ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ...

159
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР ШЗ. II.01.03.2014 Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн заавар. XIV ДЭВТЭР (3 дахь хэвлэл) Улаанбаатар хот 2014 он

Transcript of ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ...

Page 1: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

1

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР

ШЗ. II.01.03.2014

Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн заавар.

XIV ДЭВТЭР(3 дахь хэвлэл)

Улаанбаатар хот 2014 он

Page 2: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

2

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР

ШЗ. II.01.03.2014

Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн заавар.

XIV ДЭВТЭР(3 дахь хэвлэл)

Улаанбаатар хот 2014 он

Page 3: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

3

1. Боловсруулсан: Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.ПунцагдоржЗургийг бэлтгэсэн: Мэргэжилтэн А.ГалтбаатарХэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Нямбаяр2. Хянасан: Ерөнхий редактор: Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.ЦээсодролцооРедакцийн ажлын хэсэг: Д.Батдорж, Н.Баттөр, Б.Эрдэнэцэцэг, Д.Уламбаяр, А.Галтбаатар, Б.Цолмон, Д.Тунгалаг3. Батлуулахаар оруулсан: Цаг уур, орчны шинжилгээний газрын Арга зүйн Зөвлөлийн 2014 оны 01 дугаар хурлын тэмдэглэл.4. Баталсан: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 02 өдрийн А/57 тоот тушаал.Энэхүү зааврыг 2014 оны 7 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө. 5. Иш татсан ном, хэвлэл, заавар:

• Ус цаг уурын албаны заавар, XIY дэвтэр. Цаг уурын ажиглалтын заавар. (нэмэлт оруулсан хоёрдугаар хэвлэл.) Улаанбаатар хот 1995 он.• Наставление гидрометеорологическим станциям и постам. Выпуска 3. Часть I. Ленинград. Гидрометеоиздат 1985. • Ус цаг уур, орчны шинжилгээний заавар. ШЗ.XI.01.01.2009 (Цаг уурын автомат станцын ашиглалтын заавар) Улаанбаатар. 2009 он• Д.Чогсом. Ерөнхий цаг уур. (агаар мандлын физик) Улаанбаатар 2010 он• Г.Самбуу Цаг уурын шинжилгээний хэмжих хэрэгсэл, хэмжлийн аргачилал. Улаанбаатар 2002 он.• С.П.Хромов. Л.И.Мамонтова. Метеорологический словарь. 1974• Ус, цаг уур, орчны шинжилгээний заавар. ШЗ. YIII. 03. 02. 2002 (ус цаг агаар, байгаль орчны аюултай үзэгдлийн мэдээлэл солилцооны “FM-10-02 AYUUL” коод)• Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний заавар. ШЗ. II. 06.04. 2008. (ус цаг агаар, байгаль орчны аюултай үзэгдлийг мэдээлэх заавар)

6. Зааварт хэрэглэсэн товчилсон үгийн тайлбар: • ЦУОШГ- Цаг уур, орчны шинжилгээний газар (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг)• УЦУОХ-Ус цаг уур, орчны хүрээлэн• УЦУОША-Ус цаг уур, орчны шинжилгээний алба • ААМО- аюул, агаар мэдээний таних толгой /Аюул, агаар, Монгол/

Page 4: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

4

Оршил Цаг уурын шинжлэх ухаан, хэмжих хэрэгслийн хөгжил, хэмжлийн технологийн шинэчлэл эрчимтэй хийж байгаа өнөөгийн нөхцөлд тэрхүү техник, технологийн дэвшилд нийцүүлэн анхан шатны нэгжид хийх хэмжлийн технологийн баримт бичгийг шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлага үүсэн гарч байна. Энэхүү шаардлагад тохируулан нэр томъёо, тодорхойлолт, хэмжил гүйцэтгэх арга зүйг шинэчлэн хэмжил зүйн стандарт, хууль эрх зүйд нийцүүлж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан технологийн баримт бичиг гаргахыг хичээнгүйлэн зорьсон болно.Өртөө, харуулд хийж буй анхан шатны ажиглалт, хэмжлийн үзүүлэлтүүдийн мөн чанар, агаар мандлын орчил урсгал, цаг хугацаа, орон зай, харагдах онцлог, шинж байдлыг харгалзан үүл, үзэгдлийг ялгаж таних талаар болон цаг уурын автомат станцаар хэмжилт хийх арга зүйг энэхүү зааварт нэмж, зааврын бүтэц, агуулга, бичлэгийг нилээд өөрчлөв.Цахим болон цаасгүй технологи нэвтрэхийн хирээр, өндөр хурдны цахим сүлжээ, өргөн боломжтой гар утас зэрэг техник хэрэгсэл цаг уурын улсын сүлжээнд ашиглах болсон нь манай ажилд үр өгөөжөө өгч, хэмжлийн технологийг сайжруулах, шинэчлэх, хэмжлийн нарийвчлал, хугацаа, мэдээ солилцоо, үйлчилгээг өндөр түвшинд гаргах боломжийг олгож байна. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай болон Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиудын үзэл санааг шингээх нь технологийн баримт бичгийн нэгэн шинэчлэл болох юм. Зааврын нэгдүгээр бүлэгт хэмжил ба хэмжлийн технологийн тухай үндсэн ойлголт, цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын хууль эрх зүйн орчин, түүнд нийцүүлэх хэм хэмжээг, хоёрдугаар бүлэгт хэмжлийн уламжлалт технологи, гуравдугаар бүлэгт цахим технологи буюу цаг уурын автомат станцаар хэмжил гүйцэтгэх тухай оруулав. Дөрөвдүгээр бүлэгт хэмжлийн технологийн салшгүй хэсэг болох хэмжлийн үр дүн, түүний үнэн зөвийн шалгуурын талаар товч өгүүлсэн болно.Энэхүү зааврын талаар санал хүсэлтээ газрын Технологи, мэдээлэл, маркетингийн хэлтэст ирүүлэхийг хүсье.

Page 5: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

5

XIY зааварт хэрэглэсэн нэр томъёо

Энэ зааварт хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1. Ажиглалт-Тогтоосон хугацаанд ажиглалтын талбайд гарч хийх цаг уурын нүдэн баримжаагаар болон хэмжих хэрэгслээр хийх хэмжилтүүд. 2. Ажиглалтын талбай-Цаг уурын ажиглалт, хэмжил хийхээр сонгож, хашаалсан (26×26 м2 хэмжээтэй) талбай.3. Ажиглалтын дэвтэр-Цаг уурын ажиглалтын үр дүнг тухай бүр нь бичиж баримтжуулах батлагдсан загвар бүхий тусгай зориулалтын дэвтэр /ЦД/.4. Ажиглалтын хөтөлбөр-Тухайн өртөө, харуулын заавал хийх цаг уур, орчны шинжилгээний ажиглалт, мэдээлэл, үйлчилгээний ажлын хугацаа, давтамжийг заасан баримт бичиг.5. Ажиглалтын хугацаа-Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/-ын зөвлөмжийн дагуу Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар/ЦУОШГ/-аас тогтоож өгсөн ажиглалт хийх хугацаа. Улаанбаатарын хуулийн цагаар 23, 02, 05, 08, 11, 14, 17, 20 цаг. 6. Барограф-Агаарын даралтын явцыг тасралтгүй бичих зориулалт бүхий бичүүр.7. Батист–Психрометрийн нойтон термометрийн нөөцлүүрийг байнга чийгтэй байлгах зориулалт бүхий тусгайлан боловсруулсан хөвөн цагаан даавуу.8. Гелиограф-Нарны гийгүүлэлтийн үргэлжилсэн хугацааг туузны шаталтаар тодорхойлох зориулалт бүхий бичүүр.9. Гигрометр-агаарын харьцангуй чийгийг хэмжих хэрэгсэл. Үсэн, хальсан, цахилгааны гэх мэт гигрометрүүд байдаг.10. Гигрограф-Агаарын чийгийн явцыг тасралтгүй бичих зориулалт бүхий бичүүр.11. Голонцог /штифт/-минималь термометрийн гуурсан хоолойд орших 2 үзүүртээ бөөрөнхийтэй богинохон шилэн савх.12. Дулааны бургилалт /конвекц/-халсан гадаргаас агаар халан дээш хөөрөхөд хажуугийн агаар орон зайг нь эзлэн халж дээш дэгдэж агаарын эрэмбэлэгдсэн босоо урсгал үүсэх явц. Босоо хөгжлийн үүл үүсэх гол хүчин зүйл.13. Максималь термометр-хэмжил хоорондын хугацааны хамгийн их температурыг хадгалах зориулалт бүхий мөнгөн уст термометр. Нарийн шилэн зүүний нэг үзүүр нөөцлүүрийн ёроолд, нөгөө үзүүр нь гуурсан хоолойн амсарт орж, завсрыг нарийсган, үрэлтийг ихэсгэснээр хамгийн их температурыг хадгална.14. Минималь термометр-хэмжил хоорондын хугацааны хамгийн бага температурыг хадгалах зориулалт бүхий спиртэн термометр. Гуурсан хоолойд спиртэн дотор орших хөдөлгөөнт голонцог хамгийн бага температурыг хадгална.15. Нүүлэг-агаарын цул нүүх гэсэн утгатай, шилжих хөдөлгөөн, ихэвчлэнирэх агаарын цулын шинжээр хүйтэн, халуун агаарын нүүлэг гэж ярьдаг.

Page 6: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

6

16. Услуур–психрометрийн нойтон термометрийг услах зориулалт бүхий 3÷4 см өндөр, 2÷3 см голчтой, тагтай сав. Харин сэнсэт психрометрийн услуур нь шилэн гуурсан хоолой, резин бургуй, хавчаараас бүрдэнэ.17. Плювиограф-Шингэн тунадас /бороо/-ны эрч хүч, үргэлжлэх хугацааг тасралтгүй бичих зориулалт бүхий бичүүр.18. Психрометр-Агаарын чийгийг тодорхойлох зориулалт бүхий хэмжих хэрэгсэл. 19. Психрометрийн суурь-Агаарын бүхээгт термометр, гигрометрийг байрлуулах зориулалт бүхий тусгай суурь. Психрометрийн суурь нь төмөр савхан тулгуур, хөндлөн гар, дэгээ хэлбэртэй тавиур зэргээс бүрдэнэ. 20. Психрометрийн термометр-Психрометрийн аргаар агаарын чийгийг тодорхойлох зориулалт бүхий хос термометр.21. Татуургат термометр-хөрсний гүний температурыг хэмжихийн тулд хуванцар гэрэнд тодорхой гүнд байрлуулсан мөнгөн уст термометр.22. Термограф-Агаарын температурын явцыг тасралтгүй бичих зориулалт бүхий бичүүр.23. Хатгуур термометр-Хөрсний хагалбарын гүний температурыг тодорхойлох зориулалт бүхий гадас хэлбэрийн төмөр гэртэй термометр.24. Хур тунадас-Агаар мандал ба газрын гадрага, биет дээр үүсдэг усны уурын өтгөрөлтийн бүтээгдэхүүн.25. Хурын хувин- Хур тунадасны хэмжээг тодорхойлох зорилгоор тусгайлан хийсэн, (200 см2 амсартай, 40 см өндөр) өрц, юүлүүр, цорготой шулуун бортгон хувин.26. Хэмжих хэрэгсэл-Хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгсэл. Энд хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт гэдгийг хэмжлийн тодорхой нэгж бүхий хуваарь гэж ойлгоно.27. Хэмжлийн нэгж-хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан физик хэмжигдэхүүн.28. Хэмжүүрийн аяга-хур тунадасны хэмжээг тодорхойлох зориулалт бүхий 100 хуваарь /нэгж хуваарь нь 2 см3, хөндлөн огтлол нь 20 см2 байх/-тай шилэн бортого.29. Хэмжүүрийн саваа /зөөврийн рейк/-хээрийн судалгаанд цасны зузаан, элс, шорооны нүүлт, хуримтлал, хорогдол, усны түвшинг хэмжих сантиметрийн хуваарь бүхий нарийн мод, төмөр, хуванцар хийц.30. Хэмжүүрийн шон /байнгын рейк/-цасны зузаан, элс, шорооны нүүлт, хуримтлал, хорогдол, усны түвшний өөрчлөлтийг хэмжих сантиметрийн хуваарь бүхий мод, төмөр, хуванцар хийц.31. Хээрийн цас хэмжлийн талбай-Орон нутгаа төлөөлж чадахуйц гадаргын атираашлыг бүрдүүлсэн 2 км үргэлжлэх, тасралтгүй эсвэл хэд хэдэн тасралттай ч байж болох урьдчилан сонгож тэмдэглэсэн талбай.32. Цаг уурын үзэгдэл-Агаар мандалд болж буй физик үзэгдэл, түүний үр дагавар, цаг уурын үзүүлэлт утгын хүлцэх босгыг давах, тэдгээрийн дан буюу хам нөлөөлөл.33. Штангенциркуль-юмсын дотор зай, гадна хэмжээ ба нүхний гүнийг өндөр нарийвчлалтай хэмжих зориулалт бүхий хэмжих хэрэгсэл.

Page 7: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭМЖИЛ БА ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

1.1. Хэмжлийн үндсэн ойлголтууд Цаг уурын судалгаанд олон жил хэрэглэж ирсэн “ажиглалт” гэдэг нэр томъёог хэрэглэхийн зэрэгцээ хэмжих хэрэгсэл ашиглаж байгаа болон хуулийн хэллэгт нийцүүлэн “хэмжил” гэдэг нэр томъёог хэрэглэж хэвшүүлэх шаардлага зүй ёсоор үүсэж байна. Цаг уурын шинжилгээнд хэмжлийн найдвартай байдлыг хангах, байнгын алдааг арилгах зорилгоор хэмжлийн олон янзын аргуудыг хэрэглэдэг. Тухайлбал шууд үнэлэх, дам, тэглэх аргуудыг өргөн ашиглаж байна.

a) Хэмжил гэж тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан физик хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлох үйл ажиллагааг хэлнэ.

b) Хэмжилт гэж тухайн нэг физик хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлохын тулд хийж буй үйлдлийг хэлнэ.

c) Шууд үнэлэх хэмжил гэж хэмжигдэхүүний бодит утгыг үнэлэхдээ хэмжих хэрэгсэл ашиглан түүний хувиараар хэмжигдэхүүний утгыг шууд тодорхойлохыг хэлнэ. Жишээ нь: Барометрээр агаарын даралт тодорхойлох, термометрээр температур тодорхойлох гэх мэт.

d) Шууд бус буюу дам хэмжил гэж хэмжих хэрэгслийн заалтыг түүнтэй холбоотой тэгшитгэл, (хүснэгт) ашиглан хэмжиж байгаа хэмжигдэхүүний бодит утгыг харуулахыг хэлнэ. Жишээ нь: Хуурай ба нойтон термометрийн заалтаар агаарын чийг тодорхойлох, термобатарей ашиглан нарны цацрагийн эрчимшлийг гүйдлийн хүч болгон хэмжээд хөрвүүлэг хэрэглэн бодит үр дүнг гаргаж авах.

e) Тэглэх хэмжил гэж хэмжиж байгаа хэмжигдэхүүний утгатай тэнцүү утгыг өгч хэмжих хэрэгслийн заалтыг тэгтэй тэнцүүлэн өгсөн утгаараа тухайн хэмжигдэхүүний бодит утгыг тодорхойлохыг хэлнэ. Жишээ нь: бодисын жинг туухай ашиглан жинлэх. Цасны жин, бусад жингүүд/чийгийн ба ургацын дээж жинлэх/ үүнд хамаарна.

1.1.1. Хэмжлийн үндсэн элемент, хэмжилзүйн зарим нэр томъёо тэдгээрийн тодорхойлолт

Хэмжлийг гүйцэтгэхэд тодорхой мэдлэг, хэмжих хэрэгсэл, хэмжлийг хийх аргачлал зэрэг олон зүйл шаардлагатай. Эдгээрийг хэмжлийн элементүүд гэнэ. Аливаа хэмжлийг хийхэд зайлшгүй оролцдог хэмжлийн үндсэн элементүүд байх бегөөд эдгээр элементүүд бүрэн бүрэлдэж байж л хэмжлийг үнэн зөв гүйцэтгэнэ. Харин аль нэг элементийг орхигдуулбал хэмжил хийх бололцоогүй болох буюу хэмжлийн үр дүн буруу болно.

Page 8: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

8

Хэмжлийн үндсэн элементийн бүдүүвчийг

1.1 дугаар зураг. Хэмжлийн үндсэн элементүүд 1- хэмжих объект; 2-хэмжих хэмжигдэхүун; 3-хэмжлийн нэгж; 4-хэмжих хэрэгсэл; 5-хэмжил гүйцэтгэх аргачлал; 51-хэмжлийн нөхцөл; 52- хэмжлийн арга зүй; 6-хэмжлийг гүйцэтгэх; 7-хэмжлийн үр дүн; 8-хэмжлийн алдаа.

1.1.2. Хэмжлийн элементүүдийн тодорхойлолт ба шаардлага.

a) Хэмжих объект.Хэмжлийг хийхийн тулд хэмжих объект заавал байх бөгөөд хэмжил гүйцэтгэгч нь түүнийхээ тухай тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэмжих гэж байгаа объект нь физик, химийн ямар шинж чанар, төлөв байдалтай, түүнд үзэгдэл, процесс хэрхэн явагддаг талаар онолын зохих мэдлэгтэй байсны үндсэн дээр хэмжлийг зөв хийх нэг нөхцөл бүрдэнэ. Тухайлбал: цаг уурын ажиглалтыг агаар мандал, цаг агаарын төлөв байдал, түүний хувьсал, хөдөлгөөн, агаар мандал дахь үзэгдэл, процессын талаар онолын зохих мэдлэгтэй ажилтан зөв хийнэ.b) Хэмжих хэмжигдэхүүн. Чанарын хувьд тухайн хэмжих гэж байгаа объектын ерөнхий нийтлэг, тоон үзүүлэлтээр үнэлэгдэх шинж чанарыг хэлнэ. Цаг уурт агаарын даралт, температур, чийгшил г.м физик хэмжигдэхүүнээс гадна агаар мандлын үзүүлэлт (үүлшил), үзэгдэл (бороо, манан г.м)-ийг ерөнхийд нь цаг уурын үзүүлэлт гэж нэрлэдэг. Эдгээр үзүүлэлт нь агаар мандлын төлөв байдлыг илтгэгч цаг уурын анхдагч мэдээллийг бий болгодог физик хэмжигдэхүүн юм.Цаг уурын үндсэн үзүүлэлт-хэмжиж, бодож тодорхойлдог хэмжигдэхүүнийг /1.1 хүснэгтэд үзүүлэв/.Цаг уурын шинжилгээнд дээрх элементүүдээс гадна өртөө, харуул, түүний эргэн тойрны харагдах орчинд үүсч байгаа газрын гадарга дээр орох болон газрын гадарга эсвэл ямар нэг биет дээр үүсч байгаа хур тунадас, үүлний хэлбэр, цасан буюу шороон шуурга, манан, цахилгааны (дуу цахилгаан, гялбаа г.м), гэрлийн (солонго, нар, сарны хүрээ, зэрэглээ г.м) зэрэг үзэгдэл, хөрсний гадаргын байдлыг зааврын дагуу хоногийн туршид тасралтгүй ажиглана.c) Хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж физик хэмжигдэхүүнийг хэмжлийн нэгж гэнэ. Аливаа хэмжлийн эцсийн үр дүнг тодорхой нэг нэгжээр илэрхийлж гаргадаг.Жишээ нь: Уртын нэгжийн 1 метр нь Криптон-86 атомын 2р10, 5d5 түвшингүүдийн хоорондын шилжилтэнд харгалзах долгионы цацралын вакуум доторх уртыг 1650763,73 дахин авсантай тэнцэнэ.

Page 9: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

9

Цаг уурын элемөнт Хэмжигдэхүүний нэр

Хэмжлийн нэгжНэр Тэмдэглэгээ

1 2 3 4Агаарын

температур-тухайн үөийн ба хамгийн их, бага-температурын шатлуур

-Цельсийн градус -100 метр дэх градус

oС°С/100м

Усны температур -тухайн үеийн ба хамгийн их, бага -Цельсийн градус °С

Хөрсний температур

-хөрсний гадаргын тухайн үөийн, хамгийн их, хамгийн бага-хөрсний гүний

-Цельсийн градус °С

Агаарын даралт Даралт -гектоПаскаль гПаДаралтын хандлага

Даралтын өөрчлөлт -гектоПаскаль гПа/Зц

Агаарын чийгшил-усны уурын даралт -харьцангуй чийгшил -шүүдэр унах температур

-гөкто Паскаль -Хувь-Цельсийн градус

гПа%°С

Салхи

-дундаж, өрөвхий болон хамгийн их хурд -чиглэл

-Секунд дэх метр

-Нумын өнцөг, Зовхис

м/с

Градус,X, Х3Х, ЗХ ...

Хур тунадас

-хэвтээ гадарга дээр үүссэн усан бүрхүүлийн зузаан-эрчимшил-үргэлжлэх хугацаа

-миллиметр -минут дахь миллиметр-цаг, минут

мммм/минцаг, мин

Цасан бүрхүүл-зузаан -нягт

-нөөц ус

-сантиметр- куб сантиметр дахь грамм -миллиметр

см

г/см3

мм

Мөстлөг-нягт-метр дамжуулагч дээр тогтсон мөсний тоо хэмжээ

- куб сантиметр дахь грамм-метр дэх грамм

г/см3

г/м

Агаарын үзэгдэл -эхэлсэн, зогссон, үргэлжилсэн хугацаа

-цаг, минут цаг, мин

Хөрсний ба усангадаргын ууршилт

ууршсан усан давхрагын зузаан -Миллиметр мм

Үүлшил -бүрхэц /10 баллын системээр/-доод хилийн өндөр

балл-метр

баллм

Алсын бараа -цаг уурын алсын барааны харагдалт -метр, километр м, кмНарны гийгүү-

лэлтийн үргэлж- лэх хугацаа

-үргэлжлэл - цаг, минут цаг, мин

Нарны цацраг

шулуун, сарнисан, ойсон, цацрагийн тэнцэлнийлбэр

-квадрат метр дэх Ватт

-квадрат сантиметр дэх Жоуль

Вт/м2

Ж/см2

Цаг уурын үндсэн элемент ба хэмжих (тооцоолж тодорхойлдог) хэмжигдэхүүн

1.1-р хүснэгт

Page 10: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

10

Иймд хэмжлийг үйлдэх, эцсийн үр дүнг үнэн зөв гаргаж авахын тулд нэгжийн тухай, түүний бусад нэгжтэй харьцах харьцааны талаар сайн мэдэж байх шаардлагатай. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол улсын хуулинд Монгол улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ гэж заасан. 1981 оноос СИ систем хэрэглэж байна.

1.2-р хүснэгт

№ СИ системийн үндсэн хэмжигдэхүүн Нэгж1 Урт Метр, 2 Цул (масс) килограмм, 3 Хугацаа секунд, 4 Термодинамикийн температур Кельвин, 5 Цахилгаан гүйдлийн хүч ампер, 6 Гэрлийн хүч кандель, 7 Бодисын тоо хэмжээ Моль

Энэ системд дээрх нэгжүүдээс гадна уламжилсан нэгжүүдийг хэрхэн гаргаж авах, аравтын эмхэтгэсэн ба хувилсан нэгжүүдийг хэрхэн үүсгэх журам болон СИ системийн нэгжтэй адил хэрэглэгдэх нэгжүүдийг зааж өгсөн байдаг.Уламжилсан нэгжийг үүсгэхдээ хэмжигдэхүүний хоорондох физикийн хууль, хялбар тэгштгэлийг ашиглан уг тэгштгэлд орж байгаа хэмжигдэхүүний үндсэн буюу туслах нэгжээр илэрхийлэн гаргаж авдаг.

Жишээ нь: Салхины хурдны нэгжийг [ ] [ ][ ] ;tSV = м/с гэж гарган авна.

Аравтын эмхэтгэсэн ба хувилсан нэгжийг үүсгэхдээ үндсэн, уламжилсан, туслах нэгжүүдийн нэрийн өмнө угтвар залгаж үүсгэнэ.Жишээ нь: Метрийг 100 хуваасны 1 болох нэрийн өмнө “санти” угтвар залгаж сантиметр, цаг уурт агаарын даралтыг Паскаль нэгжээр илэрхийлэхэд энэ нь бага нэгж учир тохиромж муутай байдаг. Иймд 100 дахин ихэсгэж нэрийн өмнө “гекто” угтвар залгаж гектоПаскаль (гПа) нэгжийг ашигладаг. Аравтын эмхэтгэсэн ба хувилсан нэгжийн жагсаалтыг 1.3-р хүснэгтэд үзүүлэвХэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг Засгийн газраас тогтоодог. Дээрх системд хэмжигдэхүүний утгыг бичихдээ нэгжийн тэмдэглэгээнд үсэг болон тусгай тэмдэг (...°, ...´, ...´´,) хэрэглэх бөгөөд нэгжийг өмнөх тооноос нь нэг тэмдэгтийн зайтайгаар хэмжигдэхүүний тоон утгын ард нэг мөрөнд бичнэ гэхчлэн тодорхой заасан байдаг.Хуучин ашиглаж байсан нэгжтэй харьцах харьцааг тогтоохдоо уламжилсан нэгжийг үүсгэдэг аргатай адил хэмжигдэхүүнйй хоорондох физикийн хууль, хялбар тэгштгэлийг ашиглана.

Page 11: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

11

Жишээ нь: Даралтын [Р] = [F]/ [S] = н/м2 =0.01 гПа = 0.01 мб =0.0075 мм Hg гэж шилжүүлнэ.

Аравтын ба хувилсан нэгжүүд, тэдгээрт нэгжийннэр үүсгэх үржүүр, угтвар

Хүснэгт 1.3

Аравтын зэрэглэл

Нэрийн өмнөх угтвар

ТэмдэглэгээОлон улсын Монгол улсын

1018

1015

1012

109

106

103

102

101

10-1

10-2

10-3

10-6

10-9

10-12

10-15

10-18

ЭксаПетаТераГигаМегаКилоГектоДекаДециСанти МиллиМикроНаноПико

ФемтоАтто

EPTGMkh

dadsmµnpfa

ЭПТГМкг

дадсммкнпфа

d) Хэмжих хэрэгсэл Хэмжих гэж байгаа хэмжигдэхүүнд тоон үнэлгээ өгөхийн тулд ямар нэг техник хэрэгслийг ашиглах шаардлагатай болдог. Жишээ нь: Биеийн уртыг хэмжихэд метр буюу шугамыг ашиглаж тодорхой тоон үзүүлэлтийг гаргаж авна. Хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг хэмжих хэрэгсэл гэнэ. Энд хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт гэдэгт хэмжлийн тодорхой нэгж бүхий хуваарьтай техник хэрэгсэл гэж ойлгоно.1.2. Технологийн тухай үндсэн ойлголтууд a) Технологи–Грекийн урлаг, ур чадвар гэсэн үгнээс гаралтай, физик, механик, химийн г.м. аргаар түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга ухааны тухай шинжлэх ухаан гэсэн байдаг. Шилжсэн утгаараа эдгээр /шинжлэх ухааны үндэслэлтэй/ арга зүй, үйл ажиллагааг эмхтгэн бичсэн гарын авлага, график, шугам зураг, заавар, стандарт гэж ойлгодог байна. Технологийн явц гэж боловсруулалт, үйлдвэрлэлийн жор, дараалал, үйл ажиллагаа, шат дамжлагыг ойлгодог. b) Монгол улсын “Технологи дамжуулах тухай” хуулийн 3 дугаар зүйлд “технологи” гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;

Page 12: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

12

c) “технологийн горим” гэж хүний тодорхой зорилго бүхий үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн үйл явц болон хүний үйл ажиллагаанд суурилсан үйлдлүүдийн цогцолборыг; ойлгоно гэж заасан байдаг. d) Цаг уурын хэмжил гэж цаг уурын үзүүлэлт, үзэгдлийг илрүүлэн тогтоох, эрч хүч, тоо хэмжээ, өөрчлөлтийг тодорхойлох үйл ажиллагааг хэлнэ. Цаг уурт хэмжлийг хэмжих хэрэгсэл болон нүдэн баримжаагаар гүйцэтгэнэ. e) Цаг уурын ажиглалт-цаг уурын элемент, үзэгдлийн хэмжлийг нүдэн баримжаагаар гүйцэтгэх үйлдэл юм. f) Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологи гэдгийг тухайн хэмжлийг хийж гүйцэтгэх орчин, нөхцөл, цаг хугацаа, хэмжих хэрэгсэл, ажиглалт, хэмжил гүйцэтгэх дэс дараа, аргачлалыг багтаасан стандарт гэж ойлговол зохино. g) Цаг уурын ажиглалт, хэмжилд зөвхөн Улаанбаатарын хуулийн цагийг баримтална. h) Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн дараалал a. Юу /цаг уурын үзүүлэлт, үзэгдэл/-г хэмжих b. Ямар орчин, нөхцөлд хэмжих c. Ямар хэмжих хэрэгсэл ашиглах d. Ямар арга зүй, стандарт баримталж гүйцэтгэх e. Хэмжлийн үр дүн, бичилт f. Хэмжлийн алдаа, үнэн зөвийн шалгуурi) Алсын бараа, үүл, үзэгдэл, гадаргын байдал, цаг агаарын байдлыг нүдэн баримжаагаар ажиглана.j) Цаг уурын ажиглалт, хэмжлийн технологийн дараалал, гүйцэтгэх явц, хэмжилтийн арга зүйг тогтоож заасан баримт бичгийг цаг уур, орчны шинжилгээний заавар “ШЗ” буюу технологийн заавар гэнэ. k) Шинжилгээний ажлын заавар баримтлаагүй, ажиглалт, хэмжлийн технологийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг технологийн зөрчил гэнэ.

1.3. Цаг уурын ажиглалт, хэмжилд баримталдаг үндсэн 3 зарчим. • Цаг уурын үзүүлэлт, үзэгдлийн орон зайн өөрчлөлтийг мэдэхийн тулд тодорхой сонгож авсан цэгт хэмжлийг гүйцэтгэнэ. Энэ цэгийг цаг уурын болон хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтын талбай, зогсоол цэг, ус судлалын харуул, өнгөрөлтийн чиглэл, орчны хяналт шинжилгээний харуул, дээж авах цэг г.м. нэрлэнэ. • Цаг уурын үзүүлэлт, үзэгдлийн цаг хугацааны өөрчлөлтийг мэдэхийн тулд ажиглалт, хэмжлийг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэнэ. Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/-аас Гринвичийн 00, 03, 06, 09, 12, 15, 18, 21 цагуудад дэлхий нийтээрээ цаг уурын ажиглалтыг нэгэн зэрэг хийж байхаар тогтсон байдаг. Энэ нь Улаанбаатарын цагаар 08, 11, 14, 17, 20, 23, 02, 05 цагууд болно. • Улс, олон улс, Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хэмжээнд цаг уурын ажиглалт, хэмжилд “Хэмжлийн нэгдмэл байдал”-ыг хангана. Ингэснээр цаг уурын ажиглалт, хэмжлийн үр дүн, мэдээ, мэдээлэл аль ч улс оронд ижил утгатай, ойлгомжтой байх болно.

Page 13: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

13

Хоёрдугаар бүлэг. ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖЛИЙНУЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИ

2.1. Ерөнхий ойлголт

2.1.1 Цаг уурын ажиглалтын үндсэн зарчим1. Цаг агаарын байдал, түүний хувьсал, өөрчлөлтийг нүдэн баримжаагаар ажиглах, цаг уурын үзүүлэлт, үзэгдлийн хэмжил гүйцэтгэх, цаг агаарын урьдчилсан ба бодит мэдээгээр орон нутагтаа үйлчлэх нь цаг уурын анхан шатны нэгжийн үндсэн үүрэг мөн. Өртөө, харуул нь шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын хөтөлбөрийг биелүүлэх үүрэгтэй. 2. Цаг уурын өртөө, харуулын ажлын чиглэл, зорилго:

а/. Цаг агаарын байдлын тухай урьдчилсан болон бодит мэдээ, тойм, зурган мэдээллээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчлэх;б/. Цаг агаарын тухайн хугацааны болон арав хоногийн мэдээ, болж буй аюултай, онц аюултай үзэгдлийн тухай мэдээг тогтоосон зааврын дагуу шуурхай мэдээлэх; в/. Монгол орны уур амьсгалын судалгаа, сар жилийн эмхтгэл, лавлах боловсруулах мэдээ, мэдээллийг тасралтгүй хуримтлуулах, горимын мэдээний сан бүрдүүлэх

3. Цаг уурын ажиглалт, хэмжлийг хоногийн турш (Улаанбаатарын цагаар 23, 02, 05, 08, 11, 14, 17, 20 цагуудад) хийнэ. 4. Цаг уурын ажиглалтанд энэхүү зааврын шаардлагыг нэг бүрчлэн мөрдөнө. Ажиглалтанд зөвхөн хэмжилзүйн байгууллагаар шалгагдсан, гэрчилгээтэй хэмжих хэрэгслийг ашиглана. 5. Ажиглагч жижүүрийн хугацаанд дараах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

а/. Ажиглалтын дэвтэрт зөвхөн өөрийн ажигласан, хэмжсэн үр дүнг бичнэ. Цаг уурын ажиглалт, хэмжилд аль нэг зүйлийг таамаглаж бичих, анхны тоололтыг дураар засах, баллуурдах, ажиглалт хэмжлийг хуурамчаар үйлдэхийг хориглоно. б/. Ажиглалт, хэмжил бүрийн өмнө бүх төрлийн хэмжих хэрэгсэлд үзлэг хийж, гэмтэлтэй байвал засах эсвэл солих, түүний байрлалын зөв эсэхийг шалган байрлуулах зэргээр хэмжилд бэлтгэх ажлыг тогтмол хийнэ. в/. Шинжилгээний хэмжих хэрэгсэлтэй гамтай, нямбай харьцаж тэдгээрийг үргэлж цэвэр, бүрэн бүтэн байлгаж, үзлэг, үйлчилгээг тогтоосон хугацаанд нь хийнэ. г/. Ажиглалт, хэмжлийг тогтоосон цагаас эрт, эсвэл хоцорч хийх, таслах, ажлын байрыг эзэнгүй орхиж явахыг хориглоно. д/ Хэмжих хэрэгсэл, цаг уурын автомат станцад шалгалт тохируулга хийсэн тухай бүр техник ашиглалтын паспорт, түүхийн дэвтэрт заавал тэмдэглэнэ.

2.1.2. Ажиглалтын хөтөлбөр6. Өртөө, харуулын ажиглалтын хөтөлбөр нь цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын хүрээ, шаардлагатай уялдан ялгаатай байж

Page 14: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

14

болно. Өртөө, харуулд хийх ажиглалтын хөтөлбөрийг ЦУОШГ-ын даргын тушаалаар батална. 7. Аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба, өртөө, харуул хөтөлбөрт орсон ажлыг сар, улирлаар төлөвлөн нэг бүрчлэн биелүүлэх үүрэгтэй. 8. Цаг уурын ажиглалтыг ажиглалтын хугацаа /23, 02, 05, 08, 11, 14, 17, 20/-аас 30 минутын өмнө эхэлж, 2.1 дүгээр хүснэгтэнд заасан дэс дараа, хугацааг баримталж гүйцэтгэнэ.

Ажиглалт хийх дэс дараа, зарцуулах хугацаа

Хүснэгт 2.1

Гүйцэтгэх ажил Хугацаа, минут

Үргэлжлэх хугацаа

1. Талбайн үзлэг: Бүх хэмжих хэрэгслийн байрлал, хэвийн ажиллагааг шалгах, засах, ажиглалт, хэмжилд бэлтгэх, Нойтон термометрийг услах, усалгааны горим тогтоох

30-40 10

2. Хөрсний гадарга, хагалбарын ба гүний термометрийн /≥0.6 м гүний термометрийг 14 цагт/ тоололт авах, засаж зөв байрлуулж үлдээх 40-43 3

3. Хөрсний гадаргын байдал /08, 20 цагт нүдэн баримжаагаар/ тодорхойлох, цасан бүрхүүлийн ажиглалт /08 цагт/ хийх /бүрхэц, зузаан тодорхойлох/,

43-44 1

4. Алсын бараа /нүдэн баримжаагаар/ тодорхойлох, 44-45 15. Үүл /бүрхэц, хэлбэр, дүрс, төрөл, өндөр/, үзэгдэл ажиглаж дэвтэрт бичих 45-48 3

6. Бичүүр /термограф, гигрограф, плювиограф/-т заадас гаргах, тууз солих 48-49 1

7. Хурын хувин солих 49-50 18. Агаарын температур, чийгийн хэмжил хийх /нойтон, хуурай, минималь, максималь термометр, үндсэн, туслах гигрометр, өвлийн улиралд спиртэн термометр тоолох/

50-52 2

9. Салхины чиглэл, дундаж ба хуйсрах хурдыг хэмжих, шинж байдлыг ажиглах 52-57 5

10. Ажлын байранд буцаж ирээд тунадас хэмжих 57-58 111. Барометрын /даралт, температур/ тоололт авах, барографт заадас гаргах, тууз солих 58-59 1

12. Дэвтэрт бичилт гүйцээж /ажиглалтын ба завсрын хугацааны цаг агаарын байдал үнэлж, засвар, тооцоо хийж/, мээдээг коодлох, дамжуулах

59-00 1

13. Мөстөлт, цанталтын хэмжилт болон агаарын бүх үзэгдлийг хоногийн турш, үүссэн тухай бүр нь нүдэн баримжаагаар ажиглан хугацаа, эрчимшлийг тэмдэглэж, шаардлагатай бол аюул, агаар мэдээг зааврын дагуу зохиож дамжуулах. Хэрэв ажиглалтын хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдвол “Аюул” мэдээ зохиож дамжуулсны дараа ажиглалтыг хийж цагаа тэмдэглэх14. Гелиографын туузыг нарны жинхэнэ цагаар “жин үд”-д, эсвэл нар жаргасны дараа солих

Page 15: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

15

2.1.З. Өртөө, харуулын баримт бичиг ба ажиглалтын дэвтэр, цахим тайлан гаргах

9. Ажиглалт, хэмжлийн үр дүнг ЦД дэвтэрт бичиж, зориулалтын програм хангамж ашиглан боловсруулалт хийж, тогтоосон загварын дагуу цахим тайлан гаргаж УЦУОША-д хүргүүлнэ. Ажиглагч тухайн сарын сүүлчийн өдөрдараа сард хэрэглэх бүх дэвтрийн хавтас, эхний хуудсанд он, сар, өртөө, харуулын нэр, газар зүйн солбицол, хэмжих хэрэгслийн дугаарыг бичнэ. Өмнөх өдрийн 20 цагаас дараагийн өдрийн 20 цаг хүртэлх хугацааг цаг уурын нэг хоног гэж үзнэ. Цаг уурын хоногийн 20-оос 08 цаг хүртэлх хугацааг шөнө, 08-аас 20 цаг хүртэлх хугацааг өдөр гэж нэрлээд, шөнө нь урдаа, өдөр нь ардаа байна. 10. Ажиглалтын дэвтрийн харгалзах нүдэнд тухайн ажиглалт хэмжлийн үр дүнг бал харандаагаар гаргац сайтай бичнэ. Хэрвээ ажиглалтын анхны тоололтыг засах шаардлага гарвал түүний дээгүүр нь нэг зурж дараад, баруун дээд талд нь засварласан тоололтоо бичнэ. Ажиглалтыг ямар нэг шалтгаанаар хийгээгүй бол дэвтрийн харгалзах нүдэнд зураас /-/ тавьж, дэвтэр цахим тайлангийн “тайлбар” гэсэн мөрөнд товч, тодорхой тэмдэглэнэ. Ажиглалт хийсэн боловч аль нэг үзэгдэл ажиглагдаагүй бол зохих нүдийг бөглөхгүй орхино. Ажиглагч ажиглалтыг хугацаанд нь үнэн зөв хийж, тэмдэглэснээ баталж ажиглалт бүрийн дараа “ажиглагчийн гарын үсэг” гэсэн нүдэнд нэрээ гаргацтай бичнэ.11. Ажиглагч жижүүрийн хугацаанд урд өдрийн ажиглагчийн хийсэн ажлыг шалгах үүрэгтэй. Үүнд: Түүний хийсэн бүх ажиглалт, хэмжлийн үр дүн, боловсруулалт, коодлож дамжуулсан мэдээ, цахим тайланг зөв эсэхийг шалгаад илрүүлсэн алдааг “алдааны дэвтэр”-т бичнэ. Өртөөний дарга ажиглалт, хэмжлийн чанар, хэмжих хэрэгслийн ажиллагаа, үйлчилгээ, байрлал, дэвтрийн хөтлөлт, цахим тайлангийн явцад байнга хяналт тавьж, давтан шалгалт хийнэ.12. Өртөөний дарга дэвтэр, цахим тайлан, автомат станцын эх мэдээнд анхан шатны элемент хоорондын шүүмж шалгалт хийж, техник шалгалтын чанарыг дүгнэн дараа сарын 5-ны дотор харьяа Ус цаг уур, орчны шинжилгээний албанд хүргүүлнэ. Цахим тайланг “Ус цаг уурын албаны заавар (XI-I-99), Цаг уурын горимын мэдээг цахим тооцоолуурт оруулах коод, УБ. 2000 он. “Персона.мис програм ашиглалтын заавар ЗШ.II.XIY.02.2010” -ын дагуу бүрдүүлнэ.13. Ажиглагч ээлж хүлээлцэхдээ цаг уурын талбайн болон ажлын байрны доторх хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, сүлжээг нэг бүрчлэн шалгаж “ээлж хүлээлцэх” дэвтэрт тэмдэглэж гарын үсгээ зурна.14. Өртөөнд дараах дэвтрийг хөтөлнө:

1. Өртөөний түүхийн дэвтэр /байгуулагдсан хугацаа, хөтөлбөр, түүнд орсон өөрчлөлт, хэмжих хэрэгсэл, технологийн шинэчлэл зэргийг бичнэ./2. Ээлж хүлээлцэх дэвтэр /ээлжийн хугацаанд гарсан анхаарах асуудал/3. Алдааны дэвтэр /ажиглалтын дэвтэр, цахим тайлан шалгасан тухай/

Page 16: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

16

4. Мэдээний дэвтэр /хугацааны, ААМО, климат, агро дундаж мэдээ, дамжуулсан, хүлээн авсан хугацаа, ажиглагчийн нэр, операторын дугаар гэх мэт/5. Цаг агаарын урьдчилсан ба урьдчилан сэргийлэх мэдээ хүлээж авах дэвтэр6. Орон нутгийн удирдлага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цаг уурын мэдээ, мэдээллээр үйлчилсэн дэвтэр7. Өртөөний цаг шалгах дэвтэр8. Техник ашиглалтын паспорт /цаг уурын автомат станц болон бусад зайнаас хэмжих хэрэгслүүдэд заавал хөтөлж, шалгалт, тохируулга, засвар хийсэн тухай бүр бичнэ/.

15. Технологийн баримт бичиг, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга, баталгаажуулалтын гэрчилгээ, засвар, техникийн паспорт, заавар, журам, албан бичиг зэргийг цэвэр нямбай хадгална. Ажиллаж байгаа хэмжих хэрэгслийн шалгалтын гэрчилгээг тусгай хавтсанд, харин нөөцөнд байrааг нь хайрцаг, гэрэнд нь хадгална. Засварыг гэрчилгээнээс хуулан бичиж ажиглагчийн ширээн дээр тавина. Ажиглалтын дэвтэр, харандаа, бичгийн хэрэглэлүүдийг ширээн дээр эмх цэгцтэй байлгана.

2.1.4. Цаг уурын ажиглалтын талбай

16. Цаг уурын ажиглалт, хэмжлийг тусгай талбайд хийнэ. Уг талбайг зөв сонгон авсан эсэх, түүнд байрлуулсан хэмжих хэрэгслийн байрлал зөв эсэх талбайн арчилгаа сайн, муу зэргээс ажиглалтын чанар шууд шалтгаална.17. Цаг уурын ажиглалтын талбайг тухайн орон нутгийг төлөөлж чадах ил, тэгш газар сонгож авна. Талбайг нэг давхар байшин, мод гэх мэт ганц нэг зүйлсийн өндрөөс 10 дахин, барилга байгууламж, ой мэтийн үргэлжилсэн зүйлийн өндрөөс 20 дахин хол зайд сонгож авна. Үүнчлэн талбайг гүн жалга, ганга, зэрэг болон газрын гадаргын бусад огцом нугачааны ойролцоо байрлуулж болохгүй. Хэрэв цаг уурын өртөөг гол мөрөн, нуурын ойролцоо байгyyлах шаардлага гарвал ажиглалтын талбайг усны түвшин хамгийн их байх үеийн усны захаас 100 метрээс ойргүй зайд байрлуулна.18. Цаг уурын ажиглалтын нэг загварын талбай 26ˣ26 метр хэмжээтэй бөгөөд уртраг, өргөргийн дагуу чиглэсэн талуудтай, хойт талдаа хаалгатай байна. Харин ажиглалтын бүрэн биш хөтөлбөртэй өртөөний талбай 20ˣ16 метр хэмжээтэй байж болно. Ажиглалтын талбайн ойр 100 метрийн дотор барилга болон бусад хаалт, агаарын урсгалд сaaд болох зүйлийг буй болгохгүй байх хэрэгтэй.19. Ажиглалтын талбайд хэмжих хэрэгслийг бие биеийн заалтанд нөлөөлөхгүй байхаар тооцоолж /2.1.а.б зурагт/ үзүүлснээр байрлуулна. 20. Цаг уурын ажиглалтын талбайг төмөр шон, 10ˣ10 см хэмжээний нүдтэй, ханан сүлжмэл, төмөр тороор хашаална. Ажиrлалтын талбайд орох хаалгыг хашааны хойд талд хийнэ. Зарим онцгой тохиолдолд хаалгыг баруун буюу зүүн талаас орохоор хийхийг зөвшөөрнө. Хашааны хаалгыг заавал түгжиж байх хэрэгтэй.

Page 17: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

17

тоололт сайн харагдахаар сүүн шилэн бүрхүүлтэй, ус нэвтрэхгүй, халдаггүй байвал зохино.22. Өртөөний байрнаас 100÷120 м-ээс холгүй, ил газар ажиглалтын талбайг байгуулах бөгөөд ажиглагч түүнийг байнгын хяналтандаа байлгана.23. Цаг уурын талбайн өвс 20 см-ээс өндөргүй байх ёстой бөгөөд үүнээс өндөр болсон үед өвсийг хадаж авна. Өвлийн улиралд талбайд тогтсон цасан бүрхүүлийн байдлыг эвдэж болохгүй. Хэрэв талбайд орчноосоо их цастай болж хунгарласан байвал орчинтой нь ижил болгож хунгар цэвэрлэсэн тухай ажиглалтын дэвтэрт бичнэ. Ажиглалтын талбайд цасан бүрхүүл жигд тогтсон үед замын цасыг цэвэрлэх шаардлагагүй, харин ажиглалтьн өмнө бүхээгийн дээвэр, хана, тунадас хэмжүүрийн хамгаалах ялтасны дээр тогтсон цасыг цэвэрлэж байна.24. Талбайн хэмжих хэрэгслийн байрлал, хэвийн ажиллагааг байнга хянаж, ямар нэгэн гэмтэл гарсан үед түүнийг яаралтай засаж байна.25. Ажиглалтын талбайгаас 100 м эргэн тойронд гарсан бүхий л өөрчлөлтийг заавал бичиж байна.

Зураг 2.1.а. Ажиглалтын 26х26м талбай дахь хэмжих хэрэгслийн байрлал

Хэрэв ажиглалтын талбайг хамгаалах шаардлагагүй /мөстөл судлал, өндөр уулын өртөөнд/ газар бол талбайн хэмжээгээр тойруулан гадас буюу чулуугаар тэг татна. Цаг уурын талбай дотор хэмжих хэрэгслийн хооронд 40 см өргөнтэй, хайрга, чулуун замтай байна. 21. Ажиглалтын талбайд цахилгаан гэрэл тавьсан байна. Шөнийн ажиглалт, хэмжилд гар чийдэн, зөөврийн гэрэлтүүлэг ашиглана. Хэмжих хэрэгслийн бүхээг, флюгерийн гэрэл заалтанд нөлөөлөхгүй, хөдөлгөөнд саад болохгүй,

Page 18: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

18

Хэмжих хэрэгслийн заалтанд нөлөө үзүүлэх барилга, бусад байгууламж, зохих шаардлага тавьсаар атал баригдахад хүрвэл энэ тухай ус цаг уур, орчны шинжилгээний албанд илтгэж, зохих арга хэмжээ авахуулна.

2.1.5. Өртөөний цаг

26. Нарны хоногийн хөдөлгөөн нь цаг тодорхойлох үндэс болно. Нар яг өмнө зүгт байрлах агшинг, өөрөөр хэлбэл орон нутгийн тухайн уртраг дээр нар голлох хормыг “жин үд” гэнэ. Хоёр жин үдийн хоорондох хугацааг нарны хоног гэнэ. Нарны хоногийн үргэлжлэх хугацааг 24 хуваасны нэгийг цаг гэнэ. Дэлхий нарыг зууван тойргоор жилд нэг тойрохдоо, өөрийн тэнхлэгээ хоногт нэг тойрон эргэдэг. Дэлхий наранд ойртох, холдоход шугаман хурд нь өөрчлөгдөж байдаг тул жилийн туршид нарны хоногийн үргэлжлэх хугацаа жигд бус байдаг. Харин нарны хоногуудын жилийн дундаж тогтмол байдаг байна. Иймд нарны дундаж хоног ба нарны дундаж цагийг ашиглах нь тохиромжтой. Нарны дундаж хоногийн үндсэн нэгж нь секунд, минут, цаг юм. Нарны хоногийн 12 цагт “жин үд” болно. Нэг уртраг дээр байрласан бүх цэгт жин үд нь нэг хугацаанд болно. Уртраг бүр орон нутгийн нарны дундаж цагтай байна. Орон нутгийн нарны дундаж цаг дээр цагийн тэгшитгэл гэж нэрлэгдэх засварыг нэмж нарны жинхэнэ цагийг тодорхойлно. Өдрөөс өдөрт энэ засвар нь өөрчлөгдөж, хамгийн их ялгавар нь +16 минут, -14 минут хүрдэг. Нарны дундаж цагийг жин үдэд шилжүүлсэн хүснэгтээс олно. Нарны цацраг судлалын хэмжлийг нарны цагаар хийнэ. Цагийн тэгшитгэлийг 5÷10 жилд шинэчилж одон орны хяналтын байгууллага зарлан мэдээлдэг. 27. Хүмүүсийн амьдралд цагийн тооцоог хялбар болгохын тулд бүсийн цагийг хэрэглэдэг. Дэлхийн бөмбөрцгийг уртрагаар нь цагийн 24 тэнцүү бүс болгон хуваажээ.

Зураг 2.1.б. Ажиглалтын 20х16м талбай дахь хэмжих хэрэгслийн байрлал

Page 19: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

19

Цагийн нэг бүс нь уртрагийн 15 градусын өргөнтэй байх ба бүсийг 0÷23 хүртэл тоогоор дугаарладаг. Гриневичийн уртрагийг “0” бүсийн дундаж уртраг болгон авсан бөгөөд баруун уртрагийн 7.5 градус, зүүн уртрагийн 7.5 градусын хооронд цагийн тэг бүс хязгаарлагдана. 0-оос 13 хүртэлх бүсийн цагийн дундаж уртрагийг Хүснэгт 2.2 -д үзүүлэв. Цагийн нэг бүсийн дотор байрласан бүх цэгт энэ бүсийн нарны дундаж цагтай тэнцүү нэг л цагийг хэрэглэдэг. Үүнийг “бүсийн цаг” гэнэ. Зэргэлдээ хоёр бүсэд байгаа ямар ч хоёр цэгийн цагийн ялгавар 1 цаг байна. Бүс бүрийн цаг нь 0 бүсийн цагаас бүсийн дугаартай тэнцүү цагийн тоогоор ялгардаг.

Бүсийн цагийн дундаж уртрагХүснэгт 2.2

Бүсийн дугаар 0 I II III IV V VI VII VIII IX X XI XII XIII

Дундаж уртраг/градус/

0 15 30 45 60 75 90 105 120 135 150 165 180 165

28. Улс орнууд өөрийн онцлог байдлыг харгалзан засгийн газрынхаа шийдвэрээр цагийг тодорхой хугацаагаар хойш нь юмуу урагш нь шилжүүлэн хуульчлан тогтоож хэрэглэдэг бөгөөд энэ цагийг “хуулийн цаг” гэж нэрлэдэг. Жишээ нь: Монгол улсад Улаанбаатар хотын оршиж буй 106 градус 52 минутын уртрагаар биш 120 градусын уртрагаар Улаанбаатарын цагийг тодорхойлж хуульчилсан байдаг.29. Цаг уурын өртөөнд ±1 минутаас ихгүй алдаатай заадаг цагийг хэрэглэнэ. Ажиглалтыг тогтоосон цаг минутанд хийх шаардлагатай учир цагаа өдөр бүр цаг шалгах дохиогоор болон Жи Мобайл утасны цагаар шалгаж, цагийг тохируулна. Цагийн зүүг хөдөлгөсөн тохиолдолд автомат станцын төв тооцоолуур, компьютерийн цагийг шалгаж зөрүүтэй байвал өртөөний даргад мэдэгдэж тохируулга хийлгэнэ. 30. Өртөөний цагийг тогтмол нэг байранд ажиглагчийн нүдэнд ил ширээн дээр эсвэл хананд хөдөлгөөнгүй байрлуулна. Хоногийн явц нь тогтмол бус, алдаа ихтэй цагийг засуулах эсвэл өөр цагаар солих хэрэгтэй.

Зураг 2.2. Цагийн явцыг тохируулагч

31. Цагны ар талын тагийг авч, цагийн /2.2 дугаар зураг/ тохируулагч зүүг шилжүүлэх замаар цагийн явцыг тохируулна. Түрүүлдэг цагт тохируулга хийхдээ тохируулагч зүүг /-/ тэмдэгтэй тал руу нь, харин хоцордог цагт зүүг /+/ тэмдэгтэй тал руу нь зөвхөн ганцхан хуваариар шилжүүлнэ. Бичүүр багажийн цагийн механизмын явцыг дээрхийн адил тохируулна.

Page 20: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

20

32. Нарны жинхэнэ цагийг жин үдийн шугам тогтоох, гелиографын тууз солих зэрэг зорилгоор тодорхойлдог. Тухайн өртөөний нарны дундаж цаг Улаанбаатарын хуулийн цаг хоёрын зөрөөг гаргаж өртөөний “түүхийн дэвтэр”–т бичсэн байна. Цагийн зөрөөг бодож олоход өнцгийн 360 градус нь 24 цагтай, 15 градус нь 1 цагтай, 1 градус нь 4 минуттай, өнцгийн 1 минут нь цагийн 4 секундтэй тус тус тэнцүү гэж үзээд Улаанбаатарын хуулийн цаг буюу 120 градусын өргөрөгтэй жишиж боддог. Жишээлбэл 1. Өртөөний уртраг 990 53´ гэж үзвэл 1200-99053´=200 07´ болно. Өөрөөр хэлбэл тус өртөө нь 1200-ын уртрагаас баруун тийш 20007´-ийн зайд орших буюу цагийн зөрөө нь /20ˣ4 мин/+ /0,7ˣ4 сек/=1 цаг 20 мин 28 сек болно. Үүн дээр цагийн тэгшитгэл буюу тухайн өдрийн нарны дундаж цагийн засвар /Хавсралт 2/-г нэмж өртөө, харуул дээр жин үд болох хугацааг Улаанбаатарын хуулийн цагаар гаргана. Тухайн өдрийн цагийн засвар “–5 минут” гэвэл жин үд тухайн цэгт 12 цаг 00 мин + 1 цаг 20 мин – 5 мин =13 цаг 15 минутад болно.

2.2. Агаарын даралт33. Италийн эрдэмтэн Э.Торричелли 1643 онд агаар жинтэй болохыг баталсан байна. Тэрээр 90 см урт шилэн гуурсны нэг үзүүрийг нь битүүлж мөнгөн усаар дүүргэн, нүхтэй үзүүрийг нь хуруугаараа таглаж мөнгөн устай аяганд дүрсний дараагаар хуруугаа авчээ. Тэгэхэд шилэн гуурсан дахь мөнгөн усны баганы өндөр 76 см болжээ. Энэ нь аяган дахь мөнгөн усны гадарга дээр дарж буй гаднах агаарын даралттай шилэн гуурс дахь мөнгөн ус тэнцвэрийн байдалд орсныг харуулж байна. Ийм аргаар агаарын даралтыг хэмжиж болох үндэслэл анх тавигджээ. Агаарын даралтыг хэмжих хэрэгслийг барометр гэнэ. Цаг уурын өртөөнд агаарын даралтыг мөнгөн уст аягат барометрээр хэмжинэ. Агаарын даралтыг хэмжих нэгжид миллиметр /мм.м.у.б/, миллибар /мб/-г хэрэглэж ирсэн. Одоо олон улсын “СИ” системээр агаарын даралтын нэгжид гиктопаскаль /гПа/-ийг хэрэглэж байна. 3арим тохиолдолд агаарын даралтыг миллиметрээр /мм/ илэрхийлдэг учраас түүнийг миллибарт эсвэл миллибараас миллиметрт шилжүүлэх шаардлага гарвал доорх харьцааг ашиглана.

1 мм=4/3 мбар буюу 1 мм = 4/3 гПа, 1 мбар = 1 гПа1гПа =3/4 мм буюу 0,75 мм, 1 мбар =3/4 мм буюу 0,75 мм

2.2.1. Аягат барометрийн зохион байгуулалт, байрлуулах, үйлчилгээ хийх34. Аягат барометрийн зохион байгуулалтыг 2.3 дугаар зурагт үзүүлэв. Дээд талыг нь гагнаж битүүлсэн шилэн хоолой /1/-н доод талын задгай үзүүрийг мөнгөн усаар дүүргэсэн хуванцар буюу ширмэн аяга /2/-д бэхлэнэ. Аяганы дээд талд эрэг /3/-ээр таглагдсан гаднах агаартай харьцах нүх байдаг. Шилэн хоолой /1/-н агаарыг соруулан авсан тул, аяганы нүхээр дамжин мөнгөн усны гадаргад үзүүлж буй агаарын даралтын үйлчиллээр мөнгөн усны багана нэг түвшинд тогтож байх бөгөөд түүний жин нь агаарын даралттай тэнцдэг.

Page 21: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

21

Барометрийн шилэн хоолой нь аяганы хүзүүвчинд эрэгдэж бэхлэгдсэн металл гэрээр хамгаалагдсан байна. Хэмжих хэрэгслийг өлгөхөд зориулсан цагариг /5/ бүхий тагаар барометрийн дээд хэсэг таглагдсан байдаг. Барометрийн шилэн хоолой дахь мөнгөн усны түвшинг ажиглахад зориулж төмөр гэрийн дээд хэсэгт нэвт гарсан ховил хийсэн байна. Ховилын нэг тал дээр хуваарь хийсэн бөгөөд ховилын дотор талд тохируулагч /4/-ийн тусламжтайгаар хуваарийн дагуу дээш, доош шилжиж байх мөлхөвч /8/ бүхий цагираг бэхэлсэн байна. Барометрийн хуваарийг бохирдохоос хамгаалахын тулд гадуур нь шилэн бүрхүүл хийсэн байна. Төмөр гэрийн дунд хэсэгт тусгай ховилд агаарын даралт хэмжих үеийн температурыг хэмжихэд зориулан термометр /9/-ыг байрлуулсан байна.35. Барометрийг өртөөний албан тасалгаанд зуух, уурын халаагуур, цонх буюу хаалганаас хол, нар шууд тусахааргүй тулгуур хананд шалнаас дээш 70÷75 см өндөр тусгай шүүгээнд /2.4 дүгээр зураг/ байрлуулна. Мөнгөн усны түвшинг тод харж байхын тулд шүүгээний арын хананд гэрэл тавьж, ховилын харалдаа цонх гарган энгийн буюу сүүн шилээр таглаж цаас наана. Ховилын ард өдрийн гэрэл зоож өгнө. Агаарын даралт хэмжих үед гэрлийг хамгийн богино хугацаагаар асаана. Мөн гэрэлтүүлэгт чүдэнз лаа болон хүчтэй улайсах чийдэн ашиглахыг хориглоно. Шүүгээний арын хананд эрэгдэж тогтоосон бэхэлгээ /6/-д барометрийг цагариг /5/-аар өлгөж эрэг /7/-ээр бэхлэнэ. Шүүгээний хананд барометрийн аяга шүргэхээргүй чөлөөтэй байхаар байрлуулна. Барометрийг байрлуулсны дараа аяганы агаартай харьцах эpэr /3/-ыг 1÷2 бүтэн эрэгдэж гaднax агаар аяганд орох бололцоог ханган байрлалыг тэмдэглэнэ. Барометрийг байцаагч байрлуулах бөгөөд байрлуулсны дараа лацдана.

