Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес...

47

Transcript of Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес...

Page 1: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 2: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 3: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 4: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 5: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 6: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 7: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 8: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 9: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 10: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 11: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 12: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 13: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020Онлайн хуралд оролцох заавар

Page 14: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

Онлайнд хуралд орохын тулд юу бэлдэх вэ?

1. Интернэт холболттой байх2. Чихэвч болон микрофон3. Вэб камер4. Таны иргэний үнэмлэх

Page 15: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

Хуралд яаж холбогдох вэ?

1. Та https://join.me вэбсайтаар хандан уг аппыг татаж суулгаарай2. https//join.me/frontieragm2020 холбоосоор хувьцаа

эзэмшигчдийн хуралд холбогдоно

Хэрвээ энэ байдлаар оролцож чадахгүй бол өөрийн биеэр хурал зарласан газар ирж оролцож болно

Page 16: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2019 оны 12-р сарын 9-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Бус Хурал 19/12/…. тоот тогтоолын Хавсралт….

“Фронтиер Лэнд Групп” ХК-ийн

2020 оны бизнес төлөвлөгөөний хураангуй

Page 17: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

2

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

1. КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

“Фронтиер Лэнд Групп” ХК нь анх “Туул Сонгино Усны Нөөц” ХК нэртэйгээр Техникийн Усны Байгууламж, Ундны Усны Байгууламж, Усан Цэнэгт Цахилгаан Станц гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр 2006 оны 12-р сарын 29-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Компанийн бүртгэгдсэн албан ёсны хаяг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-6А, Сити Плаза, 202 тоот, Утасны дугаар 70139949, Факсын дугаар 70139950; цахим хаяг: www.flg.mn байна.

Тус компани нь эхний төсөл болох Техникийн Ус Боловсруулах байгууламжийг барих зорилгоор Монголын Хөрөнгийн Биржид хувьцаагаа 2007 оны 12 дугаар сард анх гаргасан бөгөөд нийт 13 200 061 250 төгрөгийн хөрөнгийг босгосон байна.

Компани IPO хийхээс өмнөх үе буюу 2006 оны 12 дугаар сараас 2008 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд санхүүгийн хувьд бага, гуравхан ажилчидтай байсан ба тухайн үед Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүртгүүлэх, дээр дурьдсан гурван төслүүдийн техникийн судалгаа хийх ажлыг түлхүү хийсэн байдаг. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш 2009 оны 3 дугаар сар хүртэл компанийг үүсгэн байгуулагчид удирдаж байсан.

2007 оны 12 дугаар сард тус компани нь Монголын Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргасан (IPO) ба нийт 27.53 сая хувьцаа гаргаснаас 3.53 сая хувьцааг (нийт гаргасан хувьцааны 12.825%) үүсгэн байгуулагчдад тэдгээрийн оруулах ёстой байсан биет бус хөрөнгөнд дүйцүүлэн олгосон ба үлдсэн 24 сая хувьцааг олон нийтэд санал болгосон. Энэхүү анхдагч зах зээлд хувьцаа гаргах зорилго нь дээр дурьдсан төслүүдийн нэг болох Техникийн Усны Байгууламжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхэд оршиж байлаа. Гэсэн хэдий ч компани нь 24 сая ширхэг хувьцаагаа бүгдийг нь арилжаалж хараахан чадаагүй. Нийт хувьцаанаас 13.2 сая хувьцааг компани арилжаалсан ба 13 200 061 250 төгрөгийг татан төвлөрүүлсэн.

IPO хийсний дараа 2007 оны 12 дугаар сараас эхлэн компани ажилчдынхаа тоо, судлагааны ажлуудаа нэмэгдүүлж, улмаар капитал зардлууд гаргаж эхэлсэн. Тэдгээр томоохон зардлуудаас дурьдвал:

Улаанбаатарын Сонгино Хайрхан дүүрэгт 17 га ашиглалтын талбайг 1 497 500 000 төгрөгөөр худалдан авсан

Ундны Ус Цэвэршүүлэх Байгууламжийн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Хятадын компанитай 505 мянган ам.долларын гэрээ байгуулсан

тоног төхөөрөмж худалдан авахад 350 сая төгрөг төслийн талбайн ажлуудыг гүйцэтгэхэд (хайрга, цахилгааны шугам г.мэт) 358 сая төгрөг судалгааны ажилд 300 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Компани 2009 оны 2 дугаар сарыг хүртэл дээр дурдсан нийт 4,588,876,575 төгрөгийг Компанийн танилцуулганд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байдаг.

2009 оны эхний хагаст шинэ удирдлага компанийн стратегийн боломжуудыг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Эхэндээ компанийн танилцуулганд тусгагдсан төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагууд, засгийн газар болон стратегийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө шинээр сонгогдсон гүйцэтгэх удирдлага идэвхитэй

Page 18: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

3

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

хөөцөлдөн ажилласан. Гэсэн хэдий ч дараах учир шалтгаануудын улмаас эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нь ихээхэн бэрхшээлтэй болох нь тодорхой болсон:

Усны тарифыг төрөөс зохицуулдаг, бага байдаг учир хувьцаа эзэмшигчдэд үр өгөөж өгөх найдвар багатай,

Баталгаатай худалдан авагчид байхгүй, Төслийг хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгө байхгүй, Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтууд

компанийн нэр дээр олгогдоогүй

Үүсгэн байгуулагчид компанийг удирдаж байх үед нийт 4 588 876 575 төгрөгийг төслүүдийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, газар, тоног төхөөрөмж худалдан авах, Техникийн Усны Байгууламжийн зураг төслийн ажил хийлгэх болон бас бус төсөлтэй холбоотой ажлуудад зарцуулсан байдаг. Гэрээ ёсоор эдгээр хөрөнгийг компанийн санхүүгийн тайланд тусгасан бөгөөд, үүсгэн байгуулагчид төсөлдөө хөрөнгө оруулагч олж, компанид 4 588 876 575 төгрөгөө нөхөн төлөхөөс наана хөрөнгийг үүсгэн байгуулагчдад шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүсгэн байгуулагчид 2010 оны эцсээр нөхөн төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд, компани тэдгээр биет бус хөрөнгүүдийг өөрийн мэдлээр захиран зарцуулах эрх үүсэх ёстой байсан бөгөөд СЗХ нь 2010 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагчдын хувьцаа эзэмших эрхийг цуцалсан.

2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаар үнэт цаасны шинэчилсэн танилцуулгыг эхний байдлаар баталсан ба эцсийн байдлаар батлах эрхийг ТУЗ-д олгосон байдаг. Тус хурлаар мөн Компанийн Дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд компанийн нэрийг “Монголиа Девелопмент Ресорсес” ХК болгон өөрчилсөн.

Компанийн шинэчилсэн дүрэм, үнэт цаасны танилцуулгыг СЗХороо баталсны дагуу Компанийн үнэт цаасны арилжаа 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс сэргээгдэж, МХБ дээр компанийн хувьцаа “MDR” гэсэн шинэ үсгэн кодоор арилжаалагдаж эхэлсэн. (хуучнаар“TSU”).

2010 оны 10 дугаар сараас “Эрдэнэговьлэнд” ХХК, “Баянмонгол резиденс” ХХК, “Реженси ретайл” ХХК болон “Смартлэнд дайрект” ХХК гэсэн 4 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байна.

2015 оны 4 дүгээр сарын 30-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг “ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК болгож өөрчлөх шийдвэр гарсан.

Компаний үйл ажиллагааны ерөнхий чиглэл, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зорилго нь үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хот болон уул уурхайн эрэлт бүхий хот суурингуудад газар эзэмших замаар орон сууц болон арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад Монгол улсын эдийн засгийн төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломжийг нээж өгөх явдал юм. Зорилгынхоо хүрээнд компани нь оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудыг эзэмшиж, түрээслэх үйл ажиллагааг голчлон явуулж байна.

