Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р...

50
Огноо: 2012 оны 4-р сар Төслийн дугаар: TA 7571 MON Монгол Улс: “Мэдлэгт Суурилсан Нийгмийн Төлөө Дээд Боловсролын ШинэчлэлТөсөл ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ Азийн Хөгжлийн Банкид Зориулан бэлтгэв Бэлтгэсэн Шинэ Зеландын Политехник Интернейшнал (PINZ)

Transcript of Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р...

Page 1: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

 

Огноо:

2012 оны 4-р сар

Төслийн дугаар: TA 7571 MON

Монгол Улс: “Мэдлэгт Суурилсан Нийгмийн Төлөө Дээд Боловсролын Шинэчлэл” Төсөл

ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ

Азийн Хөгжлийн Банкид Зориулан бэлтгэв

Бэлтгэсэн

Шинэ Зеландын Политехник Интернейшнал (PINZ)

 

Page 2: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ-7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл Эцсийн тайлан  

ii

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГС .................................................................. Error! Bookmark not defined. ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ ................................................... Error! Bookmark not defined. ХҮСНЭГТ БА ЗУРГИЙН ЖАГСААЛТ ................................................................................... vi

Хураангуй ............................................................................... Error! Bookmark not defined. I. Удиртгал ........................................................................................................................... 2

A. Төслийн баг ................................................................................................................. 2 B. Захиргааны зохион байгуулалт ба логистик ............................................................ 2 C. Техникийн туслалцаа эхэлснээс хойш гарсан томоохон ахиц өөрчлөлтүүд .......... 3 D. Техникийн туслалцааны явцад гэрээнд орсон өөрчлөлтүүд .................................. 3 E. Эцсийн тайлан бэлтгэх хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм ................... 4

II. ТТ-ны хамрах цар хүрээ болон үндэслэл ..................................................................... 6 A. ТТ-ны хамрах цар хүрээ ............................................................................................. 6 B. ТТ хэрэгжүүлэх үндэслэл ........................................................................................... 7

III. Төслийн агуулга ба Бодлогын орчин ........................................................................... 8 A. Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөө .......................................................... 8 B. Дээд Боловсролын Шинэчлэлийн Зураглал 2010-2021 .......................................... 9 C. Мянганы Хөгжлийн Зорилтууд (MХЗ). .................................................................... 10 D. Үндэсний Хөгжлийн Стратеги 2008 ......................................................................... 10

IV. Монгол Улсын Дээд Боловсролыг Хөгжүүлэх Үндэсний Стратеги .......................... 11 A. Дээд Боловсролын Тогтолцооны Ерөнхий Тойм ................................................... 11

1. Боловсролын Салбарын Санхүүжилт ................................................................ 12 2. Санхүүжилтийн одоогийн тогтолцоо ба зохицуулалт ...................................... 13 3. Кампус байгуулах төлөвлөгөө (КБТ) .................................................................. 14

B. Дээд боловсролын салбар дахь тулгамдсан асуудлууд ба бэрхшээл ................. 14 1. Боловсролын салбарын засаглал ба удирдлага .............................................. 14 2. Боловсролын салбарын хүртээмж ба тэгш байдал .......................................... 16 3. Боловсролын чанар ба хамаарал ...................................................................... 18 4. Хүний нөөц .......................................................................................................... 21 5. Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөөний Дээд Боловсролтой Холбоотой стратеги зорилго ..................................................................................... 24

V. САНАЛ БОЛГОЖ БУЙ ТӨСӨЛ ................................................................................... 25 A. Дээд боловсролын шинэчлэлийн чухал асуудлууд ............................................... 25 B. Төслийн бүрэлдэхүүн ................................................................................................ 26

1. Засаглал ба удирдлага ....................................................................................... 26 a. Их сургуулийн зөвлөл ................................................................................ 27 b. Их сургуулийн зөвлөл томилох, түүний ажиллах журам ба үүрэг .......... 28 c. Зөвлөмж ...................................................................................................... 30 d. Санал болгож буй төслийн оролцоо ......................................................... 31

2. Чанарын баталгааны асуудлууд ........................................................................ 31 a. Зөвлөмж ...................................................................................................... 32

3. Дээд боловсролыг санхүүжүүлэх ....................................................................... 34 a. Боломжит шийдлүүд .................................................................................. 34 b. Дээд боловсролыг санхүүжүүлэх болон Суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон холбогдох журам

4. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт болон элсэлтийн бодлого ............... 37

Page 3: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ-7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл Эцсийн тайлан  

iii

C. Санал болгож буй төслийн оролцоо ....................................................................... 39

VI. Боловсролын салбарт ажиллаж буй Хандивлагч болон Хөгжлийн Түнш байгууллагууд ...................................................................................................................... 40

A. Азийн Хөгжлийн Банк ............................................................................................... 40 B. Дэлхийн Банк ............................................................................................................ 41 C. Боловсролын салбарт хандивлагчдын зөвлөлдөх тогтолцоо .............................. 41 D. Мянганы Сорилын Сан (MCС) ................................................................................ 42 E. Японы Засгийн Газар ............................................................................................... 43 F. Бусад .......................................................................................................................... 43

VII. Дүгнэлт ....................................................................................................................... 43  

Page 4: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ-7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл Эцсийн тайлан  

iv

НЭР ТОМЪЁОНЫ ХУРААНГУЙ

БСАЗ АХБ КБТ ДМБГ ХСОУЗ БҮТ БСХТ БСМТ ҮДТХТ ЖЧАХ ЖХИ ДБ ДББ ДСТШ ДМБС МХХТ MCС MХЗ БСШУЯ MЛХ СЯ НХХЯ МИДУЭШ БМИҮТ ТББ ШЗПИ СТС СЧХ ХЖ TТ АҮТ ТМБС НҮ ЭЕШ НҮБХС АНУ МБС ДБ

Боловсролын Судалгааны Австралийн Зөвлөл Азийн Хөгжлийн Банк Кампус байгуулах төлөвлөгөө Дээд болон Мэргэжлийн Боловсролын Газар Хөгжлийн стратегичдын олон улсын зөвлөх байгууллага Боловсролын Үнэлгээний Төв Боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөө Боловсролын Салбарын Мастер төлөвлөгөө Үр дүнд түргэн хүргэх төсөл Жендерийн Чадавхжуулах арга хэмжээ Жендерийн Хөгжлийн Индекс Дээд боловсрол Дээд боловсролын байгууллага Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт Дээд болон мэргэжлийн боловсрол сургалт Мэдээллийн харилцаа холбоо, технологи Мянганы Сорилын Сан Мянганы Хөгжлийн Зорилтууд Болосврол, Соёл, Шинжлэх Ухааны Яам Монголын Логистикийн Холбоо Сангийн Яам Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам Монголын Их Дээд Сургуулиудын Элсэлтийн Шалгалт Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Төв Төрийн бус байгууллага Шинэ Зиландын Политехник Интернейшнал Сургалтын Төрийн Сан Салбарын чиг хандлага Хичээлийн жил Техникийн Туслалцаа Ажил үүргийн тодорхойлолт Техник мэргэжлийн боловсрол сургалт Нэгдсэн Үндэстэн Элсэлтийн Ерөнхий Шалгалт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан Америкийн Нэгдсэн Улс Мэргэжлийн Боловсрол Сургалт Дэлхийн Банк

 

 

Page 5: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ-7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл Эцсийн тайлан  

v

ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ

Хавсралт 1: Дээд боловсролыг санхүүжүүлэх болон Суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Дээд Боловсролын байгууллагад суралцагчдын тэтгэлэг, зээлийн тухай журам

Хавсралт 2: Хянаж танилцсан баримт бичгүүдийн жагсаалт

Хавсралт 3: Уулзаж зөвлөлдсөн хүмүүсийн нэрсийн жагсаалт

Хавсралт 4: Очиж танилцсан Дээд боловсролын байгууллагын жагсаалт

Хавсралт 5: Дээд боловсролын байгууллагуудын ярилцлагын хуваарь

Хавсралт 6: Сургалтын төрийн сангаас асуусан асуултууд

Хавсралт 7: Монгол Улсын дээд боловсролын тухай дэлгэрэнгүй тодорхойлолт

Хавсралт 8: 2012 оны 4-р сарын 9-нд БСШУЯ-наас АХБ-нд илгээсэн албан бичиг, Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролын шинэчлэл төслийн дунд хугацааны тайлангийн төсөлд өгсөн санал

Хавсралт 9: Дээд боловсролын засаглал ба удирдлага

Хавсралт 10: Дээд боловсролын санхүүжилт

Хавсралт 11: Чанарын баталгаа

Хавсралт 12: Боловсролын үнэлгээ ба элсэлтийн бодлого

 

 

 

 

 

 

Page 6: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ-7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл Эцсийн тайлан  

vi

ХҮСНЭГТ БА ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт 1: Захиргааны нэгжийн хариуцах гол салбарууд ................................................. 16

Хүснэгт 2: Дээд боловсролын багшлах боловсон хүчин мэргэжил болон хүйсээр (ХЖ 2010-2011) ............................................................................................................................ 22

Хүснэгт 3: Чухалчлах салбараар багш оюутны тоо (ХЖ 2010-11) ................................... 23

Зураг 1: Дээд боловсролын байгууллагын санал болгож буй бүтэц тогтолцоо ............. 29

Page 7: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TA 7571-MON: Reforming Higher Education for a Knowledge Society Final Report

1

Хураангуй

Монгол Улсын Засгийн Газар нь Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролыг шинэчлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа билээ. Энэ нь Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөө болон Дээд боловсролын шинэчлэлийн зураглал 2010-2021 ба АХБ-наас Монгол Улсын Дээд боловсролыг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зээл олгосон зэргээс тод харагдаж байна. Улмаар төрийн энэхүү хичээл зүтгэлийг улам тодотгож 2011 оны 7-р сарын 9-нд Дээ боловсролын санхүүжилт ба суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг УИХ баталж 2012 оны 1-р сарын 18-нд Монгол Улсын Засгийн Газрын №19 тоот тогтоолоор Дээд боловсролын байгууллагын зээл, оюутны тэтгэлэгийн тухай журам батлагдсан билээ.

Одоо хэрэгжүүлж буй техникийн туслалцаа (TТ) 7571-MOН нь АХБ-ны саяхан байгуулсан PPTA 7333-MOН: Дээд болон мэргэжлийн болосвролыг бэхжүүлэх төсөл гэх мэт Монгол Улсад өмнө нь хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр дээд боловсролын салбарт хйигдсэн холбогдох судалгаа, шинжилгээний ажил дээр тулгуурлан хэрэгжиж байгаа билээ.ТТ-ын гол зорилго нь Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролын шинэчлэлд бэлтгэхэд нь Монголын Засгийн Газар болон АХБ-нд зөвлөх, зөвлөмжөөр хангах явдал юм.

Дэлгэрүүлж тодорхойлбол, ТТ-ын хамрах цар хүрээ нь Монгол Улсын дээд боловсролын чанар, хамаарал болон удирдлагыг өнөөгийн зохицуулалтанд нарийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх замаар сайжруулах улмаар тогтолцоог байжруулахын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгох явдал юм.

Тус ТТ-ын дүн шинжилгээ болон зөвлөмжүүдийг олон улсын зөвлөхүүд үндэсний зөвлөхүүдийн тусламжтайгаар дөрвөн үндсэн сэдвээр бэлтгэсэн болно. Үүнд:

1. Дээд боловсролын засаглал ба удирдлагын тайлан 2. Дээд боловсролын санхүүжилтийн тайлан 3. Чанарын баталгааны тайлан 4. Дээд болосвролын үнэлгээ ба элсэлтийн бодлогын тухай тайлан

Эдгээр тайланг тус эцсийн тайлангийн Хавсралт 9-12-оос үзнэ үү.

Төрөөс дээд боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Монголын дээд боловсролын салбарыг харьцангуй бие даан хөгжих (зохих хариуцлагын тогтолцоо болон механизм бүхий) боломжийг олгох суурь бүтэц тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал гол тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Энэхүү өөрчлөлт нь их сургууль тус бүрийн үйл ажиллагаагаа явуулах арга замд нөлөөлж, яам, салбар, бусад байгууллага, эцэг эх, суралцагчдаар дамжуулан төр, засгийн газартай харилцах арга хэлбэр өөрчлөгдөх юм.

Page 8: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 2 Эцсийн тайлан

 

I. Танилцуулга

1. ТТ-ын (ТТ 7571-МОН) гол зорилго нь Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролын шинэчлэлд бэлтгэхэд нь Монголын Засгийн Газар болон АХБ-нд зөвлөх, зөвлөмжөөр хангах явдал юм. Шинэ Зиландын Политехник Интернейшнал (ШЗПИ) Хөгжлийн Стратегичдын Олон Улсын Зөвлөх байгууллагатай хамтран (ХСОУЗ) ТТ-ны зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажилласан билээ.

A. Төслийн баг

2. ТТ-ны зөвлөх багийн гишүүд нь олон улсын хоёр зөвлөх, дотоодын таван зөвлөхөөс бүрдэнэ. Олон улсын зөвлөхүүд нь Саймон Фрейзерь Багийн ахлагч (БА)ь Дээд боловсролын засаглал ба удирдлагын мэргэжилтэн (4 хүн-сар, х/с), Доктор Ричард Гонзалес, Дээд Боловсролын Үнэлгээний мэргэжилтэн, (2 х/с), Доктор. Жан-Бернард Робичауд, Дээд боловсролын санхүүжилтийн мэргэжилтэн (2 х/с) ба Доктор Давид Брук, Чанарын Үнэлгээний мэргэжилтэн (1.5 х/с). Дотоодын зөвлөхүүд нь Профессор Чүлтэмийн Лхагважав, Багийн дэд ахлагч ба Дээд боловсролын засаглалын мэргэжилтэн, (4 х/с), Доктор. Сэдэдийн Батхуяг, Дээд боловсролын үнэлгээний мэргэжилтэн, (4.5 х/с), Доктор Дамбын Гэрэлмаа, Дээд боловсролын санхүүжилтийн мэргэжилтэн (3 х/с) ба Нэргүйн Сэлэнгэ, Нөлөөлөл ба Харилцаа холбооны мэргэжилтэн (1 х/с). 2012 оны 1-р сард, БА Саймон Фрейзер гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн ноцтой өвчлөлийн улмаас албан тушаалаа хүлээлгэн өгсөн бөгөөд Доктор Жан-Бернард Робичауд багийн ахлагчаар солигдсон бөгөөд тэрээр Дээд боловсролын санхүүжилтийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллаж давхар Багийн ахлагчийн ажлыг гүйцэтгэж дуусгасан болно.

3. Түүнчлэн өөр хоёр зөвлөх ажилласаны нэг нь Олон улсын мэдлэгийн хөгжлийн мэргэжилтэн, нөгөө нь Чанарын баталгааны мэргэжилтэн байсан бөгөөд тэдгээрийг АХБ томилж ажиллуулсан болно. Дунд хугацаанд Доктор Д. Батжаргал Чанарын баталгааны мэргэжилтнээр багт орж ажилласан билээ. Олон улсын чанарын баталгааны мэргэжилтний хувьд дунд хугацаа хүртэл хамтран ажиллах зөвлөх дутагдалтай байсныг тэмдэглэж байна. Эдгээр хоёр зөвлөхүүд (international олон улсын болон дотоодын) маш нягт хамтран ажиллаж олон улсын тэргүүн туршлага болон дотоодын нөхцөл байдалд тулгуурлан маш нарийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж чадсан билээ. 4. ТТ-ны үйл ажиллагаа нийт 22 хүн сар үүнээс 9.5 сар нь олон улсын зөвлөх, 12.5 сар нь дотоодын зөвлөхийн үйл ажиллагаа байсан бөгөөд ажлын үр дүнг 10 сарын хугацаанд хоёр үе шаттайгаар боловсруулан гаргасан болно. B. Захиргааны зохион байгуулалт ба логистик

5. Монгол Улсын Боловсролын Их Сургууль өөр төслийн хоёр гишүүнтэй ажлын нэг өрөөнд байрлаж зөвлөхүүдэд тавилга, тоног төхөөрөмжөөр хангаж тусалсан болно. Албан ажлын өрөөний байршил нь БСШУЯ-тай ойр байсан учраас маш тохиромжтой байв.

Page 9: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 3 Эцсийн тайлан

 

6. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам нь (БСШУЯ) захиргааны боловсон хүчин болох Тунгалагийн Ариунааг томилж төслийн үйл ажиллагаанд туслуулсан бөгөөд тус ажилтан нь зөвлөхүүдэд захиргааны болон байгууллагын зохион байгуулалт, зохицуулалт хийхэд үнэлж баршгүй их тус болсон билээ.

C. ТТ хэрэгжиж эхэлснээс хойш гарсан томоохон ахиц, өөрчлөлтүүд

7. ТТ хэрэгжиж эхэлснээс хойш дээд боловсролын салбарт тэмдэглүүштэй ахиц өөрчлөлтүүд гарсныг энд дурдмаар байна:

i. Дээд боловсролын байгууллагуудын (ДББ) тоо тогтмол буурч – 2010 онд 42-аас 16 болж улмаар 2011 онд 16-аас 11 ДББ болж буурав. Төрийн хэвшлийн ДББ-ын тоо ийнхүү буурч байгаа нь төслийн тодорхой үйл ажиллагаа, логистидт нөлөөлж Дээд боловсролын байгууллагын бүтэц тогтолцоог санал болгоход харгалзан үзсэн бөгөөд төрөл бүрийн зөвлөлийн гишүүнчлэлтэй байх зэрэг асуудлыг дэвшүүлсэн болно.

ii. Дээд боловсролын санхүүжилт болон суралцагчдын нийгмийн баталгааны тухай

шинэ хууль 2011 оны 7-р сарын 9-нд батлагдаж Суралцагчдын тэтгэмж болон Дээд боловсролын байгууллагын зээлийн тухай журмыг 2012 оны 1-р сарын 18-нд Монголын Засгийн Газрын 19 тоот тогтоолоор баталсан байна.1

iii. Монголын Логистикийн Холбооны (MЛХ) боловсруулсан Кампус байгуулах

төлөвлөгөөний хэрэгжих боломжтой эсэхийг хянан баталгаажуулах бие даасан судалгаа хийгдсэн байна. Төслийн зөвлөхүүд МЛХ-ны төлөөлөгчидтэй уулзаж Кампус байгуулах төлөвлөгөөний саналын тухай хэлэлцэв. Зөвлөхүүдийн өмнө уулзаж ярилцаж байсан уулзалт, зөвлөгөөнний үр дүнд үндэслэн Төлөвлөгөөний талаар бид албан бус байдлаар тодорхой мэдээлэл олж авах боломж бүрдсэн гэж хэлж болно. Энэхүү тайланг боловсруулах явцад судалгааны тодорхой үр дүн гараагүй байсан бөгөөд Кампус байгуулах төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагаанд МЛХ чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас тэдэнтэй уулзаж санал бодлоо солилцох нь учхал байлаа.

D. ТТ-ны явцад гэрээнд орсон өөрчлөлт

8. Олон улсын зөвлөхүүдийг нэмэлт цагаар ажиллуулах дотоодын нэг зөвлөх нэмж ажиллуулах гэрээний хоёр өөрчлөлтийг АХБ зөвшөөрснийг дор дурдвал:

• БА/Дээд боловсролын засаглал ба удирдлагын мэргэжилтэн: Нэмэлт 7 өдөр Монголд.

• Олон улсын чанарын баталгааны мэргэжилтэн: Нэмэлт 7 өдөр Монголд. • Олон улсын дээд боловсролын санхүүжилтийн мэргэжилтэн: Нэмэлт 5

өдөр Монголд.

                                                                                                                         1 Хууль болон түүнтэй холбогдох журмыг Хавсралт 1-ээс үзнэ үү.

Page 10: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 4 Эцсийн тайлан

 

• Олон улсын дээд боловсролын үнэлгээний мэргэжилтэн: Нэмэлт 5 өдөр Монголд.

• Нөлөөлөл ба Харилцаа холбооны дотоодын мэргэжилтэн: Нэмэлт 5 өдөр

Монголд. 9. Мөн түүнчлэн өмнө ажиллаж байсан БА-ийн гэр бүлийн гишүүний ноцтой өвчлөлийн улмаас гэрээнд өөрчлөлт оруулсан юм. Нөлөөлөл болно Харилцаа холбооны мэргэжилтнээс Багийн дэд ахлагч уруу цаг шилжүүлэх өөрчлөлт хийгдсэн болно. E. Эцсийн тайлан боловсруулах хүртэл хийгдсэн ажлын тойм

10. ТТ нь 2011 оны 3-р сард албан ёсоор эхэлж БА дотоодын зөвлөхүүдийн хамт БСШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Профессор Баасанжавтай 2011 оны 3-р сарын 28-нд уулзав. Тус уулзалтанд Дээд болон мэргэжлийн боловсролын газрын ажилтан Баяр оролцсон бөгөөд тэрээр багийн гишүүдийн уулзах хамгийн эхний контакт ажилтан юм. Ажил үүргийн тодорхойлолтыг (АҮТ) хэлэлцэж зөвлөх багийн гишүүдийг албан өрөөгөөр хангах зохицуулалтыг хийв. Баяр нь БСШУЯ-аас 2011 оны 9-р сард гарсан учраас Дээд болон мэргэжлийн боловсролын газрын ажилтан Донровын Батцэцэг зөвлөх багтай ажиллах албан хаагчаар томилогдсон билээ.

