ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2...

44
ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН Хөндлөнгийн үнэлээч: Хүүхдийн эрхийн судлаач Сүхбаатарын Энхтуяа Улаанбаатар 2018

Transcript of ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2...

Page 1: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II

ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Хөндлөнгийн үнэлээч: Хүүхдийн эрхийн судлаач

Сүхбаатарын Энхтуяа

Улаанбаатар

2018

Page 2: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

АГУУЛГА

ТАЛАРХАЛ 3

ТОВЧИЛСОН ҮГС 4

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ 5

ТАНИЛЦУУЛГА 10

ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО 10

ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ 10

ДҮГНЭЛТ ШИНЖИЛГЭЭ 12

ДҮГНЭЛТ 26

ЗӨВЛӨМЖ 28

Page 3: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

3

ТАЛАРХАЛ

Хүүхдийн Эрх-Хөгжил II төсөл хэрэгжих хугацаандаа зорилтот орон нутагтаа гаргасан амжилт, ололт, үр дүн, өөрчлөлтийг үнэлж дүгнэх эцсийн үнэлгээг хийх хариуцлагыг надад итгэж, найдаж хүлээлгэсэн явдалд Норвегийн Тусламжийн Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлж байна.

Төслийн удирдагч хатагтай Б.Баярмаа, Зөвлөх хатагтай Карен Колбан Хоел, Нөлөөллийн ажилтан Б.Цогбаяр, Баян-Өлгий аймаг дахь төслийн ажилтан Н.Байболат, Х.Бауыржан, Ховд аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газрын мэргэжилтэн О.Өлзийсайхан нарын үзүүлсэн дэмжлэгт маш талархалтай байна. Тэдний салбарын болон орон нутгийн тухай мэдлэг, чадвар зорилтот аймгууд болон харьцуулсан судалгаа хийсэн аймгуудад ажиллахад үнэлж баршгүй тус дэм болсныг дурдахад таатай байна.

Мөн Ховд аймаг дахь төслийн ажилтан Б.Бямбасүрэн болон судалгааны ажилтнаар ажилласан Д.Отгонтуул, Б.Оюун-Эрдэнэ нартаа мэдээлэл цуглуулах, боловсруулах ажилд дэмжлэг тусламж үзүүлсэнд нь гүнээ талархаж байна. Түүнчлэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, сургуулийн захирлууд, дотуур байрны багш ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай мэдээллийг өгч үнэлгээний ажилд хувь нэмрээ оруулсанд нь баярласнаа илэрхийлье.

Мөн үнэлгээний ажилд өөрсдийн санал бодлыг хуваалцан оролцсон бүх хүүхдүүдэд талархал дэвшүүлье.

Page 4: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

4

ТОВЧИЛСОН ҮГС

АУ Ажлын удирдамж

AХБ Aзийн Хөгжлийн Банк

БСУГ Боловсрол, Соёл Урлагийн газар

ГБХЗХГ Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар

БӨ Баян-Өлгий

БСШУСЯ Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам

ДХҮ Дунд хугацааны үнэлгээ

НЛМ-М Монгол дахь Норвегийн Тусламжийн Байгууллага

НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага

НҮБХС Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан

ТББ Төрийн бус байгууллага

ХБ Хамтарсан баг

ХЭК Хүүхдийн Эрхийн Конвенц

ХЭХ Хүүхдийн Эрх - Хөгжил

ХШҮ Хяналт-шинжилгээ үнэлгээ

Page 5: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

5

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Энэхүү үнэлгээгээр Норвегийн Тусламжийн Байгууллагын 2014-2018 онд Баян-Өлгий, Ховд аймгуудын дотуур байрны хүүхдүүдийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн Хүүхдийн Эрх-Хөгжил II төслийн эцсийн үнэлгээний дүгнэлт, шинжилгээг хийж, төслийн үр дүн, үр нөлөөг урт хугацаанд хэрхэн тогтвортой хадгалах талаар зөвлөмж өгч байна.

Төслийн онцлох үр дүн � Үнэлгээний үр дүнгээс харахад Төслийн дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжсэн

байна. � Төслийн зүгээс дэмжин боловсруулж зорилтот дотуур байрууддаа хэрэгжүүлж

байсан Хүүхэд хамгааллын бодлого болон Ёс зүйн дүрэм нь БСШУСЯ-наас 2018 оны 5 сард баталсан Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журамд дотуур байрын хүүхдийн хамгааллын асуудлыг нэр заан тусгахад нөлөөлж чадсан байна. Энэхүү бодлого нь одоо улсын хэмжээний бүх цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгжиж байна.

� Төслийн зорилтот аймгууддаа хэрэгжүүлсэн сайн туршлага, нөлөөллийн ажлын үр дүнд БСШУСЯ-наас Дотуур байрыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг (2018-2020) боловсруулан хэрэгжүүлж байна.

� БСШУСЯ-наас төслийн зүгээс боловсруулж зорилтот дотуур байрандаа туршин сайжруулсан Дотуур байрын багшийн хөтлөх дэвтрийг 2016 оноос албажуулж улсын хэмжээнд бүх дотуур байрын багш нар хэрэглэж байна. Энэхүү хөтлөх дэвтрийг дотуур байрын багш нар тэдний ажилд нэн тустай бичиг баримт болсон гэж өндрөөр үнэлж байна.

� Төслийн оролцоотой боловсруулсан Дотуур байрны стандартыг үндэсний хэмжээнд хэлэлцэж Стандарт, хэмжил зүйн газраар батлуулах шатандаа явж байна.

� Дотуур байрын өөрийн үнэлгээний аргачлалыг төслийн зүгээс зорилтот дотуур байрууддаа туршин хэрэгжүүлж, нутагшуулаад байгаа бөгөөд уг аргачлалыг 2017 онд хуралдсан Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин үндэсний зөвөлгөөнд оролцогчид өндрөөр үнэлж улсын хэмжээнд нэвтрүүлэхийг хүссэн байна. Одоо уг аргачлалыг Боловсролын хүрээлэн бүх насны хүүхэд үнэлгээнд оролцож болохоор сайжруулаад улсын хэмжээнд түгээхээр ажиллаж байна.

� Хүүхдийн эрх, Хүрэхүйн тухай зэрэг арга зүйн зөвлөмж бүхий сургалтын хэрэглэгдэхүүний багцуудыг төслийн зүгээс боловсруулан хэвлэн түгээсэн нь дотуур байранд энэ чиглэлүүдээр сургалт хийх гарын авлага болжээ.

� Зорилтот дотуур байруудад Хүүхэд хөгжлийн өрөөг байгуулах, ном, танин мэдэхүйн тоглоом, хөгжмийн зэмсэг зэргээр тохижуулахад төслийн зүгээс санхүүгийн болон техникийн тусламж үзүүлсэн байна. Үүний үр дүнд хүүхдүүд дотуур байрандаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгдсэн байна.

� Эцэг эхчүүдийг чадваржуулж тэдний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадварыг сайжруулах, дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах оролцох идэвх чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор Эцэг эхийн нэг өдөр зохион байгуулах арга зүйгээр байрын

Page 6: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

6

багш нарыг хангасан байна. Мөн зай, өрөөний боломжтой дотуур байранд эцэг эхчүүдийн өрөөг байгуулах ажлыг арга зүйн хувьд дэмжсэн нь дотуур байрны үйлчилгээнд итгэх эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөхөд тус болж байна.

� 6 настай хүүхдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэхийн тулд тэдэнд туслах багш томилох, зөвхөн тэдэнд зориулсан тоглох, хичээлээ давтах өрөөг байгуулах ажлыг Баян-Өлгий болон Ховд аймгийн дотуур байруудад амжилттай хэрэгжүүлж байна.

� Ховд аймгийн БСУГ нь төсөлтэй үр дүнтэй хамтран ажилласны үр дүнд үр өгөөжийг нь сайн хүртэж чадсан байна. Дотуур байр, хүүхэд хамгааллын асуудлыг дангаараа хариуцсан мэргэжилтэнг Төсөл эхэлсэн цагаас ажиллуулж байгаа нь ийм албан хаагч нь дотуур байрын биет болон сэтгэл зүйн орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгоход маш чухал гэдгийг батлан харуулж байна. Одоогоор ийм ажил үүрэгтэй мэргэжилтэн улсын хэмжээнд ганцхан ажиллаж байгаа бөгөөд цаашдаа бусад аймгууд дотуур байрыг хүүхдийн хөгжлийн орчин болгох үүрэг хариуцлагаа биелүүлэхэд маш хэрэгтэй ажлын байр гэдгийг онцлож байна.

� Төслийн Удирдах зөвлөл, сум сургуулийн удирдлага, дотуур байрын багш хамгийн гол нь хүүхдүүдийг төслийн хэрэгжилтийн бүхий л шатуудад тогтмол оролцуулж байсан нь төслийг нутагшуулах, өөриймсүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

� Төслийн гүйцэтгэл ерөнхийдөө, үр дүнтэй, үр ашигтай, хангалттай сайн байлаа. Төслийн оролцогч талууд дотуур байрын багш, ажилчдыг чадваржуулах, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын эрхийг хангах үйл ажиллагаануудын зардлыг аажмаар өөрсдөө даах зарчмыг төслөөс баримтласан нь хийсэн ажлаа өөриймсүүлж эзэн нь байх итгэл сэтгэлийг бий болгож чадсан байна. Төслийн удирдах зөвлөлөөр төсөв зардлын хуваарьлалт, үр ашгийг хэлэлцүүлэх, дотуур байруудаар тогтмол очиж хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж байсан нь төслийн санхүүжилтыг үр дүнтэй зарцуулахад хувь нэмэр болсон байна.

� Төслийн төлөвлөгөөний дагуу захиргааны, санхүүгийн болон хүний нөөцийг удирдан зохицуулах ажил үр дүнтэй хэрэгжсэн байна.

Юу юуг өөрөөр хийж болох байсан вэ? � БСШУСЯ-ыг Төслийн төлөвлөлтийн шатнаас эхлэн хэрэгжилтийн бүх шатанд

идэвхтэй оролцуулж Хамтын ажиллагааны гэрээг аль болох эрт байгуулсан бол Дотуур байрын стандартыг эртхэн батлуулах, Баян-Өлгий аймгийн БСУГ-т дотуур байр дангаараа хариуцсан мэргэжилтэнг тасралтгүй ажиллуулах гэх мэт бодлогын дэмжлэг авч болох байв.

� Баян-Өлгий аймгийн БСУГ, дээр дурдсан мэргэжилтэнг төслийн хугацаанд тасралтгүй ажиллуулахаар тохирсон гэрээний амлалтаа биелүүлсэн бол тус аймгийн дотуур байрыг хүүхдэд ээлтэй орчин болгоход ихээхэн хувь нэмэр оруулах байлаа.

� Дотуур байрын хүүхдийн зөвлөлүүдэд илүү зохион байгуулалттай дэмжлэг үзүүлж, тэднийг дотуур байрын хөгжлийн үйл ажиллагаанд өөрийн дуу хоолой, хувь нэмрийг оруулах илүү боломжоор хангаж өгсөн бол хүүхдүүд илүү чадваржих байжээ.

� Баян-Өлгий аймагт дотуур байрны багш нар хүүхэд хөгжлийн өрөөг өөрсдийн санал санаачлагаар тохижуулж, ном тоглоомоор хангасан боловч эдгээр өрөөнүүд нь арга хэмжээ явуулахад хангалттай хүрэлцэх тооны ширээ сандалгүй байгаа нь орон нутгийн боловсролын байгуулага, нутгийн захиргааны дэмжлэгийг дайчлах чадварт тэднийг сургах хэрэгтэй байсныг харуулж байна.

Page 7: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

7

� “Хүчирхийлэл” гэх үгийг дотуур байрын ажилчид буруу ойлгосноос хүүхдийг чимхэх, түлхэх зэргээр хүүхдийн эрхэнд халдахад хүргэж байгаа нь үнэлгээний явцад тогтоогдсон тул Хүүхэд хамгааллын сургалтын багц болон бодлого журамд хүүхэд хамгааллын нэр томьёог илүү нарийвчлан энгийн хүмүүст ойлгомжтой байхаар тайлбарлаж, сургалтыг оролцооны аргаар явуулж ойлголт хандлагыг нь зөвөөр тогтоох шаардлагатай байгааг харуулж байна.

� Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар өөрөө сурах сургалтын багцыг ДХҮ-ний дараа яаралтай боловсруулж дотуур байруудад шинээр ажилд орсон багш, ажилчдыг сургах, давтан сургалт хийхэд ашиглаж эхэлсэн бол хүүхэд хамгааллын шалгуур үзүүлэлтүүд сайжрах боломж байсан болов уу.

� Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дотуур байрны багш нарт олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зөв төлөвлөж, хэрэгжүүлэх сургалтыг хийх хэрэгтэй байжээ. Мөн аливаа арга хэмжээг зөвхөн нэг удаа зохион байгуулаад орхих биш цаашид тогтмолжуулахын тулд өмнө нь хийсэн ажлынхаа үр дүнд дүгнэлт хийх, зорилтот бүлгийнхээ идэвх санаачлагыг алдахгүй тулд юу хийх хэрэгтэйг үнэлж баримтжуулах чадвар дутагдснаас Эцэг эхийн нэг өдөр, өдөрлөг гэх мэт ажлууд жилд ганц, хоёр удаа болоод л өнгөрсөн байна.

� Дотуур байранд эцэг эхчүүд түр байрлах өрөөг тусгайлан бэлтгэсэн Ховд аймгийн дотуур байрны туршлагыг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлбэл дотуур байр - эцэг эх - хүүхдийн харилцааг сайжруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд хэрэгтэй юм.