Компани нь Монгол улсад явуулж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн зэрэгцээ хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн салбаруудад нэвтрэхээр төлөвлөж байна. Компани нь 10 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх

Page 19: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

4

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

жилүүдэд Монгол Улсад болон хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийхээр төлөвлөж байна. Компани нь нарийвчилсан магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр эдгээр зорилтот хөрөнгө оруулалтуудыг хийх эсэхээ шийднэ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг хийх гол зорилго нь ашиг олох явдал юм. Боломжит хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь дотоодын банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дотоодын банкуудаас авах зээл болон хувьцаа нэмж гаргаснаар татан төвлөрүүлэх хувьцаат капиталын эх үүсвэр байх юм.

Монголын Ипотекийн Корпорацийн үл хөдлөх хөрөнгийн судалгаанаас авч үзэхэд зах зээл дээр нийт 52 мянган айлын барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 32 мянган айлын төсөл захиалгаа авч байгаа ба үүнээс 18 мянган айлын орон сууц нь ашиглалтанд орсон бол үлдсэн 14 мянган айлын орон сууц хараахан ашиглалтанд ороогүй байна. Эдгээр захиалга авч буй орон сууцны 80.2%-ийг стандарт болон дундаж зэрэглэлийн орон сууц, 19.8%-ийг бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууц эзэлж байна.

Оффисын байр дунджаар 1 м.кв-ыг 3.75 сая төгрөгөөр, нэг айлын амьдрах хаус болон олон айлын таунхаус 1м.кв-ыг 2.11 сая төгрөгөөр, хашаа байшинг 39.3 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.

Манай компанийн ажиллаж буй оффисийн байрны худалдаа түрээсийн зах зээл дээрх өнөөгийн нийлүүлэлтийн дүр төрийг харуулах судалгаа хомс байна. Өнгөрсөн оны байдлаар 427 барилга албан ёсоор оффисийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж, 20 гаруй барилга энэ онд ашиглалтанд орж мөн цаашид ашиглалтанд орохоор 60-аад төслийн ажил хэрэгжиж байна. Оффисийн барилгын метр квадратын үнэ өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахаар хийгдэж буй хэлцлүүд удааширсан, зогсонги байдалд орсон. Тус компанид хөрөнгө оруулахаар сонирхол илэрхийлээд байсан талуудын хувьд илүү мэдээллийн технологийн салбарыг сонирхож эхэлсэн. Мөн энэ тал дээр хамтарч ажиллах сонирхолтой.

1.1 Одоогийн нөхцөл байдал

2019 оны сүүлийн хагас болон 2020 оны эхний хагаст компанийн татварын өр төлбөр, банк болон банк бус байгууллагын өр төлбөрийг барагдуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд учрах өрийн дарамтыг арилгасан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар баталсаны дагуу үл хөдлөх хөрөнгийг борлуулах чиглэлээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын 5 агентлаг болон хувь хүмүүстэй гэрээлэн гадаад дотоодын сонирхсон худалдан авагчдад борлуулахаар тууштай ажиллаж буй хэдий ч дэлхий даяар тархаад буй цар тахал нь түрээслэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж түрээсийн орлогыг бууруулаад байна. Мөн олон улсын зах зээл дээр хувьцааны ханш огцом унаснаар олон улсын худалдан авагчид манай үл хөдлөхийг авахаар хийсэн гэрээ хэлцэл цуцлагдаж үнэ ханшинд сөргөөр нөлөөлж байна.

БДСек компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авч халааслах үйл явц гэрээ хэлэлцээрийн түвшинд эхэлсэн бөгөөд энэ 2020 оны 3-р сард багтаан дуусах төлөвтэй байна.

Компанийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой урсгал засварын ажил цаг тухай бүрд хийгдэж буй бөгөөд мөн цар тахалтай холбогдуулан нэмэлт ариутгал цэвэрлэгээ тогтмол хийгдэж байна.

Шинээр эхэлж явуулах МТ-ийн шийдлүүд онлайн дэлгүүр болон аялал жуулчлалын платформ нь 2020 оны 1-р улиралд загвар байдлаар хийгдэж байна.

Page 20: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

5

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

2. ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад мэдээллийн технологийн эринд шаардлагатай шинэчлэлт, нэвтрүүлэлт болон хөгжүүлэлтийг тухай бүр цаг алдалгүй хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд улсын нэгдсэн бүртгэлийн систем, татвар гаалийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо мөн ухаалаг засаглалын шийдлүүд зэрэг улс орны хэмжээний үндсэн суурь мэдээллийн бүтэцүүд тавигдаад байна. Энэ нь эдгээр бүтцэд тулгуурлан бусад хувийн хэвшлийн мэдээллийн системүүд үүсэж хөгжих нөхцлийг бүрдүүлсэн.

Бидний зүгээс чадварлаг цомхон багийн хүчээр Монголын хувийн хэвшлийн байгууллагууд дижитал шийдлийг үйл ажиллагаандаа оновчтой тусгах, ингэснээр дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чанараа сайжруулахад нь оролцох явдал юм. 2018-2019 онд Улаанбаатар хотод олон тооны стартап төвүүд байгуулагдаж эдгээрт бойжих технологийн компаниуд өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Финтек, Иншуртек болон Регтек зэрэг сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх олон стартапп компаниуд ажиллаж байна. Мөн нөгөө талаас уламжлалт загвараар бизнесээ явуулдаг аж ахуйн нэгжүүд эдгээр шинэчлэлтийн дунд тэсэж үлдэх хүндхэн даалгавартай тулгараад байна. Бидний хувьд энэ шилжилтийн үед стартапп компаниудтай хамтран ажиллах, уламжлалт загварын бизнес эрхлэгчдийг бизнес моделио өөрчлөн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн үүднээс нэвтрүүлж буй мэдээллийн технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах юм.

Финтек шийдэл

Эх сурвалж: “Ирээдүй – ФИНТЕК” 2019 оны илтгэл Э. Анар, Монгол Банк

2019 оны 2-р улирлын байдлаар 1,723,096 интернэт хэрэглэгч Монгол улс даяар бүртгэгдсэн бөгөөд үүнээс идэвхитэй хэрэглэгч 959,828 ширхэг байна. Интернэт хандалтаар нийт 29,016 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 24%-аар өссөн байна. Банк санхүүгийн салбарт АчидБанкир, Спинел, ЖинусБанкир зэрэг үндсэн системүүдийн хөгжүүлэлт зогсож дараагийн шатны системүүд гарч хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Мөн дотоодын хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлага болон санхүүгийн боломжинд таарах бусад системийг ч сонирхож байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын

- Интерактив ХХК - Интерактив Би Ай ХХК

Page 21: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

6

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

- ГрэйпСити Монгол ХХК - Дижитал Кредит ХХК - Тэнгэр систем ХХК - Новасофт ХХК - Санхүүгийн тооцоолох ХХК - Нью медиа групп ХХК - Геганэт ХХК

зэрэг компаниуд мөн ББСБ-иуд өөрсдийн дотоодын системийг мөн хөгжүүлж байна.

Манай улсын интернэт хэрэглэгчдийн дунд бараа үйлчилгээг зайнаас худалдан авах, гүйлгээг мөн бэлэн бусаар хийх хандлага жилээс жилд нэмэгдэж байна. Үүнтэй холбогдон барааны удирдлагын систем, барааны хөдөлгөөнийг хянах систем, хүргэлтийн удирдлагын систем зэрэг дагалдах системүүдийн эрэлт нэн даруй үүссэн. Нөгөөтэйгүүр онлайн худалдааны

- apm.mn - ardshop.mn - beemart.mn - bsb.mn - olz.mn - lend.mn - shoppy.mn - enomin.mn - shuud.com

зэрэг сайтууд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь бизнес загварын хувьд уламжлалт, платформын, сегмэнтчилсэн болон гадны сайтын барааг төлөөлөн борлуулах зэрэг өөр өөрийн онцлогтой бизнес загваруудад түшиглэсэн.

Бизнесийн болон мэдээллийн технологийн нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээний салбарт олон жил ажилласан мэдээллийн технологийн компаниуд өөрсдөө зөвлөгөө өгөх талаа авч явдаг. Энэ нь эргээд бизнес эрхлэгчдэд нэг талтай мэдээлэл өгөх, тухайн төслийг хэрэгжилтэнд ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл, шийдэл гаргах эрсдлүүд учирч байна.

