Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга...

18
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс СЭДЭВ 1. АШИГТ МАЛТМАЛЫН ОРДОД АШИГЛАЛТ ЯВУУЛАХ АРГА ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС

Transcript of Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга...

Page 1: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс

СЭДЭВ 1. АШИГТ МАЛТМАЛЫН ОРДОД АШИГЛАЛТ ЯВУУЛАХ АРГА

ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС

Page 2: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах ил, далд ашиглалтын ба геотехнологийн аргууд байдаг. Ил ба далд ашиглалтын аргыг хэрэглэхэд ордын талбйд ил, далд уурхай үүснэ. Иймээс эдгээр нь ашигт малтмалын ордыг бүтнээр нь буюу эсвэл түүний хэсгийг уурхайлан ашиглах аргууд болно. Уурхайлан ашиглах аргууд нь чулуулаг, эрдсийн зүйлийг буталж, ухаж авах процессуудад тулгуурлан хэрэгждэг. Чулуулагтай ажиллах механик ажиллагаанд тухай аргуудын үндэс оршино. Уулын цулд буй чулуулгийг бутлах, ухах тээвэрлэх, хураах зэрэг өөр хоорондоо уялдаа бүхий процессууд явагдах ба тэдгээрт ихээхэн эрчим хүч, хөдөлмөр, зардал шингэдэг. Өөрөөр хэлбэл уурхайлан ашиглалт явуулах аргууд хүнд хүчир нөхцөлд хэрэгжих ба хөрөнгө, хүч их шаардана.

Геотехникийн арна нь дээрх аргуудаас эрс ялгаатай. Тухай аргыг хэрэглэх технологийн үндэс нь хатуу ашигт малтмалын агрегатын байдлыг өөрчилж хий, шингэн төлөвт шилжүүлэн олборлоход оршино. Уусгалт, хийжүүлэлт, шингэн бүхий хольц бий болгох зэрэг процессууд, агрегатын төлөв байдал нь өөрчлөгдсөн ашигт малтмалыг татах, сорох аргаар гадаргад гаргаж улмаар боловсруулах процессуудаар тухайн арга хэрэгжинэ.

Эдгээр нь өөр өөрийн хэрэглээний нөхцөл, боломж, давуу ба сул талуудтай байдаг. Аль ч аргыг бусад аргатай харьцуулан түүний бусдаас давуу байгааг нь нотолсны үндсэн дээр хэрэглэнэ. Заримдаа эдгээр аргуудыг хослуулан хэрэглэж ордуудад ашиглалт явуулдаг.

Page 3: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ил ашиглалтын арга. Газрын гадаргаас эхлэн ашигт малтмалын ордод ил малталтуудыг үүсгэж ашиглалт явуулах аргыг ил ашиглалтын арга гэнэ. Тухай аргыг хэрэглэхэд ордын талбай буюу эсвэл түүний хэсэгт ил уурхай үүснэ.

Ил ашиглалтын аргын онцлогууд:

Газрын хэвлийд ил задгай томоохон ухаш үүснэ.

Ил уурхайгаас гарсан хөрсний хоосон чулуулгийг овоолж хурааснаар овоолгууд үүсч нилээд хэмжээний газар талбай эзэлнэ.

Газрын гүний ба гадаргын усны горимд өөрчлөлт орно.

Ил уурхай ба овоолгууд тодорхой хэмжээний тоосрох гадаргууг үүсгэнэ. Эдгээр нь орчинд тоос тархах эх үүсвэр болно.

Дээрх нөхцөл байдал, хүчин зүйлээс шалтгаалж ил ашиглалтаас байгаль орчинд тусах сөрөг нөлөө их байна.

Ил ашиглалтын технологи үйл ажиллагаа нь лил задгай орчинд явагдах учраас аюул осол харьцангуй бага байна.

Орон зайн хязгаарлалт бага учраас овор ихтэй, өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмж хэрэглэх ба томоохон хүчин чадал бүхий уурхай үүсгэж ажиллуулах боломжтой.

Бүтээмж өндөр учраас бүтээгдэхүүний өртөг зардал хямд, эдийн засгийн үр ашиг, өгөөж өндөр байна.

Ил задгай орчинд үйлдвэрлэл явагдах учраас байгаль, цаг уурын хүчин зүйлүүдийн нөлөөлөлд шууд автана.

Ашигт малтмалын үлдэц, хаягдлыг багасгах арга боломжоор далд ашиглалтын аргаас илүү байдаг.

Ил ашиглалтын эдгээр эерэг ба сөрөг үр дагавар бүхи й онцлогуудыг харгалзан үзэж ашигт малтмалын тодорхой ордод хэрэглэх эсэхийг шийдвэрлэнэ.