11. Төслийн багийн олон улсын гишүүд ТТ-г хэрэгжүүлэх явцад Монгол Улсад дөрвөн удаа ирж ажилласан бөгөөд нийт 40 долоо хоног ажилласан байна. Баг дотоодын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллаж гүйцэтгэх байгууллага болох БСШУЯ болон гол оролцогч талуудтай хамтран ажилласан юм. БСШУЯ-ны сайдтай хоёр удаа уулзав.

12. Монгол Улсад 2011 оны 3 сарын эцсээс 5-р сарын дунд хүртэл эхний ажлын айлчлалыг хийж баримт бичгийг хянах,2 гол оролцогч талуудтай уулзаж ярилцлага хийн мэдээлэл цуглуулах, Сайд болон төрийн албан хаагчидтай уулзах,3 танилцуулах сургалт семинарыг төлөвлөн зохион байгуулах, эхний үе шатанд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн төсөл боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Танилцуулах сургалт семинарыг 2011 оны 4-р сарын 28-д зохион явуулав. Эхний тайланг 2011 оны 5-р сард боловсруулж 2011 оны 6-р сард илгээсэн бөгөөд АХБ-ны Төслийн ажилтан баталсан юм. Тайланд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж дурдсаныг харгалзан үзсэн болно. Тайлан бичсэн он сар өдөр хүртэл цуглуулсан мэдээг нэгтгэж анхан шатны зөвлөмж боловсруулсан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөж гаргав. Мэдээ мэдээллийн найдвартай, үндэслэлтэй байдал нь бидэнд тулгарч байсан нэг бэрхшээл байсан бөгөөд зөвлөхүүдийн ганцаарчилсан тайланд мэдээ мэдээллийг тусган дүн шинжилгээ хийхдээ тухайн мэдээ мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулах үүднээс дурдаж байв.

13. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч зөвлөмж зөвлөгөө боловсруулахаар зөвлөхүүд 2011 оны 8-р сарын эцсээс 9-р сарын 3 дахь долоо хоног хүртэл Монголд ажиллав.

                                                                                                                         2 Баримт бичгийн жагсаалтыг Хавсралт 2-ыг үзнэ үү 3 Ярилцлага хийсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Хавсралт 3-аас үзнэ үү.

Page 11: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 5 Эцсийн тайлан

 

Зөвлөхүүд оролцогч талууд болон дээд боловсролын салбарын4 дүн шинжилгээнд сонирхогч талуудтай 5 үргэлжлүүлэн уулзаж ярилцав.

14. Эхний тайланд дурдсан асуудлаар хоёр дахь удаагийн ажлын айлчлалд дахин судалгаа хийж ажиллав:

i. Монгол Улсын дээд боловсролын удирдлага, тогтолцоо, тухайлбал засаглал, биз даасан байдал хязгаарлагдмал гэх мэт;

ii. Санхүүгийн бэрхшээл болон гаднаас хөрөнгө босгох боломжгүй; iii. Чанарын баталгааны асуудал (салбарын боловсхон хүчин төгсөгчдийн чанарын

талаар дахин тэмдэглэв); ба iv. Их дээд сургуулийн элсэлт, элсэлтийн шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй

болгохыг хичээж буй.

15. Танилцуулах сургалт семинараас өгсөн санал зөвлөмжид багийн гишүүд дүн шинжилгээ хийж улмаар нэмэлт мэдээ мэдээлэл цуглуулан Сайдтай хоёр дахь удаагаа уулзаж БСШУЯ-ны ажилтнуудтай тогтмол харилцаж 2011 оны 9-р сарын 20-нд Дунд хугацааны сургалт семинарыг төлөвлөн зохион байгуулав. Дунд хугацааны тайлангийн төсөл боловсруулж Монголд ажлын айлчлал хийсний дараа БА тайлангийн төслийг эцэслэн дуусгав. Дунд хугацааны тайланд Танилцуулах сургалт хийснээс хойш явуулсан үйл ажиллагаа болон Монгол Улсын дээд боловсролын илүү дэлгэрэнгүй дүн шинжилгээ, ойлголт дээр тулгуурлан илүү тодорхой зөвлөмжүүдийг боловсруулсан болно. Мөн түүнчлэн БСШУЯ дээр зохион байгуулсан дунд хугацааны семинарыг дурдсан байна. 2011 оны 11-р сард Дунд хугацааны тайланг эцэслэн бичиж дуусгасан бөгөөд 2012 оны 1-р сард илгээсэн болно. Дунд хугацааны тайланг боловсруулах хугацаа хойшилсон явдал нь төслөөс БА хувийн шалтгаанаар гарсан нөхцөл байдалтай холбоотой юм.

16. Монголд хийсэн ажлын гурав дахь айлчлал нь 2012 оны 1-р сар бөгөөд шинээр томилогдсон БА Доктор Жан-Бернард Робичауд ирж ажиллав. Дунд хугацааны тайланг БСШУЯ-ны ажилтнуудтай хэлэлцэж эцсийн семинар зохион байгуулах ажлыг төлөвлөв. АХБ-ны төслийн ажилтан БСШУЯ-наас Дунд хугацааны тайлангийн талаар бичгээр санал зөвлөмж авахыг шаардсан учраас төслийн баг Дунд хугацааны тайланг дөрвөн дэд тайлангийн хамт монгол хэлнээ хөрвүүлэн орчуулав. Ихээхэн хэмжээний материалыг англиас монгол хэлнээ орчуулаг шаардлагатай байсан бөгөөд Дээд боловсролын үнэлгээ ба Чанарын баталгааны тайланг 2012 оны 3-р сарын 21-нд харин Санхүүжилт болон Дээд Боловсролын Засаглал, удирдлагын тайланг 2012 оны 3-р сарын 27-нд илгээв.

17. БСШУЯ-наас бичгээр боловсруулсан санал зөвлөмжийг ШЗПИ хүлээн авч АХБ-наас 2012 оны 4-р сарын 9-нд санал зөвлөмж авлаа. Зургаан өдрийн дараа БА Монголд буцан ирж эцсийн сургалт семинарыг төлөвлөн 2012 оны 4-р сарын 25-нд зохион байгуулав. Энэ хугацаанд БА БСШУЯ-ны ажилтнуудтай уулзаж яамнаас бичгээр ирүүлсэн санал зөвлөмжийн зарим асуудлыг тодруулав. Улмаар БА Доктор                                                                                                                          4 Хоёр дахь ажлын айлчлалын сүүлийн өдөр ДББ-уудын нөхцөл байдлын тухай шинэчилсэн мэдээллийг БСШУЯ-наас бидэнд илгээв. Энэхүү баримт бичгийг дахин боловсруулж илгээсэн болно. Хавсралт 7-аас үзнэ үү.

5 Ярилцлага хийсэн их сургуулиудын жагсаалтыг Хавсралт 4-өөс үзнэ үү. Хавсралт 5-д их сургуулиудын ярилцлага хийх хуваарь, Хавсралт 6-д Сургалтын төрийн сангаас асуусан асуултыг харуулав.

Page 12: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 6 Эцсийн тайлан

 

Баасанжавд албан захидал хүргүүлж эцсийн сургалт семинарыг зохион явуулахад нэгдсэн ойлголттой байх талаар саналаа хүргүүлсэн байна.

18. Эцсийн тайлангийн төсөл болон шинэчилсэн дэд тайлангуудыг эцэслэн боловсруулж сүүлийн сургалт семинарыг явуулснаас хойш хэдэн долоо хоногийн дотор илгээв.

II. Техникийн Туслалцааны хамрах цар хүрээ ба үндэслэл

A. Техникийн туслалцааны хамрах цар хүрээ

19. Дэлгэрүүлж тодорхойлбол, ТТ-ын хамрах цар хүрээ нь Монгол Улсын дээд боловсролын чанар, хамаарал болон удирдлагыг өнөөгийн зохицуулалтанд нарийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх замаар сайжруулах улмаар тогтолцоог байжруулахын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгох явдал юм.

20. ТТ-ны тайланд дурдсанчлан,6 дүн шинжилгээ хийсэн гол салбаруудыг дор дурдвал:

1. Дээд боловсролын бодлогын орчин, санал болгож буй санхүүжилт ба засаглалын шинэчлэл;

2. Чанарын баталгаа болон магадлан итгэмжлэл хийх багууллагын чадавх зэрэг өнөөгийн тулгамдсан асуудал, бүтээлч байдлын бэрхшээл;

3. ДББ-уудыг цар хүрээний хувьд үр дүнтэй, бүтээлч байх нөхцлиыг хангахын тулд оновчтой болгох;

4. Сургалтын төрийн санг (СТС) удирдах чадавх, үр дүнг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст санхүүгийн туслалцааг чиглүүлэх явдлыг сайжруулах;

5. Их дээд сургуулиудын элсэлтийн үндэсний хэмжээний үнэлгээний арга хэрэгслийг боловсруулах буюу; дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд БСШУЯ-ны ажилтан, их дээд сургуулиудын захирлуудын чадавхыг бэхжүүлэх.

21. Эдгээр салбаруудад нарийн дүн шинжилгээ хийсний үр дүнд Загвар Дизайн, Хяналт Мониторингийн Бүтэц Тогтолцооны дагуу дор дурдсан таван гарц бүтээгдэхүүнийг тодорхойлов (ЗМБТ):

1. СТС-ын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;

2. Их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд ашиглах үндэсний үнэлгээний арга хэрэгсэл боловсруулах;

3. БСШУЯ-ны албан хаагчид, ДББ-уудын захирлуудыг дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд чадавхыг бэхжүүлэх зөвлөмж боловсруулах;

4. ДББ-уудын оновчтой болгох, санхүүжилт болон зохицуулалтын бүтэц тогтолцоог сайжруулах зөвлөмж боловсруулах, ба;

5. Мэдлэгийн бүтээгдэхүүн боловсруулах.

                                                                                                                         6 Техникийн туслалцааны тайлан Төслийн дугаар 44101, Монгол Улсад Бодлогын зөвлөмж өгөх техникийн туслалцаа: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролын шинэчлэл, 2010 оны 7-р сар, Aзийн хөгжлийн банк, хууд.3-4

Page 13: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 7 Эцсийн тайлан

 

22. Тус ТТ-ын дүн шинжилгээ болон зөвлөмжүүдийг олон улсын зөвлөхүүд үндэсний зөвлөхүүдийн тусламжтайгаар дөрвөн үндсэн сэдвээр бэлтгэсэн болно. Үүнд:

1. Дээд боловсролын засаглал ба удирдлагын тайлан 2. Дээд боловсролын санхүүжилтийн тайлан 3. Чанарын баталгааны тайлан 4. Дээд болосвролын үнэлгээ ба элсэлтийн бодлогын тухай тайлан

23. Эдгээр тайланг тус эцсийн тайлангийн Хавсралт 9-12-оос үзнэ үү.

24. Тус ТТ-ийг Монгол Улсад дээд болоьвсролыг хөгжүүлэх талаар хандивлагч байгууллагуудын санхүүжилттэй өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд олж тогтоосон холбогдох мэдээлэлд тулгуурлан уялдуулсан болно. Тухайлбал Дээд болон мэргэжлийн боловсролыг бэхжүүлэх AХБ-ны PPTA 7333-MON саяхны төсөлтэй уялдуулсан болно.

B. ТТ-ны Үндэслэл

25. Техникийн туслалцааны үндэслэл нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлд бодлогын зөвлөмж өгөх явдал бөгөөд үүнийг дараах байдлаар нэгтгэн илэрхийлж болно:

i. Засаглалтын бүтэц тогтолцоо тохиромжгүй, ялангуяа төрийн хэвшлийн сургуулиудад шийдвэр гаргах, удирдлагын бие даасан байдал дутагдалтай. Өнөөгийн тогтолцоо их хуучинсэг, томоохон шийдвэрүүдийг БСШУЯ (улсын сургуулиудын хувьд) ба эзэмшигч (хувийн хэвшлийн ДББ-уудын хувьд) баталж гаргахыг шаардсан байдлаар зохицуулалт хийгджээ;

ii. Санхүүжилтийн асуудал. Дээд боловсролд нийт боловсролын салбарт зарцуулж буй төсвөөс маш бага хувийг хуваарилдаг нь ДББ сургалтын төлбөрөөс олох орлогоос ихээхэн хамааралтай байдаг нь харагдаж байна (үүнийг хуульчилсан). Төлбөрийг тогтоосон байдаг учраас ДББ-ууд орлогоо нэмэгдүүлэхийн тулд илүү олон суралцагч элсүүлэх бодлого баримтлах хандлагатай байдаг буюу ингэснээр багш ажилчдын цалин хөлсийг төлөх орлогын эх үүсвэр бий болдог ба сургалтын зардал маш доогуур байдаг;

iii. Тэгш бус байдал хүртээмж. Хүйс болон эдийн засгийн салбаруудад асар их ялгамжаа гарсан_ Дээд боловсролын байгууллагад эмэгтэй суралцагчид илүү элсэн суралцдаг бөгөөд эмзэг бүлгийн суралцагчдын (жишээ нь ядуу, хөдөө орон нутгийн иргэд) хувьд боломж хязгаарлагдмал, ялангуяа мрэгжлийн талаар мэдээлэл авах, тухайн мэргэжлийн сургалтанд хэрхэн хамрагдах талаар дутмаг мэдээлэлтэй байдаг;

iv. Ажилчдын чанар, сургалт ба судалгаа шинжилгээний ажлын орчин. ДББ-ууд нь хөрөнгө босгох, улмаар академийн болон бусад албан хаагч ажилчдын цалин хөлс төлөх зэрэгт хөрөнгийн эх үүсвэр бий болгох боломж чадвар хязгаарлагдмал учраас зарим ДББ-ууд чанартай академийн болон судалгааны ажилчдын сонирхлыг татах боломж бүрддэггүй. Материаллыг баазын хангалт дутмаг, судалгаа шинжилгээний орчин муу учраас олон

Page 14: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 8 Эцсийн тайлан

 

улмын түвшинтэй харьцуулбал ажилчдын мэргэжлийн ур чадвар, судалгааны бүтээгдэхүүн доогуур байдаг; ба

v. Курс хичээлийн загвар, материал, хичээл заалтын чанар муу, чанарын магадлалын тогтолцоо ядмаг. Өртөг зардлыг доогуур байлгах шаардлагатай учраас курс хичээлийн эргэлтийг сайжруулж улмаар орлогын нэмэгдүүлэх, курс хичээлийн ашигт анхаарах явдал нь зардал бага боловч чанаргүй сургалт явагдахад хүргэж байгаа нь улмаар төгсөгчдийг төгссөний дараа тодорхой ажил олж чадахгүйд хүргэж байгаа юм. Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, курс хичээлийг мэдлэгт суурилсан, технологит тулгуурласан байдлаар боловсруулах аргачлалыг нэвтрүүлэх үйл явц удаашрилтай байна.

III. Төслийн агуулга ба Бодлогын орчин

26. Монголын засгийн газар эдийн засгийн өсөлтийг өнөөгийн түвшинд барьж, дээд боловсролын салбарыг олон улсын стандартад хүргэх, дэлхий нийтийн өсөн нэмэгдэж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээг амжилттай нөхөх төгсөгчдийг бэлтгэх гаргахын тулд дээд боловсролыг шинэчлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

27. Ерөнхийдөө дээд боловсролын цогц бодлого, бодлогын бүтэц тогтолцооны хувьд Монгол Улс дээд боловсролын салбараа шинэчлэхийн тулд дөрвөн үндсэн салбарт санал боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

A. Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөө

28. ТТ-ны тайланд ашигласан бас нэгэн чухал баримт бичиг бол Монгол Улсын Боловсролыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө 2010 болон Монгол Улсыг Боловсролыг Хөгжүүлэх Мастер төлөвлөгөө 2010-2020 (боловсруулж буй) юм. Энэ баримт бичиг нь одоогоор авах боломжгүй. Иймд зөвлөх баг Монгол Улсыг Боловсролыг Хөгжүүлэх Мастер төлөвлөгөө 2006-2015, 2009-2015 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөөний шинэчлэгдсэн хувилбарт гол дүн шинжилгээ хийж ажиллав. Энэхүү баримт бичигт тус төлөвлөгөөг шинэчлэгдсэн БСМТ гэж нэрлэж ашиглав.

29. 2006-2015 онд хэрэгжүүлэх БСМТ-ний зорилго нь Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх урт хугацааны стратеги бүтэц тогтолцоог бий болгоход оршино. Шинэчлэгдсэн БСМТ-г Үндэсний хөгжлийн Стратегитай уялдуулж боловсруулсан байна. Гол анхаарах салбарууд нь хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш чус байдлыг бууруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж стратеги хэрэгжүүлэх явдал ажээ. Энэхүү баримт бичиг нь боловсролын бүтэц тогтолцоо, агуулгыг сайжруулж, холбогдох сургалтын боломжийг нэмэгдүүлэх улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай байх явдлын чухал хэрэгцээтэй болохыг тэмдэглэж байна. Эдүгээ Улаанбаатар хотод 99, хөдөө орон нутагт 14 ДББ үйл ажиллагаагаа явуулж байна.

30. 2006-2015 оны хэрэгжүүлэх Мастер төлөвлөгөө болон шинэчлэн боловсруулсан Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний аль алиныг БСШУЯ-ны шууд удирдлага

Page 15: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 9 Эцсийн тайлан

 

дор боловсруулсан билээ. Төлөвлөгөөнд оруулах санал зөвлөмжийг БСШУЯ, СЯ, НХХЯ, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, ерөнхйи боловсролын сургуулиуд, төрийн бус байгууллагууд, бодлого боловсруулагчил, судлаачид, боловсролын мэргэжилтнүүд болон багш нарын төлөөлөл бүхий үндэсний мэргэжилтэн шинжээчид хамтран ажиллаж боловсролын өнөөгийн тогтолцоонд үнэлгээ хийж тулгамдаад буй гол асуудлыг тодорхойлсон билээ. Иймд эдгээр баримт бичгүүд нь маш дэлгэрэнгүй боловсруулагдсан улмаар Дээд боловсролын шинэчлэлийн зураглал бий болсон чухал баримт бичгүүд болно.

B. 2010-2021 онд Дээд боловсролыг шинэчлэх зураглал 31. Дээд боловсролын шинэчлэлийн зураглалд,7 төрөөс санхүүгийн хувьд хэрэгжүүлэх дараах зорилтуудыг дэвшүүлжээ:

“Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж,олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр Монголын хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлнэ”.

32. Дээд боловсролын санхүүжилтийг сайжруулах бодлогын стратеги зорилго бол – Дээд боловсролын санхүүжилтийг төрөөс дэмжиж сайжруулах явдал мөн (2021 хүртэл):

1. Их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх.

2. Их, дээд сургуулийн санхүүгийн эх үүсвэрүүдийг өргөтгөх. 3. Төрөөс их, дээд сургуулиудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өмчийн хэлбэр

харгалзахгүйгээр тэдний үйл ажиллагааны үр дүнтэй холбосон механизмыг бий болгож хэрэгжүүлэх.

4. Хувийн хэвшлийн байгуулагуудаас дээд боловсролд хандив оруулах урамшлын системийг бүрэлдүүлэх.

5. Дээд боловсролын санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг бий болгоход хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нээж, боломжийг нь өргөжүүлэх.

6. Сургалтын төрийн сангийн дэмжлэгийг сургалтын амжилтыг дэмжихэд чиглүүлэх.

7. Дээд боловсролын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлэх. 8. Гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг

үзүүлэх. 9. Дээд боловсролыг хөгжүүлэхэд гадаадын зээл, буцалтгүй тусламжийн эх

үүсвэрүүдийг олшруулж, хэмжээг нэмэгдүүлэх арга замуудыг хайж олох. 10. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал,

хөрөнгө оруулалт, их засварын болон багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, тэтгэвэр тэтгэмжийн зардлын эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлэх.

11. Дээд боловсролын байгууллага, коллежийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлттэй үйлчлүүлэх тогтолцоог дахин хянаж үзэх.

                                                                                                                         7 2010-2021 онд Дээд боловсролын шинэчлэх зураглал нь АХБ-ны зээлийн баримт бичигтэй уялдуулсан санагдлаа, учир нь зээлийн баримт бичгийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй БСМТ-г боловсруулсны дараа бэлтгэсэн билээ.

Page 16: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 10 Эцсийн тайлан

 

12. 500 км илүү зайтай газар байрладаг их дээд сургуульд суралцдаг оюутнуудын тээврийн зардлыг /хоёр талын/ төрөөс санхүүжүүлэх.