Зөвлөмж

БСШУСЯаманд өгөх зөвлөмж: � Төслийн боловсруулсан, дэмжсэн Дотуур байрны стандартыг нэн дариу батлуулах

талаар Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах; � Дотуур байрын хүүхдийн хоолны жишиг зардлыг нэмэгдүүлэх үйл явцыг хурдасгах; � Хөрөнгө оруулалтын стратегидаа нурах аюултай, хүүхэд амьдрах шаардлага

хангахгүй дотуур байрын барилгыг нэн даруй шинээр барихыг тусгах; � Орон нутгийн БСУГ-уудад дотуур байр болон сургуулийн нийгмийн ажилтнуудыг

хариуцан ажиллах мэргэжилтний орон тоог бий болгохыг төсөв санхүү, хүний нөөцийн бодлогоор дэмжих;

� Дотуур байрны жижүүрийн ажлын байрыг туслах багш болгож өөрчлөх, ингэснээр дотуур байрны хүүхдүүд өдөр шөнөгүй тэдний хөгжих, сурах боломжийг дэмжсэн үйлчилгээ хүртэнэ; тэдний одоогийн гүйцэтгэж байгаа манаачийн үүрэгт ажлыг цахим технологид шилжүүлэх;

� Малчдын хүүхдийг хамруулдаг нүүдлийн гэр цэцэрлэг, зуны зуслан цэцэрлэг гэдэг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт үйлчилгээний хөтөлбөрт 6 настай хүүхдүүдийг дотуур байрны амьдралд дасан зохицох, сэтгэл зүйгээ бэлтгэхэд нь туслах зорилгоор дотуур байрны тухай танилцуулах хичээл оруулах;

� 6 настай хүүхдүүдийн ах эгч нарт дэмжлэг болох практикт суурилсан богино хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулах. Энэ хөтөлбөрт эерэг хүмүүжлийн арга болон хичээл давтуулах чадваруудыг оруулах;

Page 8: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

8

� Хүүхэд хамгааллын бодлого, Ёс зүйн дүрмийг чанад сахин мөрдүүлэх, хүүхэд хамгааллын давтан сургалтыг жил бүр дотуур байрын багш ажилчид, сурагчдад хийж байх;

� Дотуур байранд шинээр ажилд орж байгаа бүх шинэ ажилтнуудад хүүхэд хамгааллын танилцуулга хичээлийг заавал хийх;

� Баян-Өлгий аймгийн хувьд дотуур байр болон хүүхдийн эрхийн чиглэлээр дангаар ажиллах мэргэжилтэнг томилох, мөн мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтыг тодорхой болгох;

� Эцэг эхийн зөвлөлийг дэмжин тогтмол ажиллуулах талаар дотуур байрны багш нарт зөвлөмж боловсруулж өгөх;

� Баян-Өлгий аймгийн БСУГ дотуур байруудын орчин нөхцлийг сайжруулах төлөвлөгөөг яаралтай гаргах, ялангуяа, Цэнгэл сумын 1-р сургуулийн Хөвгүүдийн дотуур байрын барилгыг нэн яаралтай шинээр бариулах ажлыг онцгойлон анхаарах.

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газруудад өгөх зөвлөмж � Төслийн үр дүнг цаашид тогтвортой хадгалахын тулд аймгийн хэмжээнд Дотуур

байрын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцох; Өөрийн байгууллагаас гаргаж байгаа аймгийн хэмжээний шинэ хөтөлбөр, төслүүдэд дотуур байрны асуудлыг оруулж байх;

� ХЭК, Хүрэхүйн тухай, Алхам алхмаар сургалтын багцууд, Хяналт-шинжилгээ, үнэлгээний матриц гэх мэт төслийн боловсруулж хэрэгжүүлсэн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах зөвшөөрлийг НЛМ-М-с авч шаардлагатай бол сайжруулан хэрэглэх. Жишээлбэл: Хүрэхүйн тухай багцыг Казах хүмүүсийн соёлын ялгаатай байдалд зохицуулан шинэчлэх;

� Хүүхэд хамгааллын сургалтын гарын авлагыг Монгол, Казах хүмүүс хүүхэд хүмүүжүүлэх энгийн арга гэж үзэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн алгадах, чимхэх, загнаж доромжлох гэх мэт хэлбэрүүдийг бие мах бодын шийтгэл болохыг онцолсон мэдээллээр баяжуулах;

� Хамтарсан багийн ур чадварыг системчилсэн сургалт болон мэргэжлийн удирдлагаар дамжуулан сайжруулах;

� Дотуур байрын хүүхдийн зөвлөлийг чадваржуулах, хүүхдийн хөгжлийн өрөөг үр дүнтэй ашиглан, хүүхэд хөгжүүлэх чөлөөт цагийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар дотуур байрын багш нарын чадавхыг дээшлүүлэхэд хүүхдийн оролцооны мэргэжилтнээ оролцуулах; байрын зөвлөлийн гишүүдийг эцэг эхийнх нь санхүүгийн дэмжлэгээр манлайллын хөтөлбөртэй зусланд хамруулах боломжтой;

� Хүүхдийн зөвлөлийн гишүүдэд болон бусад хүүхдүүдэд зориулан хийсэн сургалтуудыг нэг удаа л хийгээд орхих биш сургалтын мөрөөр ажиллаж тэднийг дэмжих үйл ажиллагааг төлөвлөж байх;

� Сум болон багуудаар Хяналт шинжилгээний ажил хийхдээ дотуур байруудаар орж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх ажлыг тогтмолжуулах;

� Хүүхдийн эрхийн ажилтнуудыг дотуур байрын хүүхдийн эрх, хамгаалалд анхаарах талаар зөвлөн туслах.

Page 9: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

9

Орон нутгийн болон сургуулийн удирдлагад өгөх зөвлөмж � Дотуур байрын аюулгүй байдал, оршин суух нөхцлийг сайжруулах зорилгоор Орон

нутгийн хөгжлийн Сан болон Сум хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх. Мөн нутгийн зөвлөл, төгсөгчдийн холбоо, сумын төрийн байгууллагууд, сумын ард иргэдийг дотуур байрын Хүүхэд хөгжлийн өрөөг шинэ ном, суралцахуйг дэмжих тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр баяжуулахыг дэмжиж ажиллах;

� Дотуур байрын багш, ажилчдын идэвх санаачлагыг дэмжих урамшуулал, шагналын янз бүрийн хэлбэрийг ашиглах;

� Дотуур байрын багш, ажилтнуудтай хамтран эцэг эхийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх;

� Хамтарсан багийн үйл ажиллагааг чанаржуулах; � Орон нутгийн богино долгионы радио нэвтрүүлэг болон мэдээллийн бусад сувгийг

ашиглан эцэг эхэд дотуур байрын тухай хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай сургалт, мэдээлэл хүргэх.

Дотуур байрны багш, ажилтнуудад өгөх зөвлөмж: � Төслөөс дэмжиж эзэмшүүлсэн мэдлэг, чадвар, хандлагаа ашиглан хүүхдэд ээлтэй

үйлчилгээг дотуур байрын хүүхдүүдэд хүргэх ажлаа үргэлжлүүлэх; � Хүүхэд хамгааллын бодлого, зохицуулалтуудыг чанд сахин мөрдөх; � Тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.

Норвегийн Тусламжийн Байгууллагад өгөх зөвлөмж � Төслийн дэмжлэгтэй боловсруулсан бүх арга аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүнийг

хамтран ажилласан аймгуудын Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар, БСУГ болон ГБХЗХГ, БСШУСЯ-ны харьяа сургалт, судалгааны ажил хариуцсан байгууллагуудад биет болон цахим хэлбэрээр шилжүүлж цаашид улсын хэмжээний дотуур байруудад ашиглах боломж олгох. Тэгэхдээ Мэдлэг, мэдээллийн менежментийн арга зүйг хавсаргаж өгвөл сайн;

� Хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, өсвөр үеийнхний хөгжлийн чиглэлээр орон нутгийн иргэдийг чадваржуулсан өнөөгийн түвшинд хүрсэн амжилтаа дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тусгаж, тухайн түвшнээс цааш нь хэрхэн хөгжүүлэх талаар анхаарах;

� Шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь өөрийн хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрэм, сургалтын гарын авлагыг боловсруулахдаа орон нутгийн иргэдийн хүүхэд хамгааллын үндсэн ухагдахуунуудыг хэрхэн ойлгож, ажил амьдралдаа хэрэглэж байгаа нь Норвегийн мэргэжилтнүүдийн энэ талаарх хүлээлттэй нийцсэн байхад анхаарахын тулд Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн Монгол хүнтэй хамтран ажиллах;

� Шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийнхөө цаашдын тогтвортой байдлыг хангахын тулд нөлөөллийн ажлыг яаралтай эхлэх: хэрвээ төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлэх хөтөлбөр, үйл ажиллагаа нь цаашдаа санхүүжилт, хүний нөөцийн хувьд улсын төсвөөс хамааралтай байхаар бол холбогдох яам, агентлагтай аль болохоор эртхэн хэлэлцэж Хамтын ажиллагааны гэрээндээ тусгах;

Page 10: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

10

� Шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө бодит өөрчлөлтийг харьцуулж харахын тулд хяналтын бүлэгтэй судалгааны арга зүйг ашиглах;

� Шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхдээ мониторингийн аялал бүрийн дараа түүний мөрөөр хэрхэн ажиллах зөвлөмж санал, тайланг очсон байгууллага бүртээ илгээж зөвлөмжийн мөрөөр хамтран ажиллах арга зүйг нэвтрүүлэх.

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү үнэлгээний тайлан нь 2014 оноос 2018 оны хооронд Ховд болон Баян-Өлгий аймгийн дотуур байруудад хүүхдийн амьдрах, хөгжих нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Монгол дахь Норвегийн Тусламжийн Байгууллагын хэрэгжүүлсэн Хүүхдийн Эрх - Хөгжил II төслийн (ХЭХ II) эцсийн үнэлгээний үр дүн, түүний дүн шинжилгээг тусгасан бөгөөд төслийн үр дүн, өгөөжийн цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангах талаарх зөвлөмжүүдийг багтаасан болно.

Үнэлгээний зорилтот оролцогчид нь Баян-Өлгий болон Ховд аймгуудын сонгогдсон дотуур байруудын хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд, дотуур байрын багш, ажилчид болон төслийн оролцогч бусад талууд, үүрэг хүлээгчид юм. Харьцуулалт хийж, хяанлтын бүлэг болгох зорилгоор Төв болон Дундговь аймгуудын төсөл хэрэгжээгүй хоёр дотуур байранд мөн ижил аргаар судалгааны ажил хийгдсэн. Мэдээлэл цуглуулах 2 ажилтны дэмжлэгтэйгээр Төслийн гаргасан Ажлын удирдамжийн дагуу Үндэсний зөвлөх үнэлгээг гүйцэтгэсэн болно.

ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

Энэхүү эцсийн үнэлгээ нь дараах бүрдэл хэсгүүдтэй цогц зорилгын хүрээнд хийгдлээ. Үүнд:

� Төслийн үр дүнд гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлох: ялангуяа, Дунд хугацааны үнэлгээний (ДХҮ) дараа гарсан томоохон өөрчлөлтүүдийг дүгнэх;

� Төсөл хэрэгжиж дууссаны дараа эерэг үр нөлөөг нь тогтвортой хадгалахын тулд хэн, юуг хэрхэн цааш үргэлжлүүлэх хэрэгтэйг олж тогтоох

� Төслийн анхны төлөвлөлт, хүрээ загвартай харьцуулахад төслийн гүйцэтгэл, хүрсэн үр дүн, үр ашиг ямар байгааг үнэлэх;

� Байгууллагын суралцах үйл явцыг дэмжих.

ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Сонгосон дотуур байрууд дээр төслийн явц, хэрэгжилтийг үнэлж, үр дүнг хэмжихийн тулд тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэв. ХЭХ II Төслийн Логик хүрээ загварын матриц болон ХЭХ II төслийн сайжруулан зассан Хяналт үнэлгээний системд оруулсан төслийн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлгээний хэмжилтийн багаж болгон ашигласан. Түүнчлэн оролцоот судалгааны аргачлалыг ашиглаж зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн протоколыг боловсрууллаа. Дотуур байрны ажилчид болон дотуур байрны хүүхдийн зөвлөлийн гишүүдээс авсан бичил асуулгууд, гол оролцогч талуудтай хийсэн

Page 11: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

11

ярилцлагууд, 6 настай хүүхэд, хүүхдийн зөвлөл, ажилчидтай хийсэн зорилтот бүлгийн хэлэлцүүлгүүдийг тоон болон чанарын мэдээлэл цуглуулах хэрэгсэл болгон ашиглав.

2012 онд Ховд аймагт хийгдсэн Хэрэгцээний үнэлгээ болон 2013 онд Баян-Өлгий аймагт явуулсан Дотуур байрны үнэлгээний үр дүнгүүдийг суурь болгож тэдгээрт хэрэглэсэн шалгуур үзүүлэлтүүдээр гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан харахыг зорив. Эдгээр суурь мэдээллийг 2016 онд явуулсан Дунд хугацааны үнэлгээнд ашигласан бөгөөд гол гол үр дүнг энэхүү хугацаанаас хойш гарсан өөрчлөлтүүдийг харьцуулахад хэрэглэсэн.

Үнэлгээг хийхийн тулд нийт 8 дотуур байр дээр очиж, нөхцөл байдлыг нь НЛМ-М-ын зохиосон Дотуур байрны өөрийн үнэлгээний аргачлалд багтсан болон БСШУЯ-наас 2008 онд гаргасан Дотуур байранд тавигдах нийтлэг шаардлагад орсон шалгуур үзүүлэлтүүдтийг багтаасан Ажиглалтын жагсаалтыг хэрэглэсэн. Энэхүү жагсаалтыг 2016 онд хийгдсэн ДХҮ-д ашигласан бөгөөд энэ удаа бага зэрэг шинэчлэн сайжруулаад төслийн зорилтот болоод хяналтын дотуур байруудын нөхцөл байдлыг үнэлэхдээ ашиглав.

2017 онд Төслийн хяналт үнэлгээний системийн зарим шалгуур үзүүлэлтүүдийг шинэчилсэн учраас ДХҮ-нд ашиглаж байсан дотуур байрын хүүхдээс авах 42 асуулттай асуулгын хуудсаас 7 асуултыг хасах шаардлагатай болсон. Эцсийн үнэлгээний хувьд Баян-Өлгий аймагт хоёр сум болон нэг багийн 90 хүүхдээс, Ховд аймагт хоёр сумын 60 хүүхдээс ижил асуулгаар мэдээлэл цуглуулсан. Хяналтын бүлгийн мэдээлэл цуглуулах ажилаар Төв, Дундговь аймгийн 2 дотуур байранд очиж 32 хүүхдээс ижил асуулгыг авсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн хүйсийн харьцаа тэнцүү байв. Судалгаанд 11-19 насны хүүхдүүд хамрагдсан.

Төслийн багаас Үндэсний зөвлөхөд төслийн хүрээ загвар, төлөвлөгөө болон жил бүрийн тайланг өгсөн нь бичиг баримтын судалгаанд ашиглагдав. Аймгуудын төсөл хариуцсан ажилтнууд болон Ховд аймгийн БСУГ-ын газрын дотуур байр хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн сайн туршлагуудыг зөвлөхтэй хуваалцсан. Мөн Зөвлөх нь хоёр аймагт болсон Төслийн тайлангийн хуралд оролцож үнэлгээний үеэр очиж чадаагүй дотуур байрууд дээр хийгдсэн сайн туршлага, сургамжийг сонсож үнэлгээндээ орууллаа.

Цуглуулсан мэдээллээ боловсруулахдаа тоон болон чанарын шинжилгээний аргуудыг ашиглав. Асуулгаар авсан мэдээллүүдийг SPSS программд оруулж боловсруулалт хийлээ. Ажлын удирдамжийн дагуу Норвегийн Засгийн газрын хөгжлийн тусламжийн байгууллагын дэлхий даяар хэрэглэдэг Digni Global Results Framework буюу Дэлхийн хэмжээний үр дүнгийн хүрээний Чадваржуулалтын үнэлгээний матрицийг чанарын мэдээлэл боловсруулах ажилд ашиглав.

