСБЗГ-ын дарга Б.Оюунгоо

Оюутан би

Эх орон ард түмнээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүч чадал, оюун ухаан, авъяас билгээ дайчлан суралцаж

Иргэний үүрэг, шудрага ёс, хүнлэг чанар, ёсзүйг дээдлэн сахиж

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, эрдэмтэн багш, эмч ажилтан, оюутан нөхдөө чин

сэтгэлээсээ хайрлан хүндэтгэж

Мэргэжлийн онцлог, нууцыг чандлан хадгалж

Шилдэг төлөвшсөн мэргэжилтэн болохоо

Тангараглая

Тангараглая

Тангараглая

АШУҮИС-ийн ОЮУТНЫ ТАНГАРАГ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

4

ГАРЧИГ

1 УДИРТГАЛ .........................................................................72 ОЮУТАНТАЙ ХАРИЛЦАХ ҮНДСЭН НЭГЖҮҮД .............3 ОЮУТНЫ НИЙГМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦДОГ НЭГЖ БАЙГУУЛЛАГА4 ЭМ ЗҮЙ,БИОАНАГААХЫН СУРГУУЛЬ .........................5 ЭМЗҮЙ,БИОАНАГААХЫН СУРГУУЛИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ..............................................6 БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ...................................7 ЭМЗҮЙ, БИОАНАГААХЫН СУРГУУЛИЙН ТЭНХМҮҮД 8 I.ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ ....................................9 II. АНАТОМИЙН ТЭНХИМ ...............................................10 III. БИОЛОГИ ГИСТОЛОГИЙН ТЭНХИМ .......................

11 IV. ФИЗИОЛОГИЙН ТЭНХИМ .........................................12 V. БИОХИМИ-ЛАБОРАТОРИЙН ТЭНХИМ ................. 13 VI. МОЛЕКУЛ БИОЛОГИ, УДАМЗҮЙН ТЭНХИМ .... 14 VII. БИЧИЛ АМЬ, ДАРХЛАА СУДЛАЛЫН ТЭНХИМ ... 15 VIII. ЭМГЭГ БҮТЭЦ, ҮЙЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ ..... 16 IX. ЭМ СУДЛАЛЫН ТЭНХИМ ..................................... 17 X. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН ТЭНХИМ .............. 18 XI. ЭМ ЗҮЙН САЛБАР .............................................. 19 ЭЗБАС-ИЙН ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ ......................... 20 ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД ................................. 21 ЕРӨНХИЙ СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД ............................... ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР .................................

АНАГААХЫН АНГЛИ ХЭЛ ........................................ МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, НАЙРУУЛГА ЗҮЙ ................БИЕИЙН ТАМИР......................................................... АНАГААХЫН ФИЗИК ................................................ АНАГААХЫН БИОЛОГИ ..........................................ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК ................................. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕНЕЖМЕНТ ........................... МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ ...............

АНАГААХЫН ХИМИ 1 ............................................. АНАГААХЫН ХИМИ 2 ............................................. ХҮНИЙ ХӨГЖИЛ, ЁСЗҮЙ .........................................СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ................................

22 МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД ......................... АНАТОМИ .............................................................. ГИСТОЛОГИ .......................................................... ЭРҮҮЛ ФИЗИОЛОГИ ............................................ ЭМГЭГ СУДЛАЛ .....................................................ЭМГЭГ ФИЗИОЛОГИ ............................................ ХҮНИЙ ҮР ХӨВРӨЛ СУДЛАЛ .............................. БИОХИМИ............................................................... БИЧИЛ АМЬ СУДЛАЛ .......................................... ДАРХЛАА СУДЛАЛ ............................................... МОЛЕКУЛ, ЭСИЙН БИОЛОГИ ............................. АНАГААХ УХААНЫ УДАМЗҮЙ .......................... НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС ............. ЭМ СУДЛАЛ .........................................................ДОТРЫН ОНОШ ЗҮЙ ......................................... ЛАБОРАТОРИ ...................................................... ДҮРС ОНОШЛОГОО ............................................ МЭРГЭЖЛИЙН СУУРЬ УР ЧАДВАР ....................

24 АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САН ................................................................................. 25 АНАГААХЫН СУУРЬ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ ...........................................................................26 АШУҮИС-ИЙН НЭГДСЭН ДАДЛАГЫН ЖУРАМ ......... 27 АШУҮИС-ИЙН СУРАЛЦАГЧИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ ...... 28 ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ 29 ОЮУТНЫ ХУВЦАСЛАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ ........................................................................... 30 АШУҮИС-ИЙН СҮЛД ДУУ .............................................

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ БОЛ

Үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөртэй, Монгол улсын эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрдэм, оюун, энх мэндийн дундрашгүй уурхай;

Эрдмийн болон мэргэжлийн цол, зэрэгтэй үндэсний хэмжээнд тэргүүлэх эрдэмтэд, эмч нараас бүрдсэн мэргэжлийн өндөр ур чадвартай багшлах бүрэлдэхүүнтэй;

Боловсрол, эрдэм судлал, шинжлэх ухаан, эрүүл мэндийн үйлчилгээний 75 жилийн туршлагатай;

Улам бүр өргөжин хөгжиж буй үр дүнтэй гадаад хамтын ажиллагаатай;

Оюуны өндөр чадавхитай, мэдлэг, ур чадвар бүхий оюутан, суралцагчидтай;

Үндэсний хэмжээний ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛЬ мөн.

УДИРТГАЛ

ЭРХЭМ ХҮНДЭТ ОЮУТНУУД АА

АШУҮИС нь “Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн Баруун Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байх”-ыг эрхэм зорилгоо болгосон Монгол улсын хэмжээнд анагаах ухааны боловсрол олгодог тэргүүлэх их сургууль билээ.

Манай их сургууль нь 1929 онд Сувилахуйн сургууль,1942 онд анх MУИС-д Хүн Эмнэлгийн Факультет нэртэй 14 оюутантай байгуулагдсанаас хойш өдгөө нийт 800 орчим эрдэмтэн багш, 10000 орчим оюутантай эрдмийн их уурхай болжээ. Энэ түүхт 75 жилийн хугацаанд Анагаахын гэсэн тодотголтой нийт 47000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн гаргаж, Монгол улсын эрүүл мэндийн салбарын ачааллыг зонхилон үүрч яваа дээд боловсролтой, чадварлаг боловсон хүчнээр хангаад байна.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

6

Оюутантай харилцах үндсэн нэгжүүд

Нэгжийн нэр Үйл ажиллагааны чиглэл

Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

• Сургалтын нэгдсэн бодлого• Сургалтын бодлогын

хэрэгжилт• Хөтөлбөрийн хөгжил• Багшийн хөгжил• Сургалтын технологи• Суралцах таатай орчин• Үнэлгээний хөгжил

Бүрэлдэхүүн сургууль

• Сургалтын бодлогын хэрэгжүүлэлт

• Сургалтын хөтөлбөрийн зөрүү тооцох

• Сургалттай холбоотой оюутны шилжилт хөдөлгөөн

• Өвөл зуны кредит сургалт • Зуны дадлага • Сургалтын удирдлага

мэдээллийн систем• Хичээлийн өдөр тутмын

хяналт

Оюутны Алба

• Оюутны нийгмийн үйл ажиллагаа

• Оюутны хөгжил• Оюутны элсэлт • Оюутны сурлагаас бусад

шалтгаантай холбогдолтой шилжилт хөдөлгөөн

• Оюутны спорт, соёл урлаг • Оюутны тэтгэлэг, урамшуулал• Ажлын байр• Оюутны цагийн хөдөлмөр

эрхлэлтэнд зуучлах

Санхүү, эдийн засгийн газар

• Оюутны сургалтын төлбөр• Боловсролын зээлийн сантай

холбоотой зээл, мэдээ мэдээлэл

Оюутны Соёлын Төв

• Их суруулийн хэмжээнд бүхий л урлаг, хүмүүнлэг, нийгмийн үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах

• Оюутны клуб, нийгэмлэгүүдийн соёлын арга хэмжээг удирдан зохион байгуулах

• Урлагийн авъяастай оюутнуудыг дэмжих

Иймд үндэсний хэмжээний их сургуулийн эрхэм оюутан танд сонгосон мэргэжилдээ өндөр амжилт гаргаж, хаана ч очсон эрүүлийг хамгаалах их үйлсдээ манлайлагч нь байхыг хүсэж байна. Үүний тулд АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилчид бид хичээнгүйлэн ажиллах болно.

Энэхүү гарын авлагад тусгагдсан үндсэн ойлголтонд тулгуурлан оюутан танд цаашдын суралцах үйл явцаа төлөвлөхөд тань дэм болно гэдэгт итгэлтэй байна. Тус сургууль нь таны сонгосон эзэмших мэргэжилд шаардлагатай цогц чадамжийг эзэмшүүлэх сургалтын орчныг хөгжүүлэн, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход тань туслахыг зорих болно.

АШУҮИС-ийн суурь сургалтанд хэрхэн суралцах, сургалтын зохион байгуулалт болон цаашид бакалаврын түвшинд ямар чиглэлээр хэрхэн элсэн суралцах, оюутны суралцах үйл явцад дагаж мөрдөх шаардлагатай, сургалтын дүрэм журмуудыг орууллав.

Оюутны нийгмийн үйл ажиллагаанд оролцдог нэгж байгууллага

Нэгжийн нэр Үйл ажиллагааны чиглэл

Оюутны Холбоо

• Оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах

• Оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтолцоог дэмжих, бий болгох

• Оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, нийгэм, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх

• Оюутны виза карт захиалах, түгээх зэрэг нийгмийн дэмжлэгт ажлууд

Био-Анагаахын Сургууль /Био-АС/ нь 2003 оны 01 дүгээр сард Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг болон мэндэлснээс хойш 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүний томоохон сургуулийн нэг юм.

