Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын...

13
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ДОРОЙТОЛД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ ЗОХИСТОЙ АРГА ХЭМЖЭЭ Оюун .Ж. доктор, дэд профессор ХААИС [email protected] Содгэрэл. П. доктор ХААИС [email protected] Билэгсайхан. Г. магистр УЦУОША [email protected] Дарханбаяр. Д. магистр ХААИС [email protected] Хураангуй Дэлхийн хэмжээнд нийт газар нутгийн гуравны нэг нь хагас цөлжилтийн байдалтай, дөрөвний нэг нь бараг цөлжөөд байгаа бөгөөд монгол орны бэлчээрийн 128 сая га буюу 70 орчим хувь зундаа халалт их, өвөлдөө хүйтэн эрс тэс уур амьсгалтай, хүн ам харьцангуй төвлөрсөн, түүнийгээ дагаад бэлчээр ашиглалт ихсэнээс мал олноороо нэг дор бөөгнөрч, газрын даацыг хэтрүүлж байгаагаас бэлчээрийн доройтол үүсч байна. Бид энэхүү илтгэлдээ Дархан-Уул аймгийн ургамлын ургалтын хугацааны дулаан, хур тунадасны байдалд дүгнэлт хийж, нутгийн хэмжээгээр зураглан, газрын доройтлын үнэлгээний зураг гаргав. Газрын доройтлын үнэлгээний зурагт тулгуурлан, “чимээгүй ирж буй” гамшгийн эрсдлийг бууруулахын тулд юу хийвэл зохистой саналыг дэвшүүллээ. Түлхүүр үг. Цөлжилт, хөрс, байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйл, бэлчээрийн талхлагдалт Үндэслэл Монгол нутагт цөлжилт явагдсан үеийг ерөнхийд нь хоѐр хуваан авч үздэг байна. Нэгдүгээрт нэгдэлжих хөдөлгөөн ялж, малыг бод, богоор нь төрөлжүүлэн хэдэн зуугаар нь суурилж, бригадын зохион байгуулалтанд оруулсан, атар эзэмшиж хамгийн үржил шимтэй сая гаруй га газар хагалсан, уринш бэлтгэж, хөрсний үржил шимийг бууруулдаг болсон, бүх нийтийг бага, дунд боловсролтой

Transcript of Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын...

Page 1: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ДОРОЙТОЛД УУР АМЬСГАЛЫН

ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ ЗОХИСТОЙ АРГА ХЭМЖЭЭ

Оюун .Ж. доктор, дэд профессор ХААИС [email protected]

Содгэрэл. П. доктор ХААИС [email protected]

Билэгсайхан. Г. магистр УЦУОША [email protected]

Дарханбаяр. Д. магистр ХААИС [email protected]

Хураангуй

Дэлхийн хэмжээнд нийт газар нутгийн гуравны нэг нь хагас цөлжилтийн

байдалтай, дөрөвний нэг нь бараг цөлжөөд байгаа бөгөөд монгол орны

бэлчээрийн 128 сая га буюу 70 орчим хувь зундаа халалт их, өвөлдөө хүйтэн эрс

тэс уур амьсгалтай, хүн ам харьцангуй төвлөрсөн, түүнийгээ дагаад бэлчээр

ашиглалт ихсэнээс мал олноороо нэг дор бөөгнөрч, газрын даацыг хэтрүүлж

байгаагаас бэлчээрийн доройтол үүсч байна. Бид энэхүү илтгэлдээ Дархан-Уул

аймгийн ургамлын ургалтын хугацааны дулаан, хур тунадасны байдалд дүгнэлт

хийж, нутгийн хэмжээгээр зураглан, газрын доройтлын үнэлгээний зураг гаргав.

Газрын доройтлын үнэлгээний зурагт тулгуурлан, “чимээгүй ирж буй” гамшгийн

эрсдлийг бууруулахын тулд юу хийвэл зохистой саналыг дэвшүүллээ.