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийг үйл ажиллагаа хавсран явуулдаг Эмпасофт, Софтлайн, Вертексмон мөн дагнасан байдлаар MNCERT/CC болон засгийн газрын чиглэлийн агентлагууд ажиллаж байна.

Мэдээлллийн технологитой холбоотой олон тооны сургалтууд гарч ирж байна. Нест академи, Эхлэл академи, Амжилт академи болон кодчлолын сургалтуудыг хувь хүн болон зарим байгууллагууд тодорхой үе давтамжтай явуулж байна. Энэ салбарт олон улсын сертификаттай сургалтыг ЭмпаСофт компани олон жил амжилттай явуулж байна.

Аутсорсингийн чиглэлээр олон улсын зах зээл дээр амжилттай ажиллаж буй үндэсний мэдээллийн технологийн хөгжүүлэгч компаниуд үүсэж байна.

Page 22: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

7

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

3. ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Компанинй Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр үйл ажиллагаа явуулж буй салбартай холбоотой бидэнд учирч буй бэрхшээл мөн гарч болох эрсдлүүдийг ярилцсаны үндсэн дээр үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах шаардлагатайг тогтсон. Бид ирэх онд компанийн үйл ажиллагаанд Мэдээллийн Технологитой холбоотой дараах үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

• Мэдээллийн технологийн стратеги боловсруулах • Мэдээллийн технологийн төслийн удирдлага • Системийн нэвтрүүлэлтийг удирдан хэрэгжүүлэх, өөрчлөлтийн удирдлага ба сургалт • Их өгөгдөл боловсруулах, хүнд ойлгомжтойгоор түгээх үйлчилгээ • Мэдээллийн аудит, аюулгүй байдлын зөвлөгөө, үнэлгээ • Системийн интеграцичлал, системийн архитектур, шийдлийн зөвлөгөө • Өгөгдлийг үүлэн орчинд хадгалах, үүлэн орчны үйлчилгээ • Хиймэл оюун ухааны шийдлийн нэвтрүүлэлт • Криптовалют, цахим мөнгө түүнтэй холбоотой арилжаа болон сургалт • Шинэ систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт • Эвэнт менежмэнт

Эдгээр үйлчилгээнүүдийг бид дараах байдлаар харж байна:

Бизнесийн шийдэл Өгөгдлийн шийдэл

• Бизнест мэдээллийн технологийн шийдлийг оновчтой нэвтрүүлэх зөвлөгөө

• Мэдээллийн технологийн төслийн удирдлага

• Системийн нэвтрүүлэлтийг удирдан хэрэгжүүлэх, өөрчлөлтийн удирдлага ба сургалт

• Процессийн шинжилгээ • Процессийн сайжруулалт,

сайжруулалтын аргачлал • Эвэнт менежмэнт

• Өгөгдөл цуглуулах • Өгөгдөл боловсруулах, • Хүнд ойлгомжтойгоор түгээх • Тайлагналын шийдэл, инфографик

Технологийн шийдэл Аюулгүй байдлын шийдэл

• Шинэ систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт • Өгөгдөл боловсруулах платформ • Системийн интеграцичлал, системийн

архитектур, шийдлийн зөвлөгөө • Өгөгдлийг үүлэн орчинд хадгалах, үүлэн

орчны үйлчилгээ • Хиймэл оюун ухааны шийдлийн

нэвтрүүлэлт

• Мэдээллийн аудит • Байгууллагын мэдээллийн аюулгүй

байдлын үнэлгээ • Цахим мөнгө, сургалт зөвлөгөө • Аюулгүй байдлын эрсдлийг

бууруулах зөвлөгөө, үйлчилгээ • Аюулгүй байдлын шийдлийн

нийлүүлэлт • ISO27001, CoBIT 5 сургалт

Page 23: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

8

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

4. 2020 ОНД НЭВТРҮҮЛЭХ САНАЛ БОЛГОЖ БУЙ ШИЙДЛҮҮД

1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээгээр бусдаасаа ялгарсан, сайн үйлчилгээ бүхий компани хараахан бүрэлдэн тогтоогүй байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан зөвлөх үйлчилгээний компаниудын хувьд энэ салбартаа тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нь бизнесийн үндсэн загвар зөвлөгөө, төсөлд суурилсаны улмаас бэрхшээлтэй байна.

Фронтиер Лэнд Компанийн хувьд үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ зөвлөх үйл ажиллагаа явуулах нь харилцагч компаниудад үнэ цэнэ, хэмнэлт бий болгох мөн урт хугацаанд хамтран ажиллах түнш компаниудтай болоход туслах юм.

2. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АУДИТ

Одоогийн байдлаар олон жижиг систем болон томоохон платформууд хөгжүүлэгдэж, гаднаас импортлогдон нэвтэрч байна. Гэвч тухайн системийн үйл ажиллагаа, байгууллага болон хэрэглэгчдэд хэрхэн хүрч буй өгөөж, автоматжуулалт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл зэргийг мэргэжлийн түвшинд үнэлж цаашдын зөвлөгөө өгдөг мэргэжилтэн болон байгууллага хомсдолтой байна.

Бидний хувьд аудит болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай түншлэн МТ-ийн аудитийн үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон нэвтрүүлэх зорилготой.

3. БАРАА ЗАХИАЛГЫН ПЛАТФОРМ

Онлайн худалдааны сайт, платформууд эрчимтэй хөгжиж, хэрэглэгчдийн худалдан авах хандлага аажмаар өөрчлөгдөж байна. Бидний хувьд энэхүү шилжилтийн үед өөрийн онцлог бүхий бараа захиалга худалдааны платформыг хөгжүүлэн гаргах бүрэн бололцоотой. Бараа захиалгын тус платформыг одоо зах зээл дээр буй бусад шийдэлтэй холбон банк санхүүгийн байгууллага, бөөний болон жижиглэн худалдаа зэрэгтэй холбон ажиллана.

Платформд дараах талууд хамрагдана:

1. Бөөний худалдааны компаниуд 2. Жижиглэн худалдааны компани, төв, дэлгүүр 3. Үйлчилгээний газар, төвүүд 4. Хөдөө орон нутгийн худалдаа эрхлэгчид 5. Финтек шийдлүүд, банк санхүүгийн байгууллага

Энэхүү платформыг мөн энэ онд багтаан ажиллагаанд оруулна.

4. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭР, БУУДАЛ ЗАХИАЛГЫН B2B СИСТЕМ

Page 24: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

9

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

Аялал жуулчлалын тур операторууд болон жуулчлалын баазыг холбосон захиалгын удирдлагын үүлэн систем хөгжүүлэхээр концепци дээр ажиллаж байна. Энэ систем нь аялал жуулчлалын гэр бааз, зочид буудлуудад зориулсан cloud ERP систем болж хөгжих юм.

2020 онд тус системийн захиалгын модулийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

2020 оны үйл ажиллагааны хураангуй төлөвлөгөө

Үйл ажиллагаа 2020

I II III IV 1 Компанийн одоогийн үйл ажиллагааг тогтворжуулах

2 Шинэ үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргах

3 Хүний нөөц болон хамтран ажиллах байгууллагуудыг бэлдэх

4 Сурталчилгааны материал бэлдэх, аян эхлүүлэх

5 Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээг эхлүүлэх

6 Мэдээллийн технологийн аудитын үйлчилгээг эхлүүлэх

7 Бараа захиалгын платформыг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх

8 Аялал жуулчлал, захиалгын систем хөгжүүлэх, зах зээлд гаргах

9 Жилийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж цаашид сайжруулах арга зам хайх

Page 25: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2020 оны 03-р сарын 23-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын19/001 тоот тогтоолын Хавсралт 1

“Фронтиер Лэнд Групп” ХК-ны Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал ТУЗ-ийн 2019 оны компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд өгөх дүгнэлт

Үнэт цаас гаргагчийн нэр, оршин суугаа хаяг: Фронтиер Лэнд Групп Нээлттэй Хувьцаат Компани Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж 6А, Сити Плаза, 201 тоот Улаанбаатар 46656, Монгол Улс Утас: 976-70139949 Имэйл: [email protected] Вэб хуудас: www.flg.mn Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл: Улсын бүртгэлийн дугаар: 9010001043 Регистрын дугаар: 5106583 Үнэт цаасны симбол: MDR Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, түрээс Үнэт цаас гаргагчийн зорилго, үйл ажиллагааны стратеги, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл: Эрхэм зорилго: Харилцагч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон, ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хангах Зорилт:

• Үйл ажиллагаагаа олон нийтэд таниулж, олон улсын стандартын үйлчилгээг санал болгосноор харилцагч, үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлэх.

