хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага...

25
INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA Эрдэнэбулган сумын IY сургууль Н. Азжаргал ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД БАГШИЙН ХАНДЛАГА, АРГА БАРИЛЫН ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ

Transcript of хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага...

Page 1: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Эрдэнэбулган сумын IY сургууль Н. Азжаргал

ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД БАГШИЙН

ХАНДЛАГА, АРГА БАРИЛЫН ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ

Page 2: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ХУРААНГУЙ-CONCISEСурган хүмүүжүүлэх үйлс бол хүний сэтгэлийн илч, ухаан хоёрыг иж бүрэн шаардаж байдаг хөдөлмөр билээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шилдэг технологийг бий болгоход юун түрүүнд багшийн хандлага түүний өөрчлөлт, хүүхдийг хөдөлмөр, бүтээлээр хүмүүжүүлэх, хичээлийн хүмүүжүүлэх үүргийг дээшлүүлэх зэрэгт өөрчлөлт хийхээс эхлэхийг өгүүллээ.

Page 3: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ЗОРИЛГО • Хүүхэд нэг бүрийг хүн болгон

төлөвшүүлэхэд багш сурагчийн аливаад хандах хандлага, түүний өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг илрүүлж, хүүхдийг хөдөлмөр /бүтээлч үйлээр/ дамжуулан хөгжүүлэх санааг түгээх

Page 4: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

УДИРТГАЛ-ABSTRACT:Шинэчлэгдэх, өөрчлөгдөх тухай бид сүүлийн жилүүдэд бишгүй л ярилаа. Гэтэл багш нарын өдөр тутмын үйлээс харахад ажлын арга барилаа өөрчлөх, хандлагаа өөрчлөх, шинэчлэгдэх гэдгийн мөн чанарыг дутуу дулимаг, өнгөц хийсвэр ойлгосноос болж сургах үйлд тодорхой мэдэгдэхүйц амжилт гарахгүй байна. Амьдрал дээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологийн шинэчлэл гэж юу вэ? Арга технологийг сайжруулах, шинэчлэх олон арга зам бий.

• Ер нь арга зүй гэж юу вэ? • Түүнийг өөрчлөх гэдэг нь юу вэ?

Арга зүй гэдэг бол хүн өөрөө юм. Үнэндээ нэг ажлыг хүн бүр өөр өөрийн арга барилаар хийдэг. Иймээс эцсийн эцэст арга зүйгээ өөрчилнө гэдгийг хүн өөрийгөө өөрчилнө гэж ойлгох нь зүйтэй.

Page 5: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ХҮҮХЭД БҮРИЙГ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ:

Багш хүний аливаад хандах хандлага түүний

өөрчлөлтөөс эхэлнэСурагчдад тодорхой

агуулгыг амьдрал ахуйдаа хэрэглэх чадвар олгохоос

эхэлнэ Ээлжит хичээлийг сэтгэлд

хоногшсон хичээл байлгахаас эхэлнэ

Page 6: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ОНОЛЫН ХЭСЭГ-THEORY PART

1. БАГШ ХҮНИЙ МӨН ЧАНАР, АЛИВААД ХАНДАХ ХАНДЛАГА.Багшийн ажилдаа хандах хандлага, бүтээлч үйл бол сургалтыг жинхэнэ ёсоор өөрчлөх цорын ганц найдвартай баталгаа мөн. Багш үгүйгээр, түүний шинэчилж өөрчлөхийн төлөөх эрмэлзлэлгүйгээр, түүний өдөр тутам хичээл бүр дээр хийх бүтээлч үйлгүйгээр, түүний оюун санааны чин сэтгэлгээгүйгээр сургуулийг яаж ч өөрчлөөд, ямар ч чиглэл баримталж ажиллаад, ямар ч сайн хөтөлбөр хэрэглээд ч жинхэнэ өөрчлөлт хийгдэх бололцоогүй.