Түлхүүр үг. Цөлжилт, хөрс, байгалийн хүчин зүйл, хүний хүчин зүйл, бэлчээрийн

талхлагдалт

Үндэслэл

Монгол нутагт цөлжилт явагдсан үеийг ерөнхийд нь хоѐр хуваан авч үздэг

байна. Нэгдүгээрт нэгдэлжих хөдөлгөөн ялж, малыг бод, богоор нь төрөлжүүлэн

хэдэн зуугаар нь суурилж, бригадын зохион байгуулалтанд оруулсан, атар

эзэмшиж хамгийн үржил шимтэй сая гаруй га газар хагалсан, уринш бэлтгэж,

хөрсний үржил шимийг бууруулдаг болсон, бүх нийтийг бага, дунд боловсролтой

Page 2: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

болгох гэж сумын төв орчимд хүн, малыг ихээр бөөгнөрүүлсэн 1960-аад оны үеэс

эхэлсэн гэж үздэг байна. Хоѐрдугаарт мал хувьчлагдаж, тоо толгой нь ихээхэн

өссөн, бэлчээрийг улирлаар нь сэлгэн ашигладаг уламжлалт арга ихээхэн

алдарсан, бэлчээрийн талхлагдалт ихээхэн нэмэгдсэн 1990-ээд оныг авч үздэг.

Монголд цөлжилтийн судалгааг манай газарзүйчид Зөвлөлтийн (хуучин

нэрээр) эрдэмтэдтэй хамтран хийхдээ цөлжилтийг гандуу, хуурай бүс нутагт

байдаг үзэгдэл гэж ойлгоод цөлжилтийг зөвхөн хөрс, газар зүйн талаас нь авч

үзээд, цөлжилтийг элсний нүүлттэй адилтган ойлгон худаг ус, сум суурин газрын

ойролцоо үүсч ажиглагддаг “цэгэн цөлжилт” гэдэг нэр томъѐо оруулж ирсэн байна.

Үүнээсээ болоод цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааг булаг шандны эхээр мод, бут

тарих замаар зогсооно гэсэн ойлголттой байсан.

Цөлжилт бол хуурай, хуурайвтар, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг

нутагт янз бүрийн хүчин зүйлс, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл

ажиллагааны улмаас газар буюу газрын бүрхэвчийн доройтол хэмээн НҮБ-ын

цөлжилттэй тэмцэх конвенц (1994)-ид тодорхойлжээ. Цөлжилт нь газрын

биочадавх буурах явц. Энд газар гэсэн ойлголтонд хөрс, ус мөн түүнчлэн

системийн дотор явагдаж буй экологийн болон гидрологийн процессийг багтаасан

газрын биобүтээмжит системийг (Л. Нацагдорж, 2009) хэлнэ гэжээ.

Монгол орны хувьд цөлжилт нь байгалийн гамшгийн нэг бөгөөд монгол

орны бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд өртөөд

(Биологийн төрөл зүйлийн үндэсний тайлан, 1998) байна.

Цөлжилт нь байгалийн ба хүний хүчин зүйлийн нөлөөн доор явагддаг ба

байгалийн хүчин зүйлсийн дотор гол байр суурийг уур амьсгалын хүчин зүйл

эзэлнэ. Энэ нь хур тунадасны удаан хугацааны хомсдол, ган болохтой холбоотой

байдаг. Бэлчээр талхлагдсанаас элэгдэлд орсон газар нутагт дэвсгэр гадарга-

агаар мандлын системийн биогеофизикийн урвуу холбооны механизм үйлчилнэ.

Малын хөлийн нөлөөгөөр тачир сийрэг болсон ургамалтай газарт ирэх нарны

цацраг ойсноос гадарга бага халан, конвекцийн нөлөөгөөр эргэж хур тунадас

болон буух нөхцөл багасдаг ажээ. Өөрөөр хэлбэл гадаргы ойлт-хур тунадасны

урвуу холбоо үүсч, цөл оршин байх нөхцлийг хадгалахад хүрдэг ажээ.

Page 3: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Бэлчээрийн доройтлын тал орчим хувь нь байгалийн (уур амьсгалын

өөрчлөлтийн), тал орчим хувь нь хүний хүчин зүйлийн (бэлчээрийн талхлагдлын)

гэж үзэж болохоор (Л. Нацагдорж, 2009) байгаа бөгөөд сүүлийн хэдхэн арван

жилийн дотор уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн хам нөлөөгөөр

Монгол нутагт цөлжит идэвхжиж, усны нөөц, биологийн элдэв янз хомсдох,

бэлчээр доройтох явц идэвхжиж, улс орны нийгэм эдийн засагт төдийгүй

байгалийн нөхөн сэргээгдэх нөөцөд сөргөөр нөлөөлж байна. Жараад оны дундаас

хойш дөчөөдхөн жилийн дотор бэлчээрийн ургац 20-30 хувь, бэлчээрийн даац 27

хувиар буурч (Болорцэцэг нар, 2002) байна.