• Дотоодын болон гадаадын компаниудтай холбоо тогтоон ажилласнаар үйлчлүүлэгчдийн хүрээгээ

тэлж цаашид хамтран ажиллах Компаний үйл ажиллагааны ерөнхий чиг, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зорилго нь цаашид үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хот болон уул уурхайн эрэлт бүхий хот суурингуудад газар эзэмших замаар орон сууц болон арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, гадаадын орнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарыг судалж хөрөнгө оруулалт хийх гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагааг эрхлэх болно. Зорилгынхоо хүрээнд компани нь оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудыг эзэмшиж, түрээслэх үйл ажиллагааг голчлон явуулж байна. Компани нь Монгол улсад явуулж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн зэрэгцээ, шинэ тулгар хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн салбаруудад нэвтрэхээр төлөвлөж байна. Компани нь 10 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ тулгар хөгжиж буй зах зээлтэй улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийхээр

Page 26: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

төлөвлөж байна. Компани нь нарийвчилсан магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр эдгээр зорилтот хөрөнгө оруулалтуудыг хийх эсэхээ шийднэ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг хийх гол зорилго нь ашиг олох явдал юм. Эдгээр боломжит хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь дотоодын банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дотоодын банкуудаас авах зээл болон хувьцаа нэмж гаргаснаар татан төвлөрүүлэх хувьцаат капиталын эх үүсвэр байх юм. 2019 оны хувьд, улс орны эдийн засаг хүндрэл үргэлжилсэн, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом буурч, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан хүндхэн жил байлаа. Улстөр, эдийн засгийн дотоод, гадаад хүчин зүйлсээс улбаалсан эдийн засгийн хүндрэлтэй байдал бүхий л салбарт хүчтэй мэдрэгдэж, үүний дотор үл хөдлөх хөрөнгийн зах зээл, оффис, үйлчилгээний талбай, орон сууцны түрээсийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөөлж байсан.

Компанийн удирдлагатайлант хугацааны туршид түрээслэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний санал хүсэлтийн дагуу түрээслүүлэгчийн хувьд илүү их үйлчилгээ үзүүлж ажилласан нь түрээслэгчдээ хадгалж үлдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Түрээслэгчдийн хүсэлтийн дагуу суурилуулуулсан аяга таваг угаах угаалтуурын өрөөг засварласан, сантехникийн доголдлуудыг цаг тухайд нь зассан. Түрээслэгч хувцасны дэлгүүрийн тавиуруудын ард далдлагдсан паарнуудад шугам хоолойн дахин төлөвлөлт хийснээр үйлчилгээний талбайд ил гаргаж өгч, дулаан алдагдалтыг багасгасан байна. Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан, орлого үр дүнгийн тайланг 2019.01.01-2019.12.31 - ний байдлаар өссөн дүнгээр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж заавар журам, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж тайлан хүлээн авах эрх бүхий газруудад хуулийн хугацаанд хүргүүлдэг. Нийт хөрөнгө буюу тэнцэл нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 14 423.7 сая төгрөг болсон байна. Өглөгүүдийн хувьд ихэвчлэн түрээсийн барьцаа болон хэвийн хэмжээний төлбөр хамаарч байна. Үйл ажиллагааны орлогын тухайд 2019 оны жилийн эцсийн байдлаар 510 023.3 сая төгрөг байна. Ерөнхий удирдлагын зардал 528.9 сая төгрөг байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах, цаашид олох орлогоо нэмэгдүүлэх, өөрийн эзэмшлийн хөрөнгүүдийг сайжруулахад, засвар үйлчилгээ хийлгэх, зах зээл дээр хөрөнгийн түрээс болон үнийн уналттай холбоотойгоор тодорхой хэмжээгээр орлого болон зардлаа хэвийн хэмжээнд байлгах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан. Байгуулагын хувьд Монгол улсын татварын хууь тогтоомж, заавар журмын дагуу хуулийн хугацаанд татварын тайлан гаргаж цахимаар илгээн татвараа тухай бүрд нь төлж байгаа болно.

Page 27: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн2020 оны 03-р сарын 23-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын19/008 тоот тогтоолын Хавсралт 1

2020, 2021 оны ТУЗ-ийн цалин урамшууллын төсөв

Зардлынтөрөл Хэмжихнэгж Гишүүд Нэг гишүүний нэг сарын цалин

Нийт гишүүдийн нэг жилийнцалин

ТУЗ-ийнгишүүдийн цалин

төгрөг

9

400,000 43,200,000

ТУЗ-ийннарийнбичгийн даргынцалин

төгрөг

1

400,000 4,800,000

Нэг жилийн нийт дүн

48,000,000

Хоёр жилийн нийт дүн

96,000,000

Page 28: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын 19/006 тоот тогтоолын Хавсралт 1

СУНГАЛТЫН ГЭРЭЭ

Энэхүү Сунгалтын гэрээг /цаашид Гэрээ гэх/ 2020 оны 05-р сарын 01-ний өдөр дараах талууд харилцан тохиролцож байгуулав: Нэг талаас Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 5106583, Улсын бүртгэлийн дугаар 9010001043 Сүхбаатар дүүрэг, СБД, 1 хороо, Сөүлийн гудамж, Сити Плаза 6А, 202 тоот албан ёсны хаягтай Фронтиер Лэнд Групп ХК /Туул Сонгино Усны Нөөц ХК/Монголиа Девелопмент Ресорсес ХК-ийн эрх залгамжлагч/-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Оргодол овогтой Амартүвшин, Нөгөө талаас Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 2088746, Улсын бүртгэлийн дугаар 9011064101, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу, Засгийн газрын ордон 11, 1003, 1004 тоот албан ёсны хаягтай МорьтИмпекс ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Гоошжав овогтой Ганбат, Туул Сонгино Усны Нөөц цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 5784522, Улсын бүртгэлийн дугаар 9011455028, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Бага тойруу, Дипломатуудын байр 95-18 тоот албан ёсны хаягтай "Улаанбаатар Усан Цэнэгт Цахилгаан Станц" ХХК, түүнийг төлөөлж Ү үсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Гоошжав овогтой Ганбат, Туул Сонгино Усны Нөөц ХК-ийн үүсгэн байгуулагч Гоошжав овогтой Ганбат, иргэний үнэмлэхний дугаар УБ0178581, Регистрийн дугаар ХК58102115, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, Хос 2Б хаягт оршин суух, Туул Сонгино Усны Нөөц ХК-ийн үүсгэн байгуулагч Ганбат овогтой Ганцэцэг, иргэний үнэмлэхний дугаар УБ0178631, Регистрийн дугаар ВЮ80032904, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, Хос 2Б хаягт оршин суух / цаашид хамтад нь Талууд гэх/ “Туул Сонгино Усны Нөөцийн Цогцолбор” Төслийг “Хэрэгжүүлэх гэрээ” -г /цаашид Хэрэгжүүлэх гэрээ гэх/ 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа нь дууссан тул талууд дээр дурдсан Хэрэгжүүлэх гэрээг цаашид сунгахыг хүсэж Хэрэгжүүлэх гэрээнд заасан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, дараах байдлаар харилцан тохиролцов:

Page 29: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

• Хэрэгжүүлэх гэрээг анх байгуулах үеийн гэрээний дуусах хугацаанаас 2020 оны Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын Ээлжит хурал хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгана.

• Энэхүү сунгалтаар Хэрэгжүүлэх гэрээнд агуулагдсан нөхцлүүдийг хэвээр нь үлдээсэн болно.