Зураг 2.3. Аягат барометр Зураг 2.4. Барометрийн шүүгээ

Page 22: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

22

36. Үл мэдэг доргио буюу сэгсрэлт нь хэмжих хэрэгслийг ажиллагаагүй болгодог тул хэмжих хэрэгсэлтэй маш хянуур нямбай ажиллах хэрэгтэй. Хэрэв зөөж байрлуулах шаардлага гарвал энэ ажлыг зөвхөн шалгалт тохируулгын ажилтан гүйцэтгэнэ. Барометрийг зөөхийн өмнө, зөөсний дараа, ажлын эталон барометртэй заавал харьцуулалт хийнэ. Цэвэр, хуурай, зөөлөн даавуугаар барометрийн шороог үргэлж арчиж цэвэрлэж байна. Цэвэрлэсний дараа эрэг /3/-ийн байрлал зөв байгаа эсэхийг шалгана.

2.2.2. Барометрээр хэмжилт хийх37. Барометрийн тоололтыг маш хянуур хандаж аль болох хурдан авна. Хэмжилтийг хийхдээ доорх дарааллыг баримтлана.а/. барометрийн термометрийн заалтыг 0,1 градусын нарийвчлалтай тоолж ЦД-1 дэвтэрт бичнэ.б/. барометрийн гэр дээр хуруугаараа зөөлөн тогшиж мөнгөн усны түвшинг хэвийн хэлбэртэй болгоно.в/. тохируулагч /4/-ийг эргүүлж мөнгөн усны түвшинтэй мөлхөвчийн доод ирмэгийг шүргүүлэн тавина. Тохируулгыг зураг 2.5, 2.6-д үзүүлэв.

Зураг 2.5. Барометрийн мөлхөвч Зураг 2.6. Тоололт авах байдал: а-зөв, б,в- бурууг/. Барометрийн ба мөлхөвчийн хуваариар хэмжилтийг 0,1 гПа /мб/ -ын нарийвчлалтай тоолж ЦД-1 дэвтэрт бичнэ. Зарим тохиолдолд өмнөх хугацааны тоололтыг шалгах шаардлага гардаг тул тоололт авсны дараа

Page 23: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

23

мөлхөвчийг хэвээр орхих хэрэгтэй. Мөлхөвчийг зөв байрлуулахын тулд тохируулагч /4/-ыг /2.3 дугаар зураг/ эргүүлж мөнгөн усны түвшнээс дээш гаргаж мөлхөвчийн доод ирмэгийг цагирагийн арын ирмэгтэй давхцуулан доошлуулж алгуур буулган, мөнгөн усны гүдгэр гадаргад шүргүүлэн тохируулж харна. Тэгэхэд мөнгөн усны түвшний хоёр талд гэрэлтэй хэсэг харагдаж байх ёстой. Барометрийн бага зэргийн хазайлт ч алдаанд хүргэдэг тул хэмжих хэрэгслийг ямагт эгц босоо байдалд байлгах шаардлагатай. 3өв тохируулсан мөлхөвчийн доод ирмэг мөнгөн усны түвшинг заана. Тоололтын бүхэл оронг мөлхөвчийн доод ирмэгээр авч, бутархайн нарийвчлалыг мөлхөвчийн давхацсан хуваариар авна. Жишээ нь: /2.5 дугаар зураг/ мөлхөвчийн байрлал 989.6 гПа-ыг зааж байна.38. Агаарын даралтыг тодорхойлохдоо доорх засваруудыг хэрэглэнэ.а/. Барометрийн байнгын засвар. Энэ засварыг хэмжих хэрэгслийн хуваарийн засвар, хүндийн хүчний өргөрөг, өндрөөс хамаарах засварыг нэгтгэн шалгалт тохируулгын ажилтан тодорхойлж өгөх бөгөөд энэ засвар нь хэмжих хэрэгслийн дараагийн шалгалт тохируулга хүртэл хүчинтэй байна. Багажийн засварыг эталонтой харьцуулж нэг удаа тодорхойлох ба хүндийн хүчний нөлөөг (φ=45, h0) тооцсон “өрөгрөгийн засвар”-тай нэгтгэн “байнгын засвар” болгоно. ∆φ=45=-0.00265cos2φˣPφ; ∆h=0= -0.000000314ˣhˣPh;∆g=∆φ=45+∆h=0;∆const=∆ins+∆g;

б/. Барометрийн заалтыг “00С” температурт шилжүүлэх засвар. Барометрийн тоололтыг тэг градус /00C/-ын температурт шилжүүлэх засварыг ∆t=0= -0.000163ˣtˣPt; томъёогоор бодож, хүснэгт болгож ашиглана. “00С”-аас дээш температуртай үед засвар нь хасах /-/, “00С”-аас доош бол засвар нь нэмэх /+/ тэмдэгтэй байна. “00С” температурт шилжүүлэхэд доорх дарааллыг баримтлана.а/. тоолж авсан даралтыг 10 гПа хүртэл бүхэлтгэнэ. /Жишээ нь 884,1 гПа-ыг 880 гПа гэж бүхэлтгэнэ/.б/. барометрийн термометрийн заалтанд зохих засварыг хийсний дараа 0,5 хүртэл бүхэлтгэнэ.Жишээ нь: 10,3-ыг 10.5 гэх мэт. Агаарын даралтын тоололт бүхэл, таваар төгссөн /885,0 гПа 825,0 гПа гэх мэт/ тохиолдолд тэгш тоогоор төгссөн засварыг авна.

Хүснэгт 2.3

Агаарын даралт Температур Засвар Тайлбар830,0 гПа 19.50С -2.6 Засвар хасах тэмдэгтэй920.0 гПа 35.00С -5.2 Агаарын даралт 925,0 гПа гэж 5-аар төгссөн

бол хүснэгтээс тэгш тооттой засварыг сонгоно.

930.0 гПа 35.00С -5.3 925.0 гПа 35.00С -5.2

Барометрийн тоололт дээр “00С” температурт шилжүүлэх засвар ба байнгын засварыг алгебрийн аргаар нэмж засварлагдсан дүнг гаргана.

Page 24: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

24

Жишээ нь: барометрийн тоололт 837,9 гПа, барометрийн термометрийн заалт 21.30С-ыг бүхэлтгэвэл 200С болно. 200С-ын температуртай үеийн 840 гПа-ыг “00С” температурт шилжүүлэх засвар -2.7 гПа, барометрийн байнгын засвар /өндөр 1550 м, φ=47,5/ +0,22 гПа гэж үзвэл даралтын засварлагдсан тоололт нь 837,9 гПа – 2,7 гПа +0.22 гПа = 835,4 гПа болно.39. ЦД-1 дэвтрийн харгалзах хүснэгтэнд барометрийн тоололт, байнгын ба “00С” температурт шилжүүлэх засвар, засварлагдсан тоололт зэргийг бичнэ /2.4 дугаар хүснэгт/.

Барометрээр хийсэн ажиглалтын дүнг ЦД-1 дэвтэрт бичихХүснэгт 2.4

Хэмжих үзүүлэлт Хэмжих хэрэгсэлийн заалт /тоололт/ Засвар Засварлагдсан

тоололтБарометрийн термометр 21,3 -0,1 21,2

Барометрмм

гПа 837,9 0,22 -2,7 835,4

Далайн түвшин дэх даралт 998.5

40. Агаарын даралтыг далайн түвшинд шилжүүлэхдээ цаг уурын автомат станцад хэрэглэж байгаа Вайсалагийн томъёог ашиглана. Өртөө, харуул дээр тооцооны “QFF-даралт” програм ашиглан өртөөний түвшний агаарын даралтыг далайн түвшинд шилжүүлнэ.

2.2.З. Агаарын даралтын өөрчлөлт, хандлагын хэлбэрийг тодорхойлох

41. Өртөөн дээр агаарын даралтыг хэмжихээс гадна, даралтын ялгавар, хандлагын хэлбэрийг тодорхойлдог. Агаарын даралтын сүүлчийн хэмжлийн үр дүнгээс өмнөхийг нь хасаж даралтын ялгаврыг тодорхойлно. Хэрэв ажиглалтын хугацааны даралт нь өмнөхөөс их байвал нэмэх “+”, буурсан бол хасах “-“ тэмдэгтэй байна. Агаарын даралтын зөрөөг гПа-ийн аравны нэгийн нарийвчлалтайгаар тодорхойлж, хандлагын хэлбэрийг барографын бичлэг эсвэл автомат станцын даралтын тахирмагаас авч, коодын тооны хамт ЦД-1 дэвтэрт бичнэ. Жишээ нь:

1. Ажиглалтын өмнөх хугацаанд агаарын даралт 800,6 гПа, ажиглалтын хугацаанд 802,3 гПа жигд өссөн байлаа гэж үзвэл агаарын даралтын өөрчлөлт 802,3 гПа-800,6 гПа=+1,7 гПа, хандлага 2 байна

2. Ажиглалтын өмнөх хугацаанд агаарын даралт 803,5 гПа ажиглалтын хугацаанд 802,1 гПа өсөж байгаад буурсан байлаа гэж үзвэл агаарын даралтын зөрөө 802,1гПа-803,5 гПа = −1,4 гПа, хандлага 8 байна.

Page 25: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

25

2.2.4. Анериод барометрээр агаарын даралт хэмжих Цаг уур, орчны шинжилгээнд бүх залруулгыг хийсний дараа хэмжилтийн алдаа нь ±2,5 мм мөнгөн усны багана буюу 3.3 гПа-аас ихгүй анериод барометрийг ашиглаж болно. Анериод барометр нь агаарын даралт өөрчлөгдөхөд хотолзож байх маш нимгэн ялтсаар хийсэн, доторх агаарыг нь бүрэн соруулсан, бөөрөөр нь холбосон зээрэнцэгүүд, түүний хөдөлгөөнийг дамжуулах механизм, тохируулгын хөшүүрэг, хуваарь, зүү, их бие гэсэн үндсэн эд ангиудаас бүрдэнэ. Агаарын даралт өөрчлөгдөхөд зээрэнцэг хотолзон голыг дээш, доош хөдөлгөнө. Энэ хөдөлгөөнийг хэмжих хэрэгслийн дамжуулах механизм өнцгийн шилжилт болгоно. Өнцгийн өөрчлөлтийг дамжуулах механизмын чөлөөтэй эргэлдэх гол дээр бэхэлсэн зүүний хөдөлгөөн харуулна. Анериод барометрийг халаагуураас хол, нарны шууд цацраг тусахгүй газарт тэгш байрлуулна. Ажиллах нөхцөл нь −100C÷400С байна.Анериод барометрийн хийц, ажиллах зарчмын онцлогоос шалтгаалан түүний заалтад температурын ΔPt , хуваарийн ΔPх , нэмэлт ΔPн гэсэн залруулгыг хийнэ. Тоололт хийх хэмжих хэрэгслийнхээ эгц дээрээс харж зогсоод хуруугаараа зөөлөн тогшиж зүүний үрэлтээс гарах алдааг арилгаад зүүний заалтыг хуваарийн аравны нэгийн нарийвчлалтай, термометрийн заалтыг бүхэлтгэн тоолж авна. Тухайн хэмжих хэрэгслийн гэрчилгээнд 10С температурт ноогдох залруулгыг өгдөг учир түүнийг тоолж авсан температураар үржүүлж ΔPt, хуваарийн аль зайцад байгаагаар ΔPх, мөн шалгалт тохируулгын гэрчилгээнээс ΔPн залруулгыг авч тоолсон P0 даралтын утга дээр алгебрийн аргаар нэмж даралтын бодит утга (Р)-г олно.Р= P0+ ΔPt+ ΔPх+ ΔPн дээрх 3 залруулгыг ЦД-1 дэвтрийн барометрийн залруулга гэсэн нүдэнд бичнэ.

2.3. Салхи

42. Газрын гадаргын дaгyy хэвтээ чиглэлээр хөдөлж байгаа агаарын урсгалыг салхи гэнэ. Агаарын энэхүү хэвтээ чиглэлийн урсгалын чиглэл ба хурдыг флюгер, анемометр болон бусад хэмжих хэрэгслээр хэмжих боломжтой. Харин өндрийн салхины чиглэл хурдыг бөмбөлөг, радиозонд хөөргөх гэх мэтийн аргаар тодорхойлно.2.3.1. Салхины хурд, чиглэлийг тодорхойлох43. Салхины хурд, чиглэл богино хугацаанд өөрчлөгдөж байдаг учраас цаг уурт флюгерээр салхины ажиглалт хийхэд 4 минутын хугацаа зарцуулна. Эхний 2 минутанд чиглэлийг, дараагийн 2 минутанд хурдыг тодорхойлдог. Хаанаас /аль зүгээс/ салхилж байгаагаар нь салхины чиглэлийг тодорхойлно. Нэгж хугацаанд агаарын урсаж өнгөрсөн замыг салхины хурд гэх бөгөөд салхины хурдыг секундэд хэдэн метр явснаар нь (м/с-ээр) илэрхийлнэ. Салхины чиглэлийг 8 зүг, 8 зовхисоор тодорхойлж тэмдэглэнэ.

Page 26: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

26

Зураг 2.7. Салхины чиглэл тодорхойлох

8 зүг 8 зовхисХ- хойноЗХ- зүүн хойно З- зүүнЗӨ- зүүн өмнөӨ- өмнөБӨ- баруун өмнөБ- баруунБХ- баруун хойно

ХЗХ- хойно зүүн хойноЗЗХ- зүүн зүүн хойноЗЗӨ- зүүн зүүн өмнөӨЗӨ- өмнө зүүн өмнөӨБӨ- өмнө баруун өмнөББӨ- баруун баруун өмнөББХ- баруун баруун хойноХБХ- хойно баруун хойно

Салхины ажиглалтыг хийх дараалал:а/. 2 минyтын туршид салхины дундаж чиглэлийг тодорхойлохб/. 2 минyтын туршид салхины дундаж хурдыг тодорхойлох в/. салхины хурд жигд бус үед өрөвхийлөлтийг тодорхойлохг/. ажиглалтын хугацааны хоорондох салхины хамгийн их хурдыг ажиглаж байх

Өртөө, харуулд салхины хурд, чиглэлийг хэмжихэд хүнд ба хөнгөн самбартай флюгер, цаг уурын автомат станц бусад хэмжих хэрэгслийг ашиглана.

2.3.2. Флюгерийн бүтэц, зохион байгуулалт, суурилуулах, үзлэг үйлчилгээ44. Флюгер /2.8 дугаар зураг/ хөдөлгөөнгүй /доод/ ба хөдөлгөөнтэй /дээд/ хоёр хэсгээс бүрдэнэ. Хөдөлгөөнгүй доод хэсэг нь фпюгерийн шонд зоосон гол төмөр /1/ бөгөөд түүний холхивч /5/-д зүгийн тэмдэгт 8 савх төмрийг эрэгдэж тогтооно. Хөдөлгөөнтэй дээд хэсгийг хөдөлгөөнгүй голд чөлөөтэй эргэж байхаар угласан бөгөөд түүнд салхины зүг заагч /флюгарка/ ба хурд тодорхойлогчийг бэхэлнэ. Салхины зүг заагч нь тэнцүүлэгч ачаа /4/, зүг тохируулагч /3/ хоёроос бүрдэх бөгөөд хөдөлгөөнтэй хэсгийн гол /2/-д бэхлэгдэнэ. 3үгийн тэмдэгтийн “С” үсэгтэй савх нь хойд зүгийг заана. Салхины хурд тодорхойлогч нь самбар /7/, хурд заагч шүдтэй нум /8/, жааз /6/ зэргээс бүрддэг. Жааз /6/-ны хэвтээ тэнхлэгт самбар чөлөөтэй савлаж байх бөгөөд нум /8/-ыг ачаа /9/ тэнцүүлж байна. Флюгерийн самбар, хурд

Page 27: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

27

заагч, зүг тохируулагч нь нэг талдаа байхаар угсарна. Ийм нөхцөлд зүг заагчийн тэнцүүлэгч ачаа /4/ нь самбар /7/-д препендикyляр байна. Салхины зүг тохируулагчийн тусламжтайгаар самбар нь салхины чиглэлд үргэлж перпендикуляр байх болно. Салхины хурд хичнээн их байвал самбарын хазайлт төчнөөн их байдаг. Нум /8/-ын шүдтэй давхцаж байгаа самбарын байрлалаар салхины хурдыг тодорхойлно. Флюгерийн самбарын урт 300 мм, өргөн нь 150 мм байдаг. Самбарыг жингээр нь “хөнгөн”, “хүнд” гэж хоёр ангилдаг. Хөнгөн самбар 200 г, хүнд самбар 800 г жинтэй /самбарын жинд самбарыг бэхлэх тэнхлэгийн жин орохгүй/. 45. Харанхуй болон гэрэл муутай үед флюгерийн самбар тод харагдах бололцоог хангахын тулд нуманд ойр талын ба доод захыг цагаан будгаар 3 см өргөн хэмжээтэй будсан байна.46. Флюгер байрлуулахад цаг уурын ажиглалтын талбайн байрлал зөв байх явдал онцгой нөлөөтэй байдаг. Хөнгөн ба хүнд самбартай флюгерийг 10 метр өндөрт төмөр шон дээр байрлуулна. Шонг орой ба дунд хэсгээс татаж бэхэлнэ. Флюгерт үзлэг үйлчилгээ, шалгалт, тохируулга хийхэд нугастай шон хэрэглэх нь тохиромжтой. Намар хүйтэрч эхлэхэд татуургыг бага зэрэг суллана. Учир нь их хүйтэн үед агшилтаас болж татуурга тасарч болзошгүй байдаг. Татуургыг чангалах суллах зэргийг татуурга чангалагчаар тохируулдаг. Ийм татуурга чангалагчийг өтгөн тосоор үе үе тосолж байх шаардлагатай.

47. Флюгер шөнийн цагт заавал гэрэлтүүлэгтэй байна. Шонгийн оройд гурван гэрэл байрлуулна. /2.10 дугаар зураг/. Чийдэнг флюгерийн шонгийн босоо тэнхлэгээс 25÷80 см зайд, флюгерийн углуургаас 60÷70 см доош, хооронд нь 120 градус өнцөг үүсгэн шонд бэхлэнэ. Төмөр шонд тулгуур хийж гэрлийн бүрхүүлийг тогтоох бөгөөд ус орохоос хамгаалж доош нь бага зэрэг налуу байдлаар бэхэлнэ. Гурван гэрэлд нэг унтраалга тавина. Нүд гялбуулахгүйн тулд гэрлийн доод талыг цагаан будгаар будах хэрэгтэй.

Зураг 2.8. Флюгер Зураг 2.9.Флюгерийн шон байрлуулах.

Page 28: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

28

Зураг 2.10. Флюгерт гэрэлтүүлэг хийх.

Хэвтээ тэнхлэгийн ойролцоо болон бүх зайцад самбарын савалт үрэлтгүй эсэх, босоо гол дээр байрласан хөдөлгөөнт хэсгийн тэнцвэр, флюгер, шонгийн эгц байдлыг тус тус шалгана.

2.3.3. Ажиглалт хийх, бичих51. Флюгерээр ажиглалт хийхдээ тус бүр 2 минутын хугацаан дахь салхины дундаж хурд, дундаж чиглэл, хамгийн их хурд, шинж байдлыг тодорхойлно.52. Ажиглагч флюгерийн шонгийн дэргэд зүг заагчийн дор зогсон дээш харж түүний савалтыг 2 минутын турш ажиглаад салхины чиглэлийг савалтын дундаж байрлалаар нүдэн баримжаагаар зүг, зовхисоор тодорхойлно. Хэрэв зүг заагчийн дундаж байрлал 4 зүгийн аль нэгтэй давхцаж байвал 1 үсэгтэй зүгээр, түүний завсрын 4 савхны аль нэгтэй давхцаж байвал 2 үсэгтэй зүгээр, хоёр савхны хооронд байвал салхины зүгийг 3 үсэгтэй зовхисоор тус тус тэмдэглэнэ /2.11 дүгээр зураг/.

Зураг 2.11. Салхины зүг заагчийн савалт

48. Флюгерийн бүрэн бүтэн байдал, байрлалаас түүний заалт зөв эсэх ньшууд шалтгаалах учраас сард хоёроос цөөнгүй удаа, мөн 20 м/с-ээс дээш хурдтай салхи болсны дараа флюгерийн самбар, хөдөлгөөнт хэсгийн үрэлт ихэссэн, хойт зүг өөрчлөгдсөн эсэхийг тус тус шалгана.49. Өвлийн цагт мөстөлтэй буюу их хүйтэн үед зүг заагч ба самбар нь тэнхлэгтэй наалдаж хөлдсөн тохиолдолд аль нэг татуургаас угзарч, шонгийн савалтаар флюгерийн гацааг гаргана. Хэрэв үүгээр флюгер засагдахгүй байвал ажиглалтыг нүдэн баримжаагаар хийж, дараа нь флюгерийг буулгаж гацааг гаргана. 50. Жилд 1÷2 удаа флюгерт ээлжит үзлэг үйлчилгээ хийнэ. Флюгерийн хөдөлгөөнт хэсгийг авч зэв, холцорсон будгийг нь цэвэрлэж будна. Флюгерийн сүмбэн гол, хөдөлгөөнтэй хэсгийн дотор тал, самбарын хэвтээ тэнхлэгийг төмрийн шингэн тостой давуугаар арчиж цэвэрлэнэ. Хэрэв самбар, сүмбэн гол муруйсан байвал түүнийг тэгшилж, засна. Хөнгөн самбарын жин 200±1,5 г, хүнд самбарын жин 800±6 г байх ёстой.

а б

Page 29: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

29

53. Хурдыг тодорхойлохын тулд ажиглагч зүг заагч /салхины зүг/-тай перпендикуляр байхаар шонгоос 3-5 м зайд зогсож 2 минутын турш самбарын савалтыг ажиглана. Самбарын савалтын дундаж байрлалын ойролцоох шүдний дугаар, хэрэв самбарын байрлал нь 2 шүдний хооронд байвал 2 талын шүдний дугаар, энэ хугацааны самбарын хамгийн их савалтын хэмжээг тус тус тэмдэглэнэ. Шүдийг доороос дээш 0-ээс 7 хүртэл дугаарладаг. Самбарын эгц босоо байрлал нь шүдний 0 дугаартай тохирч байдаг. Флюгерийн самбарын байрлалаас хамааруулж салхины хурдыг тодорхойлно. Үүнийг 2.5 дугаар хүснэгтээр үзүүлэв.

Флюгерээр салхины хурд тодорхойлох

Хүснэгт 2.5

Флюгерийн самбарын савалтСалхины хурд м/с

Хөнгөн флюгер

Хүнд флюгер

0 дугаар савхны ойролцоо 0 00 ба 1 дүгээр савхны хооронд 1 21 дүгээр савхны ойролцоо 2 41 ба 2 дугаар савхны хооронд 3 62 дугаар савхны ойролцоо 4 82 ба 3 дугаар савхны хооронд 5 103 дугаар савхны ойролцоо 6 123 ба 4 дүгээр савхны хооронд 7 144 дүгээр савхны ойролцоо 8 164 ба 5 дугаар савхны хооронд 9 185 дугаар савхны ойролцоо 10 205 ба 6 дугаар савхны хооронд 12 246 дугаар савхны ойролцоо 14 286 ба 7 дугаар савхны хооронд 17 347 дугаар савхны ойролцоо 20 407 дугаар савхнаас дээш >20 >40

Хэрэв 2 минутын турш самбар 3 ба 6 дугаар шүдний хооронд савлаж /2.12 дугаар зургийн “а”/ түүний дундаж байрлал нь 4 ба 5 дугаар шүдний хооронд байсан бол дэвтэрт 4-5хө, салхины дундаж хурд 9 м/с, харин салхины өрөвхийлөлтийн хурдыг 6 дугаар шүд буюу 14 м/с гэж аваад дундаж хурдтай жишиж ялгавар нь 14-9=5 тул тэмдэглэхгүй орхино. Хэрэв самбар 2 ба 6 дугаар шүдний хооронд савлаж /2.12 дугаар зургийн “б”/ дундаж байрлал нь 4 дүгээр шүдэнд харгалзаж байвал дундаж хурд 8 м/с, өрөвхийлөлт 14 м/с, ялгавар нь 14-8=6 м/с тул ЦД-1 дэвтэрт 4хө 8/14 гэж бичнэ. Дундаж хурднаас

Page 30: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

30

≥6 м/с /тэнцүү буюу их/ савлаж байвал өрөвхийлөлт гэж үзээд шинж байдлыг “жигд бус” гэж хурдыг бутархай хэлбэрээр /хуваарьт өрөвхийлөлтийг, хүртвэрт дундаж хурдыг/ бичнэ. Хөнгөн самбартай флюгерээр салхины хурдыг 10 м/с хүртэл ажиглана. Үүнээс их хурдтай үед ажиглалтыг хүнд самбартай флюгерээр хийдэг.

Зураг 2.12. Самбарын савалт а. жигд б. жигд бусТайлбар: Аль нэг флюгер нь гэмтэлтэй бол бүх хугацааны ажиглалтыг гэмтэлгүй флюгерээр хийнэ. Завсрын хугацааны дундаж их хурд ба өрөвхийлөлтийг ЦД-1 дэвтрийн “тайлбар” нүдэнд бичнэ. 54. ЦД-1 дэвтрийн “салхины чиглэл хурд” мөрөнд хугацаа бүрийн салхины зүг /үсгээр/ ба шүдний дугаар болон дундаж хурдыг м/с-ээр бичнэ. Салхины шинж мөрөнд салхины шинж, хуйсрах үеийн хамгийн их хурдыг тэмдэглэнэ. “Салхины шинж”-ийг ажиглахдаа салхины зүгийн хувьд тогтвортой, тогтворгүй, салхины хурдны хувьд жигд, жигд бус гэж тус бүр хоёр янзаар тодорхойлно.

а. зүгийн хувьд:-салхины зүг заагч нь дараалсан 3 савхны хооронд (<900) хэлбэлзэж байвал “тогтвортой”-салхины зүг заагч нь дараалсан 3 савхыг давж (≥900) хэлбэлзэж байвал “тогтворгүй” б. хурдны хувьд:-салхигүй бол “намуун”-флюгерийн самбар дараалсан 3 шүдний хооронд хэлбэлзэж байвал “жигд”-флюгерийн самбар дараалсан 3 шүднээс давж хэлбэлзэж байвал “жигд бус” гэж тус тус ажиглана.в. салхины хурд жигд бус байгаа тохиолдолд хуйсрах үеийн их хурд /өрөвхийлөлт/-ыг самбарын савалтын дээд хэмжээгээр авна. Хэрэв самбарын савалтын хамгийн дээд ба дундаж байрлалаар тодорхойлсон салхины хурдны зөрөө ≥6 м/с бол өрөвхийлөлт мөн гэж үзнэ.

2.3.4. Флюгерийн байрлалыг шалгах55. Флюгер болон шонгийн эгц байдал ба хойт зүгийг сард хоёроос доошгүй удаа дараах аргуудаар шалгана.

Page 31: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

31

Флюгерийн шон эгц байгаа эсэхийг шалгахдаа ажиглагч шонгоос 20÷25 м зайд зогсоод эгцлүүр барьж эгцлүүрийн утас, шон хоёр зэрэгцээ /параллель/ байгаа эсэхийг үзнэ. Шонгийн эгц байдлыг перпендикуляр 2 чиглэл /баруун ба хойд/-д шалгана. Шон хазгай байвал тэр дор нь засна. Флюгерийн хойт зүгийг “жин үдийн нарны шугам”-аар шалгаж тохируулна. “Жин үдийн нарны шугам”-ыг тодорхойлохын тулд:а/. орон нутгийн нарны дундаж цаг ба өртөөний /Улаанбаатарын хуулийн/ цагийн зөрөөг тодорхойлно. б/. тухайн өдөр “жин үд” орон нутгийн нарны дундаж цагаар чухам хэдэн цаг минутанд болохыг туслах хүснэгтээс олно.в/. ажиглалтын цагаар хэдэн цагт яг жин үд болохыг тодорхойлж жин үд болохын өмнөхөн флюгерийн шонгийн хойд талд зогсож байх хэрэгтэй.г/. Яг жин үд болоход шонгийн сүүдрийн голд тусгай бэлтгэсэн гадас /тэмдэгт/ зооно. Энэ тэмдэгтээр флюгерийн чиглүүлэг /хойд зүг/-ийг шалгахын тулд хоёул ажиллах шаардлагатай бөгөөд нэг нь тэмдэгтийн ард зогсож флюгерийн “С” үсэгтэй савх шонтой давхцаж байгаа эсэхийг харна. Чиглүүлэг зөв байрласан бол С /N/ үсэгтэй савх нь шонтой давхцаж байна. Хэрэв флюгерийн чиглүүлэг хазгай байвал флюгерийг буулган зүгийн тэмдэгт /савх/ бүхий цагирган бэхлэгчийг суллан, тохирох хүртэл нь эргүүлж, хойд зүгийн чиглүүлгийг засна.Энэ арга нь цагийн тооцоог алдаагүй хийж, цагийг маш /<1 мин/ нарийвчлалтай харах, цаг алдаагүй таарч байхыг шаардана. 1 минутын ялгавар алдаанд хүргэнэ. Флюгерийн хойт зүгийн тэмдэгтийг “Алтан гадас” одоор шалгах дараалал: а/. Цэлмэг шөнө нэг ажиглагч хойт зүгийн тэмдэгт дээр гэрэл барин /зөөврийн рейк эгц барьж дээр нь гэрлээ тавиад эсвэл тэмдэгтийн 2 талд хөлөө тавьж зогсоод толгой дээрээ гэрлээ голлуулан тавьж/ флюгерлүү тусгана.б/. Нөгөө ажиглагч шонгийн өмнө зогсож нэг нүдээ анин өрөөсөн нүдээрээ алтан гадас одыг шонтой давхцуулан харна.в/. Толгойгоо хөдөлгөлгүй харцаа доошлуулан гэрлийг харна. Гэрэл шонгийн ард халхлагдаж байвал хойт зүг яг таарч байна. Шонгийн хажуугаар харагдаж байвал тийм хэмжээгээр хазгай байна гэсэн үг. Энэ арга нь удаан үргэлжилж болдог, хугацааны нарийвчлал шаардахгүй, “Алтан гадас” одыг зөв таньдаг байхад хүрэлцээтэй.

2.3.5. Салхийг нүдэн баримжаагаар ажиглах56. Флюгер гэмтсэн буюу байхгүй үед салхины хурд чиглэлийг утаа, модны мөчир, өвсний налалт зэрэг шинжээр нүдэн баримжаагаар тодорхойлно. Салхины хурдыг ямар нэгэн зүйлд нөлөөлж байгаа салхины хүч /балл/-ээр үнэлдэг /2.6 дугаар хүснэгт/. Ажиглалтыг ЦД-1 дэвтрийн “салхи” гэсэн мөрөнд бичнэ. Салхины зүгийг томъёолсон үсгээр нь бичнэ. Салхины хурдыг баллаар хажууд нь “н” /нүдэн баримжаагаар/ үсэгтэйгээр бичиж, хаалтанд салхины хурдыг м/с-ээр тэмдэглэнэ. Жишээлбэл: ЗХ, 4н / 6.7/

Page 32: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

32

Хүснэгт 2.6 Балл Салхины нэр Салхины хурд м/с Салхины хүчийг тодорхойлох шинж тэмдэг

0 Тогтуун Салхигүй 0-0,2 Яндангаас гарч буй утаа эгц дээшээ байна. Модны навч, мөчир өвчний толгой хөдөлгөөнгүй байна. Нуур тогтмол усны гадарга тэгш байна

1 Дөлгөөн салхи 0,3-1,5/0,9/

Яндангаас гарч буй утаа салхины аясаар хазайж хөөрнө. Модны зарим навч хөдөлнө. Усны гадарга мяралзана.

2 Урьхан салхи 1,6-3,3 /2,5/

Туг далбаа зөөлөн намирна.Модны навч үе үе шаржигнана. Усны гадарга долгиолно.

3 Зөөлөн салхи 3,4-5,4/4,4/

Модны нарийн мөчир, навчис үргэлж хөдөлнө. Тариа болон өндөр өвс найгаж эхэлнэ. Туг далбаа дэрвэнэ. Усны гадарга бага зэрэг давалгаалж хөөсөрч ирнэ.

4 Сэвэлзүүр салхи 5,5-7,9/6,7/

Тоос шороо босно. Модны мөчир их хөдөлнө. Өндөр өвс тариа долгиотно. Дарцаг тэнэгэр байна. Усны гадарга бага зэрэг давалгаалж хөөсөрч эхэлнэ.

5 Сэрүүн салхи 8,0-10,0/9,0/

Модны мөчир иш ганхаж эхэлнэ. Туг тэнэгэр болно. Усны гадаргын давалгаа улам их болж энд тэндгүй давалгаа хөөсөрч харагдана

6 Хүчтэй салхи 10,1-13,8/ 11,9 / Модны том мөчир савлаж, ой шуугиж эхэлнэ.Өндөр өвс болон тариа үе үе налж харагдана. Шугам цахилгааны утас дүнгэнэнэ. Усны гадаргад том давалгаа үүснэ.

7 Ширүүн салхи 13,9-1731/15,5/

Мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.

8 Догшин салхи 17,25-24,4/20,8/

Мод савлаж мөчир хугарна.

9 Хүчтэй догшин салхи 24,2-32,6/28,5/

Барилга байгууламж гэмтэж эхэлнэ. Мод хугарна.

10 Хар салхи 32,7-аас их Маш их сүйтгэл учруулна. Мод үндэсээрээ ховхорно.

2.4. Агаарын температур, чийгшил

2.4.1. Температур Орчин ба биетийн дотоод энергийн түвшин, дулааны төлөвийг харуулах физик хэмжигдэхүүнийг температур гэдэг. Температур нь молекулын эмх замбараагүй хэлбэлзэх хөдөлгөөний үр дагавар бөгөөд массаас хамаарахгүй, бие даасан шинж чанарын үзүүлэлт мөн. Температур нь молекулын кинетик энерги гэдгээс түүний хэмжээсийг энергийн нэгж (СИ системд жоуль)-ээр илэрхийлбэл зохистой атал молекулын кинетик онол үүсэхээс олон жилийн өмнөөс температурыг хэмжиж, зохиомол нэгж “градус”-ыг буй болгосон байдаг. Температурыг хэмжихийн тулд тооллын эх, хэмжлийн нэгж, хуваарийн алхамыг тогтооно. Температурын хуваарийг зохиохын тулд энергийн тодорхой түвшинд байх төлөв байдал “усны фазын шилжилтийн төлөв”-ийг сонгосон байдаг. Доод хязгаар болгож хатуу-шингэн төлөвийн зааг, дээд хязгаар болгож шингэн-хийн төлөвийн заагийг авч зайцад хуваан хэмжих нэгж, алхамыг тогтоожээ. Г.Галилей 1598 онд термометрийг зохион бүтээснээс эхлэн 1715 онд Фарангейт, 1736 онд Реомюр, 1748 онд Цельс, мөн онд Кельвин өөрсдийн температурыг хэмжих хуваарийг зохион ашиглаж иржээ.

Page 33: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

33

Термометрийн хуваарь:• Цельсийн хуваарь. Далайн түвшинд усны шингэн ба хатуу төлөвийн шилжилтийн температурыг 00C, буцлах температурыг 1000C градус гэж авсан, • Фарангейт мөн усны хөлдөх гэсэхийн заагийг 320F, буцлахыг 2120F градус гэж авсан, (зайг 212-32=180 хуваасан) • харин Кельвин тооцооны аргаар цельсийн –273.15 градус буюу бодисын дотоод энерги тэглэх температурыг 00K градус, • Реомюр мөсний хайлахыг 00R, усны буцлахыг 800R гэж авсан байна. (зайг 80 хуваасан)

Хүснэгт 2.7

Төлөв\ хуваарь Цельс, 0C Фарангейт 0F

Кельвин, К Реомюр, 0R

Ус буцлах 100.0 0C 212.0 0F 373.15 К 80.0 0RМөсний хайлах 0.0 0C 32.0 0F 273.15 К 0.0 0RҮнэмлэхүй тэг -273.15 0C - 459.67 0F 0.0 К -218.52 0R

Температурын хуваариудын хөрвүүлэгХүснэгт 2.8

Температурын үндсэн хуваарь хооронд хөрвүүлэх томъёоХөрвүүлэх хуваарь Цельсээс шилжүүлэх Цельсрүү шилжихФаренгейт (°F) [°F] = [°C] x 9/5 + 32 [°C] = ([°F] − 32) x 5/9Кельвин (K) [K] = [°C] + 273.15 [°C] = [K] − 273.15Реомюр (0Re) [°Rе] = [°C] x 4/5 [°C] = [°Rе] x 5/4

2.4.2. Агаарын чийгшил

Агаарын нэгж эзлэхүүн /масс/-д агуулагдаж байгаа усны уурын тоо хэмжээг агаарын чийгшил гэнэ. Цаг уурт агаарын чийгшлийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлно.а/. Үнэмлэхүй чийгшил /а/. Нэгж эзлэхүүн агаарт агуулагдах усны уурын массыг граммаар илэрхийлсэнийг үнэмлэхүй чийгшил гэнэ [а=г/м3, а=г/см3]. Үнэмлэхүй чийг уурын даралт ба температуртай дараах хамааралтай байдаг.

хэрэв е-г гПа-аар илэрхийлсэн бол ;1

8.0289t

eTea

α+== болно.

б/. Усны уурын дарапт /е/, Агаарт орших усны уурын / хийн парциал/ даралт. Агаарын найрлага дахь нэг хийн даралт тул [гПа, мб, мм м. у. б.]-аар илэрхийлнэ.в/. Ханасан уурын даралт /Е/. Тухайн температур /Ta=Td/-ын хувьд байж болох усны уурын даралтын дээд хязгаарын утгыг ханасан уурын даралт /Е/ гэж нэрлэдэг. Агаар дахь усны ханасан уурын даралт /Е/-ыг гектопаскал /гПа/-аар илэрхийлдэг.

Page 34: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

34

г/. Харьцангуй чийг /f/. Агаар дахь усны уурын даралт /е/-ыг тухайн температурт байж болох усны уурын хамгийн их даралт /Е/-д харьцуулж, хувиар илэрхийлснийг харьцангуй чийгшил /f/ гэнэ. Нэгжийн хувь /0-1/ эсвэл

бүхэл хувь /%/-аар илэрхийлдэг. ;100×=Eef

д/. Хувийн чийг /q/. Нэгж масстай агаарт агуулагдаж байгаа усны уурын массыг хувийн чийг гэнэ. Хувийн чийгийг “г/кг”-аар илэрхийлнэ. Хувийн чийг нь уурын даралт ба ханасан уурын даралттай дараах хамааралтай байдаг.

;377.0

623.0ep

eq−

= г/кг ;622E

eq = г/кг P-агаарын даралт

е/. Дутагдал чийгшил /d/. Ханасан уурын даралт ба тухайн температур дахь усны уурын даралтын ялгаварыг дутагдал чийгшил гэнэ. d=Е-е. Үүнийг гектопаскал, миллиметр болон миллибараар илэрхийлдэг. Дутагдал чийгшил гэдэг нь тухайн температуртай агаар усны уураар ханахад дутагдаж байгаа чийгийн хэмжээ юмё/ Шүүдэр унах температур Td. Агаарын даралт, хувийн чийгшил тогтмол байхад агаар дахь усны уур ханасан төлөв /f=100%/-т орох үеийн температурыг шүүдэр унах температур гэнэ. 57. Агаарын температур ба чийг хэмжих нөхцөл: Монголын цаг уурын албанд газрын гадаргаас дээш 2.0 метрийн өндөрт, сүүдэрлэгдсэн орчинд, агаарын урсгал 0,8 м/с-ээс хэтрэхгүй, орчинтойгоо агаарын солилцоонд бүрэн орж байх бүхээгт агаарын температур, чийгийг хэмждэг. 58. Агаарын температурын хэмжилтээр ажиглалтын хугацааны ба түүний хоорондох хугацааны хамгийн их, бага температурыг тодорхойлдог. Агаарын чийгийн ажиглалтаар уурын даралт, харьцангуй чийг, дутагдал чийг, шүүдэр унах температурыг тодорхойлно. Эдгээрээс гадна цаг уурын өртөөнд агаарын температур, харьцангуй чийгийн өөрчлөлтийг тасралтгүй бичдэг термограф, гигрограф ашигладаг.59. Агаарын температур, чийгийг психрометр, максималь ба минималь термометрээр хэмжинэ. Өвлийн улиралд спиртэн термометр нэмж хэрэглэнэ. Эдгээр хэмжих хэрэгслүүдийг психрометрийн бүхээгт, харин термограф, гигрографыг бичүүрийн бүхээгт байрлуулна /2.14 дүгээр зураг/.

2.4.3. Психрометрийн бүхээг түүнд хэмжих хэрэгслүүдийг байрлуулах

60. Нарны цацраг, хур тунадас, хүчтэй салхины нөлөөнөөс хэмжих хэрэгслийг хамгаалах, хэмжлийн нөхцлийг хангах зорилгоор психрометрийн бүхээгийг стандартын дагуу хийж ашигладаг. 61. Психрометрийн бүхээгийг модоор зангидаж хийсэн байх бөгөөд агаарын урсгал чөлөөтэй нэвтрэх боломж бүхий хана, тааз, шал дээвэртэй

Page 35: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

35

Зураг 2.13. Психрометрийн бүхээг

Зураг 2.14. Психрометрийн бүхээгт багажуудыг байрлуулах

62. Психрометрийн бүхээгийг цаг уурын талбайд 175 см өндөр хөл дээр бэхэлж байрлуулна. Бүхээгний хөлийг газарт 50÷60 см гүн суулгасан модонд бэхэлнэ. Бүхээгний хаалга хойшоо харсан, нугас нь баруун талдаа байдаг. Бүхээгний хойд талд шат тавьсан байна. Бүхээгний хөл, шатыг цагаанаар будна.63. Бүхээг доторх психрометрийн суурийн дээд, доод хөндлөн гарны хоёр үзүүрийн хавчаарт психрометрийн термометрийн нөөцлүүрийг газрын хөрснөөс дээш 2 метрийн өндөрт тохируулан босоо байрлуулна. /3ураг 2.14/. Баруун талын термометрийн нөөцлүүрийг тусгайлан боловсруулсан батистаар ороосон байна. Түүний доод талд даавууг норгоход зориулсан нэрмэл устай услуур аяга байх бөгөөд түүнийг

байна. /2.13 дугаар зураг/ Бүхээгийн ханыг нимгэн савхан мoдыг хөндлөн байдлаар 450-ын налуу өнцгөөр хоёр талаас нь шахаж яс модонд бэхлэнэ. Шалыг гурван ширхэг нарийвтар банз модоор хийнэ. Бүхээгний доороос салхилалтыг сайжруулахын тулд шалны дунд талын банзыг захын хоёр банзнаас ялимгүй дээр хадсан байдаг. Дээврийг хаалганы эсрэг талруу налуу байдалтайгаар тулгуур модонд бэхэлнэ. Бүхээгний тааз дээвэр хоёрын хоорондуур агаар чөлөөтэй урсаж байхаар зайтай байна. Бүхээгний гадна, дотор тал, шал, адар, дээврийг цагаан тосон будгаар будна.

Page 36: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

36

тулгуурын доод хэсэгт хөдөлгөөнт гаранд эргээр бэхлэгдсэн гогцоонд байрлуулна. Аягатай усны түвшин термометрийн нөөцлүүрээс 2 сантиметрийн зайд байна. Тулгуурын дээд талын тахир гаранд гигрометрүүдийг эргээр бэхлэж байрлуулна. Доод талын хөндлөн бэхлэгдсэн ховилтой тавиур дээр максималь ба минималь термометрийг нөөцлүүрийг нь зүүн гар тийш харуулан хэвтээ байдлаар байрлуулна. Тэгэхдээ дээд талын хос тавиур дээр максималь термометрийг зүүн талруу нь бага зэрэг налуу байрлуулна. Харин доод талын хос тавиур дээр минималь термометрийг маш тэгшхэн байрлуулна. Шөнийн цагт хэмжилт хийхийн тулд бүхээгт өдрийн гэрэл, унтраалга тавих хэрэгтэй. Зөвхөн тоололт авах үед гэрлийг асаана, цахилгаан гэрэлгүй газар гар чийдэн, дэнлүүг ашиглана.64. Ажиглагч бүр бүхээгийг байнга цэвэр, эвдрэл гэмтэлгүй байлгах талаар анхаарч бүхээгний тоос шороог /хана шал, тааз, дээвэр/ чийгтэй алчуур эсвэл хуурай багсаар арчиж цэвэрлэнэ. Тэгэхдээ дараагийн ажиглалтын хугацаа болоход бүхээг бүрэн хатсан байхаар бодож цэвэрлэгээ хийнэ. Бүхээгийг цэвэрлэхийн өмнө, түүний дотор байгаа хэмжих хэрэгслүүдийн заалтыг тоолж, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж аваад дараа нь бүх хэмжих хэрэгслийг хурааж, өөрөө бичигчийн бүхээгт тавина. Цэвэрлэгээ хийгээд хэмжих хэрэгслийг буцааж байрлуулснаас хойш 30 минут болоод “максималь” термометрийг сэгсэрч “минималь” термометрийн штифтийг спиртэд тулган тавина. Жилд нэгээс хоёр удаа савантай бүлээн усаар бүхээгийг угаана. Харин будаг нь өнгө алдсан, ховхорсон бол будна. 65. Агаарын температур, чийгийн хэмжилтийг хийх дараалал:а/. Бүхээгний хаалга нээнгүүт нойтон термометрийн заалтыг тоолно.б/. Хуурай термометрийн заалтыг тоолно.в/. Үндсэн ба туслах гигрометрийн заалтыг тоолно.г/. Минималь термометрийн “спирт”, “голонцог”-ын заалтыг тоолж, минимапь термометрийн голонцогыг спиртэнд тулгаж тавина.д/. Максималь термометрийн тоололтыг авч, сэгсрээд, сэгсэрсний дараах заалтыг тоолно.е/. Хуурай термометрийн 2 дугаар тоололт авах зэрэг дэс дараагаар хийж, хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт бичнэ. Агаарын температур -200С ба түүнээс бага байх үед хуурай термометрийн зэрэгцээгээр спиртэн термометрийн заалтыг бичиж авна.

2.4.4. Психрометрээр хэмжилт хийх66. Психрометр нь бөөрөнхий нөөцлүүртэй хос термометрээс бүрдэнэ. Хуваарийн алхам нь 0,20С байдаг. Психрометрийн хос термометр нь ижилхэн хэмжээний нөөцлүүртэй, адил хуваартай, урт богиноороо ижил байхын дээр нэг хугацаанд үйлдвэрлэсэн, шалгагдсан байх шаардлагатай байдаг. Бүхээгэнд психрометрийн термометрийг эгц босоогоор тусгай тавиурт байрлуулна. Хэрэв аль нэг нь гэмтвэл хосоор нь солино. Нэг термометрийн нөөцлүүрийг “батист” давуугаар нягт ороож даавууны үзүүрийг шилэн аягатай нэрмэл усанд дүрсэн байна. Хуурай ба нойтон термометрийн заалтаар “психрометрийн хүснэгт” ашиглан үнэмлэхүй чийгшил, харьцангуй чийгшил, дутагдал чийгшил, шүүдэр унах температурыг тодорхойлдог. 67. Нойтон термометрийн батистыг байнга цэвэр чийглэг, зөөлөн байлгах ба даавуу бохирдсон эсвэл хатуурсан, байвал солих шаардлагатай.

Page 37: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

37

Психрометрийн найдвартай ажиллагааг хангах үндсэн нөхцлийн нэг нь даавууг зөв уях явдал юм. Батистыг зөв уяхын тулд бүхээгээс нойтон термометрийг авч хуучин батистыг аваад нөөцлүүрийг нэрмэл усанд дүрж угаагаад номын завсар төрмомөтрийн нөөцлүүр тал 8÷10 см цухуйж байхаар хавчуулж тавина. Ажиглагч гараа угаасны дараагаар шинэ батист авч нэрмэл усанд дүрж норгоод термометрийн нөөцлүүрт батистаа үрчлээгүйгээр нягт орооно. Дараа нь нөөцлүүрийн дээд талын хамгийн нарийссан хэсгээр, захаас 2-3 мм зайд, цагаан утсаар чанга уяна. Нөөцлүүрийн тойргийн 1/4-ээс

Зураг 2.15. Термометрийн батист уях байдал. / а нэмэх б хасах температуртай үед /оруулж байх бөгөөд доод уяаг чангалж, батистыг нойтон термометрийн нөөцлүүрээс доош 2÷3 мм байхаар тайрна /2.15 дугаар зургийн б/. Хэмжилт хийхээс 30 минутын өмнө усалгааг хийнэ. Тэгэхдээ савтай усаа өргөн нойтон термометрийн нөөцлүүрийг далд ортол усанд дүрж, заалт нь өссөөр өөрчлөгдөхгүй болох, хэрэв батист хөлдсөн бол мөс бүрэн хайлж дуусах хүртэл барьж услана. Дулааны улиралд агаарын температур, хуурайшлаас хамаарч ажиглалт хийхээс 7÷10 минутын өмнө нойтон термометрийн нэмэлт усалгааг хийж болно.69. Агаарын температур Та≤00С үед ажиглагч нойтон термометрээр тоололт авсны дараа батистын ус ямар төлөв байдалд байгаа /ус, мөс/-г тодорхойлно. Хэрэв батист дээр хэт хөрсөн ус байсан бол, түүнд хатуу зүйл /харандааны бал/-ийг хүргэхэд хөлддөг. Энэ тохиолдолд нойтон термометрийн заалт өснө, харин ус хөлдөж дуусахад буурч эхэлдэг, батист дээр мөс байвал, нойтон термометрийн заалт өөрчлөгдөхгүй. Заримдаа температур 00С-ын ойролцоо байхад нойтон термометрээр тоололт авч байх үед термометрийн мөнгөн ус хуваарийн дагуу тасралтгүй дээш доош гүйх тохиолдол гарч болно.

ихгүй хэмжээгээр батистын хоёр зах зөрсөн байх ёстой. Ингээд дараагийн уях утсаа нөөцлүүрийн дундуур гогцоодож доош нь шувтрах маягаар үрчлээ гаргалгүй татаж нөөцлүүрийн доод хэсгээр сулхан уяна. /2.15 дугаар зураг / 68. Батистыг норгоход зөвхөн нэрмэл ус хэрэглэнэ. Психрометрийн услуур аяга үргэлж дүүрэн устай байх ёстой тул ажиглалт хийхээс 30 минутын өмнө аяганд ус сэлбэнэ. Нойтон термометрийн заалт 00С-аас доош орсон үед аягатай усыг хөлдөхөөс хамгаалан бүхээгнээс өртөөний албан тасалгаанд

Page 38: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

38

Ийм тохиолдолд эхний тоололтыг авсны дараа 3÷5 минут болоод хуурай ба нойтон термометрээр 2 дахь тоололтыг авна. 70. Ажиглагч хэмжих хэрэгсэлд урьдчилсан үзлэг хийж байх үедээ нойтон термометрийн усалгаа, заалтыг заавал шалгаж үзнэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ. Их халуун өдөр /Та≥200С /, салхитай үед батист нь ууршиж хүрэлцэхүйц ус татаж авч чадахгүй тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ. Тоос шороо ихтэй юмуу батист амархан бохирддог газарт ажиглалтын хугацааны хооронд термометрийн нөөцлүүрийг устай аяганд дүрж, ажиглалт хийхээс 30 минутын өмнө устай аягыг буулгаж байрлуулна.71. Термометрийн заалтыг тоолохдоо амьсгалаа түгжиж эхлээд аравны оронг, дараа нь бүхэл нэгж аравтын оронг тоолно. Тоололтыг аль болох богино хугацаанд хийнэ. Термометрүүдийн нэгж хуваарь нь 0,20С байдаг учир градусын бутархай хуваарийн сондгой оронг нүдэн баримжаагаар тоолж авдаг. Жишээ нь: Хэрэв 150С ба 160С-ын хооронд хоёрдахь хуваарь дээр мөнгөн ус байрлаж байна гэж үзвэл 15,40С болно.

Харин гурав ба дөрөв дэх хуваарийн хооронд /2.16 дугаар зургийн “б”] байвал температур 15,60С болно. Термометрийн 00С-аас дооших заалтын тоололтыг дээрхийн адил авч өмнө нь хасах тэмдэг тавина. 2.16 дугаар зургийн “в”-д температур -1,70С байна. 2.17 дугаар зурганд

а - нүд мөнгөн усны түвшнээс доош байрласанб - нүд зөв байрласанв - нүд мөнгөн үсны түвшнээс дээш байрласан

72. Термометрийн заалтыг тоолохдоо дараах зарчмыг баримтлана.а/. Мөнгөн усны түвшин, ажиглагчийн нүдний хараа яг нэг түвшинд байх ёстой. 2.17 дугаар зургийн “б”б/. Тоололт авах үед амьсгалаа түгжиж, эхлээд термометрийн аравны бутархай хувийг дараа нь бүхэл нэгж аравтын градусыг тоолно. Тоололтыг маш түргэн зөв хийнэ.

Зураг 2.16. Термометрийн заалтыг тоолох байдал

Зураг 2.17. Ажиглагчийн нүдний байрлалянз бүр байхад термометрийн

хуваарийн харагдах байдал

Page 39: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

39

в/. Мөнгөн усны түвшин “00С”-аас их бол хуваарийг дороос дээш нь, бага бол дээрээс доош нь тоолно /хэмжилтэнд бэлдэх явцад хэрхэн тоолохоо харсан байна/.Чийгийг Та≥-100С үед психрометрээр, Та≤-100С үед гигрометрээр тодорхойлно.73. Агаарын чийгийн үзүүлэлтүүд гаргахдаа дараах зарчмыг баримтлана.I. Ажлын байранд ороод “Психрометрийн таблиц” ашиглан агаарын даралт, хуурай ба нойтон термометрийн заалтаар чийгийн бүх үзүүлэлтүүд /уурын даралт, харьцангуй чийr, дутагдал чийг, шүүдэр буух температур/-ийг бүрэн гаргана. Үүний тулд:a) Хуурай, нойтон термометрийн заалтын ялгавар /∆t/-г гаргана.b) Агаарын даралтын /10-т бүхэлтгэсэн/ утга ба дээрх ялгавраар уурын даралтад хийх засвар /∆е/-ыг олж тэмдэглэж авна.c) Хуурай термометрийн заалт бүхий баганыг сонгож, нойтон термометрийн заалтад харгалзах уурын даралтын утга /еt/-ыг олж авна. d) Олсон уурын даралтын утганд засвар хийнэ. /et+∆е=e/e) Засвар хийсэн уурын даралтын утга /e/-нд харгалзах харьцангуй чийг “f”, дутагдал чийг “d” ба шүүдэр цэгийн температур “ ”-ын утгуудыг ЦД-1 дэвтрийн харгалзах нүдэнд хуулж бичнэ. II. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, психрометрээр тодорхойлсон чийг, Автомат станцаар хэмжсэн чийгтэй уялдаж, нэгэн төрөл байх шаардлагыг хангах зорилгоор ажлын байранд ороод “Вайсала”-гийн чийгийн тооцоолуур “Vaisala Humidiy Calculator” програмыг ашиглаж чийгийн үзүүлэлтүүдийг бүрэн гаргана. Үүний тулд:a) “Vaisala Humidity Calculator” програмыг нээж “Basic” дэд цонхыг гаргаад “Reset” хийж, тоог арилгаад дараах тоонуудыг бичнэ.b) Дээд “1” хэсэгт агаарын температур, даралтыг бичнэ.c) Доод “2” хэсэгт нойтон термометрийн заалтыг “Wet bulb” нүдэнд бичнэ.d) Эсвэл хүйтний улиралд Та≤-10.00С үед гигрометрийн заалтыг батлагдсан ТМ-9 хүснэгтээр хөрвүүлэн харж “Relative Humidity (RH)” нүдэнд бичнэ. e) “Calculate” товчлуурыг дарахад бүх үзүүлэлт гарна /3.8.1.-г үз/. Гигрографын туузны боловсруулалт болон ЦХ-9 хамаарлын муруй, гигрограф, гигрометрийн хөрвүүлэх хүснэгтийг “Vaisala Humidity Calculator” програм ашиглан гаргасан чийгээр хийнэ. 74. Агаарын температурыг -360С хүртэл хуурай термометрээр хэмжинэ. Та≤-36.00С үед хуурай термометрийн тоололтыг спиртэн термометрээр орлуулна. Үүний тулд бүхээгт Та≤-15.00С болох үед спиртэн термометрийг хуурай термометртэй зэрэгцээ босоогоор байрлуулна. Та≤-200С болох үеэс зэрэгцээ тоолно. Хэрэв өртөөнд спиртэн термометр байхгүй бол уг тоололтыг минималь термометрийн спиртийн заалтаар авч болно. Тайлбар: Хэрэв агаарын температур буурч мөнгөн усны хөлдөх цэгт хүрвэл бүхээгнээс мөнгөн устай термометрүүдийг хураана. Термометрүүдийг зөвхөн босоо байдалд нөөцлүүрийг доош харуулан зөөж, хадгалж, тээвэрлэнэ.

Page 40: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

40

2.4.5. Сэнст психрометрээр хэмжилт хийх:

а. Бүтэц, зохион байгуулалт: Сэнст психрометр нь суурин ба хээрийн нөхцөлд агаарын температур, чийгшлийг хэмжихэд зориулагдсан. Психрометрийн ажиллах зарчим ньхуурай, нойтон хоёр термометрийн заалтын зөрүү орчны агаарын чийгээс шууд хамаарах зүй тогтолд үндэслэгдсэн байна. Сэнст психромөтр нь термометрийн нөөцлүүрийн хажуугаар тогтмол 2 м/с хурдтай агаарын урсгал үүсгэж байдаг баадуутай сэнст толгой, агаарын урсгалын хоолой, хамгаалах хүрээ, хос термометрээс бүрдэнэ. Термометрийн нөөцлүүрийг нар, салхины нөлөөнөөс давхар бортгон хоолойгоор хамгаалсан байдаг. Хамгаалах хоолой нь нөөцлүүрийг нарны халалтаас хамгаалах бөгөөд үүний тулд сайтар өнгөлсөн гадаргуутай, дулаан үл дамжуулах жийргээр тусгаарлагдаж, хоорондоо агаар дамжуулах хоолойгоор холбогдсон байна. Агаар дамжуулах хоолойн дээд талд сэнс, түүнийг ажиллуулах баадуунаас бүрдсэн толгой бэхлэгдсэн байна. Баадууг толгойн дээр байрлуулах түлхүүрээр түлхэнэ. Сэнс эргэхдээ агаарыг дороосоо сорж, агаар дамжуулах хоолойгоор дээш татан толгойн доод хэсгээр гадагш цацна. Термометрийн нөөцлүүрийг тойрон гарах агаарын температурыг хуурай термометрийн заалтаар тодорхойлно. Харин нойтон термометрийн заалт нь батистын гадарга дээр явагдах ууршилтын нөлөөгөөр хуурай термометрийн заалтаас ямагт бага байх ба чийг багасахад ялгавар улам ихсэнэ. Чийгээр ханасан үед батистын гадаргаас ууршилт явагдахаа больж хуурай, нойтон термометрийн заалтууд тэнцэнэ. Их салхитай үед салхины хамгаалалтыг хэрэглэнэ.