Page 7: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ХАНДЛАГА ГЭДЭГТ БИД ДООРХ ЗҮЙЛИЙГ ХАМРУУЛАН ОЙЛГОНО.

• Үүнд: • Өөрийгөө хүндлэх /Багш нэрээ цэвэр, нэр хүндтэй

байлгахыг хүсэх/• Өөртөө итгэх итгэл /Хэдийгээр би урсгалаараа явж

байгаа боловч сурагчдынхаа сурлага, амьдрах чадварыг сайжруулахын төлөө өөрчлөгдөж чадна/

• Бусдыг хүндэтгэх /Хэдийгээр би санал нийлэхгүй байгаа ч бусадтай хамтран ажиллах, хүндэтгэх хэрэгтэй/

• Бусдын төлөө санаа тавих /Би хүүхдүүдийг амжилттай суралцахад нь чадах бүхнээ хийхийг хүсэж байна/

Page 8: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭЖ ХАМТРАН АЖИЛЛАХЫН УХААН БАГШИЙН МӨН ЧАНАРЫГ ИЛТГЭНЭ.

Жинхэнэ бүтээлч сэтгэлгээтэй хүн бол аргыг хүнээр заалгаж сурдаггүй юм.Үнэндээ ч аргыг хүнээр заалгаж сурч байгаа хүн өөрөө бүтээлч сэтгэлгээний хүн биш байж таарна. Ингэхлээр бүтээлчээр ажиллах аргыг өөрсдөө бүтээх шаардлагатай байна. Үүний тулд яах вэ? Унш! Бод! Оролд!

Page 9: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

• Нэн тэргүүний гол алхам бол багш нар бид өөрсдийн хандлагаас эхлэн шинэчлэгдэхэд оршиж байна. Бид сургаж хүмүүжүүлэх тасралтгүй бүтээлч технологийн зөвхөн эхний шатны тухай энд өгүүлж байна. Дэлхийн суут хүмүүс “Манай сурган хүмүүжүүлэгчид багш хүнийг эрт эдүгээд хэзээ ч байгаагүй, одоо ч байхгүй, хойшид ч байж чадахгүй тийм өндөр түвшинд гаргах хэрэгтэй”1 гэж хэлсэн. Энэ нь гэтэл өнөө үед үнэ, утгаа алдаад байгааг нуух юун. Манайд заримдаа бодит байдлыг өөрчлөхөөсөө юун түрүүнд үгийг нь өөрчилж утгыг нь гажуудуулж чадаж байна. Ийм байлгахгүйн тулд багш нарын үзэл санааг өөрчилж, багш гэдэг хүндтэй нэрэнд хүрэх бүх талын бэлтгэлийг өндөржүүлж хамгийн гол нь ажил мэргэжилдээ сэтгэлтэй ханддаг хандлагыг бий болгох хэрэгтэй.

Page 10: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

2. СУРАГЧДАД ТОДОРХОЙ АГУУЛГЫГ АМЬДРАЛ АХУЙДАА ХЭРЭГЛЭХ ЧАДВАР ОЛГОХ

• Хүүхэд бүрт хүрч ажиллах аргыг оновчтой байлгаж тэднийг хөгжүүлэхэд тэдний оролцоо чухал. Оролцоо гэдэг нь үйл ажиллагаа буюу үйлд хамруулах, хувь нэмрээ оруулахыг хэлнэ. Гэвч үнэхээр бодит бөгөөд үр бүтээлтэй оролцох нөхцлийг хангаагүй цагт оролцохыг хүссэн санал санаачлага талаар болно. Оролцох нөхцлийг хангана гэдэг нь харилцаа холбоог хүртээмжтэй болгох, орчинг тухтай байлгах тэгш хамрагдах, хувь нэмрээ оруулах боломжтой болгоно гэсэн үг. Сурагчдыг тал бүрийн өв тэгш хөгжил бүхий бие хүн болгон төлөвшүүлэхийн тулд тэднийг өөрсдийн бүтээл, хөдөлмөртэй нь холбон хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй.