Зорилго:1. Судалгааны их сургууль болох2. Шилдэг мэргэжилтэн бэлтгэх

Эмзүй, БиоАнагаахын сургуулийн бүтэц, зохион байгуулалт

ЭМ ЗҮЙ, БИОАНАГААХЫН СУРГУУЛЬ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

8

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ• Захирал 1• Арга зүйч 1• Мэргэжилтэн 1• Нягтлан бодогч 1• Үндсэн багш 153• Туслах ажилтан 11• Үйлчлэгч 2

МАНАЙ ХАМТ ОЛОН

ЭМЗҮЙ, БИОАНАГААХЫН СУРГУУЛИЙН ТЭНХМҮҮД1. Ерөнхий эрдэм 222. Анатоми 203. Биологи, гистологи 184. Физиологи 135. Биохими, лаборатори 12 6. Молекул биологи, удам зүйн 13 7. Бичил амь, дархлаа судлал 148. Эмгэг бүтэц, үйл судлал 179. Эм судлал 710. Харилцааны ур чадвар 411. Эмийн хими, ургамал судлал эмийн технологи 1612. Эмнэлзүйн эм зүй, эм зүйн албаны зохион байгуулалт 7

Анх 1975 онд АУДэС–д Хими-Физикийн тэнхим нэртэйгээр 9 багш, 2 хичээлийн туслах ажилтантайгаар байгуулагдсан. Тэнхимийн багшлах бүрэлдэхүүн: Одоо тус тэнхим профессорын 3-н багтай. Нийт 22 багш 2 хичээлийн туслах ажилтантай. Тэнхмийн Эрхлэгч профессор Л.Ажнай, дэд профессор-2, ахлах багш 6, тэнхмийн багш 9, дадлагажигч багш 4 ажиллаж байна. Тэнхимийн сургалтын орчин: Сургалтын нийт 13 өрөө, спорт заал, танхимуудтайгаас сургалтын зориулалттай 6 лаборатори ба 50 Компьютер бүхий үнэлгээний төвтэй.

I.ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ

Зураг 1. Тэнхмийн хамт олон Зураг 2. Химийн профессорийн багийн хамт олон

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

10

Анатомийн тэнхим нь 1942 онд Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетийн анхны 7 тэнхмийн нэг болж байгуулагдсан.

2016-2017 оны хичээлийн жилээс Анатомийн тэнхмийг АУ-ны доктор Д.Шинэ-Од удирдан, зөвлөхөөр АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар, БУ-ны доктор, профессор С.Энэбиш, АУ-ны доктор, профессор С.Түндэврэнцэн, АУ-ны доктор, дэд профессор А.Авирмэд, АУ-ны доктор, дэд профессор С.Энхбаатар, АУ-ны магистр Х.Пүрэвсүрэн, АУ-ны доктор Д.Нямдорж, АУ-ны доктор О.Эрдэнэзаяа, АУ-ны доктор А.Долгорсүрэн, АУ-ны доктор Г.Нандин, АУ-ны доктор Б.Журамт, АУ-ны магистр М.Лхагважаргал, АУ-ны магистр Д.Нямсүрэндэжид, АУ-ны магистр Н.Шижир, АУ-ны магистр Г.Доржжагдаг, АУ-ны магистр Ж.Отгонбат, АУ-ны магистр Б.Одмаа, АУ-ны магистр Г.Ням-Очир, АУ-ны магистр Б.Цэрэннадмид нар багшаар ажиллаж байна.

II. АНАТОМИЙН ТЭНХИМ

Зураг 3. Анатомийн тэнхмийн хамт олон

1942 онд МУИС-ийн Хүн ба Мал эмнэлгийн факультетийн дэргэд Гистологи-эмбриологийн тэнхим анх байгуулагдсан түүхтэй. ЗХУ-ын мэргэжилтэн доцент Георгий Иванович Крылов энэхүү тэнхмийг анх үндэслэн байгуулж, зоотехник, мал, хүн эмнэлгийн салбарын оюутнуудад гистологи-эмбриологийн хичээлийг зааж эхэлжээ.

1984 онд АУДэС-ийн захирлын тушаалаар Биологи-Гистологийн тэнхим байгуулагдаж тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент М.Онолбаатар томилогдож, анхны орон тооны багшаар Д.Манлай, Ч.Бурмаа, Д.Цолмон, Г.Алтан, А.Гүрбадам, Н.Хандармаа, лаборантаар Л.Жалмаа, Д.Өлзийбаяр, Д.Түмэндэлгэр нар ажиллажээ. Түүнчлэн Б.Сангидорж, Г.Болормаа, Т.Мөнхтайван нар тус тэнхимд биологи, гистологийн багшаар ажиллаж байв. Тус тэнхим нь нийт 18 багш, 1 туслах ажилтан үйл ажиллагаа явуулж байна. 2011-2012 оны хичээлийн жилээс Биологи-Гистологийн тэнхмийн Гистологийн салбарыг АУ-ны доктор профессор Д.Цолмон удирдан АУ-ны доктор Б.Сувд, АУ-ны магистр Б.Энхзул, С.Оюунгэрэл, Б.Далай, Б.Түмэнбаяр, 2015 оноос С.Ариунаа, Б.Чинтогтох, Б.Лагшми нар багшаар ажиллаж байна.2015-2016 оны хичээлийн жилд Биологи Гистологийн тэнхим болж эрхлэгчээр нь профессор А.Гүрбадам томилогдон доктор, дэд профессор Д.Тэмүүлэн, М.Наранхажид, доктор Г.Дарамбазар, магистр Н.Гиймаа, Д.Оюунгэрэл, М.Бүрнээ, Ж.Ариунаа, Б.Лхагвасүрэн, туслах ажилтан Г.Булган нар ажиллаж байна.

III. БИОЛОГИ ГИСТОЛОГИЙН ТЭНХИМ

Зураг 4. Тэнхмийн хамт олон

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

12

Физиологийн тэнхим нь 1943 оноос хүний биеийн үйл ажиллагааны онол, практикийг төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд суурь ба мэргэшсэн мэргэжлийн чиглэлээр боловсрол олгож байна.Тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор Б.Дамдиндорж, АУ-ны доктор, профессор Г.Сүхбат, АШУ-ны доктор, профессор Г.Отгон , АУ-ны доктор Б.Баасанжаргал, АУ-ны доктор Д.Сарангэрэл, АУ-ны доктор Б.Сэвжидмаа, АУ-ны магистр Б.Бүрэнжаргал, АУ-ны магистр Э.Мөнхсоёл, АУ-ны магистр Ц.Дашдулам, магистрант Б.Байгалмаа, Б.Чойням, О.Ундармаа болон нийт 13 багш, 1 хичээлийн туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

IV. ФИЗИОЛОГИЙН ТЭНХИМ

Зураг 5. Тэнхмийн хамт олон

1975 оны 12-р сарын 15-нд АУДэС-д 7 багш, 3 лаборанттайгаар доктор Ц.Намсрай эрхлэгчтэй Хими-Физикийн тэнхим байгуулагджээ.

1975-2012 онд химийн тэнхим, хими-биохимийн тэнхим, 2012-2014 онд Биохими-Лабораторийн тэнхим, 2014-2015 онд Эсийн биологи, биохимийн тэнхим, 2015 оноос Биохими-Лабораторийн тэнхим болон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.

Биохимийн профессорын багт АУ-ны доктор, профессор, МУ-ын гавъяат багш Д.Энэбиш, АУ-ны доктор, дэд профессор Ж.Мөнхцэцэг, БУ-ны доктор, дэд профессор Л.Наранцэцэг,магистр Д.Бямбасүрэн, АУ-ны магистр Ч.Ариунболд, хичээлийн туслах ажилтан О.Уртнасан нар ажиллаж байна.Тус тэнхмийн лабораторийн профессорын багт АУ-ны доктор М.Ариунаа, дэд профессор, АУ-ны доктор Ч.Ганчимэг ,АУ-ны доктор Н.Батчимэг,АУ-ны магистр Р.Сарантуяа,магистр Ч.Баяржавхлан, АУ-ны магистр Э.Уранбайгаль, магистр Г.Өлзийжаргал, магистрант Д.Гантулга, магистрант Э.Баярмаа, гэрээт багшаар магистрант Б.Солонго, магистрант Б.Ганбаатар нар ажиллаж байна.

V. БИОХИМИ-ЛАБОРАТОРИЙН ТЭНХИМ

Зураг 6. Тэнхмийн хамт олон

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

14

Анх 1973 оноос Анагаах Ухааны Удамзүйн хичээл заагдаж удамзүйч И.Пүрэвдорж, М.Отгон багш нар ажиллаж байв. 2015 онд АШУҮИС-ийн бүтэц өөрчлөгдөж Молекул биологи, Удамзүйн тэнхим болсон бөгөөд МУ-ын гавъяат багш, профессор И.Пүрэвдорж, тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор профессор Ж.Сарантуяа, АУ-ны доктор Т.Мөнхтуяа, Т.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, Ж.Жамбалдорж, Л.Пүрэвсүрэн, Я.Мөнхдэлгэр, АУ-ны магистр Ц.Алтансүх, М.Пүрэвдорж, Б.Очбадрах, Б.Отгонцэцэг, Г.Чимэдлхамсүрэн ажиллаж байна. Тэнхим нь Молекул биологи, удамзүйн чиглэлээр нийт 13 багш АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон дараах сургалтуудыг явуулж байна.