Судлагдсан байдал

Зөвлөлтийн (хуучин нэрээр) эрдэмтэн Б. Виноградов 1975 онд цөлжилт бол

хуурай, хуурайвтар, хээрийн болон савааны экосистемийн уур амьсгалтай тул урт

хугацааны доторх экосистемийн сукцесс ба энэ нутагт хүний үйл ажиллагааны

үүдэлтэй богино хугацааны доторх экосистемийн сукцессийн харилцан үйлчлэл

гэдгийг тогтоосон байна.

Цөлтэй хөрс зэргэлдээ бүсэнд ургамал бүрхэвч ядуурах олон шалтгаан

байж болохын нэг нь тухайн нутагт хур тунадсаны горимын өөрчлөлт, улмаар

ургамлын ус хангамжийн өөрчлөлт байж болно гэж Оросын эрдэмтэн А. Н.

Золотокрылин (1986, 1987, 2001) нотолжээ.

А. Б. Казанский (1975) ургамлын үндсэн зөвхөн өөрийн гидравлик

нөлөөнийхөө бүс (хөдөө аж ахуйн олонхи таримал ургамалд 10 см, байгалийн

бутлаг ургамалд 1 м хүртэл байдаг)-эн дэх ус чийгийг авч ашиглах бөгөөд энэ

бүсээс гаднах усыг ашиглаж чадахгүй. Иймээс чийг дутмаг газар ургамлын

гидравлик нөлөөний бүс нь аль болох огтлолцохгүй байхаар сийрэг ургадаг.

Ургамлын ус хангамж сайн байна гэдэг нь түүний гидравлик нөлөөний бүсийн орон

зай усаар дүүргэгдсэн байхыг хэлнэ. Иймээс ургамлын ус хангамж сайн байхын

тулд эрчим багатай байнгын (байн байн орох) хур тунадас хэрэгтэй. Харин аадар

бороо ургамлын гидравлик нөлөөний бүсийг түр зүүр усаар дүүргэх боловч сийрэг

ургамлын хоорондуур ургамалд ашиглагдахгүй өнгөрөх нь элбэг гэж тогтоожээ.

Page 4: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Монгол орны хувьд цөлжилтийн судалгаа саяхнаас эхэлсэн (Н.Сарантуяа,

1995, П. Цолмон, 1994) боловч бэлчээрийн экосистемийн нөөц, өөрчлөлтийн

судалгаа бүр өнгөрсөн зууны жар, далаад оны үеэс Монгол-Зөвлөлтийн биологийн

иж бүрэн экспедицийн хүрээнд эхэлсэн ( А.Г. Динесман, Н.К. Киселева, А.В.

Князев, 1989) байдаг.

Цөлжилтөнд хүргэж буй антропоген хүчин зүйлийн нэг болох бэлчээрийн

талхлагдалтын талаар О. Чогний ( 2001) судалжээ.

Бэлчээрийн ургамлын зуны их ургац сүүлийн 40 жилийн дотор байгалийн

бараг бүх бүсэд 20-30 хувиар буурсныг (Б.Болорцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Б.Ганцэцэг,

2002), цөлжилтийн нэг чухал индикатор болох элсний нүүлт шилжилт, шороон

шуурганы судалгааг Т. Баасан (1991), Д. Даш ( 1999), Л. Нацагдорж (1970, 1982), Л.

Нацагдорж, Д. Жүгдэр (1989, 1993, 2003) нар судалсан байна.

Цөлжилтийн уур амьсгалын хүчин зүйлийн нэг болох агаар мандлын гангийн

судалгааг бүр далаад оны үеэс Б. Жамбаажамц, Б. Жамбаагарав (1973), Ш.

Жадамба, А. Намхай (1983), Л. Нацагдорж, Ж. Дуламсүрэн, Б. Цацрал (2001, 2003,

2004) нар нэлээд өргөн хүрээтэй хийж, гангийн эрчимшил сүүлийн 60 жилийн

дотор нэмэгдэж байгааг тогтоосон байна.