Page 4: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ил уурхай ба түүний элементүүд

Ил уурхай нь газрын хэвлийд үүссэн ухаш юм. Ордын оршиц тогтцоос хамааран ил уурхайн хэлбэр хэмжээ харилцан адилгүй байна.

Зураг 2.2. босоо уналтай орд дах ил уурхай.

а1, а2-ил уурхай амсрын хязгаарууд, b18 b2 –ил уурхайн ёроолын хязгаарууд, 1-рүдрийн биет, 2-хучаас чулуулаг, 3-агуулагч чулуулаг, 4-уурхайн догол, а1b1 ба a2 b2-ил уурхайн хажуу

Ил уурхайд явагдах хөрс хуулалт ба олборлолтын ажлуудыг тодорхой тогтоож хэвшсэн үеэр явуулна. Ашиглалтын үйл ажиллагааг явуулдаг үеийг ил уурхайн догол гэнэ.

Page 5: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ашиглалт явуулах талбайн гадарга дахь хүрээний шугамаар ил уурхайн амсар тогтоогдоно. Ордын тогтцоос хамаараад зарим ил уурхайн амсрын урт өргөн их/ хэвтээ ба хэвгий уналтай ордод/, заримд нь бага /босоо уналтай, судал хэлбэрийн ордод/ байна. Ил аргаар ашиглалт явуулах гүнийг зааглах түвшинд уурхайн эцсийн ёроол бана. Ил уурхайн амсар ба ёроолыг холбосон гадаргуунуудыг уурхайн хажуу гэнэ. /Зураг 2.3/

Ил уурхайн параметрийн дагуу үүсэх хажуунууд нь өөр хоорондоо ялгаатай налуу, тэгш гадарга бүхий элементүүдээс бүрдэнэ. Ил уурхайн хажууг дотор нь ажлын бус ба ажлын хажуу гэж хуваадаг, тухайн хэсэгт уулын ажил, төслийн хүрээ хязгаартаа хүрсэн байвал ил уурхай догол ажлын бус догол болдог. Ажлын бус доголууд хийлээд ажлын бус хажууг бүрдүүлнэ. Уурхан амсар ба ёроолын шугамуудыг холбосон шугам хажуугийн ерөнхий шугам болно.

Зураг 2.3-т уурхайн хажуугийн шугамууд a1 b1 ба a2 b2 Эдгээрийг

үүсгэж буй өнцгүүд нь y1 y2 . уурхайн хажуугийн хэвтээ хавтгай

дахь проекц B1 B2, хажуугийн босоо хавтгай дахь проекц HI

1 HII 2 /тухайн талд хамаарах

уурхайн гүн/ зэргийг ашиглаад хажуугийн y1 y2 өнцгүүдийг тогтоож болно.

Page 6: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ил уурхайд ажил явагдаж буй доголууд нь ажлын бүсийг бүрдүүлнэ. Ажлын бүс байнгын өөрчлөлт хөдөлгөөнтэ байдаг. Ажлын бүсийн дээд ирмэг ба тухайн үеийн уурхайн ёроолын шугамуудын хооронд уурхайн ажлын хажуу бүрэлдэнэ.

Зураг 2.4-т ил уурхайн ажлын хажуугийн шугамууд a1 b1, a2 b2

байна. Эдгээр хауугийн налуугийн ᠗1, ᠗2 өнцгүүд ньажлын бүсийн HI

1, HII 2

өндөр мөн тэдгээрийн B1 B2, өргөнөөс хамаарна.

Ил уурхайн ажлын хажуугийн шилжилт хөдөлгөөн явагдсанаар доголууд уурхайн хүрээнд тулж

ажлын бус доголууд үүсч ажлын бус хажууг бүрэлдүүлнэ.

Page 7: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ухах, тээвэрлэх ажиллагаа нь бие даасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ашиглалт явуулах үе давхрыг ил уурхайн догол гэнэ. Ил уурхайн ажлын бүс буюу ашиглалт явагдаж буй орон зай хэд хэдэн доголуудаас бүрдэнэ. Ажил явагдаж буй доголыг ажлын догол гэдэг.

Ажлын догол алсдаа ахиж шилжсээр ажлын бус болж хувирна. Ажлын бус догол нь догол хэлбэрээ хадгалах боловч түүн дээр ажил зогсож, өөрчлөлт явагдахгүй орхигддог. Доголын элементүүдэд дээд, доод ирмэг, дээд, доод талбай, хажуу зэрэг хамаарна.

Доголын чухал хэмжээсүүдэд түүний Нд /м/ өндөр ба хажуугийн /град/ өнцөг, доод, дээд талбайн Bат /м/ өргөн хамаарна.