Сэнст психрометр 1. Сэнст толгойн хэсэг2. Хуурай, нойтон термометр 3. Агаар дамжуулах хоолой 4. Хамгаалах хүрээ5. Дотор бортогон хоолой /агаар сорох/6. Гадна бортогон хоолой /хамгаалах/7. Услуур, хавчаарын хамт8. Салхины хамгаалалт9. Сэнсэт психрометр өлгөх ацан дэгээ10. Хуурай термометрийн нөөцлүүр 11. Нойтон термометрийн нөөцлүүр

Зураг 2.18. Сэнст психрометр

Page 41: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

41

Термометрийн хуваарийн хязгаар -250С ÷ 510С, харьцангуй чийгийг хэмжих хязгаар нь 10% ÷ 100%, нөөцлүүрийн орчны агаарын урсгал салхилуурын эргэлтийн 4 дэх минутанд 1,7 м/с байна. Баадууны ажиллах хугацаа 8 ÷ 10 минут байна. б. Сэнст психрометрийг байрлуулах, ажиглалт хийх: Хавар Та≥-10.00С үеэс намар Та≤-10.00С хүртэл сэнст психрометрээр агаарын чийг тодорхойлно. Сэнст психрометрийг байрлуулах бэлтгэлийг урьдчилан хангана. Термометрүүдийн нөөцлүүр газрын гадаргаас дээш хоёр метрийн өндөрт байрлуулж хэмжилт хийнэ. Шонгийн хойт талд дэгээг зохих өндөрт /ойролцоогоор 240 см/ эрэгдэж бэхлээд, түүнээс психрометрээ өлгөж хэмжилт хийнэ. Сэнст психрометрийн баруун гар талын термометрийн нөөцлүүрийг батистаар ороож уяна. Батистыг байнгын цэвэр, чийглэг байдалд байлгаж хэмжилт хийнэ. Батистыг солихдоо ажиглагч термометрийн нөөцлүүрийг угааж цэвэрлээд, батистыг нэрмэл усанд норгоод, нугалаас үрчлээгүйгээр нягт орооно. Нөөцлүүрийн тойргийн 1/4-ээс ихгүй хэмжээгээр батистын хоёр захыг зөрүүлж дээд доод хоёр үзүүрийг нь нарийн цагаан утсаар уяна. Сэнст психрометрийг хэмжилт хийхээс дулааны улиралд 15 минут /хүйтний улиралд 30 минут/-ын өмнө гаргаж шонд өлгөнө. Хэмжилтийн өмнө нойтон термометрийн батистыг усална. Усалгаанд заавал нэрмэл ус хэрэглэнэ. Нэрмэл усаа тусгай зориулалтын услуурт соруулж, усыг амсраас 1 см доор түвшинд хүргэж /зураас байдаг/ шахаад хавчаараар хавчиж тогтооно. Үүний дараа услуурыг термометрийн нөөцлүүрийн агаар сорох бортогон хоолойн дотуур тултал нь оруулж нөөцлүүрийг усанд дүрж батистыг норгоно. Батистыг 5÷10 секунд норгоод хавчаарыг сулруулан усыг резинэн бургуйд буцаан соруулж, услуураа сугалж авна. Батистыг усалсны дараа сэнсний баадууг /8 ÷ 10 удаа эргүүлж/ чангалаад психрометрээ байрлуулж, 4 минут хүлээгээд тоололт авна. Эхлээд нойтон дараа нь хуурай термометрийг тоолно. Хуваарийн алхам 0,2°С байдаг. Тоололтыг авахдаа термометрт хэт их ойртож, агаарын урсгалд саад хийхгүй, бортогон хоолойд гар, бие хүрэхгүй байх хэрэгтэй.Хэмжлийн үед V≥4 м/с байвал салхины хамгаалалт хийнэ. Хуурай, нойтон термометрийн заалтыг дэвтрийн зохих хүснэгтэнд бичиж, засварыг хийж засварлагдсан тоололтыг гаргасны дараа психрометрийн хүснэгтээс уурын даралт, харьцангуй чийr, дутагдал чийг, шүүдэр цэгийн температурыг олно. Мөн “Vaisala Humidity Calculator” програмыг ашиглаж болно. Сэнст психрометрийн никель гадаргуугийн өнгөлгөө гэмтэн харлаж, зэвэрснээс нарны цацрагийн ойлтыг багасгаж, термометрийн заалт нь өөрчлөгддөг тул хэмжилт хийсний дараа гадаргууг зөөлөн даавуугаар арчин, гэрэнд нь хийж хадгална.

Page 42: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

42

2.4.6. Хэмжлийн дүнг бичих ба боловсруулах

75. Психрометрээр авсан тоололтыг ЦД-1 дэвтрийн зохих нүдэнд бичиж, термометр нэг бүрт хавсаргасан шалгалтын гэрчилгээнээс зохих засварыг авч бичээд засварлагдсан дүнг бодно. Жишээ нь:1. Тоололт -15,60С, засвар -0,10С бол засварлагдсан тоололт -15,60С+/-0,10С/=-15. 70С болно. 2. Тоололт 10,50С, засвар + 0,10C бол засварлагдсан тоололт 10,50С+0,10С= 10,60С болно. Хэрэв “тоололт” ба “засвар” эсрэг тэмдэгтэй бол ихээс нь багыг хасч, ихийн тэмдгээр бичнэ. Жишээ нь:1. Тоололт -5.70С, засвар +0,10С бол засварлагдсан тоололт -5.70С - /+0,10С/ = -5.60С болно.2. Тоололт -0,10С засвар +0,20С бол засварлагдсан тоололт 0,20С - 0,10С= 0,10С болно.

Хэрэв температурын заалт термометрийн хуваариас хэтэрсэн байвал эцсийн хуваариар авч их, багын тэмдэг бичнэ. Жишээ нь: Термометрийн хуваарийн хязгаар -310С÷410С байлаа гэж үзвэл дээд талын хязгаараас хэтэрсэн байвал >410С, доод хязгаараас хэтэрсэн байвал <-310С гэж тус тус бичих хэрэгтэй. 76. Та≤-20.00С үед спиртэн термометрээр тоололт авч ЦД-1 дэвтрийн “нойтон термометрийн заалт” нүдэнд бичиж тоололтын баруун дээд талд “сп” гэсэн тэмдэг тавина. Хуурай термометрийн заалт Та≤-360С үед спиртэн термометрийн тоололтыг хуурай термометрийн тоололтын оронд бичнэ. Үүний тулд спиртэн термометрийн тоололтонд хэмжих хэрэгслийн ба нэмэгдэл засвар хийж засварлагдсан дүнг гаргана. Нэмэгдэл засварыг хуурай ба спиртэн термометрийн 08, 20 цагийн хэмжлийн дүнгийн ялгаварыг бодож ЦД-1 дэвтрийн “хуурай термометрийн заалт” мөрний эцсийн “дундаж, түүвэр, шифр” нүдэнд бичнэ. Нэмэгдэл засварыг сарын эцэст дээрх

Температур 0СЗасвар

-аас хүртэл-30,0 -10,1 -0,1-10,0 -7,6 0,0-7,5 -2,8 0,1-2,7 6,7 0,26,8 14,1 0,1

14,2 26,7 0,0Хүснэгт 2.9 Термометрийн засвар

Термометрийн тоололт Засвар Засварлагдсан

тоололт

-5,7 0,1 -5,6-0,2 0,2 0,0-0,1 0,2 0,10,0 0,2 0,215,2 0,0 15,2-15,6 -0,1 -15,710,5 0,1 10,6

Хүснэгт 2.10 Термометрийн заалтанд засвар хийх жишээ “ЦД-1 дэвтэр”

Page 43: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

43

ялгаваруудыг түүвэрлэн минималь термометрийн нэмэгдэл засвар гаргахын адилаар бодож гаргана.

2.4.7. Үнэмлэхүй бага температурыг тодорхойлох

77. Хэмжлийн хоорондох үнэмлэхүй бага температурыг минималь термометрээр тодорхойлно. Минималь термометрийн гуурсан хоолойд, спиртэн баганын дотор голонцог байх бөгөөд түүний байрлалаар хэмжлийн хоорондох хугацааны үнэмлэхүй бага температурыг тодорхойлдог. Агаарын температур буурахад спирт агшиж, спиртийн гадаргын таталцлалын хүч голонцогийн үрэлтийн хүчнээс их тул, спиртэн баганын гадарга өмнөө голонцогийг түрэн нөөцлүүр тийш шилжинэ. Харин агаарын температур дулаарахад спирт тэлж, гуурсан хоолойгоор урсахад голонцог спиртэн баганын чөлөөт гадаргаас салж байрандаа үлдэнэ. Иймээс голонцогийн нөөцлүүрийн эсрэг талын төгсгөл нь хэмжлийн хоорондох хугацааны үнэмлэхүй бага температурыг ямагт заана. 78. Хэрэв минималь термометрийн гуурсан хоолойд спиртийн дусал үүсэх буюу спирт хэсэг, хэсэг тасарвал хуурай термометр ба минималь термометрийн спиртийн заалтын ялгавар их болно. Минималь термометрт спирт тасарсан, спиртэн дусал үүссэн эсэхийг нягтлан үзэх хэрэгтэй. Гэмтэл илэрвэл термометрийг нөөцлүүр талруу нь сэгсэрч эсвэл нөөцлүүрийн эсрэг талаас барьж дүүгүүрдэн тасархайг нийлүүлнэ. Үүний тулд тусгай нарийн уут хийж термометрээ түүнд хийж боогоод оосроос нь барьж дүүгүүрдэх арга хэрэглэж болно. Термометрийн спиртийг халаах замаар нийлүүлж болохгүй. Спиртийн тасархайг нь нийлүүлсэн термометрийг ≥24 цаг нөөцлүүрийг нь доош харуулан сэрүүн газар босоогоор байлгана. Спирт нь үргэлж тасарч байдаг термометрийг солих шаардлагатай. Хэрэв ямар нэгэн шалтгаанаас голонцог спиртнээс гарсан бол түүнийг нөөцлүүp тийш нь сэгсэрч оруулна. Хэрэв термометр маш тэгшхэн байрлалтай байсан ч агаарын температур буурахад голонцог спиртээ даган гүйхгүй, байрандаа сугарч хоцроод байвал термометрийг үнэмлэхүй бага температурыг тодорхойлох чанар алдагдсан гэж үзээд солино. 79. Минималь термометр зөвхөн тэгш байрлалтай үедээ л зөв заана. Термометрийн нэгж хуваарь нь 0,50С байдаг тул бутархайн оронг нүдэн баримжаагаар тоолно. Жишээлбэл 2.19 дүгээр зурагт минималь термометрийн спирт ба голонцогийн байрлалыг харуулсан байна. Зурагт спиртийн заалт -15,40С голонцогийн заалт /хамгийн бага температур/ -24,20С байна. Минималь термометрээр тоололт авсны дараа нөөцлүүр талыг нь өргөн термометрээ 30÷400 хазайлгаж голонцогийг спиртийн гадаргад тулгаад тэгшхэн байрлуулна. 80. Минималь термометрийн тоололтонд хоёр засвар хийдэг.а/. Хэмжих хэрэгслийн /гэрчилгээний/ засварб/. Хуурай термометрийн заалттай спиртийн заалтыг харьцуулан гаргаж авсан нэмэгдэл засвар. Нэмэгдэл засварыг сарын эцэст бодож гаргана.

Page 44: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

44

Зураг 2.19 Минималь термометр

Хэрэв минималь термометрийн заалт, хуваарь хэтэрсэн байвал, ажиглалтыг 75-д заасны дагуу тэмдэглэнэ.81. 08 ба 20 цагийн ажиглалтын хуурай ба “минималь” термометрийн спиртийн засварлагдсан тоололтын ялгавраар нэмэгдэл засварыг бодож гаргана. 3асварыг ЦД-1 дэвтрийн “минималь термометрийн нэмэгдэл засвар” гэсэн мөрөнд бичнэ. Хэрэв минималь термометрийн спиртийн засварлагдсан тоололт хуурай термометрийн заалтаас бага бол ялгавар нь нэмэх /+/, их байвал хасах /-/ тэмдэгтэй байна. Эдгээр ялгавруудаас 0,4 ба түүнээс ихээр зөрж байгаа ялгаваруудыг тохиолдлын тоонд оруулахгүй. Үндсэн ялгавруудыг “+” ба “-” тэмдэгтэйгээр нь ялган нэмж нийлбэрийг ихээс нь багыг хасч үлдсэн тооны өмнө их тооны тэмдэг тавина. Үүнийгээ тооцоонд орсон бүх тохиолдлын тоонд хувааж гарсан ноогдвор нь минималь термометрийн нэмэгдэл засвар болно. Хэрэв хоёр хугацааны ялгаврын тохиолдлын тоо 30 хүрэхгүй бол тухайн сарын нэмэгдэл засварыг өмнөх сарын нэмэгдэл засвараар авна. Хэрэв

термометрийг сольсон бол нэмэгдэл засварыг термометр тус бүрд нь гаргадаг. Харин нэмэгдэл засвар гаргах тохиолдлын тоо аль алинд нь хүрээгүй бол солихын өмнө байсан термометрт урьд сарын, шинэ термометрт дараа сарын нэмэгдэл засварыг тус тус хэрэглэнэ.

2.4.8. Үнэмлэхүй их температурыг тодорхойлох

82. Хэмжлийн хоорондох хугацааны үнэмлэхүй их температурыг “максималь” термометрээр тодорхойлно.83. Максималь термометрийн нөөцлүүрийн ёроолд нарийн шилэн зүүний нэг үзүүрийг гагнасан бөгөөд /2.20 дугаар зураг/ түүний нөгөө үзүүр гуурсан хоолойн амсарт орж, түүнийг тойрсон маш нарийхан завсар үүсгэж байдаг. Мөнгөн усны тэлэлтийн хүч, нарийссан хэсэгт үүсэх үрэлтийн хүчнээс их тул мөнгөн усны багана агаарын температур дулаарахад саадгүй өснө. Мөнгөн усны молекулын таталцлалын хүч нь нарийссан хэсэгт үүсэх үрэлтийн хүчнээс бага учир агаарын температур буурахад мөнгөн ус нөөцлүүрт орж чадахгүй, гуурсан хоолойн амсарт тасарч, гуурсан хоолой дах мөнгөн усны багана хэвээр үлдэнэ. Тоололт авсны дараа максималь термометрээр тухайн агшны температурыг заалгахын тулд термометрийн нөөцлүүрийг доош харуулан сэгсэрнэ.

Page 45: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

45

84. Максималь термометр үнэмлэхүй их температурыг тодорхойлох “максималь” чанараа алдаж болно. Өөрөөр хэлбэл температур буурахад мөнгөн ус гуурсан хоолойн нарийссан хэсэгт тасрахгүй шууд нөөцлүүрт орж болно. Максималь чанараа ингэж алдсан термометрийг заавал солих шаардлагатай. 85. Максималь термометрийн шилэн гуурс агааргүй хоосон тул мөнгөн ус нөөцлүүрийн эсрэг талруу чөлөөтэй гүйдэг. Иймд термометрийг буруу байрлуулсан нөхцөлд үнэмлэхүй их температур алдаатай тодорхойлогдож болох талтай. Ийм учраас максималь термометрийг нөөцлүүр талруу нь тонгойлгож, эсрэг талыг 1÷2 см өндөр байрлуулна. 86. Максималь термометрийн хуваарийн алхам 0,50С байдаг тул градусын бутархайн оронг нүдэн баримжаагаар авна. Тоололт авах бүрдээ мөнгөн ус дээшээ гүйсэн эсэхийг шалгаж, мөнгөн усны багана

хөндийрсөн бол термометрийг нөөцлүүр талруу нь хазайлгаж, мөнгөн усыг нарийссан хэсэгт хүргээд дараа нь тоололт авна. Максималь термометрээр тоололт авсны дараа термометрээ тухайн үеийн агаарын температурыг заах хүртэл сэгсэрч байрлуулаад, сэгсэрсний дараахтоололтыг ЦД-1 дэвтрийн “сэгсэрсэн тоололт” гэсэн нүдэнд бичнэ.87. Максималь термометрийн заалтанд хэмжих хэрэгслийн гэрчилгээнд байгаа засварыг хийж засварлагдсан дүнг гаргана. Харин хуваарь хэтэрсэн үед тоололтыг 75-д заасны дагуу бичнэ.

2.4.9. Гигрометрээр чийг тодорхойлох

88. Үсэн гигрометр нь /2.21 дүгээр зураг/ агаарын харьцангуй чийг тодорхойлох зориулалттай хэмжих хэрэгсэл юм. Тослогыг нь авсан хүний үс агаарын чийгийн өөрчлөлтөөс хамаарч агшиж, сунаж байдаг шинж чанар дээр үндэслэгдсэн. Үс /2/-ний нэг үзүүр гигрометрийн жааз /1/-ны дээд талд үс тогтоогч /8/-д бэхлэгдсэн байна. Үсний нөгөө үзүүрийг ачаа /4/-тай бариул /5/-д бэхэлсэн байна. Ачаа нь үсийг татагдсан байдалд байлгах үүрэгтэй. 3үү /7/-г бэхэлсэн тэнхлэг /6/-т бариул /5/ холбогдсон байна. Гигрометрийн жаазанд хуваарь /3/ бэхлэгдсэн байна. Хуваарь нь 0÷100 хүртэл, ихсэхдээ аажмаар ойртсон шугаман бус, оноолол нь 1 %-той тэнцүү байна. Хэрэв гигрометрийг 2 үсээр үсэлсэн тохиолдолд шугаман хуваарьтай байж болно. Хуваарийн аравт бүрийг тоогоор, нэгжийг зураасаар тэмдэглэсэн байна. Гигрометрийн зүүг тохируулах эрэг /9/-ээр шилжүүлнэ. Гигрометрийг ажлын горимд тохируулах эрэг /9/-ийг заавал давхар эрэг /10/-ээр хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ.

Зураг 2.20. Максималь термометрийн нөөцлүүр

Page 46: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

46

Зураг 2.21. Үсэн гигрометр

89.Гигрометрийг хайрцагнаас авах болон зөөвөрлөх үед үсийг тасалж, сунгахгүйн тулд маш болгоомжтой ажиллах ёстой. Гигрометрийг зөөвөрлөх үед зүүг хуваарийн эх талруу шилжүүлж хуваарийн араар оруулж сойдог. Харин зүүг баруун тийш хөдөлгөх буюу хуваариас гаргахыг хориглоно. Гигрометрийн үс нь амархан гэмтдэг, гадны нөлөөгөөр шинж чанараа алддаг тул бүхээгт туслах гигрометрийг нөөцөөр байрлуулна. Туслах гигрометрийн тоололтыг “гигрометр” гэсэн мөрний 2 дахь нүдэнд бичнэ.

90. Хэмжилтийн үед гигрометрийн үсний байдлыг онцгой анхаарах шаардлагатай. Хэрэв үс, бариул ба түүний тэнхлэг нь цан, мөс усны дусал буюу хатуурсан цасаар хучигдсан байвал гигрометрийн жаазыг тогшиж арилгана. Хэрэв ийм аргаар цэвэрлэж болохгүй байвал тоололтыг бичиж авсны дараа гигрометрийг хураан авч, тасалгааны температурт хайлуулан үсийг аажмаар хатаана. Цас, мөс, цанг хайлж, хатаж дууссаны дараа гигрометрийг бүхээгт байрлуулна.91. Хэмжих хэрэгсэл гэмтэлгүй боловч гигрометрийн заалт психрометр ба цаг уурын автомат станцаар тодорхойлсон чийгнээс ≥±5% ялгаатай байвал гигрометрийн зүүг шилжүүлнэ /2.21 дүгээр зураг/. Агаарын чийг f≥70% үед давхар эрэг /10/-ийг суллаж, эрэг /9/-ийг эргүүлж зүүг шилжүүлнэ. Гигрометрийн тохируулгыг намар эрт, харьцуулалтын ЦХ-9 хүснэгтийг зохиож хүрэлцэхүйц хугацааны өмнө хийнэ. “ЦХ-9”-ээр чийг гаргаж буй үед гигрометрийн зүүг шилжүүлэхгүй. Харин намар-өвлийн чийг гаргах ЦХ-9 гологдсон бол шалгасан байгууллагын шийдвэрийн дагуу гигрометрийн зүүг шилжүүлнэ. Ийм тохиолдолд хавар 3, 4 дүгээр сарын материалаар ЦХ-9 зохиож зүү шилжүүлсэн дээрх хугацаанаас хойших үеийн чийгийг нөхөн боловсруулна. Үндсэн гигрометрээр зохиосон намар, өвлийн чийгийн “ЦХ-9” гологдол болсон бол “ЦХ-9”-ийг туслах гигрометрийн заалтаар зохиож болно. Энэ ЦХ-9 түрүүчийнхээс найдвартай бол туслах гигрометрийг үндсэн гигрометрийн оронд сольж тавин намар өвлийн чийгийг, түүний

Page 47: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

47

“ЦХ-9”-ээр гаргана. Гигрoметрийн зүүг шилжүүлсэн тухай, шилжүүлгийн өмнөх ба дараах заалтыг ЦД-1 дэвтэр, тухайн тууз, цахим тайланд бичнэ.

Зураг 2.22. Гигрометр ба психрометрийн заалтыг харьцуулсан ЦХ-9 хүснэгт92. Гигрометрийн заалтыг бүхэл хуваариар тоолно. Зарим үед зүүний тэнхлэг үрэлттэй байж болох учраас түүнийг шалгаж байх хэрэгтэй. Үүний тулд хэмжилт аваад тогших буюу эсвэл зүүг зүүн гар тийш хуваарийн 5÷10 зураасаар аажим хөдөлгөх хэрэгтэй. Тэгээд зүү нь хуучин заалт дээрээ эргэж байрлах эсэхийг ажиглана. Хэрэв үрэлт ихтэй бол тогшиход зүү аль нэг тийш огцом шилжинэ эсвэл зүүн тийш болгосон үед зүү буцаж байраа эзлэхгүй. Үрэлт гарсан үед ЦД-1 дэвтрийн “гигрометр” мөрөнд хэмжилтээ бичиж, тайлбар мөрөнд тогшихын өмнө ба хойно ямар байсныг бичнэ. 93. Намар, өвлийн Та≤-10.00С үед чийг гаргах үндсэн хэмжих хэрэгсэл нь гигрометр байдаг ч заалт нь хэт харьцангуй байдаг учраас түүнд зохих засвар хийнэ. Психрометр эсвэл автомат станцын чийгийг 9, 10 дугаар сарын гигрометрийн заалттай харьцуулан зохиосон ЦХ-9 муруйгаар хөрвүүлэх хүснэгт хийнэ /2.22 дугаар зураг/. Энэхүү хөрвүүлэх хүснэгтээр гигрометрийн засварлагдсан бодит утгыг олдог.ЦХ-9 хүснэгтийн босоо тэнхлэгт психрометр, автомат станцын чийг, хэвтээ тэнхлэгт гигрометрийн чийгийг 1%-ийн нарийвчлалтай авна. Үндсэн хугацаа /08, 14, 20, 02 цаг/-ны гигрометр ба психрометр, автомат станцын заалтаар ЦХ-9 хүснэгт зохиодог.Цэгийг гигрометр ба психрометр, эсвэл гигрометр ба автомат станцын чийгийн заалтын уулзвар дээр тавина. Жишээ нь: психрометр, автомат станцын заалт 54 байлаа гэж үзвэл, /2.22 дугаар зураг/ дээр тод шугамаар үзүүлсэн уулзварт уг заалтуудын цэг тавигдах ёстой. 9 ба 10 сарын заалтуудын цэгийг өөр өөр өнгийн бэхээр тэмдэглэнэ. Хэрэв нэг цэг дээр хэд хэдэн цэг давхцахад хүрвэл тухайн цэг дээр давхацсан тоогоор зураас нэмнэ.

Page 48: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

48

Хэрэв психрометрээр чийг гаргах технологи сайн мөрдсөн, гигрометр зөв ажиллагаатай бол бүх цэг бараг нэг шулууны дагуу, диагоналийн ойролцоо цуварч байрлана. Бүх цэгийг хатгаж дууссаны дараа бал харандаагаар цэгийн байрлалын дагуу цэгүүдийг ерөнхийдөө хоёр тэнцүү хэсэгт хувааж шулуун шугамыг гараар жигд татна. Энэ шугамаар гигрометрийн ямар ч заалтанд тохирох харьцангуй чийгийн засварлагдсан заалтыг гаргаж болох бөгөөд үүнийг хялбарчлахын тулд тусгай хөрвүүлэх хүснэгтийг зохионо. Хөрвүүлэх хүснэгтийн эхний багананд гигрометрийн үндсэн заалтыг бүхэл аравтаар, эхний мөрөнд нэгжийн оронг бичсэн байна. Гигрометрийн тоололтыг тахирмагийн хэвтээ тэнхлэгээс авч өгсүүлээд хамаарлын муруйтай огтлолцуулж түүнээсээ хэвтээ чиглэлд шулуун татан босоо тэнхлэгээс психрометрийн харгалзах утгыг олж хүснэгтийн аравт ба нэгжийн уулзварт бичнэ. Жишээ нь: гигрометрийн заалт 75% гэвэл хэвтээ тэнхлэгийн 75-аас дээш өгсөн шугамтай огтлолцож буй цэгээс харьцангуй чийгшлийн тоололтыг босоо тэнхлэгээс авбал 77 гарна. Үүнийгээ хүснэгтийн 70 ба 5 мөрүүдийн уулзварын нүдэнд бичнэ. Ийм аргаар гигрометрийн аравт ба тавтын оронд оногдох харьцангуй чийгийн хэмжээг графикаас авч хүснэгтэнд бичээд арав ба тавын хоорондох ялгаврыг тэнцүү хуваан бүхэлтгэх аргаар жигд хуваарилан бичнэ. Жишээ нь: Гигрометрийн 70%-д харьцангуй чийг 72%, 75%-д 77% тус тус оногдсон байна. Иймээс 70 ба 75-ын хоорондох 71, 72, 73, 74%-д оногдох харьцангуй чийгшлийн хэмжээ 72÷77-ийн хооронд байх ёстой бөгөөд 73, 74, 75, 76 гэж тэгш хуваарилж бичнэ. Ийм маягаар зохиосон ЦХ-9 хөрвүүлэх хүснэгтээс гигрометрийн тухайн хугацааны тоололтоор агаарын харьцангуй чийгийг олж ЦД-1 дэвтрийн зохих нүдэнд бичнэ.94. Та≤-10.00С үед усны уурын даралт, дутагдал чийг, шүүдэр цэгийн температур зэргийг агаарын температур, даралт болон гигрометрийн засварлагдсан тоололтоор “Vaisala Humidity Calculator” програмыг ашиглаж олно.

2.5. Агаарын даралт, температур болон чийгийн бичүүр

95. Цаг уурын өртөөнд агаарын даралт температур, чийгийн өөрчлөлтийг хоног, 7 хоногийн туршид тасралтгүй тэмдэглэж байхын тулд барограф, термограф, гигрограф зэрэг бичүүрүүдийг хэрэглэдэг. Эдгээр хэмжих хэрэгслийн бичлэгээс агаарын даралт, температур, чийгийн хоногийн явц, хамгийн их, бага утгыг тодорхойлно.96. Бичүүрүүд нь механик хөдөлгөөн гүйцэтгэх мэдрэгч, тусгай хуваарь бүхий тууз, цагийн механизмын хүрд, хөдөлгөөнийг шилжүүлэх хөшүүргийн механизм, зүү зэргээс бүрдэнэ. Хоногийн явцтай хүрд бол 24 цагт, 7 хоногийн явцтай хүрд бол 168 цагт тэнхлэгээ нэг бүтэн эргэнэ.

Page 49: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

49

2.5.1. Бичүүрийн зохион байгуулалт

2.5.1.1. Барограф:97. Агаарын даралт, түүний өөрчлөлтийн мэдрэгч нь агааргүй хөндий металл зээрэнцэг /1/ байна. Ийм таван зээрэнцгийг босоо голд бие биед нь эрэгдэж холбосон байна. Доод зээрэнцэг /1/-ийг хэмжих хэрэгслийн суурийн хавтгай /3/-д угсарсан температур тэнцүүлэгч /2/-д хөдөлгөөнгүй бэхэлсэн байна. Агаарын даралт ихсэхэд зээрэнцэг шахагдаж, багасахад нь тэлэх замаар агаарын даралтын өөрчлөлтийг мэдрэнэ.Дээд зээрэнцгийн голд бэхлэгдсэн татуурга хөшүүргийн тусламжаар үзэг /4/ цагийн механизм бүхий хүрд /5/-д ороосон туузан дээр агаарын даралтын өөрчлөлтийг тасралтгүй бичнэ. Хөшүүрэг /6/-ийг эргүүлж үзгийг хүрднээс хөндийрүүлнэ. Барографийн үзэгний байрлалыг эрэг /7/-ээр тохируулна /2.23 a дугаар зураг/.

2.5.1.2. Термограф:

100. Термографын температурыг хүлээн авах хэсэг нь температурын өөрчлөлтөнд харилцан адилгүй тэлж, агших хоёр өөр шинж чанартай металл ялтсыг нийлүүлэн махийлгаж хийсэн биметалл /1/ байдаг. Биметаллын нэг үзүүр тулгуур /2/-т бэхлэгдэж нөгөө үзүүр хөшүүргийн механизмаар үзэг /3/-тэй холбогдсон байна /2.24 дүгээр зураг/.

Зураг 2.24. Термограф М-16

Зураг 2.23а. Барограф М-22 гадаад байдал, б / Барограф М-22 ажиллах зарчим/

Темпeратур өөрчлөгдөхөд биметаллын махир өөрчлөгдөж хүрд /4/-д ороосон тууз дээр үзэг дээш доош зурж агаарын температурын өөрчлөлтийг бичнэ. Хөшүүрэг /5/-ийг эргүүлж үзгийг хүрднээс хөндийрүүлнэ. Үзэгний бичилтийн байрлалыг эрэг /6/-ээр тохируулна. Термографын тагийг нь нээхгүйгээр товчлуур /8/-ыг дарж ажиглагч туузан дээр цагийн заадас гаргана.

Page 50: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

50

2.5.1.3. Гигрограф:

101. Гигрографын агаарын чийгийн өөрчлөлтийг мэдрэх гол хэсэг нь тослоггүй болгосон багц үс /1/ байдаг. Багц үсний 2 үзүүрийг тал жааз /2/-¬д бэхэлсэн байна. Үсний гол хэсгээс дэгээ /3/-ээр татаж, нуман хөшүүргээр дамжуулан үзэг /4/-тэй холбоно. Агаарын чийг өөрчлөгдөхөд багц үс сунаж, агшин хөшүүргийн мөрийг татаж, тавин үзгийг хөдөлгөж, хүрд /7/-д ороосон туузан дээр зурна. Агаарын чийг ихсэхэд үс сунаж үзэг дээш зурна. Харин чийг буурвал үс агшиж үзэг доош зурна. Агаарын чийгийн их бага yтrуyдaд үсний мэдрэх чадвар жигд биш байдаг. Гигрографын хөшүүргийн механизмд мөрөөрөө шахаж байх хоёр нум /6/-г хийж өгсөн нь агаарын чийгийн их, бага утгуудад үсний суналт, агшилтын жигд бус өөрчлөлтийг туузны хуваарь дээр жигд болгодог. Үзгийг хүрднээс хөндийрүүлэх, туузан дээр цагийн заадас гаргах арга ажиллагаа нь термографынхтай яг адил болно. Хэрэв харьцанryй чийг их байхад үзэг туузны хуваарийг давж бичсэн байвал түүнийг буулгаж тохируулна. Гигрографын үзгийг, бөөрөнхий толгойтой эрэг /5/-ээр шилжүүлнэ. Ийм шилжүүлгийг гигрометрийн нэг адил зайлшгүй шаардлагатай болсон үед л хийнэ. Гигрографын үзгийг шилжүүлсний дараа түүний бичлэгийг боловсруулах психрометр эсвэл автомат станц ба гигрографын заалтыг харьцуулсан ЦХ-9-ийг шинээр зохионо.

102. Өөрөө бичигчийн хүрд нь /2.25 дугаар зураг/ цагийн механизм бүхий хуванцар бортого байна. Хүрдний ёроолын нүхээр цагийн механизмын голыг гаргаж, араа /3/-г бэхэлсэн байна. Хоногийн явцтай цагийн механизмын араа 22 шүдтэй, долоо хоногийнх 16 шүдтэй байна. Өөрөө бичигчийн сууринд бэхэлсэн хөдөлгөөнгүй араа /4/ нь гол /2/-ын хөдөлгөөнт араа 3-тай харьцаж байхаар углагдсан байна. Хүрдний таг дээр гурван нүх байдаг. Түүний голынх нь хүрдний тэнхлэг гарах, нэг нь цаг түлхэх түлхүүрийн, нөгөө нь цагийн механизмын явцыг тохируулах нүх байна. Цагийг эрвээхий эрэг /5/-ээр түлхэнэ. Цагийн механизмын явцыг тохируулах нүх хуванцар бөглөө /6/-гөөр таглагдсан байна. Хүрдэнд туузыг, хавчаар /7/-аар нягт дарж тогтоодог.

Зураг 2.25. а/ Гигрограф М-21гадаад байдал

Зураг 2.25. б/ Гигрограф М-21,ажиллах зарчим

Page 51: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

51

Хавчаарын доод үзүүр нь хүрдний ёроолын ирмэгний ховилд сууж дээд үзүүр нь хүрдний дээд ирмэгт тохогдож тээглэнэ. Өөрөө бичигчид -400С ÷ 400С-тай орчинд чанараа алддаггүй тусгай зориулалтын бэх хэрэглэнэ.

2.5.2. Бичүүрийн цагийн тохируулга, үйлчилгээ

103. Тууз солих бүрдээ өөрөө бичигчийн цагийг түлхэнэ. Хэрэв цаг түлхэх хугацаанаас өмнө зогсоод байвал хүрдийг эгц босоо байдлаар баруун гартаа барьж хэд хэдэн удаа эргүүлнэ. Хэрэв үүгээр цаг хөдлөхгүй бол хүрдийг солино. Хүрдийг сэгсрэх буюу ямар нэгэн зүйлээр доргиож болохгүй.104. Хэрэв хоногийн явцтай хүрд хоногт 5 минут, долоо хоногийн явцтай хүрд долоо хоногт хагас цагаас их хэмжээгээр түрүүлэх эсвэл хоцорч байвал түүний явцыг тохируулах хэрэгтэй. Үүний тулд цагийн механизмын таган дээрх бөглөөг авч, хөшүүргийг /+/ эсвэл /-/ тийш нь эргүүлж тааруулна. 105. Их хүйтэн үед бүхээгт байгаа бичүүрийн цагийн механизмын тос нь царцаж зогсож болно. Энэ тохиолдолд уг хүрдийг сольж, хуучин туузаа ороож тавина, туузан дээр цаг зогссон хугацаа, бичилт тасарсан тухай шалтгааныг тэмдэглэнэ. Хурааж авсан хүрдийг даавуу буюу цаасанд сайн ороож дулаан байранд оруулж 1 цаг байлгаад задлана. Хүрднээс цагийн механизмын түлхүүрийг буруу эрэгдэж аваад хүрдний доод сууринд байгаа гурван эргийг авч задалж үйлчилгээ хийнэ. Хэрэв сольж тавих хүрдгүй бол цэвэр даавуугаар болгоомжтой арчиж, тэнхлэг, араануудыг цэвэрлэгээний спиртээр цэвэрлэж, дахин тослоод буцааж тавина. Хүйтний улиралд хүрдийг төмрийн шингэн тосоор тослоно. 2.5.3. Бичүүрийг байрлуулах

106. Барографыг өртөөний албан тасалгаанд барометрийн ойролцоо тусгай тавиур дээр байрлуулна. Тэгэхдээ түүний заалтыг тоолоход хамгийн тохиромжтой байх түвшинд байрлуулна. Барографыг хаалга, цонх, пийшингийн ойролцоо, нар тусдаг газар байрлуулж болохгүй.107. Бичүүрийн тусгай зориулалт бүхий бүхээгт тавиур дээр

Зураг 2.26. Өөрөө бичигчийн хүрд. а- ерөнхий байдал, б- босоо зүсэлт

Page 52: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

52

термографыг доор нь, гигрографыг дээр нь байрлуулна. /2.27 дугаар зураг/

Зураг 2.27 Термограф, гигрографыг бүхээгт байрлуулах

Термографын хүлээн авах хэсэг газрын гадаргаас 2 метрийн өндөрт байхаар тусгай суурин дээр байрлуулна. Бүхээг хөдөлгөөнтэй үед бичлэг нь балархай, тодорхой бус болдог учир ажиглалт хийх бүрдээ заадас гаргаж, бичүүрийн бичлэг хэр зэрэг байгаа, үзэгний бэх хүрэлцээтэй эсэх болон цаг зогссон эсэхийг заавал шалгаж, илэрсэн зөрчлийг арилгана.

Термограф, гигрографыг бүхээгт байрлуулах 108. Бичлэг цэвэр, тод гарах эсэх нь үзэгний даралт ямар байгаагаас шалтгаална. Хэрэв бичүүрийг өөрлүүгээ 300 ÷ 400 хазайлгахад үзэг хүрднээс аажим хөндийрч байвал, үзэгний даралт зөв тохирсон байна. Үзэгний даралт их байгаа эсэхийг туузны бичлэгээр илрүүлж болно. Хэрэв цагийн заадас гаргахад үзэг анхныхаа байрлалд эргэж ирэхгүй байх, туузан дээрх бичлэг босоо шугамын дагуу үе үе шаталсан байх нь үзэгний даралт их болсон байгааг гэрчилнэ. Хэрэв үзэг туузан дээр бичээгүй эсвэл бүдүүн бичиж байвал үзэгний хошууг цэвэрлэх хэрэгтэй. Үзгийг усанд хэдэн цаг байлгасны дараа нимгэн хатуу цаас, багсаар цэвэрлэнэ. Дараа нь зүүг хуурай болтол арчаад анх байсан байранд нь суулгана.109. Термограф, гигрографын туузыг өдөр бүр Улаанбаатарын цагаар 14 цагт солино. Барографын туузыг 7 хоног бүрийн даваа гаригт 14 цагт солино. Туузыг солиход доорх дарааллыг баримтална:а. Өөрөө бичигчийн тагийг сөхөж товчлуурыг даран цагийн заадас гаргана.б. Хүрднээс үзгийг хөндийрүүлж сойно. в. Үл хөдлөх голоос хүрдийг сугалж авна.г. Туузны хавчаарыг суллан туузаа авна.д. Эрвээхий түлхүүрийг цагийн зүүний эсрэг эргүүлж цагаа түлхэнэ.е. Хүрдэнд шинэ туузаа ороож, хавчаараар бэхэлнэ.ж. Хүрдээ голд углаж арааг холбоод, хүрдээ эргэлтийн эсрэг зүгт эргүүлж үзгийг тууз сольсон цаг дээр тохируулна.з. Үзгэнд бэх нэмж хийнэ.и. Үзэгний сойлтыг буулгаж үзэгний хошууг хүрдэнд хүргэнэ. Үүний дараа бичлэгийн эхэнд тууз тавьсан цагийн заадас гаргана. Авсан туузны ар талд өртөөний нэр, бичүүрийн дугаар, тууз тавьсан ба авсан он, сар, өдөр, цаг, ажиглагчийн нэр бичнэ. Туузыг бэлдэхдээ нүүрэн талд нь бичлэг эхлэх, дуусах хугацаа, сар, өдрийг бичнэ.

Page 53: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

53

110. Ажиглалтын хугацаа бүрд туузны бичлэг дээр цагийн заадсыг арын товчлуур дарж гаргана. Харин барографын туузан дээр цагийн заадсыг барометрээр тоололт авсны дараа гаргана.

2.6. Хөрсний температур ба хөрснийгадаргын байдлыг ажиглах

111. Нарны цацраг агаар мандлыг туулан газрын гадаргад тусч, туяарлын хэлбэрээс дулааны хэлбэрт шилжин халаадаг. Хөрсний гадаргын температурыг ургамалгүй хөрс, цасан дээр, гүний температурыг ургамалтай хөрсөнд хэмжинэ. Ургамалгүй хөрсний гадаргын температурыr хугацаат, максималь, минималь термометрээр, 5÷10 см гүнийхийг Савиновын ба хатгуур термометрээр, ургамалтай хөрсний 20, 40, 60, 80, 120 160, 240, 320 см-ын гүний температурыг татуургат термометрээр тус тус хэмжинэ.112. Хөрсний бүх термометрийг ажиглалтын талбайн өмнө хэсэгт сүүдэр тусдаггүй тэгш газар байрлуулна. Хөрсний гадаргын ба Савиновын термометрүүдийг 4ˣ6 метрийн хэмжээний ypгaмaлгүй хөрсөнд байрлуулна. Хэрэв өртөөнд зөвхөн хөрсний гадаргын температурыг хэмждэг бол талбайн хэмжээ 3ˣ4 метрийн байж болно, хөрсний гүний татуургат термометрүүдийг ажиглалтын талбайн зүүн урд 6ˣ8 метрийн хэмжээний ургамалтай хөрсөнд байрлуулна.

2.6.1. Хөрсний гадаргын температурыг тодорхойлох.

113. Жил бүрийн хавар, хөрс гэсэнгүүт 4ˣ6 м хэсгийн хөрсийг 25÷30 см хүртэл ухаж буталж, зөөллөж, тэгшилнэ. Зөөллөсөн хөрсийг тэгшилж самнахдаа ажиглалтын талбайн ерөнхий түвшнийг алдагдуулж /хонхойлгож, овгор товгор болгож/ болохгүй. Бороо орсны дараа хөрсний өнгөн давхарга амархан хатуурч дагтаршдаг тул хөрсийг самнаж зөөллөх хэрэгтэй. Ажиглалт хийхдээ зассан хөрсийг гишгэж нягтруулахгүйн тулд нугастай шатыг ашиглана /2.28 дугаар зураг/. Шатыг гадаргын термометрээс 30 см зайд, хөрснөөс 5 см орчим хөндий байхаар байрлуулна. Хэмжилт хийхдээ шатыг буулгаж, дуусаад оосроос татаж эвхэнэ.

Зураг 2.28. Хөрсний болон өвдөгт /Савиновын/ термометр байрлуулах талбай, ажиглалт

хийхэд ашигладаг шат.

Page 54: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

54

114. Хэмжилт хийх талбайн дунд хэсэгт хөрсний термометрийн нөөцлүүрийг нь зүүн тийш харуулж, хойноос урагш хугацаат, минималь, максималь гэсэн дарааллаар байрлуулна. Хугацаат ба минималь термометрийг хөрсөн дээр хэвтээ байдлаар маш тэгшхэн, максималь термометрийг нөөцлүүр тал руу нь ялимгүй хазгай байхаар термометрийн шилэн бүрхүүл ба нөөцлүүрийн тал хувийг хөрсөнд /цасанд/ суулгаж хоорондоо 5÷6 см зайтай байрлуулна. 115. Ажиглалтын өмнө талбайг эргэх үедээ хөрсний гадаргын термометрүүдийн байрлал алдагдсан, гэмтсэн эсэхэд шалгалт хийнэ. Хэрвээ термометрийн шилэн бүрхүүл дээр шороо тоос, цан, хяруу борооны дусал зэрэг зүйл тогтсон байвал уг термометрийг байрнаас нь хөдөлгөхгүйгээр ажиглалт хийхээс 20 минутын өмнө цэвэр, хуурай алчуураар зөөлөн арчина, харин арилахгүй байх, байрлал нь хөдөлсөн зэрэгт термометрүүдийг авч сайтар цэвэрлэж дахин зөв байрлуулна. Цас орсон ба цасан шуурга шуурсны дараа термометрүүд цасанд булагдсан эсэхийг заавал шалгана. Хэрвээ термометр нь цасанд дарагдсан байвал түүнийг болгоомжтой гаргаж цасны гадарга дээр байрлуулна. Хэрэв ажиглалтын хугацаанд цасан шуурга шуурах буюу цас орж байвал хэмжилт хийхээс 10 минутын өмнө термометрүүдийн байрлалыг шалгаж, цасны гадарга дээр байрлуулсны дараа тоололт авна. Энэ тyxай ЦД-3 дэвтрийн тайлбар гэсэн хүснэгтэнд сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ. Өдрийн цагт агаарын температур -30С буюу түүнээс дулаарахад цасны гадарга хайлмагтаж эхэлдэг учраас термометрүүдийн байрлалыг хэмжилт хийхээс 10 минутын өмнө дахин шалгаж, засч байрлуулан хэмжилт хийнэ. Хөрсний термометрийн доорх цас хайлж, тарлантсан бол термометрүүдийг цасны гадарга дээр зөөж байрлуулна. Сар, өдөр, цаг, минутыг ЦД-3 дэвтрийн тайлбар гэсэн хүснэгтэнд тодорхой тэмдэглэнэ. Хүйтний улиралд хөрс буюу цасны гадарга дээр Тх≤-360С болоход ердийн ба максималь термометрийг хурааж ЦД-3 дэвтэрт тэмдэглэнэ. Дулааны улиралд минималь термометрийн спиртийн заалт нь эцсийн хуваариас хэтэрдэг учир түүнийг хуваарь нь хэтрэхээс өмнө хураан авч сэрүүн байранд хадгална. Минималь термометрийг 20 цагийн ажиглалтаас 15÷20 минутын өмнө дахин байрлуулна.116. Хөрсний термометрүүдийг 0,10С-ын нарийвчлалтай тоолно. Ажиглагч хэмжилт хийх үедээ сүүдрээ тусгаж, термометрүүдийг байрнаас нь хөдөлгөж болохгүй. Эхлээд хугацаат, дараа нь минималийн спирт ба голонцог, максималийн тоололт гэсэн дарааллаар тоолно. Термометрийн заалтыг тоолсны дараа максималь термометрийг сэгсрэн заалтыг тэмдэглээд, минималь термометрийн голонцогыг спиртийн гадаргад тулгаж, бүх термометрүүдийг зөв байрлуулж орхино. Хөрс /цас/-ний гадарга дээр Тх≤-360С үед зөвхөн минималь термометрийн спирт ба голонцогын тоололт авна. Хөрсний байдалд орсон өөрчлөлт ба термометрийг сольсон тухай ЦД-3 дэвтрийн “тайлбар”-т тэмдэглэнэ.117. Хэмжлийн үр дүнг ЦД-3 дэвтрийн зохих нүдэнд үнэн зөв, цэвэр нямбай бичнэ. Термометр тус бүрийн тоололтын засварыг гэрчилгээнээс авна. Хэрвээ термометрийн заалт нь эцсийн хуваариас хэтэрвэл агаарын температурын хэмжилтийн нэгэн адил тэмдэглэгээг хэрэглэнэ.

Page 55: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

55

2.6.2. Хөрсний гүний татуургат термометрээр хэмжилт хийх

123. Татуургат термометрээр 0,2÷3,2 м гүний температурыг хэмжинэ. Термометрийг хуваарь харагдах цонх бүхий хуванцар гэрэн дотор суулгана. Хуванцар гэрний төмөр ёроолын нүх /8/-ээр термометрийн нөөцлүүрийг эргэн тойрон зэс эсвэл гуулины үртсээр чигжиж дулаан дамжуулалтыг сайжруулдаг /зураг 2.29/.

Термометрийн гэрний дээд үзүүрт модон саваа /4/-г бэхлэнэ. Савааны дээд үзүүрт цагирган бариултай төмөр таглаа /5/ байна. Таглааны дотор талд нь зөөлөн эсгий жийрэг байдаг. Термометрийн гадуур гэрэнд аман талаас нь агаарын солилцоогүй болгохын тулд савааны хэд хэдэн үеүдэд эсгий эсвэл цэмбэн хүзүүвчийг /9/ хийнэ. Гэр бүхий термометрийг модон савааны тусламжтайгаар хамгаалалтын хуванцар хоолойд зохих гүнд нь байрлуулж өгнө. Модон саваа нь уг гэрэнд чигжүү байвал зохих боловч термометрийг авах буюу буцааж хийхэд тээглэхээргүй байх ёстой. Хамгаалах хоолой нь хөрсний гадаргаас дээш 40 см ил гарсан байвал зохино. Модон савааг хэд хэдэн залгаастайгаар өөр хооронд нь холбосон байдаг. Их гүний температурын тоололтын үед савааг савалтаас хамгаалахын тулд цагираг бүхий шонг хоолойн дэргэд хийх, савааг нугастай болгох зэрэг арга хэмжээг авна.

124. Татуургат термометрүүдийг ургамал бүхий ердийн хөрсөнд зүүнээс баруун тийш бага гүнээс нь эхлэн хооронд нь 50 см-ийн зайтайгаар дараалуулан байрлуулна. Үүнд: 0,20; 0,40; 0,80; 1,20; 1,60; 2,40; 3,20м эсвэл 0,20; 0,40; 0,80; 1,60; 3,20м гэх мэт гүнд байрлуулдаг /зураг 2.30/. Хуванцар хоолойг байрлуулахын тулд хөрсийг эгц доош нь өрөмдөнө. Гэрийг нь уг нүхэнд холхихгүй байлгахын тулд ерөнхий хэмжээг тохируулж авах хэрэгтэй. Хөрсөнд хоолойнуудыг ганхуулахгүй байлгах, хугарахаас хамгаалах зорилгоор хоолой бүрийн амсрын доохон бэхлэгдсэн цагирагны гогцооноос гурван тийш нь тэлүүрдэж уядаг. Термометрүүдийн эгнээтэй зэрэгцүүлэн тэдний хойт талаар 20 см-ын зайд 20 см өндөр, 32 см өргөн, 400 см урт шат байрлуулна. Энэ шатыг зөвхөн гүний термометрээр хэмжилт хийх үед хэрэглэнэ. Термометрүүдийг байрлуулах үедээ газрын хөрсний бүтэц, шинж байдлыг заасан зураг, бичлэг үйлдэнэ. Хамгаалах хоолойн газар дээрх өндөр /40 см/-өөс хэтэрсэн зузаан цас орсон тохиолдол бүрд цасыг хоолойн амсраас 5 см нам байхаар цэвэрлэнэ. Хоолойд цас, ус оруулж болохгүй.

Зураг 2.29. Хөрсний гүний термометр.

Page 56: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

56

Зураг 2.30. Татуургат термометрийн шат байрлуулах

125. Бага 0,2; 0,4; 0,6 метрийн гүний термометрээр хоногт 8 удаа, их 0,8; 1,2; 1,6; 2,4; 3,2 метрийн гүний термометрээр хоногт нэг удаа 14 цагт тоололт авна. Хэмжилт хийхийн тулд шатан дээр нь гарч суун термометрийг сугалан хуваарийг ил гаргаад тоололтыг түргэн авна. Тэгээд термометрийг болгоомжтойгоор буцаан хийж, уг тоололтыг ЦД-3 дэвтрийн зохих нүдэнд бичнэ. Термометрийн заалтанд зохих засварыг хийж, засварлагдсан утгыг гаргах бөгөөд хэрвээ термометрийн заалт нь хэмжих хязгаараас хэтэрвэл 117-д заасныг мөрдлөг болгоно.126. Татуургат термометр байрлуулсан хэсгийн ургамал, цасан бүрхүүлийн байдал орчинтойгоо адил байх ёстой. Термометрүүдийн гэр, хамгаалалтын хоолойд тоос шороо, ус чийг орсон эсэхийг шалгаж, ус орсон тохиолдолд үзүүрт нь цэвэр зөөлөн даавуу болон шингээх чанарын цаас ороосон саваа мод /төмөр/-оор арчиж, цэвэрлэнэ. Түүнчлэн савааны эсгий жийргэвчийн бүрэн бүтэн байдал, термометрийн гэрний ёроол хамгаалалтын хоолойн ёроолд хүрч байгаа эсэхийг шалгаж, дутагдлыг тухай бүр засна. Хийсэн шалгалт, илэрсэн дутагдал ба үйлчилгээ, цэвэрлэгээний талаар ЦД-3 дэвтэрт тухай бүр нь тэмдэглэж байна.

2.6.3. Хагaлбарын гүний температурыг хэмжих

127. Савиновын термометрээр хөрсний 5, 10, 15, 20 см-ийн гүний температурыг хэмжинэ /зураг 2.31/. Энэ термометр нь нөөцлүүрээсээ дээшээ 2÷3 см-ын орчим 1350-ын өнцгөөр тахир байдаг бөгөөд хуваарийн нэгж нь 0,50С юм. Савиновын термометрийн нөөцлүүрээс хуваарь хүртэл замын мөнгөн ус гүйх шилэн гуурсыг лацтай хөвөнгөөр ороосон байдаг.

Page 57: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

57

Зураг 2.31 Өвдөгт /Савиновын/ термометр

128. Савиновын термометрийг ургамалгүй /нүцгэн/ хөрсөнд хөрсний гадаргын термометрүүдийн ойролцоо 5, 10, 15, 20 см-ын гүнд байрлуулна. Хавар цас хайлж гүйцсэний дараа гадаргын термометрүүдээс баруун тийш 20 см-ын зайд зүүнээс баруун тийш нэг эгнээнд 5 см-ын гүнийхээс эхлэн хооронд нь 10 см-ын зайтайгаар нөөцлүүрийг хойд зүг рүү харуулан байрлуулна. Үүний тулд зүүнээс баруун тийш чиглэлтэй 40 см урт, 25 ÷ 30 см өргөн, хойт хана нь эгц, термометр суулгах гүнтэй шуудуу бэлтгэнэ. Арын хананд термометрийг нөөцлүүрээр нь хатгаж, хэвтээ нүх гарган тахир хүртэл нь зөөлөн түлхэх маягаар байрлуулж, нүхийг шороогоор чигжих хэрэгтэй. Хэрвээ термометрийг солих шаардлага гарвал дээр дурдсанаар дахин байрлуулна. Термометрийн байрлалыг гүн ба налуугаар шалгана. Термометрийн гүнийг шалгахын тулд:А. Байрлуулахаас өмнө шугамтай цаасан дээр тавьж /2.32 дугаар зураг/, байрлуулах өндрийг хэмжиж тэмдэглэсэн будган зураасыг харна.Б. Термометрүүдийн налууг өнцөг хэмжигчээр шалгана. Байрлал зөв бол хөрсний гадарга ба термометрийн хоорондын өнцөг нь 450 байна. Термометрийн газар дээрх хэсгийг хоёр

нарийн савхаар солбиж хийсэн ацаар тулж тогтооно. Тайлбар: Хэрвээ өртөөн дээр хэрэглэж байгаа Савиновын термoметрийн аль нэг нь /гуypc бохирдох, мөнгөн ус тасрах, хуваарь хугарах г.м./ гэмтвэл мөн гүний термометрээр солино. Тэр гүний термометргүй бол түр зуур өөр гүний тepмoметр байрлуулж болно.129. Хэмжилтийн өмнө талбайн хэмжих хэрэгслүүдийг шалгах үедээ Савиновын термометрийн байрлал ба гүний байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Эдгээр термометрийн захын аль нэгийн гүн нь 1 см-ээс, налуу нь 5 градусаас илүүгээр өөрчлөгдсөн байвал уг термометрийг дээр зааснаар дахин байрлуулна. Харин дунд талын 2 термометрийн аль нэг нь дээрх байдлаар өөрчлөгдсөн байвал бүх термометрүүдийг авч дахин шинээр байрлуулна. Термометрүүдийн байрлалын өөрчлөлт, түүнийг засаж байрлуулсан тухай ЦД-3 дэвтэрт заавал тэмдэглэх хэрэгтэй. Намар 5 см-ын гvний температур 00С-аас доош буусан үед Савиновын термометрүүдийг хурааж авна. Тэгэхдээ ажиглалтыг 10 хоног буюу сарыг дуусгаад термометрүүдийг хурааж авах нь зохистой.130. Ажиглалтын хугацаанд хөрсний гадаргын термометрээр хэмжилт хийсний дараа Савиновын термометрээр 5 см гүнийхээс эхлэн 0,10С

Page 58: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

58

2.6.4. Хатгуур термометр

131. Хэрэв өртөөнд Савиновын термометр байхгүй бол хатгуур термометрээр хэмжилт хийж болно.Хатгуур термометр /АМ-6/ нь толуол хэмээх шингэнтэй бөгөөд гадуур гэр нь бат бэх угсрагдсан бүдүүн нарийн хоёр төмөр хоолойноос бүрдэнэ /2.33 дугаар зураг/. Нарийн төмөр хоолой нь их биеэс шууд нэвтрэх дулааныг тусгаарлах хуванцар бөгжтэй бөгөөд шовх хошууны дотор термометрийн нөөцлүүр байрлана. Шовх үзүүр нөөцлүүр хоёрын хооронд хөрсний дулаан нэвтрэлтийг сайжруулах зорилгоор зэс эсвэл гуулийн үртэс хийсэн байдаг. Термометрийн гадна талд хөрсний ямар гүнд байрлуулж байгааг хэмжихэд зориулсан сантиметрийн хуваарь байх бөгөөд термометрийн нөөцлүүр “0” хуваарьтай давхацна. Термометрийн нэгж хуваарь нь 0,50С байдаг. Хатгуур термометрийн ажиллагааг хугацаат термометртэй харьцуулж шалгана, заалт нь ±20С-аас ихгүй байвал цаашид ашиглаж болно.Термометрийн гуурсан хоолойн доторх шингэн нь тасарвал термометрийг төмөр гэрээс нь авч нөөцлүүрийн эсрэг талаас барьж эргүүлэх, нөөцлүүрийг халуун усанд барьж шингэний тасархайг хоорондоо нийлтэл нь болгоомжтой халаагаад дараа нь аажмаар хэвийн температурт хүртэл хөргөнө. Ингэхэд засал авахгүй бол термометрийг солино. Үүнд:а. Термометрийн дээд талд байгаа бариулыг эргүүлэн салгаж, пүрш ба жийргийг авна.б. Тусгай түлхүүрээр шовх үзүүрийг болгоомжтой тайлж, дулаан тусгаарлагч хуванцар бөгжийг гэмтээлгүй, зэсийн үртсийг асгалгүй аваад, дараа нь термометрийг гэрээс нь сугалана.

нарийвчлалтай хэмжил гүйцэтгэнэ. Термометрүүдийн заалтыг ЦД-3 дэвтрийн зохих нүдэнд бичнэ. Заалт нь уг термомөтрийн хуваариас хэтэрч байвал 117-д зааснаар авна.Термометрийн тоололтонд хэмжих хэрэгслийн үндсэн засварыг уг термометрийн гэрчилгээнээс авч хийнэ.

Зураг 2.32. Шилэн бүрхүүлийн гадна талд будгаар тэмдэг тавьсан

байдал.

Зураг 2.33. Хатгуур термометр

Page 59: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

59

в. Шинэ термометрийг гадуур гэрэнд байрлуулахдаа уг термометрийн нөөцлүүр нь дулаан тусгаарлагч хуванцар бөгжнөөс доош 15 мм илүү цухуйж байхаар суулгаж өгнө. Термометрийг тусгаарлагч лентээр 3 давхар бүслэн жийрэглэж, төмөр гэрэнд хөдөлгөөнгүй байрлуулна.г. Эд ангиудыг задалсны эсрэг дэс дарааллаар буцааж угсарна. Ингэж угсарсны дараа термометрийн инерцийг дор зааснаар шалгана. Үүнд: Ийм шалгалт хийхийн тулд ямар нэгэн саванд 40÷45 градусын халуун ус 1 литрийг хийж бэлтгээд түүнд хугацаат термометрийг дүрж усны температур “Ту”-ыг хэмжинэ. Харин шалгах гэж буй хатгуур термометрээр агаарын температур “Та”-ыг тус тус хэмжинэ. Дараа нь зохиомол тоо “К”-г дараах томъёогоор бодож олно.

;7.2

ay TTK

−= yT -усны температур, aT -агаарын температур, K -зохиомол

тоо. Үүний дараа Т2=Tу-K гэж олно. Үүний дараа хатгуур термометрийг усанд хийж агаарын температур “Та”-аас бидний тооцоолж гаргасан Т2–г заах хугацааг секундомерээр тодорхойлно. Ингэж секундомерээр тоолж гаргасан хугацааг минут болгоход термометрийн /температурын ялгаврын 2/3-г мэдрэх/ инерц гарна. Хатгуур термометр нь Т2-г 4 минутын дотор зааж байвал зөв угсрагдсан, ашиглах боломжтой гэж үзнэ.

Ажиглалт хийх:

• хатгуур термометрээр ажиглалт хийхдээ термометрийн гэрийг нарны туяанд халахаас болгоомжлон ажиглагч өөрөө сүүдэрлэн зогсох хэрэгтэй. • хэрэв термометрийг хатгах газар нь хатуурсан байвал хугалахаас болгоомжлон термометртэй ижил буюу арай нарийн голчтой төмрөөр нүх гаргана. • хүчтэй салхитай үед сэвсгэр зөөлөн хөрсөнд зоосон термометр тогтохгүй унах, ганхахаас болгоомжлон ацтай модоор түшүүлж тулгуур хийх нь зүйтэй.• хэмжилт бүрийн дараагаар термометрт наалдсан шороог арчиж цэвэрлэнэ.• Бага гүнээс ахиулан нэг цэгт 2÷4 гүний температурыг тодорхойлж болно.• термометрийн нөөцлүүрийг доош харуулан босоо байдлаар сүүдэр газар хадгалах ба хүчтэй сэгсрэхийг хориглоно.• хатгуур термометрийг эхлээд 5, дараа нь 10, 15, 20 см гүнүүдэд хатган 6 минут бүрийн дараа термометрээ сугалж авалгүйгээр заалтыг тоолно. Тоололтыг ЦД-3 дэвтэрт Савиновын термометрийн тоололтыг гүн тус бүрээр бичдэг хүснэгтэнд бичнэ. Ажиглалтыг Савиновын термометрүүдийг байрлуулдаг цэгт хийнэ.

Page 60: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

60

2.6.5. Газрын гадаргын байдлыг ажиглах

132. Газрын гадаргын байдлын ажиглалтыг:а. Жилийн дулаан улиралд /хавар хөрсний термометр байрлуулсан талбайн цас бүрэн хайлсан өдрөөс эхлээд намар газрын гадарга дээр цасан бүрхүүл тогтох хүртэл/ цаг уурын шинжилгээний талбайн хөрсний термометрүүдийг байрлуулдаг ургамалгүй хөрсний гадаргын байдлаар хийнэ.б. Жилийн хүйтэн улиралд /намар газрын гадарга дээр цасан бүрхүүл тогтсон өдрөөс эхлэн хавар хөрсний термометр байрлуулсан талбайн цас бүрэн хайлах хүртэл/ харагдаж байгаа орчны газрын гадаргын байдлаар хийнэ.133. Газрын гадаргын байдлыг 08, 20 цагийн ажиглалтын үед нүдэн баримжаагаар тодорхойлно. Газрын гадаргын байдлыг 10 баллын хуваариар тоо ба үгчилсэн байдлаар тэмдэглэнэ. Цасан бүрхүүлгүй үед хөрсний гадаргын байдлыг дараах хүснэгтийн дагуу ажиглана.

