Засаг захиргааны нэгж, хот суурин...

14
БАРУУН БҮСИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгж, орон нутаг дахь салбар, нэгжийг бүсчилсэн байдлаар хуваарилан батласан билээ. Энэ тогтоолоор Онцгой байдлын албаны Баруун бүсэд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Онцгой байдлын газрыг хуваарилан батласан бөгөөд бүсийн төв нь Ховд аймгийн Онцгой байдлын газар байх юм. Ингээд баруун бүсийн тухай нийтэд нь багцлан болон тус тусад нь тухайн аймгийн үүсэл хөгжил, газар зүйн байршил, уур амьсгал, хүн ам, голлох үйлдвэр, аж ахуй, дэд бүтэц, ан амьтан, дурсгалт газруудынх нь талаар товч танилцуулж байна. Баруун бүс нь Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, таван аймаг, 91 сумаас бүрдсэн, нийт 415,300 км² өргөн уудам нутаг дэвсгэртэй. Казакстан улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улстай хиллэдэг, 375500 хүн амтай, манай орны хамгийн олон ястан тархан суурьшсан нутаг юм. Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд: Хүснэгт 1. Баруун бүсийн аймгуудын товч мэдээлэл Аймаг Ховд Баян-Өлгий Говь-Алтай Завхан Увс Бүгд Сум 17 13 18 24 19 91 Аймгийн төв Ховд Өлгий Алтай Улиастай Улаангом Байгуулагдсан он 1931 1940 1940 1923 1925 Газар нутаг 76,1 км² 45,8 км² 141.4 км² 82,4 км² 69,6 км² 415.3 км² Хүн ам 83.5 93 мянга 53,6 мянга 69,7 мянга 75,7 мянга 375.5 мянга Сүлд туг Сүлд тэмдэг Ховд аймаг Үүсэл хөгжил: 1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ. Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв. Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ. 1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

Transcript of Засаг захиргааны нэгж, хот суурин...

Page 1: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

БАРУУН БҮСИЙН ТАНИЛЦУУЛГАМонгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын

ерөнхий газрын харьяа салбар нэгж, орон нутаг дахь салбар, нэгжийг бүсчилсэн байдлаар хуваарилан батласан билээ.Энэ тогтоолоор Онцгой байдлын албаны Баруун бүсэд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Онцгой байдлын газрыг хуваарилан батласан бөгөөд бүсийн төв нь Ховд аймгийн Онцгой байдлын газар байх юм. Ингээд баруун бүсийн тухай нийтэд нь багцлан болон тус тусад нь тухайн аймгийн үүсэл хөгжил, газар зүйн байршил, уур амьсгал, хүн ам, голлох үйлдвэр, аж ахуй, дэд бүтэц, ан амьтан, дурсгалт газруудынх нь талаар товч танилцуулж байна.

Баруун бүс нь Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, таван аймаг, 91 сумаас бүрдсэн, нийт 415,300 км² өргөн уудам нутаг дэвсгэртэй. Казакстан улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улстай хиллэдэг, 375500 хүн амтай, манай орны хамгийн олон ястан тархан суурьшсан нутаг юм.

Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд: Хүснэгт 1. Баруун бүсийн аймгуудын товч мэдээлэлАймаг Ховд Баян-Өлгий Говь-Алтай Завхан Увс БүгдСум 17 13 18 24 19 91Аймгийн төв Ховд Өлгий Алтай Улиастай УлаангомБайгуулагдсан он 1931 1940 1940 1923 1925Газар нутаг 76,1 км² 45,8 км² 141.4 км² 82,4 км² 69,6 км² 415.3 км²Хүн ам 83.5 93 мянга 53,6 мянга 69,7 мянга 75,7 мянга 375.5 мянга

Сүлд туг Сүлд тэмдэг Ховд аймаг

Үүсэл хөгжил: 1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин

улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ. Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу,

Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв. Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс

хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг

халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.

Газар зүйн байршил: Бүсийн төв нь Ховд аймгийн төв нь Ховд хот. Улаанбаатар хотоос 1425 км зайд оршдог. Далайн түвшнээс 2281 м

өндөрт өргөгдсөн бөгөөд нам дор газар нь Бор Цонж 1126 метрт оршдог. Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үеийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.Уур амьсгал:

Өвөлдөө -40 -45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай. Ховд аймгийн нутаг дэвсгэр нь хотгор гүдгэрийн ялгаа ихтэй байдаг учраас өвөл зуны температурын ялгаа их байдаг. Жилийн хамгийн хүйтэн сар нь 1-р сар бөгөөд хүйтний улирлын  жилийн дундаж температур нь Мөст, Дуут, Мөнххайрхан, Алтай, Үенч  сумын нутгаар 12.5-18.8 градус , бусад нутгаар 19.6-22.2 градус хүйтэн байна.  Жилийн дулаан сар нь 7-р сар бөгөөд дундаж температур нь Дуут,  Мөнхйрхан, Мөст, Цэцэг сумын нутгаар 15.3-18.3 градус , бусад нутгаар 19.5-22.2 градус дулаан байна Судалгааны материалаас үзэхэд: Ховд 1992 онд 51.0 Мөст ,Цэцэг суманд 1984 онд 42.1-49.8

Page 2: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

градус, Үенч 1982 51.2, Алтай 1988 40.90с, Дарви 1976 42.5 Мянгад 1989 39.5 Эрдэнэбүрэн 1999 онд 38.7, Дөргөн  46.5 манхан 2002 онд 37.8 Зэрэг 2006 онд 40.0  хүрч их халуун ажиглагдаж байсан байна.Хамгийн хүйтэн нь: Зэрэг 2002 -41.60с, Мөст 2011 онд -38.80с,  Манхан -44.50с, Эрдэнэбүрэн -45.20с, Чандмань -38.00с, Цэцэг -40.7 0с, Мянгад -43.50с, Ховд -43.00с, хүрч тус тус хүйтэрч байсан байна.

Агаарын  жилийн дундаж температурын арван жилийн өөрчлөлт 

Дээрхи хүснэгтээс харахад дунд арав хоногт илүүдулаарч их нууруудын хотгор Ховд, Зэрэг станцууд 1.3-1.6 градусаар дулаан Байтаг станц  буюу алтайн өвөр говьд өмнөх 10 жилээс 0.1градус, уулархаг нутаг Мөст,Чандманьд 0.2 градус, дулааралт ажиглагдсан байна..

Хүн ам:Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, аймгийн харъяат хүн ам 2015 оны жилийн эцсийн байдлаар 83.5 мянга, 21.7

мянган өрхтэй жилдээ 352.1 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 4.3 сая төгрөг ноогдож байна.Тус аймагт олон үндэстэн,ястан амьдардаг бөгөөд аймгийн хэмжээний нийт хүн амын 24.7% нь Халх, 24.9% нь Захчин, 11.5% нь Казак, 8,1% нь Торгууд, 7,6% нь Урианхай, 7,5% нь Өөлд,Дөрвөд 6,0% нь Дөрвөд, 4,9% нь Мянгад, 2,0% нь бусад үндэстэн ястангууд байна Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуулийн 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, Сургуулийн өмнөх боловсрол төрийн өмчийн 29, хувийн өмчит 14, хөдөөгийн багийн 3 нийт 46 цэцэрлэгт 6995 хүүхэд хамрагдаж байна. Ховд их сургууль, Хөгжил политехник коллежд нийт 300 гаруй багш ажиллаж, 4000 гаруй оюутан суралцаж байна.

Голлох үйлдвэр, аж ахуй: Мал аж ахуй, газар тариалан.Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 46.7%

эзэлж Ховд аймаг 2015 оны жилийн эцсээр 2.9 сая мал тоолуулж, 7188 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15232 малчид МАА-н салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2882,4 – 2204,7 га талбайд тариалалт хийж,үр тариа 323,9 - 126,8 га,төмс 1058,2 – 711,3 га,хүнсний ногоо 1223,2 -776,5 га,тэжээлийн ургамал 581,9-461,9 тариалж, 27208-20421,5 тонн хураан авч байна.Аймгийн хэмжээнд нийт 923 аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 7842.2 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна. Аймгийн хэмжээний ЖДҮ-ийг үйлдвэрлэлийн чиглэлээр нь ангилбал:Хүнсний үйлдвэрлэл -138,Эсгий, сүлжмэл, арьсан эдлэл – 42,Мод, модон эдлэл- 78,Ахуйн үйлчилгээ -220,Барилгын материалын -47,Мал аж ахуй- 58,Газар тариалан -179,Худалдаа үйлчилгээ -126,Бусад -35 цэг салбарууд үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтэц: Тус аймагт сүүлийн эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд

Улаанбаатар хот болон БНХАУ-тай цардмал замаар холбогдсон.Ховд-Улаанбаатар, Улаанбаатар-Ховдын чиглэлд нийт 40 тээврийн хэрэгсэл, хотын дотор нийтийн тээврийн 8 автобус, 250 такси зорчигчдыг тээвэрлэж, хүнд даацын 40 гаруй тээврийн хэрэгсэл улс, аймаг орон нутагт ачаа тээвэрлэж байна. Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Дотооддоо Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй, гадагшаа Ховд-Үрэмчийн хооронд олон улсын нислэг хийдэг.Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт “Хөгжимт драмын театр”, 16 сумын соёлын төв, аймгийн Нийтийн номын сан нь 70000 боть, 600 гаруй номтой цахим номын сантай, сумдын номын сан, орон нутаг судлах кабинетууд 16 суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн музейн Өв соёлын хүрээлэн нь 3100 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Page 3: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.Өнөөдөр Ховд аймагт Дөргөний УЦС, Хүүхэд залуучуудын ордон, Ховд Их сургууль, Политехник коллеж, Биеийн тамир спортын ордон, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Усан спортын төв, Олон улсын нисэх буудал, Ахмадын өргөө, Өв соёлын хүрээлэн, Цементийн үйлдвэр, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Ганданпунцагчойлин хийд, Барилга угсралт, барилгын үйлдвэрлэл гэсэн бүс нутгийн чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.

Амьтан ургамалӨндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал

хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдардаг учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.Ховд аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг .

Байгалийн үзэсгэлэнт газарХар-Ус нуур түүний шагшуурга, Ховд хотын туурь Сангийн хэрэм, эртний хүмүүсийн ул мөрийг тод хадгалан үлдсэн Хойд Цэнхэрийн агуй болон бусад сүг зураг, буган чулуун хөшөө их байдаг. Мөн археологийн дурсгалууд олонтой Олон ястны өлгий Ховд өвөрмөц хувцас хэрэглэл, зан заншил амьдралын олон янзын хэв маягаараа сонирхолтой нутаг. Ховдын Дуут болон Чандмань сумдыг хөөмийн эх нутаг хэмээдэг. ЕСӨН ГАЙХАМШИГ

1. Сэнхэрийн агуй2. Хар-Ус нуур3. Мөнххайрхан уул4. Баянзүрхийн буган хөшөө5. Төрийн тахилгат Алтан Хөхий уул6. Харуул овоо7. Ямаан усны хадны сүг зураг8. Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар9. Ишгэн толгойн хадны зураг

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

Үүсэл хөгжил: Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан.. Засаг

захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. 1,4 сая малтай.

Газар зүйн байршил:Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м(нийт нутгийн 95,3

хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг.

Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг юм.Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм.

Page 4: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эриний дөрөвдөгч галвын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг.

Уур амьсгал: Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын

эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Хүн ам:93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг

Голлох үйлдвэр, аж ахуй: Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтай, тариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн хөгжил дорой

боловч уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүй, холбоо, агаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц, баялагийн судалгааг бүрэн хийгээгүй байна. Төсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавхи сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган төрхөөрөө үндсэндээ хадгалагдсан, ус, хөрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн үйлдвэр хөгжөөгүй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цөлжих нөхцөл бүрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нөөц, баялгийг үнэ төлбөргүй ашигладаг үрэлгэн хэв шинжээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үнэд байгалийн өртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хөгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хөгжих чиг хандлага нь аймгийн хөгжлийн гол стратеги болж байна.

Дэд бүтэцЭдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтай, тариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн

хөгжил дорой боловч уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүй, холбоо, агаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Амьтан ургамалАгь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг

хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Байгалийн үзэсгэлэнт газарДОЛООН ГАЙХАМШИГ

1. Ёлтын сав газар2. Алтай таван богдын байгалийн цогцолборт газар3. Потаны мөсөн гол4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг5. Бага Түргэний хүрхрээ6. Толбо нуур7. Ачит нуур

Page 5: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

  ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Үүсэл хөгжил: Говь-Алтай аймаг нь Монголын эзэнт гүрний үеэс түүх нь эхэлдэг бөгөөд засагт хан, Хантайшир уулын аймаг, дахин засагт хан аймаг болоход үндсэн бүрэлдэхүүн хэсэгт нь багтаж байсан бөгөөд 1940 онд улсын бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг болж одоогийн нутгийн хилийн цэсээр тогтоогдон байгуулагдсан түүхтэй.