Л. Нацагдорж, Г. Сарантуяа нар (2003) том малын зүй бусын хорогдолд

гангийн нөлөөлөх байдлыг, Л. Баярбаатар (2002) малын ашиг шим, үйл хөдлөлд

цаг агаарын нөлөөлөх байдлыг тус тус судалжээ.

Д. Даш нар (2003) ургамшлын индекс ( NDVI)-ийн сүүлийн 10 жилийн

өөрчлөлтийг, М. Баясгалан (2003) хиймэл дагуулын мэдээ ашиглан Булган

аймгийн амнад талын 4 сумын нутагт 1990-1999 оны хооронд элэгдэл эвдрэлд

орсон газрын хэмжээг тогтоожээ.

Шинэлэг тал.

Тухайн аймгийн нутгийн газрын доройтол үүссэн уур амьсгалын шалтгааныг

илрүүлэн, газрын доройтлыг үнэлэн, шийдвэр гаргах түвшний хүмүүс, судлаачид,

багш, оюутанд хүргэж байгаагаараа шинэлэг талтай.

Page 5: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Практик ач холбогдол. Хийсэн судалгааны үр дүнг практик хэрэглээ болгон

ашиглах бүрэн боломжтой.

Зорилго Дархан-Уул аймгийн нутагт уур амьсгалын хүчин зүйл, ургамал

бүрхэвчийн байдлаар газрын доройтлыг үнэлэх гол зорилгоос дараах зорилтууд

дэвшин гарсан болно. Үүнд:

1. Газрыг доройтолд хүргэдэг уур амьсгалын хүчин зүйлийг тооцоолох

2. Ургамал бүрхэвчийн өөрчлөлтийг тогтоох

3. Газрын доройтлыг үнэлэх

Судалгааны арга зүй.

Цаг уурын олон жилийн материалд Эксел программ ашиглан боловсруулалт

хийсэн.

Газрын доройтолд нөлөөлөгч үндсэн хүчин зүйл болох уур амьсгалын олон

жилийн үзүүлэлтүүдийг нэтгэн боловсруулж, газарзүйн мэдээллийн системийн

ArgGIS 9,3 программ ашиглан орон зайн дүн шинжилгээний аргаар тархалт,

хуваарлалтын зураглал, АНУ-ын Ландсат хиймэл дагуулын олон сувгийн мэдээг

ашиглан Erdas Imagine 8,4 программ ашиглан ургамлын нормчлогдсон индексийг

тооцоолон гаргасан. Зураглалаар бий болсон үр дүнг газарзүйн мэдээллийн

системийн доорх загварчлалыг ашиглан дахин ангилал хийж үнэлгээ өгөн,

жинлэгдсэн дунжийн аргаар нэгтгэн давхцуулж үр дүнгийн нэгтгэсэн зураг гаргав.

Page 6: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Агаарын

температурын

хуваарилалтын

зураг

Хур тунадасны

хуваарлалтын

зураг

Ургамалжилтын

бүрхэцийн зураг

Дахин ангилал хийх

(Reclassify)

Нэгтгэн давхцуулах

(Overlay)

Газрын доройтлын үнэлгээний зураг

Уур амьсгалын хүчин зүйл

Дархан-Уул , Сэлэнгэ

аймгийн Ус цаг уурын

алба

Агаарын

температур t0

(2002, 2010) 0

С

Хур тунадас

мм (2002,

2010)

Хүний хүчин зүйл

Ургамлын

бүрхэц (2002,

2010)

Ландсат хиймэл

дагуулын мэдээ

Интерполяци

хийх

(Interpolation)

NDVI ургамлын

нормчлогдсон индекс

тооцох

<14

14-17

14-17

18-21

181-240

<180

240

<180

Ойтой,

нүцгэрсэн

ургамалт

ургамалт

ай

Ургамалжил

тын байдал

Хур

тунадас

мм

Агаарын Температур 0С

1-эрсдэл их 2-дунд зэрэг эрсдэлтэй 3-эрсдэл бага Балл

3

2

2

1

2

1

3

1

3

1

2

2

3

2

2

1

Жинлэгдсэн

дундаж

25%

25%

50%

Page 7: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Судалгааны материал.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны 1996

оноос 2014 оны агаарын температур, хур тунадасны материал, АНУ-ын Ландсат

хиймэл дагуулын 2002, 2010 оны мэдээ.