13. Дээд боловсролыг дэмжих орон нутгийн сангуудын үйл ажиллагааг дэмжих. 14. Багш нарын цалинг нэмэгдүүлэх бодлого хэржүүлэх зардлыг төрөөс

санхүүжүүлэх C. Мянганы Хөгжлийн Зорилтууд (МХЗ)

33. МХЗ нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн өнөөгийн зорилтуудтай уялдаатай Боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөөг дэмжих, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд 2007-2021 онд Үндэсний Хөгжлийн Стратегийн үндэслэл болон ашиглагдсан болно МХЗ-ууд нь бодлого, стратегийн дараах асуудалд чиглэгдсэн байна:

Хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх;

Ядуурал болон нийгмийн тэгш бус байдлыг бууруулах;

Хот хөдөөгийн ялгамжааг арилгах;

Хөдөө орон нутаг болон эмзэг бүлгийн хүмүүст газарзүйн байршлаас үл хамааран боловсролын үйлчилгээг сайжруулах замаар хүйсийн ялгааг арилгах;

Нийгэм, соёлын үнэт зүйл болон хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үйлчилгээг шинэчлэн сайжруулах;

Боловсролын бүтэц тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах ба;

Нийгэм, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц суралцагчдыг бэлтгэх насан туршийн болон холбогдох сургах зүйн боломжоор хангасан боловсролын тогтолцоог бий болгох.

34. Цаашилбал, Боловсролын салбарын хөгжлийн төлөвлөгөөг хүний хөгжлийн салбарт хэрэгжүүлж буй дэлхий нийтийн бусад зорилтууд болон 2000 онд НҮБ-ийн баталж гаргасан МХЗ-уудын хүний хөгжил, боловсролын салбар дахь зорилтууд; Дазарын үйл ажиллагааны бүтэц тогтолцоо: Дэлхийн Боловсролын Чуулга уулзалтаас 2000 онд баталсан Бүх нийтийн боловсрол, 2003 онд НҮБ-ийн Боловсрол, Тогтвортой Хөгжлийн арван жил, НҮБ-ийн Бичиг үсэгтэй болох арван жилийн тунхаглал зэргийг хэрэгжүүлэхийн тулд нийцүүлэн боловсруулжээ.

D. Үндэсний Хөгжлийн Стратеги 2008

35. Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Стратегийг (ҮХС) 2008 оны 2-р сарын 1-д Монголын УИХ баталжээ.

36. Энэхүү ҮХС нь дараагийн 14 жилд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улс орны нийгэм, шинжлэх ухаан, технологийг дэлхий нийт болон бүс нутгийн хөгжилтэй нийцүүлэн идэвхтэй хөгжүүлэх замаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах улмаар Монголын хүнийн хөгжлийг дэмжсэн нэгдсэн бодлого тодорхойлоход чиглэгдсэн билээ.

Page 17: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 11 Эцсийн тайлан

 

37. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэл болон бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүсэн хүлээж буй үр дүнг ҮХС-т хоёр үе шаттайгаар тусгасан байна: 2007-2015 онд (МХЗ-уудыг хэрэгжүүлж, эх орны эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэх) ба 2016-2021 онд (мэдлэгт суурилсан эдийн засгийн тогтолцоонд шилжих).

38. Тус стратеги нь Монголын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, амжиргааны чадавхыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж болон нийгмийн хамгааллын тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх замаар ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхэд зорьж байгаа билээ.

39. ҮХС-т тусгагдсан дээд боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой зорилтуудыг Нэмэлт Бүлэг 6-д дурдсан байгаа бөгөөд зургаан Стратегийн зорилт дэвшүүлсэн байдаг:

i. Стратегийн зорилт 1. Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх;

ii. Стратегийн зорилт 2. Бүх түвшний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;

iii. Стратегийн зорилт 3. Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин, урамшуулал, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын хэмжээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх;

iv. Стратегийн зорилт 4. Боловсролын тогтолцоог боловсронгуй болгон олон улсын жишигт ойртуулахад төрийн гүйцэтгэх үүрэг, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх;

v. Стратегийн зорилт 5. Иргэд боловсролоо сайжруулж, ажил мэргэжлээрээ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын нээлттэй агуулга, уян хатан арга хэлбэрийг бий болгох;

vi. Стратегийн зорилт 6. Сургууль төвтэй менежментийг хөгжүүлж, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинж, байршлын зураглалыг шинэчлэн мөрдөх

IV. Монгол Улсад Дээд Боловсролыг Хөгжүүлэх Үндэсний Стратеги A. Дээд боловсролын тогтолцооны тухай ерөнхий тойм

40. Монгол Улсын дээд боловсрол өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол тусгаар тогтнолоо олсноос хойш асар хурдацтай өөрчлөгдсөн бөгөөд ойрын жилүүдэд ч дээд боловсролын эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж, элсэн суралцагчдын тоо асар ихээр нэмэгдэх хандлагатай байна. Хувийн их дээд сургуулиудын тоо нэмэгдэж суралцагчдын тоо болон курс хичээлийн тоо нэмэгдэхэд нөлөөлж байна. 2011 онд ДББ-уудын тоо 113 байна.

41. 2010 онд засгийн газраас төрийн хэвшлийн ДББ-уудыг нэгтгэх бодлого хэрэгжүүлж тоог 46-аас 16 болгон бууруулсан билээ. 2011 онд тус тоо улам буурсан

Page 18: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 12 Эцсийн тайлан

 

юм. Улмаар засгийн газраас энэхүү өөрчлөлтийг хянах ажлын 6 хэсэг байгуулж өргөн цар хүрээтэй оролцогч талуудын зөвлөмж зөвлөгөөг тус ажлын хэсгийн үйл ажиллагаагаар өгч цаашид салбарын өөрчлөлтийг хөтлөх Боловсролын Салбарын Зураглалыг боловсруулсан билээ.

1. Боловсролын Салбарын Санхүүжилт 42. Техникийн Туслалцааны энэхүү төслийн зорилго нь Монгол улсын дээд боловсролын өнөөгийн санхүүгийн механизм, түүний зохицуулалтанд иж бүрэн үнэлгээ өгөх, төрийн өмчийн их дээд сургуулиудын санхүүгийн зохицуулалтыг дахин хянаж үзэх, дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн зохион байгуулалтыг сайжруулах боломжууд, бэрхшээлүүдийг тодорхойлоход оршино. 43. Техникийн Туслалцааны төслийн судалгааны арга зүйн дагуу юуны өмнө холбогдох бичиг баримтуудыг судлах, Статистикийн төв газраас шаардлагатай мэдээллийг олж авах, улсын төсөв, тэр дундаа дээд боловсролын төсвийн судалгаа хийх, их дээд сургуулиудын жилийн санхүүгийн тайлангуудын мэдээ, мэдээлэл, БСШУЯ-ны 2021 он хүртэлх Дээд боловсролын зураглал, 2011 оны Боловсролын статистик тайланг олж авах ажлыг гүйцэтгэсэн болно. Эцэст нь холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж бодлогын хувилбарын зөвлөмжүүдийг боловсруулав.

44. Тус үнэлгээ нь дараах асуултуудад хариулах зорилготой байв:

• Дээд боловсролын санхүүжилтийн стратеги боловсролын үр дүнд хэрхэн нөлөөлж байна вэ?

• Өнөөгийн бодлого үр дүнтэй байж чадаж байна уу? Тэдгээрийг хэрхэн сайжруулж болох вэ?

• Санхүүжилтийн тулгамдсан асуудлууд юу байдаг вэ, эдгээр асуудлыг Монгол Улс хэрхэн шийдвэрлэх вэ?

• Дээд боловсролын гарцыг ажиллах хүчний хөгжлийн эрэлт хэрэгцээтэй хэрхэн уялдуулах вэ?

45. Дээд боловсролын үнэлгээ хийх ба мэдээллийг шинэчлэх явцад төслийн гол оролцогч талууд болох БСШУЯ, Сангийн Яам, НХХЯ, Сургалтын төрийн сан, Засгийн газрын холбогдох бусад байгууллагууд, их дээд сургуулиуд, Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцох, зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн болно. ТТ-ны арга зүйн хүрээнд төслийн үндсэн мэдээллийг өгч буй байгуулагууд болон зорилтот бүлгүүдтэй тусгайлан ярилцлага явуулж, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулсан юм. The recommendations from public discussions (in three workshops of at least 50 participants from stakeholder institutions) have been used to assess the current situation, identify challenges and inform policy and strategy development. 46. Монгол улсын дээд боловсролын санхүүгийн механизмд үнэлгээ өгөхдөө хүн ам зүй, эдийн засгийн байдал, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, ажил эрхлэлт / ажилгүйдэл, ядуурлын түвшин зэрэг хүчин зүйлийг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай. (Дээд боловсролын санхүүжилтийн тухай бүрэн тайланг Хавсралт 10-аас үзнэ үү)

Page 19: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 13 Эцсийн тайлан

 

2. Өнөөгийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт

47. 1991 оноос хойш Монгол Улс дээд боловсролын салбарт эрх зүйн өөрчлөлт хийж үүний зэрэгцээ хувийн хэвшлийн ДББ”уудын тоо асар хурдацтай нэмэгдэж, суралцагчдын тоо үлэмж хэмжээгээр өсөж төрийн санхүүжилтийг ихээхэн өөрчлөгдөхөд хүргэсэн билээ. Энэ хугацаанд ихэнх өөрчлөлт шинэчлэлийг хэсэгчилсэн, шаардлагатай үед гэх байдлаар төлөвлөгөөгүй хийж иржээ.

48. 1993 онд төрийн хэвшлийн ДББ-д сургналтын төлбөрийн тогтолцоог ашиглаж эхэлсэн бөгөөд бусад орнуудаас ялгаатай нь Монгол Улсын сургалтын төлбөр нь багш ажилчдын цалин, сургалтын зардал болон бусад зардал гээх бүх зардлыг бүрэн төлөхөд чиглэгдсэн байдаг. Эхлээд төрөөс ахуйн хэрэглээний зардал болон засвар үйлчилгээ, урсгал засварт санхүүжилт хийдэг байсан бол 1997 оноос зөвхөн халаалт, ус, цахилгааны зардлыг санхүүжүүлдэг болсон байна. Эдгээр өөрчлөлтөөс гадна 1997 онд жилийн сургалтын төлбөрийг инфляцын өөрчлөлтийн түвшинд анх сургалтын төлбөрийг танилцуулсан үеийн хэвээр үлдээсэн байна. Энэ нь их дээд сургнуулийн багш эсвэл төрийн ахлах албан тушаалын ажилтны сарын цалинг бараг дөрөв дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээ байна. Монголын ДББ-ууд жилийн нийт төсвийнхөө 60-80%-ийг сургалтын төлбөрөөс төсөвлөдөг байна. Төрөөс үзүүлж буй санхүүжилт буурч байгаагаас гадна төрийн хэвшлийн ДББ-ууд санхүүгийн хувьд бие даасан байдал хязгаарлагдмал байдаг ажээ. Өртөг зардал нэмэгдсэний хирээр сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх эрхийг ДББ-уудад олгодоггүй байна. (Виелдман ба Бат-Эрдэнэ, 2002). Энэхүү ТТ-ны явцад бид энэ мэдээллийг баталгаажуулж шинэчлэв.

49. AХБ PPTA 7333-MON-ийн томъёолсон дээд боловсролын санхүүжилттэй холбоотой асуудлыг дурдвал: (i) тохиромжгүй санхүүжилтийн загвар, дээд боловсролын зардал хуваагдсан; (ii) төрийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээлийн тохиромжгүй хөтөлбөр; (iii) ДББ-ууд өөрсдийн материаллаг баазыг зохицуулах бодлого, журмын тогтолцоо хязгаарлагдмал; ба (iv) ДББ-ууд, төр, хувийн хэвшлийн түншлэл ядмаг.

50. 1996 онд үндэсний хэмжээнд боловсролын салбарт төсөвлөж буй төсвийн 17.8% нь дээд боловсролд зарцуулагдаж байжээ. 2010-2011 онд энэх харьцаа 12%-аас бага болж буурсан байгаа нь дээд боловсролд төрөөс санхүүжүүлэх бодлого ихээхэн өөрчлөгдөж байгаагийн илэрхийлэл юм. 2012 онд дээд боловсролын салбарт хамаарах хүн амын тоо бүх түвшний боловсролын салбарт хамаарах хүний тооны ойролцоогоор 28% хувьд хүрэх төлөвтэй байгааг энд тэмдэглэмээр байна. Иймд дараагийн асуулт зайлшгүй урган гарч байна. Дээд боловсролд одоо зарцуулж байгаа боловсролын салбарт зарцуулж буй төсвийн хуваарилалт шударга хуваарилалт уу?

51. Сургалтын төлбөрийн тогтолцоог ашиглаж эхэлснээс хойш ДББ-ууд төрийн шууд санхүүжилтийг алдсан алдагдлаа нөхөх зорилгоор сургалтын төлбөрийг ашиглаж эхэлсэн байна. 1997 оноос хойш зөвхөн тогтмол зардлыг (цахилгаан, халаалт, ус) төрөөс санхүүжүүлж байсан бол 2001-2007 онуудад энэ санхүүжилтийг ч хийгээгүй байна. Төрийн хэвшлийн их сургуулиудад 2008 оноос эхлэн энэ төрлийн дэмжлэгийг дахин үзүүлж эхэлсэн байна.

52. ДББ-уудад тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилт бөгөөд ДББ-ууд зөвхөн сургалтын төлбөрөөс хараат, төрөөс аливаа блок санхүүжилт, тэтгэлэг өгөх тогтолцоо байдаггүй ажээ. Гэхдээ төрөөс сургалтын төлбөрийн түвшин, хязгаарыг тогтоож суралцагчдын тоо квотыг баталдаг байна.

Page 20: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 14 Эцсийн тайлан

 

53. Бидний ярилцлага хийсэн хувийн хэвшлийн нэг томоохон сургуулийн төсвийн дүнгээс харахад нийт төсвийн орлогын зөвхөн 0.005% -ийг судалгаа шинжилгээний ажилд зарцуулдаг бол ажилчдын хөгжил, хэвлэл, номын санхгийн нөөцийг баяжуулах зэрэгт маш бага хэмжээний хөрөнгө зарцуулдаг байна. Багш нарын цалин бага байна.

54. ТТ-ны хугацаанд төр болон хувийн хэвшлийн томоохон, нэр хүндтэй их сургуулиудыг сонгон авч судалгаа хийсэн бөгөөд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг илүү системтэй ойлгох зорилготой байсан болно.

55. Дээд боловсролын салбарын санхүүгийн тогтолцоо, удирдлагын хувьд Засгийн газрын боловсруулсан зорилтууд нь “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”нд дараах байдлаар тусгагдсан байна:

• Дээд боловсролын салбарт төрөөс баримтлах зээлийн тогтолцоо, санхүүжилт, удирдлагын эрх зүйн орчинг шинэчлэх:

• Дээд боловсролын удирдлагын чадварыг бэхжүүлэх.

• Эдийн засгийн үр ашгийг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх,

• Сургалтын хөтөлбөрүүдийн18 үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс дээд боловсролын салбарын жижиг хэмжээний сургалтын байгууллагуудын тогтолцоог шинэчлэх

3. Кампус байгуулах төлөвлөгөө (КБТ) 56. Монгол улсын Засгийн газрын их дээд сургуулиудын хотхон барих төлөвлөгөө нилээд ахицтай хэрэгжиж байна, их сургуулиудын тус хотхон нь “оюун ухааны хотууд” болох зорилготой. Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь

“Оновчтой хүний нөөц бүрдүүлж чадах дээд боловсрол олгох үндсэн байгууллага бий болгох ба үндэсний их дээд сургуулиудын тогтолцоог оновчтой болгох, боловсрол, судалгаа, үйлдвэрлэл болон бизнесийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, дэлхийн өндөр түвшний19 их дээд сургуулиудын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд оршино".8

57. КБТ-г , Засгийн Газар 2010 оны 6-р сарын 9-нд баталж одоогийн байдлаар зургаан байршилд барихаар төлөвлөөд байна. КБТ-г 2010-2021 оны хугацаанд төр хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилтээр аажим хэрэгжүүлэхээл төлөвлөж байна.9

B. Дээд боловсролын салбар дахь тулгамдсан асуудал, бэрхшээл

1. Дээд боловсролын салбарын засаглал ба удирдлага

58. PPTA 7333-MON төслийн Дунд хугацааны тайланд төрийн хэвшлийн ДББ-уудын удирдах дээд байгууллага болох Төлөөлөн Удирдах Зөвлөлд ихэвчлэн дээд боловсролын удирдлагын талаар туршлагагүй эсвэл бага зэрэг туршлагатай төрийн албан тушаалтнууд байдаг болохыг дурджээ. Хувийн хэвшлийн ДББ-уудын хувьд удирдлагыг ихэвчлэн тухайн сургуулийн эзэмшигч хариуцах бөгөөд аливаа хөндлөнгийн хяналт, мониторинг байдаггүй бололтой.

                                                                                                                         8 Кампус байгуулах төлөвлөгөөний албан бус англи орчуулгаас иш татав. 9 КБТ-ний бичиг баримтыг Дээд боловсролын санхүүжилтийн тайлангийн Хавсралт 9-өөс үзнэ үү.

Page 21: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 15 Эцсийн тайлан

 

59. Цаашилбал төрийн хэвшлийн ДББ-уудын хувьд БСШУЯ сургуулиудын захирлуудыг томилдог явдал нь академийн болон удирдлагын асуудлаар шийдвэр гаргах хараат бус бие даасан байдал дутагдахад хүргэж болзошгүй байна. Иймээс чухал шийдвэр гэргах эрх мэдэл нь БСШУЯ-д үлдэж ДББ-уудын шийдвэр гаргах бие даасан байдлыг үгүй болгож байна. Хувийн хэвшлийн ДББ-уудын захирлыг гол төлөв хөрөнгийн эзэмшигч томилох буюу эсвэл эзэн өөрөө захирал нь байдаг.

60. ДББ-уудын засаглал ба удирдлагын асуудал нь цаашид дээд боловсролыг хөгжүүлэхэд чухал хөдөлгөх хүч болно. Өмнө хэрэгжсэн ТТ-ны хэд хэдэн тайлангаа үзэхэд засаглал болон удирдлагыг судалсан байдаг. Харин тус ТТ-ны хувьд өмнөх тайлан, зөвлөмжийг судалж дүгнэн Яам, ДББ-уудын ажилтнуудтай хийсэн ярилцлагад тулгуурлан зөвлөмж гаргахыг зорьсон билээ. Тулгамдсан асуудлын хүрээнд дор дурдсан асуудлын үнэлгээ хийгдсэн байна:

• Сургуулиуд болон БСШУЯ-ны хоорондын дотоод харилцаа, • Байгууллагын удирдлагын тогтолцоо, үүрэг, хариуцлага, • Удирдлагын журам, • урамшуулал/шагналын тогтолцоо, • жилийн төсвийг батлах үйл явц ба • хариуцлагын тогтолцоо.

61. Өмнө хийгдсэн тайланд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төрийн хэвшлийн ДББ болон БСШУЯ-.ы хооронд байгууллагын бие даасан байдлыг сайжруулах хэрэгцээ байгаа, ялангуяа байгууллагын хөгжил, санхүүжилттэй холбоотой бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Санхүүгийн хариуцлага, үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг хянах зэргийн хоорондын харилцааг тодорхой болгох шаардлагатай байна.

62. Түүнчлэн өмнө боловсруулсан тайлангуудад БСШУЯ болон ДББ-уудын ахлах тушаалын удирдах албан хаагчдыг дахин сургалтанд хамруулах шаардлагатай байгааг тодорхойлсон байна. Эхний тайланг илгээсний дараа уулзалт ярилцлага хийхэд тодорхой салбаруудаар сургалт явуулах эрэлт хэрэгцээ байгаа нь баттай нотлогдож байлаа.

63. ДББ-уудын удирдлагы бүтэц тогтолцоог БСШУЯ-наас санал болгодог бөгөөд холбогдох захиргааны нэгж ямар салбарт хариуцлага хүлээдэг болохыг дараах хүснэгтэнд харуулав. Гол салбар, асуудлын түвшинг тодорхойлоход дотоод хэлэлцүүлэг ихээхэн хийсэн мэт харагдаж байна. Гэвч зарим албан тушаалтынг ДББ-ууд дотроосоо бус БСШУЯ-наас гаднаас томилдог ба энэ нь тухайн ДББ-уудтай холбоотой асуудлын талаар бүрэн ойлголттой бус албан тушаалтан байх магадлалтай. Улмаар энэ нь тухайн байгууллагын бие даасан байдалд нөлөөлж байна.

Page 22: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 16 Эцсийн тайлан

 

Хүснэгт 1: Захиргааны нэгжүүдийн хариуцах салбарууд

Захиргааны нэгж Хариуцах салбарууд

Удирдах Зөвлөл Дээд боловсролын бодлого, хуультай нийцүүлэн байгууллагын бодлого

Үйл ажиллагааны болон хөрөнгийн зардлын жилийн төсөв батлах

Байгууллагын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд гол хариуцлага хүлээх

Академийн Зөвлөл Байгууллагын академийн болон судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд хувьд Удирдах Зөвлөлийн өмнө хариуцлага хүлээх

Байгууллагын сургалт, судалгаа шинжилгээ, шалгалтыг зохион байгуулж хянах

Хариуцсан асуудлаар Удирдах Зөвлөлдд зөвлөх

Захиргааны Зөвлөл Байгууллагыг үр дүнтэй зохион байгуулж удирдах хариуцлага хүлээх

Сургуулиудын Зөвлөл Сургуулиудын академийн удирдлага болон зохион байгуулалтанд хариуцлага хүлээх

Тэнхим/Хэлтэс Тэнхим, хэлтсүүдийн академийн удирдлага болон зохион байгуулалтанд хариуцлага хүлээх

2. Боловсролын хүртээмж, тэгш байдал

64. 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилтийн үйл явцтэй зэрэгцэн Зөвлөлтийн тогтолцооны нөлөөгөөр бий болсон нийгмийн хамгааллын тогтолцоо нуран унаснаар ядуурал, жендерийн тэгш бус байдал нийгмийн томоохон асуудлын нэг болж улмаар боловсрол, ялангуяа дээд боловсролын хүртээмж, байдалд нөлөөлсөн байна.