Хүүхдийн оролцоо, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал гэсэн ХЭХII төслийн үндсэн сэдвүүдийг Матрицад багтаасан. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн орон нутгийн зорилтот бүлгийнхэн хэр чадваржсныг 5 түвшингээр үнэлэн тогтоодог энэхүү Матрицийг ХЭХ II төслийн үр дүн, гарцад тохируулан шинэчлэн боловсруулсныг Хавсралт 2-оос харна уу.

Page 12: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

12

ДҮГНЭЛТ ШИНЖИЛГЭЭ

Эхлээд Чадваржуулалтын үнэлгээний матрицад тусгагдсан сэдвүүдийн хүрээнд боловсруулсан үнэлгээний дүгнэлтийг танилцуулья.

1. Хүүхдийн оролцооны чиглэлээр чадваржсан байдал

Асуулга, ажиглалт, зорилтот бүлгийн хэлэлцүүлгүүдийн дүгнэлтээс харахад энэ сэдвийн хүрээнд Чадваржилтын I түвшин (дотуур байр бүр хүүхдийн зөвлөлтэй болно), Чадваржилтын II түвшин (дотуур байрын багш нар нь хүүхдийн зөвлөлтэй, тэдний санал бодлыг сонсохын тулд жилдээ доод тал нь 2 удаа уулзсан байна) бүх дотуур байранд хангагдсан байна. 2018 оны асуулгаар асуулгад оролцсон нийт хүүхдийн 96% нь хүүхдийн зөвлөлийн ажилд сэтгэл ханамжтай байдаг гэж хариулжээ. Доод талын график дээрээс суурь судалгаа авч байсан үеэс хойш байрын зөвлөлийн үйл ажиллагаанд хүүхдүүдийн сэтгэл ханамжтай байдал хэр нэмэгдснийг харж болно.

2013 онд Баян-Өлгийд “Хүүхдийн зөвлөлийн ажлыг чи хэрхэн үнэлэх вэ?” гэж асуусан бол 2012 онд Ховдод “Хүүхдийн зөвлөлийн ажилд чи ерөнхийдөө сэтгэл ханамжтай байна уу?” гэж асуусан байна.

График 1 - Суурь судалгааны дүн Баян-Өлгий аймагт 2013 он, Ховд аймагт 2012 он

Баян-Өлгий Ховд

Хүүхдийн зөвлөлийн ажлыг чи хэрхэн үнэлэх вэ? гэсэн асуултанд 2018 онд хариулсан байдал.

График 2 - Эцсийн үнэлгээний дүн, 2018 он

Баян-Өлгий, 2018 Ховд, 2018

2018 онд “Дотуур байрны асуудлаар санал, зөвлөмж өгөхөд чинь байрны багш ажилчид сонсдог уу?” гэсэн асуултанд Баян-Өлгий аймгийн хүүхдүүд 2013 оны суурь судалгаагаар 62% нь “тийм, ихэнхдээ” гэж хариулж байсан бол 2018 онд энэ хувь 76%

Page 13: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

13

болж өссөн байна. Ховд аймгийн хувьд 2018 онд энэ асуултанд “хэзээ ч сонсдоггүй” гэж хариулсан хүүхэд байхгүй байна. Холбогдох графикийг Хавсралт 1-ээс харна уу.

Ховд аймагт, Чадваржилтын III түвшин (байрын зөвлөл нь хамгийн багадаа 2 долоо хоногт чөлөөт цагийн 1 арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцсон байна) хангагдсан байна гэж дүгнэж болохоор байна. Яагаад гэвэл дотуур байрын багш нар улирал бүр буюу хичээлийн жилд 4 удаа дотуур байранд хийгдэх үйл ажиллагаа төлөвлөхдөө хүүхдийн зөвлөлтэй хамтардаг гэж мэдээлсэн болно. Дотуур байрын багшийн улирлын тайлангаас харахад 7 хоногтоо юм уу, 2 долоо хоногт ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан байна.

Баян-Өлгий аймагт асуулга бөглөсөн хүүхдийн 13% нь “Дотуур байрын багш үйл ажиллагаа төлөвлөхдөө чиний саналыг хүлээж авдаг уу?” гэдэг асуултанд “Үгүй” гэж хариулсан нь үлдсэн 87% нь энэ түвшний чадваржилтанд хүрсэн байж магадгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ.

Чадваржилтын IV түвшин (дотуур байрын хүүхдийн зөвлөлөөс дэвшүүлсэн бүх асуудлыг холбогдох шийдвэр гаргагч нар боломжтой бол хүүхдийн оролцоотой шийдвэрлэсэн байна.) зарим дотуур байранд хэсэгчлэн хангагдсан байж болохыг судалгааны баримтууд харуулж байна. Сургуулийн захирал, сумын удирдлагуудтай ярилцаж байхад тэд хүүхдийн зөвлөлөөс дэвшүүлсэн зарим асуудлыг анхаарсан тухай дурдаж байсан. Хүүхдүүд дотуур байр шинээр барих, их засварт оруулах, дотуур байранд хөгжлийн үйл ажиллагаа явуулах зэрэгт аймаг, улсын түвшинд төсвийн хувиарлалтыг хийдэг эрх мэдэлтэнгүүд нөлөөтэй болохоос сум, сургуулийн удирдлагын эрх мэдэл хүрэлцэхгүй гэдгийг мэддэг учраас орон нутагтаа шийдэж болох концерт тоглох гэх мэт чөлөөт цагийн арга хэмжээ, сургуулийн орчныг гэрэлтүүлэх гэх мэт төсөв бага шаардах зүйлийг л хүссэн, түүнийг нь дэмжсэн тухайгаа удирдлагууд ярьж байв.

Зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд өмнө нь дотуур байрын багш нар тэдний санал бодлыг сонсохдоо хойрго байсан бол одоо багш нартайгаа чөлөөтэй харилцаж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж чаддаг болсон гэж байв.

Page 14: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

14

Чадваржилтын V түвшний (төслийн зорилтот байгууллагуудын зүгээс дотуур байрын хүүхдийн зөвлөлийг маш сайн дэмждэг) хувьд зарим нэг үйл ажиллагаа хийгдсэн байна. Тухайлбал, төслийн багаас аймгуудын ГБХЗХГ-тай хамтран зөвлөлийн хүүхдүүдийг дотуур байртай нь холбоотой асуудлаар дуу хоолойгоо илэрхийлэх чадварт сургах зорилгоор зуслан сургалтанд хамруулсан. Гэвч тухайн сургалтуудын дараа түүний мөрөөр сургагдсан хүүхдүүдтэйгээ эргэж холбогдож тэднийг дэмжин туслах ажил хийгдээгүйн улмаас Чадваржилтын V түвшинд хүрэх боломжийг хязгаарласан байна.

2. Хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийг чадваржуулах

Энэ сэдвийн хүрээнд, Чадваржилтын I түвшинд (байр бүрт хүүхэд хөгжлийн өрөөтэй болно) ихэнх дотуур байр хүрсэн байна. Төслийн зүгээс хүүхдийн хөгжлийг дэмжих, тоглоом, ном болон хүүхэд өөрөө суралцах боломжийг хангасан бусад хэрэглэгдэхүүнийг санхүүжүүлж, арга зүйн зөвлөмжөөр хангасан нь Ховд аймгийн хувьд бүх дотуур байр нь Хөгжлийн өрөө байгуулж холбогдох хэрэглэгдэхүүнээр тоноглосон бол, Баян-Өлгий аймагт байрны багтаамж зай талбай, сандал ширээний хүртээмжээс хамааран цөөн тооны дотуур байр ийм өрөөтэй болж чадаагүй байна. Ховд аймгийн Үенч, Дөргөн сум, Баян-Өлгий аймгийн Загастнуур багийн дотуур байруудад Хөгжлийн өрөө нь хүүхэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлөх боломжийг бүрэн хангасан, тохилог, дулаан, тоглоом, ном, хөгжмийн зэмсэгээр хангагдсан байна. Хүүхдүүд Хөгжлийн өрөөндөө төрөл бүрийн тоглооомоор тоглож, ном уншиж, үндэсний хөгжим тоглож, гэрийн даалгавраа хамтдаа хийх зэргээр ашигладаг гэж зорилтот бүлгийн хэлэлцүүлгийн үеэр өгүүлж байв.

Төслийн зүгээс хүүхдийн ном, хөгжүүлэх тоглоом зэргийг бүх дотуур байруудад авч өгсөн нь Чадваржилтын II түвшинд (Хүүхэд хөгжлийн өрөөг ном, сурахуйг дэмжсэн тоглоомоор байнга шинэчлэн баяжуулж байна) хүрэхэд нөлөөлсөн байна. Хүүхдийн хөгжилд тустай үйл ажиллагаанууудыг Хөгжлийн өрөөгөөр дамжуулан явуулах нь ямар үр дүнтэйг мэдсэн болохоороо дотуур байрууд, хэдийгээр улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй ч, төгсөгчдийн холбоо, сайн санаат олон нийт, эцэг эхчүүдийн дэмжлэг гэх мэт янз бүрийн санхүүгийн эх үүсвэрээр ном, тоглоом, хөгжмийн зэмсэг, бүжгийн хувцас авч ийм өрөөгөө шинэчлэн баяжуулж байна. Дэлүүн сум нь 4 дотуур байртай бөгөөд ДХҮ-нээс хойш байр бүртээ Хөгжлийн өрөө байгуулсан нь сайхан байлаа. Гэвч тэдгээр өрөөнүүд нь сандал ширээгээр дутмаг, олон хүүхдийг хамруулсан үйл ажиллагаа явуулахад зай талбай нь хүрэлцээгүй байв. Цэнгэл сумын хөвгүүдийн дотуур байр нурж унахаар муудсан тул шинээр өрөө тасалгаа засаж янзлах боломжгүй, зай талбай хүрэлцэхгүй тул Хөгжлийн өрөө байхгүй байв.

Чадваржилтын III түвшин (Хүүхэд хөгжлийн өрөө байнгын ажиллагаатай байна) Ховд аймгийн дотуур байруудад хангагдсан боловч Баян-Өлгий аймгийн дотуур байруудын ихэнхэд нь энэ өрөөг тогтмол ажиллагаатай байлгаж чадахгүй байгаа нь хүүхдүүд болон дотуур байрын багш нартай хийсэн уулзалт ярилцлагаас харагдаж байв.

Чадваржилтын IV түвшин (Дотуур байрандаа чөлөөт цагаа хөгжилтэй сонирхолтой өнгөрөөдөг хүүхдийн тоо өссөн байна) 2 аймагт хоёуланд нь хангагдсан байна Баян-Өлгий аймагт “Байрандаа чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр өнгөрүүлж чаддаг уу?” гэдэг асуултанд 2013 онд судалгаанд оролцогчдын 28% нь “Хэзээ ч үгүй” гэж хариулж байсан бол 2018 онд энэ тоо 7% болж буурсан байна.

Page 15: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

15

“Байрандаа чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр өнгөрүүлж чаддаг уу?” гэдэг асуултад Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн өгсөн хариултууд

График 3. Харьцуулалт

2013 он 2018 он

Ховд аймгийн хүүхдүүдийн хувьд “Байрандаа чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр өнгөрүүлж чаддаг уу?” гэдэг асуултанд 2013 онд 57% нь “Тийм, үргэлж” гэж хариулж байсан бол 2018 онд энэ тоо 73% болж өссөн байна.

“Байрандаа чөлөөт цагаа сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр өнгөрүүлж чаддаг уу?” гэсэн асуултанд Ховд аймгийн хүүхдүүдийн өгсөн хариултууд

График 4. Харьцуулалт

2013 он 2018 он

Чадваржилтын V түвшний (Хүүхэд хөгжлийн өрөөнд явуулах үйл ажиллагаа нь хөтөлбөрийн хэмжээнд хөгжсөн байна) хувьд маш цөөхөн дотуур байр энэ түвшинд хүрсэн байна. Хэдийгээр төсөл яг энэ шалгуур үзүүлэлтийг ашиглаагүй ч Хөгжлийн өрөөнд хийгдэх үйл ажиллагаа нь тогтвортой, хүүхдийн хөгжилд бодитой үр дүн үзүүлэхүйц байхын тулд хөтөлбөрийн хэлбэрт шилжих ёстой юм. Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр байхын тулд үйл ажиллагаанууд нь тодорхой зорилго, зорилтуудын хүрээнд холбогдож нэгдсэн, хүүхдийн зан үйл, хандлага, чадварт мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж чадах, урт хугацаагаар тогтмол хэрэгжүүлэх шаардлага байдаг. Харин одоогоор хөгжлийн өрөөнд хийгдэж байгаа арга хэмжээ өөр хоорондоо уялдаагүй, нэг удаагийн, хүүхдийн зан үйлд тодорхой өөрчлөлт гаргах зорилгогүй, чөлөөт цагийн үйл ажиллагаанууд байна.

3. Эрүүл мэндийн чиглэлээр чадваржсан байдал

Энэ сэдвийн хүрээнд, Чадваржилтын I түвшин (Дотуур байранд сургуулийн эмч ажиллах юм уу, баг сумын эмчийг шаардлагатай үед ажиллуулах гэрээ хийгдсэн байна), Чадваржилтын II түвшин (Сургуулийн эмч нь дотуур байранд эсвэл, байрын хүүхэд олж

Page 16: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

16

очиход амархан газар байрласан байна) болон Чадваржилтын III түвшин (Дотуур байрын хүүхэд орон нутагт нь үзүүлэх боломжтой эрүүл мэндийн үйлчилгээг сургуулийн эмчээсээ юм уу, баг, сумын эмчээсээ авах боломжтой байна) дотуур байруудад хангагдсан байна. Хүүхэд цөөтэй учраас сургуулийн эмч ажиллах боломжгүй жижиг сургуульд сум, багийн эмч нар эмнэлгийн яаралтай тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг дотуур байрын хүүхдүүдэд үзүүлж байна. Төслийн уриалгаар дотуур байрандаа илүү өрөө тасалгаа гаргаж чадах дотуур байрууд сургуулийн эмчдээ ажлын өрөө гаргаж өгчээ.

Чадваржилтын IV түвшин (хүүхдүүд сургуулийн эмч, эсвэл сум, багийн эмчийн үзүүлсэн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байна) дотуур байруудад биелэгдсэн байхаар байна. Яагаад гэвэл сургуулийн эмч болон сум, багийн эмчийн үзүүлсэн үйлчилгээний талаар хүүхдүүдийн зүгээс гомдол гаргаагүй байна. Хөдөө сум, багт байгаа эрүүл мэндийн байгууллагууд яаралтай тусламж болон анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой тул дотуур байрын хүүхдүүд сум, сургуулийнхаа эмчээс нарийн мэргэжлийн үйлчилгээг авах боломж хязгаарлагдмал юм. Гэхдээ бидний уулзсан хүүхдүүд болон дотуур байрын багш ажилчид, дотуур байрын хүүхдүүд, сургуулийн эмч юмуу баг сумынхаа эмч нараас авсан яаралтай тусламж болон эмнэлгийн анхан шатны үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдгаа хэлж байв.