• Энэхүү гэрээ нь Фронтиер Лэнд Групп ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар зөвшөөрөгдсөний үндсэн дээр хүчин төгөлдөр болно.

Гэрээ байгуулсан:

Фронтиер Лэнд Групп ХК ............................................ Оргодолын Амартүвшин Гүйцэтгэх захирал

МорьтИмпекс ХХК ................................ Гоошжавын Ганбат Ерөнхий захирал

Улаанбаатар Усан Цэнэгт Цахилгаан Станц ХХК ..................................... Гоошжавын Ганбат Гүйцэтгэх Захирал

Туул Сонгино Усны Нөөц ХК-ийн Ү үсгэн байгуулагчид: .......................................... ............................................ Гоошжавын Ганбат Ганбатын Ганцэцэг

Page 30: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 31: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 32: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 33: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК
Page 34: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2019 оны 12-р сарын 9-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Бус Хурал 19/12/…. тоот тогтоолын Хавсралт….

“Фронтиер Лэнд Групп” ХК-ийн

2020 оны бизнес төлөвлөгөөний хураангуй

Page 35: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

2

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

1. КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

“Фронтиер Лэнд Групп” ХК нь анх “Туул Сонгино Усны Нөөц” ХК нэртэйгээр Техникийн Усны Байгууламж, Ундны Усны Байгууламж, Усан Цэнэгт Цахилгаан Станц гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр 2006 оны 12-р сарын 29-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Компанийн бүртгэгдсэн албан ёсны хаяг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-6А, Сити Плаза, 202 тоот, Утасны дугаар 70139949, Факсын дугаар 70139950; цахим хаяг: www.flg.mn байна.

Тус компани нь эхний төсөл болох Техникийн Ус Боловсруулах байгууламжийг барих зорилгоор Монголын Хөрөнгийн Биржид хувьцаагаа 2007 оны 12 дугаар сард анх гаргасан бөгөөд нийт 13 200 061 250 төгрөгийн хөрөнгийг босгосон байна.

Компани IPO хийхээс өмнөх үе буюу 2006 оны 12 дугаар сараас 2008 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд санхүүгийн хувьд бага, гуравхан ажилчидтай байсан ба тухайн үед Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүртгүүлэх, дээр дурьдсан гурван төслүүдийн техникийн судалгаа хийх ажлыг түлхүү хийсэн байдаг. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш 2009 оны 3 дугаар сар хүртэл компанийг үүсгэн байгуулагчид удирдаж байсан.

2007 оны 12 дугаар сард тус компани нь Монголын Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргасан (IPO) ба нийт 27.53 сая хувьцаа гаргаснаас 3.53 сая хувьцааг (нийт гаргасан хувьцааны 12.825%) үүсгэн байгуулагчдад тэдгээрийн оруулах ёстой байсан биет бус хөрөнгөнд дүйцүүлэн олгосон ба үлдсэн 24 сая хувьцааг олон нийтэд санал болгосон. Энэхүү анхдагч зах зээлд хувьцаа гаргах зорилго нь дээр дурьдсан төслүүдийн нэг болох Техникийн Усны Байгууламжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхэд оршиж байлаа. Гэсэн хэдий ч компани нь 24 сая ширхэг хувьцаагаа бүгдийг нь арилжаалж хараахан чадаагүй. Нийт хувьцаанаас 13.2 сая хувьцааг компани арилжаалсан ба 13 200 061 250 төгрөгийг татан төвлөрүүлсэн.

IPO хийсний дараа 2007 оны 12 дугаар сараас эхлэн компани ажилчдынхаа тоо, судлагааны ажлуудаа нэмэгдүүлж, улмаар капитал зардлууд гаргаж эхэлсэн. Тэдгээр томоохон зардлуудаас дурьдвал:

Улаанбаатарын Сонгино Хайрхан дүүрэгт 17 га ашиглалтын талбайг 1 497 500 000 төгрөгөөр худалдан авсан

Ундны Ус Цэвэршүүлэх Байгууламжийн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Хятадын компанитай 505 мянган ам.долларын гэрээ байгуулсан

тоног төхөөрөмж худалдан авахад 350 сая төгрөг төслийн талбайн ажлуудыг гүйцэтгэхэд (хайрга, цахилгааны шугам г.мэт) 358 сая төгрөг судалгааны ажилд 300 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Компани 2009 оны 2 дугаар сарыг хүртэл дээр дурдсан нийт 4,588,876,575 төгрөгийг Компанийн танилцуулганд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байдаг.

2009 оны эхний хагаст шинэ удирдлага компанийн стратегийн боломжуудыг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Эхэндээ компанийн танилцуулганд тусгагдсан төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагууд, засгийн газар болон стратегийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийн төлөө шинээр сонгогдсон гүйцэтгэх удирдлага идэвхитэй

Page 36: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

3

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

хөөцөлдөн ажилласан. Гэсэн хэдий ч дараах учир шалтгаануудын улмаас эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нь ихээхэн бэрхшээлтэй болох нь тодорхой болсон:

Усны тарифыг төрөөс зохицуулдаг, бага байдаг учир хувьцаа эзэмшигчдэд үр өгөөж өгөх найдвар багатай,

Баталгаатай худалдан авагчид байхгүй, Төслийг хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгө байхгүй, Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтууд

компанийн нэр дээр олгогдоогүй

Үүсгэн байгуулагчид компанийг удирдаж байх үед нийт 4 588 876 575 төгрөгийг төслүүдийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, газар, тоног төхөөрөмж худалдан авах, Техникийн Усны Байгууламжийн зураг төслийн ажил хийлгэх болон бас бус төсөлтэй холбоотой ажлуудад зарцуулсан байдаг. Гэрээ ёсоор эдгээр хөрөнгийг компанийн санхүүгийн тайланд тусгасан бөгөөд, үүсгэн байгуулагчид төсөлдөө хөрөнгө оруулагч олж, компанид 4 588 876 575 төгрөгөө нөхөн төлөхөөс наана хөрөнгийг үүсгэн байгуулагчдад шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүсгэн байгуулагчид 2010 оны эцсээр нөхөн төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд, компани тэдгээр биет бус хөрөнгүүдийг өөрийн мэдлээр захиран зарцуулах эрх үүсэх ёстой байсан бөгөөд СЗХ нь 2010 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагчдын хувьцаа эзэмших эрхийг цуцалсан.

2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаар үнэт цаасны шинэчилсэн танилцуулгыг эхний байдлаар баталсан ба эцсийн байдлаар батлах эрхийг ТУЗ-д олгосон байдаг. Тус хурлаар мөн Компанийн Дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд компанийн нэрийг “Монголиа Девелопмент Ресорсес” ХК болгон өөрчилсөн.

Компанийн шинэчилсэн дүрэм, үнэт цаасны танилцуулгыг СЗХороо баталсны дагуу Компанийн үнэт цаасны арилжаа 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс сэргээгдэж, МХБ дээр компанийн хувьцаа “MDR” гэсэн шинэ үсгэн кодоор арилжаалагдаж эхэлсэн. (хуучнаар“TSU”).

2010 оны 10 дугаар сараас “Эрдэнэговьлэнд” ХХК, “Баянмонгол резиденс” ХХК, “Реженси ретайл” ХХК болон “Смартлэнд дайрект” ХХК гэсэн 4 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байна.

2015 оны 4 дүгээр сарын 30-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг “ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК болгож өөрчлөх шийдвэр гарсан.

Компаний үйл ажиллагааны ерөнхий чиглэл, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зорилго нь үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хот болон уул уурхайн эрэлт бүхий хот суурингуудад газар эзэмших замаар орон сууц болон арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад Монгол улсын эдийн засгийн төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломжийг нээж өгөх явдал юм. Зорилгынхоо хүрээнд компани нь оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудыг эзэмшиж, түрээслэх үйл ажиллагааг голчлон явуулж байна.

Компани нь Монгол улсад явуулж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн зэрэгцээ хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн салбаруудад нэвтрэхээр төлөвлөж байна. Компани нь 10 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх

Page 37: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

4

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

жилүүдэд Монгол Улсад болон хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийхээр төлөвлөж байна. Компани нь нарийвчилсан магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр эдгээр зорилтот хөрөнгө оруулалтуудыг хийх эсэхээ шийднэ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг хийх гол зорилго нь ашиг олох явдал юм. Боломжит хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь дотоодын банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дотоодын банкуудаас авах зээл болон хувьцаа нэмж гаргаснаар татан төвлөрүүлэх хувьцаат капиталын эх үүсвэр байх юм.