VI. МОЛЕКУЛ БИОЛОГИ, УДАМЗҮЙН ТЭНХИМ

Зураг 7. Тэнхмийн хамт олон

Бичил амь-Дархлаа судлалын тэнхим нь 1944 оны 9-р сарын 1-нд МУИС-ийн микробиологийн тэнхим нэртэй байгуулагдаж, МУИС-ийн ректорын тушаалаар Зөвлөлтийн мэргэжилтэн микробиологч доцент Г.А.Бородулин тэнхмийн эрхлэгчээр томилогдсон. 2014 оны хичээлийн жилээс Бичил Амь Дархлаа судлалын тэнхмийн Бичил Амь судлалын профессорын багийг АУ-ны доктор дэд профессор Ч.Баттогтох удирдан одоо АУ-ны доктор, дэд профессор Б.Ариунсанаа, АУ-

Зураг 9. Тэнхмийн хамт олон

VII. БИЧИЛ АМЬ, ДАРХЛАА СУДЛАЛЫН ТЭНХИМ

ны доктор А.Аварзэд АУ-ны магистр А.Оюунбаатар, М.Баттөр, Д.Золзаяа, Б.Отгонжаргал нар багшаар ажиллаж байна.Дархлаа судлалын профессорын багийг АУ-ны доктор, профессор С.Цогтсайхан удирдан одоо АУ-ны доктор, дэд профессор С.Чимэдцэрэн, АУ-ны доктор Л.Энхсайхан, АУ-ны доктор Б.Азжаргал, АУ-ны доктор Т.Хонгорзул, докторант Н.Золмөнх, А.Гиймэл нар багшаар ажиллаж байна.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

16

1953 оны 07 дугаар сарын 04-нд МУИС-ийн Ректорын 201 тоот тушаалаар Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхмийг албан ёсоор байгуулж, эрхлэгчээр нь В.А.Забелин, ассистент багшаар М.Дамбадорж, лаборантаар Н.Батсүх нар ажиллаж байжээ. Тус тэнхим нь хоёр профессорын багтай, нийт 17 багш, хичээлийн 1 туслах ажилтантай. Тэнхмийн эрхлэгч, эмгэг судлал,

VIII. ЭМГЭГ БҮТЭЦ, ҮЙЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ЗУРАГ 10. Тэнхмийн хамт олон

шүүх эмнэлгийн профессорын багийн ахлагчаар АУ-ны доктор, дэд профессор Э.Баярмаа, Эмгэг физиологийн профессорын багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор М.Мөнхзол нар ажиллаж байна.Тэнхмийн сургалтын нийт 8 өрөө, музейн нэг өрөө болон хичээлийн макро, микро үзүүлэн, сургалтын зориулалттай 1 лабораторийг тус тэнхмийн багш нар хариуцан ажиллуулж байна.

1940-өөд оны үед Монгол улсад Анагаах ухааны Эм судлалын салбарын эх суурь тавигдсан бөгөөд 1949-1950 оны хичээлийн жилээс Эм судлалын тэнхим анх байгуулагдаж, тэнхмийн эрхлэгчээр ЗХУ-ын мэргэжилтэн дэд доктор, дэд профессор А.А.Никулин ажилласан ба Монголын анхны эм судлаач Цэдэндоржийн Ламжав багшаар, Э.Туваанжав лаборантаар ажиллажээ. 2016-

Зураг 11. Тэнхмийн хамт олон

IX. ЭМ СУДЛАЛЫН ТЭНХИМ

2017 оны хичээлийн жилд тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Ч.Ерөөлт, багшаар АУ-ны доктор, дэд профессор П.Батхуяг, АУ-ны доктор Д.Нарантунгалаг, АУ-ны доктор Н.Халиун, АУ-ны доктор Г.Энхмаа, АУ-ны магистр С.Сарнай, АУ-ны магистр Б.Мэнд-Амар нар ажиллаж байна.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

18

АШУҮИС-ийн захирлын 2016 оны 9-р сарын 11-ны өдрийн тушаалаар Эм зүй, Биоанагаахын сургуульд Харилцааны ур чадварын тэнхим байгуулагдсан. Тус тэнхим нь нийт үндсэн 4, гэрээт 22 багштай, тэнхмийн эрхлэгчээр Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг ажиллаж байна. Тэнхмийн үндсэн үйл ажиллагаа нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй гэсэн 3 чиглэлээр явагддаг.

X. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН

Зураг 12. Тэнхмийн хамт олон

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн Эм зүйн салбар (ЭЗС)-ын үндэс суурь нь анх 1961 онд тухайн үеийн Анагаах Ухааны Дээд сургуульд нэг багш, 52 оюутантай Эмийн технологийн тэнхим нэртэйгээр Монгол улсад үндэсний Эм Зүйн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлснээр тавигдсан билээ.Салбарын одоогийн бүрэлдэхүүн:

Профессор-2, дэд профессор-4, ахлах багш-5, багш-4, дадлагажигч багш-8, туслах ажилтан-2 бүрэлдэхүүнтэйгээр эрдэм шинжилгээ, сургалт, арга зүй-зохион байгуулалт, мэргэжлийн үйл ажиллагааг явуулж байна. Эм зүйн салбарын эрхлэгч ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Даваадагва.

XI. ЭМ ЗҮЙН САЛБАР

Зураг 13. Салбарын хамт олон.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

20

ЭЗБАС-ийн Сургуулийн Оюутны Нийгэмлэг (ЭЗБАСОН) нь 2560 орчим оюутнуудыг хариуцан, тэдний дуу хоолой болж, тус сургуулийн оюутнууд хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг. Тэргүүн: ЭЗБАС-н БиоАнагаахын 4-р дамжааны оюутан Б.Солонго. 2016 оны байдлаар ЭЗБАСОН нь нийт 48 идэвхитэн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хичээлийн Хөтөлбөрүүд1. “Анагаахын суурь сургалт”-ын хөтөлбөр2. Био-анагаахын судлаач (2+3) 3. Био-анагааын мэргэжилтэн IV, V дамжааны

хөтөлбөр4. Эм зүй /шаталсан/ 3 жил5. Эм зүй /шаталсан/ II, III дамжааны хөтөлбөр 6. Эм зүйч (2+3) 7. Эм зүйч IV, V дамжааны хөтөлбөр 8. ЭММЗ I-IV дамжааны хөтөлбөр 9. Эм найруулагч 3 жил10. Лабораторийн техникч 2 жил I дамжааны

хөтөлбөр11. Лабораторийн техникч 3 жил I, II дамжааны

хөтөлбөр

Ерөнхий суурь хичээлүүдХарилцааны ур чадвар хичээл нь өөрийгөө

таних, өөртөөгөө болон бусадтай харилцах үндсэн зарчмын талаарх цогц чадамжийг эзэмшүүлэх.

Анагаахын англи хэл хичээл нь суралцагчдад англи хэлний анагаахын суурь нэр томьёог эзэмшүүлэхээс

гадна шинжлэх ухааны хялбаршуулсан бичвэрийг уншиж ойлгох, аман болон бичгийн харилцааны тодорхой мэдлэг, чадвар, хандлагын талаарх цогц чадамжийг суулгах

Монгол хэл, бичиг, найруулга зүй хичээл нь ярианы найруулгын хэм хэмжээ шаардлагын дагуу зөв ярих, бичгийн хэлний шаардлагын дагуу зөв зохистой найруулан бичих, мэргэжлийн холбогдолтой албан бичиг, эх төлөвлөх, чадвар суулгах

Биеийн тамир спортын дасгал хөдөлгөөнүүдийн тухай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилго биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжил төлөвшүүлэх болон өөрийн хүссэн төрлөөр сонгон суралцах боломж олгоно.

Анагаахын физик хичээл нь биомеханик, биоакустик, гемодинамикийн үндэс, биоэнергетикийн зарим ойлголт, дулаан цацаргалтын хуулиуд, бие махбодиор тогтмол ба хувьсах гүйдэл дамжих, цөмийн анагаах ухааны үндэсийн талаарх цогц чадамжийг эзэмшүүлэх.

Биологи хичээл нь амьд бие махбод түүнийг бүрдүүлж буй эсийн бүтэц үйл ажиллагаа, үржил, хөгжлийн биологи, удамшил, хувьслын зүй тогтол, эволюци, хүний гарал үүсэл, анагаах ухааны шимэгч судлал, амьд биеийн эрхтэн тогтолцооны түүхэн хөгжлийг анагаахын суурь сургалтын түвшинд судлана.

Хэрэглээний математик хичээл нь шугаман алгебрийн элемент, дифференциал тоолол, интеграл тоолол, дифференциал тэгшитгэлийн онолын үндэс болоод тэдгээрийн эмнэлэг, биологийн хэрэглээний талаарх мэдлэгийг эзэмшүүлэх.

ЭЗБАС-ИЙН ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ

Эрүүл мэндийн менежмент эрүүл мэндийн салбар, түүний бүтэц, зохион байгуулалт, эрүүл мэндийн удирдлага, удирдлагын үндсэн үйл ажиллагаануудын талаарх ойлголт зэрэг асуудлуудыг багтаасан хичээл болно.

Монголын түүх, соёл, ёс заншил хичээл нь оюутнуудад Монголын түүхийн үндсэн ойлголт, Монголын түүхийн үечлэл, үе тус бүрийн онцлог, түүхэн үйл явдал, он цагийн баримтыг таниулж, монголчуудын амьдрал дахь түүхэн тусгалыг зөв ойлгох мэдлэг , чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Анагаахын хими 1, 2 хичээл нь хүний бие организмын бүрдүүлэгч нэгдлийн бүтэц байгуулалтын (1), бодисын хувирлын (2), урвалын зүй тогтлын (3) талаас таньж, задлан шинжлэх, бодисын хувирлын зүй тогтлыг илрүүлэх.

Хүний хөгжил, ёсзүй хичээл нь хүний хөгжлийн үзэл баримтлалын талаар танин мэдэх, өөрийн болон нийгмийн хөгжлийн үндсэн үндсэн зарчмын талаарх ойлголт өгнө.

Сэтгэлгээний түүх, соёл хичээл нь философийн үндсэн урсгал, тэдний оюун сэтгэлгээнд үзүүлэх нөлөө болон түүнийг тайлбарлах олон талт хандлагын асуудлуудын талаарх судална.

Мэргэжлийн суурь хичээлүүдАнатоми хичээл нь хүний биеийн бүтцийг

шаталсан түвшингээр хөгжил хөдөлгөөн, үйл ажиллагаа орчин нөхцөл, нийгмийн хөгжилтэй нь уялдуулан судалж, хүний биеийг бүрэлдэхээс эхлэн нас барсаны дараа хүртэл шинжлэн судлах.

Гистологи хичээл нь хүний бие махбодийг бүрдүүлж буй хэвийн эс, эд, эрхтний бүтэц-үйл ажиллагааны нэгжийг бичил түвшинд гарал үүсэл, хөгжилтөй нь холбон судлан ойлгож, бичил бэлдмэлд хүний бие махбодын эс, эд, эрхтний бүтцийн ялгааг таних арга барилыг эзэмшүүлнэ.