Чадваржилтын V түвшин (Төслийн зорилтот бүлгийнхэн өөрийнхөө эрүүл мэнд, сайн сайхантай холбоотой нөхцөл байдалд нөлөөлөх чадвартай болно) дотуур байруудад зарим нэг талаар хангагдсан байна. Хүүхдүүд гараа зөв угаах, шүдээ арчлах талаар эрүүл зан үйлийг эзэмшиж байгаа талаараа мэдээлсэн байна. Төслийн зүгээс дэмжин хэвлүүлсэн гар угаах, шүд арчлах зөв дадал хэвшлийг харуулсан зурагт хуудсууд судалгааны багийн очсон бүх дотуур байрын угаалгын өрөөний хананд байлаа.

Ховд аймгийн дотуур байрны тогооч нар ханиад томуу дэлгэрсэн үед хүүхдүүдэд аарц, чацарганы жүүс буцалгаж өгдөг тухайгаа ярьж байв. Байрын хүүхдүүд хүйтэн болбол өмсөх дулаан гутал хувцсаа авдар савандаа хадгалж буйгаа ярьж байлаа.

2018 оны асуулгаар байрын хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлтэй холбоотойгоор төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрснийг харуулсан. “Гэдэс чинь хэр их өвддөг вэ?” гэдэг асуултанд “Хэзээ ч үгүй” гэж хариулсан хүүхдийн хувь өссөн нь сургуулийн эмч, тогооч нарыг гал тогооны ариун цэвэр, хоолны амт чанар, олон нэр төрлийн хоол тэжээлийг өгч чадах хоолны цэс зохиох зэрэг ур чадварт сургасан төслийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. 2016 оны ДХҮ-ээр энэ асуултанд “Хэзээ ч үгүй” гэж гэж хариулсан хүүхдийн хувь Ховд аймагт 32%, Баян-Өлгий аймагт 24% байсан бол 2018 онд энэ хувь 2 аймагт хоёуланд нь 44%-д хүрсэн байна. (Хавсралт 1-т байгаа Графикуудыг харна уу).

Page 17: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

17

4. Хүүхэд хамгаалал болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадваржсан байдал

Энэ сэдвийн хүрээнд, Чадваржилтын I түвшин (Дотуур байр Хүүхэд хамгааллын бодлоготой байна) бүх дотуур байранд хангагдсан байна. Төслийн зүгээс боловсруулж дотуур байруудад мөрдөж байсан Хүүхэд хамгааллын бодлого улсын хэмжээнд боловсролын орчинд мөрдөж байгаа Хүүхэд хамгааллын бодлогод дотуур байрыг нэр заан оруулахад хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Очсон бүх дотуур байр Хүүхэд хамгааллын бодлогоо үүдний танхимдаа хүн бүр харах боломжтойгоор байрлуулсан байлаа. ДХҮ-ний дараа Баян-Өлгий аймагт Хүүхэд хамгааллын бодлогыг Казах хэлээр орчуулсан байна.

Чадваржилтын II түвшин (Дотуур байрын багш ажилтнууд Хүүхэд хамгааллын бодлогод орсон, тэдний өдөр тутмын амьдралд нөлөөллөдөг 3 чухал асуудлыг нэрлэж чаддаг байна) дотуур байр бүрт өөр өөр хэмжээгээр хангагдсан байна. Дотуур байрны ажилчидтай хийсэн зорилтот бүлгийн ярилцлагуудын үеэр тэд Хүүхэд хамгааллын бодлогын хамгийн чухал 3 асуудлыг нэрлэж чадаж байв. Гэтэл “Дотуур байрны багш ажилчдын зүгээс үзүүлсэн чимхэх, түлхэх, цохих гэх мэт бие махбодын шийтгэл, загнах, хараалын үг хэлэх зэргээр үзүүлсэн үг хэлний доромжлолд өртсөн” гэж хариулсан хүүхдийн тоо 2016 оны ДХҮ-ний дүнтэй харьцуулахад 2018 онд өссөн байна. (Хүснэгт 1-г харна уу).

Хүснэгт 1. Дотуур байрны багш ажилчдын зүгээс чимхэх, түлхэх, цохих гэх мэт бие махбодын шийтгэл, загнах, хараалын үг хэлэх зэргээр үзүүлсэн үг хэлний доромжлолд өртсөн гэж

хариулсан хүүхдийн хувийг Ховд, Баян-Өлгий аймгуудад 2012-2013, 2016, 2018 оны байдлаар харьцуулсан хүснэгт

2012-2013 2016 2018

Ховд БӨ Ховд БӨ Ховд БӨ

Бие махбодын шийтгэл 17% 40% 30% 22% 43% 30 %

Үг хэлний доромжлол 14% 41% 29% 36% 24% 38%

Дотуур байрын багш, ажилчдын зүгээс учруулсан бие махбодын шийтгэл, үг хэлний доромжлолд өртсөн гэж хариулсан хүүхдийн хувь 2012 онд Ховд аймагт бага байсан нь санал асуулгын аргачлал өөр байсантай холбоотой байж болох юм. Харин 2016 оны ДХҮ-ний дараа энэ тоонууд 2 аймагт өссөн нь сүүлийн 2 жилд шинээр ажилд орсон дотуур байрын ажилчдад Хүүхэд хамгааллын бодлогын талаар сургалт хийгээгүйтэй холбоотой болов уу. Өөр нэг таамаглал бол хүүхэд хамгааллын үндсэн нэр томьёо, хэлбэрүүдийн талаарх Монгол, Казах жирийн хүмүүсийн ойлголт төслийн зүгээс боловсрууулсан сургалтын гарын авлага, бодлого, журамд байгаа ойлголтуудаас өөр байсан байж магадгүй. Асуулганд хүүхдүүд “байрын багш ажилчид хүүхдийг чимхэж, түлхэж, цохьдог уу” гэсэн асуултанд хариулсан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг ухагдахууныг жирийн Монгол, Казах хүмүүс ойлгохдоо хүүхдийг тахир татуу болтол нь зодох, эсвэл хүчиндэх гэж боддогоо хэлж байв. Баян-Өлгий аймагт, дотуур байрны ажилчид “Казах хэлээр орчуулагдсан Хүүхэд хамгааллын бодлогын үг хэллэгийг ойлгоход их хэцүү. Утга санаа нь толгой эргүүлсэн” гэж хэлж байсан нь үүний жишээ болов уу. Иймээс хүүхэд хамгаалын зөрчлийн нэр томьёог ойлгомжтой, маш тодорхой энгийн үгээр тайлбарласан сургалтын гарын авлага боловсруулж оролцоот сургалтын аргаар дотуур байрын ажилчид болон эцэг эхэд хичээл заах хэрэгтэй юм байна.

Page 18: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

18

Чадваржилтын III түвшин (Хүүхдүүд ямар нэгэн муу зүйл тохиолдвол дотуур байрын багш ажилчдадаа хэлнэ гэж мэдээлдэг болсон) цугларсан мэдээллээс харахад ерөнхийдөө хангагдсан харагдаж байна. 2018 оны асуулгаар Баян-Өлгий аймгаас судалгаанд оролцсон хүүхдийн 71% нь “ямар нэгэн муу зүйл тохиолдвол дотуур байрын багшдаа хэлнэ” гэжээ. Асуулгад оролцсон Ховдын хүүхдүүдийн 63% нь ингэж хариулсан байна. ДХҮ-гээр эдгээр хувь үүнээс бага байсан.

“Хэрвээ хэн нэгэн хүн чиний эмзэг газар хүрвэл хэнд хандах вэ?” гэдэг асуултанд хүүхдүүдийн өгсөн хариулт төсөл хэрэгжсэн болон хяналтын бүлгээр сонгогдсон дотуур байрны хувьд хоорондоо нэлээд ялгаатай байна. Төсөл хэрэгжсэн аймгуудын хүүхдүүдийн 5-7% нь “Хэнд ч хэлэхгүй” гэж хариулсан бол хяналтын бүлгийн хүүхдүүдийн 17% нь энэ хариултыг сонгосон байна. Энэ нь төсөл хэрэгжсэн дотуур байрны хүүхдүүд “Хүрэхүйн” тухай сургалтанд сууснаараа ийм сургалтанд суугаагүй хяналтын бүлгийн хүүхдүүдээс илүү ийм сэдвээр бусадтай ярилцаж тусламж авах мэдлэг, чадвартай болсон нь харагдаж байна.

“Хэрвээ хэн нэгэн хүн чиний эмзэг газар хүрвэл хэнд хандахьвэ?” гэдэг асуултанд хүүхдүүдийн өгсөн хариулт

График 5 Хяналтын бүлэгтэй харьцуулалт

Хяналтын бүлэгт 2018 Ховд 2018

Чадваржилтын IV түвшин (Зорилтот бүлгийнхэн хүчирхийлэлгүйгээр хамтдаа байхыг эрхэмлэдэг болно) бага зэрэг л хангагдсан байна. Зорилтот бүлгийн хүүхдүүд дотуур байрны багш нараа хүчирхийллийн биш харилцаагаар өөрсөдтэй нь харьцдаг, ийм байхыг ажилчдаас шаарддаг гэж мэдээлж байв.

Шигтгээ 1

Байрын эрэгтэй багш 2015 онд төслийн хэрэгжүүлсэн сургалтанд сууснаас хойш хариуцаж ажилладаг хөвгүүдэдээ бие махбодын шийтгэл ноогдуулах, хэл амаар доромжлохоо больсон гэж судлаачид ярьсан. “Одоо би стресстэхээ больсон. Яагаад гэвэл хөвгүүд бие биенээ дээрэлхэж шоглохгүй болсон. Багш нь сайн үлгэр дуурайл үзүүлбэл их өөрчлөлт ирдэг юм байна” гэж тэр ярьж байв.

Page 19: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

19

“Дотуур байрын хүүхдүүд бие биенээ дээрэлхэх явдал хэзээ ч гардаггүй” гэж хариулсан Ховдын хүүхдүүдийн хувь 2018 онд 2012 оны суурь судалгааныхаас нэмэгдсэн байна. Энэ үзүүэлэлт Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн хувьд 2016 онд 67% болсон нь 2013 оны 45% ахисан үзүүлэлт байв. Гэвч 2018 онд энэ үзүүлэлт 58% болсон байв. Зарим дотуур байранд зарим туслах ажилчид хүүхдийн эрхийг хүндлэхгүй харилцаж байгааг хүүхдүүд “заримдаа биднийг жижүүр, үйлчлэгч, тогооч, галч нар зодож, хэл амаар доромжлодог” гэж мэдээлсэн.

Ховд аймгийнхан Чадваржилтын V түвшинд (зорилтот бүлгийнхэн аюулгүй тайван орчинд амьдарна) хүрэхийн тулд орчны аюулгүй байдлыг багасгах талаар нэлээд хүчин чармайлт гаргасан байна. 4 дотуур байр аюулгүй ажиллагааг хянах камерын систем байрлуулж, бүх дотуур байр хашаатай болж, гаднах жорлон, байгууламжиндаа гэрэлтүүлэг тавьсан гэж тайлангийн хурлын үеэр мэдэгдсэн.

“Байрандаа байхдаа айдаг уу?” гэдэг асуултанд “Үгүй” гэж хариулсан хүүхдийн хувь Ховд аймагт 2016 онд 41% байсан бол 2018 онд 73% болж өссөн нь сайшаалтай юм. Харамсалтай нь энэ үзүүлэлт Баян-Өлгий аймагт буурсан байна. Тэндэхийн хүүхдээс энэ асуултанд “Үгүй” гэж хариулсан хүүхдийн хувь 2016 онд 62% байсан бол 2018 энэ үзүүлэлт 41% болж буурчээ. Буурсан шалтгааныг илүү нарийвчлан харахын тулд хариултуудыг дахин шалгахад Цэнгэл сумын эрэгтэй хүүхдүүд “байрандаа байхдаа айдаг” гэж хариулсан байна. Энэ айдас нь тэдний амьдарч байгаа 2 давхар байр нь доош сууж, нурж унахад ойрхон болсонтой холбоотой. Өвөл болж байхад тэр байшингийн бүх цонхыг нь нийлэг цаасаар бүрсэн байсан нь шил хийхээр доош сууж байгаа даралтын улмаас тэр дороо хагардагтай холбоотой гэж тайлбарлаж байв. Мэргэжлийн хяналтын газраас уг байшинг ашиглахыг хориглосон боловч хөвгүүдийг байрлуулах өөр байр байхгүйн улмаас хүүхдүүд тэнд “хэзээ нурах бол” гэсэн айдас дунд амьдарч байна. Бидний ярилцлага авсан ээж хүүгийнх нь амьдарч байгаа байр нураад хүү нь дарагдчих вий гэж санаа нь зовоод зарим шөнө унтаж чаддагүй гэж ярьж байв.

Харин Дэлүүн суманд олон охин “байрандаа байхдаа айдаг” гэж хариулсан байна. Дотуур байрын багш болон аймгийн ГБХЗХГ-ынхантай ярилцахад охидын айдсын шалтгааныг бидэнд тайлбарлаж өгсөн юм. 2018 оны хавар хөвгүүдийн байрын эрэгтэй жижүүр шөнө дунд охидын байранд орж тэднийг айлгасан нь бэлгийн дарамтын хэлбэр байв. Иймээс тухайн явдлыг Хүүхдийн утас 108-д мэдээлсэн бөгөөд аймгийн ГБХЗХГ тухайн жижүүрийг ажлаас чөлөөлөх зөвлөмжийг сургуулийн захиргаанд өгсөн. Гэвч

Page 20: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

20

үндэслэлгүй ажлаас халагдсан гэж шүүхэд өгсөн жижүүрийн гомдлыг шийдэхдээ “ажилд нь буцаан томилох” гэж шийдвэрлэсний улмаас одоо тэр хүн дотуур байрандаа жижүүрийн ажлаа хийж байна. Дотуурын байрын багш нар “тэр жижүүр дахиад шөнө өрөөнд минь ороод ирэх вий” гэсэн охидын айдсыг арилгахад туслаж чадахгүй байгаадаа сэтгэл зовж буйгаа судлаачид мэдээлсэн.