Газар зүйн байршил: Говь-Алтай аймаг нь Монгол орны баруун хязгаарт Улаанбаатар хотоос 1001 км зайд орших бөгөөд өндөр уул

нурууд, говь тал хосолсон 141.4 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутагтай /14144767 га/. Хойноосоо урагш 600 км, өргөнөөрөө 400 км. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ улсдаа 2 дугаар  байранд ордог. Өмнө болон баруун өмнөд талаараа БНХАУ, Баруун  талаараа Ховд аймаг, хойт талаараа Завхан аймаг, Зүүн талаараа Баянхонгор аймагтай хиллэдэг.  Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Аймгийн газрын гадаргуугийн хамгийн өндөр цэг Сутай хайрхан уул  д.т.д 4090 метр, хамгийн нам цэг Цэнхэр номингийн говийн Загт их сайр д.т.д 802 метр өндөр юм. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.  Уур амьсгал: 

Тус аймаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Аймгийн ихэнх нутаг нь далайн төвшнөөс дээш 2000 гаруй метр өргөгдсөн уулархаг гадаргатай, говиос таг хүртэл байгалийн хэд хэдэн бүслүүрийг хамардаг.Жилийн хамгийн хүйтэн сар нь 1 сар байх бөгөөд ууландаа 17-19 , зарим үед 20-23 градус хүйтэн байдаг байна. Хамгийн хүйтэн нь ууландаа 40-45 хэм, хонхор газраа 45-50 хэм хүрч хүйтэрнэ.

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд дунджилсан агаарын олон жилийн дундаж температур 1.08°С байна.Харин нутаг бүрээр боловсруулсан дүнг авч үзвэл Алтайн өвөр говь болон говь хоолойгоор 1.4 - 5.7°С /Хөхморьт, Бигэр, Шарга, Ажбогд, Тоорой/, Алтайн нурууны үргэлжлэл, Сутай, Хантайшир, Гичгэний уулс орчмоор –1.5 - 0,7°С /Алтай, Бугат, Тонхил, Цээл, Чандмань/ байна. Үүнээс харахад хамгийн дулаан ба сэрүүн газрын агаарын дундаж температурын зөрөө 7.2°С болж байна.Уур амьсгалыг бүрдүүлэх хүчин зүйл дотроос хамгийн чухал бөгөөд олон талтай нарийн төвөгтэй нөлөөлөлтэй нь газрын гадарга янз бүр байх явдал юм. Говь-Алтай аймгийн нутагт өвс ургамалтай ба ургамалгүй гадарга, уул нуруу, хонхор хөндий, тэгш тал, говь цөл алаглан оршдог тул уур амьсгалын өвөрмөц нөхцлийг бүрдүүлэх үндсэн шалтгаан нь болдогАймгийн хэмжээнд 1999-2013 оны хоорондох хүчтэй салхитай өдрийн тохиолдлын тоог авч үзэхэд 2010 онд хамгийн их буюу 515, 2002 онд хамгийн бага буюу 141, 2009 онд 328, бусад жилүүдэд 160-287 удаа тохиолдсон байна. Үүнийг сумаар нь гаргаж үзвэл Есөнбулаг, Цогт, Бугат, Тонхил сумдад жилд 28-34 өдөр, бусад сумдад 3-29  өдөр хүчтэй салхитай байсан байна. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхитай өдрийн тоо нэмэгдэх хандлагатай байна.        Аймгийн нийт нутгийн 0.1 % буюу 14305 га талбайг усан сан бүхий газар эзлэж байгаа нь монгол орны дундажаас үлэмж доогуур байна.             Говь-Алтай аймаг өндөр уулс, хөндий говийн дунд олон тооны гол, горхи булаг шанд байх бөгөөд хур бороотой жил усны түвшин нэмэгдэж, хур бороогүй жил усны түвшин багасдаг. Аймгийн нутаг дэвсгэрийн гол горхины сүлжээний нягтрал 1000 хавтгай дөрвөлжин  километр талбайд 50 км-ээс бага байдаг. Тэгэхдээ нутгийн 72% нь усаар хангагдсан 550 гаруй жижиг гол  горхи, 420 булаг шанд, 700 гаруй худаг устай. Хамгийн том гол Дэлгэр, Тайшир, Жаргалан, Хөхморьт сумдын нутгийг дамжин урсдаг Завхан гол юм.          Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино         Говь-Алтай аймаг хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн говийн мужийн бүсшилийн Алтай хийгээд говийн тойргуудад багтана. Ийм болохоор уулын болон талархаг ба хотгор газрын хөрс зонхилно.

Аймгийн нутагт байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоцтой, говь, цөл, тал хээрийн бүс бүслүүрийн онцлог шинж төрхтэй газрууд элбэг бөгөөд түүх соёлын дурсгалт газрууд олонтой, нэн ховор болон ховор  ан амьтдын өлгий нутаг юм. 