Эрүүл физиологи хичээл нь эрүүл хүний бие махбодын үйл ажиллагааны механизм, зохицуулга, дасан зохицлын ерөнхий зарчмын тухай суурь ойлголт, бие махбодын эрхтэн тогтолцоо, эд эсийн үйл ажиллагааны механизмын талаарх судлана.

Эмгэг судлал хичээл нь дотроо эсийн гэмтэл, эсийн эргэх гэмтэл, үл эргэх гэмтэл, дасан зохицол, эсийн доторх хуримтлал, эсийн хөгшрөл, цочмог архаг үрэвсэл, нөхөн төлжил, эсийн ургалт, шарх эдгэрэл, цусны эргэлтийн гэм, хавдрын талаарх судална.

Эмгэг физиологи хичээлээр өвчний тухай ерөнхий ойлголт, ерөнхий нозологи, шалтгаан нөхцөлийн тухай сургааль, хэв шинжит эмгэг үйл явцууд нь зохилон тохиолдох өвчнүүдийн эмгэ гжамын үндсэн суурь ойлголтын талаарх судална.

Хүний үр хөврөл судлал хичээл нь хүний үр хөврөлийн эрхтэн тогтолцооны органогенез, гистогенезийг судална.

Биохими хичээл нь амьд биеийг бүтээх молекулуудын бүтэц, шинж чанар, агуулагдах хэмжээ, биед хувирч өөрчлөгдөх үйл явц, бодис, энергийн солилцооны талаарх судална.

Бичил амь судлал хичээл нь бичил биетний шинж чанар, бичил амь судлалын шинжилгээний арга, бичил биетний эсрэг үйлдэлтэй хүчин зүйлсийн талаарх судална.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

22

Дархлаа судлал хичээл нь биемахбодын дотоод орчны антигений тэнцвэртэй байдал (гомеостаз)-ийг хангах үүрэгтэй дархлаа тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа, дархлаа хариу урвалын үндсэн механизмын талаарх судална.

Молекул, эсийн биологи хичээл нь амьд эсэд явагдах үйл ажиллагааны молекулын бүтэц, механизм тухайлбал удмын мэдээлэл хадгалах, дамжуулах үндсэн зарчим, генийн бүтэц үйл ажиллагаа, генийн экспресийн зохицуулга, хүний геномын бүтэц, ДНХ молекулд гарах алдаа түүнийг засварлах механизм, өвчин эмгэгийн шалтгаан эмгэг жамыг ДНХ молекулын түвшинд судлахын зэрэгцээ эс доторх молекул тээвэрлэгдэх механизм, эс хоорондын холбоос харилцан үйлчлэл, эсийн хуваагдлын зохицуулга, хяналтын механизм, апоптоз, орчин үеийн молекул биологийн судалгааны арга аргачлалын зарчим, генийн инженерчлэлийн аргын талаарх судална.

Анагаах ухааны удамзүй хичээл нь анагаах ухааны удамзүйн хичээлийн судлах зүйл, судалгааны үндсэн арга, клиник генеалогийн арга, хромосомын шинжилгээ, түүний ач холбогдол, бодисын солилцооны эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг үүсэх, фармакогенетик, удамшлын өвчнөөс сэргийлэх арга замыг үзнэ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэс хичээл нь оюутнуудад нийгмийн эрүүл мэндийн талаарх цэгцтэй мэдлэг олгож, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад эрүүл мэндийн салбарын болон бусад нийгмийн салбарын үүрэг, хариуцлага, салбар хоорондын ажлыг зохион байгуулж, уялдаа холбоог хангах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нийгмийн бодлого шийдвэрт нөлөөлөх чадвар, хандлага эзэмшүүлнэ.

Эм судлал хичээл нь эмийн бэлдмэл хүний бие махбодь хоёрын хоорондын харилцан нөлөөлөх үйлдлийн зүй тогтол, механизмыг түүний эерэг ба сөрөг талтай холбон судалж, эмийг өвчтөнд хэрэглэх заалт, хэрэглэх арга, тун, хэмжээ, гаж нөлөө, цээрлэх үеийн талаарх суурь мэдлэг, эмийн хэлбэрүүдийн жор бичих аргад суралцана.

Дотрын онош зүй хичээл нь дотор өвчний зонхилон тохиолдох эмгэгүүдийн үед илэрдэг эмнэл зүйн хам шинжүүдийн үед илрэх зовиур, анамнез, эмчийн тойм үзлэг, хэсэгчилсэн үзлэг болон эрхтэн тогтолцоо тус бүрээр харж ажиглах, тэмтрэх, тогших, чагнах үзлэг хийх аргад суралцана.

Лаборатори хичээл нь онош зүйн лабораторийн тухай ерөнхий ойлголт, шинжилгээний үе шат: шинжилгээний өмнөх, шинжилгээний, шинжилгээний дараах үе тус бүрийг мэдэхээс гадна шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлсийг судална.

Дүрс оношлогоо хичээл нь оюутныг хүний биеийн эрхтэн тогтолцооны эрүүл ба эмгэг өөрчлөлтүүдийн бүтэц үйл ажиллагааг шинжлэхэд хэрэглэгддэг дүрслэл оношилгооны аргууд, тэдгээрийн онцлог, давуу талууд, цацраг туяаны биологийн үйлчлэл, цацрагийн хамгаалалт, шинжилгээг оновчтой төлөвлөхөд судална.

Мэргэжлийн суурь ур чадвар хичээл нь гардан ажилбар хийж гүйцэтгэх ур чадварыг (Үйлчилүүлэгчиэй харилцан, халдвар хамгаалал, амин үзүүлэлт, аюулгүй тарилга, анхны тусламж үзүүлэх ) эзэмшинэ.

Анагаах Ухааны Төв Номын Сан (АУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны чиглэлийн төв номын сан билээ.

АУТНС нь 308 суудал бүхий 2 уншлагын заал, 55 компьтертэй интернэт өрөө, 15 суудал бүхий цахим номын сан, 20 суудал бүхий чөлөөт сонголттой эрдэм шинжилгээ, гадаад уншлагын танхим болон 20 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчилдэг бөгөөд 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт 169478 ном, сурах бичиг, 15000 гаруй тогтмол хэвлэлээр үйлчилж байгаа бөгөөд нэг оюутанд 30-33 ном оногдож байна.

Үндсэн фонд

Нийт ном сурах бичиг 169,478 боть

Цахим ном 4183Медиа 7677Тогтмол хэвлэл 15000Эрдмийн бүтээл 3180

Номын санд үйлчлүүлэх журам

Уншигчийн үнэмлэх нээлгэх Шинээр элсэн орж байгаа бүх оюутнууд номын санд номын сангийн үнэмлэх нээлгэж үйлчлүүлнэ. Номын сангийн үнэмлэхийг дараах материалыг бүрдүүлэн нээлгүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх, нэг хувь сүүлийн үеийн зураг, ЭМШУИС-ийн оюутны үнэмлэх, үнэмлэхний төлбөр 2000 төгрөг

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САН

Уншлагын заалаар үйлчлүүлэх журама/ Уншлагын танхимаар ном авч унших тохиолдолдоюутны үнэмлэхээр номоо захиалан,А,В танхимийн ширээний дугаар авч заасан ширээнд сууж үйлчлүүлнэ. Гарах тохиолдолд ном болон суудлын дугаараа хураалгаж оюутны үнэмлэх, уншигчийн үнэмлэхээ авна.б/ Гэрээр ном авах тохиолдолдоюутны программд хэрэглэгчийн нэр нууц үгээр нэвтэрч захиалга хийнэ.Номын санч захиалгын дагуу гэрээр ном олгоно.Хугацаа хэтрүүлсэн бол хэтэрсэн хоног тутамд 500 төгрөгний төлбөр төлнө.

Уншигчийн төрөл Ойрын фонд Гадаад номын

фонд

Баклаварын оюутан

1 ном 7 хоног ийн хугацаатай

1 ном 3 хогогийн хугацаатай 1 удаа сунгах боломжтой

в/ Оюутнууд уншлагын танхимаас ширээний дугаарыг санаатай болон санамсаргүй бусдад дамжуулах, авч явах, үрэгдүүлэх тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1-3 сарын хугацаатай хаах бөгөөд үрэгдүүлсэн дугаарыг дахин хэвлэх зардлыг уншигчаас гаргуулна. /1000 төг./г/ Хувилах, хэвлэх, скайнердах зэрэг үйлчилгээ номын сангийн нэгж бүр дээр хийнэ.

1. Захиалгын фондоос ном захиалах Уншлагын танхимд хэрэгцээт ном байхгүй

тохиолдолд оюутны программд орж захиалга хийнэ. Захиалгаар авсан номыг зөвхөн өдөртөө уншлагын танхимд уншиж хэрэглэнэ.Гэрээр авч явсан тохиолдолд торгууль ногдуулна.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

24

2. Цахим номын сандүйлчлүүлэх журам Цахим номын санд үзэх харах, сонсох зориулалт

бүхий мэргэжлийн CD, DVD, slide зэрэг хэвлэмэл бус материалуудаар үйлчилнэ. Номын санчид уншигчийн үнэмлэхээ шалгуулж, суудлын дугаар авч үйлчлүүлнэ.

3. Интернет өрөөнд үйлчлүүлэх журам Номын сангийн интернет үйлчилгээ нь үнэгүй

бөгөөд оюутнууд хэрэгцээт мэдээллээ олж авах, хэвлүүлэх, номын сангийн программд орж захиалга хийх, бие дааж суралцах, хичээл сонголт хийх, цахим ном унших зэргээр ашиглана.

Нэг. Ерөнхий зүйл1.1 Энэхүү журам нь Анагаахын Шинжлэх Ухааны

Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Анагаахын суурь боловсролын дамжаа/Цаашид суурь сургалт гэх/- ны хөтөлбөрийг зохицуулах, суралцагчдыг элсүүлэх, сургах, нэгдсэн шалгалт авах, жагсаалт гаргах, мэргэжил сонгох, маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Хоёр. Элсэлт, зохион байгуулалт2.1 Суурь сургалтын хөтөлбөр нь ерөнхий мэргэжлийн

анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, эм зүй, нүүр ам судлал, биоанагаахын мэргэжилтэн, зүү төөнө засал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах суурь хөтөлбөр болно.