6 настай хүүхдийн нөхцөл байдал

6 нас бол гэр бүлээсээ хол дотуур байранд амьдрахад дэндүү эмзэг нас учраас төслийн зүгээс тэдэнд илүү анхаарал тавьж ажиллахыг хамтран ажиллагч нартаа байнга уриалж байв. Суурь судалгааны үетэй харьцуулахад 1-р ангид орсон хүүхдүүдэд тусгай багш томилон ажиллуулдаг болсон байна. Нэлээд хэдэн дотуур байр 6 настай хүүхдүүд тоглох, хичээлээ хийхэд зориулсан тусгай өрөө гаргаж өгсөн. Гэвч 6 настай хүүхдүүд дотуур байранд суух нь нэмэгдэхгүй байгааг уулзаж ярилцсан сургуулийн захирлууд мэдээлж байв. Ерөнхийдөө эцэг эхчүүд 6 настай хүүхдээ сумын төв дээр ээжтэй нь юм уу, эмээ өвөөтэй нь гэр барьж суулгаад арай том ангид орохоор нь дотуур байранд оруулж байна.

2017 онд Норвеги судлаачийн хийсэн судалгаагаар 6 настай хүүхэд дотуур байранд орсон үед ах эгч нь тэдний гол асран халамжлагч болдгийг баталсан байна. Өөрсдөө хүүхэд учраас дотуур байранд сууж сурах, 6-7 настай хүүхдэд нэлээд их ачаалал өгдөг сурах үйлд дасан зохицох гэж ядаж байгаа дүү нараа өдөр шөнөгүй халамжлан асрах нь ах эгч нарт нь бэрхшээлтэй байгааг судлаач тогтоожээ. Тиймээс дүү нараа загнаж, зодох явдал их гардаг нь мөн судалгаагаар харагдсан байна.

Бидний тоглоомын аргаар дамжуулан ярилцсан 6 настай хүүхдүүд дотуур байрандаа өлсдөг гэж хариулсан. Гэхдээ тэдний хоолны хэмжээ бага учраас өлсдөг гэж дүгнэхэд төвөгтэй байна. Будаатай, ногоотой хоол идэж сураагүй учраас тэдэнд мах гурил, сүүн бүтээгдэхүүнээр голлон хийдэг үндэсний онцлогтой хоолноос өөр орцтой хоол идэж сурах хэрэгтэй болдог талаар нэг дотуур байрны тогооч өгүүлж байв. Цаашдаа 6 настай хүүхдийг сургуульд оруулах бэлтгэл болгож явуулдаг зуны болон нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтанд тэднийг дотуур байранд амьдрах, гэрийн хоолноос өөр хоол хүнсийг идэж хэрэглэж сургах агуулгыг оруулах хэрэгтэй юм. Мөн энэ сургалтанд гэр бүлээсээ хол амьдрахад ямар байх талаар, дотуур байранд амьдарвал ямар дүрэм журмыг баримтлах, тусламж дэмжлэг хэрэгтэй үед хэнд хэрхэн хандах талаар ч зааж сургавал хүүхдэд дотуур байранд амьдрах бэлтгэл болох юм.

Эцэг эхийн оролцоог дэмжих

Төслийн зүгээс дотуур байранд эцэг эхийн зөвлөл байгуулах, эцэг эхийн нэг өдөр зохиох ажлыг дэмжиж ажилласан. Мөн эцэг эхийн нэг өдрөөр хүүхдийн эрхийн сургалт явуулах арга зүйгээр дотуур байрын багш нарыг чадваржуулсан. Зарим газар дотуур байрын эцэг эхийн зөвлөл амжилттай ажиллаж байна. Жишээ нь, Загастнуур багт бидний уулзсан ээж Эцэг эхийн зөвлөлд байдгаа бахархалтайгаар ярьж байсан юм. Тэрээр “хүүхдээ гэртээ ойрхон байлгахын тулд эцэг эхчүүд бид сургууль, дотуур байрыг сайн дэмжиж ажиллах хэрэгтэй гэж боддог. Иймээс дотуур байрыг хүүхдэд ээлтэй байх талаар нь эцэг эхийн зөвлөл нэлээд дэмжлэг үзүүлдэг” гэж тэрээр ярьж байв. Ер нь бидний уулзсан эцэг эхчүүд Төслийн дэмжлэгээр дотуур байрны нөхцөл байдал, багш ажилчдын харилцаа хандлага эрс өөрчлөгдснийг дурдаж талархлаа илэрхийлж байлаа.

Page 21: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

21

Дотуур байрын нөхцөл байдал сайжирсанд эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байгаа ч эцэг эхийн зөвлөл ихэнх суманд тогтмол ажиллаж чадахгүй байна. ДХҮ-ний дараа эцэг эхийн зөвлөл, эцэг эхийн нэг өдрийн ажил суларсан шинжтэй нь сургуулийн захирлуудын ярианаас харагдаж байсан. Үргэлж нүүдэллэн нутаг сэлгэж, малын тоо толгой нь нэмэгдснээр ажил нь их болсон малчдыг нэг дор цуглуулж нэгдсэн арга хэмжээ явуулахад төвөгтэйг тэд дурдаж байв. Гэхдээ эцэг эхчүүд дотуур байрын багш нартай биечлэн уулзах нь нэмэгдсэн байна. Жишээлбэл: Хүүхэд хамгааллын бодлогоор хүүхдийг байрнаас авах болон авчрахдаа заавал гарын үсэг зурж хүлээлцэх болсон тул эцэг эхчүүд дотуур байрын багштай уулзаж хүүхдийнхээ хичээл сурлага, дотуур байрны үйл ажиллагааны талаар ярилцах боломж нэмэгдсэн байна.

Ховд аймагт хүүхдээ эргэж ирсэн эцэг эхчүүд түр байрлах өрөөг дотуур байрандаа тохижуулсан байна. Энэ өрөөнд гэрээ санасан хүүхэдтэйгээ хамт байх боломжийг олгож байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлөх юм. Мөн 6 настай хүүхдийг байранд дасан зохицоход энэ өрөөнд ээжтэй нь хамт тодорхой хоногоор байлгаж дэмжсэн туршлага Ховд аймагт гарчээ. Дотуур байранд байх хүүхдийн тоо олон, зай талбайн багтаамж муутай Баян-Өлгий аймгийн дотуур байранд эцэг эхийн өрөө байгуулах боломж хязгаармагдмал байна.

Дотуур байрын багш ажилчдыг чадваржуулах үйл ажиллагаа

Дотуур байрын багш ажилчдын хандлага, чадварыг дээшлүүлэх хэрэгцээ их байгааг төслийн багийнхан тодорхойлж тэднийг сургах, чадваржуулах ажилд ихээхэн хүч чармайлт гаргасан юм. Судалгаанд оролцсан бүх дотуур байрын багш ажилчид төслийн зүгээс үзүүлсэн сургалт, чадвар бэхжүүлэх үйл ажиллагааных нь төлөө НЛМ-М-д талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Дотуур байрын багш нар төслөөс зохион явуулсан олон сургалт, туршлага солилцох аялал, тайлангийн хурал, уулзалтууд нь тэдний хувьд өөрсдөө суралцаж мэдлэг, чадвар, хандлагаа дээшлүүлэхээс гадна дотуур байрынхаа ажилчдыг чадваржуулах үйл ажиллагаанд оролцох боломжийг олгож байсныг онцлон дурдаж байв. Тэд мөн төслийн боловсруулж түгээсэн сургалтын арга зүй, гарын авлагын багцууд нь дотуур байрын үйл ажиллагаанд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, сонирхолтой болсныг онцлов.

Төслийн багийнхан анхнаасаа дотуур байрын биет орчинг сайжруулахад зориулж эд хогшил худалдан авахад дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ хамтран ажиллагч дотуур байр, сургуулийн удирдлагад ойлгуулсан. Гэхдээ дотуур байрыг тохижуулж хүүхэд амьдрахад таатай орчин болгоход орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглах, нөлөөллийн чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ. Төслийн зохион байгуулдаг тайлангийн хурлын үеэр сургуулийн захирал, дотуур байрын багш нар Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, төгсөгчдийн холбоо, нутгийн зөвлөл зэргээс хөрөнгө төсөв татаж дотуур байрын

Шигтгээ 2

Ярилцлага өгсөн эцэг одоо хүүхдүүд нь байгаа дотуур байранд сурагч байхдаа амьдарч байснаа яриад “бушуухан амралтын өдөр болж гэртээ харихсан” гэж хүсдэг байснаа хэлсэн. Гэтэл одоо байр нь их тохь тухтай хоол унд сайтай, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой үйл ажиллагаа их зохиодог болсон болохоор хүүхдүүд нь амралтаараа гэртээ ирэхээрээ бушуухан байр руугаа буцахаар яардаг болсныг тэрээр харьцуулан ярьсан юм.

Page 22: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

22

аюулгүй байдлыг хангах хашаа, гэрэлтүүлэг, камержуулалт, гал тогооны хэрэгсэл, ном, тоглоом, сургалтын хэрэгсэл, ус ариун цэврийн байгууламж зэрэг чиглэлээр тохижилт, шинэчлэлийн ажил хийх боломж байгааг бие биентэйгээ хуваалцдаг болсон. Төсөл хэрхэн бичих, нөлөөллийн ажил явуулах зэрэг чадварыг эзэмшихэд төслийн хувь нэмэр их байсныг дотуур байрын багш, захирлууд сайшааж байлаа.

Төслөөс дэмжиж олгосон мэдлэг, чадвар сайн туршлагыг бие биенд нь түгээх зорилгоор Загвар дотуур байр шалгаруулах, мэргэжилтэн, дотуур байрын багш нарын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн сургалтуудыг дотуур байрууд дээр очиж хийх, Оросын холбооны улс, бусад аймгуудад очиж дотуур байрын туршлага судлуулах ажил хийсэн нь багш ажилчдыг чадваржихад ихээхэн хувь нэмэр болжээ. Жишээ нь, Ховд аймгийн БСУГ-ын дотуур байр хариуцсан мэргэжилтэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дотуур байранд очиж зөвлөн туслах ажил хийсэн нь тухайн байрыг аймагтаа жишиг дотуур байр болж сайжрахад нөлөөлсөн байна.

Дотуур байрын тогооч, эмч, жижүүр, үйлчлэгч нар тэднийг төслийн зүгээс төрөл бүрийн сургалтанд хамруулж, бусад дотуур байранд очиж туршлага судлах боломж олгож байсанд маш талархалтай байлаа. Өмнө нь эдгээр туслах ажил мэргэжлийн хүмүүсийг сургалт, зөвөлгөөнд оролцуулж байсан түүх байгааггүйг тэд өгүүлж төслийн үр дүнд хүүхдэд хандах хандлага, бусадтай харилцах чадвар, ажил мэргэжлийнхээ туршлагыг дээшлүүлж оюуны хөрөнгө оруулалтын ашиг тусыг хүртснээ онцлож байв. Ялангуяа, дотуур байрын жижүүрийн хувьд хүүхдүүдтэй өдөр шөнийн 24 цагт тулж ажиллаж буй болохоор төрөл бүрийн хичээлийг давтуулах, чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь туслах, гэрээ санасан хүүхдийн сэтгэл санааг засах, хоорондоо муудсан хүүхдүүдийн асуудлыг хүчирхийллийн биш аргаар шийдүүлэх, ах эгч нар нь дүү нараа асарч дэмжихэд зөвлөн туслах, өсвөр үеийнхний цахим хэрэглээнийх нь зохистой байдлыг хянах гээд маш олон төрлийн ажил үүрэг гүйцэтгэх шаардлага тавигдаж байна. Иймээс тэднийг туслах багш гэсэн статустай болгож төрөл бүрийн сургалт семинарт хамруулах шаардлагатай нь төслийн явцад илэрсэн байна. Өмнө нь жижүүрүүд зөвхөн хүүхдийг манах үүрэг гүйцэтгэж байснаа төслийн сургалтанд хамрагдснаар ойлгож тэдний зарим нь өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарах болжээ. Орчин үеийн харуул хамгаалалтын шинэ технологийн тусламжтайгаар дотуур байрыг “ухаалаг” хаалгатай болговол тэд манаач биш туслах багшаар ажиллах боломж нь нэмэгдэх юм.

Суурь судалгаа болон ДХҮ-ний үеэр илэрсэн нэг дотуур байранд амьдарч байгаа өөр ястан хүүхэд, багш нарын хооронд гарсан ялгаатай байдлын зөрчлийг арилгахын тулд төслийн зүгээс 2017 онд хийсэн сургалт дотуур байрын багш ажилчдын ойлголт, хандлагыг өөрчлөхөд нөлөөлснийг хүүхдүүд дурдаж байв.

Cалбар дундын хамтын ажиллагаа

Төслийн гол хамтрагч БСУГ-уудаас гадна 2 аймгийн ГБХЗХГ төслийн багтай хамтран ажилласан нь хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцооны чиглэлээрх төслийн зорилтуудыг хангахад нөлөө үзүүлжээ. Тус газруудын мэргэжилтнүүд төслийн багийнхантай хамт сумдад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд оролцох, хүүхэд хамгааллын Хамтарсан багийг чадваржуулах, хүүхдийн зөвлөлийн хүүхдүүдийг сургах, хүүхдийн эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажилд хамтран оролцох зэргээр төсөлд оролцжээ. Ингэж хамтран ажилласан нь дотуур байрын хүүхдийн эрх, хамгаалал, оролцоог сайжруулах чиглэлээр байгууллага, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэхэд ихээхэн үр нөлөө

Page 23: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

23

үзүүлснийг 2 аймгийн ГБХЗХГ-ын удирдлагууд талархан дурдаж байв. Тэд энэ төсөл нь орон нутгийн байгууллага, иргэдийг орон нутагт нь чадваржуулахын сайн жишээ болсныг онцлов.

Хоёр газар хоёулаа төслийн тогтвортой байдлыг хангахад цаашид идэвхтэй оролцож дотуур байрыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, дотуур байрын чуулга уулзалт хийх зэрэг ажлыг ирэх жилийн ажлын төлөвлөгөөндөө оруулах тухай ярьж байлаа. Баян-Өлгий аймгийн ГБХЗХГ сумдын дотуур байранд очиж хийдэг мониторинг-зөвлөн туслах ажлаа таслахгүй үргэлжлүүлнэ гэсэн амлалт өглөө. Мөн хүүхдийн зөвлөлийг чадваржуулах ажлаа үргэлжүүлж зөвлөлийн гишүүдийг сургалтанд хамруулахаас гадна сургалтын дараах дэмжлэгийг чанаржуулна гэсэн болно.

Улсын хэмжээнд гарсан үр нөлөө

ХЭХ II төсөл нь жилийн 9 сарыг дотуур байранд өнгөрүүлдэг, малчдын хүүхдийн амьдралд томоохон өөрчлөлт, үр нөлөөг үлдээсэн гавьяатайгаар дуусаж байна. Энэ төслийг эхлэхээс өмнө дотуур байрын асуудал нийгмийн бодлогын орхигдсон асуудал байлаа. 2014 онд хийгдсэн Хүүхэд хамгааллын зураглал судалгаагаар1 дотуур байрыг дагнан анхаарсан ганц бодлогын баримт бичиг нь Боловсролын яамнаас 2008 онд баталсан Дотуур байранд тавигдах нийтлэг шаардлага байлаа. Гэхдээ энэхүү шаардлага нь дотуур байрыг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий үнэлгээний арга зүй, хүний нөөцийг нь ажлын байран дээр нь сургах системтэй тогтолцоо, хүүхэд хамгааллын бодлого зэрэг дэмжих арга зүй, бүтэц байгаагүйн улмаас дотуур байруудад хэрхэн хэрэгжиж буй нь тодорхой биш байв.