Голлох үйлдвэр, аж ахуй: Тус аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр

байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий.Эдгээр ордыг түшиглэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, экспортод гаргах, нүүрснээс утаагүй шахмал түлш

Page 6: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

гаргах бага оврын үйлдвэр байгуулах, цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах зэрэг олон боломжийг орон нутагтаа санаачлан эхлүүлж байна.Дэд бүтэц

Дýä á¿òýö õàðüöàíãóé ñóë õºãæñºí, àãààð áîëîí àâòî òýýâðýýð íèéñëýë õîò áîëîí áóñàä àéìãóóäòòàé õîëáîãääîã. Îðîí íóòãèéí àíàðòàé àâòî çàìûí óðò íü 2478 êì, àéìãèéí òºâ íü 17 êì óðò õàòóó õó èëòòàé çàìòàé, Õîâä àéìãèéí èãëýëä 180 êì ñàéæðóóëñàí øîðîîí çàìààð õîëáîãääîã áàéíà.

Хүн ам:Говь-Алтай аймаг Засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай. Нийт хүн ам 56172, аймгийн төв Алтай хот

17795 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 49.2 хувь нь эрэгтэй, 50.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.Аймгийн хүн ам нь угсаатны хувьд бүхэлдээ халх угсаатнаас бүрдэнэ. Хүн амын овгийн байдлыг авч үзвэл Төв /ар халх/, Зүүн, Өмнөт, Баруун монголын овгуудаас тархан суурьшсан овгууд зонхилно. Тухайлбал Бэсүд, халх, Урианхан, Боржигон, харнууд, шарнууд, Олхонууд, Жалайр, Иөшөөбү,Өөлд, Хойд, Элжигэн гэх мэт олон овгууд байдаг.

Ан амьтанГовь-Алтай аймаг нь амьтны аймгаар баян бөгөөд тухайлбал ойт хээр, хээр, говь буюу заримдаг цөл, өндөр уулын

тагийн бүслүүрийн хад асга, ус орчмын шугуй, сэвсгэр элсний амьтад хөршлөн тархжээ. Аймгийн амьтдын тархалтыг хөхтөн, хоёр нутагтан ба мөлхөгчид, шувуу, шавьж, загас гэсэн ангит бүлгүүдээр авч үзэж болно. Тухайлбал тагийн бүслүүрийн хөхтөн амьтан аргаль, янгир, ирвэс, түүнчлэн жижиг амьтад хадны баргачин, алтайн огодой, урт сүүлт шишүүхэй зэрэг нь аймаг дахь Монгол Алтайн гол болон түүний салбар уулсад амьдарна. Уулархаг нутагт элдэв янзын шавьжийн бүрдэл тааралдана. Хээрийн бүсийн болон бусад бүсэд түгээмэл тархсан тарвага, зурам, чоно, хярс, туулай, үнэг, хүрэн зэрэг амьтдын бүлгэмдлийг нэрлэж болно. Ойт хээрийн буга согоог, буган хандгай, суусар, жирх зэрэг амьтад дархан цаазат хасагт хайрхан зэрэг уул, мөн хар азаргын нуруунд бий. Говь болон цөлийн бүсийн дархан цаазат хийгээд ховордсон амьтадаас хавтгай, хулан, бөхөн, мазаалай, зэгсний гахай, хар сүүлт, мөн махчин цоохондой байдаг.  Говь, цөлийн мөлхөгч амьтдаас хонин гүрвэл, могой гүрвэл, могой, замба гүрвэлийг дурдахын сацуу загалт гүрвэл, тэмээн сүүлт могой хоёр зөвхөн Алтайн өвөр говьд оршдог. Алтайн өндөр уулс, Хасагт гурван богд, Бурхан буудай, Гичгэний нуруунаас зэрлэг байгалийн “хатан хаан” ирвэсийн бумбаа, мод самардсан ул мөрөөр аялах төдийгүй бөхөн, тахь, хавтгай, аргаль, янгирыг ажиглан харах боломжтой нэн ховор, ховор ан амьтдын өлгий нутаг юм. 

Байгалийн үзэсгэлэнт газарЕСӨН ГАЙХАМШИГ

1.Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар  2.Төрийн тахилгат Сутай хайрхан уул 3.Монгол элсний байгалийн цогцолбор газар 4.Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан 5.Бурхан буудай уулын нөөц газар 6.Гэгээн нуурын цогцолбор /Усан цахилгаан станц, Гэгээн нуур, Харандаа хад, Нарванчин гэгээний хийдийн туурь/      7.ГИДЦГ-ын “А” хэсэг, Мазаалай 8.    Бигэрийн Таван элс      9.Хүрэл морь

ЗАВХАН АЙМ АГ

Үүсэл хөгжил: Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын

зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутгат шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеээс баттай тавигдсан гэж үзэж болно. Энэ үед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Балдан Хунтайж, дэд хөвгүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвгүүн Далан хөндлөн, долдугаар хүү Самуйбуймаа нар хан ширээг өв залгамжлан сууж байжээ. Ийнхүү 1923 оны сүүлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4

Page 7: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хүртэл оршин тогтносон юм.1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Үүнээс хойш завхан аймгийн бүтэц бас өөрчлөгдсөн бөгөөд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжүүлэн өгчээ.