Хүснэгт 2.11

Коодын тоо

Хөрсний гадаргын байдал

0 Хуурай /мэдэгдэхүйц хэмжээний тоос буюу сул элсгүй, ан цавгүй/1 Чийгтэй /шалбааггүй/2 Нойтон /ус тогтсон, бага хэмжээний шалбаагтай/3 Ус /усанд автагдсан/4 Хөлдүү5 Мөс /цас ба хайлмагтсан цасгүй, дан мөсөн хальсаар бүрхэгдсэн/6 Тоос /Хөрсний гадарга зарим хэсэг нь хуурай тоос буюу сул элсээр

бүрхэгдсэн/7 Тоос /Хөрсний гадарга бүхэлдээ нимгэн хуурай тоос, сул элсээр

бүрхэгдсэн/8 Тоос / Хөрсний гадарга бүхэлдээ дунд зэрэг буюу зузаан хуурай

тоос буюу сул элсээр бүрхэгдсэн /9 Хуурай /маш хуурай, ан цав гарч хагарсан/

Тайлбар: хөрсний гадаргын байдал 0, 1, 2, 4-ийг нүцгэн хөрсөн дээр хийсэн ажиглалтад, 3, 5, 6, 7, 8, 9-ийг өртөөний орчин тойрны талбайн гадаргын байдлаар хийсэн ажиглалтад хамруулан ашиглана. Цасан бүрхүүл буюу мөсөн хальсаар хучигдсан байвал хөрсний гадаргын байдлыг дараах хүснэгтийн дагуу ажиглана.

Page 61: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

61

Хүснэгт 2.12

Коодын тоо

Газрын гадаргын байдал

0 Мөс /мөсөн хальс бүрхсэн/1 хайлмагтсан

2Хуучин буюу хайлмагтсан цас /мөсөн хальстай ба үгүй, ийм цас гадаргын тэн хагас буюу түүнээс их хэсгийг бүрхсэн, гэхдээ бүхэлд нь биш/

3 Хуучин буюу хайлмагтсан цас /гадаргыг бүхэлд нь жигд бүрхсэн/

4 Хуучин буюу хайлмагтсан цас /гадаргыг бүхэлд нь жигд бус бүрхсэн/

5 Хуурай цас /ийм цас гадаргын тэн хагасаас бага хэсгийг бүрхсэн/

6 Хуурай цас /ийм цас гадаргын тэн хагас буюу түүнээс их хэсгийг бүрхсэн. Гэхдээ бүхэлд нь бус/

7 Хуурай цас /ийм цас гадаргыг бүхэлд нь жигд бүрхсэн/8 Хуурай цас /ийм цас гадаргыг бүхэлд нь жигд бус бүрхсэн/9 Хунгар /их хунгарласан цас гадаргыг бүхэлд нь бүрхсэн/

2.7 Нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг тодорхойлох

134. Нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг гелиографын тусламжаар хоногт нар гийrүүлсэн хугацаа /минут/-ны нийлбэрээр тодорхойлно.135. Гелиографын ажиллах зарчим нь цул шилэн бөмбөлөг нарны туяаг нэг цэгт цуглуулан цаасан тууз дээр нарны хоногийн хөдөлгөөний дагуу шаталтын нарийн зураас гаргахад үндэслэгдсэн байна. Гелиограф нарны туяаны эрчимшил 0,2 кал/см2•мин буюу СИ системд 139,6 Вт/м2 хэмжээнд хүрэхэд туузыг шатааж эхлэх ба энэ босгоос багасахад шаталт байхгүй болно. Иймээс тэнгэр цэлмэг байлаа ч гэсэн гелиограф нар мандсанаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа шаталт гаргаж эхлэнэ. Мөн нар жаргахаас хэсэг хугацааны өмнө шаталт дуусна.136. Цаг уурын шинжилгээний өртөөнд аль ч өpгөpөгт ажиллуулж болох загварын гeлиографыг хэрэглэнэ. Гелиографын суурь нь хоёр тулгуур /1/ бүхий хавтгай төмөр юм. Хоёр тулгуур /1/-ын хооронд хэвтээ тэнхлэг /2/ байх бөгөөд түүнд гелиографын хөдөлгөөнтэй хэсэг босоо гол /3/-ын дагуу эргэж байх дугуй /4/, шилэн бөмбөлөг /3/-ийг тулж байх доод тулгуур /7/, тууз суулгах тал цар /5/ бүхий нум /6/ чангалагч, дээд тулгуур /15/ тус тус бэхлэгдсэн байна. Тэнхлэг /2/-ийн үзүүрт өргөргийн хуваарь /9/ байх бөгөөд тухайн газар нутгийн өргөргийн хуваарийг тэмдэгт /10/-тэй давхцуулан эрэг /11/-ээр чангалан тохируулга хийнэ. Нарны гийгүүлэлтийг тасралтгүй тэмдэглэх зорилгоор гелиографын

Page 62: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

62

Зураг2.34. Гелиограф

дээд хэсэг босоо гол /3/-ыг эргүүлэн дөрвөн байрлалд тавина. Босоо гол /3/-той эргэж байдаг дугуй /4/ нэг нүхтэй бөгөөд А, Б, В, Г үсгээр тэмдэглэсэн 4 байрлалтай. Харин доод дугуй /13/ нь нэг зураас /14/-тай, 4 нүхтэй байна. Иймээс гелиографыг нарны хөдөлгөөний дагуу А, Б, В, Г байрлалд тавихдаа үсгийн аль шаардлагатайг нь доод дугуйн зураас /14/-тай давхцуулахад дээд дугуйн ганц нүх доод дугуйн тохирох нүхтэй

давхцсаныг нарийн савхан төмөр /12/-өөр нэвт сүлбэн тогтооно.137. Манай орны нөхцөлд өвлийн улиралд өдөрт 1, бусад хугацаанд өдөрт 2 тууз тавина. Өдөрт нэг тууз тавьж байгаа үед гелиографыг “Б” байрлалд тохируулж, туузыг зөвхөн нар шингэсний дараа солино. Өдөрт 2 тууз тавьж байгаа үед нарны дундаж цагаар жин үдэд сольж, гелиографыг “В” байрлалд тохируулна. Үүнээс хойших туузыг нар шингэсний дараа сольж, гелиографыг “А” байрлалд тохируулан бүтээж орхино. Өглөө нар мандахаас өмнө бүтээлгийг авч, арчиж хэмжилд бэлтгэнэ.138. Гелиографыг нар мандахаас жаргах хүртэл нарны туяа тусч байх ил газар байрлуулна. Өртөөний талбайд тийм газар байхгүй бол өртөөний ойр байгаа өндөрлөг газар буюу байшингийн дээвэр дээр байрлуулж болно. Гелиографыг 5 мм-ээс багагүй зузаан төмөр тавиур бүхий төмөр шон дээр байрлуулж өргөрөг, уртрагаар нь тохируулна. Өргөргийн тохируулгыг 136-д зааснаар хийнэ. Жишээ нь: өртөөний өргөрөг 51027I байлаа гэж үзвэл 27I нь ойролцоогоор 0,5 болох учраас өргөргийн 51,50-ын хуваарийг тэмдэгт /10/-тэй давхцуулан тавьж эргийг чангална. Гелиографыг уртрагаар байрлуулахдаа тухайн улиралд тохирох туузыг тавиад цэлмэг өдөр жин үд болохоос өмнөхөн шилэн бөмбөлгийг “Б” байрлалд тохируулна. Орон нутгийн нарны цагаар энэ өдрийн жин үд болох цаг минутыг тодорхойлоод яг жин үд болоход гелиографын шатаах цагийг царан доторх зураасны төвд тохируулан гелиографыг 4 боолтоор нь бэхлэнэ. Гелиографыг байрлуулсны дараа тэгш усаар болон уртрагаар дахин шалгана. Гелиографын шонгийн өмнө талд хэмжих хэрэгсэлд хүрэх хамгийн тохиромжтой зайд шат тавина. Гелиографыг байрлуулсны дараа тэнгэрийн хаяа аль аль талаасаа ямар зүйлээр хаалттай байгаа ба тэдгээрийн өндөр болон зайг харуулсан зураглал хийж хувийн хэрэгт хавсаргана.139. Гелиографын туузыг өдөр бүр тогтоосон цагт солино. Тэнгэр бүрхэг байснаас шаталт гараагүй байсан ч туузыг солино. Туузыг тавихын өмнө ба авсны дараа ар талд нь өртөөний нэр, тавьсан буюу авсан он, сар, өдөр, цаг, минут туузны дугаар зэргийг харандаагаар бичнэ. Гелиографын царны дотор талд туузыг улирлын байдалд тохируулан тогтоох 3 ховилтой байдаг. Туузыг эдгээр ховилуудад байрлуулахдаа түүний ХII босоо шугамыг царны дотор

Page 63: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

63

талын зураастай давхцуулж тогтоогч зүүгээр /14/ бэхлэнэ. Дээд талын ховилд өвлийн тахир лентийг 10 дугаар сарын 16-наас 2 дугаар сарыг дуустал, дунд ховилд хавар, намрын шулуун туузыг 3 дугаар сарын 1 нээс 4 дүгээр сарын 15, 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 15 хүртэл, доод ховилд зуны тахир туузыг 4 дүгээр сарын 16-наас 8 дугаар сарын 31-ийг дуустал тус тус тавина. Гелиографын туузыг солих үед түүнд илүү шаталт гаргахгүйн тулд гелиографыг өөрийн биеэр сүүдэрлэж зогсоно.140. Хэмжих хэрэгслээ үргэлж цэвэр байлгана. Бөмбөлгийг зөөлөн даавуугаар арчих бөгөөд хэрэв цан, хяруу тогтсон байвал нар мандахын өмнө спиртээр арчина. Тоос, шороо, цан, хярууг арилгаж цэвэрлэсэн тухайгаа туузны ар талд тэмдэглэнэ. Гелиографын байрлал зөв эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Гелиографын өргөрөг ба уртрагийн байрлалын зөв эсэхийг хэмжих хэрэгслийг байрлуулахын нэгэн адилаар шалгана. Ийм шалгалтыг тэнгэр цэлмэг өдөр, сард 2-оос цөөнгүй удаа хийнэ. Мөн гелиографын байрлалын зөв бурууг туузны шаталтаар тогтоож болно. Уг шалгалтыг хийхдээ хавар зун намрын улиралд 3 тууз, өвөл 1 тууз, ердийн журмаар солино. Өглөө нар мандахаас эхлээд ажиллагаанд байсан туузыr орон нутгийн нарны дундаж цагаар 8.00-д авч солин гелиографыг ”Б” байрлалд бэхлэнэ. Энэ тавьсан туузыг 16 цагт авч солин гелиографыг “В” байрлалд бэхлээд шалгалт дууссаны дараа сольж гелиографыг “А” байрлалд тавьж бүтээнэ. Энэхүү тавьсан 3 туузнаас 8 цагаас 16 цаг хүртэл ажилласан тууз нь шалгалтынх болно. Орон нутгийн нарны дундаж цагаар тухайн өдрийн яг жин үдийн өмнөхөн ажиглагч гелиографын дэргэд цаг харан зогсож байх хэрэгтэй бөгөөд яг жин үд болоход шаталтын цэг туузны голын ХII гэсэн зураас дээр тохирч байгаа эсэхийг шалгана. Энэ шаталтын үр дүнг тэр туузны ар талд тохирсон бол “тохирсон”, тохироогүй бол хэдий хэмжээгээр дутуу, эсвэл илүү гэж тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв гелиограф уртрагаар зөв байрлалтай бол жин үдийн шаталтын цэг туузны ХII гэсэн голын шугамтай яг тохирч байх ёстой. Хэмжих хэрэгслийг уртраг, өргөргөөр болон тэгш хазгай эсэхийг тухайн шаталтын байдлаар мэдэж болно. Уртрагаар зөв байрлагдсан бол шаталтын хэмжээ туузны голын “XII” босоо шугамаас хоёр тийш тэгш хэмтэй байна. Хэрэв шаталтын нэг үзүүр нь нөгөө үзүүрээс дээр буюу доор, шаталтын шугам дундуураа гүдгэр буюу хотгор байвал гелиографын тэгш хазгайг шалгаж тохируулах хэрэгтэй. Хэрэв туузны голын босоо шугамын хоёр талын шаталтын хэмжээ адилгүй байвал уртрагийн тэмдэгт буруу эсвэл өглөө, оройн цагт сүүдэр туссан байна. Хэрэв шаталтын эхлэл, төгсгөл нь огцом байвал сүүдэрлэгдсэн болох нь илэрхий юм. Гелиографын сүүдэрлэгдэх нь хоногийн аль ч цагт байж болох бөгөөд ийм явдал тохиолдвол шаталтын шугаманд их буюу бага хэмжээгээр уртаараа ижилхэн хэмжээний тасалдал ажиглагдах ба энэхүү тасалдал яваандаа хэмжээ нь хувирч хажуу тийшээ шилжиж болно. Ийм байдал гарвал тэр даруй шалгалт хийж сүүдэрлэж буй зүйлийг илрүүлэх хэрэгтэй. Гелиографын байрлалыг шалгасан, гарсан өөрчлөлт, зассан тухай туузны ард ба өртөөний түүхийн дэвтэрт тэмдэглэнэ.141. Нар цэлмэг мандах ба жаргах цаг минутыг сард 2-оос

Page 64: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

64

цөөнгүй удаа ажиглана. Нарны туяа гелиографын бөмбөлөгт туссан /цэлмэг үeд/ хугацааг “цэлмэг мандалт” гэнэ. Харин нарны туяа цэлмэг үед гелиографын бөмбөлгөөс зайлах хугацааг “цэлмэг жаргалт” гэж ажиглана. Энэ ажиглалтыг хийх үед ажиглагч цагаа барин гелиографын дэргэд зогсон дурдсан үеийг нарийн зөв тодорхойлж гелиографын туузыг сольсны дараа уг туузны ар талд бичнэ. Тайлбар: Цэлмэг мандалт, жаргалтыг барилга, байгууламж болон бусад хүний хүчин зүйлээр сүүдэрлэгдсэн үед ажиглахгүй. Гелиографыг сүүдэрлэгдэхээс зайлуулж байшингийн дээвэр дээр болон өндөрлөг газар байрлуулж болно.

2.8. Хур тунадасны хэмжилт

2.8.1. Тунадас хэмжих

142. Хур тунадасны хэмжилт нь үзэгдлийг таньж, ялгаж, эрч хүчээр нь зааглаж тэмдэглэх, орж буй хур тунадасны эхэлсэн, дууссан, үргэлжилсэн хугацаа, нийлбэр хэмжээг тодорхойлох ажлаас бүрдэнэ. Хур тунадасны хэлбэр, орж буй хугацаа, эрч хүчийг үнэлэх ажиглалтыг “агаарын үзэгдэл” гэсэн бүлэгт заасны дагуу хийнэ.143. Хур тунадасны хэмжээ гэдэг нь бороо, цас, шиврээ, их хэмжээний шүүдэр, хяруу, хялмаа, манан, мөндөр, аадар, туйлаадас зэргээс газрын гадарга дээр урсалгүй, ууршилгүй, хөрсөнд нэвчилгүй тогтож болох усан давхаргын зузааныг миллиметрээр илэрхийлснийг хэлнэ. Хур тунадасны хэмжээг Третьяковын тунадас хэмжүүрээр тодорхойлно.

Зураг 2.35а. Тунадас хэмжүүрийн ерөнхий байдал

Зураг 2.35б. Тунадас хэмжүүрийн босооогтлол

Page 65: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

65

Тунадас хэмжүүр нь шон, суурь, хурын хувин, хамгаалалтын ялтас, шат зэргээс бүрдэнэ. Хурын хувин /1/ нь (2.34 дугаар зураг) 40 см өндөр 200см2 хүлээн авах талбайтай, 159,5 мм голчтой шулуун бортого хэлбэртэй байдаг. Хувингийн дотор ууршилтыг багасгах зорилгоор дотогшоо налуу нүхтэй өрц /3/-ийг гагнасан байна. Дулааны улиралд орсон хур тунадасны ууршилтыг багасгахын тулд өрцний нүхийг юүлүүрээр таглана. Харин өвлийн улиралд юүлүүрийг тавихгүй. Хувингийн гадна талд орсон тунадасыг юүлэхэд зориулсан цорго /8/ гагнагдсан байна, цоргыг хувинтай гинж /4/-ээр холбогдсон бөглөө /9/-өөр бөглөнө. Хувингаас цоргоруу ус гарах нүх өрцний ирмэгийг заавал шүргэж байвал тунадас үлдэгдэлгүй юүлэгдэнэ. Хувин нь тулганы дотор талд тусгай тотгон дээр байрлана. Тунадас хэмжүүрийн салхины хамгаалалт нь дээгүүрээ өргөн, доогуураа нарийн босоо 15÷16 ялтас /6/-аас бүрдэнэ. Ялтаснуудын дээд үзүүр нь гадна тийшээ дэрэвгэр байдаг /2.36 дугаар зураг/.

Зураг 2.36 Ялтасны нугаралтыг шалгах үлгэр Зураг 2.37. Хэмжүүрийн аяга

Тунадас хэмжүүрийг угсарч байрлуулсан үед ялтаснуудын дээд ирмэг нь хувинтай нэг түвшинд байх ёстой. Ялтсууд нь дээд талаараа төмөр цагираг /5/-аар холбогдох бөгөөд сууринд гурван тулгуур /2/-аар бэхлэгдэнэ. Ялтаснуудын дээд, доод тал нь хоорондоо гинж /7/-ээр холбогдон ижил зайд байрлана. Орсон тунадсыг 100 хуваарь бүхий шилэн хэмжүүрийн аягаар /2.37 дүгээр зураг/ хэмжинэ. Хувингийн хүлээж авах талбай 200см2 байхад аяганы нэгж хуваарь хувин доторх усны 0,1 мм-тэй тэнцэнэ.144. Хурын хувингийн амсар газрын гадаргаас 2,0 метрийн өндөрт байх ёстой.145. Тунадас хэмжүүрийг угсран байрлуулахдаа дор дурдсан дарааллыг баримтлана:

а. Тyлганы хөлийг төмөр суурийн нүхтэй давхцуулан хамгаалалтын гурван тyлryyрын хамт боолтоор боож бэхэлнэ.б. Ялтсуудыг гурван тyлгуурын хооронд тав таваар байхаар дээд талаар нь төмөр цагираг /5/-аар сүлбэн гурван тулгууртай нь хэлхэж цагирагийн 2 үзүүрийг уулзуулан холбож бэхэлнэ.

Page 66: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

66

в. Ялтсуудын доод ирмэгийг хооронд нь гинж /7/-ээр тулгуурын гадуур холбож өгнө.146. Зөв байрлуулсан тунадас хэмжүүр нь дор дурдсан байдлыг хангасан байна.а. Хамгаалагч ялтсууд конус хэлбэртэй, тэгшхэн байх ба дээд, доод үзүүрийг харьцуулан үзэхэд 700-ийн налуутай байна. Ялтсуудын дээд талын нугарал нь 2.36 дугаар зурагт үзүүлсний адил байна.б. Салхитай байхад хамгаалагч ялтсууд нь чөлөөтэй хөдөлж байна. в. Төмөр шатыг тунадас хэмжүүрийн хойд талд хурын хувинг авахад чөлөөтэй байхаар байрлуулна.

147. Тунадас хэмжүүрийг салхины хүч аль болох бага байх бөгөөд хаалт саад болох зүйлээс хол газарт байрлуулна. Тунадас хэмжүүрийн байрлалд өөрчлөлт орсон үед өртөөний түүхийн болон ЦД-1 дэвтэрт тайлбар бичнэ.148. Хурын хувинг сард 2-оос доошгүй удаа /сар бүрийн 1 ба 15/ халуун усаар угааж, бүрэн, бүтэн байдлыг шалгана. Үүний тулд хувингийн цоргоны сууриас арай дээгүүр ус хийж, гадна талыг нь сайтар арчаад цагаан цаасан дээр 1÷2 цаг байлгана. Хэрэв нойтон толбо гарвал түүний гоожиж байгаа газрыг олж гагнаад дахин шалгаж дараагийн солих ээлжинд бэлэн байлгана. Хувинг угаасан, шалгасан, гэмтлийг олсон ба засварласан сар, өдөр, цагийг өртөөний түүxийн болон ЦД-1 дэвтэрт тэмдэглэнэ. Өвөл зөөлөн салхитай буюу салхигүй байхад зүсэрсэн ба нойтон цас ялтсууд дээр тогтож байвал тухай бүр нь арилгана.149. Хур тунадас yнасан эсэхийг харгалзахгүйгээр хувинг хоёр удаа /08 ба 20 цагт/ заавал солино.150. Хувинд шингэн тунадас байвал байрандаа авч ирсний дараа шууд хэмжинэ. Үүний тулд хувингийн цоргоны бөглөөг авч усыг хэмжүүрийн аяганд болгоомжтой юүлж ус дусахгүй болтол нь шавхана. Юүлсэн ус аяганы 100 дахь хуваариас их байвал хэд дахин тасалж хэмжих бөгөөд хэмжих бүрдээ усыг аяганы 100-гийн хуваариас арай доогуур хийх хэрэгтэй. Тунадсыг хэмжихдээ хэмжих аяганы хуваарь сайн харагдаж байхаар тэгшхэн газар тавьж нүдний харааг усны гадаргатай нэг түвшинд байлгаж хуваарийг тоолно. Аяганы ханан дахь норголтын ус нь тунадасны ерөнхий түвшингээс арай дээгүүр байдаг. Иймд гэрлийн эсрэг харахад ус ба агаарын зааг дээр барагцаалбал нэг хуваарь орчим өргөн бүдэг хөндлөн судал байх бөгөөд түүний доод захтай усны түвшин таарах тул доод захад хамгийн ойрхон байгаа хуваарийг авч бичнэ. Тунадасны хэмжээг 0,1 миллиметр нарийвчлалтай гаргахын тулд авсан тоололтоо 10-д хуваана.151. Хатуу тунадас орсон байвал цасыг хайлуулахын тулд хувинтай тунадсыг хэсэг хугацаагаар дулаан байранд байлгана. Тунадсыг ууршуулахгүй, хувингийн хүйтэн хананд чийг суулгахгүйн тулд хурын хувинг таглаатай, цоргыг бөглөөтэй байлгана. Хатуу тунадсыг хайлсны дараа 150-д зааснаар хэмжинэ. Өвлийн цагт тунадас хэмжүүрийн хувинг солихоор тасалгаанаас гарах бүрдээ түүний дотор ус байгаа эсэхийг сайтар шалгаж, хэрэв өмнөх хугацааны цасыг бүрэн хайлуулаагүйгээс ус бий болсон бол

Page 67: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

67

хэмжүүрийн аягаар хэмжиж өмнөх хугацааны тунадас дээр нэмж бичээд энэ тухай ЦД-1 дэвтэрт тэмдэглэх хэрэгтэй.152. Ус ихтэй аадар тунадас /бороо, мөндөр, цас / ороход тэдгээрийн хүч, шинж байдлыг мэдэхийн тулд түүнийг зогсохын хамт хэмжилт хийнэ.153. Халуун өдөр тунадас хэмжүүрийн доторх ус дараагийн хугацаа хүртэл их хэмжээгээр ууршдаг тул хэмжилтийг бороо зогссон даруйд хийвэл зохино.154. Хатуу тунадас хайлж дуусаагүй байхад мэдээ өгөх бол мэдээнд өгөх тунадасны хэмжээг жинлэх аргаар тодорхойлно. Үүний тулд хувинг хавхагийн хамт урьдчилан жинлэж жинг тодорхойлсон байна /жинг хувин дээр бичсэн байж болно/. Тунадасны хувингийн хүндийг 1÷2 граммын нарийвчлалтай жинлэнэ. Тунадастай хувингийн жингээс хоосон хувингийн жинг хасч зөрүүг 20 дахин багасгавал тунадасны хэмжээ миллиметрээр гарна. Жишээ нь хоосон хувингийн жин 1158 г, цастай хувингийн жин 1203 г байлаа гэж үзвэл:

тунадасны хэмжээ нь мм болно. Энэ хэмжээг зөвхөн

шуурхай мэдээнд коодолж дамжуулна. Хувин дахь тунадас хайлж дууссаны дараа түүний хэмжээг 150-д зааснаар хэмжүүрийн аягаар хэмжиж ЦД-1 дэвтэрт бичнэ. 155. ЦД-1 дэвтрийн 08 ба 20 цагийн хүснэгтийн “тунадас” гэсэн мөрөнд хэмжүүрийн аяганы тоололтын бүтэн хуваарийг бичнэ. Энэ тоололтыг 10-д хувааж тунадасны хэмжээг миллиметрийн аравны хувьд шилжүүлэн дээрх тоололтынхоо баруун гар талд нь бага хаалтанд бичнэ. Жишээ нь: 123 (12,3), 7 (0,7) гэх мэт. Хэрэв аягатай усны түвшин 2 хуваарийн яг дунд нь байвал ихийг нь авч бичнэ. Жишээ нь: аягатай усны түвшин 18 ба 19-ийн дунд байвал дэвтэртээ 19 (1,9) гэж бичнэ. Хэрэв усны түвшин хуваарийн ≥0,5 байвал “1” гэж, <0,5 байвал “0” гэж авна. Ажиглагч зөөлөн бороо /цас/ ба шиврээ зэрэг тунадас унаж байсныг тэмдэглэсэн боловч хувин солих үед хэмжих тунадас байгаагүй, ууршсан буюу хувинг зөвхөн чийгтүүлсэн төдий бол дэвтэрт Х гэж тэмдэглээд тайлбарт “хувин дотор тунадасгүй” гэж бичнэ. Тунадсыг хэд хэд тасалж хэмжсэн бол дэвтэрт тоололтуудын нийлбэрийг бичнэ. Жишээ нь: 89+96+58=243 гэх мэт. 3авсрын хугацаанд хэмжсэн тунадсыг дараагийн хугацааны хүснэгтэнд тэмдэглээд хэдэн цагт хэмжсэн тухай тайлбар бичнэ. Жишээ нь 16 цагт тунадас хэмжихэд 98+95+17=210 хуваарь ус гарсан бөгөөд 20 цагт хэмжилт хийхэд 96+32=128 хуваарь устай байжээ. Тэгвэл 20 цагийн “тунадас” гэсэн хүснэгтэнд 210+128=388 гэж бичээд тайлбарт 16 цагт тунадас хэмжсэн гэж тэмдэглэнэ. Хэрэв тунадас хэмжихэд хувин шүүрсэн, цоорсон байвал хэмжсэн тунадсыг асуултын тэмдэгтэйгээр бичих ба хажууд нь “гоожсон” гэж тэмдэглэнэ. Жишээ нь: 23 (2,3) “гоожсон” тайлбарт хувин цоорсныг хэзээ мэдсэн ба гагнасан эсэхийг бичнэ. Тунадсыг бороо хэмжүүрийн аягаар хэмжвэл аягатай усны түвшинг 0,5 хуваарь хүртэл нарийвчлан тоолж, миллиметрт шилжүүлэхийн тулд 4-т хувааж гарсан дүнг миллиметрийн аравны хувь хүртэл бүхэлтгэнэ. Жишээ нь: бороо хэмжүүрийн аягаар хэмжихэд 17.5 хуваарь ус байсан бол 17,5:4=4,4 гэсэн миллиметрт шилжүүлнэ.

Page 68: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

68

2.8.2. Хэмжсэн тунадсанд норголтын засвар хийх

Жилд орж буй хур тунадсыг хүйтэн /XI-III/ улирлын, дулаан /IV-X/ улирлын гэж хувааж үзнэ. Орсон хур тунадасны хэмжээнд хувингийн норголт, ууршилт нөлөөлнө. Ялангуяа дулаан улиралд орох шингэн тунадасны хэмжээнд ууршилт, норголтоос хамаарч алдагдал гарна. Орсон тунадсыг тухай бүрд нь хэмжихгүй хугацаа алдах нь тунадасны хэмжээнд ихээхэн нөлөөлнө. Тухайлбал: Говь, цөлийн бүсэд чийг бага, нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа их үед ууршилтын хэмжээ сарын тунадасны 45%-тай тэнцэнэ. Тунадас орж байгаа үед юүлэх, хэмжихэд савны хана, ёроолыг норгож алдагдал гардаг. Норголтын алдагдал нь тунадас хэмжүүрийн бүтэц, хийсэн материал, хэлбэр, хэмжээ, агаарын чийг, салхины хурднаас хамаарна. Үө үе бага хэмжээтэй орох тунадасны хэмжээнд норголтоос гарах алдагдал их байдаг. Их тунадастай үед норголт тунадасны хэмжээнд төдийлөн нөлөөлөхгүй. Тунадас хэмжигч шинэ байвал 0,2 мм, хуучирсан бол 0,3 мм. Будаггүй бол 0,15 мм, будагтай бол 0,25 мм тунадас хувингийн норголтонд алдагддаг. Салхигүй намуун байхад тунадас хүлээн авах хэсгийн зөвхөн ёроолыг норгох тул норголтоос үүсэх алдагдал салхитай үеийг бодвол бага байна. Орсон тунадсыг хэмжүүрийн аягаар 0,1 мм-ийн нарийвчлалтай хэмжих ба аяга норгоход алдагдах тунадасны хэмжээ 0,15 мм-ээс хэтрэхгүй. Тунадасны төрөл, хэмжээнээс хамааруулж норголтын засварыг дараах байдлаар хийнэ. а. Шингэн, холимог бүтэцтэй /шиврээ, аадар, бороо, нойтон цас, аадар нойтон цас, мөсөн бороо .../ тунадсыг хэмжихэд тунадас ≥0,5 бол 0,2 мм хэмжээний засвар хийнэ. Жишээлбэл: бороо орсны дараа тунадас хэмжихэд аяганы 4 хуваарь байсан бол 4 (0.4+0.2=0,6 мм) б. Тунадас хэмжихэд аяганы хуваарь <0,5 бол 0 (0,0+0,1=0,1 мм)в. Ажиглагч тунадас унаж байсныг тэмдэглэсэн боловч хэмжихэд тунадас байхгүй, зөвхөн норгосон төдий бол – (– +0.0=0,0)г. Тунадсыг хэд хэд дахин тасалж хэмжсэн бол дэвтэрт тоололтуудыг тус тусд нь бичиж нийлбэрт нь засвар хийнэ. Жишээлбэл: 89+96+58=243 бол засварыг дараах байдлаар (24.3+0.2=24.5) гэж нэгтгэнэ.д. Орсон хатуу /цас, аадар цас, цасан ба мөсөн туйлаадас, шамарга/ тунадас хэмжүүрийн аяганы хуваарийн ≥0,5 бол 0,1 мм, <0,5 бол 0,0 мм-ийн засвар хийнэ. Жишээлбэл:• Цас орсны дараа тунадас хэмжихэд 0,5 хуваарь бол 1 (0,1+0,1=0,2 мм)• Цас орсны дараа тунадас хэмжихэд 0,5 хуваариас бага бол 0 (0,0+0,0=0,0 мм)

2.8.3. Плювиограф

156. Сүүлийн үед хэмжих хэрэгсэлийн юүлэлтийг найдвартай болгож, албадан юүлэлт бүхий П-2 загварын плювиографыг хэрэглэж байна /2.38 дүгээр зураг/.

Page 69: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

69

Зураг 2.38. Бороо тэмдэглүүр а-гадаад байдал, б- ажиллах зарчим

157. Плювиограф нь бортого хэлбэрийн их бие, түүний дотор угсарсан хөвүүрт бортого, цагийн хүрд, үзэг, шалгалтын сав, албадан юүлэгч оньс зэргээс бүрдэнэ. Орж байгаа тунадас 500 см2 талбай бүхий юүлүүр хэлбэрийн тосгуур /7/-т хураагдан голын жижиг нүхээр доош гоожно. Тосгуурын ёроол нь ус гоожих хэд хэдэн нүхтэй, шовх хэлбэртэй байх ба дор нь хөвүүрт бортогонд тунадас дамжуулах хоолой /8/-д бортогны юүлүүр хэлбэрийн амсар тосоотой байна. Хэмжих хэрэгслийн тэмдэглүүр хэсэг нь шүүгээн дотор, төмөр тавиур дээр угсрагдсан цагийн хүрд /5/ ба хөвүүрт бортого /4/, үзэгнээс бүрдэнэ. Хөвүүрийн нарийн төмөр гол дээр үзэг /10/ бэхлэгдэнэ. Цагийн хүрд байнга эргэж, туузанд шулуун бичилт гарч байтал бороо орон тосгуураас ус гоожиж хоолойгоор дамжин хөвүүрт бортогны ёроолруу орж хөвүүрийг өргөхөд үзэг өргөгдөн тунадасны хэмжээг бичнэ. Тунадас 10 мм болоход албадмал юүлэлт явагдана. Хүрднээс үзгийг хөндийрүүлэхийн тулд хөвүүрт бортгоны таганд савхан сойгчийг бэхэлж өгсөн байна. Албадан юүлэх механизм нь ачаа, утас, тээглүүр, нудрага бүхий дамар, хөшүүрэг, тахир шилэн хоолой зэргээс бүрдэнэ. Хөвүүрт бортогны хажууд төмөр цорго /2/ гагнасан байх ба түүний үзүүрт тахир шилэн хоолой /3/-ыг суулгаж эрэг /13/-ээр шахаж өгнө. Шүүгээний доод хэсэгт шалгалтын сав /1/-ыг байрлуулна. Хөвүүрт бортогны тунадас тахир шилэн хоолойгоор дамжин өөрөө юүлэгдэнэ. плювиографын шилэн хоолойн юүлэх ажиллагааг албадан юүлэгч оньсоор гүйцэтгэнэ.158. Хөвүүрт бортгоны таг дээр албадан юүлэх оньсыг угсарч бэхлэх ба тэр нь таганд эрэгдсэн тулгуур дээр бэхэлсэн нударгатай оньс, хоёр хөшүүрэг, ачаа зэргээс бүрдэнэ. Тулгуур /15/-ын дээд талд /2.39 дүгээр зураг/ тэнхлэг дээр оньс /16/, хөшүүрэг /17/ бэхлэгдэнэ. Хөвүүрт бортгоны таг дээр тулах эрэг /9/-тэй хоёр дахь хөшүүрэг бэхлэгдэнэ. Босоо шулуун татуурга

Page 70: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

70

/20/-д хөшүүргийн мөр /17/ ба /18/ нь чөлөөтэй хөдөлж байхаар бэхлэгдэнэ. Нударгатай оньсны тэнхлэг дээр бэхлэгдсэн дамар /29/-д ороосон ноосон буюу нийлэг утсаар холбогдсон ачаа /21/-ны үйлчлэлээр оньс ажилладаг.

Орсон тунадас тосгуураас хөвүүрт бортгонд урсан ороход усны түвшин дээшилж хөвүүр дээш өргөгдөх ба хөвүүрийн голд бэхлэгдсэн үзэг нь цагийн хүрдэнд ороосон туузан дээр тунадасны хэмжээг бичнэ. Хөвүүр дээшилсээр тулгуур эрэг /19/-д хүрэхэд оньс /16/-ны тээглүүрээс хөшүүрэг мултарч хөвүүрийн голд бэхэлсэн мөр төмөр /23/-т ачааны үйлчлэлээр дамар хагас эргэхэд нударга /22/ дарж өгнө. Энэ үед хөвүүр маш түргэн доошилж хөвүүрт боpтгонд байсан ус тахир шилэн хоолой /13/-гоор дамжин шалгалтын савд юүлэгдэнэ. Хөвүүр доошилж тулгуур эрэг /19/ сүллагдахад оньсны тээглүүрт хөшүүрэг /17/ тээглэж хөвүүрт бортогийг дахин дүүртэл хөдөлгөөнгүй байна. Албадан юүлэгч оньс мултрах агшинд шилэн хоолой дахь усны түвшин

нь шилэн хоолойн нугаралтын түвшинд хүрэхээр шилэн хоолойг байрлуулдаг. Эрэг /19/-ээр юүлэлт явагдах тунадасны хэмжээ /усны түвшин/-г тохируулна.

159. Плювиографыг тосгуурын амсар нь газрын гадаргаас дээш 2 метрийн өндөрт байхаар тооцож цаг уурын шинжилгээний талбайд тусгай төмөр суурин дээр байрлуулна. Бороо тэмдэглүүрийг тэгш байрлуулсны дараа гурван талаас нь татуургаар татаж бэхэлнэ. Түүний дотор хэмжих хэрэгсэл, тэмдэглүүр хэсгийг дараах эрэмбээр угсарна. а. Хөвүүрт бортого /4/-ыг төмөр тавиур дээр эрэгдэж тогтооно. б. Албадан юүлэгч оньсыг ажилд бэлтгэх. Хөшүүрэг /15/-ийн сум /24/-д бэхлэсэн жижиг холхивч /30/-д оньс /16/-ны дамраас ирсэн утсыг өлгөнө. Ачаа /21/-г жижиг холхивч /25/-д зүүж дамраар нь утсанд бэхэлнэ. Ачаа /21/-г дээд захын байрлалд арай хүрээгүй байхаар нударга /22/ -аар оньс /16/-ыг цагийн зүүний дагуу эргүүлж албадан юүлэгч оньсыг чангална. Үүний дараа нэг гараараа оньсыг эргүүлэхгүй барьж нөгөө гараараа хөшүүрэг /18/-ийг

Зураг 2.39. Плювиографын автомат юүлэлтийн зохион байгуулалт

Page 71: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

71

өргөн буулгаж татуурга /20/ ба хөшүүргийн холбоонд үрэлт байгаа эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв хөшүүрэг өргөгдсөний дараа өөрийн жингээр анхны байранд чөлөөтэй бууж байвал холбоог зөв гэж үзнэ.в. Хөвүүрт бортогны хажуугийн цорго /12/-д /2.39 дүгээр зураг/ тахир шилэн хоолой /13/-г суулгаж бэхлэнэ.г. Цагийн хүрдэнд туузыг ороож хүрдийг тусгай түлхүүрээр түлхэнэ.Цагийн тэнхлэг дээр хүрдийг шүдтэй дугуйд холбох агшинд болгоомжтой ажиллах хэрэгтэй.д. Үзгийг бэхээр дүүргэж туузан дээр дээш, доош хөдөлгөх маягаар тохируулж бичилтийг шалгана.160. Плювиографыг угсарсаны дараа түүний ажиллагааг зөв эсэхийг шалгана. Үүний тулд хэмжүүрийн аяганы 140 хуваарь бүхий цэвэр усыг тосгуурт зөөлөн хийж юүлэлт хийлгэнэ. Юүлсний дараа үзэг туузны 0 хуваариас ±1 нарийвчлалтай байрлана. Хэрэв 0-ын хуваарьтай үзэг давхцахгүй байвал мөр төмөр /23/-ийг дээш доош шилжүүлэх замаар тохируулна. Үзгийг тохируулсны дараа хэмжүүрийн аяганы хуваарийн 100-тай тэнцүү усыг зөөлөн хийж үзэгний хөдөлгөөнийг ажиглана. Жигд биш хөдөлгөөнтэй байвал энэ нь тулгуур /10/ эгц биш, бортогны дотор тал бохирдсон зэргээс болно. Бороо тэмдэглүүрийн туузны хуваарийн 10-тай үзэг давхцахад албадан юүлэлт хийгдэх ёстой. Хөвүүрийн саваа /18/-д /2.39 дүгээр зураг/ бэхэлсэн хавтгай мөр төмөр /23/-ын дээд тал ба ойролцоо байгаа нударга /22/ хоёрын хоорондох зай юүлэлт хийх агшинд 1,5-2 мм байна. Хэрвээ үзэг туузны 10-ын хуваариас дээр юмуу доор байрлаж байхад юүлэлт явагдвал тулгуур эрэг /19/-ийн байрлалыг өөрчлөх замаар тохируулна. Хэрвээ албадан юүлэгчгүй бороо тэмдэглүүр байвал тохируулгыг шилэн хоолойн өндрийг өөрчлөх замаар тохируулна. Хэрвээ шилэн хоолойгоор гарч байгаа ус хөөсөрч тасалдах буюу бүр гарахгүй байвал шилэн хоолой цорго хоёрын хооронд эавсартай буюу шилэн хоолой бохирдсоноос болно. Шилэн хоолой бохирдсон байвал цэвэрлээд эргүүлэн тавихдаа шилэн хоолой ба цоргоны хооронд зай завсаргүйгээр жийргэлж лацдана. Зөв ажиллагаатай бороо тэмдэглүүрийн юүлэлт нь 17-20 секундын дотор явагдах ба үзэг туузан дээр эгц босоо зураас гаргана.161. Шилэн хоолой бохирдсоноос юүлэлтийг удаашруулах буюу тасалдахад хүргэж бичилт буруу гардаг тул түүнийг бохирдсон үед цоргоны эргийг султгаж, эрэгтэй бөгжийг хөдөлгөлгүйгээр хоолойг сугалан авч цэвэрлэн хатсаны дараа угсарч ажиллагааг шалгана. Энэ тухай тэмдэглэлийг тэр өдрийн туузны ар талд бичнэ. Хэрэв ус юүлэгдэж байх үед үзэг нь босоо чиглэлээс аль нэг хэмжээгээр хазайж зурвал шaлтгааныг олж засах хэрэгтэй. Юүлэлтийн шугам хазгай байх нь туузыг буруу өөлж тавьсан, цагийн хүрдний суух гол муруйсан, хөвүүрт бортогийг хазгай байрлуулсан зэргээс шалтгаална. 162. Хэрэв удаан хугацаагаар бороо ороогүй үед хөвүүрт бортгон доторх ус ууршсан бол туузны хуваарийн 0-ын шугамнаас доогуур зурсан байвал хүлээн авах саванд бага зэргийн ус хийж тохируулаад тэр өдрийн туузны ард тэмдэглэнэ. Бороо орж байхад үзэг нь туузны хуваарийн 10-т хүрээгүй

Page 72: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

72

буюу юүлэлт хийгдээгүй байвал ажиглалтын хугацаанд хэмжүүрийн аягаар аажмаар ус нэмж юүлэлт хийлгэнэ. Усыг юүлсэний дараа мөн өдрийн туузанд нэмсэн усны хэмжээ ба цагийг тэмдэглэнэ. Жишээлбэл: нэмсэн 23 /2,3/ 19 06. Үзэг ба цагийн хүрдний арчилгаа нь бусад тэмдэглүүр хэмжих хэрэгсэлтэй адил болно. Бороо тэмдэглүүрийн цагийн хүрдийг өдөр бүр /туузыг солих үед/ түлхэнэ.163. Мөндөр, туйлаадас зэрэг хатуу тунадас нь удаан хайлдгаас бичлэг нь ялгавартай байж болох учир тэдгээрийн эхэлсэн ба дууссан хугацааг туузан дээр ЦД-1 дэвтрээс авч тэмдэглэх хэрэгтэй. Намар Та≤00С үед цагийн хүрд, тахир шилэн хоолой, хөвүүрт бортого, шалгалтын савыг хураан авч сайтар цэвэрлээд хадгалах ба цагийн хүрд суух голыг өтгөн тосоор тосолж, хүлээн авах савыг таглаад, их биеийг цоожилно. Хэмжих хэрэгслийг зохих цагт нь хураахгүй бол дотор нь ус хөлдөж хэмжих хэрэгсэлд гэмтэл учруулна. Хавар Та≥00С үед хэмжих хэрэгслийг зааврын дагуу угсарч байрлуулна. Бороо тэмдэглүүрийн туузанд өдөр бүр 20 цагт заадас гаргаж, туузыг солиогүй үед /бороо ороогүй/ үзгийг 4 хуваарь буюу 1 мм-ээр дээш өргөж өдөр, цагийг бал харандаагаар бичнэ.164. Бороо бичүүрийн туузыг 20 цагт солино. Харин цагийн хүрдийг голоос нь сугалж авахгүйгээр туузыг сольж болно. Цагийн хүрдэнд туузыг чанга ороож тавина. Туузыг хазгай ороосноос хэмжих хэрэгслийн бичилтэнд алдаа гардаг. Хэрвээ хоногийн турш бороо ороогүй бол уг туузыг дараагийн өдөр үргэлжлүүлэн хэрэглэж болно. Үүний тулд Бороо тэмдэглүүрийн тосгуурт хэмжүүрийн аяганы 10 хуваарь ус хийж үзгийг дээшилсэн хэвээр нь орхиж туузан дээрх хуучин бичилтийн төгсгөп, шинэ бичилтийн эхэнд өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ. Мөн туузыг солих бүрдээ зохиомол юүлэлтийг хийж шалгана. Тэгэхдээ шалгалтын саванд ус байгаа эсэхийг үзэж ус байвал түүнийг хэмжинэ. Юүлэлт хийхийн тyлд хэмжүүрийн аягаар тодорхой хэмжээний ус аажмаар тосгуурт хийж юүлэлт эхлэхийн хамт ус нэмэхээ больж үлдсэн усны хэмжээгээр хичнээн хэмжээний ус нэмж хийснийг олно. Бүх хэмжилтийн дүнг туузны ард бичнэ. Жишээ нь: зохиомол юүлэлт хийхийн өмнө шалгалтын саванд байгаа усыг хэмжихэд /9,5 8,5, 1,4/ мм болжээ. 3охиомол юүлэлт хийхэд гарсан ус 9,7 мм бөгөөд үүний 2,2 мм-г нэмж хийсэн ус байжээ. Тэгвэл туузны ард дараах байдлаар бичнэ. Шалгалтын саванд /9,5+8,5+1,4/=19,4 мм нэмж хийсэн ус 2,2 мм зохиомол юүлэлт 9,7 мм. Бүх тунадасны нийлбэр хэмжээ 19,4+9,7-2,2=26,9 мм болно. Хэрэв зохиомол юүлэлт хийхийн өмнө шалгалтын саванд байсан усыг хэмжээгүй үед юүлэлт хийсний дараа шалгалтын саванд байсан усыг хэмжихэд 9,7 9,5 9,9 мм болсон гэе. Тэгвэл туузны ард нэмж хийсэн ус 2,2 м бүх тунадасны хэмжээ 9,7+9,5+9,9-2,2=26,9 мм. Хэрвээ өртөөнд бороо хэмжүүрийн аяга байхгүй бол тунадас хэмжүүрийн аягаар хэмжээд гарсан тоог 25-д хувааж эсвэл 0,04-өөр үржүүлж миллиметрт шилжүүлнэ. Жишээ нь: тунадас хэмжүүрийн аягаар хэмжихэд 12 хуваарь ус байсан бол орсон тунадасны хэмжээ нь 12ˣ0,04=0,5 мм болно.165. Тууз солих үед ширүүн бороо орж байвал цагийн заадас гаргаад солих хугацааг түр хойшлуулж болно. Хэрвээ бороо үргэлжлэх төлөвтэй бөгөөд

Page 73: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

73

бичилт нь туузны баруун үзүүрт хүрэхээр байвал туузанд заадас гаргаад үзгийг хөндийрүүлж цагийн хүрдийг эргүүлэн даруулга төмөр дээгүүр үзгийг давуулан зохих цагт нь тохируулан тавина. Бороо зогссоны дараа уг туузыг солих хэрэгтэй бөгөөд бороо хэд хоног дараалан орох явдал тохиолдвол ажиглалтын хугацаанд аль болох ойрхон ширүүн бороогүй, түр тасалдах, зөөлрөх үед нь туузыг солино.166. Бороо бичүүрийн туузыг бэлтгэхдээ маш хянуур хандах хэрэгтэй.Туузны нүүрэн талд нь дор дурсан зүйлүүдийг бичнэ.

a) Бичилт эхэлсэн ба төгссөн цаг минутb) Шалгалтын саванд байсан тунадасны хэмжээc) Ус нэмсэн хэмжээ, өдөр, цаг, минутd) 3охиомол юүлэлт хийсний дараа шалгалтын саванд байсан усны хэмжээ

Туузны ар талд дараах зүйлийг бичнэ.a) Туузны арын зүүн дээд буланд тавьсан ба авсан хугацааb) Туузны дунд хэсэгт өртөөний нэр он, сар, хэмжих хэрэгслийн дугаарc) Баруун дээд талд нь хэмжүүрийн аягаар хэмжсэн тунадасны хэмжээ, зохиомол юүлэлт хийхийн өмнө ба дараах шалгалтын саванд байсан усны, нэмсэн усны, туузны бичилтээр гарсан тунадасны хэмжээг бичнэ. Үүнээс гадна хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбогдсон бүх тэмдэглэл, үйлдсэн ажиглагчийн нэр байвал зохино.

Цан мөстөл илрүүлэгч Цан мөстөл илрүүлэгч нь 190 см урт, 6 см голчтой шон /1/, түүний шовх оройд бэхэлсэн “Г” хэлбэрийн /5/ болон цагирган /4/ төмөр утас, тэдгээрийг холбосон 0,1-0,2 мм-ийн голчтой

2.8.4. Цанталт, мөстлийн ажиглалт Ус цаг уурын өртөө, харуулд хяруу, шүүдэр, цан, мөстлийг нүдэн баримжаагаар эхэлсэн, дууссан хугацаагаар нь ажигладаг. Гэвч цөөн биш тохиолдолд цан, мөстөл их хэмжээгээр үүсч мод хугарах, холбоо, эрчим хүчний дамжуулагч утас тасрах, шон унах зэрэг хохирол гардаг учраас тоо хэмжээг тодорхойлох шаардлага гардаг. Газрын гадарга биет дээр үүсэх хурдасыг илрүүлэн ажиглах, хэмжихэд тусгай төхөөрөмжүүд ашигладаг.2.8.4.1. Хурдасны төрлийг тодорхойлох Үүсч буй хурдасны төрлийг /мөстөл, нойтон цас, үрэн болон талст цан, хяруу г.м./ “Цаг уур, орчны хяналт шинжилгээний заавар ШЗ.II.01.03.2014” XIV дэвтрийг үндэслэн нүдэн баримжаагаар тодорхойлно. Нэг үзэгдэл эсвэл хэд хэдэн үзэгдэл хамт ажиглагдаж болно.

Зураг 2.40 а. Цан, мөстөл илрүүлэх төхөөрөмж

Page 74: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

74

нарийн даавуун утас/6/, дээш, доош гүйдэг модон дугуй /2/-гаас бүрдэнэ. Шонгийн ёроолоос эхлэн 5 см тутамд 20 ш нүх байна. 30 см голчтой дугуйн голд 6,3 см голчтой нүх гаргаж шонд углан тээглүүрээр тогтооно. Цагиргийг 87 см урт 5 мм голчтой төмөр утсаар хийж, 20 см голчтой болгон төгсгөлийн 12 см урт үзүүрийг дотогш нугалан шонгийн оройгоос 10 см доор шонруу 4 см шигтгэж бэхлэнэ/4/. Цан, мөстлийг илрүүлэх төхөөрөмж /2.40а зураг /-ийг ашиглан дараах байдлаар үзэгдлийг ялгаж танина.a) Зөвхөн модон дугуй дээр цагаан талст /цасан ширхэг/-ууд үүсээд бусад

хэсэгт, ялангуяа нарийн утсан дээр огт байхгүй бол хяруу гэж тогтооно. b) Дулааны улиралд модон дугуй дээр усан дусал үүссэн нь шүүдэр байгааг

харуулна.c) Цагаан талст, цайвар, тунгалаг бус хурдас нарийн даавуун утсан дээр

үүсэж, цаашид “Г” хэлбэрийн болон цагирган төмөр утсан дээр үүсэж байгаа боловч модон дугуй дээр алга байвал түүнийг цан гэж үзнэ.

• Талст цан-талстаас бүрдсэн, гялалзаж харагдах ба дээд талдаа зузаан байна.

• Үрэн цан-наалдаж давхралдсан шаваас, бүрзгэр өнгөтэй, салхин талын хажуугийн хурдас зузаан байна.

Зураг 2.40 б. Мөстөлтийн төхөөрөмж

d) Тунгалаг мөсөн бүрхүүл бүх гадаргууд үүсвэл мөстөл гэж үзнэ. e) Маар /мөсөн зүү хоногоор ажиглагдах/ тогтох үед хялмаа алгуур бууж маш сэвсгэр цасан бүрхүүл модон дугуй дээр үүсгэж болно. Энэ төхөөрөмжөөр хэмжил хийхгүй, зөвхөн хурдас, шаваасыг таних, ялгахад ашиглана. Бороо, цасны дараа цан, мөстөл илрүүлэх төрөөмжийг, ялангуяа модон дугуйг сайтар арчиж, цэвэр байлгана.

Page 75: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

75

Цэвэр байлгах нь үүссэн хугацаа, хурдасны төрлийг зөв тодорхойлоход тустай. Ажиглалтын талбайд очих болгондоо энэ төхөөрөмжийг харж, шалгаж байна.2.8.4.2. Хурдасыг хэмжих Мөстлийн төхөөрөмж нь уртраг ба өргөргийн дагуу өөр хоорондоо 90 см зайтай тэгш өнцөг үүсгэн байрлуулсан 3 шон /мод, төмөр/-д, түүнд бэхэлсэн 5 мм голчтой 2 хос төмөр утаснаас бүрдэнэ /5 мм голчтой утас байхгүй тохиолдолд 4 юмуу 6 мм утас хэрэглэж болно/. Шон тус бүр нь төмөр утсыг углах нүх бүхий гартай байна. Нэг хос төмөр утсыг хойноос урагш буюу уртрагийн дагуу, нөгөө хосыг баруунаас зүүн тийш буюу өргөргийн дагуу газрын гадаргаас дээш 190 ба 220 см-ийн өндөрт, шонгоос 10 см-ийн зайтай байх нүхэнд дэгээдэн углаж тогтооно /зураг 2.40 б/. Дулаан улиралд төмөр утсыг зэврэхээс хамгаалан хураан авч хадгална. Хэмжих хэрэгслийн иж бүрдэлд төмрийн хөрөө, хямсаа, хусуур, штангенциркуль, зориулалтын сав зэрэг орно.2.8.4.3. Хугацааг тодорхойлох. Нөхцөл бүрдсэн үед ойр ойрхон гарч харан хяналт тавьж байгаад хурдас үүсэж эхэлсэн тохиолдолд ажиглалтыг 30 минут тутамд хийж үзэгдлийн эхэлсэн төгссөн хугацаа, төрлийг нарийн зөв тодорхойлно. Үүний тулд доод талын 2 утсан дээр 20 см зайд үүссэн хурдасыг хусаж цэвэрлэнэ. Ингэж цэвэрлэсэн утсан дээр хурдас дахин үүссэн бол үзэгдлийг үргэлжилж байгаа, дахин үүсээгүй бол цэвэрлэсэн хугацааг тухайн үзэгдэл төгссөн хугацаа гэж авна.2.8.4.4. Хурдасны зузааныг тодорхойлох. Үүссэн хурдасны зузаан /d/-ыг тодорхойлохдоо өргөргийн болон уртрагийн дaryy байрлуулсан доод талын утас бүр дээр хэмжилтийг штангециркулээр хийж, голч ба шаваасны зузааныг мм-ээр тодорхойлно. Хурдас салхин дээд талдаа илүү зузаан үүсдэг тул нэг утсан дээр чагталсан хоёр хэмжилт /зузаан ба нимгэн чиглэлд/-ийг хийж, төмөр утасны голчийг хасан дундаж хэмжээг тодорхойлно. 2.8.4.5. Хурдасны жинг тодорхойлох: Доод талын төмөр утсан дээр хэмжсэн хурдасны дундаж зузаан 3 мм ба түүнээс их болсон үед дээд талын 2 төмөр утсыг бэхэлгээнээс нь салган авч 25 см-ийн урттай хэсэгт үүссэн хурдасыг зориулалтын саванд утаснаас нь цэвэрлэж аваад тасалгааны температурт хайлуулан, хуримтлагдсан усыг тунадас хэмжүүрийн аягаар хэмжиж 1 м утсан дээр тогтсон хурдасны жинг m=8ˣn томъёогоор тодорхойлж, граммаар илэрхийлнэ. Үүнд: n -тунадас хэмжүүрийн аяганы хуваарийн тоо. 8 – Урт нь 25 см шаваасны жинг гр/м-т шилжүүлэх /хөрвүүлэх/ үржвэр.Жингийн хэмжээг уртраг ба өргөргийн дагуух утас бүрээс mу, mө гэж тус тусад нь тодорхойлно.Жишээ нь: l =25 см урт хэсгээс авсан хурдасны усны хэмжээ тунадас хэмжүүрийн аяганы 24 хувиар байвал m=8ˣ24=192 гр болно.

Хэрэв ямар нэг тохиолдолоор l <25 см урттай утаснаас авч хэмжсэн бол

жинг томьёогоор олно. l -дээж авсан утасны урт, см-ээр

Page 76: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

76

Зураг2.41. Хурдасны жинг тодорхойлох

2.8.4.6. Хэмжлийн дүнг дэвтэрт бичих Үзэгдлийн эхэлсэн, төгссөн хугацааг ажиглалтын ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдэл, тайлбар гэсэн нүдэнд бичнэ.Утсан дээр үүссэн хурдасны зузаан /dө, dу/, жин /mө, mу/-г дэвтрийн тайлбарын хүснэгтэнд дараах байдлаар бичнэ. dө=5 мм, m

ө=192 г,

dу=4 мм, mу=176 г Харин цахим тайланд “цаг агаарын аюултай үзэгдэл” гэсэн мөрөнд цан, мөстөл ажиглагдсан өдөр, зузаан ба жинг 2 утасны дундажаар бичнэ.

Жишээ нь: 15-нд мөстөл d=4 мм, m=184 г, 23-нд үрэн цан d=6 мм, m=190 г гэх мэт тэмдэглэнэ.

2.9. Цасан бүрхүүл

176. Цасны хэмжил нь орчин тойронд тогтсон цасан бүрхүүлийн бүрхэцийн зэрэг, түүний шинж байдал, цасны нягт ба зузаан, цасан бүрхүүлийн усны нөөц, мөсөн хальс, түүний зузаан, цасан доорх хөрсний гадаргын байдлыг тодорхойлох зэрэг ажлаас бүрдэнэ. Цасан бүрхүүлийн ажиглалтыг:

a) Өдөр бүрийн хэмжилт /бүрхэцийн зэрэг, шинж байдал, зузаан/b) Хээрийн цасны хэмжилт гэж хоёр төрөлд хуваана.

Хээрийн цасны хэмжилтийг байнгын /10 хоногийн/, шалгалтын болон хээрийн судалгааны гэж ялгана. Тухайлбал: Өвөлжилтийн, бэлчээрийн цасны, мал өвөжилтийн нөхцөл хүндэрсэн үеийн цасны хэмжилт хийх, мөсөн хальсны тархац, зузааныг тодорхойлох зэрэг чиглэлээр тусгай зааврын дагуу хээрийн судалгаа хийдэг. 2.9.1. Цасны өдөр бүрийн ажиглалт

177. Цасны өдөр бүрийн хэмжлийг өртөө, харуулын орчинд цасан бүрхүүл тогтсон үеэс эхлэн, өглөө бүр 08,00 цагт хийнэ. Цасны өдөр бүрийн ажиглалт, хэмжлээр эргэн тойронд харагдаж буй орчны цасан бүрхүүлийн шинж, бүрхэцийн зэргийг нүдэн баримжаагаар ажиглаж, цасны зузааныг ажиглалтын талбайд байрлуулсан байнгын хэмжүүрийн шонгоор, сантиметрийн нарийвчлалтай хэмжинэ. Өвөл цасны бүрхэцийн зэргийг гэгээ орсон үед тодорхойлж болно. Өртөөний эргэн тойронд харагдаж байгаа орчин гэдэгт ойролцоох уул, ой мод орохгүй. Энэ ажиглалтыг өртөөний ойролцоох газрыг бүрэн харж болох тусгайлан сонгож авсан өндөрлөг цэгээс тогтмол хийнэ. Өртөөний орчинд тогтсон цасан бүрхүүлийн бүрхэцийн зэргийг 0÷10 баллаар үнэлнэ. Өөрөөр хэлбэл өртөөнөөс харагдах орчныг бүхэлд нь 10 балл гэж үзээд, түүнийг 10 хуваасны хэд нь цасан бүрхүүлээр хучигдсаныг бүрхэцийн зэрэг гэнэ. 178.Цасан бүрхүүлийн бүрхэцийн шинжийг дараах байдлаар /Хүснэгт 2.13/ тодорхойлно.