Үр дүн

Дархан-Уул аймгийн дөрвөн сум ( Дархан, Хонгор, Орхон, Шарын гол)-ын

дунджаар сүүлийн 30 жилийн ургамлын ургалтын хугацаа ( V-VIII сар)-ны агаарын

дундаж температурын хандлага ерөнхийдөө өссөн байгаа бөгөөд энэ хугацааны

зөрүү 0,1 градус байна. Ялангуяа 2000-аад оноос нилээд дулаарч 2002 онд

хамгийн их хэмжээнд хүрсэн (халуун байснаас нялх хүүхэд унтаж чадахгүй байх,

орой нар жаргасны дараа арай сэрүүн болмогц хүүхэд, хөгшид гадаа гарснаас

гудамжны шуугиан нэмэгдэж, хүмүүс өрөөндөө унтаж чадахгүй байх, орон сууцны

цонхонд хөшиг татах, өрөөндөө түмпэнд ус хийж тавих, гудамжаар явахдаа нойтон

алуур шилэн хүзүүн дээрээ тавьж явах, маргаашийн халууныг яаж давна даа гэж

урьд орой нь бодогдох гэх мэтийг тод санаж байна) ба үүнээс хойш бага зэрэг

буурснаа 2007 онд 19,0 градус хүрч, 2000 оныхтой ойртож ирсэн байна. Дэлхийн

уур амьсгалын өөрчлөлт, түүний дотроос Монгол орны уур амьсгалын

өөрчлөлтийн нөлөөгөөр дулааралт явагдаж байгаа боловч, сүүлийн жилүүдийн

дулааны улирлын агаарын температур бага зэрэг буураад байгаа нь үүлэнд

зориудаар үйлчлэх ажиллагааг 2009 оноос Сэлэнгэ аймаг, 2011 оноос Дархан –

Уул аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албанд хэрэгжүүлдэг болсонтой

холбоотой гэж (2 дугаар зураг) үзэж байна. Бороо орох нөхцөл бүрдсэн үүлэнд

зориудаар үйлчилж, хур тунадасыг зориудаар оруулж байгаа нь бүрхэг өдрийн

тоог нэмэгдүүлэн, температурыг сэрүүсгэх бөгөөд хур тунадасны ихсэлт нь

бэлчээрийн ургамлын ургацанд сайнаар нөлөөлнө.

Page 8: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

2 дугаар зураг. Ургамлын ургалтын хугацаа (V-VIII сар)-ны агаарын дундаж

температур. Дархан-Уул аймаг

Эх сурвалж :

Дархан-Уул аймгийн УЦУОША

Дулааны улирлын хур тунадасны нийлбэр манай аймгийн нутагт сүүлийн 30

жилийн хандлага бууралттай (2,5 мм) гарч (3 дугаар зураг ) байгаа нь ургамал

ургахад таагүй, газрын доройтол үүсгэхэд байгалийн хүчин зүйл талаасаа муу

нөлөөлж байж болох юм. Дээрх байдлаас үзэхэд 2002 онд хамгийн их халж, хур

тунадас өмнөх бага хэмжээтэй хоѐр жилтэйгээ (1989, 1996) ойролцоо бага,

тэгэхдээ 2001 онд бас хамгийн бага (144.2 мм), 2001-2002 онд хоѐр жил дараалан

мөн хамгийн бага байжээ. Харин 2011-2013 онд агаар мандалд зориудаар

нөлөөлсний хүчинд тунадасны хэмжээ нэмэгдэж, орох эрч хүчний хувьд олон

хоногоор үргэлжлэх зөөлөн бороо ажиглагдсан байна. Манай аймгийн нутагт

V-YIII сард олон жилийн дунджаар 237,2 мм тунадас ордог ба үүнээс 14 жилд нь

олон жилийн дунджаас бага тунадас унажээ.

3 дугаар зураг. Ургамлын ургалтын хугацаа (V-VIII сар)-ны нийлбэр хур тунадас.