Доголын өндөр нь урт хугацаанд тогтвортой байдаг. Заримдаа ашиглалтын явцад доголын өндрийг өөрчилж доголуудыг нэгтгэн өндөр догол үүсгэх эсвэл нэг доголыг задалж хуваах тохиолдол байж болно. Доголын өндрийг тогтооход чулуулгийн шинж чанар, тоног төхөөрөмжийн ажлын хэмжээсүүд, аюулгүй ажиллагааны хязгаарлах заалтууд нөлөөлдөг. Доголын өндрөөс техник технологи йн маш олон зүйл хамаарах учраас түүнийг оновчтой тогтоож, ашиглалтын явцад гажуудуулахгүй хадгалан үлдэх талаар байнгын чармайлт тавих шаардлагатай.

Ил уурхайн доголын хажуу нь ихэвчлэн налуу байдаг. Зарим чулуулагт /тахайлбал нүүрсэнд/ доголын хажуу нь эгц байх тохиолдол бий. Доголын хажуугий өнцөг чулуулаг ба хэрэглэж буй тоног төхөөрөмжөөс хамаарна. Ажлын доголын /град/ ба ажлын бус доголын т /град/ хажуугийн өнцөг ялгаатай байна.

t

Үүнд: т - доголын хажуугийн тогтвортой өнцөг, град

Ажлын бус догол удаан хугацаанд шинэчлэгдэж өөрчлөгдөхгүй орхигдох учраас тогвортой байх ёстой. Тогтвортой байдлыг нь хангахын тулд тухайн доголын хажууд тогтвортой бах т /град/ өнцөг үүсгэнэ. Зарим тогтворжилт муутай чулуулаг бүхий доголд бөхжүүлэх, бэхлэх аргыг хэрэглэдэг. Харин ажлын догол дээр шинэ, шинэ орол ар араасаа хийгдэж шинэчлэгдэж байдаг учраас ажлын /град/ хажуугийн өнцөг нь ажил явуулахад илүү тохиромжтой байх бөгөөд харин удаан хугацааны тогтворжилтыг хангаж чадахгүй өнцөг байх болно.

Page 8: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Тодорхой доголын доод талбай нь түүний дор орших доголын дээд талбай байна. Эдгээр талбайнуудадухаж ачих төхөөрөмж байрлаж чулуулгийг мөргөцгөөс ухах, тээврийн хэрэгсэлд ачих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагдаж, өрөмдлөгийн төхөөрөмж байрлаж цооног өрөмдөх зэрэг ажиллагаанууд явагдана. Нэг талбайгаар холбогдсон хоёр доголыг холбоо догол гэнэ.

Догол дээр ухах ажиллагаа явагдаж буй гадаргууг мөргөцөг гэнэ. Зураг 2.5 дээр “а б в г” гадаргуу нь 2-р доголын мөргөцөг болно. Тодорхой зурваст буй чулуулгийг ухаж ачих явцад мөргөцгийн ахил явагдана. Энэхүү зурвасыг орол гэж нэрлэдэг. Экскаваторын орол, скреперийн орол гэх мэтээр нэрлэгдэх зурвас бол эдгээр төхөөрөмжийн ажиллагааны тодорхой үе шатанд хамаарах ажлын талбар болдог. Мөргөцгийн ахилтаар орол дахь ажлын эрчмийг дүгнэж, хэмжиж болно.

Ил уурхай дахь ажил явагдаж буй доголууд нийлээд ажлын бүс үүсгэнэ. /Зураг 2.6/ ажлын бүсэд байнга шилжилт, өөрчлөлт явагдаж байдаг учраас өөрөө мөн байнгын хувьралтай байдаг. Ажлын бүсийн тоо, хамаарах хүрээ нь ашигт малтмалын ордын тогтоц, уурхайн хүчин чадал зэргээс хамаардаг.

Нд -доголын өндөр, м

Хэвгий, налуу, эгц босоо уналтай ордуудад ажлын бүс аажмаар

доош шилжинэ. Ажлын бүсийн дээд хэсэгт буй доголууд харин

ажлын бус догол болон хувирч, ажлын шинэ догол ажлын бүсийн

доод хэсэгт нэмэгдэнэ. Ажлын бүсийн шилжилтээр түүний

хүрээ тэлж байдаг. Уурхайн ашиглалтын төгсгөлд ажлын бүс

дуусч уурхай бүхэлдээ ажлын бус бүсээс бүрдсэн ухаш болж

хувирна.