Page 77: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

77

179. Цасан бүрхүүлийн бүрхэцийн зэрэг ба шинжийг ЦД-5 дэвтрийн харгалзах нүдэнд бичнэ. Хэрэв цасгүй бол нүд онгорхой байна. “Бүрхэцийн зэрэг” гэсэн багананд цасан бүрхүүлийн бүрхэцийн зэргийг баллаар бичнэ.Жишээ нь: Хэрэв харагдаж байгаа орчин бүгд цасаар хучигдсан байвал дэвтэрт “10”, хэрэв түүнийг 10 хуваасны 3-т нь цастай бол “3”, хэрэв цас харагдаж байгаа орчны 0,5 -аас бага бол “0” гэж бичих бөгөөд огт цасгүй байвал хүснэгтийг онгорхой орхино. Цасан бүрхүүлийн бүрхэцийн шинжийг ЦД-5 дэвтэрт 178-д заасны дагуу “жигд” “жигд бус”, “тарлантсан” гэх мэт байдлаар тэмдэглэнэ.180. Цасан бүрхүүлийн зузааныг цаг уурын ажиглалтын талбайд байрлуулсан 3 ширхэг хэмжүүрийн шонгоор /2.42 дугаар зураг/ өдөр бүр хэмжинэ.

Хүснэгт 2.13Бүрхэцийн шинж Цасан бүрхүүлийн харагдах байдал

Жигд,

Нүцгэн газартай, хунгаргүй

Цасны зузаан нэлэнхийдээ ижил боловч хааяа овгор, налууд цас тогтоогүй нүцгэн газар харагдана.

Нүцгэн газаргүй Цасны зузаан нэлэнхийдээ ижил, хунгаргүй, нүцгэн, тарлан байхгүй

Жигд бус

Нүцгэн газартай дунд зэргийн хунгарласан

Хунгар цас нь хүн даахгүй, цасны зузаан ба нягт харилцан адилгүй, өөр өөр байгаа, нүцгэн газартай

Нүцгэн газаргүй дунд зэргийн хунгарласан

Хунгар цас нь хүн даахгүй, цасны зузаан ба нягт харилцан адилгүй, өөр өөр байгаа, нүцгэн газаргүй битүү

Их хунгартай

Нүцгэн газартай, их хунгартай

Хунгарласан цас хүн даадаг, цасны зузаан ба нягт харилцан адилгүй, их ялгавартэй байгаа, нүцгэн газартай

Нүцгэн газаргүй, их хунгартай

Хунгарласан цас хүн даадаг, цасны зузаан ба нягт харилцан адилгүй, их ялгавартэй байгаа, нүцгэн газаргүй

Тарлан цастай

Тарлантаж эхэлсэн Тарлантсан газар харагдах орчны <50%-аас хэсгийг эзэлнэ

Хайлж дуусаж байгаа

Тарлантсан газар харагдах орчны >50%-аас эзэлнэ

Зураг 2.42.Цасны хэмжүүрийн шон а / байнгын хэмжүүрийн шон байрлуулах

байдал б/ Цас хэмжүүрийн саваа Зураг 2.43 Цас хэмжүүрийн саваа

Page 78: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

78

Хэмжүүрийн шонгийн өргөн нь 6.0 см, зузаан нь 2,5 см, урт нь 50-60 см байна. Хэмжүүрийн шонгийн нүүрэн талд сантиметрийн хуваарийн сантиметр нэг бүрийг хар цагаан будгаар өнгө ялгаж, зайнаас тод харагдахаар будна. Ямар нэг тохиолдлоор цасны байнгын хэмжүүрийн шонг байрлуулаагүй нөхцөлд цас орж цасан бүрхүүл тогтвол цасны зузааныг хэмжүүрийн саваагаар хэмжинэ. Цас хэмжүүрийн саваа нь /2.43 дугаар зураг/ өргөнөөрөө 4 см, зузаанаараа 2 см, урт нь 130÷180 см бөгөөд доод үзүүрийг 10 см орчим төмөрлөж бэхэлсэн байна. Нүүрэн тал нь сантиметрийн хуваарьтай бөгөөд доод үзүүрийн ирмэг нь “0” хуваарьтай тохирно. Хэмжүүрийн саваа, шон баталгаажсан байна.181. Цас орохоос нэг сарын өмнө хэмжүүрийн шонг байрлуулна. Тэдгээр нь 1, 2, 3 гэсэн хувийн дугаартай байх бөгөөд хоорондоо 10 м зайтай, адил талт гурвалжин үүсгэсэн тусгай сууринд бэхлэгдэнэ. Хэрэв цасны ажиглалтын талбайг цаг уурын ажиглалтын талбайн дотор сонгон авсан бол хөрсний термометрийн ойролцоо 1 дүгээр шонг байрлуулна. Шонг байрлуулах зорилгоор 60 см урт, 6 см зузаан, дээд үзүүрээс 24 см орчим доголтой гадасыг хөрсөнд зооно. /2.42 дугаар зураг б/. Шон суулгах догол нь газрын хөрстэй яг нэг түвшинд байх буюу өөрөөр хэлбэл хэмжүүрийн шонгийн “0” хуваарь газрын гадаргатай давхцаж байна. ЦД-5 дэвтрийн хоёрдугаар хуудсанд байнгын хэмжүүрийн шон байрлуулсан талбайн орчны тодорхойлолтыг товч бичнэ. Өдөр бүрийн цасны хэмжилтийн талбайн байдлыг нээлттэй, хаалттай, хагас хаалттай гэж ялгана. Дахин цасан бүрхүүл тогтохгүй болж дулаарсан үед цас хэмжүүрийн шонгуудыг хурааж авна.182. Цасан бүрхүүлийн зузааныг өдөр бүр өглөө 08 цагт хэмжинэ. Цасан бүрхүүлийн зузаан өөрчлөгдөөгүй байлаа ч гэсэн ажиглалтыг өдөр бүр заавал хийх бөгөөд бүрхэцийн шинж байдлыг мөн нэгэн адил ажиглана. Хэмжилтийг өдөр бүр тогтоосон нэг цэгээс хийнэ. Хэмжил хийхдээ хэмжүүрийн шонгоос 2-3 метрийн зайнд очиж цасны гадаргын түвшинд нүдний харааг аль болохоор ойртуулан харж тоололтыг авна. Хэрвээ хэмжүүрийн шонд цас наалдсан байвал түүнд ойртолгүйгээр урт модоор болгоомжтойгоор арилгаж цэвэрлэнэ. Хэмжүүрийн шонгийн дэргэдэх цас шуурч арилсан байвал тоололтыг /2.44 дугаар зурагт/ үзүүлснээр, хэрвээ хэмжүүрийн шонгийн дэргэд цас хунгарласан байвал 2.45 дугаар зурагт үзүүлснээр тус тус авна. Зөөврийн хэмжүүрийн саваа хэрэглэж байгаа бол байнгын хэмжүүрийн шонг байрлуулдаг цэгүүдэд гурав, гурван хэмжилт хийж дундажлана.183. 1, 2, 3-р хэмжүүрийн шонгоор тодорхойлсон цасан бүрхүүлийн зузааныг ЦД-5 дэвтрийн зохих нүдэнд бичнэ. Цасны зузаан ≤0,5 см бол зузааныг “0” гэж бичнэ. Аль нэгэн хэмжүүрийн шонгийн дэргэд огт цасгүй байвал харгалзах хүснэгтийг бөглөхгүй. Хэрэв аль нэг шонгийн дэргэдэх цас доороо устай, эсвэл гадарга буюу дунд хэсэгтээ мөсөн хальстай байвал тэдгээрийн зузааныг хэмжиж, дэвтэрт тайлбартайгаар бичнэ. Жишээ нь: 2-р хэмжүүрийн шонгийн дэргэд ус 5 мм гэж тэмдэглэнэ.

Page 79: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

79

Харин хэмжүүрийн шонгийн дэргэдэх хөрсний гадарга дээр ус, цас, мөсний аль нь ч үгүй бол дэвтрийн харгалзах нүдийг онгорхой орхино. Гурван хэмжүүрийн шонгийн тоололтын дyнджaap цасан бүрхүүлийн дундаж зузааныг гаргана. Цасан бүрхүүлийн дундаж зузааныг тодорхойлохдоо хэмжүүрийн шонгийн дэргэдэх цасан доорх мөсний зузааныг оруулж тооцно. Хэрэв хэмжүүрийн шонгийн дyндаж ≤0,5 см бол “дундаж” гэсэн хүснэгтэнд “0” гэж бичнэ. Жишээ нь: цасан бүрхүүлийн зузаан 1-р шонгийн ойролцоо 6 см, 2-р шонгийн дэргэд 4 см, 3-р шонгийн дэргэд мөс 3 см байжээ. Тэгвэл дундаж зузаан нь 4,33 см гарах ба ЦД-5 дэвтрийн “дундаж” гэсэн нүдэнд 4 гэж бүхэл оронгоор бичнэ. Цасан бүрхүүлийн арав хоногийн дундаж зузааныг тодорхойлохдоо хоногийн дундажуудын нийлбэрийг тухайн 10 хоногийн хоногийн тоо /8, 9, 10, 11/-нд хуваана.2.9.2. Хээрийн цасны хэмжилт

184. УЦУОША-ны ерөнхий технологич, инженер, цаг уурын өртөөний дарга, ажиглагч нар хээрийн цасны хэмжилт хийх талбайг тухайн орон нутгаа бүрэн төлөөлж чадах газар сонгож, тэмдэглэнэ. Хээрийн цасны хэмжилтээр цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан, нягт, мөсөн хальсны тархац, зузаан, усны нөөц, цасан доорх хөрсний гадаргын байдал гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлно. Цасны нягтыг өндөр хэмжсэн 10 цэг бүрд нэг удаа тодорхойлно. Харин тухайн цэгт цасны зузаан 5 см хүрэхгүй байвал нягтыг тодорхойлохгүй.185. Хээрийн цасны хэмжлийг урьдчилан тогтоосон талбайд гүйцэтгэнэ. Ойт хээрийн бүсийн өртөө, харуулд хээрийн цас хэмжлийн талбай 2 байх шаардлагатай, үүний нэг нь хадлан бэлчээрийг төлөөлж чадах задгай тэгш талбай, нөгөө нь уулын хажуу, бэл, нуга, хөндийг хамарсан талбай байна. Харин хээр, говийн бүсийн цаг уурын өртөө, харуулд орчин тойрноо төлөөлж чадах нэг талбай байна. Хээрийн цас хэмжлийн дээрх талбай тус бүр нь 10 м×2000 м байна. Энэхүү хэмжлийн талбай нь уг газар орны онцлогыг бүрэн төлөөлхүйц муруй, тахир, хэд хэдэн тасархай байж болно. Хээрийн цас хэмжлийн талбайн дагуу 20 м тутамд цасны зузааныг 100 цэгт, 200 м тутамд цасны нягтыг 10 цэгт тодорхойлно. Хэрэв цас хэмжих талбай гуу жалга дайрч гарахад хүрвэл тэдгээрийн өргөн нь хэмжлийн зурвасын нийт уртад хамаарахгүйн дээр уг гуу жалганд хэмжилт хийхгүй.

Зураг 2.44. Цас шуурч арилсан үед тоололт авах

Зураг 2.45. Цас шуурч хунгарласан үед тоололт авах

Page 80: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

80

186. Хээрийн цас хэмжлийн талбай тогтсон газартай, таних тэмдэгтэй байна. Талбайн байршил, түүний эргэн тойрон /50 км/-ы газар зүйн байрлал, тодорхойлолт, зургийг хувийн хэрэгт хавсаргана. Зураг ба тодорхойлолтод талбайн эхлэл, чиглэл, тасралт, урт, өргөн, төгсгөл, тэдгээрийг таних тэмдэгтүүдийг нарийвчлан тусгана. Хэрэв сонгож авсан талбай тухайн газар нутгийг төлөөлж чадахгүй байвал Ус цаг уур, орчны шинжилгээний албанд мэдэгдэж өөрчлөнө.187. Хээрийн цасны хэмжилтийг 10 хоног бүрийн эцсийн өдөр (10, 20, 30 /28, 29, 31/) хийнэ. Цасны хэмжилтийг хийхдээ цасан бүрхүүлийн хэвийн байдал, байгалийн тогтоцыг нь аль болох алдагдуулахгүй байхыг хичээж, талбайн дагуу 2 талдаа 10 метрийн дотор цасан бүрхүүл эвдрээгүй, хэт их хунгарлаагүй чиглэлээр хийнэ.188. Цасны хээрийн хэмжилтийг намар харагдах орчны цас ≥5 балл болох үеэс эхэлж, хавар харагдах орчны цас ≤5 балл болох хүртэл 10 хоног бүрийн сүүлчийн өдөр хийнэ. Хэрэв цасны хэмжилт хийх өдөр цасан шуургатай буюу хүчтэй цас орж байвал уг ажлыг дараагийн өдөрт шилжүүлж болох бөгөөд энэ тухай тайлбарт тодорхой бичнэ. Хээрийн цасны хэмжилтийг үдээс өмнө амжиж дуусгана. Хээрийн хэмжилтэнд хэмжүүрийн саваа ба цасны жин хэрэглэнэ. Цасны зузааныг тодорхойлохдоо хэмжүүрийн савааг эгц босоо байдлаар барьж тоололт авах бөгөөд хэрэв аль нэг цэгт цасгүй буюу мөсөн хальстай байвал дэвтэрт зохих хүснэгтийг онгорхой орхино.

2.9.3. Цасны жин

189. Цасны нягт, услагийг тодорхойлохын тулд цасны жинг хэрэглэнэ /2.46 дугаар зураг/. Түүний иж бүрдэлд бортого, морин жин, жижиг хүрз, зөөврийн гэр ордог.

Зураг 2.46. Цасны жин

Бортого /1/ нь салдаг ёроол /3/, гүйгч цагираг /4/, түүнд бэхэлсэн сэнж /5/ бүхий 60 см өндөр, 50 см2 хөндлөн огтлолтой, дээд амсар нь шүдтэй, хөндий шулуун төмөр хоолой юм. Нягтыг нь тодорхойлж буй цасны зузааныг хэмжихийн тулд бортогны хажуу талд сантиметрийн хуваарь хийсэн байдаг. Бортогоны тэг хуваарь нь амсар дахь шүдний үзүүртэй давхцана. Шүдний ард бөгж /2/-ийг хийснээр сэнж /5/-ийг бэхэлсэн цагираг /4/ тээглэн тогтдог байна. Бортогоны нөгөө үзүүрт ёроол /3/-г өмсгөж, амсрын доголтой сэтэрхийгээр нь хадаас /15/-нд оруулан эргүүлж бэхлэнэ.

Page 81: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

81

Бортогоны гадуур хөдөлж байх цагираг /4/ углагдсан байх бөгөөд түүнд бариул /5/ бэхлэгдэнэ. Морин жин нь хуваарь бүхий нуруу /6/, эмээл /7/, дэгээ /12/, гүйгч туухай /13/ зэргээс бүрдэнэ. Жингийн нуруу /6/ нь 30 тэнцүү хуварьтай, хуваарийн дэргэдэх гурвалжин голоор эмээл /8/ дээр сууж, хуваарийн эсрэг орших гурвалжин голд дэгээ /9/-г өлгөдөг. Гүйгч туухай /13/-н хажуугийн нүхээр нурууны хуваарийг харна. Цасны жингийн нэгж хуваарь 5 граммтай тэнцүү байх ба тоололтыг хялбарчлахын тулд 10 дахь хуваарь бүр /1, 2, 3 гэх мэт/ дугаартай. Бортогыг жингийн дэгээ /9/-д дүүжлэхэд туухай /13/-н тэнцэл болж “0” хуваарь зааж, заагч зүү /10/ эмээл /8/-ийн нүхэнд хэл /11/ эгц босоо байна. Хэмжлийн үед туухайг жин тэнцэх хүртэл хөдөлгөнө. Ингэсний дараа жингийн тоололтыг гүйгч туухай /13/-ны зураастай давхацсанаар авна /2.47 дугаар зураг/.

Зураг 2.47. Жингийн нуруу, гүйгч туухай.

Хэмжилт хийсний дараа цасны жинг сайтар цэвэрлэн зөөврийн гэрэнд нь хийнэ. Ялангуяа жингийн хөндлөн гурвалжин голуудыг маш сайн цэвэрлэх нь чухал. Үүний тулд эхлээд хуурай болтол нь арчиж дараа нь тостой даавуугаар зүлгэнэ. Бортогоны амсар, шүдний үзүүр элэгдсэн эсэх, нугаларч гэмтсэн эсэхийг шалгана. Тохиолдсон гэмтлийн тухай ЦД-5 дэвтрийн тайлбарт тэмдэглэж, эвдрэл гэмтэлтэй бол засах буюу солих арга хэмжээг яаралтай авна.190. Хэмжилтийн өмнө цасны жинг орчны температyртай болгоно. Ингэхrүй бол цас хэмжих үед бортогоны хананд цас наалдаж дараагийн хэмжилт буруу болно. Хэмжилтийн өмнө жингийн тэнцвэрийг заавал шалгана. Хэрэв хоосон бортого дүүжлэн шалгахад “0” хуваарьтай тохирон тэнцэж байвал жингийн заалт зөв гэж үзнэ. Хэрэв тэнцэж чадахгүй байвал ачааг тэнцэх хүртэл хөдөлгөж тэр тэнцсэн тоололтыг “0” хуваарь гэж үзнэ. Шалгахад “2” хуваарь дээр тэнцэж байвал түүнийг тэг хуваарь гэж үзээд хэмжилтийн үр дүнгээс хасаж тооцно. Хэмжилтийн дараа жин яагаад тэнцвэрээ алдсаныг заавал шалгаж, засвар, тохируулгыг хийнэ. Хэмжил хийхдээ бортогыг хөмөрч, сэнжнээс өргөн шүдтэй талаар нь цасан дээр тавьж, эгц босоо шигтгээд, хатуу цасанд сайн дарж эсвэл эргүүлэн шүдээр нь хөрөөдөж газар хүртэл суулгана. Гаднах хуваариар цасны зузааныг тоолж ЦД-5 дэвтэрт бичнэ. Бортогоны хажуугийн цасыг хүрзээрээ ухаж зайлуулаад хүрзээ бортогоны амсар доогуур шургуулан дарж, бортогыг

Page 82: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

82

өөд эргүүлэн авна. Ингээд гадна талд наалдсан цасыг цэвэрлэж жиндээ дүүжлэн салхины уруу харан /биеэрээ салхи хаан/ зогсож жинлэнэ. Тэнцэл буй болсоны дараа жингээ өргөн нүдний түвшинд аваачин туухайн доторх зураастай давхцах хуваарь /2.47 дугаар зураг/-г тоолж авна. Хэмжилт дуусаад бортогонд байгаа цасыг хэмжил хийсэн нүхэнд асгаж, жингээ цэвэрлэнэ. Дараагийн дээж авахын өмнө жингийн “0” хуваарийг заавал шалгах хэрэгтэй. Хэрэв “0” хуваарь дээр тэнцэхгүй бол ачааг тэнцэх хүртэл хөдөлгөж тэнцсэн үеийн тоололтыг aвaaд түүнийгээ “0” тоололт гэж үзнэ. Ингэж 200 м тутамд цасны өндөр, нягтыг тодорхойлно. Хавар цас хайлж байх үед цасан доогуур устай байсан бол цасны нягтыг уснаас дээш тодорхойлно. Усны гүнийг хэмжиж хажууд нь ус гэж тайлбар бичнэ. Жишээ нь: 8 мм ус. Үүний нэгэн адил цасны гадарга ба дунд хэсэг, мөн газрын гадаргад мөсөн хальс байвал түүний зузааныг хэмжиж тэр тухай тэмдэглэл хийнэ. Нөгөө талаар цасан доорх газрын гадарга хөлдүү, эсвэл хуурай, чийгтэй, нойтон зэргийн аль нь болохыг ЦД-5 дэвтрийн зохих нүдэнд бичнэ. 191. Цасны нягтын хэмжилтийн дүнг ЦД-5 дэвтрийн зохих хуудсанд бичнэ. Хэмжилт бүрд бортогоны хуваарийн тоололт /h/, жингийн тоололт /m/ бичигдэх ёстой. Жингийн нэгж хуваарь нь 5 гр байна. Нягт гэж нэгж эзлэхүүний жинг хэлнэ. Эзлэхүүн нь өндөр ба хөндлөн огтлолын үржвэрээр тодорхойлогдоно. Тэгвэл цасны нягт /d/-г дараах байдлаар олж болно.

;hSV ×= Үүнд: боллоо.

V - бортогон дахь цасны эзлэхүүн (см3), S - бортогоны хөндлөн огтлолын талбай (50см2), h - цасны зузаан (см), d - цасны нягт (г/см2), m-жингийн хуваарь, түүнийг 5-аар үржүүлж граммд шилжүүлнэ. Цасны нягтыг мянганы оронтой бодож, дүнг зуутын оронгоор нарийвчлан бичнэ. Жишээ нь: цасны зузаан бортогны хуваариар h=26 см, цасны жин m=59 хуваарь гэж үзвэл, нягт 0,23 болно. Газрын гадарга дээр 60 см, түүнээс зузаан цасан бүрхүүл тогтсон үед цасны нягтыг нэг цэг дээр 2-3 таслан хэмжих замаар тодорхойлно. Жишээ нь: 90 см зузаан цасан бүрхүүл тогтсон үед эхний хэмжилтээр бортогоны хуваариар h=60 см, жингийн хуваарь m=132 байсан, 2 дахь хэмжилтийг тасалсан түвшингээс доош нь үргэлжлүүлж газрын гадарга хүртэл хэмжихэд зузаан h=30 см, жин m=90 болсон гэж үзвэл дээрх 2 хэмжилтийн дүнг нэмж нягтыг бодож гаргана.

г/см3

192. Цасан бүрхүүлийн хэмжилтийн талбайн болон харагдах орчны цасан бүрхүүлийн бүрхэцийн зэргийг ажиглалт хийх бүрдээ нүдэн баримжаагаар тодорхойлно. Тэгэхдээ харагдаж байгаа орчин гэдэгт гол, нуур, ой болон ууланд байгаа цасыг оролцуулан тооцож болохгүй. Цасан бүрхүүлийн бүрхэцийн зэргийг 10 баллаар үнэлж, орчныг нийтэд нь харж чадах өндөрлөг газар /тогтмол нэг цэг/-аас тодорхойлно. Өөрөөр хэлбэл харагдаж байгаа

Page 83: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

83

орчны 10 хуваасны нэгийг 1 балл гэж үзнэ. 193. Цасны хэмжилтийн бүх үр дүнг ЦД-5 дэвтэрт дэс дараагаар тэмдэглэнэ. Хүйтэн улирлын хамгийн анхны хээрийн цасны хэмжилтийн үед хэмжилт хийж байгаа талбайн газар зүйн байдал, талбайд байгаа ургамлын бүрэлдэхүүн, өндөр зэргийг дэвтэрт бичнэ. ЦД-5 дэвтрийн тайлбарт дараах зүйлийг бичнэ.

1. Хэмжилтийн талбайн хэмжилт авсан цэгүүдэд цас тогтсон ба арилсан хугацаа2. Хэмжилтийн талбайн хэмжилт авсан цэгүүдэд цас тогтсон үеийн хөрсний гадаргын байдал /хөлдүү, хуурай, чийгтэй, нойтон гэх мэт тэмдэглэнэ/.3. Хээрийн цасны хэмжилт эхэлсэн, дууссан хугацааг /хэмжилт хийсэн тухай бүр/ цаг, минутаар тэмдэглэнэ.

194. Хээрийн цасны хэмжилтийн материалыг тухайн өдрөө боловсруулна. Цасны хээрийн хэмжилт хийсэн тухай бүрд цасны дундаж зузаан, хамгийн их, бага зузаан, цасны нягт, нөөц ус, мөсөн хальсны дундаж зузаан, цасан дор устай үеийн цасны нөөц ус, бүгд нөөц ус зэргийг тодорхойлно. Цасны дундаж зузааныг гаргахдаа зузааны бүх нийлбэрийг хэмжсэн бүх цэгийн тоо /цасгүй цэгийг оролцуулан/-нд хуваана. Хэд хэдэн хүснэгт нь онгорхой /цас байхгүй/ бол цасны хамгийн бага гэдэгт “0” гэж бичнэ. Цасны дундаж нягтыг тооцохдоо хэмжигдсэн нягтуудын нийлбэрийг тохиолдлын тоонд хувааж, зуутын оронгоор нарийвчлан гаргана.195. Хээрийн цасны хэмжилт хийж цасны нягт тодорхойлсон тухай бүрд цасны нөөц ус /q/-г олно. Нөөц ус нь q=10hd томъёогоор бодогдоно.h-цасны дундаж зузаан, d-цасны дундаж нягт, 10-үр дүнг миллиметрт шилжүүлэх үржвэр. Жишээ нь: цасны дундаж зузаан h=28 см, дундаж нягт d=0,22 г/см3, байлаа гэж үзвэл нөөц ус нь q=10ˣ28ˣ0,22=61,6 буюу 62 мм болно. Хэрэв цас мөсөн хальстай, устай байсан бол нөөц усыг тус тусад нь бодно. Мөсөн хальсны нөөц усыг бодохдоо мөсөн хальсны дундаж зузаан /мөсний зузаануудын нийлбэрийг нягт хэмжсэн тоонд хуваасан/-ыг мөсний нягт 0,8 г/см3-аар үржүүлнэ. Цасан доорх усны нөөцийг бодохдоо усан давхаргын дундаж зузаан /усны зузааны бүx нийлбэрийг нягт хэмжсэн тоонд xyваасан/-ыг усны нягт /1 г/см3/ - аар үржүүлнэ. Ингэхэд тоо хэвээр хадгалагдана. Харин ус, мөсний зузааныг см-ээр хэмжсэн бол 10-аар үржүүлж миллиметрт шилжүүлэх ба мм-ээр хэмжсэн бол шууд хэрэглэнэ. Нийт цасан бүрхүүлийн нөөц ус нь цас, мөс, хайлбар нөөц усны нийлбэрээр тодорхойлогдоно.

;wis qqqq ++=Σ∑q -нийлбэр нөөц ус, sq -цасны нөөц ус, iq -мөс, мөсөн хальсны нөөц ус, wq -хайлбар нөөц усМөс, мөсөн хальс ба усны зузааныг бүхэл миллиметрээр хэмжинэ.Жишээг хүснэгтээр харуулъя: Өндөр хэмжсэн тоо 100, нягт хэмжсэн тоо 10, мөсөн хальс хэмжсэн тоо 4, ус хэмжсэн тоо 3 гэж үзье.196. Хээрийн цасны хэмжилтийн бүрхэцийн зэргийг цасны өндөр хэмжсэн цэгээр гаргадаг. Тэгэхдээ цасны зузаан хэмжсэн цэгүүдийн тоог хэмжилт

Page 84: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

84

Хүснэгт 2.13

Хэмжсэн зузаан

Дундаж зузаан Нягт, г/см3 Дундаж нягт, г/см3

Нөөц ус, мм

Цасны1001...hh

i

ih

hi

ia

Σ=

==

100

1 =28 см

61,6

Мөс, мөсөн

хальсны10, 5, 8, 7 мм

3 мм 0,8 0,8 2,4

Усны 6, 1, 4 мм 1.1416=

++j

мм 1 1 1,1

Цасан бүрхүүлийн нөөц ус ;wis qqqq ++=Σ 65

хийвэл зохих бүх цэгийн тоо /100/-д хувааж 10-аар үржүүлэн бүхэлтгэнэ. Энэ нь хэмжилт хийсэн цэгийн тоог 10-д хувааж, бүхэлтгэхтэй адил утгатай болно. Жишээ нь: бүх хэмжвэл зохих цэг 100 байдаг, үүнээс цасны зузаан хэмжсэн цэг 87 бол уг талбайн цасны өндөр хэмжсэн цэгээр тооцсон бүрхэцийн зэрэг нь 87:10=8.7 буюу 9 балл болно.

2.9.4. Цасны шалгалтын ба тусгай судалгааны хэмжилт

197. Цасны тусгай судалгааны хэмжилтийг хээрийн цасны хэмжилтийн материал нь тухайн газар нутгийн цасан бүрхүүлийн бүрхэцийн онцлогийг төлөөлж чадсан эсэхийг шалгах ба бусад зориулалтаар хийнэ. Энэхүү хэмжилтийг жилд 1 удаа хамгийн их цастай үед 10 хоногийн хэмжилттэй давхцуулан хийнэ.198. Цасны шалгалтын хэмжилт хийх талбай 2000м×2000 м хэмжээтэй байна. Энэ талбайг хээрийн цасны хэмжилтийн талбайг оролцуулан хоорондоо 500 м зайтай 5 зэрэгцээ талбай болгон сонгож авна. Шалгалтын хэмжилтийн талбай бүрийн эхлэл, төгсгөл, чиглэлийг тэмдэглэж дугаарлана. Ойт хээрийн бүсийн өртөө, харуулд хээрийн цасны хэмжилтийн 2 талбайтай учраас мөн шалгалтын хэмжилтийн 2 талбай байна. Шалгалтын хэмжилтийн талбай нь гуу жалгын ирмэг, зам дагуу, мөн бусад цасан бүрхүүлийн бүрхэцийн байдалд нөлөөлөх зүйлүүдийг дайрч болохгүй. 199. Шалгалтын хэмжилтээр зөвхөн цасны зузааныг 20 м тутамд 1 удаа хэмжиж үр дүнг талбай тус бүрээр ЦХ-12 хүснэгтэнд бичнэ. Хэрэв шалгалтын хэмжилт хийж байгаа талбайд өндөр өвс, хад чулуу тааралдах зэргээр сондгойрсон үр дүн гарвал тухайн хэмжилтийн доогуур зурж тэмдэглэнэ. Цасны дундаж зузааныг талбай тус бүрийн болон 5 талбайн дундаж гэж гаргана. Хэрэв хэмжлийн дүнг харьцуулан үзэхэд шалгалтын хэмжилтийн нийт талбайн дундаж нь хээрийн хэмжилтийн талбайн дунджаас >±2 см бол

Page 85: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

85

хээрийн хэмжилтийн талбайг буруу сонгосон, орчноо бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзээд солино.200. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн эрэлт, хэрэгцээ, захиалга, зуд, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор “цасан бүрхүүлийн судалгааг” тусгай зориулалтаар дээд байгууллагын шаардлага, шийдвэрээр заасан газар оронд хийж болно. Ийм хээрийн судалгааг хийхдээ зорилгодоо нийцүүлэн удирдамж гаргаж, орон зайг сонгож, хэмжилтийн дээрх арга зүйг мөрдөнө.

2.10. Агаарын үзэгдэл, цаг агаарын байдал201. Цаг агаарын үзэгдэл гэдэгт “Агаар мандалд болж буй физик үзэгдэл, түүний үр дагавар, цаг уурын элемент утгын хүлцэх босгыг давах, тэдгээрийн дан буюу хам нөлөөлөл”-ийг ойлгоно. 202. Цаг уурын шинжилгээний өртөө, харуул болон тэндээс харагдах орчинд болж байгаа агаарын үзэгдлүүд, ажиглалтын ба завсрын хугацааны цаг агаарын байдлыг нүдэн баримжаагаар хоногийн туршид тасралтгүй ажиглана. Нэрийг товчлохын тулд агаарын үзэгдлүүдийг тусгай таних дүрсээр тэмдэглэж, ажиглалтын ба завсрын хугацааны цаг агаарын байдлыг үгээр болон коодын тоогоор тэмдэглэнэ. Цаг агаарын үзэгдлийг физикийн шинж байдал, мөн чанарыг харгалзан дараах байдлаар ангилж үздэг.

• Хур тунадас * Үүлнээс гадарга дээр орох * Гадарга ба биет дээр үүсэх • Манан, будан, униар • Салхи, шуурга /нөөлөг салхи, хар салхи, цасан ба шороон шуурга/• Гэрлийн үзэгдэл • Цахилгааны үзэгдэл• Бусад үзэгдэл2.10.1. Цаг агаарын үзэгдлийн ангилал Хур тунадас гэдэг нь үүлнээс газарт буух болон газрын гадрага, биет дээр үүсдэг усны уурын өтгөрөлтийн бүтээгдэхүүн юм. Тунадас гэж хур тунадасны үүсгэх усан давхаргын зузааныг миллиметрээр илэрхийлснийг хэлнэ.a) Газрын гадарга дээр орох хур тунадас

Хүснэгт 2.14

Шингэн хур тунадас Хатуу хур тунадас Бороо Цас Аадар бороо Аадар цас Шиврээ бороо Шамарга Холимог хур тунадас Цасан туйлаадас Нойтон цас Мөсөн туйлаадас Аадар нойтон цас Мөндөр Мөсөн бороо

Page 86: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

86

b) Газрын гадарга, түүн дээрх биет дээр үүсэх хур тунадасХүснэгт 2.15

Шүүдэр Талст цан Хяруу Үрэн цан Мөстөл

c) МананХүснэгт 2.16

Битүү манан Мөсөн сиймхий манан Сиймхий манан Мөсөн явган манан Явган манан Будан Мөсөн манан Уур

d) Салхи, шуургаХүснэгт 2.17

Хүчтэй салхи Хүчтэй шороон /элсэн/ шуурга Нөөлөг салхи Цасан орон шуурга Хар салхи Цасан явган шуурга Алсаас зөөгдсөн тоос Цасан намын шуурга Явган шороон /элсэн/ шуурга Хүчтэй цасан шуурга

e) Цахилгааны үзэгдлүүдХүснэгт 2.18

Дуу, цахилгаан Туйлын туяа Гялбаа

f) Гэрлийн үзэгдлүүдХүснэгт 2.19

Солонго Нарны ойролцоох багана Нар, сарны их хүрээ Зэрэглээ Нар, сарны бага хүрээ

Бусад үзэгдлүүдХүснэгт 2.20

Хялмаа Утаа Униар Мөсөн бүрхүүл*, Цасан бүрхүүл*

*-цас, мөсөн бүрхүүл нь бие даасан хур тунадас биш, хатуу тунадасны хуримтлал бөгөөд цагийн байдлыг муутгах үзэгдэл юм.

Page 87: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

87

2.10.2. Цаг агаарын үзэгдлүүд, тодорхойлолт203. Газрын гадарга дээр орох хур тунадас:Бороо / / - Янз бүрийн хэмжээний усан дуслаас бүрдэнэ. Борооны хамгийн бага дусал ч гэсэн унахдаа мэдэгдэхүйц байх бөгөөд усны гадарга дээр унавал тэлж тархсан дугуй цагираг, хуурай зүйл дээр бол нойтон толбо үүсгэнэ. Эрч хүчний хувьд онцын өөрчлөлтгүй бөгөөд гол төлөв завсарлагаагүй буюу богино хугацааны завсарлагаатайгаар зүсэрч орно. Бороо ихэвчлэн борооны давхраат /Ns/ үүлнээс орох бөгөөд ийм тохиолдолд үүл тэнгэрийг жигд бүрхсэн байна. 3арим тохиолдолд бага хэмжээний бороо өндрийн давхраат /As/ ба давхраат бөөн /Sc/ үүлнээс орж болно.Аадар бороо / /– Эхлэх, зогсох нь огцом байхын дээр эрч хүч нь их бөгөөд эрс өөрчлөгдөнө. Аадар борооны дусал том учир их усархаг байдаг. Аадар бороо их хэмжээний хур тунадас өгөх ба заримдаа бага хэмжээтэй ч байж болно. Аадар бороо борооны бөөн /Cb/ үүлнээс орно. 3аримдаа аадар бороо орж байхад тэнгэр үе үе онгойж байдаг онцлогтой. Ихэнх тохиолдолд аадар бороо аянга цахилгаантай байна.Шиврээ / /- Маш жижиг хэмжээний дуслаас бүрдэнэ. Шиврээний дусал нь маш жижиг, нүдэнд бараг үзэгдэхгүй. Шиврээ орж байхад усны гадарга дээр цагираг, бусад юмс дээр нойтон толбо үүсэхгүй аажмаар жигд норгоно. Шиврээ гол төлөв давхраат үүл /St/ ба битүү манан / /-гаас орно.Цас / /- Цасан талстуудаас бүрдэнэ. Зүс цас нь гол төлөв борооны давхраат /Ns/ үүлнээс завсарлагаагүй буюу богино хугацааны завсарлагаатайгаар үргэлжилж орно. Цас орж байх үед үүл тэнгэрийг жигд битүү бүрхсэн байдаг. 3арим тохиолдолд өндрийн давхраат /As/, давхраат бөөн /Sc/ үүлнээс орж болно.Аадар цас / /- Эхлэх, зог87сох нь огцом байхын дээр эрч хүч нь их бөгөөд богино хугацаагаар борооны бөөн /Cb/ үүлнээс хүчтэй ордог. Аадар цас орж байхад тэнгэр богино хугацаагаар онгойж байдаг.Аадар нойтон цас / /- Нойтон цаснаас зөвхөн эрч хүчээрээ ялгагдах онцлогтой.Нойтон цас / /- 3үс цас орохтой адил нөхцөлд хайлмагтсан цас буюу цас, бороо холилдож орохыг хэлнэ.Цасан туйлаадас / /- Бөөрөнхий хэлбэртэй 2-5 мм-ийн голчтой цагаан буюу цайвар өнгөтэй түнгалаг биш цасан үрлүүдээс бүрдэнэ. Эдгээр цасан үрэл нь зөөлөн хэврэг учраас хуруугаар чимхэхэд амархан бяцрана. Цасан туйлаадас нь гол төлөв агаарын температур 00С орчим байхад цас орохын өмнөхөн буюу цастай холилдон орно. Цасан туйлаадас хавар, намрын улиралд орох бөгөөд борооны бөөн /Cb/ үүлнээс нөөлөг салхи, аадар борооны өмнөхөн орно.Цасан шамарга / /- Гонзгой ба бөөрөнхий хэлбэртэй. Цасан шамрага нь цасан туйлаадаснаас ширхэгийн хувьд жижиг, голч нь 1 мм-ээс ихгүй, бага хэмжээтэйгээр давхраат /St/ үүлнээс ордог зэргээр ялгагдана.Мөсөн туйлаадас / /- Төвдөө бөөрөнхий тунгалаг бус цөмтэй, мөсөн үрлэн хэлбэртэй. Мөсөн тyйлаадасны ширхэгүүдийн голч нь 3 мм¬-ээс хэтрэхгүй,

Page 88: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

88

мөсөн туйлаадасны үрлийг имрэхэд тийм ч амархан бяцрахгүй, мөсөн туйлаадас нь гол төлөв хавар, намрын улиралд борооны бөөн үүлнээс, олонхи тохиолдолд бороотой холилдон орно.Мөсөн бороо / /- Маш тунгалаг 1-3 мм-ийн голчтой бөөрөнхий мөсөн үрэл /борооны дусал агаар мандлын дулаан давхаргаас унахдаа хүйтэн давхаргад орж хөлдсөн/ юм. Мөсөн тyйлаадаснаас цөм нь маш тунгалаг байдгаараа ялгагаатай. 3арим тохиолдолд мөсөн борооны ширхэгийн дотор нь хөлдөж амжаагүй ус байдаг бөгөөд газар унахдаа хагарч мөсөн бүрхүүлийн хагархай, нойтон толбо үлдээдэг.Мөндөр / /- Янз бүрийн хэлбэртэй мөсөн ширхэгтэй юм. Мөндөр тунгалаг биш цөмтэй, гадуураа нэг буюу хэд хэдэн давхар мөсөн үеэс тогтсон байна, мөндрийн голч нь 5 мм орчим байх боловч зарим тохиолдолд хэд хэдэн сантиметр хүрнэ, хүндийн хэмжээ нь хэдэн граммаас зарим тохиолдод хэдэн зуун грамм хүрдэг. Мөндөр дулаан улиралд борооны бөөн /Cb/ үүлнээс орох бөгөөд ихэнх тохиолдолд аадар бороотой холилдож орно.Тайлбар:1. Зарим үед үүлгүй цэлмэг байхад тунадас унах явдал тохиолдох бөгөөд түүнийг зохих тэмдгээр нь тэмдэглээд ЦД-1 дэвтэрт тайлбар бичнэ. 2. Заримдаа ямар нэгэн өнгийн /шар, бор, улаан гэх мэт/ цас орох явдал бий.Тэгвэл ердийн цас / /-аар тэмдэглээд ЦД-1 дэвтэрт тайлбар бичнэ.

204. Газрын гадарга, түүн дээрх биет дээр үүсэх хур тунадас Шүүдэр / /– Цэлмэг, тогтуун шөнө агаарын температур 00С-аас дээш байхад газрын гадарга, өвс ургамал болон элдэв биетийг шүргэсэн агаарын чийг өтгөрөн гадаргууд наалдан үүсгэсэн усан дусал юм. Шүүдэр тогтож байгаа гадаргын температур нь орчны агаарын шүүдэр цэгийн температураас хүйтэн байх тохиолдолд шүүдэр үүснэ. Салхигүй буюу зөөлөн салхитай шөнө гадарга дулаанаа алдаж хөрөх явдал нь шүүдэр үүсэх үндсэн нөхцөл болно. Цацрагийн манан үүсэхийн өмнө шүүдэр үүсээд манантай хамт ажиглагдах явдал ч байдаг. Ургамал, ногоо, мод, бутны навчис, байшингийн дээвэр, хавтгай мод зэрэг дээш харсан ил гадарга дээр шүүдэр их тогтоно. Хяруу / / – Агаарын температур бага Та≤00С байх үед гол төлөв шөнө буюу оройн цагаар, өвлийн улиралд өдрийн цагт газрын гадарга болон түүний дээрх янз бүрийн биетүүд дээр тогтсон цагаан, цайвар талстаас бүрдсэн тунадас юм. Хяруу ихэвчлэн хэвтээ буюу багавтар налуу гадарга дээр тогтоно. Агаарын доторх усны уур элдэв биеийн гадаргад шүргэж шууд мөс болон хөлдсөнөөс хярууны талстууд үүсдэг. Хяруу нь шүүдрийн нэгэн адил зөөлөн салхитай цэлмэг шөнө газрын гадарга болон элдэв биетүүд хүчтэй хөрөх боломжтой нөхцөлд үүсдэг. Тохиромжтой нөхцөлд будантай үед ч хяруу үүсч болно. Өвлийн цагт хяруу цасан бүрхүүлийн гадарга дээр тогтоно. Зарим шөнө салхины хурд 5 м/сек -ээс бага үед төмөр утсыг бүрхэж хяруу үүсэх явдал бий. Төмөр утасны бүх талаас нь хярууны талстууд наалдан тогтсон байх боловч дээд талд нь их, доод талд нь бага байдаг 5 мм-ийн

Page 89: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

89

диаметртэй төмөр утсан дээр хяруу хамгийн их гэхэд 2-3 мм-ээс хэтрэхгүй зузаан тогтоно. Утас нарийсах тутам хяруу тогтох нь багасах бөгөөд 1 мм-ээс нарийн утсан дээр хяруу үүсэхгүй. Үүгээрээ хяруутай төстэй талст цангаас ялгагдана.Тайлбар: цан, хяруу, хялмаа мэт хур тунадас нь 0,5 мм хүртэл тунадас өгч болно. Энэ тохиолдолд тунадасыг хэмжиж дэвтрийн тайлбарт бичнэ.Мөстөл / /- Хүйтэн үед бороо, шиврээ, манангийн хэт хөрсөн дуслууд хүйтэн гадарга дээр унан тархаж хөлдсөнөөс үүссэн мөсөн бүрхүүл юм. Мөстлөг нь тунгалаг буюу тунгалаг биш байж болно. Мөстлөг ихэвчлэн биетүүдийн салхины дээд талд бага зэрэг хүйтэн буюу 0-3 градус хүйтэн байхад үүсдэг. Зарим үед үүнээс ч илүү хүйтэнд үүсч болно. Мөсөн бүрхүүлийн зузаан нь хэд хэдэн сантиметр болж болох бөгөөд ийм нөхцөлд модны мөчир хугарах, төмөр утас тасрах, шонгийн мод унахад хүрнэ.Үрэн цан / /– гол төлөв манантай, салхитай үед модны мөчир, төмөр утас, өвс ургамал дээр манангийн хэт хөрсөн дуслууд шавж хөлдсөнөөс тогтсон цасархаг сэвсгэр бөөрөнхий ширхэгтэй тунадас юм. Үрэн цан ихэвчлэн биетүүдийн салхин дээд талд илүү зузааран өснө. Ердийн үед үрэн цан 2÷7 градусын хүйтэнд үүсэх боловч үүнээс илvv хүйтэнд үүсч болно. Зарим тохиолдолд үрэн цан зузааран нилээд аюултай хэмжээнд хүртэл өсөх явдал байдаг. Хүйтний эрч чангарч, салхины хүч багасгах тутам үүсч буй үрэн цангийн нягт нь багасаж аажмаар талст цан болж хувирна.Талст цан / /- агаарт манан, будантай, багавтар үүлтэй тогтуун хүйтэн шөнө манан будангийн дуслууд шууд мөс болон хөлдөж модны мөчир, төмөр утас зэрэг биетүүд дээр үүсэн тогтсон сэвсгэр, талст нарийн бүтэцтэй тунадас юм. Сэгсрэхэд амархан салж унана. Агаарын температур -11÷-250С хүйтэн байхад талст цан үүсэх боловч үүнээс их буюу бага температурт ч үүсч болно. Талст цан нь нар, сар, чийдэнгийн гэрэлд гялалзаж харагдана.Цасан бүрхүүл / / - Харагдах орчны хагасаас илүү хувь цасанд хучигдах.Мөсөн бүрхүүл / /-мөстөл болсон, өдрийн хайлсан цасны ус газар шингэлгүй шөнөдөө хөлдсөн зэргээс гадарга /авто зам, хөөрөх, буух зурвас, бэлчээр, талбай г.м./ дээр үүссэн мөсөн бүрхүүл. 205. МананБитүү манан / /– Чийглэг агаарын хөрөлтөөр үүссэн агаар дах усны уурын өтгөрөлтийн бүтээгдэхүүн (усан дусал, мөсөн талст)-ий үзэгдэх хуримтлал. Битүү манан цайвар өнгөөр агаарыг булингартуулан, агаар мандлын тунгалагшлыг муутгаж, цаг уурын алсын барааны харагдацыг газар орчимд 1000 м-ээс бага болгоно. Битүү манангийн өнгө цайвар байх боловч үйлдвэр заводын районд бор саарал өнгөтэй байж болно. Алсын барааны харагдацыг хир муутгах нь манангийн бүтэц /нэгж эзлэхүүн дэх дуслын тоо, хэмжээ/, агаар мандлын шинж байдал, үүсгэсэн хүчин зүйлийн нөлөө, үргэлжлэх хугацаанаас хамаарна. Фазын төлөвөөр нь усан, мөсөн, холимог манан, босоо тархалтаар нь битүү, цоорхой, явган манан гэж ангилдаг. Тэнгэр үзэгдэхгүй битүү мананг / / гэж тэмдэглэнэ. Хэрэв өртөөнөөс алсад тодорхой нэг газарт /тухайлбал хот тосгоны орчимд, уулын бэлд, хөндийд гэх мэт/ манан ажиглагдвал

Page 90: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

90

манангийн тэмдгийг дөрвөлжин хаалтанд хийж xажууд нь дугуй хаалтанд хаана ажиглагдсаныг үгээр бичнэ. Жишээ нь: [ ] (намагт), (хотод), (уулын хажууд) ... гэх. мэт.Сиймхий манан / / - алсын барааны харагдалт 1000 м-ээс бага байхад тэнгэр болон үүл нэвт харагдана.Явган манан / /- Энэ нь нам доор газар буюу усан сан /нуур, гол мөрөн, намаг гэх мэтийн дээгүүр тогтсон төдий л зузаангүй, хуурай газар 2 м, усны гадаргад 10 м-ээс хэтрэхгүй зузаантай/-гийн манан юм. Явган манан гол төлөв цэлмэг шөнө үүсч өглөө нар мандахаар сарнидаг. Мөсөн манан / /- Энэ нь мөсөн талстуудаас тогтсон манан юм. Алсын барааны харагдалт 1000 м-ээс бага байна. Агаар их чийглэг байхад хүйтний эрч эрс чангарвал мөсөн манан үүснэ. Мөсөн мананг өдрийн цагт нар, шөнийн цагт сар буюу чийдэнгийн гэрэлд мөсөн талстууд гялалзан харагддагаар нь амархан таньж болно. Мөсөн сиймхий манан / /- Алсын барааны харагдалт 1000 м-ээс бага байх ба тэнгэр болон үүл нэвт харагдаж байна.Мөсөн явган манан / /- Зузаан нь 2 м-ээс хэтрэхгүй мөсөн манан. Будан / /– Энэ нь маш сийрэг манан юм. Усны уурын сулхан өтгөрөлтийн дүнд /маш жижиг, манангийн дуслаас жижиг дуслууд үүсэн/ агаар мандлыг бага зэрэг булингартуулах үзэгдэл. Алсын барааны харагдалт 1000 м-ээс их 10 км-ээс бага байна. Агаар мандалд сарнисан гэрлийн нөлөөгөөр алсын бараа муудахыг “агаарын будан ” гэнэ. Цэвэр агаарт богино долгионы /хөх ягаан/ туяа урт долгионоос /улаан ба шар/ илүү эрчимтэй сарнидаг. Энэ нь алс холын биет цэнхэртэн, сул хүчтэй гэрэл шарлан харагдахад хүргэдэг. Эндээс “цэнхэртэн харагдах” гэсэн хэллэг үүссэн байна.Тодорхой үзэгдэлгүй нөхцөлд 50км-ын тэмдэгт хаагдвал ЦД-1 дэвтрийн тайлбарт агаарын будан гэж бичнэ.Уур / / - Хүйтэн улиралд агаарын ба усны температурын зөрөө их байхад хөлдөөгүй байгаа нуур, гол, мөрний усан дээгүүр үүсдэг усны уур юм. Энэ үзэгдэл гол төлөв нуур, гол мөрний усны гадарга дээр ажиглагдах боловч салхитай үед хуурай газарт хэдэн км-ээс хэдэн арван км-т тархаж болно.Тайлбар:1. Заримдаа усан дусал ба мөсөн талстаас бүрдсэн манан ажиглагдаж болно. Ийм тохиолдолд ЦД-1 дэвтэр манангийн тэмдэг тавьж, тайлбар бичнэ.2. Зарим тохиолдолд өртөөнд дээр буюу түүний орчимд манан хэсэг хэсэг тасарсан байдлаар ажиглагдаж болно. Тэгвэл ЦД-1 дэвтэрт манангийн тэмдгийг тавьж тайлбар бичнэ. Жишээ нь: /хэсэг/ 206. Салхи ба шуурганы үзэгдлүүдХүчтэй салхи / /- 15 м/сек ба түүнээс дээш хүчтэй салхи. Ажиглалтын ба түүний хоорондох хугацаанд 2 минутын дунджаар флюгерийн хөнгөн самбар 6-р шүднээс, хүнд самбар 4-р шүднээс дээш байх үед энэ тэмдгийг тавина. Автомат станцтай үед 10 минутын дундаж хурд ≥15м/с хүрсэн үед хүчтэй салхи гэж ажиглана.

Page 91: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

91

Нөөлөг салхи / /- Энэ нь борооны бөөн /Cb/ үүл, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдэл. Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд бус 18÷25 м/сек буюу түүнээс их байж болно.Хүчтэй шороон /элсэн/ шуурга / /- салхины нөлөөгөөр тоос шороо их хэмжээгээр агаарт хөөрч, үүний улмаас агаар булингартан алсын барааны харагдалт эрс муудах үзэгдэл.Шороон /элсэн/ явган шуурга / /- шороо тоос салхинд газрын гадарга дээгүүр 2 метр хүртэлх өндөрт /ажиглагчийн нүдний түвшнээс дээшгүй/ хийсэх үзэгдэл юм.Хуй / /- цэлмэг буюу багавтар үүлтэй өдөр газрын гадарга дээр үүссэн агаарын хуйлрах хөдөлгөөний дагуу боссон шороо /тоос/ юм. Хуй төдийлөн өндөрт тархаж чадахгүй бөгөөд удалгүй замхардаг. Хуй нь газрын гадаргаас тоос шороо, элс болон бусад жижиг биетүүдийг хөөргөж хийсгэнэ.Алсаас зөөгдөж ирсэн тоос шороо / /- Хүчтэй салхи, шороон шуургаар зөөгдөж ирсэн элс, шороо, тоос агаар мандалд хөвөн, тогтож алсын барааны харагдацыг муутгаж буй үзэгдэл. Энэ үед салхи бага, намуун байж болно. Хар салхи / /- Сайтар хөгжсөн борооны бөөн /Cb/ үүлний дор том хэмжээний хар бараан өнгийн үүлэн багана буюу юүлүүр хэлбэрээр газрын гадаргад чиглэн унжиж үүссэн хүчтэй хуй юм. Газрын гадаргад ойртох тутам шороо тоос болон бусад жижиг, том биетүүд заримдаа дүнз мод, байшингийн дээвэр зэрэг хүнд биетүүдийг асар өндөрт хүртэл хөөргөн авч явдаг, хаядаг. Хар салхи их хэмжээний эвдэн сүйтгэх хүчтэй. Хар салхи нь гол төлөв аянга цахилгаан аадар бороо, мөндөртэй хамт ажиглагддаг.Хүчтэй цасан шуурга / /- Салхины нөлөөгөөр цас хийсч, цасан ширхэгүүд хуйлрах үзэгдэл. Хүчтэй цасан шуургатай үед тэнгэр огт харагдахгүй бөгөөд цас орж байгаа буюу газрын гадаргаас салхинд хийсч байгаа алин болохыг тодорхойлох боломжгүй байна.Орон шуурга / /- Үүлнээс цас орж, шуурч байгаа үзэгдэл. Энэ үед газрын гадаргаас цас салхинд хийсэхгүй, салхины хүч бага байж ч болно. Намын цасан шуурга / /- Газрын гадаргаас цас салхины нөлөөгөөр хийсэх үзэгдэл. Энэ үед хийсч буй цас ажиглагчийн нүдний түвшинээс /2 м буюу түүнээс дээш/ өндөрт байна. Намын цасан шуургатай үед тэнгэр, үүл харагдаж болно.Цасан явган шуурга / /- Газар дээрх цас газрын гадарга дээгүүр /2 м хүртэлх өндөрт/салхины нөлөөгөөр хуйлран хийсэх үзэгдэл юм. Явган шуурга тэнгэр цэлмэг үед ажиглагдах нь олонтой, заримдаа цас зөөлөн орж байх үед ажиглагдаж болно.207. Цахилгааны үзэгдлүүдДуу, цахилгаан / /- Цахилгаан цахиж, тэнгэр дуугарах эсвэл зөвхөн тэнгэрийн дуу сонсогдохыг хэлнэ. Цахилгаан цахих ба тэнгэр дуугарах хоёрын хоорондын хугацаа, аянга цахилгааны ажиглагдах нь зайн хол ойроос шалтгаалан урт

Page 92: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

92

богино байна. Аянга цахилгаан ажиглагчаас хол /3 км-ээс цаана/ байвал цахилгаан цахиснаас хойш тэнгэр дуугарах хүртэл хугацаа 10-15 секунд өнгөрнө. Тайлбар: Аянга-үүлнээс газар /хүн, мал, айл, барилга, байгууламж дээр/-т буусан ниргэлгээ. Аянга бууж хохирол гарсан, галт бөмбөлөг ажиглагдсан тохиолдолд ЦД-1 дэвтрийн тайлбарт бичнэ.Гялбаа / /- Алсад цахилгаан цахиж, гэрэл нь харагдах боловч тэнгэрийн дуу сонсогдохгүй байх үзэгдэл.

Туйлын туяа / /- Дэлхийн соронзон оронтой, нарны салхи /цэнэгт бөөмийн урсгал/ харилцан үйлчилснээр агаар мандлын дээд давхарга гэрэлтэн харагдах үзэгдэл юм. “Туйлын туяа” нь өнгө өнгийн гэрлэн үзүүлбэр тэнгэрийн мандалд болж буй мэт тун гоёмсог, үзэсгэлэнтэй, намиран, хувьсан харагддаг байна. Туйлын туяаны гэрлийн өнгө ялгарал, туяарал, үргэлжлэх хугацаа, хэлбэр, хэмжээ харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн өндөр өргөрөгт хавар, намар ажиглагддаг боловч дундат өргөрөгт ажиглагдахыг үгүйсгэхгүй. 208. Гэрлийн үзэгдлүүдСолонго / /–Агаар мандалд орших усан дусал дотор нарны гэрэл бүтэн хугарч эргэн гарахдаа задарч, олон өнгийн гэрэлт нум болон харагдах үзэгдэл. Солонго дотор талдаа богино /ягаан/, гадна талдаа урт /улаан/ өнгөтэй байна. Солонго нь тунадас өгч буй үүлний эсрэг талд нар байх үед ажиглагдана. Зарим үед 2 ба олон давхар солонго ажиглагдаж болох ба тэдгээрийн өнгө эсрэг дараалалтай байдаг. Ууланд манантай байх үед цагаан өнгийн солонго татаж болох бөгөөд ийм тохиолдолд тэмдгийг хэрэглэж, тайлбарт нь тодруулан бичнэ.Нар, сарны их хүрээ / /– нар, сарыг 22 /зарим үед 46/ градусын биет өнцгөөр тойрсон, дотор талдаа хөхөвтөр, гадна талдаа улаавтар өнгөтэй цагираг юм. Зарим үед их хүрээний гадна талаас шахаж цайвар өнгөтэй тал дугуй, жижиг цагираг харагдаж болох бөгөөд тэдгээрийн огтлолцсон цэгт гэрэлтсэн толбо, харагдана. Үүнийг хуурмаг нар, нар чихлэх гэх мэтээр ярьдаг. Их хүрээ ихэвчлэн дээд мандлын Cs үүлэнд ажиглагдана.Нар, сарны бага хүрээ / /- нар, сарыг яг тойрсон цайвар өнгөтэй цагираг юм. Бага хүрээ ихэвчлэн өндрийн сиймхий давхраат /As trans/ үүлэнд ажиглагдана.Нарны ойролцоох багана / /- нар тэнгэрийн хаяанд байхад түүний 2 талд, эсвэл дээд талд нь солонгорсон өнгөтэй багана хэлбэртэй ажиглагдана. Энэ нь их хүрээний хэсэг юм.Зэрэглээ / /- гэрлийн хугарлын нөлөөгөөр алсад оршиж буй биетүүдийн хэлбэр, дүрс өөрчлөгдөн, шилжиж харагдах үзэгдэл юм. Биетийн дүрс жинхэнэ байрнаасаа дээр харагдвал дээд зэрэглээ, баруун, зүүн тийш шилжиж харагдвал хажуугийн зэрэглээ гэнэ. 209. Бусад үзэгдэлХялмаа / /– Уулс, нуруудын хоорондох хөндий, хонхор газар хүйтэн агаар тунаж, өвлийн хүйтэн өдөр жижиг, тунгалаг, нарийхан мөсөн талстууд агаарт

Page 93: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

93

хөвж, нартай өдөр эсвэл шөнийн цагт сарны ба чийдэнгийн гэрэлд гялалзан харагддаг үзэгдэл юм. Хялмаатай үед алсын барааны харагдац төдийлөн муудахгүй. Харин алсаас, өндрөөс харахад манан, буданд хучигдсан мэт харагдана. Хялмаа хоногоор үргэлжлэхийг маар гэж нэрлэдэг. Маартай үед ихэвчлэн тэнгэр цэлмэг байх боловч, 2-3 хоногт цасны зузаан нэмэгдэж, хурын хувинд тунадас орсон байж болно. Энэ тохиолдолд цасны зузаан нэмэгдсэн, тунадас хэмжсэн тайлбарыг ЦД-1 дэвтэрт бичнэ. Униар / /– Агаар мандалд хөвөн тогтох тоос шороо, бусад хатуу эгэл хэсгийн хуримтлалаар агаар нэлэнхийдээ булингартах үзэгдэл юм. Униар татсан үед алсад орших биесүүд ихэвчлэн хөх саарал, нар тэнгэрийн хаяанд ойрхон, түймрийн утаатай үед улаан шаргал өнгөтэй болж харагддаг. Энэ үед агаарын чийгшил бага байдгаараа будангаас ялгарна. Униар татсан үед алсын барааны харагдалт 10 км-ээс бага байх ба униарын нягт, сийрэгийн байдалтай уялдаж 1 км буюу түүнээс ч бага байж болно.Цасан униар / /– Гол төлөв цасан шуурганы дараа агаарт цасны эгэл хэсгүүд тогтож, хөвөн агаарыг булингартуулах үзэгдэл юм. Цасан униартай үед алсын барааны харагдалт 50 м хүртэл муудах явдал байдаг.Утаа / /– Шаталтын үр дүнд буй болсон ой, хээрийн түймэр, үйлдвэр, хот, гэр хороолол, дотоод шаталтат хөдөлгүүрийн утаа орчны агаарыг булингартуулж, алсын барааг муутгах үзэгдэл. Утааны эх үүсвэрийн хүчин чадал, тоо, нягтрал, цаг агаарын нөхцлөөс хамааран алсын бараа ямарч хэмжээгээр муудаж болно.

210. Цаг агаарын үзэгдлийг ажиглахад тавих шаардлага:• Үзэгдлийн ажиглалтыг хоногийн туршид тасралтгүй хийж үзэгдлийн

эхэлсэн, дууссан хугацааг цаг минутаар бичнэ.• Өртөө, харуул дээр болон харагдах орчинд ажиглагдаагүй аюултай болон

гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд цуглуулж, шуурхай мэдээлнэ.