Page 11: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОНОВЧТОЙ АРГА ТЕХНОЛОГИЙГ ХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

•Хүн бүр. Учир нь хүн бүр хүчин чармайж, өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэвэл хүн бүрийн оролцоог хангасан тэгш хамруулсан нийгэм бий болдог шиг хүүхэд нэг бүрийг оролцуулсан сургалтыг зохион байгуулах нь чухал.

•Сурагчдыг тал бүрийн өв тэгш хөгжил бүхий бие хүн болгон төлөвшүүлэх, юуны өмнө үзэл бодлын итгэл үнэмшил суулгах, эх оронч үзэл, экологийн хүмүүжил олгох, хүнлэг нинжин сэтгэл бий болгох, байгаль нийгэм, хүмүүст болон амьдралд хандах зөв хандлага, харилцаанд сургах зэрэг асуудлыг бүхэлд нь хамарсан сургалтын технологи энд чухал байр суурийг эзэлнэ.

•Хүүхдийг өөрсдийн бүтээлтэй нь, ажил, хөдөлмөртэй нь холбож хүмүүжүүлэх тухай дурьдъя.

Page 12: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД: ТЭДНИЙ БҮТЭЭЛ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХҮЧ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Хүүхэд- хөдөлмөр,

бүтээлч үйл

Бүтээлч үйл ба оюун санааны амьдрал

Үйл ба өгөөмөр сэтгэл

Үйл ба сонирхол

үйл ба оюун санааны хөгжил

Үйл ба бэрхшээл

Үйл ба гоо сайхан

Page 13: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Хөдөлмөр бүтээл ба оюун санааны амьдрал.“Хэрвээ хөдөлмөр хүний сэтгэлд нэвтэрч, түүний ариун сайхныг

хүн зүрх сэтгэлээрээ мэдэрч чадвал тэр нь хүмүүжлийн хүчирхэг хэрэглүүр болж чадна” гэж В.А Сухомлинский хэлсэнчлэн сурах хөдөлмөрийн амт шимтийг амсаж үзээгүй, бэрхшээлтэй тулгарахад даван туулахын баяр бахдлыг эдэлж үзээгүй хүүхэд бол жаргал гэдгийг мэдрээгүй байдаг юм гээд “Ажлын амтыг хүүхдэд ойлгуулж, түүнийг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг болгон сургах хэрэгтэй” гэдгийг багш нарт анхааруулсан байдаг.

• Бүтээхүй ба оюун ухааны хөгжил: Хүүхдийн оюун ухаан тэдний гар хурууных нь үзүүрт байдаг

гэсэн сургаж хүмүүжүүлэх онч мэргэн үг бий. Энд ямар ч ажил хөдөлмөрийн тухай ерөнхийд нь биш, харин оюун ухааны ур чадварыг сорьж шалгасан бүтээлч үйл ажиллагаа шаардах тийм хөдөлмөрийн тухай ярьж байна Тэгвэл бүтээл бол хүүхдийн сониуч, гярхай оюуныг төлжөөх шимт хөрс болох нь дамжиггүй.

Page 14: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

• Бүтээхүй ба өгөөмөр сэтгэл: Хүн хүнээ хүмүүжүүлж бусдын төлөө санаа тавьсан цагт л сая жинхэнэ ёсоор хүмүүждэг. Хөлс хүч ухаан зарж бэрхшээлийг туулсан нөхцөлд л хүний сэтгэл сонор, соргог, хүнлэг ариун болдог.

• Бүтээхүй ба бэрхшээл:Хүүхэд хөдөлмөрийн хүмүүжлийг сурагчийн ширээнд суусан цаг

мөчөөс эхлэн олж авдаг. Бэрхшээл хүнд байх тусам “би чинь хүн шүү дээ” гэдэг бодол улам хүчтэй болж өөртөө итгэх итгэл, нэр төрөө гэх сэтгэл бадардаг байна.