Page 9: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ил уурхайн уулын ажил

Уулын ажил

Ил уурхайд ашигт малтмал олборлолт, хөрс хуулалтын ажлууд явагдана. Эдгээрийг ил уурхайн уулын ажил гэнэ. Олборлолтын ажил бол ордыг ашиглах үндсэн зорилгыг хэрэгжүүлэгч ажил юм. Уурхай олборлосон ашигт малтмалаа борлуулж орлого олно. Харин хөрс хуулалтын ажил нь олборллтын ажлыг явуулах угтвар нөхцлийг бүрдүүлдэг. Нэгэнт ил уурхайд газрын гадаргаас эхлэн ашиглалтын ажил явагдах учраас олборлолт явуулахад саад болох хоосон буюу хөрсний чулуулгийг ухаж аваад зайлуулах шаардлагатай байдаг. Ашигт малтмалын биет /оршиц/-ийн дээр орших хучигч чулуулаг, эргэн тойронд нь орших агуулагч чулуулгуудыг хөрсний чулуулаг гэнэ.

Ордын тогтцоос хамаараад ил уурхайн ашиглалтын хүрээнд буюу хязгаарт нь байх хөрсний чулуулгийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Гадаргын зарим ордод хөрсний чулуулаг огт бахгүй байж болно. Жишээлбэл: түгээмэл тархалттай ашигт малтмал болох элс, хайрганы орд. Ийм ордод элс хайргыг шууд авч олборлох боломжтой байх нь олонтой тохиолдоно.

Зарим хэвтээ ба хэвгий уналтай ордод хөрсний чулуулгийн хэмжээ харьцангуй бага байна. /зураг

2.7.б/ Гүн тогтоцтой хэвгий уналтай орд, налуу, босоо уналтай ордод хөрсний хэмжээ их байх

хандлагатай байдаг. /зураг 2.7.в/

Page 10: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Олборлолт ба хөрс хуулалтын ажил дор дороо тодорхой зардлыг шаардана. Ажлын хэмжээ их бол зардлын хэмжээ ч их байна. Иймээс орлогын эх үүсвэр болж чадахгүй боловч зайлшгүй хийгдэх ёстой хөрс хуулалтын ажлаас уулын ажлын зардлын хэмжээ ихээхэн хамааралтай байдаг.

Zya = Zoa + Z xa

/2.7/

Үүнд: Zya, Zoa, Z xa -тус тус нийт уулын ажил, нийт олборлолт, хөрс хуулалтын ажлын зардлууд сая, төгрөг

Хөрс хуулалтын зардлын хэмжээ нь түүний хэмжээнээс хамаарна. Ерөнхийд нь нэгж хэмжээний олборлолтонд ногдох байдлаар нь хөрс хуулалтын хувь хэмжээг үнэлдэг. Нийт уурхайн хувьд нэгж хэмжээний ашигт малтмал буюу түүний олборлолтонд ногдох хөрс хуулалтын ажлын хэмжээг хөрс хуулалтын Кхд(м3/т)дундач коэффициент гэнэ.

Кхд = /2.8/

Үүнд: V- уурхайн талбайд буй хөрсний чулуулгийн хэмжээ,

Р- мөн талбайд буй ашигт малтмалын нөөц, т

Хөрс хуулалт байхгүй /зураг 2.7.а/ тохиолдолд уулын ажлын зардал нь:

Zya = Zoa

Хөрс хуулалттай /зураг 2.7.б.в/ тохиолдлуудад

Page 11: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Үүнд: 3о-1 тонн ашигт малтмалыг олборлох зардал /өөрийн өртөг/, төг/т

Зх-1м3 хөрс хуулах зардал /өөрийн өртөг/, төг/м3

Ил уурхайд уулын үндсэн ажлуудыг явуулахад гарах Zya зардлаас гадна үйлдвэрлэлийн бус Zyб зардлууд гарна. Үйлдвэрлэлийн бус зардалд уурхайн ерөнхий туслах процессууд болон уурхайн ус таталт, агааржуулалт, дэд бүтцийн ашиглалт арчилгаа, усан хангамж зэрэг болон удирдлагын үйл ажиллагаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, экологи байгаль хамгаалал, судалгаа шинжилгээний ажил, нэмэлт болон ашиглалтын хайгуул, гадаад тээвэр, нийгэм ахуйн хангамжийн зардал задал татвар, төлбөр гэх мэтийг хамааруулна. Уурхайн нийт Zн

/сая.төг*/ зарддал нь:

Zн = Zуа + Zүб

/2.12/

Олборлосон ашигт малтмалын борлуулалтаас орох Об /төг/ орлого нь ашигт малтмалын үнэ үам (төг/т), үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарах бол ордын нийт Р нөөцөөс орох орлогын хэмжээг дараах бадлаар тодорхойлж болно.