ХЭХ II төсөл Ховд, Баян-Өлгий аймгийн дотуур байруудын нөхцөл байдлыг нарийвчлан судалсны үндсэн дээр дотуур байрыг хүүхдэд ээлтэй, хүүхдийн хөгжлийн орчин болгоход шаардлагатай эдгээр арга зүй, бүтцийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, хүүхэд, багш ажилчдын оролцоотойгоор туршин сайжруулж үр дүнг нь нотлосны дараа улсын хэмжээний бүх дотуур байранд түгээн дэлгэрүүлж эхлээд байна.

БСШУСЯ-наас 2018 онд баталсан Цэцэрлэг, сургууль, дотуур байранд мөрдөх хүүхэд хамгааллын бодлогод Төслөөс 2014 онд боловсруулж зорилтот дотуур байруудад хэрэгжүүлж эхэлсэн Дотуур байрын хүүхэд хамгааллын бодлогоор дэвшүүлсэн үзэл санаанууд шингэсэн байна. Төслийн зүгээс дотуур байранд шинээр ажилд ирж байгаа хүмүүст зориулсан Хүүхэд хамгааллын өөрөө сурах бичгийг боловсруулж түгээхэд бэлэн болгоод байна.

Төслийн санхүү, арга зүйн дэмжлэгтэйгээр 2017 онд хийгдсэн Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин үндэсний зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмж улсын хэмжээнд хэрэгжих Дотуур байрыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө 2018-2020 гарахад нөлөөлсөн байна. Зөвлөмжинд дурдсан Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийг хэрэгжүүлэх санааг ГБХЗХГ дэмжиж байгаа нь аймгуудад ийм хөтөлбөр хэрэгжих эхлэл болсон байна. Жишээлбэл, эцсийн үнэлгээний хяналтын судалгаа хийгдсэн Төв, Дундговь аймгууд ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааг хөтөлбөрийн сургалтанд суугаад ирсэн дотуур байрын багш нар ярьж байв.

Төсөл хэрэгжээгүй эдгээр дотуур байрын багш нар БСШУСЯ-наас Төслийн боловсруулж Ховд, Баян-Өлгий аймгуудад туршин хэрэглэсэн Дотуур байрын багшийн дэвтрийг ашиглаж үндсэн бүртгэл, төлөвлөлтөө хийж байлаа. Дундговь аймгийн багш

1 С. Энхтуяа, Д. Олончимэг (2014) Монгол Улсын Хүүхэд хамгааллын зураглал. Дэлхийн зөн Монгол

Page 24: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

24

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн явуулдаг Дотуур байрын багш нарын сургалтанд суухдаа Төслийн боловсруулж туршсан Дотуур байрын өөрийн үнэлгээг хэрэглэх арга зүйд суралцснаа ярьж байв. Мөн тэдний сургуулийн дотуур байрын үүдний танхимд Төслийн боловсруулсан Хүүхдийн эрхийн зурагт хуудсуудыг хадсан байлаа.

Мөн Төслийн сайн туршлагыг уг байгууллага дээр сургалтанд ирсэн дотуур байрын багш нарт түгээх ажлыг хэд хэдэн удаа зохион байгуулж өгчээ. Улсын хэмжээнд дотуур байрын багш нарын ажил хэргийн холбоо сүлжээ өргөжиж харилцан туршлагаа солилцоход Төслийн зүгээс нээж эрхлэн явуулж байгаа Фейсбүүк бүлгэм чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ бүхнийг дүгнэвэл баруун бүсийн 2 аймагт хэрэгжүүлсэн төслийн үр дүн улс даяар дотуур байранд байгаа 35 мянга гаруй хүүхдийн2 эрх, хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулж байна. Төслийн боловсруулж, хэрэгжүүлсэн сайн туршлагуудын тогтвортой байдал цаашдаа яам, агентлагийн бодлогын түвшний дэмжлэгээс ихээхэн хамаарна.

Төслийн үр дүнг тогтвортой хадгалах нь

Төсөл эхлэхдээ гол хамтарн ажиллах байгууллагуудтайгаа тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Төслийн санхүүжилтыг эд хогшил, техник хэрэгсэл худалдан авахад биш чадваржуулалт, мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлтөд түлхүү зарцуулах нь тогтвортой байдыг хангах гол стратеги гэдгээ хамтран ажиллагч бүх талуудад ойлгуулсан. Төслийн эцсийн үнэлгээгээр НЛМ-М-ын сургалт, жил бүр тогтмол хийж байсан дотуур байрын үнэлгээний оролцоот аргачлал, зөвлөн туслахад хянан шалгахаас илүү анхаарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлууд зэрэг нь маш үр нөлөөтэй хөрөнгө оруулалт байсан бөгөөд төсөл дууссан ч тэдний эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага ажил амьдралд нь хэрэглэгдсээр байх учраас тогтвортой байдал баталгаатай гэдгийг бүх түвшний оролцогч талууд онцолж байв.

Дотуур байрын багш нарын хувьд төсөл хэрэгжсний үр дүнд ажлынхаа үр дүн, үр нөлөөг ойлгож, ажилдаа хандах сэтгэл ханамж нэмэгдсэн учраас ажлын байрынх нь тогтвортой байдал нэмэгдсэн гэж байсан нь төслийн үзэл санаа тогтвортой хадгалагдаж чадах итгэл төрүүлөх нэг үзүүлэлт юм. Ховд аймгийн БСУГ-ын хувьд дотуур байр хариуцсан мэргэжилтнээ тогтвортой ажиллуулж төслөөс дэмжиж байсан бүхий л ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ байгууллагынхаа алсын хараа болгосон нь сайшаалтай. Тэднийх дотуур байрын багш ажилчдын зөвөлгөөг жил бүр уламжлал болгон хийж тэдний сайн туршлагаа харилцан хуваалцах ажлыг дэмжсээр байна гэдгээ илэрхийлсэн.

Баян-Өлгий аймгийн сургуулийн удирдлага, дотуур байрын багш ажилтнуудын дунд төслийн үр дүнд сурсан мэдлэг, эзэмшсэн чадвар, өөрчлөгдсөн хандлага нь дотуур байрын хүүхдүүдийн амьдралд сайнаар нөлөөлж үлдэх ч БСУГ-ын хувьд Төсөлтэй байгуулсан тогтвортой байдлын гэрээгээ дагаж дотуур байр хариуцсан мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулаагүй учраас энэ аймагт тогтвортой байдлыг бодлогын түвшинд хангаж чадаагүй гэж үзэж байна.

Төслийн арга зүйн менежмент

Төслийн туршид хэрэглэсэн арга зүйг оролцогч талууд өндрөөр үнэлэв. Тэд орон нутгийнханд төслийн жил бүрийн төлөвлөлтийн бүхий л шатанд оролцох, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүрийг өөриймсүүлэх, зардлыг аажмаар оролцогч талд шилжүүлж бие даах боломжийг олгосон гэж төслийн арга зүйг сайшаав.

2 БСШУСЯ (2018). Ерөнхий боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн уилийн статистик мэдээ https://mecss.gov.mn/media/uploads/4667d4ae-37e0-443c-9cd3-02ab323da156.pdf

Page 25: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

25

Орон нутгийн түвшинд ашиг хүртэгсэд, оролцогч талуудын хувьд төслийн зорилго, зорилт, үр дүн нь тэдний хэтийн зорилго, үнэт зүйлтэй нийцсэн байна. Орон нутагт эерэг өөрчлөлт авчирсан үр дүнгүүд нь үндэсний болон бүс нутгийн тэргүүлэх асуудал гэж хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн байна. Жишээлбэл: төслийн зарим зорилтууд Дотуур байрын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдаад байна. Гэвч Төслийн Логик хүрээ загварыг боловсруулах үйл явцад БСШУСЯ-г анхнаас нь оруулаад явсан бол Төслийн тогтвортой байдлыг үндэсний хэмжээнд баталгаажуулахад илүү үр дүнтэй байх байлаа. Хэрвээ эхнээсээ Яамны оролцоог хангаж чадсан бол түүнтэй байгуулах Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажил, Дотуур байрын үйлчилгээний стандартыг батлуулах, Баян-Өлгий аймгийн БСУГ-т дотуур байр хариуцсан ажилтан ажиллуулах төлөвлөгөө цуцлагдаж, сунжрахгүй байсан байж магадгүй.

Төслийн зорилт бүрийн хүрээнд гарсан өөрчлөлтүүдийг хэмжих олон шалгуур үзүүлэлтийг багтаасан Хяналт-шинжилгээ, үнэлгээний өөрийн гэсэн системийг ХЭХ II Төсөл боловсруулж ашигласан нь хамтран ажиллагч талуудад үлгэр жишээ болсон. Төслийн багийнхан уг системийг ашиглан үйл ажиллагаа бүрээ төлөвлөж үр дүнг нь тайлагнахад хамтрагч талуудаа тогмол оролцуулж иржээ. Ихэнх шалгуур үзүүлэлтүүд үр дүнг нь дүгнэхэд хялбар, орон нутгийн онцлогт нийцсэн байлаа. Гэвч, зарим нэг шалгуур үзүүлэлт хэмжихэд төвөгтэй, орон нутгийн хүмүүст ойлгомжгүй байгааг анхаарч 2017 онд үнэлгээний системийг шинэчлэн боловсруулахдаа тэдгээрийг хассан байна.

Баян-Өлгий аймгийн дотуур байрын багш нар болон сумын удирдлагууд ХШҮ-тэй холбоотой нэг асуудал гаргаж тавьсан. Тэд ХШҮ-ний дараа ирж шалгасан багийнхан шалгалтын үр дүн, цаашид шалгалтын мөрөөр хийх ажлын талаар мэдээлэл өгдөг байгаасай гэж хүсэж байв.

Бэрхшээл сургамж

Орон нутгийн болон үндэсний түвшинд сонгуулийн дараа хийгдсэн улс төрийн өөрчлөлтүүд Төслийн хэрэгжилтийн явцад бэрхшээл учруулж байв. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа аймаг, сум, сургуулийн удирдлагууд солигдож Төслийн үйл ажиллагааны талаар өмнө нь сургаж бэлтгэгдсэн, идэвхтэй оролцож байсан хүмүүс ажлын байраа орхих болсон нь өмнө хийсэн нөлөөлөл, сургалтын ажлаа дахин хийх хэрэгцээг бий болгож байв.

Төслийн зорилтуудын тогтвортой байдлыг хангах нэг гол стратеги нь зорилтот 2 аймгийн БСУГ-т дотуур байр хариуцан ажиллах мэргэжилтэнг төслийн зүгээс сургаж, эхний жилүүдэд цалингийн зардлыг нь хэсэгчлэн хариуцаж аажмаар үндсэн ажлын байранд нь шилжүүлэх байв. Ховд аймгийн хувьд 2013 оноос сургаж бэлтгэгдсэн ажилтан дотуур байрын багш ажилчдыг арга зүйн дэмжлэг, ажлын удирдлагаар ханган тогтвор суурьшилтай ажиллаж байна. Харин Баян-Өлгий аймгийн хувьд 2015 оноос бэлтгэж сургагдсан ажилтанг 2017 онд ажлаас нь чөлөөлж дотуур байр дагнан хариуцсан ажилтан биш, өөр мэргэжлийн багш нарыг хариуцсан хүний хавсарга ажил болгосон нь төслийн үр дүнг тогтвортой хадгалахад сөргөөр нөлөөлжээ. Шинээр томилогдсон ажилтан ХШҮ-ний аялал бүрд оролцож чадаагүй, ажлын арга аргачлал, мэдээ мэдээлэл илгээдэггүй нь дотуур байрын багш нарт БСУГ-тайгаа сүүлийн жилд холбоо тасарсан мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.

Page 26: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

26

ДҮГНЭЛТ

Чадваржуулалтын үнэлгээний матрицаас харахад Хүүхдийн оролцоо, Хүүхдийн хөгжил, Эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр Чадваржилтын эхний 3 түвшин бүх дотуур байранд амжилттай хангагдаж сүүлийн 2 түвшин зарим дотуур байранд хэсэгчлэн биелсэн байна. Харин Хүүхэд хамгааллын хувьд Чадваржилтын эхний 2 түвшин ихэнх дотуур байранд хүрсэн боловч 3-р түвший үр дүн хүүхдийн өгсөн мэдээллээр тавьсан зорилтод хүрээгүй байна. Иймээс хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл, хэл амаар доромжлох явдал дотуур байранд байсаар байгаа гэсэн дүгнэлт хийж байна.

Төслийн зүгээс дэмжин боловсруулж зорилтот дотуур байрууддаа хэрэгжүүлж байсан Хүүхэд хамгааллын бодлого болон Ёс зүйн дүрэм нь БСШУСЯ-наас 2018 оны 5 сард баталсан Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журамд дотуур байрын хүүхдийн хамгааллын асуудлыг нэр заан тусгахад нөлөөлж чадсан байна.

Төслийн зорилтот аймгууддаа хэрэгжүүлсэн сайн туршлага, нөлөөллийн ажлын үр дүнд БСШУСЯ-наас Дотуур байрыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг (2018-2020) боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн, БСШУСЯ-наас төслийн зүгээс боловсруулж зорилтот дотуур байрандаа туршин сайжруулсан Дотуур байрын багшийн хөтлөх дэвтрийг 2016 оноос албажуулж улсын хэмжээнд бүх дотуур байрын багш нар хэрэглэж байна. Энэхүү бүртгэлийн дэвтрийг дотуур байрын багш нар тэдний ажилд нэн тустай бичиг баримт болсон гэж өндрөөр үнэлж байна. Төслийн оролцоотой боловсруулсан Дотуур байрны стандартыг үндэсний хэмжээнд хэлэлцэж Стандарт, хэмжил зүйн газраар батлуулах шатандаа явж байна.

Дотуур байрын өөрийн үнэлгээний аргачлалыг төслийн зүгээс зорилтот дотуур байрууд дээрээ туршин хэрэгжүүлж нутагшуулаад байгаа бөгөөд уг аргачлалыг 2017 онд хуралдсан Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин үндэсний зөвөлгөөнд оролцогчид өндрөөр үнэлж улсын хэмжээнд нэвтрүүлэхийг хүссэн байна. Одоо уг аргачлалыг Боловсролын хүрээлэн бүх насны хүүхэд үнэлгээнд оролцож болохоор сайжруулаад улсын хэмжээнд түгээхээр ажиллаж байна.