65. Монгол Улсын ядуурлын индекс үндэсний хэмжээнд10 2006 онд 32% байснаа 2007-2008 онд 35%, 2009 онд 39% болж нэмэгдсэн байна (2007 оноос хойш үүссэн эдийн засгийн хямралтай холбоотой байж болзошгүй бөгөөд сүүлийн жилүүдэд өвлийн

                                                                                                                         10 Эх сурвалж: Монголын Статистикийн Эмхэтгэл, 2009. Ядуурлын индекс гэдэг нь ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй хүн амын хувийг хэлнэ. Монголын хүн амын амжиргааны доод түвшнийг тодорхойлох тухай хуулинд заасны дагуу (1998 оны 1-р сарын 8), Үндэсний Статистикийн Газар минимум хэрэглээ дээр үндэслэн бүс бүсээр хүн амын амжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлдог. Хуулинд зааснаар хүн амын амжиргааны доод түвшин гэдэг нь: "хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг; хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг хэлдэг байна".

Page 23: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 17 Эцсийн тайлан

 

хахир хүйтэн улирал, зуднаас болж хөдөөгийн хүн амын амжиргаанд нөлөөлж байна). 2009 оны тоон үзүүлэлт нь 2.7 сая хүн амын нэг сая нь ядуу гэсэн үзүүлэлттэй байв. Хот хөдөөгийн ялгааг (2009) онцлон тэмдэглэж – ядуурлын индекс хотод 30% байсан бол хөдөө орон нутагт 50% байна. 2006 онд хот, хөдөөгийн ядуурлын индекс 28% ба 37% байжээ. Энэ нт хот хөдөөгийн ялгаа 9% - 19% болж үлэмж нэмэгдсэн нь хот, суурин газар уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэх хандлагыг бий болгож байна.

66. Түүнчлэн хүйсийн тэгш бус байдал нийгэм эдийн засгийн амьдралын бүхий л түвшинд тоо болон чанарын хувьд асар их бий болсон нь хөдөлмөр эрхлэлт, цаоин хөлсний түвшин, шийдвэр гаргах, улс төрийн оролцоо, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж зэргээс харагдаж байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд цөөнх болдог бөгөөд зөвхөн дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын тоо болон боловсрол, нийгмийн үйлчилгээ зэрэг зарим тодорхой салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тоогоор эмэгтэйчүүд давамгайлж байна.

67. Нийгмийн эдгээр хоёр асуудал тодорхой байвч хүйсийн хамааралтай ядуурлын статистик судалгаа авах явдал мэдээллийг системтэй цуглуулах боломжгүй учраас томоохон бэрхшээлтэй асуудлын нэг хэвээр байна. Гэвч төрөөс хүйсийн тэгш байдал, ялангуяа хүйсийн хөгжлийн индекс (ЖХИ)11 болон хүйсийн чадавхжуулах арга хэмжээг (ЖЧАХ)12 хянахын тулд хоёр чухал хэмжигдэхүүнийг гаргаж чадсан ажээ. ЖХИ 2006 онд 0.72 байснаа 2009 онд 0.74 болж өссөн байна. Харин ЖЧАХ 2007 онд 0.42 байснаа 2009 онд 0.39 болж буурчээ. Эдгээр хоёр үзүүлэлтийн хувьд Улаанбаатар хот болон бусад аймгийн төвүүдэд ижил чиг хандлагатай байна.

68. Монгол Улсын дээд боловсролын хувьд 2010-2011(ХЖ) оны хичээлийн жилд элсэн суралцагчдын хүйсийн харьцаа алдагдаж төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэй суралцагчид байна. 2010-2011 оны хичээлийн жилд нийт 170,000 орчин суралцагчид байсан бол тэдний бараг 60% хувь нь эмэгтэй байсан нь өмнө хичээлийн жилийнхтэй бараг ижил байна. Тухайн хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын 60% нь эмэгтэй байсан бол дээд боловсролтой төгсөгчдийн 65% нь эмэгтэй байна. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн хувьд дээд боловсролтой төгсөгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч үндэсний хэмжээнд ажиллах хүчний оролцооны хувь эрэгтэйчүүд 68%, эмэгтэйчүүд 58% байна. Цаашилбал, цалин хөлс, урамшууллын түвшин, дээд боловсролын удирдлага болон шийдвэр гаргах түвшинд оролцогчдын хувьд эмэгтэйчүүд цөөнх болж байна. 2010-2011 оны хичээлийн жилд 116 ДББ-ын захирлын 40 нь (гуравны нэг) эмэгтэй байлаа. Тухайн хичээлийн жилд нийт дэд захирлын 44% нь эмэгтэй байв.

                                                                                                                         11 Эх сурвалж: Монголын Статистикийн Эмхэтгэл, 2009. ЖХИ-ийг тооцоолохдоо хүний хөгжлийн индексийг тодорхойлоход ашигладаг ижил хувилбаруудыг ашигладаг бөгөөд (ХХИ, дундаж наслалтын индекс, боловсролын индекс, ДНБ индекс зэргийг ашиглана гэсэн үг юм). Гол ялгаа нь ЖХИ нь тухайн улс орны ХХИ-ийг эмэгтэй эрэгтэй хүмүүсийн амжилтыг хооронд харьцуулан ялгааг тодорхойлох замаар өөрчлөн гаргадагт оршино.

12 Эх сурвалж: Монголын Статистикийн Эмхэтгэл, 2009. ЖЧАХ нь эмэгтэйчүүдийн чадавхаас илүү тэдний боломжид чиглэсэн байдаг ба хүйсийн тэгш бус байдлыг гурван гол салбарт тогтоосон байдаг: (i) улс төрийн оролцоо, шийдвэр гаргах эрх мэдэл, үндэсний парламентад эзлэх суулын тоогоор хэмждэг; (ii) эдийн засгийн оролцоо ба шийдвэр гаргах эрх мэдэл, хууль тогтоогч, ахлах албан тушаалтан, менежерийн албан тушаалд ажиллагчдын хувь, мэргэжлийн болон техникийн албан тушаалд ажиллагсдын хувиар тооцдог; ба (iii) эдийн засгийн нөөц, материаллаг баазын эрх мэдэл, орлогын хэмжээгээр тооцдог.

Page 24: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 18 Эцсийн тайлан

 

69. Ядуурал болон нийгмийн (ялангуяа хүйсийн) үнэлгээг Төрөөс АХБ, Дэлхийн Банз, НҮБ-ийн байгууллагууд болон бусад хоёр талын хамтын ажиллагаатай гадны тусламжийн байгууллагуудын тусламжтайгаар тогтмол явуулдаг. Иймд төр ядуурал болон нийгмийн тэгш байдлын талаар тулгамдсан асуудлын тухай сайтар мэдээлэлтэй байдаг бөгөөд Монгол Улсын МХЗ-уудыг биелүүлэх замаар Үндэсний нэгдсэн стратегид салангид бодлого стратегийг нэгтгэсэн байна. УИХ-аас холбогдох хууль журмыг гаргаж баталжээ. Хэдийгээр бодлого, эрх зүйн орчин эерэг байгаа боловч ядуурлыг бууруулах, нигмийн тэгш байдлыг хангах төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал бэрхшээлтэй хэвээр байна.

70. Монгол Улсад дээд боловсролыг хөгжүүлэхэд тулгамдаж буй бас нэгэн асуудал бол нийгмийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын хөтөлбөрийн чиглэлээр сургалт явуулдаг хувийн хэвшлийн ДББ-ууд олноор буй болж буй явдал юм. Эдгээр сургуулийн төгсөгчид улс орны хөгжиж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээнд илүүдэл бий болгож байна

71. Эдгээр хувийн хэвшлийн ДББ-уудад суралцах боломж илүү нээлттэй, тэгш байдал ч хангагдлаг гэж үзэж болох ч эдгээр хувийн хэвшлийн ДББ-ууд нь дээд боловсролын сургалтанд хамрагдах чадавхгүй суралцагчдыг элсүүлж амь аргацаах гэсэн чиг хандлагатай байх нь ажиглагдав. Хувийн хэвшлийн зарим ДББ-уудын төгсөгчдийн чанарын асуудал ч хөндөгдөж байна.

72. Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) их дээд сургуулиудын үндэсний элсэлтийн шалгалтыг зохион байгуулж явуулдаг бөгөөд эдүгээ ашиглаж буй шалгалтын чанар тухайн суралцагчдын их дээд сургуульд амжилттай суралцах эсэхийг урьдчилан тодорхойлж чаддаггүй байх магадлалтай. Дунд сургуульд суралцсан сургалтын хөтөлбөрийн агуулгад илүү анхаарч шалгалтын материалыг боловсруулах нь чанаргүй боловсролын байгууллагад суралцсан эсвэл дунд сургуульд боловсролын технологиос хоцрогдсон суралцагчдад шударга бус хандаж чанартай боловсролын байгууллагад хамрагдан суралцаж, сургалтын баялаг орчинд суралцсан нэгэнд илүү таатай хандах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд Монгол Улсын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын тогтолцоог бүхэлд нь дахин шинэчлэн боловсруулах шаардлагатай бөгөөд их дээд сургуульд элсэн суралцах чадавхтай эсэх, амжилт гаргах академийн магадлал, чадварыг тогтооход чиглэгдсэн шалгалтын тогтолцоог бий болгох нь зүйтэй байна.

3. Дээд боловсролын чанар ба хамаарал  73. “Дээд боловсролын шинэчлэлийн зураглалд” (2010 оны 6-р сар) 2021 он гэхэд дээд боловсролын салбарын өргөн цар хүрээн бүхий асуудал, бэрхшээлийг шийдвэрлэн хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон зорилтууд дэвшүүлсэн байдаг.

1. Сургалтын ихэнх хөтөлбөр, төлөвлөгөө олон улсын стандартад нийцэхгүй. 2. ДББ-уудын судалгаа шинжилгээ төдийлөн нарийн хийгддэггүй, улс орны

хөгжлийн эрэлт хэрэгцээнд чиглээгүй. 3. Иргэдийн сурах боломжийг нэмэгдүүлэхийн тулд зайн болон цахим

сургалтын арга барил, хувилбар цөөн. Дээд боловсролд шинэ технологийн ашиглалт хөрш орнуудын үзүүлэлтээс доогуур.

4. Дээд боловсрол бизнес эрхлэлтийг дэмждэггүй, дээд боловсролтой төгсөгчдийн дунд өөрөө ажлын байр бий болгох боломж бүрдүүлэх явдал дутмаг.

Page 25: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 19 Эцсийн тайлан

 

5. Дээд боловсролын төгсөгчид өөрийн мэргэжлээр мэдээлэл ашиглах боломжтой байх хэмжээний англи хэлний мэдлэггүй төгсдөг.

6. Академийн магадлан итгэмжлэлийн чиглэлээр мэргэшсэн үндэсний зөвлөх мэргэжилтэн хангалтгүй цөөн байдаг.

7. ДББ-уудын хувьд кредит цагийн тогтолцоо бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд байгууллага дотроо нэгдсэн байдлаар хэрэгжүүлээгүй байдаг.

8. Магистр болон докторын сургалтын хөтблөрийн чанар хангалтгүй. 9. ДББ-уудын бүх шинэ багш нарыг сургалтанд хамруулах тогтолцоогүй, ДББ-

ын багш нарын мэргэжил дээшлүүлэх, багшлах эрхийн сургалтанд хамруулах тогтолцоо байхгүй учраас тэднийг гадаад дотоодын мэдлэг чадвараа дээшлүүлэх сургалтанд хамруулах, сургалтанд хамрагдаж сургалтанд ашиглагдаж буй ялангуяа мэдээллийн технологийн талаар мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж олгодоггүй.

74. Зураглалд 2010 болон 2011 онд хэрэгжүүлэх хэд хэдэн чухал зорилтыг дурдсан байдаг. 2010 оны эцэс гэхэд дараах үр дүнд хүрнэ:

• Дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж бодлогын зорилгыг тодорхойлж хэрэгжүүлж эхлэх.

• Дээд боловсролын хууль эрх зүйн орчинг шинэчилж эхлэх • Төрийн хэвшлийн ДББ-уудад бүтцийн өөрчлөлт хийх. • Сургалтын агуулга, стандартыг шинэчлэн өөрчлөх ажлыг эхлүүлэх. • Элсэлт, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжилт дээшлүүлэх

сургалт зохион байгуулах журам, ДББ-уудыг оюутны хотхоны хэмжээнд зохион байгуулж хөгжүүлэх зорилгыг боловсруулж батлуулан хэрэгжүүлж эхлэх.

75. 2011 оны эцэс гэхэд дараах үр дүнд хүрнэ:

• Их дээд сургуулийн статусын тухай хуулийг нарийвчлан боловсруулж бусад хууль эрх зүйн зохицуулалтыг хийж батлах.

• Магистр болон Докторын зэргийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл ажиллагааг эхлэх.

• Дээд боловсролын салбар дахь ТХХТ-ийн бий болгох.

• “Дээд боловсролыг бэхжүүлэ” төслийг хэрэгжүүлэх ажлыг АХБ-ны санхүүжилтээр эхлэх.

76. 2010-2011 онд эдгээр зорилтуудыг биелүүлэх талаар зарим ахиц гарсан байна_ Зураглалд 2012-2021 онд дараах үр дүнд хүрнэ хэмээн дурджээ:

• Олон улсын стандартад нийцсэн нэг тэргүүлэх болон хоёроос цөөнгүй ДББ-ыг 2015 он гэхэд үндэсний хэмжээнд бий болгох.

• 2011-2015 онд АХБ-ны санхүүжилтээр “Дээд боловсролыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх.

• ДББ-ын сургалтын хөтөлбөр 2021 он гэхэл олон улсын стандарт нийцэх.

• ДББ-ын багш ажилчдын ур чадварыг огцом сайжруулах (Докторын зэрэгтэй багш нарын хувьд 50%-аас доошгүй хувьтай байх). Тэдний цалин хөлс, урамшууллын тогтолцоог шинэчлэн сайжруулах.

Page 26: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 20 Эцсийн тайлан

 

• Төрийн өмчийн ДББ-ын оюутны хотхоныг байгуулж сургалтын барилга байгууламжийг олон улсын стандартад нийцүүлэх.

• Дээд боловсролын судалгаа шинжилгээ, ажлын гүйцэтгэлийн зорилгыг биелүүлж улс орны хөгжил, зах зээлийн эрэл хэрэгцээний шаардлагыг хангах.

• Дээд боловсролын судалгаа шинжилгээний ажлын чадавхыг бэхжүүлэх явдлыг үндэсний хэмжээнд сайжруулах.

77. Эдгээр зорилгын зарим нь их ерөнхий, заримыг нь илүү тодорхой хэмжигдэхүйц зорилт болгон хувааж болохоор байна.

78. Дэлхийн Банкны Бодлогын Баримт Бичигт (2010 оны 9-р сар) Монгол Улсын дээд боловсролыг чанар болон хүртээмжийн хувьд сайжруулах хэд хэдэн үйл ажиллагааг санал болгосон байна:

• Äýýä áîëîâñðîëûí áàéãóóëëàãóóäûã çîõèñòîé òîãòîëöîîíä îðóóëæ, íººö áîëîëöîîã öººí   òîîíû ãîë ñóðãóóëèóä áîëîí ñóðãàëòûí õºòºëáºðò òºâëºð¿¿ëýõ çàìààð îëîí óëñûí ñòàíäàðòàä  õ¿ðýõýä íü òýäãýýðò äýìæëýã ¿ç¿¿ëýõ;  

• Õàìãèéí ñàéí õºòºëáºð¿¿äýä õºðºíãº íººöèéã õóâààðèëàõàä /òîíîã òºõººðìæ àâàõ, áàãø   íàðûã ñóðãàõ ãýõ ìýò/ ºðñºë人íò ñàíõ¿¿æèëòèéí æóðìûã íýâòð¿¿ëýõ, èíãýõäýý ã¿éöýòãýëèéí   ¿íýëãýýíèé ¿ç¿¿ëýëò áîëîí çàõ çýýëä ãàðãàæ áàéãàà òºãñºã÷èäòýé õîëáîîòîé ¿ð ä¿íä ñóóðèëàí,   ãóðâàí æèëèéí öèêëòýéãýýð ñàíõ¿¿æèëò îëãîõ õºòºëáºð¿¿äèéã ñîíãîõ;

• Áîëîâñðîëûí ìàãàäëàí èòãýìæëýõ áîëîí ÷àíàðûí áàòàëãààíû ìåõàíèçìûã áîëîâñðîíãóé   áîëãîõ, îëîí óëñûí æèøèã ñòàíäàðòûã õýðýãëýõ çàìààð óëñûí áîëîí õóâèéí äýýä áîëîâñðîëûí   áàéãóóëëàãóóäûí òîãòîëöîîã çîõèñòîé áîëãîõ, ñàéí ÷àíàðûí ãàäààäûí õºòºëáºð Ìîíãîëä  ºðñºëäºõ áîëîìæèéã íýýõ;

• Îëîí ÷èãëýëýýð òºðºëæñýí, ãýõäýý íýãäìýë íýã äýýä áîëîâñðîëûí òîãòîëöîîã õºãæ¿¿ëýõ,   èíãýñíýýð äýýä áîëîâñðîëûí áàéãóóëëàãà á¿ð á¿ñ íóòãèéí õºãæèëä òîäîðõîé ¿¿ðýã ã¿éöýòãýõ,   ìºí ñóðãóóëèóäûí õîîðîíä øèëæèí ñóðàëöàõ áîëîìæèéã á¿ðä¿¿ëýõ;

• Äýýä áîëîâñðîëûí ñòðàòåãèéí ÷èãëýëèéã òîãòîîõ, çàñàãëàëûã ñàéæðóóëàõ, ñàíõ¿¿æèëòèéí   øèéäâýðèéã ãàðãàõ, ñóðãóóëèóäûí á¿ñ íóòãèéí õºãæèëä ã¿éöýòãýæ áóé ¿¿ðãèéã õÿíàõ çîðèëãîîð   ãîë ãîë ìýðýãæèëèéí õ¿ì¿¿ñ áîëîí õºãæèíã¿é îðíóóäûí çàðèì ýðäýìòäèéí îðîëöîîòîéãîîð  äýýä áîëîâñðîëûí êîìèññûã áàéãóóëàõ;

78. Дэлхийн Банкны Бодлогын Баримт Бичигт цааш нь дурдахдаа сóðãàëòûí тºðèéí ñàíä õàìðàãäàõ øàëãóóðûã ÷àíãàòãàõ, ñàíãèéí çàðöóóëàëòûã áàãà îðëîãîòîé ºðõèéí îþóòíóóäûã äýìæèõýä ÷èãë¿¿ëýõ; сóóðü áîëîâñðîëûí ÷àíàðûã ñàéæðóóëñíààð, ÿäóó ºðõèéí õ¿¿õä¿¿ä èõ äýýä ñóðãóóëüä ýëñýí   ñóðàëöàõ áîëîìæèéã íýìýãä¿¿ëýõ; буюу хºäºëìºðèéí çàõ çýýëèéí ìýäýýëëèéí òîãòîëöîîã áèé áîëãîõ, èõ äýýä ñóðãóóëü á¿ðèéí ¿éë  àæèëëàãààíû ¿íäñýí ¿ç¿¿ëýëò, òóõàéí ìýðýãæëýýð òºãñºã÷èä íü çàõ çýýëä õýð õóðäàí àæèë îëæ áàéãàà ñòàòèñòèê ìýäýýëëèéã îëîí íèéòýä õ¿ðãýõ çàìààð îþóòíóóäûí ñóðàõ ñóðãóóëü, ìýðãýæëýý çºâ ñîíãîõîä íü äýìæëýã ¿ç¿¿ëýõ  явдал чухал гэжээ. 79. Дэлхийн Банкны санал зөвлөмжид Зураглалыг ерөнхийлөн нэгтгэн дүгнэж дараах хялбар стратегийг санал болгосон байна:

Page 27: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 21 Эцсийн тайлан

 

• Сайн суралцагчид ажиллагсдыг тодорхойлж урамшуулах

• Дээд боловсролын үндэсний академийн бүтэц тогтолцоог тодорхойлон хэрэгжүүлж дээд боловсролын тогтолцоонд бүхэлд нь нэвтрүүлэх улмаар олон улсад танигдах, бенчмарк болгох

• Гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг хянаж, мэдээ мэдээлэл хэвлүүлэх, санхүүжилтийг зохих ёсоор хуваарилах зэргийг хянан ажиллах Дээд боловсролын хороо байгуулах.