Газар зүйн байршил: Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай,

урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 69672 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

Тус аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм. Ойдоо зэрлэг жимсний нөөц ихтэй.

Уур амьсгал: Агаарын температур: Тус аймгийн нутгаар агаарын температурын жилийн дундаж –(-2.2-(-6.8))С-ын хооронд

хэлбэлзэнэ. Ус цаг уурын хүрээлэнгийн судалгаагаар 1940-1975 онд буюу 35 жилд агаарын жилийн дундаж температур 0.19С–аар нэмэгдсэн ба 1976 оноос хойш 2010 он хүртэл сүүлийн 30 гаруй жилд 2.1С-аар дулаарсан байдаг бол тус аймагт агаарын дундаж температур сүүлийн 20 жилд дунджаар 0.7 градусаар дулаарсан байна.Хур тунадас: Нутаг дэвсгэрийн хуваарилалтын хувьд хур тунадас харилцан адилгүй байдаг ба тунадасны хэмжээ өвлийн улиралд ихэсч зуны улиралд буурч байна.Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж темп -20ө -30өС, монголд хамгийн хүйтэн өвөл /Тосонцэнгэлд/ -53өСхүрч байв. 7-р сард 13ө -22өС, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг. Хойд хэсгээрээ өвөлд зузаан бүрхүүл тогтдог. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Төмөрт, Зарт, Цэцүүх, Хос зайгал, Зүйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мөрөн, Хар дөрөө, Тэлмэн, Бүст, ар Бадархундага, өвөр Бадархундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хөх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Отгонтэнгэр уул нь мөнх цастай.

ХҮН АМЗавхан аймаг нь засаг захиргааны 24 сум, 114 багтайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ. Аймгийн дүнгээр 1кв.км

0.85 хүн ноогдож байгаа нь улсын дундажаас 0.90 хүн, баруун бүсийн дундажтай харьцуулахад 0.11 хүнээр сийрэг байна.Нийт  дүнгээр 19.9 мянган  өрхийн 69.7 мянган хүн амтай болж өнгөрсөн оноос хүн амын тоо 1.1 мянган хүнээр

буурсан нь нийслэл, аймагруу 1,7 мянган хүн шилжиж явсантай холбоотой. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд, 31.4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 33.7 хувь нь 16-35 насны залуучууд, 25.7 хувь нь 35-55 насны хүн ам, 9.2 хувь нь 55-ээс дээш насны хүн ам эзэлж байна.Аймгийн нийт хүн амын 22.2 хувь нь Улиастай суманд, 12.3 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.5 хувь нь Их-Уул суманд 57.0 хувь нь бусад сумдад оршин сууж байна. Нийт өрхийн 22.8 хувь аймгийн төвд, 20.6 хувь сумын төвд, 56.6 хувь хөдөө оршиж сууж байна.

Голлох үйлдвэр, аж ахуй: Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар

Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий. Улиастай хотод томоохон клиник эмнэлгүүдтэй, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Хөгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, Б.Элдэв-Очир, Б.Дорж, Б.Явуухулан нарын хөшөөтэй, биеийн тамир спортын барилга байгууламжтай. Барааны болон хүнсний томоохон захууд, хэд хэдэн сүм хийдүүд ажиллаж байдаг.

Page 8: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

Мал сүргээ өсгөж тавдугаар таван жилд мал өсгөх улсын хөдлөшгүй төлөвлөгөөний 1974 оны даалгаварыг нийт малын дүнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах төлөвлөгөөг биелүүлж өндөр амжилт гаргасныг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.Хангай Булнай, Тагнын нуруу тэтдээрийн салбар уулсаар шинэс, Тарвагатайн нуруу нь хушин ойтой. Баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, дорго, шилүүс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сүүлт зээр зэрэг ан амьтантай. Ойн болон өндөр уулын, тал хээрийн, нүүдлийн шувуу ирдэг. Хойлог, Ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хар болон Баян нуурт загас маш элбэг байдаг.Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бөгөөд хониороо улсад дээгүүр байранд ордог. Тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсдөг. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс, хүнсний ногоо чацаргана тариалдаг.