Хүүхдийн эрх, Хүрэхүйн тухай зэрэг арга зүйн зөвлөмж бүхий сургалтын хэрэглэгдэхүүний багцуудыг төслийн зүгээс боловсруулан хэвлэн түгээсэн нь дотуур байранд энэ чиглэлүүдээр сургалт хийх гарын авлага болжээ.

Зорилтот дотуур байруудад Хүүхэд хөгжлийн өрөөг байгуулах, ном, танин мэдэхүйн тоглоом, хөгжмийн зэмсэг зэргээр тохижуулахад төслийн зүгээс санхүүгийн болон техникийн тусламж үзүүлсэн байна. Үүний үр дүнд хүүхдүүд дотуур байрандаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгдсэн байна.

Эцэг эхчүүдийг чадваржуулж тэдний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадварыг сайжруулах, дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах оролцох идэвх чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор Эцэг эхийн өдөрлөг зохион байгуулах арга зүйгээр байрын багш нарыг хангасан байна. Мөн өрөө, зайн боломжтой дотуур байранд эцэг эхчүүдийн өрөөг байгуулах ажлыг арга зүйн хувьд дэмжсэн нь дотуур байрны үйлчилгээнд итгэх эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөхөд тус болж байна.

Page 27: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

27

6 настай хүүхдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэхийн тулд тэдэнд туслах багш томилох, зөвхөн тэдэнд зориулсан тоглох, хичээлээ давтах өрөөг Баян-Өлгий болон Ховд аймгийн дотуур байруудад амжилттай хэрэгжүүлж байна.

Ховд аймгийн БСУГ нь төсөлтэй үр дүнтэй хамтран ажилласны үр дүнд ямар үр өгөөж хүртэж болохын сайн жишээ болсон байна. Дотуур байр, хүүхэд хамгааллын асуудлыг дангаараа хариуцсан мэргэжилтэнг төсөл эхэлсэн цагаас ажиллуулж байгаа нь ийм албан хаагч нь дотуур байрны биет болон сэтгэл зүйн орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгоход маш чухал гэдгийг батлан харуулж байна. Одоогоор ийм ажил үүрэгтэй мэргэжилтэн улсын хэмжээнд ганцхан ажиллаж байгаа ч ийм орон тоог бий болгох нь цаашдаа бусад аймгуудад дотуур байрыг хүүхдийн хөгжлийн орчин болгох үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь маш тустай гэдгийг онцлож байна.

Гол оролцогч талуудыг төслийн хэрэгжих явцын бүхий л шатуудад тогтмол оролцуулж байсан нь төслийг нутагшуулах, өөриймсүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Төслийн гүйцэтгэл ерөнхийдөө, үр дүнтэй, үр ашигтай, хангалттай сайн байлаа. Төслийн оролцогч талууд дотуур байрын багш ажилчдыг чадваржуулах, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын эрхийг хангах үйл ажиллагаануудын зардлыг аажмаар өөрсдөө даах зарчмыг төслөөс баримтласан нь хийсэн ажлаа өөриймсүүлж эзэн нь байх итгэл сэтгэлийг бий болгож чадсан байна. Төслийн удирдахьзөвлөлөөр төсөв зардлын хуваарьлалт, үр ашгийг хэлэлцүүлэх, дотуур байруудаар тогтмол очиж хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж байсан нь төслийн санхүүжилтийг үр дүнтэй зарцуулахад хувь нэмэр болсон байна. Төслийн төлөвлөгөөний дагуу захиргааны, санхүүгийн болон хүний нөөцийг удирдан зохицуулах ажил үр дүнтэй хэрэгжсэн байна.

Юу өөрөөр хийж болох байсан вэ?

БСШУСЯ-ыг төслийн төлөвлөлтийн шатнаас эхлэн хэрэгжилтийн бүх шатанд идэвхтэй оролцуулж Хамтын ажиллагааны гэрээг аль болох эрт байгуулсан бол Дотуур байрын стандартыг эртхэн батлуулах, Баян-Өлгий аймгийн БСУГ-т дотуур байр дангаараа хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах гэх мэт бодлогын дэмжлэг авч болох байв. Баян-Өлгий аймгийн БСУГ нь дээр дурдсан мэргэжилтэнг төслийн хугацаанд тасралтгүй ажиллуулахаар тохирсон гэрээний амлалтаа биелүүлсэн бол тус аймгийн дотуур байруудыг хүүхдэд ээлтэй орчин болгоход ихээхэн хувь нэмэр оруулах байлаа.

Дотуур байрын хүүхдийн зөвлөлүүдэд илүү зохион байгуулалттай дэмжлэг үзүүлж, тэднийг дотуур байрын хөгжлийн үйл ажиллагаанд өөрийн дуу хоолой, хувь нэмрийг оруулах боломжоор хангаж өгсөн бол хүүхдүүд илүү чадваржих байжээ.

Баян-Өлгий аймагт, дотуур байрны багш нар хүүхэд хөгжлийн өрөөг өөрсдийн санал санаачлагаар тохижуулж ном тоглоомоор тоноглосон боловч эдгээр өрөөнүүд нь арга хэмжээ явуулахад хангалттай хүрэлцэх тооны ширээ сандалгүй байгаа нь орон нутгийн боловсролын байгуулага, нутгийн захиргааны дэмжлэгийг дайчлах чадварт тэднийг сургах хэрэгтэй байсныг харуулж байна.

“Хүчирхийлэл” гэх үгийг дотуур байрын ажилчид буруу ойлгосноос хүүхдийг чимхэх, түлхэх зэргээр хүүхдийн эрхэнд халдахад хүргэж байгаа нь үнэлгээний явцад тогтоогдсон тул Хүүхдэд хамгааллын сургалтын багц болон бодлого журамд хүүхэд хамгааллын нэр томьёог илүү нарийвчлан энгийн хүмүүст ойлгомжтой байхаар тайлбарлаж, сургалтыг оролцооны аргаар явуулж ойлголт хандлагыг нь зөвөөр тогтоох шаардлагатайг харуулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар өөрөө сурах сургалтын багцыг ДХҮ-

Page 28: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

28

ний дараа яаралтай боловсруулж дотуур байруудад шинээр ажилд орсон багш, ажилчдыг сургах, давтан сургалт хийхэд ашиглаж эхэлсэн бол хүүхэд хамгааллын шалгуур үзүүлэлтүүд сайжрах боломж байсан болов уу.

Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дотуур байрны багш нарт олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зөв төлөвлөж, хэрэгжүүлэх сургалтыг хийх хэрэгтэй байжээ. Мөн аливаа арга хэмжээг зөвхөн нэг удаа зохион байгуулаад орхих биш цаашид тогтмолжуулахын тулд өмнө нь хийсэн ажлынхаа үр дүнд дүгнэлт хийх, зорилтот бүлгийнхээ идэвх санаачлагыг алдахгүйн тулд юу хийх хэрэгтэйг үнэлж баримтжуулах чадвар дутагдснаас Эцэг эхийн нэг өдөр, өдөрлөг гэх мэт ажлууд жилд ганц хоёр удаа болоод л өнгөрсөн байна. Дотуур байранд эцэг эхчүүд түр байрлах өрөөг тусгайлан бэлтгэсэн Ховд аймгийн дотуур байрны туршлагыг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлбэл дотуур байр - эцэг эх - хүүхдийн харилцааг сайжруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд хэрэгтэй юм.

ЗӨВЛӨМЖ

БСШУС Яаманд өгөх зөвлөмж: � Төслийн боловсруулсан, дэмжсэн Дотуур байрны стандартыг нэн дариу батлуулах

талаар Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах; � Дотуур байрны хүүхдийн хоолны жишиг зардлыг нэмэгдүүлэх үйл явцыг хурдасгах; � Хөрөнгө оруулалтын стратегидаа нурах аюултай, хүүхэд амьдрах шаардлага

хангахгүй дотуур байрын барилгыг шинээр барихыг илүү чухалчлах; � Орон нутгийн боловсролын хэлтсүүдэд дотуур байр болон сургуулийн нийгмийн

ажилтнуудыг хариуцан ажиллах мэргэжилтний орон тоог бий болгохыг уриалах; � Дотуур байрын жижүүрийн ажлын байрыг туслах багш болгож өөрчлөх, ингэснээр

дотуур байрны хүүхдүүд тэдний хөгжих, сурах боломжийг дэмжсэн үйлчилгээг илүү авдаг болох юм.

� Малчдын хүүхдийг хамруулдаг нүүдлийн гэр цэцэрлэг, зуны зуслан цэцэрлэг гэх мэт сургуулийн өмнөх боловсролын хувилбарт үйлчилгээний хөтөлбөрт 6 настай хүүхдүүдийг дотуур байрны амьдралд дасан зохицох, сэтгэл зүйгээ бэлтгэхэд нь туслах зорилгоор дотуур байрны тухай танилцуулах хичээл оруулах;

� 6 настай хүүхдүүдийн ах эгч нарт дэмжлэг болох практикт суурилсан богино хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулах. Энэ хөтөлбөрт эерэг хүмүүжил болон хичээл давтуулах чадваруудыг оруулах;

� Хүүхэд хамгааллын бодлого, Ёс зүйн дүрмийг чанд сахин мөрдүүлэх, Хүүхэд хамгааллын давтан сургалтыг жил бүр дотуур байрын багш ажилчид, сурагчдад хийж байх; Дотуур байранд шинээр ажилд орж байгаа бүх шинэ ажилтнуудад хүүхэд хамгааллын танилцуулга хичээлийг заавал хийх;

� Эцэг эхийн зөвлөлийг дэмжин тогтмол ажиллуулах талаар дотуур байрны багш нарт зөвлөмж боловсруулж өгөх;

� Баян-Өлгий аймгийн хувьд дотуур байр болон хүүхдийн эрхийн чиглэлээр дангаар ажиллах мэргэжилтэнг томилох, мөн мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтыг тодорхой болгох;

Page 29: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

29

� Баян-Өлгий аймгийн БСУГ дотуур байрнуудын орчин нөхцлийг сайжруулах төлөвлөгөөг яаралтай гаргах, ялангуяа Цэнгэл сумын 1-р сургуулийн Хөвгүүдийн дотуур байрын барилгыг нэн яаралтай шинээр бариулах ажлыг онцгойлон тусгах.

Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газруудад өгөх зөвлөмж � Төслийн үр дүнг цаашид тогтвортой хадгалахын тулд аймаг даяар хэрэгжүүлэх

Дотуур байрын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцох; � ХЭК, Хүрэхүйн тухай, Алхам алхмаар сургалтын багцууд, Хяналт-шинжилгээ,

үнэлгээний матриц гэх мэт төслийн боловсруулж хэрэгжүүлсэн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах зөвшөөрлийг НЛМ-М-с авч шаардлагатай бол сайжруулан хэрэглэх. Жишээлбэл: Хүрэхүйн тухай багцыг Казах хүмүүсийн соёлын ялгаатай байдалд зохицуулан шинэчлэх;

� Хүүхэд хамгааллын сургалтын гарын авлагыг Монгол, Казах хүмүүс хүүхэд хүмүүжүүлэх энгийн арга гэж үзэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн алгадах, чимхэх, загнаж доромжлох гэх мэт хэлбэрүүдийг бие мах бодын шийтгэл болохыг онцолсон мэдээллээр баяжуулах;

� Хамтарсан багийн ур чадварыг системчилсэн сургалт болон мэргэжлийн удирдлагаар дамжуулан сайжруулах;

� Дотуур байрын хүүхдийн зөвлөлийг чадваржуулах, хүүхдийн хөгжлийн өрөөг үр дүнтэй ашиглан, хүүхэд хөгжүүлэх чөлөөт цагийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар дотуур байрын багш нарын чадавхыг дээшлүүлэхэд хүүхдийн оролцооны мэргэжилтнээ оролцуулах; байрын зөвлөлийн гишүүдийг эцэг эхийнх нь санхүүгийн дэмжлэгээр манлайллын хөтөлбөртэй зусланд хамруулах боломжтой;

� Аймгийн хэмжээний шинэ хөтөлбөр, төслүүдэд дотуур байрны асуудлыг оруулж өгөх;

� Хүүхдийн зөвлөлийн гишүүдэд болон бусад хүүхдүүдэд зориулан хийсэн сургалтуудыг нэг удаа л хийгээд орхих биш сургалтын мөрөөр ажиллаж тэднийг дэмжих үйл ажиллагааг төлөвлөж байх;

� Сум болон багуудаар Хяналт шинжилгээний ажил хийхдээ дотуур байруудаар орж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх ажлыг тогтмолжуулах;

� Хүүхдийн эрхийн ажилтнуудыг дотуур байрын хүүхдийн эрх, хамгаалалд анхаарах талаар зөвлөн туслах.

Орон нутгийн, болон сургуулийн удирдлагад өгөх зөвлөмж � Дотуур байрын аюулгүй байдал, оршин суух нөхцлийг сайжруулах зорилгоор Орон

нутгийн Хөгжлийн Сан болон Сум Хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжилтийн дэмжлэг авахыг дэмжсээр байх. Мөн нутгийн зөвлөл, төгсөгчдийн холбоо, сумын төрийн байгууллагууд, сумын ард иргэдийг дотуур байрын Хүүхэд хөгжлийн өрөөг шинэ ном, суралцахуйг дэмжих тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр баяжуулахыг дэмжиж ажиллах;

� Дотуур байрын багш, ажилчдын идэвх санаачлагыг дэмжих урамшуулал, шагналын янз бүрийн хэлбэрийг ашиглах;

� Дотуур байрны багш, ажилтнуудтай хамтран эцэг эхийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх;

Page 30: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

30

� Орон нутгийн богино долгионы радио нэвтрүүлэг болон мэдээллийн бусад сувгийг ашиглан эцэг эхчүүдэд дотуур байрын тухай, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай сургалт, мэдээлэл хүргэх.

Дотуур байрны багш, ажилтнуудад өгөх зөвлөмж: � Төслөөс дэмжиж эзэмшүүлсэн мэдлэг, чадвар, хандлагаа ашиглан хүүхдэд ээлтэй

үйлчилгээг дотуур байрын хүүхдүүдэд хүргэх ажлаа үргэлжлүүлэх; � Хүүхэд хамгааллын бодлого, зохицуулалтуудыг чанд сахин мөрдөх; � Тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.