Об = Р·үам

/2.13/

Уурхайн нийт Он орлогод ашигт малтмал, эсвэл баяжмалын борлуулалтын Об /сая.төг/ орлогоос гадна бусад үйл ажиллагаанаас орох О/сая.төг/ орлого багтана.

Он = Об + Обү

/2.14/

Ил уурхайн олборлолтын аиу /төг/ ашгийг дараах байдлаар тодорхойлно.

аиу = Он + Zн

/2.15/

аиу = Р(үам-Зо+КхдЗх)+(Обү + Zүб) /2.16/

Хөрс хуулалт байхгүй ил уурхайд ашгийн хэмжээ нь

аиу = Р(үам-Зо)+(Обү + Zүб)/2.17/

Page 12: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ийнхүү хөрс хуулалтын коэффициент ил уурхайн технологи, эдийн засгийн нөхцөлд ихээхэн нөлөөлдөг. Ил уурхайд хөрс хуулалтын ажил явагдсанаар тодорхой талбйд буй ашигт малтмалыг олборлох боломж бүрдүүлдэг. Ийм учраас эдгээр хоёр ажил нь өөр хоорондоо маш нарийн уялдаж хэрэгжих шаардлагатай бадаг. Хэрэв хөрс хуулалтын ажлын зорилтууд хэрэгжихгүй багаа бол цаашид ашигт малтмал олборлох боломж нөхцөл муудаж үйлдвэрлэлийн хэмжээ /олборлолт/ болон орлого буурах бадалд хүргэнэ.

Олборлолтын ажил бол ил уурхайн үйлдвэрлэлийн үндсэн зорилго буюу агуулга бол хөрс хуулалтын ажилнь олборлолтын ажлыг явуулах зайлшгүй нөхцөл юм. Эдгээр ажлуудыг үйлдвэрлэлийн үндсэн процессуудаар хэрэгжүүлнэ.

Хөрс хуулалт, олборлолтын ажлыг явуулахад нийтлэг байдлаар дараах үйлдвэрлэлийн буюу технологийн процессууд явагдана.

Ил уурхайд үйлдвэрлэлийн дараах процессууд явагдана. 1. Чулуулгийг ухаж ачихад бэлтгэх

2. Чулуулгийг ухаж ачих буюу ухаж шидэх эсвэл ухаж шилжүүлэх

3. Чулуулгийг тээвэрлэх, шилжүүлэх

4. Чулуулгийг овоолох, хураах

Үйлдвэрлэлийн бодит нөхцөлд эдгээр процессууд нь янз бүрийн хувилбар бүрдэлтэй явагддаг. Дээрх процессууд бүгд байх шаардлагатай эсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд: 5. Чулуулгийн шинж чанар

6. Ордын тогтоц, ашиглалтын уул-техникийн нөхцөл

7. Машин төхөөрөмжийн чадавхи, боломж

8. Эдийн засгийн нөхцөл

Дээрх хүчин зүйлүүдийг харгалзан ил уурхайн уулын ажлуудад хэрэглэх механикжуулалтын бүтэц, технологийн бүрдлийг бий болгоно.

Үйлдвэрлэлийн процессууд

Page 13: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Ил уурхайн үйлдвэрлэлийн процессуудыг механикжуулах хувилбарууд

Д/д

механикжуулалт

Чулуулгийг

бэлтгэх

Чулуулгийг

Чулуулгийг тээвэр

лэх

Чулуулгийг овоол

ох, хураа

х

Уулын ажил

ЧулуулагХувилбар Индекс

Ухаж ачих

Ухаж

шидэх

Шилжүүлэх

1 ЭкскаваторынЭ - + - - - Хөрс

хуулалт

Зөөлөн нягт

БЭ + - + - - - Хадан хадархаг

2 Экскаватор-овоолгын

ЭО - + - - + Хөрс хуулалт

Зөөлөн нягт

БЭО + - + - - + Хадан хадархаг

3 Экскаватор-тээврийн

ЭТ - + - - + -Олборлолт

Зөөлөн нягт

БЭТ + + - - + - Хадан хадархаг

4Экскаватор-

тээвэр-овоолгын

ЭТО - + - - + + Хөрс хуулалт

Зөөлөн нягт

БЭТО + + - - + + Хадан хадархаг

5 СкреперийнС - - - + - - Хөрс

хуулалт, олборлолт

Зөөлөн нягт

БС + - - + - - Хадан хадархаг

6 БульдозерийнБ - - - + - - Хөрс

хуулалт, олборлолт

Зөөлөн нягт

ББ + - - + - -Нягт

хадархаг хадан

7 ГидромеханикГМ - - - + - - Хөрс

хуулалт, олборлолт

Зөөлөн

БГ + + - - Нягт

Page 14: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Чулуулгийг ухаж ачихад бэлтгэх процесс