80. Энэхүү ТТ нь эдгээр стратеги болон санал зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн түүнчлэн хөтөлбөрийг батлах, магадлан итгэмжлэх үйл явц төрийн өмчийн сургуулиудын хувьд сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд үр дүнгийн гүйцэтгэлийн тайланг дараагийн жил тооцож байх саналыг дэвшүүлж байна.

4. Хүний нөөц

81. ДББ-уудыг нэгтгэх замаар дээд боловсролыг илүү чанаржуулах оролдлого төрөөс авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ дээд боловсролын хүний нөөцийн тодорхой бодлого, төлөвлөгөө байдаггүй эсвэл дутагдалтай учраас элсэлтийн тоо эрс нэмэгдэх, чадварлаг багшлах боловсон хүчин дутагдах хандлагатай байна. Энэ талаар АХБ-ны ТТ 7333-MOН төслийн тайланд дурдсан байдаг бөгөөд ДББ-уудын чадварлаг багш ажилтанаар дутмаг байдгийн нэг шалтгаан бол цалин хөлс урамшууллын тогтолцоо доогуур, академийн багш ажилчдад тавих багц хөтөлбөр ядмаг байдаг явдал билээ. 2010-2011 оны хичээлийн жилд ДББ-д ажилладаг багш нараас докторын зэрэгтэй багш 24% хэвээр байна. Хүйс болон мэргэжлийн зэргээр ангилсан үзүүлэлтийг дараагийн хуудсанд Хүснэгт 2-т харуулав.

82. Хүснэгт 2 нь дээд боловсролын салбарт ажиллагсдын 82% орчим хувь нь орон тооны, харин таван багш тутмын нэг нь цагийн багш байдаг болохыг харуулж байна. Сонгож авсан ДББ-уудын багш нартай зөвлөлдөх уулзалт ярилцлага хийх явцад цалин хөлс багатай, тэтгэмж урамшуулал сайнгүй учраас чадварлаг хүмүүсийн сонирхлыг татаж авч ажиллуулахад хэцүү байдгийг баталсан юм.

83. Хүснэгтээс харахад эмэгтэй багш нар ерөнхийдөө давамгайлж байгаа ялангуяа магистр бакалаврын зэрэгтэй орон тооны багш нарын хувьд эмэгтэйчүүд давамгайлж байна. Багш нарын 90% орчим хувь нь магистрын зэрэгтэй багш нар байх боловч зөвхөн 23% нь докторын зэрэгтэй, 10% хувь нь магистрын сургалтанд хамрагдаж байгаа ажээ.

Page 28: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 22 Эцсийн тайлан

 

Хүснэгт 2: Дээд боловсролын байгууллагад ажиллаж буй багшлах боловсон хүчин мэргэжил ба хүйсээр (ХЖ 2010-2011)

Эзэмшсэн боловсролын дээд зэрэг

Орон тооны Цагийн Нийт

Нийт Нийт хувь Нийт Нийт

хувь Нийт Нийт хувь

Доктор 1,645 22.90% 371 26.35% 2.016 23.46% - Эмэгтэй (%) 732

(44.50%) 164

(44.20%) 896

(44.44%)

Магистр 4,787 66.64% 906 64.35% 5,693 66.27% - Эмэгтэй (%) 2,999

(62.65%) 487

(53.75%) 3,486

(61.23%)

Бакалавр 733 10.20% 105 7.46% 838 9.76% - Эмэгтэй (%) 434

(59.21%) 63

(60.00%) 497

(59.31%)

Диплом 18 0.26% 26 1.84% 44 0.51% - Эмэгтэй (%) 9

(50.00%) 11

(42.31%) 20

(45.45%)

НИЙТ 7,183 82.2% 1,408 17.8% 8,591 100.0% - Эмэгтэй (%) 4,174

(58.11%) 725

(51.49%) 4,899

(57.02%)

Эх сурвалж: БСШУЯ-ны Статистик тайлан, 2010-2011

84. Өөр нэгэн тулгамдсан асуудал бол их дээд сургуулийн багш нарыг мэргэшүүлэх тогтолцоо байхгүй явдал юм. Багшлах боловсон хүчнийг мэргэшүүлэхийг дэмжих хандлага ДББ-уудын хүрээнд байгаа, зохих арга хэмжээ авч байгаа боловч тодорхой тогтсон систем үгүйлэгдэж байна. АХБ-ны PPTA 7333-MOН багийн явуулсан судалгааны дүнгээс харахад ихэнх ДББ-уудад ажиллаж буй багш нарын дийлэнх нь өөрийн мэргэжлийн бус хичээл заадаг болох нь харагдаж байна. Түүнчлэн агуулгын мэдлэгийг сайжруулах сургалт явуулдаггүй, хэрвээ тийм сургалт явуулдаг бол хангалтгүй явагддаг гэсэн үзүүлэлт гарчээ. Улмаар тухайн салбарын мэргэжлийн шаардлага, эрэлтэл нийцэхэд багш нарын мэргэжлийн ур чадвар, академийн мэдлэг дутагдалтай байдаг байна. Ялангуяа сургалтын хувьд мэргэшээгүй сургуулиуд багш нарын заах арга, сургах онол, судалгаа шинжилгээнд маш бага анхаарал тавьдаг байна. Ийм учраас дээд боловсролын сургалт, сургах арга барилд тодорхой өөрчлөлт гардаггүй эсвэл гарсан өөрчлөлт багатай байдаг ажээ. Их дээд сургуулийн олонх багш нарын сургалтын заах арга барил нь уламжлалт, хоцрогдсон заах арга барилтай байдаг бөгөөд залуучуудын эрэлт хэрэгцээг огт хангахгүй байна. Сургах, заах арга зүйн тэргүүн туршлагад ач холбогдол өгөх явдал дутмаг учраас төгсөгчдийн чанар муу байдаг гэж тайлбарлаж болохоор байна.

85. ДББ-ыг хэрхэн яаж удирдах талаар их дээд сургуулийн удирдлагууд төсөөлөл байдалтай байгаа нь багш нарыг мэргэжлийн хувьд хөгжүүлэх, суралцагчдыг оюуны хувьд хөгжүүлэхэд оюуны саад бэрхшээл болж байна. ДББ-уудын удирдлагын эдгээр таамаглал, хуучинсаг үзлийг удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үйл явц дутмаг, хангалтгүй, удирдах ажилтны сургалт, семинар зохион явуулдаггүйтэй холбон тайлбарлаж болох бөгөөд төрийн захиргааны байгууллага, Монголын Их дээд сургуулиудын консорциумаас ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой.

86. Дээд боловсролын зураглалд дурдсанаар хүмүүнлэг, бизнес болон удирдлага, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт элсэн суралцагчдын тоо хэтэрсэн байна. Гэвч Монголын хөгжиж буй эдийн засгийн эрэлт хэрэгцээ нь инженеринг ба

Page 29: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 23 Эцсийн тайлан

 

технологи, хөдөө аж ахуй, байгалийн шинжлэх ухааны салбарт хүний нөөц дутагдалтай байна. Мөн түүнчлэн эрүүл мэнд, хэрэглээний сахилга бат, боловсролын салбарт тодорхой эрэлттэй байна. Бодит эрэлт хэрэгцээг үл харгалзан ихэнх ДББ-ууд илүүдэл төгсөгчдийг бэлтгэн гаргаж ажилгүйдэл, улсын хэмжээнд ажлын байраар дутагдах нөхцөл байдлыг нэмэгдүүлж байна. Дараах хүснэгтэнд багш оюутны тоог суралцаж буй мэргэжлийн салбараар харуулав.

Хүснэгт 3: Багш, суралцагчдын тоо гол мэргэжлийн салбараар (ХЖ 2010-11)

Мэргэжлийн салбар Суралцагчид (ХЖ2010-11)

Орон тооны багш

(ХЖ2009-10)

Төгсөгчид (ХЖ2008-09)

суралцагч-багшийн харьцаа

(ХЖ2010-11) Инженеринг ба Компьютерийн технологи

20,570 928 3,277 22:1

Байгалийн шинжлэх ухаан

5,210 550 798 9:1

Боловсрол 21,471 901 4,516 24:1 Хөдөө аж ахуй 3,909 7513 585 54:1 Эрүүл мэнд 12,663 637 2,367 20:1 НИЙТ (Нийт хувь)

63,823 37.51%

3,091 42.96%

11,543 35.0% 23:1

Эх сурвалж: Боловсролын Яамны Жилийн Статистик, 2010-2011

87. 2010-2011 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын тооноос харахад мэргэжлийн салбарт бэлтгэгдсэн төгсөгчдийн тэнцвэр алдагдсан хэвээр байна. 2009-2010 оны хичээлийн жилд хамгийн өндөр элсэлттэй байсан 5 мэргэжлийн салбарыг дурдвал (буурсан дарааллаар) бизнесийн удирдлага, боловсрол, инженеринг, анагаах ухаан болон нийгмийн шинжлэх ухаан байна. Харин хамгийн их төгсөгчидтэй салбарын хувьд бизнесийн удирдлага, боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженеринг ба хүмүүнлэг байна. Статистикаас харахад бизнес, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт элсэн суралцагчид олон байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэл, чанар бус харин хувийн хэвшлийн ДББ-уудын орлогын эх үүсвэр болох шалтгаанаас үүдэлтэй байна.

88. Дээд боловсролын салбарт хүйсийн тэнцвэр алдагдаж эмэгтэй суралцагчид төгсөгчдийн дунд давамгайлж байна. 2010-11 оны хичээлийн жилд нийт дээд боловсролын байгууллагад суралцаж буй 166,071 сурагчдын бараг 60% нь эмэгтэй суралцагчид байна. Шинэ хичээлийн жилд 43,800 суралцагчид шинээр элсэн орсон боловч тэдний 60% нь эмэгтэй байсан учраас хүйсийн тэнцвэрт бус байдал хэвээр хадгалагдсаар үлдлээ. 2009-2010 оны хичээлийн жилийн эцэст нийт 33,000 төгсөгчид дээд боловсролтой төгссөний 21,000 (63.6%) орчим нь эмэгтэй байлаа. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн талбарт дээд боловсролтой төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэй байгаа харьцаанаас үл хамааран үндэсний хэмжээнд ажиллах хүчний оролцооны хувь эрэгтэйчүүдэд 67.5%, харин эмэгтэйчүүдэд 58.3% байна. Цаашилбал цалин хөлс, урамшуулал, удирдлага, шийдвэр гаргах түвшинд ажиллагсдын хувьд эмэгтэйчүүд цөөнх болж байна.

                                                                                                                         13 Мал аж ахуйг хамааруулах.

Page 30: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 24 Эцсийн тайлан

 

89. Суралцагч багшийн харьцаа орон тооны багшийн хувьд 23:1 харин нийт ажиллагсдын хувьд 20:1 байна. Дэлхийн хэмжээний их сургуулийн ийм харьцаа нь 10:1 - 15:1 байдаг байна. Урлаг, Хүмүүнлэг, Биологи, Математик, Статистик болон Тээвэр, Харилцаа холбооны сургалтын хөтөлбөрийн хувьд суралцагч-багшийн харьцаа 16:1-аас бага байна. Эцэст нь Үйлчилгээ, Үйлдвэрлэл, Бизнесийн удирдлага, Барилга, Хөдөө аж ахуйн салбарын ийм харьцаа 300:1 - 50:1-ийн хооронд хэлбэлзэж байна. Дээд боловсролын зураглалд дурдсан тэргүүлэх салбаруудын эдгээр үзүүлэлтийг Хүснэгт 2-т харууллаа. Дээд боловсролын зураглал нь Хүснэгт 2-т харуулсан 5 мэргэжлийн салбарт суралцагчдын тоог нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна. Олон улсын стандартад нийцүүлэхийн тулд эдгээр 5 мэргэжлийн салбарт багшлах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай ба ингэснээр элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан сурагч багшийн харьцааг 20:1 эсвэл түүнээс бага болгож бууруулах нь зүйтэй.

5. Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөөний дээд боловсролтой холбоотой стратеги зорилтууд

90. Мастер төлөвлөгөө нь дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэжээ:

• Дээд боловсролын сургалтын чанар, нийлүүлэлт нь суралцагч, ажил олгогч, олон нийтийн эрэлтэд тохирохгүй байгаа бөгөөд сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын уялдаа холбоо, түншлэл хангалтгүй байна.

• Дээд боловсролын сургалт, судалгаа зах зээлийн эрэлт хэрэгцээ, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдахгүй байна.

• Мэдлэгийн хүрээг тэлэх, технологийн хөгжлийг хөтлөх үүрэгтэй их

сургуулийн систем бүрдэж чадаагүй байна. Олон улсын төвшинд эрдэм шинжилгээний ажилд дээд боловсролын төсвийн 7-10 хувийг зарцуулдаг бол манайд 2.7 хувь нь зарцуулагдаж байна.

• Дээд боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтын

тогтолцоог шинэчлэх шаардлагатай. • Дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдлагын арга барил,

менежментийн ур чадвар дутагдалтай, багш нарын цалин бага, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмж доогуур байна.

• Багш нарын 20 гаруй хувь нь докторын зэрэгтэй, нэг багшид 23 оюутан

ногдож байна. Багш нарын хангамж, тэдний мэргэжлийн чадвар хангалтгүй байна.

• Элсэгчдийн 75 орчим хувь нь тухайн жилд ерөнхий боловсролын сургууль

төгсөгчид, нийт суралцагчдын 35 гаруй хувь нь нийгмийн ухааны мэргэжлээр, харин энэ тооны тал хувь нь техник, технологийн мэргэжлээр суралцаж байна. Эдгээр тоо нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй байна.

Page 31: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 25 Эцсийн тайлан

 

• Дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын стандартыг шинэчлэх шаардлагатай, чанарын баталгаажуулалтын систем үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.

• 2009-2010 оны хичээлийн жилийн байдлаар 146 их, дээд сургууль, коллеж

үүнээс төрийн өмчийн 42, төрийн бус өмчийн 99, гадаадын 5 сургуулийн салбарт 164.8 мянган оюутан суралцаж, 7.2 мянган багш ажиллаж байна. Улсын хэмжээгээр ажилгүй бакалаврын зэрэгтэй 19.8 мянга, магистр түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянга, дипломын дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 8.9 мянган хүн байна. 2005-2009 оны дунджаар дээд боловсролын салбарын төгсөгчдийн ажил эрхлэлт /төгссөнөөс хойш 6 сарын дараа/ 36 хувьтай байна.

• Авьяас, чадвартай оюутныг дэмжсэн Засгийн газрын хэмжээний оюутны

тэтгэлгийн тогтолцоо бүрдээгүй, сургалтын төрийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай.

• Нийт оюутны бараг 8 хувь нь магистр, докторын сургалтад

хамрагдаж байна. Магистр, докторын төвшний сургалтын чанар олон улсын төвшинд хүрэхгүй байна.

• Хичээлийн байр, сургуулийн дэд бүтэц, судалгааны лаборатори, сургалтын

хэрэглэгдэхүүн, мэдээлэл харилцааны технологи, номын санд хөрөнгө оруулалт дутагдалтай байна.

91. Зураглалд дор дурдсан чиглэлээр гол зорилтуудыг тодорхойлсон байна:

• Дээд боловсролын эрх зүйн орчнышинэчлэлийн бодлого,

• Дээд боловсролын засаглал, удирдлага, бүтцийн шинэчлэлийн бодлого,

• Дээд боловсролынчанарын баталгаажуулалт, сургалт, эрдэм шинжилгээний стандарт, агуулгын шинэчлэлийн бодлого

• Дээд боловсролын элсэлтийн бодлогын шинэчлэлийн бодлого,

• Дээд боловсролын хүний нөөц, багшийн хөгжлийн шинэчлэлийн бодлого,

• Дээд боловсролын сургалт, судалгааны орчны шинэчлэлийн бодлого, ба

• Дээд боловсролын санхүүжилтийн шинэчлэлийн бодлого.

92. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхийг зорьж дээр дурдсан салбар тус бүрээр тус ТТ-ны хүрээнд дүн шинжилгээ хийж үр дүн, хүсэн хүлээж буй үр нөлөөг цаашид сайжруулахад авч хэрэгжүүлэх зөвлөмжийг санал болгосон билээ.  

V. САНАЛ БОЛГОЖ БУЙ ТӨСӨЛ

A. Дээд боловсролбн шинэчлэл дэх чухал асуудлууд

93. Дээд боловсролын шинэчлэл дэх чухал асуудлуудыг өмнө хэрэгжсэн болон энэхүү техникийн туслалцааны баримт бичгүүдэд тодорхойлж сайн баримтжуулсан байна. Зөвлөх багийн бүтэц тогтолцоо болон бүрэлдэхүүнийг шинэчлэлийн тэргүүлэх салбаруудыг тусгах зорилгоор сонгон бүрдүүлсэн билээ. Эдгээр дөрвөн салбарыг

Page 32: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 26 Эцсийн тайлан

 

эхний тайланд дурдсан бөгөөд Дунд хугацааны семинар болон Дунд хугацааны тайланд улам боловсронгуй болгож тусгасан юм. Оролцогч талууд болон сонирхогч талуудаас ирүүлсэн санал зөвлөмжийг хэлэлцэн боловсролын салбарын Засаглал, Чанарын баталгаа, Санхүүжилт болон Дээд боловсролын Элсэлтийн бодлого гэсэн тодорхой салбаруудад шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзсэн санал зөвлөмжийг зохистой тусгасан билээ. Монголын дээд боловсролын тогтолцоог цаашид хөгжихөд ийм шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

B. Төслийн бүрэлдэхүүн

94. Дараагийн хэсэгт эдгээр дөрвөн салбар тус бүрт хэрэгжүүлэхээр санал болгож буй төслийн оролцоо болон хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжийг тайлбарлав. Өргөн цар хүрээтэй эдгээр дөрвөн салбарын хүрээнд ажилласнаар зөвлөхүүд өөрчлөлт хийх шаардлагатай тодорхой үйл ажиллагааг тодорхойлж практиз, хэрэгжүүлж болохуйц хамгийн тохиромжтой арга хэлбэрээр хэрхэн яаж тухайн зөвлөмжийг хэрэгжүүлж болох тухай зөвлөсөн болно. Энэ нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны одоогийн сайд Ё. Отгонбаярын санал санаачилгад тулгуурласан билээ. Тэрээр тус ТТ-ны санал болгож буй аливаа зөвлөмж нь “хэрэгжихүйц, бодитой, практик, шинэчлэлийн бүхий л чиг хандлагыг хангасан байх ёстой” хэмээн ажил үүргийн тодорхойлолтонд дурдсан байдаг.

1. Засаглал ба удирдлага 95. Их сургуулиудын ажилтнуудаас хүлээн авсан мэдээлэл, олон удаагийн зөвлөлдөх уулзалтын үр дүнд үндэслэн дүгнэхэд, их сургуулиуд нь өдөр тутмын болон урт хугацааны ажилд бие даасан байдлаа нэмэгдүүлэх болон засгийн газрын оролцоог багасгах хүсэл эрмэлзэлтэй нь илт байв. 96. Их сургуулиудад болон дээд боловсролын салбарт ерөнхийдөө солилцооны итгэмжит төлөөлөгч байх асар их боломж байдаг бөгөөд тогтвортой хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд гол дүрд тоглох нь тодорхой байна. Өнөөдрийн байдлаар Монголын дээд боловсролын салбарт ажиллаж буй багш нар академийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгааны материал боловсруулж хэвлүүлэх боломжгүй байна. Хамгийн гол нь курс хичээлийн загвар дизайн, боловсруулалтыг тухайн холбогдох аж үйлдвэрийн салбар, ажил олгогчидтой хамтарч хийх талаар боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь төгсөгчдийг бодитой, ажлын байран дээр шууд гарч ажиллах чадвартай төгсгөхөд чухал нөлөө үзүүлдэг. ТТ-нд оруулахаар санал болгож буй өөрчлөлт нь эдгээр хязгаарлагдмал асуудалд хандахад чиглэжээ. 97. Дээд боловсролын бодлогын орчинг нарийн дэлгэрэнгүй үнэлэх оролдлого хийх явцад бодлогын орчин тодорхой бус байна гэж тэмдэглэх ёстой. Тухайлбал Оюутны хотхон буюу Кампус байгуулах төлөвлөгөөнгий ирээдүйг тойрсон асуудал бүрхэг байна. Түүнчлэн 2012 оны сонгуулийн үр дүн өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлд нөлөөлж болзошгүй гэж үзэж болно. Улмаар хандивлагчдын боловсролын салбарын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаанд нөлөөлж ч болзошгүй. Энэхүү тодорхой бус байдлыг хамгийн сайн дүрслэе гэвэл сонголтоо гэнэт өөрчлөн 2011 оны 7-р сарын 9-д баталсан Дээд боловсролын санхүүжилт ба суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулинд заасны дагуу бүх оюутнуудад тэтгэлэг олгох сонголт хийсэн, 2012 оны 1-р

Page 33: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 27 Эцсийн тайлан

 

сарын 18нд Засгийн газрын 19 тоот тогтоолоор баталсан Оюутны тэтгэлэг, дээд боловсролын байгууллагуудын зээлийн тухай журам зэргээс харж болохоор байна. Эдгээр өөрчлөлтүүд төслийн багийн ажлын явцад бий болсон боловч бил дүн шинжилгээгээ бүрэн дууссаны дараа энэ талаар мэдсэн юм. Гэвч зарим тодорхой зөвлөмж гаргаж болохоор байна.