• Шуурга, их цас, ган, зуд, үер г.м. цаг үеийн мэдээллийг хээрийн судалгаа, тусгай судалгаа, хэмжлээр бүрдүүлж, фото зургаар эх мэдээг баримтжуулна.

2.10.3. Цаг агаарын үзэгдлийг ажиглах ба тэмдэглэх211. Цаг агаарын нөхцөл, эрч хүчийг харгалзан эхэлсэн, дууссан, эрч хүч нь өөрчлөгдсөн хугацаагаар ялган ажиглаж дүрсээр тэмдэглэж бичнэ. 212. Цаг агаарын үзэгдлүүдийг 2.9.1.-ийн 202 дугаар зүйлд заасан дүрсээр тэмдэглэж, эрч хүчийг нь нүдэн баримжаагаар тодорхойлно. Үзэгдлийн эрч хүчийг дараах байдлаар ялгаж ажиглана. Үүнд: Сул хүчтэй бол 0, хүчтэй бол 2 гэж үзэгдлийн дүрсний баруун дээд талд нь тэмдэглэнэ. Жишээ нь: ●0 - сул хүчтэй бороо●- ердийн хүчтэй бороо●2- хүчтэй бороо●2, ●, ●0, 2, , 0, 2, , 0 гэх мэт. Манан, будан, униартай үед эрч хүчийг дараах байдлаар ялгаж тэмдэглэнэ.

Page 94: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

94

Манантай үед: 2–алсын барааны харагдалт ≤ 50 м. - алсын барааны харагдалт 51 м÷500 м. 0 - алсын барааны харагдалт 501 м÷1000 м.Будан, униартай үед: 2 - алсын барааны харагдалт ≤ 1000 м. , - алсын барааны харагдалт 1001 м÷2 км. 0, 0 – алсын барааны харагдалт 2.01 км÷10 км. Утаатай үед: 2–алсын барааны харагдалт ≤ 50 м. - алсын барааны харагдалт 51 м÷500 м. 0 - алсын барааны харагдалт > 500 м.Тайлбар:1. Будантай үед 2- гэсэн тэмдгийг хэрэглэхгүй.2. Нөөлөг салхи, хуй, хар салхи, дуу цахилгаан, гялбаа, туйлын туяа болон гэрлийн үзэгдэл, цасан бүрхүүлийн эрч хүчийг ялгаж тодорхойлохгүй. Харин цасан ба шороон /элсэн/ шуурганы эрч хүчийг алсын бараатай нь холбож дараах байдлаар тэмдэглэнэ. 2, 2, 2- алсын барааны харагдалт ≤ 50 м. , , - алсын барааны харагдалт 51 м÷1000 м. 0, 0, 0- алсын барааны харагдалт > 1001 м.

213. Агаарын үзэгдлийг ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдэл гэсэн нүдэнд тэмдэглэх бөгөөд эхэлсэн дууссан хугацааг Улаанбаатарын хуулийн цагаар тодорхойлж бичнэ. Жишээ нь: 9 дүгээр сарын 20-ны 01 цагаас 8 цаг 42 минут хүртэл сул хүчтэй хяруу, 05 цаг 52 минутаас 07 цar 34 минут хүртэл цоорхой манан, 06 цаг 11 минутаас 12 цаг 29 минyт хүртэл сул хүчтэй үрэн цан 07 цаг 34 минутаас 15 цаг 04 минут хүртэл будан ажиглагдсан байвал ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдлийн хүснэгтэнд дараах байдлаар бичнэ.

Хүснэгт 2.21

20/IX 23 2 5 8 11 14 17 20Агаарын үзэгдэл

01-2 02-5 05-8 552-734

0611-8 734-8

08-842 08-11 8-11

011-1229

11-14 14-1504

214. Нөөлөг салхитай үед ажиглагч салхины хурдыг тодорхойлж, ЦД-1 дэвтэрт доорх дарааллаар бичнэ. a) Салхины өрөвхийллийн хамгийн их хурдыг хаалтанд бичнэ.b) Эхэлсэн, дууссан хугацааг тэмдэглэнэ. c) Голомт нь дайраагүй нөөлгийг “алсад” [ ] гэж ажиглана.Жишээ нь: 14,25-14,43 (24), [ ] 17,25-17,40 г.м

Page 95: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

95

Хүснэгт 2.22Мөндрийн дундаж голчийг мм-ээр тодорхойлох хүснэгт

Аяганы аравт

Аяганы нэгж хуваарь0 1 2 3 4 5 6 7 8 9

30 ширхэг мөндөр цуглуулж авсан бол0 0 5 6 7 8 9 10 10 10 1110 11 12 12 12 13 13 13 13 14 1420 14 14 15 15 15 15 15 16 16 1630 16 16 16 17 17 17 17 17 17 1840 18 18 18 18 18 18 19 19 19 1950 19 19 19 20 20 20

10 ширхэг мөндөр цуглуулж авсан бол0 0 8 10 11 12 13 14 14 15 1610 16 17 17 18 18 18 19 19 20 2020 20 21 21 21 22 22 22 22 23 2330 23 24 24 24 24 24 25 25 25 2540 26 26 26 26 26 27 27 27 27 2750 28 28 28 28 28 28 29 29 29 2960 29 29 30 30 30 30 30 30 30 3170 31 31 31 31 31 32 32 32 32 3280 32 32 32 33 33 33 33 33 33 3390 34 34 34 34 34 34 34 34 34 35100 35

215. Мөндөр орсон үед томоохон мөндрүүдийн голчийг дараах журмаар тодорхойлно. Хэрэв орж байгаа мөндрийн хэмжээ нь 10 мм буюу түүнээс их голчтой бол 10 ширхэг томоохон мөндрийг, 10 мм-ээс бага бол 30 ширхэг мөндрийг цэвэр шилэн саванд цуглуулан аваад хайлсны дараа усыг тунадас хэмжүүрийн аягаар хэмжиж аяганы хуваарийн хэмжээгээр /2.22 дугаар хүснэгт/ мөндрийн дундаж голчийг тодорхойлно. Хуваарийн аравтын оронг хүснэгтийн босоо мөрнөөс, нэгжийн оронг хэвтээ мөрнөөс авч огтлолцол дээр байгаа тоогоор мөндрийн дундаж голчийг олно. Жишээ нь: 1. Жижгэвтэр 30 ширхэг мөндөр цуглуулж авсан тохиолдолд усны хэмжээ аяганы 3 хуваариар байсан бол мөндрийн дундаж голч 7 мм байна.2. Том 10 ширхэг мөндөр цуглуулж авсан тохиолдолд усны хэмжээ аяганы 12 хуваариар байсан бол мөндрийн дундаж голчийг 17 мм гэж тодорхойлно. ЦД-1 дэвтрийн тайлбарт аяганы хуваарийн тоог дундаж голчийн хамт бичнэ. Нэгдүгээр жишээнд 3х-7мм, хоёрдугаар жишээнд 12х-17мм. Тайлбар 10 ба

30-аас өөр тооны мөндөр цуглуулж авсан тохиолдолд мөндрийн дундаж

диаметрийг дараах томьёогоор тодорхойлно. Үүнд: D-мөндрийн

Page 96: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

96

дундаж голч /мм-ээр/, d-хэмжүүр аяганы хуваарийн тоо, n-цуглуулж авсан мөндрийн тооХэрвээ нэг хуваарь нь 5 см3 багтаамжтай /бороо хэмжүүрийн/аягаар хэмжсэн бол мөндрийн дундаж голчийг дараах томъёогоор тодорхойлно.

216. Гялбаа үзэгдсэн эсэхийг харгалзахгүйгээр анх тэнгэрийн дуу сонсогдсон хугацааг дуу, цахилгаан эхэлсэн хугацаа гэж авна. Тэнгэр дуугараад дараачийн 15 минутад дахин дуугараагүй бол сүүлийн дуугарсан хугацааг аянгын төгссөн хугацаа гэж авна. ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдлийн хүснэгтэнд аянгын тэмдгийн дэргэд од /*/ тэмдэг тавиад тайлбарт аянгын шилжиж байгаа чиглэлийг бичнэ.

Хүснэгт 2.23

Агаарын үзэгдэл R*16.25-16.38 R*17.45-17.53тайлбар *БХ зүгт * ЗХ-оос Б зүг шилжив

217. Заримдаа газрын хөрс болон элдэв биетийн гадаргын температур 00С орчим байхад цаг уурын шинжилгээний талбайн өөр өөр хэсэгт шүүдэр ба хяруу нэгэн зэрэг ажиглагдах тохиолдол байдаг. Энэ тухай ЦД-1 дэвтрийн тайлбарт тэмдэглэхийн гадна агаарын үзэгдлийн хүснэгтэнд уг хоёр үзэгдлийн эхэлсэн, төгссөн хугацааг хамт бичнэ. Жишээ нь: 10 дугаар сарын 17-нд 4 цаг 40 минутад талбайн зарим хэсэгт шүүдэр, хяруу хоёр зэрэг үүсч 5 цаг 30 минутад шүүдэр нь хөлдөж. 9 цаг 45 минутад хяруу хайлсан байвал ЦД-1 дэвтэрт дараах байдлаар бичнэ.

Хүснэгт 2.24

17/Х 23 2 5 8 11Агаарын үзэгдэл - - 440-500

440-500 500-800 500-800

800-945

800-945

Тайлбар 530 шүүдэр хөлдсөнШүүдэр хөлдөх, хяруу нэмж үүсэх тохиолдолд шүүдрийг зэрэг үргэлжлүүлэн ажиглаж хайлж ууршихаар дуусгана.

218. Хэрэв цас орон шуурч байвал ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдлийн хүснэгтэнд тэмдгийн зэрэгцээгээр орж буй цасны тэмдэгтийг тавина. Жишээ нь: 12 дугаар сарын 2-нд 3 цаг 37 минутаас цас орж эхлээд 6 цаг 07 минутаас орон шуурсан. 11 цаг 08 минутад шуурга зогссон боловч цас 12 цаг 50 минут хүртэл үргэлжлэн орсон бол ЦД-1 дэвтэрт дараах байдлаар бичнэ.

Хүснэгт 2.25

2/ХII 2 5 8 11 14Агаарын үзэгдэл - 337-5

5-8 607-8

8-11 8-11

11-1250

11-1108

Page 97: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

97

2.10.4. Цаг агаарын байдлыг ажиглах219. Цаг агаарын ерөнхий шинж төлөвийг a) ажиглалтын хугацаанд эсвэл сүүлийн нэг цагт ажиглагдсан цаг агаарын байдал, b) ажиглалтын хоорондох хугацааны цаг агаарын байдал гэж ялгаж ажиглана. Цаг агаарын ерөнхий шинж төлөвийг хоногийн турш тасралтгүй ажиглана. Цаг агаарын байдлыг ажиглахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд: a) Цаг агаарын байдлыг АК-01 коодын дагуу тодорхойлно.b) Хугацааны завсрыг эрэмбэтэй харна. Эхлээд ажиглалтын хугацаанд

үзэгдэл байгаа эсэхийг нягтална. Хэрэв ажиглалтын хугацаанд үзэгдэлтэй бол сүүлийн нэг цаг гэдэг хугацааны зайц байхгүй болно. Хэрэв ажиглалтын хугацаанд үзэгдэлгүй бол түүний өмнөх 50 минутанд

/сүүлийн 1 цаг/ үзэгдэл байгаа эсэхийг нягталж харна. 2.11. Үүлний ажиглалтҮүл гэж агаар мандалд буй болсон усан дусал ба мөсөн талстын үзэгдэх хуримтлал юм. Үүл ба манан бичил бүтцийн хувьд төсөөтэй, усны уурын өтгөрөлтийн бүтээгдэхүүн гэдгээрээ адил боловч үүсэх нөхцөл, орших орон зай, хэмжээс, харагдах байдлаараа эрс ялгаатай. Агаар мандалд чийгийн агууламж ихсэх болон температур буурах явцад үүл үүсдэг. Чөлөөт агаар мандалд температур бууруулж, үүл үүсгэдэг гол хүчин зүйл бол дулааны бургилалт ба нүүлэг юм. 222. Цаг уурын өртөө, харуулын үүлний ажиглалтаар түүний бүрхэцийн зэрэг буюу тоо хэмжээ, хэлбэр, газрын гадаргаас дээш орших өндрийг тодорхойлно. Үүлний бүрхэцийн зэрэг гэж харагдах тэнгэрийг 10 хуваагаад, түүнийхээ хэдэн хувийг үүл эзэлж байгааг хэлнэ. Үүлний хэмжээг баллаар илэрхийлнэ. Үүлний хэлбэр гэж харагдах байдал, орших өндөр, гарал үүсэл, бүтэц, хөгжил, хувьсал, цаг агаарын үзэгдэл зэргийг харгалзан түүнд оноож өгсөн нэр юм. Үүлний өндөр гэж газрын гадаргаас түүний доод суурь хүртэлх өндрийг хэлнэ. Үүлний өндрийг нүдэн баримжаагаар метрээр илэрхийлж, 50, 100 метрээр бүхэлтгэн тодорхойлно. 223. Үүлийг орших өндрөөр нь 3 мандал, 10 үндсэн хэлбэрт ангилдаг.

Хүснэгт 2.27

Mандал Орших өндөр, метрээр Үүлний үндсэн хэлбэрДээд ≥6000 м Ci, Cc, CsДунд 2000÷6000 м Ac, AsДоод ≤2000 м Sc. St, Ns

Босоо хөгжлийн үүл

Доод мандалд үүсэж дунд, дээд мандлыг хамран завсрын мандал хүртэл хөгждөг.

Cu, Cb

Доод мандлын үүлний өндрийг тодорхойлно. Үүлний өндөр хэд хэдэн түвшинд байвал хамгийн нам өндрөөр авна. Өндөр уулын оройд үүл суух /уул, даваа хаагдах/, үүлний өндөр цаг уурын талбайн түвшнээс доош орох /хасах өндөр/, нам үүлс газар шүргэх зэрэг тохиолдол гарч болно.

Page 98: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

98

Үүлний өндрийг АК-01 коодийн зайцаар ялгаж тодорхойлно. 224. Ажиглагч зөвхөн ажиглалтын хугацаанд төдийгүй тэдгээрийн хоорондох завсрын хугацаанд үүлний өөрчлөлт, хөгжил, хувьсал, гарал үүслийг нарийн ажиглаж байна. Ингэснээр үүлний хэлбэр, дүрс, төрлийг зөв тодорхойлохоос гадна цаг агаарын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөвийг үнэлэх, үзэгдлийг ялгаж таних, үүл үзэгдлийн холбоог зөв тодорхойлно. Үүлний ажиглалтыг эргэн тойрны тэнгэрийн хаяа бүрэн xapaгдaxyйц тогтмол нэг газраас хийнэ.225. Үүлний бүрхэцийн зэргийг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:a) Нийт үүлний бүрхэц, үүнээс доод мандалд орших үүлсийн бүрхэц гэж ялган энгийн бутархай хэлбэртэй бичнэ. Хүртвэрт нийт үүлний балл, хуваарьт доод мандлын үүлний баллыг бичнэ. b) Доод мандлын үүл байхгүй тохиолдолд, хэрэв дунд мандлын үүл байвал хэмжээг тодорхойлж АК-01 коодонд өгнө. Дэвтэрт тэмдэглэхгүй. Үүлний хэлбэрийг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд: a) Орших мандал, харагдах байдал, бүтэц, агаар мандлын орчил урсгал зэргийг харгалзан үндсэн хэлбэр /223-д заасан/-ийг тодорхойлно. b) Гарал үүсэл, хөгжил, хувьсал, бүтэц, үүлний элементийн харагдах байдал, дүрс, хэлбэр, хур тунадас, үзэгдэл зэргийг харгалзан дүрс, төрлийг тодорхойлно. c) “Үүлний атлас” ашиглан тодорхойлсон үүлэндээ таарах зураг сонгоно. d) Тухайн агшинд байгаа үүлс нэг зурганд багтаж болох боловч ихэвчлэн өөр өөр зурагнаас түүвэрлэн үүл болгоны “зургийн дугаар, коодын дугаар”-г авч бичнэ. e) Дүрс, төрлийн нэр, коодын дугаарын аль нэгийг бичээгүй зураг сонгож болохгүй.f) Эх үүл, хамт ажиглагдах үүлийг орхигдуулж болохгүй ч, нэгэн зураг дээрх үүлс заавал бүгдээрээ хамт байх албагүй. 226. Үүлний бүрхэцийн зэрэг, хэлбэрийг тодорхойлохын зэрэгцээ нар, сарны эрчимшлийг хүчтэй, ердийн, сул гэж ялган ЦД-1 дэвтрийн “үүлшил” мөрөнд, нийт үүлшлийн хэмжээний өмнө талд томъёолсон тэмдгээр тэмдэглэнэ. Жишээ: 2 -нарны наагуур үүл, будан, униар халхлаагүй, юмны сүүдэр тод. -нарыг нимгэн үүл, униар, будан халхалсан боловч юмны сүүдэр бүдгэрч харагдана. 0 -сүүдэр харагдахrүй бөгөөд нар үүл, манан, будангийн цаанаас сулхан гэрэлтэж, хаа байгаа нь мэдэгдэх төдий харагдана. Бүтэн сарыг , хавирган сарыг гэж тэмдэглэнэ. 2 –сар үүл, манан буданд халхлагдааrүй байна. - нимгэн үүл, манан, будангийн цаанаас сар гэрэлтэж харагдана. 0 үүл манан, будангийн цаанаас сар сулхан гэрэлтэж харагдана. Нар сар нэгэн зэрэг тэнгэрт байвал зөвхөн нарны тэмдгийг тавина.2.11.1. Үүлшлийн хэмжээг тодорхойлж бичих 227. Үүлний хэмжээ нэг баллын хагасаас бага юмуу огт үүлгүй үед 0 гэж бичнэ.

Page 99: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

99

Үүл тэнгэрийн 0,1 хэсгийг бүрхсэн байвал 1, тэнгэрийг битүү бүрхсэн байвал 10 балл гэж бичнэ. Тэнгэрийг бүхэлд нь үүл бүрхсэн боловч аль нэгэн хэсэгт тэнгэр харагдах бөгөөд түүний хэмжээ нь нэг баллын хагасаас бага бол цоорхойтой [10] балл гэнэ. Гэхдээ зарим нэг тухайлбал сэмжин, сэмжин бөөн, өндрийн бөөн үүлний хоорондох сиймхийг цоорхойд тооцохгүй. Хэрвээ үүлний хэмжээ 0,5 баллаас бага бол хэмжээг “0” гэж бичээд байгаа үүлний хэлбэрийн дэргэд хаалтанд “оронцог” гэж бичнэ. Жишээ нь 0/0 Ci /оронцог/. Мөн тэнгэрийн хаяа орчим 1 баллаас бага үүл ажиглагдаж байвал тэнгэрт үүлний оршиж буй зүгийг тэмдэглэхийн зэрэгцээ боломжтой бол үүлний хэлбэрийг тодорхойлж бичнэ. Үүлний хэмжээг бичих жишээг 9 дүгээр хүснэгтэнд үзүүлэв.2.11.2. Үүлний хэлбэрийг тодорхойлох228. Харагдаж буй бүх үүлний хэлбэр, дүрс, төрлийг тодорхойлно. Тэнгэрийн хаяанд нам, <50÷60 оршиж байгаа үүлний хэлбэр, дүрсийг тодорхойлохгүй байж болно. Гэвч гаднах байдал нь илт танигдах, тод илэрсэн үүлний хэлбэр, төрлийг заавал тодорхойлж бичнэ.

Хүснэгт 2.28

Үүл тэнгэрийг бүрхсэн байдал ЦД-1 дэвтэрт бичихДээд эсвэл дунд мандлын үүлс дангаараа болон хамтдаа тэнгэрийг битүү бүрхсэн, доод мандлын болон босоо хөгжлийн үүл байхгүй эсвэл ≤ 0,5 балл бол.

10/0

Доод мандал эсвэл босоо хөгжлийн үүлс дангаараа болон хамтдаа тэнгэрийг битүү бүрхсэн. Дээд, дунд мандлын үүлс байгаа эсэх нь мэдэгдэхгүй.

10/10

Нийт үүл 8 балл, үүнээс дээд мандлын үүл 1 балл, дунд мандлын үүл 3 балл, доор нь доод мандлын үүл 4 балл харагдаж байгаа бол

8/4

Доод мандал эсвэл босоо хөгжлийн үүлс дангаараа болон хамтдаа тэнгэрийг битүү бүрхсэн, гэхдээ 0,5 балл хүрэхгүй цоорхойгоор дээд мандлын үүл харагдаж байгаа.

10/[10]

Доод мандал эсвэл босоо хөгжлийн үүлс дангаараа болон хамтдаа тэнгэрийг битүү бүрхсэн, гэхдээ 0,5 балл хүрэхгүй цоорхойгоор хөх тэнгэр харагдаж байгаа

[10]/[10]

Нийт үүл 8 балл, үүнээс 3 балл дунд мандлын үүлтэй, үүлгүй зайд 0,5 балл хүрэхгүй Cu fr үүлтэй.

8/0 Cu fr /оронцог/

Тэнгэрт ямар ч үүлгүй 0/0Манан, орон шуурганы улмаас тэнгэр харагдахгүй байгаа

10/10

Шуурга, униарын улмаас тэнгэр харагдахгүй байгаа ?/?

Page 100: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

100

229. Үүлний хэлбэр, дүрс, төрлийг тодорхойлохдоо хамгийн их хэсгийг эзэлж байгаа үүлнээс эхлэн тодорхойлно. ЦД-1 дэвтрийн ‘’хэлбэр’’ гэсэн мөрөнд мандал тус бүрийн үүлийг хэмжээний ихээс нь эхлэн дараалуулан бичнэ. ЦД-1 дэвтэрт үүлний хэлбэр, дүрс, төрлийг “Үүлний ангиллын”-ын дагуу, хураангуйлсан үсгээр тэмдэглэж бичнэ. Нэг хэлбэрийн үүл нөгөө хэлбэрт шилжиж байгаа үед тэдгээрийн нэрийг тэмдэглэх бөгөөд үндсэн шинж тэмдэгтээ ороогүй үүлийг хаалтанд хийж бичнэ. Жишээ нь: “Aс trans” нягтран доошилж “Sc trans”-д шилжиж байгаа боловч хэлбэр нь Aс-тай илүү ойролцоо байвал Aс (Sc) trans гэж бичнэ. Үүлний хэлбэр нь ижил боловч өөр өөр төрлийн үүл ажиглагдвал ЦД-1 дэвтэрт үүлний хэлбэрийг тэмдэглэж төрлүүдийг хооронд нь таслал тавьж бичнэ. Жишээ нь: Aс flос, cast. Үүлний үндсэн хэлбэр, дүрс, төрлийг дараах ангиллын дагуу ялгаж тодорхойлно. Үүлний үндсэн хэлбэрийг том үсгээр эхэлж, дүрс, төрлийг жижиг үсгээр бичих ба өөр дүрсэнд давтагдах төрлийг дүрс, төрлийн нэрийг давхар бичнэ, давтагдахгүй төрлийн нэрийг дүрс заахгүй бичнэ. Жишээ: Ci vert, As neb trans, As und trans, Cb cap arc, Cb calv arc

Page 101: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

101

Үүлн

ий а

нгил

ал (ү

ндсэ

н хэ

лбэр

, дүр

с, т

өрөл

)

Хүс

нэгт

2.2

9

Хэл

бэр

Дүр

с Тө

рөл

А. Д

ээд

ман

длы

н үү

л

I. С

эмж

ин C

irrus

(Ci)

1. Ш

ирхэ

глэг

сэм

жин

C

irrus

fibr

atus

(Ci fi

b)a)

Дэг

ээ х

элбэ

рийн

сэм

жин

Cirr

us u

ncin

us (C

i unc

)b)

Сээ

р ну

руу

хэлб

эрий

н C

irrus

ver

tebr

ates

(Ci v

ert)

c) О

рооц

олдс

он с

эмж

ин C

irrus

into

rtus

(Ci i

nt)

d) Ц

ацра

г мая

гийн

сэм

жин

Cirr

us ra

diat

us (C

i rad

) 2.

Няг

т сэ

мж

ин C

irrus

sp

issa

tus

(Ci s

p)a)

Дөш

нөөс

үүс

эн с

эмж

ин C

irrus

incu

s-ge

nitu

s (C

i ing

)b)

Хур

ган

сэм

жин

Cirr

us fl

occu

s (C

i floc

)

II. С

эмж

ин б

өөн

Cirr

ocum

ulus

(Cc)

1. Д

олги

олог

сэм

жин

бө

өнC

irroc

umul

us u

ndul

ates

(C

c un

d)

a) С

эвэг

зар

ман

хэл

бэри

йн с

эмж

ин б

өөн

Cirr

ocum

ulus

lent

icul

aris

(Cc

lent

)

2. Б

өөн

хэлб

эрий

н сэ

мж

ин б

өөн

Cirr

ocum

u-lu

s cu

mul

iform

is (C

c cu

f)

a) Х

урга

н сэ

мж

ин б

өөн

Cirr

ocum

ulus

floc

cus

(Cc

floc)

III. С

эмж

ин д

авхр

аат

Cirr

ostra

tus

(Cs)

1. Ш

ирхэ

глэг

сэм

жин

давх

раат

Cirr

ostra

tus-

fibra

tus

(Cs

fib)

Байх

гүй

2. М

анан

хэл

бэри

йн

сэм

жин

дав

храа

т C

ir-ro

stra

tus

nebu

losu

s (C

s ne

b)

Байх

гүй

Б. Д

унд

ман

длы

н үү

л

IY. Ө

ндри

йн б

өөн

Alto

cum

ulus

(Ac)

1. Д

олги

олог

өнд

рийн

бө

өн A

ltocu

mul

us u

ndu-

late

s (A

c un

d)

a)С

ийм

хийт

эй ө

ндри

йн б

өөн

Alto

cum

ulus

tran

sluc

idus

(Ac

trans

) b)

Няг

т өн

дрий

н бө

өн A

ltocu

mul

us o

pacu

s (A

c op

)

Page 102: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

102

c)С

эвэг

зар

ман

хэл

бэри

йн ө

ндри

йн б

өөн

Alto

cum

ulus

lent

icul

aris

(Ac

lent

)c)

Нэг

эн т

өрли

йн б

иш ө

ндри

йн б

өөн

Alto

cum

ulus

inho

mog

enus

(Ac

inh)

2. Б

өөн

хэлб

эрий

н өн

дрий

н бө

өн

Alto

cum

ulus

cum

ulifo

rmis

(Ac

cuf)

a) Х

урга

н өн

дрий

н бө

өн A

ltocu

mul

us fl

occu

s (A

c flo

c)b)

Цам

хагл

асан

өнд

рийн

бөө

нA

ltocu

mul

us c

aste

llanu

s (A

c ca

st)

c) Б

өөн

үүлн

ээс

үүсс

эн ө

ндри

йн б

өөн

Alto

cum

ulus

cum

ulog

enitu

s (A

c cu

g)d)

Тун

адас

ны з

урва

стай

өнд

рийн

бөө

нA

ltocu

mul

us v

erga

(Ac

vir)

Y. Ө

ндри

йн д

авхр

аат

Alto

stra

tus

(As)

1. М

анан

хэл

бэри

ийн

өндр

ийн

давх

раат

Alto

stra

tus

nebu

losu

s (A

s ne

b)

a) С

ийм

хийт

эй ө

ндри

йн д

авхр

аат

Alto

stra

tus

trans

luci

dus

(As

trans

)b)

Няг

т өн

дрий

н да

вхра

ат A

ltost

ratu

s op

acus

(As

op)

c) Т

унад

аста

й өн

дрий

н да

вхра

атA

ltost

ratu

s pr

ecip

itans

(As

pr)

2. Д

олги

олог

өнд

рийн

дав

храа

т A

ltost

ratu

s un

dula

tes

(As

und)

a) С

ийм

хийт

эй ө

ндри

йн д

авхр

аат

Alto

stra

tus

trans

luci

dus

(As

trans

)b)

Няг

т өн

дрий

н да

вхра

ат A

ltost

ratu

s op

acus

(As

op)

c) Т

унад

аста

й өн

дрий

н да

вхра

атA

ltost

ratu

s pr

ecip

itans

(As

pr)

В. Д

оод

ман

длы

н үү

лс1.

Дол

гиол

ог д

авхр

аат

бөөн

Stra

-to

cum

ulus

und

ulat

us (S

c un

d)a)

Сий

мхи

йтэй

дав

храа

т бө

өнS

trato

cum

ulus

tran

sluc

idus

(Sc

trans

)b)

Няг

т да

вхра

ат б

өөн

Stra

tocu

mul

us o

pacu

s (S

c op

)c)

Сэв

эг з

арм

ан х

элбэ

рийн

дав

храа

т бө

өнS

trato

cum

ulus

lent

icul

aris

(Sc

lent

)

Page 103: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

103

YI.

Дав

храа

т бө

өнS

trato

cum

ulus

(Sc)

2. Б

өөн

хэлб

эрий

н да

вхра

ат б

өөн

Stra

tocu

mul

us c

umul

iform

is (S

c cu

f)a)

Цам

хагл

асан

дав

храа

т бө

өнS

trato

cum

ulus

cas

tella

nus

(Sc

cast

)b)

Өдр

ийн

давх

раат

бөө

нS

trato

cum

ulus

diu

rnal

is (S

c di

ur)

c) О

ройн

сар

ниун

дав

храа

т бө

өнS

trato

cum

ulus

ves

pera

lis (S

c ve

sp)

d) Д

элэн

тэй

давх

раат

бөө

нS

trato

cum

ulus

mam

mat

us (S

c m

am)

YII.

Дав

храа

тS

tratu

s (S

t)

1. М

анан

хэл

бэри

йн д

авхр

аат

Stra

tus

nebu

losu

s (S

t neb

)Ба

йхгү

й

2. Д

олги

олог

дав

храа

т S

tratu

s un

-du

latu

s (S

t und

)Ба

йхгү

й

3. С

алба

рхай

дав

храа

тS

tratu

s fra

ctus

(St f

r)a)

Бор

ооны

сал

барх

ай F

ract

onim

bus

(Frn

b)

YIII

. Бор

ооны

да

вхра

тN

imbo

stra

tus

(Ns)

Байх

гүй

Байх

гүй

Г. Б

осоо

хөг

жли

йн ү

үл

IX. Б

өөн

Cum

ulus

(Cu)

1. Х

автг

ай б

өөн

Cum

ulus

hum

ilis

(Cu

hum

)a)

Сал

барх

ай б

өөн

Cum

ulus

frac

tus

(Cu

fr)

2. Б

эсрэ

г бөө

нC

umul

us m

edio

cris

(Cu

med

)

3. Х

өгж

ингү

й бө

өнC

umul

us c

onge

stus

(Cu

cong

)a)

Мал

гайт

ай б

өөн

Cum

ulus

pile

us (C

u pi

l)

Page 104: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

104

X. Б

ороо

ны б

өөн

Cum

ulon

imbu

s (C

b)

1. Х

алза

н бо

роон

ы б

өөн

Cum

ulon

imbu

s ca

lvus

(Cb

calv

)a)

Аян

гын

хаж

лага

тай

халз

ан б

ороо

ны б

өөн

Cum

ulon

imbu

s ca

lvus

arc

us (C

b ca

lv. a

rc)

b) Д

элэн

тэй

халз

ан б

ороо

ны б

өөн

Cum

ulon

imbu

s ca

lvus

mam

mat

us (C

b ca

lv. m

am)

2. С

эгсг

эр б

ороо

ны б

өөн

Cum

ulon

imbu

s ca

pilla

tus

(Cb

cap)

a) А

янгы

н ха

жла

гата

й сэ

гсгэ

р бо

роон

ы б

өөн

Cum

ulon

imbu

s ca

pilla

tus

arcu

s (C

b ca

p ar

c)

b) Д

өштэ

й бо

роон

ы б

өөн

Cum

ulon

imbu

s in

cus

(Cb

inc)

c)

Хав

тгай

бор

ооны

бөө

нC

umul

onim

bus

hum

ilis

(Cb

hum

)d)

Дэл

энтэ

й сэ

гсгэ

р бо

роон

ы б

өөн

Cum

ulon

imbu

s ca

pilla

tus

mam

mat

us (C

b ca

p. m

am)

Page 105: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

105

2.11.3. Үүлний үндсэн хэлбэр, дүрс, төрлүүдийг ялгаж таних онцлог шинжүүд1. Сэмжин үүл. Cirrus. Ci Цагаан өнгөтэй, ширхэглэсэн бүтэцтэй, ихэнхдээ хэсэг хэсгээрээ тэнгэрийн өнгө, нар, сар, од мичид нэвт харагдана. Өндөрт оршдог, мөсөн талстаас бүтсэн учир цагаан өнгөтэй байна. Ci үүл нь тэнгэрийн өнгө, од мичид нэвт харагддагаараа As, Ac үүлнээс, долгиолог буюу жижиг атираа үүсгэдэггүйгээрээ Cc үүлнээс, бүтэц нь харагддагаараа Cs үүлнээс ялгарна. Зарим тохиолдолд нар, сарны их хүрээний хэсэг ажиглагдаж болно. Ci үүл нь Cc, Cs үүлтэй хамт буюу дангаараа, эдгээр үүлэнд шилжсэн байдалтай ажиглагдаж болно. Хур тунадас орохгүй. А. Ширхэглэг “fib” дүрсэнд утаслаг ширхэг тод харагдана. Утаслаг ширхэг ямар хэлбэртэй харагдаж байгаагаар нь дараах төрлийг ялгана:a) vert-сээр нуруу хэлбэрийн, нягт урт цайвар голтой, түүнээс 2 хажуу тийш тэгш өнцөгөөр салбарлах ширхэг нь загасны араг ясархуу харагдуулна.b) unc-дэгээ маягийн, шулуун сунасан суурьтай, ширхэг нь дээш махийж нэг ба хэд хэдэн дэгээ үүсгэдэг, эсвэл салхин доод талдаа нягтарсан хэсэг харагдана.c) int–орооцолдсон, ширхэгнүүд эмх замбараагүй чиглэлтэй, наагуур, цаагуураа сүлбэлдэн, орооцолдсон байна.d) rad-цацраг хэлбэрийн, ердийн ширхэглэг урт үүлс зэрэгцэн оршиж үргэлжлэхдээ алсын үзүүрүүд нь ойрхон наашлах тусмаа зай нь холдож цацарч буй мэт харагдана.Б. Нягт “sp” дүрсэнд төвдөө ширхэглэг бүтэц харагдахгүй цул зузаавтар цагаан, цайвар нягтарсан, түүний зах сэмэрч, салбайж цацарсан ширхэгтэй байдаг. a) ing-сэгсгэр болон дөштэй борооны бөөн үүлний оройгоос тасарч үүссэн, харьцангуй нягт, зузаан үүл.b) floc-Жигд болон жигд бус хүрээтэй дугуй хэсэг хэсэг цагаан үүл, зарим нь салбайсан ширхэг, зурвастай байж болно. Харагдах биет өнцөг >10.2. Сэмжин бөөн үүл. Cirrocumulus. Cc. Цагаан өнгөтэй, маш жижиг атираа, долгио буюу жижиг хурган маягийн дүрстэй, бөөн бүтэцтэй, завсар зайгаар нь тэнгэрийн хөх өнгө, нар сар тод харагдана. Нэг төрлийн эсвэл ширхэглэсэн хэлбэргүйгээрээ Ci, Cs үүлнээс, өндөрт оршдог, цагаан өнгөтэй, бөөн хэлбэр нь жижиг, атираа хэлбэртэй байдгаараа As үүлнээс ялгарна. Cc үүл нь дангаараа удаан хугацаагаар байх нь ховор ихэвчлэн Ci, Cs үүлтэй хамт буюу эдгээр үүлэнд шилжсэн шилжилтийн байдалтай байдаг. Ер нь хурдан үүсч, саринадаг онцлогтой. Тунадас орохгүй. А. Долгиолог “und” дүрс нь эгнэсэн, бургилсан долгион бүхий бөөн бүтэцтэй цагаан үүл юм. Долгиолог дүрс дараах төрөлтэй. a) Сэвэг зарман /lent/- Цагираг, бэдэртсэн нум, сархинаг /хэдгэнэ, зөгийн үүр/ хэлбэрийн долгионы аль нэг тод илэрсэн, тариан түрүү, үнэгний сүүл хэлбэртэй харагддаг, олон хэсгээс бүрдэх, зах хүрээ нь тод, цагаан үүл.Б. Бөөн хэлбэрийн “cuf” дүрс нь бөөн бүтэц давамгайлсан, цул тасархайнуудаас бүрдсэн, шилжилтийн, богинохон хугацаанд ажиглагдах, тод цагаан үүл.

Page 106: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

106

a) хурган “floc”- бөөн бүтэцтэй, жижиг, дугуй цагаан үүл. Харагдах биет өнцөг ≤10.3. Сэмжин давхраат үүл. Cirrostratus. Cs Цайвар, цайвар сааралдуу өнгөтэй, тодорхой хэлбэргүй, ихэвчлэн нэгэн төрлийн, заримдаа хэсэгхэн ширхэглэсэн бүтэцтэй үргэлжилсэн үүл. Хааяа үүлний нимгэн хэсэг, эсвэл зах хэсгээрээ ширхэглэсэн юмуу долгиолог, хурган хэлбэр сул илэрсэн байж болно. Тодорхой бүтэцгүйгээрээ Cc ,Ci үүлнээс ялгардаг бол өндөрт оршдог, нимгэн, цагаан цайвар өнгөөрөө As үүлнээс ялгарна. Мөн нар сарны их хүрээ ажиглагдана. Тэнгэрийн өнгийг бүдгэрүүлж, жигд бүрхсэн үүл нь агаарын будан лугаа харагддаг. Хур тунадас орохгүй. Үндсэн 2 дүрс байдаг. А. Манан хэлбэрийн “neb”-Бүтцийн илрэл тод бус, нэгэн төрлийн бүтэцтэй, хэлбэр, хэмжээ тодорхой бус, тэнгэрийн өнгийг бүдэгрүүлж зузаарсаар бүрхэж илэрдэг, нар, сарны их хүрээ ажиглагддаг, бусад үүлний цаагуур бүрхэж байгаа нь ялгарч сайн харагдахгүй, алгуур As trans, op үүлэнд шилждэг. Б. Ширхэглэг “fib”-Тэнгэрийн өнгийг бүдэгрүүлэн бүрхэх явцдаа хааяа үүлний нимгэн болон зах хэсгээрээ ширхэглэсэн бүтэц тод илэрсэн, долгиолог бүтэц нэг илэрч, нэг алга болж байж болно. Зузааран ширхэглэг бүтцээ гээж манан хэлбэрийн дүрсэд шилжинэ.4. Өндрийн бөөн үүл. Altocumulus. Ac Хэсэг хэсэг ялтас /сэвэг зарман/ буюу хурган үүлнээс тогтсон долгио, зэрэгцсэн эгнээ, бөөн хэлбэрийн дүрстэй, далан маягийн, цайвар буюу хөхөвтөр өнгөтэй, бөөн бүтэцтэй, үүлний чөлөөгөөр тэнгэрийн хөх өнгө, од мичид харагдана. Зарим өндрийн бөөн үүлэнд нар, сар тэнд байна гэдэг нь мэдэгдэнэ, ихэнхдээ од мичид тэнгэрийн өнгө мэдэгдэхгүй. Харьцангуй нам өндөрт оршдог, ялтас буюу хурган хэлбэрийн хэмжээ нь том байдгаараа Cc үүлнээс ялгардаг бол орших өндөр, өнгөний хувьд ойролцоо боловч тодорхой хэлбэртэй байдгаараа As үүлнээс ялгарна. Доод мандлын Sc үүлтэй төстэй боловч харьцангуй өндөрт оршдог, овор хэмжээ нь бага, тунадас өгдөггүй зэргээр ялгагдана. Ac үүлнээс тунадас орохгүй, харин Ac virga үүлнээс тунадасны зурвас ажиглагдана, гэхдээ газар хүрэхгүй. Үүлний зах, нимгэн хэсэгтээ нар сарны бага хүрээний хэсэг ажиглагдаж болно. А. Догиолог “und” дүрс-нэг түвшинд зэрэгцсэн эгнээнүүдийн суурийг дороос нь ташуу харахад эгнэсэн долгио тод харагдана. Зурвас гэрэлтэж, бараантаж харагдах ба захаараа эгнээгээрээ тасарч, сэмэрч байгаа нь үзэгдэнэ. Бөөн бүтэц тод илэрнэ. Долгиолог дүрс дараах 4 төрөлтэй. a) Сиймхийтэй “trans”-үргэлжилсэн үүл нь захаасаа тасарч, задарч байгаа юм шиг эсвэл эгнээ хоорондын завсар зайгаар нар, сар, од, мичид, цэлмэг тэнгэр, дээрх үүл нь нэвт харагдаж байх, долгионы үелсэн завсраар нарны туяа нэвт тусаж байвал сиймхий гэж үзнэ. b) Нягт “op”-цул зузаан үүл, дээрээ байгаа тэнгэр, үүл, нар, сарыг бүрэн халхалж, үргэлжилсэн бүрхүүл болж харагдана. c) Сэвэг зарман “lent”-ганц нэг, заримдаа хэсэг хэсэг зууван гонзгой, зах хүрээ нь тод жижиг үүлс эсвэл хагарч, бяцарсан мэт салангад дүрсний бөөгнөрөл.

Page 107: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

107

d) Нэгэн төрлийн биш “inh”-тэнгэр муудахын өмнөх үе, өөр өөр өндөрт орших дунд мандлын үүлс өөр өөр чиглэлд нүүх, эмх замбараагүй хөдөлгөөн, хуйлралд өртөн мушгиран харагдах.Б. Бөөн хэлбэрийн “cuf” дүрс- гадаад байдлаараа бөөн үүлийг санагдуулам, бөөн бүтэцтэй, хэсэгхэн үүлс.a) Хурган “floc” – жижгэвтэр тасархай, дугуй цагаан үүл, Ac trans задарч сарних гэх мэт шилжилтийн, завсрын хэлбэр болж богинохон хугацаанд ажиглагдана. b) цамхагласан “cast” – Ихэвчлэн нэг заримдаа хоёр үүлэн далан, түүний дээрээс тэнгэр өөд цойлсон сувраг хэлбэрийн оройнууд нарны гэрэлд тод цагаан харагдана. c) бөөн үүлнээс үүссэн “cug” – өдрийн дулааны бургилалтын үр дүнд үүсэж хөгжсөн бөөн үүл сарниж, замхрах үед түүнээс үүссэн нь илт мэдэгдэж буй дунд мандлын бөөн бүтэцтэй хэсэг хэсэг тасархайтай үүл. d) тунадасны зурвастай “vir” – Бөөн бүтэцтэй, бөөн үүлтэй төстэй хэлбэртэй, дунд мандалд орших, шулуун сууриас нь самны шүд шиг тунадасны зурвас газар хүрэхгүй салхин дагуу ташуу харагдана. 5. Өндрийн давхраат үүл Altostratus. As Цайвар саарлаас бараан саарал өнгөтэй, тодорхой хэлбэргүй, нэгэн төрлийн бүтэцтэй, жигд бүрхэцтэй, үргэлжилсэн үүл. Тэнгэрийн өнгө, од мичид харагдахгүй, нар, сар тэнд байна гэдэг нь мэдэгдэнэ, харьцангуй нам өндөрт оршдогоороо Cs үүлнээс, нэг төрлийн цоорхойгүй битүү бүрхэц үүсгэдэгээрээ Ac үүлнээс, саарал өнгө, орших өндрөөрөө доод мандлын Ns, St үүлнээс тус тус ялгагдана. Хүйтний улиралд цас орно, зун орж буй тунадас газрын гадаргад хүрэхгүй, зөвхөн As op үүлнээс түр зуурын, завсарлагаатай, сул хүчтэй бороо орж болно. А. Манан хэлбэрийн “neb” дүрс – нэг төрлийн бүтэцтэй, тодорхой хэлбэргүй, цайвар саарлаас бараан саарал өнгөтэй жигд бүрхэц үүсгэнэ. a) сиймхийтэй “trans” – нэг төрлийн цайвар саарал бүрхэцийн цаана нар, сар хаана байгаа нь мэдэгдэнэ.b) нягт “op” - нэгэн төрлийн бараан саарал бүрхэцийн цаана нар, сар хаана байгаа нь мэдэгдэхгүй. c) тунадас өгдөг “pr”– ≥ 2000м өндөрт оршиж байгаа боловч, тасалдсан, сул хүчтэй тунадас өгч болно. Б. Долгиолог “und” дүрс – нэгэн төрлийн бүтэцтэй үргэлжилсэн үүлэн давхрага хэдий ч суурийн эгнэсэн долгион сүүдэртэн бараантаж харагдана. a) сиймхийтэй “trans” – нэг төрлийн үелсэн цайвар саарал бүрхэцийн цаана нар, сар хаана байгаа нь мэдэгдэнэ.b) нягт “op” - нэгэн төрлийн үелсэн бараан саарал бүрхэцийн цаана нар, сар хаана байгаа нь мэдэгдэхгүй. c) тунадас өгдөг “pr”– нэгэн төрлийн, үелсэн, бараан саарал бүрхэц ≥ 2000м өндөрт оршиж байгаа боловч, тасалдсан, сул хүчтэй тунадас өгч болно. 6. Давхраат бөөн үүл. Stratocumulus. Sc Хэсэг хэсэг шан, хавтгай ялтас эсвэл үелсэн том долгио хэлбэртэй орой

Page 108: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

108

нь цайвар, цагаан өнгөтэй, заримдаа дээрх бөөн хэлбэрүүд нь хоорондоо нийлж тэнгэрийг бүхэлд нь бүрхсэн байдаг. Ямарч тохиолдолд Sc үүлний суурь тод, тэгш, хар бараан өнгөтэй байна. Үүлний зах, цоорхой хэсгээр нь нар, сар нэвт харагдаж болох бөгөөд ийм үед бага хүрээ юмуу хүрээний нэг хэсэг ажиглагдаж болно. Үүлний цул, бөөн хэсгийн хэмжээ том, нягт ихтэй, харьцангуй нам өндөрт байдгаараа Ac үүлнээс ялгагдана. Долгио юмуу ялтас маягийн бөөн, цулын хэмжээ том, хэлбэр, хүрээ нь тод илэрдэгээрээ St, Ns үүлнээс ялгагдана. Их талбай эзэлж, урт сунасан далан үүсгэдэгээрээ Cu үүлнээс ялгарна. Ихэвчлэн тунадас орохгүй. Дулааны улиралд Sc op үүлнээс сул хүчтэй, завсарлагаатай бороо, хүйтний улиралд Sc op үүлнээс сул хүчтэй, завсарлагаатай цас орж болно. А. Долгиолог “und” дүрс–Үүлний суурийг дороос нь ташуу харахад зэрэгцсэн эгнээ тод харагдана. Үүлэн цулд зурвас гэрэлтэн цайж эсвэл сүүдэртэн бараантаж харагдах ба захдаа эгнээгээрээ тасарч, сэмэрч байгаа үзэгдэнэ. Бөөн бүтэц тод илэрнэ. Долгиолог дүрс дараах 3 төрөлтэй. a) сиймхийтэй “trans” - тасархай, цоорхой, нимгэн хэсгээр нь нар, сар, од мичид, дээрх үүл, тэнгэр харагдана. b) нягт “op”–хар бараан өнгөтэй, нүүгэлтсэн цул үүл, суурийн долгионоос өөр харагдах зүйлгүй. Зөвхөн дороос нь эгц болон ташуу харж танина. c) Сэвэг зарман хэлбэрийн “lent” – салангад зуйван гонзгой, ихэвчлэн үүлэн доогуур орших, хар бараан өнгийн, жижгэвтэр үүл. Б. Бөөн хэлбэрийн “cuf” дүрс–дээш цойлох цагаан орой, тэгш бөгөөд хар бараан суурь, булуу хэлбэрийн овгоруудаараа бөөн үүлтэй төстэй боловч суурийн урт нь өндрөөсөө хэд дахин илүү, үргэлжилсэн далан /шан/ хэлбэртэй байдаг.a) өдрийн “diur”–хүйтний улирлын эхээр зөвхөн инверсийн давхарга тогтож эхлэхэд Cu med үүлний орой хавтгайрч байгаад инверсийн давхрагыг хаа нэгэн газраар цоолж дээш гарч, тэлж томрон үүсэх зууван гонзгой цагаан үүл. b. оройн сарниун “vesp”–өдрийн дулааны бургилалтын Cu, Cb үүл сарнихад үүсдэг, салангид тасархай үүл.c) цамхагласан “cast”-үүлэн далангийн дээр суварга хэлбэрийн сүмбэрлэсэн шовх оройнуудтай, тод цагаан орой, үргэлжилсэн урт суурь бүхий үүл. d) дэлэнтэй “mam”–үүлний суурийг харж байх үед л танина. Суурь нь ихэвчлэн гол хэсгээрээ доош унжсан тогооны ёроол шиг хар цүлхэгэр /дэлэн/-тэй байна. 7. Давхраат үүл. Stratus. StНэг төрлийн цайвар, саарал өнгөтэй, тодорхой илэрсэн хэлбэргүй, тэнгэрийг жигд бүрхдэг үүл. Харьцангуй нам өндөрт оршдог, зарим тохиолдолд газарт суусан байх бөгөөд энэ үед нь манан гэж, газраас хөөрсөн үед нь давхраат үүл гэж ажигладаг. As, Ns үүлтэй нилээд төстэй боловч нам өндөрт оршдог, нар сар хаана байгаа нь мэдэгдэхгүй, нэг төрлийн бүтэцтэй, хэмжээс нь бага байдгаараа As үүлнээс ялгардаг бол дээрээ үүлгүй үед харьцангуй цайвар өнгөөрөө Ns үүлнээс ялгарна.

Page 109: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

109

Тунадас өгч байгаа тохиолдолд тунадасны хэлбэрээр нь амархан ялгаж болно. Давхраат үүлнээс дулааны улиралд шиврээ, хүйтний улиралд цасан шамарга ордог. Манан хэлбэрийн “neb” дүрс – нэг төрлийн бүтэцтэй, маш нам өндөрт оршин, нүүж, уулын оройд сууж, даваа гүвээг хааж, газарт шүргэж манан болдог. Долгиолог “und” дүрс – нүүж буй нэг төрлийн үүлний суурь нь нэг үе цайвар, нэг үе бараан судал татуулан жигд бус харагдана. Салбархай “fr” дүрс – овор хэмжээ бага, гэхдээ салбархай бөөн /Cu fr/ үүлнээс том, нэг төрлийн бүтэцтэй цайвар үүл нүүж харагдана. Борооны салбархай “Frnb”-нам өндөрт оршдог, саарал өнгөтэй, нэг төрлийн бүтэцтэй, цаг агаар муу үеийн үүл гэж ярьдаг, тунадас өгөхгүй боловч дээр нь орших үүлний тунадас нэвтэрч ордог нь тунадас өгч буй мэт төөрөгдөлд оруулна. 8. Борооны давхраат үүл. Ns Ихэвчлэн саарал, бараан саарал, заримдаа хар бараан өнгөтэй, ялангуяа бороо орж байх үедээ тугалган хар бараан өнгөтэй, тэнгэрийг жигд бүрхдэг, нар, сар хаана байгаа нь мэдэгдэхгүй, нам өндөртэй, нэг төрлийн бүтэцтэй үүл. Тунадас өгөөгүй үед жигд бус долгиолог хэлбэр тодорхой илэрдэг. Нам өндөрт оршдог, хар бараан өнгөөрөө As үүлнээс, хар бараан өнгө, нилэнхүйд нь бүрхдэгээрээ St үүлнээс ялгаатай. Харин өвөл цас орж байхад цасныхаа өнгийг дагаад цайвар саарал өнгөтэй харагддаг. Энэ тохиолдолд цас As үүлнээс орж байна уу, Ns үүлнээс орж байна уу гэдгийг ялгахад хэцүү, гагцхүү ажиглалтыг тасралтгүй хийж байсны хувьд цас орохын өмнө ямар үүл байсныг ажиглагч л ялгаж чадна. Ns үүл зүс тунадас өгнө. Дэд төрөл байхгүй, үүлний физик шинжээрээ As үүлтэй адил. Дулаан фронтын As үүл зузааран доош суун тунадас өгөхдөө Ns болж, хүйтэн фронтын Ns үүл тунадас өгөхөө байж дээш хөөрөхдөө As үүл болдог. 9. Бөөн үүл. Cumulus Cu Хавтгай цайвар юмуу бараан суурьтай, бөмбөгөр цагаан булуу хэлбэрийн оройтой, хэсэг хэсгээрээ оршдог бөөн бүтэцтэй үүл. Бөөн үүлний суурь нэг түвшинд байдаг. Хөгжлийн эхний үе шатанд бөөн үүлний завсраар тэнгэрийн хөх өнгө, нар харагдана, ийм үед нь бөөн үүлийг Монголчууд тэнгэр сайхан байх үеийн үүл гэж нэрлэдэг. Хөгжих тусмаа хэмжээ нь томорч, нийлэн тэнгэрийг бүхэлд нь бүрхэж болно.Бөөн үүлийг бусад үүлнээс ялгахад амар боловч хөгжлийнхөө сүүлийн шат буюу Cu cong болсон үедээ Cb үүлтэй их төстэй. Хэрэв ажиглагчаас алс хол зайд байгаа бол хөгжингүй бөөн /Cu cong/ үүлний орой шовх, борооны бөөн /Cb/ үүлний орой бөмбөгөр, сэмэрсэн үсэрхэг, цаашдаа өргөн хавтгай хэлбэртэй байна. Бөөн үүл хөгжлийнхөө сүүлийн шатанд борооны бөөн үүлэнд шилжих бөгөөд голдуу хамт ажиглагдана. Бөөн үүлнээс ихэнх тохиолдолд тунадас өгөхгүй боловч Cu cong үүлнээс цөөн хэдэн борооны дусал унах тохиолдол байдаг. Хавтгай “hum” дүрс–булуу хэлбэрийн жигд бус оройтой, тэгш шулуун суурьтай, суурийн урт нь өндрөөсөө хэд дахин их, тод цагаан үүл, бусад үүлний сүүдэрт хар харагдана.

Page 110: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

110

a) салбархай “fr” – зах, хүрээ нь жигд бус салбархай, тасархай, суурьгүй, тод цагаан үүл, бусад үүлний сүүдэрт хар харагдана. Бэсрэг “med” дүрс – өндөр ба суурийн урт ойролцоо, бөмбөгөр оройтой хөвөн цагаан үүл. Хөгжингүй “cong” дүрс – өндөр нь суурийн уртаас хэд дахин их, суврага хэлбэрийн шовх оройтой, хөвөн цагаан үүл.a) малгайтай “pil”–Cu cong үүлийг дунд хэсгээр нь Ас үүл бүслэн бүрх малгай мэт харагдуулна.10. Борооны бөөн үүл. Cumulonimbus Cb Хар бараан суурьтай, босоо чиглэлд маш хүчтэй хөгжсөн, алсад харагдах нь асар том уул шиг хэлбэртэй үүл. Тэнгэрийг аажмаар бүхэлд нь бүрхдэг. Зарим тохиолдолд хур тунадасгүй, үзэгдэлгүй байдаг ч, ихэнхдээ хур тунадас өгөх, нөөлөг салхи, аянга цахилгаан хамтдаа болон аль нэг нь ажиглагдана. Энэ байдлаар нь бусад үүлнээс ялгахад амархан. Харин Cb calv нь Cu cong үүлтэй оройгоороо нилээд төстэй боловч ялгааг нь Cu үүлний тайлбараас харна уу. Cb үүлнээс аадар тунадас, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй нөөлөг салхи гэх мэт үзэгдлүүд ажиглагдана. Зарим тохиолдолд ихээхэн хохирол учруулдаг. Халзан “calv” дүрс–Cb үүлний орой мөлгөр, том булуу хэлбэрийн овгоруудтай байна.a) Аянгын хажлагатай “arc”- үүлний суурийн захаар тунадасны зурвас, газар хүрээгүй салбархай унжлагууд харагдана. b) Дэлэнтэй “mam”–хур тунадасны зурвас байхгүй, үүлний ёроолд доош унжсан тогооны ёроол мэт хар өнгийн овгорууд харагдана.Сэгсгэр “cap” дүрс–Cb үүлний орой сэгсийж, салбайж харагдана.a) Дөштэй “inc”–ширхэглэг бүтэцтэй сэгсгэр орой, салхинд налж дүнхэгэр нуруу болоход, түүний салхин доод талд дөшний хошуу үүснэ. b) Аянгийн хажлагатай “arc”-үүлний суурийн захаар тунадасны зурвас, газар хүрээгүй салбархай унжлагууд харагдана.c) Дэлэнтэй “mam”–хур тунадасны зурвас байхгүй, үүлний ёроолд доош унжсан тогооны ёроол мэт хар өнгийн овгорууд харагдана.d) Хавтгай “hum”–алсын уулын оройд өвсөн нуруу мэт дүнхийж байдаг суурийн урт нь хэдэн арван километр учраас хавтгай мэт харагдана.

Page 111: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

111

2.11.4. Фронтын ба дулааны бургилалтын үүл, үзэгдлийг ялгаж, таних1. Үүлний ялгаа

Хүснэгт 2.31

Фронтын үүл Бургилалтын үүлДулаан фронтын үүл хоногийн өмнөөс Ci, Cs үүсэж зузааран As trans, op, Ns болж хөгжин үргэлжилсэн зүс тунадас өгнө.

Массын доторх дулааны бургилалт: Өглөөнөөс Cu fr үүсэж хөгжин Cu hum, med, cong болж улмаар Cb болон хөгжөөд дулааны бургилалтын үзэгдэл ажиглагдана.Cu fr-г өглөөд Ci sp гэж андуурч болохгүй

Хүйтэн фронтын үүл өмнөө Cb үүлтэй, аадар тунадас аянга цахилгаантай араас нь зүс тунадас залгаж зөөлрөн дуусахдаа үүл нь дээш хөөрч As, Cs, Ci болж саринана.Нийлмэл фронтын үүлс эхлээд дулаан фронтын араас нь залгаад хүйтэн фронтын үүлний систем гарч, тунадасны бүс нийлж томорсон байна. Энд нууц Cb байдаг ...Фронт өнгөрч буй нь даралт, температурын өөрчлөлт, мөн салхины эргэлэг, ширүүслээр харагдана.

2. Үзэгдлийг ялгаж танихФронтын ба дулааны бургилалтын үзэгдэл нь ажиглагдах орон зай, цаг

хугацааны завсар, эрчимшил, шинж байдлаараа ялгарна. Хүснэгт 2.32

ялгаа Фронтын үзэгдэл Дулааны бургилалтын үзэгдэл

Орон зайн Аймаг, сумын төв байтугай аймаг, сумын нийт нутгийг жигд бүрхэж ажиглагдана. Монгол улсыг бүхэлд нь дайран өнгөрдөг

нутгийг бүхэлд нь бүрхэхгүй голомт үүсгэж хэсэгхэн газар зурваслаж ажиглагдана.

Цаг хугацааны Бүрхсээр алгуур эхэлж үргэлжлэн удаан хэдэн цаг, хоногоор ажиглагдана /хэдэн хугацаа дамнаж ажиглагдаж болно/

Гэнэт эхэлж хэдэн минут, хэдэн 10 минутаар ажиглагдана.

Эрчимшлийн Үзэгдлийн эрчимшил тогтвортой байж, жигд үргэлжлэх ба алгуур өөрчлөгдөнө. Зөөлөн эхэлж эрчимсээд зөөлөрч дуусна

Эрчимшил нь богинохон хугацаанд олон дахин өөрчлөгдөнө.

Page 112: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

112

Шинж байдлын

Фронт шилжин ирэх, дайран өнгөрч буйг салхи, үүл, үзэгдлийн шинж байдлаар нь тодорхойлж болно. Салхины зүг тогтвортой, огцом өөрчлөгдөхгүй, хурд жигд байна. Дусал /талст/ нэгэн жигд, нилээд хэсэг хугацаанд эрчимшил тогтвортой байна. Салхи лугших хөдөлгөөнтэй, үе үе ширүүснэ, бороо чагнан чагнан ордог.

Голомт, гадна хүрээ, зах дайран өнгөрөхөд шинж байдал өөр өөр байна. Дусал том, дунд, бас жижиг, тунадас их бас бага, салхины хурд их, бага байж жигд бус, зүг тогтворгүй хуйсагнана. Хажуугаас нь харж болно.

Үзэгдэл Бороо, цас, хүчтай салхи, шуурга Аадар, аянга, дуу цахилгаан, нөөлөг гэх мэт

Бороо, салхины үзэгдлийн ялгааХүснэгт 2.33

Үзүүлэлт Зүс бороо Аадар бороо

Орон зай Аймаг сумыг бүхэлд нь хамарна

Зурвасаар, голомт үүсгэж орно

Хугацаа Алгуур эхэлж, хэдэн цаг, хоногоор үргэлжлэн ордог

Огцом эхэлж хэдэн минут, хэдэн 10 минутаар цөөн тохиолдолд 1÷2 цаг

Дусал, эрчимшил

Жигд дунд ба жижиг дусал Голомт дайрвал том дусалтай, гадна хүрээнд дунд, захдаа бүр жижиг

Тунадас Хэдэн мм-ээс хэдэн 10 мм байна

Голомтдоо их, захдаа бага, зарим үед 00 мм эсвэл хэмжих тунадасгүй байж болно.