2.2 Суурь сургалтын хөтөлбөрт элсэгчдийг мэргэжил заахгүйгээр анагаахын суурь сургалтын ангид элсүүлэн 2 жил суралцуулна.

2.3 Суурь сургалтын хөтөлбөрт элсэгчдийн үйл ажиллагааг “АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-аар зохицуулна.

2.4 Суурь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан багц цагийг бүрэн биелүүлсэн, 2.0 түүнээс дээш голч дүнтэй оюутан нэгдсэн шалгалтанд орох эрхтэй болно.

2.5 Суурь сургалтын хөтөлбөрөөр суралцагчдын голч дүн 2.0-с бага тохиолдолд нэгдсэн шалгалтанд орох эрхгүй болох бөгөөд суурь сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн гэрчилгээ олгоно.

АНАГААХЫН СУУРЬ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ

2.6 Захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, сорилыг сонгож материалыг битүүмжлэн, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна.

Гурав. Нэгдсэн шалгалт авах3.1 Ерөнхий эрдмийн ба мэргэжлийн суурь хичээлийн

агуулгыг нэгтгэн, шалгалтыг олон хувилбарт сорилын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд шалгуулагчдын зөв хариулсан сорилын тоог оноонд дүйцүүлэн жагсаана.

3.2 Мэдлэг үнэлэх шалгалт нь нийт 150 сорилоос бүрдэх ба бүтэц нь АШУҮИС-ийн сургалтын технологи, чанарын хяналтын үлгэрчилсэн журмын 4.3.2.2-т заасны дагуубүрдэнэ.

3.3 Нэгдсэн шалгалтыг батлагдсан хуваарьт өдөр зохион байгуулж,шалгалтын дүнг комиссын дарга баталгаажуулж, шууд нээлттэй танилцуулна.

3.4 Нэгдсэн шалгалтыг зөвхөн нэг удаа авах ба дахин шалгалт авахгүй.

3.5 Нэгдсэн шалгалтанд хүндэтгэн үзэх шалтгаантай ороогүй оюутан дараа жил дахин нэг удаа өгч болно.

Дөрөв. Онооны жагсаалт гаргах4.1 Мэргэжил сонголтыг онооны нэгдсэн жагсаалтын

дарааллын дагуу хийнэ. 4.2 Мэргэжил сонгох онооны нэгдсэн жагсаалтанд

сурлагын голч дүн 2.00-4.00 нэгдсэн шалгалтын дүн 0-4.00 оноод дүйцүүлж, нийлбэр оноогоор жагсаана.

2016 оны 06-р сарын 10 өдөрА/72 тоот тушаалаар батлав.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

26

4.3 Мэргэжил сонгох онооны жагсаалтанд дараах үзүүлэлтийг оруулна.

Үндсэн шалгуур: 1. Сурлагын голч дүн2. Нэгдсэн шалгалтын дүн

Туслах шалгуур:

3. Элсэлтийн ерөнхий шалгалт4. Хөдөө орон нутгийн захиалга

4.4 Суралцагчдын дүнгийн нийлбэр тэнцсэн тохиолдолд голч дүнг харгалзан үзнэ.

4.5 Сурлагын голч дүн, нэгдсэн шалгалтын дүн тэнцсэн тохиолдолд туслах шалгуурыг харгалзана.

4.5 Үндсэн болон туслах оноонууд тэнцсэн тохиолдолд суралцагчдыг ижил дугаараар дугаарлан жагсаана.

Тав. Мэргэжил сонгох5.1 Мэргэжил сонгуулах үйл ажиллагааг зарлагдсан

өдөр ил тод, нээлттэй, суралцагчид болон эцэг эхийн төлөөллийн хяналтын дор зохион байгуулна.

5.2 Оюутан өөрийн биеэр ирж мэргэжил сонгоно, хүндэтгэн үзэхшалтгааны улмаас хүрэлцэн ирж чадахгүй бол итгэмжлэгдсэнтөлөөлөгчөөрөө дамжуулан мэргэжил сонгож болно. Итгэмжлэл нь иргэнийхуулийн 62-р зүйлийн 62.3-д заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

5.3 АШУҮИС-ийн Дархан, Дорноговь, Говь-Алтай дахь салбар сургуулиудын суурь сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн суралцагчдын нэгдсэн шалгалт, мэргэжил

сонголтыг ажлын хэсэг тухайн орон нутагт зохион байгуулна.

5.4 Мэргэжил сонгоход дараах зүйлийг харгалзана. Үүнд: -Мэргэжлийн хяналтын тоо - Орон нутгийн хүний нөөц, хүсэлт, захиалга5.5 Оюутан нь сонгосон мэргэжлээ солихыг хориглоно. 5.6.Мэргэжил сонголтыг тамга, арын үсгээр

баталгаажуулсан, дугаар бүхий хуудсан дээр хийсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

5.7 Сонголтын хуудсыг суралцагч гарын үсэг зурж, баталгаажуулна.5.8 Баталгаажуулсан хуудсыг тухайн сургуулийн хөтөлбөр хариуцсан арга зүйчид бүртгүүлнэ.5.9 Оюутан өөрийн хүсэлтээр мэргэжил сонгоогүй, мэргэжил сонгох шалгуур хангаагүй тохиолдолд суурь

боловсрол дүүргэсэн гэрчилгээ олгоно.5.10 Голч оноо 2.0 хүрээгүй суралцагчид их сургуулиас

зарлагдсан бусад мэргэжлийн ангиас ЭЕШ-ийн онооны жагсаалтаар сонголт хийх боломжтой.

Зургаа. Зөрчил, маргаан, санал хүсэлтийг шийдвэрлэх6.1 Нэгдсэн шалгалттай холбоотой санал, гомдолыгажлын

хэсэг хуралдаж, тухайн өдөрт нь багтаан эцэслэн шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр хүргүүлнэ.

6.2 Онооны жагсаалттай холбоотой гарсан өргөдөл, гомдол санал хүсэлтийг тухайн өдөрт хүлээн авч, ажлын нэг өдөрт багтаан шийдвэрлэнэ. Энэ нь эцсийн шийдвэр байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

Энэхүү журмаар АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтанд хамрагдаж байгаа мэргэжлийн бүх салбарын оюутны үйлдвэрлэлийн, эмнэлзүйн, технологийн, танилцах болон эрдэм шинжилгээний туслах ажилтны дадлагыг хийх, түүнийг удирдах багш, зохион байгуулах мэргэжлийн тэнхэм, сургалтын албад болон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах үндсэн журам болно.

Оюутан дадлагыг үндсэн харьяаллын дагуу хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд оюутны урьдчилан 1 сарын өмнө бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн дадлагын төрөл, хугацаа, оюутны тооноос хамаарч холбогдох бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн тэнхэм эсвэл сургалтын алба нь дадлагын хуваарийг боловсруулан бүрэлдэхүүн сургуулийн захирлаар баталгаажуулан Сургалтын Бодлого Зохицуулалтын Газарт хүргүүлнэ.

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, сургалт хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн тэнхмүүд мэргэжил тус бүрээр дадлагын удирдамж, багшийн ажлын дэвтэр, тайлан хамгаалалтын загварыг гаргана. Хоёр. Дадлагын удирдлага, зохион байгуулалт

2.1 Оюутны дадлагыг суралцаж буй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, хувийн эмнэлэг, их сургуулийн эрдэм шинжилгээний лаборатори болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүдийн болон хүрээлэнгийн

судалгааны лаборатори, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, эмийн үйлдвэр, эмийн сангуудад батлагдсан удирдамжийн хүрээнд бүрэлдэхүүн, салбар сургуулиуд зохион байгуулна.

2.2 Оюутны дадлага хийх өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, хувийн эмнэлэг, , их сургуулийн эрдэм шинжилгээний лаборатори болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүдийн болон хүрээлэнгийн судалгааны лаборатори, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, эмийн үйлдвэр, эмийн сангуудтай бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал урьдчилан гэрээ хийсэн байна.

2.3 Оюутны дадлагыг АШУҮИС-ийн үндсэн багш, эмч, сувилагч, лаборторийн эмч, статистикийн мэргэжилтэн нар удирдан гүйцэтгэх бөгөөд нэг багшид ноогдох оюутны тоо хөдөө орон нутагт 15-аас дээш, Улаанбаатар хотод 40 хүртэл байхаар зохион байгуулна.

2.4 Хөдөө орон нутагт дадлага хийх оюутны тоо 14 хүртэл байгаа тохиолдолд дадлагыг тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын даргатай хийгдсэн гэрээний дагуу удирдагчийг тушаалаар томилон ажиллуулна.

2.5 Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, сургалт хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн тэнхмүүд мэргэжил тус бүрээр дадлагын удирдамж, тайлан хамгаалалтын загвар, on-line бүртгэлийн зааврыг боловсруулан бүрэлдэхүүн сургуулийн захирлаар баталгаажуулан хичээлийн жилийн 1-р улирлын эхэнд болон 2 улирлын төгсгөлд сургуулийн цахим хуудсанд байршуулна.

АШУҮИС-ИЙН НЭГДСЭН ДАДЛАГЫН ЖУРАМ2015 оны 12-р сарын 14 өдөр А/144 тоот тушаалаар батлав

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

28

2.6 Бүрэлдэхүүн сургуулиудын арга зүйчид жил бүрийн 10 сарын 05, 5-р сарын 20-ны дотор дадлагын удирдамжийг батлуулж, дадлага хийх оюутнуудын нэрс, дадлага удирдах багш, дадлагын хуваарийг ТӨСА-д ирүүлнэ.

2.7Дадлага удирдах багшийг тухайн мэргэжлийн тэнхмийн хурлын протоколыг үндэслэн жилд 1-ээс доошгүй багшийг ээлжлэн томилж, АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

2.8 Дадлага эхлэхийн өмнө оюутан дадлагын удирдамжаа А4 цаасан дээр ар өвөргүй хэвлэн бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлын тушаалаар хуваарилсан газарт дадлага удирдах багшид өгч бүртгүүлнэ.