Норвегийн Тусламжийн Байгууллагад өгөх зөвлөмж � Төслийн дэмжлэгтэй боловсруулсан бүх арга аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүнийг

хамтран ажилласан аймгуудын Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, БСУГ болон ГБХЗХГ, БСШУСЯ-ны харьяа сургалт, судалгааны ажил хариуцсан байгууллагуудад биет болон цахим хэлбэрээр шилжүүлж цаашид улсын хэмжээний дотуур байруудад ашиглах боломж олгох. Тэгэхдээ Мэдлэг, мэдээллийн менежментийн арга зүйг хавсаргаж өгвөл сайн;

� Хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, өсвөр үеийнхний хөгжлийн чиглэлээр орон нутгийн иргэдийг чадваржуулсан өнөөгийн түвшинд хүрсэн амжилтаа дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тусгаж, тухайн түвшнээс цааш нь хэрхэн хөгжүүлэх талаар анхаарах;

� Шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь өөрийн хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрэм, сургалтын гарын авлагыг боловсруулахдаа орон нутгийн иргэдийн хүүхэд хамгааллын үндсэн ухагдахуунуудыг хэрхэн ойлгож, ажил амьдралдаа хэрэглэж байгаа нь Норвегийн мэргэжилтнүүдийн энэ талаарх хүлээлттэй нийцсэн байхад анхаарахын тулд Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн Монгол хүнтэй хамтран ажиллах;

Page 31: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

ХАВСРАЛТ

Page 32: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

32

1. Сум: Баян-Өлгий Ховд

2. Чи хэдэн настай вэ? а) 9-10 б) 11-13 в) 14-16 г) 17-18

Баян-Өлгий Ховд

3. Хүйс: а) эмэгтэй б) эрэгтэй Баян-Өлгий Ховд

4. Дотуур байранд хэдэн жил амьдарч байна вэ? а) 1-3 б) 4-6 в) 7-9 г) 10 түүнээс дээш

Баян-Өлгий Ховд

Хавсралт 1. Асуулга судалгааны үр дүнгээр хийсэн графикууд

Page 33: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

33

5. Дотуур байртай холбоотой асуудлаар дотуур байрны багш, ажилчдад санал хүсэлтээ хэлж байсан уу?

a). Тийм, дандаа хэлдэг. б). Тийм, заримдаа л хэлдэг. в). Үгүй, огт хэлж байгаагүйБаян-Өлгий Ховд

6. Дотуур байртай холбоотой асуудлаар дотуур байрны багш ажилтнууд чиний үгийг хүлээж авдаг уу?

а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт сонсдоггүй Баян-Өлгий Ховд

7. Дотуур байрны багш нар дотуур байрны ажлын төлөвлөгөө гаргахдаа, та нарын саналыг авдаг уу?

а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт авдаггүй Баян-Өлгий Ховд

Page 34: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

34

8 . Хүүхдүүд өөрсдөө чөлөөт цагийн ажил санаачилж хийдэг үү ? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

9. Дотуур байрны ажилтнууд хоолны амт чанар, хүртээмжийн талаар хүүхдүүд та нараас саналыг чинь асуудаг уу?

а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй Баян-Өлгий Ховд

10. Танай дотуур байранд дотуур байрны хүүхдийн зөвлөл байдаг уу? (хэрэв үгүй гэж хариулсан бол 12-р асуултнаас эхэлж хариулна уу).

а) тийм б) үгүй Баян-Өлгий Ховд

Page 35: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

35

11. Хэрвээ тийм бол дотуур байрны хүүхдийн зөвлөл сургалт болон бусад үйл ажиллагаа хэр олныг явуулдаг вэ? (Жишээ нь: сургалт, спортын тэмцээн уралдаан, уулзалт хурал гэх мэт...)

а) долоо хоногт 1-2 удаа б) сард 1-2 удаа в) улиралд 1-2 удаа г) огт үгүй д) мэдэхгүй

Баян-Өлгий Ховд

12. Дотуур байрны хүүхдийн зөвлөлийн хийж байгаа ажлыг чи хэрхэн үнэлэх вэ? а) маш сайн б) сайн в) боломжийн г) муу

Баян-Өлгий Ховд

13. Эрүүл мэндийн сургалт, үйл ажиллагаа А. тийм Б. Үгүй

Баян-Өлгий Ховд

Page 36: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

36

14. Хүүхдийн эрхийн чиглэлийн сургалт А. Тийм Б. Үгүй

Баян-Өлгий Ховд

15. Харилцааны сургалт А. Тийм Б. Үгүй

Баян-Өлгий Ховд

16. Амьдрах ухааны сургалт А. Тийм Б. Үгүй

Баян-Өлгий Ховд

Page 37: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

37

17. Хүчирхийллээс хамгаалах сургалт А. Тийм Б. Үгүй

Баян-Өлгий Ховд

18. Дугуйлан, секц А. Тийм Б. Үгүй

19. Гэрийн даалгавар хийхдээ чи өдөрт хэр хугацаа зарцуулдаг вэ? а) Цаг зарцуулдаггүй б) 10-40 минут в) 1-2 цаг г) 3-4 цаг д) 4 цагаас илүү

Баян-Өлгий Ховд

Page 38: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

38

20. Чи гэрийнхээ даалгавраа хийхдээ хэнээс тусламж авдаг вэ ? а) ангийн багш б) дотуур байрны багш в) сургуулийн нийгмийн ажилтан г) ах, эгч болон хамаатан садан д) найзууд е) дотуур байрны бусад ажилтнуудаас ё ) тусламж авдаггүй

Баян-Өлгий Ховд

21. Хичээлийн дараа чи ихэвчлэн юу хийдэг вэ? а) дотуур байрандаа байдаг ба онцын зүйл хийдэггүй б) байрнаас гадуур явж өөр бусад хүүхдүүдтэй найзалдаг в) дотуур байрны соёл хүмүүжлийн ажилд оролцдог г) дотуур байрандаа дугуйлан/секцэнд хамрагддаг д) дотуур байрнаас гадуур зохион байгуулагддаг хүмүүжлийн ажлуудад оролцдог

Баян-Өлгий Ховд

Page 39: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

39

22. Та нар чөлөөт цагаараа сургуулийн биеийн тамирын зааланд чөлөөтэй тоглох боломжтой юу?

а) тийм, ихэвчлэн б) тийм, заримдаа г) огт үгүй Баян-Өлгий Ховд

23. Чи байранд чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөдөг үү? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

24. Сэтгэл санаа тавгүй үедээ чи ихэвчлэн хэнд хандаж очдог вэ? а) ангийн багш б) дотуур байрны багш в) сургуулийн нийгмийн ажилтан г) ах дүү, хамаатан садан д) найз нөхөд е) дотуур байрны бусад ажилтан ё) хэнд ч хандаж очдоггүй. ж) Миний сэтгэл санаа үргэлж тавтай байдаг.

Баян-Өлгий Ховд

Page 40: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

40

25. Хэрвээ бусад хүүхэд чамайг зодож дээрэлхвэл чи хэнд хандах вэ? а) ангийн багшдаа хэлнэ б) дотуур байрны багшид хэлнэ в) дотуур байрны ажилтнуудад хэлнэ г) найздаа хэлнэ. д) нийгмийн ажилтанд хэлнэ е) хэнд нь ч хэлэхгүй ё) мэдэхгүй

Баян-Өлгий Ховд

26. Чи дотуур байранд байхдаа айдаг уу? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

27. Чиний толгой хэр их өвддөг вэ? а) ихэнхдээ б) заримдаа в) огт өвдөггүй

Баян-Өлгий Ховд

Page 41: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

41

28. Чиний гэдэс хэр их өвддөг вэ? а) ихэнхдээ б) заримдаа в) огт өвдөггүй

Баян-Өлгий Ховд

29. Чамайг дотуур байранд байх үед чинь хэн нэгэн хүн чамаар өөрийн хувийн ажлаа хийлгэхээр хэр их асуудаг вэ?

а) долоо хоногт 1-2 удаа б) сард 1-2 удаа в) улиралд 1-2 удаа г) огт үгүй

Баян-Өлгий Ховд

30. Байрны ажилтнууд дотуур байрны хүүхдүүдийг цохиж, түлхэж, чимхдэг үү? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

Page 42: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

42

31. Байрны ажилтнууд хүүхдүүдийг хэл амаар доромжилдог уу? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

32. Дотуур байрны хүүхдүүд бусдыгаа хэл амаар доромжилдог уу? а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй

Баян-Өлгий Ховд

33. Танай байранд хүүхдийг дээрэлхдэг, танхайрдаг, хэл амаар доромжилдог хүүхэд бий юу?

а) тийм, ихэнхдээ б) тийм, заримдаа в) огт үгүй Баян-Өлгий Ховд

Page 43: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

43

34. Байрны ажилтнууд хүүхдүүдийн нууцыг хамгаалж, хадгалдаг уу?а) тийм, дандаа б) тийм, ихэвчлэн в) тийм, заримдаа г) огт үгүй д) мэдэхгүй

Баян-Өлгий Ховд

35. Чиний биеийн эмзэг газруудад хэн нэгэн хүн хүрвэл чи хэнд хэлэх вэ?а) дотуур байрны багш б) сургуулийн эмч в) нийгмийн ажилтан г) ангийн багш д) дотуур байрны бусад ажилтан е) найз нөхөд ё) ах эгч ж) аав ээж з) хэнд ч хэлэхгүй.

Баян-Өлгий Ховд

36. Дотуур байрны одоогийн нөхцөл байдлыг 2016 оныхтой харьцуулбал чиний дүгнэлт ямар байх вэ?

а) маш их дээрдсэн. б) бага зэрэг сайжирсан. в) хэвэндээ байгаа г) дордсон

Баян-Өлгий Ховд

Page 44: ХҮҮХДИЙН ЭРХ - ХӨГЖИЛ II ТӨСЛИЙН ЭЦСИЙН … tailan _SCR 2 _2018.pdf · ажилчид, эцэг эхчүүдэд судалгаанд шаардлагатай

44

Чад

варж

илт

ын т

үвш

ин

Түвш

ин I

Гарц

Хув

ь хү

н б

оло

н

оло

н н

ийти

йн х

увьд

Түвш

ин II

Гарц

Хув

ь хү

н б

оло

н

оло

н н

ийти

йн х

увьд

Түвш

ин III

Үр д

үнХув

ь хү

ний б

оло

н

оло

н н

ийти

йн х

увьд

Түвш

ин IV

Үр д

үнО

лон н

ийт

нийгэ

мийн

хувь

д

Түвш

ин V

Үр н

өлө

өО

лон н

ийт,

нийгэ

м,

бүт

цийн х

увьд

1Хүү

хдийн

оролц

оог

сайж

руу

лах

Дот

уур

бай

р хү

үхдийн

зөвл

өл

бай

гуул

сан

бай

на.

Дот

уур

бай

рын

баг

ш

нар

нь т

эдни

й с

анал

бод

лыг

сонс

охын

тулд

жилд

ээ д

оод

тал

нь 2

удаа

хү

үхдийн

зөвл

өлтэ

й

уулз

сан

бай

на

Бай

рын

зөвл

өл н

ь ха

мги

йн

баг

адаа

2

дол

оо х

оног

т чө

лөөт

цаг

ийн

1 ар

га

хэм

жээ

г тө

лөвл

өж

хэрэ

гжүү

лэхэ

д

орол

цсо

н бай

на.

Дот

уур

бай

рын

хүүх

дийн

зөвл

өлөө

с дэв

шүү

лсэн

бүх

ас

уудлы

г хо

лбог

дох

ш

ийдвэ

р га

ргаг

ч на

р бол

омж

той б

ол

хүүх

дийн

орол

цоо

той

шийдвэ

рлэс

эн б

айна

Төсл

ийн

зори

лтот

бай

гуул

лагу

удын

зүгэ

эс д

отуу

р бай

рын

хүүх

дийн

зөвл

өлийг

маш

сай

н дэм

ждэг

2Хүү

хэд х

өгж

ил

Бай

р бүр

т хү

үхэд

хө

гжли

йн

өрөө

тэй

бол

но.

Хүү

хэд х

өгж

лийн

өрөө

г но

м, су

раху

йг

дэм

жсэ

н то

глоо

моо

р бай

нга

шинэ

члэн

бая

жуу

лж б

айна

Хүү

хэд х

өгж

лийн

өрөө

бай

нгын

ажилл

агаа

тай б

айна

Дот

уур

бай

ранд

аа

чөлө

өт ц

агаа

хө

гжилт

эй с

онирх

олто

й

өнгө

рөөд

өг х

үүхд

ийн

тоо

өссө

н бай

на.

Хүү

хэд х

өгж

лийн

өрөө

нд я

вуул

ах

үйл

ажилл

агаа

нь

хөтө

лбөр

ийн

хэм

жээ

нд

хөгж

сөн

бай

на.

3Эрүү

л м

энд

Дот

уур

бай

ранд

су

ргуу

лийн

эмч

ажилл

ах ю

м у

у,

баг

сум

ын

эмчи

йг

шаа

рдла

гата

й ү

ед

ажилл

уула

х гэ

рээ

хийгд

сэн

бай

на)

Сур

гуул

ийн

эмч

нь

дот

уур

бай

ранд

эс

вэл,

бай

рын

хүүх

эд

олж

очи

ход а

мар

хан

газа

р бай

рлас

ан

бай

на

Дот

уур

бай

рын

хүүх

эд о

рон

нута

гт н

ь үз

үүлэ

х бол

омж

той

эрүү

л м

эндийн

үйлч

илг

ээг

сург

уули

йн

эмчэ

эсээ

юм

уу,

баг

, су

мын

эмчэ

эсээ

ава

х бол

омж

той б

айна

.

Хүү

хдүү

д с

ургу

улийн

эмч,

эсв

эл с

ум, баг

ийн

эмчи

йн

үзүү

лсэн

үй

лчилг

ээнд

сэт

гэл

хана

мж

тай б

айна

Төсл

ийн

зори

лтот

бүл

гийнх

эн ө

өрийнх

өө

эрүү

л м

энд, са

йн

сайха

нтай

хол

боо

той

нөхц

өл б

айдал

д

нөлө

өлөх

чад

варт

ай

бол

но.

4

Хүү

хэд х

амга

алал

боло

н а

юул

гүй

бай

длы

г ха

нга

х чи

глэл

ээр

чадва

рж

сан

бай

дал

Дот

уур

бай

р Хүү

хэд х

амга

аллы

н ж

урам

тай б

айна

Дот

уур

бай

рын

баг

ш

ажилт

нууд

Хүү

хэд

хам

гаал

лын

жур

амд

орсо

н, т

эдни

й ө

дөр

ту

тмын

амьд

ралд

нө

лөөл

лөдөг

3 ч

ухал

ас

уудлы

г нэ

рлэж

ча

ддаг

бай

на

Хүү

хдүү

д я

мар

нэг

эн

муу

зүй

л то

хиол

дво

л дот

уур

бай

рын

баг

ш

ажилч

дад

аа х

элнэ

гэж

м

эдээ

лдэг

бол

сон.

Зори

лтот

бүл

гийнх

эн

хүчи

рхийлэ

лгүй

гээр

ха

мтд

аа б

айхы

г эр

хэм

лэдэг

бол

но

Зори

лтот

бүл

гийнх

эн

аюул

гүй т

айва

н ор

чинд

ам

ьдра

х бол

но.

Хав

срал

т 2:

Чад

варж

илты

н үн

элгэ

эний

мат

риц