Салхи Фронтын ард нь салхины зүг эргэж, ширүүснэ

Ихэвчлэн аадрын өмнө нөөлөг ажиглагдана.

Шороон шуурга Нөөлөг

Орон зай Аймаг сумыг бүхэлд нь хамарна

Зурвасаар, голомт үүсгэж бага зайд

ХугацааАлгуур эхэлж, хэдэн цаг, хоногоор үргэлжилж болдог

Огцом эхэлж хэдэн минут, хэдэн 10 минутаар цөөн тохиолдолд цагаар

Зүг, хурд Зүг тогтвортой, хурд жигд Зүг тогтворгүй, хурд жигд бус

2.11.5. Онцлог нөхцөлд болон шөнийн хугацаанд үүлшлийг тодорхойлох ба тэмдэглэхНар жаргасны дараа үүлний өөрчлөлт, хэлбэр, дүрс, төрлийг нарийн ажиглах нь шөнийн цагт үүлний хэлбэр, хэмжээг үнэн зөв тодорхойлох үндэс болдог.

Page 113: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

113

Нэгэн хэлбэр, дүрс, төрөл өдөр ба шөнийн цагт өөр өөр харагдах нь түгээмэл байдаг. Шөнийн цагт одны харагдалтын байдлаар үүлний бүрхэцийн хэмжээг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл од харагдахгүй байгаа хэсэгт үүлтэй гэж үзнэ. Мөн нимгэн үүл /Ci, Cc, Cs/-ний цаанаас од гэрэлтэн харагдана. Нам өндөрт орших нягтарсан /St, St fr, Sc гэх мэт / үүлийг газар дээрээс гэрэлтүүлэх замаар хэлбэр ба өндрийг тодорхойлж болно. Томоохон хот, суурин газрын гэрэлд эдгээр үүлний доод тал туяаран гэрэлтэж харагдана. Шөнийн цагт орж байгаа хур тунадас, гэрлийн үзэгдлийг ажиглах замаар үүлний хэлбэрийг тодорхойлно. Хэрэв ажиглагч үүлний хэлбэрийг тодорхойлж чадахгүй бол ЦД-1 дэвтрийн зохих мөрөнд асуултын тэмдэг тавина. Жишээ нь: битүү үүлтэй байлаа ч ямар хэлбэрийн үүлтэй байгааг тодорхойлж чадаагүй бол ЦД-1 дэвтрийн “хэмжээ” гэсэн мөрөнд 10/?, “хэлбэр” гэсэн мөрөнд асуултын “?/?” тэмдэг тавина. Манангийн цаанаас тэнгэр харагдахгүй байвал үүлний “хэмжээ” гэсэн мөрөнд 10/10, хэлбэр гэсэн мөрөнд манан / /-гийн тэмдэг тавина. Орон шуургатай үед үүлшлийн байдлыг тодорхойлох боломжгүй бол “хэмжээ” гэсэн мөрөнд 10/10, “хэлбэр” гэсэн мөрөнд орон шуурга / /-ны тэмдэг тавина. Цасан ба шороон шуургатай эсвэл униар татсан үед тэнгэр харагдахгүй бол “хэмжээ” гэсэн мөрөнд асуулт /?/-ын тэмдэг, “хэлбэр” гэсэн мөрөнд тухайн үзэгдлийн тэмдэг / , , /-ийг тавина. Үзэгдлийн тэмдгийг “агаарын үзэгдэл” гэсэн мөрөнд тэмдэглэсэн байсан ч үүлний “хэлбэр” гэсэн мөрөнд дахин тавина.

Хүснэгт 2.34

Үүлш

ил

Хэмжээ

Тэнгэрийн байдал

Манангийн цоорхойгоор

<0,5 балл цэлмэг тэнгэр

харагдана

Цэлмэг тэнгэрийн

0,3 хэсэг нь манангийн

цоорхойгоор харагдана

Манангийн цоорхойд 4 балл Sc үүл

байна

Манангийн цоорхойд 1 балл орчим

Ac үүл байна

Манангийн цоорхойд 2 балл Ac

үүл, 1 балл цэлмэг тэнгэр

харагдана

Манангийн цоорхойд 2 балл Ci fib, 4 балл Sc харагдана

Нийт [10]/[10] 7/7 10/10 10/9 9/7 10/8

Хэл

бэр

Дээд - - - - - Ci fib

Дунд - - - оройд Ac Ac trans -

Доод оройд цэлмэг Sc op Sc trans

Үүлш

ил

Хэмжээ

Тэнгэрийн байдал

Орон шуургаар

тэнгэр хаагдсан

Шороон шуургаар

тэнгэр хаагдсан

Манангаар тэнгэр

хаагдсан

Тэнгэр битүү үүлтэй боловч

ямар үүл нь танигдахгүй

байгаа

Гол. мөрөн, нуур, усан

сангийн уур тэнгэрийг

битүү хаагдсан

Униар / алсаас хөөрсөн

тоос, утаа, /-аар тэнгэр

битүү хаагдсан

Нийт 10/10 ?/? 10/10 10/? ?/? ?/?

Хэл

бэр Дээд - - - ? - -

Дунд - - - ? - -

Доод ? / S, /

Page 114: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

114

Сиймхий манантай үед үүлний хэмжээг ерөнхий байдлаар нь үнэлэх ба манангийн цаанаас тэнгэр харагдахгүй байгаа хэсгийг доод мандлын үүлтэй гэж үзнэ. “Хэлбэр” гэсэн мөрөнд үүлний хэлбэрийн хамт сиймхий манангийн тэмдгийг тавина. Манангийн цаанаас тэнгэрийн ялимгүй бага /нэг баллын хагасаас бага/ хэсэг харагдаж байвал “оройд” гэсэн тэмдэгтэйгээр тэнгэрийн байдал буюу үүлний хэлбэрийг бичнэ. Манан, зарим үзэгдэлтэй үед үүлшлийг ажиглах, бичих жишээг /2.34 дугаар/ хүснэгтээр үзүүлэв.

2.11.6. Үүлний өндрийг тодорхойлох230. Үүлний өндөр гэж газрын гадаргаас үүлний суурь хүртэлх зайг хэлнэ. Дунд, доод мандлын буюу газрын гадаргаас 2500 метр хүртэл өндөрт оршиж буй үүлний өндрийг, хэд хэдэн үүл харилцан адилгүй өндөрт байвал хамгийн нам өндөрт байгаа үүлний өндрийг тодорхойлно. Өртөөнд манантай байгаа үед үүлний өндрийг “0” гэж авна. Сиймхий манан, униартай үед үүлний өндрийг тодорхойлж болохоор байвал түүнийг заавал тодорхойлно. 231. Үүлний өндрийг хэмжих хэрэгслээр болон нүдэн баримжаагаар тодорхойлно. Үүлний өндөр тодорхойлохдоо шаар, зонд, радар, үүлний өндөр хэмжигч зэрэг арга, техник хэрэгсэл ашиглана. Үүлний өндрийг харьцуулж болох бүх өндөр уул, цамхаг, яндангийн өндрийг урьдчилан тогтоож өгөх хэрэгтэй. Аймгийн УЦУОША-д салбаруудынхаа үүлний ажиглалтанд харьцуулах объектын өндрийг тодорхойлж өгнө. 232. GPS болон анеройд барометрийг ашиглан уул, толгодын өндрийг тодорхойлно.GPS –ээр: ∆H=H1 –H0; анеройд барометрээр: ∆H=hˣ(P0-P1 ) ∆H–уулын өндөр метрээр H0-өртөөний өндөр, H1-уулын оройн өндөр P0-өртөөний түвшний агаарын даралт, P1-уулын орой дээрх агаарын даралт, h-барын шатлуур /далайн түвшинд 8 м, Монгол орны дундаж түвшинд 10 м/, Цамхаг, яндан, барилгын өндөр тодорхой өгөгдсөн байдаг. 233. Тэнгэрийн хаяанаас 45 градусаас дээш оршиж байгаа үүлний өндрийг тодорхойлоход хялбар, алдаа бага байдаг. Хэрвээ үүл газрын гадаргад маш ойрхон ой мод, байшин барилгын оройг бараг шүргэж байвал түүний өндрийг 50 метрээс бага гэж авна. Үүлний өндрийг нүдэн баримжаагаар 50 метрийн нарийвчлалтайгаар тодорхойлж ЦД-1 дэвтэрт бичнэ.2.12. Цаг yypын алсын барааАлсын бараа гэж харагдах хамгийн холын зайг хэлдэг. Цаг уурын алсын бараа (SM) гэж хар биет агаарын будан болон манангийн дэвсгэр дээр хүний нүдний ялгах чадварын босго 0.05 %-д хүрч замхрах хамгийн холын зай юм. Эндээс алсын барааны харагдац нь агаар мандлын булингаршил, биетийн өнгө ба хэмжээ, хүний нүдний хараа, гэрлийн эрчимшил, дэвсгэрийн өнгөнөөс ялгарах байдал зэргээс хамаарах үзүүлэлт болж байна. Цаг уурын өртөө, харуулд 50 метрээс 50 километрийн зайцад цаг уурын алсын барааг нүдэн баримжаагаар, тусгайлан сонгосон 9 тэмдэгт харж, 10 шатлуураар тодорхойлоод ЦД-1 дэвтэрт бичин АК-01 коодын 90-99 гэсэн тоогоор коодлон шуурхай мэдээнд дамжуулдаг.

Page 115: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

115

Цаг уурын алсын барааг тодорхойлох балл, шатлуур, коодын тооХүснэгт 2.35

БаллАжиглагчаас тэмдэгт хүртэлх зай АК-01

харагдах харагдахгүй коодын тоо

0123456789

0 м (≤50 м)50 м200 м500 м1 км2 км4 км10 км20 км

≥ 50 км

50 м200 м500 м1 км2 км4 км10 км20 км

≥ 50 км-

90919293949596979899

2.12.1. Өдрийн цагт алсын барааг нүдэн баримжаагаар тодорхойлох235. Харагдах өнцөг нь 15 минутаас их байх биет тэнгэрийн хаяаны агаарын будан болон тэнгэрийн дэвсгэр дээр өдрийн цагт ялгарч харагдах хамгийн холын зайг цаг уурын алсын бараа гэж нэрлэнэ. Харагдах тэмдэгтийн орших зайгаар цаг уурын алсын барааг нэрлэж, тэмдэглэдэг болно. Цаг уурын алсын барааны тэмдэгт гэж тусгайлан сонгосон, 15 минутаас их өнцгөөр агаарын будан эсвэл тэнгэрийн дэвсгэр дээр харагдах байгалийн хөдөлгөөнгүй уул нуруу, аараг толгод, байц хад гэх мэт зүйлс байна.Тэмдэгт харагдах гэж тодоос бүдгэрсээр үзэгдэх, танигдах төдий харагдаж, танигдахыг хэлнэ. Тэмдэгт харагдахгүй болох гэж бүдэг харагдаж байсан тэмдэгт бүр үзэгдэхээ болин хаана байгаа, байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй болохыг хэлнэ. Тэнгэрийн дэвсгэр дээр биш тэмдэгтээр бол зөвхөн арын дэвсгэр нь агаар буданд халхлагдсан үед л ажиглалтыг хийж болно. Жишээ нь уулын наана байгаа тэмдэгтээр цаад уул нь агаарын буданд халхлагдсан үед л ажиглалт хийнэ гэсэн үг. 236. Харагдаж байгаа тэмдэгтүүдийн хамгийн холынхоор цаг уурын алсын барааг тодорхойлно. Хэрэв орон нутгийн газар зүйн онцлог ба цаг агаарын онцлог нөхцлөөс шалтгаалан алсын бараа өөр өөр чиглэлд янз бүрээр /хол, ойр/ муудсан байвал ажиглагч алсын бараа хамгийн муу байгаа зайг тэмдэглэнэ. Цаг уурын нөхцлөөс биш бусад замын тоос шороо гал түймрийн утаа гэх мэтээс алсын бараа муудсан байвал түүнийг хэрэгсэхгүй. Гэхдээ энэ тухай ЦД-1 дэвтрийн тайлбарт тодорхой бичнэ. Бүх тэмдэгт харагдаад тэмдэгтгүй газар алсын бараа хаагдсан бол ажиглагч алсын бараа хаагдсан зайгаар нүдэн баримжаагаар тойрог татаж тойргийн цаана орсон тэмдэгтийг хаагдсан гэж үзээд, наана байгаа хамгийн холын тэмдэгтээр алсын барааг авна.

Page 116: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

116

237. Алсын барааг нүдэн баримжаагаар тодорхойлохдоо хүний жирийн хараагаар авна. Өдрийн цагт алсын барааг нүдэн баримжаагаар 1 балл хүртэл нарийвчлалтайгаар тодорхойлно. Үүний тулд алсын барааны тусгай тэмдэгтүүдийг сонгож авах бөгөөд тэдгээр нь дараах шаардлага хангасан байна.a) тэмдэгтүүд бараан, хар өнгөтэй байна. Хамгийн тохиромжтой нь шилмүүст ой, байшингийн бараан өнгийн хана, хар самбар болон бусад хар өнгөтэй зүйлүүд буюу жилийн туршид өнгө нь өөрчлөгдөхгүй тэмдэгт байна. Гэхдээ зун нь ногоон, өвөл нь саарал өнгөтэй байдаг навчит ойг сонгож болох ч цагаан эсвэл тод цайвар өнгөтэй байшин, гялалзсан өнгөтэй дээвэр тэмдэгтээр авч болохгүй.b) тэмдэгтүүдийн дэвсгэр нь тэнгэр эсвэл агаарын будан байх ёстой. Хэрэв тэмдэгтүүдийн дэвсгэр илүү хар бараан өнгийн уул, ой гэх мэт зүйлс байгаа бол уг дэвсгэр ажиглалтын цэгээс тэмдэгт хүртэлх зайнаас 2 дахин хол байх ёстой.c) ажиглалтын цэгээс тэмдэгт нь тэнгэрийн хаяанаас дээш ≤50÷60 өнцгөөр харагдаж байх ёстой.238. Бүх тэмдэгт харагдаж байх ажиглалтын цэгээс янз бүрийн зүгт алсын барааг тодорхойлох 9 тэмдэгтийг сонгож авна. Гэхдээ үйлдвэр, намаг, шороон замын ойролцоо тэмдэгтүүдийг авч болохгүй. Байгалийн тэмдэгт яг заасан зайд тэр бүр олдохгүй тул дараах хэмжээнд хэлбэлзэхийг зөвшөөрнө.

Хүснэгт 2.36

Ажиглалтын цэгээс тэмдэгт хүртэлх зай, м

Тэмдэгтийн зайн хэлбэлзэл, м

Ажиглалтын цэгээс тэмдэгт хүртэлх зай, км

Тэмдэгтийн зайн хэлбэлзэл, км

<50 2 1.6÷2.4 50 40÷60 4 3.2÷4.8 200 160÷240 10 8.0÷12.0 500 400÷600 20 16.0÷24.0 1000 800÷1200 50 40.0÷60.0

239. Тэмдэгтүүдийг сонгон аваад тэдгээрийн байрлалын зураглал, хүснэгт зохиох, зайг хэмжих ажил хийнэ. Ажиглалтын цэгээс ойрын тэмдэгт хүртэлх зайг шууд хэмжинэ. Харин алсын 1 км-ээс цааших тэмдэгт хүртэлх зайг теодолитоор эсвэл том масштабтай зургаар тодорхойлдог. Зайг тодорхойлоход алдаа нь ±5%-аас хэтэрч болохгүй. Тэмдэгт бүрт товч тодорхойлолт, томъёолсон тэмдэг, нэр, стандарт ба жинхэнэ зайг хүснэгтэнд бичдэг. Жишээ нь: өртөөнд сонгож авсан тэмдэгтүүд: утасны мод, шилмүүст ой, байшин, сангийн аж ахуй, уурын зуухны байшин гэх мэт зүйлс байлаа гэж үзвэл алсын барааны тэмдэгтийн тодорхойлолтыг дараах байдлаар хийнэ. Тэмдэгтүүдийн тодорхойлолтын нэг хувийг нь өртөөнд хадгална. Хэрэв ямар тэмдэгт шаардлагыг хангаж чадахгүй болсон эсвэл энэ зүг алсын барааг муутгах ямар нэгэн /үйлдвэр, шороон зам гэх мэт/ зүйл буй болсон байвал

Page 117: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

117

өртөөний дарга мөн тийм зайд шинээр тэмдэгт сонгон авах бөгөөд энэ тухайгаа ажиглалтын дэвтэр хүснэгтэнд тодорхой бичнэ. Тэмдэгтүүдийг сонгон авсан өөрчилсөн тухай өртөөний хувийн хэрэгт тодорхой бичсэн байх шаардлагатай.

Хүснэгт 2.37

№ Тэмдэгтийн бүтэн нэр

товч нэр

Стандарт зай, м

Жинхэнэ зай, м Зүг Харагдах

байдалХарагдах дэвсгэр

1 Өртөөний байшин ӨБ 50 60м Х Бараан

саарал тэнгэр

2 Спортын ордон СО 200 185 ЗӨ Бараан

саарал Алсын уул

3 Уурын зуух УЗ 500 550 БӨ Бараан саарал Алсын уул

4 Хөшөөт толгой ХШ 1000 1100 БӨ саарал Тэнгэр

... ... ... ... ... ... ...

9 Цармын хяр ЦХ 50км 52 км БХ Бор

шаргал Тэнгэр

240. Манай орны зарим өртөө, харуулд алсын барааны тэмдэгтийг бүрэн сонгож авах боломжгүй байдаг учраас алсын барааг бүрэн бус тэмдэгтээр тодорхойлдог. Ийм тохиолдолд сонгосон тэмдэгтийг бүрхсэн агаарын будангийн зэргийг үнэлж сурах хэрэгтэй. /2.38 дугаар хүснэгт/.

Хүснэгт 2.38

Бүрхэцийн зэрэг Агаарын будангийн бүрхсэн байдал, харагдац

0 Агаарын будан байхгүй. Тэмдэгтийн өнгө, жижиг зүйлс тод харагдана.

1Тэнгэрийн дэвсгэр дээр тэмдэгт бараан саарал өнгөөр тод харагдана. Тэмдэгтийн өнгө, жижиг зүйлс агаарын буданд харагдахаа болино.

2 Агаарын хүчтэй будан тэмдэгтийг бүрхэж, тэмдэгт тэнгэрээс хар бараан харагдана.

3 Тэмдэгт хүчтэй будангийн цаанаас сүүдэр шиг харагдана. Өнгөөрөө тэнгэрээс бага ялгарна. Тэмдэгт мөн гэж танигдана.

4 Агаарын будангийн цаанаас тэмдэгт бараг харагдахгүй, мэдэгдэх төдий сүүмийж харагдана.

Ажиглагч тэмдэгтийг бүрхсэн агаарын будангийн 5 зэргийг цээжээр мэдэж, зөв үнэлснээр тэмдэгт байхгүй /сонгоогүй/ зайд алсын барааг тодорхойлж болно. Ажиглалтын хугацаанд тэмдэгтийг бүрхсэн агаарын будангийн зэргийг

Page 118: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

118

тодорхойлох ажлыг нүдэн баримжаагаар хийнэ. Янз бүрийн зэрэгтэй агаарын бүдан байх үеийн алсын бараа ба тэмдэгт хүртэлх зай хоёрын хоорондох харьцааг 2.39 дүгээр хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгт 2.39

Агаарын будангийн

зэрэг

Зай L ба алсын

бараа SM

Тэмдэгтийн зай L ба цаг уурын алсын бараа SM,

L-500 м L=1000 м L-2 км L=5 км

0 SM >10L 5 км 10 км 20 км 50 км1 SM >6L 2 км (3км) 4 км (6км) 10 км (12) 20 км (30)2 SM >3L 1000 м (1.5км) 2 км (3км) 4 км (6) 10 км (15)3 SM >2L 1000 м 2 км 4 км 10 км4 SM =L 500 м 1 км 2000 м 4 км (5)

Энэ хүснэгтээр хэрвээ тэмдэгт хүртэлх зай ба тэмдэгтийг бүрхсэн агаарын будангийн зэрэг тодорхой байвал алсын барааны доод хязгаарыг тодорхойлно. 241. Тодорхойлсон алсын барааг ЦД-1 дэвтэрт бичнэ. Эхний мөрөнд тэмдэгтийн хураангуйлсан товч нэр, зай, будангийн зэрэг, доод мөрөнд алсын барааны хэмжээ метрээр эсвэл километрээр коодын тоог бичнэ.

2.12.2 Шөнийн цагт алсын барааг нүдэн баримжаагаар тодорхойлох.

242. Шөнийн цагт алсын барааг янз бүрийн зайд байрласан, гэрлийн хүч нь мэдэгдэж байгаа гэрлээр хийдэг. Ийм гэрэлгүй үед алсын барааг өдрийн тэмдэгт болон туслах шинж тэмдгээр ойролцоогоор тодорхойлж болно. Шөнийн ажиглалтыг хөнгөвчлөх ба алдааг багасгахын тулд гэрэлтэй өрөөнөөс ажиглагч гарсны дараа 10 минут нүдээ дасгаад ажиглалтаа хийж эхлэх хэрэгтэй. Харин хурц гэрэлтэй газраас ажиглалт хийх хэрэггүй. Алсын барааг тодорхойлох 9 гэрлийг сонгон авна. Алсын бараа 1 баллаар муудах бүрд дараагийн дугаарын гэрэл харагдахгүй байхаар гэрлэн тэмдэrтийг сонгон авах хэрэгтэй. Тэгвэл алсын бараа 9 балл байхад 9 гэрэл, 3 балл 3 гэрэл, 7 балл байхад 7 гэрэл харагдах болно. Хараа 0 балл байхад нэг ч гэрэл харагдахгүй байх ёстой.243. Шөнийн гэрлэн тэмдэгтийг В.А.Березкины зохиосон хамаарлын муруйгаар гэрлийг сонгон авна. Гэрлийн хүч, зайг тодорхойлно. Гудамжны гэрэлтүүлэгч чийдэн, дохионы гэрэл /улаанаас бусад/ тохиромжтой харин байшингийн гэрэлтэй цонх, дохионы улаан гэрэл, бөөн гал зэрэг гэрэлтүүлэг сонгож болохгүй.244. Алсын барааг тодорхойлох гэрлийг сонгож авсны эцэст тэдгээрийн тодорхойлолтыг бичнэ. Жишээ нь: Алсын барааны баллыг тодорхойлоход цуваа гэрэл, гудамжны чийдэн, уурын зуухны үүдэн дэх чийдэн, сумын захиргааны дээвэр дээрх чийдэн зэргийг сонгон авчээ гэж үзвэл тодорхойлолтыг дараах байдлаар хийнэ.

Page 119: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

119

Алсын барааны шөнийн тэмдэгтийн тодорхойлолтХүснэгт 2.40

Гэрлийн тэмдэгт

Гэрл

ийн

дуга

ар

ба т

омъё

олсо

н тэ

мдэ

гБа

йрла

сан

зүг

Алс

ын

бара

аны

ха

рагд

ац /б

алл/

Гэрэ

л хү

ртлэ

х за

й /м

/Гэ

рлий

н ча

дал

/Вт

/

Гудамжны чийдэн 1 БӨ 1 142 100уурын зуухны үүдэн дэх чийдэн 2 БХ 2 705 40Сумын захиргааны дээвэр дээрх чийдэн 3 ЗХ >3 898 40

245. Гэрлийн хүч нь мэдэгдэж байгаа гэрлээр алсын барааг тодорхойлж байгаа үед ЦД-1 дэвтэрт гэрлийн дугаар, коодын тоог бичнэ.246. Өртөөнд харааг тодорхойлох хэмжих хэрэгсэл, гэрлэн тэмдэгт байхгүй үед, агаар мандлын үзэгдлийн эрч хүчээр шөнийн цагт цаг уурын алсын барааг ойролцоогоор тодорхойлж болох боловч үүнийг одоогоор баримтлахгүй. Өөрөөр хэлбэл алсын барааны шөнийн тэмдэгт байхгүй бол шөнийн алсын барааны ажиглалтыг хийхгүй бөгөөд ЦД-1 дэвтрийн зохих хүснэгт онгорхой байна.

Page 120: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

120

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЦАХИМ ТЕХНОЛОГИ,ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦААР ХЭМЖИЛ ГҮЙЦЭТГЭХ

Цаг уурын улсын сүлжээний ажиглалтыг автомат станцаар хийхтэй холбогдож ажиглалт, хэмжлийн технологид зарим өөрчлөлт, шинэчлэлт хийсэн бөгөөд дараах ерөнхий зарчмыг мөрдлөг болгоно. Манайд одоо хэрэглэж байгаа цаг уурын автомат станц /ЦУАС/-ууд нь хүн ажилладаг буюу хагас автомат станцууд юм. Өөрөөр хэлбэл хэмжлийг тасралтгүй автоматаар хийх боловч ажиглалтын хугацаанд тоололтыг хүн /ажиглагч/ өөрөө авч, ЦД-1 дэвтэрт бичиж, коодлож, дамжуулна. Ажиглагч нүдэн баримжааны ажиглалтыг хийж, автомат станцын хэвийн ажиллагааг хянаж байгаа нь өртөөний тасралтгүй, найдвартай ажиллагааг улам баталгаажуулна. Цаашид холбоо, сүлжээний нэмэлт төхөөрөмж тавьж, автомат горимд оруулах, цаг, минут тутмын мэдээг төвд авах бүрэн боломжтой. Зөвхөн ажиглалтын хугацаандаа нүдэн баримжааны ажиглалтын үр дүнг нэмж коодлоно. Автомат хэмжлийн минут тутмын үр дүн гадаад болон дотоод санах ойд бичигдэж, архив мэдээ болж хадгалагдана.

3.1. Цаг уурын автомат станцаар хэмжил гүйцэтгэх технологи

3.1.1. Цаг уурын автомат станцаар хэмжил хийх тохиолдол: a) Цаг уурын автомат станц тасралтгүй, хэвийн ажиллаж байгаа, 50÷00 минутад тоололт бүрэн гарч байгаа болb) Нүдэн баримжааны ажиглалтанд гартал автомат станц хэвийн ажилласан, орж ирэхэд дэлгэцэнд мэдээлэл байхгүй болсон бол ажиглалтын хугацаа /сүүлийн 10 минут/-ны хамгийн сүүлчийн тоололтыг авна. ЦД-1 дэвтрийн тайлбар болон сарын цахим тайлангийн тэмдэглэлд тоололт авсан цаг, минут, шалтгааныг бичнэ.c) Түр саатал гарч механик багажаа байрлуулан ажиглалт хийгээд орж ирэхэд цаг уурын автомат станц хэвийн ажиллаж, авсан тоололт таарч байвал автомат станцын 00 минутын тоололтоо ЦД-1 дэвтэрт бичнэ. 3.1.2.Цаг уурын автомат станцаар хэмжил хийхгүй тохиолдол:a) Цаг уурын автомат станц бүх хугацаанд ажилгүй бол механик багажуудаа байрлуулж уламжлалт технологиор ажиглалтаа хийнэ. b) Цаг уурын автомат станц завсрын хугацаанд ажиллаж байсан боловч ажиглалтын хугацааны өмнө саатал гарсан бол механик багажуудаа байрлуулж уламжлалт технологиор ажиглалтаа хийнэ. c) Харин тухайн ажиглалтын хамрах хугацаанд автомат станц ба механик багажууд ээлжлэн ажилласан тохиолдолд механик багаж, автомат станцын заалтуудыг харьцуулан хамгийн их утгуудын ихийг, хамгийн бага утгуудын багыг нь авч, ЦД-1 дэвтэрт тайлбар бичнэ.

3.2.Цаг уурын автомат станцаар хэмжил гүйцэтгэх ерөнхий зарчим

a) Ажиглалтын хугацаа эхэлмэгц (51 минутаас) ажиглагч талбай дээр нүдэн баримжааны ажиглалт (алсын бараа, үүл, үзэгдэл, цаг агаарын

Page 121: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

121

байдал, хөрсний гадаргын байдал)-ыг хийж дэвтэрт тэмдэглээд, бичүүр багажинд заадас гарган ажлын байранд орж ирнэ.b) Талбай дээр байх хугацаандаа цаг уурын автомат станцын бүрэн бүтэн байдал, хөрсний гадаргын температурын мэдрүүрийн байрлалыг шалгаж, хянана. Хөдөлсөн байвал засаж зөв байрлуулна.c) Компьютерийн дэлгэц дээрх тоололтыг ажлын дэлгэцнээс заасан (00) минутийн мэдээ гармагц авч бичих ба энэ минутын бичлэг солигдохоос урьдаж ЦД-1 дэвтэрт тэмдэглэж авна. d) Ажиглалт хийхдээ

1. MAWS301 станцын “YourVIEW Weather 1 Display” дэлгэцний цаг,2. SK4100 станцын Synop page дэлгэцний доод мөрөнд харагдах цаг,3. CAMS620 станцын Real Time Viewer дэлгэцний Minute Data дэд цонхны time нүдэнд харагдах цаг 4. MMS-01 (MMS-02) станцын ажлын дэлгэцний AWS Datalogger-н бодит цаг5. AWS 330 станцын “YourVIEW Weather 1 Display”-ний цаг6. QLI50 станцын “YourVIEW Weather 1 Display”-ний цаг 00 минут заамагц тухайн хугацааны ажиглалтын тоололтыг бичиж авна.

e) Ажиглалтын хугацаанд 23.01-02.00, 02.01-05.00, 05.01-08.00, 08.01-11.00, 11.01-14.00, 14.01-17.00, 17.01-20.00, 20.01-23.00 цагуудаар цаг уурын хэмжигдэхүүний хамгийн их ба бага утгын түүвэр хийгдэнэ. f) Харин CAMS620–ийн хувьд “Төв тооцоолуур”-ын 00 минутын мэдээ 1 минутын хоцролттойгоор дэлгэц дээр харагдана. Өөрөөр хэлбэл CAMS620 ЦУАС-ын 00-ийн тоололтыг 1 минутын дараа авна гэсэн үг.g) Автомат станцаар хэмжилт хийж байгаа бол ажиглалтын хугацааны салхины хурд, зүгийг 10 минутын дундаж утгаар авна. Салхины шинж байдлыг ажиглаж бичихгүй.h) Агаар ба хөрсний температур, даралтын утгуудыг ЦД-1 дэвтрийн “Засварлагдсан” багананд бичнэ. i) Хур тунадас, харьцангуй чийг, далайн түвшинд шилжүүлсэн даралт, шүүдэр унах температурыг ЦД-1 дэвтрийн харгалзах нүдэнд бичнэ.j) Автомат станцын тоололтонд засвар хийхгүй (өндөр мэдрэмж, нарийвчлал сайтай, мэдрүүрийн гадны нөлөөллийг зохион бүтээлтийн явцад арилгасан байдаг).k) Автомат станцын тоололтыг ЦД-1 дэвтэрт бичихдээ хэмжлийн нэгжийг хуулж бичихгүй ба салхины хурдыг бүхэлтгэж, бусад тоог аравны хувьтай бичнэ. l) “Вайсала чийгийн тооцоолуур 2.1” /Vaisala Humidity Calculator 2.1/-ыг ашиглаж температур ба харьцангуй чийгээрээ усны уурын даралт “e”, дутагдал чийг “d”-г олж, ЦД-1 дэвтрийн харгалзах нүдэнд бичнэ. Дэвтэр, цахим тайланд багажийн дугаар бичихm) ЦД-1, ЦД-3, ЦД-5 дэвтрүүд, цахим тайлангийн 99 дүгээр хэсэгт “багажийн дугаар” болон автомат станцын мэдрүүрийн төрөл, хувийн дугаар, тоололт авсан хугацааг бичнэ. Газрын даргын тушаалын хавсралт,

Page 122: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

122

баталгаажуулсан гэрчилгээнд мэдрүүрийн төрөл, дугаарыг бичсэн байгаа ба тэдгээр нь мэдрүүр тус бүр дээрх төрөл, дугаартай тохирч байх ёстой. n) Өртөөний түүхийн дэвтэрт автомат станцаар хэмжил хийж эхэлсэн тухай тэмдэглэл хийж, ашиглах мэдрүүрийн тоо нэмэгдэх бүрд баяжилт хийнэ. o) ЦУАС бүрт техник ашиглалтын паспорт тогтмол хөтөлнө.

3.3. Хөрсний гадаргын температурын мэдрүүрийг байрлуулах

Хөрсний гадаргын шилэн термометрийг байрлуулах үндсэн шаардлага, технологийг мөрдөж, автомат станцын мэдрүүрийн мэдрэмж өндөр, инерцийн хугацаа бага, металл хийцтэй зэргийг харгалзан дараах байдлаар байрлуулна. Үүнд:a) Ургамалгүй (чулуу, үндсийг түүж, нунтагласан, шигшсэн) нүцгэн хөрсөнд байрлуулна.b) Сүүдэрлэгдэхгүй (нарны туяа шууд тусдаг, ил задгай) газар байрлуулна.c) Хөрсний гадаргын температурын мэдрүүрийн дээд тал дөнгөж цухуйж байхаар (хөрсөнд бараг булаатай) байдлаар байрлуулна. Үүнд:d) Тусгай бэлтгэсэн жааз /30×30 см, 1,5 см зузаан/-нд мэдрүүрийг суулгана.e) Баруунаас зүүн тийш чиглэсэн хэвтээ байрлалд байрлуулна. Жаазны баруун талын нүхэнд мэдрүүрийг суулгаж, дамжуулагч утсыг булж далдлана.f) Бээлийтэй гараар модон жаазнаас барьж хөдөлгөнө, туслах цаасан болон пластик эдийн мөрөөр мэдрүүрийн дагуу баруунаас зүүн тийш зөөлөн хусаж шороог зайлуулан хөрсийг тэгшилнэ. Хатуу зүйлээр хусах нь мэдрүүр гэмтээх, хэт зөөлөн зүйлээр шороог арчих нь эрсдэлтэй тул хэрэглэхийг хориглоно.g) Цас, бороо орох, үзэгдэл ажиглагдах бүрт хөрсний температурын мэдрүүрийн байрлалыг шалгаж засна.h) Цасан дээр хөрсөн дээрхийн адил байрлуулна. Шинэ зузаан цасанд модон жааз шигдэж ороод байвал модон жаазыг эргүүлэн тавьж болно. Хөрс ба 4-5 см хүрэхгүй цасан дээр жаазыг нүхтэй талаар нь доош харуулж байрлуулна.i) Хөрсний температурын мэдрүүрийг хол зөөж тавих, өндөрт өргөх, гараар барихыг хориглоно. Хажуу талын хөрсийг суллаад мэдрүүрийг өргөлгүй гулгуулан зөөж байрлуулна. Шилжилтийн улиралд цасан дээр байрлуулсан үед байрлал амархан өөрчлөгдөх тул ойр ойрхон шалгаж, засаж зөв байрлуулж байх шаардлагатай. j) Жаазан доторх хөрсийг дахин нарийн /1 мм-ийн/ шүүрээр шигшинэ. k) Дараах зурагт хөрсний температурын мэдрүүрийг хэрхэн байрлуулахыг харуулав. А-хөндлөн огтлол, Б-хөрсөнд, В-цасанд байрлуулсан байдал

А Б В

Page 123: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

123

3.4. Цаг уурын автомат станц

“CAMS620”-аар хэмжилт хийх. Улсын сүлжээний өртөө, харуул “CAMS620” станцын хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт дараах байдлаар бичнэ. “CAMS620” станцын ажлын дэлгэцийг дараах зурагт үзүүлэв.

I. Салхины хэмжилт a) “Салхины зүг, хурд” гэсэн мөрөнд эхлээд WD10M нүдэнд байгаа тоог бичнэ.b) Дараа нь зай аваад WS10M нүдэнд байгаа тоог бичнэ. c) Салхины шинж байдал мөр хоосон үлдэнэ.

II. Хөрсний гадаргын температурын хэмжилт a) “Ердийн” мөрөнд Ts нүдэнд байгаа тоог бичнэ.

Page 124: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

124

b) “Минималийн штифт” мөрөнд Tsmin3H нүдэнд байгаа тоог бичнэ.a) “Максималийн тоололт” мөрөнд Tsmax3H нүдэнд байгаа тоог бичнэ.Спирт, сэгсэрсэн мөрнүүд, багажийн тоололт, засвар баганууд (нийт 15 нүднээс 3 нүд бөглөгдөж 12 нүд) хоосон үлдэнэ.

III. Агаарын температурын хэмжилт a) “Хуурай” мөрөнд Ta нүдэнд байгаа тоог бичнэ.b) “Минималийн штифт” мөрөнд Tamin3H нүдэнд байгаа тоог бичнэ.c) “Максималийн тоололт” мөрөнд Tamax3H нүдэнд байгаа тоог бичнэ.Нойтон, спирт, сэгсэрсэн мөрнүүд, багажийн тоололт, засвар баганууд (нийт 18 нүднээс 3 нүдэнд тоо бичиж 15 нүд) хоосон үлдэнэ.

IV. Агаарын чийгийн хэмжилт a) “Агаарын чийгшил” мөрний голын нүдэнд Rh нүдэнд байгаа тоог бичнэ.b) “Гигрометр” мөр хоосон үлдэнэ. c) “е” ба “d” чийг, шүүдэр цэгийн температурыг “Вайсала чийгийн тооцоолуур 2.1” програм хангамжаар бодуулж бичнэ.

V. Агаарын даралтын хэмжилт a) “Барометр гПа” мөрөнд Pa нүдэнд байгаа тоог бичнэ. b) “Далайн түвшин дэх даралт” мөрөнд QFF нүдэнд байгаа тоог бичнэ.c) “Даралтын хандлага” гэсэн мөрний эхний нүдэнд даралтын хандлагын хэлбэрийг автомат станцын өнгөрсөн 3 цагийн заалтаар муруй байгуулж, АК-01 коодын дагуу тодорхойлон муруйн хэлбэрийг зурж, коодыг бичнэ.d) “Даралтын хандлага” гэсэн мөрний дараагийн нүдэнд агаарын даралтын 3 цагийн өөрчлөлт ∆P3H нүдэнд байгаа тоог бичнэ. e) “Барометрийн температур”, “барометр мм” мөрнүүд хоосон үлдэнэ.

VI. Салхи, шуурганы аюул, погода мэдээнд өгөх салхины хурдa) “Аюул”, “Агаар” мэдээнд 10 минутын дундаж хурдыг,b) 910ff нэмэлт бүлэгт WS нүдэнд байгаа хурдыг,c) 911ff нэмэлт бүлэгт WSgust3H нүдэнд байгаа хурдыг,d) 912ff нэмэлт бүлэгт WSmax3H нүдэнд байгаа хурдыг тус тус өгнө.

3.5. MAWS 301, AWS 330, QLI50 автомат станцаар хэмжилт хийх

Эдгээр автомат станцуудын ажлын дэлгэц нь Your VIEW програм хангамжийн дэлгэц байна. Үндсэн дэлгэц адилхан байх боловч агаарын даралтын мөрөнд барометрийн түвшний даралт, 3 цагийн их, бага утга /Pst, Pmax3H, Pmin3H/ эсвэл барометрийн түвшний даралт, бодит агаарын далайн түвшинд шилжүүлсэн даралт, стандарт агаарын далайн түвшинд шилжүүлсэн даралт /Pst, QFF, QNH/ г.м. өөр өөр байгаа. Ажлын “Your VIEW Weather 1 Display” дэлгэцийг дор үзүүлэв.

Page 125: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

125

Дээрх автомат станцын хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт дараах байдлаар бичнэ. 1. YourVIEW үндсэн дэлгэц. 2. MAWS Terminal эсвэл AWS client програмуудыг ашиглана. AWS Client Software програм нь AWS Terminal програмын дараагийн хувилбар болно. Дэлгэц дээр 9 хүртэл хэмжигдэхүүний утга /агшны, 3 цагийн хамгийн их, бага утга/, баруун талд нь салхины зүг /тогтворгүйшил/ ба хурд /агшин зуур, 2 ба 10 минут гэсэн тохиргоогоор/, дор нь агаарын температур, салхины зүг ба хурдны муруй харагдана. MAWS Terminal дэлгэцний цаг 00 минут болмогц гүйж буй тоололтыг зогсоон дараах заалтыг авч бичнэ. 1. Салхины чиглэл, хурд 2. Хөрсний гүний температур 3. Хөрсний температурын агшин зуурын утга 4. Агаарын температурын агшин зуурын утга 5. Агаарын харьцангуй чийг 6. Шүүдэр унах температур 7. Барометрийн түвшин дэх агаарын даралт 8. Далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралт, QFF “Your YIEW Weather 1 Display” дэлгэцнээс дараах тоололтуудыг авч бичнэ. 1. Хөрсний гадаргын температурын хамгийн их, бага утга

Page 126: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

126

2. Агаарын температурын хамгийн их, бага утга 3. Даралтын хандлагын хэлбэрийг муруй байгуулж харна. Бичиж тэмдэглэх: “MAWS Terminal” програмд орж дараах тоололтуудыг авна. Үүний тулд YourYIEW дэлгэцийг бүрэн хаана. “MAWS Terminal” зурагт команд дээр 2 товшиход “MAWS Terminal–СОМ1” дэлгэц нээгдэнэ. Секунд тутмын салхины хэмжилт, минут тутмын бусад тоололтууд гарч дээшээ гүйж байх болно. Тоололт авахын тулд харж байгаад тоололт авах цаг, минут болон хэмжилтийн үр дүн гарч дуусахад “Hang up” командыг өгнө (дарна), тоололт тасарч дэлгэц дээр гүйж байгаа бичлэг зогсоно. Баруун гар талын дээш, доош гүйлгэх сумаар хөдөлгөн 00 минут дахь “MAWS Total Report” хүснэгтээс дараах үзүүлэлтүүдийг авч бичнэ. Үүнд:I. Салхины хэмжилт

a) Салхины чиглэл, хурд гэсэн мөрөнд 10 минутын дундаж чиглэлийг бүхэл градусаар, хурдыг бүхэл м/с- ээр бичнэ. Агшны болон 2, 10 минутын дундаж хурд 0,1 м/с-ийн нарийвчлалтай байна. Хамгийн их ба бага хурд бүхэл м/с-ээр байна.b) Салхины шинж гэсэн мөрөнд бичилт хийхгүй

II. Хөрсний гадаргын температурын хэмжилтa) Ердийн гэсэн мөрөнд Soil Temperature –ийн “Inst” тоололтыг, b) “Штифт” гэсэнд ‘Min ( 3h)’ тоололтыг (Your YIEW Weather 1 Display дэлгэцнээс),c) “максималын тоололт” гэсэнд “Мах ( 3h )” заалтыг (Your YIEW Weather 1 Display дэлгэцнээс), тус тус бичиж, спирт, сэгсэрсэн тоололтын мөрүүд хоосон үлдэнэ.

III. Агаарын температурын хэмжилтa) Хуурай гэсэн нүдэнд Air Temperature-ийн “Inst” тоололтыг,

b) “Штифт” гэсэнд Air Temperature-ийн “Min (3h)” тоололтыг (Your YIEW Weather 1 Display дэлгэцнээс),c) “максималийн тоололт” гэсэнд Air Temperature-ийн “Мах 3h” заалтыг (Your YIEW Weather 1 Display дэлгэцнээс) тус тус бичиж, хуурай спирт, сэгсэрсэн тоололтын мөрүүд хоосон үлдэнэ.

IV. Чийгийн хэмжилт a) “Агаарын чийгшил” мөрийн голын нүдэнд “Relative Humidity “–ийн “Inst” тоололтыг бичнэ.b) Бусад “гигрометр” мөр хоосон үлдэнэ. c) “е” ба “d” чийг, шүүдэр цэгийн температурыг “Вайсала чийгийн тооцоолуур 2.1” програм хангамжаар бодуулж бичнэ.

V. Агаарын даралтын хэмжилтa) Барометр гПа гэсэн мөрөнд AIR PRESSURE –ийн ”inst” тоололтыг авч бичнэ.b) “Далайн түвшин дэх даралт” гэсэн мөрөнд бодит агаар мандлын далайн түвшинд шилжүүлсэн даралт “QFF”-ыг бичнэ. c) “Даралтын хандлага” гэсэн мөрний эхний нүдэнд даралтын хандлагын

Page 127: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

127

хэлбэрийг “Your YIEW Browser (svga).vi”-г ашиглан автомат станцын өнгөрсөн 3 цагийн “РА1”–ийн заалтаар муруй байгуулж, АК-01 коодын дагуу тодорхойлон муруйн хэлбэрийг зурж, коодыг бичнэ. d) “Даралтын хандлага” гэсэн мөрний дараагийн нүдэнд агаарын даралтын 3 цагийн өөрчлөлт /∆P=P2-P1/-ийг 0,1 гПа-ийн нарийвчлалтай бичнэ. ∆P-зөрөө, P2-сүүлийн хэмжилт, P1-өмнөх хугацааны хэмжилт.Зарим тохиолдолд энэ дэлгэц идэвхгүй горимонд /дээд талын сум цагаан/ байвал заагчийг суман дээр аваачин нэг товшиход сум хар болон идэвхжиж “Browser”-ийн “open” цонх гарч ирдэг. Тэгвэл эндээс “my com-puter”-ийг сонгон 2 товшиж “localdisk c:”-д орно. “С:” дотроос “Your YIEW” цэсэнд орж “PTU” дэд цэсийг нээхэд түүний дотор “он. Сар. өдөр”-өөр нэрлэсэн “Excel”-н файлууд байх ба түүнээс хамгийн сүүлд үүссэн файлыг сонгоход дээрх “Your YIEW Browser (svga).vi” дэлгэц бүрэн нээгдэж, хэмжил хийсэн үзүүлэлтүүдийн нэр, муруй гарч идэвхжинэ. Хэмжил хийсэн үзүүлэлтүүд дотроос “РА1”-ыг сонгоход агаарын даралтын муруй гарч ирнэ. Дэлгэц дээрээс сүүлийн 3 цагийн хандлагын хэлбэрийг харж АК-01 коодын дагуу зурж тэмдэглэнэ. Арын нүдэнд өмнөх тоололтоос зөрөөг гаргаж бичнэ. Дараа нь энэ “Your YIEW Browser ( svga).vi” дэд дэлгэцний баруун дээд зураас “ – “-ыг дарж “Minimize” /жижигрүүлэлт/ хийн доош нь оруулна.

VI. Хөрсний гүний температурын хэмжилтa) MAWS301 станцын хувьд ЦД-3 /бусад/ дэвтэрт дараах +5, 0, -5, -10, -20, 50, 100 см-ийн гүний температурын тоололтыг бичнэ. Зарим станцад хөрсний гүний температурын мэдрүүр байхгүй боловч нэмж, өөр мэдрүүр, өөр гүнд тавьж болно. Төв тооцоолуурт нэмэлт, өөрчлөлт хийх боломж бий.

VII. Нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааны хэмжилтa) Өглөө 08 цагийн ажиглалтаар ”Sunshine” буюу нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг ЦД-1 дэвтрийн тайлбарт тэмдэглэн авч, коодонд өгнө. Эдгээр тоололтыг авсны дараа ”Connection” цэсэнд орж “Dial” командыг сонгон “COM1”–ийг идэвхжүүлж “Connect” товчлуурыг дарснаар ажиглалтыг дахин үргэлжлүүлнэ. Салхины секунд тутмын тоололт гарч эхлэх нь энэ горимын хэвийн ажиллагаа явагдаж байгааг харуулна. Энэ дэлгэцийг 2 аргаар хааж болно.

1. Tools цэсийг сонгоод “ exit ” команд өгнө. эсвэл2. Чагт “X” товчлуурыг дарна. “Connection open” цонх гарч ирэх ба “ A con-nection or a port is open. Are you sure you want to disconnect now ” асуултыг гарахад “Yes” гэсэн товчлуурийг дарж энэ дэлгэцнээс бүрэн гарна. Ажлын дэлгэц хаагдан компьютерийн нүүрэн дээр “Windows”–ийн зурагт командууд гарч ирнэ. Үүнээс YourYIEW-г сонгон 2 товшиход автомат станцын байнгын дэлгэц болох “YourYIEW Weather 1 Display” дэлгэц нээгдэнэ. Энэ дэлгэцнээс өнгөрсөн хугацааны температурын хамгийн их, бага утгыг бичиж авна. Энэ дэлгэцийг байнга нээлттэй байлгана. Шуурхай үйлчилгээнд хэрэглэж, “MAWS”-ийн хэвийн ажиллагааг хянана.

Page 128: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

128

3.6. SK4100 автомат станцаар хэмжилт хийх

2004 онд суурилуулсан SK4100 автомат станцын ажиглалт хийх үндсэн програм Франц улсын CAOBS програм хангамж юм. Энэ програм хангамж тасралтгүй ажиллах ёстой. Ингэснээр: Нэгд, дэлгэц дээр ажиглалт, хэмжлийн үр дүн байнга харагдаж, тасралтгүй хуримтлагдаж байна. Хоёрт, төв /УЦУХ-ийн УМС/-д минут тутмын ажиглалтын үр дүн тасралтгүй ирж байх нөхцлийг бүрдүүлнэ. SK4100 автомат станцын ажлын дэлгэц дараах байдалтай харагдана.

3.6.1. Хэмжлийн үр дүнг бичиж тэмдэглэх1. CAOBS програмын үндсэн дэлгэц нь өртөөний нэр бүхий толгойтой байна. “SYNOPTIC COMPUTER - Choibalsan STATION“ гэх мэт. Энэ дэлгэцийн доод хэсэгт байгаа “Operating“ товчлуурыг дарахад “ENCODING CHOICE“ цонх /дэлгэц/ нээгдэнэ. 2. “ENCODING CHOICE“ цонхны доод хэсэгт байгаа “Synop“ товчлуурыг дарахад “SYNOP PAGE“ дэлгэц нээгдэнэ. Дэлгэц дээр “Park” ба “Amounts and extremes” гэсэн хоёр төрлийн мэдээлэл байна.I. Park буюу “тавил” хэсгийн мэдээллээс:a) салхины зүгийг /DD10/ нүднээс , b) салхины хурдыг /FF10/ нүднээс, c) Салхины шинж байдлыг дэвтэрт бичихгүй.

Page 129: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

129

d) агаарын температурыг /Air T/ нүднээс, e) барометрийн түвшин дэх даралтыг /St P/ нүднээс, f) далайн түвшинд шилжүүлсэн даралтыг /Sea P/ нүднээс тус тус авч бичнэ. Энэхүү “Sea P” нь бодит агаар мандлын хувьд далайн түвшинд шилжүүлсэн даралт болно.g) Агаарын харьцангуй чийгийг /UU/ нүднээс тус тус авч бичнэ. h) “е” ба “d” чийг, шүүдэр цэгийн температурыг “Вайсала чийгийн тооцоолуур 2.1” програм хангамжаар бодуулж бичнэ.II. “Amounts and extremes” хэсгийн мэдээллээс:a) даралтын сүүлийн 3 цагийн өөрчлөлт, хандлагыг “Pressure” ба “3 hours”-ийн огтлолцолын нүднээс, (агаарын даралтын өөрчлөлтийн хэмжээ ба хандлагын хэлбэр шууд коодлогдсон байна. Жишээ нь: “0.5 hPa 3” гэсэн байвал 0.5 гПа өөрчлөлттэй, коодын 3 буюу өсөж байгаад жигд явцтай гэсэн утга болно.)b) ажиглалтын хоорондох хугацааны салхины өрөвхийлөлтийн их хурдыг “Gust” ба “3 hours”-ийн огтлолцолын нүднээс,c) сүүлийн 3 цагийн агаарын хамгийн их температурыг “Max AirT” ба “3 hours”-ийн огтлолцолын нүднээс,d) сүүлийн 3 цагийн агаарын хамгийн бага температурыг “Min AirT” ба “3 hours”-ийн огтлолцолын нүднээс тус тус авч ЦД-1 дэвтрийн харгалзах мөрийн засварлагдсан гэсэн нүдэнд бичнэ. e) Хоногийн нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг “sunshine” гэсэн баганаас “24 hours”–ийн огтлолцол дээр харна. Энд бичигдсэн хугацааг сүүлийн 24, 12, 6, 3, 1 цаг гэж ойлговол зохино. “SYNOP PAGE” дэлгэцийг ашиглаж хугацааны мэдээгээ автоматаар коодлоход алдаа бага гарна. “Observation Parameters” хэсэгт тухайн хугацааны хэмжилтийн үр дүнг оруулж, нэмэлт бүлгийг “Spec. Phenom.” нүдэнд бичээд дэлгэцийн доод талын Encoding товчийг дарахад мэдээ коодлогдож, “Message SYNOP” цонхонд коодлогдсон мэдээ гарна. Үүнийг хянаад цонхны доод хэсэгт “Force” товчлуурыг дарахад мэдээ автоматаар дамжина.

3.7. MMS-01, MMS-02 автомат станцаар хэмжилт хийх

MMS төрлийн автомат станц нь Монгол улсад зохион бүтээсэн төв тооцоолуур, програм хангамжтай, Вайсала пүүсийн мэдрүүртэйгээрээ онцлог бөгөөд олон давуу талтай байна. ЦД-1 дэвтэрт бичдэг бүх тоололт, явцыг харах, хүснэгт, тоон мэдээлэл бүгд ажлын дэлгэцэндээ багтсан байна. Харах, хайх, олоход маш хялбар. Ажлын дэлгэц нь дараах байдалтай харагдана.

Page 130: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

130

“MMS-01, 02 …” станцын хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт дараах байдлаар бичнэ. I. Салхины хэмжилт

a) Салхины зүгийг “салхины чиглэл”, “град” гэсэн нүднээс,b) Салхины хурдыг “салхины дундаж хурд” гэсэн нүднээс,c) 910ff бүлэгт өгөх хурдыг “салхины өрөвхийлөлт” нүднээс,d) 911ff бүлэгт өгөх хурдыг “өрөвхийлөлт 3 цагийн” нүднээс,e) 912ff бүлэгт өгөх хурдыг “хамгийн их 3 цагийн” нүднээс тус тус авч бичнэ.

II. Агаарын температурын хэмжилтa) “Хуурай” мөрөнд баруун дээд “агаарын температур” гэсэн нүднээс,b) “Минималийн штифт” мөрөнд “хамгийн бага(3 цагийн)” нүдэнд байгаа тоог,c) “Максималийн тоололт” мөрөнд “хамгийн их (3 цагийн)” нүдэнд байгаа тоог тус тус авч бичнэ. Нойтон, спирт, сэгсэрсэн мөрнүүд, багажийн тоололт, засвар баганууд (нийт

Page 131: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

131

18 нүднээс 3 нүдэнд тоо бичиж 15 нүд) хоосон үлдэнэ. III. Хөрсний гадаргын температурын хэмжилт

a) “Ердийн” мөрөнд “Хөрсний гадаргын температур” гэсэн нүднээс,b) “Минималийн штифт” мөрөнд “хамгийн бага(3 цагийн)” нүднээс,c) “Максималийн тоололт” мөрөнд “хамгийн их (3 цагийн)” нүднээс тус тус авч бичнэ.Спирт, сэгсэрсэн мөрнүүд, багажийн тоололт, засвар баганууд (нийт 15 нүднээс 3 нүд бөглөгдөж 12 нүд) хоосон үлдэнэ.

IV. Агаарын даралтын хэмжилтa) “Барометр гПа” мөрөнд “Даралт гПа” нүдэнд байгаа тоог,b) “далайн түвшин дэх даралт” мөрөнд “Рдт” нүдэнд байгаа тоог,c) “Даралтын хандлага” гэсэн мөрөнд “хандлага гПа” нүдэнд байгаа тоог тус тус бичнэ.d) Даралтын хандлагын хэлбэрийг барографын бичилтээр эсвэл автомат станцын заалтаар график байгуулан тодорхойлно.e) “Барометрийн температур”, “барометр мм” мөрнүүд хоосон үлдэнэ.

V. Агаарын чийгийн хэмжил хийх a) “агаарын чийгшил” мөрний голын нүдэнд “чийг %” нүдэнд байгаа тоог бичнэ.b) “гигрометр” мөр хоосон үлдэнэ. c) “е” ба “d” чийг, шүүдэр цэгийн температурыг “Вайсала чийгийн тооцоолуур 2.1” програм хангамжаар бодуулж бичнэ.

VI. Хөрсний гүний температурын хэмжилтa) Хөрсний гүний температурын хэмжлийн үр дүн бичих ЦД-3 дэвтрийн харгалзах гүн тус бүрийн засварлагдсан тоололт багананд “гүний температур” гэсэн баганаас бага гүний температурын утгыг ажиглалтын хугацаа бүрд, их гүнийхийг хоногт нэг удаа 14:00 цагт авч бичнэ.

3.8. Цаг уурын автомат станцын хэмжлийн үр дүнг боловсруулах

Цаг уурын автомат станцын ажиглалт, хэмжлийн үр дүнг ажиглалтын хугацаа бүрээр ЦД-1 дэвтэрт бичиж, цахим архив бүрдүүлж, архивт хадгална.Шалгалтын хэмжлийн үр дүнг УЦУОША-ны технологийн хэлтэст хүргүүлнэ. Технологийн хэлтэс цахим архив, тэмдэглэл, харьцуулсан тоололтыг хянаж үзээд засвар үйлчилгээ хийх, шалгалт тохируулга хийх эсэх шийдвэр, зааварчилга өгнө. 3.8.1. Агаарын чийгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох.

Агаарын чийгийн үзүүлэлтүүдийг гаргахдаа “Вайсалагийн чийгийн тооцоолуур 2.1” /Vaisala Humidity Calculator 2.1/-ыг хэрэглэнэ. Хэрэв та энэ Vaisala Hu-midity Calculator /Windows Installer Package/ файлыг компьютертээ татаж /хуулж/ авсан бол хулганы зүүн товчлуураар хос товшилт хийхэд дараах цонх гарч компьютерт суулган Vaisala Humidity Calculator гэсэн Shortcut-ыг компьютерийн дэлгэцийн нүүрэнд үүсгэнэ.

Page 132: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

132

Энэ Shortcut-ын суман дээр хулганы зүүн товчлуураар хос товшилт хийхэд дараах дэлгэц гарна. Help буюу зааврыг уншвал чийгийн үзүүлэлтийн физик утга, нэгж, нэр томъёо ойлгомжтой болно.

Харин бид цаашид Advanced дэд цонхыг ашиглаж чийгийн бүх үзүүлэлтийг шууд бодуулна. Энэ дэд цонхны дээд “1” хэсэгт байгаа “Орчны төлөв” /Ambient Conditions/ гэдэгт агаарын температур, даралтын утгыг бичиж, бусад үзүүлэлт, нэгжийг зурагт үзүүлснээр байлгана. Доод “2” хэсэг “Мэдэгдэж буй үзүүлэлтүүдийг нөх” /Fill in the known parameter/-т автомат станцын заалтаас “харьцангуй чийгийн утга”-г авч бичээд calculate товчлуурыг дарахад бусад үзүүлэлтүүд бүгд гарна. Эндээс ЦД-1 дэвтэрт усны уурын даралт /Vapor pressure/, дутагдал чийгийг (ханасан уурын даралтаас уурын даралтыг хасаж /pws-pw/) бичнэ. Идэвхжихгүй байвал Reset товчлуурыг дарж тоог арилгаад дээрх үйлдлийг давтан хийнэ. Чагт товчлуураар хаана. “Advanced” дэд цонхны бодолтын өмнөх ба дараах байдал.

1.Хэрэв та энэхүү Vais-ala Humidity Calcula-tor /Windows Install-er Package/ файлыг татаж авсан бол гамтай хадгалвал зохино.2. Vaisala Humidity Cal-culator гэсэн “Short-cut”-ын дэлгэц дээр харагдах байдал

Энэ цонхны “Basic” дэд цонхыг идэвхжүүлбэл үндсэн үзүүлэлт температур байна. Агаарын температур ба чийгийн утгыг гараас оруулаад cal-culate товчлуурыг дарахад шүүдэр цэгийн утга бодогдож гарна. Идэвхгүй байвал Reset товчлуурыг дарж тоог арилгаад дээрх үйлдлийг давтан хийнэ. Чагт товчлуураар хаана.