98. Төрийн өмчийн их сургуулиудын өнөөгийн засаглалтын тогтолцоонд БСШУЯ маш хүчтэй нөлөөтэй байдаг: БСШУЯ Академийн зөвлөлийн гишүүдийг томилдог; сурагчдын тооны хуваарилалтыг холбогдох санхүүжилттэй уялдаатай тогтоодог. БСШУЯ Сургалтын төрийн сан, сургуулиудын нэгдэх үйл явц, бусад чухал захиргааны болон засаглалын асуудлыг хариуцдаг. Энэ нь салбарын болоод байгууллага тус бүрийн бие даасан байдлыг хязгаарлахад нөлөөлдөг.

99. Монголын дээд боловсролын салбарыг харьцангуй бие даан хөгжих (зохих хариуцлагын тогтолцоо болон механизм бүхий) боломжийг олгох суурь бүтэц тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь чухал байна. Энэхүү өөрчлөлт нь их сургууль тус бүрийн үйл ажиллагаагаа явуулах арга замд нөлөөлж, яам, салбар, бусад байгууллага, эцэг эх, суралцагчдаар дамжуулан төр, засгийн газартай харилцах арга хэлбэр өөрчлөгдөх юм.

100. Дараагийн хэсэг нь Дунд хугацааны семинарын явцад танилцуулж цаашид боловсронгуй болгосон төрийн өмчийн их сургуулиудын засаглалын шинэ тогтолцооны саналыг тодорхойлсон болно. Дээд боловсролын засаглал болон удирдлагын тайланд энэ тухай дэлгэрэнгүй дүн шинжилгээг тусгажээ. Төрийн өмчийн дээд боловсролын салбарт эдгээр өөрчлөлтийг хийхээр санал болгосон нь нийгэм бүхэлдээ өөрчлөлтөнд бэлэн байж ололт амжилт, өөрчлөлтийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой. Улмаар хувийн хэвшлийн ДББ-ууд ижил загварыг нэвтрүүлж боловсролын орчинг өөрчлөх, удирдлага, засаглал, хариуцлага болон чанарын баталгаанд тэргүүн туршлага болсон шилдэг зарчмыг баримтлахад нөлөөлнө.

a. Их сургуулийн зөвлөл

101. Дээд Боловсролын Засаглал ба Удирдлагын тайланд дэлгэрэнгүй дурьдсанчлан Их Сургуулийн Зөвлөл томилох үйл ажиллагааны журам болон үүрэг хариуцлагыг боловсруулах шинэ тогтолцоог санал болгосон юм. Энэ нь Монголын их сургуулиудыг олон улсын түвшинд хүргэнэ. Их Сургуулийн Зөвлөлд ажил олгогч, иргэний нийгмийн төлөөллийг идэвхтэй татан оролцуулснаар сургалтын хөтөлбөрийн агуулга, курс хичээлийн загвар дизайн болон магадлан итгэмжлэлийн үйл явцад практик, бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Засаглал гэдэг нь байгууллагын бүхий л зорилго тодруулбал стратеги чиг баримжаагаа тодорхойлох, санхүүгийн хариуцлага болон олон нийтийн эрэлт хэрэгцээ зэрэг салбарт манлайлах, Зөвлөлийн бодлогыг тодорхойлох зэрэг үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна гэсэн үг. Их сургуулийн засаглал нь байгуулгийн түвшинд манлайлалыг хэрэгжүүлэх, байгуулагын дэлхий нийт, нийгэм, үйлдвэрлэлийн эдийн засгийн тогтолцоо, ялангуяа төр, засгийн газартай хамтран ажиллах гэсэн үг. Сайн засаглалын тогтолцоо нь тухайн их сургууль албан ёсоор хэрхэн байгуулагдсан удирдах түвшинд тухайн сургуулийг хэрхэн удирдаж байгааг тодорхойлдог.

Page 34: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 28 Эцсийн тайлан

 

102. Товчхон хэлэхэд их сургуулийн засаглал нь удирдлагын бүтэц тогтолцооны дагуу тухайн их сургуулийн үйл ажиллагааг явуулах арга зам юм. Сайн засаглалын тогтолцоо нь тухайн их сургуулийг хэрхэн зохион байгуулж чанартай дээд боловсролоор хангахын тулд бүх оролцогч талуудын өмнө хэрхэн хариуцлагатай байхыг тодорхойлдог. Засаглал ба удирдлагын хооронд ялгаа бий. Удирдлага гэдэг нь байгууллагын хэмжээнд захиргаа, зохион байгуулалтын сайн дадлага туршлагатай байхыг хэлнэ. Харин засаглалын тогтолцоо гэдэг нь сайн удирдлагаар тогтвортой хангахын тулд шаардлагатай чухал шийдвэр, удирдамж бүхий супер бүтэц тогтолцоо юм. Энэ нь Их Сургуулийн Зөвлөлийн үндсэн хариуцлага байна.

103. Зөвлөл нь их сургуулийн захирлуудыг томилж, дэмжлэг, удирдамж, материаллаг баазаар ханган их сургуулийн алсийн хараа зорилтийн хэрэгжилт, дэвшүүлсэн зорилтийн ахицийг хянан мониторлодог.

104. Их Сургуулийн Зөвлөл нь байгууллага ба олон нийтийн хооронд чухал гүүр болж ажиллах ёстой. Зөвлөлийн гишүүдийг их сургуулийн хамт олон дундаас сонгоно (Үүнд: Багшлах боловсон хүчин, үйлдвэрчний эвлэлийн ажилтан, оюутны төлөөллийг оролцуулах). Зөвлөлийн гишүүнчлэлд төрөл бүрийн мэргэжлийн тухайлбал санхүү, удирдлага манлайлал, бодлого төлөвлөлт, стратеги шийдвэр гаргалт, олон нийтийн хөгжил, аж үйлдвэрийн салбар, хүртээмж ба тэгш байдлын чиглэлээр мэргэжсэн чадварлаг хувь хүмүүсийг оролцуулна. Гишүүнчлэлд БСШУЯ, цөөнхийн төлөөлөл болон ажил олгогч гишүүдийг оролцуулах нь зүйтэй. Зөвлөлийн гишүүдийг ганцаарчилсан хувь хүн буюу байгууллагын гишүүнээр сонгож Сайд батална.

105. Зөвлөлийн гол зорилго нь их сургууль хариуцлагатай, хүртээмжтэй, үр дүнтэй, бүтээлчээр ажиллаж байгаа эсэхийг хянан баталгаажуулах явдал байдаг. Зөвлөл нь УИХ-ын баталсан хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд байна. Зөвлөлийн гол хариуцлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бус засаглалын хариуцлага байна. Өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах хариуцлагыг сургуулийн захирлаар (эсвэл Гүйцэтгэх захирал) дамжуулан тухайн байгууллагын ажилтан албан хаагчдад итгэмжилнэ.

106. Зөвлөлийн гишүүдийг Их сургуулийн зөвлөлд тогтмол хугацаагаар сонгох бөгөөд (хоёр эсвэл гурван жил) дахин сонгууль явуулж улираан сонгож болно. Зөвлөлийн гишүүд нь дараах үйл ажиллагааг хийх үүрэгтэй:

i. Их сургуулийн алсын хараа, үнэт зүйл, чиг баримжаа болон тэдгээр ерөнхий үнэт зүйлийг хэрэгжүүлэх явдлыг боловсруулахад хувь нэмрээ оруулах;

ii. Их сургуулийн үйл ажиллагаа болон дээд боловсролын салбарын нөхцөл байдлын талаар ерөнхий мэдлэгтэй байх;

iii. Их сургуулийн зөвлөлийн хуралд тогтмол оролцох; iv. Нэг буюу хэд хэдэн байнгын хороонд ажиллах хүсэлтэй байх (тухайлбал санхүү,

барилга байгууламж, академийн дэмжлэг, ажил олгогчтой хамтрах гэх мэт).

b. Их Сургуулийн Зөвлөл томилох, ажиллах журам, үүрэг хариуцлага

107. Дээд боловсролын байгууллагын санал болгож буй бүтэц тогтолцоог Дээд Боловсролын Засаглал ба Удирдлагын Тайланд дурдсан бөгөөд дор Зураг 1-т тоймлон харуулав. Тус бүтэц тогтолцоо нь БСШУЯ болон санал болгож буй Дээд Боловсролын Хорооны харилцаа хамаарлыг харуулсан байна. Энэ нь дээд боловсролын талаар

Page 35: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 29 Эцсийн тайлан

 

бодлого боловсруулах, ДББ-уудад төрийн санг хуваарилах, өрсөлдөөнт тэтгэлэг олгох зэрэг үндсэн үүрэгтэй нэгж байна. Эдгээр бүх ажилбарыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр бие даасан хараат бус томилогдсон гишүүд боловсруулах юм.

Зураг 1: Дээд Боловсролын байгууллагын санал болгож буй бүтэц тогтолцоо

108. Монголын ДБЗ нь14 :

i. ДБ салбарт бодлого шийдвэрийг гаргана. ii. ДБ салбарт төрийн санхүүжилтийг хувиарлана. iii. Өрсөлдөөний тэтгэлэг шагнал урамшуулал тухайлбал бүс нутгийн эдийн

засгийнхөгжлийг дэмжих зорилгоор ДББ-д олгох шагналууд, үүнд УБ хотоос гадагш орших аймгуудыг гадны хөрөнгө оруулалтанд илүү хамруулах

iv. Бизнес болон аж үйлдвэрлэлийн төлөөлөл, гол мэргэшил эзэмшигчдийн төлөөлөл, дээд боловсролын туршлага бүхий өндөр хөгжилтэй орны багшийг оруулах

v. БСШУЯ, сайдад тайлагнадаг байх vi. Хүлээгдэж буй үр дүнгээс үндэслэн ДББ-тай гүйцэтгэлийн гэрээ байгуулах vii. Техник, мэргэжлийн боловсролын сургалт (ТМБС)-ын байгууллагаас кредит

тооцож оюутан элсүүлэх viii. Зайны сургалтанд хамрагдах боломж болон чанарыг зохицуулах

                                                                                                                         14 Дээд Боловсролын Зураглалд “Дээд боловсролын асуудал хариуцсан хороо байгуулах” гэж дурдсан.

БСШУЯ-­‐ны  сайд  

Их  Сургуулийн  Элсэлтийн  Хороо  

• Их  сургуулийн  элсэлтийн  шалгалт,  элсэлтийн  бодлого  

 

Дээд  Боловсролын  Хороо  • Дээд  боловсролын  бодлого  

боловсруулах  • Төрийн  санг  хуваарилах  • Өрсөлдөөнт  тэтгэлэг  олгох  

Монголын  Их  Сургуулийн  Аудитын  Нэгж  

• Тодорхой  “сэдвээр”  3  жил  тутам  аудит  хийх  o Ямар  сэдвээр  аудит  хийхийг  

шийдэх  o Аудит  явуулах  o Тайланг  дараах  

байгууллагуудад  илгээх  § Их  сургууль  § Захирлын  Зөвлөл  § БСШУЯ  § Олон  нийт  

Монголын  Их  Сургуулийн  Боловсролын  Зөвлөл  

БСШУЯ  

Академийн  Хөтөлбөрийн  Хороо  

• Академийн  хөтөлбөр  батлах,  магадлан  итгэмжлэх  

Page 36: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 30 Эцсийн тайлан

 

109. Монголын Их Сургуулийн Боловсролын Зөвлөл нь их сургуулиудын санал болгож буй нэгэн шинэ байгууллага болж Сайдтай шууд харьцаж ажиллах ба Зөвлөлд ажлаа тайлагнадаг хоёр Хороотой байна. Үүнд:

I. Сургалтын Хөтөлбөр хариуцсан Хороо нь их сургуулиудад заагдах бүх хөтөлбөрийг батлах, магадлан итэгмжлэх хариуцлага хүлээнэ. Хорооны гишүүнчлэлд их сургуулийн ажилтнууд, боломжтой бол ажил олгогчдын төлөөллийг оролцуулна. Энэ нь хөтөлбөрийн агуулгыг салбарын эрэлттэй уялдуулах явдлыг хянан баталгаажуулахад чухал. Магадлан итгэмжлэл ба чанарын баталгааны тухай Чанарын Баталгааны Тайланд дэлгэрэнгүй өгүүлэв.

II. Их Сургуулийн Элсэлт хариуцсан Хороо нь  их сургуулиудын элсэлтэнд тавигдах шаардлагад анхаарч ажиллана. Тус хороо нь элсэгчдийн   суралцах чадвар, малчин өрхийн хүүхэд, газар зүйн байршлийн хувьд алслагдсан  сурагчид  гэх  мэт  эмзэг   бүлгийнхний асуудлыг харгалзан үзнэ. Их сургуулийн элсэлт болон элсэлтийн шалгалтын бодлогын тухай Дээд Боловсролын Үнэлгээний Тайланд дэлгэрэнгүй өгүүлэв.

110. Тус Их Сургуулийн Боловсролын Зөвлөл нь одоо ажиллаж байгаа төрийн их сургуулиуд болон хувийн хэвшлийн их сургуулиудын хоёр консорциумыг орлуулан ажиллуулах боломжтой. Засгийн газар болон БСШУЯ-ны сонголтоор энэ зөвлөлийг Ректоруудын Зөвлөл гэж нэрлэж болох бөгөөд төр болон хувийн хэвшлийн их сургуулиудын төлөөллийг оролцуулсан тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангахад үзэл бодлоо илэрхийлэх, сургалт болон судалгааны ажлын чанарыг сайжруулах, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй.15 Хамгийн гол нь тухайн зөвлөлийн нэр бус хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үүрэг чухал.

111. Их сургуулийн тодорхойлсон зорилгын хэрэгжилтийн ахиц, хамаарал, чанарыг хянан баталгаажуулах бие даасан хараат бус нэмэлт нэгж байгуулахыг санал болгож байна. Энэ нь Монголын Их Сургуулиудын Академийн Аудитын Нэгж бөгөөд тус нэгж нь тодорхой асуудлаар тухайлбал олон улсын хэвлэлд материал хэвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн байдал болон төгсөгчдийн үр нөлөө гэх мэт асуудлаар гурван жил тутам аудит хийх үүрэгтэй. Энэхүү нэгж нь ямар “асуудлаар” аудит хийхийг төрийн өмчийн ДББ-уудын тодорхойлсон зорилт, хэтийн төлөвт тулгуурлан шийдвэрлэнэ. Тус бие даасан хараат нэгж нь аудитыг явуулж хамгийн гол нь Сайд болон Яам, Их Сургууль, Монголын их сургуулийн ерөнхийлөгчид буюу захирлуудын зөвлөл, олон нийтэд тайлангаа танилцуулна. Тус нэгжийн явуулж буй үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь нээлттэй байдал, бие даасан хараат бус байдал, ил тод байдал юм.

c. Зөвлөмж

112. Төрөөс:

i. БСШУЯ-наас хараат бус бие даасан Монголын Дээд Боловсролын Хороог байгуулах, тус Хороо нь БСШУЯ нь дээд боловсролын бодлогын холбоотой асуудлаар зөвлөх үүрэгтэй байх;

                                                                                                                         15 БСШУЯ-наас Дунд хугацааны тайлангийн тухай албан санал хүсэлтээ АХБ-нд илгээсэн захидалд дурдсан болно. Хавсралт 8-ыг үзнэ үү.

Page 37: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 31 Эцсийн тайлан

 

ii. БСШУЯ-нд санал зөвлөмж оруулж ажиллах ДББ-уудын удирдах дээд

байгууллага болж ажиллах Монголын Их Сургуулиудын Захирлуулын Зөвлөлийг байгуулах;

iii. ДББ-уудын хариуцлага, ил тод байдлыг хангах, тодорхой гүйцэтгэлийн үр

дүнг тооцох, БСШУЯ, дээд боловсролын салбар болон олон нийтийг мэдээллээр хангах зэрэг үүрэгтэй Монголын Их Сургуулиудын Академийн Аудитын Нэг байгуулах; ба

iv. Хөрөнгө хуваарилах, оюутны тоо тогтоох шинэ тогтолцоо бий болгох,

ингэснээр төрийн өмчийн ДББ-ууд өдөр тутмын үйл ажиллагаа болон ирээдүйн үйл ажиллагаагаа төлөвлөхөд бие даан шийдвэр гаргаж ажиллах боломжтой болно.

d. Төслийн санал болгож буй оролцоо

113. Зөвлөмж болгосон зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хийх нь зүйтэй:

i. ДББ-уудын бие даасан байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог хянан баталгаажуулах тогтолцоог бий болгоход чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулахад зөвлөх үйлчилгээ авч ажиллуулах.

ii. ДББ-уудын засаглалын зарчим, дүрэм, Зөвлөлийн гишүүдийн хариуцлага болон хүсэн хүлээгдэж буй үр дүн зэрэг асуудлаар зөвлөгөө өгөх, боловсруулалт хийхэд зөвлөх үйлчилгээ авч ажиллуулах.

iii. ДББ-уудыг бие даасан байдалд шилжүүлсэн шинэ тогтолцоонд нээлттэй байх, ил тод байх явдлыг хянан баталгаажуулахын тулд шаардлагатай гэж үзвэл санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн зарчмаар сургалт явуулах.

iv. ДББ-уудын гол боловсон хүчнийг ДББ-уудын хараат бус бие даасан байдлын талаар гадаад орнуудаас туршлага судлах аялалд хамруулах асуудлыг судалж үзэх.

v. Засаглал, стратеги төлөвлөлт, санхүүгийн удирдлага болон бусад асуудлаар олон улсын зөвлөхүүдтэй хамтран дотооддоо тодорхой сургалтууд зохион байгуулах.

2. Чанарын баталгааны асуудал

114. Чанарын баталгааны асуудлыг Чанарын Баталгааны Тайланд16 илүү дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд дор товч дурдвал:

115. Дээд боловсролын шинэчлэл төслийн тайлан (ТА7333-МОН,2010) нь дээд боловсролын салбар дах хэд хэдэн сул талуудыг онцолсон байдаг. Энэ салбар сүүлийн 20 жилийн турш хурдтай өөрчлөгдөж байгаа ч хэд хэдэн хязгааралтууд байсаар байна. Тухайлбал, сургалтын чанар муу, хөдөлмөрийн зах зээл болон салбарын эрэлт хэрэгцээтэй уялдаа холбоогүй, засаглал, удирдлагын сул дорой                                                                                                                          16 Чанарын Баталгааны Тайланг Хавсралт 11-ээс үзнэ үү

Page 38: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 32 Эцсийн тайлан

 

байдал, хангалтгүй санхүүжилт, эрэгтэй болон ядуу гэр бүлийн хүүхдүүдийн төлөөлөл маш доогуур байгаа үр дүнгээс харахад тэгш, хүртээмжтэй байдал алдагдсан зэргийг дурдаж болох юм.

116. Чанарын баталгааны тайланд, сургалтын үйл ажиллагаа, чанарын баталгаажуулалтын менежментийн боломжуудын одоогийн нөхцөл байдлын судалгаа төрийн өмчит их сургуулиуд дээр түлхүү хийгдсэн. Судалгааны дүнд их сургуулиудын багшлах бүрэлдэхүүний чанар муу, санхүүжилтийн түвшин маш доогуур үзүүлэлттэй байгаа нь гол асуудлууд байлаа.

117. Хэдийгээр их сургуулиуд гадаадын их сургуулиудтай холбоотой байдаг ч голлох байгууллагууд болох Зүүн өмнөд Азийн Үндэстнүүдийн холбооны Их сургуулиудын сүлжээ зэрэг байгууллагуудтай албан ёсны харилцаа байдаггүй. Учир нь энэ холбоо, сүлжээнд ороход шаардагдах Чанарын баталгаажуулалтын зааварчилгааг боловсруулахад нэлээдгүй цаг хугацаа, энергийг зарцуулах шаардлага гардаг.

118. Энэ тайлан их сургуулийн чанарын асуудлыг хариуцах хамтарсан хороо байгуулахад (Их, дээд сургуулиудын Консорциум) өмнө хийгдсэн судалгааны ажлаа суурь болгон ашиглахыг санал болгож байна. Монголын бүх төрийн өмчит их сургуулиудыг БМИҮЗ-өөс эрх олгож баталсан нэгдсэн чанарын баталгаажуулалтын тогтолцоонд оруулна. Төрийн өмчит их сургуулиудад зориулсан ЗГ-ийн зохицуулалтаас үл хамаарах нэгдсэн, нэг чанарын баталгаажуулалтын тогтолцоотой байх, энэ тогтолцоо нь их сургуулиудын Академик аудитаар тогтмол хянагдаж байх нь маш чухал. Үүнд хүрэх зөвлөмжүүдийг тайланд тусгасан байгаа.