• Бүтээхүй ба гоо сайхан: Бүтээхүйн жаргал нь гоо сайхны тухай ойлголттой салшгүй холбоотой. Ажил хийж байх явцдаа хүн гоо сайхныг хүртэж мэдрэх төдийгүй, бас өөрөө тэр гоо сайхныг бүтээдэг ажээ.

• Ажил, хөдөлмөр, сонирхол хоёр: Хүүхэд бол хүүхэд. Сонирхолтой юмандаа ухасхийдэг нь аливаа хүүхдийн зан.

• Эндээс хүүхдийн өөрийн хүслээр, өөрийн оролцоотойгоор хийсэн

бүтээсэн зүйл нь хүүхдийг хүмүүжүүлдэг гэдгийг харж болно.

Page 15: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

3 ХИЧЭЭЛИЙГ СЭТГЭЛД ХОНОГШСОН ХИЧЭЭЛ БОЛГОХ

Өөрчлөгдсөнөөр бид ээлжит хичээлийг ингэж сайжруулж болно.

Бид хүүхдийн хөгжлийг дэмжсэн хичээлийг төлөвлөхийн тулд: Хүүхдэд ямар хэрэгцээ байна, ямар онцлогтой юм бэ?, сурах арга барил нь ямар юм бэ гэдгийг судалсны үндсэн дээр хичээлийн төлөвлөлтөө хийж, туршиж, тасралтгүй засан сайжруулж байх хэрэгтэй.

•“Сайн хүмүүжүүлэгч байж гэм нь сайн багш болж чадна” гэж В.А Сухомлинский хэлсэн байдаг. Хичээлийн хүмүүжүүлэх үүргийг системтэй, гүнзгий хөгжүүлэхээс илүү чухал бөгөөд нарийн төвөгтэй асуудлыг өнөөдөр олж нэрлэхэд хэцүү юм. •Хичээл бүрийн заалтын түвшинг дээшлүүлэх, суралцагсдын бие даан суралцах арга сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглүүлж сурах арга ухааныг боловсронгуй болгох нь

юун түрүүнд шийдвэрлэх асуудал мөн.

Page 16: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Үргэлжлэл:

Сургалтыг багшаас зааж, мэдлэгийг механикаар дамжуулах хэмжээнд ойлгох нь уламжлалт сэтгэлгээ бөгөөд хүүхдийн бие даасан оюуны хөдөлмөрийг багшаас удирдан хөтлөх ажилллагаа нь сургалт юм.

Сургалт нь оюуны нарийн төвөгтэй хөдөлмөр учраас түүнийг удирдах гэвэл тэрхүү нарийн төвөгтэй үйлийг бүх бүтцээр нь бүрэн ойлгох хэрэгтэй.

Ээлжит хичээл, сургалтын технологи нь хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө байна гэдэг нь олон хувилбартай, тодорхой ойлгомжтой, оролцоог чухалчилсан, хүн бүрт сурах боломжийг дээд зэргээр хангаж чаддаг байх ёстой.

Page 17: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ЭНГИЙН БӨГӨӨД ХЯЛБАРААР ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХУЙЦ АРГЫН САЛШГҮЙ ХЭСЭГ БОЛ ӨӨРИЙН АРГА ЗҮЙ, БИЕ СЭТГЭЛ, ЯРИАНЫ ХЭЛНИЙ

ӨНГӨ ДАНГ ТОХИРУУЛАХ ЯВДАЛ ЮМ.

Санаж байх ёстой зуйл Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд юу хйих вэ?

Хэрвээ бид өөр өөрийн тогтсон арга барилаар хичээл заах болбол сурагчдын хүлээн авах чадвар нь харилцан адилгүйг хатуу санах хэрэгтэй.

Аль болох энгийнээр ойлгуул. Амьдралд нь ойртуул, тайлбарлаж өг, хүүхдийн хэлээр ярь

Мэдлэг, чадвар, дадал нь төгс хөгжсөн хүүхэд байж болох ч тэд таны тогтонги, хуучинсаг арга зүйгээс юу ч ойлгохгүй үлдэх болно.