Монголын Ипотекийн Корпорацийн үл хөдлөх хөрөнгийн судалгаанаас авч үзэхэд зах зээл дээр нийт 52 мянган айлын барилгын төсөл хэрэгжиж байгаагаас 32 мянган айлын төсөл захиалгаа авч байгаа ба үүнээс 18 мянган айлын орон сууц нь ашиглалтанд орсон бол үлдсэн 14 мянган айлын орон сууц хараахан ашиглалтанд ороогүй байна. Эдгээр захиалга авч буй орон сууцны 80.2%-ийг стандарт болон дундаж зэрэглэлийн орон сууц, 19.8%-ийг бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууц эзэлж байна.

Оффисын байр дунджаар 1 м.кв-ыг 3.75 сая төгрөгөөр, нэг айлын амьдрах хаус болон олон айлын таунхаус 1м.кв-ыг 2.11 сая төгрөгөөр, хашаа байшинг 39.3 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.

Манай компанийн ажиллаж буй оффисийн байрны худалдаа түрээсийн зах зээл дээрх өнөөгийн нийлүүлэлтийн дүр төрийг харуулах судалгаа хомс байна. Өнгөрсөн оны байдлаар 427 барилга албан ёсоор оффисийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж, 20 гаруй барилга энэ онд ашиглалтанд орж мөн цаашид ашиглалтанд орохоор 60-аад төслийн ажил хэрэгжиж байна. Оффисийн барилгын метр квадратын үнэ өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахаар хийгдэж буй хэлцлүүд удааширсан, зогсонги байдалд орсон. Тус компанид хөрөнгө оруулахаар сонирхол илэрхийлээд байсан талуудын хувьд илүү мэдээллийн технологийн салбарыг сонирхож эхэлсэн. Мөн энэ тал дээр хамтарч ажиллах сонирхолтой.

1.1 Одоогийн нөхцөл байдал

2019 оны сүүлийн хагас болон 2020 оны эхний хагаст компанийн татварын өр төлбөр, банк болон банк бус байгууллагын өр төлбөрийг барагдуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд учрах өрийн дарамтыг арилгасан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар баталсаны дагуу үл хөдлөх хөрөнгийг борлуулах чиглэлээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын 5 агентлаг болон хувь хүмүүстэй гэрээлэн гадаад дотоодын сонирхсон худалдан авагчдад борлуулахаар тууштай ажиллаж буй хэдий ч дэлхий даяар тархаад буй цар тахал нь түрээслэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж түрээсийн орлогыг бууруулаад байна. Мөн олон улсын зах зээл дээр хувьцааны ханш огцом унаснаар олон улсын худалдан авагчид манай үл хөдлөхийг авахаар хийсэн гэрээ хэлцэл цуцлагдаж үнэ ханшинд сөргөөр нөлөөлж байна.

БДСек компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авч халааслах үйл явц гэрээ хэлэлцээрийн түвшинд эхэлсэн бөгөөд энэ 2020 оны 3-р сард багтаан дуусах төлөвтэй байна.

Компанийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой урсгал засварын ажил цаг тухай бүрд хийгдэж буй бөгөөд мөн цар тахалтай холбогдуулан нэмэлт ариутгал цэвэрлэгээ тогтмол хийгдэж байна.

Шинээр эхэлж явуулах МТ-ийн шийдлүүд онлайн дэлгүүр болон аялал жуулчлалын платформ нь 2020 оны 1-р улиралд загвар байдлаар хийгдэж байна.

Page 38: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

5

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

2. ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсад мэдээллийн технологийн эринд шаардлагатай шинэчлэлт, нэвтрүүлэлт болон хөгжүүлэлтийг тухай бүр цаг алдалгүй хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд улсын нэгдсэн бүртгэлийн систем, татвар гаалийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо мөн ухаалаг засаглалын шийдлүүд зэрэг улс орны хэмжээний үндсэн суурь мэдээллийн бүтэцүүд тавигдаад байна. Энэ нь эдгээр бүтцэд тулгуурлан бусад хувийн хэвшлийн мэдээллийн системүүд үүсэж хөгжих нөхцлийг бүрдүүлсэн.

Бидний зүгээс чадварлаг цомхон багийн хүчээр Монголын хувийн хэвшлийн байгууллагууд дижитал шийдлийг үйл ажиллагаандаа оновчтой тусгах, ингэснээр дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чанараа сайжруулахад нь оролцох явдал юм. 2018-2019 онд Улаанбаатар хотод олон тооны стартап төвүүд байгуулагдаж эдгээрт бойжих технологийн компаниуд өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Финтек, Иншуртек болон Регтек зэрэг сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх олон стартапп компаниуд ажиллаж байна. Мөн нөгөө талаас уламжлалт загвараар бизнесээ явуулдаг аж ахуйн нэгжүүд эдгээр шинэчлэлтийн дунд тэсэж үлдэх хүндхэн даалгавартай тулгараад байна. Бидний хувьд энэ шилжилтийн үед стартапп компаниудтай хамтран ажиллах, уламжлалт загварын бизнес эрхлэгчдийг бизнес моделио өөрчлөн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн үүднээс нэвтрүүлж буй мэдээллийн технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах юм.

Финтек шийдэл

Эх сурвалж: “Ирээдүй – ФИНТЕК” 2019 оны илтгэл Э. Анар, Монгол Банк

2019 оны 2-р улирлын байдлаар 1,723,096 интернэт хэрэглэгч Монгол улс даяар бүртгэгдсэн бөгөөд үүнээс идэвхитэй хэрэглэгч 959,828 ширхэг байна. Интернэт хандалтаар нийт 29,016 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 24%-аар өссөн байна. Банк санхүүгийн салбарт АчидБанкир, Спинел, ЖинусБанкир зэрэг үндсэн системүүдийн хөгжүүлэлт зогсож дараагийн шатны системүүд гарч хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Мөн дотоодын хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлага болон санхүүгийн боломжинд таарах бусад системийг ч сонирхож байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын

- Интерактив ХХК - Интерактив Би Ай ХХК

Page 39: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

6

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

- ГрэйпСити Монгол ХХК - Дижитал Кредит ХХК - Тэнгэр систем ХХК - Новасофт ХХК - Санхүүгийн тооцоолох ХХК - Нью медиа групп ХХК - Геганэт ХХК

зэрэг компаниуд мөн ББСБ-иуд өөрсдийн дотоодын системийг мөн хөгжүүлж байна.

Манай улсын интернэт хэрэглэгчдийн дунд бараа үйлчилгээг зайнаас худалдан авах, гүйлгээг мөн бэлэн бусаар хийх хандлага жилээс жилд нэмэгдэж байна. Үүнтэй холбогдон барааны удирдлагын систем, барааны хөдөлгөөнийг хянах систем, хүргэлтийн удирдлагын систем зэрэг дагалдах системүүдийн эрэлт нэн даруй үүссэн. Нөгөөтэйгүүр онлайн худалдааны

- apm.mn - ardshop.mn - beemart.mn - bsb.mn - olz.mn - lend.mn - shoppy.mn - enomin.mn - shuud.com

зэрэг сайтууд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь бизнес загварын хувьд уламжлалт, платформын, сегмэнтчилсэн болон гадны сайтын барааг төлөөлөн борлуулах зэрэг өөр өөрийн онцлогтой бизнес загваруудад түшиглэсэн.

Бизнесийн болон мэдээллийн технологийн нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээний салбарт олон жил ажилласан мэдээллийн технологийн компаниуд өөрсдөө зөвлөгөө өгөх талаа авч явдаг. Энэ нь эргээд бизнес эрхлэгчдэд нэг талтай мэдээлэл өгөх, тухайн төслийг хэрэгжилтэнд ашиг сонирхлын зөрчилтэй мэдээлэл, шийдэл гаргах эрсдлүүд учирч байна.