Дархан-Уул аймаг

y = 0.0277x + 16.68 R² = 0.0472

Ага

ары

н т

емп

ерат

ур, 0

С

y = -0.116x + 225.48 R² = 0.0004

Хур

тун

адас

, мм

Page 9: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

Эх сурвалж : Дархан-Уул

аймгийн УЦУОША

Сүүлийн 30 жилийн хамгийн их гантай байсан 2002 оныг сонгон авч,

ургамлын ургалтын хугацааны агаарын температурын зураглал хийж үзвэл

Хонгор сумын нутаг орчим нилээд гандуу, хур тунадас маш бага орсны дээр

агаарын дундаж температур 20-22 градус хүртэл халсан нь ургамал бүрхэвчийн

байдалд ихээхэн нөлөөлж, бүх нутгийн 70 гаруй хувь нь газрын доройтлын

байдалтай (4 дүгээр зураг) болсон байна. Нөгөө талаар 2000 оноос агаарын

температур олон жилийн дунджаас нилээд халж, 2001- 2002 онд хоѐр жил

дараалан олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь газрыг доройтолд

хүргэх уур амьсгалын хүчин зүйл болсон байна.

Page 10: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

4 дүгээр зураг. Газрын доройтлын үнэлгээ. Дархан-Уул аймаг. 2002

2010 онд Дархан сум орчим агаарын температур харьцангуй гандуу, Хонгор

сумын нутгаар хур тунадас бага хэмжээтэй орсон нь ургамал бүрхэвчийн байдалд

нөлөөлсөн ба нутгийн 50 гаруй хувьд ургамлын биомасс буурсан байна. Энэ нь

2010 оны байдлаар Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 17,4 хувь нь нэн

хүчтэй, 14,3 хувь нь хүчтэй, 3,6 хувь нь дунд зэргийн, 17,1 хувь нь сул хүчтэй

газрын доройтолд орсон бөгөөд 43,5 хувь ой, нуур, өндөр уул эзэлдэг байна гэсэн

статистикийн мэдээтэй таарч байна. Энэ нь 2003 оноос хойш (2007 оныг эс

тооцвол ) ургамлын ургалтын (V-YIII сарын ) хугацааны агаарын температур олон

жилийн дунджийн орчим байж, орох хур тунадасны хэмжээ нэмэгдсэнээс уур

амьсгалын хувьд тохиромтой нөхцөл үүссэн байна гэж үзэж болохоор ажээ.

Page 11: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

5 дугаар зураг. Газрын доройтлын үнэлгээ. Дархан-Уул аймаг. 2010

Дүгнэлт

1. Дархан-Уул аймагт ургамлын ургалтын хугацааны агаарын дундаж

температур 14-17 градус байх нь хамгийн тохиромжтой бөгөөд 30 жилийн

хандлага 0.1 градусаар дулаарчээ.

2. Манай аймгийн хэмжээнд V-VIII сарын хугацаанд 237,2 мм ордог ба

орох хур борооны хандлага сүүлийн 30 жилд буурсан байна. Эндээс харахад

манай аймгийн нутагт ургамлын ургалтын хугацаанд агаарын температур дулаарч,

хур тунадас буурч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн таагүй байдал үүсч байгааг

харж болно.

3. Сүүлийн 30 жилийн байдлаар хамгийн их гантай байсан 2002 онд

Дархан-Уул аймгийн нутгийн ой модтой хэсэг (Шарын гол сумын мод бүхий )-ээс

бусад нутаг буюу 64,7 хувь нь газрын доройтолд өртсөн байна.

4.2010 оны байдлаар газрын доройтолд өртөөгүй буюу сэргэсэн нь нийт

нутгийн 21,6 хувь, хэвийн байгаа нь 32,9 хувь, доройтсон нь 45,4 хувь байгаа нь

2002 онтой харьцуулахад бага хэмжээтэй боловч сайжирсан байна. Газрыг

доройтолд нөлөөлж байгаа уур амьсгалын хүчин зүйлийг удирдах, жолоодох,

багасгах боломжгүй учир хүний үйл ажиллагаа болох газар ашиглалтын бодлогыг

зөв менежменттэй авч хэрэгжүүлбэл газрыг доройтохоос хамгаалж, эргээн сэргээж

болох нь эндээс харагдаж байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтөнд дасан

зохицохуй ч гэж хэлдэг.