Хадан ба хадархаг чулуулгийг буталж жижглэх, нягт дагтаршмал чулуулгийг сийрэгжүүлэх замаар цаашид ухаж ачих /ухаж шилжүүлэх, ухаж шидэх/ ажиллагаанд бэлтгэнэ. Хатуу бат бөх чулуулгийг ихэвчлэн тэслэх аргаар буталдаг. Тэсэлгээг үр дүнтэй явуулахын тулд доголуудад өрөмдлөг хийж цэнэг бүрдүүлэх орчин үүсгэнэ. Иймээс уул уурхайн практикт энэхүү хоёр процессыг нэгтгэн өрөмдлөг тэсэлгээний процесс гэж нэрлэдэг.

Өрөмдөх чулуулаг нь бат бөх, хатуу, элээх чанар өндөртэй байдаг учраас өрөмдөх ажиллагаа хялбар биш процесс байдаг. Өрөмдөх машин, өрмийн багаж төхөөрөг чулуулагтаа тохирсон байх шаардлагатай. Чулуулгийг өрөмдөх багажийг үнэтэй, сайн чанарын ган, хатуу хайлшаар хийнэ. Цохилтот, эргэлтэт, эргэлт-цохилтот /шарошкин/ зэрэг механик ажиллагаатай ба илчээр цонох ажиллагаатай аргуудыг хэрэглэж өрөмдлөг хийдэг. Ихээхэн хатуу, бат бөх чулуулагт илчээр өрөмдөх цохилтот өрөмдлөг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Өндөр даралт бүхий түлшийг өрмийн шатах хоргонд шатаахад гарах их илчтэй дөл чулуулгийг цоргиж эрчитэй улайсгаснаар тэлэлт явагдан чулуулаг бутарч өрөмдөгдөнө.

Цохилтот өрмийн хуьд цохилуу бүхий өрмийн төхөөргийн хошуунд хийн даралтаар цохилт өгөгдөж улмаар хошууны ир чулуулгийг цүүцдэх, эмтлэх байдлар өрөмдлөг явагдана. Харин нягт дагтаршмал, хадархаг харьцангуй зөөлөвтөр чулуулагт эргэлтэт өрөмдлөг илүү тохирно. Дарат, эргэлтийн явцад өрмийн хошуу чулуулгийг зүсэж, огтлох нитгэрэх хэлэрээр эргэлтэт өрөмдлөг явагдана. Дунд зэргийн хатуулаг ба бат бөхийн чанартай чулуулагт эргэлт-цохилт хавсарсан үйлчлэл бүхий шарошзин хошууны товруунууд бичил цохилт үүсэхийн зэрэгцээ, хошуу эргэлтээрээ чулуулгийн нитгэрэх, нидрэх байдлаар чулуулгийг буталж өрөмдөнө. Өрөмдлөгийн арга бүрт тохирох хэрэглээний муж байдаг. Чулуулгийн физик механик шинж ба өрөмдөгдөх чанарын үзүүлэлтүүд өрөмдөх аргын сонголтонд шууд нөлөөлнө.

Page 15: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Цооног өрөмдөх аргуудын тухай хураангуй ойлголт

Хүснэгт 2.2.

Тайлбар: *f- чулуулгийн бат бөхийн коэфицент

/Проф. Протодъяконовын ангиллаар/

Д/д

Өрөмдөх арга Өрөмдөх үндсэн үйлдэл

Өрөмдөх хүчин зүйл

Хэрэглэх хүрээ 

1 Эргэлтэт Огтлох, зүсэх нитгэрэх

Даралтын хүч, эргэлтийн хурд

Нягт, дагтаршмал, хадархаг чулуулаг f=1÷6

2 Шарошкин /эргэлт-цохилтот/

Нитгэрэх, цохих Даралтын хүч, эргэлтийн хурд

Хадархаг, хадан f=6-14

3 Цохилтот Цохилт Цохилтын давтамж, нэгж цохилтын хүч

Хадан чулуулаг F=14-18

4 Илчит Цоргилт Цоргих температур Бат бөх хадан чулуулаг F=16-20

Page 16: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Бүх төрлийн өрөмдөх аргыг хэрэглэхэд өрмийн нунтагийг зайлуулах арга, түүний эрчим их чухал үүрэгтэй.