119. Энэхүү чанарын баталгаажуулалтын тогтолцооны хүрээнд оюутны ачаалал, сургалтын түвшинг тодорхойлох, хянахад зориулсан олон улсын ойлгомжтой системийг ашиглан мэргэжлийн боловсролын үндэсний загварыг тогтоон мөрдөх шаардлагатай. Энэ системийн хэрэглээ нь мөн техник мэргэжлийн боловсролын сургалт, дунд сургуулийн ахлах ангиудын сургалтад ч ашиглаж болно. Энэ нь Монголын дээд боловсролыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөд чиглүүлэх алхам болохийн зэрэгцээ, хувийн их дээд сургуулиуд ч үйл ажиллагаандаа ашиглах шаардлага гарна. Ийм үндэсний загварын хүрээнд зөвлөмжүүд гарсан болно.

120. Нэмж хэлэхэд их сургуулийн сургалтын хөтөлбөрийг батлах, магадлан итгэмжлэх нэгдсэн, нэг механизм болон хамтарсан академик аудиттай байснаар их сургууль бүрт олон төрлийн үйл ажиллагааг хэрхэн удирдахыг тайлбарласан дотоодын чанарын удирдлагын тогтолцоотой байхыг шаардана. Их сургуулиудад зориулсан энэхүү процессийг хэрхэн хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг гаргасан болно..

121. Ихэнх их сургуулиуд нь онлайн-сургалтын талаар тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү сургалт нь дэлхий даяар хөгжсөн орчин үеийн сургалтын гол арга юм. Хэдийгээр одоо олон улсын их, дээд сургуулиудад стандарт болоод байгаа тэр түвшинд хүрэхэд хол байна. Харилцаа, холбооны технологийн хэрэглээнд хурдацтай өөрчлөлтүүд гарч залуучууд хамгийн эхний, идэвхитэй хэрэглэгчид болж байна. Энэ утгаараа тодорхой хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд шинэ технологийг ашиглан багшлах арга болон сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг хөгжүүлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг энэхүү тайланд тусгасан.

a. Зөвлөмж

Page 39: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 33 Эцсийн тайлан

 

1. БСШУЯ болон БМИҮЗ хамтдаа бусад орнуудын шилдэг туршлагуудыг судлах, их сургуулиудтайгаа зөвшилцөх замаар Монголын мэргэжлийн боловсролын үндэсний загвар хүрээг тогтоож энэ тухайгаа санамж бичиг үйлдэх.

2. БСШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын эсвэл БМИҮЗ-ийн томилсон захирал,

төрийн өмчит их сургууль бүрээс томилгоо бүхий гишүүдээс бүрдсэн Эрдэмшил, курс, сургалтын хөтөлбөр хариуцсан хороо байгуулах, Хорооны үүрэг нь их сургуулиудын хөтөлбөрийг батлах, магадлан итгэмжлэх хүсэлт тавих, зохицуулалт хийх үүрэг хүлээнэ. Их сургуулиуд шинэ сургалтын хөтөлбөр, хэрэглэж буй сургалтын хөтөлбөрт орсон өөрчлөлтүүдийг магадлан итгэмжлүүлэх хүсэлт тавихаар энэхүү хороонд хандах бөгөөд бүх хүсэлт үнэлэх, хянах явцын дагуу маш нарийн шалгагдана. Хороо шинэ хөтөлбөрийн тухайд анхны оюутнуудыг төгсөх үед шалган баталгаажуулах ажил хийх.

3. Чанарын баталгаажуулалтын тогтолцооны чиглэлээр БМИҮЗ болон БСШУЯ-нд зөвлөх, Сургалтын хөтөлбөр хариуцсан Монголын Их, дээд сургуулиудын хороо байгуулахад гадны зөвлөхийн туслалцаа авахад санхүүжилтийн эх үүсвэрээс ашиглах.

4. БМИҮЗ-тэй зөвлөлдөх замаар их сургууль бүр өөрийн дотоодын чанарын

баталгаажуулалтын тогтолцоог боловсруулахад гадны зөвлөхийн туслалцаа авахад санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах.

5. Академик Аудитын нэгж нь Монголын төрийн өмчит их, дээд сургуульд хөндлөнгийн

аудит хийх зорилгоор байгуулагдана. Энэ нэгж нь их сургуулиудаас хараат бус, чанарын асуудлыг тодорхойлох олон чиглэлийн хүрээнд 3 юмуу 4 жил тутамд аудит хийж байна. Үүнийг дагаад одоогийн БМИҮЗ-ийн төрийн өмчит их, дээд сургуулиудын үндэсний магадлан итгэмжлэлд зориулан тавигддаг шаардлагууд өөрчлөгдөх.

6. Багш нарыг сургах төвлөрсөн, их сургуулиудад үйлчлэх нэгж байгуулахад

санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах. Энэ нэгж нь сурган хүмүүжүүлэх арга зүй, анги удирдах арга барил, оюутны үнэлгээ, цахим сургалтыг хэрхэн ашиглах зэргээр сургалт явуулдаг төвлөрсөн бөгөөд тухайн сургуульд шинээр орж буй бүх багш нарт дор хаяж 3 долоо хоногийн сургалт явуулдаг байх.

7. Багшлах арга барил болон оюутныг үнэлэх зарчмуудыг олон нийтэд мэдээлэх

зорилгоор веб сайтад байрлуулахад шаардлагатай DVD болон бусад материалыг бэлдэхэд санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах.

8. Багш нарыг сургах нэгж нь багш нарыг болон оюутныг үнэлэх стандартчилагдсан

үнэлгээний загварыг боловсруулах, тэрхүү үнэлгээний загвар стандартыг тогтмол танилцуулж байх.

9. Сургууль төгсөгчдийн ажлын байрны талаарх мэдээллийн механизмыг бий болгож

хэрэгжүүлэх.

10. Их дээд сургууль бүрт цахим сургалтын төвийг байгуулахад санхүүжилтийн эх үүсвэрийг зарцуулах шаардлагатай. Энд олон нийтэд нээлттэй сургалтын төвүүдийг байгуулах, өндөр хүчин чадалтай интернетийн орчинд хиймэл дагуулын технологийг нэвтрүүлэх, онлайн-сургалтад тохиромжтой стандарт платформыг ашиглахдаа техникийн болон боловсон хүчний сургалтад гадаадын мэргэжилтнүүдийн туслалцааг авах.

Page 40: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 34 Эцсийн тайлан

 

11. Онлайн-сургалтын төвүүд нь гадаад хэлний лабораторитай байх, ингэснээр багш,

оюутнууд аль аль нь гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж бусад оронд суралцах боломж нэмэгдэнэ.

3. Дээд боловсролыг санхүүжүүлэх

122. Тус хэсгийн гол асуудал нь их сургуулиудад төрөөс олгож буй санхүүжилт, Сургалтын төрийн сангаар дамжуулан хэрэгцээ дэмжлэг шаардлагатай байгаа буюу сурлагын хувьд чадвартай суралцагчдад эрх тэгш хүрээмжийг хангах явдал юм.17 Төрийн өмчийн их сургуулиудыг санхүүжүүлэхтэй холбоотой олон асуудал бий. Гол тулгамдсан асуудал нь:

i. Монгол Улсад дээд боловсролын тогтолцооны тулгамдсан асуудал бол санхүүжилт юм;

ii. Нэг оюутанд төрөөс зарцуулж байгаа зардал маш бага 216,000 төгрөг/жил; iii. 2010-11 онд дээд боловсролын төсөв 170,126 оюутанд 36.8 тэрбум төгрөг байв; iv. Боловсролын салбарын нийт төсвийн 12% -ийг дээд боловсролд төсөвлөсөн байна

Гэвч ДББ-уудын оюутнууд улсын хэмжээнд боловсролын байгууллагад суралцагчдын 19% хувь байна

v. Тогтмол зардалд дэмжлэг үзүүлэх явдал төсвийн 3% - 10% байна; vi. Сургалтын дундаж төлбөр 750,000 төгрөг/жил, ба энэ нь их сургуулийн орлогын

80% эсвэл 90% -ыг бүрдүүлж байна; vii. Квотын тогтолцоо буюу сургалтын төлбөрийн удирдамж их сургуулиудын орлогыг

хязгаарлаж байна; viii. Судалгаа шинжилгээний ажилд зарцуулж буй санхүүжилт маш бага байна (их

сургуулийн төсвийн 1% дундажаар).

a. Боломжит шийдэл

123. Монголын Засгийн Газар АХБ-ны US$22.2 сая ам долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь дээд боловсролыг шинэчлэх чин хүсэл эрмэлзлэлтэй байгааг харуулж байгаа бөгөөд ирэх таван жилийн хугацаанд дээд боловсролын төсвийг жилд 13.2% -иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус хөрөнгө оруулалт нь төрөөс нэг оюутанд зарцуулах зардлыг 95%-иар өсгөх бөгөөд одоо нэг оюутанд жилд 216,000 төгрөг зарцуулж байгаа бол ирэх таван жилд 420,000 төгрөг болно гэсэн үг. Гол асуулт энэ мөнгийг хэрхэн зөв хөрөнгө оруулж зарцуулах вэ? Дор дөрвөн хувилбарыг санал болгов:

124. Хувилбар 1: Квотын тогтолцоог халж сургалтын төлбөрийн удирдамжийг хэвээр үлдээх.

125. Хувилбар 2: Дараагийн таван жилийн төрийн өмчийн 8 их сургуульд зөвхөн элсэлтийн тоонд суурилсан нөхцөлгүй блок тэтгэлгийн томъёоллыг танилцуулах.

126. Төрөөс төрийн өмчийн их сургуулиудыг 16-аас 8 эсвэл 9 болгож бууруулах боломжтой бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 25 тэрбум төгрөгийг нөхцөлгүй блок тэтгэлгийн томъёоллоор эдгээр их сургуулиудад шууд санхүүжилт хийх байдлаар хуваарилж болно. (Нөхцөлгүй блок тэтгэлэгээр олгох мөнгийг Хүний Хөгжлийн Сангаас хагасыг, АХБ-ны зээлээр орж ирэх шинэ хөрөнгө оруулалтаас хагасыг нь авч болно).

                                                                                                                         17 Дээд Боловсролын Санхүүжилтийн тухай Тайланг Хавсралт 10-аас үзнэ үү.

Page 41: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 35 Эцсийн тайлан

 

Тогтмол зардал санхүүжилттэй учраас блок тэтгэлгийг хувьсах зардлын зарим хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулж болно. Монгол Улсын нөхцөл байдлын хувьд энэ нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхээс илүү тохиромжтой хувилбар хэмээн зөвлөж байна.

127. Чанар ба хамаарал, засаглал ба удирдлагын хувьд хүсэн хүлээж буй үр дүнг тодорхойлохоос гадна АХБ-ны зээлийн төсөлд дурдсан өөр нэгэн хувилбар бол төрийн өмчийн 8 их сургуулийн элсэгчдийн тоонд тулгуурласан энгийн томъёоллыг хэрэгжүүлэх явдал юм. Ингэснээр их сургуулиудын бие даасан байдлыг сайжруулах бидний зөвлөмж биелэх боломжтой болно.

128. Блок тэтгэлгийн томъёолол ашиглах нь давуу тал ихтэй. Тухайлбал:

i. Төрийн өмчийн их сургуулиудын тоог бууруулж нэгтгэх; ii. Хувьсах зардлыг төрөөс санхүүжүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх, ингэснээр

тогтмол зардлын ачаалал багасч СТС-ийн хуваарилалтанд дэмжлэг болно; iii. Төрийн өмчийн их сургуулиудад элсэн суралцах оюутнуудын нягтралыг

нэмэгдүүлэх; iv. Төрийн өмчийн их сургуулиудад суралцаж буй оюутнуудын олонх нь үр дүнтэй,

суралцах; ба v. Төрийн өмчийн их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх дарамт хөнгөрч, эцэг

эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрт илүү мөнгө зарцуулах дарамтгүй болох.

129. Товчоор хэлбэл гол цөм их сургуулиудад төрөөс олгох санхүүжилтийг урьдчилан тогтоох нь мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дэлхийн түвшинд нийцсэн их сургуулийн тогтолцоог бий болгох зорилгоо хэрэгжүүлэхэд чухал алхам болно.

130. Хувилбар 3: Төрийн нөхцөлтэй санхүүжилтийн тогтолцоог бий болгох.

• Дээд боловсролыг дэмжих сангаас 10 тэрбум төгрөгийг өрсөлдөөнт тэтгэлэгт хуваарилах. Энэхүү санхүүжилтийг төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиудад нээлттэй зарлаж өрсөлдөөнт шалгаруулалтаар олгоно.

• 2 тэрбум төгрөгийн таван тэтгэлгийг ирэх таван жилийн хугацаанд чанарыг сайжруулахад чиглэсэн шилдэг стратеги төлөвлөгөө боловсруулсан сургуулиудад хуваарилах.

131. Жич: Хувилбар 2 ба 3 нь харилцан хамааралгүй, Засгийн газар нь эдгээр хувилбарын аль нэгийг эсвэл хоёуланг хэрэгжүүлж болно. Хэрвээ төрөөс энэ хоёр хувилбарын аль нэгийг сонгож хэрэгжүүлбэл, тус ТТ-ны хувьд сонгохуйц хувилбар нь төрийн өмчийн хязгаарлагдмал тоотой их сургуулиудад нөхцөлгүй блок тэтгэлэг олгох хувилбар юм.

132. Ирэх таван жилийн хугацаанд блок тэтгэлгийг олгосноор их сургуулиудын үйл ажиллагааны зардлын тогтмол зардлын 40% хүртэл хувийг санхүүжүүлэх боломтой.

133. Хувилбар 4: Их сургуулиудын судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх тогтолцоог сайжруулах, тодорхой болгох.

• Шинжлэх ухаан, технологийн мастер төлөвлөгөөнд их сургуулиудын судалгаа шинжилгээг сайжруулахад чиглэсэн тодорхой хөтөлбөрүүдийг оруулах шаардлагатай байна.

Page 42: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 36 Эцсийн тайлан

 

• Шинжлэх ухаан, технологийн мастер төлөвлөгөөний санхүүжилтийг өрсөлдөөнт шалгаруулалтаар профессор багш нар болон судалгааны ажил хийж буй суралцагчдад олгох нь зүйтэй.

УНШИГЧДАД ЗОРИУЛСАН ТЭМДЭГЛЭЛ Санхүүгийн мэргэжилтний ажил үүргийн тодорхойлолтонд Сургалтын төрийн сангийн ашиглалтыг сайжруулах тухай төрийн санал зөвлөмжийг хянан дүгнэх, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагааг шинэчлэх тухай зөвлөмж боловсруулах гэж заасан байдаг. 2011 оны 12-р сард боловсруулж дууссан тайланд Сургалтын төрийн сангаар дамжуулан суралцагчдад санхүүгийн дэмжлэг олгох гэсэн үндэслэлээр дүн шинжилгээ хийж сонголт бүхий хувилбар боловсруулсан байна. Санхүүжилтийн тухай тайлан бичсэнээс хойш Дээд боловсролын санхжүүжилт ба суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2011 оны 7-р сарын 9-нд батлагдаж тухайн хуулийг хэрэгжүүлэх журам 2012 оны 1-р сарын 18-нд Засгийн Газрын 19 тоот тогтоолоор батлагдсан билээ. Төслийн баг энэхүү мэдээллийг 2012 оны 4-р сарын 17-нд хүлээн авсан нь ТТ-ны хүрээнд хийсэн дүн шинжилгээнд оруулахад хэтэрхий оройтсон байлаа. Бидний хувьд хийж чадах зүйл бол эдгээр хууль эрх зүйн өөрчлөлтийг тайлангийн Хавсралт хэсэгт оруулж өөрчлөлтийн талаар тэмдэглэх явдал юм.

b. Дээд Боловсролын Санхүүжилт ба Суралцагчдын Нийгмийн Баталгааны тухай Хууль ба түүний Журам

134. Шинээр батлагдсан хууль нь сонголттой чиг хандлагаас суралцагчдад нийтэд нь дэмжлэг үзүүлэх огцом өөрчлөлт болсон юм. Хамгийн чухал тэмдэглүүштэй өөрчлөлт бол Монгол Улсын иргэн бүр БСШУЯ-д бүртгэлтэй ДББ-д өдрийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол Үндэсний тэтгэлэгт хамрагдаж эрхтэй гэж хуулинд заажээ. Тэтгэлэгийн үндсэн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-тай тэнцэх хэмжээтэй байна гэжээ. Үндэсний энэ тэтгэлэг нь сургалтын төлбөр, амжиргааны зарим зардлыг хамрах ажээ.

135. Цаашилбал, зарим урамшуулалт тэтгэлэг Үндэсний тэтгэлэг дээр нэмэлт олгогдох ажээ. Урамшууллын хэмжээ нь тухайн суралцагчийн сурлагын амжилттай холбоотой бөгөөд хувийг үндэсний тэтгэлэгийн хэмжээнээс тооцох юм байна. Үүнд:

• 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;

• 3,6 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;

• боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;

• боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож шагналт байранд орсон шинээр элсэгчид 100 хувийн тэтгэлгийг тус тус олгоно.

• Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр болон гадаадын нэр хүндтэй сургуулиудтай хамтарсан хос

Page 43: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 37 Эцсийн тайлан

 

хөтөлбөрөөр суралцаж байгаа 2.8-аас дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн тэтгэлэг олгоно.

• Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноо авсан шинээр элсэгчид, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн тэтгэлэг олгоно.

Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

136. Бодит практик зорилгын үүднээс Монголын засгийн газар дээд боловсролын байгууллагад суралцаж буй суралцагчдын орлогын минимум түвшинг танилцуулжээ. Тэднийг залуу оюуны хөдөлмөр эрхлэгчид гэж үзэх бөгөөд үндэсний тэтгэлгийг Монголын засгийн газрын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамааруулсан байна. Энэ алхам нь Монголын Засгийн газрын хувьд нилээн ахицтай алхам болж байна. Гэхдээ эдгээр өөрчлөлт нь урт хугацаанд тогтвортой байх эсэх асуудал асуулт хэвээр үлдэж байна.

137. Цаашилбал энэхүү тогтолцоо тогтмол үйл ажиллагаатай болж үр дүн нь илт мэдрэгдэж эхэлсэн тохиолдолд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх нь зүйтэй.

4. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт болон элсэлтийн бодлого 138. Техникийн Туслалцааны дээд боловсролын үнэлгээний хэсгийн гол ажлууд нь Монголын дээд боловсролын одоогийн элсэлтийн шалгалт, элсэлт явуулж байгаа туршлагуудыг судлах, их дээд сургуулийн элсэлтийн бодлого болон үнэлгээний аргачлалыг санал болгох явдал юм. Техникийн туслалцаанд дээд боловсролын үнэлгээний мэргэжилтэн БСШУЯ-тай ялангуяа БҮТ-тэй зөвшөөрөгдсөн үнэлгээний загвар дээр тулгуурлан шинэ үнэлгээний аргачлалыг турших талаар хамтран ажиллахыг заасан.. 139. Төслийн эхний хугацаанд дээд боловсролын үнэлгээний гадаад, дотоод зөвлөхүүд одоо ашиглаж буй их дээд сургуульд элсүүлэх тестийн аргачлал, мөн элсэлтийн системтэй танилцахаар БСШУЯ, БҮТ-тэй нягт хамтран ажилласан. Ингээд багийн зүгээс Монголын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын саналын төслийг Эхлэл үеийн ажилбарт сургалтын үеэр хэлэлцүүлж холбогдох хүмүүс, оролцогч талуудаас санал авсан. Тэдний өгсөн саналаар уг асуудлыг нарийвчлан авч үзэж улам бүр сайжруулах шаардлага урган гарч ирсэн. Тэрхүү элсэлтийн шалгалтын саналыг эхлэл үеийн ажил дуусахын өмнө эцэслэсэн бөгөөд үндэсний зөвлөх БСШУЯ-аар батлуулахаар болсон билээ. 140. Монголын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтад зориулсан тэрхүү саналын сүүлийн хувилбарыг БСШУЯ-нд танилцуулсан. Энэ саналд тэрхүү элсэлтийн шалгалтыг туршихад шаардлагатай сургалт, төлөвлөгөөг боловсруулж оруулсан. Энд мөн сорил боловсруулахад болон дүн шинжилгээ хийхэд шаардагдах программууд (TDAP18, ConQuest Version 2 and Angoff Analysis Tool)-ыг худалдаж авах шаардлагыг тусгаж оруулсан. Үүнд шуудангийн зардал орохгүйгээр 4,695 ам.доллар шаардагдана. Мөн саналд тусгагдсанаар сургалт зохион байгуулах, сорилыг турших, боловсронгуй                                                                                                                          18 АНУ-ын Үнэлгээний Тогтолцооны Корпорациас худалдаж авахыг санал болгож байна

(http://www.assess.com/xcart/product.php?productid=566&cat=34&page=1 )

Page 44: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 38 Эцсийн тайлан

 

болгоход ойролцоогоор 20,000 ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарсан. Энэ санал зөвлөх үйлчилгээний хоёр дахь үе шат хүртэл батлагдаагүй учраас бүхий л төлөвлөгөө хуваарийн дагуу биелээгүй болно. БСШУЯ-аар батлагдаагүй нэг шалтгаан бол цаашид олон нийт нийгмээрээ хүлээн зөвшөөрөх явдлыг хангахын тулд Монгол Улсын Коллеж, Их Дээд Сургуульд элсэх элсэлтийн шалгалтын ерөнхий бүтэц тогтолцооны талаар зөвлөлдөх шаардлагатай байсан явдал юм. 141. Сүүлийн хугацаанд, дээд боловсролын үнэлгээний мэргэжилтнүүд их, дээд сургуулиудын оюутнуудыг үнэлэх өнөөгийн төлөв байдлыг үнэлэх судалгаа хийсэн. Боловсон хүчнийг чадавхижуулах санал боловсруулах зорилгоор хэд хэдэн удаагийн ярилцлага, уулзалтуудыг БСШУЯ, БҮТ-ийн ажилтнуудтай хийсэн. Энэ бүхний дүнд үнэлгээг системчлэх, шинэчлэх наад захын шаардлагуудыг тодорхойлсон. Үүнд сорил боловсруулах, үнэлгээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл менежментийн системийг бэхжүүлэх шаардлагууд багтсан. Four major policy recommendations and proposed action plans and inventions are provided for MECS and ADB’s consideration.