2.9 АШУҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ бүхий олон улсын байгууллага, гадаадын их дээд сургуулиудад дадлага хийх болон тус сургуульд ирж дадлага хийх тохиолдолд холбогдох гэрээ, хүсэлт, урилга болон бусад албан материалыг үндэслэн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, Оюутны алба, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газартай хамтран дадлагыг зохион байгуулах ба багц цагийг тооцно.

2.10 Гадаад орны их, дээд сургуулиас тус сургуульд ирж дадлага хийх хүсэлтэй суралцагчдын холбогдох материалыг дадлага эхлэхээс 3-аас доошгүй сарын дотор их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар хүлээн авна.

2.11 Гадаад оюутнууд тус сургуульд дадлага хийж байгаа тохиолдолд (оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу дадлага хийх оюутнуудад хамаарахгүй) дадлагын төрөл, хугацаанаас хамаарч багц цагийн төлбөрийг их сургуулийн дансанд тушаасан байна.

2.12 Гадаад оюутны дадлага удирдах багшийг бүрэлдэхүүний болон салбар сургуулийн захирлууд томилно.

2.13 3.3 заалтад тусгагдсан шалтгаанаар хийгдэх нөхөлт дадлагыг суралцах хугацаанд 1 удаа хийж болох ба тухайн дадлагад оногдох кредитийн төлбөрийг бүрэн төлнө.

Гурав. Дадлагын явцын хяналт, үнэлгээ 3.1.Хүндэтгэх шалтаангүйгээр дадлага хийгээгүй,

дадлага дууссанаас хойш 7 хоногийн дотор тайлан хамгаалалт хийгээгүй, дадлагын 20-иос дээш хувьд оролцоогүй, дадлагыг удирдамжийн дагуу хийгээгүй, тайлан хамгаалалтанд хангалтгүй буюу 60%-аас бага үнэлгээ авсан бол дадлагыг тооцохгүй.

3.2. Дадлага удирдсан багш оюутны тайлан хамгаалалтын дүнг 9 сарын 15-ны дотор багтаан ИСУМС-д оруулж бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба эсвэл аргазүйч нь тайлан хамгаалалтын нэгдсэн дүнг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газарт хүлээлгэн өгнө.

3.3. Хүндэтгэх шалтаанаар /ар гэрийн гачигдал, хүнд өвчтэй байсан, хүн асрамжилсан, төрсөн/ дадлага хийгээгүй, тайлан хамгаалалтанд ороогүй, тайлан хамгаалалтанд 60% доош үнэлгээ авсан, дадлагын хөтөлбөрийн шаардлага хангаагүй оюутнууд дараа жилийн зуны дадлагыг дуусмагц үргэлжлүүлэн хийнэ. 3.4. Улсын болон сургуулийн нэрийн өмнөөс олон улсын тэмцээн, уралдаан, олимпиадад оролцсон, хүндэтгэх шалтаанаар /ар гэрийн гачигдал, хүнд өвчтэй байсан, хүн асрамжилсан, төрсөн/ оюутнуудад төлбөргүй нөхөлт хийнэ.

3.5.АУС-ийн дадлагыг удирдсан багш, эмч нар оюутнуудынхаа дадлага хийсэн өдөр, ирсэн, явсан цаг, ажлын тэмдэглэлийг шалган тамга, гарын үсгээр баталгаажуулна. Дадлагын тайлан хамгаалалтыг хичээлийн жилийн төгсгөлд өртөөчилсөн хэлбэрээр хамгаалуулна. Хоцорсон болон тасалсан цагийн тоог 1 дахин нэмж дадлагыг нөхөж хийх ба эмнэлзүйн дадлагын нийт цагаа цуглуулаагүй, дадлага хийгээгүй оюутан тухайн дадлагын кредитийн төлбөрийг төлж, АУС-ийн аргазүйч зохион байгуулж нөхөлтийг хийлгэнэ.

3.6. 3.3 заалтад тусгагдсан шалтгаанаар хийгдэх нөхөлт дадлагыг суралцах хугацаанд 1 удаа хийж болох ба тухайн дадлагад оногдох кредитийн төлбөрийг бүрэн төлнө.

Дөрөв. Дадлага удирдах багшийн үүрэг, хариуцлага 4.1Дадлага удирдаж буй багш нь оюутанд тухайн

эмнэлгийн байгууллагууд, мэргэжлийн хяналтын газар, лаборатори, эмийн үйлдвэр, эмийн сангуудад дотоод журмыг танилцуулан эмнэлэгт ажиллах чиглэл, хувцаслалтын талаар зааварчилгаа өгөх

4.2 Оюутан нэг бүрээр дадлагын удирдамжийг хангуулан ажиллуулах

4.3 Дадлагын хугацаанд оюутнуудаар анагаах ухааны ололт амжилтыг тусгасан реферат, мэдээлэл хийлгэх, самбар гаргуулах ажлыг зохион байгуулах

4.4 Олон нийтийн дунд эрүүл аж төрөх ёс, өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг удирдан зохион байгуулах

4.5 Хөдөө орон нутагт дадлага удирдах АШУҮИС-ийн үндсэн багш нь өөрийн мэргэжлийн чиглэлээр үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөөн, эмгэг анатомийн хуралд биечлэн оролцож, эмч, сувилагч, мэргэжилтэн нарт сургалт явуулах.

4.6 Дадлагын явцад оюутан нэг бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, тайлангийн хугацаа дуусахад дадлага ажлын дэвтэрт үнэлгээ өгч тайлан хамгаалалтыг зохион байгуулах

ТАВ.Эмзүй, Био-Анагаах Зохион байгуулалт ЭММЗ ангийн дадлага Дадлагыг суралцаж буй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлгүүдэд зохион байгуулна. 2. Дадлагыг ЭММЗ тэнхмийн дадлага хариуцсан багш зохион байгуулж, дадлагын хуваарийг гарган дадлага удирдах мэргэжилтэнд өгнө. 3. Дадлагыг тухайн хичээлийн жилийн хугацаанд хичээлийн бус цагаар хийж гүйцэтгэх ба тухайн хичээлийн жилийн 6 сарын 1-нээс өмнө дадлагын тооцолт дууссан байна.

Био-Анагаах судлаачын дадлага1. Эрдэм шинжилгээний лабораторит туслах ажилтны

үүрэг гүйцэтгэж, судалгааны ажил хийх үйл ажиллагааны зарчимтай танилцан, судалгааны протоколийн тухай дэлгэрэнгүй ойлголттой болж, эрдэм судлалын лабораторийн ажилбарыг гардан гүйцэтгэх ур чадварт суралцах, төсөл гүйцэтгэгчээр ажиллах чадвар эзэмших

2. Дадлагыг тухайн хичээлийн жилийн 08 сарын 01-нээс өмнө дадлагын тооцолт дууссан байна.

3. Эс судлалын дадлагыг тэнхимийн координатор багш хичээлийн жилийн төгсгөлд хуваарилсан 2-р улиралын шалгалт дууссан үеэс эхлүүлнэ.

4. Оюутнуудыг 4 жижиг бүлэг болон хувааж Аймаг Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Улсын Төв Эмнэлгүүд болон Хавдар Судлалын Үндэсний Төв, Эмгэг Судлалын Үндэсний Төвүүдийн Эд эс судлалын

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

30

лабораторийн эрхлэгч нарын хяналт дор 4 тойролтоор дадлагыг хийнэ.

5. Нэг тойролтоор нийт 30 цагийг цуглуулан баталгаажуулж удирдамжийн дагуу дадлага хийж гүйцэтгэнэ.

Эмзүйн ангийн дадлага1. Ургамал судлал, эмийн ургамлын хээрийн дадлагыг

эм зүйн 2,3-р дамжааны оюутнуудад 7-14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Дадлагын хугацаанд байгальд зохиох аялалыг багшийн удирдлагаар нийт оюутнуудыг хамран 7-14 удаа өдөрт 6 цагаар цуглуулсан ургамлаа тодорхойлох, цэгцлэх ажлыг өдөрт 2 цагхийж гүйцэтгэнэ.

2. Бие дааж гүйцэтгэх ажлыг оюутан бүр өдөр тутам хийж байхын зэрэгцээ цуглуулгын хатаадас янзлах, торонд хавчих, шошго бичиж гүйцээх, өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг болно. Дадлагын эцэст оюутан бүр 100- аас доошгүй эмийн ургамал таньдаг болно.

3. Зөв хатааж эвлүүлсэн шошго бүхий зохих тооны хатаадас, эмийн түүхий эдийн дээж бэлдмэлийг сургууль, тэнхимд хадгалж, судалж цуглуулсан ургамлын латин, монгол, төвд нэрийн жагсаалт бичиглэл, өдрийн тэмдэглэл зэргийг шалгуулж үнэлэлт авсан байна. • Дадлагийг тухайн дадлага хийж буй эмнэлэг,

төвүүдийн эмгэг судлаач эмч удирдлага дор хийх бөгөөд тэнхмийн багш нар хариуцаж ажиллана.

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. АШУҮИС-ийн бүхий л түвшний (төгсөлтийн

өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах) сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцагчийн цогц чадамжийг үнэлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Журмын хэрэгжилтэнд Сургалтын бодлого зохицуулалтын газар, бүрэлдэхүүн, салбар сургуулиуд болон холбогдох тэнхмүүд хамтран хяналт тавина.

Хоёр. Суралцагчийг үнэлэх аргачлал2.1. Хичээлийн хөтөлбөр, стандартад заагдсан

аргачлалын дагуу суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхэд A,B,C,D,F гэсэн үсгэн болон процентон дүн хэрэглэнэ.

2.2. Оюутны хичээлийн төгсөлтийн дүн (явц болон шалтгалтын нийлбэр) 60%, резидентийн шалгалтын дүн 70% , магистрантын шалгалтын дүн 70%, докторантын дүн 80% ба түүнээс дээш тохиолдолд тухайн хичээлийн шалгалтанд тэнцсэнд тооцно.