Газрын доройтлыг бууруулахтай холбоотой санал:

1. Газрын доройтолд их, бага хэмжээгээр өртөөд байгаа аймгийн нийт

нутгийн газар ашиглалтын байдалд анхаарч, цаашдын төлөвлөлтийг зөв хийх

Page 12: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

2. Газрын доройтолд өртсөн газруудад жимс, чацаргана, мод, бут, олон наст

тариалах зэрэг доройтлыг бууруулах арга хэмжээ авч чадах иргэн, нөхөрлөл, аж

ахуйн нэгж, компанид бодлоготой хуваарилан өгөх

3. Газрын доройтлыг бууруулж чадсан аж ахуйн нэгж, компани, нөхөрлөл,

иргэнийг урамшуулдаг механизм авч хэрэгжүүлэх ( 2-3 жилийн хугацаатай

гэрээгээр газар эзэмшүүлж, үр дүнг дүгнээд газар нэмж олгох гэм мэт)

4.Дэлхийн дулаарлаас үүдэлтэй экосистемийн болзошгүй доройтол, зах

зээлийн нөхцлийн өөрчлөлтөд нийцүүлэн өөрсдийн амьдралын хэв маяг, амьдрах

аргаа өөрчлөх, хамтын хүчээр сөрөг нөлөөллийг даван туулах арга замыг

сүвэгчлэх

5.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтлыг сааруулах

бодлого, чиглэлийг бодиттойгоор томъѐолж, дотоод, гадаадын хөрөнгө, олон

улсын байгууллагын дэмжлэг туслалцааг чиглүүлэх

Иш татсан зохиолын цэс

1.Нацагдорж. Л. Цөлжилт ба уур амьсгалын хувьсал УБ 2009 х. 9-11

2.Болорцэцэг Б., Эрдэнэцэцэг Б., Бат-Оюун Ц. Бэлчээрийн ургамлын үе шат,

ургацын сүүлийн 40 жилийн өөрчлөлт УЦУХ-ийн ЭШБ №24. УБ. х. 108-114

3. Виноградов Б.В Исследование индикаторов при мониторингеопустынивание на

юге России Өридные экосистемы 1975 №2 с. 32-54

4. Золотокрылин А.Н. Климатическое опустынивание-Автореферат на соискание

уч.ст.д-ра.геогр.наук . М., 2001 48 с

5. Казанский А. Б Статистическая модель потока в области неполного насыщения

пористой среды-Докл.Ан СССР 1975 №5 с.1042-1045

6. Сарантуяа Н. Диагностика процссов деградации аридных экосистем Монголии-

Автореферат диссертации на соискание уч.ст. канд.бил.наук. НСб 1995

7. Цолмон П. Опустынивание аридных территорий Монголии- Автореферат

диссертации на соискание уч. Ст. Канд. Геогр. Наук Ашхабад 1994

8.Динесман А.Г., Киселева Н.К., Князев А. В. Историй степных экосистем МНР-М.,

Наука, 18989 240 с

Page 13: Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг бууруулах зохистой арга

9. Чогний О. Монголын нүүдлээр ашиглагдсан бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх

онцлог. Монгол судар хэвлэлийн газар. УБ. 2001. Х. 174

10. Баасан Т. Монгол орны элс УБ 1991

11 Даш Д. Их нууруудын хотгорын элсэн хуримтлалын ландшафт, байгаль

хамгааллын асуудал УБ. 1999

12. Жамбаажамц Б., Жамбаагарав Б. Ган, түүний давтагдах зүй тогтол-Монгол

орны газар зүйн асуудлууд 1№12 УБ 1973 х. 45-65

13. Нацагдорж Л., Дуламсүрэн Б., Цацрал Б. Монгол орны нутаг дэвсгэр дээрх

агаар мандлын гангийн судалгааны асуудал УБ 2002 х. 26-47

14.Нацагдорж Л, Сарантуяа Г. Монголын бэлчээрийн мал аж ахуйд тохиолддог

агаар мандлын зудын үзэгдэл ба уур амьсгалын өөрчлөлт №7 2003

15. Баярбаатар Л. Уур амьсгалын өөрчлөлтийн монгол малын ашиг шимд нөлөөлж

байгаа байдал. УБ. 2002 х. 137-146