Дэд бүтэцУлиастай хотод томоохон клиник эмнэлгүүдтэй, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа

Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Хөгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, Б.Элдэв-Очир, Б.Дорж, Б.Явуухулан нарын хөшөөтэй, биеийн тамир спортын барилга байгууламжтай. Барааны болон хүнсний томоохон захууд, хэд хэдэн сүм хийдүүд ажиллаж байдаг.

Амьтан ургамалСав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29% нь эмийн найрлагад орох,

ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ. Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86%-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38%) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71%-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээрнуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3%, шувуудын 77.5%, загасны 5.7%, мөлхөгчдийн 27.3%, хоёр нутагтны 16.7% байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50% нь ховордолтой зэрэгт хамрагддаг онцлогтой.онгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, “эмзэг” ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгон тэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна.  Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хзсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. нэн ховор амьтан ургамал элбэгтэй үүнд вансэбэрүү

Байгалийн үзэсгэлэнт газарЗавхан аймгийн нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн

нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг.ЕСӨН ГАЙХАМШИГ1. Отгонтэнгэр хайрхан2. Хар нуур3. Загастайн давааны хүн чулуу4. Бор хярын элсэн манхан, Мухартын гол5. Тэсийн гол Нисэхийн шугуй6. Их хайрхан уул7. Дааган дэлийн буган чулуун хөшөө8. Идэр голын буган хөшөөт дурсгал9. Сангийн хэрмийн туурь

Page 9: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

УВС АЙМАГ

Үүсэл хөгжил: Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2

сарын 6-нд Увс аймгийн хилийн заагий гтогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 92 багтай, 2014 оны жил эцсийн байдлаар 20.7 мянган өрх, 75.7 мянган суурин хүн амтай. Үүнээс 37.7 нь эмэгтэй байна. Аймгийн төв 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог. Аймгийн төвөөс хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан сум нь Зүүнхангай сум 365 км зайтай. 

Газар зүйн байрлал  Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог. 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхан, Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ. Увс аймаг нь байгалийн онгог төрхөө алдаагүй цөөн газруудын нэг. Геологийн судалгаа, эрэл хайгуул төдийлөн сайн хийгдээгүй. Гэхдээ байгалийн ашигт малтмалын илэрцээр алт, мөнгө, цагаан алт, зэс, нүүрс, жонш, ховор металл, төмөр, бал чулуу, гөлтгөнө, хужир, давс зэрэг эрдэс баялагтай. 

Уур амьсгал: Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалай. Зундаа 40-50 хэм

халж, өвөлдөө -40, -50 хэм хүртэл хүйтэрдэг, хүйтний улирлын үргэлжлэх хугацаа урт, цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо олон зэрэг цаг агаарын онцлогтой. 

.Хүн ам:

Увс аймаг нь эх оронч, хөдөлмөрч, оюунлаг ард иргэдээрээ бахархдаг. Тус аймгаас Монгол улсын баатар 3, хөдөлмөрийн баатар 26, гавъяат цолтон 110 гаруй, боловсролын доктор 206, шинжлэх ухааны доктор 38, академич 8 төрөн гараад байна. Голлох үйлдвэр, аж ахуй:

Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд аймгийн нийт нутгаар өнтэй өвөл, тэнүүн хавар болж, малчин түмэн буянт мал сүргээ онд мэнд оруулж, 2014 оны жил эцэст нийтдээ 2561.3 мянган мал тоолуулж, малаа 5 төрлөөр нь өсгөлөө.Аймгийн хэмжээнд 57.9 мянган га-д газар тариалан эрхлэх тохиромжтой бөгөөд тухайн үедээ баруун 3 аймгийн гурилын хэрэгцээ хангаж байсан уламжлалтай. Зөвхөн Баруун туруун суманд гэхэд 40.0 мянга орчим га эргэлтийн талбайтай. 2014 онд 8.3 мянган га-д үр тариа, 153,7 га-д төмс, 192.2 га-д хүнсний ногоо, 1177.4 га-д тэжээлийн ургамал тариалж, 6438,5 тн үр тариа, 2088,3 тн төмс, 2129.7 тн хүнсний ногоо, 2981 тн тэжээлийн ургамал хураан авсан байна. Нүүрсний 3, алтны 1, барилгын материалын түүхий эдийн 3, давсны 3 аж ахуйн нэгжүүдээс гадна хүнс, гурилын үйлдвэр, дулааны болон цахилгаан шугам сүлжээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, худалдаа, хөнгөн үйлдвэрийн газрууд ажилладаг. Сүүлийн жилүүдэд барилга, холбоо болон оёдол, хүнсний үйлдэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Бараг бүх үйлдвэрлэл үйлчилгээг хувийн хэвшил эзлэх боллоо. Аж үйлдэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4.2 тэрбум төгрөг болж, нийт үйлдвэрлэлтийн 58.7%-г боловсруулах салбар, 28.1%-г эрчим хүч түгээлт, усан хангамж, 13.2%-г уул уурхайн олборлолт эзэлж байна. Барилгын компаниуд ялангуяа орон сууц барих чиглэлд ахицтай ажиллаж, 2014 онд 462 айлын орон сууцны барилгыг барьж эхлүүлснээс 160 айлынхыг ашиглалтанд оруулж, 30 гаруй тэрбум төгрөгийг ажил гүйцэтгэсэн байна.