Тэсэлгээ. Тэсрэлтийн эрч хүчийг ашиглаж чулуулгийг бултах ажиллагааг уурхайн тэсэлгээ гэнэ. Уурхайн тэсэлгээг тэсрэмхий химийн бодис, нэгдлүүдийг ашиглана. Хязгаарлагдмал орон зайд, асар богино хугацаанд химийн эрчимтэй урвал явагдсанаар их хэмжээний дулаан ба хий ялгарна. Үүний дүнд тэсрэлт болж орчинд нь буй чулуулгийг дэлбэлж бутална. Дэлбэлэгдэж буй чулуулаг янз бүрийн ширхэгтэй хэсгүүдэд хуваагдаж, түүний цул байдал нь эвдэгддэг. Тэслэх үйл ажиллагааг бүрдүүлэх, хэрэгжүүлэх процессыг тэсэлгээ буюу тэсэлгээний ажил гэж нэрлэдэг.

Ил уурхайд тэсэлээ хийхэд дараа нөхцөл шаардагдана.

1. Цэнэг бүрдүүлэх орчин шаардлагатай. Ил уурхайд ихэвчлэн цооног өрөмдөж үүнийг бэлддэг.

2. Тэсрэх бодис. Ил уурхайн хэрэглээнд тохирох, тэсэлгээгээр чулуулгийн бутлагдлыг хангах тэсрэмхий бодис , хольц байх шаардлагатай.

3. Тэсрэх бодисыг тэсрэлтэнд өдөөх хэсэгслүүд шаардлагатай. Эдгээрийг тэсэлгээний хэрэгсэл гэнэ.

4. Тэсэлгээг хийх төсөл, тооцоо, түүнийг хэрэгжүүлэх ба удирдах хянах мэргэжилтэн байх хэрэгтэй.

Ил уурхайд тэсэлгээг хэд хэдэн чиглэл зорилгоор хэрэглэнэ.

5. Доргиох тэсэлгээ. Ан цав ихтэй хялбар тэслэгдэх чулуулгийг хүч багатай тэсэлгээнд хамруулж доргионо. Үүний дүнд чулуулаг ихэвчлэн байгалийн ан цаваараа салснаар ухах ажиллагаанд бэлтгэгдэнэ. Тэсэлгээний дараа харьцангуй бага шидэгдэл, нурал гарна.

6. Бутлах тэсэлгээ. Дундаас дээш бат бөхийн үзүүлэлттэй хадархаг болон хадан чулуулгийг тэсэлж бутална. Бутлах үйлчлэл шаардагдах учраас тэсэлгээний хүч харьцангуй их байх шаардлагатай. Чулуулаг байгалийн ан цаваараа болон шинэ гадаргуу үүсгэн хуваагдаж бутлагддаг. Тэсэлгээний дараа нилээд зай талбайг эзлэх нурал үүсдэг. Тухайн тэсэлгээнд тэсрэх бодисын зарцуулалт доргиох тэсэлгээнийхээс их байна.

Page 17: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

3. Шидэх тэсэлгээ. Тэсэлгээний хүчийг ашиглан чулуулгийг шидүүлэх тодорхой зорилтуудыг хэрэгжүүлж болно. Ашиглалтанд хамрагдах чулуулгийн нэг хэсгиийг шидүүлснээр ухаж ачих /ухаж шидэх/ ажлыг хэмнэх, эсвэл тэсэлгээгээр чулуулгийг шидүүлснээр түүнийг ухаж ачихад шаардагдах цаг хугацааг хожих боломж гардаг. Эдгээр нь тодорхой онцлог нөхцлүүдэд тавигдах зорилтууд юм. Хөрсний чулуулгийг зөвхөн урт сумтай драглайнаар ашиглагдсан орон талбайд шидэж хураах тохиолдолд тэсэлгээ хэрэглэн шидэлт хийхэд драглайны ажлын хэмжээ багасч ухаж шидэх ажлын зардал хэмнэгдэх боломжтой. Уурхай байгууламжийн үе шатанд траншей нэвтрэх үед шидэлттэй тэсэлгээ хэрэглэснээр ухаж тэвэрлэх чулуулгийн нилээд нь тэсэлгээгээр шидэгдэж зайлулагдах ба траншей нэвтрэх хугацаа хэмнэгдэнэ.

4. Хоёрдогч тэсэлгээ. Тэслэгдсэн чулуулгийн зарим хэсэг нь шаардагдах хэмжээнд хүртэл бутлагдахгүйгээс ухах төхөөрөмжийн утгуур, тээврийн хэрэгслийн тэвшинд багтахгүй байх тохиолдлууд гардаг. Ийм том ширхэгтэй чулуулгийг оор хэтэрсэн чулуулаг гэх ба тэдгээрийг дахин бутлах шаардлага гарна. Дахин бутлалтыг механик, цахилгаан блон тэсэлгээний аргаар хийж болно. Дахин бутлалт хийх тэсэлгээний аргыг хоёрдогч тэсэлгээ гэнэ.