Page 45: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 39 Эцсийн тайлан

 

C. Санал болгож буй төслийн оролцоо 142. Энэхүү техникийн туслалцааны дээд боловсролын үнэлгээний бүрэлдэхүүн хэсгийн гол үр дүн бол дээд боловсролын байгууллагууд ялангуяа төрийн өмчийн их сургуулиудын элсэлтийн бодлого, журмыг тодорхойлох зэрэг их сургуулиудын элсэлтийн тогтолцоонд ашиглах үндэсний үнэлгээний арга хэрэгсэл боловсруулах явдал ажээ.

143. Тус тайланд зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад тодорхойлсон бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор дөрвөн (4) шийдэл, бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгов. Дор дурдсан бодлогын энэхүү 4 зөвлөмжийг Дээд боловсролын үнэлгээний мэргэжилтний тайланд илүү дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Бодлогын зөвлөмжүүд Санал болгож буй үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцоо

1. Элсэлтийн шалгалтын үндэсний шинэ системийг нэвтрүүлэх

Элсэлтийн шалгалтын гүйцэтгэл шалгадаг сорилоос төлөвшлийг үнэлэх сорилд шилжсэн хоёр үе шаттай элсэлтийн шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх

• БҮТ-ийн хэрэглэж буй өгөгдлийн шинжилгээний аргачлал болон мэдээлэл менежментийн тогтолцоог бооловсронгуй болгох замаар элсэлтийн шалгалтын тохироц болон найдварын зэргийг нэмэгдүүлэх

2. Дээд боловсрол дах элсэлтийн бодлого, үйл явцыг стандартчилах

• ИДСЭШ, ЕБС-ийн төгсөлт болон бусад хэрэгцээ шаардлагуудын тохирцуудыг тодорхойлох замаар элсэлтийн шалгуурын илүү шударга, тэгш аргачлалыг гаргах

• Тусгай ангиудад элсэх хамгийн наад захын стандарт шаардлагуудыг тодорхойлох

• Дээд боловсролын байгууллагууд материаллаг болон боловсон хүчний нөөцдөө тулгуурлан элсүүлэх оюутнуудын тоогоо өөрсдөө тогтоох эрх мэдлийг дэмжих

3. Элсэлтийн шалгалтыг явуулах албан тасалгаа, төвүүдэд инженерийн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүтцийн шинэчлэл хийх

• БҮТ-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг эргэж харах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох.

• Монголын их сургуулиудын захирлын зөвлөлийн удирдлагын доор их сургуулийн элсэлт хариуцсан хороог байгуулах.

• Голлох салбар болон хөтөлбөрүүдэд зориулсан Элсэлтийн дэд хороодыг байгуулах.

4. БҮТ болон БСШУЯ-ны боловсон хүчнийг чадавхижуулах, техникийн туслалцаа үзүүлэх

• Зөвлөмж 1-с 3-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай элсэлтийн бодлогын болон шалгалтын шинэчлэлд зориулан гадаадын болон үндэсний техникийн зөвлөхүүдийг ажиллуулах.

• Техникийн зөвлөхүүдийн оролцоотойгоор дээд боловсролын байгууллагууд, БҮТ-ийнхөнд элсэлт, сорил авахад зориулан боловсон хүчний чадавхийг сайжруулах, хэрэгжүүлэх. 12 жилийн ЭЕШ-ууд, Суралцах Чадварын Сорилын (SAT) загварыг турших ажлыг боловсруулах

 

Page 46: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 40 Эцсийн тайлан

 

VI. Боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа хандивлагч, хөгжлийн түнш байгууллагууд

144. Монголын эдийн засгийн салбарт хандивлагч олон байгууллага байдаг бөгөөд тэдний үзүүлж буй тусламж дэмжлэг нь тус салбарын санхүүжилтийн чухал эх сурвалж байдаг. Олон улсын хандивлагч байгууллагуудын санхүүгийн туслалцааны ихэнхийг хоёр гол арга замаар хөрөнгө оруулсан байдаг. Нэгдүгээрт, Монголын засгийн газартай урьдчилан тохиролцож гэрээ байгуулах замаар хандивлагчид боловсролын салбарын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг санхүүжүүлдэг, улмаар БСШУЯ-тай харилцах ажиллах тусгай төслийн нэгж байгуулан бие даасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт, ТТ бүхий буцалтгүй тусламжийг хандивлагчид санхүүжүүлж хөрөнгө оруулалтын хөтөлбөр, гадаадад суралцаж буй суралцагчдад тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

145. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улсын боловсролын салбарт олон улсын болон хоёр улсын хооронд гэрээ байгуулах замаар олон сая долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Сангийн Яамны Хөгжлийн санхүүжилт ба хамтын ажиллагааны хэлтийн мэдээлснээр 1991 – 2010 онд Монголын засгийн газар US$51.4 сая ам долларын зээл, US$311.2 сая ам долларын буцалтгүй тусламжийг боловсрол зэрэг хүний хөгжлийн үйл ажиллагаанд зориулахаар хүлээн авсан байна.19 (эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарыг оролцуулалгүйгээр). Боловсролын салбарт албан ёсоор оруулсан хөрөнгө оруулалт, тусламж сүүлийн хорин жилд үлэмж хэмжээтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч дээд боловсролын салбарт зарцуулсан хувь хэмжээ маш хязгаарлагдмал байна.

A. Азийн Хөгжлийн Банк

146. АХБ нь дөрвөн үндсэн төсөл болон хэд хэдэн ТТ-ны төсөл хэрэгжүүлж Засгийн газрын боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллаж байгаа билээ. Эдгээр төслүүд нь сургуулийн өмнөх насны боловсрол, бага, дунд, техник мэргэжлийн болон дээд боловсрол гээд боловсролын бүх дэд салбарт буцалтгүй тусламж, концессийн зээл болон техникийн туслалцааны аль нэг хэлбэрээр хэрэгжсэн байна.

147. Зээлийн төсөл:

• Боловсролын Хөгжлийн Төсөл 3-р үе шат • Боловсролын Хөгжлийн Төсөл 2-р үе шат • Боловсролын Хөгжлийн Төсөл 1-р үе шат

148. Буцалтгүй тусламжийн төсөл:

• Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролыг шинэчлэх • Боловсролын Салбарын Шинэчлэлийн Төсөл PPTA • Боловсролын салбарын хэмжээний чиг хандлагыг боловсруулах ТТ

(SWAp) • Монгол Улсын Хөдөө орон нутаг дахь боловсролыг шинэчлэх мэдээлэл

                                                                                                                         19 Сангийн Яам боловсролын салбарт хэрэгжиж буй буцалтгүй тусламжийн төслийн сүүлийн үеийн мэдээлэлгүй байв.

Page 47: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 41 Эцсийн тайлан

 

харилцаа холбооны технологи • Ядуу иргэдийн боловсрол – Санхүүгийн хямралын үед боловсролыг

дэмжих төсөл • Хөдөө орон нутаг, нүүдэлчин айлын хүүхэд болон шилжин сууршсан

хүүхдийн сургуулиас өмнөх насны хүүхдийн боловсрол

B. Дэлхийн Банк

149. Бүх нийтийн Боловсрол – Үр дүнд түргэн хүргэх төслийг Дэлхийн Банк, АХБ, БСШУЯ хамтран хэрэгжүүлж суурь боловсролын хүртээмжийг сайжруулах, боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн Банк нь 383 сум, багийн сургуульд номын сан байгуулахад туслаж, Олон Улсын Хөгжлийн Нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Хөдөөгийн Боловсролыг Дэмжих Төслийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх сүлжээгээр дамжуулан багш нарыг сургах, үндэсний чанарыг хянан мониторлох тогтолцоог сайжруулах үйл ажиллагаа явуулж байна.

150. 2010 онд хэрэгжсэн ТТ-ийн төслийн үр дүнд “Монгол Улсын Дээд Боловсрол: Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд” сэдэвтэй бодлогын баримт бичиг хэвлэгдсэн байна.

C. Боловсролын салбарын хандивлагчдын зөвлөлдөх механизм

151. Салбарын хэмжээнд баримтлах чиг хандлагыг тодорхойлох явцад БСШУЯ-ны санаачилгаар Боловсролын салбарын хандивлагчдын зөвлөлдөх механизм (БСХЗМ) –ыг 2005 онд байгуулав. БСХЗМ нь эхэндээ 2005 болон 2006 оны эхний хагас жилд хийгдсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байсан бол 2006 оны сүүлийн хагасаас Засгийн газраас 2006 оны 8-р сард баталсан Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөөний хэрэгжилтэнд анхаарч ажиллах шинэ үе эхэлсэн юм.

152. Тус байгууллага нь Боловсролын Салбарын Мастер Төлөвлөгөө-2-ийг хэрэгжүүлэхэд Монголын засгийн газар болон боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй гадны хандивлагч байгууллагуудын түншлэлийн гол механизм болсон учраас тодорхой асуудлаар зөвлөлдөх уулзалт, чуулган зохион байгуулах асуудлыг удирдан тэргүүлж ирсэн юм БСХЗМ-г БСШУЯ тэргүүлж АХБ болон Японы Элчин Сайдын Яам дэд даргалж байна.

153. БСХЗМ нь дараах байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдэнэ:

− Азийн Хөгжлийн Банк

− Их Британы Хүүхдийг Ивээх Сан

− Сайн Дурын Байгууллага Монгол

− Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

− Дэлхийн Банк

− Дэлхийн Зөн

− ЮНЕСКО

Page 48: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 42 Эцсийн тайлан

 

− НҮБХХ (UNICEF)

− Нээлттэй нийгэм хүрээлэн

− Монгол дахь Японы Элчин Сайдын Яам

154. Жил бүр, оролцогч талуудын олон төрлийн зөвлөлдөх уулзалтууд хийгдсэний дараа БСХЗМ нь Жилийн Ажлынэ Төлөвлөгөө боловсруулдаг. БСХЗМ-ийн тогтмол уулзалт нь мэдээллийг цаг тухайд нь цуглуулах, солилцох, харилцах зөвшилцөх, Монгол Улсын боловсролын салбарт үзүүлж буй албан ёсны тусламжийг боловсруулах ажлыг жилийн төлөвлөлтөнд тусгаж шийдвэр гаргах үйл явцыг эхлүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой байдаг байна.

155. БСХЗМ нь өнөөдрийн байдлаар Дэлхийн Банкны Бүх нийтийн боловсрол – Үр дүнд түргэн хүргэх буцалтгүй тусламжийн төслийн Удирдах Хороогоор ажиллаж байгаа бөгөөд БСХЗМ болон БСШУЯ хүлээн зөвшөөрвөл бусад хандивлагчдын Удирдах Хороогоор цаашид ажиллах боломжтой юм.

D. Мянганы Сорилын Сан (MCС)

156. 2007 оны 10-р сард Монголын засгийн газар АНУ-тай таван жилийн “Багц” хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулж – АНУ-ын засгийн газраас US$285 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулахад зориулан олгосон юм. Багц хөтөлбөрийн зорилго нь нийгмийн дөрвөн салбар байсан бөгөөд үүнд өмчийн эрх, мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд, зам ба эрчим хүчний хэмнэлт гэсэн салбарууд багтжээ.

157. Техник мэргэжлийн боловсрол сургалтын төсөл20 нь нийт US$47.5 сая долларын төсөвтэй бөгөөд Монголчуудын техникийн ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог дэмжсэн шинэ бүтцийг бий болгох, ялангуяа барилга, уул уурхай, цахилгаан, механик болон тээврийн салбар дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад төслийн үндсэн зорилго оршиж байна:

1. Бодлого, үйл ажиллагааны шинэчлэл 2. Ур чадварын стандарт болон чадамжид суурилсан сургалтын тогтолцоог

бүрдүүлэх: 3. Чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа: 4. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох, ажил мэргэжлийн

чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх: 5. Сургалтын материаллаг орчинг сайжруулах:

158. МСС-ийн санхүүжилт дараах салбар дундын үйл ажиллагааг мөн дэмжиж байгаа ажээ. Үүнд:

• Төслийн олон нийттэй харьцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба • Төслийн олон нийттэй харьцах хөтөлбөрийг МСС-ын харилцаа холбооны

ерөнхий стратегитай уялдуулах.

                                                                                                                         20 ЭХ СУРВАЛЖ: HTTP://WWW.MCA.MN/?Q=ENG/PROJECT/TVET

Page 49: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 43 Эцсийн тайлан

 

E. Японы Засгийн Газар

159. Японы Засгийн Газар нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу хандивлаж буй гол хандивлагч бөгөөд бага дунд сургуулийг шинэчлэх, сайжруулан засах, багш нарын сургалтыг бэхжүүлэх, боловсролын салбарт мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх зэрэгт буцалтгүй тусламж үзүүлж байгаа билээ.

F. Бусад

160. НҮБХС болон Дэлхийн Зөн нь сургуулийн өмнөх насны болон бага дунд боловсролын салбарт идэвхтэй ажиллаж байна. Европын Холбоо, Английн Хүүхдийг Ивээх Сан нь сургуулийн өмнөх насны чанартай боловсролыг дэмжих, суурь боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тэгш эрхийг хангахад ирэгний нийгэмд нөлөөлөх, энэ чиглэлээр чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь эрэлтэд суурилсан мэргэжлийн сургалт явуулахад туслах, ялангуяа барилгын салбарт энэ төрлийн сургалт явуулахад туслах (АХБ, Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран) “Хот байгуулалт, барилгын салбар ба МБС-ыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна.

161. Ерөнхийдөө боловсролын салбарын хөгжилд оруулж гадны тусламж дэмжлэг сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн байна. Ихэнх нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдсон байна.

VII. Дүгнэлт 162. Энэхүү ТТ-ны санал болгосон зөвлөмжийг гол оролцогч талууд хэрхэн хүлээн авч хэрэгжүүлэх вэ гэдэгт гол асуулт оршиж байна.

163. Засаглал Удирдлагын талаар: БСШУЯ-наас гаргасан тайланд дурдсан хувилбаруудыг албан ёсоор дэмжсэн тухай тэмдэглээгүй байна. Их сургуулиудын бие даасан байдлыг сургуулиудын өдөр тутмын болон алс хэтийн үйл ажиллагаанд илүү хангах зарчмыг төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиуд дэмжиж байгаа юм. Бидний санал болгосон Их сургуулийн зөвлөлийн тогтолцоо, түүнийг тохилох, ажиллах журам, үүргийг зохион байгуулсан гурван семинарын явцад ерөнхийд нь хэлэлцүүлсэн болно. Хамгийн гол нь Монголын засгийн газар эдгээр ерөнхий зарчмыг хүлээн авахад бэлэн эсэх улмаар байгууллагын бүтэц тогтолцоог бидний санал болгосноор бүрдүүлэхэд бэлэн эсэх нь асуудал болоод байна. Хэрвээ төрөөс энэ чиглэлд явахыг дэмжвэл их сургуулиудын зүгээс үнэхээр сайн дэмжлэг авах болно. 164. Дээд боловсролын санхүүжилтийн талаар: Бүх оролцогч талууд дээд боловсролын салбарт оруулж буй санхүүжилт дутагдалтай, хангалтгүй байгаад санал нийлж байгаа юм. БСШУЯ БСМТ боловсруулж, АХБ-ны сая батлагдсан зээлийн тусламжтайгаар дээд боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж эхлээд байна. Сургалтын төрийн сангаах дамжуулан суралцагчдад хүрэх хүртээмжийг сайжруулах механизмыг шинэчлэх шаардлагатай байгаа талаар оролцогч талууд санал нийлж байсан юм. Бидний зохион байгуулсан гурван семинарт төрийн өмчийн сургуулиудын санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлсэн хувилбаруудыг төрийн өмчийн сургуулиуд дэмжсэн билээ. Хувийн хэвшлийн сургуулиуд ч төрийн өмчийн сургуулиудын нэгэн адил санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Бидний ажлын зорилгоос хамааран бид тэдний саналыг хүлээж авахад бэлэн бус байсан бөгөөд хувийн хэвшлийн их сургуулиудын хувьд тулгарч буй шийдвэрлэх шаардлагатай ноцтой бэрхшээлүүд бий учраас бид бэлэн бус байгаагаа илэрхийлсэн

Page 50: Огноо Төслийн дугаар 2012 оны 4-р сар¢4.-Мэдлэгт-суурилсан... · Дунд сургуулийн төгсөлтийн шалгалт ... Хичээлийн

 

PINZ TТ 7571-MOН: Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө Дээд боловсролын шинэчлэл 44 Эцсийн тайлан

 

юм. Нөөц хязгаарлагдмал, нэн тэргүүнд чухалчлан үзэх шаардлагатай сонголт хийх ёстой учраас бидний хувьд Монгол Улс төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэхэд зарцуулах санхүүжилтийн асуудлыг нэн даруй анхаарч үзэх нь чухал гэж үзэж байна. 165. Чанарын баталгааны асуудлаар: Бидний зохион байгуулсан гурван семинарт хэлэлцүүлсэн Чанарын баталгааны тухай тайланг оролцогчид маш сайн хүлээж авсан бөгөөд ялангуяа төрийн өмчийн сургуулийн чанарын баталгааны удирдлагын бие даасан байдлыг хангах асуудлыг оролцогчид дэмжин хүлээн авсан юм. (мөн түүнчлэн цаашид хувийн хэвшлийн их сургуулиудад энэ зарчмыг хэрэгжүүлэх). Хэрвээ цахим сургалтыг өргөжүүлэн ашиглавал хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай болох талаар оролцогчид санал нэгтэй байсан бөгөөд энэ нь сургалт, суралцах үйл ажиллагааг стандартын түвшинд явуулах, Монголоос бусад улс орны их сургуулиудтай холбоотой болох зэрэгт чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж байв. 166. Их сургуулийн элсэлт, элсэлтийн шалгалтын бодлогын талаар: БСШУЯ болон БҮТ-ийн албан хаагчид Их дээд сургуулийн элсэлт, элсэлтийн шалгалтын тогтолцоог шинэчлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллах төлөвлтэй байна. Дунд хугацааны семинарыг зохион байгуулсны дараа, манай дотоодын зөвлөх Доктор Батхуяг БСШУЯ-ны ажилтнуудтай уулзсан билээ. Түүний бодлоор БСШУЯ-ны ажилтнууд саналыг хүлээ зөвшөөрсөн бөгөөд одоо улс төрчид энэ асуудалд хэрхэн хандахыг хүлээх үлдэж байна. 2011 оны 7-р сард Австрали Улсад хийхээр төлөвлөсөн туршлага судлах аялал хийгдээгүй үлдсэн бөгөөд энэ асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Яамны ажилчдын хувьд ийм туршлага судлах аялал чухал гэж үзсэн хэвээр байна.

167. Туршилтаар ашиглах программыг АХБ судалж байгаа. Бидний ойлгож байгаагаар хэрвээ АХБ санхүүжүүлэхийг зөвшөөрвөл Яам тухайн программыг хүлээж авахыг зөвшөөрсөн байна.

168. Манай багийн үндэсний зөвлөх Монгол Улсын Их Сургуульд ажилладаг өөрийн хамтран ажиллагчтай хамт 2011 оны 12-р сарын 26-27-нд БҮТ-ийн 20 ажилтанд асуулт бичих тухай арга зүйн талаар хоёр өдрийн сургалт семинар зохион байгуулсан юм. Тус сургалт нь маш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид талархан хүлээн авсан юм. Дотоодын зөвлөх С. Батхуяг БСШУЯ-нд Их сургуулийн элсэлтийн шалгалтын санал болгож буй хоёр дахь хувилбарыг илгээсэн байна. Сүүлийн хувилбарыг Монголын дунд сургуулийн тогтолцоонд нэвтрүүлж болох Кембрижийн IGCSE –тэй уялдуулсан болно. БҮТ-өөс туршилтын үйл ажиллагааг хийж эхлээгүй байна.

169. Эцэст нь энэхүү техникийн туслалцаанд ажилласан олон улсын болон дотоодын зөвлөх гишүүд Монгол Улсын дээд боловсролын салбарт хичээнгүйлэн ажиллах боломж олдсонд туйлын баяртай байна. Ингэснээр мэдлэгт суурилсан нийгэм бий болгоход тусгарч буй бэрхшээлийг даван туулж боловсролын салбарын шинэчлэлийн үйл явц зорьсон алс хэтийн хараандаа хүрэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.