Page 133: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

133

Нээхэд тоон утгууд бичээстэй байвал “Reset” товчлуурыг дарж арилгана. Чийгийн тооцоолуурт гарах үзүүлэлтүүд

№Үзүүлэлт Нэгж

/сонголт/Англи Монгол 1 Temperature Температур 0С2 Pressure Даралт мбар3 Gas type Хийн төрөл Агаар4 Psychrometer Психрометр стандарт5 Relative humidity (RH) Харьцангуй чийг %6 Dewpoint Шүүдэр цэг 0С7 Past per million (ppm) Саяны хувь PPMvol8 Absolute humidity (a) Үнэмлэхүй чийг г/м3

9 Mixing ratio (x) Хольцын харьцаа г/кг10 Water content (w) Усны агууламж г/Nм3

11 Vapor pressure (pw) Уурын даралт мбар12 Wet bulb Нойтон термометр 0С13 Saturation vapor pressure (pws) Ханасан уурын даралт мбар

Шүүдэр цэгийн сонголт нь “Tdew/Tfrost” байвал Tdew≤00C байхад хяруу буух температур “Tfrost” шүүдэр цэг “Tdew”-ийн оронд гарч, шүүдэр цэгийн температур “Tdew” хамгийн дор гарна. Харин “Tdew” тохируулга дээр бол дандаа шүүдэр цэгийн температур гарна. ЦД-1 дэвтэрт зөвхөн шүүдэр цэгийн

Page 134: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

134

температурыг бичнэ. Энэ програм хангамжийг ашиглан дараах тохиолдолд чийг гаргах боломжтой. Үүнд:

1. Автомат станц хэвийн ажилтай бол Ta, Pa, RH-г ашиглана.2. Дулааны улиралд Психрометрээр чийг гаргаж буй бол Ta, TI, Pa-г ашиглана.3. Хүйтний улиралд Психрометрээр чийг гаргаж буй бол Ta, TI, ХЧ-г ашиглана. Үүнд: ХЧ-Үндсэн гигрометрийн заалтаар ТМ-9 хөрвүүлэх хүснэгтийг ашиглан гаргаж авсан харьцангуй чийг. ХЧ-ийн утгыг RH-д бичнэ.4. Харуул дээр психрометрээр чийг гаргахад /Ta, TI. Рд-г ашиглана. Үүнд: Рд-сарын дундаж агаарын даралт/ Та - хуурай, ТI - нойтон термометрийн заалт, Ра - агаарын даралт

3.8.2. Агаарын даралтын утгууд ба хөрвүүлэг

Цаг уурын автомат станцад агаарын даралтын олон утга гарч ирдэг. A. QFE- цаг уурын өртөөний түвшний буюу хөөрөх буух зурвас /ХБЗ/-ын агаарын даралт (MAWS-ын конфигурацийн pslevel-ээр тохируулна) юм. Жич: SK4100-д stP, CAMS620-д Pa гэж тэмдэглэсэн байгаа.

HS-ажиглалтын талбайн эсвэл ХБЗ-ын түвшнээс даралтын мэдрүүр хүртэлх өндөр, pslevel командаар тохируулна. 0086.0=b 0С/м. Ta- Автомат станцаар хэмжсэн агаарын температур, [0C]B. QFF-далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралт. (Зарим тохиолдолд 12 цагийн өмнөх температурыг хэрэглэх тохиолдол байдаг) Синоптикийн хэрэглэдэг даралт. Дараах томъёогоор бодно. Жич: SK4100-д seaP, MMS-д Рдт гэж тэмдэглэсэн байгаа.

- HR станцын өндөршил, altitude командаар өгсөн. C. QNH- стандарт агаар мандлын хувьд далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралт (альтиметрийн тавил). Иргэний нисэхэд ашигладаг энэ үзүүлэлтийг дараах томъёогоор бодож байгаа.

Үүнд: ;2315.1013

ln19025.0 QFEd ⋅= 00325.0=c 0C/м.

HR -станцын өндөршил, altitude командаар өгсөн.

Анероид, цахилгаан, мөнгөн уст барометрээр агаарын даралтыг хэмжсэн тохиолдолд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор даралтыг далайн түвшинд дээрх томъёог ашиглаж хөрвүүлнэ. Гар ажиллагааг хялбарчилж тооцооны програмыг хэрэглэнэ. Үүний тулд QFF-daralt програмыг компьютерт суулгасан байна.

Page 135: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

135

Энэ “QFF-daralt” зурагт холбоосыг 2 товшин дараах цонхыг гаргаж “QFF-daralt” програмыг ажиллуулахад MDIForm 1 дэд цонх гарна.

Мэдээлэл цэсэнд орж “харах” буюу “View” гэснийг сонгоход таны тооцооны үр дүн дараах байдлаар харагдана. QFF, QNH алийг нь ч бодуулж болно.

3.8.3. Салхиар аюул, агаар өгөх, нэмэлт 9 дүгээр бүлгийг коодлох

Салхиар аюул, агаар өгөх, нэмэлт 9 дүгээр бүлгийг коодлоход салхины хурдыг шууд харах хамгийн тохиромжтой хэлбэр бол тахирмаг юм. Салхины хурдны тахирмагийг байгуулснаар дараах боломж бүрдэнэ. a) Салхины хурдны 10 минутын дундаж утгаар тахирмаг зуруулахад 15 м/с хүрсэн минут бол аюул, 20, 25 м/с-ийг давсан минут бол давтан аюул, 28 /34/ м/с хүрсэн минут бол онц аюул өгөх хугацаа тус тус болно. Мөн эндээс тоон утгыг заагч /курсор/-аар тахирмагаас эсвэл хугацаагаар нь хүснэгтээс харж болдог. b) Салхины хурдны 10 минутын дундаж утгын хамгийн ихээр 912ff бүлгийг өгнө. c) Салхины хурдны 10 минутын дундаж утгын тахирмагийн 10 м/с-ийг

QFF-daralt хавтсанд хэрэглээний програмыг иж бүрнээр багцалсан тул компьютерийн нүүрэнд “QFF-daralt” зурагт холбоос үүснэ.

Энд “Тохируулга” гэсэн цэсээр орж өртөөний далайн түвшнээс дээшхи өндрийг 1 удаа, хэмжсэн агаарын даралт, температурыг тухай бүр оруулж “Save” дарж хадгалан хаана.

Үүний дараа “QFF-daralt” цэсээр орж тооцох даралтыг сонгож enter дарахад бодолт явагдаж, дуусмагц өөрөө хаагдана.

Page 136: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

136

дайран бууснаас хойш 10 минут болоод агаар мэдээ өгөх хугацаа болно. d) Салхины хурдны 1 секундийн болон 3 секундийн дундаж утгаар тахирмаг зуруулж, хамгийн их утгаар өрөвхийлэлтийг авна. Өрөвхийлэлтийн утгаар 910ff, 911ff нэмэлт бүлгүүдийг өгнө. e) Ажиглалтын хугацаанд өрөвхийлэлтийн утга 10 минутын дундаж утгаас 6 м/с ба түүнээс их байвал 910ff бүлгээр өгнө. f) Завсрын хугацаанд өрөвхийлэлтийн утга нь өрөвхийлэх агшины 10 минутын дундаж утгаас 6 м/с ба түүнээс их байвал 911ff бүлгээр өгнө.

3.9. Нарны цацраг хэмжих

Цаг уурын автомат станцын мэдрүүрийн иж бүрдэлд нарны цацрагийн мэдрүүрүүд байдаг. Жишээ нь манай хэрэглэж байгаа MAWS301 станц нийлбэр цацраг ба нарны гийгүүлэлтийг хэмждэг. Ер нь MAWS станцад шулуун, нийлбэр, сарнисан, ойсон цацрагууд болон цацаргийн баланс хэмжих мэдрүүрийг захиалгаар авч ашиглах боломжтой. Харин нарны гийгүүлэлтийг тусгай мэдрүүрээр биш нийлбэр эсвэл шулуун цацрагийг хэмжсэн минутын нийлбэрээр бодож гаргадаг байна. Харин SK4100 станц нарны цацраг тэгш өнцгөөр тусах гадаргууд ирэх шулуун цацраг ба нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааны салангид мэдрүүртэй. Нар даган эргэдэг суурин дээр бэхэлсэн фотодиодон мэдрүүрээр нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг хэмжиж, термобатерейн мэдрүүрээр шулуун цацрагийг хэмждэг юм. Нарны цацрагийн хэмжээг мэдэрч цахилгаан хөдөлгөгч хүч болгодог үндсэн мэдрэгч нь термобатерей байдаг. 3.9.1. Нарны цацраг хэмжих автомат станц CR1000_4

Компьютерийн дэлгэц дээр байгаа ”LoggerNet” зурагт холбоосыг 2 товшин ажиллуулж нарны цацраг хэмжлийн CR1000 станцын ажлын дэлгэцийг нээгээд, зүүн дээд мөрөнд байгаа “connection”

товчлуураар холбоно. Холбогдонгуут товчлуур Disconnect болон хувирна.Ажлын дэлгэцний харагдах байдал

Эхний “Stations” хэсгийн хамгийн дор байгаа “CR1000_4”-ыг сонгоно.Дундах “Table Monitor” хэсгийн эхний мөрний “доош заасан сум”-н дээр заагчийг аваачихад цэс харагдана.

Page 137: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

137

Түүний дотроос “Soil temp”-г сонгож хөрсний температурын хамгийн ихийг “T107_C_Max”, хамгийн багыг “T107_C_Min” нүднээс авч бичнэ. Харин “So-larRad”-г сонговол цонх дараах байдалтай болно.

Эндээс хөрсний гадаргын тухайн агшний температурыг “T107_C” нүднээс авч бичнэ. SolarRad хэсэгт нарны цацаргийн бүх мэдрүүрийн заалт, тооцооны үзүүлэлтүүд гарч ирнэ. Эхний багана үзүүлэлт, арын багана тоон утга байна. Үзүүлэлт англи хэлээр байна.

Англи Монгол Англи МонголTime-Stamp ОГНОО цаг:мин:сек Net_Rad Цацрагийн баланс

Glob_Rad Нийлбэр цацраг Dir_Rad Шулуун цацраг

Refl_Rad Ойсон цацраг T107_C Хөрсний гадрагын температур

3.10. Хөрсний гүний чийг, температурыг хэмжигч EM50 DataLogger, 5TE Moisture/Temp/EC автомат төхөөрөмжЗориулалт: 5TE Moisture/Temp/EC мэдрүүр нь хөрсний чийг, температур, цахилгаан дамжуулалтын утга, өөрчлөлтийг мэдэрч цахилгаан дохио болгон Төв тооцоолуурт дамжуулна. Төв тооцоолуур EM50 DataLogger нь мэдрүүрээс ирж буй дохиоллыг хувиргах, боловсруулах, хадгалах, харах, гадаад төхөөрөмжид гаргаж авах боломжийг олгоно. Зориулалтаасаа хамааруулан Төв тооцоолуур болон мэдрүүрийг сонгоно. Сонголтоор кабелийн урт, Төв тооцоолуур ба мэдрүүрийн тоог тогтоно.Зориулалт: дараах 3 янз байна. Үүнд:I. Хөрсний гүний чийгийг хэмжих /хэдэн гүнд/II. Хөрсний гүний темпаратур хэмжих /хэдэн гүнд/

Page 138: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

138

III. Хөрсний гүний чийг ба температурыг хэмжих /хэдэн гүнд/ Кабелийн урт, мэдрүүр ба төв тооцоолуурын тоо нь зориулалт, хэдэн гүнд хэмжих сонголтоос хамаарна. Сонголт хийхдээ хуучин хэмжилтийн үр дүн, цаг уурын элементийн цувааг таслахгүй байх болон тухайн судалгааныхаа шаардлагад нийцүүлнэ. • Хөрсний чийгийг 5, 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100 см гүнд • Гүний температурыг хагалбарын гүнд 5, 10, 15, 20 см, доод гүнүүдэд 20, 40, 60, 80, 120, 160, 240, 320 см-т хэмждэг. • Харин аль алиныг нь нэг мэдрүүрээр хэмжих үед суурилуулах гүнийг тусгайлан сонгоно. 5, 10, 20, 30, 50 см эсвэл 5, 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 100 см гэх мэт. Иж бүрдэл:1. 5TE Moisture/Temp/EC мэдрүүр 5 ширхэг /5 метр урт кабельтай/2. EM50 DataLogger 1 ширхэг3. Хэрэглэгчийн гарын авлага 1 ширхэг /Англи хэл дээр/

EM50/ EM50R/ EM50G Data Collection System User’s Manual4. Програм хангамж суулгах CD 1 ширхэг (гарын авлагын хавтсанд)

ECH2O Software програм хангамж5. Компьютерт холбох USB холболтын кабель 1 ширхэгАнхаарах зүйл: 1. Автомат төхөөрөмжийг шалгахдаа мэдрүүрийг зөвхөн хөрсөнд суулгаж, тодорхой хэмжээнд хүрсэн чийгтэй нөхцөлд шалгах ба угсрах, програмыг суулгах, ажиллуулах технологийг мөрдсөн тохиолдолд үр дүн зөв гарна.

3.Мэдрүүрийг хэвтээ байрлалаар үзүүрээр нь хатгаж хананд нягт чигжиж суулгана.4.Бүх мэдрүүрийг Төв тооцоолуурт холбож шалгана.5.Ухаж гаргасан шороог буцааж хийн сайтар нягтруулж чигжинэ.6.Кабелийг далдлан Төв тооцоолуурыг шонд суурилуулна.

EM50 DataLogger, 5TE Moisture/Temp/EC мэдрүүрийг суурилуулах дараалал:Чийг-температур хэмжигчийг суурилуулах ерөнхий байдлыг зурагт харуулав. Хашаалсан талбайд суурилуулна. 1.Хойт зүг харсан эгц босоо хана мэдрүүр суурилуулах гүнээс 10-20 см илүү гүн ухаж бэлдэнэ.2. Гүн ба хоорондын зайг зүүнээс баруун тийш өсөх дарааллаар тэмдэглэнэ.

Page 139: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

139

7. Суурилуулсны дараах хяналтын хэмжил хийнэ. 8. ТТ мэдрүүрээс БХ, Х зүгт шонд бэхлэгдэнэ.Жич: Чулуу тээгэлбэл чулууг авч тэр давхаргын нунтаг шороогоор нүхийг дүүргээд мэдрүүрийг хатгаж суурилуулан араас нь дахин шороогоор чигжиж өгнө. Ухсан нүхний буцааж хийсэн шороог өнгөн хөрс, ургамлаар унаган төрхөд нь оруулна.

Төв тооцоолуурын гадна ба дотор талыг дараах зурагт үзүүлэв.

А Б

А. “EM50 DataLogger” төв тооцуулын гаднах байдал. Б. ТТ-ийн дотор тал. Хуруу зай 5, мэдрүүр 5 холбогдсон байна. Дараачийн зурагт мэдрүүрийн гадаад байдалыг үзүүлэв

Төхөөрөмжийг угсрах : a) Хайрцгийг задалж иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаж, гаргаж авна.b) Төв тооцоолуур / EM50 DataLogger/-ийг гаргаж байх ёстой түвшинд зоож суурилуулна /хөдөлгөөнгүй, ашиглахад тохиромжтой байрлал/.c) Чийг-температурын мэдрүүрийг Төв тооцоолуурын P1, P2, P3, P4, P5 оролтонд залгана.d) Төв тооцоолуурын COMM PORT оролтонд USB залгуурыг залгаж компьютерт холбоно. e) Хөрсний чийг-температурын мэдрүүрийг хөрсний зохих гүнд байрлуулна. Тэгэхдээ бага гүнээс ихрүү нь Төв тооцоолуурын P1, P2, P3, P4, P5 оролтонд дэс дараалуулан холбож өгвөл зохимжтой. Ямарч байсан

Page 140: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

140

аль оролтонд ямар гүнийг холбосноо хэрэглэгч мэдэж, тэмдэглэж авсан байвал зохино.f) Төв тооцоолуурт 5 ширхэг хуруу зайг хийж ажилд бэлтгэнэ.Ингэснээр Тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусна. Програм хангамж суулгаж, ажиллуулах:

a)Гарын авлага /Англи ном/-ын хавтасны дотор талд байгаа CD-г авч компьютерийн зохих үүрэнд хийнэ. b)ECH2O_SOFTWARE_2 програм хангамж бүхий CD диск доорх байдлаар харагдана.

Эсвэл CD дискийг үүрэнд нь хийхэд шууд ажиллан програм ханамжийг суулгах, холбож ажиллуулах дараах цонх гарч ирнэ. Үүнийг ажиллуулахад /суулгаж эхэлмэгц/ дараах цонх гарна.

ECH2O Software програмын багцад “CD” дотор 3 програм байгаа. Үүний эхний In-stall Data Trac 3.5 програмыг бид хэрэглэхгүй. Доод 2 програмыг ашиглана. Эдгээр програмыг дараах дарааллаар суулгана.

c) эхлээд Install Desagon USB Driver 6.5 програмыг суулгана.

d) Дараа нь Install ECH2O Utility 1.64 програмыг суулгана.

Зөв суулгасан бол дэлгэц /Desktop/ дээр ECH2O Utility icon /ажиллуулах командын хэрэгсэл/ үүснэ.Энэ ECH2O Utility-ийг 2 товшин програм хангамжийг ажиллуулна. Install Desagon USB Driver 6.5 програмыг суулгаж эхлэхэд Desagon USB Driver setup цонх гарч ирнэ. Дараах байдалтай харагдана.

Page 141: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

141

Суулгаж дуусаад Install completed successfull дэд цонх гарч энэ нь програм бүрэн суусан болохыг харуулна. ОК товчлуур дар. Ингэснээр програм бүрэн суулаа гэж ойлгоно.Дараа нь Install ECH2O Utility 1.64 програмыг 2 товшин ажиллуулна. Welcome to the Installation Wizard дэд цонх гарна. Next командыг дарна.

Энэ цонхны Next командыг дарна. Ажиллаад Desagon USB Driver In-staller цонх гарч ирэхэд install команд өгнө.

Page 142: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

142

Дараагийн дэд цонх ECH2O Utility setup гарч ирэхэд хамгийн дор байгаа нүд /Yes, I agree with all the terms of this license agreement/-ийг идэвхжүүлнэ. Гарч ирэх Next командыг дарна. Дараагийн ECH2O Utility setup цонхны Next командыг дарна. Тэгтэл Program Group асууна.

Гарч ирсэн Next командыг дарна. Сонголт хийх дэд цонх гарна Desktop сонголтыг хэвээр үлдээн Next командыг дарна. Гарч ирэх Ready to Install the Program дэд цонхны Next командыг дарна.

Setup DataTrac програмыг суулгах цонхыг шууд хаана. Exit Setup? Асуултанд Yes гэж хариулна. Таны компьютерийн дэлгэц /Desktop/ дээр ECH2O Utility icon /ажиллуулах командын хэрэгсэл/ үүснэ.

Энэ командын хэрэгслийг 2 товшин ажиллуулахад доорх цонх гарна.

Суулгаж дуусаад Installtion complete дэд цонх гарахад Finish товчлуурыг дарна.Select Setup Language дэд цонхны ОК товчлуурыг дарна.

Үүгээр программ суулгах ажил дуусаж. Дэлгэцийн тавил, тохируулга хийх ажил эхлэнэ.

Page 143: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

143

Дэлгэцийн тавил, тохируулга хийх: Ажлын дэлгэц дараах байдлаар харагдах ба Connect гэсэн ногоон товчлуурыг дарна.

Аль портоор холбохыг асуухад СОМ3 гэж зааж өгнө. Ингэснээр ажлын дэлгэц бүрэн хэмжээгээр гарч ирнэ. Дараах байдлаар харагдана.

Page 144: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

144

Энэ ECH2O Utility цонх бол тухайн автомат төхөөрөмжийн ажлын дэлгэц юм. • Дээд эгнээний эхэнд холбогдсон эсэх, ямар Төв тооцоолуурт холбогдсон нь гарна.• Түүний дор ямар нэртэй файлаар мэдээг татаж авахыг заасан байна.• Файлын нэрний доор хэмжилт хийж буй огноо, цаг минут гарна. • Тэдгээр мэдээллийн дэргэд ногоон өнгөөр зай хураагуурын зураг харагдаж байгаа нь зай дүүрснийг гэрчилнэ. Зай дуусахын хирээр зураг дээр дундарч харагдана.• Дээд эгнээний арын хэсэгт холболтын төрөл “СОМ3” гэж заасан байна. • Түүний ард “Холболт, мэдээллийг хуулах, яг одоогийн хэмжилтийг харах” гэсэн 3 командын хэрэгсэл байна.

товчлуур нь залгуур ба салгуур болон хувирна. Програм хангамжийг РС-тэй холбоно бас салгана. Холбоогүй үед ногоон, ажиллаж байхад улаан чагт болсон байна. Салгах “Disconnect” товчлуурыг дарахад РС холболтоос салах боловч Төв тооцоолуур ажиллаж мэдээгээ дотроо хадгалж байх болно. Ийм горимд тоног төхөөрөмжийг ажиллуулж үлдээнэ.

Төв тооцоолуурт байгаа мэдээллийг татах командын хэрэгсэл бөгөөд 2 товшингуут дараах дэд цонх гарч мэдээг татан авна.

Мэдээ татах файлын нэр гарна. Файлын нэр нь таны зааж өгсөн нэрний ард огноо, мэдээг тасалсан сүүлчийн хугацаагаар танигдана.

Scan товчлуур нь хамгийн сүүлчийн “яг одоогийн агшны” тоололт харах командыг гүйцэтгэнэ. Яг товчлуур дарах агшны заалт гараад хадгалагдана. Дэлгэцэнд мэдрүүр бүрийн ард чийг, температур, хөрсний цахилгаан дамжуулалт гэсэн дарааллаар хэмжлийн үр дүн харагдана. Close командаар хаана. Дэлгэцийг дор харуулав.

Page 145: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

145

Дараа нь Sensor Measurment хэсэгт орж 2 сонголт хийнэ.

1, “Measurement Intervel” –д орж ямар зайцаар хэмжилт хийж, үр дүнг хадгалахыг зааж өгнө. 2, “Port Sensor”-т орж оролт болгоны мэдрүүрийг зааж өгнө. Бидний хувьд мэдрүүрийг 5TE Moisture/Temp/EC гэж заана.

Page 146: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

146

Хэмжилт хийх хугацааг 1 минутаас 24 цаг хүртэл 14 боломжоос сонгох ба хүсвэл өөр тавилыг хэрэглэж болно. Үүнээс 60 минут буюу цагт нэг хэмжилт хийхийг хамгийн тохиромжтой гэж үздэг. Харин мэдрүүрийг заахдаа хэрэглэх боломжит 24 төрлийн мэдрүүрээс аль сонгосноо идэвхжүүлнэ. Гүн болгонд өөр эсвэл ижил мэдрүүр байж болно. Мэдрүүр болгоны хэмжих үзүүлэлт, техникийн тодорхойлолт өөр өөр байдаг.

Төв тооцоолуураас мэдээг хуулахад мэдээ “DataLogger”-т үлдэхгүй арчигдана. Компьютерт хуулагдсан хугацааны дараагийн агшнаас эхэлж мэдээ Төв тооцоолууртаа бичигдэнэ. Салангид үүссэн файлын өгөгдлийг үргэлжлүүлэн залгаж архив үүсгэнэ.

Em50 Identily хэсэгт мэдээ хуулах файлын нэрээ зааж өгнө. Файлыг энэ нэрний ард огноо, хэмжилт дууссан цаг, минутаар нэрлэж, download хийх болгонд шинэ файл үүснэ. tsetPPP 10Sep12-0813.xls гэх мэт

Дараагийн “Device Location” хэсэгт цагийн бүс, өргөрөг, уртрагийн тохируулга, холбогдох цахим хуудасны нэрийг бичиж холболт хийнэ. Манай хувьд өргөрөг хойт N, уртраг зүүн E гэсэн сонголтыг хийнэ. Бүхэл градус, минут, секундийг зааж өгнө.

Ажлын цонхны харагдах байдлыг зурагт үзүүлэв. Энэ дэлгэцний “Down-load” ба “Scan” командын хэрэгслүүдийг ашиглан хэмжлийн үр дүн /мэдээ/-г татаж авах, агшны тоололтыг харах ажлыг гүйцэтгэнэ. Дараа нь Disconnect товчлуураар төхөөрөмжөө салган компьютераа хааж, хэмжлийн горимд төхөөрөмжийг үлдээнэ.

Page 147: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

147

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХЭМЖЛИЙН ҮР ДҮН, ТҮҮНИЙ ҮНЭН ЗӨВИЙН ШАЛГУУР.

4.1. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвийн шалгуур

Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвийн шалгуур нь хэмжлийн технологийн салшгүй нэг хэсэг бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай болон Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байх ёстой. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвийн шалгуурт дараах зүйл багтана. Үүнд:a) Хэмжлийн нөхцөл бүрэн хангагдсан байхb) Хэмжих хэрэгсэл баталгаажсан, хэвийн ажилтай байхc) Хэмжил гүйцэтгэх арга зүйг ягштал мөрдсөн байхd) Хэмжлийн үр дүнг зөв бичиж, тэмдэглэсэн байхe) Хэмжлийн үр дүн үнэмшилтэй, өөр хоорондоо уялдаатай, бодит байх

4.2. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвд тавих хяналт

Энэ шалгуурт нийцэж буй эсэхийг дараах хяналт, шалгалтаар үнэлдэг. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвд тавих хяналт дараах агуулгатай байна. I. Байнгын хяналт

a) Явцын /хэмжил хийх бүрт тавих/ хяналт (ажиглагч, техникч, өртөөний дарга)b) Техник шалгалтc) Шүүмж шалгалт

II. Ээлжит /төлөвлөсөн/ хяналтa) 10 хоног тутмын үзлэг, үйлчилгээ b) Жил, улирал, сарын шалган туслах ажил

III. Ээлжит бус хяналт a) Үл тохирол, сэжигтэй үр дүн гарсан үеийн хяналт b) Шинэ болон засвараас ирсэн хэмжих хэрэгсэл суурилуулах үеийн хяналт, шалгалт. c) Салхи, шуурга, хур тунадас ажиглагдах, цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсны дараах хяналт.

4.3. Цаг уурын хэмжлийн үр дүнд тавих байнгын хяналт

Хэмжлийн үр дүнгийн эхний 4 шалгуурт нийцэж буй эсэхэд тавих хяналтыг өртөө, харуул дээр ажиглагч нар хэмжил хийх, өмнөх ажиглалтын үр дүнг шалгах, “сарын цахим тайлан” бүрдүүлэх явцад байнга хийнэ. a) Хэмжлийн нөхцөл бүрэн хангах гэдгийг хэмжил гүйцэтгэх орон зай, хэмжих хэрэгслийн байрлал, цаг хугацаа, ажилд бэлтгэх дараах нөхцөл бүрэн биелэгдэж байгаа эсэхээр дүгнэнэ. Жишээлбэл: Агаарын бүхээг зөв нээгдэж, салхийг нь хааж зогсож болдог байх, түүний доторх хэмжих хэрэгсэл бүрэн сүүдэрлэгдэж, гадны агаар ≤0,8 м/с урсгалаар чөлөөтэй шинэчлэгдэж

Page 148: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

148

байх, доторх хэмжих хэрэгслүүд заавар, стандартын дагуу суурилагдсан, психрометрийн термометрийн нөөцлүүр 2 метрийн өндөрт байгаа. Батист зөв уягдсан, усалгааны горим зөв хийгдсэн, хөрсний гадаргын термометрүүд зөв байрласан байх... гэх. мэт. Хэмжлийг энэ зааварт заасан хугацаанд гүйцэтгэнэ. b) Хэмжих хэрэгсэл баталгаажсан байх шаардлагад өртөөний дарга, харуулын ажиглагч хяналт тавьж, хэрэгжилтийг аймаг, нийслэлийн УЦУОША-ны ерөнхий технологич бүрэн хариуцна. Хэмжих хэрэгсэл хэвийн ажилтай байгаа эсэхэд ажиглагч нар ажиглалтанд бэлтгэх, хэмжил гүйцэтгэх болон завсрын хугацаанд тасралтгүй хяналт тавьж, бүрэн бүтэн байдлыг хариуцна. Ээлж хүлээлцэхдээ хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжөө үзэж хүлээлцэнэ. Өртөөний дарга хяналт тавина. c) Хэмжил гүйцэтгэх арга зүйг ээлжийн ажиглагч ягштал мөрдөж, өөрөө өөртөө болон өртөөний дарга түүнд хяналт тавина. d) Хэмжлийн үр дүнг зөв бичиж, тэмдэглэсэн байх үүргийг ажиглагч бүр хүлээнэ. Өмнөх ажиглагчийн гүйцэтгэсэн хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтрээс үзэж, нягтлан шалгаад тоо, тэмдэглэл бүрийн ард цэг тавьж, “шалгасан” мөрөнд нэрээ гаргацтай бичнэ. Өртөөний дарга давтан шалгаж бас нэг цэг нэмж тавина. Хэмжлийн алдаатай үр дүн, үл тохирлыг харандаагаар нэг удаа ташуу зуран дарж, баруун дээд талд нь залруулсан тоог бичнэ. Өртөөн дээр хөтлөгдөх “Алдааны дэвтэр”-т илэрсэн “үл тохирол”-ыг бичиж, ажиглалтын чанарыг бууруулах нэг үзүүлэлт болгоно. Ээлж хүлээлцэхэд илэрсэн үл тохирлыг танилцуулж, давтан гаргахаас сэрэмжлүүлнэ. Өртөөний дарга алдааны дэвтэртэй танилцаж, үл тохирлыг хянаж, арилгах, сэрэмжлүүлэх ажил зохионо.e) Хэмжлийн үр дүн үнэмшилтэй, өөр хоорондоо уялдаатай, бодит байх нь бидний төрийн хуулиар хүлээсэн үүрэг мөн. Энэ үүргээ өртөөний техникч нар ээлжлэн сар бүр хуваариар хийдэг техник шалгалт, өртөөний дарга нарын хийх элемент хоорондын шүүмж шалгалтаар биелүүлнэ. Байгууллагын дотоод хяналт дээр дурьдсан байдлаар тасралтгүй, хэмжил бүрийн үр дүнд хийгдэж, цэг тавьж, нэрээ бичиж, тэмдэглэл хийгдэн баталгаажсан байна.

4.4. Техник шалгалт

Цаг уурын өртөө, харуулын ЦД-1 дэвтэр, тэмдэглүүр хэмжих хэрэгслийн тууз, сарын цахим тайлан, автомат станцын архивын эх мэдээнд техник шалгалт заавал хийнэ. Техник шалгалтаар дараах үл тохирол, технологийн зөрчлийг илрүүлэн арилгана. Засаж, арилгаж болохгүй үл тохирлын талаар тэмдэглэл бичиж шүүмж шалгалтад өгнө.a) Цаг баримтлал: станцын цаг, компьютерийн цаг, төв тооцоолуурын цаг өөр хоорондоо болон улсын стандарт цагтай таарч байгаа эсэх, цаг шалгасан тэмдэглэл, хэмжлийг яг ажиглалтын хугацаандаа хийсэн эсэх, хугацааны цувааны тасалдал, давхцал, бүрэн байдлыг шалгана. b) Шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөр бүрэн биелсэн, тайлбар,

Page 149: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

149

тэмдэглэл гүйцэд, технологийн дагуу хийгдсэн эсэхийг нягтлан шалгана.c) ЦД-1 дэвтрийн бичлэг, засвар, бодолт, боловсруулалт зөв эсэхийг шалгана.d) Сарын цахим тайлангийн бүрдүүлэлт, шивэлтийг ЦД-1 дэвтэр, бусад дэвтэр, эх материалтай тулгаж шалгана. Боловсруулалт, анхааруулга, тайлбар, тэмдэглэлийг нэг бүрчлэн шалгаж, танилцана.e) Хэмжлийн үр дүн үнэмшилтэй, өөр хоорондоо уялдаатай, бодит байгааг харьцуулан шалгана. Цаг уурын үзүүлэлт үзэгдлийн хоногийн явц, харилцан уялдаа, хамаарал зөв илэрч байгаа эсэх, цаг агаарын байдал, бургилалт, фронтын үүл, үзэгдлийн алин болох, зохицож буй эсэх, үүлний гарал үүсэл, хөгжил, хувьсал, хамт ажиглагдах хэлбэр, дүрс, төрлүүд зөв эсэхийг шалгана. f) Өртөө, харуулын АК-01, ААМО мэдээ зөв зохиогдож, хугацаандаа дамжсан эсэхийг хянаж, шалгана.

4.5. Шүүмж шалгалт

Өртөөний дарга нэг цэг дээрх цаг уурын үзүүлэлт хоорондын шүүмж шалгалт хийж, техник шалгалтаар илэрсэн үл тохирол, алдаа, зөрчлийг шийдвэрлэнэ. Шүүмж шалгалтаар дараах ажлууд хийгдэнэ. a) Шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөр, төлөвлөгөө, ээлжийн хуваарь, цаг үеийн төлөвлөгөөт ажлууд биелсэн,эсэхийг дүгнэнэ. b) Техник шалгалтын тэмдэглэл үзэж, илэрсэн үл тохирол, засаж залруулсан байдлыг магадлан шалгана. Засаж залруулаагүй болон өөрийн илрүүлсэн үл тохирлыг засах, үлдээхээ шийдэж, түүний мөрөөр ямар ажил хийх, асуудал шийдвэрлэхээ төлөвлөж хэрэгжүүлнэ. Техник шалгалтын чанарыг үнэлнэ.c) Өмнөх шүүмж шалгалтын илрүүлсэн ба төвөөс ирсэн хариу зааварчилгад дурдсан үл тохирол арилсан эсэхийг шалгаад, арилаагүй үл тохирлын гарсан ба арилаагүй шалтгааныг илрүүлэн тогтооно. Олсон шалтгааныг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулна.d) Сарын цахим тайлан /Персона Миссийн ISX, RES, TAB 3 файл/, мэдээлэл, үйлчилгээний ажлын тайлан, дагалдах хавсралт файлууд, автомат станцын архив эх мэдээ ба түүнд хийсэн техник шалгалт, тасалдлын тэмдэглэл зэрэгт хяналт тавьж, шалгана. e) Хэмжлийн үр дүн үнэмшилтэй, өөр хоорондоо уялдаатай, бодит байгаа эсэхийг хэмжлийн үр дүнг өөр хооронд нь харьцуулан, онолын зарим тооцоо, томъёо ашиглан шалгана. Жишээлбэл: • Үзэгдлийн төрөл ба эрчимшил үүлний хэлбэр, дүрс, төрөлтэй хэрхэн уялдаж байгааг шалгана. • Үзэгдлийн эрчимшил алсын бараатай хэрхэн уялдаж байгааг шалгана.• Үүл, үзэгдэл, салхи цаг агаарын байдал /агаарын фронт, бургилалт, цэлмэг тогтуун/-тай хэрхэн зохицож буйг шалгана. • Үүлний гарал үүсэл, хөгжил, хувьсал, шилжилт, хамт ажиглагдах хэлбэр, дүрс, төрөл зөв эсэхийг шалгана.• Агаарын чийг, температурын хоногийн явцын сөрөг хамаарлыг харахын дээр үзэгдэлтэй үед өөрчлөлт гарсан эсэхийг /тууз ба тахирмагаас/ харна.

Page 150: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

150

• Хөрсний гадаргын ба гүний температурыг харьцуулж шалгана. Хоног, сар, улирлын явц, дулаан тархалт хэрхэн илэрч буйг Фурьегийн хуулиар шалгана. • Салхины хурд, үзэгдлийн эрчимшил, алсын бараа аюултай ба гамшигт үзэгдлийн босго давсан эсэхийг ААМО мэдээтэй тулгаж шалгана. • Агаарын даралтын хоногийн явц, хандлага, өөрчлөлт /өсөлт, бууралт/ нь салхины ширүүсэл, сулрал, хүйтрэлт ба дулааралтын алиныг дагуулсан болохыг харна. Тэгээд үүл, үзэгдэлтэй нь холбож агаарын фронт, нүүлэг, тогтуун агаарын цулын алины нь цаг агаар болохыг тодорхойлно. Тодорхойлсон цаг агаарын явц хэзээ эхэлсэн, дууссаныг тогтооно.• Шүүмж шалгалтын явцад цаг уурын үзүүлэлтийн дундаж, их, бага утгыг олон жилийн дундаж ба их, бага, байж болох тооцооны утгуудтай харьцуулж, үзүүлэл, үзэгдлийн давтагдал, эрчимшил олон жилийн нормыг эвдсэн эсэхийг хянаж, үнэлж байвал зохино. • Шүүмжийн үр дүнд үл тохирол нь ямар шалтгаанаар үүдэлтэй /ажиглагчийн буруутай үйлдэл, хэмжих хэрэгслийн эвдрэл, гэмтэл, үйлчилгээ ба шалгалт тохируулга хийгдээгүй, цаг агаарын онцгой үзэгдлийн аль нь/ болохыг тогтооно.Эдгээр шүүмжийг ЦД-1 дэвтэрт дэлгэрэнгүй байдлаар хийж, сарын цахим тайлан, цаг уурын автомат станцын архив мэдээнд хэрхэн тусгалаа олсныг тулгаж шалгана.

4.6. Шалган туслах ажил

Шалган туслах ажлыг аймаг, нийслэлийн УЦУОША хийнэ. Эхлээд шалган туслах ажлын зорилгоо тодорхойлно. Шалган туслах ажил дараах үе шаттай явагдана.Зорилго: Салбар, нэгжийн ажил байдалтай танилцаж, удирдлага, зохион байгуулалт, ажиглалт, хэмжлийн технологийн алдаа зөрчлийг илрүүлэн арилгах, дэвшилтэй сайн зүйл, арга туршлагыг нь бусдад түгээн дэлгэрүүлэх.

a) Бэлтгэлb) Шалгах, үл тохирол, алдаа зөрчлийг илрүүлэхc) Туслах, үл тохирол, алдаа, зөрчлийг арилгахd) Дүгнэх, үүрэг даалгавар өгөхe) Тайлан бичих, асуудал оруулахf) Шалгалтын мөрөөр ажиллахg) Үр дүнг тооцох

I.) Бэлтгэл ажил дараах агуулгатай байна. • Салбар нэгжийн ажил байдал, тайлан мэдээ, дүн, байр, үнэлгээтэй танилцах. Хүсэлт, өргөдөл, гомдол байгаа эсэхийг нягтлах. • Ажлын байрны тодорхойлолт, хөтөлбөр, захиалга, дэвтэр, тууз, хэмжих хэрэгслийн хангалт, цалин хангамж, ажлын дүн, байр, хариу зааварчилгатай танилцах• Шалгах ажлын бэлтгэл хийх /холбогдох хууль, стандарт, заавар, ном, өмнө өгсөн үүрэг, түүний биелэлт зэргийг судалж, шалгалт тохируулгын хэмжих

Page 151: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

151

хэрэгсэл бусад авч явах зүйлээ бэлтгэх/• Туслах ажлын бэлтгэл хийх /ямар дутагдлыг яаж засахаа тооцож, ямар тусламж авахыг нь асууж шаардлагатай бэлтгэлээ хангана/.• Явах маршрут, унаа, хоног хугацааны тооцоо, төсөв хийнэ.• Шалган туслах ажлын АКТ-ын загвар маягт хэвлэж авна. Урьдчилсан бэлтгэлийг хангах явцад ажлаа юунаас эхлэхээ товлоно. • Гэнэтийн шалгалт хийх үү?, хууран мэхлэх зөрчил байгаа юу?• Урьдчилан бэлтгүүлж өөрсдийн алдааг нь өөрсдөөр нь засуулах, ажлаа сайжруулах боломж олгосон чиглэл байж болно. • Шинэ байгуулагдсан салбар, шинээр томилогдсон хүнд газар дээр нь зааж сургах /хэмжих хэрэгсэл төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, хээрийн судалгаа хийх, ургамал ба хортны зүйлийн бүрдэл таниулах, хөрсний чийгийн дээж авах г.м./ чиглэл

II.) Шалгах алдаа зөрчлийг илрүүлэх. Шалган туслах ажил иж бүрэн байх зарчим баримтална. Ажлын байр, ажиглалтын талбай, дэвтэр, цахим тайланг шалгана.

• Ажлын төлөвлөгөө, график, гэрээ, бусад албан хэрэг, үйлчилгээний тайлан үзэх,• Бүх хөтөлбөрийн биелэлт, хэмжих хэрэгсэл, хэмжлийн нэгдмэл байдал хангасан эсэх,• Ажиглалтын талбайн зохион байгуулалт, ажилд бэлтгэсэн байдал, хэмжлийн нөхцөл, хэмжлийн технологи, үр дүнг тулгаж шалгана. • Ажиглалт, хэмжлийн технологийн мөрдөлтТехнологийн мөрдөлтийг дэвтрээс үзэж, биеэр нь хийлгэж, асууж шалгана. Бүх ажлыг хүн бүр хийдэг, мэргэшсэн байх шаардлага тавина.• Хөдөө аж ахуйн цаг уурын ажлыг өмнөх ба одоогийн дэвтэр, ургамлын хатаамал, ажиглалтын талбайн байдалтай тулгаж шалгана. Зөрөө нь хуурамч ажиглалтыг илрүүлнэ. Дээж авсан ул мөр, хатаамал авсан, өндөр хэмжсэн, цэгүүдэд хэмжлийн үр дүнтэй тулгаж шалгана.

III.) Туслах, алдаа, зөрчлийг арилгахИлрүүлсэн алдаа зөрчлийг шууд /хэлээд, засуулаад/ арилгах, засвар, үйлчилгээ хийж арилгах, төвд очиж арилгах гэж ангилна. Эхний 2 төрлийн алдаа, зөрчлийг газар дээр нь бүрэн арилгаад явна.

• Шууд арилгах зөрчил-батист буруу уясан, услуурын усны түвшин, усалгааны горим тохироогүй, дээж буруу газраас авсан, хатаалтын хугацаа баримтлаагүй, ажиглалт, хэмжлийн технологийн зөрчлүүд, бичлэг, коод, боловсруулалтын алдаа.• Засвар, үйлчилгээ хийж арилгах зөрчил-хэмжих хэрэгслийн засвар, үйлчилгээ, үс угаах, тохируулга хийх, флюгер буулгах, самбар, сүмбэн гол солих.• Төвд очиж арилгах-гэмтэлтэй хэмжих хэрэгсэл засвар, шалгалтад явуулах, солих, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, давтан сургах, хүн бэлтгэх.

Page 152: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

152

IV.) Дүгнэх, үүрэг даалгавар өгөх Шалган туслах ажил хийгээд заавал үнэлэлт дүгнэлт өгнө. Шударга үнэлдэг шалгуур үзүүлэлт батлагдсан байх, Шалган туслах ажлын дүнг гаргаж, нийтийн хуралд танилцуулан, ур чадвараа сайжруулах, алдаа, зөрчлийг дахин давтахгүй байх зааварчилга, үүрэг өгнө, шалгалтын АКТ бичиж үлдээнэ. Орон нутгийн удирдлагатай уулзаж дүнг танилцуулна.Өртөө, харуулын ажлыг үнэлэх, дүгнэх үзүүлэлт ба шалгуур.Хангалттай-Хөтөлбөрт ажил бүрэн биелэгдсэн, ажиглалт, хэмжлийн технологи нарийн мөрддөг, алдаа, зөрчил илрээгүй, хэмжих хэрэгслийн үйлчилгээг сайн хийж, хэвийн ажиллагааг хангасан. Хэмжлийн нэгдмэл байдал алдагдаагүй.Хэвийн-Хөтөлбөрт ажил бүрэн биелэгдсэн, ажиглалт, хэмжлийн технологи мөрддөг, газар дээр нь засаж залруулах технологийн алдаа, зөрчил бага илэрсэн боловч газар дээр нь шууд арилгасан, хэмжих хэрэгслийн үйлчилгээг тогтмол сайн хийж, хэвийн ажиллагааг хангасан, мэдээлэл, үйлчилгээний ажил тогтмолжсон. Хэмжлийн нэгдмэл байдал алдагдаагүй.Шаардлагад хүрэхгүй-Хөтөлбөрт ажил бүрэн бус биелэгдсэн, эсвэл ажиглалт, хэмжлийн технологид алдаа, зөрчил илэрсэн, засахад хугацаа хэрэгтэй, эсвэл хэмжих хэрэгсэл гэмтэлтэй, хэмжлийн нөхцөл буруу, гэхдээ хэмжлийн үр дүн гологдол болохооргүй. Хангалтгүй-хөтөлбөрт ажил бүрэн бус биелэгдсэн, эсвэл ажиглалт, хэмжлийн технологид ноцтой алдаа, зөрчил илэрсэн, эсвэл хэмжих хэрэгсэл гэмтэлтэй, хэмжлийн нөхцөл буруу, ажиглалт, хэмжлийн үр дүн гологдол болсон, эсвэл хуурамч ажиглалт хийсэн. Хэмжлийн нэгдмэл байдал алдагдсан.Дүнд ЦД, ХД дэвтрүүд, тууз, хатаамал, цахим ба үйлчилгээний тайлангийн алдааг харгалзаж тооцно. Илэрсэн үл тохирол, технологийн зөрчил үндсэн үзүүлэлт болно. Мөн амаар асууж шалгасан болон шалгалтын тестийн дүнг тооцно.V.) Тайлан бичих, асуудал оруулах Тайланг удирдамж, түүний биелэлтээс эхэлж, АКТ-ын маягт /хавсралт 1/-ын дагуу нэгтгэж бичнэ. Албаны даргын зөвлөлд дэлгэрэнгүй тайлан, шийдвэрлүүлэх асуудал, санал, өргөдөл, гомдол, шалгалтын мөрөөр авах арга хэмжээ, зохиох ажлын төлөвлөгөөг оруулж танилцуулна. Санхүүд товч тайлан, төсөв, унаа, замын зардлын тооцоог өгнө. VI.) Шалгалтын мөрөөр ажиллах Шалган туслах ажлын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.VII.) Үр дүнг тооцох ШТА-ын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ШТА-ын үр дүнг тооцно. Үр дүн нь арилгасан үл тохирол, дутагдал, зөрчил, ажлын ахиц дэвшил, шийдвэрлэсэн асуудал, өргөдөл, гомдол, тасралтгүй, хэвийн ажиллагаа хангагдсан эсэх байх болно.

Page 153: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

153

4.7. Ээлжит хяналт

a) Сар, улирал, 10 хоног тутмын үзлэг, үйлчилгээг өртөө, харуулын бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэнэ.b) Жил, улирал, сарын шалган туслах ажлыг УЦУОША, Технологи, мэдээлэл, үйлчилгээний хэлтэс төлөвлөж гүйцэтгэнэ.

4.8. Ээлжит бус хяналт

Ээлжит бус хяналтыг УЦУОША ба өртөө, харуулын бие бүрэлдэхүүн хамтарч, заримдаа дангаараа гүйцэтгэдэг. Хэн хийх нь гүйцэтгэх ажлаас хамаарна. a) Үл тохирол, сэжигтэй үр дүн гарсан үеийн хяналтыг эхэлж илрүүлсэн хүн өөрийн үүргийн хүрээнд шалгаж танилцуулна. Ерөнхий технологч бөгөөд шалгалт тохируулгын ажилтан ямар түвшинд хяналт, шалгалт хийхийг шийднэ. b) Шинэ хэмжих хэрэгсэл нэмж суурилуулах, засвараас ирсэн хэмжих хэрэгсэл суурилуулах үеийн хяналт, шалгалтыг хэн, яаж хийхийг ерөнхий технологч бөгөөд шалгалт тохируулгын ажилтан шийдвэр гаргана. c) Салхи, шуурга, хур тунадас ажиглагдах, цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсны дараах хяналтыг өртөө, харуулын бие бүрэлдэхүүн хийж, үр дүнг ерөнхий технологич бөгөөд шалгалт тохируулгын ажилтанд тайлагнана.

Page 154: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

154

Хавсралт 1. . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . . . . . . . . . . сумын . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . өртөө, харуулд шалган туслах ажил хийсэн тухай

АКТ №. . . . . . оны . . . сарын . . . . өдөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

1. Тэмдэглэл: А. Ажлын ололттой талууд. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Б. Ажлын дутагдалтай талууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . В. Өмнөх шалган туслах ажлын өгсөн үүргийн биелэлт. . . . . . . . . . . . . . . . . %Биелэгдээгүй заалт (%). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .2. Шалган туслах ажлаар арилгасан үл тохирол, заасан хичээл, өгсөн зөвлөгөө. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Page 155: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

155

3. Шалган туслах ажлын грүппээс өгсөн үүрэг. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4. Тус салбар,нэгжийн ажилд өгсөн үнэлгээ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5. Шалгалтын дүнг танилцуулсан байдал:. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Шалган туслах ажлын грүпп: / / / / / / / /

Шалган туслах ажлын актыг хүлээн авсан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Page 156: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

156

Цагийн тэгшитгэл ∆ , мин, нарны дундаж цагийн засвар

Хавсралт 2Өдөр Сар

Нам Өндөр* I II III IY Y YI YII YIII IX X XI XII1 -3 -13

1 2 -3 -14 -13 -4 +3 +2 -4 -6 0 +10 +16 +112 3 -4 -14 -12 -4 +3 +2 -4 -6 0 +10 +16 +113 4 -4 -14 -12 -4 +3 +2 -4 -6 0 +11 +16 +104 5 -5 -14 -12 -3 +3 +2 -4 -6 +1 +11 +16 +105 6 -5 -14 -12 -3 +3 +2 -4 -6 +1 +11 +16 +106 7 -6 -14 -12 -3 +3 +2 -4 -6 +1 +12 +16 +97 8 -6 -14 -11 -2 +4 +2 -5 -6 +2 +12 +16 +98 9 -6 -14 -11 -2 +4 +1 -5 -6 +2 +12 +16 +89 10 -7 -14 -11 -2 +4 +1 -5 -6 +2 +12 +16 +810 11 -7 -14 -11 -2 +4 +1 -5 -5 +3 +13 +16 +811 12 -8 -14 -10 -1 +4 +1 -5 -5 +3 +13 +16 +712 13 -8 -14 -10 -1 +4 0 -6 -5 +3 +13 +16 +713 14 -8 -14 -10 -1 +4 0 -6 -5 +4 +14 +16 +614 15 -9 -14 -10 -1 +4 0 -6 -5 +4 +14 +16 +615 16 -9 -14 -9 0 +4 0 -6 -5 +5 +14 +16 +516 17 -10 -14 -9 0 +4 0 -6 -4 +5 +14 +15 +517 18 -10 -14 -9 0 +4 0 -6 -4 +5 +14 +15 +418 19 -10 -14 -8 0 +4 -1 -6 -4 +6 +15 +15 +419 20 -11 -14 -8 +1 +4 -1 -6 -4 +6 +15 +15 +320 21 -11 -14 -8 +1 +4 -1 -6 -4 +6 +15 +14 +321 22 -11 -14 -8 +1 +4 -1 -6 -3 +7 +15 +14 +222 23 -12 -14 -7 +1 +4 -2 -6 -3 +7 +15 +14 +223 24 -12 -14 -7 +2 +3 -2 -6 -3 +7 +16 +14 +124 25 -12 -14 -7 +2 +3 -2 -6 -3 +8 +16 +14 +125 26 -12 -13 -6 +2 +3 -2 -6 -2 +8 +16 +13 026 27 -12 -13 -6 +2 +3 -2 -6 -2 +8 +16 +13 027 28 -13 -13 -6 +2 +3 -3 -6 -2 +9 +16 +13 -128 29 -13 -13 -5 +2 +3 -3 -6 -1 +9 +16 +12 -129 30 -13 -5 +3 +3 -3 -6 -1 +9 +16 +12 -230 31 -13 -5 +3 +3 -3 -6 -1 +10 +16 +12 -231 1 -13 -4 +3 -6 -1 +16 -3*Энэ баганыг зөвхөн өндөр жил (2016, 2020, 2024 г.м.) нэг ба хоёрдугаар сарын нарны

жинхэнэ цагийг олоход хэрэглэнэ, бусад саруудад нам жилийн баганыг ашиглана.

Page 157: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

157

Гарчиг

№ Агуулга Хуудас1 Оршил............................................................................................................... 42 "XIY зааварт хэрэглэсэн нэр томъёо.............................................................. 5

Нэгдүгээр бүлэг. ХЭМЖИЛ БА ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

3 1.1. Хэмжлийн үндсэн ойлголтууд.................................................................. 74 1.1.1. Хэмжлийн үндсэн элемент, хэмжилзүйн зарим нэр томъёо

тэдгээрийн тодорхойлолт.................................................................................7

5 1.1.2. Хэмжлийн элементүүдийн тодорхойлолт ба шаардлага.................... 86 1.2. Технологийн тухай үндсэн ойлголтууд.................................................... 117 1.3. Цаг уурын ажиглалт, хэмжилд баримталдаг үндсэн 3 зарчим. 12

Хоёрдугаар бүлэг. ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТ ХЭМЖЛИЙН УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИ

6 2.1. Ерөнхий ойлголт....................................................................................... 137 2.1.1. Цаг уурын ажиглалтын үндсэн зарчим................................................. 138 2.1.2. Ажиглалтын хөтөлбөр............................................................................ 139 2.1.З. Өртөө, харуулын баримт бичиг ба ажиглалтын дэвтэр, цахим

тайлан гаргах.................................................................................................... 1510 2.1.4. Цаг уурын ажиглалтын талбай.............................................................. 1611 2.1.5. Өртөөний цаг.......................................................................................... 1812 2.2. Агаарын даралт........................................................................................ 2013 2.2.1. Аягат барометрийн зохион байгуулалт, байрлуулах, үйлчилгээ хийх 2014 2.2.2. Барометрээр хэмжилт хийх.................................................................. 2215 2.2.З. Агаарын даралтын өөрчлөлт, хандлагын хэлбэрийг тодорхойлох.... 2416 2.2.4. Анериод барометрээр агаарын даралт хэмжих.................................. 2517 2.3. Салхи......................................................................................................... 2518 2.3.1. Салхины хурд, чиглэлийг тодорхойлох................................................ 2519 2.3.2. Флюгерийн бүтэц, зохион байгуулалт, суурилуулах, үзлэг

үйлчилгээ ......................................................................................................... 2620 2.3.3. Ажиглалт хийх, бичих............................................................................ 2821 2.3.4. Флюгерийн байрлалыг шалгах.............................................................. 3022 2.3.5. Салхийг нүдэн баримжаагаар ажиглах................................................ 3123 2.4. Агаарын температур, чийгшил................................................................. 3224 2.4.1. Температур ........................................................................................... 3225 2.4.2. Агаарын чийгшил .................................................................................. 3326 2.4.3. Психрометрийн бүхээг түүнд хэмжих хэрэгслүүдийг байрлуулах ..... 3427 2.4.4. Психрометрээр хэмжилт хийх .............................................................. 3628 2.4.5. Сэнст психрометрээр хэмжилт хийх ................................................... 4029 2.4.6. Хэмжлийн дүнг бичих ба боловсруулах............................................... 42

Page 158: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

158

30 2.4.7. Үнэмлэхүй бага температурыг тодорхойлох ....................................... 4331 2.4.8. Үнэмлэхүй их температурыг тодорхойлох .......................................... 4432 2.4.9. Гигрометрээр чийг тодорхойлох .......................................................... 4533 2.5. Агаарын даралт, температур болон чийгийн бичүүр ............................ 4834 2.5.1. Бичүүрийн зохион байгуулалт ............................................................ 4935 2.5.1.1. Барограф ............................................................................................ 4936 2.5.1.2. Термограф .......................................................................................... 4937 2.5.1.3. Гигрограф............................................................................................ 5038 2.5.2. Бичүүрийн цагийн тохируулга, үйлчилгээ .......................................... 5139 2.5.3. Бичүүрийг байрлуулах .......................................................................... 5140 2.6. Хөрсний температур ба хөрсний гадаргын байдлыг ажиглах .............. 5341 2.6.1. Хөрсний гадаргын температурыг тодорхойлох .................................. 5342 2.6.2. Хөрсний гүний татуургат термометрээр хэмжилт хийх ...................... 5543 2.6.3. Хагaлбарын гүний температурыг хэмжих ........................................... 5644 2.6.4. Хатгуур термометр ............................................................................... 5845 2.6.5. Газрын гадаргын байдлыг ажиглах ...................................................... 6046 2.7. Нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг тодорхойлох ...................... 6147 2.8. Хур тунадасны хэмжилт .......................................................................... 6448 2.8.1. Тунадас хэмжих .................................................................................... 6449 2.8.2. Хэмжсэн тунадсанд норголтын засвар хийх ....................................... 6850 2.8.3. Плювиограф .......................................................................................... 6851 2.8.4. Цанталт, мөстлийн ажиглалт ............................................................... 7352 2.8.4.1. Хурдасны төрлийг тодорхойлох ........................................................ 7353 2.8.4.2. Хурдасыг хэмжих ............................................................................... 7554 2.8.4.3. Хугацааг тодорхойлох ....................................................................... 7555 2.8.4.4. Хурдасны зузааныг тодорхойлох ...................................................... 7556 2.8.4.5. Хурдасны жинг тодорхойлох ............................................................. 7557 2.8.4.6. Хэмжлийн дүнг дэвтэрт бичих .......................................................... 7658 2.9. Цасан бүрхүүл .......................................................................................... 7659 2.9.1. Цасны өдөр бүрийн ажиглалт .............................................................. 7660 2.9.2. Хээрийн цасны хэмжилт ....................................................................... 7961 2.9.3. Цасны жин ............................................................................................. 8062 2.9.4. Цасны шалгалтын ба тусгай судалгааны хэмжилт ............................. 8463 2.10. Агаарын үзэгдэл, цаг агаарын байдал .................................................. 8564 2.10.1. Цаг агаарын үзэгдлийн ангилал ......................................................... 8565 2.10.2. Цаг агаарын үзэгдлүүд, тодорхойлолт ............................................... 8766 2.10.3. Цаг агаарын үзэгдлийг ажиглах ба тэмдэглэх ................................... 9367 2.10.4. Цаг агаарын байдлыг ажиглах ........................................................... 9768 2.11. Үүлний ажиглалт ..................................................................................... 9769 2.11.1. Үүлшлийн хэмжээг тодорхойлж бичих ................................................ 9870 2.11.2. Үүлний хэлбэрийг тодорхойлох ........................................................... 99

Page 159: ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАРamc.namem.gov.mn/huuli/14devter.pdf · бодисын жинг туухай ашиглан жинлэх.

159

71 2.11.3. Үүлний үндсэн хэлбэр, дүрс, төрлүүдийг ялгаж таних онцлог шинжүүд .......................................................................................................

105

72 2.11.4. Фронтын ба дулааны бургилалтын үүл, үзэгдлийг ялгаж, таних ..... 11173 2.11.5. Онцлог нөхцөлд болон шөнийн хугацаанд үүлшлийг тодорхойлох

ба тэмдэглэх ................................................................................................... 11274 2.11.6. Үүлний өндрийг тодорхойлох ............................................................. 11475 2.12. Цаг yypын алсын бараа ......................................................................... 11476 2.12.1. Өдрийн цагт алсын барааг нүдэн баримжаагаар тодорхойлох ....... 11577 2.12.2 Шөнийн цагт алсын барааг нүдэн баримжаагаар тодорхойлох ....... 118

Гуравдугаар бүлэг. ЦАХИМ ТЕХНОЛОГИ, ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦААР ХЭМЖИЛ ГҮЙЦЭТГЭХ

78 3.1. Цаг уурын автомат станцаар хэмжил гүйцэтгэх технологи .................. 12079 3.2.Цаг уурын автомат станцаар хэмжил гүйцэтгэх ерөнхий зарчим ......... 12080 3.3. Хөрсний гадаргын температурын мэдрүүрийг байрлуулах .................. 12281 3.4. Цаг уурын автомат станц ........................................................................ 12382 3.5. MAWS 301, AWS 330, QLI50 автомат станцаар хэмжилт хийх ............. 12483 3.6. SK4100 автомат станцаар хэмжилт хийх ............................................... 12884 3.6.1. Хэмжлийн үр дүнг бичиж тэмдэглэх ..................................................... 12885 3.7. MMS-01, MMS-02 автомат станцаар хэмжилт хийх ............................... 12986 3.8. Цаг уурын автомат станцын хэмжлийн үр дүнг боловсруулах ............. 13187 3.8.1. Агаарын чийгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох .................................. 13188 3.8.2. Агаарын даралтын утгууд ба хөрвүүлэг .............................................. 13489 3.8.3. Салхиар аюул, агаар өгөх, нэмэлт 9 дүгээр бүлгийг коодлох ........... 13590 3.9. Нарны цацраг хэмжих ............................................................................. 13691 3.9.1. Нарны цацраг хэмжих автомат станц CR1000_4 ............................... 13692 3.10. Хөрсний гүний чийг, температурыг хэмжигч ........................................ 137

Дөрөвдүгээр бүлэг. ХЭМЖИЛИЙН ҮР ДҮН, ТҮҮНИЙ ҮНЭН ЗӨВИЙН ШАЛГУУР

93 4.1. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвийн шалгуур .......................................... 14794 4.2. Хэмжлийн үр дүнгийн үнэн зөвд тавих хяналт ...................................... 14795 4.3. Цаг уурын хэмжлийн үр дүнд тавих байнгын хяналт ........................ 14796 4.4. Техник шалгалт ........................................................................................ 14897 4.5. Шүүмж шалгалт ....................................................................................... 14998 4.6. Шалган туслах ажил ................................................................................ 15099 4.7. Ээлжит хяналт .......................................................................................... 153100 4.8. Ээлжит бус хяналт ................................................................................... 153101 Хавсралт 1 ....................................................................................................... 154102 Хавсралт 2 ....................................................................................................... 156