Дэд бүтэц: 

Page 10: Засаг захиргааны нэгж, хот суурин газрууд:nema.gov.mn/wp-content/uploads/2016/10/BARUUN-BUS.docx · Web viewЗасаг захиргааны нэгж,

Улаангомоос Хандгайтын чиглэлд 120 км, Улаангом Наранбулаг Үзүүрийн булгийн чиглэлийн 205 км, аймгийн төвд 21 гаруй км хатуу хучилттай замтай. Аэро Монголиа, Хүннү Эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөр хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх нэгэн таатай орчныг бүрдүүлж байна. Эрчимх үчний эх үүсвэрийн хувьд бүх сумын төв ББЭХС-д холбогдсон. Дулааны 2-р эх үүсвэр ашиглалтанд орж албан байгууллага айл өрхийг дулаанаар хангаж байна. Харилцаа холбооны хувьд Мобиком, ЖиМобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны хэрэглэгч бүх сумдад бий болж, интернет сүлжээ18 суманд тавигдсан.

Амьтан ургамалУвс аймаг нь өндөр уул, ой тайга, өргөн тал, говь олон нуур, гол горхи зэрэг байгаль газарзүйн олон янзын онцлогт

тохирсон төрөл бүрийн ургамал, ан амьтан элбэгтэй. Тус аймаг чулуун нүүрс, ус, давс, чацарганаар монголдоо тэргүүн байранд ордог. Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу нь монголдоо сайн үүлдэр, омогт тооцогддог. Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамарсан газар нутагтай байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газар олонтой, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл сайтай, газрын хэвлийн нөөц нь бараг хөндөгдөөгүй, газар тариалан эрхлэх соёл уламжлалтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал бүхий нөхцөлд дасан зохицсон мал сүрэг, ажилсаг хөдөлмөрч иргэдтэй, ажиллах хүчний нөөц сайтай, ОХУ-тай хатуу хучилттай авто замаар шууд хиллэдэг зэрэг давуу талуудтай. 

Байгалийн үзэсгэлэнт газарУвс аймаг бол: 

- Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг- Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа “Алтан элс” - Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг- “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх - Түүх соёлын нандин өв дурсгал - Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл - Чацаргана, жамц давс, арвайн гурилаараа алдартай. 1. Увс нуур2. Хяргас нуур, хэцүү хад3. Алтан элсний дархан цаазат газар4. Хан хөхий уулс5. Чандмань уулын дурсгал6. Гоожуурын хүрхрээ7. Мөнгөт цахир уул8. Дэглий цагаан уул9. Зураагийн улаан хадны зураг анги

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА:

Бүсийн хэмжээнд Зэвсэгт хүчний 8 анги, салбар, Хилийн цэргийн 5-н анги, салбар байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийнӨлгий суманд т ЗХ-ний 340 дүгээр анги, Улаанхус суманд ЗХ-ний 325 дугаар ангийн харьяа 116 дугаар тусгай салбар, Сагсай суман дахь Д ЗХ-ний 084 дугаар ангийн харьяа уулын рот, Хилийн цэргийн 0165, 0285-р анги, Говь-Алтай аймгийн Алтай суман дахь ЗХ-ний 304-р анги, Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р анги, Завхан аймгийн Улиастай сум дахь ЗХ-ний 325 дугаар анги, Сонгино сум дахь 274-р анги, Тэс сум дахь Хилийн 0277-р анги, Увс аймгийн Улаангом сум дахь ЗХ-ний 328-р анги, Ховд аймгийн Жаргалант сум дахь ЗХ-ний 123-р анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130-дугаар ангиуд тус тус үүрэг гүйцэтгэдэг.Бүх аймгийн төвүүдэд цагдаагийн газар , шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тагнуулын алба, тахарын албаны албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиуд байрладаг.

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИ, САЙН ДУРЫНХАН

Бүсийн хэмжээнд 5 аймагт тус бүрт Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийт Гамшгаас хамгаалах алба 101, мэргэжлийн анги 355, сайн дурын , тусгай томилгоот багийн нийт 5312 алба хаагч, 4855 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.