Ангийн хүүхдүүдийн мэдлэг чадварт ойртуулж оновчтой хэлбэрийг сонго. Орчин үеийн шинэлэг аргууд тэр бүр таны заах аргад нийцэхгүй, хүүхдэд тохирохгүйг анхаар

Сурлагаар хоцорно гэдэг нь хэл яриаг ойлгоогүйгээс уншиж бичиж чадаагүй гэсэн үг.

Хүүхдэд ойлгомжгүй, хөндий харьцахаас зайлсхий.

Page 18: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

СУДАЛГАА- RESEARCH WORKСУДАЛГАА 1: Орчин үеийн боловсролд дутаж байгаа зүйл юу вэ? /Судалгаанд 354 эцэг эх, 456 сурагчид хамрагдсан/

Багшийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай - 252 Сурагчид хүмүүжлийн доголдолд орж байна- 158 Багш хүн шавиа хүндлэх хүндлэл хэрэгтэй- 284 эцэг эх, 302

сурагчид Загинаж, ойлгуулахдаа хүнийг доромжлох биш хайрлах сэтгэлээр

хандах- 248 эцэг эх

Дүгнэх нь: Хүн хоорондын харилцааны үндсэн зүйл болох бие биенээ хүндлэх асуудалгүйгээр ямар ч сурган хүмүүжүүлэх боловрол хүний сэтгэлд хүрч чадахгүй.

Page 19: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

• СУДАЛГАА 1: Өнөөгийн багш нарын хандлага ямар байгааг • Өөрийгөө хүндлэх /Багш нэрээ цэвэр, нэр хүндтэй байлгахыг

хүсэх/• Өөртөө итгэх итгэл /Хэдийгээр би урсгалаараа явж байгаа

боловч сурагчдынхаа сурлага, амьдрах чадварыг сайжруулахын төлөө өөрчлөгдөж чадна/

• Бусдыг хүндэтгэх /Хэдийгээр би санал нийлэхгүй байгаа ч бусадтай хамтран ажиллах, хүндэтгэх хэрэгтэй/

• Бусдын төлөө санаа тавих /Би хүүхдүүдийг амжилттай суралцахад нь чадах бүхнээ хийхийг хүсэж байна/

• гэсэн үндсэн 4 асуулгаар тодрууллаа. Судалгаанд нийт 12

сургалтын менежер, 9 ахмад багш нар хамрагдсан.

Page 20: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Дүгнэлт: Дээрх судалгаанаас хүүхдийг хүмүүжүүлэх шилдэг технологи хайхаасаа илүү өөрсдийн хандлагаа өөрчилж шинэ сэтгэлгээгээр өдөр тутмын үйл болох ээлжит хичээлээ баяжуулан заах нь чухал болсныг хэлж байна.

Page 21: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Дүгнэлт: Багш нараас авсан энэхүү судалгаанаас үзэхэд • Ээлжит хичээлийн бэлтгэлд онцгой ач холбогдол өгч ажиллах• Хичээлдээ анализ дүгнэлт хийх, хүмүүжүүлэх зорилгыг хангах • Уламжлалт арга барилаа өөрчлөх• Судалгааны ажлыг тогтмол хийх• Хэн нэгэн хүний өөрчлөгдөхийг харж суулгүй өөрөөсөө эхлэн ажилдаа сэтгэлээсээ хандах

цаг болсныг харуулж байна.

Page 22: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

№ Арга зүйгээ өөрчлөхөд тулгамдсан асуудал

Хэр их түгээмэл 1-5 оноо

Нийт хүний тоо

1 Хичээлийн үргэлжлэх хугацаа бага

4 17

2 Анги танхимын хүрэлцээ муу

2 10

3 Хүүхдийг оношлох чадвар дутмаг

4 28

4 Шилдэг арга технологийг сургалтаар бага заадаг

4 30

5 Алив аргыг туршихад туршлага дутмаг

5 36

6 Хүүхдийн хүлээж авах чадвар харилцан адилгүй

3 15

7 Хүүхдүүд их залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй

5 45

Судалгаа 3: Багш нарын хандлагаа өөрчлөхөд тулгамдаж буй асуудлыг “Хэрэгцээ шаардлагын хүснэгтийн арга”аар тодрууллаа. Судалгаанд нийт 43 багш