5. Цав гаргах тэсэлгээ. Ил уурхайн хүрээ хязгаарыг эвдрэл, эмтрэлгүй гаргахын тулд ажлын бус доголын хязгаар байх шугамын дагуу цав гаргаж уурхайд явагдаж буй хүчтэй тэсрэлтийн үйлчлэлээс зааглаж хамгаалах ажлыг хэрэгжүүлдэг. Доголын хязгаарын дагуу цав гаргахад тэсэлгээ ашиглана. Энэхүү тэсэлгээг хүрээ гаргах тэсэлгээ гэж нэрлэдэг.

Аливаа тэсэлгээнд тасрах бодис чухал үүрэгтэй. Ил уурхайд хэрэглэгдэж буй тэсрэх бодисуудыг биет байдлаар нь дараах байдлаар ангилна.

1. Нунтаг тэсрэх бодис. Ширхэггүй //гурил шиг/ бодис, хольц байна.

2. Мөхлөгт тэсрэх бодис. Мөхлөгжүүлсэн хэлбэр бүхий /будаа шиг хирхэгтэй/ хольц, булдэц байна.

3. Цийдмэг /эмульсийн/ тэсрэх бодис. Ус болон исэлдүүлэгчийн усан уусмалуудыг агуулсан бодис байна.

Page 18: Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс

Тэсрэх бодисыг бүтцээр нь дараах бйдлаар ангила.

1. Дан бодис. Үүнд нитроэфир /нитроглицерин, динитрогликоль, нитрогликоль, тэн/, нитронэгдэл /толь, гранулотол, гексоген, динитронафталин, октоген, тетрил/

2. Хольц. Аммиакийн шүүний /акванит, граммонит, детонит, игданит, ифзанит, победит гэх мэт/, нитроглицерианы /динамит, нитроглицеринтэй дарь/ хлоритын болон перхлоратын тэсрэх бодисууд гэж хуваана.

Тэсрэх бодис бүр хэрэглээний тодорхой шинж чанартай байдаг.

3. Тэсрэх бодисын ажлын чадвар. Нэгж / 1 грамм/ тэсрэх бодисыг хар тугалган цилиндр биет дотор тэслэхэд үүсэх тэсэлтийн орон зайгаар тэсрэх бодисын ажлын чадварыг үнэлнэ. Жишээлбэл: Аммонит №6 ЖВ гэдэг тасрах бодис 360-380см3/г, игданит 320-330см3/г ажлын чадвартай байна. Хэдий чинээ их ажлын чадвартай байна, төдий чинээ хүчтэй тэсрэх бодис болно.

4. Тэсрэх бодисын эвдлэх чадвар. Нэгж /1 грамм/ тасрах бодисыг хар тугалган цилиндр биетийн дээр тавиад тэслэхэд тухай цилиндрийн агшилт үүсэх ба түүний хэмжээгээр авдлах чадварыг үнэлнэ. Жишээлбэл: Аммонит №6 ЖВ1.4-1.6см/г, игданит 1.5-2.0 см/г эвплэх чадвартай байдаг.

5. Тэсрэх бодисын ус даах чадвар. Зарим тэсрэх бодис чийгтэй, устай нөхцөлд чанараа алддаг. Тэсрэх чанар нь алдагддагүй, хэвээр үлддэг тэсрэх бодисууд бас бий.

6. Цэнэглэх ажиллагааг механикжуулах боломж. Зарим тэсрэх бодис маш амархан өдөөгдөж тэсрэх шинжтэй байдаг. Тийм тэсрэх бодисоор цооногийг цэнэглэхэд ихээхэн анхаарал болгоомжлол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл механик цохилт, шахалт үүсгэх ба оч гаргаж болохгүй. Ийм тэсрэх бодисоор цэнэглэлт хийхэд механикжуулалт хэрэглэх боломж хязгаарлагдмал байна. Харин зарим бодис механик үйлчлэлд харьцангуй тасвэртэй байдаг учраас машин төхөөрөмж ашиглан цэнэглэлт хийнэ. Тэсрэх бодисын хэрэглээг тодорхойлох дээрх шинж чанарууд байхаас гадна эдийн засгийн нөхцөл болох үнийн асуудал байдаг. Уурхайн тэсэлгээнд зарцуулах тэсрэх бодисын Qтб (т) хэмжээг дараах томъёогоор тодорхойлно.

Qтб=10-3·V·qт

/2.18/

Үүнд: V-тэслэгдэх чулуулгийн хэмжээ, м3

Qт-тэсрэх бодисын тооцооны хувийн зарцуулалт, кг/м3