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийг үйл ажиллагаа хавсран явуулдаг Эмпасофт, Софтлайн, Вертексмон мөн дагнасан байдлаар MNCERT/CC болон засгийн газрын чиглэлийн агентлагууд ажиллаж байна.

Мэдээлллийн технологитой холбоотой олон тооны сургалтууд гарч ирж байна. Нест академи, Эхлэл академи, Амжилт академи болон кодчлолын сургалтуудыг хувь хүн болон зарим байгууллагууд тодорхой үе давтамжтай явуулж байна. Энэ салбарт олон улсын сертификаттай сургалтыг ЭмпаСофт компани олон жил амжилттай явуулж байна.

Аутсорсингийн чиглэлээр олон улсын зах зээл дээр амжилттай ажиллаж буй үндэсний мэдээллийн технологийн хөгжүүлэгч компаниуд үүсэж байна.

Page 40: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

7

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

3. ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Компанинй Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр үйл ажиллагаа явуулж буй салбартай холбоотой бидэнд учирч буй бэрхшээл мөн гарч болох эрсдлүүдийг ярилцсаны үндсэн дээр үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах шаардлагатайг тогтсон. Бид ирэх онд компанийн үйл ажиллагаанд Мэдээллийн Технологитой холбоотой дараах үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

• Мэдээллийн технологийн стратеги боловсруулах • Мэдээллийн технологийн төслийн удирдлага • Системийн нэвтрүүлэлтийг удирдан хэрэгжүүлэх, өөрчлөлтийн удирдлага ба сургалт • Их өгөгдөл боловсруулах, хүнд ойлгомжтойгоор түгээх үйлчилгээ • Мэдээллийн аудит, аюулгүй байдлын зөвлөгөө, үнэлгээ • Системийн интеграцичлал, системийн архитектур, шийдлийн зөвлөгөө • Өгөгдлийг үүлэн орчинд хадгалах, үүлэн орчны үйлчилгээ • Хиймэл оюун ухааны шийдлийн нэвтрүүлэлт • Криптовалют, цахим мөнгө түүнтэй холбоотой арилжаа болон сургалт • Шинэ систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт • Эвэнт менежмэнт

Эдгээр үйлчилгээнүүдийг бид дараах байдлаар харж байна:

Бизнесийн шийдэл Өгөгдлийн шийдэл

• Бизнест мэдээллийн технологийн шийдлийг оновчтой нэвтрүүлэх зөвлөгөө

• Мэдээллийн технологийн төслийн удирдлага

• Системийн нэвтрүүлэлтийг удирдан хэрэгжүүлэх, өөрчлөлтийн удирдлага ба сургалт

• Процессийн шинжилгээ • Процессийн сайжруулалт,

сайжруулалтын аргачлал • Эвэнт менежмэнт

• Өгөгдөл цуглуулах • Өгөгдөл боловсруулах, • Хүнд ойлгомжтойгоор түгээх • Тайлагналын шийдэл, инфографик

Технологийн шийдэл Аюулгүй байдлын шийдэл

• Шинэ систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт • Өгөгдөл боловсруулах платформ • Системийн интеграцичлал, системийн

архитектур, шийдлийн зөвлөгөө • Өгөгдлийг үүлэн орчинд хадгалах, үүлэн

орчны үйлчилгээ • Хиймэл оюун ухааны шийдлийн

нэвтрүүлэлт

• Мэдээллийн аудит • Байгууллагын мэдээллийн аюулгүй

байдлын үнэлгээ • Цахим мөнгө, сургалт зөвлөгөө • Аюулгүй байдлын эрсдлийг

бууруулах зөвлөгөө, үйлчилгээ • Аюулгүй байдлын шийдлийн

нийлүүлэлт • ISO27001, CoBIT 5 сургалт

Page 41: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

8

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

4. 2020 ОНД НЭВТРҮҮЛЭХ САНАЛ БОЛГОЖ БУЙ ШИЙДЛҮҮД

1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээгээр бусдаасаа ялгарсан, сайн үйлчилгээ бүхий компани хараахан бүрэлдэн тогтоогүй байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан зөвлөх үйлчилгээний компаниудын хувьд энэ салбартаа тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нь бизнесийн үндсэн загвар зөвлөгөө, төсөлд суурилсаны улмаас бэрхшээлтэй байна.

Фронтиер Лэнд Компанийн хувьд үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ зөвлөх үйл ажиллагаа явуулах нь харилцагч компаниудад үнэ цэнэ, хэмнэлт бий болгох мөн урт хугацаанд хамтран ажиллах түнш компаниудтай болоход туслах юм.

2. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АУДИТ

Одоогийн байдлаар олон жижиг систем болон томоохон платформууд хөгжүүлэгдэж, гаднаас импортлогдон нэвтэрч байна. Гэвч тухайн системийн үйл ажиллагаа, байгууллага болон хэрэглэгчдэд хэрхэн хүрч буй өгөөж, автоматжуулалт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл зэргийг мэргэжлийн түвшинд үнэлж цаашдын зөвлөгөө өгдөг мэргэжилтэн болон байгууллага хомсдолтой байна.

Бидний хувьд аудит болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай түншлэн МТ-ийн аудитийн үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон нэвтрүүлэх зорилготой.

3. БАРАА ЗАХИАЛГЫН ПЛАТФОРМ

Онлайн худалдааны сайт, платформууд эрчимтэй хөгжиж, хэрэглэгчдийн худалдан авах хандлага аажмаар өөрчлөгдөж байна. Бидний хувьд энэхүү шилжилтийн үед өөрийн онцлог бүхий бараа захиалга худалдааны платформыг хөгжүүлэн гаргах бүрэн бололцоотой. Бараа захиалгын тус платформыг одоо зах зээл дээр буй бусад шийдэлтэй холбон банк санхүүгийн байгууллага, бөөний болон жижиглэн худалдаа зэрэгтэй холбон ажиллана.

Платформд дараах талууд хамрагдана:

1. Бөөний худалдааны компаниуд 2. Жижиглэн худалдааны компани, төв, дэлгүүр 3. Үйлчилгээний газар, төвүүд 4. Хөдөө орон нутгийн худалдаа эрхлэгчид 5. Финтек шийдлүүд, банк санхүүгийн байгууллага

Энэхүү платформыг мөн энэ онд багтаан ажиллагаанд оруулна.

4. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭР, БУУДАЛ ЗАХИАЛГЫН B2B СИСТЕМ

Page 42: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

9

Фронтиер Лэнд Групп ХК – Үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-2020

Аялал жуулчлалын тур операторууд болон жуулчлалын баазыг холбосон захиалгын удирдлагын үүлэн систем хөгжүүлэхээр концепци дээр ажиллаж байна. Энэ систем нь аялал жуулчлалын гэр бааз, зочид буудлуудад зориулсан cloud ERP систем болж хөгжих юм.

2020 онд тус системийн захиалгын модулийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

2020 оны үйл ажиллагааны хураангуй төлөвлөгөө

Үйл ажиллагаа 2020

I II III IV 1 Компанийн одоогийн үйл ажиллагааг тогтворжуулах

2 Шинэ үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргах

3 Хүний нөөц болон хамтран ажиллах байгууллагуудыг бэлдэх

4 Сурталчилгааны материал бэлдэх, аян эхлүүлэх

5 Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээг эхлүүлэх

6 Мэдээллийн технологийн аудитын үйлчилгээг эхлүүлэх

7 Бараа захиалгын платформыг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх

8 Аялал жуулчлал, захиалгын систем хөгжүүлэх, зах зээлд гаргах

9 Жилийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж цаашид сайжруулах арга зам хайх

Page 43: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2020 оны 03-р сарын 23-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын19/001 тоот тогтоолын Хавсралт 1

“Фронтиер Лэнд Групп” ХК-ны Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал ТУЗ-ийн 2019 оны компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд өгөх дүгнэлт

Үнэт цаас гаргагчийн нэр, оршин суугаа хаяг: Фронтиер Лэнд Групп Нээлттэй Хувьцаат Компани Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж 6А, Сити Плаза, 201 тоот Улаанбаатар 46656, Монгол Улс Утас: 976-70139949 Имэйл: [email protected] Вэб хуудас: www.flg.mn Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл: Улсын бүртгэлийн дугаар: 9010001043 Регистрын дугаар: 5106583 Үнэт цаасны симбол: MDR Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, түрээс Үнэт цаас гаргагчийн зорилго, үйл ажиллагааны стратеги, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл: Эрхэм зорилго: Харилцагч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон, ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хангах Зорилт:

• Үйл ажиллагаагаа олон нийтэд таниулж, олон улсын стандартын үйлчилгээг санал болгосноор харилцагч, үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлэх.