хамрагдлаа.Дүгнэлт: Судалгаанаас үзэхэд багш нар алив аргыг туршихад туршлага дутах ба одооны хүүхдүүд хийж бүтээх, хөдөлмөрлөхдөө залхуу хойрог байгааг засах асуудал бидний тэргүүлэх чиглэл болж байгаа нь тодорхойлогдлоо. Иймээс хүүхдээр бүтээлгэх, хүүхдээр бүтээлч үйл хйилгэх зайлшгүй шаардлага эндээс гарч байна.

Page 23: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

№ Хандлагаа өөрчлөхөд тулгамддаг асуудлууд

Хир их түгээмэл 1-5 оноо

Нийт хүний тоо

1 Бичиг цаасны ажил их 4 28

2 Ажилдаа их түүртдэг 3 14

3 Харилцааны доголдолтой хүмүүс элбэг

5 34

4 Хүний мөс чанар муудсан

4 23

Сурагчид багшийг үл хүндэлдэг

4 29

Өөрчлөгдөхөд цаг хугацаа их шаардагдана

5 38

5 Бусад

Дүгнэлт: Цаг хоцрох ч үгүй, түрүүлэх ч үгүй таарч явах ёстой. Цагийн механизмийн аль нэгэн газар доголдол гарвал цаг буруу явна. Цаг бол тогтолцоо учраас тэр. Боловсрол бол мөн тогтолцоо болохын хувьд тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд бүгд зөв ажиллаж байж нийгэмд үүргээ гүйцэтгэнэ. Тиймээс хүлээн суух шаардлагагүй учир яг одооноос өөрчлөгдөхийг бод.

Page 24: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

ДҮГНЭЛТ-CONCLUSIONСурган хүмүүжүүлэх ухаанд өөдрөг үзэл, шинэлэг санаа нь

ус агаар шиг чухал. Тэгээд ч сургаж хүмүүжүүлэх ухаан нь хэв бараар цутгаж урладаг зүйл биш, харин мянга мянган багшийн бүтээлч ажиллагаа, уран санаагаар баяжин төгөлдөрждөг юм.

Сурган хүмүүжүүлэх ухааныг бид шинжлэх ухааных нь хувьд хүндэтгэдэг атлаа хүнийг хүмүүжүүлж, хөгжүүлэх уран нарийн аргын хувьд төдийлөн тоомсорлохгүй юм. Хүн хичнээн л байна сургах ухааны зарчим, онол арга зүй төчнөөн л хувилбартай байх ба хүүхдээр бүтээлгэж, хөдөлмөрлүүлж, хүүхдийг оролцуулж, байж хүмүүжил хэмээх цэцгийг дэлбээлүүлэх нь жам ажээ.

“Тов тов дуслууд нийлсээр торх хөнөгийг дүүргээд ирнэ. Тогтоосон жаахан жаахан зөв дадлууд томорч бэхжин гэгээрэл болно” гэж байдаг шиг багш бид бага багаар ч болов хандлагаа өөрчилж, шинэ сэтгэлгээгээр ажиллаж шинэ хэв маягаар хичээлээ заах юм бол хүүхэд нэг бүрийн оролцоог хангаж, тэднийг хөгжүүлж чадна.

ҮР ДҮН: ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ХӨГЖИЛ

Page 25: хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

INSTITUTE OF TEACHER'S PROFESSIONAL DEVELOPMENT IN MONGOLIA

Өөрчлөлтийг өөрөөсөө... Анхаарал

тавьсанд

баярлалаа

ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ ГҮНЭЭС ХАЙРЛАДАГ ХҮН ЖИНХЭНЭ САЙН БАГШ БОЛЖ

ЧАДНА