2.3. Процентон дүнг бүхэл тооны нарийвчлалтайгаар гаргаж, харгалзах чанарын оноог зааврын дагуу тохируулан тооцно. (Хүснэгт-1)

АШУҮИС-ИЙН СУРАЛЦАГЧИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

2015 оны 12-р сарын 15-ны өдөр А/144 тоот тушаалаар батлав

Үсгэн үнэлгээ Процентон дүн Чанарын оноо

A

100 499 3.9598 3.997 3.8596 3.895 3.7594 3.793 3.6592 3.691 3.5590 3.5

B

89 3.4588 3.487 3.3586 3.385 3.2584 3.283 3.1582 3.181 3.0580 3

C

79 2.978 2.877 2.776 2.675 2.574 2.473 2.372 2.271 2.170 2

Процентон дүнд харгалзах чанарын онооХүснэгт-1

D

69 1.968 1.867 1.766 1.665 1.564 1.463 1.362 1.261 1.160 1

2.4.Оюутны хичээлийн төгсгөлийн процентон дүн нь явцын бө шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэнэ. Төгсгөлийн дүнд эзлэх явцын болон шалгалтын дүнгийн харьцаа 70:30 байна.

2.5. Явцын дүнг дараах аргачлалыг үндэслэн тооцно:2.5.1.Явцын дүнг гаргахдаа тухайн хичээлийн

хөтөлбөр, стандартад заасан бүрэлдэхүүн хэсгүүдийг оруулан тооцно. (багш өөрийн хичээлийн онцлогоос хамааруулан өөрчилж болно)E70=А1+А2+А3+....Аn

Үүнд: Е70 явцын дүн А1 хичээлийн ирц А2 онолын мэдлэгийн түвшин А3 лаборатори, дадлага, семинарын хичээлийн даалгаврын биелэлт Аn бие даан судлах даалгаврын биелэлт

2.5.2.Эмнэлзүйн сургалтын өвчтөн үзэх, өвчний түүх бичих, гардан үйлдлийн ур чадвар, жижүүр хийх, эмнэлзүйн ярилцлага, харилцаа хандлага, эмнэлзүйн тохиолдол шийдвэрлэх байдал зэргийг явцын дүнд тусгана.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

32

2.6. Дараах тохиолдолд явцын үнэлгээг “үл тооцов” гэж тэмдэглэн тухайн хичээлийн шалгалтанд оруулахгүй.2.6.1. Хичээлийн явцын процентон дүн 60%-аас

бага2.6.2. Тасалсан, чөлөө авсан дадлага, семинарын

хичээлийг тогтоосон хугацаанд нөхөж дуусгаагүй.

2.6.3. Хичээл, блокын 25%-аас дээш дадлага, семинарыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан.

2.7. Явцын дүнгийн амжилтаас хамаарч шалгалтаас чөлөөлөхгүй.

2.8. Хичээлийн явцын дүнд “үл тооцов” үнэлгээ авсан тохиолдолд ноогдох цагийн хөлсийг төлж нөхөн суралцана.

2.9. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг харгалзан шалгалтын дараах арга, хэлбэрүүдээс тохиромжтойг нь сонгоно. (Хүснэгт-2)

Шалгалтын хэлбэрүүдХүснэгт-2

Мэдлэг үнэлэх шалгалт

Ур чадвар үнэлэх

шалгалтЦогц чадамжийг үнэлэх шалгалт

Аман шалгалт ТЗЭШ, ТЗГШ ТЗЭШ, ТЗГШ

Эссэ бичих, бичгэн шалгалт

Өртөөчилсөн шалгалт

360 хэмийн үнэлгээ (зөвхөн хандлага харилцааг үнэлнэ)

Олон хувилбарт сорил (А, К, В, Е хэлбэрийн)

Урт болон богино хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол

Эмнэлзүйн дасгал үнэлгээ (Mini-CEX)

Компьютерт суурилсан сорил (е-сорил)

Гардан шалгалтГардан гүйцэтгэлийн ажиглалтын үнэлгээ (DOPS)

Эмнэлзүйн тохиолдолд суурилсан сорил

Өвчтөний менежмент

Портфель үнэлгээ

Бусад Бусад Бусад

2.10. Төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтанд суралцагчид тайлан хамгаалалтанд улирал тутам оролцож, явцын үнэлгээ хийлгэсэн байна.

Гурав. Үнэлгээний зохицуулалт3.1. Багш дүнгийн хуудсыг хэвлэн гаргаж, гарын үсгээр

баталгаажуулан, хариуцсан алба, нэгжид шалгалт дууссанаас хойш 48 цагийн дотор хүлээлгэж өгнө.

3.2. Үнэлгээний маргаан гарсан тохиолдолд дүнгийн хэвлэмэл хуудсыг баримтлан шийдвэрлэнэ.

1.3. Оюутан, магистрант, докторантуудын шалгалтын дүн, хичээл нөхөлтийг “АШУҮИС-ийн сургалтын технологи, чанарын хяналтын үлгэрчилсэн журам”-ын дагуу Их сургуулийн удирдлага мэдээллийн системд оруулна.

1.4. Оюутны зуны дадлагыг “АШУҮИС-ийн Зуны дадлагын журам”-д заасны дагуу үнэлнэ.

Дөрөв. Голч дүн4.1. Суралцсан хугацаанд хөтөлбөрийн агуулга

эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана.

4.2. Их сургуулийн удирдлага мэдээллийн систем дэх суралцагчийн дүнгийн бүртгэлийг үндэслэн голч дүнг гаргана

4.3. Голч дүнг гаргахдаа суралцсан хугацаанд судалсан хичээл, блок бүрийн багц цагийг уг хичээлд авсан эцсийн харгалзах чанарын оноогоор харгалзуулан тус тусад нь үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана.

Үүнд:

К1+ К2+К3 ... Кn - хичээлийн кредит О1+О1+О1 ...Оn - процентон дүнд харгалзах чанарын оноо

Тав. Дахин шалгалт өгөх5.1. Хүндэтгэх шалтгааны улмаас шалгалтанд ороогүй

оюутан шалгалтыг нөхөж өгөх бөгөөд тухайн суралцагчийн хувьд уг шалгалтыг эхний шалгалт гэж тооцно.

5.2. Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй бол шалгалтын дүнг F (0%) гэж тооцно.

5.3. Дүн ахиулах зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.

5.4. Оюутан, магистрант, докторантуудын хувьд дахин шалгалтын төлбөр нь тухайн дамжааны 1 кредитэд ноогдох төлбөрийн 50 хувьтай тэнцүү байна

5.5. Төгсөлтийн дараах сургалтанд суралцагч нь тайлан хамгаалалтыг тооцуулаагүй, явцын шалгалтанд тэнцээгүй тохиолдолд дахин шалгалтын төлбөр нь сургалтын 1 багц цагийн үнэлгээтэй тэнцүү байна

5.6. Суралцагч хичээл, блокийн шалгалтанд F дүн, ТЗГШ ; ТЗЭШ шалгалтанд F, D дүн авсан тохиолдолд дахин нэг удаа шалгалт өгөх эрхтэй.

5.7. Дахин шалгалтыг зөвхөн Их сургуулийн удирдлага мэдээллийн систем дэх бүрэлдэхүүн сургуулиас гаргасан дахин шалгалт өгөх оюутны нэрсийг үндэслэн зохион байгуулна.

5.8 Сургалт хариуцсан албанаас баталсан хуваарийн дагуу суралцагчийн дахин шалгалтыг тухайн улиралдаа багтаан 1 удаа зохион байгуулна.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

34

Нэг. Нийтлэг үндэслэл1. АШУҮИС-ийн оюутны үүргийг баталгаажуулах,

сургуулийн хамт олны харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино.

2. АШУҮИС нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлгээс ангид хууль, дүрэм, журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн байна.

3. Оюутны тангараг нь ёс зүйн хэм хэмжээний илэрхийлэл бөгөөд чин сэтгэлээсээ даган мөрдөх баримт болно.

Хоёр. Оюутны ёс зүйн зарчим2.1АШУҮИС-ийн оюутан нь Монгол Улсын хууль

тогтоомж, холбогдох дүрэм, журмын заалт болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлдэг, идэвх чармайлт гарган суралцдаг, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөндлөнгөөс саад учруулдаггүй, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байна.

2.2 АШУҮИС-ийн оюутны ёс зүйн зарчимд дараахь зүйлс хамаарна.• Сургуулийн эрхэм зорилгыг дээдлэн хүндэтгэж,

шинжлэх ухаанд шамдан суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах шилдэг, чадварлаг боловсон хүчин болох

• Монгол Улсын хуулиуд, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмууд, сургуулийн дүрэм, дотоод журмуудыг сахих,

• АШУҮИС-ийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх• Мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэх

• Эрдэмтэн багш, ажилтан, ажиллагсдыг хүндэтгэх

• Хичээлийн болон Оюутны байрны эд хогшлыг ариг гамтай ашиглах

• Хамтран суралцаж буй бусад оюутнуудад аливаа байдлаар саад хийхгүй байх, нөхөрсөг, нийтэч хандан тусалж дэмжих

• Нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, суралцаж буй мэргэжлийн зан үйлийн тусгай зарчмуудыг сахин баримтлах

Гурав. Ёс зүйн зөрчлийн ойлголт, хэлбэр3.1 Ёс зүйн зөрчил гэдэгт ёс зүйн үндсэн зарчмуудад

харшилсан, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд шууд болон шууд бус байдлаар хохирол учруулсан, энэ журамд заасан хэлбэр буюу бүрэлдэхүүнтэй ёс зүйн сөрөг үнэлэмж бүхий үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

3.2 Ёс зүйн зөрчлүүдэд дараахь зан суртахууны үйлдлүүдийг хамааруулна.

ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Суралцах үйл ажиллагааны хүрээнд• Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл

дундуур гарч явах• Хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд

саад учруулах, бусдын тавьсан шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах

• Шалгалтын материалыг санаатайгаар задлах, тараах, шалгалтанд зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах, хуулах, гар утас, цахим хэрэгсэл хэрэглэх

• Хичээлийн цагаар хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессэж бичих, тоглох зэргээр цахим хэрэгслийг хичээлийн бус зориулалтаар ашиглах

• Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажил, хичээлийн бие даалт гүйцэтгэхдээ бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг хуулбарлах

• Багшийн өгсөн дүн, оноог засч үнэлгээг өөрчлөх, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлөх

• Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах

• Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг, гарын авлагыг зүй зохисгүй ашиглах, гэмтээх, устгах, дахин ашиглах боломжгүй болгох

• Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах

• Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах• Хууль бус аргаар дүн, шалгалт, урамшуулал,

тэтгэлэг, гэрчилгээ, диплом авах, хуурамчаар үйлдэх

• Хувцаслалтын талаар

Суралцах үйл ажиллагаанаас бусад хүрээнд• Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур

байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, орж байрлах• Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах

бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашиглах, гэмтээх

• Оюутан сургах гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчих, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх

• Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргах

• Сургуулийн анги танхимд хөзөр, компьютерийн тоглоом тоглох

• Сургуулийн эрхэм зорилго, нэр хүндийг ноцтой унагаах, аливаа үл хүндэтгэсэн үйлдэл хийх

• Сургуулийн бичиг баримт, мэдээ мэдээллийг гэмтээх, устгах, хуурамчаар үйлдэх, зөвшөөрөлгүйгээр хувилах, хэвлэх

• Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчих, бусдыг доромжлох, заналхийлэх, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдах, амгалан тайван байдлыг алдагдуулах, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлэх, тасалдуулах

• Сургуулийн орчим хориотой хар тамхи, архидан согтууруулах ундаа, хүйтэн болон галт зэвсэг биедээ авч явах буюу хэрэглэх

• Анги, дамжаа, хот хөдөө, нас, хүйс, физиологийн зэрэг ялгаа үүсгэн бусдыг айлган сүрдүүлэх, эрхшээлдээ оруулах, зодож гэмтээх, элдэв татаас татах, дарамтлах, нэр төрийг нь гутаах

• Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх, хутган үйлмүүлэх, бусдыг гүтгэх зэрэг ноцтой үйлдэл гаргах

• Сургуулийн аюулгүйн болон бусад онцгой байдлын тоног төхөөрөмжийг буруугаар ашиглах, тэдгээрт гэмтэл хохирол учруулах, хариуцсан

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

36

ажилтны үйл ажиллагаанд саад учруулах• Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох

түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад дамжуулах

• Сургуулийн орчимд элдэв хог, шүлс, нус, цэр, бохь, тамхины иш хаях, ширээний тавцан, коридорын болон бусад ханан дээр элдэв юм бичих, зурах, эрээчих, цонх тагтнаас элдэв юм шидэх

• Багш ажиллагсдыг үл хүндэтгэн харьцах, дайрч доромжлох, нэр төрийг нь гутаах

• Сургуулийн орчинд халуун, хүйтэн зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг, хэрэгсэл ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах

Дөрөв. Ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага

4.1 Ёс зүйн зөрчилд гаргасан оюутанд дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

• Анхааруулах• Амаар болон бичгээр сануулга өгөх• Амлалт авахуулах• Ёс зүйн сургалтанд хамруулах• Олны өмнө буруушаах• Учирсан хохирлыг нь төлүүлэх• Зарим эрхийг хязгаарлах (дотуур байрнаас

гаргах, сургалтын төрийн сангаас хасах, диплом олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт хураах, улираан суралцуулах)

• Тодорхой хугацаагаар суралцах хугацааг хойшлуулах

• Сургуулиас бүрэн мөсөн чөлөөлөх• Хуулийн заалтад хамаарсан тохиолдолд хуулийн

дагуу шийдвэрлэх4.2 АШУҮИС-ийн захирлын тушаалаар шийтгэлийг ноогдуулна4.3 АШУҮИС-ийн оюутан нь хэрэг үйлдсэн бол хуулийн

дагуу шийтгэл хүлээх бөгөөд хэрэв хийсэн үйлдэл нь сургууль, хамт олны эсрэг чиглэгдсэн байвал энэ дүрмийн дагуу давхар хариуцлага хүлээнэ.

Тав. Ёс зүйн зөвлөл5.1 Ёс зүйн зөвлөлийг сондгой тооны гишүүдтэй байхаар

2 жилийн хугацаагаар АШУҮИС-ийн захирлын тушаалаар томилно.

5.2 Багш, ажилтан, оюутны төлөөлөлд хамт олны саналыг үндэслэн ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж

байгаагүй хүнийг сонгосон байвал зохино.5.3 Бүрэлдэхүүний болон салбар сургууль нь өөрийн ёс зүйн зөвлөлтэй байж болно5.4 Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг зөвлөлийн

гишүүдийн хурлаас ил санал хуралтаар сонгоно.5.5.Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75%-аас

доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Зөвлөлийн дарга шийдвэр, тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурна.

5.6 Зөвлөл ажлаа хичээлийн жилд улирлаар төлөвлөх ба улиралд хийх ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг хурлаараа хэлэлцэн баталгаажуулж, хэрэгжүүлнэ.

Зургаа. Зөвлөл дараах чиг үүргийг гүйцэтгэнэ• Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих,

сурталчилж таниулах, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, түүний мөрөөр гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил зохион байгуулах

• Суралцагчаас социологи, сэтгэл ханамжийн судалгаа авах, дэвтэр аялуулах, ганцаарчилсан болон хэсэгчилсэн байдлаар хамт олны төлөөлөлтэй уулзаж ярилцах, санал солилцох зэргээр ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

• Ёс зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авах

• Ёс зүйн зөрчлийн нотолгоо, баримтыг шинэчлэн судалж, сахилгын шийтгэл ноогдуулах эсэх асуудлыг судлан, санал боловсруулах

• Энэхүү ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох санал дүгнэлт боловсруулах, шийдвэрлүүлэх

Долоо.Зөвлөлийн дарга дор дурьдсан чиг үүргийн хүлээнэ

• Зөвлөлийн хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах

• Зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх

• Зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих

• Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих• Оюутан ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол

сургуулийн дотоод дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлэнэ.

Найм. Зөвлөлийн гишүүн дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ

• Хариуцуулсан ажил, үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн дарга, зөвлөлийн хуралд мэдэгдэх

• Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих• Уг дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон

оюутан нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл МОХ-ны дэргэдэх ёс зүйн хороонд хандах эрхтэй. Оюутны эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн зөвлөл нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсож, зохих шийдвэрийг гаргана.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

38

Нэг. Нийтлэг үндэслэл1.1.Оюутнуудын сургууль, эмнэлэг, сургалт, клиник

сургалт, албан ёсны арга хэмжээний үед ёс зүйн хэм хэмжээг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2.АШУҮИС-ийн оюутнууд энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.

1.3. Энэхүү журмын биелэлтэнд оюутан хариуцсан багш, ажилтан, сонгуульт оюутнууд хяналт тавьж, мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Сургалтын үеийн хувцаслалт2.1. Оюутнууд хуваарийн дагуу явагдаж байгаа хичээлийн

анги, танхимд заавал халат өмсөж, энгэрийн тэмдэг зүүнэ.

2.2. Халат, энгэрийн тэмдэггүй оюутныг хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцно.

2.3. Оюутнууд сургалтын анги танхимд цэвэр, цэмцгэр, нямбай хувцаслах бөгөөд цамцны ухлаадас эгмээр байх, даашинз юмуу юбка нь өвдгөөр, ташаа хавиараа хэт бариу биш байх, хөлийн хуруу ил гарахааргүй битүү, намхавтар өсгийтэй, зөөлөн ултай гутал өмсөнө.

2.4. Сургалтын үеэр загварын болон спорт загварын хувцас, богино юбка, шорт, бие нэвт гэрэлтсэн нимгэн хувцас өмсөх, чихнээсээ бусад газар ил харагдахуйц цоолж ээмэг, гархи зүүхийг хориглоно.

2.5. Улирлын болон явцын шалгалтыг өгөхдөө халат өмсөж, энгэрийн тэмдэг зүүсэн байна.

2.6. Эмэгтэй оюутнууд үсийг боосон байна.

Гурав. Клиник сургалтын үеийн хувцаслалт3.1. Клиник сургалтын үед оюутнууд тухайн тэнхим,

клиник эмнэлгийн сургалтын өрөөнд заавал

халат, малгай, мэс заслын өмд, цамц, амны хаалт, зориулалтын гутал өмссөн байна.

3.2.АШУҮИС-ийн Оюутны ёс зүй, хандлага, нэр төр, энэрэнгүй, соёлч зан чанарыг эрхэмлэнэ.

3.3. Мэндлэх хүндлэх ёсыг дээдлэн эрхэмлэж, хичээлээс хоцрох, таслахыг хориглоно.

3.4. Эмчийн дүрэмт хувцас дутуу өмссөн эсвэл өмсөөгүй бол хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцно.

3.5.Төгсөлтийн шалгалтанд орохдоо эмчийн дүрэмт хувцастай байна.

Дөрөв. Албан ёсны хувцаслалт

4.1.Эрдмийн баяр, Төгсөлтийн хүндэтгэлийн ёслол, бусад хүндэтгэлийн арга хэмжээнд албан ёсны хувцастай оролцоно.

4.2.Албан хувцаслалтанд костюм /хослол/, брюкэн өмд, платье, монгол дээл, цагаан цамц, зангиа, ботинк зэрэг орно.

4.3.Хүндэтгэлийн арга хэмжээнд жинс, шорт, пүүз, футболка, чөлөөт хувцастай орохыг хориглоно.

4.4. Хүний эмчийн тангараг өргөх ёслолд зөвхөн цагаан халат өмсөх бөгөөд их сургуулийн энгэрийн тэмдэг /ромбо/ зүүнэ.

4.5.Эмэгтэй оюутнуудыг журамд зааснаас өөрөөр хувцаслах, этгээд чамин гоёлын ээмэг, бөгж, зүүлт хэрэглэх, хурц үнэртэй сүрчиг хэрэглэхийг хориглоно.

4.6.Хүндэтгэлийн арга хэмжээнд оюутны ёс зүй, хандлага харьцааны хэм хэмжээг мөрдлөгө болгож, хүндэтгэлтэйгээр

ОЮУТНЫ ХУВЦАСЛАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ

АШУҮИС-ИЙН СҮЛД ДУУ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

40