• Дотоодын болон гадаадын компаниудтай холбоо тогтоон ажилласнаар үйлчлүүлэгчдийн хүрээгээ

тэлж цаашид хамтран ажиллах Компаний үйл ажиллагааны ерөнхий чиг, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зорилго нь цаашид үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хот болон уул уурхайн эрэлт бүхий хот суурингуудад газар эзэмших замаар орон сууц болон арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, гадаадын орнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарыг судалж хөрөнгө оруулалт хийх гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагааг эрхлэх болно. Зорилгынхоо хүрээнд компани нь оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны барилгуудыг эзэмшиж, түрээслэх үйл ажиллагааг голчлон явуулж байна. Компани нь Монгол улсад явуулж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн зэрэгцээ, шинэ тулгар хөгжиж буй улсуудын үл хөдлөх хөрөнгийн салбаруудад нэвтрэхээр төлөвлөж байна. Компани нь 10 хүртэлх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ тулгар хөгжиж буй зах зээлтэй улсуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хийхээр

Page 44: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

төлөвлөж байна. Компани нь нарийвчилсан магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр эдгээр зорилтот хөрөнгө оруулалтуудыг хийх эсэхээ шийднэ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг хийх гол зорилго нь ашиг олох явдал юм. Эдгээр боломжит хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь дотоодын банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, дотоодын банкуудаас авах зээл болон хувьцаа нэмж гаргаснаар татан төвлөрүүлэх хувьцаат капиталын эх үүсвэр байх юм. 2019 оны хувьд, улс орны эдийн засаг хүндрэл үргэлжилсэн, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом буурч, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан хүндхэн жил байлаа. Улстөр, эдийн засгийн дотоод, гадаад хүчин зүйлсээс улбаалсан эдийн засгийн хүндрэлтэй байдал бүхий л салбарт хүчтэй мэдрэгдэж, үүний дотор үл хөдлөх хөрөнгийн зах зээл, оффис, үйлчилгээний талбай, орон сууцны түрээсийн зах зээлд мэдэгдэхүйц нөлөөлж байсан.

Компанийн удирдлагатайлант хугацааны туршид түрээслэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний санал хүсэлтийн дагуу түрээслүүлэгчийн хувьд илүү их үйлчилгээ үзүүлж ажилласан нь түрээслэгчдээ хадгалж үлдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Түрээслэгчдийн хүсэлтийн дагуу суурилуулуулсан аяга таваг угаах угаалтуурын өрөөг засварласан, сантехникийн доголдлуудыг цаг тухайд нь зассан. Түрээслэгч хувцасны дэлгүүрийн тавиуруудын ард далдлагдсан паарнуудад шугам хоолойн дахин төлөвлөлт хийснээр үйлчилгээний талбайд ил гаргаж өгч, дулаан алдагдалтыг багасгасан байна. Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан, орлого үр дүнгийн тайланг 2019.01.01-2019.12.31 - ний байдлаар өссөн дүнгээр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж заавар журам, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж тайлан хүлээн авах эрх бүхий газруудад хуулийн хугацаанд хүргүүлдэг. Нийт хөрөнгө буюу тэнцэл нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 14 423.7 сая төгрөг болсон байна. Өглөгүүдийн хувьд ихэвчлэн түрээсийн барьцаа болон хэвийн хэмжээний төлбөр хамаарч байна. Үйл ажиллагааны орлогын тухайд 2019 оны жилийн эцсийн байдлаар 510 023.3 сая төгрөг байна. Ерөнхий удирдлагын зардал 528.9 сая төгрөг байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах, цаашид олох орлогоо нэмэгдүүлэх, өөрийн эзэмшлийн хөрөнгүүдийг сайжруулахад, засвар үйлчилгээ хийлгэх, зах зээл дээр хөрөнгийн түрээс болон үнийн уналттай холбоотойгоор тодорхой хэмжээгээр орлого болон зардлаа хэвийн хэмжээнд байлгах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан. Байгуулагын хувьд Монгол улсын татварын хууь тогтоомж, заавар журмын дагуу хуулийн хугацаанд татварын тайлан гаргаж цахимаар илгээн татвараа тухай бүрд нь төлж байгаа болно.

Page 45: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн2020 оны 03-р сарын 23-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын19/008 тоот тогтоолын Хавсралт 1

2020, 2021 оны ТУЗ-ийн цалин урамшууллын төсөв

Зардлынтөрөл Хэмжихнэгж Гишүүд Нэг гишүүний нэг сарын цалин

Нийт гишүүдийн нэг жилийнцалин

ТУЗ-ийнгишүүдийн цалин

төгрөг

9

400,000 43,200,000

ТУЗ-ийннарийнбичгийн даргынцалин

төгрөг

1

400,000 4,800,000

Нэг жилийн нийт дүн

48,000,000

Хоёр жилийн нийт дүн

96,000,000

Page 46: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын 19/006 тоот тогтоолын Хавсралт 1

СУНГАЛТЫН ГЭРЭЭ

Энэхүү Сунгалтын гэрээг /цаашид Гэрээ гэх/ 2020 оны 05-р сарын 01-ний өдөр дараах талууд харилцан тохиролцож байгуулав: Нэг талаас Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 5106583, Улсын бүртгэлийн дугаар 9010001043 Сүхбаатар дүүрэг, СБД, 1 хороо, Сөүлийн гудамж, Сити Плаза 6А, 202 тоот албан ёсны хаягтай Фронтиер Лэнд Групп ХК /Туул Сонгино Усны Нөөц ХК/Монголиа Девелопмент Ресорсес ХК-ийн эрх залгамжлагч/-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Оргодол овогтой Амартүвшин, Нөгөө талаас Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 2088746, Улсын бүртгэлийн дугаар 9011064101, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу, Засгийн газрын ордон 11, 1003, 1004 тоот албан ёсны хаягтай МорьтИмпекс ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Гоошжав овогтой Ганбат, Туул Сонгино Усны Нөөц цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгжийн Регистрийн дугаар 5784522, Улсын бүртгэлийн дугаар 9011455028, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Бага тойруу, Дипломатуудын байр 95-18 тоот албан ёсны хаягтай "Улаанбаатар Усан Цэнэгт Цахилгаан Станц" ХХК, түүнийг төлөөлж Ү үсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Гоошжав овогтой Ганбат, Туул Сонгино Усны Нөөц ХК-ийн үүсгэн байгуулагч Гоошжав овогтой Ганбат, иргэний үнэмлэхний дугаар УБ0178581, Регистрийн дугаар ХК58102115, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, Хос 2Б хаягт оршин суух, Туул Сонгино Усны Нөөц ХК-ийн үүсгэн байгуулагч Ганбат овогтой Ганцэцэг, иргэний үнэмлэхний дугаар УБ0178631, Регистрийн дугаар ВЮ80032904, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, Хос 2Б хаягт оршин суух / цаашид хамтад нь Талууд гэх/ “Туул Сонгино Усны Нөөцийн Цогцолбор” Төслийг “Хэрэгжүүлэх гэрээ” -г /цаашид Хэрэгжүүлэх гэрээ гэх/ 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа нь дууссан тул талууд дээр дурдсан Хэрэгжүүлэх гэрээг цаашид сунгахыг хүсэж Хэрэгжүүлэх гэрээнд заасан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, дараах байдлаар харилцан тохиролцов:

Page 47: Онлайн хуралд оролцох ... - bdsec.mn land.pdf · оны бизнес төлөвлөгөөний хураангуй. 2 Фронтиер Лэнд Групп ХК